Weitere ähnliche Inhalte
Ähnlich wie Lecture.4 (20)
Lecture.4
- 2. Нийлмэл эрэлт
Нийлмэл эрэлтэнд нөлөөлөх хүчин зүйлс
Нийлмэл нийлүүлэлт
Нийлмэл нийлүүлэлтэнд нөлөөлөх хүчин зүйлс
Эдийн засгийн тэнцвэр
- 3. Макро эдийн засгийн нэг зорилго нь үндэсний
нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн яагаад
тогтвортой бус өсч, буурч өөрчлөгддөг,
үйлдвэрлэлийн жинхэнэ хэмжээ боломжит
хэмжээнээсээ хоцордог, үнийн түвшин тогтмол
байснаа яагаад яагаад гэнэт өөрчлөгддөг
тэдгээрийн шалтгааныг тайлбарлах, зүй тогтлыг
илрүүлэхэд оршино. Эдийн засагчид нийлмэл
эрэлт, нийлмэл нийлүүлэлтийн загварыг
ашиглан, макро эдийн засгийн ерөнхий төлөв
байдалд шинжилгээ хийдэг.
- 4. Нийлмэл эрэлт
Нийлмэл эрэлт (НЭ) гэдэг нь тухайн үнийн
ерөнхий түвшинд бүх хэрэглэгчид,
үйлдвэрлэгчид, засгийн газраас худалдан
авахад бэлэн байгаа эцсийн нийт бүтээгдэхүүн,
үйлчилгээний тоо хэмжээ буюу ҮНБ-ий бодит
хэмжээ юм.
Энэ утгаараа нийлмэл эрэлт нь өрх гэрүүд,
пүүсүүд, засгийн газар болон гадаадын
хэрэглэгчдээс эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээг
тухайн үеийн үнийн ерөнхий түвшинд
хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй
зардлаар тодорхойлогдоно.
- 5. AD-=CD+ID+GD+XnD
AD – нийлмэл эрэлт буюу нийт төлөвлөж буй
зардал
CD – өрхүүдийн хэрэглээний зардал
ID – пүүсүүдийн хөрөнгө оруулалтын зардал
GD – засгийн засгийн зардал
XnD – гадаадын хэрэглэгчдийн зардал
Нийлмэл эрэлтийн хэмжээнд олон хүчин зүйлс
нөлөөлөх бөгөөд түүнийг ерөнхийд нь үнийн ба
үнийн бус хүчин зүйл гэж 2 хуваадаг.
- 6. Нийлмэл эрэлт ба үнийн түвшин
Нийлмэл эрэлтийн хэмжээ ба үнийн ерөнхий
түвшин хоорондоо урвуу хамааралтай. Бусад
хүчин зүйл тогтмол байхад үнийн ерөнхий
түвшин буурвал хэрэглэгчдийн худалдан авах
бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ буюу
ҮНБ-ний бодит хэмжээ нэмэгдэж эсрэг
тохиолдолд буурна. Энэ хамаарлыг харуулсан
муруйг нийлмэл эрэлтийн муруй гэнэ.
Нийлмэл эрэлт үнийн түвшингээс хамаарч
өсөж буурах нь 3 үндсэн шалтгаантай.
- 7. Үнийн
түвшин 1. Үнийн түвшин нэмэгдэхэд
хэрэглэгчдэд хэрэглээгээ
хангахын тулд мөнгө
хэрэгтэй болно. Энэ нь
мөнгөний нийлүүлэлт
P1 тогтмол байхад эрэлтийг
нэмэгдүүлнэ. Мөнгөний
P2 AD эрэлт нэмэгдэхээр мөнгө
ашигласны үнэ зээлийн
ҮНБ
хүү өснө. Ингэснээр
Q1 Q2 хэрэглэгчид зардалаа
багасгана, үйлдвэрлэгчид
ХО-аа бууруулна.
- 8. 2. Үнийн түвшин өссөнөөр хүн амын болон аж ахуйн
нэгжүүдийн хуримтлуулсан мөнгөний худалдан
авах чадвар буурна. Энэ үед хэрэглэгчид ядуурч
байгаа учраас хэрэглээний зардлаа бууруулна.
3. Үнийн түвшин өссөнөөр экспорт буурч, импорт
нэмэгдэнэ. Гадаадынхны хувьд тухайн улсын
үнийн түвшин өссөнөөр бүтээгдэхүүн, үйлчилгээ
өмнөхөөсөө үнэтэй болж байгаа учраас худалдан
авах хэмжээгээ багасгана. Харин тухайн улс
орны эдийн засгийн хувьд бусад улсын
бүтээгдэхүүн, үйлчилгээ хямд болох учраас
имдорт нэмэгдэнэ. Үүний үр дүнд цэвэр экспорт
буурна.
- 9. Нийлмэл эрэлтэнд нөлөөлөх үнийн бус хүчин
зүйл
Үнийн бус хүчин
зүйлсийн нөлөөллөөр
Үнийн
үнийн тухайн түвшинд
түвшин нийлмэл эрэлтийн
муруй бүхэлдээ
Нийлмэл эрэлтийн
шилждэг. Үнийн
бууралт ерөнхий түвшин
Нийлмэл эрэлтийн өсөлт тогтмол байхад бусад
хүчин зүйлсүүд
P AD2 өөрчлөгдөхөд нийлмэл
AD3
AD1
эрэлтийн муруй
Q3 Q1 Q2
ҮНБ
бүхлээрээ баруун, зүүн
түүшээ шилжинэ.
- 10. 1. Хэрэглэгчдийн зардлын өөрчлөлт
Хэрэглэгчдийн аж байдал
Хэрэглэгчдийн хүлээлт
Хэрэглэгчдийн өр зээл
Татвар
- 11. 2. Хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлт
Хүүгийн хэмжээ
ХО-аас хүлээгдэх ашиг
Ашгийн татвар
Технологи
Илүүдэл хүчин чадал
- 12. 3.Улсын зардлын өөрчлөлт
НЭ-ийг өөрчлөх үнийн бус хүчин зүйлд улсын
худалдан авах бараа үйлчилгээ ордог.
Засгийн газраас эрүүл мэнд, боловсрол, соёл
урлаг, зам харилцаа холбоог хөгжүүлэх хүн
амын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд
зарцуулж байгаа зардлыг нэмэгдүүлэх нь
үнийн тухайн түвшинд НЭ-ийг өсгөдөг. Харин
зарцуулах зардал багасвал НЭ буурна.
- 14. Нийлмэл нийлүүлэлт
Нийлмэл нийлүүлэлт (НН) гэдэг нь тухайн
үнийн ерөнхий түвшинд нийт пүүсийн зүгээс
зах зээлд нийлүүлэхэд бэлэн байгаа
бүтээгдэхүүн үйлчилгээний бодит хэмжээ буюу
ҮНБ–ний бодит хэмжээ юм.
ҮНБ-ний бодит хэмжээ нь үнийн ерөнхий
түвшинтэй шууд хамааралтай байна. Үнийн
түвшин ба ҮНБ-ний бодит хэмжээний
хоорондын хамаарлыг харуулсан муруйг
нийлмэл нийлүүлэлтийн муруй гэнэ.
- 15. Нийлмэл нийлүүлэлтийн буюу бодит
үйлдвэрлэлийн хэмжээнд олон хүчин зүйл
нөлөөлж байдаг бөгөөд эдийн засгийн богино
болон урт хугацаанд үйлдвэрлэлийн түвшин
өөрчлөгддөг учир нийлмэл нийлүүлэлтийн
муруйг 3 хэрчмээр тайлбарладаг.
- 16. 1. Кейнсийн хэрчим буюу хэт богино хугацааны
нийлүүлэлтийн муруй. Эдийн засгийн хямрал
эсвэл хямралын үед үйлдвэрлэлийн капитал ба
хөдөлмөрийн нөөцийн ашиглалт доогуур байгааг
энэ хэрчим харуулна. Энэ хэрчим дээр үнийн
түвшин өөрчлөгдөхгүй, үйлдвэрлэлийн хэмжээ
нэмэгдэнэ. Учир нь ажилгүй байсан ажилчид
ажилд ороод цалин хөлсөө нэмүүлнэ гэж
тооцдоггүй, мөн үйлдвэрийг өрөгжүүлэхэд
үйлдвэрлэлийн зардал өсөхгүй, иймээс барааны
үнэ өсөх үндэслэл байхгүй гэж үздэг.
- 17. 2. Завсрын хэрчим буюу богино хугацааны
нийлүүлэлтийн муруй. Энэ хэрчим дээр
үнийн түвшин үйлдвэрлэлийн хэмжээ
буюу ҮНБ –ий хэмжээ 2 хоорондоо шууд
хамааралтай байдаг. Энэ хэрчим нь
үйлдвэрлэлийн ашиглалтгүй нөөц хүчин
чадал, их байгаа эдийн засгаас ажил
бүрэн эрхлэлт, үйлдвэрлэлийн нөөц хүчин
чадлаа бүрэн ашиглаж байгаа эдийн
засагт шилжих шилжилтийн үеийн
нийлмэл нийлүүлэлтийн муруйг харуулна.
- 18. 3. Сонгодог хэрчим буюу урт хугацааны
нийлүүлэлтийн муруй. Энэ хэрчим нь
эдийн засаг бүрэн хүчин чадлаараа
ажиллаж байгаа буюу хөдөлмөр,
капиталын нөөцийг бүрэн шавхан
ашигласан үеийн нийлмэл нийлүүлэлтийн
муруйг харуулна. Эдийн засгийн
нөөцүүдийг бүрэн ашигласан нөхцөлд
үнийн түвшин хичнээн өөрчлөгдсөн ч
үйлдвэрлэлийн бодит хэмжээ
өөрчлөгдөхгүй.
- 19. Нийлмэл нийлүүлэлтийн үнийн бус хүчин зүйл
Нийлмэл нийлүүлэлтэнд үнийн бус олон хүчин
зүйл нөлөөлнө. Үнийн тухайн түвшинд үнийн
бус хүчин зүйл нөлөөлсний улмаас
үйлдвэрлэлийн бодит хэмжээ өөрчлөгдөж
нийлмэл нийлүүлэлтийн муруй баруун, зүүн
тийш шилжинэ. Үнийн
түвшинҮНБAS3AS1AS2Нийлмэл
нийлүүлэлтийн өсөлтНийлмэл
нийлүүлэлтийн бууралт
- 20. Үнийн бус хүчин зүйлд:
1. Нөөцийн үнийн өөрчлөлт
Дотоод нөөц /газар, капитал, хөдөлмөрийн
нөөц, үйлдвэрлэл эрхлэх чадвар/
Импортын íººöèéí үнý
Зах зээл дээрх ноёрхол
2. Бүтээмжийн өөрчлөлт
3. Эрх зүйн хэм хэмжээний өөрчлөлт /татвар
ба татаас/
- 21. Эдийн засгийн тэнцвэр
Нийлмэл эрэлт, ийлүүлэлт нь нийт эдийн
засгийн хувьд тэнцвэрийг тодорхойлох
боломжийг олгодог. Эдийн засгийн тэнцвэр
тогтоно гэдэг нь нэг талаас тухайн тэнцвэрт
үнийн ерөнхий түвшинд эдийн засгийн
субъектүүд зарцуулахаар төлөвлөсөн зардлаа
тухайн хугацаанд бодитоор зарцуулж байгааг
илэрхийлнэ.
Нийлмэл эрэлт ба нийлмэл нийлүүлэлтийн
муруйн огтлолцлын цэг нь тэнцвэрт үнийн
түвшин ба бодит ҮНБ–ий тэнцвэрт хэмжээг
илэрхийлдэг. Нийлмэл нийлүүлэлт нь 3
хэрчмээр илэрхийлэгддэг учраасм тэнцвэрийг
нийлмэл нийлүүлэлтийн муруй тус бүрээр авч
үзнэ.
- 22. Нийлмэл эрэлтийн өөрчлөлт
Нийлмэл эрэлтийн өөрчлөлтийн нөлөөгөөр дараах
өөрчлөлтүүд гарна. (Зураг)
1. Кейнсийн хэрчим дээрх НЭ –ийн өөрчлөлт
Орлого нэмэгдсэн гэвэл пүүсийн ХО-ын зардал
нэмэгдсэн зэргээс болж НЭ өссөн. Энэ үед ҮНБ-ний
хэмжээ Q1 –ээс Q2 болж өссөн боловч тэнцвэрт
үнийн түвшин өөрчлөгдөөгүй.
2. Завсрын хэрчим дээр НЭ–ийн өөрчлөлт нь ҮНБ–
ний үнийн түвшин 2-ыг зэрэг өөрчилнө.
3. Сонгодог хэрчим дээр үйлдвэрлэл бүрэн хүчин
чадлаараа ажиллаж байгаа учраас НЭ өсөж
бүтээгдэхүүний үнэ өссөн ч үйлдвэрийн хэмжээ
өөрчлөгдөхгүй.
- 23. Нийлмэл нийлүүлэлтийн өөрчлөлт
Нийлмэл нийлүүлэлт өөрчлөгдөхөд
тэнцвэрт үнийн түвшин ба тэнцвэрт
үйлдвэрлэлийн хэмжээ хэрхэн
өөрчлөгдөхийг авч үзье. Хэрэв нийлмэл
нийлүүлэлт өсвөл тэнцвэрт үнийн
түвшин буурч, тэнцвэрт үйлдвэрлэлийн
хэмжээ өсдөг харин эсрэг тохиолдолд
үнийн түвшин өсөж, үйлдвэрлэлийн
хэмжээ буурна.
- 24. A
Үнийн түвшин
AS1
AS2
P1
P2
AD
Q1 Q2
Бодит ҮНБ
- 25. Б
Үнийн түвшин
AS1
AS2
P1
P2 AD
Q1 Q2
Бодит ҮНБ
- 26. В
Үнийн түвшин
AS1
AS2
P1
P2
AD
Q1 Q2
Бодит ҮНБ