SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 5
ТҮРЭЭСИЙН БҮРТГЭЛ
Энэбишийн Вандандулам, МУИС-ийн Эрдэнэтсургуулийн НББ-ийн тэнхимийн багш,
e.vandandulam@yahoo.com, 99058176
2016 оны 1-р сард НягтланБодох Бүртгэлийн Олон УлсынСтандартынЗөвлөлөөс түрээсийн
бүртгэлийг сайжруулах зорилгоор СТОУС 16 гаргасанбөгөөд энэ нь НББОУС 17-г орлоно. СТОУС
16 -г 2019 оны 1-р сарын 1-ээс эхлэн мөрдөнө.
Энэхүү шинэ стандартад түрээсийн бүртгэлийн онол арга зүй хэрхэн тусгагдсан, түүнийг
практикт хэрхэн хэрэглэх талаар жишээгээр тайлбарлая.
Тус стандартад түрээс гэдэг нь тодорхой хугацаанд тодорхойлогдох хөрөнгийн ашиглалтад
хяналт тавих эрхээ төлбөрийн солилцоогоор шилжүүлэх гэрээ юм.
Шинэ стандартаар түрээсийн гэрээг нарийвчлан авч үзэж түрээсийн болон түрээсийн бус
бүрэлдэхүүнийг ангилна.
Түрээсийн ангилалд орсон зүйлсийг түрээсийн гэрээ, эсвэл түрээс агуулсангэрээ юу гэдгийг
тодорхойлно. Гэрээний нийт хугацааны зөвхөн тодорхой хэсэгт л хөрөнгийн ашиглалтанд хяналт
тавих эрхтэй бол түрээс агуулсан гэрээ гэнэ.
Түрээслэгчийн бүртгэл:
Түрээслэгч түрээсийн гэрээг нарийвчлан судалж түрээсийн болон түрээсийн бус бүрэлдэхүүнд
гэрээний төлбөрийг хуваарилна. Үүнд:
1. Түрээсийн бүрэлдэхүүн хэсэг бүрийг тус бүрд нь дангаар үнэлсэн түрээслүүлэгчийн эсвэл
бусад бэлтгэн нийлүүлэгчдийн үнийг үндэслэн хуваарилна.
2. Түрээсийн бус бүрэлдэхүүн хэсгийг дангаар нь үнэлсэн нийт үнийг үндэслэн хуваарилна.
Түрээсийн гэрээний заалтуудад дараах 2 нөхцөл тусгагдсанбол түрээсийн төлбөрийг шулуун
шугамын аргаар эсвэл өөр бусад системтэй сууриар хорогдуулж шууд зардлаар хүлээн зөвшөөрч
бүртгэнэ.
1. Богино хугацаатай (12 сараас бага хугацаатай) түрээс
2. Түрээсийн гэрээгээр эзэмшиж байгаа хөрөнгө нь харьцангуй бага өртөгтэй бол
12 сараас дээш хугацаатай түрээсийн гэрээг бүртгэхдээ түрээслэгч “Түрээсийн хөрөнгө
ашиглах эрх, түрээсийн өр төлбөр” зэргийг санхүүгийн байдлын тайланд хүлээн зөвшөөрнө.
Түрээсийн хөрөнгө ашиглах эрх данс нь эргэлтийн бус хөрөнгийн хэсэгт тусгагдах бөгөөд
үндсэн хөрөнгөтэй ижил төстэй шинж чанартай байна. Уг хөрөнгийг түрээсийн эхэнд бүртгэхдээ
өртгөөр нь хэмжинэ. Өртөг нь дараах хэсгээс бүрдэнэ.
1. Түрээсийн өр төлбөрийн анхны хүлээн зөвшөөрсөн дүн
2. Түрээслэгчийн анхдагч шууд зардал
3. Түрээсийн болзол нөхцөлийг хангахын тулд бусад хөрөнгийг нураах, зайлуулах зэрэг
зардал, ( Жич: Тус гарсан зардлаас зайлуулж байгаа зүйлсийг борлуулсан, борлуулахаар
бараа материалаар орлогод авсан бол хүлээн зөвшөөрсөн хөрөнгийн дүнг хасаж тооцно.)
4. Түрээс эхлэх өдөр эсвэл түүнээс өмнө түрээстэй холбоотой төлсөн төлбөр, түрээсийн
урамшууллыг хассан дүнгээр
Түрээсийн хөрөнгө ашиглах эрх хөрөнгийн бүртгэлд НББОУС-16-д заасны дагуу өртгийн болон
дахин үнэлгээний загварын аль алийг нь ашиглаж болно.
Өртгийн загварыг ашиглаж байгаа үед хөрөнгийн элэгдлийг тооцохдоо түрээслэж байгаа хөрөнгө
хугацааны эцэст шилжих, худалдан авах сонголт байвал хөрөнгийн ашиглалтын хугацаанд
элэгдүүлнэ. Бусад тохиолдолд түрээсийн хугацаанд элэгдүүлнэ.
Түрээсийн өр төлбөрийг хүлээн зөвшөөрөхдөө түрээсийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнээр
бүртгэнэ. Өнөөгийн үнэ цэнийг тооцохдоо түрээслүүлэгчийн нуугдмал хүүний түвшинг ашиглах
бөгөөд түүнийг тодорхойлох боломжгүйбол зах зээлийн хүүгийн түвшинг ашиглана. Түрээсийн өр
төлбөрт дараах зүйлсийг хамруулж авч үзнэ.
1. Түрээсийн тогтмол төлбөр, түрээсийн урамшууллыг хассан дүнгээр
2. Түрээсийн хувьсах төлбөрүүд (Жишээ нь: хэрэглэгчийн үнийн индекстэй холбоотой
төлбөрүүд...)
3. Баталгаатай үлдэх үнэ цэнэ
4. Хэрвээ худалдан авах сонголттой бол худалдан авах дүн
5. Түрээсийн гэрээг цуцлах нөхцөлийг түрээслэгч хэрэгжүүлэхээр заасан үед түрээслэгчийн
төлөх нөхөн төлбөр
Түрээслэгч түрээсийн гэрээнд өөрчлөлт орсон (түрээсийн гэрээний хугацааг сунгах, багасгах,
төлбөр төлөх хугацааг өөрчлөх,...) үед түрээсээр ашиглах хөрөнгө болон өр төлбөрийг дахин
хэмжиж тооцоолно.
Түрээсийн гэрээний өөрчлөлтөд дараах нөхцөлүүд зэрэг биелсэн үед тусад нь өөр түрээс гэж
бүртгэнэ.
1. Нэг ба түүнээс дээш хөрөнгө ашиглах эрхийг нэмэх замаар түрээсийн хамрах хүрээг
нэмэгдүүлсэн
2. Түрээсийн төлбөр өссөн бол.
Түрээслэгчийн хувьд дэлгэрэнгүй орлогын тайланд хүүний зардал, түрээсийн хөрөнгийг
ашиглах эрхийг хорогдуулсан хэмжээ (элэгдэл хорогдлын зардал, болон үнэ цэнийн бууралт)
зэргийг тусгана.
Түрээслүүлэгчийн бүртгэл:
Түрээслүүлэгч нь түрээсийн гэрээ (нэг буюу түүнээс дээш түрээсийн бүрэлдэхүүнтэй)-ний
хувьд СТОУС 15 Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний орлогын 73-90-р зүйлийг мөрдөх ёстой.
Түрээслүүлэгч түрээсийг үйл ажиллагааны болон санхүүгийн түрээс гэж ангилна. Үндсэн
хөрөнгийг өмчлөхтэй холбоотой бүх эрсдэл өгөөжийг түрээслэгчид шилжүүлсэн тохиолдолд
санхүүгийн түрээс гэж ангилна. Бусад бүх түрээсийг үйл ажиллагааны түрээс гэнэ.
Санхүүгийн түрээс: Түрээслүүлэгчийн хувьд доорх нөхцөлийг дангаараа эсвэл хамтдаа хангасан
үед санхүүгийн түрээс гэж үздэг.
• Түрээсийн гэрээгээр хөрөнгө өмчлөх эрх нь түрээслэгчид шилжиж байвал
• Түрээсийн гэрээний эцэст түрээслэгч тухайн хөрөнгийг худалдан авах эрхтэй байвал
• Түрээсийн гэрээний хугацаа нь уг хөрөнгийн ашиглалтын хугацааны ихэнх хугацаа байх
• Түрээсийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнэ нь хөрөнгийн бараг бүх бодит үнэ цэнэтэй дүйцэж
байх,
• Түрээсэлсэн хөрөнгө нь тусгай шинж чанартай байх бөгөөд зөвхөн түрээслэгч түүнд
томоохон өөрчлөлт хийхгүйгээр ашиглагдаг бол.
• Түрээслэгч нь түрээсийг цуцалбал үүнтэй холбогдон түрээслүүлэгчид учрах хохирлыг
хариуцдаг бол.
• Үлдэх зүйлсийн бодит үнэ цэнийн хэлбэлзлийн олз гарз түрээслэгчид хамаарах
• Зах зээлийн түрээсийн төлбөрөөс мэдэгдэхүйц бага түрээсийн төлбөртэйгөөр түрээслэгч 2
дахь удаагаа уг түрээсийг үргэлжлүүлэх чадвартай бол
Түрээсийн ангиллыг түрээсийн хугацааны эхэнд хийх бөгөөд түрээсийн гэрээнд өөрчлөлт
орсон үед дахин үнэлнэ.
Санхүүгийн түрээсийн үед түрээслүүлэгч нь санхүүгийн түрээсийн дагуу эзэмшиж буй
хөрөнгийг өөрийн санхүүгийн байдлын тайланд хүлээн зөвшөөрч, тэдгээрийг түрээст оруулсан
цэвэр хөрөнгө оруулалтын дүнтэй тэнцүү дүнгээр авлага гэж бүртгэнэ.
Түрээсийн цэвэр хөрөнгө оруулалтыг үнэлэхдээ нуугдмал хүүний түвшинг ашиглана.
Түрээсийн хугацааны эхэн дэх түрээсийн хөрөнгө оруулалтын дүнд дараах зүйлс багтана.
1. Түрээсийн тогтмол төлбөр
2. Түрээсийн хувьсах төлбөрүүд
3. Үлдэх үнэ цэнэ
4. Худалдан авах сонголт буй бол түрээслэгчийн худалдан авах дүн
Үйл ажиллагааны түрээс: Түрээслүүлэгч нь үйл ажиллагааны түрээсийн төлбөрийг шулуун
шугамын аргаар эсвэл системчилсэн өөр сууриар хуваарилж орлогоор хүлээн зөвшөөрнө. Үйл
ажиллагааны түрээсийн үед түрээсэлсэн хөрөнгийн элэгдлийг түрээслүүлэгч тал тооцож бүртгэнэ.
Үйл ажиллагааны түрээсийн үед гарсан анхдагч шууд зардлыг түрээсийн орлогыг
хуваарилсан сууриар хорогдуулж тайлант хугацааны зардлаар бүртгэнэ.
Үйл ажиллагааны түрээсд хамаарах үндсэн хөрөнгийн зүйлсийн хувьд, түрээслүүлэгч жил
бүрийн эцэст НББОУС 16-ийн тодруулгын шаардлагыг мөрдөнө. Мөн НББОУС 36, 38, 40, 41-ийн
тодруулгын шаардлагыг мөрдөнө. Түрээсийн төлбөрийн төлөгдөх хугацааны талаарх тодруулгыг
хамгийн багадаа эхний 5 жилээр болон үлдсэнхугацааны дүнгээр санхүүгийн тайлангийн тодруулга
тайланд тусгана.
Жишээ нь:
А компани Б компанид 2017-1-1-нд 45 сая төгрөгийн дансны үнэтэй цаашид 10 жил ашиглах
үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг 3 жилийн хугацаатай түрээслүүлсэн. Түрээслэгч түрээсийн
төлбөрт жил бүрийн эцэст 6 сая төгрөг төлнө. А компани уг тоног төхөөрөмжийг ажиллуулах
программ хангамжаар хангаж, сайжруулалтыг жил бүр хийж өгөхөөр тохиролцсон, түрээслүүлэгч
үүнийг дангаар нь борлуулсан үед жил бүр 1 сая төгрөгийн төлбөр авч сайжруулалт хийдэг.
Түрээсийн эхний өдөр түрээсийн хөрөнгийн бодит үнэ цэнэ 35 сая төгрөг байсан. Түрээслэгч
түрээсийн гэрээг хийхтэй холбоотой зуучлагчийн хөлс, шинжээчийн дүгнэлт зэрэг анхдагч шууд
зардалд 2 сая төгрөг төлсөн. Түрээсийн хөрөнгийн баталгаат үлдэх үнэ цэнэ 10 сая төгрөг.
Түрээслүүлэгчийн нуугдмал хүүний түвшин 12% үүнийг түрээслэгч тал мэдэж байгаа. Элэгдлийг
шулуун шугамын аргаар бүртгэнэ. Зах зээлийн хүүгийн түвшин 10%
Бодолт
Түрээслэгчийн бүртгэл:12 сараас урт хугацаатай гэрээ учраас түрээсийн хөрөнгө ашиглах эрх, өр
төлбөрийг хүлээн зөвшөөрнө. Уг гэрээнд агуулагдаж байгаа программ хангамж нь түрээсийн бус
зүйл юм. Түрээсийн төлбөр 6 сая төгрөгийг түрээсийн хөрөнгө тоног төхөөрөмж, болон программ
хангамжид хуваарилах шаардлагатай.
Түрээсийн болон
түрээсийн бус зүйлс
Дангаар нь
үнэлсэн үнэлгээ
Эзлэх
хувь
Түрээсийн
төлбөрийн ногдох
дүн
Тоног төхөөрөмж 35,000,000 93.58% 5,614,698
Программ хангамж 3
жилийн хугацаанд ӨҮЦ
2,401,831** 6.42% 385,302
Нийт дүн 37,401,831 100% 6,000,000
**1000000* ((1-1/(1+0.12)3
)/0.12)= 2401831
Түрээсийн өр төлбөрийн өнөөгийн үнэ цэнэ=5,614,698* (1-1/(1+0,12)3
)/0,12+10000000*1/(1+0,12)3
=20,603,360.52
Түрээсийн хөтөлбөр
Огноо
Түрээсийн
төлбөр
Хүүгийн
зардал
Түрээсийн
өрийн бууралт
Түрээсийн өрийн
үлдэгдэл
1/1/2017 20,603,361
12/31/2017 5,614,698 2,472,403 3,142,295 17,461,066
12/31/2018 5,614,698 2,095,328 3,519,370 13,941,696
12/31/2019 15,614,698 1,673,004 13,941,694 -
2017-1-1-нд Түрээсийн хөрөнгө ашиглах эрх 22,603,361
Түрээсийн өр төлбөр 20,603,361
Мөнгө 2,000,000
2017-12-31-нд Түрээсийн өр төлбөр 3,142,295
Хүүгийн зардал 2,472,403
Программ хангамжийн зардал 385,302
Мөнгө 6,000,000
Элэгдлийн зардал 4,201,120 ((22,603,361-10,000,000)/3)
Хуримтлагдсан элэгдэл 4,201,120
2018-12-31-нд Түрээсийн өр төлбөр 3,519,370
Хүүгийн зардал 2,095,328
Программ хангамжийн зардал 385,302
Мөнгө 6,000,000
Элэгдлийн зардал 4,201,120
Хуримтлагдсан элэгдэл 4,201,120
2019-12-31-нд Түрээсийн өр төлбөр 3,941,694
Хүүгийн зардал 1,673,004
Программ хангамжийн зардал 385,302
Мөнгө 6,000,000
Элэгдлийн зардал 4,201,120
Хуримтлагдсан элэгдэл 4,201,120
2019-12-31-нд гэрээний хугацаа дуусах үед дараах бичилтийг гүйцэтгэнэ.
Түрээсийн өр төлбөр 10,000,000
Хуримтлагдсан элэгдэл 12,603,361
Түрээсийн хөрөнгө ашиглах эрх 22,603,361
Түрээслүүлэгчийн бүртгэл: Уг түрээс нь санхүүгийн түрээсийн шалгуур хангахгүй тул үйл
ажиллагааны түрээс гэж тодорхойлно.
Түрээсийн төлбөрийг түрээслэгчийн адил түрээсийн болон түрээсийн бус гэж ангилан хуваарилна.
2017-1-1-нд бичилт хийхгүй.
2017-12-31-нд Мөнгө 6,000,000
Түрээсийн орлого 5,614,698
Программ хангамжийн орлого 385,302
Элэгдлийн зардал 4,500,000 (45,000,000/10)
Хуримтлагдсан элэгдэл 4,500,000
Жил бүрийн эцэст хийх 2017-12-31, 2018-12-31, 2019-12-31-ний өдрийн бичилт адил байх ба
2019-12-31-нд гэрээний хугацаа дуусах үед тодруулга тайланд гэрээ дууссан талаар тодруулга
хийнэ.
Дээрх жишээнд тулгуурлан 2019-01-01-ний өдөр 2 тал харилцан тохиролцож гэрээнд дараах
өөрчлөлтийг оруулсан гэж үзье. Үүнд
1. Цаашид гэрээний хугацааг 6 жилээр сунгасан.
2. Баталгаат үлдэх өртөг 2,000,000 төгрөг
3. Хөрөнгийн бодит 31,000,000 төгрөг байсан бөгөөд бусад нөхцөлүүд хэвээрээ байсан бол
түрээсийн өөрчлөлтийг бүртгэе.
Түрээсийн гэрээний өөрчлөлт орсон өдөр 2 тал түрээсийн авлага, өглөгийг дахин тооцоолж
бүртгэнэ.
Түрээслэгчийн бүртгэл:
Гэрээ өөрчлөгдөх өдөр түрээстэй холбоотой дансны үлдэгдэл:
Түрээсийн хөрөнгө ашиглах эрх=20,603,361,
Хуримтлагдсан элэгдэл=4,201,120*2=8,402,240
Түрээсийн өр төлбөр=13,941,696
Түрээсийн төлбөр 6 сая төгрөгийг түрээсийн хөрөнгө тоног төхөөрөмж, болон программ хангамжид
хуваарилах шаардлагатай.
Түрээсийн болон
түрээсийн бус зүйлс
Дангаар нь
үнэлсэн үнэлгээ
Эзлэх
хувь
Түрээсийн
төлбөрийн ногдох дүн
Тоног төхөөрөмж 31,000,000 88.29% 5,297,424
Программ хангамж 6
жилийн хугацаанд ӨҮЦ
4,111,407 11.71% 702,576
Нийт дүн 37,401,831 100% 6,000,000
Түрээсийн өр төлбөрийн өнөөгийн үнэ цэнэ=5,297,424* (1-1/(1+0,12)6
)/0,12+2000000*1/(1+0,12)6
=22,793,130
Түрээсийн хөрөнгө ашиглах эрх=22,793,130-22,603,361=189,767
Түрээсийн өр=22,793,128-13,941,696= 8,851,432
2019-1-1-нд Түрээсийн хөрөнгө ашиглах эрх 189,769
Хуримтлагдсан элэгдэл 8,402,241
Түрээсийн өөрчлөлтийн гарз 259,422
Түрээсийн өр төлбөр 8,851,432
2019-12-31-нд Түрээсийн өр төлбөр 2,562,248 (5,297,424-2,735,175)
Хүүгийн зардал 2,735,175 (22,793,128*0.12)
Программ хангамжийн зардал 702,576
Мөнгө 6,000,000
Элэгдлийн зардал 3,465,522 ((22,793,130-2,000,000)/6)
Хуримтлагдсан элэгдэл 3,465,522
Түрээслүүлэгчийнбүртгэл: Түрээсийн гэрээ 2017 онд байгуулснаас хойш 2 жилийн одоо түрээсийн
гэрээнд өөрчлөлт орж цаашид 6 жилээр сунгасан нь ашиглалтын хугацааны дийлэнх хэсэг болж
байна иймээс түрээслүүлэгч санхүүгийн түрээс гэж үзнэ.
2019-01-01-нд Түрээсийн авлага 22,793,130
Хуримтлагдсан элэгдэл 9,000,000
Түрээсийн гарз 13,206,870
Тоног төхөөрөмж 45,000,000
2019-12-31-нд Мөнгө 6,000,000
Түрээсийн авлага 2,562,248
Хүүгийн орлого 2,735,175
Программ хангамжийн орлого 702,576
Дүгнэвэл:
СТОУС 16 шинэ стандартын НББОУС-тай харьцуулж дүгнэвэл дараах өөрчлөлтүүд оржээ.
Түрээсийн гэрээг нарийвчлан авч үзэжтүрээсийн гэрээ, түрээс агуулсан гэрээ, түрээсийн бус
бүрэлдэхүүн гэж ангилан, түрээсийн төлбөрийг хуваарилна.
Түрээслэгч үйл ажиллагааны болон санхүүгийн түрээс гэж ангилахгүй болсон. Ихэнх
түрээсийг өмнөх санхүүгийн түрээстэй адил хэлбэрээр бүртгэнэ. “Түрээсийн хөрөнгө ашиглах эрх”
гэсэн үндсэн хөрөнгөтэй ижил шинж чанартай хөрөнгийг хүлээн зөвшөөрч бүртгэх болсон.
Түрээслүүлэгчийн хувьд түрээсийн ангилал хэвээрээ, санхүүгийн түрээсийн шалгуур бараг
өөрчлөгдөөгүй байна. Харин түрээсийн үүрэг хариуцлага СТОУС 15 –ийн дагуу хангагдсан үед
ашгийг хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
Bbujee
 
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлүйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
Enebish Vandandulam
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС
Chuluun Zulaa
 
Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16
ariunubu
 
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
Bachkana Enhbat
 

Was ist angesagt? (20)

Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 
Бүлэг5
Бүлэг5Бүлэг5
Бүлэг5
 
стандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэлстандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэл
 
Ias 12
Ias 12Ias 12
Ias 12
 
Sm3 1
Sm3 1Sm3 1
Sm3 1
 
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлүйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС
 
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
 
НББОУС-21
НББОУС-21НББОУС-21
НББОУС-21
 
лекц 5
лекц 5лекц 5
лекц 5
 
Зардлын бүртгэл Лекц 15, 16
Зардлын бүртгэл Лекц 15, 16Зардлын бүртгэл Лекц 15, 16
Зардлын бүртгэл Лекц 15, 16
 
Ias 36
Ias 36Ias 36
Ias 36
 
Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16
 
Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2
 
Ias 40
Ias 40Ias 40
Ias 40
 
Audit 3
Audit 3Audit 3
Audit 3
 
Бүлэг7
Бүлэг7Бүлэг7
Бүлэг7
 
Ma lecture-5
Ma lecture-5Ma lecture-5
Ma lecture-5
 
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
 
Sb 4 avl
Sb 4 avlSb 4 avl
Sb 4 avl
 

Ähnlich wie СТОУС 16: Түрээсийн бүртгэл

лекц 9.10 pptx
лекц 9.10 pptxлекц 9.10 pptx
лекц 9.10 pptx
oyunsuren84
 
Ul hudlukh-ed-hurungu-tureesiin-geree
Ul hudlukh-ed-hurungu-tureesiin-gereeUl hudlukh-ed-hurungu-tureesiin-geree
Ul hudlukh-ed-hurungu-tureesiin-geree
Altka Tse
 
FIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptx
FIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptxFIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptx
FIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptx
taihen
 
Алтангэрэл, Зууннаст - Монгол улсын хөгжлийн эдийн засгийн бодлого
Алтангэрэл, Зууннаст - Монгол улсын хөгжлийн эдийн засгийн бодлогоАлтангэрэл, Зууннаст - Монгол улсын хөгжлийн эдийн засгийн бодлого
Алтангэрэл, Зууннаст - Монгол улсын хөгжлийн эдийн засгийн бодлого
batnasanb
 
"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого
"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого
"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого
Enkhtaivan Togtuun
 
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээСТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
Enebish Vandandulam
 
лекц. гэз
лекц. гэзлекц. гэз
лекц. гэз
anhmabn
 

Ähnlich wie СТОУС 16: Түрээсийн бүртгэл (20)

лекц 9.10 pptx
лекц 9.10 pptxлекц 9.10 pptx
лекц 9.10 pptx
 
Tyreesin geree
Tyreesin gereeTyreesin geree
Tyreesin geree
 
Visual ii
Visual iiVisual ii
Visual ii
 
бэахшхгү хугацааны зохицуулалт
бэахшхгү хугацааны зохицуулалтбэахшхгү хугацааны зохицуулалт
бэахшхгү хугацааны зохицуулалт
 
Ul hudlukh-ed-hurungu-tureesiin-geree
Ul hudlukh-ed-hurungu-tureesiin-gereeUl hudlukh-ed-hurungu-tureesiin-geree
Ul hudlukh-ed-hurungu-tureesiin-geree
 
nyamsuren hamtran ajillah geree shuud hewleh
nyamsuren hamtran ajillah geree shuud hewlehnyamsuren hamtran ajillah geree shuud hewleh
nyamsuren hamtran ajillah geree shuud hewleh
 
Даатгал.pptx
Даатгал.pptxДаатгал.pptx
Даатгал.pptx
 
FIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptx
FIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptxFIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptx
FIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptx
 
Adm contract last urgoo (1)
Adm contract last   urgoo (1)Adm contract last   urgoo (1)
Adm contract last urgoo (1)
 
Tureesiin hariltsaa praktic
Tureesiin hariltsaa prakticTureesiin hariltsaa praktic
Tureesiin hariltsaa praktic
 
Алтангэрэл, Зууннаст - Монгол улсын хөгжлийн эдийн засгийн бодлого
Алтангэрэл, Зууннаст - Монгол улсын хөгжлийн эдийн засгийн бодлогоАлтангэрэл, Зууннаст - Монгол улсын хөгжлийн эдийн засгийн бодлого
Алтангэрэл, Зууннаст - Монгол улсын хөгжлийн эдийн засгийн бодлого
 
Ppe
PpePpe
Ppe
 
ТБОНӨХБАҮХАТХ: ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ, ЕРӨНХИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРМЫН Т...
ТБОНӨХБАҮХАТХ: ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ, ЕРӨНХИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРМЫН Т...ТБОНӨХБАҮХАТХ: ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ, ЕРӨНХИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРМЫН Т...
ТБОНӨХБАҮХАТХ: ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ, ЕРӨНХИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРМЫН Т...
 
"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого
"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого
"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого
 
Nbb
NbbNbb
Nbb
 
Sb 7 biet bus horongo
Sb 7 biet bus horongoSb 7 biet bus horongo
Sb 7 biet bus horongo
 
оуб лекц №11
оуб   лекц №11оуб   лекц №11
оуб лекц №11
 
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээСТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
 
Авлагын бүргэл
Авлагын бүргэлАвлагын бүргэл
Авлагын бүргэл
 
лекц. гэз
лекц. гэзлекц. гэз
лекц. гэз
 

Mehr von Enebish Vandandulam

биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptxбиет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
Enebish Vandandulam
 
бараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэлбараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэл
Enebish Vandandulam
 
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцохтехнологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
Enebish Vandandulam
 
ажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцохажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцох
Enebish Vandandulam
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргууд
Enebish Vandandulam
 
хөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэлхөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэл
Enebish Vandandulam
 
зах зээлийн идэвхжилийн шинжилгээ
зах зээлийн идэвхжилийн шинжилгээзах зээлийн идэвхжилийн шинжилгээ
зах зээлийн идэвхжилийн шинжилгээ
Enebish Vandandulam
 
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүйзардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
Enebish Vandandulam
 
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээзардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
Enebish Vandandulam
 
зардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтзардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголт
Enebish Vandandulam
 
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэлсанхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
Enebish Vandandulam
 

Mehr von Enebish Vandandulam (15)

биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptxбиет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
 
бараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэлбараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэл
 
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцохтехнологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
 
ажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцохажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцох
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргууд
 
хөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэлхөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэл
 
зах зээлийн идэвхжилийн шинжилгээ
зах зээлийн идэвхжилийн шинжилгээзах зээлийн идэвхжилийн шинжилгээ
зах зээлийн идэвхжилийн шинжилгээ
 
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүйзардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
 
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээзардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
 
зардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтзардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголт
 
СТОУС 11
СТОУС 11СТОУС 11
СТОУС 11
 
СТОУС 12
СТОУС 12 СТОУС 12
СТОУС 12
 
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАНСТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
 
Agro acc
Agro accAgro acc
Agro acc
 
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэлсанхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
 

СТОУС 16: Түрээсийн бүртгэл

  • 1. ТҮРЭЭСИЙН БҮРТГЭЛ Энэбишийн Вандандулам, МУИС-ийн Эрдэнэтсургуулийн НББ-ийн тэнхимийн багш, e.vandandulam@yahoo.com, 99058176 2016 оны 1-р сард НягтланБодох Бүртгэлийн Олон УлсынСтандартынЗөвлөлөөс түрээсийн бүртгэлийг сайжруулах зорилгоор СТОУС 16 гаргасанбөгөөд энэ нь НББОУС 17-г орлоно. СТОУС 16 -г 2019 оны 1-р сарын 1-ээс эхлэн мөрдөнө. Энэхүү шинэ стандартад түрээсийн бүртгэлийн онол арга зүй хэрхэн тусгагдсан, түүнийг практикт хэрхэн хэрэглэх талаар жишээгээр тайлбарлая. Тус стандартад түрээс гэдэг нь тодорхой хугацаанд тодорхойлогдох хөрөнгийн ашиглалтад хяналт тавих эрхээ төлбөрийн солилцоогоор шилжүүлэх гэрээ юм. Шинэ стандартаар түрээсийн гэрээг нарийвчлан авч үзэж түрээсийн болон түрээсийн бус бүрэлдэхүүнийг ангилна. Түрээсийн ангилалд орсон зүйлсийг түрээсийн гэрээ, эсвэл түрээс агуулсангэрээ юу гэдгийг тодорхойлно. Гэрээний нийт хугацааны зөвхөн тодорхой хэсэгт л хөрөнгийн ашиглалтанд хяналт тавих эрхтэй бол түрээс агуулсан гэрээ гэнэ. Түрээслэгчийн бүртгэл: Түрээслэгч түрээсийн гэрээг нарийвчлан судалж түрээсийн болон түрээсийн бус бүрэлдэхүүнд гэрээний төлбөрийг хуваарилна. Үүнд: 1. Түрээсийн бүрэлдэхүүн хэсэг бүрийг тус бүрд нь дангаар үнэлсэн түрээслүүлэгчийн эсвэл бусад бэлтгэн нийлүүлэгчдийн үнийг үндэслэн хуваарилна. 2. Түрээсийн бус бүрэлдэхүүн хэсгийг дангаар нь үнэлсэн нийт үнийг үндэслэн хуваарилна. Түрээсийн гэрээний заалтуудад дараах 2 нөхцөл тусгагдсанбол түрээсийн төлбөрийг шулуун шугамын аргаар эсвэл өөр бусад системтэй сууриар хорогдуулж шууд зардлаар хүлээн зөвшөөрч бүртгэнэ. 1. Богино хугацаатай (12 сараас бага хугацаатай) түрээс 2. Түрээсийн гэрээгээр эзэмшиж байгаа хөрөнгө нь харьцангуй бага өртөгтэй бол 12 сараас дээш хугацаатай түрээсийн гэрээг бүртгэхдээ түрээслэгч “Түрээсийн хөрөнгө ашиглах эрх, түрээсийн өр төлбөр” зэргийг санхүүгийн байдлын тайланд хүлээн зөвшөөрнө. Түрээсийн хөрөнгө ашиглах эрх данс нь эргэлтийн бус хөрөнгийн хэсэгт тусгагдах бөгөөд үндсэн хөрөнгөтэй ижил төстэй шинж чанартай байна. Уг хөрөнгийг түрээсийн эхэнд бүртгэхдээ өртгөөр нь хэмжинэ. Өртөг нь дараах хэсгээс бүрдэнэ. 1. Түрээсийн өр төлбөрийн анхны хүлээн зөвшөөрсөн дүн 2. Түрээслэгчийн анхдагч шууд зардал 3. Түрээсийн болзол нөхцөлийг хангахын тулд бусад хөрөнгийг нураах, зайлуулах зэрэг зардал, ( Жич: Тус гарсан зардлаас зайлуулж байгаа зүйлсийг борлуулсан, борлуулахаар бараа материалаар орлогод авсан бол хүлээн зөвшөөрсөн хөрөнгийн дүнг хасаж тооцно.) 4. Түрээс эхлэх өдөр эсвэл түүнээс өмнө түрээстэй холбоотой төлсөн төлбөр, түрээсийн урамшууллыг хассан дүнгээр Түрээсийн хөрөнгө ашиглах эрх хөрөнгийн бүртгэлд НББОУС-16-д заасны дагуу өртгийн болон дахин үнэлгээний загварын аль алийг нь ашиглаж болно. Өртгийн загварыг ашиглаж байгаа үед хөрөнгийн элэгдлийг тооцохдоо түрээслэж байгаа хөрөнгө хугацааны эцэст шилжих, худалдан авах сонголт байвал хөрөнгийн ашиглалтын хугацаанд элэгдүүлнэ. Бусад тохиолдолд түрээсийн хугацаанд элэгдүүлнэ. Түрээсийн өр төлбөрийг хүлээн зөвшөөрөхдөө түрээсийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнээр бүртгэнэ. Өнөөгийн үнэ цэнийг тооцохдоо түрээслүүлэгчийн нуугдмал хүүний түвшинг ашиглах бөгөөд түүнийг тодорхойлох боломжгүйбол зах зээлийн хүүгийн түвшинг ашиглана. Түрээсийн өр төлбөрт дараах зүйлсийг хамруулж авч үзнэ. 1. Түрээсийн тогтмол төлбөр, түрээсийн урамшууллыг хассан дүнгээр 2. Түрээсийн хувьсах төлбөрүүд (Жишээ нь: хэрэглэгчийн үнийн индекстэй холбоотой төлбөрүүд...)
  • 2. 3. Баталгаатай үлдэх үнэ цэнэ 4. Хэрвээ худалдан авах сонголттой бол худалдан авах дүн 5. Түрээсийн гэрээг цуцлах нөхцөлийг түрээслэгч хэрэгжүүлэхээр заасан үед түрээслэгчийн төлөх нөхөн төлбөр Түрээслэгч түрээсийн гэрээнд өөрчлөлт орсон (түрээсийн гэрээний хугацааг сунгах, багасгах, төлбөр төлөх хугацааг өөрчлөх,...) үед түрээсээр ашиглах хөрөнгө болон өр төлбөрийг дахин хэмжиж тооцоолно. Түрээсийн гэрээний өөрчлөлтөд дараах нөхцөлүүд зэрэг биелсэн үед тусад нь өөр түрээс гэж бүртгэнэ. 1. Нэг ба түүнээс дээш хөрөнгө ашиглах эрхийг нэмэх замаар түрээсийн хамрах хүрээг нэмэгдүүлсэн 2. Түрээсийн төлбөр өссөн бол. Түрээслэгчийн хувьд дэлгэрэнгүй орлогын тайланд хүүний зардал, түрээсийн хөрөнгийг ашиглах эрхийг хорогдуулсан хэмжээ (элэгдэл хорогдлын зардал, болон үнэ цэнийн бууралт) зэргийг тусгана. Түрээслүүлэгчийн бүртгэл: Түрээслүүлэгч нь түрээсийн гэрээ (нэг буюу түүнээс дээш түрээсийн бүрэлдэхүүнтэй)-ний хувьд СТОУС 15 Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний орлогын 73-90-р зүйлийг мөрдөх ёстой. Түрээслүүлэгч түрээсийг үйл ажиллагааны болон санхүүгийн түрээс гэж ангилна. Үндсэн хөрөнгийг өмчлөхтэй холбоотой бүх эрсдэл өгөөжийг түрээслэгчид шилжүүлсэн тохиолдолд санхүүгийн түрээс гэж ангилна. Бусад бүх түрээсийг үйл ажиллагааны түрээс гэнэ. Санхүүгийн түрээс: Түрээслүүлэгчийн хувьд доорх нөхцөлийг дангаараа эсвэл хамтдаа хангасан үед санхүүгийн түрээс гэж үздэг. • Түрээсийн гэрээгээр хөрөнгө өмчлөх эрх нь түрээслэгчид шилжиж байвал • Түрээсийн гэрээний эцэст түрээслэгч тухайн хөрөнгийг худалдан авах эрхтэй байвал • Түрээсийн гэрээний хугацаа нь уг хөрөнгийн ашиглалтын хугацааны ихэнх хугацаа байх • Түрээсийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнэ нь хөрөнгийн бараг бүх бодит үнэ цэнэтэй дүйцэж байх, • Түрээсэлсэн хөрөнгө нь тусгай шинж чанартай байх бөгөөд зөвхөн түрээслэгч түүнд томоохон өөрчлөлт хийхгүйгээр ашиглагдаг бол. • Түрээслэгч нь түрээсийг цуцалбал үүнтэй холбогдон түрээслүүлэгчид учрах хохирлыг хариуцдаг бол. • Үлдэх зүйлсийн бодит үнэ цэнийн хэлбэлзлийн олз гарз түрээслэгчид хамаарах • Зах зээлийн түрээсийн төлбөрөөс мэдэгдэхүйц бага түрээсийн төлбөртэйгөөр түрээслэгч 2 дахь удаагаа уг түрээсийг үргэлжлүүлэх чадвартай бол Түрээсийн ангиллыг түрээсийн хугацааны эхэнд хийх бөгөөд түрээсийн гэрээнд өөрчлөлт орсон үед дахин үнэлнэ. Санхүүгийн түрээсийн үед түрээслүүлэгч нь санхүүгийн түрээсийн дагуу эзэмшиж буй хөрөнгийг өөрийн санхүүгийн байдлын тайланд хүлээн зөвшөөрч, тэдгээрийг түрээст оруулсан цэвэр хөрөнгө оруулалтын дүнтэй тэнцүү дүнгээр авлага гэж бүртгэнэ. Түрээсийн цэвэр хөрөнгө оруулалтыг үнэлэхдээ нуугдмал хүүний түвшинг ашиглана. Түрээсийн хугацааны эхэн дэх түрээсийн хөрөнгө оруулалтын дүнд дараах зүйлс багтана. 1. Түрээсийн тогтмол төлбөр 2. Түрээсийн хувьсах төлбөрүүд 3. Үлдэх үнэ цэнэ 4. Худалдан авах сонголт буй бол түрээслэгчийн худалдан авах дүн
  • 3. Үйл ажиллагааны түрээс: Түрээслүүлэгч нь үйл ажиллагааны түрээсийн төлбөрийг шулуун шугамын аргаар эсвэл системчилсэн өөр сууриар хуваарилж орлогоор хүлээн зөвшөөрнө. Үйл ажиллагааны түрээсийн үед түрээсэлсэн хөрөнгийн элэгдлийг түрээслүүлэгч тал тооцож бүртгэнэ. Үйл ажиллагааны түрээсийн үед гарсан анхдагч шууд зардлыг түрээсийн орлогыг хуваарилсан сууриар хорогдуулж тайлант хугацааны зардлаар бүртгэнэ. Үйл ажиллагааны түрээсд хамаарах үндсэн хөрөнгийн зүйлсийн хувьд, түрээслүүлэгч жил бүрийн эцэст НББОУС 16-ийн тодруулгын шаардлагыг мөрдөнө. Мөн НББОУС 36, 38, 40, 41-ийн тодруулгын шаардлагыг мөрдөнө. Түрээсийн төлбөрийн төлөгдөх хугацааны талаарх тодруулгыг хамгийн багадаа эхний 5 жилээр болон үлдсэнхугацааны дүнгээр санхүүгийн тайлангийн тодруулга тайланд тусгана. Жишээ нь: А компани Б компанид 2017-1-1-нд 45 сая төгрөгийн дансны үнэтэй цаашид 10 жил ашиглах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг 3 жилийн хугацаатай түрээслүүлсэн. Түрээслэгч түрээсийн төлбөрт жил бүрийн эцэст 6 сая төгрөг төлнө. А компани уг тоног төхөөрөмжийг ажиллуулах программ хангамжаар хангаж, сайжруулалтыг жил бүр хийж өгөхөөр тохиролцсон, түрээслүүлэгч үүнийг дангаар нь борлуулсан үед жил бүр 1 сая төгрөгийн төлбөр авч сайжруулалт хийдэг. Түрээсийн эхний өдөр түрээсийн хөрөнгийн бодит үнэ цэнэ 35 сая төгрөг байсан. Түрээслэгч түрээсийн гэрээг хийхтэй холбоотой зуучлагчийн хөлс, шинжээчийн дүгнэлт зэрэг анхдагч шууд зардалд 2 сая төгрөг төлсөн. Түрээсийн хөрөнгийн баталгаат үлдэх үнэ цэнэ 10 сая төгрөг. Түрээслүүлэгчийн нуугдмал хүүний түвшин 12% үүнийг түрээслэгч тал мэдэж байгаа. Элэгдлийг шулуун шугамын аргаар бүртгэнэ. Зах зээлийн хүүгийн түвшин 10% Бодолт Түрээслэгчийн бүртгэл:12 сараас урт хугацаатай гэрээ учраас түрээсийн хөрөнгө ашиглах эрх, өр төлбөрийг хүлээн зөвшөөрнө. Уг гэрээнд агуулагдаж байгаа программ хангамж нь түрээсийн бус зүйл юм. Түрээсийн төлбөр 6 сая төгрөгийг түрээсийн хөрөнгө тоног төхөөрөмж, болон программ хангамжид хуваарилах шаардлагатай. Түрээсийн болон түрээсийн бус зүйлс Дангаар нь үнэлсэн үнэлгээ Эзлэх хувь Түрээсийн төлбөрийн ногдох дүн Тоног төхөөрөмж 35,000,000 93.58% 5,614,698 Программ хангамж 3 жилийн хугацаанд ӨҮЦ 2,401,831** 6.42% 385,302 Нийт дүн 37,401,831 100% 6,000,000 **1000000* ((1-1/(1+0.12)3 )/0.12)= 2401831 Түрээсийн өр төлбөрийн өнөөгийн үнэ цэнэ=5,614,698* (1-1/(1+0,12)3 )/0,12+10000000*1/(1+0,12)3 =20,603,360.52 Түрээсийн хөтөлбөр Огноо Түрээсийн төлбөр Хүүгийн зардал Түрээсийн өрийн бууралт Түрээсийн өрийн үлдэгдэл 1/1/2017 20,603,361 12/31/2017 5,614,698 2,472,403 3,142,295 17,461,066 12/31/2018 5,614,698 2,095,328 3,519,370 13,941,696 12/31/2019 15,614,698 1,673,004 13,941,694 - 2017-1-1-нд Түрээсийн хөрөнгө ашиглах эрх 22,603,361 Түрээсийн өр төлбөр 20,603,361 Мөнгө 2,000,000 2017-12-31-нд Түрээсийн өр төлбөр 3,142,295 Хүүгийн зардал 2,472,403 Программ хангамжийн зардал 385,302 Мөнгө 6,000,000 Элэгдлийн зардал 4,201,120 ((22,603,361-10,000,000)/3) Хуримтлагдсан элэгдэл 4,201,120
  • 4. 2018-12-31-нд Түрээсийн өр төлбөр 3,519,370 Хүүгийн зардал 2,095,328 Программ хангамжийн зардал 385,302 Мөнгө 6,000,000 Элэгдлийн зардал 4,201,120 Хуримтлагдсан элэгдэл 4,201,120 2019-12-31-нд Түрээсийн өр төлбөр 3,941,694 Хүүгийн зардал 1,673,004 Программ хангамжийн зардал 385,302 Мөнгө 6,000,000 Элэгдлийн зардал 4,201,120 Хуримтлагдсан элэгдэл 4,201,120 2019-12-31-нд гэрээний хугацаа дуусах үед дараах бичилтийг гүйцэтгэнэ. Түрээсийн өр төлбөр 10,000,000 Хуримтлагдсан элэгдэл 12,603,361 Түрээсийн хөрөнгө ашиглах эрх 22,603,361 Түрээслүүлэгчийн бүртгэл: Уг түрээс нь санхүүгийн түрээсийн шалгуур хангахгүй тул үйл ажиллагааны түрээс гэж тодорхойлно. Түрээсийн төлбөрийг түрээслэгчийн адил түрээсийн болон түрээсийн бус гэж ангилан хуваарилна. 2017-1-1-нд бичилт хийхгүй. 2017-12-31-нд Мөнгө 6,000,000 Түрээсийн орлого 5,614,698 Программ хангамжийн орлого 385,302 Элэгдлийн зардал 4,500,000 (45,000,000/10) Хуримтлагдсан элэгдэл 4,500,000 Жил бүрийн эцэст хийх 2017-12-31, 2018-12-31, 2019-12-31-ний өдрийн бичилт адил байх ба 2019-12-31-нд гэрээний хугацаа дуусах үед тодруулга тайланд гэрээ дууссан талаар тодруулга хийнэ. Дээрх жишээнд тулгуурлан 2019-01-01-ний өдөр 2 тал харилцан тохиролцож гэрээнд дараах өөрчлөлтийг оруулсан гэж үзье. Үүнд 1. Цаашид гэрээний хугацааг 6 жилээр сунгасан. 2. Баталгаат үлдэх өртөг 2,000,000 төгрөг 3. Хөрөнгийн бодит 31,000,000 төгрөг байсан бөгөөд бусад нөхцөлүүд хэвээрээ байсан бол түрээсийн өөрчлөлтийг бүртгэе. Түрээсийн гэрээний өөрчлөлт орсон өдөр 2 тал түрээсийн авлага, өглөгийг дахин тооцоолж бүртгэнэ. Түрээслэгчийн бүртгэл: Гэрээ өөрчлөгдөх өдөр түрээстэй холбоотой дансны үлдэгдэл: Түрээсийн хөрөнгө ашиглах эрх=20,603,361, Хуримтлагдсан элэгдэл=4,201,120*2=8,402,240 Түрээсийн өр төлбөр=13,941,696 Түрээсийн төлбөр 6 сая төгрөгийг түрээсийн хөрөнгө тоног төхөөрөмж, болон программ хангамжид хуваарилах шаардлагатай. Түрээсийн болон түрээсийн бус зүйлс Дангаар нь үнэлсэн үнэлгээ Эзлэх хувь Түрээсийн төлбөрийн ногдох дүн Тоног төхөөрөмж 31,000,000 88.29% 5,297,424
  • 5. Программ хангамж 6 жилийн хугацаанд ӨҮЦ 4,111,407 11.71% 702,576 Нийт дүн 37,401,831 100% 6,000,000 Түрээсийн өр төлбөрийн өнөөгийн үнэ цэнэ=5,297,424* (1-1/(1+0,12)6 )/0,12+2000000*1/(1+0,12)6 =22,793,130 Түрээсийн хөрөнгө ашиглах эрх=22,793,130-22,603,361=189,767 Түрээсийн өр=22,793,128-13,941,696= 8,851,432 2019-1-1-нд Түрээсийн хөрөнгө ашиглах эрх 189,769 Хуримтлагдсан элэгдэл 8,402,241 Түрээсийн өөрчлөлтийн гарз 259,422 Түрээсийн өр төлбөр 8,851,432 2019-12-31-нд Түрээсийн өр төлбөр 2,562,248 (5,297,424-2,735,175) Хүүгийн зардал 2,735,175 (22,793,128*0.12) Программ хангамжийн зардал 702,576 Мөнгө 6,000,000 Элэгдлийн зардал 3,465,522 ((22,793,130-2,000,000)/6) Хуримтлагдсан элэгдэл 3,465,522 Түрээслүүлэгчийнбүртгэл: Түрээсийн гэрээ 2017 онд байгуулснаас хойш 2 жилийн одоо түрээсийн гэрээнд өөрчлөлт орж цаашид 6 жилээр сунгасан нь ашиглалтын хугацааны дийлэнх хэсэг болж байна иймээс түрээслүүлэгч санхүүгийн түрээс гэж үзнэ. 2019-01-01-нд Түрээсийн авлага 22,793,130 Хуримтлагдсан элэгдэл 9,000,000 Түрээсийн гарз 13,206,870 Тоног төхөөрөмж 45,000,000 2019-12-31-нд Мөнгө 6,000,000 Түрээсийн авлага 2,562,248 Хүүгийн орлого 2,735,175 Программ хангамжийн орлого 702,576 Дүгнэвэл: СТОУС 16 шинэ стандартын НББОУС-тай харьцуулж дүгнэвэл дараах өөрчлөлтүүд оржээ. Түрээсийн гэрээг нарийвчлан авч үзэжтүрээсийн гэрээ, түрээс агуулсан гэрээ, түрээсийн бус бүрэлдэхүүн гэж ангилан, түрээсийн төлбөрийг хуваарилна. Түрээслэгч үйл ажиллагааны болон санхүүгийн түрээс гэж ангилахгүй болсон. Ихэнх түрээсийг өмнөх санхүүгийн түрээстэй адил хэлбэрээр бүртгэнэ. “Түрээсийн хөрөнгө ашиглах эрх” гэсэн үндсэн хөрөнгөтэй ижил шинж чанартай хөрөнгийг хүлээн зөвшөөрч бүртгэх болсон. Түрээслүүлэгчийн хувьд түрээсийн ангилал хэвээрээ, санхүүгийн түрээсийн шалгуур бараг өөрчлөгдөөгүй байна. Харин түрээсийн үүрэг хариуцлага СТОУС 15 –ийн дагуу хангагдсан үед ашгийг хүлээн зөвшөөрч бүртгэнэ.