SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 4
Хичээлийн код: SW207
Хичээлийн нэр: Өгөгдлийн сангийн зохион байгуулалт
ПХ, MC, ПХ&ТХхос, мэргэжлүүдэд үзнэ

                                Оюутны бие даах ажлын удирдамж

1,2,3 эсвэл 4 (семинарийн хичээлийн багаараа) хамтран нэг сэдэв сонгон бие даалтын ажлыг
гүйцэтгэнэ. Сэдвийг 2 дахь долоо хоногт багтааж багштай ярилцан сонгож, гүйцэтгэх даалгаврын
хүрээг тодорхойлно. Оюутан нь ажлын явцыг заасан хугацаанд шалгуулж багшаас зөвлөгөө авч
явна. 14 дэх долоо хоногт ажлын тайланг бичиж багшид хураалгана. Бие даах ажил нь 30
оноогоор дүгнэгдэнэ.

Зорилго: Оюутан нь бие даан ямар нэг байгууллага, салбар, нэгжийн мэдээллийн системийг
судласны үндсэн дээр өгөгдлийн сангийн системийн загварыг боловсруулж ӨСУС Аксесс хэрэгсэл
дээр хэрэгжүүлж туршина.


Бие даалтын төлөвлөгөө

                                                       Гүйцэтгэх
 ¹                         Үе шат                       хугацаа           Оноо
                                                     (долоо хоног)
         Сэдэв сонгож батлуулах                           1-2
     1   Системийн судалгаа хийх
                                                          3-4               5
     .
     2   Системийн загварчилгаа гаргах
                                                          5-6               5
     .
     3
         Кодын зохиомж гаргах                             7                 2
     .
     4
         Аксесс хvснэгт                                   8-9               5
     .
     5   Гаралт/тайлангийн загварыг гаргах
                                                         10-13              8
     .
     6
         Аксесс Хайлт, Аксесс Тайлан                     13-5               5
     .
     7   Бие даалтын ажлын тайланг бичиж хамгаалах
                                                         14-15              -
     .


Тайлбар:
• Сэдэв сонголт
   1. байгууллагын захиргаа, аж ахуйн нэгжид хамрах системүүд
   - хүний нөөцийг удирдах систем
   - цалингийн систем (тогтмол, хийснээр, цагаар цалинжих хувилбарууд)
   - хөрөнгийн бүртгэл (үндсэн, эргэлтийн хөрөнгө)
   - дансны гүйлгээний бүртгэл, хяналтын систем
   - бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэнд хамрах үйл ажиллагааны бүртгэл, хяналтын системүүд

     2. Үйлчилгээний системүүд
     Эдгээр системүүдийн үндсэн бүртгэлд үйлчилгээний жагсаалт, үнийн лавлах,
     үйлчлүүлэгчдийн хийлгэсэн үйлчилгээний бүртгэл ордог ба үүнээс гадна үйлчлүүлэгч,
     үйлчлэгч, хөнгөлөлт, тээвэрлэлт гэх зэрэг үйл ажиллагааны бусад нэмэлт бүртгэлүүдийг
     хөтлөж болно. Системийн үндсэн гаралтанд үйлчилгээний төлбөрийг тооцох, үйлчилгээний
     төрөл тус бүрээр ангилж нэгдсэн дүнгийн тайланг боловсруулдаг.
     Энэ тєрлийн дараах системvvд байж болно. Yvнд:
     - хоолны газрын үйлчилгээ/ захиалгын систем
     - худалдааны байгууллагын бараа материалын бүртгэлийн систем (бараа захиалга, таталт,
         хуваарилалт, борлуулалт)
                                              1
-   ломбардын үйлчилгээний систем
   -   интернэт кафений үйлчилгээний систем
   -   хот хооронд/олон улсын утас захиалгын систем
   -   суурин/хөдөлгөөнт утасны төлбөр тооцооны систем
   -   эмнэлгийн эмчлүүлэгч/эмчилгээний бүртгэлийн систем
   -   эмийн сангийн үйлчилгээний систем
   -   иргэдийн тэтгэвэр, тэтгэмж тооцох систем
   -   хадгаламж зээлийн хоршооны бүртгэл тооцооны систем
   -   хадгаламжийн банкны бүртгэл тооцооны систем
   -   илгээмжийн үйлчилгээний систем
   -   үсчин/ гоо сайхны үйлчилгээний систем
   -   хими цэвэрлэгээний үйлчилгээний систем
   -   нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэлийн систем

   3. Захиалгын систем үүд
   Эдгээр төрлийн системүүдэд авч болох үйлчилгээний хэмжээ хязгаарлагдмал байдаг
   онцлогтой ба ихэвчлэн урьдчилан захиалга өгч үйлчлүүлгээг явуулдаг. Үндсэн бүртгэлд
   үйлчилгээний жагсаалт, хязгаар хэмжээ, үнийн тарифийг агуулсан лавлах, үйлчлүүлэгчдийн
   захиалгын бүртгэл мєн vйлчилгээний системтэй холбоотой бусад бvртгэлvvд ордог.
   Системийн үндсэн гаралтанд ємнє нь хүлээж авсан захиалгын нэгдсэл, нэмж захиалга авч
   болохыг шалгах, өөрөөр хэлбэл захиалж болох сул хэмжээг олох зэрэг багтдаг.

   Энэ тєрлийн дараах системvvд байж болно. Yvнд:
   - зочид буудлын өрөө захиалгын систем
   - онгоц/галт тэрэгний тийз захиалгын систем
   - төрөл бүрийн үзвэрийн тийз захиалгын систем
   - номын сангийн систем

Бие даалт 1. Системийн судалгаа
      - Сэдэв/системийн нэр
      - Системийн зорилго/ товч танилцуулга
          (ямар байгууллагад, ямар албан тушаалтанд зориулсан ба тvvний ямар vйл
      ажиллагаатай холбоотой мэдээллийг бvртгэж., vр дvнд юу гаргаж авч болохыг товч
      тодорхой тайлбарлан бичнэ)

       -  Системийн судалгааг бодит орчин, байгууллага дахь үйл ажиллагаа нь ямар дүрэм,
          тогтолцоо дээр тулгуурлаж явдаг, үйл ажиллагааны явцад ямар бүртгэл, маягтыг
          хөтлөдөг, үйл ажиллагааны үр дүнгээс ямар тайлан, нэгтгэл гардаг, ямар тооцоо ямар
          томъёо, илэрхийллээр бодогддог зэргийг агуулсан текст, хүснэгт, диаграмыг ашиглан
          хэрэглэгчийн шаардлага хэсэгт дараах дарааллын дагуу тайлбарлаж бичнэ
       - Хэрэглэгчийн шаардлага
           Хэрэглэгчийн талаарх мэдээлэл
              Үүнд тухайн системийг ашиглах байгууллагын танилцуулга, эрхэлдэг бизнесийн
              чиглэл, бүтэц зохион байгуулалт (байгууллагын бүтцийн схемийг шаардлагатай бол
              гаргаж танилцуулах), яг гардаж ашиглах албан тушаалтан ба тушаалтнуудын тухай
              бичиж тайлбарлана
           Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог
              1. Өгөгдлийн сангийн системийг хөгжүүлэхийн тулд судласан байгууллагын үйл
              ажиллагаануудыг тайлбарлана. Үүнд:
                  o үйл ажиллагааг хариуцах нэгж, албан тушаалтан
                  o хэнээс ямар мэдээлэл (нэрлэсэн маягт, бүртгэл, гэрээ байж болно) авч
                     тухайн үйл ажиллагааг явуулах тухай
                  o үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, тогтолцоо
                  o үйл ажиллагааны үр дүнд хэнд ямар мэдээллийг (нэрлэсэн тайлан, нэгтгэл,
                     тооцоо байж болно) гаргаж өгөх тухай
              2. Тайлбарыг үйл ажиллагааны урсгалын диаграмаар харуулна (SW212 хичээлийн
       материалыг ашиглах).
              Анхаар! Уншиж ойлгоход хялбар болгох үүднээс үйл ажиллагаануудыг багцалж
              тайлбарлавал зүгээр (csms.edu.mn/sw207/proj_example1,2 файлууд дахь жишээг үз)
                                             2
 Хэрэглэгчийн функциональ шаардлага
            Тус хэсэг нь байгууллагын үйл ажиллагааны онцлогт тайлбарласан хэсгийг илүү
            дэлгэрүүлж өгөгдлийн сангийн системийн загварыг гаргахад шаардлагатай бүх
            мэдээллээр хангахад чиглэсэн байна. Үүнд:
               o байгууллагад хэрэглэж хэвшсэн ба системд шинээр нэмэгдэх бүртгэл,
                   тайлан, маягтуудын хэлбэр загварыг гаргаж хавсаргах
               o бүртгэл, тайлан, маягт дахь зарим элементийг системийн загварт хэрхэн
                   тодорхойлох нь ойлгомжгүй байдаг, тиймээс тэдгээрийг тайлбарлах
                   шаардлагатай (атрибутууд ба тэдгээрийн тайлбар: атрибутын бүтэц,
                   атрибутын төрөл (текст, тоо, ...), авах хязгаар утгууд, утгуудын жишээ, тайлан
                   дахь гаргаж авах атрибутын томъёо г.м)
               o өгөгдлийн сангийн системд гүйцэтгэх шаардлагатай нэмэлт үйлдлүүд (төрөл
                   бүрийн хайлт, тохируулга, хамгаалалт г.м, харин өгөгдлийн сангийн систем
                   бүрт зайлшгүй багтдаг стандарт үйлдлүүдийг тайлбарлах шаардлагагүй)
  .
• Бие даалт 2. Системийн загварчилгаа
 Объектийн холбоосын шинжилгээ
   Системийн судалгаагаар цуглуулсан баримтыг ӨСС-н загварчлагчийн үүднээс шинжилгээ
     хийж объектийн холбоосын диаграмаар дүрсэлж гаргана.
   Объектийг тодорхойлох шинж чанарыг тогтоож өгөгдлийн ерөнхий схемийг гаргана.
     ӨЕС-д объект, атрибутаас гадна анхдагч түлхүүр, гадаад түлхүүрийг тодорхойлсон байна.

 Өгөгдлийг энгийн хэлбэрт шилжүүлэх
     1-р энгийн хэлбэр
                 давтагдсан бүлэг элементийг тодорхойлж салгах
                 давтагдсан утгатай элементийг тодорхойлж салгах
                 тэг утгатай элементийг тодорхойлж салгах
                 үүссэн харьцаануудад байж болох түлхүүр элементийг тодорхойлох
     2-р энгийн хэлбэр
                 элемент хоорондын функциональ хамаарлыг тодорхойлох
                 функциональ бүрэн хамаарлыг тодорхойлох
                 функциональ бүрэн бус хамаарлыг салгах
     3-р энгийн хэлбэр
                 дамжсан холбоосыг тодорхойлж салгах
     Хэлбэржүүлэлтийн үр дүнг тусгасан ӨЕС-г дахин гаргаж харуулах

•   Бие даалт 3. Кодын зохиомжийг гаргах
    Үүнд дараах зүйлүүд багтана.
       - кодын загвар
       - кодын тайлбар хүснэгт
       - кодын тайлбар хvснэгтvvд нь өгөгдлийн ерөнхий схемтэй хэрхэн уялдаж байгааг ЄЕС-д
          тусгаж харуулах

•   Бие даалт 4. Аксесс хvснэгт
    ЄЕС дэх хvснэгтvvдийг ЄСУС болох Аксесс хэрэгслийг ашиглан загварыг гаргаж жинхэнэ
єгєгдлийг оруулан хадгалж багшид шалгуулна

•   Бие даалт 5. Гаралт/тайлангийн загвар гаргах
       - гаралт, тайлан, нэгтгэлийн харагдах хэлбэрийг дүрсэлнэ
       - гаралтанд уншигдах харьцаа, атрибутыг харуулсан гадаад загварыг гаргах
       - харьцаануудыг холбох дараалал, холбоосын төрлийг харуулсан холбох схемийг гаргах
       - хайлтын оновчтой зохион байгуулалтыг хайлтын модоор дүрсэлж харуулах (нэг
          тайлангийн хувьд)
       - хайлтын модны дагуу харьцаа алгебр/select командыг бичих

•   Бие даалт 6. Аксесс Хайлт, Аксесс Тайлан
       Бие даалт6-д гаргасан тайлангийн загваруудыг Аксесс хэрэгслийг ашиглан гарган хадгалж
       багшид шалгуулна
                                               3
•       Бие даалт 7. Бие даалтын ажлын тайланг бичиж хамгаалах
        Оюутан нь бичиг баримтыг дараахи байдлаар бүрдүүлнэ:
        Үүнд:
        1. Нүүр хуудсанд багийн дугаар, багийн гишүүний оюутны код, овог нэр, сэдвийн нэрийг
           агуулсан байна.
        2. Дүнгийн тэмдэглэгээний хуудас
        3. Гарчиг
        4. Системийн судалгаа
        5. Объектийн холбоосын диаграм (эцсийн хувилбараар)
        6. Өгөгдлийн ерөнхий загвар(эцсийн хувилбараар)
        7. Кодын зохиомж
        8. Гаралтын загварууд
        9. Дүгнэлт

Жич:
  •
  •Баг бүр бие даалтын ажлын хавтас бүрдүүлэн ажиллана, явцыг шалгуулсан хуудсуудыг хаяж
  орхиж болохгүй.
  •Ажлын явцыг А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр бичнэ (гар бичмэл хүлээж авахгүй)

        •Дүнгийн тэмдэглэгээний хуудас
    ¹           БД сэдэв          Оюутны      Оюутны       Оюутны       Оюутны        Багшийн
                                 Овог нэр1    Овог нэр2    Овог нэр3    Овог нэр4    тэмдэглэл
           Сэдэв сонгож
           батлуулах
        1 Системийн
        . судалгаа
        2 Системийн
        . загварчилгаа
        3
           Кодын зохиомж
        .
        4
           Аксесс хvснэгт
        .
        5 Гаралт/тайлангийн
        . загвар
        6 Аксесс Хvсэлт,
        . Аксесс Тайлан
        7 Бие даалтын ажлын
        . тайланг бичиж
           хамгаалах
                Нийт оноо




                                                  4

Weitere ähnliche Inhalte

Andere mochten auch

бөөний төвийн бараа бүртгэлийн систем
бөөний төвийн бараа бүртгэлийн систембөөний төвийн бараа бүртгэлийн систем
бөөний төвийн бараа бүртгэлийн систем
treeee1
 
Micro.lecture.11
Micro.lecture.11Micro.lecture.11
Micro.lecture.11
Tj Crew
 
Цалингийн бүртгэлийн систем
Цалингийн бүртгэлийн системЦалингийн бүртгэлийн систем
Цалингийн бүртгэлийн систем
Altangerel Bilguun
 
Комьпютерын дэлгүүрийн бүртгэл
Комьпютерын дэлгүүрийн бүртгэлКомьпютерын дэлгүүрийн бүртгэл
Комьпютерын дэлгүүрийн бүртгэл
Altangerel Bilguun
 
Дэлгүүрийн кассын систем
Дэлгүүрийн кассын системДэлгүүрийн кассын систем
Дэлгүүрийн кассын систем
Altangerel Bilguun
 

Andere mochten auch (20)

Proj Example1
Proj Example1Proj Example1
Proj Example1
 
бөөний төвийн бараа бүртгэлийн систем
бөөний төвийн бараа бүртгэлийн систембөөний төвийн бараа бүртгэлийн систем
бөөний төвийн бараа бүртгэлийн систем
 
Lecture 3 4
Lecture 3 4Lecture 3 4
Lecture 3 4
 
Proj Example2
Proj Example2Proj Example2
Proj Example2
 
Dentist pro taniltsuulga
Dentist pro taniltsuulgaDentist pro taniltsuulga
Dentist pro taniltsuulga
 
Visual ii
Visual iiVisual ii
Visual ii
 
Micro.lecture.11
Micro.lecture.11Micro.lecture.11
Micro.lecture.11
 
Бие даалт 1
Бие даалт 1Бие даалт 1
Бие даалт 1
 
Лекц 8
Лекц 8Лекц 8
Лекц 8
 
Цалингийн бүртгэлийн систем
Цалингийн бүртгэлийн системЦалингийн бүртгэлийн систем
Цалингийн бүртгэлийн систем
 
кино театрын тасалбар захиалгын систем
кино театрын тасалбар захиалгын системкино театрын тасалбар захиалгын систем
кино театрын тасалбар захиалгын систем
 
Overview of Hospital Information Systems
Overview of Hospital Information SystemsOverview of Hospital Information Systems
Overview of Hospital Information Systems
 
Комьпютерын дэлгүүрийн бүртгэл
Комьпютерын дэлгүүрийн бүртгэлКомьпютерын дэлгүүрийн бүртгэл
Комьпютерын дэлгүүрийн бүртгэл
 
Системийн шинжилгээ, зохиомж
Системийн шинжилгээ, зохиомжСистемийн шинжилгээ, зохиомж
Системийн шинжилгээ, зохиомж
 
Дэлгүүрийн кассын систем
Дэлгүүрийн кассын системДэлгүүрийн кассын систем
Дэлгүүрийн кассын систем
 
Database 5
Database 5Database 5
Database 5
 
User requirements
User requirementsUser requirements
User requirements
 
It101 lec6 10.06
It101 lec6 10.06It101 lec6 10.06
It101 lec6 10.06
 
дадлагын тайлан
дадлагын тайландадлагын тайлан
дадлагын тайлан
 
Trzy grzechy główne mówcy - Andrzej Różański Trener Wystąpień Publicznych
Trzy grzechy główne mówcy - Andrzej Różański Trener Wystąpień PublicznychTrzy grzechy główne mówcy - Andrzej Różański Trener Wystąpień Publicznych
Trzy grzechy główne mówcy - Andrzej Różański Trener Wystąpień Publicznych
 

Ähnlich wie Proj Descr

010 бизнесмт ийн шийдлүүдийг хөгжүүлэх
010 бизнесмт ийн шийдлүүдийг хөгжүүлэх010 бизнесмт ийн шийдлүүдийг хөгжүүлэх
010 бизнесмт ийн шийдлүүдийг хөгжүүлэх
Bobby Wang
 
хичээлийн хөтөлбөр
хичээлийн хөтөлбөрхичээлийн хөтөлбөр
хичээлийн хөтөлбөр
adminsed03
 
Gosexem asuult 09
Gosexem asuult 09Gosexem asuult 09
Gosexem asuult 09
dorjoooo
 
Бие даалтын удирдамж
Бие даалтын удирдамжБие даалтын удирдамж
Бие даалтын удирдамж
Chinzorig Undarmaa
 
Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts
Ogogdliin sangiin zohion baiguulalt lektsOgogdliin sangiin zohion baiguulalt lekts
Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts
Алдарболд Э.
 
Р.ЗОЛЗАЯА - E-OFFICE СИСТЕМИЙН НЭВТРҮҮЛЭЛТ, ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖУУДЫГ СУДЛАХ НЬ
Р.ЗОЛЗАЯА - E-OFFICE СИСТЕМИЙН НЭВТРҮҮЛЭЛТ, ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖУУДЫГ СУДЛАХ НЬР.ЗОЛЗАЯА - E-OFFICE СИСТЕМИЙН НЭВТРҮҮЛЭЛТ, ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖУУДЫГ СУДЛАХ НЬ
Р.ЗОЛЗАЯА - E-OFFICE СИСТЕМИЙН НЭВТРҮҮЛЭЛТ, ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖУУДЫГ СУДЛАХ НЬ
batnasanb
 

Ähnlich wie Proj Descr (20)

Vpii bie daalt
Vpii bie daaltVpii bie daalt
Vpii bie daalt
 
Rdbms bie daalt
Rdbms bie daaltRdbms bie daalt
Rdbms bie daalt
 
ОХШЗ - Бие Даалт
ОХШЗ - Бие ДаалтОХШЗ - Бие Даалт
ОХШЗ - Бие Даалт
 
010 бизнесмт ийн шийдлүүдийг хөгжүүлэх
010 бизнесмт ийн шийдлүүдийг хөгжүүлэх010 бизнесмт ийн шийдлүүдийг хөгжүүлэх
010 бизнесмт ийн шийдлүүдийг хөгжүүлэх
 
хичээлийн хөтөлбөр
хичээлийн хөтөлбөрхичээлийн хөтөлбөр
хичээлийн хөтөлбөр
 
It101 lect9
It101 lect9It101 lect9
It101 lect9
 
It101-lecture-9
It101-lecture-9It101-lecture-9
It101-lecture-9
 
Хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийн систем
Хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийн системХүний нөөцийн удирдлага төлөвлөлтийн систем
Хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийн систем
 
Gosexem asuult 09
Gosexem asuult 09Gosexem asuult 09
Gosexem asuult 09
 
Бие даалтын удирдамж
Бие даалтын удирдамжБие даалтын удирдамж
Бие даалтын удирдамж
 
Diplom udirdamj
Diplom udirdamjDiplom udirdamj
Diplom udirdamj
 
It101 9
It101 9It101 9
It101 9
 
Pp Lect1 1
Pp Lect1 1Pp Lect1 1
Pp Lect1 1
 
Ois lessons3
Ois lessons3Ois lessons3
Ois lessons3
 
Lecture 15&16
Lecture 15&16Lecture 15&16
Lecture 15&16
 
Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts
Ogogdliin sangiin zohion baiguulalt lektsOgogdliin sangiin zohion baiguulalt lekts
Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts
 
Lects 12
Lects 12Lects 12
Lects 12
 
Р.ЗОЛЗАЯА - E-OFFICE СИСТЕМИЙН НЭВТРҮҮЛЭЛТ, ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖУУДЫГ СУДЛАХ НЬ
Р.ЗОЛЗАЯА - E-OFFICE СИСТЕМИЙН НЭВТРҮҮЛЭЛТ, ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖУУДЫГ СУДЛАХ НЬР.ЗОЛЗАЯА - E-OFFICE СИСТЕМИЙН НЭВТРҮҮЛЭЛТ, ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖУУДЫГ СУДЛАХ НЬ
Р.ЗОЛЗАЯА - E-OFFICE СИСТЕМИЙН НЭВТРҮҮЛЭЛТ, ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖУУДЫГ СУДЛАХ НЬ
 
Lecture 14
Lecture 14Lecture 14
Lecture 14
 
HRON110
HRON110HRON110
HRON110
 

Mehr von ulziibaatar

лабораторийн ажил 5
лабораторийн ажил 5лабораторийн ажил 5
лабораторийн ажил 5
ulziibaatar
 
лабораторийн ажил 4
лабораторийн ажил 4лабораторийн ажил 4
лабораторийн ажил 4
ulziibaatar
 
лабораторийн ажил 3
лабораторийн ажил 3лабораторийн ажил 3
лабораторийн ажил 3
ulziibaatar
 
лабораторийн ажил 2
лабораторийн ажил 2лабораторийн ажил 2
лабораторийн ажил 2
ulziibaatar
 
лабораторийн ажил 1
лабораторийн ажил 1лабораторийн ажил 1
лабораторийн ажил 1
ulziibaatar
 

Mehr von ulziibaatar (20)

Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
лабораторийн ажил 5
лабораторийн ажил 5лабораторийн ажил 5
лабораторийн ажил 5
 
лабораторийн ажил 4
лабораторийн ажил 4лабораторийн ажил 4
лабораторийн ажил 4
 
лабораторийн ажил 3
лабораторийн ажил 3лабораторийн ажил 3
лабораторийн ажил 3
 
лабораторийн ажил 2
лабораторийн ажил 2лабораторийн ажил 2
лабораторийн ажил 2
 
лабораторийн ажил 1
лабораторийн ажил 1лабораторийн ажил 1
лабораторийн ажил 1
 
Lab4 Report
Lab4 ReportLab4 Report
Lab4 Report
 
Lab2 Query
Lab2 QueryLab2 Query
Lab2 Query
 
Pp Lect10 11
Pp Lect10 11Pp Lect10 11
Pp Lect10 11
 
Pp Lect12 13
Pp Lect12 13Pp Lect12 13
Pp Lect12 13
 
Pp Lect9
Pp Lect9Pp Lect9
Pp Lect9
 
Pp Lect8
Pp Lect8Pp Lect8
Pp Lect8
 
Pp Lect4 5
Pp Lect4 5Pp Lect4 5
Pp Lect4 5
 
Access Table
Access TableAccess Table
Access Table
 
Pp Lect6
Pp Lect6Pp Lect6
Pp Lect6
 
Pp Lect41 1
Pp Lect41 1Pp Lect41 1
Pp Lect41 1
 
Pp Lect13 1
Pp Lect13 1Pp Lect13 1
Pp Lect13 1
 
Pp Lect9 10 1
Pp Lect9 10 1Pp Lect9 10 1
Pp Lect9 10 1
 
Pp Lect8 1
Pp Lect8 1Pp Lect8 1
Pp Lect8 1
 

Proj Descr

  • 1. Хичээлийн код: SW207 Хичээлийн нэр: Өгөгдлийн сангийн зохион байгуулалт ПХ, MC, ПХ&ТХхос, мэргэжлүүдэд үзнэ Оюутны бие даах ажлын удирдамж 1,2,3 эсвэл 4 (семинарийн хичээлийн багаараа) хамтран нэг сэдэв сонгон бие даалтын ажлыг гүйцэтгэнэ. Сэдвийг 2 дахь долоо хоногт багтааж багштай ярилцан сонгож, гүйцэтгэх даалгаврын хүрээг тодорхойлно. Оюутан нь ажлын явцыг заасан хугацаанд шалгуулж багшаас зөвлөгөө авч явна. 14 дэх долоо хоногт ажлын тайланг бичиж багшид хураалгана. Бие даах ажил нь 30 оноогоор дүгнэгдэнэ. Зорилго: Оюутан нь бие даан ямар нэг байгууллага, салбар, нэгжийн мэдээллийн системийг судласны үндсэн дээр өгөгдлийн сангийн системийн загварыг боловсруулж ӨСУС Аксесс хэрэгсэл дээр хэрэгжүүлж туршина. Бие даалтын төлөвлөгөө Гүйцэтгэх ¹ Үе шат хугацаа Оноо (долоо хоног) Сэдэв сонгож батлуулах 1-2 1 Системийн судалгаа хийх 3-4 5 . 2 Системийн загварчилгаа гаргах 5-6 5 . 3 Кодын зохиомж гаргах 7 2 . 4 Аксесс хvснэгт 8-9 5 . 5 Гаралт/тайлангийн загварыг гаргах 10-13 8 . 6 Аксесс Хайлт, Аксесс Тайлан 13-5 5 . 7 Бие даалтын ажлын тайланг бичиж хамгаалах 14-15 - . Тайлбар: • Сэдэв сонголт 1. байгууллагын захиргаа, аж ахуйн нэгжид хамрах системүүд - хүний нөөцийг удирдах систем - цалингийн систем (тогтмол, хийснээр, цагаар цалинжих хувилбарууд) - хөрөнгийн бүртгэл (үндсэн, эргэлтийн хөрөнгө) - дансны гүйлгээний бүртгэл, хяналтын систем - бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэнд хамрах үйл ажиллагааны бүртгэл, хяналтын системүүд 2. Үйлчилгээний системүүд Эдгээр системүүдийн үндсэн бүртгэлд үйлчилгээний жагсаалт, үнийн лавлах, үйлчлүүлэгчдийн хийлгэсэн үйлчилгээний бүртгэл ордог ба үүнээс гадна үйлчлүүлэгч, үйлчлэгч, хөнгөлөлт, тээвэрлэлт гэх зэрэг үйл ажиллагааны бусад нэмэлт бүртгэлүүдийг хөтлөж болно. Системийн үндсэн гаралтанд үйлчилгээний төлбөрийг тооцох, үйлчилгээний төрөл тус бүрээр ангилж нэгдсэн дүнгийн тайланг боловсруулдаг. Энэ тєрлийн дараах системvvд байж болно. Yvнд: - хоолны газрын үйлчилгээ/ захиалгын систем - худалдааны байгууллагын бараа материалын бүртгэлийн систем (бараа захиалга, таталт, хуваарилалт, борлуулалт) 1
  • 2. - ломбардын үйлчилгээний систем - интернэт кафений үйлчилгээний систем - хот хооронд/олон улсын утас захиалгын систем - суурин/хөдөлгөөнт утасны төлбөр тооцооны систем - эмнэлгийн эмчлүүлэгч/эмчилгээний бүртгэлийн систем - эмийн сангийн үйлчилгээний систем - иргэдийн тэтгэвэр, тэтгэмж тооцох систем - хадгаламж зээлийн хоршооны бүртгэл тооцооны систем - хадгаламжийн банкны бүртгэл тооцооны систем - илгээмжийн үйлчилгээний систем - үсчин/ гоо сайхны үйлчилгээний систем - хими цэвэрлэгээний үйлчилгээний систем - нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэлийн систем 3. Захиалгын систем үүд Эдгээр төрлийн системүүдэд авч болох үйлчилгээний хэмжээ хязгаарлагдмал байдаг онцлогтой ба ихэвчлэн урьдчилан захиалга өгч үйлчлүүлгээг явуулдаг. Үндсэн бүртгэлд үйлчилгээний жагсаалт, хязгаар хэмжээ, үнийн тарифийг агуулсан лавлах, үйлчлүүлэгчдийн захиалгын бүртгэл мєн vйлчилгээний системтэй холбоотой бусад бvртгэлvvд ордог. Системийн үндсэн гаралтанд ємнє нь хүлээж авсан захиалгын нэгдсэл, нэмж захиалга авч болохыг шалгах, өөрөөр хэлбэл захиалж болох сул хэмжээг олох зэрэг багтдаг. Энэ тєрлийн дараах системvvд байж болно. Yvнд: - зочид буудлын өрөө захиалгын систем - онгоц/галт тэрэгний тийз захиалгын систем - төрөл бүрийн үзвэрийн тийз захиалгын систем - номын сангийн систем Бие даалт 1. Системийн судалгаа - Сэдэв/системийн нэр - Системийн зорилго/ товч танилцуулга (ямар байгууллагад, ямар албан тушаалтанд зориулсан ба тvvний ямар vйл ажиллагаатай холбоотой мэдээллийг бvртгэж., vр дvнд юу гаргаж авч болохыг товч тодорхой тайлбарлан бичнэ) - Системийн судалгааг бодит орчин, байгууллага дахь үйл ажиллагаа нь ямар дүрэм, тогтолцоо дээр тулгуурлаж явдаг, үйл ажиллагааны явцад ямар бүртгэл, маягтыг хөтлөдөг, үйл ажиллагааны үр дүнгээс ямар тайлан, нэгтгэл гардаг, ямар тооцоо ямар томъёо, илэрхийллээр бодогддог зэргийг агуулсан текст, хүснэгт, диаграмыг ашиглан хэрэглэгчийн шаардлага хэсэгт дараах дарааллын дагуу тайлбарлаж бичнэ - Хэрэглэгчийн шаардлага  Хэрэглэгчийн талаарх мэдээлэл Үүнд тухайн системийг ашиглах байгууллагын танилцуулга, эрхэлдэг бизнесийн чиглэл, бүтэц зохион байгуулалт (байгууллагын бүтцийн схемийг шаардлагатай бол гаргаж танилцуулах), яг гардаж ашиглах албан тушаалтан ба тушаалтнуудын тухай бичиж тайлбарлана  Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог 1. Өгөгдлийн сангийн системийг хөгжүүлэхийн тулд судласан байгууллагын үйл ажиллагаануудыг тайлбарлана. Үүнд: o үйл ажиллагааг хариуцах нэгж, албан тушаалтан o хэнээс ямар мэдээлэл (нэрлэсэн маягт, бүртгэл, гэрээ байж болно) авч тухайн үйл ажиллагааг явуулах тухай o үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, тогтолцоо o үйл ажиллагааны үр дүнд хэнд ямар мэдээллийг (нэрлэсэн тайлан, нэгтгэл, тооцоо байж болно) гаргаж өгөх тухай 2. Тайлбарыг үйл ажиллагааны урсгалын диаграмаар харуулна (SW212 хичээлийн материалыг ашиглах). Анхаар! Уншиж ойлгоход хялбар болгох үүднээс үйл ажиллагаануудыг багцалж тайлбарлавал зүгээр (csms.edu.mn/sw207/proj_example1,2 файлууд дахь жишээг үз) 2
  • 3.  Хэрэглэгчийн функциональ шаардлага Тус хэсэг нь байгууллагын үйл ажиллагааны онцлогт тайлбарласан хэсгийг илүү дэлгэрүүлж өгөгдлийн сангийн системийн загварыг гаргахад шаардлагатай бүх мэдээллээр хангахад чиглэсэн байна. Үүнд: o байгууллагад хэрэглэж хэвшсэн ба системд шинээр нэмэгдэх бүртгэл, тайлан, маягтуудын хэлбэр загварыг гаргаж хавсаргах o бүртгэл, тайлан, маягт дахь зарим элементийг системийн загварт хэрхэн тодорхойлох нь ойлгомжгүй байдаг, тиймээс тэдгээрийг тайлбарлах шаардлагатай (атрибутууд ба тэдгээрийн тайлбар: атрибутын бүтэц, атрибутын төрөл (текст, тоо, ...), авах хязгаар утгууд, утгуудын жишээ, тайлан дахь гаргаж авах атрибутын томъёо г.м) o өгөгдлийн сангийн системд гүйцэтгэх шаардлагатай нэмэлт үйлдлүүд (төрөл бүрийн хайлт, тохируулга, хамгаалалт г.м, харин өгөгдлийн сангийн систем бүрт зайлшгүй багтдаг стандарт үйлдлүүдийг тайлбарлах шаардлагагүй) . • Бие даалт 2. Системийн загварчилгаа  Объектийн холбоосын шинжилгээ  Системийн судалгаагаар цуглуулсан баримтыг ӨСС-н загварчлагчийн үүднээс шинжилгээ хийж объектийн холбоосын диаграмаар дүрсэлж гаргана.  Объектийг тодорхойлох шинж чанарыг тогтоож өгөгдлийн ерөнхий схемийг гаргана. ӨЕС-д объект, атрибутаас гадна анхдагч түлхүүр, гадаад түлхүүрийг тодорхойлсон байна.  Өгөгдлийг энгийн хэлбэрт шилжүүлэх  1-р энгийн хэлбэр давтагдсан бүлэг элементийг тодорхойлж салгах давтагдсан утгатай элементийг тодорхойлж салгах тэг утгатай элементийг тодорхойлж салгах үүссэн харьцаануудад байж болох түлхүүр элементийг тодорхойлох  2-р энгийн хэлбэр элемент хоорондын функциональ хамаарлыг тодорхойлох функциональ бүрэн хамаарлыг тодорхойлох функциональ бүрэн бус хамаарлыг салгах  3-р энгийн хэлбэр дамжсан холбоосыг тодорхойлж салгах  Хэлбэржүүлэлтийн үр дүнг тусгасан ӨЕС-г дахин гаргаж харуулах • Бие даалт 3. Кодын зохиомжийг гаргах Үүнд дараах зүйлүүд багтана. - кодын загвар - кодын тайлбар хүснэгт - кодын тайлбар хvснэгтvvд нь өгөгдлийн ерөнхий схемтэй хэрхэн уялдаж байгааг ЄЕС-д тусгаж харуулах • Бие даалт 4. Аксесс хvснэгт ЄЕС дэх хvснэгтvvдийг ЄСУС болох Аксесс хэрэгслийг ашиглан загварыг гаргаж жинхэнэ єгєгдлийг оруулан хадгалж багшид шалгуулна • Бие даалт 5. Гаралт/тайлангийн загвар гаргах - гаралт, тайлан, нэгтгэлийн харагдах хэлбэрийг дүрсэлнэ - гаралтанд уншигдах харьцаа, атрибутыг харуулсан гадаад загварыг гаргах - харьцаануудыг холбох дараалал, холбоосын төрлийг харуулсан холбох схемийг гаргах - хайлтын оновчтой зохион байгуулалтыг хайлтын модоор дүрсэлж харуулах (нэг тайлангийн хувьд) - хайлтын модны дагуу харьцаа алгебр/select командыг бичих • Бие даалт 6. Аксесс Хайлт, Аксесс Тайлан Бие даалт6-д гаргасан тайлангийн загваруудыг Аксесс хэрэгслийг ашиглан гарган хадгалж багшид шалгуулна 3
  • 4. Бие даалт 7. Бие даалтын ажлын тайланг бичиж хамгаалах Оюутан нь бичиг баримтыг дараахи байдлаар бүрдүүлнэ: Үүнд: 1. Нүүр хуудсанд багийн дугаар, багийн гишүүний оюутны код, овог нэр, сэдвийн нэрийг агуулсан байна. 2. Дүнгийн тэмдэглэгээний хуудас 3. Гарчиг 4. Системийн судалгаа 5. Объектийн холбоосын диаграм (эцсийн хувилбараар) 6. Өгөгдлийн ерөнхий загвар(эцсийн хувилбараар) 7. Кодын зохиомж 8. Гаралтын загварууд 9. Дүгнэлт Жич: • •Баг бүр бие даалтын ажлын хавтас бүрдүүлэн ажиллана, явцыг шалгуулсан хуудсуудыг хаяж орхиж болохгүй. •Ажлын явцыг А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр бичнэ (гар бичмэл хүлээж авахгүй) •Дүнгийн тэмдэглэгээний хуудас ¹ БД сэдэв Оюутны Оюутны Оюутны Оюутны Багшийн Овог нэр1 Овог нэр2 Овог нэр3 Овог нэр4 тэмдэглэл Сэдэв сонгож батлуулах 1 Системийн . судалгаа 2 Системийн . загварчилгаа 3 Кодын зохиомж . 4 Аксесс хvснэгт . 5 Гаралт/тайлангийн . загвар 6 Аксесс Хvсэлт, . Аксесс Тайлан 7 Бие даалтын ажлын . тайланг бичиж хамгаалах Нийт оноо 4