SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 4
Downloaden Sie, um offline zu lesen
1
БАТЛАВ: ХУУЛЬ ЗҮЙ,
ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН
НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Нэг.Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага:
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэн
эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах,
бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй, Арван есдүгээр
зүйлийн 1 дэх хэсэгт: “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц…хууль
зүйн…баталгааг бүрдүүлэх,…хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ
өмнө хариуцна” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын
тогтолцоо, зохион байгуулалт, иргэний болон эрүүгийн хэргийн талаар гарсан
шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн үндэслэл, журмыг тогтоосон
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр
баталж мөн оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна.
2002 оноос хойших хугацаанд иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг
үндэслэн олгосон гүйцэтгэх баримт бичиг дунджаар нийт гүйцэтгэх баримт бичгийн 70
гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд тэдгээрийн бодит гүйцэтгэл оноос он дамжин 50
орчим хувьтай байсаар байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан
зорилтын хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэж байна. Түүнчлэн Эрүүгийн хуульд
заасан “тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах”,
“албадан ажил хийлгэх” зэрэг ялын хэрэгжилт хангалтгүй байгаа нь Эрүүгийн хуулийн
9.1-д заасан “Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх” зарчмыг хэрэгжүүлэхэд сөргөөр
нөлөөлж байна.
Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн
шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд иргэнд учирсан
эд хөрөнгийн болон эдийн бус хохирлыг бүрэн нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг
сэргээн эдлүүлэх нь гэмт этгээдийг олж илрүүлэн шийтгэхээс дутуугүй ач
холбогдолтой юм.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол
Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.1-т:
“Хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд
чирэгдэлгүй, ялгаваргүй, тэгш, шударгаар үйлчлэх эрх зүйн орчинг цогцоор нь
бүрдүүлнэ.” гэж, 5.4.10-т: “Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй, хаалттай
тогтолцоонд бүрэн шилжүүлэх, цагдан хорих байрны нөхцөлийг хүний жам ёсны
эрхэд нийцүүлэх, ял эдлүүлэх ажиллагаанд цахим болон телекамерын хяналтын
системийг нэвтрүүлэх, ялтныг хөдөлмөрт бүрэн хамруулах, иргэний хэргийн талаархи
2
шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зарим ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлэх замаар
шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шинэтгэнэ.” гэж тус тус заасан нь хуулийн
төслийг боловсруулах хууль зүйн үндэслэл болж байна.
Дээр дурдсан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан 2017 оны 7 сарын 1-
ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд
ял, шийтгэлийн төрөл, хэлбэрийг шинээр тодорхойлж, хорих ялыг нээлттэй, хаалттай
хорих байгууллагад, өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн
тусгай байгууллагад тус тус эдлүүлэх, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага
хүлээлгэх, шийтгэл оногдуулахаар тусгаж, ял, шийтгэл, албадлагын арга хэмжээний
төрлийг шинээр тодорхойлсон нь дээр дурдсан ял, шийтгэл оногдуулсан шийдвэрийг
гүйцэтгэх, хяналт тавих ажиллагааг шинээр журамлах шаардлагыг бий болгож байна.
Хоёр.Хуулийн төслийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа,
хамрах хүрээ:
Төслийн зорилго нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журам,
шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, шүүхийн
шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдалтай холбогдсон
харилцааг зохицуулахад оршино.
Хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулах бөгөөд
хуулийн төсөл нь 5 хэсэгтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 1
дүгээр хэсэгт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ерөнхий үндэслэл, 2 дугаар
хэсэгт: Иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа, 3 дугаар
хэсэгт: Захиргааны болон зөрчлийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх
ажиллагаа, 4 дүгээр хэсэгт: Эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх
ажиллагаа, 5 дугаар хэсэгт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо,
алба хаагчийн эрх зүйн байдлыг тодорхойлно.
I хэсэг: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ерөнхий үндэслэл
Хуулийн зорилт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж, шүүхийн
шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл, баримтлах зарчим, шүүхийн
шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тодорхойлолт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх
ажиллагаанд тавих нийтлэг шаардлага, хориглох үйлдэл, эс үйлдэхүйг тодорхойлно.
II хэсэг: Иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн иргэний хэргийн талаархи шүүхийн
шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хоёрдугаар хэсэгт заасан зохицуулалтыг
зарчмын хувьд хэвээр хадгалж, дараах зохицуулалтыг шинээр тусгана.
- Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал;
- Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх буюу шүүхийн шийдвэр гарснаас хойш
хуульд заасан тодорхой хугацаа өнгөрсөн тохиолдолд шүүхийн шийдвэр
гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байх хугацааг тодорхойлох;
3
- Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүссэн шаардлага, нөхцөлөөс хамааран
хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь түдгэлзүүлэх, дуусгавар болгох;
- Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хэрэгжүүлдэг бүхий л арга хэмжээг
/хөрөнгө битүүмжлэх, барьцаалах, хураан авах, эд зүйлд үзлэг хийх, нэгжлэг
хийх, үнэлгээ тогтоох гэх мэт/ албадлагын арга хэмжээг тодорхойлж,
тэдгээрийг гүйцэтгэх үндэслэл, журмыг тогтоох;
- Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, тээврийн хэрэгсэл
жолоодох эрхийг түдгэлзүүлэх, төлбөр төлөгч түүний эд хөрөнгийг эрэн
сурвалжлах тухай зохицуулалтыг шинээр авч үзэх;
- Шүүхээс олгосон гүйцэтгэх баримт бичигт төлбөр гаргуулах хөрөнгө, орлого,
эрхийг тодорхой заадаг байх;
- Төлбөр төлөгчийн төлбөрт суутгахаар тогтсон хөрөнгийн төрөл, тэдгээрийн
онцлогоос хамааран шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах, үнэлгээ
тогтоох онцлог, тэдгээрийг албадан худалдан борлуулах ажиллагааны
журмыг нарийвчлан тогтоох;
III хэсэг: Захиргааны болон зөрчлийн хэргийн талаархи шүүхийн
шийдвэрийг гүйцэтгэх
Захиргааны хэргийн талаархи шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн
шийдвэрийг хэргийн оролцогч, эрх залгамжлагч заавал биелүүлэх үүргийг
тодорхойлж, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлэх үндэслэл,
журмыг тодорхой тусгана.
Зөрчлийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг, шийтгүүлсэн этгээд зөрчлийн
хэргийн талаархи шийдвэрийг тогтоосон хугацаанд үл биелүүлсэн, эсхүл оргон
зайлсан тохиолдолд шийтгэл оногдуулсан албан тушаалтан шийдвэрийг албадан
гүйцэтгүүлэхээр шүүхэд хандах, шүүх гүйцэтгэх баримт бичиг үйлдэн шүүхийн
шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх тухай зохицуулалтыг бий болгоно.
IV хэсэгт: Эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг биелүүлэх
2017 оны 7 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх Эрүүгийн
хуулийн 5.2 дугаар зүйлтэй нийцүүлэн торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд
тустай ажил хийлгэх, эрх хасах ял оногдуулсан болон Эрүүгийн хуульд заасан бусад
албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагааны
үндэслэл, журмыг тодорхойлж хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих
ажиллагааны журмыг тусгана.
Эрүүгийн хуульд нийцүүлэн нээлттэй, хаалттай хорих анги, сургалт-
хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдлүүлэх харилцааг нарийвчлан тусгаж,
нээлттэй, хаалттай хорих ангийн төрөл, зэрэглэл, ямар зэрэглэлд ял эдлүүлэх,
зэрэглэл өөрчлөх үндэслэл, журмыг тодорхойлно.
V хэсэгт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, алба
хаагчийн эрх зүйн байдал
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоог шинээр тодорхойлж,
түүний алба хаагчийн баталгааг улс төрийн, хууль зүйн, эдийн засгийн, нийгмийн
4
болон бусад баталгаа болгон нарийвчлан зааж, биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт
зэвсэг хэрэглэх үндэслэл, журмыг тодорхойлно.
Гурав.Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг,
хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга
хэмжээний санал
Ял, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагын тогтолцоо, чиг үүрэг
оновчтой болж, ял, албадлагын арга хэмжээг ялгамжтай, үр нөлөөтэй эдлүүлэх
нөхцөл бүрдээ хорих ангийг нээлттэй, хаалттай хэлбэрт шилжүүлснээр хорих ялыг
хувь хүний онцлогт тохируулан ялгамжтай эдлүүлэх нөхцөл бүрдэнэ.
Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтанд хяналт тавих
зориулалтаар эхний ээлжинд програм хангамж, компьютер, техник хэрэгсэл, электрон
гавны иж бүрдэл худалдан авах болон хяналтын төв байгуулахад тодорхой хөрөнгө
шаардагдана. Тогтоол гүйцэтгэгчийг тойргийн журмаар ажиллуулахад боловсон
хүчний тоо нэмэгдэж, тэдгээрийн цалин хөлс, дүрэмт хувцас, нийгмийн баталгаатай
холбоотой зардал шаардагдана.
Иргэний болон зөрчлийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийн биелэлтийг
сайжруулж, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх тогтолцоог бэхжүүлнэ.
Дөрөв.Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад
хуультай хэрхэн уялдах, хуулийг хэрэгжүүлэхэд шинээр боловсруулах, хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хуулийн талаархи
санал
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай
уялдсан байна.
Хуулийн төслийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Захиргааны ерөнхий хууль,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчлийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй
уялдуулан боловсруулна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Хууль хүчингүй болсонд тооцох тухай,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн
төслийг боловсруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Сэжигтэн,
яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай зэрэг хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна.
-----оoOoо-----

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...Umguullin Mongol Umguulugch
 
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Umguullin Mongol Umguulugch
 
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...Umguullin Mongol Umguulugch
 
Avilgiin tuhai huuli
Avilgiin tuhai huuliAvilgiin tuhai huuli
Avilgiin tuhai huulinaraa sun
 
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГА
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГААРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГА
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...Umguullin Mongol Umguulugch
 
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...Umguullin Mongol Umguulugch
 
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухайтөрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухайEvsel Nith
 
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
tatwariin ulsiin baitsaagchiin yos zui татварын улсын байцаагчын ёс зүй
tatwariin ulsiin baitsaagchiin yos zui татварын улсын байцаагчын ёс зүйtatwariin ulsiin baitsaagchiin yos zui татварын улсын байцаагчын ёс зүй
tatwariin ulsiin baitsaagchiin yos zui татварын улсын байцаагчын ёс зүйBachkana Enhbat
 
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
Төрийн албаны шинэ хуулийн онцлог
Төрийн албаны шинэ хуулийн онцлогТөрийн албаны шинэ хуулийн онцлог
Төрийн албаны шинэ хуулийн онцлогGalbaatar Lkhagvasuren
 
нийтийн ёс суртахуун зөрчил (1) (1)
нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)
нийтийн ёс суртахуун зөрчил (1) (1)Umguullin Mongol Umguulugch
 
авлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульавлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульTumuruu Shiileg
 

Was ist angesagt? (20)

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...
 
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
 
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
 
Avilgiin tuhai huuli
Avilgiin tuhai huuliAvilgiin tuhai huuli
Avilgiin tuhai huuli
 
Lea2016 11-30
Lea2016 11-30Lea2016 11-30
Lea2016 11-30
 
Zurchiliin huuli
Zurchiliin huuliZurchiliin huuli
Zurchiliin huuli
 
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГА
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГААРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГА
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГА
 
Tsetsiin dugnelt
Tsetsiin dugneltTsetsiin dugnelt
Tsetsiin dugnelt
 
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
 
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...
 
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухайтөрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухай
 
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
tatwariin ulsiin baitsaagchiin yos zui татварын улсын байцаагчын ёс зүй
tatwariin ulsiin baitsaagchiin yos zui татварын улсын байцаагчын ёс зүйtatwariin ulsiin baitsaagchiin yos zui татварын улсын байцаагчын ёс зүй
tatwariin ulsiin baitsaagchiin yos zui татварын улсын байцаагчын ёс зүй
 
Zurchliin huuli-20161121
Zurchliin huuli-20161121Zurchliin huuli-20161121
Zurchliin huuli-20161121
 
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Төрийн албаны шинэ хуулийн онцлог
Төрийн албаны шинэ хуулийн онцлогТөрийн албаны шинэ хуулийн онцлог
Төрийн албаны шинэ хуулийн онцлог
 
нийтийн ёс суртахуун зөрчил (1) (1)
нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)
нийтийн ёс суртахуун зөрчил (1) (1)
 
авлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульавлигын эсрэг хууль
авлигын эсрэг хууль
 
Huuliin tusul-eruu-20161111
Huuliin tusul-eruu-20161111Huuliin tusul-eruu-20161111
Huuliin tusul-eruu-20161111
 

Ähnlich wie Sh shg kh-uzelbarimtlal

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...Umguullin Mongol Umguulugch
 
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...Umguullin Mongol Umguulugch
 
шшгэз 1
шшгэз 1шшгэз 1
шшгэз 1nomiobno
 
мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421naranhuu
 
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөлХууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөлUmguullin Mongol Umguulugch
 
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 0...
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 0...МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 0...
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 0...Umguullin Mongol Umguulugch
 
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухайLegalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухайnaranhuu
 
захиргааны хууль
захиргааны хуульзахиргааны хууль
захиргааны хуульBatsaikhanshdee
 
Zahirgaanii erunhuu huuli
Zahirgaanii erunhuu huuliZahirgaanii erunhuu huuli
Zahirgaanii erunhuu huulirtumur
 
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...Umguullin Mongol Umguulugch
 
14 deh iltgel_2015_04_08-10.56
14 deh iltgel_2015_04_08-10.5614 deh iltgel_2015_04_08-10.56
14 deh iltgel_2015_04_08-10.56Evsel Nith
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...Umguullin Mongol Umguulugch
 
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙМЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙGlobe International
 
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/Ganzorig Myagmarsuren
 
ШҮҮХИЙН ЗАРИМ ТӨРЛИЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХЭД ХУВИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН Т...
ШҮҮХИЙН ЗАРИМ ТӨРЛИЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХЭД ХУВИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН Т...ШҮҮХИЙН ЗАРИМ ТӨРЛИЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХЭД ХУВИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН Т...
ШҮҮХИЙН ЗАРИМ ТӨРЛИЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХЭД ХУВИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН Т...Umguullin Mongol Umguulugch
 
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
15.12.2014, Discussions on permit law, Government of MongoliaThe Business Council of Mongolia
 

Ähnlich wie Sh shg kh-uzelbarimtlal (20)

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...
 
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
 
шшгэз 1
шшгэз 1шшгэз 1
шшгэз 1
 
мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421
 
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөлХууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
 
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 0...
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 0...МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 0...
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 0...
 
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухайLegalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
 
захиргааны хууль
захиргааны хуульзахиргааны хууль
захиргааны хууль
 
захиргаа (1)
захиргаа (1)захиргаа (1)
захиргаа (1)
 
Zahirgaanii erunhuu huuli
Zahirgaanii erunhuu huuliZahirgaanii erunhuu huuli
Zahirgaanii erunhuu huuli
 
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...
 
14 deh iltgel_2015_04_08-10.56
14 deh iltgel_2015_04_08-10.5614 deh iltgel_2015_04_08-10.56
14 deh iltgel_2015_04_08-10.56
 
монгол улсын хуул1 (1)
монгол улсын хуул1 (1)монгол улсын хуул1 (1)
монгол улсын хуул1 (1)
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...
 
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙМЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
 
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
 
ШҮҮХИЙН ЗАРИМ ТӨРЛИЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХЭД ХУВИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН Т...
ШҮҮХИЙН ЗАРИМ ТӨРЛИЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХЭД ХУВИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН Т...ШҮҮХИЙН ЗАРИМ ТӨРЛИЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХЭД ХУВИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН Т...
ШҮҮХИЙН ЗАРИМ ТӨРЛИЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХЭД ХУВИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН Т...
 
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
 

Mehr von naranhuu

85, 86 ын зар
85, 86 ын зар85, 86 ын зар
85, 86 ын зарnaranhuu
 
шүүхийн мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ...
шүүхийн мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ...шүүхийн мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ...
шүүхийн мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ...naranhuu
 
Ouezh nii-durem
Ouezh nii-duremOuezh nii-durem
Ouezh nii-duremnaranhuu
 
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 3826.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38naranhuu
 
20.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 86
20.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 8620.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 86
20.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 86naranhuu
 
17.хорооны ажиллах журам 20140606 79
17.хорооны ажиллах журам 20140606 7917.хорооны ажиллах журам 20140606 79
17.хорооны ажиллах журам 20140606 79naranhuu
 
15.салбарын үйл ажиллагааны журам 20140301 36
15.салбарын үйл ажиллагааны журам 20140301 3615.салбарын үйл ажиллагааны журам 20140301 36
15.салбарын үйл ажиллагааны журам 20140301 36naranhuu
 
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 2713.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27naranhuu
 
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 2109.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21naranhuu
 
04.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 09
04.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 0904.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 09
04.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 09naranhuu
 
Procuroriin huuliin tusuld sanal avah
Procuroriin huuliin tusuld sanal avahProcuroriin huuliin tusuld sanal avah
Procuroriin huuliin tusuld sanal avahnaranhuu
 
2015 оны сүүлийн хагас жилийн тайлан
2015 оны сүүлийн хагас жилийн тайлан2015 оны сүүлийн хагас жилийн тайлан
2015 оны сүүлийн хагас жилийн тайланnaranhuu
 
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журамхуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журамnaranhuu
 
Arbitr law project mondolia
Arbitr law project mondoliaArbitr law project mondolia
Arbitr law project mondolianaranhuu
 

Mehr von naranhuu (19)

Juram2018
Juram2018Juram2018
Juram2018
 
Durem
DuremDurem
Durem
 
85, 86 ын зар
85, 86 ын зар85, 86 ын зар
85, 86 ын зар
 
Juram2017
Juram2017Juram2017
Juram2017
 
шүүхийн мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ...
шүүхийн мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ...шүүхийн мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ...
шүүхийн мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ...
 
Ouezh nii-durem
Ouezh nii-duremOuezh nii-durem
Ouezh nii-durem
 
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 3826.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
 
20.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 86
20.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 8620.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 86
20.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 86
 
17.хорооны ажиллах журам 20140606 79
17.хорооны ажиллах журам 20140606 7917.хорооны ажиллах журам 20140606 79
17.хорооны ажиллах журам 20140606 79
 
15.салбарын үйл ажиллагааны журам 20140301 36
15.салбарын үйл ажиллагааны журам 20140301 3615.салбарын үйл ажиллагааны журам 20140301 36
15.салбарын үйл ажиллагааны журам 20140301 36
 
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 2713.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
 
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 2109.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21
 
04.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 09
04.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 0904.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 09
04.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 09
 
Procuroriin huuliin tusuld sanal avah
Procuroriin huuliin tusuld sanal avahProcuroriin huuliin tusuld sanal avah
Procuroriin huuliin tusuld sanal avah
 
2015 оны сүүлийн хагас жилийн тайлан
2015 оны сүүлийн хагас жилийн тайлан2015 оны сүүлийн хагас жилийн тайлан
2015 оны сүүлийн хагас жилийн тайлан
 
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журамхуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
 
Arbitr law project mondolia
Arbitr law project mondoliaArbitr law project mondolia
Arbitr law project mondolia
 
slide
slideslide
slide
 
Pro 002
Pro 002Pro 002
Pro 002
 

Sh shg kh-uzelbarimtlal

  • 1. 1 БАТЛАВ: ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ Нэг.Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц…хууль зүйн…баталгааг бүрдүүлэх,…хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, иргэний болон эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн үндэслэл, журмыг тогтоосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталж мөн оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна. 2002 оноос хойших хугацаанд иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх баримт бичиг дунджаар нийт гүйцэтгэх баримт бичгийн 70 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд тэдгээрийн бодит гүйцэтгэл оноос он дамжин 50 орчим хувьтай байсаар байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан зорилтын хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэж байна. Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан “тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах”, “албадан ажил хийлгэх” зэрэг ялын хэрэгжилт хангалтгүй байгаа нь Эрүүгийн хуулийн 9.1-д заасан “Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх” зарчмыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байна. Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд иргэнд учирсан эд хөрөнгийн болон эдийн бус хохирлыг бүрэн нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь гэмт этгээдийг олж илрүүлэн шийтгэхээс дутуугүй ач холбогдолтой юм. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.1-т: “Хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй, ялгаваргүй, тэгш, шударгаар үйлчлэх эрх зүйн орчинг цогцоор нь бүрдүүлнэ.” гэж, 5.4.10-т: “Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй, хаалттай тогтолцоонд бүрэн шилжүүлэх, цагдан хорих байрны нөхцөлийг хүний жам ёсны эрхэд нийцүүлэх, ял эдлүүлэх ажиллагаанд цахим болон телекамерын хяналтын системийг нэвтрүүлэх, ялтныг хөдөлмөрт бүрэн хамруулах, иргэний хэргийн талаархи
  • 2. 2 шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зарим ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлэх замаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шинэтгэнэ.” гэж тус тус заасан нь хуулийн төслийг боловсруулах хууль зүйн үндэслэл болж байна. Дээр дурдсан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан 2017 оны 7 сарын 1- ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд ял, шийтгэлийн төрөл, хэлбэрийг шинээр тодорхойлж, хорих ялыг нээлттэй, хаалттай хорих байгууллагад, өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэх, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шийтгэл оногдуулахаар тусгаж, ял, шийтгэл, албадлагын арга хэмжээний төрлийг шинээр тодорхойлсон нь дээр дурдсан ял, шийтгэл оногдуулсан шийдвэрийг гүйцэтгэх, хяналт тавих ажиллагааг шинээр журамлах шаардлагыг бий болгож байна. Хоёр.Хуулийн төслийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ: Төслийн зорилго нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журам, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулах бөгөөд хуулийн төсөл нь 5 хэсэгтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 1 дүгээр хэсэгт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ерөнхий үндэслэл, 2 дугаар хэсэгт: Иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа, 3 дугаар хэсэгт: Захиргааны болон зөрчлийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа, 4 дүгээр хэсэгт: Эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 5 дугаар хэсэгт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, алба хаагчийн эрх зүйн байдлыг тодорхойлно. I хэсэг: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ерөнхий үндэслэл Хуулийн зорилт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл, баримтлах зарчим, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тодорхойлолт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих нийтлэг шаардлага, хориглох үйлдэл, эс үйлдэхүйг тодорхойлно. II хэсэг: Иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хоёрдугаар хэсэгт заасан зохицуулалтыг зарчмын хувьд хэвээр хадгалж, дараах зохицуулалтыг шинээр тусгана. - Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал; - Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх буюу шүүхийн шийдвэр гарснаас хойш хуульд заасан тодорхой хугацаа өнгөрсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байх хугацааг тодорхойлох;
  • 3. 3 - Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүссэн шаардлага, нөхцөлөөс хамааран хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь түдгэлзүүлэх, дуусгавар болгох; - Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хэрэгжүүлдэг бүхий л арга хэмжээг /хөрөнгө битүүмжлэх, барьцаалах, хураан авах, эд зүйлд үзлэг хийх, нэгжлэг хийх, үнэлгээ тогтоох гэх мэт/ албадлагын арга хэмжээг тодорхойлж, тэдгээрийг гүйцэтгэх үндэслэл, журмыг тогтоох; - Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг түдгэлзүүлэх, төлбөр төлөгч түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай зохицуулалтыг шинээр авч үзэх; - Шүүхээс олгосон гүйцэтгэх баримт бичигт төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, эрхийг тодорхой заадаг байх; - Төлбөр төлөгчийн төлбөрт суутгахаар тогтсон хөрөнгийн төрөл, тэдгээрийн онцлогоос хамааран шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах, үнэлгээ тогтоох онцлог, тэдгээрийг албадан худалдан борлуулах ажиллагааны журмыг нарийвчлан тогтоох; III хэсэг: Захиргааны болон зөрчлийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх Захиргааны хэргийн талаархи шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, эрх залгамжлагч заавал биелүүлэх үүргийг тодорхойлж, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлэх үндэслэл, журмыг тодорхой тусгана. Зөрчлийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг, шийтгүүлсэн этгээд зөрчлийн хэргийн талаархи шийдвэрийг тогтоосон хугацаанд үл биелүүлсэн, эсхүл оргон зайлсан тохиолдолд шийтгэл оногдуулсан албан тушаалтан шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хандах, шүүх гүйцэтгэх баримт бичиг үйлдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх тухай зохицуулалтыг бий болгоно. IV хэсэгт: Эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг биелүүлэх 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлтэй нийцүүлэн торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, эрх хасах ял оногдуулсан болон Эрүүгийн хуульд заасан бусад албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журмыг тодорхойлж хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих ажиллагааны журмыг тусгана. Эрүүгийн хуульд нийцүүлэн нээлттэй, хаалттай хорих анги, сургалт- хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдлүүлэх харилцааг нарийвчлан тусгаж, нээлттэй, хаалттай хорих ангийн төрөл, зэрэглэл, ямар зэрэглэлд ял эдлүүлэх, зэрэглэл өөрчлөх үндэслэл, журмыг тодорхойлно. V хэсэгт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, алба хаагчийн эрх зүйн байдал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоог шинээр тодорхойлж, түүний алба хаагчийн баталгааг улс төрийн, хууль зүйн, эдийн засгийн, нийгмийн
  • 4. 4 болон бусад баталгаа болгон нарийвчлан зааж, биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журмыг тодорхойлно. Гурав.Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал Ял, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагын тогтолцоо, чиг үүрэг оновчтой болж, ял, албадлагын арга хэмжээг ялгамжтай, үр нөлөөтэй эдлүүлэх нөхцөл бүрдээ хорих ангийг нээлттэй, хаалттай хэлбэрт шилжүүлснээр хорих ялыг хувь хүний онцлогт тохируулан ялгамжтай эдлүүлэх нөхцөл бүрдэнэ. Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтанд хяналт тавих зориулалтаар эхний ээлжинд програм хангамж, компьютер, техник хэрэгсэл, электрон гавны иж бүрдэл худалдан авах болон хяналтын төв байгуулахад тодорхой хөрөнгө шаардагдана. Тогтоол гүйцэтгэгчийг тойргийн журмаар ажиллуулахад боловсон хүчний тоо нэмэгдэж, тэдгээрийн цалин хөлс, дүрэмт хувцас, нийгмийн баталгаатай холбоотой зардал шаардагдана. Иргэний болон зөрчлийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийн биелэлтийг сайжруулж, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх тогтолцоог бэхжүүлнэ. Дөрөв.Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах, хуулийг хэрэгжүүлэхэд шинээр боловсруулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хуулийн талаархи санал Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай уялдсан байна. Хуулийн төслийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна. -----оoOoо-----