SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 15
Downloaden Sie, um offline zu lesen
АЙМАГ, ОРОН НУТГААС МОНГОЛЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН КОНСОРЦИУМЫН
ГИШҮҮН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД 2013 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ.
1.1. Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын гишүүн их, дээд сургууль,
коллежид оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт нь зохион байгуулах, хуваарь сонгуулах,
шийдвэрлэх асуудлыг элсэгчдэд чирэгдэл багатай зохицуулахад энэхүү журмын зорилго
оршино.
1.2. Хуваарь сонгуулах, оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт МИДСК-ын ерөнхийлөгчийн
тушаалаар байгуулсан элсэлтийн салбар комисс аймаг, орон нутгийн Засаг даргын тамгын газар,
Боловсрол, соёлын газартай хамтран зохион байгуулна. Элсэлтийн ажлын явц, үйл
ажиллагаанд аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч нарын туслалцааг холбогдох асуудлаар
байнга авч ажиллана.
1.3. Элсэлтийн ажлыг удирдлагаар хангах зохион байгуулах, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ,
дэг журмыг боловсруулах, салбар комисс байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, өргөдөл
гомдлыг барагдуулах зэрэг асуудлыг МИДСК-ын ерөнхийлөгчийн тушаалаар байгуулсан
элсэлтийн төв комисс хариуцана.
1.4. Аймаг, орон нутагт ажиллах Элсэлтийн салбар комисс нь БШУ-ны сайдын 2013 оны А/79 тоот
тушаалаар батлагдсан "Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам", энэ журамд нийцүүлэн гаргасан
тухайн их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам болон энэхүү журмыг баримтлан
ажиллана.
1.5. Элсэлтийн салбар комисс нь боловсрол, шинжлэх ухааны сайдын баталсан МИДСК-ын гишүүн
төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх хяналтын тоог хатуу баримтлан
ажиллана. Энэ хяналтын тоог элсэлтийн үед олон нийтэд хамгийн хүртээмжтэй байдлаар
мэдэгдэж хуваарь сонголтын явцад хяналт тавих боломж олгоно.
1.6. Элсэлтийн төв комисс гишүүн сургуулиудын элсэлтийн журмыг үндэслэн элсэлтийн ажлыг
зохион байгуулах бүлгийн судалгааг гаргаж Боловсролын үнэлгээний төвд хүргүүлнэ. Энэ
элсэлтийн бүлгийн саналын дагуу Боловсролын үнэлгээний төв ерөнхий шалгалтын онооны
жагсаалтыг өөрийн журмын дагуу аймаг, хичээл тус бүрээр болон хавсарсан шалгалтын (2
шалгалт өгсөн бол зохих харьцаагаар хувилан ерөнхий оноог) оноог элсэлтийн бүлэг бүрээр
гаргана. Энэ асуудлыг хоёр байгууллагын хоорондын гэрээгээр зохицуулна.
1.7. Боловсролын үнэлгээний төвөөс баталгаажуулсан ерөнхий шалгалт өгсөн хүмүүсийн онооны
жагсаалт нь МИДСК-ын гишүүн сургуулиудад оюутан элсүүлэх жагсаалтыг гаргах албан ёсны
үндсэн баримт болно.
1.8. МИДСК-ын гишүүн их, дээд сургууль, коллежид аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг
2013 оны 7 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд элсэлтийн салбар комисс зохион байгуулна. Аймаг,
орон нутагт хуваарь сонгуулан оюутан элсүүлэх ажлын зохион байгуулалт, цагийн хуваарийг
элсэлтийн салбар комисс зохион байгуулна.
Хоёр. МЭРГЭЖИЛ СОНГУУЛАХ
2.1. МИДСК-ын гишүүн сургуульд элсэх хүсэлтэй, ерөнхий шалгалт өгч их дээд сургуульд элсэх
болзол хангасан хүмүүс элсэх сургууль, мэргэжлийн чиглэлээ тодорхойлсон зохих загварын
өргөдлийг элсэлтийн салбар комисст өгнө. Энэхүү өргөдөл гаргасан этгээд нь БШУ-ны сайдын
баталсан “Оюутан элсүүлэх журам”-ын 5.2.1 дүгээр зүйлд заасны дагуу тухайн орон нутгийн
оршин суугч иргэн байна. Иргэний үнэмлэх дээр бичигдсэн хаягыг үндэслэл болгон оршин
суугчыг тогтооно. Тухайн онд ерөнхий боловсролын сургууль төгссөн иргэн өөр аймаг, хотод
оршин суух бүртгэлтэй боловч ерөнхий шалгалт өгсөн аймагт сонгон шалгаруулалтанд орохоор
бүртгүүлэх эрхтэй. Энэхүү журмын 2.8-д заасан шаардлагыг хангаагүй хүний өргөдлийг хүлээн
авахгүй.
2.2. МИДСК-ын элсэлтийн журамд заасан ерөнхий шалгалт, тухайн шалгалтыг өгөхдөө элсэгчээс
авсан хэмжээст оноо, анхны оноо нь элсэлтийн бүлэг, онооны дарааллыг тогтоох үндэслэл
болно.
2.3. Боловсролын үнэлгээний төвийн гаргасан онооны жагсаалт, түүнд олгосон батламжийг
үндэслэн хуваарь сонгуулах ажлыг их, дээд сургууль, коллежид элсэх хүсэлт гаргасан хамгийн
өндөр оноотой хүнээс эхлэн, тухайн бүлгээс мэргэжил сонгоно. Боловсролын үнэлгээний төвөөс
сурагчдад олгосон батламж, элсэлтийн комисст өгсөн онооны жагсаалт, интернетэд тавигдсан
оноо нь зөрөх тохиолдол гарвал орон нутгийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчаар
шалгуулан тогтооно.
2.4. Их, дээд сургууль, коллежид тухайн жилд элсээгүй иргэн 2012 онд ерөнхий шалгалт өгсөн
батламжийн оноогоор бүртгүүлэн хуваарь сонгож болно. Ерөнхий шалгалтын оноог ахиулах
зорилгоор 2013 онд дахин ерөнхий шалгалт өгсөн тохиолдолд илүү оноотой зөвхөн нэг
батламжаар онооны жагсаалтанд орох эрхийг элсэгч эдэлнэ.
2.5. Элсэгчид нь сургууль, мэргэжлээ сонгох саналаа Элсэлтийн салбар комисст гаргахын өмнө
сонгож болох мэргэжлийн чиглэлээ эцэг, эх, асран хамгаалагчтайгаа ярилцан зөвлөж сайтар
шийдэн комиссын гишүүдийн хуваарь сонгуулах ажлыг шуурхай явуулах бололцоогоор хангана.
Хуваарь сонголт явагдаж байгаа үед их, дээд сургууль, коллежид элсэхийг хүссэн этгээд өөрийн
биеэр заавал ирсэн байна. Их, дээд сургууль, коллежид элсэхийг хүссэн этгээд хуваарь
сонгуулах үед хүрэлцэн ирээгүй бол олон нийтэд ил тод зарлан мэдэгдэж, олонхийн эрх
ашгийг хүндэтгэн дараагийн этгээдэд хуваарийг сонгуулна. Тухайн бүлгээс хуваарь сонгох үед
хоцорсон этгээд ирсэн даруй тохирох бүлгийн сонгогдоогүй үлдсэн байгаа хуваариас сонгох
эрхтэй.
2.6. 2013 оноос өмнө болон 2013 онд ерөнхий шалгалт өгсөн, сургууль буюу мэргэжлээ өөрчлөх
хүсэлтэй оюутан тухайн их, дээд сургууль, коллежидаа тогтоосон хугацаанд бүртгүүлж, онооны
жагсаалтаар хуваарь сонгоно. Энэ тохиолдолд тухайн сургуулиасаа чөлөөлөгдсөн тухай
захирлын тушаал гаргуулсан байхыг шаардана.
2.7. Хуваарь сонгуулах, хуваариас татгалзах, түүнийг дараагийн хүнд олгох үйл ажиллагаа ил тод
хийгдэнэ. Хэд хэдэн онооны жагсаалтад орсон шалгуулагч зөвхөн нэг сургууль, мэргэжлийг
сонгоно. Эхний онооны жагсаалтаар хуваарь сонгосон хүн дараагийн онооны жагсаалтаар
хуваарь сонгож, эхний сонголтоос татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан хуваарийг эхний
онооны жагсаалтын уг хуваарийг сонгож болох дараагийн хүнээс эхлэн онооны дарааллаар
санал болгож сонгуулна.
2.8. Аймаг, орон нутагт энэхүү журмын дагуу хуваарь сонгуулах босго хэмжээст оноо 400 бөгөөд
зарим их, дээд сургууль, коллежийн тусгайлан өндөр тогтоосон босго оноог бүртгэлийн
хугацаанд сургууль, мэргэжлээр нь зарлана. Элсэгчид тухайн сургууль, мэргэжилд харгалзах
босго оноо, тэдгээрийг тооцох аргачлалтай бүртгүүлэх үед сайтар танилцах үүрэгтэй.
2.9. Элсэгчдийн ерөнхий шалгалтын хэмжээст оноо тэнцсэн тохиолдолд дараах шалгуурыг
харгалзан онооны жагсаалтыг гаргана. Үүнд:
a) анхны оноо (хоёр ерөнхий шалгалтын оноогоор элсэж байгаа бол илүү ач холбогдол
өгсөн хичээлийн хэмжээст оноо)
b) боловсролын үнэмлэх, дипломын дундаж оноо
c) боловсролын үнэмлэх, дипломонд бичсэн ерөнхий шалгалт өгсөн хичээлийн оноо
2.10. Элсэлтийн төв комиссоос тогтоосон хугацаанд аймаг, орон нутагт хуваарь сонгуулах ажлыг
салбар комисс зохион байгуулна. Тухайн аймаг, орон нутгаас элсэх хүмүүсийн хүсэлт, хяналтын
тоо, бэлтгэл ажлын явцаас шалтгаалан салбар комисс ажлын цагийн хуваарийг гаргаж мөрдөн
ажиллана.
2.11. Хуваарь сонгох ажлын явцыг бүх хүмүүст хүргэж, элсэгчийн нэр, сонгосон сургууль, мэргэжлийг
чанга яригчаар ил тод зарлана. Онооны дагуу мэргэжил сонгохоос татгалзах, түүнийг дараагийн
хүнд шилжүүлэх зэрэг ажиллагааг ил тод мэдээлнэ.
2.12. Сургууль мэргэжлээ сонгож эрхийн бичиг олгосны дараа өөр мэргэжлийн хуваарь сонгохыг
зөвшөөрөхгүй.
Гурав. СУРАЛЦАХ ЭРХИЙН БИЧИГ ОЛГОХ
3.1. Зохих болзлыг хангаж хяналтын тоонд багтаж сургууль, мэргэжил сонгосон хүмүүст суралцах
эрхийн бичиг олгоно.
3.2. Суралцах эрхийн бичиг авсан хүмүүс тогтоосон хугацаанд очиж сургуульдаа бүртгүүлнэ.
3.3. Мэргэжил сонгож суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд элссэн сургуульдаа
ирж бүртгүүлээгүй хүнийг суралцахаас татгалзсан гэж үзэн эрхийн бичгийг хүчингүйд тооцно.
Дөрөв. САНХҮҮЖИЛТ
4.1. Элсэлтийн ажлын санжүүжилт нь МИДСК-ын гишүүн сургуулиудын болон хуваарь сонгохоор
бүртгүүлсэн хүмүүсийн хураамжаас бүрдэнэ. 2013 оны элсэлтийн үйл ажиллагааны хураамж
4000 төгрөг байна.
МИДСК-ын ГИШҮҮН СУРГУУЛИУДАД 2013 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН БҮЛЭГ
БҮЛЭГ ШАЛГАЛТЫН ТӨРӨЛ
Сургуулийн
код
МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
1 Монгол хэл 100% 2 Багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн
4 Багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн; Багш, монгол хэл,
уран зохиолын; Орчуулга, гадаад хэлний
6 Багш, монгол хэл, уран зохиолын
7 Сэтгүүл зүй; Багш, монгол хэл, уран зохиолын; Орчуулга, Англи
хэл; Дуулах урлаг /дуурийн/
9 Багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн
12 Багш, монгол хэл-уран зохиолын; Багш, монгол-англи хэлний;
Багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн; Сэтгэл судлал;
Нийгмийн ажил; Сэтгүүлзүй; Сэтгүүл зүй, биеийн тамир-
спортын
13 Багш, монгол хэл-уран зохиолын; Монгол хэл, уран зохиол;
Монгол хэл, эх бичиг судлал; Утга зохиол судлал, шүүмж;
Урлаг судлал
17 Багш, монгол хэл, уран зохиолын
20 Багш, монгол хэл-уран зохиолын; Уран зохиол судлал, шүүмж;
Сэтгүүл зүй
23 Зохиомж /Хөгжмийн, Кино жүжгийн/; Номын сан судлал,
мэдээлэл; Дүрслэх урлаг судлал; Жүжгийн урлаг судлал
27 Сэтгэл судлал
28 Утга зохиол судлал, шүүмж; Монгол хэл, утга зохиол; Сэтгүүл
зүй
30 Багш, монгол хэл, уран зохиолын; Багш, сургуулийн өмнөх
насны хүүхдийн; Багш, казак хэл-уран зохиолын /Баян-
Өлгийд/; Багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн /Баян-
Өлгийд/; Багш, Монгол хэл-гадаад хэлний (герман хэлний)
2 Монгол хэл 70%,
Гадаад хэл 30%
3 Багш, англи хэлний
4 Багш, англи хэлний
6 Багш, англи хэлний; Сэтгүүл зүй
13 Судлал, Монгол-Англи хэл; Судлал, Монгол-Хятад хэл; Судлал,
Монгол-Япон хэл; Судлал, Монгол-Солонгос хэл; Сэтгүүл зүй;
Олон улсын сэтгүүл зүй; Англи хэл-сэтгүүл зүй
15 Судлал, Монгол-гадаад хэл
17 Багш, монгол хэл-гадаад хэлний
20 Нарийн бичгийн даргын ажил, орчуулга
26 Солонгос судлал; Багш, Монгол-Солонгос хэлний; Багш, англи
хэлний; Англи хэлний орчуулагч; Солонгос хэлний орчуулагч
27 Орчуулга, гадаад хэлний; Сэтгүүл зүй; Олон улсын сэтгүүлч;
Менежмент, маркетингийн
34 Аялал жуулчлал гадаад хэл
42 Орчуулга, Англи хэл; Орчуулга, Солонгос хэл
3A Монгол хэл 50%, ур
чадвар 50%
12 Багш, биеийн тамир-эрүүл мэндийн; Биеийн тамир, спортын
дасгалжуулалт, арга зүй; Багш, дүрслэх урлаг-дизайны; Багш,
дүрслэх урлаг-технологийн
22 Дизайн, хувцасны; Дуулах урлаг; Жүжгийн урлаг; Хөгжмийн
урлаг
23 Монгол хөөмэй; Соёл урлагийн багш /Ардын хөгжмийн багш,
Хөгжмийн багш-Найрал дуу удирдах урлаг, Хөгжмийн багш-
Концертмейстер, Бүжгийн багш); Найрал дуу удирдах урлаг;
Соёлын ажлын арга зүй; Хөгжмийн урлаг; Радио-телевизийн
сэтгүүл зүй; Найруулах урлаг; Багш, дуу хөгжмийн; Уран зураг
(Монгол зураг, Зураасан зураг, Монументаль уран зураг,
Чимэглэх урлаг, Тайз дэлгэцийн бүтээлийн хувцасны зураг,
дизайн); Зээгт наамал; Вааран (керамик) урлал; Уран дархан,
металл урлал; Арьсан урлал; Дизайн, хувцасны; Уран сийлбэр;
Кино, телевиз, театрын зураг, дизайн; Уран баримал
29 Багш, биеийн тамирын; Аялал жуулчлал, спортын арга зүй;
Биеийн тамир, спортын дасгалжуулалт, арга зүй;
Дасгалжуулалт, бөхийн; Дасгалжуулалт, хөнгөн атлетикийн;
Дасгалжуулалт, спорт тоглоомын; Биеийн тамир, спортын
менежмент; Эмчилгээ, биеийн тамир, спортын арга зүй
30 Багш, биеийн тамирын; Багш, дуу хөгжмийн /Баян-Өлгийд/
3Б Математик 50%, ур
чадвар 50%
12 Багш, технологийн; Компьютерийн график дизайн
16 Дизайн хувцасны; Интерьер дизайн
22 Компьютерийн график дизайн; Дизайн; Архитектур
23 Мультимедиа; Кино, телевиз, хэвлэлийн болон гэрэл зураг
авалт
25 Компьютер, график-дизайн
30 Архитектур дизайн
32 Ландшафтын архитектур
35 Архитектур; Дизайны багц (нэхмэл эдлэлийн дизайн, мебель
модон эдлэлийн дизайн, үйлдвэрлэлийн дизайн, хувцасны
дизайн, хэвлэлийн график дизайн, компьютерийн график
дизайн); Хувцасны загвар зохион бүтээлт (арьс ширэн
эдлэлийн загвар зохион бүтээлт, оёмол бүтээгдэхүүний загвар
зохион бүтээлт)
4 Монгол хэл 50%,
математик 50%
3 Багш, бага ангийн; Багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн
4 Багш, бага ангийн
12 Багш, бага ангийн
17 Багш, бага ангийн
20 Багш, мэдээлэл зүйн
23 Хэвлэлийн эх бэлтгэл, хяналт
30 Багш, бага ангийн; Багш, бага ангийн /Баян-Өлгийд/
39 Менежмент, албан хэргийн
5 Математик 100% 2 Бизнесийн эдийн засаг
3 Нягтлан бодох бүртгэл; Татварын эдийн засаг, нягтлан бодох
бүртгэл; Банкны эдийн засаг, ня-бо
4 Багш, математикийн; Нягтлан бодох бүртгэл; Бизнесийн
менежмент; Багш, мэдээлэл зүйн
5 Банкны эдийн засаг, ня-бо; Нягтлан бодох бүртгэл;
Компьютерийн график дизайн
6 Компьютер програм хангамж; Нягтлан бодох бүртгэл
9 Эдийн засаг
10 Бизнесийн менежмент; Mенежмент, маркетингийн
12 Багш, математикийн; Багш, мэдээлэл зүйн; Багш, мэдээлэлзүй-
математикийн; Багш, математик-физикийн; Багш, физик-
математикийн; Эдийн засаг-математик загварчлал; Эдийн
засаг, статистик; Компьютерийн програм хангамж
13 Математик; Багш, математикийн; Математик, хэрэглээний;
Статистик, хэрэглээний; Эдийн засаг-математик загварчлал;
Мэдээллийн систем; Менежмент, мэдээллийн системийн;
Математик, програм хангамж; Компьютерийн програм
хангамж; Мэдээллийн технологи; Компьютерийн график-
дизайн; Компьютерийн техник хангамж; Бизнесийн удирдлага
/D341400 ня-бо, D340400 Менежмент, санхүүгийн, D340401
Санхүүгийн менежмент-мэдээлэл зүй, D340800 Менежмент,
банкны, D342800 Санхүү, эдийн засаг, D342804 Даатгалын
эдийн засаг, D340100 Бизнесийн менежмент, D340500
Менежмент, маркетингийн, D340600 Менежмент, олон улсын
худалдааны, D340700 Гадаад худалдаа, гаалийн/; Менежмент,
төрийн захиргааны; Эдийн засаг/D310200 Эдийн засаг,
статистик, D311100 Хүн ам зүй, D310300 Эдийн засаг, D310301
Олон улсын эдийн засаг, D311004 Эдийн засгийн мэдээлэл/;
Ня-бо, хяналт шалгалт; Ня-бо, мэдээлэл зүй; Худалдааны
менежмент; Үйлдвэрлэлийн менежмент
14 Нягтлан бодох бүртгэл; Менежмент, санхүүгийн; Гааль
татварын эдийн засаг; Санхүү эдийн засаг; Банкны эдийн засаг,
ня-бо; Татварын эдийн засаг, ня-бо бүртгэл; Менежмент,
маркетингийн
15 Бизнесийн удирдлага /D341400 Нягтлан бодох бүртгэл,
D342800 Санхүү эдийн засаг, D342804 Даатгалын эдийн засаг,
D340100 Бизнесийн менежмент, D340500 Менежмент,
маркетингийн, D340905 Уул уурхайн менежмент, D342700
Банкны эдийн засаг, ня-бо, D342803 Гааль, татварын эдийн
засаг/
16 Менежмент, банкны; Менежмент, маркетингийн; Эдийн засаг;
Менежмент, гадаад худалдаа, гаалийн; Менежмент,
санхүүгийн; Нягтлан бодох бүртгэл /Ня-Бо хяналт шалгалт/;
Менежмент, олон улсын худалдааны; Үйлдвэрлэлийн
менежмент /Жижиг дунд үйлдвэрлэлийн, Уул уурхайн, зочид
буудал, зоогийн газрын, аялал жуулчлалын/; Уул, уурхайн
ашиглалтын технологи; Уул уурхайн цахилгаан тоног
төхөөрөмжийн ашиглалт; Уул уурхайн машин тоног
төхөөрөмж; Ашигт малтмалын баяжуулалтын технологи;
Компьютерийн програм хангамж; Компьютерийн график-
дизайн; Мэдээллийн технологи; Мэдээллийн систем
20 Эдийн засаг; Нягтлан бодох бүртгэл; Банкны эдийн засаг, ня-бо
23 Менежмент, маркетингийн /Соёл урлагийн/
25 Бизнесийн менежмент; Менежмент, ня-богоор мэргэшсэн
бизнесийн; Зочид буудал, зоогийн газрын менежмент; Хоол
үйлдвэрлэлийн менежмент; Компьютерийн програм хангамж;
Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт; Уул
уурхайн ашиглалтын технологи; Уул уурхайн машин, тоног
төхөөрөмж; Цахилгааны инженер
30 Багш, математикийн; Багш, математикийн /Баян-Өлгийд/;
Багш, мэдээлэл зүйн; Нягтлан бодох бүртгэл; Компьютерийн
програм хангамж; Геологи; Менежмент, газар зохион
байгуулалт; Бизнесийн менежмент
31 Эдийн засаг, хөдөлмөрийн; Менежмент, хүний нөөцийн;
Санхүүгийн менежмент; Нягтлан бодох бүртгэл; Бизнесийн
эдийн засаг
32 Бизнесийн удирдлага, Эдийн засаг (Нягтлан бодох бүртгэл,
эдийн засаг, математик загварчлал, бизнесийн менежмент,
маркетингийн менежмент, эдийн засаг, статистик, бизнесийн
эдийн засаг); Математик, програм хангамж; Хөдөө аж ахуйн
мэдээллийн систем; Газар зохион байгуулалт; Газрын кадастр,
зураглал; Газрын үнэлгээ
6 Математик 70%,
англи хэл 30%
8 Нягтлан бодох бүртгэл; Татварын эдийн засаг, нягтлан бодох
бүртгэл; Банкны эдийн засаг, ня-бо; Мэдээллийн систем;
Компьютерийн програм хангамж; Нягтлан бодох бүртгэл
/Дархан-Уулын салбарт/; Банкны эдийн засаг, ня-бо /Дархан-
Уулын салбарт/
10 Нягтлан бодох бүртгэл; Банкны эдийн засаг, ня-бо; Уул
уурхайн менежмент; Татварын эдийн засаг, ня-бо бүртгэл
13 Олон улсын эдийн засгийн харилцаа; Менежмент, аялал
жуулчлалын; Реклам сурталчилгааны менежмент; Зочид
буудал, зоогийн газрын менежмент
24 Нягтлан бодох бүртгэл; Нягтлан бодох бүртгэл /Дарханы
салбар/; Татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл;
Менежмент, олон улсын худалдааны; Интернет худалдаа;
Жижиг, дунд үйлдвэрлэлийн удирдлага; Менежмент,
мэргэшсэн бизнесийн /Дарханы салбар/
33 Компьютерийн програм хангамж; Компьютерийн график-
дизайн; Багш, мэдээлэл зүйн; Олон улсын эдийн засгийн
харилцаа; Олон улсын эдийн засаг; Менежмент,
маркетингийн; Менежмент, хүний нөөцийн; Менежмент, олон
улсын худалдааны; Менежмент, үйлдвэрлэлийн; Нягтлан
бодох бүртгэл; Банкны эдийн засаг, ня-бо; Менежмент,
санхүүгийн
42 Нягтлан бодох бүртгэл; Менежмент, маркетингийн;
Компьютерийн техник хангамж; Компьютерийн програм
хангамж
46 Нягтлан бодох бүртгэл; Татварын эдийн засаг, ня-бо бүртгэл;
Менежмент, үйлдвэрлэлийн; Менежмент, хүний нөөц
7 Математик 70%,
нийгмийн ухаан 30%
1 Ерөнхий цэргийн команд; Цэргийн ар талын алба
2 Менежмент, үйлдвэрлэлийн
6 Менежмент, маркетинг
13 Бизнесийн сэтгэл судлал; Менежмент, нутгийн удирдлагын
18 Менежмент, олон улсын худалдааны; Олон улсын эдийн
засгийн харилцаа
19 Олон улсын эдийн засаг; Банкны эдийн засаг, ня-бо;
Менежмент, олон улсын худалдааны; Гааль татварын эдийн
засаг; Татварын эдийн засаг, ня-бо бүртгэл
21 Нягтлан бодох бүртгэл; Татварын эдийн засаг, нягтлан бодох
бүртгэл; Менежмент, хүний нөөцийн; Банкны эдийн засаг, ня-
бо; Санхүү эдийн засаг
27 Санхүү, эдийн засаг; Менежмент, банкны; Үйлдвэрлэлийн
менежмент /Уул уурхайн/; Бизнесийн менежмент; Нягтлан
бодох бүртгэл; Татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл
8 Математик 70%,
газарзүй 30%
13 Газарзүй; Багш, газар зүй-байгалийн шинжлэлийн;
Менежмент, газар зохион байгуулалт; Хүрээлэн байгаа орчны
экологи; Газрын кадастр; Байгаль орчны хяналт, үнэлгээ; Хот
ба бүс нутгийн төлөвлөлт; Байгаль орчныг зайнаас тандан
судлал ба газарзүйн мэдээллийн систем; Геологи; Шатах ашигт
малтмалын эрэл, хайгуул; Геологи эрдэс баялгийн менежмент
20 Аялал жуулчлал, гадаад хэл
9 Математик 50%,
гадаад хэл 50%
3 Компьютерийн график-дизайн; Компьютерийн програм
хангамж
6 Удирдлага үйлдвэрлэлийн /Зочид буудал, зоогийн газрын
менежмент, Уул уурхайн менежмент, Аялал жуулчлалын
менежмент/
11 Нягтлан бодох бүртгэл; Менежмент, банкны; Менежмент,
гадаад худалдаа, гаалийн; Компьютерийн програм хангамж;
Гааль, татварын эдийн засаг; Барилгын менежмент; Иргэний
ба үйлдвэрлэлийн барилга
18 Менежмент, гадаад худалдаа, гаалийн
19 Компьютерийн програм хангамж
22 Нягтлан бодох бүртгэл
26 Санхүүгийн менежмент; Маркетинг менежмент; Олон улсын
эдийн засаг; Компьютерийн техник хангамж; Компьютер
график дизайн; Компьютерийн програм хангамж; Бизнесийн
эдийн засаг, менежмент; Үйлдвэрлэлийн менежмент; Аялал
жуучлалын менежмент; Нягтлан бодох бүртгэл; Мэдээллийн
систем; Дизайн, чимэглэл, хот чимэглэлийн; Ойжуулалт,
цэцэрлэгжүүлэлт
27 Менежмент, мэдээллийн систем; Компьютерийн програм
хангамж; Уул уурхайн ашиглалтын технологи; Үйлдвэрлэлийн
менежмент /Олон улсын худалдаа/
32 Байгалийн аялал жуулчлал
34 Бизнесийн эдийн засаг; Компьютер програм хангамж; Багш,
мэдээлэл зүй; Хоол үйлдвэрлэлийн менежмент; Уул уурхайн
менежмент; Аялал жуулчлалын менежмент; Нягтлан бодох
бүртгэл
35 Үйлдвэрлэлийн менежментийн багц (Барилгын менежмент,
Эрчим хүчний менежмент, Харилцаа холбооны менежмент,
Уул уурхайн менежмент, Хүнсний үйлдвэрийн менежмент,
Аялал жуулчлалын менежмент, Хөнгөн үйлдвэрийн
менежмент, Тээврийн менежмент, Олон улсын тээврийн
менежмент, Усны менежмент, Логистик менежмент, Олон
улсын худалдааны менежмент); Бизнесийн удирдлагын багц
(хүний нөөцийн менежмент, санхүүгийн менежмент,
маркетингийн менежмент, мэдээллийн системийн
менежмент, жижиг дунд үйлдвэрийн менежмент); Техникийн
мэргэжлийн орчуулга; Компьютер-гадаад хэл
36 Техникийн мэргэжлийн орчуулга
39 Үйлдвэрлэлийн менежмент /Хоол үйлдвэрлэл үйлчилгээний,
Хүний нөөцийн, Маркетингийн, Зочид буудал, зоогийн газрын,
Аялал жуулчлалын/; Нягтлан бодох бүртгэл; Татварын эдийн
засаг, ня-бо бүртгэл; Менежмент банкны
10 Математик 50%,
физик 50%
1 Цэргийн инженерийн алба; Цэргийн авто, гинжит машины
алба; Хуягт танкийн алба; Артиллерийн команд-математик
6 Компьютер техник; Компьютерийн техник хангамж
11 Уул уурхайн менежмент; Уул уурхайн ашиглалтын технологи
23 Радио, телевизийн техник, технологи
27 Цахилгааны инженер
32 Хөдөө аж ахуйн машин механизмын ашиглалт; Инженер
механик; Гидромеханик инженер; Цахилгаан хангамж /хөдөө
аж ахуйн/; Инженер багш /зохион бүтээх инженер/;
Үйлдвэрлэлийн үндэсний технологи; Металл судлал,
технологи
35 Барилгын инженерийн багц (Иргэний ба үйлдвэрийн барилга,
Автозамын барилга, Барилгын бүтээц эдлэлийн технологи,
Барилгын материал үйлдвэрлэлийн технологи, Усны барилга
байгууламж); Хүрээлэн байгаа орчны инженерийн багц
(Халаалт, агаар сэлгэлт, Усан хангамж, ус цэвэрлэгээ,
Сантехник, инженерийн байгууламж, Хаягдал боловсруулах
технологи); Геологи; Инженер геологи; Гидрогеологи;
Геоэкологи; Хайгуулын өрөмдлөгийн техник, технологи,;
Ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик,; Ашигт
малтмалын эрэл хайгуул,; Газрын тосны инженерийн багц
(Газрын тосны барилга байгууламж, Газрын тосны хадгалалт,
тээвэрлэлт, Газрын тосны өрөмдлөг, Газрын тосны олборлолт,
Хийн дамжуулалт, хангамж); Програм хангамж /Software/-ийн
багц (Компьютерийн програм хангамж, Компьютерийн
програм хангамж /Энэтхэгийн IEC Технологийн Сургуультай
хамтарсан хөтөлбөр/, Мэдээллийн систем, Мэдээллийн
систем /Энэтхэгийн IEC Технологийн Сургуультай хамтарсан
хөтөлбөр/; Техник хангамж /Hardware/-ийн багц
(Компьютерийн техник хангамж, Компьютерийн удирдлагатай
систем, Компьютерийн системийн хамгаалал); Инженер
математик; Инженер багш /зохион бүтээх инженер/;
Инженерийн процессын загварчлал; Инженерийн бэлтгэл
/Герман хэл, ХБНГУ-ын Дармштадтын их сургуультай
хамтарсан хөтөлбөр/; Инженер физик; Экологийн багц
(Үйлдвэрийн экологи, Усны нөөц экологи, Үйлдвэрийн
экологийн инженер); Автын инженерийн багц (Автомашин
ашиглалт, авто аж ахуй, Дотоод шаталтын хөдөлгүүр, Машины
электрон систем); Механик инженерийн багц (Барилгын
материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн
ашиглалт, Үйлдвэрлэлийн механикжуулалт, Уул уурхайн
машин тоног төхөөрөмж, Хүнсний үйлдвэрлэлийн машин
аппарат, Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж);
Машин үйлдвэрлэл, металл судлалын багц (Металл
боловсруулалт, засварын үйлдвэрлэл, Металл судлал,
технологи, Машин үйлдвэрлэлийн технологи); Нисэх
техникийн механик; Хүнсний сүлжээний хөргөлтийн систем;
Хүнс үйлдвэрлэлийн технологи; Хүнс үйлдвэрлэлийн
технологи, эрүүл ахуй; Хүнсний хими технологи; Хүнсний
биотехнологи; Хүнсний микробиологи; Хоолзүй, тэжээхүй
ухаан,; Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи; Хоол
үйлдвэрлэл, үйлчилгээний технологи /ОХУ-ын Москвагийн
Удирдлага, Технологийн Улсын Их Сургуультай хамтарсан
хөтөлбөр/; Мэдээлэл, холбооны технологийн багц (Холбооны
сүлжээ, холболтын технологи, (Холбооны сүлжээ, холболтын
технологи /ОХУ-ын Москвагийн Мэдээлэл Холбооны
Техникийн Их Сургуультай хамтарсан хөтөлбөр/, Утасгүй
холбоо, Утасгүй холбоо /ОХУ-ын Москвагийн Мэдээлэл
Холбооны Техникийн Их Сургуультай хамтарсан хөтөлбөр/,
Оптик холбоо, Мэдээллийн технологи, Мэдээллийн сүлжээ,
Шуудан холбоо, Мэдээлэл хэмжлийн электроник, Электрон
систем, Телевизийн техник технологи); Уул, уурхайн
ашиглалтын технологийн багц (Уул уурхайн ашиглалтын
технологи, Уул уурхайн ашиглалтын технологи /АНУ-ын
Аризона Их Сургуультай хамтарсан хөтөлбөр/, /АНУ-ын Аляск
Их Сургуультай хамтарсан хөтөлбөр/, /ХБНГУ-ын Фрайбургын
Уул Уурхайн Академитай хамтарсан хөтөлбөр/); Уул уурхайн
цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт; Ашигт малтмалын
баяжуулалтын технологи; Геодези, маркшейдерийн багц
(Геодези, Геодези /БНХАУ-ын Шандуны Шинжлэх Ухаан
Технологийн Их Сургуультай хамтарсан хөтөлбөр/, Геодезийн
мэдээлэл зүй, Эдэлбэр газрын кадастр, зураглал, Уул уурхайн
маркшейдер); Хөнгөн үйлдвэрийн автоматжуулалт; Хөнгөн
үйлдвэрлэлийн технологийн багц (Хэвлэлийн үйлдвэрлэлийн
технологи, Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, Оёмол
бүтээгдэхүүний технологи, Арьс ширэн бүтээгдэхүүн
үйлдвэрлэлийн технологи); Ой, модны үйлдвэрлэлийн
технологийн багц (Мебель модон эдлэлийн технологи,
Барилгын модон эдлэлийн технологи, Ойн аж ахуйн инженер);
Дулааны инженерийн багц (Үйлдвэр, хотын дулаан хангамж,
Хөргөлтийн технологи ба кондиционерийн систем, Дулааны
процессын автоматжуулалт, Дулааны цахилгаан станц,
Дулааны цахилгаан станц /Хойд Хятадын Эрчим Хүчний Их
Сургуультай хамтарсан хөтөлбөр/, Сэргээгдэх эрчим хүч);
Цахилгааны инженерийн багц (Цахилгаан систем, Цахилгаан
системийн автоматжуулалт, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн
ашиглалт, Цахилгаан, электроник, Цахилгаан хангамж,
Цахилгаан хангамж /Хойд Хятадын Эрчим Хүчний Их
Сургуультай хамтарсан хөтөлбөр/)
36 Ашигт малтмалын эрэл хайгуул; Компьютерийн програм
хангамж; Цахилгаан систем; Дулааны цахилгаан станц; Уул
уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт; Барилгын
материалын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж; Үйлдвэрлэлийн
механикжуулалт; Төмөрлөгийн үйлдвэрлэлийн технологи;
Машин үйлдвэрлэлийн технологи; Уул уурхайн ашиглалтын
технологи; Ашигт малтмалын баяжуулалтын технологи;
Барилгын материал үйлдвэрлэлийн технологи; Хүнс
үйлдвэрлэлийн технологи; Хүнс үйлдвэрлэлийн технологи,
эрүүл ахуй; Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи;
Иргэний ба үйлдвэрийн барилга; Халаалт, агаар сэлгэлт; Усан
хангамж, ус цэвэрлэгээ
37 Ашигт малтмалын баяжуулалтын технологи; Цахилгаан
системийн автоматжуулалт; Автомашин ашиглалт, авто аж
ахуй; Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт;
Компьютерийн техник хангамж; Уул уурхайн машин тоног
төхөөрөмж; Үйлдвэрлэлийн механикжуулалт; Мэдээллийн
технологи; Төмөрлөгийн үйлдвэрлэл, металлурги; Уул уурхайн
ашиглалтын технологи
38 Хүнс үйлдвэрлэлийн технологи; Үйлдвэрлэлийн
механикжуулалт
43 Мэдээлэл зүй, эрүүл мэндийн; Статистик, эдийн засаг /эрүүл
мэндийн/
46 Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт; Компьютерийн
програм хангамж
11 Нийгмийн тухай
мэдлэг 100%
2 Нийгмийн ажил; Багш, түүх-нийгэм судлалын
3 Нийгмийн ажил
4 Нийгмийн ажил
5 Менежмент, хүний нөөцийн; Нийгмийн ажилтан; Менежмент,
төрийн захиргааны
6 Багш, нийгмийн ухааны
7 Гадаад хэл, аялал жуулчлал
12 Багш, гүн ухааны; Багш, нийгмийн ухааны
16 Олон улсын харилцаа; Хятад хэл орон судлал; Англи хэл орон
судлал; Солонгос хэл орон судлал; Орчуулга, Англи хэл;
Орчуулга, Солонгос; Орчуулга, Хятад хэл; Орчуулга, Япон хэл;
Эрх зүй; Иргэний аюулгүй байдал, бие хамгаалал
17 Нийгмийн ажил
20 Нийгмийн ажил; Сэтгэл судлал; Эрх зүй
23 Соёл судлал
28 Нийгмийн халамж хангамж
30 Эрх зүй; Багш, нийгмийн ухааны; Нийгмийн ажил; Менежмент,
төрийн захиргааны (нутгийн удирдлага)
31 Нийгмийн ажил
12 Нийгмийн тухай
мэдлэг 70%, гадаад
хэл 30%
6 Нийгмийн ажил
13 Социологи; Нийгмийн ажил; Гүн ухаан; Буддын гүн ухаан; Улс
төр судлал; Шашин судлал; Сэтгэл судлал; Багш, гүн ухааны
18 Олон улсын харилцаа; Олон улс судлал; Эрх зүй; Сэтгүүл зүй;
Менежмент, аялал жуулчлалын; Улс төр судлал
22 Гоо засал, нүүр будгийн технологи
23 Менежмент, соёл урлагийн
24 Нутгийн удирдлага; Хотын удирдлага; Төрийн үйлчилгээ;
Менежмент, хүний нөөцийн; Байгууллагийн мэдээллийн
удирдлага; Улс төр судлал
26 Гэр бүл судлаач; Нийгмийн ажил /хүүхдийн/; Эрх зүй
33 Нийгмийн ухаан, бихевиоризмын ухаан
42 Сэтгэл судлал; Нийгмийн ажил; Багш, нийгмийн ухааны
13 Нийгмийн тухай
мэдлэг 70%,
математик 30%
1 Менежмент, төрийн захиргааны
13 Эрх зүй; Эрх зүй, олон улсын; Бизнесийн эрх зүй
22 Менежмент, үйлдвэрлэлийн; Менежмент, маркетингийн
35 Нийгмийн ажил; Олон нийттэй харилцах ажил; Соёл судлал
40 Эрх зүй; Эрх зүй, бизнесийн
41 Менежмент, гадаад худалдаа, гаалийн; Менежмент,
үйлдвэрлэлийн; Бизнесийн эдийн засаг; Санхүү, эдийн засаг;
Банкны эдийн засаг, ня-бо; Менежмент, төрийн захиргааны;
Олон улсын эдийн засгийн харилцаа; Татварын эдийн засаг,
ня-бо бүртгэл; Нягтлан бодох бүртгэл
14 Монголын түүх
100%
7 Багш, түүх-нийгэм судлалын
12 Багш, түүх-аялал жуулчлалын; Багш, түүх-нийгэм судлалын;
Багш, түүхийн
13 Түүх; Археологи-антропологи; Археологи; Нийгэм, соёлын
антропологи; Багш, түүх-нийгэм судлалын; Түүх-археологи
17 Багш, түүх-газарзүйн; Багш, түүх-нийгэм судлалын
23 Түүх музейн арга зүй
30 Багш, түүх-нийгэм судлалын; Багш, түүх-нийгэм судлалын
/Баян-Өлгийд/
34 Түүх
39 Иргэншил судлал
15 Гадаад хэл 100% 6 Бизнесийн менежмент
12 Багш, англи хэлний; Багш, герман хэлний; Багш, хятад хэлний;
Багш, япон хэлний; Багш, солонгос хэлний; Багш, орос-монгол
хэлний; Багш, орос-англи хэлний; Багш, орос хэлний
13 Олон улс судлал, Англи-Америк; Олон улс судлал, Герман;
Олон улс судлал, Франц; Олон улс судлал, Орос; Олон улс
судлал, Хятад; Олон улс судлал, Япон; Олон улс судлал,
Солонгос; Олон улс судлал, Турк; Орчуулга, гадаад хэл /япон/;
Орчуулга, гадаад хэл /солонгос/; Орчуулга, гадаад хэл /хятад/
15 Багш, орос хэлний; Багш, англи хэлний; Орчуулга, Гадаад
хэлний /Англи/; Орчуулга, Гадаад хэлний /Хятад хэл/
20 Багш, англи хэлний; Багш, орос хэлний; Орчуулга, гадаад
хэлний /Герман, Япон, Солонгос, Хятад, Англи/
23 Иргэншил судлал (өрнийн соёл)
25 Менежмент, банкны; Менежмент, олон улсын худалдааны;
Барилгын менежмент; Англи хэлний орчуулга; Багш, англи
хэлний
30 Орос-англи хэлний багш; Багш, англи хэлний; Орчуулга, гадаад
хэлний /хятад хэл/
16 гадаад хэл 70%,
нийгмийн тухайн
мэдлэг 30%
22 Орчуулга, гадаад хэлний; Багш, англи хэлний; Багш, орос
хэлний
23 Соёлын аялал жуучлал, орчуулагч
33 Сэтгүүл зүй; Багш, англи хэлний; Герман хэл /багш, орчуулагч/;
Франц хэл /багш, орчуулагч/; Солонгос хэл /багш, орчуулагч/;
Япон хэл /багш, орчуулагч/; Хятад хэл /багш, орчуулагч/; Орос
хэл /багш, орчуулагч/; Олон улсын харилцаа
34 Олон улсын харилцаа; Багш, нийгмийн ухааны
17 Англи хэл 70%,
монголын түүх 30%
13 Олон улсын харилцаа
18 Хими 50%, биологи
50%
6 Хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй
26 Сувилахуй; Мал аж ахуйгаар мэргэшсэн фермерийн аж ахуй
32 Жижиг амьтны эмч; Мал эмнэлгийн эм зүй; Малын их эмч;
Мал эмнэлгийн ариун цэврийн хяналт, үнэлгээ
43 Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан; Уламжлалт анагаах ухаан;
Нүүр ам судлал; Эм зүй; Нийгмийн эрүүл мэнд; Зүү төөнө
засал; Удам зүй (био анагаах); Дархлал судлал (биоанагаах);
Бичил амь судлал (биоанагаах); Молекулбиологи (биоанагаах
); Эс судлал (биоанагаах); Нүүр амны эрүүл ахуйч
44 Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан; Сувилахуй; Эх барихуй
45 Хөдөлгөөн засалч; Эх барихуй; Сувилахуй
46 Ерөнхий мэргэжлийн ангаах ухаан; Сувилахуй; Биоанагаах; Эм
зүй; Уламжлалт анагаах ухаан
19 Хими 50%, 1 Цэргийн хими, хими технологи
математик 50% 32 Таваар судлал; Хөдөө аж ахуйн биотехнологи; Агнуурын
биологи; Мах, сүүний үйлдвэрийн технологи; Зоо инженер;
Тэжээл, бэлчээр судлал; Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн
менежмент; Мал аж ахуйн менежмент; Газар тариалангийн
менежмент; ХАА-н бараа түүхий эдийн технологи; Агрономи;
Хөрс судлал, агрохими; Ургамал хамгаалал, хорио цээрийн
үнэлгээ; Ойн аж ахуйн инженер; ХАА бүтээгдэхүүний хими
технологи; Ургамлын нөөц, био үйлдвэрлэл; Экологи, байгаль
хамгаалал; Байгаль орчны хяналт, үнэлгээ; ХАА-н
бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн үнэлгээ; Мал аж ахуйгаар
мэргэшсэн фермерийн аж ахуй; Газар тариалангаар мэргэшсэн
фермерийн аж ахуй; Загасны аж ахуйн, технологи; Байгаль
орчны нөхөн сэргээлт
35 Органик химийн технологийн багц (Органик хими, Нэхмэлийн
үйлдвэрлэлийн химийн технологи, Нефтийн бүтээгдэхүүний
химийн технологи); Органик бус химийн технологийн багц
(Аналитик хими, Химийн технологи, Материал судлал, шинэ
материалын химийн технологи)
20 Хими 70%, физик
30%
2 Ашигт малтмалын баяжуулалтын технологи; Инженер геологи
12 Багш, хими-байгалийн шинжлэлийн; Багш, экологи-химийн
13 Хими /D442005 Хүрээлэн буй орчны хими, D442011 Хими
технологи, D442006 Эрдэс материалын хими, D442007
Нефтийн хими, D442008 Хүнсний хими, D442010 Нүүрсний
хими, D442009 Байгалийн нэгдлийн хими/; Багш, химийн;
Органик бус хими
30 Багш, химийн; Хими
21 Биологи 70%,
математик 30%
12 Багш, биологи-байгалийн шинжлэлийн; Багш, биологи-эрүүл
мэндийн
13 Биологи; Биологи /экологи/; Экологи, байгаль хамгаалал;
Биологи, биотехнологи; Ой судлал; Биологи, хэрэглээний;
Багш, биологи-байгаль шинжлэлийн
30 Багш, биологи-байгаль шинжлэлийн; Экологи, байгаль
хамгаалал; Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт; Менежмент, байгаль
орчин-экологийн /Баян-Өлгийд/
22 Газарзүй 100% 2 Багш, газар зүй-байгалийн шинжлэлийн
9 Багш, газарзүй-байгаль шинжлэлийн; Экологи, байгаль
хамгаалал
12 Багш, газарзүй-байгалийн шинжлэлийн; Багш, газар зүй-аялал
жуулчлалын; Багш, газар зүй-биологийн; Спорт-аялал
жуулчлал
16 Менежмент, газар зохион байгуулалт; Аялал жуулчлалын
эдийн засаг; Аялал жуулчлал, гадаад хэл
30 Багш газар зүй-байгалийн шинжлэлийн
23 Газарзүй 70%,
гадаад хэл 30%
3 Аялал жуулчлал, гадаад хэл /Англи/
19 Аялал жуулчлалын эдийн засаг
27 Үйлдвэрлэлийн менежмент /Аялал жуулчлалын/
33 Аялал жуучлал-гадаад хэл; Менежмент, байгаль орчин-
экологийн; Багш, байгалийн ухааны
24 Физик 100% 12 Багш, физик-байгалийн шинжлэлийн; Багш, физик мэдээлэл
зүйн; Багш, физикийн /электроник/
13 Физик; Радио физик
30 Багш, физикийн; Физик
25 Физик 70%,
математик 30%
1 Цэргийн холбоо, цэргийн радио холбоо; Зенитийн пуужингийн
команд; Радио техникийн команд
2 Уул, уурхайн ашиглалтын технологи
13 Цөмийн технологи; Физик электроник; Багш, физикийн;
Геофизик; Хэрэглээний геофизик; Сэргээгдэх эрчим хүч; Хатуу
биеийн материал судлал; Цөмийн эрчим хүч
33 Компьютерийн техник хангамж
26 Математик 70%,
физик 30%
2 Уул уурхайн маркшейдер; Уул уурхайн цахилгаан тоног
төхөөрөмжийн ашиглалт
13 Электроник автоматик ба Мультимедиа холбооны технологи;
Компьютерийн техник ба Компьютерийн сүлжээ; Одон орон
судлал; Цаг уурын мэдээлэл, прогноз; Ус судлал, усны хими
14 Компьютерийн техник
27 Монголын түүх 70%,
гадаад хэл 30%
13 Археологи-хятад судлал; Археологи-япон судлал; Археологи-
солонгос судлал; Түүх-хятад судлал; Түүх-япон судлал; Түүх-
солонгос судлал
28 Нийгмийн тухай
мэдлэг 50%,
Биологи 50%
43 Нийгмийн ажил /эрүүл мэндийн/
Тайлбар:
I. Сургуулийн код:
код Сургуулийн нэр код Сургуулийн нэр
1 Батлан хамгаалахын их сургууль 24 Соёмбо дээд сургууль
2 Газарчин дээд сургууль 25 Сэрүүлэг дээд сургууль
3 Дархан дээд сургууль 26 Улаанбаатар их сургууль
4 Дорнод дээд сургууль 27 Улаанбаатар Эрдэм их сургууль
5 Засагт хан дээд сургууль 28 Утга зохиол нийгмийн ажилтны коллеж
6 Идэр дээд сургууль 29 Үндэсний биеийн тамирын дээд сургууль
7 Их Монгол дээд сургууль 30 Ховд их сургууль
8 Мандах бүртгэл дээд сургууль 31 Хөдөлмөрийн дээд сургууль
9 Маргад дээд сургууль 32 Хөдөө аж ахуйн их сургууль
10 Монгол бизнес дээд сургууль 33 Хүмүүнлэгийн ухааны их сургууль
11 Монгол дээд сургууль 34 Чингэс хаан дээд сургууль
12 Монгол улсын боловсролын их сургууль 35 Шинжлэх ухаан, технологийн их сургууль
13 Монгол улсын их сургууль (МУИС) 36
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь
бүрэлдэхүүн сургууль
14 МУИС-ийн Завхан аймаг дахь салбар 37
ШУТИС-ийн Орхон аймаг дахь бүрэлдэхүүн
сургууль
15 МУИС-ийн Орхон аймаг дахь салбар 38
ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь
бүрэлдэхүүн сургууль
16 Монголын үндэсний их сургууль 39 Шинэ иргэншил дээд сургууль
17 Нийгмийн ухааны дээд сургууль 40 Шихихутуг дээд сургууль
18 Олон улс судлалын дээд сургууль 41 Эдийн засгийн үндэсний дээд сургууль
19
Олон улсын эдийн засаг бизнесийн дээд
сургууль
42 Энх-Орчлон коллеж
20 Орхон их сургууль 43
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
(ЭМШУИС)
21 Сан дээд сургууль 44
ЭМШУИС-ийн Дархан-Уул, Дорноговь, Говь-
Алтай аймаг дахь салбар сургууль
22 Сити дээд сургууль 45
ЭМШУИС-ийн Эрүүл мэндийн технологийн
сургууль
23 Соёл урлагийн их сургууль 46 Этүгэн дээд сургууль
II. “Гадаад хэл”-д англи, орос хэл орно.
III. 3-р бүлгийн “ур чадвар”-т хар зураг, биеийн тамир, урлагийн мэргэжлийн шалгалт авна.
IV. МУИС-ийн комьпютер график дизайн, реклам сурталчилгааны менежментийн ангид элсэгчид
үндсэн бүлгийн онооны дараалалаар элсэх боловч хар зургийн шалгалт өгч босго онооны болзол
хангасан байна.
Харилцах утас: 91174634, 91146786, 99113522
Емайл: nganaa@must.edu.mn; odsurend@msuac.edu.mn; bsnsm@must.edu.mn
Веб хуудас: www.adp.mn

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам Khishig Altankhuyag
 
2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelelMunkhtuya Dashnyam
 
эеш журам
эеш журамэеш журам
эеш журамbayja
 
Muis elseltiin juram_2014
Muis elseltiin juram_2014Muis elseltiin juram_2014
Muis elseltiin juram_2014nasaa_num
 
MUIS elseltiin juram 2014
MUIS elseltiin juram 2014 MUIS elseltiin juram 2014
MUIS elseltiin juram 2014 NUM_IT
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Jack Jones
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Jack Jones
 
Oyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juramOyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juramJack Jones
 
Монгол Тэмүүлэл олон хөтөлбөрийн сургалттай ахлах сургууль
Монгол Тэмүүлэл олон хөтөлбөрийн сургалттай ахлах сургуульМонгол Тэмүүлэл олон хөтөлбөрийн сургалттай ахлах сургууль
Монгол Тэмүүлэл олон хөтөлбөрийн сургалттай ахлах сургуульБямбаа Авирмэд
 
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАГДС...
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАГДС...МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАГДС...
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАГДС...Ministryof2
 
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журамТөгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журамnaranbatn
 

Was ist angesagt? (15)

СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
 
2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel
 
Juram2012
Juram2012Juram2012
Juram2012
 
эеш журам
эеш журамэеш журам
эеш журам
 
Muis elseltiin juram_2014
Muis elseltiin juram_2014Muis elseltiin juram_2014
Muis elseltiin juram_2014
 
MUIS elseltiin juram 2014
MUIS elseltiin juram 2014 MUIS elseltiin juram 2014
MUIS elseltiin juram 2014
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15
 
Muis elseltiin-juram.2014-3-17.-be .
Muis elseltiin-juram.2014-3-17.-be .Muis elseltiin-juram.2014-3-17.-be .
Muis elseltiin-juram.2014-3-17.-be .
 
Oyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juramOyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juram
 
2016 olimpiad udirdamj1
2016 olimpiad udirdamj12016 olimpiad udirdamj1
2016 olimpiad udirdamj1
 
2016 olimpiad udirdamj
2016 olimpiad udirdamj2016 olimpiad udirdamj
2016 olimpiad udirdamj
 
Монгол Тэмүүлэл олон хөтөлбөрийн сургалттай ахлах сургууль
Монгол Тэмүүлэл олон хөтөлбөрийн сургалттай ахлах сургуульМонгол Тэмүүлэл олон хөтөлбөрийн сургалттай ахлах сургууль
Монгол Тэмүүлэл олон хөтөлбөрийн сургалттай ахлах сургууль
 
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАГДС...
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАГДС...МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАГДС...
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАГДС...
 
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журамТөгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журам
 

Andere mochten auch

Dugneh juram
Dugneh juramDugneh juram
Dugneh juramtungalag
 
автономит монгол улсын ерөнхий сайд
автономит монгол улсын ерөнхий сайдавтономит монгол улсын ерөнхий сайд
автономит монгол улсын ерөнхий сайдtungalag
 
монголын түүх
монголын түүхмонголын түүх
монголын түүхtungalag
 
Khicheeliin jiliin butets taniltsuulga
Khicheeliin jiliin butets taniltsuulgaKhicheeliin jiliin butets taniltsuulga
Khicheeliin jiliin butets taniltsuulgaBaterdene Tserendash
 
Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2tungalag
 
Zuvlumj tnu.
Zuvlumj tnu.Zuvlumj tnu.
Zuvlumj tnu.tungalag
 
үнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэлүнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэлtungalag
 
сургалтын аргууд
сургалтын аргуудсургалтын аргууд
сургалтын аргуудbayarmaa_mish
 
Darhan baigaliin uhaan
Darhan baigaliin uhaanDarhan baigaliin uhaan
Darhan baigaliin uhaantungalag
 
Esiin huvaagdal miosis
Esiin huvaagdal miosisEsiin huvaagdal miosis
Esiin huvaagdal miosissoyombo_naraa
 
Darhan uul 1
Darhan uul 1Darhan uul 1
Darhan uul 1tungalag
 
Газарзүйн тест 2009 он А хувилбар
Газарзүйн тест 2009 он А хувилбарГазарзүйн тест 2009 он А хувилбар
Газарзүйн тест 2009 он А хувилбарBayar Narantsetseg
 
7 9 анги. багш
7 9 анги. багш7 9 анги. багш
7 9 анги. багшtungalag
 
Asuult dadlaga
Asuult dadlagaAsuult dadlaga
Asuult dadlagatungalag
 
Төсөл бичих заавар
Төсөл бичих зааварТөсөл бичих заавар
Төсөл бичих зааварgalsan Lkhanaa
 
Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlalCopy Mn
 

Andere mochten auch (20)

Ergonomics
ErgonomicsErgonomics
Ergonomics
 
Dugneh juram
Dugneh juramDugneh juram
Dugneh juram
 
автономит монгол улсын ерөнхий сайд
автономит монгол улсын ерөнхий сайдавтономит монгол улсын ерөнхий сайд
автономит монгол улсын ерөнхий сайд
 
монголын түүх
монголын түүхмонголын түүх
монголын түүх
 
Khicheeliin jiliin butets taniltsuulga
Khicheeliin jiliin butets taniltsuulgaKhicheeliin jiliin butets taniltsuulga
Khicheeliin jiliin butets taniltsuulga
 
Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2
 
Lesoceans
LesoceansLesoceans
Lesoceans
 
Zuvlumj tnu.
Zuvlumj tnu.Zuvlumj tnu.
Zuvlumj tnu.
 
үнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэлүнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэл
 
сургалтын аргууд
сургалтын аргуудсургалтын аргууд
сургалтын аргууд
 
Darhan baigaliin uhaan
Darhan baigaliin uhaanDarhan baigaliin uhaan
Darhan baigaliin uhaan
 
Esiin huvaagdal miosis
Esiin huvaagdal miosisEsiin huvaagdal miosis
Esiin huvaagdal miosis
 
2011 bio mt
2011 bio mt2011 bio mt
2011 bio mt
 
Darhan uul 1
Darhan uul 1Darhan uul 1
Darhan uul 1
 
Газарзүйн тест 2009 он А хувилбар
Газарзүйн тест 2009 он А хувилбарГазарзүйн тест 2009 он А хувилбар
Газарзүйн тест 2009 он А хувилбар
 
7 9 анги. багш
7 9 анги. багш7 9 анги. багш
7 9 анги. багш
 
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬ
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬБАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬ
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬ
 
Asuult dadlaga
Asuult dadlagaAsuult dadlaga
Asuult dadlaga
 
Төсөл бичих заавар
Төсөл бичих зааварТөсөл бичих заавар
Төсөл бичих заавар
 
Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlal
 

Ähnlich wie Oyutan elsuuleh juram

Suis elseltiin juram-2016-2017
Suis elseltiin juram-2016-2017Suis elseltiin juram-2016-2017
Suis elseltiin juram-2016-2017m20151209
 
2015 оны эеш
2015 оны эеш2015 оны эеш
2015 оны эешOdon Ch
 
2014 оны эеш зохион байгуулах журам
2014 оны эеш зохион байгуулах журам2014 оны эеш зохион байгуулах журам
2014 оны эеш зохион байгуулах журамSurguuli87
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...University of Finance and Economics /UFE/
 
Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17NUM_IT
 
нөхөн элсэлтийн зар (1)
нөхөн элсэлтийн зар (1)нөхөн элсэлтийн зар (1)
нөхөн элсэлтийн зар (1)NUM_IT
 
нөхөн элсэлтийн зар
нөхөн элсэлтийн зар нөхөн элсэлтийн зар
нөхөн элсэлтийн зар NUM_IT
 
Nuxun elselt
Nuxun elseltNuxun elselt
Nuxun elseltNUM_IT
 
Nuxun elselt
Nuxun elseltNuxun elselt
Nuxun elseltNUM_IT
 
guitsetgeliin tuluvluguu tailan tarialan-1.pptx
guitsetgeliin tuluvluguu tailan tarialan-1.pptxguitsetgeliin tuluvluguu tailan tarialan-1.pptx
guitsetgeliin tuluvluguu tailan tarialan-1.pptxssuser0cf734
 
Material avah udirdamj zaavar copy
Material avah udirdamj zaavar copyMaterial avah udirdamj zaavar copy
Material avah udirdamj zaavar copyMbg Muugii
 
багшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмбагшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмuunaa1991
 
대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어Altai2013
 

Ähnlich wie Oyutan elsuuleh juram (18)

Suis elseltiin juram-2016-2017
Suis elseltiin juram-2016-2017Suis elseltiin juram-2016-2017
Suis elseltiin juram-2016-2017
 
2015 оны эеш
2015 оны эеш2015 оны эеш
2015 оны эеш
 
2014 оны эеш зохион байгуулах журам
2014 оны эеш зохион байгуулах журам2014 оны эеш зохион байгуулах журам
2014 оны эеш зохион байгуулах журам
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
 
Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17
 
сба 2013-2014
сба 2013-2014сба 2013-2014
сба 2013-2014
 
нөхөн элсэлтийн зар (1)
нөхөн элсэлтийн зар (1)нөхөн элсэлтийн зар (1)
нөхөн элсэлтийн зар (1)
 
нөхөн элсэлтийн зар
нөхөн элсэлтийн зар нөхөн элсэлтийн зар
нөхөн элсэлтийн зар
 
Nuxun elselt
Nuxun elseltNuxun elselt
Nuxun elselt
 
Nuxun elselt
Nuxun elseltNuxun elselt
Nuxun elselt
 
guitsetgeliin tuluvluguu tailan tarialan-1.pptx
guitsetgeliin tuluvluguu tailan tarialan-1.pptxguitsetgeliin tuluvluguu tailan tarialan-1.pptx
guitsetgeliin tuluvluguu tailan tarialan-1.pptx
 
Material avah udirdamj zaavar copy
Material avah udirdamj zaavar copyMaterial avah udirdamj zaavar copy
Material avah udirdamj zaavar copy
 
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptxЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
 
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛДТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
 
багшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмбагшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэм
 
대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어
 
тайлан
тайлантайлан
тайлан
 
File download
File downloadFile download
File download
 

Mehr von Baterdene Tserendash (20)

Baga
BagaBaga
Baga
 
Win7
Win7Win7
Win7
 
Dadlaga presenter
Dadlaga presenterDadlaga presenter
Dadlaga presenter
 
Daanaa1
Daanaa1Daanaa1
Daanaa1
 
Oits tsatsaa
Oits tsatsaaOits tsatsaa
Oits tsatsaa
 
атом масс
атом массатом масс
атом масс
 
химийн элемент
химийн элементхимийн элемент
химийн элемент
 
химийн урвал, түүний төрөл
химийн урвал, түүний төрөлхимийн урвал, түүний төрөл
химийн урвал, түүний төрөл
 
химийн тэмдэг
химийн тэмдэгхимийн тэмдэг
химийн тэмдэг
 
Uusax chanar
Uusax chanarUusax chanar
Uusax chanar
 
атом масс
атом массатом масс
атом масс
 
бмххууль
бмххуульбмххууль
бмххууль
 
валент чанар
валент чанарвалент чанар
валент чанар
 
валент
валентвалент
валент
 
уусмал бэлтгэх
уусмал бэлтгэхуусмал бэлтгэх
уусмал бэлтгэх
 
химийн тэмдэг
химийн тэмдэгхимийн тэмдэг
химийн тэмдэг
 
атом масс
атом массатом масс
атом масс
 
Uusax chanar
Uusax chanarUusax chanar
Uusax chanar
 
Ioni xolboo
Ioni xolbooIoni xolboo
Ioni xolboo
 
Hariult zaavar
Hariult zaavarHariult zaavar
Hariult zaavar
 

Oyutan elsuuleh juram

  • 1. АЙМАГ, ОРОН НУТГААС МОНГОЛЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН КОНСОРЦИУМЫН ГИШҮҮН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД 2013 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ. 1.1. Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын гишүүн их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт нь зохион байгуулах, хуваарь сонгуулах, шийдвэрлэх асуудлыг элсэгчдэд чирэгдэл багатай зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.2. Хуваарь сонгуулах, оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт МИДСК-ын ерөнхийлөгчийн тушаалаар байгуулсан элсэлтийн салбар комисс аймаг, орон нутгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёлын газартай хамтран зохион байгуулна. Элсэлтийн ажлын явц, үйл ажиллагаанд аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч нарын туслалцааг холбогдох асуудлаар байнга авч ажиллана. 1.3. Элсэлтийн ажлыг удирдлагаар хангах зохион байгуулах, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журмыг боловсруулах, салбар комисс байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, өргөдөл гомдлыг барагдуулах зэрэг асуудлыг МИДСК-ын ерөнхийлөгчийн тушаалаар байгуулсан элсэлтийн төв комисс хариуцана. 1.4. Аймаг, орон нутагт ажиллах Элсэлтийн салбар комисс нь БШУ-ны сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар батлагдсан "Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам", энэ журамд нийцүүлэн гаргасан тухайн их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам болон энэхүү журмыг баримтлан ажиллана. 1.5. Элсэлтийн салбар комисс нь боловсрол, шинжлэх ухааны сайдын баталсан МИДСК-ын гишүүн төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх хяналтын тоог хатуу баримтлан ажиллана. Энэ хяналтын тоог элсэлтийн үед олон нийтэд хамгийн хүртээмжтэй байдлаар мэдэгдэж хуваарь сонголтын явцад хяналт тавих боломж олгоно. 1.6. Элсэлтийн төв комисс гишүүн сургуулиудын элсэлтийн журмыг үндэслэн элсэлтийн ажлыг зохион байгуулах бүлгийн судалгааг гаргаж Боловсролын үнэлгээний төвд хүргүүлнэ. Энэ элсэлтийн бүлгийн саналын дагуу Боловсролын үнэлгээний төв ерөнхий шалгалтын онооны жагсаалтыг өөрийн журмын дагуу аймаг, хичээл тус бүрээр болон хавсарсан шалгалтын (2 шалгалт өгсөн бол зохих харьцаагаар хувилан ерөнхий оноог) оноог элсэлтийн бүлэг бүрээр гаргана. Энэ асуудлыг хоёр байгууллагын хоорондын гэрээгээр зохицуулна. 1.7. Боловсролын үнэлгээний төвөөс баталгаажуулсан ерөнхий шалгалт өгсөн хүмүүсийн онооны жагсаалт нь МИДСК-ын гишүүн сургуулиудад оюутан элсүүлэх жагсаалтыг гаргах албан ёсны үндсэн баримт болно. 1.8. МИДСК-ын гишүүн их, дээд сургууль, коллежид аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг 2013 оны 7 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд элсэлтийн салбар комисс зохион байгуулна. Аймаг, орон нутагт хуваарь сонгуулан оюутан элсүүлэх ажлын зохион байгуулалт, цагийн хуваарийг элсэлтийн салбар комисс зохион байгуулна. Хоёр. МЭРГЭЖИЛ СОНГУУЛАХ 2.1. МИДСК-ын гишүүн сургуульд элсэх хүсэлтэй, ерөнхий шалгалт өгч их дээд сургуульд элсэх болзол хангасан хүмүүс элсэх сургууль, мэргэжлийн чиглэлээ тодорхойлсон зохих загварын
  • 2. өргөдлийг элсэлтийн салбар комисст өгнө. Энэхүү өргөдөл гаргасан этгээд нь БШУ-ны сайдын баталсан “Оюутан элсүүлэх журам”-ын 5.2.1 дүгээр зүйлд заасны дагуу тухайн орон нутгийн оршин суугч иргэн байна. Иргэний үнэмлэх дээр бичигдсэн хаягыг үндэслэл болгон оршин суугчыг тогтооно. Тухайн онд ерөнхий боловсролын сургууль төгссөн иргэн өөр аймаг, хотод оршин суух бүртгэлтэй боловч ерөнхий шалгалт өгсөн аймагт сонгон шалгаруулалтанд орохоор бүртгүүлэх эрхтэй. Энэхүү журмын 2.8-д заасан шаардлагыг хангаагүй хүний өргөдлийг хүлээн авахгүй. 2.2. МИДСК-ын элсэлтийн журамд заасан ерөнхий шалгалт, тухайн шалгалтыг өгөхдөө элсэгчээс авсан хэмжээст оноо, анхны оноо нь элсэлтийн бүлэг, онооны дарааллыг тогтоох үндэслэл болно. 2.3. Боловсролын үнэлгээний төвийн гаргасан онооны жагсаалт, түүнд олгосон батламжийг үндэслэн хуваарь сонгуулах ажлыг их, дээд сургууль, коллежид элсэх хүсэлт гаргасан хамгийн өндөр оноотой хүнээс эхлэн, тухайн бүлгээс мэргэжил сонгоно. Боловсролын үнэлгээний төвөөс сурагчдад олгосон батламж, элсэлтийн комисст өгсөн онооны жагсаалт, интернетэд тавигдсан оноо нь зөрөх тохиолдол гарвал орон нутгийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчаар шалгуулан тогтооно. 2.4. Их, дээд сургууль, коллежид тухайн жилд элсээгүй иргэн 2012 онд ерөнхий шалгалт өгсөн батламжийн оноогоор бүртгүүлэн хуваарь сонгож болно. Ерөнхий шалгалтын оноог ахиулах зорилгоор 2013 онд дахин ерөнхий шалгалт өгсөн тохиолдолд илүү оноотой зөвхөн нэг батламжаар онооны жагсаалтанд орох эрхийг элсэгч эдэлнэ. 2.5. Элсэгчид нь сургууль, мэргэжлээ сонгох саналаа Элсэлтийн салбар комисст гаргахын өмнө сонгож болох мэргэжлийн чиглэлээ эцэг, эх, асран хамгаалагчтайгаа ярилцан зөвлөж сайтар шийдэн комиссын гишүүдийн хуваарь сонгуулах ажлыг шуурхай явуулах бололцоогоор хангана. Хуваарь сонголт явагдаж байгаа үед их, дээд сургууль, коллежид элсэхийг хүссэн этгээд өөрийн биеэр заавал ирсэн байна. Их, дээд сургууль, коллежид элсэхийг хүссэн этгээд хуваарь сонгуулах үед хүрэлцэн ирээгүй бол олон нийтэд ил тод зарлан мэдэгдэж, олонхийн эрх ашгийг хүндэтгэн дараагийн этгээдэд хуваарийг сонгуулна. Тухайн бүлгээс хуваарь сонгох үед хоцорсон этгээд ирсэн даруй тохирох бүлгийн сонгогдоогүй үлдсэн байгаа хуваариас сонгох эрхтэй. 2.6. 2013 оноос өмнө болон 2013 онд ерөнхий шалгалт өгсөн, сургууль буюу мэргэжлээ өөрчлөх хүсэлтэй оюутан тухайн их, дээд сургууль, коллежидаа тогтоосон хугацаанд бүртгүүлж, онооны жагсаалтаар хуваарь сонгоно. Энэ тохиолдолд тухайн сургуулиасаа чөлөөлөгдсөн тухай захирлын тушаал гаргуулсан байхыг шаардана. 2.7. Хуваарь сонгуулах, хуваариас татгалзах, түүнийг дараагийн хүнд олгох үйл ажиллагаа ил тод хийгдэнэ. Хэд хэдэн онооны жагсаалтад орсон шалгуулагч зөвхөн нэг сургууль, мэргэжлийг сонгоно. Эхний онооны жагсаалтаар хуваарь сонгосон хүн дараагийн онооны жагсаалтаар хуваарь сонгож, эхний сонголтоос татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан хуваарийг эхний онооны жагсаалтын уг хуваарийг сонгож болох дараагийн хүнээс эхлэн онооны дарааллаар санал болгож сонгуулна. 2.8. Аймаг, орон нутагт энэхүү журмын дагуу хуваарь сонгуулах босго хэмжээст оноо 400 бөгөөд зарим их, дээд сургууль, коллежийн тусгайлан өндөр тогтоосон босго оноог бүртгэлийн хугацаанд сургууль, мэргэжлээр нь зарлана. Элсэгчид тухайн сургууль, мэргэжилд харгалзах босго оноо, тэдгээрийг тооцох аргачлалтай бүртгүүлэх үед сайтар танилцах үүрэгтэй. 2.9. Элсэгчдийн ерөнхий шалгалтын хэмжээст оноо тэнцсэн тохиолдолд дараах шалгуурыг харгалзан онооны жагсаалтыг гаргана. Үүнд: a) анхны оноо (хоёр ерөнхий шалгалтын оноогоор элсэж байгаа бол илүү ач холбогдол өгсөн хичээлийн хэмжээст оноо)
  • 3. b) боловсролын үнэмлэх, дипломын дундаж оноо c) боловсролын үнэмлэх, дипломонд бичсэн ерөнхий шалгалт өгсөн хичээлийн оноо 2.10. Элсэлтийн төв комиссоос тогтоосон хугацаанд аймаг, орон нутагт хуваарь сонгуулах ажлыг салбар комисс зохион байгуулна. Тухайн аймаг, орон нутгаас элсэх хүмүүсийн хүсэлт, хяналтын тоо, бэлтгэл ажлын явцаас шалтгаалан салбар комисс ажлын цагийн хуваарийг гаргаж мөрдөн ажиллана. 2.11. Хуваарь сонгох ажлын явцыг бүх хүмүүст хүргэж, элсэгчийн нэр, сонгосон сургууль, мэргэжлийг чанга яригчаар ил тод зарлана. Онооны дагуу мэргэжил сонгохоос татгалзах, түүнийг дараагийн хүнд шилжүүлэх зэрэг ажиллагааг ил тод мэдээлнэ. 2.12. Сургууль мэргэжлээ сонгож эрхийн бичиг олгосны дараа өөр мэргэжлийн хуваарь сонгохыг зөвшөөрөхгүй. Гурав. СУРАЛЦАХ ЭРХИЙН БИЧИГ ОЛГОХ 3.1. Зохих болзлыг хангаж хяналтын тоонд багтаж сургууль, мэргэжил сонгосон хүмүүст суралцах эрхийн бичиг олгоно. 3.2. Суралцах эрхийн бичиг авсан хүмүүс тогтоосон хугацаанд очиж сургуульдаа бүртгүүлнэ. 3.3. Мэргэжил сонгож суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд элссэн сургуульдаа ирж бүртгүүлээгүй хүнийг суралцахаас татгалзсан гэж үзэн эрхийн бичгийг хүчингүйд тооцно. Дөрөв. САНХҮҮЖИЛТ 4.1. Элсэлтийн ажлын санжүүжилт нь МИДСК-ын гишүүн сургуулиудын болон хуваарь сонгохоор бүртгүүлсэн хүмүүсийн хураамжаас бүрдэнэ. 2013 оны элсэлтийн үйл ажиллагааны хураамж 4000 төгрөг байна.
  • 4. МИДСК-ын ГИШҮҮН СУРГУУЛИУДАД 2013 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН БҮЛЭГ БҮЛЭГ ШАЛГАЛТЫН ТӨРӨЛ Сургуулийн код МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ 1 Монгол хэл 100% 2 Багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн 4 Багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн; Багш, монгол хэл, уран зохиолын; Орчуулга, гадаад хэлний 6 Багш, монгол хэл, уран зохиолын 7 Сэтгүүл зүй; Багш, монгол хэл, уран зохиолын; Орчуулга, Англи хэл; Дуулах урлаг /дуурийн/ 9 Багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн 12 Багш, монгол хэл-уран зохиолын; Багш, монгол-англи хэлний; Багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн; Сэтгэл судлал; Нийгмийн ажил; Сэтгүүлзүй; Сэтгүүл зүй, биеийн тамир- спортын 13 Багш, монгол хэл-уран зохиолын; Монгол хэл, уран зохиол; Монгол хэл, эх бичиг судлал; Утга зохиол судлал, шүүмж; Урлаг судлал 17 Багш, монгол хэл, уран зохиолын 20 Багш, монгол хэл-уран зохиолын; Уран зохиол судлал, шүүмж; Сэтгүүл зүй 23 Зохиомж /Хөгжмийн, Кино жүжгийн/; Номын сан судлал, мэдээлэл; Дүрслэх урлаг судлал; Жүжгийн урлаг судлал 27 Сэтгэл судлал 28 Утга зохиол судлал, шүүмж; Монгол хэл, утга зохиол; Сэтгүүл зүй 30 Багш, монгол хэл, уран зохиолын; Багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн; Багш, казак хэл-уран зохиолын /Баян- Өлгийд/; Багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн /Баян- Өлгийд/; Багш, Монгол хэл-гадаад хэлний (герман хэлний) 2 Монгол хэл 70%, Гадаад хэл 30% 3 Багш, англи хэлний 4 Багш, англи хэлний 6 Багш, англи хэлний; Сэтгүүл зүй 13 Судлал, Монгол-Англи хэл; Судлал, Монгол-Хятад хэл; Судлал, Монгол-Япон хэл; Судлал, Монгол-Солонгос хэл; Сэтгүүл зүй; Олон улсын сэтгүүл зүй; Англи хэл-сэтгүүл зүй 15 Судлал, Монгол-гадаад хэл 17 Багш, монгол хэл-гадаад хэлний 20 Нарийн бичгийн даргын ажил, орчуулга 26 Солонгос судлал; Багш, Монгол-Солонгос хэлний; Багш, англи хэлний; Англи хэлний орчуулагч; Солонгос хэлний орчуулагч 27 Орчуулга, гадаад хэлний; Сэтгүүл зүй; Олон улсын сэтгүүлч; Менежмент, маркетингийн 34 Аялал жуулчлал гадаад хэл 42 Орчуулга, Англи хэл; Орчуулга, Солонгос хэл 3A Монгол хэл 50%, ур чадвар 50% 12 Багш, биеийн тамир-эрүүл мэндийн; Биеийн тамир, спортын дасгалжуулалт, арга зүй; Багш, дүрслэх урлаг-дизайны; Багш, дүрслэх урлаг-технологийн 22 Дизайн, хувцасны; Дуулах урлаг; Жүжгийн урлаг; Хөгжмийн урлаг
  • 5. 23 Монгол хөөмэй; Соёл урлагийн багш /Ардын хөгжмийн багш, Хөгжмийн багш-Найрал дуу удирдах урлаг, Хөгжмийн багш- Концертмейстер, Бүжгийн багш); Найрал дуу удирдах урлаг; Соёлын ажлын арга зүй; Хөгжмийн урлаг; Радио-телевизийн сэтгүүл зүй; Найруулах урлаг; Багш, дуу хөгжмийн; Уран зураг (Монгол зураг, Зураасан зураг, Монументаль уран зураг, Чимэглэх урлаг, Тайз дэлгэцийн бүтээлийн хувцасны зураг, дизайн); Зээгт наамал; Вааран (керамик) урлал; Уран дархан, металл урлал; Арьсан урлал; Дизайн, хувцасны; Уран сийлбэр; Кино, телевиз, театрын зураг, дизайн; Уран баримал 29 Багш, биеийн тамирын; Аялал жуулчлал, спортын арга зүй; Биеийн тамир, спортын дасгалжуулалт, арга зүй; Дасгалжуулалт, бөхийн; Дасгалжуулалт, хөнгөн атлетикийн; Дасгалжуулалт, спорт тоглоомын; Биеийн тамир, спортын менежмент; Эмчилгээ, биеийн тамир, спортын арга зүй 30 Багш, биеийн тамирын; Багш, дуу хөгжмийн /Баян-Өлгийд/ 3Б Математик 50%, ур чадвар 50% 12 Багш, технологийн; Компьютерийн график дизайн 16 Дизайн хувцасны; Интерьер дизайн 22 Компьютерийн график дизайн; Дизайн; Архитектур 23 Мультимедиа; Кино, телевиз, хэвлэлийн болон гэрэл зураг авалт 25 Компьютер, график-дизайн 30 Архитектур дизайн 32 Ландшафтын архитектур 35 Архитектур; Дизайны багц (нэхмэл эдлэлийн дизайн, мебель модон эдлэлийн дизайн, үйлдвэрлэлийн дизайн, хувцасны дизайн, хэвлэлийн график дизайн, компьютерийн график дизайн); Хувцасны загвар зохион бүтээлт (арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлт, оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт) 4 Монгол хэл 50%, математик 50% 3 Багш, бага ангийн; Багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн 4 Багш, бага ангийн 12 Багш, бага ангийн 17 Багш, бага ангийн 20 Багш, мэдээлэл зүйн 23 Хэвлэлийн эх бэлтгэл, хяналт 30 Багш, бага ангийн; Багш, бага ангийн /Баян-Өлгийд/ 39 Менежмент, албан хэргийн 5 Математик 100% 2 Бизнесийн эдийн засаг 3 Нягтлан бодох бүртгэл; Татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл; Банкны эдийн засаг, ня-бо 4 Багш, математикийн; Нягтлан бодох бүртгэл; Бизнесийн менежмент; Багш, мэдээлэл зүйн 5 Банкны эдийн засаг, ня-бо; Нягтлан бодох бүртгэл; Компьютерийн график дизайн 6 Компьютер програм хангамж; Нягтлан бодох бүртгэл 9 Эдийн засаг 10 Бизнесийн менежмент; Mенежмент, маркетингийн
  • 6. 12 Багш, математикийн; Багш, мэдээлэл зүйн; Багш, мэдээлэлзүй- математикийн; Багш, математик-физикийн; Багш, физик- математикийн; Эдийн засаг-математик загварчлал; Эдийн засаг, статистик; Компьютерийн програм хангамж 13 Математик; Багш, математикийн; Математик, хэрэглээний; Статистик, хэрэглээний; Эдийн засаг-математик загварчлал; Мэдээллийн систем; Менежмент, мэдээллийн системийн; Математик, програм хангамж; Компьютерийн програм хангамж; Мэдээллийн технологи; Компьютерийн график- дизайн; Компьютерийн техник хангамж; Бизнесийн удирдлага /D341400 ня-бо, D340400 Менежмент, санхүүгийн, D340401 Санхүүгийн менежмент-мэдээлэл зүй, D340800 Менежмент, банкны, D342800 Санхүү, эдийн засаг, D342804 Даатгалын эдийн засаг, D340100 Бизнесийн менежмент, D340500 Менежмент, маркетингийн, D340600 Менежмент, олон улсын худалдааны, D340700 Гадаад худалдаа, гаалийн/; Менежмент, төрийн захиргааны; Эдийн засаг/D310200 Эдийн засаг, статистик, D311100 Хүн ам зүй, D310300 Эдийн засаг, D310301 Олон улсын эдийн засаг, D311004 Эдийн засгийн мэдээлэл/; Ня-бо, хяналт шалгалт; Ня-бо, мэдээлэл зүй; Худалдааны менежмент; Үйлдвэрлэлийн менежмент 14 Нягтлан бодох бүртгэл; Менежмент, санхүүгийн; Гааль татварын эдийн засаг; Санхүү эдийн засаг; Банкны эдийн засаг, ня-бо; Татварын эдийн засаг, ня-бо бүртгэл; Менежмент, маркетингийн 15 Бизнесийн удирдлага /D341400 Нягтлан бодох бүртгэл, D342800 Санхүү эдийн засаг, D342804 Даатгалын эдийн засаг, D340100 Бизнесийн менежмент, D340500 Менежмент, маркетингийн, D340905 Уул уурхайн менежмент, D342700 Банкны эдийн засаг, ня-бо, D342803 Гааль, татварын эдийн засаг/ 16 Менежмент, банкны; Менежмент, маркетингийн; Эдийн засаг; Менежмент, гадаад худалдаа, гаалийн; Менежмент, санхүүгийн; Нягтлан бодох бүртгэл /Ня-Бо хяналт шалгалт/; Менежмент, олон улсын худалдааны; Үйлдвэрлэлийн менежмент /Жижиг дунд үйлдвэрлэлийн, Уул уурхайн, зочид буудал, зоогийн газрын, аялал жуулчлалын/; Уул, уурхайн ашиглалтын технологи; Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт; Уул уурхайн машин тоног төхөөрөмж; Ашигт малтмалын баяжуулалтын технологи; Компьютерийн програм хангамж; Компьютерийн график- дизайн; Мэдээллийн технологи; Мэдээллийн систем 20 Эдийн засаг; Нягтлан бодох бүртгэл; Банкны эдийн засаг, ня-бо 23 Менежмент, маркетингийн /Соёл урлагийн/ 25 Бизнесийн менежмент; Менежмент, ня-богоор мэргэшсэн бизнесийн; Зочид буудал, зоогийн газрын менежмент; Хоол үйлдвэрлэлийн менежмент; Компьютерийн програм хангамж; Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт; Уул уурхайн ашиглалтын технологи; Уул уурхайн машин, тоног төхөөрөмж; Цахилгааны инженер 30 Багш, математикийн; Багш, математикийн /Баян-Өлгийд/; Багш, мэдээлэл зүйн; Нягтлан бодох бүртгэл; Компьютерийн програм хангамж; Геологи; Менежмент, газар зохион байгуулалт; Бизнесийн менежмент
  • 7. 31 Эдийн засаг, хөдөлмөрийн; Менежмент, хүний нөөцийн; Санхүүгийн менежмент; Нягтлан бодох бүртгэл; Бизнесийн эдийн засаг 32 Бизнесийн удирдлага, Эдийн засаг (Нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, математик загварчлал, бизнесийн менежмент, маркетингийн менежмент, эдийн засаг, статистик, бизнесийн эдийн засаг); Математик, програм хангамж; Хөдөө аж ахуйн мэдээллийн систем; Газар зохион байгуулалт; Газрын кадастр, зураглал; Газрын үнэлгээ 6 Математик 70%, англи хэл 30% 8 Нягтлан бодох бүртгэл; Татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл; Банкны эдийн засаг, ня-бо; Мэдээллийн систем; Компьютерийн програм хангамж; Нягтлан бодох бүртгэл /Дархан-Уулын салбарт/; Банкны эдийн засаг, ня-бо /Дархан- Уулын салбарт/ 10 Нягтлан бодох бүртгэл; Банкны эдийн засаг, ня-бо; Уул уурхайн менежмент; Татварын эдийн засаг, ня-бо бүртгэл 13 Олон улсын эдийн засгийн харилцаа; Менежмент, аялал жуулчлалын; Реклам сурталчилгааны менежмент; Зочид буудал, зоогийн газрын менежмент 24 Нягтлан бодох бүртгэл; Нягтлан бодох бүртгэл /Дарханы салбар/; Татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл; Менежмент, олон улсын худалдааны; Интернет худалдаа; Жижиг, дунд үйлдвэрлэлийн удирдлага; Менежмент, мэргэшсэн бизнесийн /Дарханы салбар/ 33 Компьютерийн програм хангамж; Компьютерийн график- дизайн; Багш, мэдээлэл зүйн; Олон улсын эдийн засгийн харилцаа; Олон улсын эдийн засаг; Менежмент, маркетингийн; Менежмент, хүний нөөцийн; Менежмент, олон улсын худалдааны; Менежмент, үйлдвэрлэлийн; Нягтлан бодох бүртгэл; Банкны эдийн засаг, ня-бо; Менежмент, санхүүгийн 42 Нягтлан бодох бүртгэл; Менежмент, маркетингийн; Компьютерийн техник хангамж; Компьютерийн програм хангамж 46 Нягтлан бодох бүртгэл; Татварын эдийн засаг, ня-бо бүртгэл; Менежмент, үйлдвэрлэлийн; Менежмент, хүний нөөц 7 Математик 70%, нийгмийн ухаан 30% 1 Ерөнхий цэргийн команд; Цэргийн ар талын алба 2 Менежмент, үйлдвэрлэлийн 6 Менежмент, маркетинг 13 Бизнесийн сэтгэл судлал; Менежмент, нутгийн удирдлагын 18 Менежмент, олон улсын худалдааны; Олон улсын эдийн засгийн харилцаа 19 Олон улсын эдийн засаг; Банкны эдийн засаг, ня-бо; Менежмент, олон улсын худалдааны; Гааль татварын эдийн засаг; Татварын эдийн засаг, ня-бо бүртгэл 21 Нягтлан бодох бүртгэл; Татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл; Менежмент, хүний нөөцийн; Банкны эдийн засаг, ня- бо; Санхүү эдийн засаг 27 Санхүү, эдийн засаг; Менежмент, банкны; Үйлдвэрлэлийн менежмент /Уул уурхайн/; Бизнесийн менежмент; Нягтлан бодох бүртгэл; Татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл
  • 8. 8 Математик 70%, газарзүй 30% 13 Газарзүй; Багш, газар зүй-байгалийн шинжлэлийн; Менежмент, газар зохион байгуулалт; Хүрээлэн байгаа орчны экологи; Газрын кадастр; Байгаль орчны хяналт, үнэлгээ; Хот ба бүс нутгийн төлөвлөлт; Байгаль орчныг зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн систем; Геологи; Шатах ашигт малтмалын эрэл, хайгуул; Геологи эрдэс баялгийн менежмент 20 Аялал жуулчлал, гадаад хэл 9 Математик 50%, гадаад хэл 50% 3 Компьютерийн график-дизайн; Компьютерийн програм хангамж 6 Удирдлага үйлдвэрлэлийн /Зочид буудал, зоогийн газрын менежмент, Уул уурхайн менежмент, Аялал жуулчлалын менежмент/ 11 Нягтлан бодох бүртгэл; Менежмент, банкны; Менежмент, гадаад худалдаа, гаалийн; Компьютерийн програм хангамж; Гааль, татварын эдийн засаг; Барилгын менежмент; Иргэний ба үйлдвэрлэлийн барилга 18 Менежмент, гадаад худалдаа, гаалийн 19 Компьютерийн програм хангамж 22 Нягтлан бодох бүртгэл 26 Санхүүгийн менежмент; Маркетинг менежмент; Олон улсын эдийн засаг; Компьютерийн техник хангамж; Компьютер график дизайн; Компьютерийн програм хангамж; Бизнесийн эдийн засаг, менежмент; Үйлдвэрлэлийн менежмент; Аялал жуучлалын менежмент; Нягтлан бодох бүртгэл; Мэдээллийн систем; Дизайн, чимэглэл, хот чимэглэлийн; Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт 27 Менежмент, мэдээллийн систем; Компьютерийн програм хангамж; Уул уурхайн ашиглалтын технологи; Үйлдвэрлэлийн менежмент /Олон улсын худалдаа/ 32 Байгалийн аялал жуулчлал 34 Бизнесийн эдийн засаг; Компьютер програм хангамж; Багш, мэдээлэл зүй; Хоол үйлдвэрлэлийн менежмент; Уул уурхайн менежмент; Аялал жуулчлалын менежмент; Нягтлан бодох бүртгэл 35 Үйлдвэрлэлийн менежментийн багц (Барилгын менежмент, Эрчим хүчний менежмент, Харилцаа холбооны менежмент, Уул уурхайн менежмент, Хүнсний үйлдвэрийн менежмент, Аялал жуулчлалын менежмент, Хөнгөн үйлдвэрийн менежмент, Тээврийн менежмент, Олон улсын тээврийн менежмент, Усны менежмент, Логистик менежмент, Олон улсын худалдааны менежмент); Бизнесийн удирдлагын багц (хүний нөөцийн менежмент, санхүүгийн менежмент, маркетингийн менежмент, мэдээллийн системийн менежмент, жижиг дунд үйлдвэрийн менежмент); Техникийн мэргэжлийн орчуулга; Компьютер-гадаад хэл 36 Техникийн мэргэжлийн орчуулга 39 Үйлдвэрлэлийн менежмент /Хоол үйлдвэрлэл үйлчилгээний, Хүний нөөцийн, Маркетингийн, Зочид буудал, зоогийн газрын, Аялал жуулчлалын/; Нягтлан бодох бүртгэл; Татварын эдийн засаг, ня-бо бүртгэл; Менежмент банкны 10 Математик 50%, физик 50% 1 Цэргийн инженерийн алба; Цэргийн авто, гинжит машины алба; Хуягт танкийн алба; Артиллерийн команд-математик 6 Компьютер техник; Компьютерийн техник хангамж 11 Уул уурхайн менежмент; Уул уурхайн ашиглалтын технологи 23 Радио, телевизийн техник, технологи
  • 9. 27 Цахилгааны инженер 32 Хөдөө аж ахуйн машин механизмын ашиглалт; Инженер механик; Гидромеханик инженер; Цахилгаан хангамж /хөдөө аж ахуйн/; Инженер багш /зохион бүтээх инженер/; Үйлдвэрлэлийн үндэсний технологи; Металл судлал, технологи 35 Барилгын инженерийн багц (Иргэний ба үйлдвэрийн барилга, Автозамын барилга, Барилгын бүтээц эдлэлийн технологи, Барилгын материал үйлдвэрлэлийн технологи, Усны барилга байгууламж); Хүрээлэн байгаа орчны инженерийн багц (Халаалт, агаар сэлгэлт, Усан хангамж, ус цэвэрлэгээ, Сантехник, инженерийн байгууламж, Хаягдал боловсруулах технологи); Геологи; Инженер геологи; Гидрогеологи; Геоэкологи; Хайгуулын өрөмдлөгийн техник, технологи,; Ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик,; Ашигт малтмалын эрэл хайгуул,; Газрын тосны инженерийн багц (Газрын тосны барилга байгууламж, Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт, Газрын тосны өрөмдлөг, Газрын тосны олборлолт, Хийн дамжуулалт, хангамж); Програм хангамж /Software/-ийн багц (Компьютерийн програм хангамж, Компьютерийн програм хангамж /Энэтхэгийн IEC Технологийн Сургуультай хамтарсан хөтөлбөр/, Мэдээллийн систем, Мэдээллийн систем /Энэтхэгийн IEC Технологийн Сургуультай хамтарсан хөтөлбөр/; Техник хангамж /Hardware/-ийн багц (Компьютерийн техник хангамж, Компьютерийн удирдлагатай систем, Компьютерийн системийн хамгаалал); Инженер математик; Инженер багш /зохион бүтээх инженер/; Инженерийн процессын загварчлал; Инженерийн бэлтгэл /Герман хэл, ХБНГУ-ын Дармштадтын их сургуультай хамтарсан хөтөлбөр/; Инженер физик; Экологийн багц (Үйлдвэрийн экологи, Усны нөөц экологи, Үйлдвэрийн экологийн инженер); Автын инженерийн багц (Автомашин ашиглалт, авто аж ахуй, Дотоод шаталтын хөдөлгүүр, Машины электрон систем); Механик инженерийн багц (Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт, Үйлдвэрлэлийн механикжуулалт, Уул уурхайн машин тоног төхөөрөмж, Хүнсний үйлдвэрлэлийн машин аппарат, Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж); Машин үйлдвэрлэл, металл судлалын багц (Металл боловсруулалт, засварын үйлдвэрлэл, Металл судлал, технологи, Машин үйлдвэрлэлийн технологи); Нисэх техникийн механик; Хүнсний сүлжээний хөргөлтийн систем; Хүнс үйлдвэрлэлийн технологи; Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй; Хүнсний хими технологи; Хүнсний биотехнологи; Хүнсний микробиологи; Хоолзүй, тэжээхүй ухаан,; Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи; Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи /ОХУ-ын Москвагийн Удирдлага, Технологийн Улсын Их Сургуультай хамтарсан хөтөлбөр/; Мэдээлэл, холбооны технологийн багц (Холбооны сүлжээ, холболтын технологи, (Холбооны сүлжээ, холболтын технологи /ОХУ-ын Москвагийн Мэдээлэл Холбооны Техникийн Их Сургуультай хамтарсан хөтөлбөр/, Утасгүй холбоо, Утасгүй холбоо /ОХУ-ын Москвагийн Мэдээлэл Холбооны Техникийн Их Сургуультай хамтарсан хөтөлбөр/, Оптик холбоо, Мэдээллийн технологи, Мэдээллийн сүлжээ, Шуудан холбоо, Мэдээлэл хэмжлийн электроник, Электрон систем, Телевизийн техник технологи); Уул, уурхайн ашиглалтын технологийн багц (Уул уурхайн ашиглалтын технологи, Уул уурхайн ашиглалтын технологи /АНУ-ын
  • 10. Аризона Их Сургуультай хамтарсан хөтөлбөр/, /АНУ-ын Аляск Их Сургуультай хамтарсан хөтөлбөр/, /ХБНГУ-ын Фрайбургын Уул Уурхайн Академитай хамтарсан хөтөлбөр/); Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт; Ашигт малтмалын баяжуулалтын технологи; Геодези, маркшейдерийн багц (Геодези, Геодези /БНХАУ-ын Шандуны Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуультай хамтарсан хөтөлбөр/, Геодезийн мэдээлэл зүй, Эдэлбэр газрын кадастр, зураглал, Уул уурхайн маркшейдер); Хөнгөн үйлдвэрийн автоматжуулалт; Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн багц (Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи, Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, Оёмол бүтээгдэхүүний технологи, Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи); Ой, модны үйлдвэрлэлийн технологийн багц (Мебель модон эдлэлийн технологи, Барилгын модон эдлэлийн технологи, Ойн аж ахуйн инженер); Дулааны инженерийн багц (Үйлдвэр, хотын дулаан хангамж, Хөргөлтийн технологи ба кондиционерийн систем, Дулааны процессын автоматжуулалт, Дулааны цахилгаан станц, Дулааны цахилгаан станц /Хойд Хятадын Эрчим Хүчний Их Сургуультай хамтарсан хөтөлбөр/, Сэргээгдэх эрчим хүч); Цахилгааны инженерийн багц (Цахилгаан систем, Цахилгаан системийн автоматжуулалт, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, Цахилгаан, электроник, Цахилгаан хангамж, Цахилгаан хангамж /Хойд Хятадын Эрчим Хүчний Их Сургуультай хамтарсан хөтөлбөр/) 36 Ашигт малтмалын эрэл хайгуул; Компьютерийн програм хангамж; Цахилгаан систем; Дулааны цахилгаан станц; Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт; Барилгын материалын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж; Үйлдвэрлэлийн механикжуулалт; Төмөрлөгийн үйлдвэрлэлийн технологи; Машин үйлдвэрлэлийн технологи; Уул уурхайн ашиглалтын технологи; Ашигт малтмалын баяжуулалтын технологи; Барилгын материал үйлдвэрлэлийн технологи; Хүнс үйлдвэрлэлийн технологи; Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй; Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи; Иргэний ба үйлдвэрийн барилга; Халаалт, агаар сэлгэлт; Усан хангамж, ус цэвэрлэгээ 37 Ашигт малтмалын баяжуулалтын технологи; Цахилгаан системийн автоматжуулалт; Автомашин ашиглалт, авто аж ахуй; Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт; Компьютерийн техник хангамж; Уул уурхайн машин тоног төхөөрөмж; Үйлдвэрлэлийн механикжуулалт; Мэдээллийн технологи; Төмөрлөгийн үйлдвэрлэл, металлурги; Уул уурхайн ашиглалтын технологи 38 Хүнс үйлдвэрлэлийн технологи; Үйлдвэрлэлийн механикжуулалт 43 Мэдээлэл зүй, эрүүл мэндийн; Статистик, эдийн засаг /эрүүл мэндийн/ 46 Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт; Компьютерийн програм хангамж 11 Нийгмийн тухай мэдлэг 100% 2 Нийгмийн ажил; Багш, түүх-нийгэм судлалын 3 Нийгмийн ажил 4 Нийгмийн ажил 5 Менежмент, хүний нөөцийн; Нийгмийн ажилтан; Менежмент, төрийн захиргааны 6 Багш, нийгмийн ухааны 7 Гадаад хэл, аялал жуулчлал
  • 11. 12 Багш, гүн ухааны; Багш, нийгмийн ухааны 16 Олон улсын харилцаа; Хятад хэл орон судлал; Англи хэл орон судлал; Солонгос хэл орон судлал; Орчуулга, Англи хэл; Орчуулга, Солонгос; Орчуулга, Хятад хэл; Орчуулга, Япон хэл; Эрх зүй; Иргэний аюулгүй байдал, бие хамгаалал 17 Нийгмийн ажил 20 Нийгмийн ажил; Сэтгэл судлал; Эрх зүй 23 Соёл судлал 28 Нийгмийн халамж хангамж 30 Эрх зүй; Багш, нийгмийн ухааны; Нийгмийн ажил; Менежмент, төрийн захиргааны (нутгийн удирдлага) 31 Нийгмийн ажил 12 Нийгмийн тухай мэдлэг 70%, гадаад хэл 30% 6 Нийгмийн ажил 13 Социологи; Нийгмийн ажил; Гүн ухаан; Буддын гүн ухаан; Улс төр судлал; Шашин судлал; Сэтгэл судлал; Багш, гүн ухааны 18 Олон улсын харилцаа; Олон улс судлал; Эрх зүй; Сэтгүүл зүй; Менежмент, аялал жуулчлалын; Улс төр судлал 22 Гоо засал, нүүр будгийн технологи 23 Менежмент, соёл урлагийн 24 Нутгийн удирдлага; Хотын удирдлага; Төрийн үйлчилгээ; Менежмент, хүний нөөцийн; Байгууллагийн мэдээллийн удирдлага; Улс төр судлал 26 Гэр бүл судлаач; Нийгмийн ажил /хүүхдийн/; Эрх зүй 33 Нийгмийн ухаан, бихевиоризмын ухаан 42 Сэтгэл судлал; Нийгмийн ажил; Багш, нийгмийн ухааны 13 Нийгмийн тухай мэдлэг 70%, математик 30% 1 Менежмент, төрийн захиргааны 13 Эрх зүй; Эрх зүй, олон улсын; Бизнесийн эрх зүй 22 Менежмент, үйлдвэрлэлийн; Менежмент, маркетингийн 35 Нийгмийн ажил; Олон нийттэй харилцах ажил; Соёл судлал 40 Эрх зүй; Эрх зүй, бизнесийн 41 Менежмент, гадаад худалдаа, гаалийн; Менежмент, үйлдвэрлэлийн; Бизнесийн эдийн засаг; Санхүү, эдийн засаг; Банкны эдийн засаг, ня-бо; Менежмент, төрийн захиргааны; Олон улсын эдийн засгийн харилцаа; Татварын эдийн засаг, ня-бо бүртгэл; Нягтлан бодох бүртгэл 14 Монголын түүх 100% 7 Багш, түүх-нийгэм судлалын 12 Багш, түүх-аялал жуулчлалын; Багш, түүх-нийгэм судлалын; Багш, түүхийн 13 Түүх; Археологи-антропологи; Археологи; Нийгэм, соёлын антропологи; Багш, түүх-нийгэм судлалын; Түүх-археологи 17 Багш, түүх-газарзүйн; Багш, түүх-нийгэм судлалын 23 Түүх музейн арга зүй 30 Багш, түүх-нийгэм судлалын; Багш, түүх-нийгэм судлалын /Баян-Өлгийд/ 34 Түүх 39 Иргэншил судлал 15 Гадаад хэл 100% 6 Бизнесийн менежмент 12 Багш, англи хэлний; Багш, герман хэлний; Багш, хятад хэлний; Багш, япон хэлний; Багш, солонгос хэлний; Багш, орос-монгол хэлний; Багш, орос-англи хэлний; Багш, орос хэлний
  • 12. 13 Олон улс судлал, Англи-Америк; Олон улс судлал, Герман; Олон улс судлал, Франц; Олон улс судлал, Орос; Олон улс судлал, Хятад; Олон улс судлал, Япон; Олон улс судлал, Солонгос; Олон улс судлал, Турк; Орчуулга, гадаад хэл /япон/; Орчуулга, гадаад хэл /солонгос/; Орчуулга, гадаад хэл /хятад/ 15 Багш, орос хэлний; Багш, англи хэлний; Орчуулга, Гадаад хэлний /Англи/; Орчуулга, Гадаад хэлний /Хятад хэл/ 20 Багш, англи хэлний; Багш, орос хэлний; Орчуулга, гадаад хэлний /Герман, Япон, Солонгос, Хятад, Англи/ 23 Иргэншил судлал (өрнийн соёл) 25 Менежмент, банкны; Менежмент, олон улсын худалдааны; Барилгын менежмент; Англи хэлний орчуулга; Багш, англи хэлний 30 Орос-англи хэлний багш; Багш, англи хэлний; Орчуулга, гадаад хэлний /хятад хэл/ 16 гадаад хэл 70%, нийгмийн тухайн мэдлэг 30% 22 Орчуулга, гадаад хэлний; Багш, англи хэлний; Багш, орос хэлний 23 Соёлын аялал жуучлал, орчуулагч 33 Сэтгүүл зүй; Багш, англи хэлний; Герман хэл /багш, орчуулагч/; Франц хэл /багш, орчуулагч/; Солонгос хэл /багш, орчуулагч/; Япон хэл /багш, орчуулагч/; Хятад хэл /багш, орчуулагч/; Орос хэл /багш, орчуулагч/; Олон улсын харилцаа 34 Олон улсын харилцаа; Багш, нийгмийн ухааны 17 Англи хэл 70%, монголын түүх 30% 13 Олон улсын харилцаа 18 Хими 50%, биологи 50% 6 Хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй 26 Сувилахуй; Мал аж ахуйгаар мэргэшсэн фермерийн аж ахуй 32 Жижиг амьтны эмч; Мал эмнэлгийн эм зүй; Малын их эмч; Мал эмнэлгийн ариун цэврийн хяналт, үнэлгээ 43 Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан; Уламжлалт анагаах ухаан; Нүүр ам судлал; Эм зүй; Нийгмийн эрүүл мэнд; Зүү төөнө засал; Удам зүй (био анагаах); Дархлал судлал (биоанагаах); Бичил амь судлал (биоанагаах); Молекулбиологи (биоанагаах ); Эс судлал (биоанагаах); Нүүр амны эрүүл ахуйч 44 Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан; Сувилахуй; Эх барихуй 45 Хөдөлгөөн засалч; Эх барихуй; Сувилахуй 46 Ерөнхий мэргэжлийн ангаах ухаан; Сувилахуй; Биоанагаах; Эм зүй; Уламжлалт анагаах ухаан 19 Хими 50%, 1 Цэргийн хими, хими технологи
  • 13. математик 50% 32 Таваар судлал; Хөдөө аж ахуйн биотехнологи; Агнуурын биологи; Мах, сүүний үйлдвэрийн технологи; Зоо инженер; Тэжээл, бэлчээр судлал; Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн менежмент; Мал аж ахуйн менежмент; Газар тариалангийн менежмент; ХАА-н бараа түүхий эдийн технологи; Агрономи; Хөрс судлал, агрохими; Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээ; Ойн аж ахуйн инженер; ХАА бүтээгдэхүүний хими технологи; Ургамлын нөөц, био үйлдвэрлэл; Экологи, байгаль хамгаалал; Байгаль орчны хяналт, үнэлгээ; ХАА-н бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн үнэлгээ; Мал аж ахуйгаар мэргэшсэн фермерийн аж ахуй; Газар тариалангаар мэргэшсэн фермерийн аж ахуй; Загасны аж ахуйн, технологи; Байгаль орчны нөхөн сэргээлт 35 Органик химийн технологийн багц (Органик хими, Нэхмэлийн үйлдвэрлэлийн химийн технологи, Нефтийн бүтээгдэхүүний химийн технологи); Органик бус химийн технологийн багц (Аналитик хими, Химийн технологи, Материал судлал, шинэ материалын химийн технологи) 20 Хими 70%, физик 30% 2 Ашигт малтмалын баяжуулалтын технологи; Инженер геологи 12 Багш, хими-байгалийн шинжлэлийн; Багш, экологи-химийн 13 Хими /D442005 Хүрээлэн буй орчны хими, D442011 Хими технологи, D442006 Эрдэс материалын хими, D442007 Нефтийн хими, D442008 Хүнсний хими, D442010 Нүүрсний хими, D442009 Байгалийн нэгдлийн хими/; Багш, химийн; Органик бус хими 30 Багш, химийн; Хими 21 Биологи 70%, математик 30% 12 Багш, биологи-байгалийн шинжлэлийн; Багш, биологи-эрүүл мэндийн 13 Биологи; Биологи /экологи/; Экологи, байгаль хамгаалал; Биологи, биотехнологи; Ой судлал; Биологи, хэрэглээний; Багш, биологи-байгаль шинжлэлийн 30 Багш, биологи-байгаль шинжлэлийн; Экологи, байгаль хамгаалал; Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт; Менежмент, байгаль орчин-экологийн /Баян-Өлгийд/ 22 Газарзүй 100% 2 Багш, газар зүй-байгалийн шинжлэлийн 9 Багш, газарзүй-байгаль шинжлэлийн; Экологи, байгаль хамгаалал 12 Багш, газарзүй-байгалийн шинжлэлийн; Багш, газар зүй-аялал жуулчлалын; Багш, газар зүй-биологийн; Спорт-аялал жуулчлал 16 Менежмент, газар зохион байгуулалт; Аялал жуулчлалын эдийн засаг; Аялал жуулчлал, гадаад хэл 30 Багш газар зүй-байгалийн шинжлэлийн 23 Газарзүй 70%, гадаад хэл 30% 3 Аялал жуулчлал, гадаад хэл /Англи/ 19 Аялал жуулчлалын эдийн засаг 27 Үйлдвэрлэлийн менежмент /Аялал жуулчлалын/ 33 Аялал жуучлал-гадаад хэл; Менежмент, байгаль орчин- экологийн; Багш, байгалийн ухааны 24 Физик 100% 12 Багш, физик-байгалийн шинжлэлийн; Багш, физик мэдээлэл зүйн; Багш, физикийн /электроник/ 13 Физик; Радио физик 30 Багш, физикийн; Физик 25 Физик 70%, математик 30% 1 Цэргийн холбоо, цэргийн радио холбоо; Зенитийн пуужингийн команд; Радио техникийн команд
  • 14. 2 Уул, уурхайн ашиглалтын технологи 13 Цөмийн технологи; Физик электроник; Багш, физикийн; Геофизик; Хэрэглээний геофизик; Сэргээгдэх эрчим хүч; Хатуу биеийн материал судлал; Цөмийн эрчим хүч 33 Компьютерийн техник хангамж 26 Математик 70%, физик 30% 2 Уул уурхайн маркшейдер; Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт 13 Электроник автоматик ба Мультимедиа холбооны технологи; Компьютерийн техник ба Компьютерийн сүлжээ; Одон орон судлал; Цаг уурын мэдээлэл, прогноз; Ус судлал, усны хими 14 Компьютерийн техник 27 Монголын түүх 70%, гадаад хэл 30% 13 Археологи-хятад судлал; Археологи-япон судлал; Археологи- солонгос судлал; Түүх-хятад судлал; Түүх-япон судлал; Түүх- солонгос судлал 28 Нийгмийн тухай мэдлэг 50%, Биологи 50% 43 Нийгмийн ажил /эрүүл мэндийн/ Тайлбар: I. Сургуулийн код: код Сургуулийн нэр код Сургуулийн нэр 1 Батлан хамгаалахын их сургууль 24 Соёмбо дээд сургууль 2 Газарчин дээд сургууль 25 Сэрүүлэг дээд сургууль 3 Дархан дээд сургууль 26 Улаанбаатар их сургууль 4 Дорнод дээд сургууль 27 Улаанбаатар Эрдэм их сургууль 5 Засагт хан дээд сургууль 28 Утга зохиол нийгмийн ажилтны коллеж 6 Идэр дээд сургууль 29 Үндэсний биеийн тамирын дээд сургууль 7 Их Монгол дээд сургууль 30 Ховд их сургууль 8 Мандах бүртгэл дээд сургууль 31 Хөдөлмөрийн дээд сургууль 9 Маргад дээд сургууль 32 Хөдөө аж ахуйн их сургууль 10 Монгол бизнес дээд сургууль 33 Хүмүүнлэгийн ухааны их сургууль 11 Монгол дээд сургууль 34 Чингэс хаан дээд сургууль 12 Монгол улсын боловсролын их сургууль 35 Шинжлэх ухаан, технологийн их сургууль 13 Монгол улсын их сургууль (МУИС) 36 ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь бүрэлдэхүүн сургууль 14 МУИС-ийн Завхан аймаг дахь салбар 37 ШУТИС-ийн Орхон аймаг дахь бүрэлдэхүүн сургууль 15 МУИС-ийн Орхон аймаг дахь салбар 38 ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь бүрэлдэхүүн сургууль 16 Монголын үндэсний их сургууль 39 Шинэ иргэншил дээд сургууль 17 Нийгмийн ухааны дээд сургууль 40 Шихихутуг дээд сургууль 18 Олон улс судлалын дээд сургууль 41 Эдийн засгийн үндэсний дээд сургууль 19 Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль 42 Энх-Орчлон коллеж 20 Орхон их сургууль 43 Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль (ЭМШУИС) 21 Сан дээд сургууль 44 ЭМШУИС-ийн Дархан-Уул, Дорноговь, Говь- Алтай аймаг дахь салбар сургууль 22 Сити дээд сургууль 45 ЭМШУИС-ийн Эрүүл мэндийн технологийн сургууль 23 Соёл урлагийн их сургууль 46 Этүгэн дээд сургууль
  • 15. II. “Гадаад хэл”-д англи, орос хэл орно. III. 3-р бүлгийн “ур чадвар”-т хар зураг, биеийн тамир, урлагийн мэргэжлийн шалгалт авна. IV. МУИС-ийн комьпютер график дизайн, реклам сурталчилгааны менежментийн ангид элсэгчид үндсэн бүлгийн онооны дараалалаар элсэх боловч хар зургийн шалгалт өгч босго онооны болзол хангасан байна. Харилцах утас: 91174634, 91146786, 99113522 Емайл: nganaa@must.edu.mn; odsurend@msuac.edu.mn; bsnsm@must.edu.mn Веб хуудас: www.adp.mn