SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 17
Downloaden Sie, um offline zu lesen
Химийн хичээлийн туршилт                        9-р анги




           Химийн хичээлийн туршилт




                           9-р анги



                      Улаанбаатар хот 2011 он




Химийн багш: Г.Батцэнгэл                         2011он
Химийн хичээлийн туршилт                                       9-р анги

                           Нэгдүгээр улирал

Металлын ерөнхий шинж:

Туршилт-1:

     Металл хүчилтөрөгчтэй үйлчлэлцэх шинжийг тодорхойлох

Хэрэглэгдэх зүйлс:

Металл магнийн үртэс, бодис шатаах халбага, хуурай бодисын хутгуур,
спиртийн халаагуур

Туршилт үйлдэх дэс дараалал

-Металл магнийн үртэснээс бага зэрэг авч физик шинжийг ажиглаж
тэмдэглэ                                             -Агаарт буй
хүчилтөрөгчийн
шинжийг тэмдэглэ
-Туршилт хийхийн тулд
спиртийн халаагуурыг асаа
-Бодис шатаах халбаганд магнийн
үртэснээс бага хэмжээтэй хийж халбагатай бодисоо спиртийн халаагуурын
дөлөн дээр барьж сайтар халаа
-Металл магни агаарын хүчилтөрөгчтэй хэрхэн үйлчлэлцэж байгааг ажиглаж
тэмдэглэ
-Шаталтын дараа үүссэн бодисын шинжийг ажигла
-Холбогдох урвалын тэгшитгэл бичиж, ямар нэгдэл үүсгэх талаар дүгнэлт
гаргана уу? Үүсэх оксид нь оксидын ямар ангилалд багтах вэ?

-Энэ урвал урвалын ямар төрөлд хамрагдах вэ?




Химийн багш: Г.Батцэнгэл                                        2011он
Химийн хичээлийн туршилт                                         9-р анги

Туршилт-2:

                       Металл устай үйлчлэлцэх

Хэрэглэгдэх зүйлс:

Зэс ялтас утас, хэсгхэн металл калци, нэрсэн ус, спиртийн халаагуур,
шүдэнз, фенолфталейны уусмал

Туршилт үйлдэх дэс дараалал

-Хоёр хуруу шил аваад тус бүр арван дусал ус хий

-Нэгдүгээр хуруу шилэнд зэс утсыг үртэснээс бага хийж сайтар ажигла,
сэгсэрч үз. Фенолфталейны уусмалаас дусааж үз. Ямар нэг өөрчлөлт гарч
байна уу?

-Хоёрдугаар хуруу шилэнд металл калциас өөдөсхөнийг авч хий. Ямар нэг
өөрчлөлт гарч байна уу? Фенолфталейны уусмалаас дусааж үз.

-Үзэгдэх өөрчлөлтүүдийг ажиглан харьцуулсан дүгнэлт хийнэ үү? Аль металл
нь урвалд орж, аль нь урвалд орсонгүй вэ?

-Металл устай үйлчлэлцэхэд ямар нэгдэл үүсэв?

-Урвалаар хий ялгарах эсэхийг ажигла? Энэ хийустөрөгч эсэхийг нотлох
туршилт үйлдэнэ үү?

-Холбогдох урвалын тэгшитгэл бичиж дүгнэлт хийнэ үү?




Химийн багш: Г.Батцэнгэл                                          2011он
Химийн хичээлийн туршилт                                         9-р анги

Туршилт-3:

                     Металл хүчилтэй үйлчлэлцэх

Хэрэглэгдэх зүйлс:

Цайрын үрэл, давсны хүчил 1:1, хуруу шил, спиртийн халаагуур

Туршилт үйлдэх дэс дараалал
-Хуруу шил аваад арван дусал давсны хүчил хий
-Хүчилтэй хуруу шилэнд цайрын нэг үрэл хийж сайтар ажигла
-Ялгарч буй хий устөрөгч мөн эсэхийг туршиж үз
-Урвалын дүнд үүссэн уусмалаас тавиур шилэн дээр нэг дусал авч
спиртийн халаагуурын дөлөн дээр барьж болгоомжтой ууршуул. Үүсэх
цагаан өнгийн талст бодис ямар бодис болохыг холбогдох урвалын
тэгшитгэл бичиж тайлбарла.
-Урвалын тэгшитгэлийг ажиглан, металл хүчилтэй харилцан үйлчлэлцэх эсэх
талаар дүгнэлт хийнэ үү?




Химийн багш: Г.Батцэнгэл                                          2011он
Химийн хичээлийн туршилт                                      9-р анги

Туршилт-4:

                     Металл давстай үйлчлэлцэх

Хэрэглэгдэх зүйлс:
Металл төмөр, зэсийн сульфатын 5%-ийн уусмал, хуруу шил

Туршилт үйлдэх дэс дараалал
-Хуруу шилэнд арван дусал зэсийн сульфатын уусмалаас хийж шинжийгнь
ажиглаж тэмдэглэ
-Уусмалтай хуруу шилэндээ төмөр хадаас хийж ажигла. Сэгсэрч үз. Ямар
нэг өөрчлөлт гарч байна уу? Төмөр болон уусмалын өнгийг урвал явагдахын
өмнөх байдалтай харьцуулан үз.
-Холбогдох урвалын тэгшитгэлийг бичиж, металл давстай хэрхэн
үйлчлэлцдэг , урвалаар ямар бодис үүсдэг, энэ урвал урвалын ямар төрөлд
хамрагдах талаар дүгнэлт хийнэ үү?




Химийн багш: Г.Батцэнгэл                                       2011он
Химийн хичээлийн туршилт                                      9-р анги

                           Хоёрдугаар улирал

Металл биш

Туршилт-1:

      Металл биш дан бодисын усанд уусах шинжийг судлах

Хэрэглэгдэх зүйлс:
Хүхэр, нүүрс, иод, ус, хуруу шил, төмөр халбага

Туршилт үйлдэх дэс дараалал
-Гурван хуруу шилэнд бага хэмжээний ус хий
-Төмөр халбагаар хүхэр, нүүрс, иодоос бага хэмжээтэй авч хуруу шилтэй
усанд хийж, сайтар хутган гарах өөрчлөлтийг ажиглаад дараах асуултанд
хариулаарай .

Асуулт:
-Хүхэр, нүүрс, иод усанд уусч байна уу
-Хүхэр, нүүрс, иод усан дээр хөвж байна уу? Эсвэл живж байна уу
-Яагаад хөвж эсвэл живж байгаагийн учрыг нягттай нь холбон тайлбарлана
уу?




Химийн багш: Г.Батцэнгэл                                       2011он
Химийн хичээлийн туршилт                                       9-р анги

Туршилт-1:

        Металл биш металлтай үйлчлэлцэх шинжийг судлах

Хэрэглэгдэх зүйлс:
Ороомог хэлбэртэй зэс утас, манганы диоксид (MnO2), их концентрацитай
давсны хүчил, хуруу шил, хий дамжуулах хоолойтой бөглөө, зузаан ханатай
шилэн сав, спиртийн халаагуур

Туршилт үйлдэх дэс дараалал
-Манганы диоксид (MnO2)-оос 1-2г хэмжин авч хуруу шилэнд хийх
-Дээрээс нь 2-3 мл их концентрацитай давсны хүчлийг нэмж, хий
дамжуулах хоолой бүхий бөглөөгөөр бөглөж, хоолойны үзүүрийг зузаан хана
бүхий шилэн саванд оруулж хлорыг хурааж авах
-Ороомог хэлбэртэй зэс утсыг спиртийн халаагуур дээр халаах
-Халаасан зэс утасаа хлор бүхий саванд оруулах
-Ямар өөрчлөлт гарч буйг ажиглах
-Зэс хлортой харилцан үйлчлэлцэх урвалын тэгшитгэлийг бичиж, урвалын
төрлийг тодорхойлох

Жич: Туршилтыг хий татах шүүгээнд явуулна




Туршилт-2:

  Металлл биш, металл бишүүдтэй үйлчлэлцэх шинжийг судлах

Хэрэглэгдэх зүйл:



Химийн багш: Г.Батцэнгэл                                        2011он
Химийн хичээлийн туршилт                                       9-р анги

Улаан фосфор, манганы диоксид (МnО2), их концентрацтай давсны хүчил
хуруу шил , хий дамжуулах хоолойтой бөглөө, бодис шатаах халбага

Туршилт үйлдэх дэс дараалал
-1-р туршилтын аргачлалын дагуу хлорыг гарган, хурааж авна
-Бодис шатаах халбаганд чимхийн төдий хуурай улаан фосфор хийж хлор
бүхий саванд оруул
-Урвал хэрхэн явагдаж буйг ажигла
-Фосфорын хлортой харилцан үйлчлэлцэх урвалын      тэгшитгэлийг бичиж,
урвалаас үүссэн бодисыг нэрлэ
Жич: Туршилтыг хий татах шүүгээнд явуулна




Химийн багш: Г.Батцэнгэл                                        2011он
Химийн хичээлийн туршилт                                       9-р анги

Туршилт-3:

   Металл бишүүд хүчилттөрөгчтэй үйлчлэлцэх шинжийг судлах

Хэрэглэгдэх зүйлс:
Хүхэр, калийн перманганат (КМnО4), хуруу шил, хий дамжуулах хоолойтой
бөглөө, бодис шатаах халбага, шилэн сав

Туршилт үйлдэх дэс дараалал
-Калийн перманганат (КМnО4)-аас бага хэмжээтэй авч хуруу шилэнд хийх
-Хуруу шилээ хий дамжуулах хоолой бүхий бөглөөгөөр бөглөж, хоолойн
үзүүрийг хүчилтөрөгч хураан авах шилэн саванд оруулах
-Калийн пермангнат бүхий хуруу шилээ халааж, ялгарч буй хүчилтөрөгчийг
хураан авах                    -Хүчилтөрөгчийг гарган авах урвалийн
тэгшитгэлийг бичиж, урвалын төрлийг тодорхойлох
- Бодис шатаах халбаганд чимхийн төдий хүхэр хийж спиртийн халаагуур
дээр халааж шатаж эхэлмэгц хүчилтөрөгчтэй шилэн саванд оруулах
-Урвалын явцад ямар шинж тэмдэг ажиглагдаж байна вэ?
-Хүхрийн хүчилтөрөгчтэй харилцан үйлчлэх урвалын тэгшитгэлийг бичих

Жич: Туршилтыг хий татах шүүгээнд явуулна




Химийн багш: Г.Батцэнгэл                                        2011он
Химийн хичээлийн туршилт                                       9-р анги

Туршилт 4:

     Металл бишүүд устөрөгчтэй үйлчлэлцэх шинжийг судлах

Хэрэглэгдэх зүйлс:
Манганы диоксид (МnО2), их концентрацтай давсны хүчил, цайр, хуруу шил,
хий дамжуулах хоолойтой бөглөө, цлиндр, бодис шатаах халбага

Туршилт үйлдэх дэс дараалал
-1-р туршилтын аргачлалын дагуу хлорыг шилэн аяганд хураан авч хавтгай
шилээр тагла              -Цайрыг давсны хүчил (1:1)-тэй үйлчлүүлж,
устөрөгчийг гарган авч цэвэр эсэхийг нь шалгаад ялгарч буй устөрөгчийг
шатаа
-Шатаж буй устөрөгчийг хлор бүхий цлиндр саванд оруул
-Урвалын үед гарах өөрчлөлтийг ажиглаж тэмдэглэж ав
-Хлорт устөрөгч үүссэнийг илрүүлэхийн тулд норгосон хөх лакмусын цаасыг
шилэн аяганд оруулж үз
-Хлор ба устөрөгчийн харилцан үйлчлэх урвалын тэгшитгэлийг бичиж
урвалын төрлийг тодорхойл
Жич:Туршилтыг хий татах шүүгээнд явуулна.




Химийн багш: Г.Батцэнгэл                                        2011он
Химийн хичээлийн туршилт                                        9-р анги

Туршилт1:

                     Давсны хүчлийг гарган авах

Хэрэглэгдэх зүйлс:
Хоолны давс, хүхрийн хүчил, спиртийн халаагуур, шилэн сав, ус

Туршилт үйлдэх дэс дараалал
-Хуруу шилэнд хоолны давснаас 2-3г авч давсаа далд орохуйц хэмжээний
хүхрийн хүчил (1:2) нэм
-Хуруу шилээ хий дамжуулах хоолой бүхий бөглөөгөөр бөглөх
-Өөр хуруу шил авч 13 хүртэл ус хий
-Хий дамжуулах хоолойн үзүүрийг устай шилэн саваны усанд нь арай
хүргэлгүй оруулж тавиад хий алдуулахгүйн тулд шилээр тагла.




Химийн багш: Г.Батцэнгэл                                         2011он
Химийн хичээлийн туршилт                                       9-р анги

Туршилт: 2

       Давсны хүчил металлтай үйлчлэлцэх шинжийг судлах

Хэрэглэгдэх зүйлс:
-8-р туршилтаар гарган авсан давсны хүчил, зэс, цайр, төмөр хадаас,
хуруу шил

Туршилт үйлдэх дэс дараалал
-Гарган авсан давсны хүчлээс 3 хуруу шилэнд 1-2 мл ав
-Эхний хуруу шилэнд цайрын үрэл, дараагийн хуруу шилэнд төмөр хадаас,
гуравдахь хуруу шилэнд зэс хий
-Гурван хуруу шилний алинд нь урвал эрчимтэй явагдаж байгааг харьцуулан
дүгнэлт хийж тэмдэглэл хөтлө. Онолын үндэслэлтэй тайлбар өгнө үү?




Химийн багш: Г.Батцэнгэл                                        2011он
Химийн хичээлийн туршилт                                        9-р анги

Туршилт:- 3

        Давсны хүчил суурьтай үйлчлэлцэх шинжийг судлах

Хэрэглэгдэх зүйлс:
Давсны хүчил, идэмхий натрийн уусмал, фенолфталейн, хуруу шил

Туршилт үйлдэх дэс дараалал
-Идэмхий натрийн уусмалаас 2-3мл авч дээрээс нь 1-3 дусал
фенофталейныг дусаа                                 -Уусмалын өнгө
хэрхэн өөрчилөгдөж байгааг ажигла
-Үүссэн уусмал дээр давсны хүчлээс нэмж, уусмалын өнгө өөрчлөгдөх
эсэхийг ажигла                     -Гарсан өөрчлөлтийг тайлбарлаж
урвалын тэгшнтгэлийг бич




Химийн багш: Г.Батцэнгэл                                         2011он
Химийн хичээлийн туршилт                                     9-р анги

Туршилт:- 4

  Давсны хүчил мөнгөний нитраттай үйчлэлцэх шинжийг судлах

Хэрэглэгдэх зүйлс:
Давсны хүчил (2%), мөнгөний нитрат (1%),   хуруу шил

Туршилт үйлдэх дэс дараалал
-Мөнгөний нитратийн уусмалаас 0,5-1 мл авч дээрээс нь 1-3 дусал давсны
хүчлийг нэм                    -Гарах өөрчилөлтийг ажиглан холбогдох
урвалын тэгшитгэлийг бичиж тайлбарла
-Давсны хүчлийн оронд хоолны давсны уусмал авбал дээрх өөрчлөлт гарах
эсэх талаар таамаглал дэвшүүл
-Хоолны давсны уусмалаас бага хэмжээтэйг авч дээрээс нь мөнгөний
нитратийн уусмалаас нэмж туршиж үз
-Өөрийн дэвшүүлсэн таамаглалаа нягталж дүгнэлт гаргана уу?




Химийн багш: Г.Батцэнгэл                                      2011он
Химийн хичээлийн туршилт                                      9-р анги

Туршилт: 5

      Фторид, бромид, иодидыг мөнгөний нитратаар турших

Хэрэглэгдэх зүйлс:
Фторид, бромид, иодид,мөнгөний нитратийн уусмал, хуруу шил

Туршилт үйлдэх дэс дараалал
-Хуруу шилэнд давс тус бүрийн уусмалаас тус бүрээс 10 дуслыг нэм
-3 хуруу шилэнд мөнгөний нитратийн уусмалаас 2-3 дусал нэм
-Хуруу шил тус бүрт өөрчлөлт гарч байгаа эсэхийг ажигла
-Фторид, бромид, иодидын уусмал бүхий хуруу шилэнд тунадас үүссэн
эсэхийг харьцуулж үз
-Галогенидыг ямар урвалж ашиглан ялгаж, таньж болох талаар дүгнэлт
гарга




Химийн багш: Г.Батцэнгэл                                       2011он
Химийн хичээлийн туршилт                                        9-р анги

                           Гуравдугаар улирал

Органик   бодисын шинж чанар

        Органик   бодисын шинж, чанарын найрлагыг судлах

Хэрэглэгдэх зүйлс:
Цардуул, элсэн чихэр, ус, спиртийн халаагуур, шилэн савх, хуруу шил,
хуруу шилний тавиур

Туршилт үйлдэх дэс дараалал:
-Цардуул элсэн чихрээс тус тус чимх хэмжээтэй авч цаасан дээр
зэрэгцүүлэн тавьж ажиглагдах шинжийг тодорхойл . Үүнд: төлөв, тогтоц
(талст, нунтаг гэх мэт) өнгө, үнэр мөн та нарын мэдэхээр ямар амттай
болохыг тодорхойл
-Хоёр хуруу шилэнд 1мл орчим ус хийгээд нэгэнд нь чүдэнзний толгойн
чинээний цардуул, нөгөөд мөн хэмжээний элсэн чихэр хийгээд сэгсэрч үз"
Цардуул, элсэн чихэр усанд хэр уусч байгааг ажиглаж, харьцуулан дүгнэлт
хий Аль нь хүйтэн усанд сайн уусч, аль нь уусахгүй байна вэ?
- Металл халбага авч элсэн чихрээс чүдэнзний толгойн чинээтэй хийж
спиртийн халаагуур дээр барьж зөөлөн халаа. Элсэн чихэр ямар ямар
хувиралт орж байгааг ажигла
-Элсэн чихэр хайлах нь ямар үзэгдэл вэ?
-Дараа нь яагаад харлаж нүүрс үүсгэв? Энэ нь ямар хувиралт орж байгааг
харуулж байна вэ? Элсэн чмхрийн найрлаганд бидний сайн мэдэх ямар дан
бодис, химийн элемент агуулагдаж байна вэ? Энэ туршилтыг цардуул дээр
давтан хийгээд элсэн чихэр ба цардуулын ялгаатай ба төсөөтэй талыг
тайлбарла
-Цардуул, элсэн чихэр нь хоёулаа органик бодис. Тэгвэл органик бодисын
шинж найрлагын талаар ямар ерөнхий дүгнэлт хийж болох вэ?
-Туршилтаас тухайн бодис болон органик бодисын ерөнхий шинжийн талаар
дор өгөгдсөнхүснэгтийн дагуу дүгнэлт хийнэ үү?




Химийн багш: Г.Батцэнгэл                                         2011он
Химийн хичээлийн туршилт                                            9-р анги

                                                            Уусах
  №      Бодисын нэр   Төлөв   Тогтоц   Өнгө   Үнэр   Амт           Найрлага
                                                            чанар
   1
         Элсэн чихэр
  2.      Цардуул
   Органик бодисын
    талаарх ерөнхий
        дүгнэлт

Туршилт:- 2

       Органик бодисын найрлага дахь нүүрс төрөгч, ус төрөгч ,
                      нүүрстөрөгчийг илрүүлэх

Хэрэглэгдэх зүйлс:
Хий дамжуулах хоолойтой хуруу шил, спиртийн халаагуур, бэхлүүр, органик
бодис (цардуул эсвэл элсэн чихэр ) зэсийн оксид, шохойн ус

Туршилт үйлдэх дэс дараалал
-Хуруу шил аваад түүндээ дээр өгсөн органик бодисын аль нэгийг хийж
бага зэрэг зэсийн оксид нэмээд хуруу шилээ хий дамжуулах хоолойгоор
бөглөөд штативт хөндлөн бэхлэ                      -Хий дамжуулах
хоолойн үзүүрийг шохойн ус хийсэн хуруу шилэнд дүрж органик бодисоо
зөөлөн халаа
-Үзэгдлийг ажигла
-Шохойн ус яагаад булингартав ?
- Хуруу шилний ханан дээр юу үүсэв?
-Органик нэгдлийн найрлаганд ямар ямар элементийн атом байна вэ?
-Холбогдох урвалын тэгшитгэл бичнэ үү?
-Хүснэгт зохиож, дүгнэлт хийнэ үү?




Химийн багш: Г.Батцэнгэл                                             2011он

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

амьтны аймаг
амьтны аймагамьтны аймаг
амьтны аймаг
nayna-1
 
дотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайдотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхай
byamba-1
 
101 3-organic bish angilal,nershil12
101 3-organic bish angilal,nershil12101 3-organic bish angilal,nershil12
101 3-organic bish angilal,nershil12
Xaz Bit
 
химийн урвал, түүний төрөл
химийн урвал, түүний төрөлхимийн урвал, түүний төрөл
химийн урвал, түүний төрөл
Baterdene Tserendash
 
Хими - Спирт
Хими - СпиртХими - Спирт
Хими - Спирт
Gerlee IP
 
101 8-himiin urbaliin hurd
101 8-himiin urbaliin hurd101 8-himiin urbaliin hurd
101 8-himiin urbaliin hurd
Xaz Bit
 
мэргэжлээ зөв сонгох
мэргэжлээ зөв сонгохмэргэжлээ зөв сонгох
мэргэжлээ зөв сонгох
bayansan bayarsaikhan
 

Was ist angesagt? (20)

Биологийн төрөл зүйл
Биологийн төрөл зүйлБиологийн төрөл зүйл
Биологийн төрөл зүйл
 
амьтны аймаг
амьтны аймагамьтны аймаг
амьтны аймаг
 
Хялбар туршилтууд
Хялбар туршилтуудХялбар туршилтууд
Хялбар туршилтууд
 
Амьсгал
АмьсгалАмьсгал
Амьсгал
 
дотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайдотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхай
 
шүлтийн металлууд
шүлтийн металлуудшүлтийн металлууд
шүлтийн металлууд
 
Индикатор түүний хэрэглээ
Индикатор түүний хэрэглээИндикатор түүний хэрэглээ
Индикатор түүний хэрэглээ
 
Эс
ЭсЭс
Эс
 
D. Ariunaa
D.  AriunaaD.  Ariunaa
D. Ariunaa
 
хүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэнхүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэн
 
101 3-organic bish angilal,nershil12
101 3-organic bish angilal,nershil12101 3-organic bish angilal,nershil12
101 3-organic bish angilal,nershil12
 
атомын бүтэц
атомын бүтэцатомын бүтэц
атомын бүтэц
 
Цусны эргэлт
Цусны эргэлт Цусны эргэлт
Цусны эргэлт
 
оксид
оксидоксид
оксид
 
химийн урвал, түүний төрөл
химийн урвал, түүний төрөлхимийн урвал, түүний төрөл
химийн урвал, түүний төрөл
 
эсийн молекул биологийн днх
эсийн молекул биологийн днхэсийн молекул биологийн днх
эсийн молекул биологийн днх
 
Хими - Спирт
Хими - СпиртХими - Спирт
Хими - Спирт
 
Эсийн хуваагдал
Эсийн хуваагдалЭсийн хуваагдал
Эсийн хуваагдал
 
101 8-himiin urbaliin hurd
101 8-himiin urbaliin hurd101 8-himiin urbaliin hurd
101 8-himiin urbaliin hurd
 
мэргэжлээ зөв сонгох
мэргэжлээ зөв сонгохмэргэжлээ зөв сонгох
мэргэжлээ зөв сонгох
 

Andere mochten auch

Хялбар туршилтууд
Хялбар туршилтуудХялбар туршилтууд
Хялбар туршилтууд
Ч. Алтка
 
шингэний даралт
шингэний даралтшингэний даралт
шингэний даралт
davazolko222
 
хүхэр,түүний нэгдлүүд
хүхэр,түүний нэгдлүүдхүхэр,түүний нэгдлүүд
хүхэр,түүний нэгдлүүд
school14
 
шингэний даралт
шингэний даралтшингэний даралт
шингэний даралт
Баяраа Х.
 
үзүүлэн555
үзүүлэн555үзүүлэн555
үзүүлэн555
otgoo80
 
уранцэцэг
уранцэцэгуранцэцэг
уранцэцэг
Migaa2479
 
цахим үзүүлэн1
цахим үзүүлэн1цахим үзүүлэн1
цахим үзүүлэн1
Tsedev Tsedvee
 
8 р анги нийлмэл бодис нэгж
8 р анги нийлмэл бодис нэгж8 р анги нийлмэл бодис нэгж
8 р анги нийлмэл бодис нэгж
Naraa_2012
 
химийн урвалын төрөл 8
химийн урвалын төрөл 8химийн урвалын төрөл 8
химийн урвалын төрөл 8
Tsedev Tsedvee
 
нэргүй
нэргүйнэргүй
нэргүй
nergvi
 
Surtalchilgaa fin
Surtalchilgaa finSurtalchilgaa fin
Surtalchilgaa fin
tg_tuvshee
 

Andere mochten auch (20)

Хялбар туршилтууд
Хялбар туршилтуудХялбар туршилтууд
Хялбар туршилтууд
 
химийн туршилтын арга техник
химийн туршилтын арга техникхимийн туршилтын арга техник
химийн туршилтын арга техник
 
СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга
 СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга  СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга
СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга
 
шингэний даралт
шингэний даралтшингэний даралт
шингэний даралт
 
шүлт
шүлтшүлт
шүлт
 
валент
валентвалент
валент
 
хүхэр,түүний нэгдлүүд
хүхэр,түүний нэгдлүүдхүхэр,түүний нэгдлүүд
хүхэр,түүний нэгдлүүд
 
шингэний даралт
шингэний даралтшингэний даралт
шингэний даралт
 
физик
физикфизик
физик
 
золзаяа
золзаяазолзаяа
золзаяа
 
үзүүлэн555
үзүүлэн555үзүүлэн555
үзүүлэн555
 
хөнгөнцагаан
хөнгөнцагаанхөнгөнцагаан
хөнгөнцагаан
 
Physical
PhysicalPhysical
Physical
 
уранцэцэг
уранцэцэгуранцэцэг
уранцэцэг
 
цахим үзүүлэн1
цахим үзүүлэн1цахим үзүүлэн1
цахим үзүүлэн1
 
8 р анги нийлмэл бодис нэгж
8 р анги нийлмэл бодис нэгж8 р анги нийлмэл бодис нэгж
8 р анги нийлмэл бодис нэгж
 
химийн урвалын төрөл 8
химийн урвалын төрөл 8химийн урвалын төрөл 8
химийн урвалын төрөл 8
 
нэргүй
нэргүйнэргүй
нэргүй
 
Нүүр БCШУЯ СӨБ Бага, дунд Дээд НТБ Соёл, урлаг Шинжлэх ухаан Шилэн данс БСМС ...
Нүүр БCШУЯ СӨБ Бага, дунд Дээд НТБ Соёл, урлаг Шинжлэх ухаан Шилэн данс БСМС ...Нүүр БCШУЯ СӨБ Бага, дунд Дээд НТБ Соёл, урлаг Шинжлэх ухаан Шилэн данс БСМС ...
Нүүр БCШУЯ СӨБ Бага, дунд Дээд НТБ Соёл, урлаг Шинжлэх ухаан Шилэн данс БСМС ...
 
Surtalchilgaa fin
Surtalchilgaa finSurtalchilgaa fin
Surtalchilgaa fin
 

Mehr von tsengeegee

цахим тест
цахим тестцахим тест
цахим тест
tsengeegee
 
цэнгээсудалгаа
цэнгээсудалгаацэнгээсудалгаа
цэнгээсудалгаа
tsengeegee
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тест
tsengeegee
 
зөвлөгөө цэнгээ
зөвлөгөө цэнгээзөвлөгөө цэнгээ
зөвлөгөө цэнгээ
tsengeegee
 
цахиур 2.2
цахиур 2.2цахиур 2.2
цахиур 2.2
tsengeegee
 
ме ерөнхий шинж 1.1
ме ерөнхий шинж 1.1ме ерөнхий шинж 1.1
ме ерөнхий шинж 1.1
tsengeegee
 
инертийн хий 2,6
инертийн хий 2,6инертийн хий 2,6
инертийн хий 2,6
tsengeegee
 
үзүүлэн Word
үзүүлэн Wordүзүүлэн Word
үзүүлэн Word
tsengeegee
 
үзүүлэн 1 word
үзүүлэн 1 wordүзүүлэн 1 word
үзүүлэн 1 word
tsengeegee
 
үзүүлэн6 word
үзүүлэн6  wordүзүүлэн6  word
үзүүлэн6 word
tsengeegee
 
үзүүлэн6 word
үзүүлэн6  wordүзүүлэн6  word
үзүүлэн6 word
tsengeegee
 
металл элементүүд үзүүлэн 3
металл элементүүд үзүүлэн 3металл элементүүд үзүүлэн 3
металл элементүүд үзүүлэн 3
tsengeegee
 
металл элементүүд үзүүлэн 3
металл элементүүд үзүүлэн 3металл элементүүд үзүүлэн 3
металл элементүүд үзүүлэн 3
tsengeegee
 
P элемент үзүүлэн 4
P элемент үзүүлэн 4P элемент үзүүлэн 4
P элемент үзүүлэн 4
tsengeegee
 
химийн элементүүд үзүүлэн 2
 химийн элементүүд  үзүүлэн 2 химийн элементүүд  үзүүлэн 2
химийн элементүүд үзүүлэн 2
tsengeegee
 
металл биш үзүүлэн 5
 металл биш үзүүлэн 5 металл биш үзүүлэн 5
металл биш үзүүлэн 5
tsengeegee
 
үзүүлэн6 word
үзүүлэн6  wordүзүүлэн6  word
үзүүлэн6 word
tsengeegee
 

Mehr von tsengeegee (18)

цахим тест
цахим тестцахим тест
цахим тест
 
цэнгээсудалгаа
цэнгээсудалгаацэнгээсудалгаа
цэнгээсудалгаа
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тест
 
зөвлөгөө цэнгээ
зөвлөгөө цэнгээзөвлөгөө цэнгээ
зөвлөгөө цэнгээ
 
цахиур 2.2
цахиур 2.2цахиур 2.2
цахиур 2.2
 
ме ерөнхий шинж 1.1
ме ерөнхий шинж 1.1ме ерөнхий шинж 1.1
ме ерөнхий шинж 1.1
 
инертийн хий 2,6
инертийн хий 2,6инертийн хий 2,6
инертийн хий 2,6
 
азот 2.3
азот 2.3азот 2.3
азот 2.3
 
үзүүлэн Word
үзүүлэн Wordүзүүлэн Word
үзүүлэн Word
 
үзүүлэн 1 word
үзүүлэн 1 wordүзүүлэн 1 word
үзүүлэн 1 word
 
үзүүлэн6 word
үзүүлэн6  wordүзүүлэн6  word
үзүүлэн6 word
 
үзүүлэн6 word
үзүүлэн6  wordүзүүлэн6  word
үзүүлэн6 word
 
металл элементүүд үзүүлэн 3
металл элементүүд үзүүлэн 3металл элементүүд үзүүлэн 3
металл элементүүд үзүүлэн 3
 
металл элементүүд үзүүлэн 3
металл элементүүд үзүүлэн 3металл элементүүд үзүүлэн 3
металл элементүүд үзүүлэн 3
 
P элемент үзүүлэн 4
P элемент үзүүлэн 4P элемент үзүүлэн 4
P элемент үзүүлэн 4
 
химийн элементүүд үзүүлэн 2
 химийн элементүүд  үзүүлэн 2 химийн элементүүд  үзүүлэн 2
химийн элементүүд үзүүлэн 2
 
металл биш үзүүлэн 5
 металл биш үзүүлэн 5 металл биш үзүүлэн 5
металл биш үзүүлэн 5
 
үзүүлэн6 word
үзүүлэн6  wordүзүүлэн6  word
үзүүлэн6 word
 

ном 1туршилт

  • 1. Химийн хичээлийн туршилт 9-р анги Химийн хичээлийн туршилт 9-р анги Улаанбаатар хот 2011 он Химийн багш: Г.Батцэнгэл 2011он
  • 2. Химийн хичээлийн туршилт 9-р анги Нэгдүгээр улирал Металлын ерөнхий шинж: Туршилт-1: Металл хүчилтөрөгчтэй үйлчлэлцэх шинжийг тодорхойлох Хэрэглэгдэх зүйлс: Металл магнийн үртэс, бодис шатаах халбага, хуурай бодисын хутгуур, спиртийн халаагуур Туршилт үйлдэх дэс дараалал -Металл магнийн үртэснээс бага зэрэг авч физик шинжийг ажиглаж тэмдэглэ -Агаарт буй хүчилтөрөгчийн шинжийг тэмдэглэ -Туршилт хийхийн тулд спиртийн халаагуурыг асаа -Бодис шатаах халбаганд магнийн үртэснээс бага хэмжээтэй хийж халбагатай бодисоо спиртийн халаагуурын дөлөн дээр барьж сайтар халаа -Металл магни агаарын хүчилтөрөгчтэй хэрхэн үйлчлэлцэж байгааг ажиглаж тэмдэглэ -Шаталтын дараа үүссэн бодисын шинжийг ажигла -Холбогдох урвалын тэгшитгэл бичиж, ямар нэгдэл үүсгэх талаар дүгнэлт гаргана уу? Үүсэх оксид нь оксидын ямар ангилалд багтах вэ? -Энэ урвал урвалын ямар төрөлд хамрагдах вэ? Химийн багш: Г.Батцэнгэл 2011он
  • 3. Химийн хичээлийн туршилт 9-р анги Туршилт-2: Металл устай үйлчлэлцэх Хэрэглэгдэх зүйлс: Зэс ялтас утас, хэсгхэн металл калци, нэрсэн ус, спиртийн халаагуур, шүдэнз, фенолфталейны уусмал Туршилт үйлдэх дэс дараалал -Хоёр хуруу шил аваад тус бүр арван дусал ус хий -Нэгдүгээр хуруу шилэнд зэс утсыг үртэснээс бага хийж сайтар ажигла, сэгсэрч үз. Фенолфталейны уусмалаас дусааж үз. Ямар нэг өөрчлөлт гарч байна уу? -Хоёрдугаар хуруу шилэнд металл калциас өөдөсхөнийг авч хий. Ямар нэг өөрчлөлт гарч байна уу? Фенолфталейны уусмалаас дусааж үз. -Үзэгдэх өөрчлөлтүүдийг ажиглан харьцуулсан дүгнэлт хийнэ үү? Аль металл нь урвалд орж, аль нь урвалд орсонгүй вэ? -Металл устай үйлчлэлцэхэд ямар нэгдэл үүсэв? -Урвалаар хий ялгарах эсэхийг ажигла? Энэ хийустөрөгч эсэхийг нотлох туршилт үйлдэнэ үү? -Холбогдох урвалын тэгшитгэл бичиж дүгнэлт хийнэ үү? Химийн багш: Г.Батцэнгэл 2011он
  • 4. Химийн хичээлийн туршилт 9-р анги Туршилт-3: Металл хүчилтэй үйлчлэлцэх Хэрэглэгдэх зүйлс: Цайрын үрэл, давсны хүчил 1:1, хуруу шил, спиртийн халаагуур Туршилт үйлдэх дэс дараалал -Хуруу шил аваад арван дусал давсны хүчил хий -Хүчилтэй хуруу шилэнд цайрын нэг үрэл хийж сайтар ажигла -Ялгарч буй хий устөрөгч мөн эсэхийг туршиж үз -Урвалын дүнд үүссэн уусмалаас тавиур шилэн дээр нэг дусал авч спиртийн халаагуурын дөлөн дээр барьж болгоомжтой ууршуул. Үүсэх цагаан өнгийн талст бодис ямар бодис болохыг холбогдох урвалын тэгшитгэл бичиж тайлбарла. -Урвалын тэгшитгэлийг ажиглан, металл хүчилтэй харилцан үйлчлэлцэх эсэх талаар дүгнэлт хийнэ үү? Химийн багш: Г.Батцэнгэл 2011он
  • 5. Химийн хичээлийн туршилт 9-р анги Туршилт-4: Металл давстай үйлчлэлцэх Хэрэглэгдэх зүйлс: Металл төмөр, зэсийн сульфатын 5%-ийн уусмал, хуруу шил Туршилт үйлдэх дэс дараалал -Хуруу шилэнд арван дусал зэсийн сульфатын уусмалаас хийж шинжийгнь ажиглаж тэмдэглэ -Уусмалтай хуруу шилэндээ төмөр хадаас хийж ажигла. Сэгсэрч үз. Ямар нэг өөрчлөлт гарч байна уу? Төмөр болон уусмалын өнгийг урвал явагдахын өмнөх байдалтай харьцуулан үз. -Холбогдох урвалын тэгшитгэлийг бичиж, металл давстай хэрхэн үйлчлэлцдэг , урвалаар ямар бодис үүсдэг, энэ урвал урвалын ямар төрөлд хамрагдах талаар дүгнэлт хийнэ үү? Химийн багш: Г.Батцэнгэл 2011он
  • 6. Химийн хичээлийн туршилт 9-р анги Хоёрдугаар улирал Металл биш Туршилт-1: Металл биш дан бодисын усанд уусах шинжийг судлах Хэрэглэгдэх зүйлс: Хүхэр, нүүрс, иод, ус, хуруу шил, төмөр халбага Туршилт үйлдэх дэс дараалал -Гурван хуруу шилэнд бага хэмжээний ус хий -Төмөр халбагаар хүхэр, нүүрс, иодоос бага хэмжээтэй авч хуруу шилтэй усанд хийж, сайтар хутган гарах өөрчлөлтийг ажиглаад дараах асуултанд хариулаарай . Асуулт: -Хүхэр, нүүрс, иод усанд уусч байна уу -Хүхэр, нүүрс, иод усан дээр хөвж байна уу? Эсвэл живж байна уу -Яагаад хөвж эсвэл живж байгаагийн учрыг нягттай нь холбон тайлбарлана уу? Химийн багш: Г.Батцэнгэл 2011он
  • 7. Химийн хичээлийн туршилт 9-р анги Туршилт-1: Металл биш металлтай үйлчлэлцэх шинжийг судлах Хэрэглэгдэх зүйлс: Ороомог хэлбэртэй зэс утас, манганы диоксид (MnO2), их концентрацитай давсны хүчил, хуруу шил, хий дамжуулах хоолойтой бөглөө, зузаан ханатай шилэн сав, спиртийн халаагуур Туршилт үйлдэх дэс дараалал -Манганы диоксид (MnO2)-оос 1-2г хэмжин авч хуруу шилэнд хийх -Дээрээс нь 2-3 мл их концентрацитай давсны хүчлийг нэмж, хий дамжуулах хоолой бүхий бөглөөгөөр бөглөж, хоолойны үзүүрийг зузаан хана бүхий шилэн саванд оруулж хлорыг хурааж авах -Ороомог хэлбэртэй зэс утсыг спиртийн халаагуур дээр халаах -Халаасан зэс утасаа хлор бүхий саванд оруулах -Ямар өөрчлөлт гарч буйг ажиглах -Зэс хлортой харилцан үйлчлэлцэх урвалын тэгшитгэлийг бичиж, урвалын төрлийг тодорхойлох Жич: Туршилтыг хий татах шүүгээнд явуулна Туршилт-2: Металлл биш, металл бишүүдтэй үйлчлэлцэх шинжийг судлах Хэрэглэгдэх зүйл: Химийн багш: Г.Батцэнгэл 2011он
  • 8. Химийн хичээлийн туршилт 9-р анги Улаан фосфор, манганы диоксид (МnО2), их концентрацтай давсны хүчил хуруу шил , хий дамжуулах хоолойтой бөглөө, бодис шатаах халбага Туршилт үйлдэх дэс дараалал -1-р туршилтын аргачлалын дагуу хлорыг гарган, хурааж авна -Бодис шатаах халбаганд чимхийн төдий хуурай улаан фосфор хийж хлор бүхий саванд оруул -Урвал хэрхэн явагдаж буйг ажигла -Фосфорын хлортой харилцан үйлчлэлцэх урвалын тэгшитгэлийг бичиж, урвалаас үүссэн бодисыг нэрлэ Жич: Туршилтыг хий татах шүүгээнд явуулна Химийн багш: Г.Батцэнгэл 2011он
  • 9. Химийн хичээлийн туршилт 9-р анги Туршилт-3: Металл бишүүд хүчилттөрөгчтэй үйлчлэлцэх шинжийг судлах Хэрэглэгдэх зүйлс: Хүхэр, калийн перманганат (КМnО4), хуруу шил, хий дамжуулах хоолойтой бөглөө, бодис шатаах халбага, шилэн сав Туршилт үйлдэх дэс дараалал -Калийн перманганат (КМnО4)-аас бага хэмжээтэй авч хуруу шилэнд хийх -Хуруу шилээ хий дамжуулах хоолой бүхий бөглөөгөөр бөглөж, хоолойн үзүүрийг хүчилтөрөгч хураан авах шилэн саванд оруулах -Калийн пермангнат бүхий хуруу шилээ халааж, ялгарч буй хүчилтөрөгчийг хураан авах -Хүчилтөрөгчийг гарган авах урвалийн тэгшитгэлийг бичиж, урвалын төрлийг тодорхойлох - Бодис шатаах халбаганд чимхийн төдий хүхэр хийж спиртийн халаагуур дээр халааж шатаж эхэлмэгц хүчилтөрөгчтэй шилэн саванд оруулах -Урвалын явцад ямар шинж тэмдэг ажиглагдаж байна вэ? -Хүхрийн хүчилтөрөгчтэй харилцан үйлчлэх урвалын тэгшитгэлийг бичих Жич: Туршилтыг хий татах шүүгээнд явуулна Химийн багш: Г.Батцэнгэл 2011он
  • 10. Химийн хичээлийн туршилт 9-р анги Туршилт 4: Металл бишүүд устөрөгчтэй үйлчлэлцэх шинжийг судлах Хэрэглэгдэх зүйлс: Манганы диоксид (МnО2), их концентрацтай давсны хүчил, цайр, хуруу шил, хий дамжуулах хоолойтой бөглөө, цлиндр, бодис шатаах халбага Туршилт үйлдэх дэс дараалал -1-р туршилтын аргачлалын дагуу хлорыг шилэн аяганд хураан авч хавтгай шилээр тагла -Цайрыг давсны хүчил (1:1)-тэй үйлчлүүлж, устөрөгчийг гарган авч цэвэр эсэхийг нь шалгаад ялгарч буй устөрөгчийг шатаа -Шатаж буй устөрөгчийг хлор бүхий цлиндр саванд оруул -Урвалын үед гарах өөрчлөлтийг ажиглаж тэмдэглэж ав -Хлорт устөрөгч үүссэнийг илрүүлэхийн тулд норгосон хөх лакмусын цаасыг шилэн аяганд оруулж үз -Хлор ба устөрөгчийн харилцан үйлчлэх урвалын тэгшитгэлийг бичиж урвалын төрлийг тодорхойл Жич:Туршилтыг хий татах шүүгээнд явуулна. Химийн багш: Г.Батцэнгэл 2011он
  • 11. Химийн хичээлийн туршилт 9-р анги Туршилт1: Давсны хүчлийг гарган авах Хэрэглэгдэх зүйлс: Хоолны давс, хүхрийн хүчил, спиртийн халаагуур, шилэн сав, ус Туршилт үйлдэх дэс дараалал -Хуруу шилэнд хоолны давснаас 2-3г авч давсаа далд орохуйц хэмжээний хүхрийн хүчил (1:2) нэм -Хуруу шилээ хий дамжуулах хоолой бүхий бөглөөгөөр бөглөх -Өөр хуруу шил авч 13 хүртэл ус хий -Хий дамжуулах хоолойн үзүүрийг устай шилэн саваны усанд нь арай хүргэлгүй оруулж тавиад хий алдуулахгүйн тулд шилээр тагла. Химийн багш: Г.Батцэнгэл 2011он
  • 12. Химийн хичээлийн туршилт 9-р анги Туршилт: 2 Давсны хүчил металлтай үйлчлэлцэх шинжийг судлах Хэрэглэгдэх зүйлс: -8-р туршилтаар гарган авсан давсны хүчил, зэс, цайр, төмөр хадаас, хуруу шил Туршилт үйлдэх дэс дараалал -Гарган авсан давсны хүчлээс 3 хуруу шилэнд 1-2 мл ав -Эхний хуруу шилэнд цайрын үрэл, дараагийн хуруу шилэнд төмөр хадаас, гуравдахь хуруу шилэнд зэс хий -Гурван хуруу шилний алинд нь урвал эрчимтэй явагдаж байгааг харьцуулан дүгнэлт хийж тэмдэглэл хөтлө. Онолын үндэслэлтэй тайлбар өгнө үү? Химийн багш: Г.Батцэнгэл 2011он
  • 13. Химийн хичээлийн туршилт 9-р анги Туршилт:- 3 Давсны хүчил суурьтай үйлчлэлцэх шинжийг судлах Хэрэглэгдэх зүйлс: Давсны хүчил, идэмхий натрийн уусмал, фенолфталейн, хуруу шил Туршилт үйлдэх дэс дараалал -Идэмхий натрийн уусмалаас 2-3мл авч дээрээс нь 1-3 дусал фенофталейныг дусаа -Уусмалын өнгө хэрхэн өөрчилөгдөж байгааг ажигла -Үүссэн уусмал дээр давсны хүчлээс нэмж, уусмалын өнгө өөрчлөгдөх эсэхийг ажигла -Гарсан өөрчлөлтийг тайлбарлаж урвалын тэгшнтгэлийг бич Химийн багш: Г.Батцэнгэл 2011он
  • 14. Химийн хичээлийн туршилт 9-р анги Туршилт:- 4 Давсны хүчил мөнгөний нитраттай үйчлэлцэх шинжийг судлах Хэрэглэгдэх зүйлс: Давсны хүчил (2%), мөнгөний нитрат (1%), хуруу шил Туршилт үйлдэх дэс дараалал -Мөнгөний нитратийн уусмалаас 0,5-1 мл авч дээрээс нь 1-3 дусал давсны хүчлийг нэм -Гарах өөрчилөлтийг ажиглан холбогдох урвалын тэгшитгэлийг бичиж тайлбарла -Давсны хүчлийн оронд хоолны давсны уусмал авбал дээрх өөрчлөлт гарах эсэх талаар таамаглал дэвшүүл -Хоолны давсны уусмалаас бага хэмжээтэйг авч дээрээс нь мөнгөний нитратийн уусмалаас нэмж туршиж үз -Өөрийн дэвшүүлсэн таамаглалаа нягталж дүгнэлт гаргана уу? Химийн багш: Г.Батцэнгэл 2011он
  • 15. Химийн хичээлийн туршилт 9-р анги Туршилт: 5 Фторид, бромид, иодидыг мөнгөний нитратаар турших Хэрэглэгдэх зүйлс: Фторид, бромид, иодид,мөнгөний нитратийн уусмал, хуруу шил Туршилт үйлдэх дэс дараалал -Хуруу шилэнд давс тус бүрийн уусмалаас тус бүрээс 10 дуслыг нэм -3 хуруу шилэнд мөнгөний нитратийн уусмалаас 2-3 дусал нэм -Хуруу шил тус бүрт өөрчлөлт гарч байгаа эсэхийг ажигла -Фторид, бромид, иодидын уусмал бүхий хуруу шилэнд тунадас үүссэн эсэхийг харьцуулж үз -Галогенидыг ямар урвалж ашиглан ялгаж, таньж болох талаар дүгнэлт гарга Химийн багш: Г.Батцэнгэл 2011он
  • 16. Химийн хичээлийн туршилт 9-р анги Гуравдугаар улирал Органик бодисын шинж чанар Органик бодисын шинж, чанарын найрлагыг судлах Хэрэглэгдэх зүйлс: Цардуул, элсэн чихэр, ус, спиртийн халаагуур, шилэн савх, хуруу шил, хуруу шилний тавиур Туршилт үйлдэх дэс дараалал: -Цардуул элсэн чихрээс тус тус чимх хэмжээтэй авч цаасан дээр зэрэгцүүлэн тавьж ажиглагдах шинжийг тодорхойл . Үүнд: төлөв, тогтоц (талст, нунтаг гэх мэт) өнгө, үнэр мөн та нарын мэдэхээр ямар амттай болохыг тодорхойл -Хоёр хуруу шилэнд 1мл орчим ус хийгээд нэгэнд нь чүдэнзний толгойн чинээний цардуул, нөгөөд мөн хэмжээний элсэн чихэр хийгээд сэгсэрч үз" Цардуул, элсэн чихэр усанд хэр уусч байгааг ажиглаж, харьцуулан дүгнэлт хий Аль нь хүйтэн усанд сайн уусч, аль нь уусахгүй байна вэ? - Металл халбага авч элсэн чихрээс чүдэнзний толгойн чинээтэй хийж спиртийн халаагуур дээр барьж зөөлөн халаа. Элсэн чихэр ямар ямар хувиралт орж байгааг ажигла -Элсэн чихэр хайлах нь ямар үзэгдэл вэ? -Дараа нь яагаад харлаж нүүрс үүсгэв? Энэ нь ямар хувиралт орж байгааг харуулж байна вэ? Элсэн чмхрийн найрлаганд бидний сайн мэдэх ямар дан бодис, химийн элемент агуулагдаж байна вэ? Энэ туршилтыг цардуул дээр давтан хийгээд элсэн чихэр ба цардуулын ялгаатай ба төсөөтэй талыг тайлбарла -Цардуул, элсэн чихэр нь хоёулаа органик бодис. Тэгвэл органик бодисын шинж найрлагын талаар ямар ерөнхий дүгнэлт хийж болох вэ? -Туршилтаас тухайн бодис болон органик бодисын ерөнхий шинжийн талаар дор өгөгдсөнхүснэгтийн дагуу дүгнэлт хийнэ үү? Химийн багш: Г.Батцэнгэл 2011он
  • 17. Химийн хичээлийн туршилт 9-р анги Уусах № Бодисын нэр Төлөв Тогтоц Өнгө Үнэр Амт Найрлага чанар 1 Элсэн чихэр 2. Цардуул Органик бодисын талаарх ерөнхий дүгнэлт Туршилт:- 2 Органик бодисын найрлага дахь нүүрс төрөгч, ус төрөгч , нүүрстөрөгчийг илрүүлэх Хэрэглэгдэх зүйлс: Хий дамжуулах хоолойтой хуруу шил, спиртийн халаагуур, бэхлүүр, органик бодис (цардуул эсвэл элсэн чихэр ) зэсийн оксид, шохойн ус Туршилт үйлдэх дэс дараалал -Хуруу шил аваад түүндээ дээр өгсөн органик бодисын аль нэгийг хийж бага зэрэг зэсийн оксид нэмээд хуруу шилээ хий дамжуулах хоолойгоор бөглөөд штативт хөндлөн бэхлэ -Хий дамжуулах хоолойн үзүүрийг шохойн ус хийсэн хуруу шилэнд дүрж органик бодисоо зөөлөн халаа -Үзэгдлийг ажигла -Шохойн ус яагаад булингартав ? - Хуруу шилний ханан дээр юу үүсэв? -Органик нэгдлийн найрлаганд ямар ямар элементийн атом байна вэ? -Холбогдох урвалын тэгшитгэл бичнэ үү? -Хүснэгт зохиож, дүгнэлт хийнэ үү? Химийн багш: Г.Батцэнгэл 2011он