Weitere ähnliche Inhalte
Ähnlich wie брокер дилерийн компани Hw1 (20)
брокер дилерийн компани Hw1
- 1. САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
ОРОЙ, БЯМБА, ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨР
БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАСТЕРЫН ХӨТӨЛБӨР
Бие даалт
Сэдэв: Брокер дилерийн компани
Хичээлийн нэр: Хөрөнгө оруулалтын менежмент
Хичээлийн код: FIN735
Анги, Групп: W1181
Гүйцэтгэсэн: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . /5–р баг/
Шалгасан: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . /Ж.Дэлгэрсайхан/
Огноо: 2012.03.24
Улаанбаатар. 2012
- 2. Брокер дилерийн компани (5–р баг) 2012
Агуулга
1. Оршил
2. Онол, хууль, журам
2.1 Хөрөнгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын тодорхойлолт
2.2 Монгол улсын үнэт цаасны зах зээлийн тухай хуульд брокер, дилерийн компанийн
эрх, үүрэгийн тухай
2.3 Хориглох үйл ажиллагаа
2.4 Эрх олгох
2.5 Эрх цуцлах
2.6 Брокер, дилерийн компанийн үйл ажиллагааг зохицуулж буй журам зааврууд
2.7 Брокер, дилерийн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, төлбөр хураамж
2.8 Брокер, дилерийн компанд тавигдах шаардлага
2.9 Брокер, дилерийн компани хэрэгжүүлэх чиг үүрэг
2.10 Мэргэжлийн байгууллагын салбар байгуулахад
2.11 Дэлхийн зах зээл дээрх үнэт цаас худалдах, худалдан авах захиалгын төрлүүд
3. Судалгаа, шинжилгээ
3.1 Mонголын зах зээл дахь брокер, дилер,андеррайтерийн компанийн үйлчилгээний
чиглэл
3.2 Mонголын зах зээлд одоогийн байдлаар дараах 18 аймагт 1-3 брокер, дилерийн
компаниудын салбар ажиллаж байна.
3.3 Монголын хөрөнгийн биржийн гишүүн брокер, дилерийн томоохон 10 компаниуд
3.4 Брокер, дилерийн компанийн жишээ болгон БиДиСЕК ХК-ыг сонгон авч судаллаа
3.4.1 Компанийн бүтэц, зохион байгуулалт
3.4.2 Компанийн үйл ажиллагааны чиг үүрэг
3.4.3 Компанийн үйл ажиллагааны үзүүлэлтүүд
3.5 Санхүүгийн зохицуулах хороонд брокер, дилерийн компанийн тогтмол өгөх
мэдээллийн жагсаалт
3.6 Монгол улсын үнэт цаасны зах зээлийн зарим судалгаа
3.6.1 Төвлөрсөн хадгаламжинд нээгдсэн дансны тоо
3.6.2 Үнэт цаасны зах зээлд оролцогч байгууллагуудын шимтгэлийн хувь
3.6.3 Брокер, дилерийн компанийн дансны шимтгэлийн судалгаа
3.6.4
4. Дүгнэлт
5. Эх сурвалж
1
- 3. Брокер дилерийн компани (5–р баг) 2012
Оршил
Хөрөнгийн зах зээл орчин үед компанийн эх үүсвэр татах хэрэгсэл гэхээсээ илүү түүн дээр
арилжаалагдаж буй санхүүгийн хэрэгслүүдийн үнийн хэлбэлзлээс ашиг олох боломжийг бүх
нийтэд олгож буй аварга томтогтолцоо юм. Сүүлийн үед Монголын хөрөнгийн бирж дээр
үндэсний хэмжээний томоохон ордуудыг арилжих, үүнийг дагаад хууль эрх зүй, техник
технологийн шинэчлэлүүдийг Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагааны хүрээнд
хийгдэж байгаа бөгөөд тэр ч утгаараа энэхүү их хөрөнгө босгох талбарт зуучлагч, мэргэжлийн
байгууллагууд улам чадавхжих, хуучин буюу их бага хувьчлалын үед хувьд шилжсэн 29 брокер
дилерын компаниудын үйл ажиллагаанд хяналт тавих, шинээр бүртгэгдэж байгаа Брокер,
дилерийн компаниудад тавих шаардлагыг өндөржүүлэх асуудлууд тавигдаж байгаа билээ.
Тиймээс бид энэхүү судалгааны ажлаараа Брокер, дилерийн компанийн үндсэн чиг үүрэг, хууль
эрх зүйн зохицуулалт, тавигдах шаардлагуудыг танилцуулахыг зорилоо.
2
- 4. Брокер дилерийн компани (5–р баг) 2012
Онол, хууль, журам
2.1 Хөрөнгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын тодорхойлолт
Хөрөнгийн зах зээлд оролцогчид
• Брокерийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага нь үнэт цаасны зах зээл дээр бусдын
нэрийн өмнөөс үнэт цаасыг зуучлан худалдах худалдан авах ажиллагааг явуулдаг.
• Дилерийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага нь үнэт цаасны зах зээл дээр ашиг олох
зорилгоор үнэт цаасыг өөрийн хөрөнгөөр худалдан авах, худалдах, арилжих ажиллагааг
явуулдаг.
• Хөрөнгө оруулалтын зөвлөх нь үнэт цаастай холбоотой мэргэжлийн үйл ажиллагаа, үнэт
цаас хэрхэн гаргах болон үнэт цаасны хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвөлгөө өгөх
3
- 5. Брокер дилерийн компани (5–р баг) 2012
2.2 Монгол улсын үнэт цаасны зах зээлийн тухай хуульд брокер, дилерийн компанийн эрх,
үүрэгийн тухай
27.1. “Брокер, дилерийн компани” -ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 50.0 сая төгрөгөөс
доошгүй байна. Брокер, дилерийн компани нь үнэт цаасны зах зээлд хэд хэдэн төрлийн үйл
ажиллагааг хавсран эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан бол хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ
ньхуулиар тогтоосон хөрөнгийн хэмжээгээр нэмэгдэнэ.
27.2. Брокер, дилерийн компани нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын гишүүн байна.
27.3. Брокер, дилерийн компани дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
27.3.1. харилцагчийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх;
27.3.2. харилцагчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаасыг зөвхөн тэдний захиалга, зөвшөөрлөөр
арилжаанд оруулах;
27.3.3. үнэт цаасыг худалдах, худалдан авахдаа харилцагчийн захиалгыг бүрэн
биелүүлсний дараа өөрийн болон нэгдмэл сонирхолтой этгээдийн захиалгыг биелүүлэх;
27.3.4. захиалгыг биелүүлэх явцад харилцагч болон брокер, дилер, тэдгээрийн нэгдмэл
сонирхолтой этгээдийн хооронд сонирхлын зөрчил үүссэн бол энэ тухай харилцагчид нэн
даруй мэдэгдэх.
27.4. Хороо брокер, дилерүүдийн мэргэжил, мэргэшлийн түвшин тогтоох болон аттестатчилах
журам батлан мөрдүүлнэ.
2.3 Хориглох үйл ажиллагаа
Үнэт цаасны арилжаа болон үнэт цаасыг нийтэд худалдахаар санал болгох явцад нийтэд
болон харилцагчид хуурамч мэдээлэл өгөх, төөрөгдүүлэх
Дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох, нийтэд болон ХО –чид хүргэх мэдээллийг
нуун дарагдуулах, холбогдох этгээдэд өгөхөөс татгалзах
Үнэт цаасны ханшийг тодорхой түвшинд зохиомлоор тогтоон барих, өсгөх, бууруулах
зорилгоор хуурамч гүйлгээ хийх
Үнэт цаасыг бүртгэх тухай Хорооны шийдвэр гарахаас өмнө үнэт цаасыг нийтэд санал
болгох, сурталчлах
2.4 Эрх олгох:
Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг
Монгол улсын хуульд заасны дагуу Хороо олгоно. Хорооноос Брокерийнбайгууллага,
Дилерүүдийн арилжааны төвд тусгай зөвшөөрөл олгохдоо тус бүр нэг байгууллага байхаар, эсхүл
хавсран гүйцэтгэхээр зохицуулж болно.
2.5 Эрх цуцлах:
Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага нь хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн үйл
ажиллагаа явуулсан, харилцагчийг хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн, хуурамч гүйлгээ хийсэн нь
тогтоогдвол тэдэнд хариуцлага ногдуулах, гишүүний эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга
хэмжээ авч, энэ талаар Хороонд мэдэгдэнэ.
2.6 Брокер, дилерийн компаний үйл ажиллагааг зохицуулж буй журам зааврууд
СЗХ
Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн
тухай журам
Брокер, дилерийн үйл ажиллагааны журам
4
- 6. Брокер дилерийн компани (5–р баг) 2012
Нийтэд санал болгон худалдах үнэт цаасыг бүртгэх, үнэт цаасыг анхдагч зах зээл
дээр санал болгох, худалдах тухай журам
МХБ ХК
Гишүүний журам
Хяналтын журам
Үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох журам
Үнэт цаасны арилжааг зохион байгуулах заавар
Үнэт цаасны бүртгэлийн журам
Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам
2.7 Брокер, дилерийн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, төлбөр хураамж
Брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх компани – 50.0 сая төгрөгөөс доошгүй
Андеррайтерын үйл ажиллагаа эрхлэх компани – 200.0 сая төг, үүнээс түргэн борлогдох
эргэлтийн хөрөнгө нь – 100.0 саяас доошгүй
ХО –ын зөвлөх компанийн үйл ажиллагааг хавсран эрхэлж болно.
Нэр төрөл Элсэхэд Жил бүр
СЗХ /хураамж/
Брокер 1 сая
Дилер 2 сая
Андеррайтер 3 сая
МХБ –ийн хураамж
Элсэхэд 3 сая
Суудал 8 сая
Гишүүн 500 000 төг
2.8 Брокер, дилерийн компанийд тавигдах шаардлага
Компанийн удирдлага, боловсрол, туршлага, ѐс зүй
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд хүрэлцэхүйц хувь нийлүүлсэн болон эргэлтийн
хөрөнгөтэй байх, 70 –аас доошгүй хувийг мөнгөн хөрөнгө, А зэрэглэлийн үнэт цаасаар
бүрдүүлж болно
Эрсдлээс хамгаалах санг эргэлтийн хөрөнгийн 3 –аас доошгүй хувиар байгуулах
Ажлын байр, техник тоног төхөөрөмж, програм
Мэргэшсэн 5 –аас доошгүй ажилтантай байх, нэмж судалгааны 2 ажилтантай байх
Дотоод журмууд: брокер дилерийн, дотоод хяналтын, эрсдлээс хамгаалах, мэдээлэл хүргэх,
харилцагчдын гомдол саналыг хүлээн авах, барагдуулах, андеррайтерын
2.9 Брокер, дилерийн компани хуулийн 19 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь чиг үүргийг
хэрэгжүүлнэ
27.3.1. харилцагчийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх;
27.3.2. харилцагчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаасыг зөвхөн тэдний захиалга, зөвшөөрлөөр
арилжаанд оруулах;
27.3.3. үнэт цаасыг худалдах, худалдан авахдаа харилцагчийн захиалгыг бүрэн
биелүүлсний дараа өөрийн болон нэгдмэл сонирхолтой этгээдийн захиалгыг биелүүлэх;
5
- 7. Брокер дилерийн компани (5–р баг) 2012
27.3.4. захиалгыг биелүүлэх явцад харилцагч болон брокер, дилер, тэдгээрийн нэгдмэл
сонирхолтой этгээдийн хооронд сонирхлын зөрчил үүссэн бол энэ тухай харилцагчид нэн даруй
мэдэгдэх.
27.4. Хороо брокер, дилерүүдийн мэргэжил, мэргэшлийн түвшин тогтоох болон
аттестатчилах журам батлан мөрдүүлнэ.
2.10 Мэргэжлийн байгууллагын салбар байгуулахад
11.4 Мэргэжлийн байгууллагын салбар нь тухайн байгууллагын оноосон нэрийг хэрэглэх бөгөөд
салбарын эрхлэх үйл ажиллагааны чиглэл, хүрээ, ажиллах журмыг мэргэжлийн байгууллагын ТУЗ,
байхгүй бол ХНХ тогтооно.
11.5 Салбар байгуулах мэргэжлийн байгууллага дараах шаардлагыг хангасан байна.
11.5.1 Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид
заасан шаардлагыг бүрэн хангасан
11.5.2. 12 сараас дээш хугацаагаар Хорооноос баталсан зохистой харьцааны шалгуур
үзүүлэлтийг хангаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулсан.
11.6. Мэргэжлийн байгууллага нь салбар нээх зөвшөөрөл хүсэхдээ дараах баримт бичгийг
бүрдүүлж Хороонд ирүүлнэ.
11.6.1. Салбар нээх тухай хүсэлт
11.6.2. Тухайн салбарын үйл ажиллагаа явуулах чиглэл, хүрээг тодорхойлсон баримт
бичиг, тухайн салбарын бүх эрсдлийг мэргэжлийн байгууллага хариуцах талаар хувь
нийлүүлэгчдийн хурлаас гаргасан шийдвэр.
11.6.3. Салбарын удирдлага, брокерийн тодорхойлолтыг энэ журмын 3-р хавсралтаар
гаргаж, Хорооноос олгомон эрхийн үнэмлэх, гэрчилгээ, иргэний үнэмлэхийн нотариатаар
баталгаажуулсан хуулбар, энэхүү журмын 2.3.14-т заасан болон өр төлбөртэй эсэх талаарх
эрх бүхий байгууллагын татвар, гааль, өр барагдуулах алба тодорхойлолтууд
11.6.4. Салбарын дотоод хяналтыг хэрэгжүүлэх болон салбарын үйл ажиллагааг
зохицуулах журам.
11.6.5. Салбарын үйл ажиллагаа явуулах ажлын байр, үйл ажиллагаандаа ашиглах тоног
төхөөрөмж, компьютерийн техникийн үзүүлэлт, ашиглах программ хангамж
11.6.6. Хорооноос шаардсан бусад баримт бичиг
2.11 Дэлхийн зах зээл дээрх үнэт цаас худалдах, худалдан авах захиалгын төрлүүд
1. Market order /зах зээлийн захиалга/
Одоогийн зах зээлийн ханшаар худалдах болон худалдан авах захиалгыг хэлнэ. Худалдан авах
болон худалдах сонирхолтой талууд байгаа үед захиалга амжилттай биелэгдэнэ. Энэ нь хамгийн
энгийн захиалгын хэлбэр юм. Энэ захиалгын төрөл нь худалдах болон худалдан авах үнийг хянах
боломжгүй байдаг. Энэ захиалга нь тухайн цаг үеийн боломжтой дээд үнээр биелэгдэнэ. Хурдан
өөрчлөлттэй зах зээлийн орчинд хэлбэлзэл ихтэй. Энэ захиалгын төрөл нь олон оролцогчдыг
хамарч чаддаг учраас хувьцааны үнэнд өөр өөрөөр нөлөөлдөг.
2. Limit order /хязгаарлалт бүхий захиалга/
Хязгаарлалт бүхий захиалга нь тухайн хувьцааг тодорхой үнээр худалдан авах эсвэл зарахад
ашигладаг. Энэ захиалгын төрөл нь арилжаа хийж байгаа оролцогчдод үнийг хянах боломжийг
олгодог. Гэхдээ захиалга биелэгдэх албагүй байдаг. Худалдан авах болон зарах захиалга нь
нэмэлт нөхцөл тавьж болно. Хамгийн түгээмэл нэмэлт нөхцөл бүхий хязгаарлалттай захиалга:
6
- 8. Брокер дилерийн компани (5–р баг) 2012
- Fill –or-Kill /FOK/ - Энэхүү захиалга нь анхны оролдлогоороо биелэхийг шаарддаг бөгөөд
эсрэг тохиолдолд захиалга хүчингүй болно.
- All or None /AON/ - тодорхой зааж өгсөн хувьцааны тоо хэмжээ биелэгдэх ѐстой эсрэг
тохиолдолд захиалга хүчингүй болно.
3. Time in Force /цаг хугацааны хамааралтай захиалга/
A day order/ Good for day order (GFD) – зах зээлийн болон хязгаарлалт бүхий захиалгуудыг
захиалга өгсөн хугацаанаас тухайн өдрийн арилжаа дуусах хүртэл хүчинтэй . Валютын арилжааны
үед NZD –ээс бусад мөнгөн тэмдэгтийн хувьд 5 цаг хүртэл хүчинтэй байдаг.
Good –til-canceled – харилцагчийн хүсэлт ирээгүй нөхцөлд захиалга тодорхойгүй хугацаагаар
хүчинтэй. Гэхдээ брокер нь хүсвэл хугацаа зааж өгч болно.
Immediate-or-cancel – захиалгыг нэн даруй биелэгдэхийг шаарддаг гэхдээ захиалга хэсэгчилж
биелэгдэж болдогоороо FOK –ээс ялгаатай.
Ихэнх зах зээлүүд энгийн арилжааны үед арилжааны нээлт болон хаалтын ханшийг нэг үнийн
дуудлага худалдаатай байдаг. Арилжааны нээлтийн үед болон хаалтын үед гэсэн нөхцөлөөр
захиалга өгч болно. Мөн арилжаа нээгдэхээс 20 минутын өмнө сүүлийн захиалгыг авна гэсэн
нэмэлт нөхцөл оруулж болдог.
/market on close - MOC, market on open - MOO, limit on close - LOC, limit on open - LOO/зэрэг
нөхцөлүүд нь үнийн зааварчилгаатай хавсаргасан тохиолдолд дээрх байдлаар нэрлэгддэг.
4. Conditional orders
Энэхүү захиалгын нөхцөл нь хязгаарлалт бүхий захиалга /limit order/-оос бусад бүх захиалга дээр
нэмэлт нөхцөл буюу тодорхой нөхцөл хангасан тохиолдолыг хэлнэ.
5. Stop orders /Зогсох захиалга/
Хөрөнгө оруулагчид энэхүү захиалгыг хувьцааны үнэ тодорхой үнэнд хүрэх тохиолдолд зарах
болон худалдаж авна. Энэхүү захиалгыг хөрөнгө оруулагчид алдагдлаа хязгаарлах ба ашгаа
хамгаалах зорилгоор ашигладаг.
- Sell stop order/зарах/ - зах зээлийн үнээс байнга доогуур байна. ЗЗ-ийн үнэ 50$ байхад
хөрөнгө оруулагч унана гэж тооцож байвал 40$ -оор зарах доод үнийг тогтоон зарах
захиалга өгч дараагийн боломжит үнийн захиалга өгнө.
- buy stop order// - short selling –ийн үед харилцагч ашиг, алдагдлаа хязгаарлах зорилгоор
ихэвчлэн ашигладаг. Энэ захиалга нь одоогийн зах зээлийн үнэ ханшаас ямагт өндөр
байна. Жнь: хөрөнгө оруулагч хувьцааны үнэ унана гэж таамаглаж буй тохиолдолд зээлж
авсан хувьцаагаа хямд үнээр эргүүлж өгөх нь баланслана. Хөрөнгө оруулагч нь хувьцааны
үнэ хэт өсөхөөс сэргийлж buy stop order –г ашиглана. It can also be used to advantage in a
declining market when you want to enter a long position close to the bottom after turn-around
- stop limit order – limit order болон stop order 2 –ийг хавсарсан чанартай захиалгын төрөл
юм. Энэ нь хувьцаны үнийн дээд доод хязгаар дээр захиалгыг биелүүлэх.
- trailing stop order – дагаж зогсох захиалга: Жнь: хөрөнгө оруулагч ABC компанийн
хувьцааг 10$ -оор худалдаж авсан даруйдаа 1$-ийн дагаж зогсох захиалгыг өгсөн
тохиолдолд хувьцааны үнэ 9$ болоход зарах, эсрэг тохиолдолд хувьцааны үнэ тодорхой
хугацаанд өсч байгаад 15$ болоод буцаад буух тохиолдолд 14$ дээр зарах захиалга юм.
- trailing stop limit order нь дагаж зогсох захиалгатай ойролцоо
7
- 9. Брокер дилерийн компани (5–р баг) 2012
6. Peg orders –зах зээлийн тухайн цаг үеийн чиг хандлагыг тасралтгүй дагах боломжийг
хөрөнгө оруулагчдад олгодог.
7. Market-if-touched order - /зах зээл хэрвээ хүрсэн тохиолдолд/
a. buy market-if-touched order – хөрөнгө оруулагчдад хамгийн тохиромжтой үнээр
худалдаж авах боломж олгодог захиалгын төрөл. Авах сонирхож буй доод үнийг
захиалганд оруулж өгөх
b. sell market-if-touched order – дээрх захиалгын эсрэг үйлдэл
8. One cancels other orders – хоѐр болон түүнээс дээш хувьцааны limit order –оор аль нэгийг
арилжих захиалгыг энэхүү захиалгын төрлөөр өгсөн тохиолдолд эхний үнэт цаасны
захиалга биелэгдсэн тохиолдолд хоѐрдох буюу бусад захиалга хүчингүй болно.
9. Tick sensitive order – uptick гэдэг нь /хувьцааны үнэ тэг биш/ сүүлийн ханш эерэг
тохиолдлыг хэлэх бөгөөд downtick нь сүүлийн ханш сөрөг тохиолдлыг хэлэх бөгөөд ямар ч
tick –ийн үед захиалга өгч болох бөгөөд энэхүү үйлдэл нь маш ховор тохиолддог.
10. Discretionary order – брокеруудад хувьцааны ханш өстөл барих зөвшөөрөл олгодог.
Захиалгын төрлүүдийг зурагчлан харуулбал
/Зураг-2/
8
- 10. Брокер дилерийн компани (5–р баг) 2012
2. Судалгаа, шинжилгээ
3.1 Mонголын зах зээл дахь брокер, дилер,андеррайтерийн компанийн үйлчилгээний чиглэл
/Chart-1/
БДК-ны тоо
12% 4%
БД
24% 60% БДА
БД/ХОЗ
БДА/ХОЗ/
/График-1/
9
- 11. Брокер дилерийн компани (5–р баг) 2012
3.2 Mонголын зах зээлд одоогийн байдлаар дараах 18 аймагт 1-3 брокер, дилерийн
компаниудын салбар ажиллаж байна.
/Зураг-2/
3.3 Монголын хөрөнгийн биржийн гишүүн брокер, дилерийн томоохон 10 компаниуд
МХБ-ИЙН ГИШҮҮН БРОКЕР ДИЛЕРИЙН ТОМООХОН 10 КОМПАНИУД
Тайлант үеийн цэвэр
Д/д Код КОМПАНИЙН НЭР
ашиг (алдагдал)
1 7 БИ ДИ СЕК 844,001,800.00
2 71 ТИ ДИ БИ КАПИТАЛ 426,184,900.00
3 48 ФРОНТИЕР 79,103,471.75
4 51 ЭМ АЙ СИ СИ 30,733,000.00
5 68 ПРЕВАЛЕНТ 25,742,111.49
6 64 ГҮҮДСЕК 7,247,886.60
7 50 ДИ СИ ЭФ 5,102,900.00
8 18 МОНСЕК 4,801,800.00
9 29 ДЭЛГЭРХАНГАЙ СЕКЮРИТИЗ 4,515,300.00
10 59 ГАҮЛИ 3,319,281.39
* Ашгийн хэмжээгээр жагсаав.
10
- 12. Брокер дилерийн компани (5–р баг) 2012
3.4 Брокер, дилерийн компанийн жишээ болгон БиДиСЕК ХК-ыг сонгон авч судаллаа
“БиДиСЕК”ХК-ийн эрхэм зорилго нь үндэсний үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, санхүүгийн цогц
үйлчилгээгээр дэмжихэд оршдог. “БиДиСЕК”ХК 2005 онд Монгол улсад анхны IPO-г амжилттай
гүйцэтгэсэн ба түүнээс хойш одоог хүртэл Монголын хөрөнгийн зах зээл дээр гарсан нийт IPO–
ний 60 гаруй хувийг дангаараа гүйцэтгэж байна.
Мөн “Пума Групп”ХХК-ийн Пума Бонд, “Монинжбар”ХК-ийн Бүтээн Байгуулалт Бонд, “Нийслэл
Өргөө”ХК-ийн Нийслэл Өргөө Бондыг тус тус зах зээл дээр гаргаж амжилттай арилжаалснаас
гадна Засгийн газрын бондын нийт арилжааны 30 гаруй хувийг дотоодын болон гадаадын
тэргүүлэх банкуудад зуучлан борлуулсан.
Компанийн бүтэц, зохион байгуулалт:
Компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал бөгөөд хувьцаа
эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт Төлөөлөн удирдах зөвлөл компанийн үйл ажиллагааг удирддаг.
11
- 13. Брокер дилерийн компани (5–р баг) 2012
Компанийн үйл ажиллагааны чиг үүрэг
1. Анхдагч зах зээлд үнэт цаас зуучлах
Үнэт цаасны Хувьцаа 2. Хоѐрдогч зах зээлийн үнэт цаасны зуучлах
зуучлал 1. Засгийн газрын бонд
Бонд
2. Корпорацийн бонд
Харилцагчийн 1. Үнэт цаасны зах зээлийн талаарх ойлголт
зөвлөх 2. Үнэт цаасны арилжаанд оролцох заавар, зөвлөгөө
1. Хөрөнгийн зах зээлийн өдөр тутмын арилжааны мэдээ
2. 7 хоногийн тойм судалгаа
1.Брокерийн
Мэдээлэл 3. Эдийн засгийн судалгаа
үйлчилгээ
судалгаа 4. Салбарын судалгаа
5. ХЗЗ-ийн судалгаа
6. Хувьцаат компаниудын судалгаа
1. Хувьцаат компаниудын багц хувьцаа
Институционал 2. Олон нийтийн харилцаа
брокерын 3. Хөрөнгө оруулалтын уулзалт зохион байгуулах
үйлчилгээ 4. Компаниудын уулзалт
5. Олон нийтийн сургалт зохион байгуулах
1.Үнэт цаас гаргах замаар олон нийтээс санхүүжилтыг
татан төвлөрүүлэхэд зуучлах
2. Үр ашигтай төслийн хөрөнгийн эх үүсвэрийг
Хөрөнгийн зах зээл дээрээс бүрдүүлэх
2. Андеррайтерийн үйлчилгээ
3. Хувьцаат компаниудыг нэмж хувьцаа гаргах замаар
хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт төвлөрүүлэхэд
зуучлах
4. Компаниудад шууд хөрөнгө хийх, зуучлах
3. Хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээ
1. Үнэт цаас худалдах, худалдан авах захиалга өгөх
2. Баталгаат факс, И-мэйлээр мөнгөн хөрөнгийн гүйлгээ
хийх
4. Tел-И Брокер 3. Дансны хуулгаа арилжаанд орсон тухай бүр и-мэйл,
факсаар авах
4. Үнэт цаасны ханшийн мэдээлэл авах
5. Хөрөнгийн зах зээлийн мэдээлэл авах
5. Сургалт
Tел-И Брокер гэдэг нь харилцагч танд орон зай, цаг хугацаанаас үл хамааран үнэт цаасны
арилжаанд оролцох, мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг хамгийн хялбараар хийх замаар өөрийн
хөрөнгөө үр ашигтай удирдах боломжийг олгож буй үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээ нь орчин
үеийн мэдээлэл, харилцаанд өргөн хэрэглэгддэг технологи болох Интернэт, Утас, Факс ашиглан
гэр болон ажлын байрнаасаа, гадаад улс орноос доорхи үйлчилгээг авах боломжийг танд олгоно.
12
- 14. Брокер дилерийн компани (5–р баг) 2012
Компанийн үйл ажиллагааны үзүүлэлтүүд:
Нийт шинээр гарсан хувьцаанд андеррайтер хийсэн байдал
/Диарграм-1/
Хувьцааны арилжаа (Сүүлийн 5-н жилийн байдлаар)
/Диарграм-2/
13
- 15. Брокер дилерийн компани (5–р баг) 2012
Засгийн газрын бондын арилжаа (Сүүлийн 5-н жилийн байдлаар)
/Диарграм-3/
Компанийн бондын арилжаа
Монголын Хөрөнгийн Бирж дээр 2009, 2010 онд компанийн бонд арилжигдаагүй болно./ өмнөх 3-
н жилийн байдлаар/
/Диарграм-4/
14
- 16. Брокер дилерийн компани (5–р баг) 2012
3.5 Санхүүгийн зохицуулах хороонд брокер, дилерийн компанийн тогтмол өгөх мэдээллийн
жагсаалт
/200-с дээш тооны ҮЦ эзэмшигчтэй, ҮЦЭ-ийн 30 –аас дээш хувь нь нэгээс дээш тооны аймагт
оршин суудаг бол веб хуудастай байх/
Үнэт цаасны зах зээлийн бусад мэргэжлийн оролцогч компанийн ирүүлэх мэдээлэл (МС-3)
Нийтэ
д
Код Мэдэээллийн товч утга Мэдээлэл ирүүлэх хугацаа мэдээ
лэл
эсэх
МС-3-1-1 Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн МНС бүрдүүлж эхэлсэн үед +
үйл ажиллагаа явуулж буй брокер, ирүүлнэ. Өөрчлөлт орсон тухай
дилерийн компанийн танилцуулга бүр нэмэлт оруулна
МС-3-1-2 Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл МНС бүрдүүлж эхэлсэн үед +
ажиллагаа явуулж буй брокер, дилерийн ирүүлнэ. Өөрчлөлт орсон тухай
танилцуулга бүр нэмэлт оруулна
МС-3-2 Бондын арилжааны мэдээ: Сар бүр гарган дараа сарын 3 +
-Засгийн газрын бонд дотор
-компанийн бонд
-хувьцааны арилжаа
-бусад
МС-3-3 Ногдол ашиг тараалтын тайлан Тусгайлан маягт шаардлагагүй. -
МС-3-4 Бүртгэлээс хасагдсан үнэт цаас Сар бүр гарган дараа сарын 3 -
эзэмшигчтэй тооцоо хийсэн мэдээлэл дотор
МС-3-5 ХК-ийн хурал зохион байгуулсан тухай Сар бүр гарган дараа сарын 5 -
мэдээлэл дотор
МС-3-6 Харилцагчийн данс нээсэн тухай мэдээлэл Сар бүр гарган дараа сарын 5 -
дотор
МС-3-7 Харилцагчийн дансан дахь хөрөнгийг Сар бүр гарган дараа сарын 3 -
шилжүүлсэн тухай мэдээлэл дотор.
МС-3-8 Харилцагчийн дансан дахь мөнгөн Сар бүр гарган дараа сарын 3 -
хөрөнгийн гүйлгээний мэдээлэл дотор.
МС-3-9 Андеррайтерийн үйлчилгээний мэдээлэл Сар бүр гарган дараа сарын 3 -
дотор.
МС-3-10 БДАК өөрийн хөрөнгөөр хийсэн арилжааны Андеррайтерийн гэрээ +
мэдээлэл байгуулсанаас хойш ажлын 10
хоногийн дотор
МС-3-11 Компанийн эрх бүхий албан тушаалтан, Өөрчлөлт орсон тухай бүр +
ажилтнуудын нэгдмэл сонирхолтой
этгээдийн тухай мэдээлэл
МС-3-12 Компанийн гүйцэтгэх захирлыг өөрчилсөн Өөрчлөлт орсон тухай бүр +
тухай мэдээлэл
МС-3-13 Компанийн хаяг байршил өөрчлөгдсөн Өөрчлөлт орсон тухай бүр +
15
- 17. Брокер дилерийн компани (5–р баг) 2012
тухай мэдээлэл
МС-3-14 Компани салбартай болсон, татан Өөрчлөлт орсон тухай бүр +
буулгасан тухай мэдээлэл
МС-3-15 Компанийн хувь нийлүүлэгчдйин хурлын Тусгайлан маяг байхгүй. ХН -
тэмдэглэл, шийдвэрүүд ээлжит ба ээлжит бус
хуралдсан тухай бүр тэмдэглэн
тогтоож хувийг ирүүлнэ
МС-3-16 Компанийн жил, улирлын санхүүгийн Тусгайлан маягт шаардлагагүй. +
тайлан, холбогдох тайлбар, тодруулгын ХНХ-ийн материалийн хамт
хамт ирүүлнэ.
3.6 Монгол улсын үнэт цаасны зах зээлийн зарим судалгаа
3.6.1 Төвлөрсөн хадгаламжинд нээгдсэн дансны тоо
Үнэт цаасны хоѐрдогч зах зээл эхэлсэнээс хойш буюу 1995 оноос 2011 оны 12сарын 01-ний өдрийг
хүртэл төвлөрсөн хадгаламжинд шинээр 264 691, ХОЭБ-ийн 354835, холболтын 126 658 буюу
нийт 746 184 данс нээгдсэн байна. ХОЭБ-ийн дансаа нээлгээгүй харилцагчдын тоо 100 392 байна.
2006 2007 2008 2009 2010 2011.12.01
Холболтын данс 2,202 4,449 3,512 1,086 3,528 10,416
ХОЭБ-ийн данс 20,579 20,579 19,077 8,240 4,846 3,876
Шинэ данс 2,304 50,221 2,654 671 1,310 92,891
Нийт 25,085 75,249 25,243 9,997 9,684 97,979
Дээрхи судалгааг харилцагчийн төрлөөр харуулбал:
Иргэн: Монгол-545,380 ААН: Монгол-1,378
Гадаад- 1,353 Гадаад- 124
3.6.2 Үнэт цаасны зах зээлд оролцогч байгууллагуудын шимтгэлийн хувь хэмжээ
ҮЦЗЗ-д оролцогч байгууллагуудын шимтгэлийн хувийн жинг 2009.12.31 –ны байдлаар дараах
байдалтай байна
Эзлэх хувь
СЗХ
ҮЦТТТХТ
7,64
17.82
¯ÖÒÒÒÕÒ
БДК ÌÕÁ
МХБ
44.83 29.71 ÁÄÊ
ЗҮХ
16
- 18. Брокер дилерийн компани (5–р баг) 2012
3.6.3 Брокер, дилерийн компанийн дансны шимтгэлийн судалгаа
Нийт 99н БДК-уудын 776,245 дансны шимтгэлийн эзлэх хувь дээр судалгаа хийж үзэхэд дараах
үр дүн гарч байна.
1с бага 1-1.99 2-2.99 3-3.99 4-4.99 5-5.99 6-6.99
262 6,165 152,826 104,185 353,264 40,096 119,428
1с бага 1-1.99
0% 0% 1%
6-6.99
2-2.99
15%
20%
5-5.99
5%
3-3.99
13%
4-4.99
46%
Эндээс харахад 4-4.99% ийн шимтгэлтэй данс хамгийн их буюу 46%-ийг эзлэж байгаа нь манай
улсын БДК-уудын дансны шимтгэл нь өндөр байгааг харуулж байна.
17
- 19. Брокер дилерийн компани (5–р баг) 2012
Дүгнэлт
Дээрх судалгаанаас харахад 1990 –ээд онд үйл ажиллагаа нь нилээд идэвхтэй явагдаж
байсан Брокер, дилерийн компаниудын нилээд хэдэн Брокер, дилерийн компанийн татан буугдсан
байгаа нь тухайн үед хууль эрх зүйн зохицуулалт сул байснаас харилцагчдын эрх ашгийг
хохироосон байна. Сүүлийн үед “Эрдэнэс таван толгой” гэх монголын үндэсний стратегийн ач
холбогдол бүхий ордуудыг олон нийтэд эзэмшүүлэх болсон нь иргэдэд хүссэн хүсээгүй хөрөнгийн
зах зээлийн тухай ойлголт зайлшгүй шаардлагатай болж байгаа бөгөөд энэхүү мэдээллийг БДК–
ууд буюу мэргэжлийн зуучлагч, хөрөнгө оруулалтын зөвлөх компаниудаар дамжуулан иргэдэд
ойлгуулах нь чухал болоод байна. Мөн дээрх судалгаанаас харахад Брокер, дилерийн компанииуд
хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээний үндсэн дээр шимтгэлийн хувиа харилцан тохиролцдог
хэдийч мэдээлэл муутай /анх удаа ХОЭБ–ийн хувьцаагаа зарах/ иргэдэд өндөр шимтгэлтэй данс
нээж байсан нь харагдаж айна. Брокер, дилерийн компаниуд хөрөнгө оруулагчидтай захиалгын
олонт өрлийг санал болгох, тэдгээр захиалгын төрлүүдийг олон нийтэд таниулах нь хөрөнгө
оруулагчид ашиг, алдагдлаа хянах боломжийг олгох болвуу гэж үзлээ.
18
- 20. Брокер дилерийн компани (5–р баг) 2012
Эх сурвалж:
1. Ядамсүрэн “Үнэт цаасны зах зээл”
2. www.mse.mn
3. www.bdsec.mn
4. www.frc.mn
5. Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК
6. Монголын хөрөнгийн бирж ХК
7. Бусад онлайн эх сурвалжууд
19