SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 5
Цусны донор гэж хэн бэ?
“ДОНОРЫН ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ-д ”Цусны донор” гэж бусдын
эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа
цусаа өгөгчийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Цусны донорыг сонгох
олон шалгуур байдаг. Бид ЭРҮҮЛ байж бусдад амьдрал бэлэглэх нь
хамгийн чухал юм.
Хэрвээ та
 17-60 настай
 45 дээш кг жинтэй
 Одоо ямар нэг өвчин эмгэггүй бол цусны донор байж болно.
Та эрүүл, бас цусаа бэлэглэж хүний амийг аврахаар шийдсэн бол бидний
зөвлөмжийг уншаарай. Үүнд:
 Цусаа бэлэглэхийн өмнө
 Сайн унтаж амарсан байх
 Хувийн ариун цэвэр сахих
 Шингэн зүйл / ус, баахуу цай/ ахиу уух
 Иргэний үнэмлэх, бичиг баримттай ирэх хэрэгтэй.
Та доорх зүйлсийг хориглоорой:
 Архи согтууруулах ундаа
 Тос өөхтэй хоол унд,
 Сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн
 Эм, тариа хэрэглэх
 Өнгөт ундаа, жимс хэрэглэх
Цусаа бэлэглэх үе шатууд, цаг хугацаа:
Зөвхөн цусаа бэлэглэхэд 5 минут орчим л хугацаа шаарддаг. Гэхдээ цусны
донор хүн бүртгүүлэхээс эхлэн цусаа бэлэглэсний дараа түр амрах хугацааг
оруулан нийтдээ 30-40 орчим хором зарцуулдаг. Таны цусаа бэлэглэхэд
зарцуулсан хугацаа бол таны амьдралын хамгийн үр ашигтай өнгөрөөсөн
мөчүүдийн нэг байх болно.
Бүртгэл - Цусны алба нь донорууд болон тэдний цусыг сэлбүүлэх
өвчтөнүүдийн аль алиных нь амь нас, аюулгүй байдлыг нь хамгаалахаас
гадна цуглуулсан цус ямар донорынх болохыг мөшгөн тогтоох мэргэжлийн
үүрэгтэй байдаг. Мөн доноруудтайгаа эргэх холбоо тогтоох, талархал
илэрхийлэх, тэднийг урамшуулж алдаршуулахад үнэн зөв, нямбай
хөтөлсөн донорын мэдээлэлийн сантай байх нь чухал юм.
Асуумж бөглөх – Таны эрүүл мэндийн байдал болон бусад зүйлсийн талаар
тодруулсан асуумжыг цусаа бэлэглэх бүрийн өмнө сайтар уншиж бөглөн
цусаа бэлэглэх зөвшөөрлөө бичгээр өгч гарын үсгээ зурна.
Цус багадалт, цусны бүлэг тодорхойлох шинжилгээ – Цусаа бэлэглэхийн
өмнө эдгээр шинжилгээг заавал хийдэг. Донор болох нь цусны бүлгээс
хамаардаггүй аль ч бүлгийн цустай эрүүл хүн донор байж болно.
Гемоглобин бол цусны улаан эсэнд агуулагдаж эд эсэд хүчилтөрөгчийг
зөөвөрлөж тэнд ялгарсан нүүрсхүчлийн хийг уушгинд тээвэрлэн аваачдаг
маш чухал уураг юм. Цус өгөхөөс өмнө цусан дахь гемоглобиний хэмжээг
өндөгний цусанд тодорхойлдог.
Эмчийн үзлэг – Эмч тантай ганцаарчилсан үзлэг, ярилцлага хийдэг. Таны
эрүүл мэндийн байдал болон бусад зүйлс цусаа бэлэглэхэд тохирох эсэхийг
эмч үнэлэн шийдвэрлэнэ. Энд танд цусаа бэлэглэхэд татгалзах шалтгаан
байгаа бол эмчтэй илэн далангүй ярилцаарай. Бид таны нууцыг чанд
хадгалана.
Цус өгөх үйл явц – Танаас их эмчийн хяналтан дор мэргэшсэн сувилагч цус
авдаг. Танд хэрэглэж байгаа бүх зүйлс ариутгагдсан бөгөөд нэг удаагийн
зориулалтай байдаг. Танд хэрэглэсэний дараа устгадаг.
Амралт ба цай – Цусаа бэлэглэсний дараа цай, кофе уун 10 минут
сувилагчийн хяналтанд байж амрах хэрэгтэй.
ЦУС ӨГӨХИЙГ ХОРИГЛОХ ЗААЛТ
Түр хориглох заалт – Тухайн цаг хугацаанд донор цус өгч болохгүй
шалтгаантай учир эмчийн дүгнэлтээр цус өгөхгүй хойшлогдож байгааг
хэлнэ.
Бүр мөсөн хориглох заалт – Цус өгөх нь донорт болон түүний цусыг
эмчилгээнд хэрэглэх өвчтөнд тохирохгүй шалтгаан байгаагийн
улмаас эмчийн дүгнэлтээр цус өгөхийг бүр мөсөн хориглох заалтыг хэлнэ.
Дор дурьдсан шалтгаантай бол түр зуур цусаа бэлэглэхээс
татгалзаарай.Үүнд:
Өвдөөд эм, тариа хэрэглэж байгаа бол
Шинэхэн шивээс хийлгэсэн, чихээ цоолсон бол
Архи согтууруулах ундаа хэрэглсэн бол
Нойр дутуу хоносон бол
Жирэмсэн, 2 хүртлэх насны хүүхэд хөхүүлдэг, сарын тэмдэг ирсэн бол
Таны гэр бүл, хамт ажиллагч хэн нэгэн чинь халдварт өвчнөөр өвдсөн бол
Харин та:
Бэлгийн олон хавьтагчтай бол
Ижил хүйсийн, аль ч хүйсийн хүнтэй бэлгийн хавьтал хийдэг бол
Хар тамхи, мансуурах бодис хэрэглэдэг бол
Биеэ үнэлэгчтэй бэлгийн хавьталд орсон бол
Арьсаа зүсэн өөрийгөө гэмтээн цус гаргагч зан үйлтэй бол
Шинжилгээ хийлгэн эрүүл мэндээ хянах зорилгоор манайд хандаж байгаа
бол ЦУСАА БЭЛЭГЛЭХЭЭС ТАТГАЛЗАНА УУ.
Цусаа хаана бэлэглэж болох вэ
Улаанбаатар хотод ЦССҮТ –ийн цус цуглуулах хэсэгт
Хөдөө орон нутагт аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны салбар банкинд өдөр
бүр 08.00-13.00 хооронд цус цуглуулдаг.
Мөн Хархорин, Зүүнхараа, Замын үүд,Тосонцэнгэл, Ховд аймгийн Булган
сумын эмнэлэгт цусны салбар банк ажилладаг.
Цусаа бэлэглэхийн ач тус
Донор танд – Та цусаа өгч байна уу үгүй юу гэдгээс үл хамааран таны цус
задарч дахин нийлэгжиж байдаг. Биеийн жингээс хамаарч 1 кг тутамд байх
цусны дөнгөж 8 мл-ийг л бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг
аврахаар өгч болно. Дунджаар 60 кг жинтэй эрэгтэй хүн нийт 4.5 л цустай,
үүнээс 3 литр нь биеийн судсанд эргэлдэх хэрэгцээт цус, үлдсэн 1.5 литр нь
нөөц цус байна. Энэ нөөцөөс 350-400 мл цусыг л бусдын төлөө зориулж 3
хүний амьдралд гэрэл гэгээ бэлэглэнэ. Үнэхээр гайхамшигтай.
Цусаа бэлэглэснээр бусдад амьдрал бэлэглээд зогсохгүй та өөртөө амьдрал
бэлэглэж байгаа хэрэг юм. Цус бэлэглэсний дараа хэдхэн цагийн дотор
таны цусны эзэлхүүн хэвийн байдалдаа орж та өдөр тутмын хийдэг ажлаа
хийхэд ямар нэг нөлөө байдаггүй. Цусаа бэлэглэсэн донорын цус идвэхтэй
төлжин цусны урсгалд шинэ эсүүд орж ирнэ, бодисын солилцоо
идвэхжинэ. Цус шингэрч зүрхэнд очих ачаалал багасах зэрэг таны эрүүл
мэндэд сайнаар нөлөөлнө.
Цусыг хэр удаан хадгалдаг вэ?
Нэг удаа бэлэглэсэн 350-400 мл цусыг боловсруулан 3 хүний эмчилгээнд
зориулсан цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүн тус
бүрийн хадгалах хугацаа өөр өөр байдаг. Зарим бүтээгдэхүүн 6 сараас дээш
хугацаанд хадгалагддаг боловч зарим нь бэлтгэсэн даруйд хэрэглэх
шаардлагатай байдаг. Ийм учраас өдөр бүр донорууд цусаа бэлэглэж байж
эмчилгээний шаардлага хангасан чухал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн
эмчилгээнд хүргэх хэрэгтэй болдог.
Дараа дахин хэзээ цусаа бэлэглэж болох вэ?
Цусны эсүүдийн амьдрах хугацаа харилцан адилгүй байдаг. Эрэгтэй хүн 2
сарын дараа, эмэгтэй хүн 3 сарын дараа дахин цусаа бэлэглэх боломжтой.
Цусны бүлгийн тухай
Цусны маш олон бүлэг байдаг ч бидний нэрлэж заншсан АВО бүлэгийн
талаар товч танилцуулъя.
Монгол хүмүүсийн 40% нь О бүлэг буюу 1-р бүлэг
22% нь А бүлэг буюу 2-р бүлэг
31% нь В бүлэг буюу 3 бүлэг
7% нь АВ бүлэг буюу 4-р бүлэгийн цустай байдаг.

Weitere ähnliche Inhalte

Andere mochten auch

Витамин Д3 дутагдалын шалтгаан, оношилгоо, эмчилгээний ач холбогдол
Витамин Д3 дутагдалын шалтгаан, оношилгоо, эмчилгээний ач холбогдолВитамин Д3 дутагдалын шалтгаан, оношилгоо, эмчилгээний ач холбогдол
Витамин Д3 дутагдалын шалтгаан, оношилгоо, эмчилгээний ач холбогдолМэндбаяр Мөнхдөл
 
дадлага тайлан
дадлага тайландадлага тайлан
дадлага тайланInkheart Tuul
 
таван хошуу мал
таван хошуу малтаван хошуу мал
таван хошуу малgundegmaa_84
 
тааварт цагаан
тааварт цагаантааварт цагаан
тааварт цагаанaajuu79
 
үйлдвэрлэлийн дадлагын тайлан
үйлдвэрлэлийн дадлагын тайланүйлдвэрлэлийн дадлагын тайлан
үйлдвэрлэлийн дадлагын тайланessasura
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1Munkhtur Davaanyam
 
таван хошуу мал
таван хошуу малтаван хошуу мал
таван хошуу малtogs99
 
монгол ардын оньсого
монгол ардын оньсогомонгол ардын оньсого
монгол ардын оньсогоhishgee79
 
Төсөл бичих заавар
Төсөл бичих зааварТөсөл бичих заавар
Төсөл бичих зааварgalsan Lkhanaa
 
Оценка обеспеченности витамином D.Лабораторная диагностика и стратегия.2016
Оценка обеспеченности витамином D.Лабораторная диагностика и стратегия.2016Оценка обеспеченности витамином D.Лабораторная диагностика и стратегия.2016
Оценка обеспеченности витамином D.Лабораторная диагностика и стратегия.2016hivlifeinfo
 

Andere mochten auch (14)

витамин
витаминвитамин
витамин
 
Витамин Д3 дутагдалын шалтгаан, оношилгоо, эмчилгээний ач холбогдол
Витамин Д3 дутагдалын шалтгаан, оношилгоо, эмчилгээний ач холбогдолВитамин Д3 дутагдалын шалтгаан, оношилгоо, эмчилгээний ач холбогдол
Витамин Д3 дутагдалын шалтгаан, оношилгоо, эмчилгээний ач холбогдол
 
дадлага тайлан
дадлага тайландадлага тайлан
дадлага тайлан
 
Meningit
MeningitMeningit
Meningit
 
таван хошуу мал
таван хошуу малтаван хошуу мал
таван хошуу мал
 
дадлагын тайлан
дадлагын тайландадлагын тайлан
дадлагын тайлан
 
тааварт цагаан
тааварт цагаантааварт цагаан
тааварт цагаан
 
үйлдвэрлэлийн дадлагын тайлан
үйлдвэрлэлийн дадлагын тайланүйлдвэрлэлийн дадлагын тайлан
үйлдвэрлэлийн дадлагын тайлан
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1
 
таван хошуу мал
таван хошуу малтаван хошуу мал
таван хошуу мал
 
дадлагын тайлан
дадлагын тайландадлагын тайлан
дадлагын тайлан
 
монгол ардын оньсого
монгол ардын оньсогомонгол ардын оньсого
монгол ардын оньсого
 
Төсөл бичих заавар
Төсөл бичих зааварТөсөл бичих заавар
Төсөл бичих заавар
 
Оценка обеспеченности витамином D.Лабораторная диагностика и стратегия.2016
Оценка обеспеченности витамином D.Лабораторная диагностика и стратегия.2016Оценка обеспеченности витамином D.Лабораторная диагностика и стратегия.2016
Оценка обеспеченности витамином D.Лабораторная диагностика и стратегия.2016
 

Ähnlich wie ыгибуу

Zurhnii tuhai
Zurhnii tuhaiZurhnii tuhai
Zurhnii tuhaiuuree_247
 
Hypertension last
Hypertension lastHypertension last
Hypertension lastTuul Tula
 
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламжцус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламжSosoo Byambaa
 
жирэмсний хичээл жирэмслэлттэй холбоотой хууль зүйн ойлголтууд 2013
жирэмсний хичээл жирэмслэлттэй холбоотой хууль зүйн ойлголтууд 2013жирэмсний хичээл жирэмслэлттэй холбоотой хууль зүйн ойлголтууд 2013
жирэмсний хичээл жирэмслэлттэй холбоотой хууль зүйн ойлголтууд 2013Tuul Tula
 
ахмад настангуудад-эрүүл-мэндийн-боловсрол-олгох
ахмад настангуудад-эрүүл-мэндийн-боловсрол-олгохахмад настангуудад-эрүүл-мэндийн-боловсрол-олгох
ахмад настангуудад-эрүүл-мэндийн-боловсрол-олгохАнхзаяа Б.
 
лекц 9 цус алдалт, үзүүлэх анхны тусламж
лекц 9 цус алдалт, үзүүлэх анхны тусламжлекц 9 цус алдалт, үзүүлэх анхны тусламж
лекц 9 цус алдалт, үзүүлэх анхны тусламжE-Gazarchin Online University
 
эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтAnkhzaya Zaya
 
HEON101 /2016-03-02/ Хичээл-6 /2-р хэсэг/
HEON101 /2016-03-02/ Хичээл-6 /2-р хэсэг/HEON101 /2016-03-02/ Хичээл-6 /2-р хэсэг/
HEON101 /2016-03-02/ Хичээл-6 /2-р хэсэг/E-Gazarchin Online University
 
Tamhinii hor hunuul
Tamhinii hor hunuulTamhinii hor hunuul
Tamhinii hor hunuulMunguuzb
 
халдварт бус өвчин
халдварт бус өвчинхалдварт бус өвчин
халдварт бус өвчинtuya0507
 
зохистой хоололт
зохистой хоололтзохистой хоололт
зохистой хоололтTuul Tula
 
эрүүл энерги эрүүлжих ухаан (2)
эрүүл энерги эрүүлжих ухаан (2)эрүүл энерги эрүүлжих ухаан (2)
эрүүл энерги эрүүлжих ухаан (2)Munkhuu Emchbagsh
 
хүнс ба биеийн жин№№
хүнс ба биеийн жин№№хүнс ба биеийн жин№№
хүнс ба биеийн жин№№Nasankhishig
 
жирэмсний явцад илэрч болох аюултай шинж тэмдэг хичээл
жирэмсний явцад илэрч болох  аюултай шинж тэмдэг хичээлжирэмсний явцад илэрч болох  аюултай шинж тэмдэг хичээл
жирэмсний явцад илэрч болох аюултай шинж тэмдэг хичээлYanjaabzd
 
Эх-ургийн-халдварын-шинжилгээ.docx
Эх-ургийн-халдварын-шинжилгээ.docxЭх-ургийн-халдварын-шинжилгээ.docx
Эх-ургийн-халдварын-шинжилгээ.docxzolo zolzaya
 
жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд
жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд
жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд Zoloo Zjl
 

Ähnlich wie ыгибуу (20)

Zurhnii tuhai
Zurhnii tuhaiZurhnii tuhai
Zurhnii tuhai
 
Цусны эргэлтийн тогтолцоо
Цусны эргэлтийн тогтолцооЦусны эргэлтийн тогтолцоо
Цусны эргэлтийн тогтолцоо
 
Hypertension last
Hypertension lastHypertension last
Hypertension last
 
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламжцус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
 
жирэмсний хичээл жирэмслэлттэй холбоотой хууль зүйн ойлголтууд 2013
жирэмсний хичээл жирэмслэлттэй холбоотой хууль зүйн ойлголтууд 2013жирэмсний хичээл жирэмслэлттэй холбоотой хууль зүйн ойлголтууд 2013
жирэмсний хичээл жирэмслэлттэй холбоотой хууль зүйн ойлголтууд 2013
 
ахмад настангуудад-эрүүл-мэндийн-боловсрол-олгох
ахмад настангуудад-эрүүл-мэндийн-боловсрол-олгохахмад настангуудад-эрүүл-мэндийн-боловсрол-олгох
ахмад настангуудад-эрүүл-мэндийн-боловсрол-олгох
 
лекц 9 цус алдалт, үзүүлэх анхны тусламж
лекц 9 цус алдалт, үзүүлэх анхны тусламжлекц 9 цус алдалт, үзүүлэх анхны тусламж
лекц 9 цус алдалт, үзүүлэх анхны тусламж
 
эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололт
 
HEON101 /2016-03-02/ Хичээл-6 /2-р хэсэг/
HEON101 /2016-03-02/ Хичээл-6 /2-р хэсэг/HEON101 /2016-03-02/ Хичээл-6 /2-р хэсэг/
HEON101 /2016-03-02/ Хичээл-6 /2-р хэсэг/
 
Tamhinii hor hunuul
Tamhinii hor hunuulTamhinii hor hunuul
Tamhinii hor hunuul
 
халдварт бус өвчин
халдварт бус өвчинхалдварт бус өвчин
халдварт бус өвчин
 
зохистой хоололт
зохистой хоололтзохистой хоололт
зохистой хоололт
 
Water for health 2011
Water for health 2011Water for health 2011
Water for health 2011
 
эрүүл энерги эрүүлжих ухаан (2)
эрүүл энерги эрүүлжих ухаан (2)эрүүл энерги эрүүлжих ухаан (2)
эрүүл энерги эрүүлжих ухаан (2)
 
ýíõýý
ýíõýýýíõýý
ýíõýý
 
хүнс ба биеийн жин№№
хүнс ба биеийн жин№№хүнс ба биеийн жин№№
хүнс ба биеийн жин№№
 
Tamhi hortbzurshil
Tamhi hortbzurshilTamhi hortbzurshil
Tamhi hortbzurshil
 
жирэмсний явцад илэрч болох аюултай шинж тэмдэг хичээл
жирэмсний явцад илэрч болох  аюултай шинж тэмдэг хичээлжирэмсний явцад илэрч болох  аюултай шинж тэмдэг хичээл
жирэмсний явцад илэрч болох аюултай шинж тэмдэг хичээл
 
Эх-ургийн-халдварын-шинжилгээ.docx
Эх-ургийн-халдварын-шинжилгээ.docxЭх-ургийн-халдварын-шинжилгээ.docx
Эх-ургийн-халдварын-шинжилгээ.docx
 
жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд
жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд
жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд
 

ыгибуу

  • 1. Цусны донор гэж хэн бэ? “ДОНОРЫН ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ-д ”Цусны донор” гэж бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгөгчийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Цусны донорыг сонгох олон шалгуур байдаг. Бид ЭРҮҮЛ байж бусдад амьдрал бэлэглэх нь хамгийн чухал юм. Хэрвээ та  17-60 настай  45 дээш кг жинтэй  Одоо ямар нэг өвчин эмгэггүй бол цусны донор байж болно. Та эрүүл, бас цусаа бэлэглэж хүний амийг аврахаар шийдсэн бол бидний зөвлөмжийг уншаарай. Үүнд:  Цусаа бэлэглэхийн өмнө  Сайн унтаж амарсан байх  Хувийн ариун цэвэр сахих  Шингэн зүйл / ус, баахуу цай/ ахиу уух  Иргэний үнэмлэх, бичиг баримттай ирэх хэрэгтэй. Та доорх зүйлсийг хориглоорой:  Архи согтууруулах ундаа  Тос өөхтэй хоол унд,  Сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн  Эм, тариа хэрэглэх  Өнгөт ундаа, жимс хэрэглэх Цусаа бэлэглэх үе шатууд, цаг хугацаа: Зөвхөн цусаа бэлэглэхэд 5 минут орчим л хугацаа шаарддаг. Гэхдээ цусны донор хүн бүртгүүлэхээс эхлэн цусаа бэлэглэсний дараа түр амрах хугацааг оруулан нийтдээ 30-40 орчим хором зарцуулдаг. Таны цусаа бэлэглэхэд зарцуулсан хугацаа бол таны амьдралын хамгийн үр ашигтай өнгөрөөсөн мөчүүдийн нэг байх болно. Бүртгэл - Цусны алба нь донорууд болон тэдний цусыг сэлбүүлэх өвчтөнүүдийн аль алиных нь амь нас, аюулгүй байдлыг нь хамгаалахаас гадна цуглуулсан цус ямар донорынх болохыг мөшгөн тогтоох мэргэжлийн үүрэгтэй байдаг. Мөн доноруудтайгаа эргэх холбоо тогтоох, талархал илэрхийлэх, тэднийг урамшуулж алдаршуулахад үнэн зөв, нямбай хөтөлсөн донорын мэдээлэлийн сантай байх нь чухал юм.
  • 2. Асуумж бөглөх – Таны эрүүл мэндийн байдал болон бусад зүйлсийн талаар тодруулсан асуумжыг цусаа бэлэглэх бүрийн өмнө сайтар уншиж бөглөн цусаа бэлэглэх зөвшөөрлөө бичгээр өгч гарын үсгээ зурна. Цус багадалт, цусны бүлэг тодорхойлох шинжилгээ – Цусаа бэлэглэхийн өмнө эдгээр шинжилгээг заавал хийдэг. Донор болох нь цусны бүлгээс хамаардаггүй аль ч бүлгийн цустай эрүүл хүн донор байж болно. Гемоглобин бол цусны улаан эсэнд агуулагдаж эд эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөж тэнд ялгарсан нүүрсхүчлийн хийг уушгинд тээвэрлэн аваачдаг маш чухал уураг юм. Цус өгөхөөс өмнө цусан дахь гемоглобиний хэмжээг өндөгний цусанд тодорхойлдог. Эмчийн үзлэг – Эмч тантай ганцаарчилсан үзлэг, ярилцлага хийдэг. Таны эрүүл мэндийн байдал болон бусад зүйлс цусаа бэлэглэхэд тохирох эсэхийг эмч үнэлэн шийдвэрлэнэ. Энд танд цусаа бэлэглэхэд татгалзах шалтгаан байгаа бол эмчтэй илэн далангүй ярилцаарай. Бид таны нууцыг чанд хадгалана. Цус өгөх үйл явц – Танаас их эмчийн хяналтан дор мэргэшсэн сувилагч цус авдаг. Танд хэрэглэж байгаа бүх зүйлс ариутгагдсан бөгөөд нэг удаагийн зориулалтай байдаг. Танд хэрэглэсэний дараа устгадаг. Амралт ба цай – Цусаа бэлэглэсний дараа цай, кофе уун 10 минут сувилагчийн хяналтанд байж амрах хэрэгтэй.
  • 3. ЦУС ӨГӨХИЙГ ХОРИГЛОХ ЗААЛТ Түр хориглох заалт – Тухайн цаг хугацаанд донор цус өгч болохгүй шалтгаантай учир эмчийн дүгнэлтээр цус өгөхгүй хойшлогдож байгааг хэлнэ. Бүр мөсөн хориглох заалт – Цус өгөх нь донорт болон түүний цусыг эмчилгээнд хэрэглэх өвчтөнд тохирохгүй шалтгаан байгаагийн улмаас эмчийн дүгнэлтээр цус өгөхийг бүр мөсөн хориглох заалтыг хэлнэ. Дор дурьдсан шалтгаантай бол түр зуур цусаа бэлэглэхээс татгалзаарай.Үүнд: Өвдөөд эм, тариа хэрэглэж байгаа бол Шинэхэн шивээс хийлгэсэн, чихээ цоолсон бол
  • 4. Архи согтууруулах ундаа хэрэглсэн бол Нойр дутуу хоносон бол Жирэмсэн, 2 хүртлэх насны хүүхэд хөхүүлдэг, сарын тэмдэг ирсэн бол Таны гэр бүл, хамт ажиллагч хэн нэгэн чинь халдварт өвчнөөр өвдсөн бол Харин та: Бэлгийн олон хавьтагчтай бол Ижил хүйсийн, аль ч хүйсийн хүнтэй бэлгийн хавьтал хийдэг бол Хар тамхи, мансуурах бодис хэрэглэдэг бол Биеэ үнэлэгчтэй бэлгийн хавьталд орсон бол Арьсаа зүсэн өөрийгөө гэмтээн цус гаргагч зан үйлтэй бол Шинжилгээ хийлгэн эрүүл мэндээ хянах зорилгоор манайд хандаж байгаа бол ЦУСАА БЭЛЭГЛЭХЭЭС ТАТГАЛЗАНА УУ. Цусаа хаана бэлэглэж болох вэ Улаанбаатар хотод ЦССҮТ –ийн цус цуглуулах хэсэгт Хөдөө орон нутагт аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны салбар банкинд өдөр бүр 08.00-13.00 хооронд цус цуглуулдаг. Мөн Хархорин, Зүүнхараа, Замын үүд,Тосонцэнгэл, Ховд аймгийн Булган сумын эмнэлэгт цусны салбар банк ажилладаг. Цусаа бэлэглэхийн ач тус Донор танд – Та цусаа өгч байна уу үгүй юу гэдгээс үл хамааран таны цус задарч дахин нийлэгжиж байдаг. Биеийн жингээс хамаарч 1 кг тутамд байх цусны дөнгөж 8 мл-ийг л бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахаар өгч болно. Дунджаар 60 кг жинтэй эрэгтэй хүн нийт 4.5 л цустай, үүнээс 3 литр нь биеийн судсанд эргэлдэх хэрэгцээт цус, үлдсэн 1.5 литр нь нөөц цус байна. Энэ нөөцөөс 350-400 мл цусыг л бусдын төлөө зориулж 3 хүний амьдралд гэрэл гэгээ бэлэглэнэ. Үнэхээр гайхамшигтай. Цусаа бэлэглэснээр бусдад амьдрал бэлэглээд зогсохгүй та өөртөө амьдрал бэлэглэж байгаа хэрэг юм. Цус бэлэглэсний дараа хэдхэн цагийн дотор таны цусны эзэлхүүн хэвийн байдалдаа орж та өдөр тутмын хийдэг ажлаа хийхэд ямар нэг нөлөө байдаггүй. Цусаа бэлэглэсэн донорын цус идвэхтэй төлжин цусны урсгалд шинэ эсүүд орж ирнэ, бодисын солилцоо идвэхжинэ. Цус шингэрч зүрхэнд очих ачаалал багасах зэрэг таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Цусыг хэр удаан хадгалдаг вэ? Нэг удаа бэлэглэсэн 350-400 мл цусыг боловсруулан 3 хүний эмчилгээнд зориулсан цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүн тус бүрийн хадгалах хугацаа өөр өөр байдаг. Зарим бүтээгдэхүүн 6 сараас дээш хугацаанд хадгалагддаг боловч зарим нь бэлтгэсэн даруйд хэрэглэх шаардлагатай байдаг. Ийм учраас өдөр бүр донорууд цусаа бэлэглэж байж эмчилгээний шаардлага хангасан чухал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн эмчилгээнд хүргэх хэрэгтэй болдог. Дараа дахин хэзээ цусаа бэлэглэж болох вэ? Цусны эсүүдийн амьдрах хугацаа харилцан адилгүй байдаг. Эрэгтэй хүн 2 сарын дараа, эмэгтэй хүн 3 сарын дараа дахин цусаа бэлэглэх боломжтой.
  • 5. Цусны бүлгийн тухай Цусны маш олон бүлэг байдаг ч бидний нэрлэж заншсан АВО бүлэгийн талаар товч танилцуулъя. Монгол хүмүүсийн 40% нь О бүлэг буюу 1-р бүлэг 22% нь А бүлэг буюу 2-р бүлэг 31% нь В бүлэг буюу 3 бүлэг 7% нь АВ бүлэг буюу 4-р бүлэгийн цустай байдаг.