SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 20
БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ
Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль
“БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ”
“БАГШИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ”
САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГААР ДАМЖУУЛАН АНГИЙН СУРАГЧДЫГ
ХӨГЖҮҮЛЭХ НЬ
.......................................................................................................................
Б.Мөнх-Орчлон(физикийн багш, заах аргач, 10 дахь жилдээ, 99389752),
Д.Цогтгэрэл(газарзүйн багш, заах аргач, 9 дэх жилдээ, 99812147)
..........................................................................................................................
Мөрөн хот 2021-01-11
МУГБАГШ Д.БАТСУУРИЙН
НЭРЭМЖИТ ТИТЭМ
ЕБ-ЫН СУРГУУЛЬ
ХӨВСГӨЛ АЙМГИЙН
АХМАД БАГШ НАРЫН
ХОЛБОО
ЭХ НУТГИЙН БОЛОВСРОЛ
ТББ
БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ
Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль
НЭГ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА
1.1 Хураангуй
21-р зууны залуучуудын гол тодорхойлолт нь эрдэм боловсролтой, ёс суртахуунлаг,
хүмүүнлэг иргэн. Ийм хүчтэй тодорхойлолттой нийгэмд хүмүүнлэг байхын учир холбогдлыг
ойлгох нь маш чухал юм. Ийм иргэнийг төлөвшүүлэхэд гэр бүл, найз нөхөд болоод багшийн
үүрэг оролцоо маш чухал.
Багш гэдэг хэн бэ?...
...Багшийн тухай олон янзын ойлголт байдаг. Жишээ нь, И.Г.Песталцци багш бол”хүүхдийн
цэцэрлэгч”, Ж.Ж.Руссо “багш нь хүүхдийг муу нөлөөллөөс хамгаалагч, манаач”,
П.П.Блонский багш нь “багш нь хүн судлалын инженер” хэмээн хэлжээ. Тэгвэл багш бол
өсвөр залуу үеийнхэнд амьдралдаа хэрэгтэй мэдлэг арга чадвар туршлага олж авахад нь
туслах, тэд иргэн-бие хүн болон төлөвших, нийгэмших процессыг шинжлэх ухааны үндэстэй
зохион байгуулах мэдлэг ур чадвар бүхий бие хүн юм гэж тодорхойлсон нь ч бий. Ингээд
харахад багш хичээл заахаас гадна хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар шавь төвтэй
байх нь зөв юмаа гэдгийг ойлгож болно.
Иймд миний бие хичээлэс гадуурх үйл ажиллагааг оновчтойгоор сурагчдын сонирхолд
нийцүүлсэн байдлаар үйл ажиллагаа явуулахын тулд сайн дурын үйл ажиллагаагаар
дамжуулан ангийн сурагчдын бие хүний чадамжийг хөгжүүлэх боломж байгааг энэ арга зүй
туршлагаараа хуваалцах болно.
1.2 Түлхүүр үг
Сайн дурын үйл ажиллагаа
Хүмүүнлэг иргэн
Зорилготой төлөвлөгөөтэй суралцах
1.3 Сэдэв сонгосон үндэслэл
Бага насны хүүхэд байтугай, насанд хүрсэн бидэнд ч гэсэн бие даан суралцах ур чадварт
чадварлаг байх нь зайлшгүй болж.
Энэхүү чадварыг хүүхдэд багаас нь суулгах нь нэн тэргүүний сургалт. Уламжлалт
сургалтын арга барил нь ард хоцорч, ухаалаг технологитой, бие даан суралцах сургалтууд
нийгэмд байр сууриар манлайж байна. Сүүлийн үеийн судалгаагаар бие даан суралцах явц
илүү амьд, өөрөөр хэлбэл өөрөө боловсруулж, бодож, учрыг нь ойлгож, тайлж сурах нь
уламжлалт арга барилаас 2 дахин илүү байдаг байна. Тэгвэл клубын сайн дурын
ажиллагаагаар дамжуулан хүүхэд бүр хөгжих арга туршлагын филиософи үндэслэл нь
• "Ойлгомжтой зүйл сонирхолтой байдаг“
• "Хүүхэд бүр тодорхой хэмжээгээр ажиллах ёстой, хүн зүгээр аваад идээд л байж
болохгүй эцэг эхчүүд байнгын тэтгэчид байхуу?"
• хүн, хүүхэд ч мөн адил "өөрийнхөө боловсролыг өөрөө удирддаг" байх ёстой.
• Хүүхэд бүрийн зорилго бол "сурчсурах", багш бүрийнз орилго нь "сурахад сургах"
явдал.
• Хүүхэд сурахаас гадна хүмүүнлэг иргэн болж төлөвшихөд багш, эцэг эх чиглүүлэх
1.4 Судалгааны зорилго
Сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан сурагчдыг хөгжүүлэх, хүмүүнлэг иргэн болж
төлөвшихөд нөлөөлж буйг илрүүлэн үр дүнг бусдад танилцуулах
1.5 Судалгааны зорилт
- Сурагчдын гарааны болоод үйл ажиллагааны дараах судалгаа авч нэгтгэх, өөрчлөлтөнд
анализ хийх
- Сурагчдын сонирхолд нийцүүлсэн үйл ажиллагааны төлөвтөлт, түүний үр дүнг гаргах
- Сайн дурын үйл ажиллагааг клуб хэрхэн төлөвлөх сонгох талаар хувилбар гаргах.
БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ
Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль
1.6 Судалгааны обьект
Сайн дурын үйл ажиллагаанд оролцож байгаа сурагчид, түүнийг чиглүүлж байгаа эцэг эх,
багш нар, зорилтот бүлэгт хүрэх тусгай удирдамжийн дагуух үйл ажиллагааны хуваарь
1.7 Судлах зүйл
- Суралцахуй үе шат онолуудыг ХГҮА-тай уялдуулан судлах
- Сайн дурын үйл ажиллагааг тогтмол давтамжтайгаар тасралтгүйгээр зохион байгуулснаар
сурагчдын бие хүний чадамж хэрхэн өсөж өөрчлөгдөж байгааг гол зүйлээ болгож авлаа.
1.8 Судалгааны таамаглал
Анх 2015 онд эмзэг бүлгийн дүү нартаа туслья шинэ жилийн бэлэг барья гэсэн санаагаар
анги хамтр олноороо нэгдэн 11-р хорооны 5 өорхийг багийн засаг даргаар дамжуулан
сонгон очиж, танилцаж, багахан хичээлийн хэрэглэгдэхүүн, хүнсний тусламжаар туслаж
байлаа.Гэсэн ч зарим нь нүдээ олоогүй худлаа мэт судалгаанд хамрагдсан айл тааралдаж
байлаа. Тиймд бид ийм судалгаанд найдах бус өөрсдөө хайж олох ёстой юм байна гэдгийг
ярилцаж ирэх жил яах вэ?гэсэн өхөөрдөм хүлээллтэйгээр хүүхэд бүр хувьдаа бодол тээн
цаашилж байлаа. Ингээд бид сайн дурын үйл ажиллагаа явуулдаг анги хамт олон больё
гэж шийдсэн юм. Ингэснээрээ бид зорилтот бүлэгрүү хандсан үйл ажиллагаагаа эхлүүлж
клубээ байгуулан зорилго, алсын хараагаа тодорхойлж чадсан. Цаашид ч илүү үр дүнтэй
олон нийтийг хамруулж чадах ажил юм байна гэдгийг харж байсан.
1.9 Судлагдсан байдал
Сурагчдын бие даан суралцах чадвар үйл ажиллагааны тухай маш олон судалгааны ажил
байдаг юм байна. Харин клубээр дамжуулан зөвхөн мандайлагч сурагч оролцоогоо
нэмэгдүүлэн хөгжих боломж маш их байдаг. Харин оролцохыг хүссэн ч дэмжлэг байхгүй
сурагчид манайллын хувьд ямар ч боломж байхгүй байдаг.
Энд бичигдэж байгаа клубын үйл ажиллагаагаар дамжуулан сурагчдын хөгжих боломжийг
судлах судалгааны ажил хомс байдаг юм байна.
1.10 Судалгааны арга
Ажиглалт, шинжлэх ухааны асуулга(27 сурагч), клубын сурагчдын санаачилсан сайн дурын
үйл ажиллагааны үр дүнд анализ хийх,
1.11 Судалгааны шинэлэг тал
Сайн дурын үйл ажиллагаан дээр тулгуурлан хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж байгаа нь
судалгааны ажил хийж байгаа нь шинэлэг зүйл болж байна. Энэхүү арга зүйг ямар ч насны
сурагчид, аль ч хичээл болон клубын үйл ажиллагаанд бүрэн хэрэгжүүлэх боломжтойгоор
мөн шинэлэг, давуу ьалтай.
ХОЁР. АСУУДЛАА ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ
2.1 ОНОЛЫН ХЭСЭГ- СУРАГЧДЫН СУРАХ ҮЙЛИЙН ЯЛГААТАЙ БАЙДЛЫН ТАЛААР
ОНОЛЫН ОЙЛГОЛТ
Ж.Пиажегийн ( 1896-1980) тэнцвэрийн онол
Орчиндоо дасан зохицох үйл явц хоёр хэлбэрээр явагдана. Үүнд: хүн орчныхоо
нөлөөллийг өөртөө байгаа боломжийн хэрээр хувирган зохицохыг нь ассимиляц гэнэ.
Пиажегийн тэнцвэрийн онол дахь ассимляцийн үзэгдлийг зарим эрдэмтэд алим идэхтэй
зүйрлэн тайлбарласан байдаг.
Хүн өөрөө өөрчлөгдөж орчиндоо дасан зохицохыг аккомадаци гэдэг. Жишээ нь: усанд
сэлж сурахад анх ус руу ормогц арьс цочирч жихүүцнэ. Дараа дараагийн удаа цочирдох
БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ
Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль
жихүүцэхийн аль нь үгүй болж улмаар хөвдөг, сэлдэг болно. Энэ нь ус өөрчлөгдөөгүй ч хүн
өөрөө өөрчлөгдөж усны орчинд дасаж байгаа хэрэг бөгөөд хүн өөрөө өөрчилөгдөж, орчиндоо
дасан зохицох аккомодацын нэг үзэгдэл юм.
Хүний сэтгэхүйн үйл ажиллагаанд яг ийм үзэгдлүүд явагддаг гэж Ж.Пиаже үзсэн. Хүний
мэдлэгийн бүтэц нь гаднаас ирж буй мэдээллийг ойлгон хүлээн авах боломжтой бол тэр шинэ
мэдээлэл ассимиляцлагдаж тэнцвэрт орно.
Хүүхдийн гаднаас хүлээн авч буй мэдээлэл түүний оюун ухааны бүтцэд урьд нь эзэмшсэн
мэдлэгийн тогтолцоонд тохирч байвал хүүхэд тэрхүү мэдээллийг хүлээн авч ойлгодог. Энэ
процессийг тэр ассимляци хэмээн нэрлэсэн. Ассимляци бол шинэ мэдээлэл, туршлага
хүүхдийн одоо байгаа оюун ухааны бүтцийг төдийлөн өөрчилдөггүй гэж Пиаже үзсэн.
Харин мэдээлэл нь хүүхдийн оюун ухааны бүтцэд тохирохгүй бол тэрээр түүнийг хүлээн
авдаггүй, мэдээллийг үгүйсгэдэг байна. Шинэ мэдээлэл нь хүүхдэд бий болсон төсөөлөлтэй
зөрчилдөхөд түүний үзэл төсөөлөл шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг. Шинэ мэдээлэлд
нийцүүлэн оюуны хуучин бүтцээ өөрчлөхийг аккомодаци гэж нэрлэдэг.
Хүний оюун ухаан нь ассимиляци болон аккомодаци гэсэн хоёр процессийн тэнцвэрийг
хадгалахыг хүсч байдаг гэж үзэн түүнийг тэнцвэрийн хууль гэж нэрлэсэн байна.
Мэдлэг бол үйлдэл юм гэж үздэгт энэ онолын бас нэг онцлог оршдог. Ж.Пиажегийн энэ
үзэл нь хүүхдийн оролцоог чухалчилдаг бөгөөд судалж байгаа зүйлийнхээ утга учрыг нээж
бүтээж олсноороо хүүхэд урамшин зоригжино. Суралцагчийн мэдлэг бол түүний зохион
бүтээсэн ертөнц гэж үздэг.
Л.С.Выготский ( 1893-1934) үйл ажиллагааны онол
Хүмүүс хүрээлэн буй орчны обьектод чиглэсэн зорилготойгоор үйлчилж хэрэгцээгээ
хангадаг, идэвхтэй харилцан үйлдлийн хэлбэрийг үйл ажиллагаа гэдэг гэж энэ онолыг
баримтлагчид ойлгодог. Үйл ажиллагааны бүтцэд:
 Субъектын үйл ажиллагаанд түлхэгч-сэдэл,
 Үйл ажиллагааны үр дүнд биелдэг, үйл ажиллагааны төлөвлөсөн үр дүн – зорилго,
 Хариу үйлдлийн нөхцлөөс шалтгаалж үйл ажиллагааны тусламжтайгаар хэрэгждэг
үйлдэл / операци /. Өөрөөр хэлбэл: Даалгавар хийж хэрэгжүүлэх нөхцөлд тухайн
хүүхдийн үйл ажиллаагааны гүйцэтгэл чухал. Хүн үйлдлийн тусламжтайгаар зорилгодоо
хүрнэ.
 Урьдчилан тодорхойлсон зорилгод хэрхэн хүрснээр тодорхойлогддог, ямар нэг зүйлтэй
харилцан үйлчлэх үйл явц болох үйл явдал зэргийг багтаана.
Хүмүүнлэгийн онол
Эдгээр хэрэгцээгээ хангаж чадвал бүтээлчээр эрэл хайгуул хийх, өөрийн авьяас чадвар,
хүч нөөцийг дайчлан амжилтанд хүрэх, алдар нэр хүндтэй болж өөрийгөө илэрхийлэн харуулах
эрхэм дээд хэрэгцээ хүнийг хөтлөн жолоодож хөгжлийг урагшлуулна гэж үзсэн байна.
Америкийн сэтгэл зүйч А.Маслоу / 1908-1970 / “Хүн бүр, өөрийгөө илэрхийлэн
харуулах төрөлхийн хүсэл тэмүүлэл, хэрэгцээтэй төрдөг бөгөөд гагцхүү тэдгээрийг
илрүүлэн хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлэх нь эцэг эх, багш сурган
хүмүүжүүлэгчдийн үүрэг юм” гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг.
Когнитив онол
БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ
Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль
Когнитив онолчдын үзлээр хүмүүс мэдээллийг зөвхөн хүлээн аваад зогсохгүй түүнийг
боловсруулна. Хүн бүр сэтгэгч төдийгүй өөрийнхөө амьдралыг гардан бүтээгчид гэж үздэг.
Сүүлийн үед мэдээлэл зүйн онолын санаануудыг ашиглан когнитив онолын хүрээнд
суралцахуйг тайлбарласан “ мэдээллийн идэвхтэй боловсруулалт” гэсэн шинэ чиглэл гарч
ирсэн. Гол төлөөлөгчид бол Андерсон, Жонсон нар юм. Суралцагч мэдээллийг байгаа чигээр нь
шингээдэг идэвхгүй субъект биш, харин түүнийг өөрт байсан мэдлэг дээрээ тулгуурлан
өргөжүүлэн шинэчилж, шинэ мэдлэг бүтээдэг идэвхтэй субъект гэж үзсэнээр суралцагчийн
тухай шинэ дүр зураг, төсөөллийг бий болгож байгаа юм.
Дүгнэлт
Когнитив, консруктивизмийн үзэл онолууд нь мэдлэг зүгээр дамждаггүй мэдлэгийг хүн
өөрөө зохиомжлон бүтээдэг буюу суралцахуйг мэдээлэл идэвхтэй боловсруулах үйл явц
гэж үздэгээс гадна сурах гэдгийг амьдралаас олсон өмнөх төсөөлөл нь шинжлэх ухааны
төсөөллөөр солигдох мэдлэгийн бүтцийн өөрчлөлт гэж тодорхойлдог. Энд яригдаж байгаа
бүхний цаад утгаас сурах гэдэг нь эцэстээ хүмүүний идэвхтэй үйл ажиллагааны үр дүн мөн
гэсэн санаа харагдана. Сурах үйл ажиллагаа бол сурагч өөрийн мэдлэг туршлага хэрэгцээндээ
тулгуурлан өөрт хэрэгтэй мэдлэг, арга барил чадварыг бие даан эзэмших, шинэ мэдлэг
зохиомжлон бүтээх, өөрийгөө хөгжүүлэх бүтээлч процесс юм. Тиймээс шинжлэх ухаанчаар
суралцахаас гадна хүрээлэн буй орчин, нийгэм, хүнмүүстэй харилцаж сурах, харилцааны
энгийн аргад суралцах, нийгмийн хэрэгцээ шаардлагыг харж чаддаг, түүнд өөрийн байр
сууринаас ханддаг байх нь хүн бүр сэтгэгч байхад гол үүрэг гүйцэтгэх юм.
2.2 Асуудал илрүүлэх судалгаа
Судалгаа-1Хувь хүний Оюун ухааны чадамжийн тест (Multiple - Intelligences test)
Судалгааны зорилго: Хүний оюун ухааны бие даасан 8 чадамжуудыг илрүүлэх
1. Хэл яриа, бичгийн
2. Логик, математикийн
3. Орон зайн
4. Биеийн хөдөлгөөний тэнцвэр
5. Хөгжмийн
6. Хүмүүс хоорондын харилцааны
7. Дотогш (өөртөө) чиглэсэн
8. Байгаль дэлхий бодит зүйлд хандах
Эдгээр чадваруудыг дараах судалгаагаар илрүүлэх бөгөөд энд зөв буруу хариулт гэж
байхгүй ба сурагчид та бүхэн өөрийн мэдээллийг өөрсдөө үнэлж оноожуулна.
Асуулга тус бүрийг анхааралтай уншаад тохирох оноог сонгоно уу. Оноог сонгохдоо дараах
зүлйийг анхаарна. Үүнд: 1- үнэхээр тийм биш 2- тийм биш 3- дундаж 4- тийм 5-
үнэхээр тийм
Сурагчийн овог:.............................................. Нэр:.........................................................
№ Асуулгууд 1 2 3 4 5
1 Ямар нэгэн хөгжмөөр хөнжимдөх хоббитой бөгөөд сонсох дуртай
2
Өөрийн сонирхдог сдпртын тамирчдын тоглолтыг хараад сайн болон
муу талыг сайн ялгаж үнэлдэг
3 Ямар ч зүйлийг хийхдээ туршилт хийх, шалгаж үзэх дуртай
4 Өөрийн гараар янз бүрийн зүйл бүтээх, зураг зурах дуртай
5
би бусад хүмүүстэй харьцуулахад хэл ярианы баялаг өндөр бөгөөд
яриасаг
6 Найз нөхөд болон гэр бүлийнхэндээ тулгарч буй асуудлыг сонсож
БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ
Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль
зөвлөгөө өгөх дуртай
7
Би өөрийнхөө тухай, өнгөрсөн зүйлсийн тухай эргэцүүлэн бодож
цаашдаа хэрхэн яахыг төлөвлөх дуртай
8
Би машины хоббитой бөгөөд машин тус бүрийн сайн тал болон муу
талыг бүгдийг мэднэ
9 Ямар нэгэн иотыг хараад ямархуу аялгуу байхыг ерөнхийд нь мэддэг
10 Үргэлж ямар нэгэн дасгал, хөдөлгөөн хийж байдаг.
11 Математик болон байгалийн ухааны хичээлүүдэд дуртай
12 Зай, эзэлхүүн, жин зэргийг баримжаагаар хэлэхэд бараг л үнэн байдаг
13
Ямар нэгэн захиа болон бичсэн зүйлийг унших явцдаа алдаатай
өгүүлбэрийг маш хурдан олдог
14
Хамт олон дотор миний байр суурь үзэл бодол ямархуу түвшинд
үнэлэгддэгийг эргэцүүлж яавал илүү найрсаг байхыг би сайн мэддэг
15
Өөрийхөө эрүүл мэнд болон сэтгэл санааны төлөв байдлыг ямарч үед
тодорхойлж чадна
16 Хувцас болон цүнх зэргийг хараад ямар брэндийнх болохын танина
17
Өөр хүний хөгжим тоглох болон дуулахыг сонсоод яг хаана нь алдаа
дутагдал буйг хэлж чадна
18
Спорт дасгал хөдөлгөөний ямарч төрөл байсан нэг хоёр удаа хийж
үзэхэд цаашдаа сайн хийж чадна
19 Бусад хүмүүсийн яриаг сонсоод логикгүй хэсгийг сайн ялгаж чадна
20 Өөр хүний зурсан зургийг хараад үнэлэлт дүгнэлт өгөхдөө сайн
21
Би жаахан хүүхэд байхаасаа л хөтлөгч(зурагтын) болохыг хүсдэг
байсан
22 Бусад хүмүүс намайг сэтгэл сайтай, тусч хүүхэд гэж дандаа хэлдэг
23
Би ямар ч нөхцөл байдалд тохируулан өөрийнхөө бодол санаа, сэтгэл
хөөрлийг хянан зохицуулж чадна
24
Амьтад ургамалтай холбоотой янз бүрийн мэдээллийг маш сайн
мэднэ
25 Өөр хүмүүстэй хамт дуулж байхдаа хоолой салгаж дуулж чадна
26 Хүмүүс намайг спортдоо сайн гэж байнга хэлдэг
27
Анги хамт олонд тохиолдсон асуудлыг шийдвэрлэх үйл явц, арга
замыг сайн олдог
28
Өөрийн өрөөгөө цэгцлэх ,(design) өөрчлөх болон ямар материал
ашиглаад яаж гоё болгохыг сайн төлөвлөж хийж чадна
29
Бусад хүмүүс намайг ямар нэг зүйлийг үндэслэлтэй, утга санаагаа
оновчтой бичиж илэрхийлдэг гэж үргэлж хэлдэг
30
Үе тэнгийнхэнтэй болон ер нь янз бүрийн орчинд хүмүүстэй маш сайн
дасан зохицож ойлголцож чаддаг
31
Өарийнхөө ур чадвар оюун ухааныг хөгжүүлхийн тулд маш их
хичээдэг
32
Амьтад ургамалд маш их сонирхолтой ба амьтан тэжээх (жишээлбэл
туулай нохой загас гэх мэт) брлон цэцэг ногоо тарих дуртай
33
Ямар нэгэн хөгжмийн зэмсэгээр хөгжимдөх үед аялгууны хэмнэл хурд
зэргийг маш сайн ялгаж чаддаг
34
Дохио зангааны хэлээр ярих болон гарын хөлгөөн оролцсон үйлдлийг
сайн хийдэг
35
Худалдан авах бараа бүтээгдэхүүний үнэ банкны зээлийн хүү зэргийг
үргэлж тооцоолдог
36 Бусад хүмүүс заримдаа намайг зураг сайн зурдаг гарын дүйтэй гэж
БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ
Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль
хэлдэг
37
Ном сонин роман тууж унших дуртай ба утга агуулгыг нь сайн
ойлгодог
38
Гэр бүлийнхэн ангийнхан үе тэнгийн хэнтэй ч би эвтэй найрсаг
харьцдаг
39
Тэмдэглэлийн дэвтэр дээр өөрийн өдөр тутмын үйл явцыг бичиж
тэмдэглэн алдаа оноогоо тунгаан амжилттай сурхын тулд би хичээдэг
40
Би одоо амьтад болон байгаль орчныг хамгаалах чиглэлийн
мэргэжилийг маш их сонирхож байна
41 Ямарч хөгжмийн зэмсгээр хөгжимдөх аргыг харьцангуй хурдан сурдаг
42
Одууд бүжигчид болон ойр хавийн хүмүүсийн үйл хөдөлгөөнийг сайн
дагаж хийж чадна
43
Ямар нэгэн зүйлийг шууд цээжлэхээс илүү логик уялдаа холбоог нь
ойлгох замаар тогтоохыг илүүд үздэг
44
Шинэ зүйлийг сурахдаа зураг дүрслэл бүтэц схемийг зурах замаар
хийвэл илүү ойлгомжтой тогтооход хялбар байдаг
45
Хэлний хичээл илүү сонирхолтой бөгөөд зохион бичлэг эссэ
найруулаг хийх дуртай
46
Багаар ажиллах үед өөрийн ажилыг оновчтой сонгож амжилттай
гүйцэтгэдэг
47
Ямар нэгэн ажил бүтэлгүйтвэл юунаас болсныг олж илрүүлэн дараа
дахиад алдахгүйн тулд хичээдэг
48
Амьтан ургамал болон тэдний онцлог ялгарах шинж чанарыг судлах
шинжлэх харьцуулах дуртай
49
Хоосон өрөөнд оруулаад ямар нэгэн ая тоглож үзүүл гэвэл зөвхөн
алгаа таших замаар ямарч аянд тохируулан тоглож чадна
50 Спортын дасгал болон бүжгийн хөдөлгөөн зэргийг сайн хийж чаддаг
51
Ямар нэгэн асуудал тулгарсан үед бодолгүйгээр шууд дүгнэлт
гаргахаас илүү янз бүрээр тал талаас нь бодож асуудлыг оновчтой
шийдвэрлэхийг хичээдэг
52 Эвдэрсэн цахилгаан хэрэгсэл болон эд зүйлсийг сайн засварладаг
53 Өөр хэн нэгний ярианаас гол цөмийг нь авч ойлгохдоо сайн
54
Бусад хүмүүсийн өмнө илтгэл тавих болон бусадтай харилцан
ярилцаж үзэл бодлоо хуваалцахдаа сайн
55
Цаашдаа яаж амжилттай амьдрах тухай тодорхой итгэл үнэмшил
надад байгаа
56
Байгаль орчинтой холбоотой асуудлуудыг шийдвэрлэж болохуйц арга
замуудыг сайн мэднэ
Хариултанд анализ хийх хүснэгт
А-
Хөгжи
м
В-бие
хөдөлгөө
н
С-логик
математи
к
D-
орон
зай
E-хэл
яриа,
бичгий
н
F-
харилцаан
ы
G-
дотогш
чиглэсэ
н
H-
байгаль
дэлхий,
бодит
байдал
д
хандах
Дугаар 1 2 3 4 5 6 7 8
Оноо
Дугаар 9 10 11 12 13 14 15 16
БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ
Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль
Оноо
Дугаар 17 18 19 20 21 22 23 24
Оноо
Дугаар 25 26 27 28 29 30 31 32
Оноо
Дугаар 33 34 35 36 37 38 39 40
Оноо
Дугаар 41 42 43 44 45 46 47 48
Оноо
Дугаар 49 50 51 52 53 54 55 56
Оноо
Нийлбэр
оноо
Хувиргаса
н оноо
Оноог хувиргах хүснэгт
Нийлбэр
оноо
7 8 9 10 11 12 13 14 15 16
Хувиргасан
оноо
0 3.6 7.1 10.7 14.3 17.9 21.4 25 28.6 32.1
Нийлбэр
оноо
17 18 19 20 21 22 23 24 25 26
Хувиргасан
оноо
35.7 39.3 42.9 46.4 50 53.6 57.1 60.7 64.3 67.9
Нийлбэр
оноо
27 28 29 30 31 32 33 34 35
Хувиргасан
оноо
71.4 75 78.6 82.1 85.7 89.3 92.9 96.4 100
№ Нэрс
Хүний оюун ухааны чадамжийн тест
А-Хөгжим
В-бие
хөдөлгөөн
С-логик
математик
D-
орон
зай
E-хэл
яриа,
бичгийн
F-харилцааны
G-дотогш
чиглэсэн
H-байгаль
дэлхий,
бодит
байдалд
хандах
1 Амартүвшин 71.4 42.9 42.9 42.9 50 71.4 53.6 53.3
2 Батгэрэл 50 46.4 50 57.1 46.4 46.4 85.7 53.6
3 Батзаяа 35.7 82.1 64.3 53.6 42.9 60.7 53.6 57.1
4 Басбиш 39.2 60.7 78.6 67.9 85.7 75 67.9 50
5 Билгүүнээ 28.6 57.1 57.1 71.4 50 46.4 53.6 60.7
6 Бямбабаяр 67.9 96.4 53.6 67.9 50 64.3 64.3 67.9
7 Даваадулам 21.4 39.3 96.4 92.9 78.6 78.6 75 46.4
8 Дөлгөөн 35.7 57.1 39.3 39.3 42.9 60.7 57.1 46.4
9 Итгэлмаа 85.7 75 60.7 64.3 53.6 67.9 75 57.1
10 Мөнгөншагай 39.3 53.6 64.3 67.9 50 57.1 57.1 64.3
11 Мягмарбаяр 7.1 71.4 53.6 53.6 75 60.4 64.3 60.7
12 Нарангарав 46.4 64.3 82.1 85.7 67.9 75 85.7 75
БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ
Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль
13 Номин-Эрдэнэ 17.9 42.9 32.1 42.9 50 53.6 67.9 46.4
14 Нямдаваа 53.6 57.1 75 71.4 71.4 71.4 89.3 64.3
15 Нямлхагва 60.7 67.9 64.3 64.3 78.6 82.1 71.4 67.9
17 Оюунжаргал 21.4 57.1 85.7 64.3 82.1 89.3 96.4 50
18 Отгончулуун 21.4 67.9 53.6 35.7 39.3 78.6 82.1 28.6
19 Пүрэвдалай 57.1 71.4 68 67.9 50 85.7 82.1 42.9
20 Пүрэвхүү 60.7 67.9 57.1 60.7 39.3 42.9 64.3 57.1
21 Саранхүү 57.1 75 57.1 50 46.4 78.6 75 50
22 Сугаррагчаа 46.4 50 50 50 50 53.6 67.9 53.6
23 Соёлмаа 53.6 46.4 67.9 78.6 57.1 67.9 75 50
24 Цэнгэл 46.4 75 89.3 67.9 78.6 96.4 78.6 60.7
25 Цэцэнбилэг 32.1 71.4 78.6 67.6 96.4 85.7 75 17.9
26 Цэрэнханд 71.4 75 64.3 82.1 82.1 85.7 85.7 42.9
27 Цэрэнпунцаг 46.4 75 67.9 75 64.3 71.4 67.9 78.6
Дундаж 45.2 63.3 63.6 63.2 60.7 69.5 72.0 54.0
хүүхдийн тоо 2 11 9 7 5 13 14 5
эздэх хувь 7.4 40.7 33.3 25.9 18.5 48.1 58.9 18.5
Судалгааны дүгнэлт:
Шинжлэх ухааны судалгаагаар хувь хүн бүрт дээрх 8 хэв шинж их бага хэмжээгээр байдаг
бөгөөд аль нэг нь илүү давамгайлснаар өөрөө хийх дуртай сонирхолтой зүйlээ олж,
түүгээрч барахгүй найзаа хүртэл сонгодог нь гайхалтай. Ангийн 2, сурагчдын судалгаагаар
үзүүлэлдүүдийг харьцууан ажиглахад ангийн хамгийн өндөр үзүүлэлтэд
1. Дотогш чиглэсэн -72 онооны үзүүлэлттэй(оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай)
2. Харилцааны- 69.5 онооны үзүүлэлтэй(бидний давуу тал болно)
3. Логик математик-63.6 онооны үзүүлэлттэй(аливаад нягт нямбай хандах бидний давуу
тал болно)чадамжууд илүү нь харагдаж байна. Энэ нь тухайн ангийн болон сурагчдын
уур амьсгал нь нэг эв санаан дээр тогтох боломжтой бөгөөд багаар хамтран ажиллах
бүрэн боломжтойг харуулж өгсөн юм. Тиймдээ ч анги хамт олноос зохион байгуулагдаж
буй үйл ажиллагаанаас хүүхдүүд хойш сууж, хойрго хандаагүйд бас үр дүн ил харагдаж
байсан.
Судалгаа-2: Үйл ажиллагааны дараах асуулга түүний үр дүн өөрчлөлт
45.2
63.3 63.6 63.2 60.7
69.5 72.0
54.0
2
11 9 7 5
13 14
5
7.4
40.7
33.3
25.9
18.5
48.1
51.9
18.5
1 2 3 4 5 6 7 8
8а ангийн сурагчдын "Оюун ухааны цогц чадамж"-ын урьдчилсан
судалгаа
Дундаж хүүхдийн тоо эздэх хувь
БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ
Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль
№
Сурагчдын
нэрс
Үнэлгээ Судалгаан
ы үнэлгээ
Тоо Тайлбар
E I S N T F J P
1
Аюуш
E N F P
ENFP
Нээн
илрүүлэгч,
өмгөөлөгч
2 Басбиш E N F J
ENFJ Багш зөвлөгч
3 Билгүүнээ E N F J
4 Цэрэнпунцаг E N F J
5 Мөнгөншагай E N F J
6 Саранхүү E N F J
7 Л.Цэцэнбилэг E N F J
8 Сувд-Эрдэнэ E N F J
9 Бямбабаяр E N T J
ENTJ
Стратеги
хэрэгжүүлэгч
1
0
Нарангарав
E N T J
1
1
Нямдаваа
E N T J
1
2
Туул
E N T J
1
3
Цэнгэл
E N T J
1
4
Оюунжаргал
E N T J
1
5
Соёлмаа
E N T P
ENTP
Судлаач, зохион
бүтээгч
1
6
Итгэлмаа
E S F J
ESFJ
халамжлан
асрагч
1
7
Пүрэвдалай
E S F J
1
8
Баян-Эрдэнэ
E S F P
ESFP өдөөн
идэвхжүүлэгч
1
9
Дагжид
E S T J
ESTJ
Хянан цагдагч
2
0
Дөлгөөн
E S T J
2
1
Батгэрэл
E S T J
2
2
Б.Номин-
Эрдэнэ E S T J
ESTJ
2
3 Г.Цэрэнханд E S T J
ESTJ
Хянан
цагдагч
2
4
Пүрэвхүү
E S T P
ESTP
Ухуулан
ятгагч
2 Батзаяа I N T P INTP Дизайнер, онолч
БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ
Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль
5
2
6 Г.Мягмарбаяр I N T P
INTP
Дизайнер, онолч
2
7
Энхбаяр
I S T P
ISTP
задлан
шинжлэгч,
оператор
Нийт 24 3
1
0 17
1
5
1
1
2
0 7
Эзлэх хувь 89
1
1
3
7 63
5
6
4
1
7
4 26
Судалгааны дүгнэлт:
Бид клубын үйл ажиллагаар дамжуулан үйл ажиллагааг зохион байгуулснаар
Хувь хүний зан төлөвт эерэг өөрчлөлт гарч, өөрийн дотоод буйгаас өөрийгөө илэрхийлэ,
оролцох зүйлээс сонгох, оролцоогоо нэмэгдүүлэх боломж байна гэдгийг анги удирддагч багш
нар соргогоор олж харах нь зөв юм. Гагцхүү клубын үйл ажиллагааг юугаар дамжуулан хэрхэн
анги хамт олон сурагчдаа нийгэм олон нийттэй холбох вэ гэдэг алхам нь чухал өнцөг хараа
болох юм. Энэ асуудал бол анги удирагч багш, клубын чиглүүлэгч багш мөн ангид байх
манлайлагч сурагч эцэг эхийн дэмжлэг оролцооноос маш чухал юм. Миний харснаар болон
судалгааны үр дүнгээс дүгнэвэл:
№ 2015 онд-Судалгаа-1 2018 онд Судалгаа-2
1 Дотогш чиглэсэн -72 онооны үзүүлэлттэй
(оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай)
Гадагшаа чиглэсэн-89%(Оролцоогоо
нэмэгдүүлж чадсан)
2 Харилцааны- 69.5 онооны үзүүлэлтэй
(бидний давуу тал болно)
Өөрийн гэсэн зорилготой, үнэлэмжтэй,
зохион байгуулалттай – 74%(зорилго
зөв тодорхойлно гэдэг шинэ цагийн
залуучуудын даваа тал болно)
3 Логик математик-63.6 онооны үзүүлэлттэй
(аливаад нягт нямбай хандах бидний
давуу тал болно)
Мэдрэмжээрээ мэдээллийг цуглуулдаг
ойлгодог - 63%(цаг үетэйгээ хөл
нийлүүлэн алхах, мэдрэмжтэй байх нь
залуу хүний хөгжих боломж болно)
Байгаа нь сурагчдын хүсэл сонирхолд нийцсэн үйл ажиллагаа нь тэднийг урамшуулж
хөгжих боломжийг олгож байдгийг харж болно
ГУРАВ. АСУУДАЛ ШИЙДЭХ БОДЛОГЫН ХУВИЛБАР БОЛОВСРУУЛСАН БАЙДАЛ
3.1 Бодлогын хувилбар, шийдлүүд
Нэгт бид суралцахаас гадна бие хүн болож төлөвшихөд нийгэмтэйгээ харицах, нийгмийн
өсөлт өөрчлөлтйг анзаарч сурах шаардлага гарна. (Учир нь бид бол ангийн хүрээлэлээр
24
3
10
17 15
11
20
7
89
11
37
63
56
41
74
26
1 2 3 4 5 6 7 8
Судалгаа-2 11а ангийн сурагчид
Нийт Эзлэх хувь
БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ
Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль
цаашид хөгжихгүй) тиймээс үйл ажиллагаагаа явуулахын тулд дараах зүйлсүүд зайлшгүй
бидэнд байх шаардалгатай гэж үзсэн. Үүнд:
1. Сурагчдын зан төлвийн судалгааг гаргах, үнэлэх
2. Клубын нэр сонгох
3. Клубын зорилгоо тодорхойлох
4. Клубын алсын хараагаа ярилцаж боловсруулах
5. Клубын уриа, сүлд дуугаа зорилго болон алсын хараандаа тохируулан сонгох
6. Үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлох. Энэ нь бидний эвлэлдэн нэгдэж буйгийн гол
илэрхийлэл байх ёстой
7. Үйл ажиллагаагаа тотмол явуулах, үр дүнд хүрэх юм.
Үүнийг сургалтын гол механизмруу хөрвүүлж болно
Сурагчдын зан төлөвт тулгуурласан судалгааны дагуу, мөн тэдний хүсэл сонирхлын
дагуу үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлох бөгөөд тухайн үйл ажиллагаа нь
сурагчдыг тасралтгүйүээр ахицруу хөтөлсөн байх шаардлагатай. Олон тийш үсчсэн
тогтворгүй үйл ажиллагаа нь сурагчдын тогтворгүй шийдвэр гаргах хүчин зүйлд
нөлөөлнө гэдгийг удирдагч болон чиглүүлэгч багш нар маш майн ойлгож мэдрэмжтэй
хандах шаардлагатай. Ингэж чадсанаар бид зөвхөн сурах үйлээс гадна хүний
тасралтгүй хөгжих, бие хүн болон төлөвших, нийгмийн харилцаанд амьдрах зөв
бодолтой зөв иргэний төлөвшүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж чадах юм шүү.
Мөн тогтмол сайн дурын үйл ажиллагаа явуулахын тулд клубын хувьд санхүүгийн хүндрэл
гарна. Энэ асуудлыг ч мөн тооцох шаардлагатай. Сурагчдад болон тэдни й ар гэр эцэг
эхчүүдэд дарамт учруулахгүйгээр өөр боломж байдаг гэдгийг сурагчдадаа сайн ойлгуулах,
түүнийг хамтдаа эрэн хайх нь бас гол давуу тал болж сурагчдын санаачлан явуулж буй үйл
ажиллагааг бодитойгоор дэмжин ажиллах нэг хувилбар болж өгнө.
3.2 Сонгосон бодлогын хувилбар, шийдлийг хэрэгжүүлэх төлөвлөлт, санаа
Жил бүр үйл ажиллагаагаа явуулахын тулд эдийн засгийн хувьд гарах хүндрэлийг
арилгахын тулд:
1. Клубын үйл ажиллагааг дэмжих төсөл, уралдааныг барин авч оролцох
2. Олон нийтийг хамрах үйл ажиллагаа тул иргэд олон нийтээс санхүүгийн дэмжлэг авах
боломжтой
Клубын сайн дурын үйл ажиллагаа нь зорилго болон алсын хараандаа тохирсон уялдаа
холбоотой байх шаардлагатай. Нэг үйл ажиллагаагаар дамжуулан дараагийн үйл
ажиллагаагаа засан сайжруулах, өөр боломж олж харах нөхцлийг бүрдүүлэхэд чиглүүлэгч
анхаарах нь зүйтэй. Жишээ нь: Цоглог бүлгэмийн зорилго, алсын хараа, урианд
тулгуурласан тэдний хөгжих, хамтран суралцах боложийг олгосон хувилбарт, давтамжит,
засан сайжруулж шинэ санаа гаргах боломжтой цикл ажлуудыг оруулья.
Зорилго: Хүнлэг ёс суртахууныг чандлан эрхэмлэж, багаар ажиллах чадвараа
нэмэгдүүлэн, бие биенээсээ суралцах
Орц Гарц
хувиргалт
Клубын гишүүдийн
зан чанарын
судалгаа
Клубын зориго,
алсын хараа
Клубын гишүүдийн
судалгаа
Үр дүн, хэрэгцээ
шаардлагад
нийцсэн байх
явдал
Зорилго, алсын
хараанд нийцсэн -
Тогтмол үйл
ажиллагаа
БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ
Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль
Төлөвлөгөөт ажлууд
№ Үйл ажиллагааны
чиглэл
Хугацаа 2016-2020
онд
давтамж
Үр дүн, хамрагдалт
1 100 төгрөг сэтгэлийн
хандив
1.Шинэ жилийн
баярыг угтсан ажил
2.Цаг үетэй
холбогдуулан
санаачлагын хүрээнд
2 удаа
3 удаа
Зорилтот бүлэгрүү
төвлөрч үр дүгд
хүрсэн(хавсралт)
2 DDN party-ХБИ-ийн
эрхийг хамгаалах өдөр
Жил бүрийн 12-р
сарын 3
4 удаа ТХБ-ын сурагчдад
зориулсан(хавсралт)
Нөлөөлийн ажил 1.Витаминжуулалт
2.Эрүүл мэндийн
довтолгоо
3.Охидын эрхийн
өдөр
4удаа
3 удаа
2 удаа
Сурагчид дүү
нартаа нөлөөллийн
ажил зохион
байгуулах нь маш үр
дүнтнй байдаг. Мөн
дараагийн үеэ
бэлдэх ач
холбогдолтой
Сонгон ажиллаж буй сайн дурын үйл ажиллагаа нь тогтмол буюу уламжлал болгон хийгдэх
бүрт сурагчид чадваржиж, үүрэгжиж эхэлдэг. Ингэснээр хийж буй үйл ажиллагаа нь бусдын
таашаалд нийцэх ба хүүхдүүд ч үүнээсээ маш их урмыг авч ажиллаж чаддаг болдог.
Тэгэхээр хэрэгцээ шаардлагагүй олон ажил төлөвлөснөөс хувь хүний ухамсарт хүрч чадах
үйл ажиллагааг сонгон авч хэрэгжүүлэх нь үр дүнтэй юм. Үүнийг бид энгийнээр ангийн ажил
болгон хэрэгжүүлж ч болно.
ДӨРӨВ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ
Багш гэдэг хэн бэ?...
... багш бол өсвөр залуу үеийнхэнд амьдралдаа хэрэгтэй мэдлэг арга чадвар
туршлага олж авахад нь туслах, тэд иргэн-бие хүн болон төлөвших, нийгэмших
процессыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах мэдлэг ур чадвар бүхий
бие хүн юм.
Ямар ч хүүхдэд ямар нэг сайн чангар, авьяас чадвар байдаг гэсэн өөдрөг үзэлтэйгээр
орчин үеийн хүүхэд, залуучуудыг харах хэрэгтэй. Нийгэм өөрөө хамгийн муу өнцөгт дуртай.
Тиймдээ ч зарим багш, зарим хүүхэд, зарим эцэг эхчүүдийн дунд энэ хүүхэд, тэрхүүхэд сайн
муу гэсэн хэмжээст туйлыг үүсгэн тэр хэмжээсээрээ бусдыг үнэлэдэг болсон байдаг. Харин
багш хүн тйим зүйлийг эсрэгээр нь харах ёстой, таслан зогсоох ёстой. Үүнтэй адил бүх хүүхэд
манлайлагч байх боломжтой. Тэр боломжийг багшийн зөв чиглүүлэг, зөв үйл, зөв үг яриа л
хүүхдийн сэтгэлд галыг нь ноцооно.
Анх 2015 оны өвөл өөрсдийн үе тэнгийнхэн бол дүү нартаа өөр байгаа зүйлээрээ
баярлуулья гэсэн нэг санаан дор нэгдэн анхны сайн дурын ажлаа эхлүүлж байлаа. Тухайн үед
11-р багийн засаг дарга н. Байгальтай холбогдон амжиргааны түвшин доогуур амьдралтай,
БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ
Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль
олуулаа амьдардаг өрхийн судалгаагаар 5 өрхийг сонгож, 5 багт хуваагдан ажлаа зохтон
байгуулж байсан. Тухайн үеийн нөхцөл байдлаас хүүхдүүд маш олон зүйлсийг олж харан,
цаашид хэрхэн энэ ажлыг анги хамт олноороо нэгдэн хийж болох санааг гаргаж, төлөвлөж
эхэлсэн. Тиймээс бид юуны өмнө эвсанаагаа нэгтгэсэн клуб байх нь зөв юм гэсэн шийдэлд хүрч
клубын нэр, клубын зорилго, клубын туг, клубын уриа, клубын сүлд дуу гэх мэт клубд байх
ёстой зүйлсийг бэлтгэн клубээ байгуулж үйл ажиллагааны чиглэлээ олж чадсан юм. Бидний
нэгдсэн сайн дурын үйл ажиллагаа нь
1. 2016-2018 он 3 жил “100 төгрөг сэтгэлийн хандив аян-1,2,3”-аар 1321200 төгрөг
2. 2017 оноос нөлөөллийн ажлаараа Охидын эрхийг хмагаалах өдөртэй холбогдуулан
СӨУБайгууллагатай хамтран “Охидын шивнээ”-г зохион байгуулж эхэлсэн.
3. 2018-2020 он 4 жил “DDN party”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах
өдөрт зориулсан үйл ажиллагааг Титэм сургууль, ХГЗХГ-тай хамтран зохион
байгуулж нийт 2100000 төгрөг
4. 2018 онд ТХБТ-ийн сурагч Уранзаяа охины дүүг Казакстан улсруу тавхайн гажгийн
мэс засалд явахад нь мөн хандивын аян зарлаж 700000 төгрөг болон, 100000
төгрөгийн хүнсний тусламжийг үзүүлсэн(хандивыг Хөвсгөл ОН-ийн телевизээр
уриалж байсан).
5. 2018 онд Цоглог бүлгэмийн нөлөөлийн ажил зохион байгуулсан. Энд Эрүүл мэндийн
довтолгоо1, 2 аяныг сургуулийн 7-9-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан
6. 2019 онд “Зуны пара олимп”-ын аварга Б.Энхбаярыг дэмжин Мөрөн сумын ААН,
болон хувь хүмүүс, сургуулиудыг бүрэн хамруулсан хандивын аянаараа 1967000
төгрөгийн хандив. Бидний үйл ажиллагаагаар дамжуулан нийт 6088200 төгрөгийн
хандивыг зориулагдсан эзэнд нь дамжуулан хүргүүлсэн байна.Бидний тухайн цаг
үеийн ажилд үргэлж Хөвсгөл ОН-ийн телевизийн зураглаач Д.Ганбаатар ах маань
сэтгүүлчдийн хамт хамтран дэмжин ажиллаж байлаа.(хавсралтаар баримтжуулан
хавсаргав)
 2016 онд сургуулийн “Хүмүүнлэгийн үйлсээрээ оны шилдэг анги”
 2017 онд Аймгийн хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэсээс зохион
байгуулсан “БИДНИЙ НЭРИЙН ХУУДАС АЯН”-д анги хамт олноороо оролцож
ТЭРГҮҮН байр, Алтан өргөмжлөл, 1 сая төгрөгөөр үйл ажиллагаагаа
дэмжүүлэх эрхийн бичгээр
 2017 онд “МАТЕМАТИКЧ - ЗӨВ ХАМТ ОЛОН”-оор
 2018 онд “ХӨГЖЛИЙГ БҮТЭЭГЧ ХҮҮХЭД АЯН”-д Газарзүйн судлагдахуунаар
1-р байр, Физикийн судлагдахуунаар 1-р байр, багаараа Тэргүүн байр
Гранпари
 2018 онд “ЭВСЭГ НӨХӨРСӨГ АНГИ ХАМТ ОЛОН”-оор тус тус шалгарсан
бөгөөд сурлага урлаг спортоороо сургуульдаа төдийгүй аймаг, улсад манлайж
буй олон сурагчидтай анги хамт олон юм.
 2019 онд Сургуулийн АШ “ГАР БӨМБӨГ”-ийн тэмцээнд хөвгүүдийн баг 1-р
байр Алтан медаль
 2019 онд Сургуулийн АШ “САГСАН БӨМБӨГ”-ийн тэмцээнд хөвгүүдийн 2-р баг
2-р байр Мөнгөн медаль
 2019 онд Сургуулийн АШ “САГСАН БӨМБӨГ”-ийн тэмцээнд хөвгүүдийн 1-р баг
3-р байр Хүрэл медаль
 2019 онд Сургуулийн АШ “САГСАН БӨМБӨГ”-ийн тэмцээнд охидын баг 4-р
байр тус тус эзэлсэн байна.
 2019 онд тус үйл ажиллагаагаараа сурагч Ж.Басбишийн “Оны шилдэг ӨУБ”-
номинацид нэр дэвшүүлэн “Оны шилдэг сурагч”-аар шалгарсан
 2019 онд Титэм сургуулийн “Оны шилдэг анги удирдагч багш”-аар шалгарсан
Тус хугацаанд анги хамт олноороо хүмүүнлэг энэрэнгүй үйлст нэгдэн жил бүр уламжлал
болгон идэвхитэй үйл ажиллагаа явуулж үе тэнгийн найзууд, дүү нар, олон нийтэд харамгүй
БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ
Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль
сэтгэлээр тусалж дэмжин ажиллаж бодит үр дүнд хүрсэн. Мөн энэхүү үйл ажиллагааг клубээр
дамжуулан явуулсанаар анги хамт олны уур амьсгал маш эерэг байсан бөгөөд аливаа үйл
ажиллагаанд анги хамт олноороо бүтээлчээр , санаачлагатайгаар оролцож буй нь илэрхий
харагдаж байсан юм. Мөн анхны судалгаа 1-ийг харахад харилцааны чадвар өндөртэй хэдий ч
ангийн 72.9% нь дотогшоо чилэсэн үзүүлэлттй байсан. Харин анги хамт олноороо хамтарч
ажилласны үр дүн давуу талаа ашиглан хувь хүний чадамжийн түвшин өөрчлөгдсөн нь ч
харагдаж байгаа юм. Тэгэхээр хүүхдийг хичээлд орцуулаад л байвал хичээлдээ дуртай
сонирхолтой болдогийн адил аливаа үйл ажиллагаанд хамт олны уур амьсгал нэг зорилго эв
санааны дор нэгтгэн орцуулбал хүүхэд хөгждөг гэдэг нь энэ арга туршлагаас тодорхой
харагдаж байна. Мэдээж сонгосон үйл ажиллагаа бодитой бөгөөд насан туршдаа дурсагдах
тийм үнэ цэнэтэй байх нь чухал юм шүү дээ. Багш та ч өөрийн болон ангийн сурагчдынхаа
онцогт тохируулан энэ арга туршлагыг хэрэглээд үзээрэй. Заавал сайн дурын гэлтгүй таны хамт
олон ямар чадамтай вэ?, ямар хүсэл эрмэлзлэлтэй вэ? Гэдгээс ихээхэн хамаарч багш ач
холбогдлыг өгөх хэрэгтэй. Ингэснээрээ багш таны ч ангитай ажиллах чадвар, үйл ажиллагаанд
ихээхэн том өөрчлөлтүүд гарч, урсаглаараа хийгддэг ажлууд энгийнээс энгийн болох бөгөөд
хүүхдүүдийг хэрхэн хөгжүүлж болох шинэ арга туршлагатай болно гэдэгт итгэлтэй байна.
ТАВ. НОМ ЗҮЙ , АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
Ш.Ичинхорлоо.Багшийн ном, УБ 2006
Н.Цэдэвсүрэн. Монгол улсын ЕБ-ын сургалтын орчны тулгамдсан асуудлууд, УБ 2010
Б.Оргил.Багшийн хөгжил хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжинэ, УБ 2013
Google.mn
БСШУСЯ Суурь боловсролын цөм хөтөлбөр УБ 2019
БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ
Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль
ХАВСРАЛТ
2016-2017он Хариу нэхээгүй хайрын баяр-1: Ангийн сурагчид 12-р сарын турш хандивын
аян өрнүүлж хандиваа босгож зорилтот бүлэгрүү хандсан анхны томоохон үйл
ажиллагаагаа амжилттай зохион байгуулж чадсан юм.
2017-2018 он Хариу нэхээгүй хайрын баяр аян-2, 3: Энэ жилийн онцлог нь сургуулийнхаа
бүтэн өнчин 2 сурагчид зориулан хадивян аян зарласан. Ингэсээр бид төрийн банканд 18
нас хүртэл хугацаатай 100000 төгрөгийн хадгалмжийн данс болон хичээлийн
хэрэглэгдэхүүнүүдийг сурагчиддаа хүргэсэн. Уранзаяа охниын дүүг Казакстан хотруу
тавхайн гажигийн мэс засалд явах үед мөн хандивын аяныг зохион байгуулд тусламжийг
хүргэсэн. Хүүхдийн эрхийн үүднээс зургаар баталгаажуулсангүй
2019 он Хариу нэхээгүй хайрын баяр аян-4: Зуны пара олимпод оролцохоор бэтгэж буй
сурагч н. Энхбаярт хандивын аян өрнүүллээ. Хөвсгөл аймаг олимпын аваргатай боллоо.
БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ
Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль
2016-2017 он Анхны DDN party-1үйл ажиллагаа. Тухайн жилд Титэм ЕБ-ын сургуульд
Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай тусгай анги нээгдэж үйл ажиллгаагаа эхлүүлж
байсан бөгөөд тэдний тухай сургуулийн сурагчид төдийнлөн сайн мэддэггүшй байв.
Тиймээс бид энэ үйл ажиллагаагаараа тэдний эрхийг хамгаалах өдрийг сонгон авч
сургуулийн 9-12р ангийн 300 орчим сурагчдад мэдээлэл хийн, хийж суралцаж байгаа
зүйлсийг таниулахыг хичээсэн. Энэ нь ч маш үр дүнтй болж хөгжлийн бэрхшээлтэй
сурагчид болон тэдний гэр бүр маш сэтгэл өндөр хүлээн авч биднийг дэмжиж байсан.
2017-2018 он DDN party-2 үйл ажиллагаа: ТХБ гэж юэ гэдгийг сурагчид сайн мэддэг
болсон. Бас сургуульд маань хэрэгцээ шаардлагатай бусдаас өөр төрсөн ч адилхан сурч
боловсрох хөгжих эрхтэй хүүхдүүд бий гэдгийг харсан, танилцсан. Тиймээс бид энэ жилийн
хүрээнд тэдэндээ зориулж сургууль анги хамт олноороо гарын доор материалаар
хичээлийн хэрэглэгдэхүүн хийж өгөхөөр ажиллаж, үйл ажиллагаагаа зохион байгуулсан.
2018-2019 он DDN party-3 үйл ажиллагаа: Энэ жилийн онцлог нь АУБ нарыг татан
оролцуулсан бөгөөд Ирээдүй сургуулийн ТХБ-ын багш нарыг урин бидний үйл
ажиллагаатай нэгдэхийг уриалан урьж оролцуулсан явдал байлаа. Хүүхдүүд маань
өөрсдын сурсан бүжгээрээ мэндчилгээ дэвшүүлж ирсэн зочид болон сургуултйнхаа ах эгч
нарт бэлэг барилаа. Уригдан ирсэн зочид болон АУБ нар маань хүүхэд бүрт гарын бэлэгтэй
ирсэн нь тэднийг маань маш их баярлуулсан шүү...
БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ
Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль
2019-2020 он DDN party-4 үйл ажиллагаа:Жил бүрийн үйл ажиллагаа нь өөрийн гэсэн
өвөрмөц онцлогтой. Учир нь гэвэл хүүхэд жил бүр хөгжиж, сэтгэхүйн цар хүрээ өөрчлөгдөж
байдаг. Тиймдээ ч бид энэ жилийн үйл ажиллагаагаараа Хүүхдийн ордон болон Титэм ЕБС-
ийн нийт 33 хөгжлийн бэрхшээлтэй сурагчдаа гэр бүлийн хамт урин оролцуулж, тэдний
дунд спортын бяцхан арга хэмжээг зохио явуулснаараа онцлог байсан. Манай үйл
ажиллагааг ч хүүхдүүд маань мэсэн ядан хүлээж, баярладаг сайхан болжээ. Мөн энэ жил
бид бүхэн ХЗГХХ-ээс зохионсон клубуудыг дэмжих төслөөс 200000 төгрөгийн туслалцаа
авч анги бүрт сурагчдад зориулсан сурах бичигийг гардуулж өгч хувь намраа оруулсан.
БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ
Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль
Цоглог бүлгэмийн нөлөөлийн ажил-“Охидын шивнээ”
Цоглог бүлгэмийн нөлөөлийн ажил-“Эрүүл мэндийн довтолгоо”
БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ
Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль
БИДНИЙ АМЖИЛТУУД

Weitere ähnliche Inhalte

Ähnlich wie Титэм Мөнх-Орчлон, Цогтгэрэл

Лекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалтЛекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалтE-Gazarchin Online University
 
2019 оны Сурган хүмүүжүүлэх илтгэл Пүрэв, Одончимэг, Дархан
2019 оны Сурган хүмүүжүүлэх илтгэл Пүрэв, Одончимэг, Дархан2019 оны Сурган хүмүүжүүлэх илтгэл Пүрэв, Одончимэг, Дархан
2019 оны Сурган хүмүүжүүлэх илтгэл Пүрэв, Одончимэг, ДарханPurevGanburged
 
Biologi shu 2014
Biologi shu 2014Biologi shu 2014
Biologi shu 2014Odon Ch
 
The research-of-students-learning-style-in-secondary-school-last1
The research-of-students-learning-style-in-secondary-school-last1The research-of-students-learning-style-in-secondary-school-last1
The research-of-students-learning-style-in-secondary-school-last1zob_2007
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньza tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
Surgaltiin bodlogo eo nalaikh
Surgaltiin  bodlogo  eo   nalaikhSurgaltiin  bodlogo  eo   nalaikh
Surgaltiin bodlogo eo nalaikhOdon Ch
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
Iltgel baagii
Iltgel baagiiIltgel baagii
Iltgel baagiibshur
 
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдbayja
 

Ähnlich wie Титэм Мөнх-Орчлон, Цогтгэрэл (20)

Лекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалтЛекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалт
 
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуйХүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
 
2019 оны Сурган хүмүүжүүлэх илтгэл Пүрэв, Одончимэг, Дархан
2019 оны Сурган хүмүүжүүлэх илтгэл Пүрэв, Одончимэг, Дархан2019 оны Сурган хүмүүжүүлэх илтгэл Пүрэв, Одончимэг, Дархан
2019 оны Сурган хүмүүжүүлэх илтгэл Пүрэв, Одончимэг, Дархан
 
Biologi shu 2014
Biologi shu 2014Biologi shu 2014
Biologi shu 2014
 
The research-of-students-learning-style-in-secondary-school-last1
The research-of-students-learning-style-in-secondary-school-last1The research-of-students-learning-style-in-secondary-school-last1
The research-of-students-learning-style-in-secondary-school-last1
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
Gariin avlaga
Gariin avlagaGariin avlaga
Gariin avlaga
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
Surgaltiin bodlogo eo nalaikh
Surgaltiin  bodlogo  eo   nalaikhSurgaltiin  bodlogo  eo   nalaikh
Surgaltiin bodlogo eo nalaikh
 
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүйБагшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
Gar dohio
Gar dohioGar dohio
Gar dohio
 
Tsetserleg
TsetserlegTsetserleg
Tsetserleg
 
Сургалтын нэгэн арга
Сургалтын нэгэн аргаСургалтын нэгэн арга
Сургалтын нэгэн арга
 
Титэм ЕБС Б.Мөнгөнжин
Титэм ЕБС Б.МөнгөнжинТитэм ЕБС Б.Мөнгөнжин
Титэм ЕБС Б.Мөнгөнжин
 
Iltgel baagii
Iltgel baagiiIltgel baagii
Iltgel baagii
 
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
 

Mehr von БШУ-ны газар Хөвсгөл

ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг БШУ-ны газар Хөвсгөл
 

Mehr von БШУ-ны газар Хөвсгөл (20)

Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdfИх-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
 
Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdfAlag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
 
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdfСАЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
 
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptxЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
 
Мөрөн 1_С.Гансувд.pdf
Мөрөн 1_С.Гансувд.pdfМөрөн 1_С.Гансувд.pdf
Мөрөн 1_С.Гансувд.pdf
 
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptxДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
 
ЭДЦС, Д.Оюунжаргал
ЭДЦС, Д.ОюунжаргалЭДЦС, Д.Оюунжаргал
ЭДЦС, Д.Оюунжаргал
 
ЭДЦС, Бага боловсролын багш М.Оюун
ЭДЦС, Бага боловсролын багш М.ОюунЭДЦС, Бага боловсролын багш М.Оюун
ЭДЦС, Бага боловсролын багш М.Оюун
 
ЭДЦС, ТНУ-ны багш Н.Баднаагарав
ЭДЦС, ТНУ-ны багш Н.БаднаагаравЭДЦС, ТНУ-ны багш Н.Баднаагарав
ЭДЦС, ТНУ-ны багш Н.Баднаагарав
 
Титэм ЕБС, Б.Дэлгэрмаа
Титэм ЕБС, Б.ДэлгэрмааТитэм ЕБС, Б.Дэлгэрмаа
Титэм ЕБС, Б.Дэлгэрмаа
 
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
 
Алаг-Эрдэнэ ЕБС, М.Болортуяа
Алаг-Эрдэнэ ЕБС,  М.Болортуяа Алаг-Эрдэнэ ЕБС,  М.Болортуяа
Алаг-Эрдэнэ ЕБС, М.Болортуяа
 
Мөрөн сумын 15-р цэцэрлэг
Мөрөн сумын 15-р цэцэрлэгМөрөн сумын 15-р цэцэрлэг
Мөрөн сумын 15-р цэцэрлэг
 
Мөрөн сум, XIII цэцэрлэг
Мөрөн сум, XIII цэцэрлэгМөрөн сум, XIII цэцэрлэг
Мөрөн сум, XIII цэцэрлэг
 
Сод-Эрдэм ЕБС
Сод-Эрдэм ЕБССод-Эрдэм ЕБС
Сод-Эрдэм ЕБС
 
Цэцэрлэг СӨББ
Цэцэрлэг СӨББЦэцэрлэг СӨББ
Цэцэрлэг СӨББ
 
Мөрөн 14-р цэцэрлэг
Мөрөн 14-р цэцэрлэгМөрөн 14-р цэцэрлэг
Мөрөн 14-р цэцэрлэг
 
Бүрэнхаан БС
Бүрэнхаан БСБүрэнхаан БС
Бүрэнхаан БС
 
Ирээдүй Т.Дэлгэрсайхан
Ирээдүй  Т.Дэлгэрсайхан Ирээдүй  Т.Дэлгэрсайхан
Ирээдүй Т.Дэлгэрсайхан
 
ЭДЦС Н.Баднаагарав
ЭДЦС Н.БаднаагаравЭДЦС Н.Баднаагарав
ЭДЦС Н.Баднаагарав
 

Титэм Мөнх-Орчлон, Цогтгэрэл

  • 1. БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль “БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ” “БАГШИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ” САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГААР ДАМЖУУЛАН АНГИЙН СУРАГЧДЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ....................................................................................................................... Б.Мөнх-Орчлон(физикийн багш, заах аргач, 10 дахь жилдээ, 99389752), Д.Цогтгэрэл(газарзүйн багш, заах аргач, 9 дэх жилдээ, 99812147) .......................................................................................................................... Мөрөн хот 2021-01-11 МУГБАГШ Д.БАТСУУРИЙН НЭРЭМЖИТ ТИТЭМ ЕБ-ЫН СУРГУУЛЬ ХӨВСГӨЛ АЙМГИЙН АХМАД БАГШ НАРЫН ХОЛБОО ЭХ НУТГИЙН БОЛОВСРОЛ ТББ
  • 2. БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль НЭГ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА 1.1 Хураангуй 21-р зууны залуучуудын гол тодорхойлолт нь эрдэм боловсролтой, ёс суртахуунлаг, хүмүүнлэг иргэн. Ийм хүчтэй тодорхойлолттой нийгэмд хүмүүнлэг байхын учир холбогдлыг ойлгох нь маш чухал юм. Ийм иргэнийг төлөвшүүлэхэд гэр бүл, найз нөхөд болоод багшийн үүрэг оролцоо маш чухал. Багш гэдэг хэн бэ?... ...Багшийн тухай олон янзын ойлголт байдаг. Жишээ нь, И.Г.Песталцци багш бол”хүүхдийн цэцэрлэгч”, Ж.Ж.Руссо “багш нь хүүхдийг муу нөлөөллөөс хамгаалагч, манаач”, П.П.Блонский багш нь “багш нь хүн судлалын инженер” хэмээн хэлжээ. Тэгвэл багш бол өсвөр залуу үеийнхэнд амьдралдаа хэрэгтэй мэдлэг арга чадвар туршлага олж авахад нь туслах, тэд иргэн-бие хүн болон төлөвших, нийгэмших процессыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах мэдлэг ур чадвар бүхий бие хүн юм гэж тодорхойлсон нь ч бий. Ингээд харахад багш хичээл заахаас гадна хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар шавь төвтэй байх нь зөв юмаа гэдгийг ойлгож болно. Иймд миний бие хичээлэс гадуурх үйл ажиллагааг оновчтойгоор сурагчдын сонирхолд нийцүүлсэн байдлаар үйл ажиллагаа явуулахын тулд сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан ангийн сурагчдын бие хүний чадамжийг хөгжүүлэх боломж байгааг энэ арга зүй туршлагаараа хуваалцах болно. 1.2 Түлхүүр үг Сайн дурын үйл ажиллагаа Хүмүүнлэг иргэн Зорилготой төлөвлөгөөтэй суралцах 1.3 Сэдэв сонгосон үндэслэл Бага насны хүүхэд байтугай, насанд хүрсэн бидэнд ч гэсэн бие даан суралцах ур чадварт чадварлаг байх нь зайлшгүй болж. Энэхүү чадварыг хүүхдэд багаас нь суулгах нь нэн тэргүүний сургалт. Уламжлалт сургалтын арга барил нь ард хоцорч, ухаалаг технологитой, бие даан суралцах сургалтууд нийгэмд байр сууриар манлайж байна. Сүүлийн үеийн судалгаагаар бие даан суралцах явц илүү амьд, өөрөөр хэлбэл өөрөө боловсруулж, бодож, учрыг нь ойлгож, тайлж сурах нь уламжлалт арга барилаас 2 дахин илүү байдаг байна. Тэгвэл клубын сайн дурын ажиллагаагаар дамжуулан хүүхэд бүр хөгжих арга туршлагын филиософи үндэслэл нь • "Ойлгомжтой зүйл сонирхолтой байдаг“ • "Хүүхэд бүр тодорхой хэмжээгээр ажиллах ёстой, хүн зүгээр аваад идээд л байж болохгүй эцэг эхчүүд байнгын тэтгэчид байхуу?" • хүн, хүүхэд ч мөн адил "өөрийнхөө боловсролыг өөрөө удирддаг" байх ёстой. • Хүүхэд бүрийн зорилго бол "сурчсурах", багш бүрийнз орилго нь "сурахад сургах" явдал. • Хүүхэд сурахаас гадна хүмүүнлэг иргэн болж төлөвшихөд багш, эцэг эх чиглүүлэх 1.4 Судалгааны зорилго Сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан сурагчдыг хөгжүүлэх, хүмүүнлэг иргэн болж төлөвшихөд нөлөөлж буйг илрүүлэн үр дүнг бусдад танилцуулах 1.5 Судалгааны зорилт - Сурагчдын гарааны болоод үйл ажиллагааны дараах судалгаа авч нэгтгэх, өөрчлөлтөнд анализ хийх - Сурагчдын сонирхолд нийцүүлсэн үйл ажиллагааны төлөвтөлт, түүний үр дүнг гаргах - Сайн дурын үйл ажиллагааг клуб хэрхэн төлөвлөх сонгох талаар хувилбар гаргах.
  • 3. БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль 1.6 Судалгааны обьект Сайн дурын үйл ажиллагаанд оролцож байгаа сурагчид, түүнийг чиглүүлж байгаа эцэг эх, багш нар, зорилтот бүлэгт хүрэх тусгай удирдамжийн дагуух үйл ажиллагааны хуваарь 1.7 Судлах зүйл - Суралцахуй үе шат онолуудыг ХГҮА-тай уялдуулан судлах - Сайн дурын үйл ажиллагааг тогтмол давтамжтайгаар тасралтгүйгээр зохион байгуулснаар сурагчдын бие хүний чадамж хэрхэн өсөж өөрчлөгдөж байгааг гол зүйлээ болгож авлаа. 1.8 Судалгааны таамаглал Анх 2015 онд эмзэг бүлгийн дүү нартаа туслья шинэ жилийн бэлэг барья гэсэн санаагаар анги хамтр олноороо нэгдэн 11-р хорооны 5 өорхийг багийн засаг даргаар дамжуулан сонгон очиж, танилцаж, багахан хичээлийн хэрэглэгдэхүүн, хүнсний тусламжаар туслаж байлаа.Гэсэн ч зарим нь нүдээ олоогүй худлаа мэт судалгаанд хамрагдсан айл тааралдаж байлаа. Тиймд бид ийм судалгаанд найдах бус өөрсдөө хайж олох ёстой юм байна гэдгийг ярилцаж ирэх жил яах вэ?гэсэн өхөөрдөм хүлээллтэйгээр хүүхэд бүр хувьдаа бодол тээн цаашилж байлаа. Ингээд бид сайн дурын үйл ажиллагаа явуулдаг анги хамт олон больё гэж шийдсэн юм. Ингэснээрээ бид зорилтот бүлэгрүү хандсан үйл ажиллагаагаа эхлүүлж клубээ байгуулан зорилго, алсын хараагаа тодорхойлж чадсан. Цаашид ч илүү үр дүнтэй олон нийтийг хамруулж чадах ажил юм байна гэдгийг харж байсан. 1.9 Судлагдсан байдал Сурагчдын бие даан суралцах чадвар үйл ажиллагааны тухай маш олон судалгааны ажил байдаг юм байна. Харин клубээр дамжуулан зөвхөн мандайлагч сурагч оролцоогоо нэмэгдүүлэн хөгжих боломж маш их байдаг. Харин оролцохыг хүссэн ч дэмжлэг байхгүй сурагчид манайллын хувьд ямар ч боломж байхгүй байдаг. Энд бичигдэж байгаа клубын үйл ажиллагаагаар дамжуулан сурагчдын хөгжих боломжийг судлах судалгааны ажил хомс байдаг юм байна. 1.10 Судалгааны арга Ажиглалт, шинжлэх ухааны асуулга(27 сурагч), клубын сурагчдын санаачилсан сайн дурын үйл ажиллагааны үр дүнд анализ хийх, 1.11 Судалгааны шинэлэг тал Сайн дурын үйл ажиллагаан дээр тулгуурлан хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж байгаа нь судалгааны ажил хийж байгаа нь шинэлэг зүйл болж байна. Энэхүү арга зүйг ямар ч насны сурагчид, аль ч хичээл болон клубын үйл ажиллагаанд бүрэн хэрэгжүүлэх боломжтойгоор мөн шинэлэг, давуу ьалтай. ХОЁР. АСУУДЛАА ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ 2.1 ОНОЛЫН ХЭСЭГ- СУРАГЧДЫН СУРАХ ҮЙЛИЙН ЯЛГААТАЙ БАЙДЛЫН ТАЛААР ОНОЛЫН ОЙЛГОЛТ Ж.Пиажегийн ( 1896-1980) тэнцвэрийн онол Орчиндоо дасан зохицох үйл явц хоёр хэлбэрээр явагдана. Үүнд: хүн орчныхоо нөлөөллийг өөртөө байгаа боломжийн хэрээр хувирган зохицохыг нь ассимиляц гэнэ. Пиажегийн тэнцвэрийн онол дахь ассимляцийн үзэгдлийг зарим эрдэмтэд алим идэхтэй зүйрлэн тайлбарласан байдаг. Хүн өөрөө өөрчлөгдөж орчиндоо дасан зохицохыг аккомадаци гэдэг. Жишээ нь: усанд сэлж сурахад анх ус руу ормогц арьс цочирч жихүүцнэ. Дараа дараагийн удаа цочирдох
  • 4. БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль жихүүцэхийн аль нь үгүй болж улмаар хөвдөг, сэлдэг болно. Энэ нь ус өөрчлөгдөөгүй ч хүн өөрөө өөрчлөгдөж усны орчинд дасаж байгаа хэрэг бөгөөд хүн өөрөө өөрчилөгдөж, орчиндоо дасан зохицох аккомодацын нэг үзэгдэл юм. Хүний сэтгэхүйн үйл ажиллагаанд яг ийм үзэгдлүүд явагддаг гэж Ж.Пиаже үзсэн. Хүний мэдлэгийн бүтэц нь гаднаас ирж буй мэдээллийг ойлгон хүлээн авах боломжтой бол тэр шинэ мэдээлэл ассимиляцлагдаж тэнцвэрт орно. Хүүхдийн гаднаас хүлээн авч буй мэдээлэл түүний оюун ухааны бүтцэд урьд нь эзэмшсэн мэдлэгийн тогтолцоонд тохирч байвал хүүхэд тэрхүү мэдээллийг хүлээн авч ойлгодог. Энэ процессийг тэр ассимляци хэмээн нэрлэсэн. Ассимляци бол шинэ мэдээлэл, туршлага хүүхдийн одоо байгаа оюун ухааны бүтцийг төдийлөн өөрчилдөггүй гэж Пиаже үзсэн. Харин мэдээлэл нь хүүхдийн оюун ухааны бүтцэд тохирохгүй бол тэрээр түүнийг хүлээн авдаггүй, мэдээллийг үгүйсгэдэг байна. Шинэ мэдээлэл нь хүүхдэд бий болсон төсөөлөлтэй зөрчилдөхөд түүний үзэл төсөөлөл шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг. Шинэ мэдээлэлд нийцүүлэн оюуны хуучин бүтцээ өөрчлөхийг аккомодаци гэж нэрлэдэг. Хүний оюун ухаан нь ассимиляци болон аккомодаци гэсэн хоёр процессийн тэнцвэрийг хадгалахыг хүсч байдаг гэж үзэн түүнийг тэнцвэрийн хууль гэж нэрлэсэн байна. Мэдлэг бол үйлдэл юм гэж үздэгт энэ онолын бас нэг онцлог оршдог. Ж.Пиажегийн энэ үзэл нь хүүхдийн оролцоог чухалчилдаг бөгөөд судалж байгаа зүйлийнхээ утга учрыг нээж бүтээж олсноороо хүүхэд урамшин зоригжино. Суралцагчийн мэдлэг бол түүний зохион бүтээсэн ертөнц гэж үздэг. Л.С.Выготский ( 1893-1934) үйл ажиллагааны онол Хүмүүс хүрээлэн буй орчны обьектод чиглэсэн зорилготойгоор үйлчилж хэрэгцээгээ хангадаг, идэвхтэй харилцан үйлдлийн хэлбэрийг үйл ажиллагаа гэдэг гэж энэ онолыг баримтлагчид ойлгодог. Үйл ажиллагааны бүтцэд:  Субъектын үйл ажиллагаанд түлхэгч-сэдэл,  Үйл ажиллагааны үр дүнд биелдэг, үйл ажиллагааны төлөвлөсөн үр дүн – зорилго,  Хариу үйлдлийн нөхцлөөс шалтгаалж үйл ажиллагааны тусламжтайгаар хэрэгждэг үйлдэл / операци /. Өөрөөр хэлбэл: Даалгавар хийж хэрэгжүүлэх нөхцөлд тухайн хүүхдийн үйл ажиллаагааны гүйцэтгэл чухал. Хүн үйлдлийн тусламжтайгаар зорилгодоо хүрнэ.  Урьдчилан тодорхойлсон зорилгод хэрхэн хүрснээр тодорхойлогддог, ямар нэг зүйлтэй харилцан үйлчлэх үйл явц болох үйл явдал зэргийг багтаана. Хүмүүнлэгийн онол Эдгээр хэрэгцээгээ хангаж чадвал бүтээлчээр эрэл хайгуул хийх, өөрийн авьяас чадвар, хүч нөөцийг дайчлан амжилтанд хүрэх, алдар нэр хүндтэй болж өөрийгөө илэрхийлэн харуулах эрхэм дээд хэрэгцээ хүнийг хөтлөн жолоодож хөгжлийг урагшлуулна гэж үзсэн байна. Америкийн сэтгэл зүйч А.Маслоу / 1908-1970 / “Хүн бүр, өөрийгөө илэрхийлэн харуулах төрөлхийн хүсэл тэмүүлэл, хэрэгцээтэй төрдөг бөгөөд гагцхүү тэдгээрийг илрүүлэн хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлэх нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг юм” гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Когнитив онол
  • 5. БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль Когнитив онолчдын үзлээр хүмүүс мэдээллийг зөвхөн хүлээн аваад зогсохгүй түүнийг боловсруулна. Хүн бүр сэтгэгч төдийгүй өөрийнхөө амьдралыг гардан бүтээгчид гэж үздэг. Сүүлийн үед мэдээлэл зүйн онолын санаануудыг ашиглан когнитив онолын хүрээнд суралцахуйг тайлбарласан “ мэдээллийн идэвхтэй боловсруулалт” гэсэн шинэ чиглэл гарч ирсэн. Гол төлөөлөгчид бол Андерсон, Жонсон нар юм. Суралцагч мэдээллийг байгаа чигээр нь шингээдэг идэвхгүй субъект биш, харин түүнийг өөрт байсан мэдлэг дээрээ тулгуурлан өргөжүүлэн шинэчилж, шинэ мэдлэг бүтээдэг идэвхтэй субъект гэж үзсэнээр суралцагчийн тухай шинэ дүр зураг, төсөөллийг бий болгож байгаа юм. Дүгнэлт Когнитив, консруктивизмийн үзэл онолууд нь мэдлэг зүгээр дамждаггүй мэдлэгийг хүн өөрөө зохиомжлон бүтээдэг буюу суралцахуйг мэдээлэл идэвхтэй боловсруулах үйл явц гэж үздэгээс гадна сурах гэдгийг амьдралаас олсон өмнөх төсөөлөл нь шинжлэх ухааны төсөөллөөр солигдох мэдлэгийн бүтцийн өөрчлөлт гэж тодорхойлдог. Энд яригдаж байгаа бүхний цаад утгаас сурах гэдэг нь эцэстээ хүмүүний идэвхтэй үйл ажиллагааны үр дүн мөн гэсэн санаа харагдана. Сурах үйл ажиллагаа бол сурагч өөрийн мэдлэг туршлага хэрэгцээндээ тулгуурлан өөрт хэрэгтэй мэдлэг, арга барил чадварыг бие даан эзэмших, шинэ мэдлэг зохиомжлон бүтээх, өөрийгөө хөгжүүлэх бүтээлч процесс юм. Тиймээс шинжлэх ухаанчаар суралцахаас гадна хүрээлэн буй орчин, нийгэм, хүнмүүстэй харилцаж сурах, харилцааны энгийн аргад суралцах, нийгмийн хэрэгцээ шаардлагыг харж чаддаг, түүнд өөрийн байр сууринаас ханддаг байх нь хүн бүр сэтгэгч байхад гол үүрэг гүйцэтгэх юм. 2.2 Асуудал илрүүлэх судалгаа Судалгаа-1Хувь хүний Оюун ухааны чадамжийн тест (Multiple - Intelligences test) Судалгааны зорилго: Хүний оюун ухааны бие даасан 8 чадамжуудыг илрүүлэх 1. Хэл яриа, бичгийн 2. Логик, математикийн 3. Орон зайн 4. Биеийн хөдөлгөөний тэнцвэр 5. Хөгжмийн 6. Хүмүүс хоорондын харилцааны 7. Дотогш (өөртөө) чиглэсэн 8. Байгаль дэлхий бодит зүйлд хандах Эдгээр чадваруудыг дараах судалгаагаар илрүүлэх бөгөөд энд зөв буруу хариулт гэж байхгүй ба сурагчид та бүхэн өөрийн мэдээллийг өөрсдөө үнэлж оноожуулна. Асуулга тус бүрийг анхааралтай уншаад тохирох оноог сонгоно уу. Оноог сонгохдоо дараах зүлйийг анхаарна. Үүнд: 1- үнэхээр тийм биш 2- тийм биш 3- дундаж 4- тийм 5- үнэхээр тийм Сурагчийн овог:.............................................. Нэр:......................................................... № Асуулгууд 1 2 3 4 5 1 Ямар нэгэн хөгжмөөр хөнжимдөх хоббитой бөгөөд сонсох дуртай 2 Өөрийн сонирхдог сдпртын тамирчдын тоглолтыг хараад сайн болон муу талыг сайн ялгаж үнэлдэг 3 Ямар ч зүйлийг хийхдээ туршилт хийх, шалгаж үзэх дуртай 4 Өөрийн гараар янз бүрийн зүйл бүтээх, зураг зурах дуртай 5 би бусад хүмүүстэй харьцуулахад хэл ярианы баялаг өндөр бөгөөд яриасаг 6 Найз нөхөд болон гэр бүлийнхэндээ тулгарч буй асуудлыг сонсож
  • 6. БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль зөвлөгөө өгөх дуртай 7 Би өөрийнхөө тухай, өнгөрсөн зүйлсийн тухай эргэцүүлэн бодож цаашдаа хэрхэн яахыг төлөвлөх дуртай 8 Би машины хоббитой бөгөөд машин тус бүрийн сайн тал болон муу талыг бүгдийг мэднэ 9 Ямар нэгэн иотыг хараад ямархуу аялгуу байхыг ерөнхийд нь мэддэг 10 Үргэлж ямар нэгэн дасгал, хөдөлгөөн хийж байдаг. 11 Математик болон байгалийн ухааны хичээлүүдэд дуртай 12 Зай, эзэлхүүн, жин зэргийг баримжаагаар хэлэхэд бараг л үнэн байдаг 13 Ямар нэгэн захиа болон бичсэн зүйлийг унших явцдаа алдаатай өгүүлбэрийг маш хурдан олдог 14 Хамт олон дотор миний байр суурь үзэл бодол ямархуу түвшинд үнэлэгддэгийг эргэцүүлж яавал илүү найрсаг байхыг би сайн мэддэг 15 Өөрийхөө эрүүл мэнд болон сэтгэл санааны төлөв байдлыг ямарч үед тодорхойлж чадна 16 Хувцас болон цүнх зэргийг хараад ямар брэндийнх болохын танина 17 Өөр хүний хөгжим тоглох болон дуулахыг сонсоод яг хаана нь алдаа дутагдал буйг хэлж чадна 18 Спорт дасгал хөдөлгөөний ямарч төрөл байсан нэг хоёр удаа хийж үзэхэд цаашдаа сайн хийж чадна 19 Бусад хүмүүсийн яриаг сонсоод логикгүй хэсгийг сайн ялгаж чадна 20 Өөр хүний зурсан зургийг хараад үнэлэлт дүгнэлт өгөхдөө сайн 21 Би жаахан хүүхэд байхаасаа л хөтлөгч(зурагтын) болохыг хүсдэг байсан 22 Бусад хүмүүс намайг сэтгэл сайтай, тусч хүүхэд гэж дандаа хэлдэг 23 Би ямар ч нөхцөл байдалд тохируулан өөрийнхөө бодол санаа, сэтгэл хөөрлийг хянан зохицуулж чадна 24 Амьтад ургамалтай холбоотой янз бүрийн мэдээллийг маш сайн мэднэ 25 Өөр хүмүүстэй хамт дуулж байхдаа хоолой салгаж дуулж чадна 26 Хүмүүс намайг спортдоо сайн гэж байнга хэлдэг 27 Анги хамт олонд тохиолдсон асуудлыг шийдвэрлэх үйл явц, арга замыг сайн олдог 28 Өөрийн өрөөгөө цэгцлэх ,(design) өөрчлөх болон ямар материал ашиглаад яаж гоё болгохыг сайн төлөвлөж хийж чадна 29 Бусад хүмүүс намайг ямар нэг зүйлийг үндэслэлтэй, утга санаагаа оновчтой бичиж илэрхийлдэг гэж үргэлж хэлдэг 30 Үе тэнгийнхэнтэй болон ер нь янз бүрийн орчинд хүмүүстэй маш сайн дасан зохицож ойлголцож чаддаг 31 Өарийнхөө ур чадвар оюун ухааныг хөгжүүлхийн тулд маш их хичээдэг 32 Амьтад ургамалд маш их сонирхолтой ба амьтан тэжээх (жишээлбэл туулай нохой загас гэх мэт) брлон цэцэг ногоо тарих дуртай 33 Ямар нэгэн хөгжмийн зэмсэгээр хөгжимдөх үед аялгууны хэмнэл хурд зэргийг маш сайн ялгаж чаддаг 34 Дохио зангааны хэлээр ярих болон гарын хөлгөөн оролцсон үйлдлийг сайн хийдэг 35 Худалдан авах бараа бүтээгдэхүүний үнэ банкны зээлийн хүү зэргийг үргэлж тооцоолдог 36 Бусад хүмүүс заримдаа намайг зураг сайн зурдаг гарын дүйтэй гэж
  • 7. БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль хэлдэг 37 Ном сонин роман тууж унших дуртай ба утга агуулгыг нь сайн ойлгодог 38 Гэр бүлийнхэн ангийнхан үе тэнгийн хэнтэй ч би эвтэй найрсаг харьцдаг 39 Тэмдэглэлийн дэвтэр дээр өөрийн өдөр тутмын үйл явцыг бичиж тэмдэглэн алдаа оноогоо тунгаан амжилттай сурхын тулд би хичээдэг 40 Би одоо амьтад болон байгаль орчныг хамгаалах чиглэлийн мэргэжилийг маш их сонирхож байна 41 Ямарч хөгжмийн зэмсгээр хөгжимдөх аргыг харьцангуй хурдан сурдаг 42 Одууд бүжигчид болон ойр хавийн хүмүүсийн үйл хөдөлгөөнийг сайн дагаж хийж чадна 43 Ямар нэгэн зүйлийг шууд цээжлэхээс илүү логик уялдаа холбоог нь ойлгох замаар тогтоохыг илүүд үздэг 44 Шинэ зүйлийг сурахдаа зураг дүрслэл бүтэц схемийг зурах замаар хийвэл илүү ойлгомжтой тогтооход хялбар байдаг 45 Хэлний хичээл илүү сонирхолтой бөгөөд зохион бичлэг эссэ найруулаг хийх дуртай 46 Багаар ажиллах үед өөрийн ажилыг оновчтой сонгож амжилттай гүйцэтгэдэг 47 Ямар нэгэн ажил бүтэлгүйтвэл юунаас болсныг олж илрүүлэн дараа дахиад алдахгүйн тулд хичээдэг 48 Амьтан ургамал болон тэдний онцлог ялгарах шинж чанарыг судлах шинжлэх харьцуулах дуртай 49 Хоосон өрөөнд оруулаад ямар нэгэн ая тоглож үзүүл гэвэл зөвхөн алгаа таших замаар ямарч аянд тохируулан тоглож чадна 50 Спортын дасгал болон бүжгийн хөдөлгөөн зэргийг сайн хийж чаддаг 51 Ямар нэгэн асуудал тулгарсан үед бодолгүйгээр шууд дүгнэлт гаргахаас илүү янз бүрээр тал талаас нь бодож асуудлыг оновчтой шийдвэрлэхийг хичээдэг 52 Эвдэрсэн цахилгаан хэрэгсэл болон эд зүйлсийг сайн засварладаг 53 Өөр хэн нэгний ярианаас гол цөмийг нь авч ойлгохдоо сайн 54 Бусад хүмүүсийн өмнө илтгэл тавих болон бусадтай харилцан ярилцаж үзэл бодлоо хуваалцахдаа сайн 55 Цаашдаа яаж амжилттай амьдрах тухай тодорхой итгэл үнэмшил надад байгаа 56 Байгаль орчинтой холбоотой асуудлуудыг шийдвэрлэж болохуйц арга замуудыг сайн мэднэ Хариултанд анализ хийх хүснэгт А- Хөгжи м В-бие хөдөлгөө н С-логик математи к D- орон зай E-хэл яриа, бичгий н F- харилцаан ы G- дотогш чиглэсэ н H- байгаль дэлхий, бодит байдал д хандах Дугаар 1 2 3 4 5 6 7 8 Оноо Дугаар 9 10 11 12 13 14 15 16
  • 8. БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль Оноо Дугаар 17 18 19 20 21 22 23 24 Оноо Дугаар 25 26 27 28 29 30 31 32 Оноо Дугаар 33 34 35 36 37 38 39 40 Оноо Дугаар 41 42 43 44 45 46 47 48 Оноо Дугаар 49 50 51 52 53 54 55 56 Оноо Нийлбэр оноо Хувиргаса н оноо Оноог хувиргах хүснэгт Нийлбэр оноо 7 8 9 10 11 12 13 14 15 16 Хувиргасан оноо 0 3.6 7.1 10.7 14.3 17.9 21.4 25 28.6 32.1 Нийлбэр оноо 17 18 19 20 21 22 23 24 25 26 Хувиргасан оноо 35.7 39.3 42.9 46.4 50 53.6 57.1 60.7 64.3 67.9 Нийлбэр оноо 27 28 29 30 31 32 33 34 35 Хувиргасан оноо 71.4 75 78.6 82.1 85.7 89.3 92.9 96.4 100 № Нэрс Хүний оюун ухааны чадамжийн тест А-Хөгжим В-бие хөдөлгөөн С-логик математик D- орон зай E-хэл яриа, бичгийн F-харилцааны G-дотогш чиглэсэн H-байгаль дэлхий, бодит байдалд хандах 1 Амартүвшин 71.4 42.9 42.9 42.9 50 71.4 53.6 53.3 2 Батгэрэл 50 46.4 50 57.1 46.4 46.4 85.7 53.6 3 Батзаяа 35.7 82.1 64.3 53.6 42.9 60.7 53.6 57.1 4 Басбиш 39.2 60.7 78.6 67.9 85.7 75 67.9 50 5 Билгүүнээ 28.6 57.1 57.1 71.4 50 46.4 53.6 60.7 6 Бямбабаяр 67.9 96.4 53.6 67.9 50 64.3 64.3 67.9 7 Даваадулам 21.4 39.3 96.4 92.9 78.6 78.6 75 46.4 8 Дөлгөөн 35.7 57.1 39.3 39.3 42.9 60.7 57.1 46.4 9 Итгэлмаа 85.7 75 60.7 64.3 53.6 67.9 75 57.1 10 Мөнгөншагай 39.3 53.6 64.3 67.9 50 57.1 57.1 64.3 11 Мягмарбаяр 7.1 71.4 53.6 53.6 75 60.4 64.3 60.7 12 Нарангарав 46.4 64.3 82.1 85.7 67.9 75 85.7 75
  • 9. БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль 13 Номин-Эрдэнэ 17.9 42.9 32.1 42.9 50 53.6 67.9 46.4 14 Нямдаваа 53.6 57.1 75 71.4 71.4 71.4 89.3 64.3 15 Нямлхагва 60.7 67.9 64.3 64.3 78.6 82.1 71.4 67.9 17 Оюунжаргал 21.4 57.1 85.7 64.3 82.1 89.3 96.4 50 18 Отгончулуун 21.4 67.9 53.6 35.7 39.3 78.6 82.1 28.6 19 Пүрэвдалай 57.1 71.4 68 67.9 50 85.7 82.1 42.9 20 Пүрэвхүү 60.7 67.9 57.1 60.7 39.3 42.9 64.3 57.1 21 Саранхүү 57.1 75 57.1 50 46.4 78.6 75 50 22 Сугаррагчаа 46.4 50 50 50 50 53.6 67.9 53.6 23 Соёлмаа 53.6 46.4 67.9 78.6 57.1 67.9 75 50 24 Цэнгэл 46.4 75 89.3 67.9 78.6 96.4 78.6 60.7 25 Цэцэнбилэг 32.1 71.4 78.6 67.6 96.4 85.7 75 17.9 26 Цэрэнханд 71.4 75 64.3 82.1 82.1 85.7 85.7 42.9 27 Цэрэнпунцаг 46.4 75 67.9 75 64.3 71.4 67.9 78.6 Дундаж 45.2 63.3 63.6 63.2 60.7 69.5 72.0 54.0 хүүхдийн тоо 2 11 9 7 5 13 14 5 эздэх хувь 7.4 40.7 33.3 25.9 18.5 48.1 58.9 18.5 Судалгааны дүгнэлт: Шинжлэх ухааны судалгаагаар хувь хүн бүрт дээрх 8 хэв шинж их бага хэмжээгээр байдаг бөгөөд аль нэг нь илүү давамгайлснаар өөрөө хийх дуртай сонирхолтой зүйlээ олж, түүгээрч барахгүй найзаа хүртэл сонгодог нь гайхалтай. Ангийн 2, сурагчдын судалгаагаар үзүүлэлдүүдийг харьцууан ажиглахад ангийн хамгийн өндөр үзүүлэлтэд 1. Дотогш чиглэсэн -72 онооны үзүүлэлттэй(оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай) 2. Харилцааны- 69.5 онооны үзүүлэлтэй(бидний давуу тал болно) 3. Логик математик-63.6 онооны үзүүлэлттэй(аливаад нягт нямбай хандах бидний давуу тал болно)чадамжууд илүү нь харагдаж байна. Энэ нь тухайн ангийн болон сурагчдын уур амьсгал нь нэг эв санаан дээр тогтох боломжтой бөгөөд багаар хамтран ажиллах бүрэн боломжтойг харуулж өгсөн юм. Тиймдээ ч анги хамт олноос зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанаас хүүхдүүд хойш сууж, хойрго хандаагүйд бас үр дүн ил харагдаж байсан. Судалгаа-2: Үйл ажиллагааны дараах асуулга түүний үр дүн өөрчлөлт 45.2 63.3 63.6 63.2 60.7 69.5 72.0 54.0 2 11 9 7 5 13 14 5 7.4 40.7 33.3 25.9 18.5 48.1 51.9 18.5 1 2 3 4 5 6 7 8 8а ангийн сурагчдын "Оюун ухааны цогц чадамж"-ын урьдчилсан судалгаа Дундаж хүүхдийн тоо эздэх хувь
  • 10. БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль № Сурагчдын нэрс Үнэлгээ Судалгаан ы үнэлгээ Тоо Тайлбар E I S N T F J P 1 Аюуш E N F P ENFP Нээн илрүүлэгч, өмгөөлөгч 2 Басбиш E N F J ENFJ Багш зөвлөгч 3 Билгүүнээ E N F J 4 Цэрэнпунцаг E N F J 5 Мөнгөншагай E N F J 6 Саранхүү E N F J 7 Л.Цэцэнбилэг E N F J 8 Сувд-Эрдэнэ E N F J 9 Бямбабаяр E N T J ENTJ Стратеги хэрэгжүүлэгч 1 0 Нарангарав E N T J 1 1 Нямдаваа E N T J 1 2 Туул E N T J 1 3 Цэнгэл E N T J 1 4 Оюунжаргал E N T J 1 5 Соёлмаа E N T P ENTP Судлаач, зохион бүтээгч 1 6 Итгэлмаа E S F J ESFJ халамжлан асрагч 1 7 Пүрэвдалай E S F J 1 8 Баян-Эрдэнэ E S F P ESFP өдөөн идэвхжүүлэгч 1 9 Дагжид E S T J ESTJ Хянан цагдагч 2 0 Дөлгөөн E S T J 2 1 Батгэрэл E S T J 2 2 Б.Номин- Эрдэнэ E S T J ESTJ 2 3 Г.Цэрэнханд E S T J ESTJ Хянан цагдагч 2 4 Пүрэвхүү E S T P ESTP Ухуулан ятгагч 2 Батзаяа I N T P INTP Дизайнер, онолч
  • 11. БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль 5 2 6 Г.Мягмарбаяр I N T P INTP Дизайнер, онолч 2 7 Энхбаяр I S T P ISTP задлан шинжлэгч, оператор Нийт 24 3 1 0 17 1 5 1 1 2 0 7 Эзлэх хувь 89 1 1 3 7 63 5 6 4 1 7 4 26 Судалгааны дүгнэлт: Бид клубын үйл ажиллагаар дамжуулан үйл ажиллагааг зохион байгуулснаар Хувь хүний зан төлөвт эерэг өөрчлөлт гарч, өөрийн дотоод буйгаас өөрийгөө илэрхийлэ, оролцох зүйлээс сонгох, оролцоогоо нэмэгдүүлэх боломж байна гэдгийг анги удирддагч багш нар соргогоор олж харах нь зөв юм. Гагцхүү клубын үйл ажиллагааг юугаар дамжуулан хэрхэн анги хамт олон сурагчдаа нийгэм олон нийттэй холбох вэ гэдэг алхам нь чухал өнцөг хараа болох юм. Энэ асуудал бол анги удирагч багш, клубын чиглүүлэгч багш мөн ангид байх манлайлагч сурагч эцэг эхийн дэмжлэг оролцооноос маш чухал юм. Миний харснаар болон судалгааны үр дүнгээс дүгнэвэл: № 2015 онд-Судалгаа-1 2018 онд Судалгаа-2 1 Дотогш чиглэсэн -72 онооны үзүүлэлттэй (оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай) Гадагшаа чиглэсэн-89%(Оролцоогоо нэмэгдүүлж чадсан) 2 Харилцааны- 69.5 онооны үзүүлэлтэй (бидний давуу тал болно) Өөрийн гэсэн зорилготой, үнэлэмжтэй, зохион байгуулалттай – 74%(зорилго зөв тодорхойлно гэдэг шинэ цагийн залуучуудын даваа тал болно) 3 Логик математик-63.6 онооны үзүүлэлттэй (аливаад нягт нямбай хандах бидний давуу тал болно) Мэдрэмжээрээ мэдээллийг цуглуулдаг ойлгодог - 63%(цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах, мэдрэмжтэй байх нь залуу хүний хөгжих боломж болно) Байгаа нь сурагчдын хүсэл сонирхолд нийцсэн үйл ажиллагаа нь тэднийг урамшуулж хөгжих боломжийг олгож байдгийг харж болно ГУРАВ. АСУУДАЛ ШИЙДЭХ БОДЛОГЫН ХУВИЛБАР БОЛОВСРУУЛСАН БАЙДАЛ 3.1 Бодлогын хувилбар, шийдлүүд Нэгт бид суралцахаас гадна бие хүн болож төлөвшихөд нийгэмтэйгээ харицах, нийгмийн өсөлт өөрчлөлтйг анзаарч сурах шаардлага гарна. (Учир нь бид бол ангийн хүрээлэлээр 24 3 10 17 15 11 20 7 89 11 37 63 56 41 74 26 1 2 3 4 5 6 7 8 Судалгаа-2 11а ангийн сурагчид Нийт Эзлэх хувь
  • 12. БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль цаашид хөгжихгүй) тиймээс үйл ажиллагаагаа явуулахын тулд дараах зүйлсүүд зайлшгүй бидэнд байх шаардалгатай гэж үзсэн. Үүнд: 1. Сурагчдын зан төлвийн судалгааг гаргах, үнэлэх 2. Клубын нэр сонгох 3. Клубын зорилгоо тодорхойлох 4. Клубын алсын хараагаа ярилцаж боловсруулах 5. Клубын уриа, сүлд дуугаа зорилго болон алсын хараандаа тохируулан сонгох 6. Үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлох. Энэ нь бидний эвлэлдэн нэгдэж буйгийн гол илэрхийлэл байх ёстой 7. Үйл ажиллагаагаа тотмол явуулах, үр дүнд хүрэх юм. Үүнийг сургалтын гол механизмруу хөрвүүлж болно Сурагчдын зан төлөвт тулгуурласан судалгааны дагуу, мөн тэдний хүсэл сонирхлын дагуу үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлох бөгөөд тухайн үйл ажиллагаа нь сурагчдыг тасралтгүйүээр ахицруу хөтөлсөн байх шаардлагатай. Олон тийш үсчсэн тогтворгүй үйл ажиллагаа нь сурагчдын тогтворгүй шийдвэр гаргах хүчин зүйлд нөлөөлнө гэдгийг удирдагч болон чиглүүлэгч багш нар маш майн ойлгож мэдрэмжтэй хандах шаардлагатай. Ингэж чадсанаар бид зөвхөн сурах үйлээс гадна хүний тасралтгүй хөгжих, бие хүн болон төлөвших, нийгмийн харилцаанд амьдрах зөв бодолтой зөв иргэний төлөвшүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж чадах юм шүү. Мөн тогтмол сайн дурын үйл ажиллагаа явуулахын тулд клубын хувьд санхүүгийн хүндрэл гарна. Энэ асуудлыг ч мөн тооцох шаардлагатай. Сурагчдад болон тэдни й ар гэр эцэг эхчүүдэд дарамт учруулахгүйгээр өөр боломж байдаг гэдгийг сурагчдадаа сайн ойлгуулах, түүнийг хамтдаа эрэн хайх нь бас гол давуу тал болж сурагчдын санаачлан явуулж буй үйл ажиллагааг бодитойгоор дэмжин ажиллах нэг хувилбар болж өгнө. 3.2 Сонгосон бодлогын хувилбар, шийдлийг хэрэгжүүлэх төлөвлөлт, санаа Жил бүр үйл ажиллагаагаа явуулахын тулд эдийн засгийн хувьд гарах хүндрэлийг арилгахын тулд: 1. Клубын үйл ажиллагааг дэмжих төсөл, уралдааныг барин авч оролцох 2. Олон нийтийг хамрах үйл ажиллагаа тул иргэд олон нийтээс санхүүгийн дэмжлэг авах боломжтой Клубын сайн дурын үйл ажиллагаа нь зорилго болон алсын хараандаа тохирсон уялдаа холбоотой байх шаардлагатай. Нэг үйл ажиллагаагаар дамжуулан дараагийн үйл ажиллагаагаа засан сайжруулах, өөр боломж олж харах нөхцлийг бүрдүүлэхэд чиглүүлэгч анхаарах нь зүйтэй. Жишээ нь: Цоглог бүлгэмийн зорилго, алсын хараа, урианд тулгуурласан тэдний хөгжих, хамтран суралцах боложийг олгосон хувилбарт, давтамжит, засан сайжруулж шинэ санаа гаргах боломжтой цикл ажлуудыг оруулья. Зорилго: Хүнлэг ёс суртахууныг чандлан эрхэмлэж, багаар ажиллах чадвараа нэмэгдүүлэн, бие биенээсээ суралцах Орц Гарц хувиргалт Клубын гишүүдийн зан чанарын судалгаа Клубын зориго, алсын хараа Клубын гишүүдийн судалгаа Үр дүн, хэрэгцээ шаардлагад нийцсэн байх явдал Зорилго, алсын хараанд нийцсэн - Тогтмол үйл ажиллагаа
  • 13. БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль Төлөвлөгөөт ажлууд № Үйл ажиллагааны чиглэл Хугацаа 2016-2020 онд давтамж Үр дүн, хамрагдалт 1 100 төгрөг сэтгэлийн хандив 1.Шинэ жилийн баярыг угтсан ажил 2.Цаг үетэй холбогдуулан санаачлагын хүрээнд 2 удаа 3 удаа Зорилтот бүлэгрүү төвлөрч үр дүгд хүрсэн(хавсралт) 2 DDN party-ХБИ-ийн эрхийг хамгаалах өдөр Жил бүрийн 12-р сарын 3 4 удаа ТХБ-ын сурагчдад зориулсан(хавсралт) Нөлөөлийн ажил 1.Витаминжуулалт 2.Эрүүл мэндийн довтолгоо 3.Охидын эрхийн өдөр 4удаа 3 удаа 2 удаа Сурагчид дүү нартаа нөлөөллийн ажил зохион байгуулах нь маш үр дүнтнй байдаг. Мөн дараагийн үеэ бэлдэх ач холбогдолтой Сонгон ажиллаж буй сайн дурын үйл ажиллагаа нь тогтмол буюу уламжлал болгон хийгдэх бүрт сурагчид чадваржиж, үүрэгжиж эхэлдэг. Ингэснээр хийж буй үйл ажиллагаа нь бусдын таашаалд нийцэх ба хүүхдүүд ч үүнээсээ маш их урмыг авч ажиллаж чаддаг болдог. Тэгэхээр хэрэгцээ шаардлагагүй олон ажил төлөвлөснөөс хувь хүний ухамсарт хүрч чадах үйл ажиллагааг сонгон авч хэрэгжүүлэх нь үр дүнтэй юм. Үүнийг бид энгийнээр ангийн ажил болгон хэрэгжүүлж ч болно. ДӨРӨВ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ Багш гэдэг хэн бэ?... ... багш бол өсвөр залуу үеийнхэнд амьдралдаа хэрэгтэй мэдлэг арга чадвар туршлага олж авахад нь туслах, тэд иргэн-бие хүн болон төлөвших, нийгэмших процессыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах мэдлэг ур чадвар бүхий бие хүн юм. Ямар ч хүүхдэд ямар нэг сайн чангар, авьяас чадвар байдаг гэсэн өөдрөг үзэлтэйгээр орчин үеийн хүүхэд, залуучуудыг харах хэрэгтэй. Нийгэм өөрөө хамгийн муу өнцөгт дуртай. Тиймдээ ч зарим багш, зарим хүүхэд, зарим эцэг эхчүүдийн дунд энэ хүүхэд, тэрхүүхэд сайн муу гэсэн хэмжээст туйлыг үүсгэн тэр хэмжээсээрээ бусдыг үнэлэдэг болсон байдаг. Харин багш хүн тйим зүйлийг эсрэгээр нь харах ёстой, таслан зогсоох ёстой. Үүнтэй адил бүх хүүхэд манлайлагч байх боломжтой. Тэр боломжийг багшийн зөв чиглүүлэг, зөв үйл, зөв үг яриа л хүүхдийн сэтгэлд галыг нь ноцооно. Анх 2015 оны өвөл өөрсдийн үе тэнгийнхэн бол дүү нартаа өөр байгаа зүйлээрээ баярлуулья гэсэн нэг санаан дор нэгдэн анхны сайн дурын ажлаа эхлүүлж байлаа. Тухайн үед 11-р багийн засаг дарга н. Байгальтай холбогдон амжиргааны түвшин доогуур амьдралтай,
  • 14. БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль олуулаа амьдардаг өрхийн судалгаагаар 5 өрхийг сонгож, 5 багт хуваагдан ажлаа зохтон байгуулж байсан. Тухайн үеийн нөхцөл байдлаас хүүхдүүд маш олон зүйлсийг олж харан, цаашид хэрхэн энэ ажлыг анги хамт олноороо нэгдэн хийж болох санааг гаргаж, төлөвлөж эхэлсэн. Тиймээс бид юуны өмнө эвсанаагаа нэгтгэсэн клуб байх нь зөв юм гэсэн шийдэлд хүрч клубын нэр, клубын зорилго, клубын туг, клубын уриа, клубын сүлд дуу гэх мэт клубд байх ёстой зүйлсийг бэлтгэн клубээ байгуулж үйл ажиллагааны чиглэлээ олж чадсан юм. Бидний нэгдсэн сайн дурын үйл ажиллагаа нь 1. 2016-2018 он 3 жил “100 төгрөг сэтгэлийн хандив аян-1,2,3”-аар 1321200 төгрөг 2. 2017 оноос нөлөөллийн ажлаараа Охидын эрхийг хмагаалах өдөртэй холбогдуулан СӨУБайгууллагатай хамтран “Охидын шивнээ”-г зохион байгуулж эхэлсэн. 3. 2018-2020 он 4 жил “DDN party”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан үйл ажиллагааг Титэм сургууль, ХГЗХГ-тай хамтран зохион байгуулж нийт 2100000 төгрөг 4. 2018 онд ТХБТ-ийн сурагч Уранзаяа охины дүүг Казакстан улсруу тавхайн гажгийн мэс засалд явахад нь мөн хандивын аян зарлаж 700000 төгрөг болон, 100000 төгрөгийн хүнсний тусламжийг үзүүлсэн(хандивыг Хөвсгөл ОН-ийн телевизээр уриалж байсан). 5. 2018 онд Цоглог бүлгэмийн нөлөөлийн ажил зохион байгуулсан. Энд Эрүүл мэндийн довтолгоо1, 2 аяныг сургуулийн 7-9-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан 6. 2019 онд “Зуны пара олимп”-ын аварга Б.Энхбаярыг дэмжин Мөрөн сумын ААН, болон хувь хүмүүс, сургуулиудыг бүрэн хамруулсан хандивын аянаараа 1967000 төгрөгийн хандив. Бидний үйл ажиллагаагаар дамжуулан нийт 6088200 төгрөгийн хандивыг зориулагдсан эзэнд нь дамжуулан хүргүүлсэн байна.Бидний тухайн цаг үеийн ажилд үргэлж Хөвсгөл ОН-ийн телевизийн зураглаач Д.Ганбаатар ах маань сэтгүүлчдийн хамт хамтран дэмжин ажиллаж байлаа.(хавсралтаар баримтжуулан хавсаргав)  2016 онд сургуулийн “Хүмүүнлэгийн үйлсээрээ оны шилдэг анги”  2017 онд Аймгийн хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэсээс зохион байгуулсан “БИДНИЙ НЭРИЙН ХУУДАС АЯН”-д анги хамт олноороо оролцож ТЭРГҮҮН байр, Алтан өргөмжлөл, 1 сая төгрөгөөр үйл ажиллагаагаа дэмжүүлэх эрхийн бичгээр  2017 онд “МАТЕМАТИКЧ - ЗӨВ ХАМТ ОЛОН”-оор  2018 онд “ХӨГЖЛИЙГ БҮТЭЭГЧ ХҮҮХЭД АЯН”-д Газарзүйн судлагдахуунаар 1-р байр, Физикийн судлагдахуунаар 1-р байр, багаараа Тэргүүн байр Гранпари  2018 онд “ЭВСЭГ НӨХӨРСӨГ АНГИ ХАМТ ОЛОН”-оор тус тус шалгарсан бөгөөд сурлага урлаг спортоороо сургуульдаа төдийгүй аймаг, улсад манлайж буй олон сурагчидтай анги хамт олон юм.  2019 онд Сургуулийн АШ “ГАР БӨМБӨГ”-ийн тэмцээнд хөвгүүдийн баг 1-р байр Алтан медаль  2019 онд Сургуулийн АШ “САГСАН БӨМБӨГ”-ийн тэмцээнд хөвгүүдийн 2-р баг 2-р байр Мөнгөн медаль  2019 онд Сургуулийн АШ “САГСАН БӨМБӨГ”-ийн тэмцээнд хөвгүүдийн 1-р баг 3-р байр Хүрэл медаль  2019 онд Сургуулийн АШ “САГСАН БӨМБӨГ”-ийн тэмцээнд охидын баг 4-р байр тус тус эзэлсэн байна.  2019 онд тус үйл ажиллагаагаараа сурагч Ж.Басбишийн “Оны шилдэг ӨУБ”- номинацид нэр дэвшүүлэн “Оны шилдэг сурагч”-аар шалгарсан  2019 онд Титэм сургуулийн “Оны шилдэг анги удирдагч багш”-аар шалгарсан Тус хугацаанд анги хамт олноороо хүмүүнлэг энэрэнгүй үйлст нэгдэн жил бүр уламжлал болгон идэвхитэй үйл ажиллагаа явуулж үе тэнгийн найзууд, дүү нар, олон нийтэд харамгүй
  • 15. БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль сэтгэлээр тусалж дэмжин ажиллаж бодит үр дүнд хүрсэн. Мөн энэхүү үйл ажиллагааг клубээр дамжуулан явуулсанаар анги хамт олны уур амьсгал маш эерэг байсан бөгөөд аливаа үйл ажиллагаанд анги хамт олноороо бүтээлчээр , санаачлагатайгаар оролцож буй нь илэрхий харагдаж байсан юм. Мөн анхны судалгаа 1-ийг харахад харилцааны чадвар өндөртэй хэдий ч ангийн 72.9% нь дотогшоо чилэсэн үзүүлэлттй байсан. Харин анги хамт олноороо хамтарч ажилласны үр дүн давуу талаа ашиглан хувь хүний чадамжийн түвшин өөрчлөгдсөн нь ч харагдаж байгаа юм. Тэгэхээр хүүхдийг хичээлд орцуулаад л байвал хичээлдээ дуртай сонирхолтой болдогийн адил аливаа үйл ажиллагаанд хамт олны уур амьсгал нэг зорилго эв санааны дор нэгтгэн орцуулбал хүүхэд хөгждөг гэдэг нь энэ арга туршлагаас тодорхой харагдаж байна. Мэдээж сонгосон үйл ажиллагаа бодитой бөгөөд насан туршдаа дурсагдах тийм үнэ цэнэтэй байх нь чухал юм шүү дээ. Багш та ч өөрийн болон ангийн сурагчдынхаа онцогт тохируулан энэ арга туршлагыг хэрэглээд үзээрэй. Заавал сайн дурын гэлтгүй таны хамт олон ямар чадамтай вэ?, ямар хүсэл эрмэлзлэлтэй вэ? Гэдгээс ихээхэн хамаарч багш ач холбогдлыг өгөх хэрэгтэй. Ингэснээрээ багш таны ч ангитай ажиллах чадвар, үйл ажиллагаанд ихээхэн том өөрчлөлтүүд гарч, урсаглаараа хийгддэг ажлууд энгийнээс энгийн болох бөгөөд хүүхдүүдийг хэрхэн хөгжүүлж болох шинэ арга туршлагатай болно гэдэгт итгэлтэй байна. ТАВ. НОМ ЗҮЙ , АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ Ш.Ичинхорлоо.Багшийн ном, УБ 2006 Н.Цэдэвсүрэн. Монгол улсын ЕБ-ын сургалтын орчны тулгамдсан асуудлууд, УБ 2010 Б.Оргил.Багшийн хөгжил хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжинэ, УБ 2013 Google.mn БСШУСЯ Суурь боловсролын цөм хөтөлбөр УБ 2019
  • 16. БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль ХАВСРАЛТ 2016-2017он Хариу нэхээгүй хайрын баяр-1: Ангийн сурагчид 12-р сарын турш хандивын аян өрнүүлж хандиваа босгож зорилтот бүлэгрүү хандсан анхны томоохон үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж чадсан юм. 2017-2018 он Хариу нэхээгүй хайрын баяр аян-2, 3: Энэ жилийн онцлог нь сургуулийнхаа бүтэн өнчин 2 сурагчид зориулан хадивян аян зарласан. Ингэсээр бид төрийн банканд 18 нас хүртэл хугацаатай 100000 төгрөгийн хадгалмжийн данс болон хичээлийн хэрэглэгдэхүүнүүдийг сурагчиддаа хүргэсэн. Уранзаяа охниын дүүг Казакстан хотруу тавхайн гажигийн мэс засалд явах үед мөн хандивын аяныг зохион байгуулд тусламжийг хүргэсэн. Хүүхдийн эрхийн үүднээс зургаар баталгаажуулсангүй 2019 он Хариу нэхээгүй хайрын баяр аян-4: Зуны пара олимпод оролцохоор бэтгэж буй сурагч н. Энхбаярт хандивын аян өрнүүллээ. Хөвсгөл аймаг олимпын аваргатай боллоо.
  • 17. БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль 2016-2017 он Анхны DDN party-1үйл ажиллагаа. Тухайн жилд Титэм ЕБ-ын сургуульд Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай тусгай анги нээгдэж үйл ажиллгаагаа эхлүүлж байсан бөгөөд тэдний тухай сургуулийн сурагчид төдийнлөн сайн мэддэггүшй байв. Тиймээс бид энэ үйл ажиллагаагаараа тэдний эрхийг хамгаалах өдрийг сонгон авч сургуулийн 9-12р ангийн 300 орчим сурагчдад мэдээлэл хийн, хийж суралцаж байгаа зүйлсийг таниулахыг хичээсэн. Энэ нь ч маш үр дүнтй болж хөгжлийн бэрхшээлтэй сурагчид болон тэдний гэр бүр маш сэтгэл өндөр хүлээн авч биднийг дэмжиж байсан. 2017-2018 он DDN party-2 үйл ажиллагаа: ТХБ гэж юэ гэдгийг сурагчид сайн мэддэг болсон. Бас сургуульд маань хэрэгцээ шаардлагатай бусдаас өөр төрсөн ч адилхан сурч боловсрох хөгжих эрхтэй хүүхдүүд бий гэдгийг харсан, танилцсан. Тиймээс бид энэ жилийн хүрээнд тэдэндээ зориулж сургууль анги хамт олноороо гарын доор материалаар хичээлийн хэрэглэгдэхүүн хийж өгөхөөр ажиллаж, үйл ажиллагаагаа зохион байгуулсан. 2018-2019 он DDN party-3 үйл ажиллагаа: Энэ жилийн онцлог нь АУБ нарыг татан оролцуулсан бөгөөд Ирээдүй сургуулийн ТХБ-ын багш нарыг урин бидний үйл ажиллагаатай нэгдэхийг уриалан урьж оролцуулсан явдал байлаа. Хүүхдүүд маань өөрсдын сурсан бүжгээрээ мэндчилгээ дэвшүүлж ирсэн зочид болон сургуултйнхаа ах эгч нарт бэлэг барилаа. Уригдан ирсэн зочид болон АУБ нар маань хүүхэд бүрт гарын бэлэгтэй ирсэн нь тэднийг маань маш их баярлуулсан шүү...
  • 18. БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль 2019-2020 он DDN party-4 үйл ажиллагаа:Жил бүрийн үйл ажиллагаа нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Учир нь гэвэл хүүхэд жил бүр хөгжиж, сэтгэхүйн цар хүрээ өөрчлөгдөж байдаг. Тиймдээ ч бид энэ жилийн үйл ажиллагаагаараа Хүүхдийн ордон болон Титэм ЕБС- ийн нийт 33 хөгжлийн бэрхшээлтэй сурагчдаа гэр бүлийн хамт урин оролцуулж, тэдний дунд спортын бяцхан арга хэмжээг зохио явуулснаараа онцлог байсан. Манай үйл ажиллагааг ч хүүхдүүд маань мэсэн ядан хүлээж, баярладаг сайхан болжээ. Мөн энэ жил бид бүхэн ХЗГХХ-ээс зохионсон клубуудыг дэмжих төслөөс 200000 төгрөгийн туслалцаа авч анги бүрт сурагчдад зориулсан сурах бичигийг гардуулж өгч хувь намраа оруулсан.
  • 19. БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль Цоглог бүлгэмийн нөлөөлийн ажил-“Охидын шивнээ” Цоглог бүлгэмийн нөлөөлийн ажил-“Эрүүл мэндийн довтолгоо”
  • 20. БАГШИЙН АРГА ЗҮЙ, САЙН ТЕХНОЛОГИ Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургууль БИДНИЙ АМЖИЛТУУД