SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 7
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ МЭРГЭЖИЛ СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН 
2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН II УЛИРЛЫН ДОТООД ХЯНАЛТ 
ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН 
I.Сургалтын үйл ажиллагааны чиглэлээр: 
МСҮТ-ийн дотоод хяналт-шинжилгээ,үнэлгээг дараах чиглэлийн дагуу явуулж, улмаар цаашид 
шйидвэрлэх асуудлуудыг боловсруулан удирдлагад танилцуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга 
хэмжээг авч ирсэн.Үүнд: 
1. Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн дотоод хяналт шалгалтын удирдамжийг дараах чиглэлийн 
дагуу боловсруулан баталгаажуулж, түүний дагуу дотоод хяналт-шинжилгээ үнэлгээ явуулж 
байна. Үүнд: 
 МСҮТ-ийн сургалтын үйл ажиллагаа тухай удирдамжийг 2014 оны 02-р сарын 10-ны өдөр 
батлуулан ажилласан. 
 МСҮТ-ийн дотуур байрны суралцагчдын гуанзны хүнсний аюулгүй байдлын чиглэлээр 
удирдамж боловсруулан 2014 оны 03 сарын 18-нд батлуулж, хяналт-шинжилгээ хйисэн. 
2. Батлагдсан удирдамжийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээг явуулж, үүний үр дүнд хяналт 
шинжилгээ үнэлгээний тайланг боловсруулж, цаашид шийдвэрлэх асуудлууд, тэдгээрийг 
хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг гарган, удирдлагад танилцуулах байдлаар үйл ажиллагаагаа 
явуулдаг.2013-2014 оны хичээлийн жилийн II улиралд дараах зорилго, чиглэл бүхий хяналт- 
шинжилгээ, үнэлгээний тайланг боловсруулсан байна. Үүнд: 
 А/08 тоот Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн төгсөгчдийн бичиг баримтын бүрдүүлэлт, 
түгээлт,хадгалалт хамгаалалтад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан 
 А/09 тоот МСҮТ-ийн сургалтын хөтөлбөр,төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт- 
шинжилгээ , үнэлгээний тайлан 
 А/10 тоот МСҮТ-ийн дотуур байрны суралцагчдын гуанзны үйл ажиллагаанд “Хүнсний 
тухай”, ”Ариун цэврийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн тухай”,”Галын 
аюулгүй байдлын тухай ” хуулиуд болон “Хоолны газрын ангилал, үндсэн шаардлага” MNS 
4946:2005 , Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал” MNS CAC RCP 
39:2009 стандартын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ , үнэлгээний тайлан 
 А/11 тоот МСҮТ-ийн 1-р ангийн суралцагчдаас нийгмийн ухааны, байгалийн ухааны 8 
төрлийн хичээл болон мэргэжлийн хичээлүүдээр хөндлөнгийн шалгалтыг авах, түүнд 
үнэлэлт дүгнэлт өгөхөд хийсэн хяналт-шинжилгээ , үнэлгээний тайлан 
3. Хяналт-шинжилгээ,үнэлгээний үр дүнд илэрсэн зөрчил,дутагдлын талаар тайлбар гаргуулж, 
шалтгаан нөхцөлийг тодруулж улмаар зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байхын тулд 
санал зөвлөмжийг боловсруулж хүргүүлдэг. Зөвлөмжид илэрсэн зөрчлүүдийг арилгах,дахин 
гаргахгүй байх тухай болон хэрэгжилтийг хангах хугацааг тогтоож өгдөг.Зөвлөмжийн 
хэрэгжилтийн байдлыг гүйцэтгэлийн оноогоор дүгнэх ба зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй 
байгаа нөхцөлд хугацааг сунгах байдлаар илэрсэн зөрчил,дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч 
хэрэгжүүлдэг. 
Үр дүнд суурилсан гүйцэтгэлийг сайжруулахын тулд зөвлөн туслах үйл ажиллагааны хүрээнд 
нийт 6 зөвлөмжийг хүргүүлж зөвлөмжийн хэрэгжилт- 87.9% болно. Зөвлөмж тус бүрийн дагуу 
хийгдсэн ажлууд болон хэрэгжилтийг авч үзвэл: 
 А/12 тоот зөвлөмж нь МСҮТ-ийн үйлдвэрлэлийн дадлагын ажилд “Мэргэжлийн боловсрол 
сургалтын тухай” хуулийн 11.4, 20.1, 20.2.4 заалтууд,“Бага дунд боловсролын тухай” хуулийн 
22.1.5 заалтын хэрэгжилтийн тухай байсан ба зөвлөмжийн хүрээнд дараах ажлуудыг авч 
хэрэгжүүлсэн.Үүнд: 
- Үйлдвэрлэлийн дадлагын 3 талт гэрээ хүчин төгөлдөр болгох ажлыг 80%-тай гүйцэтгэсэн 
- Дадлагын тайлан хамгаалалтад хүчин төгөлдөр дадлагын гэрээ бүхий суралцагчдыг 
оруулсан. 
- 129 суралцагч 40 аж ахуйн нэгжтэй хамтран үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулсан. 
- Ажил олгогчтой хийсэн гэрээнд дадлагын тайлан хамгаалуулалтад ажил олгогчийг 
хамруулах тухай оруулаагүй боловч 6 ангийн дадлагын тайлан хамгаалалтанд 5 ажил 
олгогчийг оролцуулж дадлагын тайланг уламжлалт аргаар хамгаалуулсан. 
Зөвлөмжийн хэрэгжилт-80.0%
 А/13 тоот зөвлөмжид 2013-2014 оны хичээлийн жилийн I улирлын сургалтын стандарт 
хэрэгжилт болон төгсөгчдийн бичиг баримтад “Мэргэжлийн боловсрол сургалтын тухай” 
хууль, Үндэсний архивын газрын даргын 59 тоот тушаал болох “Байгууллагын архивын 
үндсэн заавар”-ын мөрдөлтийн тухай байсан ба зөвлөмжийн хүрээнд дараах ажлуудыг авч 
хэрэгжүүлсэн.Үүнд: 
- Улирлын болон жилийн эцсийн дүнгийн нэгтгэлийн дүгнэхэд 1 ба 2-р курсийн 2 ангийн 
679 суралцагчдын “Б” улирлын дүнгийн нэгтгэл : АВ-ийн эзлэх хувь 62.4%, стандарт 
хэрэгжилтийн хувь 99.5%, гүйцэтгэлийн хувь 82.3%, жилийн эцсийн дүнгийн нэгтгэл : 
АВ-ийн эзлэх хувь 55.2%, стандарт хэрэгжилтийн хувь 99.9%, гүйцэтгэлийн хувь 81.1%. 
- Анги дэвших шалгалтын дүнгийн нэгтгэлийг дүгнэхэд 1 -р курсийн 17 ангийн 381 
суралцагчдын “Анги дэвших” шалгалтын дүнгийн нэгтгэл : АВ-ийн эзлэх хувь 11.6%, 
стандарт хэрэгжилтийн хувь 60.4%, гүйцэтгэлийн хувь 61.2%. 
- Төгсөлтийн шалгалтын дүнгийн нэгтгэлийг дүгнэхэд 2-р курсийн 11 ангийн 256 
суралцагчийн төгсөлтийн шалгалтын үнэлгээний нэгтгэл: монгол хэлний шалгалтанд АВ- 
ийн эзлэх хувь 22.8%, стандарт хэрэгжилтийн хувь 100%, гүйцэтгэлийн хувь 70.0%, 
математикийн шалгалтанд АВ-ийн эзлэх хувь 36.2%, стандарт хэрэгжилтийн хувь 100%, 
гүйцэтгэлийн хувь 76.0%, сонгох шалгалтыг АВ-ийн эзлэх хувь 51.2%, стандарт 
хэрэгжилтийн хувь 100%, гүйцэтгэлийн хувь 76.8%. 
- Мэргэжлийн зэрэг олгох комиссийн шийдвэрээр суралцагчдын зэргийг тодорхойлж 
тушаал гаргасан болно. Зэргийн нэгтгэл хийх боломжгүй. Учир нь мэргэжил бүрийн 
зэргийн түвшний үнэлгээ өөр өөр байдагтай холбоотой. 
- Нэмэлт элсэлтийн суралцагчдаас түвшин тогтоох шалгалт авч дүгнэсэн. 
- Чадамжийн сургалтанд хамрагдаж 11 ангийн Мэргэжлийн үнэмлэхтэй төгсөгчдийн бичиг 
баримтыг бүрдүүлэхдээ “Суралцагчдад бичиг баримт хүлээлгэн өгсөн бүртгэл”-ийг багш 
бүрээр хөтлүүлсэн. 
- Мэргэжлийн боловсролын үнэмлэх 257ш, мэргэжлийн үнэмлэх 134ш-ийг захиалахдаа 
суралцагчдаас үнэмлэхний мөнгийг бэлнээр авч 2089000 төгрөгийн няравт тушааж, 
шилжүүлэх байдлаар санхүүгээр дамжуулан захиалсан болно. 
- 2013-2014 оны хичээлийн жилийн I улирлын төгсөгчдийн баримт бичгийг ангийн багш нь 
тараагаад үлдснийг архивт хүлээлгэн өгсөн. 
- Архивын хөтлөх хэргийн жагсаалтын дагуу төгсөгчидтэй холбогдолтой бичиг баримтыг 
архивт өгсөн болно. 
Зөвлөмжийн хэрэгжилт-96.3 % 
 А/14 тоот зөвлөмж нь МСҮТ-ийн ММУЧЭСТэнхимийн багш нарын сургалтын бичиг 
баримтын бүрдүүлэлт, сургууль дээр дадлага хичээлийн сургалтын тухай байсан ба 
зөвлөмжийн хүрээнд дараах ажлуудыг авч хэрэгжүүлсэн.Үүнд: 
- 8 мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг мэргэжлийн багш нарын хүчээр боловсруулсан. 
- Хангайн БАЗТ-ийн гаргасан чадамжийн нэгж хичээлийн төлөв-лөгөөний загварыг 
ашиглаж байна. 
- Сургалтанд чадамжийн хөтөлбөр боловсруулан ашиглах болсонтой холбогдуулан 
хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөөг боловсруулан ашиглах боловсруулах шаардлагагүй 
болсон. ЧСС-ын хэрэгжилтийн мэдээг Хангайн БАЗТ-д 3 удаа хүргүүлж, 1 удаа арга зүйн 
зөвлөгөө авсан болно. 
- ЧСС-ынүнэлгээг сургалтандаа хэрэгжүүлж байна. 
- Журнал хөтлөлтийг сайжруулахын тулд журнал хөтлөлтийн шалгуур үзүүлэлтийг 
боловсруулан бүх багшийн журналд үзлэг хийсэн.Архивт бичиг баримт хүлээлгэн өгөх 
ажлын хүрээнд “Үйлдвэр сургалтын журнал хүлээлгэн өгсөн тэмдэглэл”-ийг хөтлөж 
байна. 
- Хөндлөнгийн шалгалтын сан бүрдүүлж байгаа болно. 
- Тэнхимийн эрхлэгч компьютер, принтертэй болсон. 
- Аттестатчлалын шалгуур үзүүлэлтийг боловсруулан багш нарт танилцуулан бэлтгэлийг 
хангуулсан. 
- Сургууль дээрх дадлагын хичээлээр хийх ажлын жагсаалтыг хэлэлцэж батлан, 
үйлдвэрлэлийн сургалтын журналд бичилт хийсэн. 
- Хичээл практикийн зардлыг багш бүрээр хийлгэсэн боловч мэргэжлийн 7 ангийн нийт 
суралцагчдын 41.2%-д хичээл практикийн зардлыг авч зарцуулсан байна. 
Зөвлөмжийн хэрэгжилт-96.7 %
 А/15 тоот зөвлөмж нь Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн захиргаанд гаргасан өргөдөл, 
гомдлын шийдвэрлэлт болон архивын эмх цэгц, үйл ажиллагаанд “Иргэдээс төрийн 
байгууллага албан тушаалтанд гарсан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай” хууль болон 
“Үндэсний архивын газрын даргын 59 тоот тушаал “Байгууллагын архивын үндсэн заавар”- 
ын хэрэгжилтийг хангах тухай байсан ба зөвлөмжийн хүрээнд дараах ажлуудыг авч 
хэрэгжүүлсэн.Үүнд: 
- “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх 
тухай” хуулийн 10.1 заалт болох “Өргөдөл, гомдолд тавих шаардлага“-ийн дагуу ирсэн 
өргөдөл, гомдлыг хүлээн авч байх 
- Өргөдөлд бүртгэлийн карт хөтлөхөө больж, өргөдөл гомдлын бүртгэ-лийн дэвтэрийг 
хөтлөн, нийт 18 өргөдөл буюу 90.0%-ийг бүртгэсэн байна. 
- Хөтлөх хэргийн жагсаалтыг боловсруулан албадаас бичиг баримтын авч архивт хадгалаж 
байна. 
- А/11 зөвлөмжийн биелэлтийг 70.0%-тай хэрэгжүүлж ажилласан байна. 
- Анги удирдсан багш Ц.Цэнд-Аюуш 6 суралцагчийн, Б.Гиваа 4 суралцагчийн бичиг 
баримтыг архивт хүлээн авсан болно.Хэрэгжилт 52.6% байна. 
Зөвлөмжийн хэрэгжилт-86.7 % 
 А/16 тоот зөвлөмж нь “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд 
боловсруулсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарь боловсруулалтын тухай байсан ба 
зөвлөмжийн хүрээнд дараах ажлуудыг авч хэрэгжүүлсэн.Үүнд: 
- Барилгын мужаан мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг боловсруулан батлуулсан болно. 
- 2014 оны 02-р сарын 07 өдрийн А/16 тоот “Журам батлах тухай” Монгол Улсын 
Хөдөлмөрийн Сайдын тушаалаар батлагдсан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” 
хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмын 5.1.1-д заасны дагуу сургалтын явцын графикийг 
мөрдөж ажилласан. 
- Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганцэцэгээр батлуулан 
мөрдөж байгаа “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбө-рийн үйлдвэрлэлийн 
дадлага зохион байгуулах ажлын удирдамжийн дагуу үйлдвэрлэлийн болон сургууль 
дээрх дадлагыг зохион байгуулсан. 
- Үйлдвэрлэлийн дадлагыг 207 суралцагч нийт 55 ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага 
дээр хийж байна. 
- Сургалтанд ашиглаж байгаа хичээлийн хуваарь нь баталгаажуулсан, хичээлийн хуваарьт 
боловсруулсан албаны нэр, хичээл орох ангийн дугаарыг бичсэн. 
Зөвлөмжийн хэрэгжилт- 95.2 % 
 А/17 тоот зөвлөмж нь Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн дотуур байрны суралцагчдын 
гуанзны үйл ажиллагааны тухай байсан ба зөвлөмжийн хүрээнд дараах ажлуудыг авч 
хэрэгжүүлсэн.Үүнд: 
- Бохир трап, цооногийг хуваарийн дагуу цэвэрлэж, халдваргүйжүүлдэг болсон. 
- Хоол үйлдвэрлэлийн байрны цонхонд тоос шороо шавьж нэвтрүүлэхгүйн тулд онгойдог 
хэсгээрээ торон хаалт хийсэн, тавцанг цагаан будгаар будаж засварласан. 
- Ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд жилд 2-оос 
доошгүй удаа хамрагдсан. 
- Ажиллагсад хөдөлмөр хамгааллын хувцасаар бүрэн хангагдсан, хэрэглэдэг. 
- Ажиллагсад ажлын байранд ээмэг зүүлт бөгж, зүүлт, бугуйн цаг, гар утас 
хэрэглэхгүй,гарын хумс ургуулж будаагүй,гарын ариун цэвэр сахидаг болсон, эдгээрт 
хяналт тавьж бүртгэл хөтлөсөн болно. 
- Үйлдвэрлэлийн байранд гадны хүн оруулахад зориулж улавч, малгайтай болсон. 
- Ажилчид гараа бохирдох ариун цэврийн өрөөнд орсон тохиолдол бүрд угааж хэвшсэн, 
халдваргүйтгэлийн санамж зааврыг байрлуулсан. 
- Хоолны газрын өдөр тутмын угаалга, цэвэрлэгээ ариутгалыг графикийн дагуу тогтмол 
хийдэг, бүртгэл хөтлөдөг. 
- Түүхий эд бүтээгдэхүүнийг дагалдах бичиг баримт, баталгаажилттай, байнгын гэрээт 
бэлтгэн нийлүүлэгчтэй болсон. 
- Болсон болон түүхий мах, ногоо,талх тус бүрт ялгах тэмдэглэгээ тавьсан зориулалтын 
вандан, тавиур хэрэглэдэг.
- Бэлэн болон хагас боловсруулсан , түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалдаг. 
- Өрөө тасалгаанд температурыг хянах термометртэй болсон. 
Зөвлөмжийн хэрэгжилт- 72.2 % 
4. Хөндлөнгийн шалгалт авч үнэлэлт дүгнэлт өгөх 
1-р ангийн суралцагчдаас мэргэжлийн хичээлүүд болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл 
ахуйн шаардлагыг хангаж ажиллах, бизнес аж ахуй эрхлэлт, харилцааны ур чадвар эзэмших зэрэг 
хичээлүүдээр хөндлөнгийн шалгалтыг авсан болно. 
Хөндлөнгийн шалгалтаар А=307,В=461, C=512, D=804, F=2229 стандарт хэрэгжилтийн хувь 
48.3%, АВ-ийн эзлэх хувь 17.8, гүйцэтгэлийн хувь 58.1% -ийн үнэлгээтэй дүгнэгдсэн байна. 
Хөндлөнгийн шалгалтын талаар хяналт-шинжилгээ үнэлгээний дугаар А/11 тоот тайланд 
тусгасан болно. 
5. “Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох тухай” журмын хэрэгжилт 
“Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох тухай” журмын дагуу ажлын хэсгийн 
нэгдсэн үнэлгээгээр 7 багшид "Заах аргач" мэргэжлийн зэрэг олгох болсон байдалд үнэлэлт 
дүгнэлт хийхэд журмын хэрэгжилт 100%-тай байна.Харин болзол хангасан багш нарын бичиг 
баримтыг дээд шатны байгууллагад хүргүүлэн, үнэмлэхжүүлсэн байна. 
6. Багшийн мэдлэг, ур чадварыг үнэлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх 
 Дадлагажигч багш албан тушаалтай багш А.Даваадалай,Б. Гүнжидмаа,М. Гэндэнсүрэн, 
Д.Мөнхцэцэг нарыг "Хөдөлмөрийн тухай" хуулийн 23.2.3."Туршилтын болон сургалтын 
хугацаа нь 6 сараас илүүгүй байна." гэсэн заалтын дагуу сургалтын төлөвлөгөөний 
боловсруулалт, нэгж хичээлийн төлөвлөгөө, сургалтын хэрэглэгдэхүүний бүрдүүлэлт зэрэг 
холбогдох бичиг баримтад үнэлэлт өгөхийн хамт зөвлөн туслах үйлчилгээг багш бүрд 
үзүүлсэн. 
 Нээлттэй хичээлд нийт 47 багш хамрагдсан бөгөөд хичээлийн хуваарийн дагуу нээлттэй 
хичээлд сууж, багшийн хичээлийн цаг ашиглалт, суралцагчийн тэмдэглэл хөтлөлт, багшийн 
заах ур чадвар, хэрэглэгдэхүүн ашиглалт, багшийн харилцаа, хандлага,үнэлгээ гэсэн багцын 
дагуу нийт 15 үзүүлэлтээр үнэлэлт дүгнэлт хийхэд нийт багш нар 86.4%-тай дүгнэгдсэн 
болно. Ажиглагчдын зүгээс багш бүрийн давуу,сул талын тухай тайлбарлан үнэлгээг 
танилцуулж, үнэлгээний бодит байдлыг хангаж ажилласан болно. 
 1 ба 2 курсийн суралцагчдыг хамарсан сэтгэл ханамжийн судалгааг явуулж үнэлэлт дүгнэлт 
өгсөн болно.Дараах чиглэлийн дагуу судалгааг явуулсан болно.Үүнд: 
- Багшийн сургалтын үйл ажиллагааны тухай хийсэн сэтгэл ханамжийн судалгааны дүн 
91.3% байна.Энэ үзүүлэлтийг нь 2012-2013 оны хичээлийн жилийн судалгааны дүнтэй 
харьцуулахад 2.3%-аар өссөн байна. 
- Анги удирдсан багшийн үйл ажиллагааны тухай сэтгэл ханамжийн судалгааны дүн 89.6% 
байна.Энэ үзүүлэлтийг нь 2012-2013 оны хичээлийн жилийн судалгааны дүнтэй 
харьцуулахад 4.7%-аар өссөн байна. 
Энэ сургалтын үйл ажиллагааны талаар Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн суралцагчдын 
сэтгэл ханамжийн судалгааны тайланд дэлгэрэнгүй тусгасан болно. 
Дээрх үнэлгээг багш бүрийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд тооцуулах зорилгоор 
аттестатчиллын шалгуур үзүүлэлтүүд болгон оруулсан болно. 
7. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх 
2014 оны 1-6 сард сургуулийн захиргаанд ирсэн нийт 20 өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд 
"Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гарсан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай" 
хуулийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд өргөдөл гомдлыг хүлээн авахгүй татгалзаж 
буцаасан байдал байхгүй,өргөдлийн шийдвэрлэлт хууль тогтоомжид бүрэн нийцсэн, гаргасан 
өргөдөл гомдлын хариуг хуульд заасан хугацаанд эзэнд нь мэдээлсэн ,шийдвэрлэлт-100% байна. 
8. Захирлын зөвлөлийн хурал, захирлын тушаалын хэрэгжилтэд үнэлэлт өгөх 
Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийн хэрэгжилтэд үнэлэлт өгөхөд 80.3%-тай байв. 
Захирлын 33 тушаалын хэрэгжилтийг үнэлэхийн тулд ажлын хэсгийн ахлагч болон нарийн 
бичгээр хийсэн ажлын тайланг бичүүлэн авч үнэлэлт, дүгнэлт өгөхөд 63.4%-ийн хэрэгжилттэй 
байсан.
Захирлын тушаалын хэрэгжилтийг ажлын хэсэг байгуулах, комисс томилох,зөвлөл 
байгуулах тухай тушаал бүрээр нь авч үзвэл: 
 “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалыг 10 удаа гаргасан ба тэдгээрийн хэрэгжилт 66.0%- 
тай байна. 
 “Комисс томилох тухай” тушаалыг 16 удаа гаргасан ба тэдгээрийн хэрэгжилт -70.0%. 
 “Зөвлөл байгуулах тухай” тушаалыг 7 удаа гаргасан ба тэдгээрийн хэрэгжилт -54.3%. 
9. Өвөрхангай аймгийн засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах 
МСҮТ-ийн ажлын цагийн хуваарьт Өвөрхангай аймгийн засаг даргын захирамжийн дагуу 
өөрчлөлт орсонтой уялдуулан нийт ажилтнуудын ажлын цагийг бүртгэж хяналт хийж, алба бүрт 
илэрсэн зөрчлийг арилгахын тулд мэдэгдэх хуудас өгч ажилласан. 
10. Сургуульд хэрэгжиж буй хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх 
Сургуулийн хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 
хэрэгжилт 4-р сард 58.0%, 6 сард 63.6%-тай буюу гүйцэтгэл-5.6%-аар өссөн байв. 
Төсөл,хөтөлбөрийн хэрэгжилтийг тус бүрээр нь авч үзвэл: 
 Суралцагч хөгжлийн төсөл”-ийн хэрэгжилт 2014оны 4-р сард 40%, 6-р сард 58.8% буюу 
гүйцэтгэл-18.8%-аар өссөн байна. 
 5 минутын ёс зүйн хичээлийн хөтөлбөрийн хүрээнд санал асуулгыг явуулан хэрэгжилтэд 
үнэлэлт өгөхөд 44.1%-тай байсан. 
 “Суралцагч хөтөлбөр”-ийн дэд хөтөлбөрийн хүрээнд дотуур байрны суралцагсдад 
зорхиулсан үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 4-р сард 30% байсан бол 6-р сард 
61.5%-тай хэрэгжсэн буюу гүйцэтгэл-31.5%-аар өссөн 
 “Суралцагч хөтөлбөр”-ийн дэд хөтөлбөрийн хүрээнд ҮМАБХ-ийн суралцагчдад зориулсан 
үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 4-р сард 75% байсан бол 6-р сад 66.7%-тай буюу 
гүйцэтгэл-8.3%-аар буурсан байна. 
 Багш хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 
хэрэгжилт 4-р сард 76.3%, 6-р сард 78.9%-тай буюу гүйцэтгэл-2.6%-аар өссөн байна. 
 “Бүтээлч багш” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 4- 
р сард 38.9%, 6-р сард 71.4%-ийн хэрэгжилттэй байсан. 
11. Албадын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах 
Бүх албадын ажилтнуудын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж улмаар үр дүнгийн 
гэрээний 1-3 сарын хийсэн ажлын тайлантай харьцуулах замаар үнэлэлт дүгнэлт өгч зөвлөн 
туслах үйл ажиллагаа үзүүлсэн. 
12. Номын сангийн үйлчилгээнд мониторинг үнэлгээ хийх 
2014 оны 5 сар1 ба 2-р ангийн суралцагчдаас сэтгэл ханамжийн судалгааг номын сангийн үйл 
ажиллагааны талаар авахад 84.1%-тай үнэлэгдсэн нь 2012-2013 оны хичээлийн жилийн 
судалгаатай харьцуулахад 8.1%-аар өссөн байгаа нь номын сангийн үйл ажиллагаа дээшилж 
байгааг харуулж байна.Энэ тухай номын сангийн үйл ажиллагааны тухай Өвөрхангай аймаг дахь 
МСҮТ-ийн суралцагчдын сэтгэл ханамжийн судалгааны тайланд дэлгэрэнгүй тусгасан болно. 
13. Аттестатчиллын үр дүн үр нөлөөг танилцуулж цаашид авах арга хэмжээг тодорхойлох 
“Хөдөлмөрийн яамнаас гаргасан аттестатчилах журам”-ын төслийг үндэслэн захирлын тушаалаар 
байгуулагдсан ажлын хэсгийнхэн аттестатчилалын шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулан, 
захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж нийт багш нарын хүртээл болгосон.
САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР: 
МСҮТөвийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн 
дутагдлыг арилгах, холбогдох зөвлөмж, санал дүгнэлтийг гаргах зорилгоор Хөдөлмөрийн яамны 
харьяа Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар батлуулсан 
2014 оны 03-р сарын 20-ны өдрийн B/03 тоот удирдамжын дагуу ажиллаж зөвлөн туслах үйлчилгээ 
үзүүлж хэрэгжилтийг үнэлж дүгнэв. Үүнд: 
 B/01 тоот зөвлөмжөөр “Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-г 
хэрэгжүүлэх тухай 
 B/02 тоот зөвлөмжөөр “НББ-ийн тухай хууль”-ийн 3.1.8 заалт, 17.1, 17.2, 19.1.1, 16.1 заалт, 
МУ-ын Сангийн сайдын 48-р тоот тушаалын 5.3 заалтыг хэрэгжүүлэх тухай 
 B/07 тоот зөвлөмжөөр МУ-ын Засгийн газрын 2009 оны 05-р сарын 14-ний өдрийн “ Ил тод 
байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” 143 дугаар тогтоол, Хөдөлмөрийн сайдын 
2014 оны 02-р сарын 24-ны өдрийн A/37 тоот тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах тухай 
 B/08 тоот зөвлөмжөөр МУ-ын “ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн 
хэрэгжилтийг ханган ажиллах тухай 
Зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн ажлууд, хэрэгжилт: Үүнд: 
 Төсөв санхүүгийн нээлттэй ил тод байдлыг хангах үүднээс Төсөв санхүүгийн ил тод байдлын 
мэдээллийн самбар, байгууллагын www.uv-msut.mn вэб хуудсанд “Ил тод байдал” цонх нээн 
ажиллуулж байна. Зөвлөмжийн хэрэгжилт 85.7%. 
 Эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв, сарын мэдээг батлагдсан маягтаар гаргаж 
ил тод байдлын самбар болон байгууллагын вэб хуудсанд байрлуулан мэдээлж байна. 
 МСҮТөвийн захирлын ажлын хэсэг томилсон тушаалын хэрэгжилтэд үнэлэлт өгч 
хэрэгжилтийг цаашид ханган ажиллахад анхаарах зүйлийг тусган тайлагнав. 
 Төсвийн зарцуулалт, гүйцэтгэлд зөвлөн туслах зорилгоор 2014 оны 1-р улирлын хичээл, 
үйлдвэрлэл, дадлага сургуулилтын зардлын зарцуулалтад мониторинг хийлээ. Нийт 
төсөвлөсөн 39565800 төг, гүйцэтгэл 37830840 төг, гүйцэтгэл 95.6 хувьтай гарчээ. Нийт 17 
мэргэжлээр суралцагчдаас 7 мэргэжлийн ангийн суралцагчид буюу 41.2% нь хамрагдсан 
байна. 
 Төсвийн төлөвлөлтийн суурь болох дундаж хүүхдийн тоог тогтоох, бодит нөхцөлд хяналт 
хийх зорилгоор статистик мэдээ мэдээллийн үнэн зөв бодит байдалд хяналтын хуудсын дагуу 
үнэлгээ хийсэн. Гүйцэтгэл 100%, зорилтыг бүрэн биелүүлсэн үр дүнтэй байна. 
 Байгууллагын үйл ажиллагааны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах 
зорилгоор хөдөлмөрийн яамны хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас 2014 оны 
04-р сарын 29-ны өдрийн 10/978 тоот албан бичгийн дагуух зөвлөмжийг хэрэгжүүлэн 
ажиллаж байна. 
 МУ-ын Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулгын 2014 оны 03-р сарын 
03 ны өдрийн 3/473 тоот албан бичгийн дагуу МУ-ын Хөдөлмөрийн сайдын A/37 тоот 
тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллалаа. Ажлын 
төлөвлөгөөний хэрэгжилтийг төлөвлөгөөнд тусгагдсан үзүүлэлт тус бүрээр 
тайлагнасан./Тайланг хавсаргав./ 
 МСҮТөвийн эд хариуцагч мөнгөн хөрөнгийн нярав Д.Цэвэлсүрэн, нярав М.Мэндсайхан 
нарын ажилтан албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлийг үндэс 
болгон нийт багш ажилтнуудын хариуцаж буй эд хөрөнгийн ашиглалт, тэдгээрийн бүртгэлд 
явцын хяналт хийлээ. Түүврийн аргыг ашиглан алба нэгж тус бүрээс төлөөлөл болгон 6 эд 
хариуцагчийн хариуцаж буй эд хөрөнгийг ашиглалтын бүртгэлтэй тулгалт хийн явуулахад 
ажилтан албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлийг хөтлөхдөө 
хүлээн авсан эзэмшигчийн гарын үсгийг зуруулдаггүй, эд хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг 
хийхдээ буцаан тушаасан тэмдэглэл хөтөлдөггүй, эд хөрөнгийн шилжих хөдөлгөөний үед 
хасалт хийгээгүйн улмаас бүртгэлээр давхардал үүссэн, эд хөрөнгийн нэрийг марктай хольж 
тэмдэглэсэн ялгаат шинжийг илэрхийлээгүй, эд хөрөнгө хэд хэдэн эд хариуцагчийг дамжсан 
тохиолдолд ашиглалтын бүртгэл хөтөлдөггүй зэрэг дутагдал илэрсэн тул B/08 тоот 
зөвлөмжийг өгч хэрэгжүүлэн ажиллахыг санал болгов. 
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР : 
 МСҮТөвийн ХАБ хариуцсан менежерийг орон тоогоор ажиллуулж байна. 
 МСҮТөвийн захирлын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл” байгуулах тухай, 
A/17 , 2014-02-03ны өдөр байгуулагдан ажиллаж байна. 
 МСҮТөвийн ослын гарцуудыг чөлөөлж тэмдэглэгээжүүлэх ажлыг хийж байна.
 ХАБЭА-н хууль дүрэм журмыг мөрдүүлэх, хэрэгжилтийг хангуулах үүднээс цахилгааны 
шитнүүдийн тоог авч санамж байрлуулах, галын хор, унтраагууруудын лац даралтыг шалгаж 
лабораториудад тавигдах шаардлагыг биелүүлж ажиллахыг зөвлөн ажиллаж байна. 
 Сургууль дээрх дадлага ажлын үед багш суралцагчдад аюулгүй ажиллагааны зааварчилгааг 
тогтмол өгч хор саармагжуулах бүтээгдэхүүнээр ханган ажиллах тал дээр түлхүү анхаарч 
ажиллав. Жишээ нь: энэ оны 4-р сарын байдлаар ДУХ-ын ажилчдын нормын хувцасанд 
990600 төг, хор саармагжуулах бүтээгдэхүүнд 924600 төг, үйлчилгээний ажилчдын 
цэвэрлэгээний материалд 1170420 төг тус тус зарцуулагдсан байна. 
 2014 оны хичээлийн жилийн ариутгал халдваргүйтлийг 2014 оны 02-р сарын 06-ны өдрийн 
10.00-14.00 цагт ЗӨСТөвтэй хийгдсэн гэрээний дагуу сургуулийн обьектод ЗӨСТөвийн 
ариутгалын багаар хийлгэсэн ба бүх талбайгаар биечлэн эмч хяналт тавьсан ба ариутгалыг 
чанартай сайн хийж гүйцэтгэсэн албан тоотыг илгээсэн байна 
 Ахуйн хортон шавьж мэрэгч устгал халдваргүйтгэлийн “Цуврайн гол” ЗБН-тэй байгуулсан 
264 тоот гэрээний дагуу 7000 м2 талбайд эмч Л.Мянгансүрэнгийн хяналтан дор 
халдваргүйтгэл, мэрэгч, шавьж устгалыг 2014 оны 4-р сарын 18-нд хийсэн болно. 
БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР: 
 МСҮТөвийн захирлын 2014-01-23 өдрийн “Эко” зөвлөл байгуулах тухай A/10 тоот 
тушаалаар 9 хүний бүрэлдэхүүнтэй “Ногоон хөгжил” эко зөвлөл ажиллаж байна. 
 Цэцгэн хэлхээ аян зохион байгуулж 15 анги оролцон ангиа цэцэгжүүлж нийт цэцгийн тоо 
50-аар нэмэгдсэн. 
 Сургуулийн гадна талбай, оюутны байрны гадна талбайд 700 мод суулгасан. Үүнд: шар 
хуас-500ш, улиас-100ш, хайлаас-100ш. 
 Сургуулийн өмнө байрлах 2 хайсанд усан оргилуур хийж цэцгийн мандал байгуулсан. 
 Сургуулийн урд талбайд усан оргилуур, сүүдрэвч, гэрэлтүүлэг, зүлэг ногоо, сандал бүхий 
тохижилтыг хийсэн. 
 Сургуулийн хойл талын хайс хашаанд 50 мод нэмж суулгасан. 
 Ногоон байгууламжийн чиглэлээр хийсэн ажлын тайлангаа хотын захирагчийн албанд 
хүргүүлсэн болно.

Weitere ähnliche Inhalte

Mehr von Мөнхжаргал Пүрэвдорж

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааТөгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааМөнхжаргал Пүрэвдорж
 
2017 оны санхүүгийн хяналт шалгалт зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн ажлын та...
2017 оны санхүүгийн хяналт шалгалт зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн ажлын та...2017 оны санхүүгийн хяналт шалгалт зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн ажлын та...
2017 оны санхүүгийн хяналт шалгалт зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн ажлын та...Мөнхжаргал Пүрэвдорж
 

Mehr von Мөнхжаргал Пүрэвдорж (20)

Medee 2020 02
Medee 2020 02Medee 2020 02
Medee 2020 02
 
Audit2
Audit2Audit2
Audit2
 
Audit1
Audit1Audit1
Audit1
 
Urilga tender UV POLYTECHNICAL COLLEGE
Urilga tender UV POLYTECHNICAL COLLEGEUrilga tender UV POLYTECHNICAL COLLEGE
Urilga tender UV POLYTECHNICAL COLLEGE
 
2019 on tosov
2019 on tosov2019 on tosov
2019 on tosov
 
2019 oni 01 r sariin medee
2019 oni 01 r sariin medee2019 oni 01 r sariin medee
2019 oni 01 r sariin medee
 
2019 oni 09 r sariin medee
2019 oni 09 r sariin medee2019 oni 09 r sariin medee
2019 oni 09 r sariin medee
 
2019 oni 08 r sariin medee
2019 oni 08 r sariin medee2019 oni 08 r sariin medee
2019 oni 08 r sariin medee
 
2019 oni 07 r sariin medee
2019 oni 07 r sariin medee2019 oni 07 r sariin medee
2019 oni 07 r sariin medee
 
2019 oni 06 r sariin medee
2019 oni 06 r sariin medee2019 oni 06 r sariin medee
2019 oni 06 r sariin medee
 
2019 oni 05 r sariin medee
2019 oni 05 r sariin medee2019 oni 05 r sariin medee
2019 oni 05 r sariin medee
 
2019 oni 04 r sariin medee
2019 oni 04 r sariin medee2019 oni 04 r sariin medee
2019 oni 04 r sariin medee
 
2019 oni-03 sariin medee
2019 oni-03 sariin medee2019 oni-03 sariin medee
2019 oni-03 sariin medee
 
2019 oni 02 r sariin medee
2019 oni 02 r sariin medee2019 oni 02 r sariin medee
2019 oni 02 r sariin medee
 
2019 oni-sankhuugiin-2-r-ulirlin-tailan-compressed
2019 oni-sankhuugiin-2-r-ulirlin-tailan-compressed2019 oni-sankhuugiin-2-r-ulirlin-tailan-compressed
2019 oni-sankhuugiin-2-r-ulirlin-tailan-compressed
 
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааТөгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
 
Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа
Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа
Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа
 
2017-2018 оны статистик мэдээ
2017-2018 оны статистик мэдээ2017-2018 оны статистик мэдээ
2017-2018 оны статистик мэдээ
 
Нийгмийн ухааны багийн танилцуулга
Нийгмийн ухааны багийн танилцуулгаНийгмийн ухааны багийн танилцуулга
Нийгмийн ухааны багийн танилцуулга
 
2017 оны санхүүгийн хяналт шалгалт зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн ажлын та...
2017 оны санхүүгийн хяналт шалгалт зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн ажлын та...2017 оны санхүүгийн хяналт шалгалт зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн ажлын та...
2017 оны санхүүгийн хяналт шалгалт зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн ажлын та...
 

хяналт шинжилгээ үнэлгэ эний тайлан 2013 2014 оны 2-р улирал

  • 1. ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ МЭРГЭЖИЛ СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН 2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН II УЛИРЛЫН ДОТООД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН I.Сургалтын үйл ажиллагааны чиглэлээр: МСҮТ-ийн дотоод хяналт-шинжилгээ,үнэлгээг дараах чиглэлийн дагуу явуулж, улмаар цаашид шйидвэрлэх асуудлуудыг боловсруулан удирдлагад танилцуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ирсэн.Үүнд: 1. Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн дотоод хяналт шалгалтын удирдамжийг дараах чиглэлийн дагуу боловсруулан баталгаажуулж, түүний дагуу дотоод хяналт-шинжилгээ үнэлгээ явуулж байна. Үүнд:  МСҮТ-ийн сургалтын үйл ажиллагаа тухай удирдамжийг 2014 оны 02-р сарын 10-ны өдөр батлуулан ажилласан.  МСҮТ-ийн дотуур байрны суралцагчдын гуанзны хүнсний аюулгүй байдлын чиглэлээр удирдамж боловсруулан 2014 оны 03 сарын 18-нд батлуулж, хяналт-шинжилгээ хйисэн. 2. Батлагдсан удирдамжийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээг явуулж, үүний үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээний тайланг боловсруулж, цаашид шийдвэрлэх асуудлууд, тэдгээрийг хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг гарган, удирдлагад танилцуулах байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг.2013-2014 оны хичээлийн жилийн II улиралд дараах зорилго, чиглэл бүхий хяналт- шинжилгээ, үнэлгээний тайланг боловсруулсан байна. Үүнд:  А/08 тоот Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн төгсөгчдийн бичиг баримтын бүрдүүлэлт, түгээлт,хадгалалт хамгаалалтад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан  А/09 тоот МСҮТ-ийн сургалтын хөтөлбөр,төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт- шинжилгээ , үнэлгээний тайлан  А/10 тоот МСҮТ-ийн дотуур байрны суралцагчдын гуанзны үйл ажиллагаанд “Хүнсний тухай”, ”Ариун цэврийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн тухай”,”Галын аюулгүй байдлын тухай ” хуулиуд болон “Хоолны газрын ангилал, үндсэн шаардлага” MNS 4946:2005 , Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал” MNS CAC RCP 39:2009 стандартын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ , үнэлгээний тайлан  А/11 тоот МСҮТ-ийн 1-р ангийн суралцагчдаас нийгмийн ухааны, байгалийн ухааны 8 төрлийн хичээл болон мэргэжлийн хичээлүүдээр хөндлөнгийн шалгалтыг авах, түүнд үнэлэлт дүгнэлт өгөхөд хийсэн хяналт-шинжилгээ , үнэлгээний тайлан 3. Хяналт-шинжилгээ,үнэлгээний үр дүнд илэрсэн зөрчил,дутагдлын талаар тайлбар гаргуулж, шалтгаан нөхцөлийг тодруулж улмаар зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байхын тулд санал зөвлөмжийг боловсруулж хүргүүлдэг. Зөвлөмжид илэрсэн зөрчлүүдийг арилгах,дахин гаргахгүй байх тухай болон хэрэгжилтийг хангах хугацааг тогтоож өгдөг.Зөвлөмжийн хэрэгжилтийн байдлыг гүйцэтгэлийн оноогоор дүгнэх ба зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаа нөхцөлд хугацааг сунгах байдлаар илэрсэн зөрчил,дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Үр дүнд суурилсан гүйцэтгэлийг сайжруулахын тулд зөвлөн туслах үйл ажиллагааны хүрээнд нийт 6 зөвлөмжийг хүргүүлж зөвлөмжийн хэрэгжилт- 87.9% болно. Зөвлөмж тус бүрийн дагуу хийгдсэн ажлууд болон хэрэгжилтийг авч үзвэл:  А/12 тоот зөвлөмж нь МСҮТ-ийн үйлдвэрлэлийн дадлагын ажилд “Мэргэжлийн боловсрол сургалтын тухай” хуулийн 11.4, 20.1, 20.2.4 заалтууд,“Бага дунд боловсролын тухай” хуулийн 22.1.5 заалтын хэрэгжилтийн тухай байсан ба зөвлөмжийн хүрээнд дараах ажлуудыг авч хэрэгжүүлсэн.Үүнд: - Үйлдвэрлэлийн дадлагын 3 талт гэрээ хүчин төгөлдөр болгох ажлыг 80%-тай гүйцэтгэсэн - Дадлагын тайлан хамгаалалтад хүчин төгөлдөр дадлагын гэрээ бүхий суралцагчдыг оруулсан. - 129 суралцагч 40 аж ахуйн нэгжтэй хамтран үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулсан. - Ажил олгогчтой хийсэн гэрээнд дадлагын тайлан хамгаалуулалтад ажил олгогчийг хамруулах тухай оруулаагүй боловч 6 ангийн дадлагын тайлан хамгаалалтанд 5 ажил олгогчийг оролцуулж дадлагын тайланг уламжлалт аргаар хамгаалуулсан. Зөвлөмжийн хэрэгжилт-80.0%
  • 2.  А/13 тоот зөвлөмжид 2013-2014 оны хичээлийн жилийн I улирлын сургалтын стандарт хэрэгжилт болон төгсөгчдийн бичиг баримтад “Мэргэжлийн боловсрол сургалтын тухай” хууль, Үндэсний архивын газрын даргын 59 тоот тушаал болох “Байгууллагын архивын үндсэн заавар”-ын мөрдөлтийн тухай байсан ба зөвлөмжийн хүрээнд дараах ажлуудыг авч хэрэгжүүлсэн.Үүнд: - Улирлын болон жилийн эцсийн дүнгийн нэгтгэлийн дүгнэхэд 1 ба 2-р курсийн 2 ангийн 679 суралцагчдын “Б” улирлын дүнгийн нэгтгэл : АВ-ийн эзлэх хувь 62.4%, стандарт хэрэгжилтийн хувь 99.5%, гүйцэтгэлийн хувь 82.3%, жилийн эцсийн дүнгийн нэгтгэл : АВ-ийн эзлэх хувь 55.2%, стандарт хэрэгжилтийн хувь 99.9%, гүйцэтгэлийн хувь 81.1%. - Анги дэвших шалгалтын дүнгийн нэгтгэлийг дүгнэхэд 1 -р курсийн 17 ангийн 381 суралцагчдын “Анги дэвших” шалгалтын дүнгийн нэгтгэл : АВ-ийн эзлэх хувь 11.6%, стандарт хэрэгжилтийн хувь 60.4%, гүйцэтгэлийн хувь 61.2%. - Төгсөлтийн шалгалтын дүнгийн нэгтгэлийг дүгнэхэд 2-р курсийн 11 ангийн 256 суралцагчийн төгсөлтийн шалгалтын үнэлгээний нэгтгэл: монгол хэлний шалгалтанд АВ- ийн эзлэх хувь 22.8%, стандарт хэрэгжилтийн хувь 100%, гүйцэтгэлийн хувь 70.0%, математикийн шалгалтанд АВ-ийн эзлэх хувь 36.2%, стандарт хэрэгжилтийн хувь 100%, гүйцэтгэлийн хувь 76.0%, сонгох шалгалтыг АВ-ийн эзлэх хувь 51.2%, стандарт хэрэгжилтийн хувь 100%, гүйцэтгэлийн хувь 76.8%. - Мэргэжлийн зэрэг олгох комиссийн шийдвэрээр суралцагчдын зэргийг тодорхойлж тушаал гаргасан болно. Зэргийн нэгтгэл хийх боломжгүй. Учир нь мэргэжил бүрийн зэргийн түвшний үнэлгээ өөр өөр байдагтай холбоотой. - Нэмэлт элсэлтийн суралцагчдаас түвшин тогтоох шалгалт авч дүгнэсэн. - Чадамжийн сургалтанд хамрагдаж 11 ангийн Мэргэжлийн үнэмлэхтэй төгсөгчдийн бичиг баримтыг бүрдүүлэхдээ “Суралцагчдад бичиг баримт хүлээлгэн өгсөн бүртгэл”-ийг багш бүрээр хөтлүүлсэн. - Мэргэжлийн боловсролын үнэмлэх 257ш, мэргэжлийн үнэмлэх 134ш-ийг захиалахдаа суралцагчдаас үнэмлэхний мөнгийг бэлнээр авч 2089000 төгрөгийн няравт тушааж, шилжүүлэх байдлаар санхүүгээр дамжуулан захиалсан болно. - 2013-2014 оны хичээлийн жилийн I улирлын төгсөгчдийн баримт бичгийг ангийн багш нь тараагаад үлдснийг архивт хүлээлгэн өгсөн. - Архивын хөтлөх хэргийн жагсаалтын дагуу төгсөгчидтэй холбогдолтой бичиг баримтыг архивт өгсөн болно. Зөвлөмжийн хэрэгжилт-96.3 %  А/14 тоот зөвлөмж нь МСҮТ-ийн ММУЧЭСТэнхимийн багш нарын сургалтын бичиг баримтын бүрдүүлэлт, сургууль дээр дадлага хичээлийн сургалтын тухай байсан ба зөвлөмжийн хүрээнд дараах ажлуудыг авч хэрэгжүүлсэн.Үүнд: - 8 мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг мэргэжлийн багш нарын хүчээр боловсруулсан. - Хангайн БАЗТ-ийн гаргасан чадамжийн нэгж хичээлийн төлөв-лөгөөний загварыг ашиглаж байна. - Сургалтанд чадамжийн хөтөлбөр боловсруулан ашиглах болсонтой холбогдуулан хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөөг боловсруулан ашиглах боловсруулах шаардлагагүй болсон. ЧСС-ын хэрэгжилтийн мэдээг Хангайн БАЗТ-д 3 удаа хүргүүлж, 1 удаа арга зүйн зөвлөгөө авсан болно. - ЧСС-ынүнэлгээг сургалтандаа хэрэгжүүлж байна. - Журнал хөтлөлтийг сайжруулахын тулд журнал хөтлөлтийн шалгуур үзүүлэлтийг боловсруулан бүх багшийн журналд үзлэг хийсэн.Архивт бичиг баримт хүлээлгэн өгөх ажлын хүрээнд “Үйлдвэр сургалтын журнал хүлээлгэн өгсөн тэмдэглэл”-ийг хөтлөж байна. - Хөндлөнгийн шалгалтын сан бүрдүүлж байгаа болно. - Тэнхимийн эрхлэгч компьютер, принтертэй болсон. - Аттестатчлалын шалгуур үзүүлэлтийг боловсруулан багш нарт танилцуулан бэлтгэлийг хангуулсан. - Сургууль дээрх дадлагын хичээлээр хийх ажлын жагсаалтыг хэлэлцэж батлан, үйлдвэрлэлийн сургалтын журналд бичилт хийсэн. - Хичээл практикийн зардлыг багш бүрээр хийлгэсэн боловч мэргэжлийн 7 ангийн нийт суралцагчдын 41.2%-д хичээл практикийн зардлыг авч зарцуулсан байна. Зөвлөмжийн хэрэгжилт-96.7 %
  • 3.  А/15 тоот зөвлөмж нь Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн захиргаанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт болон архивын эмх цэгц, үйл ажиллагаанд “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гарсан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай” хууль болон “Үндэсний архивын газрын даргын 59 тоот тушаал “Байгууллагын архивын үндсэн заавар”- ын хэрэгжилтийг хангах тухай байсан ба зөвлөмжийн хүрээнд дараах ажлуудыг авч хэрэгжүүлсэн.Үүнд: - “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн 10.1 заалт болох “Өргөдөл, гомдолд тавих шаардлага“-ийн дагуу ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч байх - Өргөдөлд бүртгэлийн карт хөтлөхөө больж, өргөдөл гомдлын бүртгэ-лийн дэвтэрийг хөтлөн, нийт 18 өргөдөл буюу 90.0%-ийг бүртгэсэн байна. - Хөтлөх хэргийн жагсаалтыг боловсруулан албадаас бичиг баримтын авч архивт хадгалаж байна. - А/11 зөвлөмжийн биелэлтийг 70.0%-тай хэрэгжүүлж ажилласан байна. - Анги удирдсан багш Ц.Цэнд-Аюуш 6 суралцагчийн, Б.Гиваа 4 суралцагчийн бичиг баримтыг архивт хүлээн авсан болно.Хэрэгжилт 52.6% байна. Зөвлөмжийн хэрэгжилт-86.7 %  А/16 тоот зөвлөмж нь “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарь боловсруулалтын тухай байсан ба зөвлөмжийн хүрээнд дараах ажлуудыг авч хэрэгжүүлсэн.Үүнд: - Барилгын мужаан мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг боловсруулан батлуулсан болно. - 2014 оны 02-р сарын 07 өдрийн А/16 тоот “Журам батлах тухай” Монгол Улсын Хөдөлмөрийн Сайдын тушаалаар батлагдсан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмын 5.1.1-д заасны дагуу сургалтын явцын графикийг мөрдөж ажилласан. - Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганцэцэгээр батлуулан мөрдөж байгаа “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбө-рийн үйлдвэрлэлийн дадлага зохион байгуулах ажлын удирдамжийн дагуу үйлдвэрлэлийн болон сургууль дээрх дадлагыг зохион байгуулсан. - Үйлдвэрлэлийн дадлагыг 207 суралцагч нийт 55 ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага дээр хийж байна. - Сургалтанд ашиглаж байгаа хичээлийн хуваарь нь баталгаажуулсан, хичээлийн хуваарьт боловсруулсан албаны нэр, хичээл орох ангийн дугаарыг бичсэн. Зөвлөмжийн хэрэгжилт- 95.2 %  А/17 тоот зөвлөмж нь Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн дотуур байрны суралцагчдын гуанзны үйл ажиллагааны тухай байсан ба зөвлөмжийн хүрээнд дараах ажлуудыг авч хэрэгжүүлсэн.Үүнд: - Бохир трап, цооногийг хуваарийн дагуу цэвэрлэж, халдваргүйжүүлдэг болсон. - Хоол үйлдвэрлэлийн байрны цонхонд тоос шороо шавьж нэвтрүүлэхгүйн тулд онгойдог хэсгээрээ торон хаалт хийсэн, тавцанг цагаан будгаар будаж засварласан. - Ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд жилд 2-оос доошгүй удаа хамрагдсан. - Ажиллагсад хөдөлмөр хамгааллын хувцасаар бүрэн хангагдсан, хэрэглэдэг. - Ажиллагсад ажлын байранд ээмэг зүүлт бөгж, зүүлт, бугуйн цаг, гар утас хэрэглэхгүй,гарын хумс ургуулж будаагүй,гарын ариун цэвэр сахидаг болсон, эдгээрт хяналт тавьж бүртгэл хөтлөсөн болно. - Үйлдвэрлэлийн байранд гадны хүн оруулахад зориулж улавч, малгайтай болсон. - Ажилчид гараа бохирдох ариун цэврийн өрөөнд орсон тохиолдол бүрд угааж хэвшсэн, халдваргүйтгэлийн санамж зааврыг байрлуулсан. - Хоолны газрын өдөр тутмын угаалга, цэвэрлэгээ ариутгалыг графикийн дагуу тогтмол хийдэг, бүртгэл хөтлөдөг. - Түүхий эд бүтээгдэхүүнийг дагалдах бичиг баримт, баталгаажилттай, байнгын гэрээт бэлтгэн нийлүүлэгчтэй болсон. - Болсон болон түүхий мах, ногоо,талх тус бүрт ялгах тэмдэглэгээ тавьсан зориулалтын вандан, тавиур хэрэглэдэг.
  • 4. - Бэлэн болон хагас боловсруулсан , түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалдаг. - Өрөө тасалгаанд температурыг хянах термометртэй болсон. Зөвлөмжийн хэрэгжилт- 72.2 % 4. Хөндлөнгийн шалгалт авч үнэлэлт дүгнэлт өгөх 1-р ангийн суралцагчдаас мэргэжлийн хичээлүүд болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах, бизнес аж ахуй эрхлэлт, харилцааны ур чадвар эзэмших зэрэг хичээлүүдээр хөндлөнгийн шалгалтыг авсан болно. Хөндлөнгийн шалгалтаар А=307,В=461, C=512, D=804, F=2229 стандарт хэрэгжилтийн хувь 48.3%, АВ-ийн эзлэх хувь 17.8, гүйцэтгэлийн хувь 58.1% -ийн үнэлгээтэй дүгнэгдсэн байна. Хөндлөнгийн шалгалтын талаар хяналт-шинжилгээ үнэлгээний дугаар А/11 тоот тайланд тусгасан болно. 5. “Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох тухай” журмын хэрэгжилт “Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох тухай” журмын дагуу ажлын хэсгийн нэгдсэн үнэлгээгээр 7 багшид "Заах аргач" мэргэжлийн зэрэг олгох болсон байдалд үнэлэлт дүгнэлт хийхэд журмын хэрэгжилт 100%-тай байна.Харин болзол хангасан багш нарын бичиг баримтыг дээд шатны байгууллагад хүргүүлэн, үнэмлэхжүүлсэн байна. 6. Багшийн мэдлэг, ур чадварыг үнэлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх  Дадлагажигч багш албан тушаалтай багш А.Даваадалай,Б. Гүнжидмаа,М. Гэндэнсүрэн, Д.Мөнхцэцэг нарыг "Хөдөлмөрийн тухай" хуулийн 23.2.3."Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна." гэсэн заалтын дагуу сургалтын төлөвлөгөөний боловсруулалт, нэгж хичээлийн төлөвлөгөө, сургалтын хэрэглэгдэхүүний бүрдүүлэлт зэрэг холбогдох бичиг баримтад үнэлэлт өгөхийн хамт зөвлөн туслах үйлчилгээг багш бүрд үзүүлсэн.  Нээлттэй хичээлд нийт 47 багш хамрагдсан бөгөөд хичээлийн хуваарийн дагуу нээлттэй хичээлд сууж, багшийн хичээлийн цаг ашиглалт, суралцагчийн тэмдэглэл хөтлөлт, багшийн заах ур чадвар, хэрэглэгдэхүүн ашиглалт, багшийн харилцаа, хандлага,үнэлгээ гэсэн багцын дагуу нийт 15 үзүүлэлтээр үнэлэлт дүгнэлт хийхэд нийт багш нар 86.4%-тай дүгнэгдсэн болно. Ажиглагчдын зүгээс багш бүрийн давуу,сул талын тухай тайлбарлан үнэлгээг танилцуулж, үнэлгээний бодит байдлыг хангаж ажилласан болно.  1 ба 2 курсийн суралцагчдыг хамарсан сэтгэл ханамжийн судалгааг явуулж үнэлэлт дүгнэлт өгсөн болно.Дараах чиглэлийн дагуу судалгааг явуулсан болно.Үүнд: - Багшийн сургалтын үйл ажиллагааны тухай хийсэн сэтгэл ханамжийн судалгааны дүн 91.3% байна.Энэ үзүүлэлтийг нь 2012-2013 оны хичээлийн жилийн судалгааны дүнтэй харьцуулахад 2.3%-аар өссөн байна. - Анги удирдсан багшийн үйл ажиллагааны тухай сэтгэл ханамжийн судалгааны дүн 89.6% байна.Энэ үзүүлэлтийг нь 2012-2013 оны хичээлийн жилийн судалгааны дүнтэй харьцуулахад 4.7%-аар өссөн байна. Энэ сургалтын үйл ажиллагааны талаар Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн суралцагчдын сэтгэл ханамжийн судалгааны тайланд дэлгэрэнгүй тусгасан болно. Дээрх үнэлгээг багш бүрийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд тооцуулах зорилгоор аттестатчиллын шалгуур үзүүлэлтүүд болгон оруулсан болно. 7. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх 2014 оны 1-6 сард сургуулийн захиргаанд ирсэн нийт 20 өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд "Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гарсан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай" хуулийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд өргөдөл гомдлыг хүлээн авахгүй татгалзаж буцаасан байдал байхгүй,өргөдлийн шийдвэрлэлт хууль тогтоомжид бүрэн нийцсэн, гаргасан өргөдөл гомдлын хариуг хуульд заасан хугацаанд эзэнд нь мэдээлсэн ,шийдвэрлэлт-100% байна. 8. Захирлын зөвлөлийн хурал, захирлын тушаалын хэрэгжилтэд үнэлэлт өгөх Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийн хэрэгжилтэд үнэлэлт өгөхөд 80.3%-тай байв. Захирлын 33 тушаалын хэрэгжилтийг үнэлэхийн тулд ажлын хэсгийн ахлагч болон нарийн бичгээр хийсэн ажлын тайланг бичүүлэн авч үнэлэлт, дүгнэлт өгөхөд 63.4%-ийн хэрэгжилттэй байсан.
  • 5. Захирлын тушаалын хэрэгжилтийг ажлын хэсэг байгуулах, комисс томилох,зөвлөл байгуулах тухай тушаал бүрээр нь авч үзвэл:  “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалыг 10 удаа гаргасан ба тэдгээрийн хэрэгжилт 66.0%- тай байна.  “Комисс томилох тухай” тушаалыг 16 удаа гаргасан ба тэдгээрийн хэрэгжилт -70.0%.  “Зөвлөл байгуулах тухай” тушаалыг 7 удаа гаргасан ба тэдгээрийн хэрэгжилт -54.3%. 9. Өвөрхангай аймгийн засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах МСҮТ-ийн ажлын цагийн хуваарьт Өвөрхангай аймгийн засаг даргын захирамжийн дагуу өөрчлөлт орсонтой уялдуулан нийт ажилтнуудын ажлын цагийг бүртгэж хяналт хийж, алба бүрт илэрсэн зөрчлийг арилгахын тулд мэдэгдэх хуудас өгч ажилласан. 10. Сургуульд хэрэгжиж буй хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх Сургуулийн хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 4-р сард 58.0%, 6 сард 63.6%-тай буюу гүйцэтгэл-5.6%-аар өссөн байв. Төсөл,хөтөлбөрийн хэрэгжилтийг тус бүрээр нь авч үзвэл:  Суралцагч хөгжлийн төсөл”-ийн хэрэгжилт 2014оны 4-р сард 40%, 6-р сард 58.8% буюу гүйцэтгэл-18.8%-аар өссөн байна.  5 минутын ёс зүйн хичээлийн хөтөлбөрийн хүрээнд санал асуулгыг явуулан хэрэгжилтэд үнэлэлт өгөхөд 44.1%-тай байсан.  “Суралцагч хөтөлбөр”-ийн дэд хөтөлбөрийн хүрээнд дотуур байрны суралцагсдад зорхиулсан үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 4-р сард 30% байсан бол 6-р сард 61.5%-тай хэрэгжсэн буюу гүйцэтгэл-31.5%-аар өссөн  “Суралцагч хөтөлбөр”-ийн дэд хөтөлбөрийн хүрээнд ҮМАБХ-ийн суралцагчдад зориулсан үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 4-р сард 75% байсан бол 6-р сад 66.7%-тай буюу гүйцэтгэл-8.3%-аар буурсан байна.  Багш хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 4-р сард 76.3%, 6-р сард 78.9%-тай буюу гүйцэтгэл-2.6%-аар өссөн байна.  “Бүтээлч багш” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 4- р сард 38.9%, 6-р сард 71.4%-ийн хэрэгжилттэй байсан. 11. Албадын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах Бүх албадын ажилтнуудын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж улмаар үр дүнгийн гэрээний 1-3 сарын хийсэн ажлын тайлантай харьцуулах замаар үнэлэлт дүгнэлт өгч зөвлөн туслах үйл ажиллагаа үзүүлсэн. 12. Номын сангийн үйлчилгээнд мониторинг үнэлгээ хийх 2014 оны 5 сар1 ба 2-р ангийн суралцагчдаас сэтгэл ханамжийн судалгааг номын сангийн үйл ажиллагааны талаар авахад 84.1%-тай үнэлэгдсэн нь 2012-2013 оны хичээлийн жилийн судалгаатай харьцуулахад 8.1%-аар өссөн байгаа нь номын сангийн үйл ажиллагаа дээшилж байгааг харуулж байна.Энэ тухай номын сангийн үйл ажиллагааны тухай Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн суралцагчдын сэтгэл ханамжийн судалгааны тайланд дэлгэрэнгүй тусгасан болно. 13. Аттестатчиллын үр дүн үр нөлөөг танилцуулж цаашид авах арга хэмжээг тодорхойлох “Хөдөлмөрийн яамнаас гаргасан аттестатчилах журам”-ын төслийг үндэслэн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн аттестатчилалын шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулан, захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж нийт багш нарын хүртээл болгосон.
  • 6. САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР: МСҮТөвийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн дутагдлыг арилгах, холбогдох зөвлөмж, санал дүгнэлтийг гаргах зорилгоор Хөдөлмөрийн яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар батлуулсан 2014 оны 03-р сарын 20-ны өдрийн B/03 тоот удирдамжын дагуу ажиллаж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж хэрэгжилтийг үнэлж дүгнэв. Үүнд:  B/01 тоот зөвлөмжөөр “Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-г хэрэгжүүлэх тухай  B/02 тоот зөвлөмжөөр “НББ-ийн тухай хууль”-ийн 3.1.8 заалт, 17.1, 17.2, 19.1.1, 16.1 заалт, МУ-ын Сангийн сайдын 48-р тоот тушаалын 5.3 заалтыг хэрэгжүүлэх тухай  B/07 тоот зөвлөмжөөр МУ-ын Засгийн газрын 2009 оны 05-р сарын 14-ний өдрийн “ Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” 143 дугаар тогтоол, Хөдөлмөрийн сайдын 2014 оны 02-р сарын 24-ны өдрийн A/37 тоот тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах тухай  B/08 тоот зөвлөмжөөр МУ-ын “ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай Зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн ажлууд, хэрэгжилт: Үүнд:  Төсөв санхүүгийн нээлттэй ил тод байдлыг хангах үүднээс Төсөв санхүүгийн ил тод байдлын мэдээллийн самбар, байгууллагын www.uv-msut.mn вэб хуудсанд “Ил тод байдал” цонх нээн ажиллуулж байна. Зөвлөмжийн хэрэгжилт 85.7%.  Эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв, сарын мэдээг батлагдсан маягтаар гаргаж ил тод байдлын самбар болон байгууллагын вэб хуудсанд байрлуулан мэдээлж байна.  МСҮТөвийн захирлын ажлын хэсэг томилсон тушаалын хэрэгжилтэд үнэлэлт өгч хэрэгжилтийг цаашид ханган ажиллахад анхаарах зүйлийг тусган тайлагнав.  Төсвийн зарцуулалт, гүйцэтгэлд зөвлөн туслах зорилгоор 2014 оны 1-р улирлын хичээл, үйлдвэрлэл, дадлага сургуулилтын зардлын зарцуулалтад мониторинг хийлээ. Нийт төсөвлөсөн 39565800 төг, гүйцэтгэл 37830840 төг, гүйцэтгэл 95.6 хувьтай гарчээ. Нийт 17 мэргэжлээр суралцагчдаас 7 мэргэжлийн ангийн суралцагчид буюу 41.2% нь хамрагдсан байна.  Төсвийн төлөвлөлтийн суурь болох дундаж хүүхдийн тоог тогтоох, бодит нөхцөлд хяналт хийх зорилгоор статистик мэдээ мэдээллийн үнэн зөв бодит байдалд хяналтын хуудсын дагуу үнэлгээ хийсэн. Гүйцэтгэл 100%, зорилтыг бүрэн биелүүлсэн үр дүнтэй байна.  Байгууллагын үйл ажиллагааны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хөдөлмөрийн яамны хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас 2014 оны 04-р сарын 29-ны өдрийн 10/978 тоот албан бичгийн дагуух зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.  МУ-ын Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулгын 2014 оны 03-р сарын 03 ны өдрийн 3/473 тоот албан бичгийн дагуу МУ-ын Хөдөлмөрийн сайдын A/37 тоот тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллалаа. Ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг төлөвлөгөөнд тусгагдсан үзүүлэлт тус бүрээр тайлагнасан./Тайланг хавсаргав./  МСҮТөвийн эд хариуцагч мөнгөн хөрөнгийн нярав Д.Цэвэлсүрэн, нярав М.Мэндсайхан нарын ажилтан албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлийг үндэс болгон нийт багш ажилтнуудын хариуцаж буй эд хөрөнгийн ашиглалт, тэдгээрийн бүртгэлд явцын хяналт хийлээ. Түүврийн аргыг ашиглан алба нэгж тус бүрээс төлөөлөл болгон 6 эд хариуцагчийн хариуцаж буй эд хөрөнгийг ашиглалтын бүртгэлтэй тулгалт хийн явуулахад ажилтан албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлийг хөтлөхдөө хүлээн авсан эзэмшигчийн гарын үсгийг зуруулдаггүй, эд хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг хийхдээ буцаан тушаасан тэмдэглэл хөтөлдөггүй, эд хөрөнгийн шилжих хөдөлгөөний үед хасалт хийгээгүйн улмаас бүртгэлээр давхардал үүссэн, эд хөрөнгийн нэрийг марктай хольж тэмдэглэсэн ялгаат шинжийг илэрхийлээгүй, эд хөрөнгө хэд хэдэн эд хариуцагчийг дамжсан тохиолдолд ашиглалтын бүртгэл хөтөлдөггүй зэрэг дутагдал илэрсэн тул B/08 тоот зөвлөмжийг өгч хэрэгжүүлэн ажиллахыг санал болгов. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР :  МСҮТөвийн ХАБ хариуцсан менежерийг орон тоогоор ажиллуулж байна.  МСҮТөвийн захирлын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл” байгуулах тухай, A/17 , 2014-02-03ны өдөр байгуулагдан ажиллаж байна.  МСҮТөвийн ослын гарцуудыг чөлөөлж тэмдэглэгээжүүлэх ажлыг хийж байна.
  • 7.  ХАБЭА-н хууль дүрэм журмыг мөрдүүлэх, хэрэгжилтийг хангуулах үүднээс цахилгааны шитнүүдийн тоог авч санамж байрлуулах, галын хор, унтраагууруудын лац даралтыг шалгаж лабораториудад тавигдах шаардлагыг биелүүлж ажиллахыг зөвлөн ажиллаж байна.  Сургууль дээрх дадлага ажлын үед багш суралцагчдад аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч хор саармагжуулах бүтээгдэхүүнээр ханган ажиллах тал дээр түлхүү анхаарч ажиллав. Жишээ нь: энэ оны 4-р сарын байдлаар ДУХ-ын ажилчдын нормын хувцасанд 990600 төг, хор саармагжуулах бүтээгдэхүүнд 924600 төг, үйлчилгээний ажилчдын цэвэрлэгээний материалд 1170420 төг тус тус зарцуулагдсан байна.  2014 оны хичээлийн жилийн ариутгал халдваргүйтлийг 2014 оны 02-р сарын 06-ны өдрийн 10.00-14.00 цагт ЗӨСТөвтэй хийгдсэн гэрээний дагуу сургуулийн обьектод ЗӨСТөвийн ариутгалын багаар хийлгэсэн ба бүх талбайгаар биечлэн эмч хяналт тавьсан ба ариутгалыг чанартай сайн хийж гүйцэтгэсэн албан тоотыг илгээсэн байна  Ахуйн хортон шавьж мэрэгч устгал халдваргүйтгэлийн “Цуврайн гол” ЗБН-тэй байгуулсан 264 тоот гэрээний дагуу 7000 м2 талбайд эмч Л.Мянгансүрэнгийн хяналтан дор халдваргүйтгэл, мэрэгч, шавьж устгалыг 2014 оны 4-р сарын 18-нд хийсэн болно. БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР:  МСҮТөвийн захирлын 2014-01-23 өдрийн “Эко” зөвлөл байгуулах тухай A/10 тоот тушаалаар 9 хүний бүрэлдэхүүнтэй “Ногоон хөгжил” эко зөвлөл ажиллаж байна.  Цэцгэн хэлхээ аян зохион байгуулж 15 анги оролцон ангиа цэцэгжүүлж нийт цэцгийн тоо 50-аар нэмэгдсэн.  Сургуулийн гадна талбай, оюутны байрны гадна талбайд 700 мод суулгасан. Үүнд: шар хуас-500ш, улиас-100ш, хайлаас-100ш.  Сургуулийн өмнө байрлах 2 хайсанд усан оргилуур хийж цэцгийн мандал байгуулсан.  Сургуулийн урд талбайд усан оргилуур, сүүдрэвч, гэрэлтүүлэг, зүлэг ногоо, сандал бүхий тохижилтыг хийсэн.  Сургуулийн хойл талын хайс хашаанд 50 мод нэмж суулгасан.  Ногоон байгууламжийн чиглэлээр хийсэн ажлын тайлангаа хотын захирагчийн албанд хүргүүлсэн болно.