SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 7
Downloaden Sie, um offline zu lesen
КЕМБРИЖИЙН IGCSE БА МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН
ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ФИЗИКИЙН ҮНЭЛГЭЭГ ХАРЬЦУУЛСАН НЬ
(Comparing Physics assessment of Cambridge IGCSE and Mongolian University and Institute
Entering examination)
Даваа БАТБОЛД
batbold.dava@yahoo.com
Өгүүллийн хураангуй
Энэхүү өгүүлэлд би манай их, дээд сургуулийн ЭЕШ ба Кембрижийн бүрэн дунд
боловсролын IGCSE шалгалтын үнэлгээний тогтолцоог харьцуулж үзэх зорилгоор
2010 оны физикийн шалгалтын материалуудыг харьцуулан судалсан судалгааны үр
дүнгээс танилцуулж байна.
Түлхүүр үг
Assessment objectives, Knowledge with understanding, Handling information and problem
solving, Experimental skills and investigations, Scheme of assessment, Weightings
Өгүүллийн өмнөтгөл
Боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлж, оюунжсан,
бүтээлч, чадамжтай хүний нөөцийг байнга нэмэгдүүлнэ гэсэн стратеги зорилтоо
монгол улс тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлсээр байна. Жишээ нь 2012 онд улсын
хэмжээнд зөвхөн 30 ерөнхий боловсролын сургуулийг кембрижийн хөтөлбөрөөр
хичээллүүлэхээр сонгоод байгаа бол 2017 оноос бүх ерөнхий боловсролын
сургуулиудад кембрижийн олон улсын ерөнхий боловсролын хөтөлбөртэй дүйцэхүйц
үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү зорилтыг
амжилттай хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө эдгээр хөтөлбөрүүд хоорондоо чухам
ямар ялгаатай байгааг олж тогтоох явдал нэн чухал байна. Өөрөөр хэлбэл эдгээр
хөтөлбөрүүд чухам ямар зорилго тавиад, тэр нь биелсэн эсэхийг хэрхэн үнэлж
дүгнэж байгааг харьцуулан судлах бодит хэрэгцээ, шаардлага бидэнд байна гэсэн үг.
Суралцагчид бүрэн дунд боловсролыг ямар түвшинд эзэмшсэн, тэр нь их, дээд
сургуульд элсэн суралцахад хангалттай байгаа эсэхийг кембрижийн боловсролын
тогтолцоонд IGCSE шалгалт (IGCSE хөтөлбөр), харин манайд их, дээд сургуулийн
ЭЕШ-таар (БСШУ-ны сайдын 2005 оны 422 тоот тушаалаар) тус тус тогтоодог
журамтай. Иймд энэхүү хоёр шалгалтыг зорилгынх нь хувьд дүйцүүлж авч үзэх
боломжтой юм [5]. Гэхдээ эдгээр шалгалтуудын бүтэц, хэлбэр, агуулгын цар хүрээ,
түвшин, үнэлгээ хийх тогтолцоо, зарчмууд нь хоорондоо дүйцэж байгаа эсэх, хэрэв
ялгаатай байгаа бол чухам ямар ялгаа байгааг нарийвчилж судлахгүйгээр бид
амжилтанд хүрэхгүй. Иймд энэхүү өгүүлэлд бид энэ чиглэлээр хийгдсэн зарим
судалгааны үр дүнг танилцуулж байна.
Судалгаанд дэвшигдсэн асуудал
Энэхүү судалгааны зорилго нь манай орны их, дээд сургуулиудын Элсэлтийн
Ерөнхий Шалгалт (ЭЕШ) ба кембрижийн олон улсын бүрэн дунд боловсролын IGCSE
шалгалтын зорилго, агуулга, үнэлгээний тогтолцоог харьцуулан судлахад оршино.
Судалгааны агуулга, арга зүй
Суралцагчдын сурах болон суралцах чадварыг ЭЕШ-нд хэрхэн үнэлж байгаа талаар
манай судлаачид багагүй зүйлийг хийж байгаа бөгөөд тэд боловсролын шалгалт
болон манай улсын ЭЕШ-тай холбоотой судалгааны эх сурвалжуудаас дараах
үндэслэлүүдийг гаргажээ [1]. Үүнд:
1. ЭЕШ нь ерөнхий боловсрол эзэмшсэн төгсөгчдийн тухайн их, дээд сургууль,
коллежид цаашид мэргэжил эзэмшихэд шаардагдах суурь мэдлэг, чадварыг
шалгахад чиглэгддэг.
2. ЭЕШ сурах чадварын тест-ээр боловсруулагдсан байна.
3. ЭЕШ-ын агуулга нь ЕБС-ийн 5-11-р ангийн хичээлийн судлагдахуун байна.
4. Сурах чадварын тест-ийн агуулга болон тодорхой нөхцөлд тухайн тестийн
боловсролын зорилгыг Блумын таксоном-оор үнэлж болно.
5. Боловсролын тестээр сурах чадварын түвшин тодорхойлогдож байвал түүний
даалгавар бүрийн хүндрэлийн түвшинг тодорхойлж болно.
Манай судлаачид ЭЕШ-ын сэдэв даалгаврыг зохиохдоо олон улсын даалгавар
зохиох аргачлалыг нэвтрүүлэх, хэрэглээ болгох, стандартад нийцүүлэн
шалгуулагчдыг дүгнэх, суралцах чадварыг илрүүлэх даалгавруудын эзлэх хувь
хэмжээг аажмаар нэмэгдүүлж олон улсын жишигт хүргэхийг зорьж байгаа бөгөөд
сорилгын технологийн матриц-д Блумын таксономыг хэрэглэдэг [2].
Энэ бүхнээс үзвэл манай судлаачид ЭЕШ-тын сэдэв даалгавруудыг боловсруулахдаа
Блумын таксоном-ыг баримталж байгаа учраас кембрижийн ерөнхий боловсролын
шалгалтынхтай зарчмын хувьд тохирч байна гэсэн үг. Иймд бид кембрижийн IGCSE
шалгалтын шалгуур үзүүлэлтүүдийг үндэс болгон дараах асуудлуудын хүрээнд 2010
оны ЭЕШ ба IGCSE физикийн шалгалтын материалуудыг сонгон харьцуулан судалж
үзлээ. Үүнд:
1. Монголын Боловсролын Үнэлгээний Төв ба Кембрижийн Шалгалтын Төв үнэлгээ
хийж буй зорилго, зорилтоо элсэгчдэд хэрхэн хүргэдэг вэ?
2. Эдгээр шалгалтууд элсэгчдийн ямар чадваруудыг үнэлдэг вэ?
3. Тухайн чадвар, чадамжийг эзэмшсэн эсэхийг шалгах даалгавруудын шалгалтын
материалд эзлэх жин нь ямар байдаг вэ?
4. Даалгаваруудын тоо ба тэдгээрийг гүйцэтгэх хугацаа ямар харьцаатай байна вэ?
5. Судлагдахууны агуулгууд үнэлгээнд ямар харьцаатай тусгагддаг вэ?
Өгүүллийн үндсэн хэсэг
1. Монголын Боловсролын Үнэлгээний Төв ба Кембрижийн Шалгалтын Төв
нь үнэлгээ хийж буй зорилго, зорилтоо элсэгчдэд хэрхэн хүргэдэг вэ?
Ерөнхий боловсрол эзэмшсэн манай суралцагчдад өнгөрсөн жилүүдийн тестийн санг
эс тооцвол их, дээд сургуулийн ЭЕШ-ын даалгавруудын бүтэц, хэлбэр, түвшин,
тэдгээрийн шалгалтын материалд эзлэх жин зэргийн талаар нэгдсэн ойлголт
авчихаар, мөн шалгалтаа амжилттай өгөхийн тулд хувь хүн өмнөө ямар зорилго,
зорилт тавьбал зохих тал дээр заавар, удирдамж болохуйц дорвитой гарын авлага
гэх зүйлсийг манай Боловсролын Үнэлгээний Төвөөс одоогоор гаргаагүй байна.
Товчхондоо ЭЕШ-ын өнгөрсөн жилүүдийн тестийн санд байгаа даалгаврууд нь
монголын бага, дунд боловсролын стандартад тусгагдсан цогц чадамж, чадваруудыг
үнэлээд байна уу? эсвэл тухайн хичээлд харгалзах шинжлэх ухааны баримтын
мэдлэгийг үнэлээд байна уу? гэдэг нь элсэгчдэд тодорхойгүй, бас ойлгомжгүй байдаг
гэсэн үг.
Тэгвэл Кембрижийн IGCSE шалгалтын хөтөлбөрт дээрх асуудлыг маш сайн тусгаж
өгсөн байдаг байна. Энэхүү бичиг баримт нь элсэгчдэд шалгалтын материал ямар
бүтэцтэй, даалгавруудын жинлэх хувь нь ямар харьцаатай байх уу гэдэг талаар
элсэгчдэдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд зогсохгүй тухайн элсэгч хувийн чадвар,
чадамж, зорилгодоо нийцүүлэн ямар ямар сонголт хийж болох уу, их, дээд сургуульд
элсэх эрхтэй болохын тулд ямар шалгууруудыг хангаж, ямар чадваруудаа
хөгжүүлэхэд илүү анхаарах уу гэдгийг нь чиглүүлж өгдөг юм байна [3]. Жишээлбэл
IGCSE шалгалт нь дараах З түвшний зорилтын биелэлтийг үнэлдэг бөгөөд тэдгээрт
харгалзах даалгавруудын шалгалтын материалд эзлэх жин нь дараах байдалтай
байдаг байна. Үүнд:
№ Чадвар, чадамжийн түвшин Эзлэх жин
1 Мэдэх, ойлгох 50% (сэргээн санах түвшний даалгавар
25%-иас илүү байж болохгүй)
2 Мэдээлэл боловсруулах,
даалгавар гүйцэтгэх, асуудал
шийдвэрлэх
30%
3 Туршилт хийх ба судалгаа
явуулах
20%
Кембрижийн Шалгалтын Төв нь юу шалгах гээд байгаа, мөн тухайн элсэгч ямар
төрлийн даалгаврыг ямар түвшинд хийвэл ямар үнэлгээ өгөх гээд байгаагаа шалгалт
авах болон өгөх гэж байгаа талуудын аль алинд нь ойлгомжтой, ил тод, нээлттэй
байлгадаг онцлогтой. Ингэснээрээ тэд элсэгчдэд тэгш боломж олгодог төдийгүй
зорилгоо хувь хүний хөгжлийг дэмжсэн, элсэгчийн үйл төвтэй тодорхойлж, шалгалтаа
илүү хүмүүнлэг зорилготой болгож чаджээ.
2. Эдгээр шалгалтууд элсэгчдийн ямар чадваруудыг үнэлдэг вэ?
IGCSE шалгалтын материал 3 хэсэгтэй бөгөөд 1-р хэсгийг бүх элсэгчид гүйцэтгэх
ёстой, харин 2 ба 3-р хэсгийг тэд өөрийн зорилго, зорилтдоо тохируулан сонгож
гүйцэтгэх боломжтой юм. Жишээлбэл:
• Зөвхөн цөм агуулгыг судалсан сурагчид эсвэл “D” болоод түүнээс доош үнэлгээ
авахыг зоригсод шалгалтын материал 2-ыг сонгох боломжтой.
• Өргөтгөсөн агуулгыг судалсан эсвэл “C” болоод түүнээс дээш үнэлгээ авахыг
зоригсод шалгалтын материал 3-ыг сонгох боломжтой.
• Дадлага ажилтай холбоотой шалгалтын материалуудаас Шалгалтын материал 4
(Бие даах ажил), шалгалтын материал 5 (дадлага ажил) ба шалгалтын материал 6
(Алтернатив дадлага ажил) гэсэн 3 ажлаас аль нэгийг нь сонгох боломжтой.
Хэрэв тухайн элсэгч ерөнхий боловсролын үнэмлэх дээрээ өндөр үнэлгээ авахыг
хүсвэл (Кембрижийн тогтолцоонд дунд сургуулийн төгсөлт ба их, дээд сургуулийн
элсэлтийн шалгалт нь нэг байдаг), мөн цаашид их, дээд сургуульд элсэн суралцах
сонирхолтой бол өргөтгөсөн хөтөлбөрөөр хичээллэж, шалгалтан дээрээ дараах
хэлбэр, түвшний даалгаваруудыг өндөр оноотой гүйцэтгэх учиртай юм байна.
Шалгалтын
хэсэг
Даалгаварын
хэлбэр
Ямар чадварыг шалгах Агуулгын түвшин
1-р хэсэг Сонгох хариулт
бүхий тест
• Ойлгох, мэдэх
• Мэдээлэл боловсруулах,
даалгавар гүйцэтгэх,
асуудал шийдвэрлэх
Цөм агуулгад суурилах
бөгөөд хүндрэлийн түвшин
нь C-ээс G үнэлгээ авах
хэмжээнд байна.
2-р хэсэг Товч хариулж
бичих эсвэл
асуудал
шийдвэрлэх
түвшний бүтэцтэй
асуултууд
• Ойлгож мэдэх
• Мэдээлэл боловсруулах,
даалгавар гүйцэтгэх,
асуудал шийдвэрлэх
Авах боломжтой онооны ¼
нь цөм агуулгад, үлдсэн
хэсэг нь өргөтгөсөн
агуулгад суурилна.
Хүндрэлийн түвшин нь
өндөр үнэлгээ авах
хэмжээнд байна.
3-р хэсэг • Бие даах ажил
• Дадлага
ажилтай
холбоотой тест
• Алтернатив
дадлага ажил
• Ажиглалт ба туршилт
тавих чадварыг
шалгасан асуултууд
• Лабораторид суурилсан
үйлийг хэр сайн
эзэмшсэнийг шалгах
бичгийн ажил
Энэ хэсгийн зорилго нь
үнэлгээний С зорилгод
хамаарах чадварыг
шалгахад чиглэдэг, цөм
агуулгаас давсан
мэдлэгийг шаардахгүй.
Иймэрхүү маягаар шалгалтын зорилго, зорилтууд үйлчлүүлэгчдэд ил тод, сонголт
хийх боломжтой болоод ирэхээр чанартай боловсрол эзэмшинэ эсвэл их, дээд
сургуульд элсэнэ гэдэг нь хувь хүний сонголт, бас хариуцлага гэж хэрэглэгчдэд
ойлгогддог давуу талтай юм байна.
Тэгвэл манай ЭЕШ-ын материал 2 хэсэгтэй байна. Хэдийгээр хэлбэрийн хувьд 1-р
хэсэг нь сонгох хариулттай тест, харин 2-р хэсэг нь асуудал шийдвэрлэх хэлбэрийн
даалгаваруудтай байгаа ч гэлээ чанарын хувьд IGCSE шалгалтын бүтэцтэй
дүйцэхүйц тодорхой хэсэг энд байхгүй байна.
3. Тухайн чадвар, чадамжийг эзэмшсэн эсэхийг шалгах даалгавруудын
шалгалтын материалд эзлэх жин нь ямар байдаг вэ?
IGCSE шалгалтын материалд цээжилж мэдэх түвшний даалгавар дунджаар 25%,
ойлгох түвшний даалгавар 25%, хэрэглэх түвшний даалгавар 30%, туршилтын
ажилтай холбоотой чадварыг шалгах даалгавар 20% байхаар тус тус тооцож
боловсруулдаг. Үүнийхээ 30%-ийг сонгох хариулттай тест, 50%-ийг мэдээлэл
боловсруулах, даалгавар гүйцэтгэх, асуудал шийдвэрлэх түвшний бүтэцтэй
даалгавар хэлбэрээр тавьдаг юм байна.
Тэгвэл ЭЕШ–ын хувьд зорилгын түвшиндөө даалгавруудын жинлэх хувийн талаар
албан ёсоор тодорхойлж бичсэн зүйл, тогтсон жишиг байдаггүй. Үүнийг зөвхөн
өнгөрсөн онуудын ЭЕШ-ын материалуудаас харах л боломжтой байна. Жишээ нь
2010 оны шалгалтын материалуудаас үзэхэд нийт даалгавруудын 95% нь сонгох
хариулттай тест хэлбэрээр, 5% нь асуудал шийдвэрлэх түвшний уламжлалт
даалгаврын хэлбэрээр тавигджээ.
4. Даалгаваруудын тоо ба тэдгээрийг гүйцэтгэх хугацаа ямар харьцаатай
байна вэ?
IGCSE шалгалтын материал дахь даалгаврын тоо, тэдгээрийг гүйцэтгэх хугацааг
дараах хүснэгтээр харуулав.
Шалгалтын
хэсэг
Даалгаврын
тоо
Хугацаа
1-р хэсэг 40 45 минут
2-р хэсэг 11 75 минут
3-р хэсэг 5 60 минут
Нийт 56 180 минут
Энэдээс харахад сонгох хариулттай даалгавар тус бүрт дунджаар 1.1 минут, асуудал
шийдвэрлэх түвшний даалгавар тус бүрт дунджаар 6.8 минут, туршилтын ажил хийх
мэдлэг, чадвар шалгасан даалгавар тус бүрт 12 минут тус тус ногдож байна.
Харин ЭЕШ шалгалтын материал дахь даалгаврын тоо, тэдгээрийг гүйцэтгэх хугацааг
дараах хүснэгтээр харуулав.
Шалгалтын
хэсэг
Даалгаврын
тоо
Хугацаа
1-р хэсэг 57 80 минут
2-р хэсэг 3
3-р хэсэг 0 0
Нийт 60 80 минут
Энэдээс харахад ямартаа ч манай физикийн шалгалтын үнэлгээний тогтолцоонд
туршилт хийхтэй холбоотой мэдлэг, чадварыг үнэлдэг бүтэц огт байдаггүй юм байна.
Шалгалтын материалын 1-2-р хэсэгт нийт 60 даалгаврыг 80 минутанд хийж
гүйцэтгэнэ гэхээр даалгавар тус бүрт дунджаар 1.3 минут ногдож байна. Энэ нь
сонгох хариулттай тестийг гүйцэтгэх олон улсын дундаж жишигтэй ойролцоогоор
тохирч байна. Гэхдээ шалгалтын аль хэсэгт, ямар түвшний даалгаварт ямар хугацаа
ногдож байгаа нь тодорхой бус байна.
5. Судлагдахууны агуулгууд үнэлгээнд ямар харьцаатай тусгагддаг вэ?
IGCSE шалгалтын материалууд физикийн бүх бүлэг сэдвийг аль болох бүрэн
хамрахыг эрмэлздэг бөгөөд даалгавруудын дийлэнх олонхи нь механик, цахилгаан
соронзон, дулаан гэсэн бүлэг сэдвүүдээс тавигддаг юм байна.
№ Бүлэг сэдэв Даалгавруудын жинлэх хувь
(IGCSE)
1-р хэсэг 2-р хэсэг 3-р хэсэг
1 Механик 33% 29% 25%
2 Дулаан 15% 30% 30%
3 Цахилгаан, соронзон 33% 21% 25%
4 Атом 7.5% 5% 0%
5 Гэрэл 5% 7.5% 20%
6 Хэлбэлзэл, долгион 7.5% 7.5% 0%
Харин IGCSE шалгалтын даалгаврууд танин мэдэхүйн түвшний хувьд 1-р хэсэгт
танин мэдэхүйн бүх түвшний үйлийг жигд хамрах, харин 2 ба 3-р хэсэгт ойлгох,
хэрэглэх түвшний даалгаврууд зонхилох хандлагатай байна. Тухайлбал:
№ Танин мэдэхүйн
түвшин
Даалгавруудын жинлэх хувь
(IGCSE)
1-р хэсэг 2-р хэсэг 3-р хэсэг
1 Цээжилж мэдэх 25% 7.6% 5%
2 Ойлгох, мэдэх 37.5% 44.3% 35%
3 Анализ хийх 22.5% 7.6% 0
4 Хэрэглэх 15% 40.5% 60%
ЭЕШ шалгалтын материалуудын хувьд мөн л физикийн бүх бүлэг сэдвийг аль болох
бүрэн хамрахыг эрмэлздэг бөгөөд даалгавруудын дийлэнх олонхи нь механик,
цахилгаан соронзон, дулаан гэсэн бүлэг сэдвүүдээс тавигдсан байна.
№ Бүлэг сэдэв Даалгавруудын жинлэх хувь (ЭЕШ)
1-р хэсэг 2-р хэсэг 3-р хэсэг
1 Механик 34.9% 33% 0
2 Дулаан 16.3% 33% 0
3 Цахилгаан ба
соронзон
26.7% 0 0
4 Атом 12.8% 0 0
5 Гэрэл 4.7% 0 0
6 Хэлбэлзэл ба
долгион
4.7% 33% 0
Харин ЭЕШ-ын даалгаврууд танин мэдэхүйн түвшний хувьд 1 ба 2-р хэсгийн аль
алинд нь анализ хийх, хэрэглэх түвшний даалгаврууд зонхилох хандлагатай байсан.
Тухайлбал:
№ Танин мэдэхүйн
түвшин
Даалгавруудын жинлэх хувь
(ЭЕШ)
1-р хэсэг 2-р хэсэг 3-р хэсэг
1 Цээжилж мэдэх 19.8% 0
2 Ойлгож мэдэх 14% 0
3 Анализ хийх 18.6% 100% 0
4 Хэрэглэх 47.7% 0
Abstract
The mission statement of Mongolian education system has been to improve Mongolian
education system to the level comparable to international standard and to increase the
growth of intellgent, creative and qualified human resources. The mission statement has
been implemented in multiple steps in Mongolia. For example, only 30 secondary schools
have been selected to implement IGCSE in 2012, and all secondary schools are planned
to implement a program that is comparable to IGCSE by 2017. Before the successfull
implementation of the program, it is important to determine the difference between the
IGCSE and Mongolian secondary school program. In other words, it is necessary to
comparitaviely determine the objectives of these programs along with their methods to
evuluate the success of the program.
IGCSE uses IGCSE test to evaluate its students on the objectives of the program and if the
students know enough of the content to attend colleges and universities, while current
Mongolian system uses (e ni yug ni medsengui angli ugniig ni olood ehnii usgiig ni bich-GE
for the same purpose (order 422 of Minister of ECS in 2005). Thus, these two exams are
comparable for the purpose, but it is impossible to succeed without comparitive studies of
the structures, forms, contents, difficulties and gradings of the exams to determine the
similarities and differences between the exams. Thus, I am presenting the result of these
studies in this section.
Судалгааны үр дүн
• IGCSE ба ЭЕШ-ын аль алин нь их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт болдог.
Гэхдээ Кембрижийн тогтолцоонд дунд сургуулийн төгсөлт ба их, дээд сургуулийн
элсэлтийн шалгалт нь нэг байдаг бол манайд эдгээр нь тусдаа юм байна.
• Кембрижийн тогтолцоонд IGCSE шалгалтын хөтөлбөр гэж байдаг бөгөөд тэр нь
элсэгчдэд шалгалтын материал ямар бүтэцтэй, даалгавруудын жинлэх хувь нь
ямар харьцаатай байх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд зогсохгүй тухайн
элсэгч хувийн чадвар, чадамж, зорилгодоо нийцүүлэн сонголт хийх боломжтой,
их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд ямар шаардлага, шалгуурууд
тавигддагийг элсэгчдэд нээлттэй байлгаж, тэдэнд тэгш боломж олгодог юм байна.
Харин манайд бол үгүй.
• Шалгалтын материалууд нь судлагдахууны агуулга, даалгавруудын хэлбэрийн
хувьд хоорондоо бага зэрэг төстэй байгаа ч гэлээ агуулгын тэнцвэртэй байдал,
даалгавруудын түвшин, эзлэх жингийн хувьд эрс ялгаатай байна. ЭЕШ-ын
материалд туршилт хийх чадварыг шалгасан даалгавар огт тусгагдаагүй
байгаагаас гадна хэрэглэх, асуудал асуудал шийдвэрлэх түвшний даалгаврууд
зохилох хандлагатай байна.
• ЭЕШ-нд нэг даалгаврыг гүйцэтгэх хугацаа дунджаар 1.3 минут байгаа нь сонгох
хариулттай тестийг гүйцэтгэх олон улсын дундажтай тохирч байгаа боловч энд
асуудал шийдвэрлэх түвшний даалгавар зонхилох хандлагатай тавигджээ. Гэтэл
IGCSE шалгалтанд асуудал шийдвэрлэх түвшний нэг даалгаварыг гүйцэтгэлд
дунджаар 6.8 минут ногдож байна.
• ЭЕШ-ын материалд Блумын таксономыг тооцож байгаа хэдий ч даалгавруудыг
танин мэдэхүйн түвшнөөр нь ялгаж байгаа даалгавруудын эзлэх жинг яаж
тогтоогоод байгаа нь тодорхойгүй байна. Ямартаа ч баланс барих гэдэг зарчим
ажиглагдахгүй байна.
Дүгнэлт
Би судалгааныхаа үр дүнд тулгуурлан дараах дүгнэлтийг гаргаж байна.
1. Манай ЭЕШ-ыг хөтөлбөртэй болгох бодит эрэлт хэрэгцээ нэгэнт үүсчээ. Мөн
шалгалтын хөтөлбөр ба Үндэсний хөтөлбөр хоёр хоорондоо ялгаатай бөгөөд
тэдгээрийг нарийвчилж судлахгүйгээр одоогийн мөрдөгдөж буй манай Үндэсний
хөтөлбөрийг оролдох нь эрсдэлтэй юм байна.
2. ЭЕШ-ын материал ямар бүтэцтэй байх, түүнд орох даалгавруудыг хэрхэн
боловсруулах, гүйцэтгэлд яаж үнэлгээ шинжилгээ хийх тогтолцоогоо эхлээд олон
улсынхтай дүйцүүлж шинээр боловсруулах бодит хэрэгцээ шаардлага нэгэнт
үүсчээ.
3. Хэрэв ЭЕШ-ын хөтөлбөрийг цогцоор нь нарийвчилчлан боловсруулж хэрэглэгчдэд
ил тод, хүртээмжтэй болгож чадвал манай үнэлгээний тогтолцоо илүү хүмүүнлэг
болж, элсэгчдэд тэгш боломж олгоод зогсохгүй хувь хүний хөгжил, хариуцлагыг
дэмжсэн зорилготой болж чадна.
Ном зүй.
1. Итгэл.М, Оюунбилэг.Р, Алтангэрэл.Б. Элсэлтийн Ерөнхий Шалгалт: Математикийн
хичээлийн тестийн дэвтрийн тохироцын анализ. Боловсрол судлал сэтгүүл.
Дугаар 1(347), 20-25. 2011.
2. Нямгэрэл.Ч, Оюунцэцэг.Н, Нэргүй.Н. 2009 оны ЭЕШ-ын химийн сорилын
даалгаварт Блумын таксономоор хийсэн задлан шинжилгээ, үр дүн. Боловсрол
судлал сэтгүүл. Дугаар 1(347), 55-61. 2011.
3. http://teachers.cie.org.uk
4. Батболд.Д, Бурмаа.Б. Кембрижийн хөтөлбөрийг Монголын ерөнхий боловсролын
сургалтын тогтолцооны хүрээнд авч үзсэн судалгааны үр дүнгээс. Боловсрол
судлал сэтгүүл. Дугаар 2012/04 (82), 40-47.

Weitere ähnliche Inhalte

Ähnlich wie Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-institute-entering-examination

ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААSaraa Sarantuya
 
тест шалгалтын тухай
тест шалгалтын тухайтест шалгалтын тухай
тест шалгалтын тухайanaranar
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлurangua85
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyoyunbileg08
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyoyunbileg08
 
Quality improvement of primary and secondary education
Quality improvement of primary and secondary educationQuality improvement of primary and secondary education
Quality improvement of primary and secondary educationBiligsaikhan Khishigsuren
 
Илтгэл
ИлтгэлИлтгэл
Илтгэлsurenee
 
Unelgeejuram
UnelgeejuramUnelgeejuram
Unelgeejuramtungalag
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлbatbayarD
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Jack Jones
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Jack Jones
 
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptx
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptxKhuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptx
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptxKhunshagaiPurevjav
 
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлагабагшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлагаmoojii0318
 
Монгол Тэмүүлэл олон хөтөлбөрийн сургалттай ахлах сургууль
Монгол Тэмүүлэл олон хөтөлбөрийн сургалттай ахлах сургуульМонгол Тэмүүлэл олон хөтөлбөрийн сургалттай ахлах сургууль
Монгол Тэмүүлэл олон хөтөлбөрийн сургалттай ахлах сургуульБямбаа Авирмэд
 
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээИдэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээNew Mongol College of Technology
 
idevhitei surgaltiin arga
idevhitei surgaltiin argaidevhitei surgaltiin arga
idevhitei surgaltiin argaTogtuun B
 
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулахнийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулахnina_miigaa
 

Ähnlich wie Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-institute-entering-examination (20)

Juram tosol bagshiin unelgee
Juram tosol bagshiin unelgeeJuram tosol bagshiin unelgee
Juram tosol bagshiin unelgee
 
ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
 
тест шалгалтын тухай
тест шалгалтын тухайтест шалгалтын тухай
тест шалгалтын тухай
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson study
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson study
 
Quality improvement of primary and secondary education
Quality improvement of primary and secondary educationQuality improvement of primary and secondary education
Quality improvement of primary and secondary education
 
сба 2013-2014
сба 2013-2014сба 2013-2014
сба 2013-2014
 
Илтгэл
ИлтгэлИлтгэл
Илтгэл
 
Unelgee juram
Unelgee juramUnelgee juram
Unelgee juram
 
Unelgeejuram
UnelgeejuramUnelgeejuram
Unelgeejuram
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15
 
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptx
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptxKhuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptx
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptx
 
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлагабагшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага
 
Монгол Тэмүүлэл олон хөтөлбөрийн сургалттай ахлах сургууль
Монгол Тэмүүлэл олон хөтөлбөрийн сургалттай ахлах сургуульМонгол Тэмүүлэл олон хөтөлбөрийн сургалттай ахлах сургууль
Монгол Тэмүүлэл олон хөтөлбөрийн сургалттай ахлах сургууль
 
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээИдэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
 
idevhitei surgaltiin arga
idevhitei surgaltiin argaidevhitei surgaltiin arga
idevhitei surgaltiin arga
 
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулахнийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
 

Mehr von zob_2007

What pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-studentWhat pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-studentzob_2007
 
The usage-of-ict-in-assessment-issues-of-learning
The usage-of-ict-in-assessment-issues-of-learningThe usage-of-ict-in-assessment-issues-of-learning
The usage-of-ict-in-assessment-issues-of-learningzob_2007
 
The research-of-students-learning-style-in-secondary-school-last1
The research-of-students-learning-style-in-secondary-school-last1The research-of-students-learning-style-in-secondary-school-last1
The research-of-students-learning-style-in-secondary-school-last1zob_2007
 
How to-develop-tasks-using-the-new-taxonomy
How to-develop-tasks-using-the-new-taxonomyHow to-develop-tasks-using-the-new-taxonomy
How to-develop-tasks-using-the-new-taxonomyzob_2007
 
Боловсролын зорилгын таксономын хөгжил
Боловсролын зорилгын таксономын хөгжилБоловсролын зорилгын таксономын хөгжил
Боловсролын зорилгын таксономын хөгжилzob_2007
 
Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй
Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүйДаалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй
Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүйzob_2007
 
0625 w02 qp_1
0625 w02 qp_10625 w02 qp_1
0625 w02 qp_1zob_2007
 

Mehr von zob_2007 (7)

What pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-studentWhat pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
 
The usage-of-ict-in-assessment-issues-of-learning
The usage-of-ict-in-assessment-issues-of-learningThe usage-of-ict-in-assessment-issues-of-learning
The usage-of-ict-in-assessment-issues-of-learning
 
The research-of-students-learning-style-in-secondary-school-last1
The research-of-students-learning-style-in-secondary-school-last1The research-of-students-learning-style-in-secondary-school-last1
The research-of-students-learning-style-in-secondary-school-last1
 
How to-develop-tasks-using-the-new-taxonomy
How to-develop-tasks-using-the-new-taxonomyHow to-develop-tasks-using-the-new-taxonomy
How to-develop-tasks-using-the-new-taxonomy
 
Боловсролын зорилгын таксономын хөгжил
Боловсролын зорилгын таксономын хөгжилБоловсролын зорилгын таксономын хөгжил
Боловсролын зорилгын таксономын хөгжил
 
Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй
Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүйДаалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй
Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй
 
0625 w02 qp_1
0625 w02 qp_10625 w02 qp_1
0625 w02 qp_1
 

Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-institute-entering-examination

  • 1. КЕМБРИЖИЙН IGCSE БА МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ФИЗИКИЙН ҮНЭЛГЭЭГ ХАРЬЦУУЛСАН НЬ (Comparing Physics assessment of Cambridge IGCSE and Mongolian University and Institute Entering examination) Даваа БАТБОЛД batbold.dava@yahoo.com Өгүүллийн хураангуй Энэхүү өгүүлэлд би манай их, дээд сургуулийн ЭЕШ ба Кембрижийн бүрэн дунд боловсролын IGCSE шалгалтын үнэлгээний тогтолцоог харьцуулж үзэх зорилгоор 2010 оны физикийн шалгалтын материалуудыг харьцуулан судалсан судалгааны үр дүнгээс танилцуулж байна. Түлхүүр үг Assessment objectives, Knowledge with understanding, Handling information and problem solving, Experimental skills and investigations, Scheme of assessment, Weightings Өгүүллийн өмнөтгөл Боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлж, оюунжсан, бүтээлч, чадамжтай хүний нөөцийг байнга нэмэгдүүлнэ гэсэн стратеги зорилтоо монгол улс тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлсээр байна. Жишээ нь 2012 онд улсын хэмжээнд зөвхөн 30 ерөнхий боловсролын сургуулийг кембрижийн хөтөлбөрөөр хичээллүүлэхээр сонгоод байгаа бол 2017 оноос бүх ерөнхий боловсролын сургуулиудад кембрижийн олон улсын ерөнхий боловсролын хөтөлбөртэй дүйцэхүйц үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө эдгээр хөтөлбөрүүд хоорондоо чухам ямар ялгаатай байгааг олж тогтоох явдал нэн чухал байна. Өөрөөр хэлбэл эдгээр хөтөлбөрүүд чухам ямар зорилго тавиад, тэр нь биелсэн эсэхийг хэрхэн үнэлж дүгнэж байгааг харьцуулан судлах бодит хэрэгцээ, шаардлага бидэнд байна гэсэн үг. Суралцагчид бүрэн дунд боловсролыг ямар түвшинд эзэмшсэн, тэр нь их, дээд сургуульд элсэн суралцахад хангалттай байгаа эсэхийг кембрижийн боловсролын тогтолцоонд IGCSE шалгалт (IGCSE хөтөлбөр), харин манайд их, дээд сургуулийн ЭЕШ-таар (БСШУ-ны сайдын 2005 оны 422 тоот тушаалаар) тус тус тогтоодог журамтай. Иймд энэхүү хоёр шалгалтыг зорилгынх нь хувьд дүйцүүлж авч үзэх боломжтой юм [5]. Гэхдээ эдгээр шалгалтуудын бүтэц, хэлбэр, агуулгын цар хүрээ, түвшин, үнэлгээ хийх тогтолцоо, зарчмууд нь хоорондоо дүйцэж байгаа эсэх, хэрэв ялгаатай байгаа бол чухам ямар ялгаа байгааг нарийвчилж судлахгүйгээр бид амжилтанд хүрэхгүй. Иймд энэхүү өгүүлэлд бид энэ чиглэлээр хийгдсэн зарим судалгааны үр дүнг танилцуулж байна. Судалгаанд дэвшигдсэн асуудал Энэхүү судалгааны зорилго нь манай орны их, дээд сургуулиудын Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ) ба кембрижийн олон улсын бүрэн дунд боловсролын IGCSE шалгалтын зорилго, агуулга, үнэлгээний тогтолцоог харьцуулан судлахад оршино. Судалгааны агуулга, арга зүй Суралцагчдын сурах болон суралцах чадварыг ЭЕШ-нд хэрхэн үнэлж байгаа талаар манай судлаачид багагүй зүйлийг хийж байгаа бөгөөд тэд боловсролын шалгалт болон манай улсын ЭЕШ-тай холбоотой судалгааны эх сурвалжуудаас дараах үндэслэлүүдийг гаргажээ [1]. Үүнд:
  • 2. 1. ЭЕШ нь ерөнхий боловсрол эзэмшсэн төгсөгчдийн тухайн их, дээд сургууль, коллежид цаашид мэргэжил эзэмшихэд шаардагдах суурь мэдлэг, чадварыг шалгахад чиглэгддэг. 2. ЭЕШ сурах чадварын тест-ээр боловсруулагдсан байна. 3. ЭЕШ-ын агуулга нь ЕБС-ийн 5-11-р ангийн хичээлийн судлагдахуун байна. 4. Сурах чадварын тест-ийн агуулга болон тодорхой нөхцөлд тухайн тестийн боловсролын зорилгыг Блумын таксоном-оор үнэлж болно. 5. Боловсролын тестээр сурах чадварын түвшин тодорхойлогдож байвал түүний даалгавар бүрийн хүндрэлийн түвшинг тодорхойлж болно. Манай судлаачид ЭЕШ-ын сэдэв даалгаврыг зохиохдоо олон улсын даалгавар зохиох аргачлалыг нэвтрүүлэх, хэрэглээ болгох, стандартад нийцүүлэн шалгуулагчдыг дүгнэх, суралцах чадварыг илрүүлэх даалгавруудын эзлэх хувь хэмжээг аажмаар нэмэгдүүлж олон улсын жишигт хүргэхийг зорьж байгаа бөгөөд сорилгын технологийн матриц-д Блумын таксономыг хэрэглэдэг [2]. Энэ бүхнээс үзвэл манай судлаачид ЭЕШ-тын сэдэв даалгавруудыг боловсруулахдаа Блумын таксоном-ыг баримталж байгаа учраас кембрижийн ерөнхий боловсролын шалгалтынхтай зарчмын хувьд тохирч байна гэсэн үг. Иймд бид кембрижийн IGCSE шалгалтын шалгуур үзүүлэлтүүдийг үндэс болгон дараах асуудлуудын хүрээнд 2010 оны ЭЕШ ба IGCSE физикийн шалгалтын материалуудыг сонгон харьцуулан судалж үзлээ. Үүнд: 1. Монголын Боловсролын Үнэлгээний Төв ба Кембрижийн Шалгалтын Төв үнэлгээ хийж буй зорилго, зорилтоо элсэгчдэд хэрхэн хүргэдэг вэ? 2. Эдгээр шалгалтууд элсэгчдийн ямар чадваруудыг үнэлдэг вэ? 3. Тухайн чадвар, чадамжийг эзэмшсэн эсэхийг шалгах даалгавруудын шалгалтын материалд эзлэх жин нь ямар байдаг вэ? 4. Даалгаваруудын тоо ба тэдгээрийг гүйцэтгэх хугацаа ямар харьцаатай байна вэ? 5. Судлагдахууны агуулгууд үнэлгээнд ямар харьцаатай тусгагддаг вэ? Өгүүллийн үндсэн хэсэг 1. Монголын Боловсролын Үнэлгээний Төв ба Кембрижийн Шалгалтын Төв нь үнэлгээ хийж буй зорилго, зорилтоо элсэгчдэд хэрхэн хүргэдэг вэ? Ерөнхий боловсрол эзэмшсэн манай суралцагчдад өнгөрсөн жилүүдийн тестийн санг эс тооцвол их, дээд сургуулийн ЭЕШ-ын даалгавруудын бүтэц, хэлбэр, түвшин, тэдгээрийн шалгалтын материалд эзлэх жин зэргийн талаар нэгдсэн ойлголт авчихаар, мөн шалгалтаа амжилттай өгөхийн тулд хувь хүн өмнөө ямар зорилго, зорилт тавьбал зохих тал дээр заавар, удирдамж болохуйц дорвитой гарын авлага гэх зүйлсийг манай Боловсролын Үнэлгээний Төвөөс одоогоор гаргаагүй байна. Товчхондоо ЭЕШ-ын өнгөрсөн жилүүдийн тестийн санд байгаа даалгаврууд нь монголын бага, дунд боловсролын стандартад тусгагдсан цогц чадамж, чадваруудыг үнэлээд байна уу? эсвэл тухайн хичээлд харгалзах шинжлэх ухааны баримтын мэдлэгийг үнэлээд байна уу? гэдэг нь элсэгчдэд тодорхойгүй, бас ойлгомжгүй байдаг гэсэн үг. Тэгвэл Кембрижийн IGCSE шалгалтын хөтөлбөрт дээрх асуудлыг маш сайн тусгаж өгсөн байдаг байна. Энэхүү бичиг баримт нь элсэгчдэд шалгалтын материал ямар бүтэцтэй, даалгавруудын жинлэх хувь нь ямар харьцаатай байх уу гэдэг талаар элсэгчдэдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд зогсохгүй тухайн элсэгч хувийн чадвар, чадамж, зорилгодоо нийцүүлэн ямар ямар сонголт хийж болох уу, их, дээд сургуульд элсэх эрхтэй болохын тулд ямар шалгууруудыг хангаж, ямар чадваруудаа хөгжүүлэхэд илүү анхаарах уу гэдгийг нь чиглүүлж өгдөг юм байна [3]. Жишээлбэл IGCSE шалгалт нь дараах З түвшний зорилтын биелэлтийг үнэлдэг бөгөөд тэдгээрт
  • 3. харгалзах даалгавруудын шалгалтын материалд эзлэх жин нь дараах байдалтай байдаг байна. Үүнд: № Чадвар, чадамжийн түвшин Эзлэх жин 1 Мэдэх, ойлгох 50% (сэргээн санах түвшний даалгавар 25%-иас илүү байж болохгүй) 2 Мэдээлэл боловсруулах, даалгавар гүйцэтгэх, асуудал шийдвэрлэх 30% 3 Туршилт хийх ба судалгаа явуулах 20% Кембрижийн Шалгалтын Төв нь юу шалгах гээд байгаа, мөн тухайн элсэгч ямар төрлийн даалгаврыг ямар түвшинд хийвэл ямар үнэлгээ өгөх гээд байгаагаа шалгалт авах болон өгөх гэж байгаа талуудын аль алинд нь ойлгомжтой, ил тод, нээлттэй байлгадаг онцлогтой. Ингэснээрээ тэд элсэгчдэд тэгш боломж олгодог төдийгүй зорилгоо хувь хүний хөгжлийг дэмжсэн, элсэгчийн үйл төвтэй тодорхойлж, шалгалтаа илүү хүмүүнлэг зорилготой болгож чаджээ. 2. Эдгээр шалгалтууд элсэгчдийн ямар чадваруудыг үнэлдэг вэ? IGCSE шалгалтын материал 3 хэсэгтэй бөгөөд 1-р хэсгийг бүх элсэгчид гүйцэтгэх ёстой, харин 2 ба 3-р хэсгийг тэд өөрийн зорилго, зорилтдоо тохируулан сонгож гүйцэтгэх боломжтой юм. Жишээлбэл: • Зөвхөн цөм агуулгыг судалсан сурагчид эсвэл “D” болоод түүнээс доош үнэлгээ авахыг зоригсод шалгалтын материал 2-ыг сонгох боломжтой. • Өргөтгөсөн агуулгыг судалсан эсвэл “C” болоод түүнээс дээш үнэлгээ авахыг зоригсод шалгалтын материал 3-ыг сонгох боломжтой. • Дадлага ажилтай холбоотой шалгалтын материалуудаас Шалгалтын материал 4 (Бие даах ажил), шалгалтын материал 5 (дадлага ажил) ба шалгалтын материал 6 (Алтернатив дадлага ажил) гэсэн 3 ажлаас аль нэгийг нь сонгох боломжтой. Хэрэв тухайн элсэгч ерөнхий боловсролын үнэмлэх дээрээ өндөр үнэлгээ авахыг хүсвэл (Кембрижийн тогтолцоонд дунд сургуулийн төгсөлт ба их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь нэг байдаг), мөн цаашид их, дээд сургуульд элсэн суралцах сонирхолтой бол өргөтгөсөн хөтөлбөрөөр хичээллэж, шалгалтан дээрээ дараах хэлбэр, түвшний даалгаваруудыг өндөр оноотой гүйцэтгэх учиртай юм байна. Шалгалтын хэсэг Даалгаварын хэлбэр Ямар чадварыг шалгах Агуулгын түвшин 1-р хэсэг Сонгох хариулт бүхий тест • Ойлгох, мэдэх • Мэдээлэл боловсруулах, даалгавар гүйцэтгэх, асуудал шийдвэрлэх Цөм агуулгад суурилах бөгөөд хүндрэлийн түвшин нь C-ээс G үнэлгээ авах хэмжээнд байна. 2-р хэсэг Товч хариулж бичих эсвэл асуудал шийдвэрлэх түвшний бүтэцтэй асуултууд • Ойлгож мэдэх • Мэдээлэл боловсруулах, даалгавар гүйцэтгэх, асуудал шийдвэрлэх Авах боломжтой онооны ¼ нь цөм агуулгад, үлдсэн хэсэг нь өргөтгөсөн агуулгад суурилна. Хүндрэлийн түвшин нь өндөр үнэлгээ авах хэмжээнд байна. 3-р хэсэг • Бие даах ажил • Дадлага ажилтай холбоотой тест • Алтернатив дадлага ажил • Ажиглалт ба туршилт тавих чадварыг шалгасан асуултууд • Лабораторид суурилсан үйлийг хэр сайн эзэмшсэнийг шалгах бичгийн ажил Энэ хэсгийн зорилго нь үнэлгээний С зорилгод хамаарах чадварыг шалгахад чиглэдэг, цөм агуулгаас давсан мэдлэгийг шаардахгүй.
  • 4. Иймэрхүү маягаар шалгалтын зорилго, зорилтууд үйлчлүүлэгчдэд ил тод, сонголт хийх боломжтой болоод ирэхээр чанартай боловсрол эзэмшинэ эсвэл их, дээд сургуульд элсэнэ гэдэг нь хувь хүний сонголт, бас хариуцлага гэж хэрэглэгчдэд ойлгогддог давуу талтай юм байна. Тэгвэл манай ЭЕШ-ын материал 2 хэсэгтэй байна. Хэдийгээр хэлбэрийн хувьд 1-р хэсэг нь сонгох хариулттай тест, харин 2-р хэсэг нь асуудал шийдвэрлэх хэлбэрийн даалгаваруудтай байгаа ч гэлээ чанарын хувьд IGCSE шалгалтын бүтэцтэй дүйцэхүйц тодорхой хэсэг энд байхгүй байна. 3. Тухайн чадвар, чадамжийг эзэмшсэн эсэхийг шалгах даалгавруудын шалгалтын материалд эзлэх жин нь ямар байдаг вэ? IGCSE шалгалтын материалд цээжилж мэдэх түвшний даалгавар дунджаар 25%, ойлгох түвшний даалгавар 25%, хэрэглэх түвшний даалгавар 30%, туршилтын ажилтай холбоотой чадварыг шалгах даалгавар 20% байхаар тус тус тооцож боловсруулдаг. Үүнийхээ 30%-ийг сонгох хариулттай тест, 50%-ийг мэдээлэл боловсруулах, даалгавар гүйцэтгэх, асуудал шийдвэрлэх түвшний бүтэцтэй даалгавар хэлбэрээр тавьдаг юм байна. Тэгвэл ЭЕШ–ын хувьд зорилгын түвшиндөө даалгавруудын жинлэх хувийн талаар албан ёсоор тодорхойлж бичсэн зүйл, тогтсон жишиг байдаггүй. Үүнийг зөвхөн өнгөрсөн онуудын ЭЕШ-ын материалуудаас харах л боломжтой байна. Жишээ нь 2010 оны шалгалтын материалуудаас үзэхэд нийт даалгавруудын 95% нь сонгох хариулттай тест хэлбэрээр, 5% нь асуудал шийдвэрлэх түвшний уламжлалт даалгаврын хэлбэрээр тавигджээ. 4. Даалгаваруудын тоо ба тэдгээрийг гүйцэтгэх хугацаа ямар харьцаатай байна вэ? IGCSE шалгалтын материал дахь даалгаврын тоо, тэдгээрийг гүйцэтгэх хугацааг дараах хүснэгтээр харуулав. Шалгалтын хэсэг Даалгаврын тоо Хугацаа 1-р хэсэг 40 45 минут 2-р хэсэг 11 75 минут 3-р хэсэг 5 60 минут Нийт 56 180 минут Энэдээс харахад сонгох хариулттай даалгавар тус бүрт дунджаар 1.1 минут, асуудал шийдвэрлэх түвшний даалгавар тус бүрт дунджаар 6.8 минут, туршилтын ажил хийх мэдлэг, чадвар шалгасан даалгавар тус бүрт 12 минут тус тус ногдож байна. Харин ЭЕШ шалгалтын материал дахь даалгаврын тоо, тэдгээрийг гүйцэтгэх хугацааг дараах хүснэгтээр харуулав. Шалгалтын хэсэг Даалгаврын тоо Хугацаа 1-р хэсэг 57 80 минут 2-р хэсэг 3 3-р хэсэг 0 0 Нийт 60 80 минут Энэдээс харахад ямартаа ч манай физикийн шалгалтын үнэлгээний тогтолцоонд туршилт хийхтэй холбоотой мэдлэг, чадварыг үнэлдэг бүтэц огт байдаггүй юм байна. Шалгалтын материалын 1-2-р хэсэгт нийт 60 даалгаврыг 80 минутанд хийж гүйцэтгэнэ гэхээр даалгавар тус бүрт дунджаар 1.3 минут ногдож байна. Энэ нь сонгох хариулттай тестийг гүйцэтгэх олон улсын дундаж жишигтэй ойролцоогоор
  • 5. тохирч байна. Гэхдээ шалгалтын аль хэсэгт, ямар түвшний даалгаварт ямар хугацаа ногдож байгаа нь тодорхой бус байна. 5. Судлагдахууны агуулгууд үнэлгээнд ямар харьцаатай тусгагддаг вэ? IGCSE шалгалтын материалууд физикийн бүх бүлэг сэдвийг аль болох бүрэн хамрахыг эрмэлздэг бөгөөд даалгавруудын дийлэнх олонхи нь механик, цахилгаан соронзон, дулаан гэсэн бүлэг сэдвүүдээс тавигддаг юм байна. № Бүлэг сэдэв Даалгавруудын жинлэх хувь (IGCSE) 1-р хэсэг 2-р хэсэг 3-р хэсэг 1 Механик 33% 29% 25% 2 Дулаан 15% 30% 30% 3 Цахилгаан, соронзон 33% 21% 25% 4 Атом 7.5% 5% 0% 5 Гэрэл 5% 7.5% 20% 6 Хэлбэлзэл, долгион 7.5% 7.5% 0% Харин IGCSE шалгалтын даалгаврууд танин мэдэхүйн түвшний хувьд 1-р хэсэгт танин мэдэхүйн бүх түвшний үйлийг жигд хамрах, харин 2 ба 3-р хэсэгт ойлгох, хэрэглэх түвшний даалгаврууд зонхилох хандлагатай байна. Тухайлбал: № Танин мэдэхүйн түвшин Даалгавруудын жинлэх хувь (IGCSE) 1-р хэсэг 2-р хэсэг 3-р хэсэг 1 Цээжилж мэдэх 25% 7.6% 5% 2 Ойлгох, мэдэх 37.5% 44.3% 35% 3 Анализ хийх 22.5% 7.6% 0 4 Хэрэглэх 15% 40.5% 60% ЭЕШ шалгалтын материалуудын хувьд мөн л физикийн бүх бүлэг сэдвийг аль болох бүрэн хамрахыг эрмэлздэг бөгөөд даалгавруудын дийлэнх олонхи нь механик, цахилгаан соронзон, дулаан гэсэн бүлэг сэдвүүдээс тавигдсан байна. № Бүлэг сэдэв Даалгавруудын жинлэх хувь (ЭЕШ) 1-р хэсэг 2-р хэсэг 3-р хэсэг 1 Механик 34.9% 33% 0 2 Дулаан 16.3% 33% 0 3 Цахилгаан ба соронзон 26.7% 0 0 4 Атом 12.8% 0 0 5 Гэрэл 4.7% 0 0 6 Хэлбэлзэл ба долгион 4.7% 33% 0 Харин ЭЕШ-ын даалгаврууд танин мэдэхүйн түвшний хувьд 1 ба 2-р хэсгийн аль алинд нь анализ хийх, хэрэглэх түвшний даалгаврууд зонхилох хандлагатай байсан. Тухайлбал: № Танин мэдэхүйн түвшин Даалгавруудын жинлэх хувь (ЭЕШ) 1-р хэсэг 2-р хэсэг 3-р хэсэг 1 Цээжилж мэдэх 19.8% 0 2 Ойлгож мэдэх 14% 0 3 Анализ хийх 18.6% 100% 0 4 Хэрэглэх 47.7% 0 Abstract The mission statement of Mongolian education system has been to improve Mongolian education system to the level comparable to international standard and to increase the growth of intellgent, creative and qualified human resources. The mission statement has
  • 6. been implemented in multiple steps in Mongolia. For example, only 30 secondary schools have been selected to implement IGCSE in 2012, and all secondary schools are planned to implement a program that is comparable to IGCSE by 2017. Before the successfull implementation of the program, it is important to determine the difference between the IGCSE and Mongolian secondary school program. In other words, it is necessary to comparitaviely determine the objectives of these programs along with their methods to evuluate the success of the program. IGCSE uses IGCSE test to evaluate its students on the objectives of the program and if the students know enough of the content to attend colleges and universities, while current Mongolian system uses (e ni yug ni medsengui angli ugniig ni olood ehnii usgiig ni bich-GE for the same purpose (order 422 of Minister of ECS in 2005). Thus, these two exams are comparable for the purpose, but it is impossible to succeed without comparitive studies of the structures, forms, contents, difficulties and gradings of the exams to determine the similarities and differences between the exams. Thus, I am presenting the result of these studies in this section. Судалгааны үр дүн • IGCSE ба ЭЕШ-ын аль алин нь их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт болдог. Гэхдээ Кембрижийн тогтолцоонд дунд сургуулийн төгсөлт ба их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь нэг байдаг бол манайд эдгээр нь тусдаа юм байна. • Кембрижийн тогтолцоонд IGCSE шалгалтын хөтөлбөр гэж байдаг бөгөөд тэр нь элсэгчдэд шалгалтын материал ямар бүтэцтэй, даалгавруудын жинлэх хувь нь ямар харьцаатай байх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд зогсохгүй тухайн элсэгч хувийн чадвар, чадамж, зорилгодоо нийцүүлэн сонголт хийх боломжтой, их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд ямар шаардлага, шалгуурууд тавигддагийг элсэгчдэд нээлттэй байлгаж, тэдэнд тэгш боломж олгодог юм байна. Харин манайд бол үгүй. • Шалгалтын материалууд нь судлагдахууны агуулга, даалгавруудын хэлбэрийн хувьд хоорондоо бага зэрэг төстэй байгаа ч гэлээ агуулгын тэнцвэртэй байдал, даалгавруудын түвшин, эзлэх жингийн хувьд эрс ялгаатай байна. ЭЕШ-ын материалд туршилт хийх чадварыг шалгасан даалгавар огт тусгагдаагүй байгаагаас гадна хэрэглэх, асуудал асуудал шийдвэрлэх түвшний даалгаврууд зохилох хандлагатай байна. • ЭЕШ-нд нэг даалгаврыг гүйцэтгэх хугацаа дунджаар 1.3 минут байгаа нь сонгох хариулттай тестийг гүйцэтгэх олон улсын дундажтай тохирч байгаа боловч энд асуудал шийдвэрлэх түвшний даалгавар зонхилох хандлагатай тавигджээ. Гэтэл IGCSE шалгалтанд асуудал шийдвэрлэх түвшний нэг даалгаварыг гүйцэтгэлд дунджаар 6.8 минут ногдож байна. • ЭЕШ-ын материалд Блумын таксономыг тооцож байгаа хэдий ч даалгавруудыг танин мэдэхүйн түвшнөөр нь ялгаж байгаа даалгавруудын эзлэх жинг яаж тогтоогоод байгаа нь тодорхойгүй байна. Ямартаа ч баланс барих гэдэг зарчим ажиглагдахгүй байна. Дүгнэлт Би судалгааныхаа үр дүнд тулгуурлан дараах дүгнэлтийг гаргаж байна. 1. Манай ЭЕШ-ыг хөтөлбөртэй болгох бодит эрэлт хэрэгцээ нэгэнт үүсчээ. Мөн шалгалтын хөтөлбөр ба Үндэсний хөтөлбөр хоёр хоорондоо ялгаатай бөгөөд тэдгээрийг нарийвчилж судлахгүйгээр одоогийн мөрдөгдөж буй манай Үндэсний хөтөлбөрийг оролдох нь эрсдэлтэй юм байна. 2. ЭЕШ-ын материал ямар бүтэцтэй байх, түүнд орох даалгавруудыг хэрхэн боловсруулах, гүйцэтгэлд яаж үнэлгээ шинжилгээ хийх тогтолцоогоо эхлээд олон
  • 7. улсынхтай дүйцүүлж шинээр боловсруулах бодит хэрэгцээ шаардлага нэгэнт үүсчээ. 3. Хэрэв ЭЕШ-ын хөтөлбөрийг цогцоор нь нарийвчилчлан боловсруулж хэрэглэгчдэд ил тод, хүртээмжтэй болгож чадвал манай үнэлгээний тогтолцоо илүү хүмүүнлэг болж, элсэгчдэд тэгш боломж олгоод зогсохгүй хувь хүний хөгжил, хариуцлагыг дэмжсэн зорилготой болж чадна. Ном зүй. 1. Итгэл.М, Оюунбилэг.Р, Алтангэрэл.Б. Элсэлтийн Ерөнхий Шалгалт: Математикийн хичээлийн тестийн дэвтрийн тохироцын анализ. Боловсрол судлал сэтгүүл. Дугаар 1(347), 20-25. 2011. 2. Нямгэрэл.Ч, Оюунцэцэг.Н, Нэргүй.Н. 2009 оны ЭЕШ-ын химийн сорилын даалгаварт Блумын таксономоор хийсэн задлан шинжилгээ, үр дүн. Боловсрол судлал сэтгүүл. Дугаар 1(347), 55-61. 2011. 3. http://teachers.cie.org.uk 4. Батболд.Д, Бурмаа.Б. Кембрижийн хөтөлбөрийг Монголын ерөнхий боловсролын сургалтын тогтолцооны хүрээнд авч үзсэн судалгааны үр дүнгээс. Боловсрол судлал сэтгүүл. Дугаар 2012/04 (82), 40-47.