Weitere ähnliche Inhalte
Ähnlich wie Erdem shinjilgeenii oguulel 1 (20)
Mehr von Munkhbat Tsendjav (6)
Erdem shinjilgeenii oguulel 1
- 1. Ц.Мөнхбат Монголын Рояаль Академи сургалтын албаны ахлах менежер Mongolian Royal Academy 2010 он Үзэг бид хоёр Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих чадвар
- 3. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ АЧ ХОЛБОГДОЛ Mongolian Royal Academy • Тухайн хичээлээр олж авсан онолын мэдлэгийг бататгах • Бие дааж онол практикийн тодорхой асуудлыг судлах, дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай болгох • Шинжилгээ судалгааны арга технологийг эзэмших дадал чадвар олгох • Бичиж боловсруулах ажлын ур чадварыг дээшлүүлэх • Оюутны мэдлэг ур чадварыг нарийвчлан шалгаж, үнэн зөв үнэлгээ өгөх
- 5. Mongolian Royal Academy ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ? Эрдэм шинжилгээний өгүүлэл нь Article, Monograph, Treatise, Essay, Thesis, Paper, Dissertation зэргээр хуваагддаг. Article: Олон нийтийн хэвлэл мэдээллийн сонин, сэтгүүл, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэх эрдэм шинжилгээний өгүүллийг хэлнэ. Энэ нь олон нийтэд зориулсан энгийн хэллэгээр бичигдсэн байдаг.
- 6. Monograph: Нэгэн сэдэвт зохиол гэж нэрлэж хэвшсэн энэ бичлэгийн төрөл нь нилээд том хэмжээ бүхий мэргэжлийн нэр томъёо орсон бичлэгэ. Сүүлийн үед энэ хэлбэрийн бичлэгийг эрдэм шинжилгээний бичлэг гэж нэрлэхээ больж байна. Treatise: Хамгийн нарийн тооцоо, статистик судалгаа орсон эрдэм шинжилгээний өгүүлэл, бичлэгийн хэлбэрийг хэлдэг. Thesis: Магистрын дипломын ажил. Эрдэм шинжилгээний бичлэг нь гол төлөв судалгаа, харьцуулалт дээр үндэслэгддэг. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
- 7. Mongolian Royal Academy ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ? Paper: Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр бичсэн тайлан, репорт, илтгэлийг хэлдэг. Class paper, course paper, term paper, documented paper, research paper, college paper зэрэг олон хэлбэрээр үүнийг хуваадаг. Манай их, дээд сургуулийг төгсөж байгаа бакалавр оюутнуудын дипломын ажлыг энэ бүлэгт оруулж болох юм. Dissertation: Ph.D Sc.D- ийн эрдэм шинжилгээний зэрэг горилж бичсэн ажлыг хэлнэ.
- 10. Сэдвийн агуулга, судалгааны зорилго, зорилтоос хамаарч дэд бүлэг, сэдэвт задлан бичиж болно. Их бие, үндэслэл / агуулга /-ийн хэсгийг зарим тохиолдолд судалгааны хэсэг гэх нь бий. Судалгааны хэсэг нь тухайн сэдвийн онол, мэдээ, мэдээллийг эх сурвалжийн хамт оруулж, өөрийн дэвшүүлсэн судалгааны зорилгыг үндэслэл, нотолгоо бүхий судалгаанууд дээр тулгуурлан батлах, нотлох замаар бичигддэг. Mongolian Royal Academy ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН БҮТЭЦ / АГУУЛГА /
- 12. Тухайн сэдвийн тулгамдсан асуудал, судалгааны хэсэгт тусгагдсан асуудлуудыг багцлан дүгнэх, цаашид хэрэгжүүлэх арга зам, механизмыг тодорхойлох, шинэ санаа дэвшүүлэх, судалгааны өгүүллийг төгсгөх хэсэг юм. Mongolian Royal Academy ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН БҮТЭЦ / ДҮГНЭЛТ / Дүгнэлт саналын хэсэг ажлын хамгийн чухал хэсэг нь юм, учир нь энд сэдвийн хүрээнд дэвшигдсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг тусгадаг. Тиймээс дүгнэлт саналын хэсэг нь товч бөгөөд тодорхой байх ёстой.
- 13. Хавсралт нь судалгааны сэдвийн хүрээнд, судалгааны зорилго, зорилттой уялдуулан хийгдэх бусад эх сурвалж, материал, нотолгоо, дэмжлэг, эрх зүйн актыг оруулж болно. Хавсралт нь таны судалгааны ажлыг илүүтэй дэмжих чиг үүрэгтэй хэсэг юм. Зарим судлаачид хавсралт хэсгийн өмнө нь судалгааны ишлэл зүүлт бичдэг. / Энэ талаар ишлэл зүүлтийн хэсэг дээр дэлгэрүүлж үзэх болно. / Mongolian Royal Academy ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН БҮТЭЦ / ХАВСРАЛТ /
- 14. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН СТАНДАРТ Эрдэм шинжилгээний өгүүллийн стандартыг техник стандарт, бичилтийн буюу агуулгын стандарт гэж ангилдаг. Агуулгын стандарт нь эрдэм шинжилгээний ажлын стандарт бүтэц ашигласан эсэх, судалгааны арга зүй хэрэглэсэн байх, судалгаа нь төлөвлөгөөний дагуу явагдсан эсэх, ишлэл зүүл хэрэглэсэн эсэх гэх мэт Техникийн стандарт нь Microsoft Word программ ашигласан байх, цаас нь А4 хэмжээтэй байх, Times new roman фонт, үсгийн фонтны хэмжээ нь 12 байх, мөр хоорондын зай нь Single байхыг шаарддаг. Mongolian Royal Academy
- 17. СЭДЭВ СОНГОЛТ Дипломын ажил бичих хамгийн чухал, хариуцлагатай ажил бол сэдэв сонголт юм. Сэдвээ хэрхэн зөв сонгон авахаас дипломын ажил амжилттай болох эсэх шалгаалдаг. Оюутнууд ихэвчлэн дипломын ажлынхаа сэдэв сонголтод дараах нийтлэг алдааг гаргадаг. Mongolian Royal Academy
- 19. СЭДЭВ СОНГОХДОО АНХААРАХ ЗҮЙЛС : 1. Сэдвийнхээ хүрээг нарийвчилж болох эсэхийг анхаар. 2. Сэдвийн судлагдсан байдлыг тодорхойлон хэт элбэг сэдэв сонгохгүй байх. 3. Сэдвийн шинэлэг тал, ач холбогдлыг тодорхойлох хэрэгтэй. Шинэлэг тал, ач холбогдол багатай сэдэв сонгох нь эрсдэлтэй. 4. Огт судлагдаагүй сэдэв байгаа бол сэдэв нь логикийн хувьд нотлох боломжтой эсэхийг анхаар 5. Судалгааны материал олох боломжтой эсэхийг анхаар.
- 20. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙН ТАЛААРХ НОМ, СУРАХ БИЧИГ УНШИХ Судалгааны арга зүй, шинжлэх ухааны талаарх ном зохиол уншиж, судлах, судалгааны ажлын ойлголт, арга зүйтэй болох хэрэгтэй. Mongolian Royal Academy Т.Сэнгэдорж “Хууль зүйн шинжлэх ухаан”,
- 22. Материалыг цуглуулахдаа ямар нэг байдлаар голж шилэхгүй тухайн сэдэвтэй холбоотой бүхий л материалуудыг цуглуулна. Материал цуглуулах үйл явц нь тухайн чиглэлийн багш, эрдэмтэн, төрийн бус байгууллагуудтай уулзах, тухайн сэдвийн хүрээнд ярилцах, лавлах зэрэг орно. Сайн судлаачид эрэл хайгуулыг багш нараас хайдаг, муу судлаачид интернетээс хайдаг. Тухайн сэдэвтэй холбоотой ном зохиол, судалгааны материал цуглуулах үе
- 24. Хайрцаг бүрт хийгдсэн материалуудыг хаяхаас бусдыг нь ашиглахгүй байсан ч судалгааны ажил / өгүүлэл / дуустал хаяж болохгүй. Судалгааны материалуудтай нэг бүрчлэн танилцсаны дараа тухайн хайрцагт буй материалууд өөрчлөгдөж болохыг анхаарах хэрэгтэй. Mongolian Royal Academy МАТЕРИАЛ АНГИЛАХ
- 26. ЦУГЛАРСАН МАТЕРИАЛЫГ УНШИЖ СУДЛАХ 3. Шаардлагагүй боловч хаяхгүй / Сэдэвтэй шууд холбогдохгүй боловч логикийн хамааралтай мэдээлэл агуулсан материалууд, эргэлзээтэй материалууд / 4. Бусад / нэмэлт / Дээрх материалуудыг уншиж судлан сэдвийн талаарх бүрэн ойлголттой болсон байх шаардлагатай.
- 28. Төлөвлөгөө Удиртгал Сэдэв сонгосон үндэслэл Судалгааны зорилго, зорилт, ач холбогдол Судалгааны хүрээ, судлагдахуун Судлагдсан байдал Судалгааны арга, арга зүй Судалгааны бүтэц гэх мэт ТӨЛӨВЛӨГӨӨ БИЧИХ Mongolian Royal Academy
- 29. ТӨЛӨВЛӨГӨӨ БИЧИХ Mongolian Royal Academy Агуулга Бүлэг нэг. Онолын хэсэг Бүлэг хоёр. Судалгааны хэсэг Бүлэг гурав. Харьцуулалтын хэсэг Дүгнэлт Бүлгүүдийн дүгнэлт Дэвшүүлж буй санаа Ерөнхий дүгнэл Хавсралт / Шаардлагатай тоо баримт, нийтлэл г.м /
- 31. Бичилт хийхдээ эрдэм шинжилгээний өгүүллийн хаанаас ч эхлэж болох бөгөөд гагцхүү логик холбоо алдахгүй байх хэрэгтэй. Ихэнх судлаачид оршил буюу удиртгалаас эхлэн бичдэг. Учир нь удиртгал хэсгээр судалгааны ажлын арга зүй, зорилго, зорилтыг төлөвлөдөг. Mongolian Royal Academy БИЧИЛТИЙН ҮЕ
- 33. ИШЛЭЛ ЗҮҮЛТ АВАХ Mongolian Royal Academy АНУ, Европт ишлэл зүүлт хийхдээ MLA(Modern Language Association of America), APA(American Psychological Association) гэсэн 2 стандарт байдаг. MLA нь Овог. Нэр. Зохиолын нэр. Хэвлэгдсэн хот. Хэвлэсэн газар. Хэвлэсэн он. 2 мөр байвал 2-р мөрнөөс 5 spase авч бичнэ.
- 34. ИШЛЭЛ ЗҮҮЛТ АВАХ Mongolian Royal Academy APA нь Овог. Нэр. (хэвлэсэн он) Зохиолын нэр. Хэвлэгдсэн хот. Хэвлэсэн газар. 2 мөр байвал 2-р мөрнөөс 3 space авч бичнэ Гэхдээ улс орон бүр өөрийн бичиг, соёлын үндсэн дээр тулгуурлаж ишлэл, зүүлт хийх стандарттай байх хэрэгтэй болов уу?
- 37. ИШЛЭЛ ЗҮҮЛТ АВАХ Mongolian Royal Academy - Сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл: Текстэнд: Ш. Бира 1964. 56 Ишлэл авсан материалын жагсаалтанд: Ш. Бира Анализ основных данных “Белой истории” и время ее становления. Түүхийн Судлал Т.8: 56-64. УБ. 1964. - Сонин хэвлэл, веб хуудсанд байгаа мэдээллийг ишлэхдээ тусгайлан ишлэхгүй ч он, сар, өдрийн дугаар болон веб хуудсын линк, хаягийг тодорхой бичнэ
- 39. ХАМГААЛАХ ҮЕ Эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл нь хэлбэрээсээ хамааран хамгаалах / илтгэх, танилцуулах / шаардлагатай, шаардлагагүй гэсэн үндсэн хэлбэртэй байдаг. Тухайлбал, Диплом, Курсын ажил, судалгааны өгүүллийг / хичээлийн, тэмцээнд орох гэх мэт / илтгэх, танилцуулах шаардлагатай байдаг бол, хэвлэн нийтлүүлэх судалгааны өгүүлэл шаардлагагүй байдаг. Mongolian Royal Academy
- 41. ХАМГААЛАХ ҮЕ Судалгааны өгүүллийн хамгаалалтыг ихэвчлэн presentation байдлаар танилцуулдаг. Энэ тохиолдолд тухайн судалгааг график дүрслэлтэй, animation хөдөлгөөн ашиглаж, оновчтой хэлбэрээр цагийг зөв хуваарьлах шаардлагатай байдаг. Мөн түүнчлэн илтгэх урлагийн аргуудыг хэрэглэх, асуултанд оновчтой, баттай нотолгоотой хариулах, асуултын прогноз хийх шаардлагатай байдаг. Mongolian Royal Academy
- 42. ХАМГААЛАХ ҮЕ Дээрх аргуудыг хэрэглэж, хамгаалалтанд сайтар бэлтгэх нь судалгааны ажлын амжилтын 50% шалтгаална. Танилцуулга хийхдээ үгээ тод, чанга, өөртөө итгэлтэй танилцуулахаас гадна. Тайлангийн outline системийг ашиглах нь үр дүнтэй юм. Mongolian Royal Academy
- 43. АНХААРАЛ ХАНДУУЛСАН ЯВДАЛД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ ! УЛААНБААТАР 2010 ОН Mongolian Royal Academy Ц.МӨНХБАТ / МОНГОЛЫН РОЯАЛЬ АКАДЕМИ /