SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 24
Ц. Хулан - Ганцхан ээждээ унших шүлэг



Намрын уулнаа бугын урамдах Ц. Хулан - Ганцхан ээждээ унших шүлэг



Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хуртэл та оѐдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа!

                                                                    +2
Сайхан мэндчилгээ дэвшүүлсэн байна 1/1 А. Даваасүрэн
B. Baasandorj 2009-03-24 15:47 бичсэн.
Долгилсон хар гэзгээ мөр зэхлэн мишээсэн
Дорнын нэгэн үзэсгэлэн хайрт ээждээ зориулав
гэж мэндчилгээ бичээд нэг баяраар ээждээ бэлэг өгч билээ.
                                                            +2




А. Даваасүрэн 2009-03-24 15:52 бичсэн.
Ээжээ Би Таньдаа Хайртай

Намайг хайрласан хайр шиг тань
Нартад тэжээсэн сүү шиг тань
Надад гомдоогүй сэтгэл шиг тань
Насаараа Би Таньдаа Хайртай



А. Даваасүрэн 2009-03-24 15:53 бичсэн.
Ээжээ гэж би хэлд орсон

Энхэр нярай насандаа
Эгшиг бүүвэй үгүйлээд
Ээ ээ, ээдээ ээдээ гээд
Ээрч муурч уйлахдаа

Энэрэл хайрын учиг
Ээжээ ээжээ хэмээх
Энэ л сайхан үгээр
Эрхэлж анх хэлд орсон

Элдэв өнгөнд дурлаж
Энэ биеэрээ гоѐсон
Эрмэг залуу насандаа
Ээжээ гэж дуудахдаа

Эмгэрч яваа ээж минь
Эрхгүй муухай санагдаж
Эргэж харахдаа уцаарлаж
Ээдэж анх ухаан суусан.

Эргэх хорвоогийн жамаар
Эсэргэн бүхнийг амсаад
Эргүү арилах насандаа
Элбэрэл хайраа санахдаа
Ээжээ ээжээ хэмээх
Энэ л муухай хүнийг
Эрээд эрээд олохгүй дээ
Эмтэрч анх хайр төрсөн




А. Даваасүрэн 2009-03-24 15:56 бичсэн.
Ээжээ Би Таньдаа Хайртай


Энэ дэлхийн амин эрдэнэ
Хүн цэцгийг ургуулагч
Эх хүн та бүхэндээ болон

Булбарам ялдам инээмсэглэл
Бүлээн зүрхний амьсгал
Бүсгүйчүүд Та бүхэндээ
Эмэгтэйчүүдийн баярын Мэндийг дэвшүүлье.

Энэ дэлхийн эгэл бурхан
Ээжийгээ хайрлаж харамлаж яваарай. Хүмүүсээ.

Нимгэн зулай битүүртэл Бүүвэй аялахаас уйдаагүй
Нялхарч өөрөө ариусдаг Эх хүний сэтгэл
Нас насны намарт Мартагдана гэж үгүй...

barag l ardiin duu shg bolson saihan duu shvv 1/1 Г. Будаггүй Өнгө


А. Даваасүрэн 2009-03-24 16:45 бичсэн.
Миний сайхан ээж (Сүүний үнэр)

Үг. Яруу найрагч А.Дандий-Ядам
Ая. Төрийн соѐрхолт хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдог
Дуучин. Улсын гавьяат жүжигчин Сүрэнгийн Цэрэндолгор

Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь
Дууны сайхан эгшгээрээ
Эвлэг зөөлөн бүүвэйлсэн
Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

Хүүгээ гэсэн намайгаа
Хүний зэрэгт хүргэх гээд
Цаг эргэх мөч бүрийд
Цацлаа өргөсөн миний ээжий
Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

Ямар хүү төрүүлснээ
Ээж минь та хараарай
Ямар хүнээр мануулснаа
Эх орон минь та үзээрэй
Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий




А. Даваасүрэн 2009-03-24 16:45 бичсэн.
Эхийн тухай дуу (Мөнхийн ус)

Үг. Төрийн соѐрхолт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэн
Ая. Хөгжмийн зохиолч Ч.Нянгар

Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг яаж хариулна даа

Энгэрийн гэнэн яргуй шиг
Эмзэг залуу насандаа
Өтлөнө гэдгийг санан
Өрөвдөж явлуу ээжийгээ

Мөнхийн ус нь байдаг бол
Хаанаас ч гэсэн олох юмсан
Миний ээж настай хүн
Хайртай ээждээ өгөх юмсан
Өвсний толгой цайраад байна
Өвөл болсны шинж үү дээ
Өөрөө ч мэдэлгүй уйлах юм
Ижийгээ санасны шинж үү дээ

Ганганах шувууд буцахын цагт
Ээж минь намайгаа дурсаад
Гадны хүнээс сурагласаар
Хүүгээн хүлээж суугаа даа




А. Даваасүрэн 2009-03-24 16:45 бичсэн.
Хорвоод ганцхан ээждээ

Үг. Соѐлын гавьяат зүтгэлтэн, Яруу найрагч С.Оюун
Ая. Төрийн соѐрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг

Наран наадавч харламгүй
Насны салхитай үсийг чинь
Ариун гангын усаар угааж
Ачийг тань нэг хариулахсан

Гургалдай дуулавч толиймгүй
Цагийн сүүдэртэй магнайг чинь
Мянган шөнө алгаараа дулаацуулж
Сэтгэлийг тань нэг баярлуулахсан

Томоогүй явж боллоо ээжээ
Тогоруу буцаж зэгс шаргалтлаа
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээжээ

Цурамгүй хонуулсан үеэ
Цэцэг болгон өргөе ээжээ
Зул цэцэг шиг залуу нас
Зуу наслах илч хайрлаг ээ




А. Даваасүрэн 2009-03-24 16:46 бичсэн.
Намайг гэсэн ээжий

Үг. Яруу найрагч Сүхбаатарын Батмөнх
Ая. Улсын гавьяат дуучин Н.Чулуунхүү

Өвлийн хүйтэн цагаар
Жавар хаасан ээжий
Үүр шөнийн заагаар
Нойроо хагасалсан ээжий

Хариг хаврын цагаар
Хайраа харамлаагүй ээж
Халуун хүйтний алинд чиг
Халширч халгаагүй ээжий

Зуны халуун нарнаар
Зулай норгосон ээжий
Цурам хийлгүй бүлээрэхэд
Цугтаа өвдсөн ээжий

Намрын сэрүүн цагаар
Нар шиг ээсэн ээжий
Намайг өсгөх гэхдээ
Насаа зориулсан ээжий




А. Даваасүрэн 2009-03-24 16:46 бичсэн.
Үртэй хүн жаргалтай

Үг. Яруу найрагч Шагдарсүрэнгийн Цогт
Ая. Л.Батаа
Баян Монгол чуулга
Эстрадын дуучин Л.Оюунчимэг

Тоймгүй баяраар үнэгчлэн баясах
Тохойн чинээхэн алагхан үр минь
Тоонот гэрийнхээ хойморт нь залрах
Туяа татсан наран юмаа хө

Элгэн хайраар бүүвэйлэн суудаг
Эх хүний жаргал байнаа хө

Эрх дураараар торнин бойжих
Эрхийн чинээхэн эрэмгэр үр минь
Эрдмийн гэгээн оргилд зорих
Эрдэнийн гэрэлт одон юмаа хө

Эрхэм сургаалаа хайрлан суудаг
Эх хүний жаргал байнаа хө

Торомгор харцаараа тольдон байгаа
Төгрөг нүдэн хөөрхөн үр минь
Төвшин жаргалаа угтан золгох
Тодоос тодхон цолмон юмаа хө

Элбэрэл баян амьдралд умбасан
Эх хүний жаргал байнаа хө




А. Даваасүрэн 2009-03-24 16:46 бичсэн.
Сүүн цагаан сэтгэл

Үг. П. Минжирмаа
Ая. Хөгжмийн зохиолч Ц.Чимиддорж
Улсын гавьяат дуучин Дондовын Банзрагч

Наран мандмал уудам нутагтаа
Настай ижий минь жарган байгаа
Намайгаа явсан алсын нутгийнханд
Найртай сайхныг ерөөж суугаа

Саран гиймэл саруулхан нутагтаа
Сайхан ижий минь жарган байгаа
Сааль сүүнийхээ өнгөн дээжийг
Сансарт өргөн хүүгээ хүлэээгээ

Хөхрөн униартах хөдөө нутагтаа
Хүлгийн жолоо залнаа ээжээ
Хаврын шувуудын ирэх түрүүчээр
Хайртай хүү чинь ээжээ зориноо




А. Даваасүрэн 2009-03-24 16:46 бичсэн.
Ээжээ дурсана (Хөөрхөн борлог морь)

Үг. Хасагбатын Хуушаан
Ая. Д.Пунцагбал

Хөөрхөн борлог мориороо
Хөндийгөө туулах сайхан сан
Хөгшин буурал ээжийгээ
Хүндлэн асрах сайхан сан

Ганган борлог мориороо
Газраа туулах сайхан сан
Голын хайртай ээжийгээ
Гараас нь хөтлөх сайхан сан

Энгэрийн ганцхан модондоо
Элээ шувуу эргэлдэнээ
Эмгэн буурал ээжий минь
Эргэж наддаа олдохгүй
Ээжээ гэж би хэлд орсон



Үнэхээр ижийгээ санасан бол үнэтэй үгээ хэлхээд бичээрэй... 1/1 Ж. Хорлоо


Г. Бат дэлгэр 2009-03-24 17:26 бичсэн.
saihan ban aaaaaaaaaa eejiigee sanchlaa naizaa oor goe shvlgvvd oruulaa
                                                                            +1
Сайхан шүлэг зохиосон байна. Амжилт 1/3 » А. Даваасүрэн


S. SiSi 2009-03-24 18:03 бичсэн.
Харуусал

Хүний хүүхдийг өмөөрч охиноо аашилахад тань ээжээ
Хүний хүүхдээс дорд үзлээ гэж
Омогшиж байсанаа бодхоор ичиж үхэхнээ

Дэрвэж явах хэнзхэн насанд мин
Дэггүй зан хормойг чин сэмлэнэ гэж хориход
Дэнгийн эрвээхэйтэй жишлээ гэж
Дэвхцэж байсан минь нүднээс гарахгүй юмаа ээжээ

Наргиж дарвиж цэнгэж явхад мин
Наадаж болсон бол ирээ гэж зандрахад тань
Насанд хүрсэн хүн шүү би гэж
Намжирдаж байсанаа бодхоор уйлмаар байнаа ээжээ

Хий гишгүүлж хазгай алхуулаагүй таныхаа ухаанаас
Хүсэж аваагүй хэр нь уусаж шингэжээ охин нь
Эргэж харах мөч бүрдээ таныхаа үгийг
Эгээ л өчигдөр шиг тодхон санах юмаа ээжээ

Хорвоогийн жам мөнх биш гэдгийг мэдэрлээ ээжээ
Хорь гарж ойлгох учир юу байсын болоо
Хажууд нь байхдаа мэдрээгүй хэрнээ
Хэзээ хойно нь сүүмэлзээд байхынмаа

Хэлмээр үг хоолойд аргаад байхынмаа ээжээ
Хэтэрхий хожуу ухаарсан харуусал мин шаналгаад байхынмаа
Хэнд ч хэлэхгүйгээр сэтгэл өөрөө сэмэрдэгийн байнаа
Хэзээ ч төлж барахгүй өр мэт дотор өмөрдөгийн байнаа

Эргэж хардаггүй хорвоод ээжийгээ санаад байхынмаа
Энэрэл хайр шингэсэн таныгаа эргээж авчраад жаргаамаар байхынмаа
Энэ дэлхийн бүх хүүхдүүд эндүү над шиг бүү хожимдоосой
Эргэх хорвоо зогсдог болхоор ээжийгээ одоо л амжиж хайрлаарай

Тука 2009/03/24


                                                                              +6




Ж. Хорлоо 2009-03-24 18:03 бичсэн.
Үнэхээр олон сайхан шүлэг оруулжээ. Баярлалаа.

Эх хүн та ясаа заадсаараа салтал өвдөж байсан ч энхрий үрээ төрүүлэхийн тулд
тэвчээрийн дээдийг гаргаж чаддаг гайхамшиг... Хичнээн шөнө нойргүй хоносон ч нүдээ
арай ядан нээн, босч үрээ хуурайлаад, элгэндээ тэвэрдэг гайхамшиг... Хөхний толгой
хагараад янгинатал өвдөж байсан ч шүд зуун гүрийж үрээ хөхүүлдэг гайхамшиг...
Үрийнхээ төлөө өөрийгөө зориулж чаддаг, үнэхээр агуу хайрын эзэн "эх хүн" та
"гайхамшиг".

http://ehiinsetgel.blog.gogo.mn/



А. Даваасүрэн 2009-03-24 22:56 бичсэн.
Хорлоо эгчийн оруулсан зүйл үнэхээр сэтгэлд хүрлээ. Баярлалаа Танд.
                                                                              +1
N. Nyamdash 2009-03-24 23:23 бичсэн.
Бүсгүй хүний хоолой нь хө
Бүүвэйн дууны уянгатай билээ....

Цэцгэн Эрхи - Б.Лхагвасүрэн 1/3 » P. BOLD


P. BOLD 2009-03-24 23:50 бичсэн.
Би ээжидээ хайртай. энэ шүлгийг сонсохоороо хамрын самсаа шархираад нэг л хачин
болчдийн...
ийшээ ороод үзээрэй...
http://www.youtube.com/watch?v=GLYaLl4g7j0

бас Сосрбарамын "Миний Шүтээн" гэдэг шүлгийн заавал олж сонсохгүй бол ээжийнхээ
өмнө өөрийгээ өртэй гэж санаарай... (миний л бодол юм шүү....)




А. Даваасүрэн 2009-03-25 00:03 бичсэн.
Болд ахын оруулсан линк дээр заавал дарж үзээрэй. Б.Лхагвасүрэнгийн "Цэцгэн эрхи"
шүлгийг Ананд гэж хөөрхөн жаахан хүүхдийн уншсанаар сэтгэл хөдлөмөөр толилуулсан
байна лээ.



B. Baasandorj 2009-03-25 00:26 бичсэн.
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
                                                                               +3
Үнэхээр гайхалтай шүлэг байна... Нулимс хурж байна... Баярлалаа. Ижиитэйгээ хамт урт
наслаарай. 1/1 Ж. Хорлоо


B. Baasandorj 2009-03-25 00:29 бичсэн.
Томоогүй зүйл хийж таныгаа их зовоожээ
Том эр болчихлоо гэж биеээ их тоожээ ээжээ

Хороогийн сайхныг үзэж амжаагүй явсан
Хорин хэдхэн насандаа намайг төрүүлж
Өнгөт орчлонгийн жаргалыг өөрөөр минь төсөөлж
Өрөөлөөс эзгүйрч мөрөөдлөө таяагдан ганцаардсан ч
Өр сэтгэлдээ зөвхөн хүүгээ энхрийлэн баясдаг байсныг
Өөдөсхөн хүү чинь идэр насандаа анзаарагүй явжээ
Буруу зүйл хийсэн хүүгээ хараад хайр нь хүрч
Бусдын үгнээс өмөөрөн толгой илж аргадавч
Бодолгүй хүн болох вий гэж сэтгэлээ түгшээн
Буруу харж нулимсаараа сэтэглээ дэвтээгээд тайвширдаг байсныг тань
Тэнэгхэн хүү чинь ийм хожуу олж харсандаа
Тэвчихгүй нээ ээжээ тань руугаа яг одоо гүйлээ

Хичээлээ тараад гэртээ ирэхэд халуун хоол аяга дүүрнэ
Хүнд гомдоод таныгаа эрвэл халуун үгсээр сэтгэл дүүрнэ
Гэвч хүү чинь тэнтийтлээ тэнэг хэвээр явж дээ
Гэгэлзэж бас хүнд дурлаад таныгаа мартаж орхиж дээ
Диваажинаас илүү таныхаа өвөрт л жаргалтай байж
Дуусашгүй их хайранд тань умбасан азтай хүү дээ би

Одоо хүү чинь том болоод ухаан суучихсаан ээжээ
Орчлонгийн хайрыг таниасаа бүгдийг нь хүртчихсэн
Бусдын нүдэнд эгэл нэгэн эх хүнч
Буурал ээжий минь та наддаа Бурхан заяа минь юм шүү
Ингээд бичиж суухнээ ээж минь та намайг л бодож суугаа даа
Энэ хорвоогийн бүх жаргалыг тэврээд таньдаа маргааш очноо, ээжээ
Уучлаарай ээжээ

Томоогүй зүйл хийж таныг аа их зовоосон ч
Том эр болчихсон шүү, хүүгээ хүлээж байгаарай ээжээ


Томоогүй үр чинь 2009/03/24
                                                                                +2




А. Даваасүрэн 2009-03-25 00:42 бичсэн.
Хөөх манайхан дотор чинь нилээдгүй яруу найрагчид байдаг бололтой. Гайхалтай,
амжилт!
                                                                                +1




P. Tsoogii 2009-03-25 15:07 бичсэн.
http://www.youtube.com/watch?v=66oGwMPa3nE

                                                                                +1




В. Баяртуяа 2009-03-28 16:27 бичсэн.
Ээжээ таны цаст цагаан гантиг өлмийд тань цэцгэн эрхи өргье гэж цэцэг түүлээ
Таны сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос
эзгүйд минь миний дууг сонсдог эрхи танхай цэнхэр горхины хөвөөнөөс цэцэг түүлээ
Цэцэг түүхдээ би уйлж түүлээ унасан харууслын нулимс оносон цэцэг бүрийг олж түүлээ
Таньдаа цэцгэн эрхи өргье гэхэд нэгэн зуны байтугай нэгэн зууны цэцгэс ч үл хүрэлцэнэ
Сайхан ижий минь санчигандаа өнчин хяруугуй эх минь.
                                                                               +1




Ж. Цэрэннадмид 2009-04-06 10:16 бичсэн.
Хүний эх
Зүгээр дээ үр минь гээд шивнэхдээ л
Хорвоогийн хар бүхнээс үрээ хамгаалж байдаг
Зүүний нүхээр шургачиж багтаад өөрийгөөн орхиод
Хүүгийнхээ төлөө үхэж ч чадах зориг дагуулж явдаг
Хүний эх бүр ийм л байдаг
Зүү ил ѐрдойж үзэгдвэл
Миний хүү гэж алсаас дуудах
Зуу хол алхаад ирвэл
Мангаа бий гэж үрээн аргамжих
Хүний эх бүр ийм л байдаг
Үртэй болсноосоо хойш амттаныг бүрэн амсаж үзээгүй
Үдэш болохоос нааш санаа нь бүтэн амарч байгаагүй
Үр нь баярлаж байвал өөрөө жаргалтай байж чаддаг
Үлгэр зохиож хүүгийнхээ тавиланг зурж амьдардаг
Хүний эх бүр ийм л байдаг
Үлгэр зохиож хүүгийнхээ тавиланг зурж амьдардаг
Үлэмжийн төгс төгөлдөр ижий бүхний өмнө мөргөе
Үр нь баярлаж байвал өөрөө жаргалтай байж чаддаг
Үзэмж төгөлдөр гоо ижий бүхэнд энэ шүлгээ уншья.
Хүний үр болгон ийм л байдаг.

2008 он. Ж.Цэрэннадмид
ыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хуртэл та оѐдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа!
                                                            +2
Сайхан мэндчилгээ дэвшүүлсэн байна 1/1 А. Даваасүрэн


B. Baasandorj 2009-03-24 15:47 бичсэн.
Долгилсон хар гэзгээ мөр зэхлэн мишээсэн
Дорнын нэгэн үзэсгэлэн хайрт ээждээ зориулав
гэж мэндчилгээ бичээд нэг баяраар ээждээ бэлэг өгч билээ.
                                                            +2




А. Даваасүрэн 2009-03-24 15:52 бичсэн.
Ээжээ Би Таньдаа Хайртай

Намайг хайрласан хайр шиг тань
Нартад тэжээсэн сүү шиг тань
Надад гомдоогүй сэтгэл шиг тань
Насаараа Би Таньдаа Хайртай



А. Даваасүрэн 2009-03-24 15:53 бичсэн.
Ээжээ гэж би хэлд орсон

Энхэр нярай насандаа
Эгшиг бүүвэй үгүйлээд
Ээ ээ, ээдээ ээдээ гээд
Ээрч муурч уйлахдаа

Энэрэл хайрын учиг
Ээжээ ээжээ хэмээх
Энэ л сайхан үгээр
Эрхэлж анх хэлд орсон

Элдэв өнгөнд дурлаж
Энэ биеэрээ гоѐсон
Эрмэг залуу насандаа
Ээжээ гэж дуудахдаа

Эмгэрч яваа ээж минь
Эрхгүй муухай санагдаж
Эргэж харахдаа уцаарлаж
Ээдэж анх ухаан суусан.

Эргэх хорвоогийн жамаар
Эсэргэн бүхнийг амсаад
Эргүү арилах насандаа
Элбэрэл хайраа санахдаа

Ээжээ ээжээ хэмээх
Энэ л муухай хүнийг
Эрээд эрээд олохгүй дээ
Эмтэрч анх хайр төрсөн




А. Даваасүрэн 2009-03-24 15:56 бичсэн.
Ээжээ Би Таньдаа Хайртай


Энэ дэлхийн амин эрдэнэ
Хүн цэцгийг ургуулагч
Эх хүн та бүхэндээ болон

Булбарам ялдам инээмсэглэл
Бүлээн зүрхний амьсгал
Бүсгүйчүүд Та бүхэндээ
Эмэгтэйчүүдийн баярын Мэндийг дэвшүүлье.

Энэ дэлхийн эгэл бурхан
Ээжийгээ хайрлаж харамлаж яваарай. Хүмүүсээ.

Нимгэн зулай битүүртэл Бүүвэй аялахаас уйдаагүй
Нялхарч өөрөө ариусдаг Эх хүний сэтгэл
Нас насны намарт Мартагдана гэж үгүй...

barag l ardiin duu shg bolson saihan duu shvv 1/1 Г. Будаггүй Өнгө


А. Даваасүрэн 2009-03-24 16:45 бичсэн.
Миний сайхан ээж (Сүүний үнэр)

Үг. Яруу найрагч А.Дандий-Ядам
Ая. Төрийн соѐрхолт хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдог
Дуучин. Улсын гавьяат жүжигчин Сүрэнгийн Цэрэндолгор

Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь
Дууны сайхан эгшгээрээ
Эвлэг зөөлөн бүүвэйлсэн
Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

Хүүгээ гэсэн намайгаа
Хүний зэрэгт хүргэх гээд
Цаг эргэх мөч бүрийд
Цацлаа өргөсөн миний ээжий
Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

Ямар хүү төрүүлснээ
Ээж минь та хараарай
Ямар хүнээр мануулснаа
Эх орон минь та үзээрэй
Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий




А. Даваасүрэн 2009-03-24 16:45 бичсэн.
Эхийн тухай дуу (Мөнхийн ус)

Үг. Төрийн соѐрхолт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэн
Ая. Хөгжмийн зохиолч Ч.Нянгар

Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг яаж хариулна даа

Энгэрийн гэнэн яргуй шиг
Эмзэг залуу насандаа
Өтлөнө гэдгийг санан
Өрөвдөж явлуу ээжийгээ

Мөнхийн ус нь байдаг бол
Хаанаас ч гэсэн олох юмсан
Миний ээж настай хүн
Хайртай ээждээ өгөх юмсан

Өвсний толгой цайраад байна
Өвөл болсны шинж үү дээ
Өөрөө ч мэдэлгүй уйлах юм
Ижийгээ санасны шинж үү дээ

Ганганах шувууд буцахын цагт
Ээж минь намайгаа дурсаад
Гадны хүнээс сурагласаар
Хүүгээн хүлээж суугаа даа




А. Даваасүрэн 2009-03-24 16:45 бичсэн.
Хорвоод ганцхан ээждээ

Үг. Соѐлын гавьяат зүтгэлтэн, Яруу найрагч С.Оюун
Ая. Төрийн соѐрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг

Наран наадавч харламгүй
Насны салхитай үсийг чинь
Ариун гангын усаар угааж
Ачийг тань нэг хариулахсан

Гургалдай дуулавч толиймгүй
Цагийн сүүдэртэй магнайг чинь
Мянган шөнө алгаараа дулаацуулж
Сэтгэлийг тань нэг баярлуулахсан

Томоогүй явж боллоо ээжээ
Тогоруу буцаж зэгс шаргалтлаа
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээжээ

Цурамгүй хонуулсан үеэ
Цэцэг болгон өргөе ээжээ
Зул цэцэг шиг залуу нас
Зуу наслах илч хайрлаг ээ




А. Даваасүрэн 2009-03-24 16:46 бичсэн.
Намайг гэсэн ээжий

Үг. Яруу найрагч Сүхбаатарын Батмөнх
Ая. Улсын гавьяат дуучин Н.Чулуунхүү

Өвлийн хүйтэн цагаар
Жавар хаасан ээжий
Үүр шөнийн заагаар
Нойроо хагасалсан ээжий

Хариг хаврын цагаар
Хайраа харамлаагүй ээж
Халуун хүйтний алинд чиг
Халширч халгаагүй ээжий

Зуны халуун нарнаар
Зулай норгосон ээжий
Цурам хийлгүй бүлээрэхэд
Цугтаа өвдсөн ээжий

Намрын сэрүүн цагаар
Нар шиг ээсэн ээжий
Намайг өсгөх гэхдээ
Насаа зориулсан ээжий
А. Даваасүрэн 2009-03-24 16:46 бичсэн.
Үртэй хүн жаргалтай

Үг. Яруу найрагч Шагдарсүрэнгийн Цогт
Ая. Л.Батаа
Баян Монгол чуулга
Эстрадын дуучин Л.Оюунчимэг

Тоймгүй баяраар үнэгчлэн баясах
Тохойн чинээхэн алагхан үр минь
Тоонот гэрийнхээ хойморт нь залрах
Туяа татсан наран юмаа хө

Элгэн хайраар бүүвэйлэн суудаг
Эх хүний жаргал байнаа хө

Эрх дураараар торнин бойжих
Эрхийн чинээхэн эрэмгэр үр минь
Эрдмийн гэгээн оргилд зорих
Эрдэнийн гэрэлт одон юмаа хө

Эрхэм сургаалаа хайрлан суудаг
Эх хүний жаргал байнаа хө

Торомгор харцаараа тольдон байгаа
Төгрөг нүдэн хөөрхөн үр минь
Төвшин жаргалаа угтан золгох
Тодоос тодхон цолмон юмаа хө

Элбэрэл баян амьдралд умбасан
Эх хүний жаргал байнаа хө




А. Даваасүрэн 2009-03-24 16:46 бичсэн.
Сүүн цагаан сэтгэл

Үг. П. Минжирмаа
Ая. Хөгжмийн зохиолч Ц.Чимиддорж
Улсын гавьяат дуучин Дондовын Банзрагч

Наран мандмал уудам нутагтаа
Настай ижий минь жарган байгаа
Намайгаа явсан алсын нутгийнханд
Найртай сайхныг ерөөж суугаа

Саран гиймэл саруулхан нутагтаа
Сайхан ижий минь жарган байгаа
Сааль сүүнийхээ өнгөн дээжийг
Сансарт өргөн хүүгээ хүлэээгээ

Хөхрөн униартах хөдөө нутагтаа
Хүлгийн жолоо залнаа ээжээ
Хаврын шувуудын ирэх түрүүчээр
Хайртай хүү чинь ээжээ зориноо




А. Даваасүрэн 2009-03-24 16:46 бичсэн.
Ээжээ дурсана (Хөөрхөн борлог морь)

Үг. Хасагбатын Хуушаан
Ая. Д.Пунцагбал

Хөөрхөн борлог мориороо
Хөндийгөө туулах сайхан сан
Хөгшин буурал ээжийгээ
Хүндлэн асрах сайхан сан

Ганган борлог мориороо
Газраа туулах сайхан сан
Голын хайртай ээжийгээ
Гараас нь хөтлөх сайхан сан

Энгэрийн ганцхан модондоо
Элээ шувуу эргэлдэнээ
Эмгэн буурал ээжий минь
Эргэж наддаа олдохгүй
Ээжээ гэж би хэлд орсон



Үнэхээр ижийгээ санасан бол үнэтэй үгээ хэлхээд бичээрэй... 1/1 Ж. Хорлоо


Г. Бат дэлгэр 2009-03-24 17:26 бичсэн.
saihan ban aaaaaaaaaa eejiigee sanchlaa naizaa oor goe shvlgvvd oruulaa
                                                                          +1
Сайхан шүлэг зохиосон байна. Амжилт 1/3 » А. Даваасүрэн


S. SiSi 2009-03-24 18:03 бичсэн.
Харуусал

Хүний хүүхдийг өмөөрч охиноо аашилахад тань ээжээ
Хүний хүүхдээс дорд үзлээ гэж
Омогшиж байсанаа бодхоор ичиж үхэхнээ

Дэрвэж явах хэнзхэн насанд мин
Дэггүй зан хормойг чин сэмлэнэ гэж хориход
Дэнгийн эрвээхэйтэй жишлээ гэж
Дэвхцэж байсан минь нүднээс гарахгүй юмаа ээжээ

Наргиж дарвиж цэнгэж явхад мин
Наадаж болсон бол ирээ гэж зандрахад тань
Насанд хүрсэн хүн шүү би гэж
Намжирдаж байсанаа бодхоор уйлмаар байнаа ээжээ

Хий гишгүүлж хазгай алхуулаагүй таныхаа ухаанаас
Хүсэж аваагүй хэр нь уусаж шингэжээ охин нь
Эргэж харах мөч бүрдээ таныхаа үгийг
Эгээ л өчигдөр шиг тодхон санах юмаа ээжээ

Хорвоогийн жам мөнх биш гэдгийг мэдэрлээ ээжээ
Хорь гарж ойлгох учир юу байсын болоо
Хажууд нь байхдаа мэдрээгүй хэрнээ
Хэзээ хойно нь сүүмэлзээд байхынмаа

Хэлмээр үг хоолойд аргаад байхынмаа ээжээ
Хэтэрхий хожуу ухаарсан харуусал мин шаналгаад байхынмаа
Хэнд ч хэлэхгүйгээр сэтгэл өөрөө сэмэрдэгийн байнаа
Хэзээ ч төлж барахгүй өр мэт дотор өмөрдөгийн байнаа

Эргэж хардаггүй хорвоод ээжийгээ санаад байхынмаа
Энэрэл хайр шингэсэн таныгаа эргээж авчраад жаргаамаар байхынмаа
Энэ дэлхийн бүх хүүхдүүд эндүү над шиг бүү хожимдоосой
Эргэх хорвоо зогсдог болхоор ээжийгээ одоо л амжиж хайрлаарай

Тука 2009/03/24


                                                                          +6
Ж. Хорлоо 2009-03-24 18:03 бичсэн.
Үнэхээр олон сайхан шүлэг оруулжээ. Баярлалаа.

Эх хүн та ясаа заадсаараа салтал өвдөж байсан ч энхрий үрээ төрүүлэхийн тулд
тэвчээрийн дээдийг гаргаж чаддаг гайхамшиг... Хичнээн шөнө нойргүй хоносон ч нүдээ
арай ядан нээн, босч үрээ хуурайлаад, элгэндээ тэвэрдэг гайхамшиг... Хөхний толгой
хагараад янгинатал өвдөж байсан ч шүд зуун гүрийж үрээ хөхүүлдэг гайхамшиг...
Үрийнхээ төлөө өөрийгөө зориулж чаддаг, үнэхээр агуу хайрын эзэн "эх хүн" та
"гайхамшиг".

http://ehiinsetgel.blog.gogo.mn/



А. Даваасүрэн 2009-03-24 22:56 бичсэн.
Хорлоо эгчийн оруулсан зүйл үнэхээр сэтгэлд хүрлээ. Баярлалаа Танд.
                                                                              +1




N. Nyamdash 2009-03-24 23:23 бичсэн.
Бүсгүй хүний хоолой нь хө
Бүүвэйн дууны уянгатай билээ....

Цэцгэн Эрхи - Б.Лхагвасүрэн 1/3 » P. BOLD


P. BOLD 2009-03-24 23:50 бичсэн.
Би ээжидээ хайртай. энэ шүлгийг сонсохоороо хамрын самсаа шархираад нэг л хачин
болчдийн...
ийшээ ороод үзээрэй...
http://www.youtube.com/watch?v=GLYaLl4g7j0

бас Сосрбарамын "Миний Шүтээн" гэдэг шүлгийн заавал олж сонсохгүй бол ээжийнхээ
өмнө өөрийгээ өртэй гэж санаарай... (миний л бодол юм шүү....)




А. Даваасүрэн 2009-03-25 00:03 бичсэн.
Болд ахын оруулсан линк дээр заавал дарж үзээрэй. Б.Лхагвасүрэнгийн "Цэцгэн эрхи"
шүлгийг Ананд гэж хөөрхөн жаахан хүүхдийн уншсанаар сэтгэл хөдлөмөөр толилуулсан
байна лээ.
B. Baasandorj 2009-03-25 00:26 бичсэн.
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
                                                                               +3
Үнэхээр гайхалтай шүлэг байна... Нулимс хурж байна... Баярлалаа. Ижиитэйгээ хамт урт
наслаарай. 1/1 Ж. Хорлоо


B. Baasandorj 2009-03-25 00:29 бичсэн.
Томоогүй зүйл хийж таныгаа их зовоожээ
Том эр болчихлоо гэж биеээ их тоожээ ээжээ

Хороогийн сайхныг үзэж амжаагүй явсан
Хорин хэдхэн насандаа намайг төрүүлж
Өнгөт орчлонгийн жаргалыг өөрөөр минь төсөөлж
Өрөөлөөс эзгүйрч мөрөөдлөө таяагдан ганцаардсан ч
Өр сэтгэлдээ зөвхөн хүүгээ энхрийлэн баясдаг байсныг
Өөдөсхөн хүү чинь идэр насандаа анзаарагүй явжээ

Буруу зүйл хийсэн хүүгээ хараад хайр нь хүрч
Бусдын үгнээс өмөөрөн толгой илж аргадавч
Бодолгүй хүн болох вий гэж сэтгэлээ түгшээн
Буруу харж нулимсаараа сэтэглээ дэвтээгээд тайвширдаг байсныг тань
Тэнэгхэн хүү чинь ийм хожуу олж харсандаа
Тэвчихгүй нээ ээжээ тань руугаа яг одоо гүйлээ

Хичээлээ тараад гэртээ ирэхэд халуун хоол аяга дүүрнэ
Хүнд гомдоод таныгаа эрвэл халуун үгсээр сэтгэл дүүрнэ
Гэвч хүү чинь тэнтийтлээ тэнэг хэвээр явж дээ
Гэгэлзэж бас хүнд дурлаад таныгаа мартаж орхиж дээ
Диваажинаас илүү таныхаа өвөрт л жаргалтай байж
Дуусашгүй их хайранд тань умбасан азтай хүү дээ би

Одоо хүү чинь том болоод ухаан суучихсаан ээжээ
Орчлонгийн хайрыг таниасаа бүгдийг нь хүртчихсэн
Бусдын нүдэнд эгэл нэгэн эх хүнч
Буурал ээжий минь та наддаа Бурхан заяа минь юм шүү
Ингээд бичиж суухнээ ээж минь та намайг л бодож суугаа даа
Энэ хорвоогийн бүх жаргалыг тэврээд таньдаа маргааш очноо, ээжээ
Уучлаарай ээжээ

Томоогүй зүйл хийж таныг аа их зовоосон ч
Том эр болчихсон шүү, хүүгээ хүлээж байгаарай ээжээ
Томоогүй үр чинь 2009/03/24
                                                                                +2




А. Даваасүрэн 2009-03-25 00:42 бичсэн.
Хөөх манайхан дотор чинь нилээдгүй яруу найрагчид байдаг бололтой. Гайхалтай,
амжилт!
                                                                                +1




P. Tsoogii 2009-03-25 15:07 бичсэн.
http://www.youtube.com/watch?v=66oGwMPa3nE

                                                                                +1




В. Баяртуяа 2009-03-28 16:27 бичсэн.
Ээжээ таны цаст цагаан гантиг өлмийд тань цэцгэн эрхи өргье гэж цэцэг түүлээ
Таны сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос
эзгүйд минь миний дууг сонсдог эрхи танхай цэнхэр горхины хөвөөнөөс цэцэг түүлээ
Цэцэг түүхдээ би уйлж түүлээ унасан харууслын нулимс оносон цэцэг бүрийг олж түүлээ
Таньдаа цэцгэн эрхи өргье гэхэд нэгэн зуны байтугай нэгэн зууны цэцгэс ч үл хүрэлцэнэ
Сайхан ижий минь санчигандаа өнчин хяруугуй эх минь.
                                                                                +1




Ж. Цэрэннадмид 2009-04-06 10:16 бичсэн.
Хүний эх
Зүгээр дээ үр минь гээд шивнэхдээ л
Хорвоогийн хар бүхнээс үрээ хамгаалж байдаг
Зүүний нүхээр шургачиж багтаад өөрийгөөн орхиод
Хүүгийнхээ төлөө үхэж ч чадах зориг дагуулж явдаг
Хүний эх бүр ийм л байдаг
Зүү ил ѐрдойж үзэгдвэл
Миний хүү гэж алсаас дуудах
Зуу хол алхаад ирвэл
Мангаа бий гэж үрээн аргамжих
Хүний эх бүр ийм л байдаг
Үртэй болсноосоо хойш амттаныг бүрэн амсаж үзээгүй
Үдэш болохоос нааш санаа нь бүтэн амарч байгаагүй
Үр нь баярлаж байвал өөрөө жаргалтай байж чаддаг
Үлгэр зохиож хүүгийнхээ тавиланг зурж амьдардаг
Хүний эх бүр ийм л байдаг
Үлгэр зохиож хүүгийнхээ тавиланг зурж амьдардаг
Үлэмжийн төгс төгөлдөр ижий бүхний өмнө мөргөе
Үр нь баярлаж байвал өөрөө жаргалтай байж чаддаг
Үзэмж төгөлдөр гоо ижий бүхэнд энэ шүлгээ уншья.
Хүний үр болгон ийм л байдаг.

2008 он. Ж.Цэрэннадмид

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

сурах дууны үгүүд
сурах дууны үгүүдсурах дууны үгүүд
сурах дууны үгүүд
baagiidd
 
б.явуухулан хар ус нуурын шагшуурга
б.явуухулан хар ус нуурын шагшуургаб.явуухулан хар ус нуурын шагшуурга
б.явуухулан хар ус нуурын шагшуурга
shand1_Bondok
 
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээамьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
neegii
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
Gan Tuya
 
заримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгчзаримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгч
ulzii_od
 
цээжлэх шүлэг
цээжлэх шүлэгцээжлэх шүлэг
цээжлэх шүлэг
hoianseku
 
дөрвөн улирлын мэндлэх ёс
дөрвөн улирлын мэндлэх ёсдөрвөн улирлын мэндлэх ёс
дөрвөн улирлын мэндлэх ёс
zulalazu
 
дөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэгдөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэг
DBatbulgan81
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
jiguurten
 

Was ist angesagt? (20)

сурах дууны үгүүд
сурах дууны үгүүдсурах дууны үгүүд
сурах дууны үгүүд
 
б.явуухулан хар ус нуурын шагшуурга
б.явуухулан хар ус нуурын шагшуургаб.явуухулан хар ус нуурын шагшуурга
б.явуухулан хар ус нуурын шагшуурга
 
Уран зохиол
Уран зохиол Уран зохиол
Уран зохиол
 
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнХүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
 
Hereglegdehuun 3
Hereglegdehuun 3Hereglegdehuun 3
Hereglegdehuun 3
 
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээамьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчоо
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцаа
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
заримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгчзаримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгч
 
цээжлэх шүлэг
цээжлэх шүлэгцээжлэх шүлэг
цээжлэх шүлэг
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
оньсого таацгаая-давтлага
оньсого таацгаая-давтлагаоньсого таацгаая-давтлага
оньсого таацгаая-давтлага
 
Zadlal hiih argachilal
Zadlal hiih argachilalZadlal hiih argachilal
Zadlal hiih argachilal
 
Ugzuin zadlal
Ugzuin zadlalUgzuin zadlal
Ugzuin zadlal
 
өнхрүүш 10b angi m.sainbileg
өнхрүүш  10b angi m.sainbilegөнхрүүш  10b angi m.sainbileg
өнхрүүш 10b angi m.sainbileg
 
дөрвөн улирлын мэндлэх ёс
дөрвөн улирлын мэндлэх ёсдөрвөн улирлын мэндлэх ёс
дөрвөн улирлын мэндлэх ёс
 
эсээ
эсэээсээ
эсээ
 
дөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэгдөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэг
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 

Andere mochten auch

Andere mochten auch (6)

мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээ
 
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн номСүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
 
8b e.e.hural 2011.02.23
8b e.e.hural 2011.02.238b e.e.hural 2011.02.23
8b e.e.hural 2011.02.23
 
сурагчдын мөрдөх журам
сурагчдын мөрдөх журамсурагчдын мөрдөх журам
сурагчдын мөрдөх журам
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээ
 
миний шүлгийн анхны ном
миний шүлгийн анхны номминий шүлгийн анхны ном
миний шүлгийн анхны ном
 

Ähnlich wie шүлэг

амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
Rdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
Rdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
Rdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
Rdnchmg_97
 
эхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиолэхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиол
Erdenetuya Galbadrah
 
эхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиолэхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиол
Erdenetuya Galbadrah
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
Oyuka Oyuk
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
Gegeen_73
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
Gegeen_73
 
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
saixana
 
Delgerjargal
DelgerjargalDelgerjargal
Delgerjargal
dj_d585
 
б.явуухулангийн вансэмбэрүү
б.явуухулангийн  вансэмбэрүүб.явуухулангийн  вансэмбэрүү
б.явуухулангийн вансэмбэрүү
shand1_Bondok
 

Ähnlich wie шүлэг (20)

Shagdaryn dulmaa
Shagdaryn dulmaaShagdaryn dulmaa
Shagdaryn dulmaa
 
би монголоороо гоёдог
би монголоороо гоёдогби монголоороо гоёдог
би монголоороо гоёдог
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
Hereglegdehuun 2
Hereglegdehuun 2Hereglegdehuun 2
Hereglegdehuun 2
 
эхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиолэхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиол
 
эхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиолэхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиол
 
Hereglegdehuun 1
Hereglegdehuun 1Hereglegdehuun 1
Hereglegdehuun 1
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
 
Borjginii bor tal
Borjginii bor talBorjginii bor tal
Borjginii bor tal
 
Delgerjargal
DelgerjargalDelgerjargal
Delgerjargal
 
б.явуухулангийн вансэмбэрүү
б.явуухулангийн  вансэмбэрүүб.явуухулангийн  вансэмбэрүү
б.явуухулангийн вансэмбэрүү
 

шүлэг

  • 1. Ц. Хулан - Ганцхан ээждээ унших шүлэг Намрын уулнаа бугын урамдах Ц. Хулан - Ганцхан ээждээ унших шүлэг Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон Ганцхан намайг гэж ижий та Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ? Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж Балчраас минь өдий хуртэл та оѐдолчин явлаа Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн "А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд Цагдаа, эсвэл үүдний манаач Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө Даамай их хайр тань аанай л хэвээрээ Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа! Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд Зүгээр л дэргэд минь байж хайрла Ижий! гэж дуудах болгондоо баярладаг Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа! +2 Сайхан мэндчилгээ дэвшүүлсэн байна 1/1 А. Даваасүрэн
  • 2. B. Baasandorj 2009-03-24 15:47 бичсэн. Долгилсон хар гэзгээ мөр зэхлэн мишээсэн Дорнын нэгэн үзэсгэлэн хайрт ээждээ зориулав гэж мэндчилгээ бичээд нэг баяраар ээждээ бэлэг өгч билээ. +2 А. Даваасүрэн 2009-03-24 15:52 бичсэн. Ээжээ Би Таньдаа Хайртай Намайг хайрласан хайр шиг тань Нартад тэжээсэн сүү шиг тань Надад гомдоогүй сэтгэл шиг тань Насаараа Би Таньдаа Хайртай А. Даваасүрэн 2009-03-24 15:53 бичсэн. Ээжээ гэж би хэлд орсон Энхэр нярай насандаа Эгшиг бүүвэй үгүйлээд Ээ ээ, ээдээ ээдээ гээд Ээрч муурч уйлахдаа Энэрэл хайрын учиг Ээжээ ээжээ хэмээх Энэ л сайхан үгээр Эрхэлж анх хэлд орсон Элдэв өнгөнд дурлаж Энэ биеэрээ гоѐсон Эрмэг залуу насандаа Ээжээ гэж дуудахдаа Эмгэрч яваа ээж минь Эрхгүй муухай санагдаж Эргэж харахдаа уцаарлаж Ээдэж анх ухаан суусан. Эргэх хорвоогийн жамаар Эсэргэн бүхнийг амсаад Эргүү арилах насандаа Элбэрэл хайраа санахдаа
  • 3. Ээжээ ээжээ хэмээх Энэ л муухай хүнийг Эрээд эрээд олохгүй дээ Эмтэрч анх хайр төрсөн А. Даваасүрэн 2009-03-24 15:56 бичсэн. Ээжээ Би Таньдаа Хайртай Энэ дэлхийн амин эрдэнэ Хүн цэцгийг ургуулагч Эх хүн та бүхэндээ болон Булбарам ялдам инээмсэглэл Бүлээн зүрхний амьсгал Бүсгүйчүүд Та бүхэндээ Эмэгтэйчүүдийн баярын Мэндийг дэвшүүлье. Энэ дэлхийн эгэл бурхан Ээжийгээ хайрлаж харамлаж яваарай. Хүмүүсээ. Нимгэн зулай битүүртэл Бүүвэй аялахаас уйдаагүй Нялхарч өөрөө ариусдаг Эх хүний сэтгэл Нас насны намарт Мартагдана гэж үгүй... barag l ardiin duu shg bolson saihan duu shvv 1/1 Г. Будаггүй Өнгө А. Даваасүрэн 2009-03-24 16:45 бичсэн. Миний сайхан ээж (Сүүний үнэр) Үг. Яруу найрагч А.Дандий-Ядам Ая. Төрийн соѐрхолт хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдог Дуучин. Улсын гавьяат жүжигчин Сүрэнгийн Цэрэндолгор Сүүний үнэр шингэсэн Сэвлэг даахьтай байхад минь Дууны сайхан эгшгээрээ Эвлэг зөөлөн бүүвэйлсэн Миний ээж сайхан ээжий Мяндас зөөлөн уян ээжий
  • 4. Бурууг хийвэл хатуу ээжий Буурал болсон ч чадуу ээжий Хүүгээ гэсэн намайгаа Хүний зэрэгт хүргэх гээд Цаг эргэх мөч бүрийд Цацлаа өргөсөн миний ээжий Миний ээж сайхан ээжий Мяндас зөөлөн уян ээжий Бурууг хийвэл хатуу ээжий Буурал болсон ч чадуу ээжий Ямар хүү төрүүлснээ Ээж минь та хараарай Ямар хүнээр мануулснаа Эх орон минь та үзээрэй Миний ээж сайхан ээжий Мяндас зөөлөн уян ээжий Бурууг хийвэл хатуу ээжий Буурал болсон ч чадуу ээжий А. Даваасүрэн 2009-03-24 16:45 бичсэн. Эхийн тухай дуу (Мөнхийн ус) Үг. Төрийн соѐрхолт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэн Ая. Хөгжмийн зохиолч Ч.Нянгар Алган дээрээ бөмбөрүүлсэн Айлын хооронд үүрсэн Азай буурал ээжийнхээ Ачийг яаж хариулна даа Энгэрийн гэнэн яргуй шиг Эмзэг залуу насандаа Өтлөнө гэдгийг санан Өрөвдөж явлуу ээжийгээ Мөнхийн ус нь байдаг бол Хаанаас ч гэсэн олох юмсан Миний ээж настай хүн Хайртай ээждээ өгөх юмсан
  • 5. Өвсний толгой цайраад байна Өвөл болсны шинж үү дээ Өөрөө ч мэдэлгүй уйлах юм Ижийгээ санасны шинж үү дээ Ганганах шувууд буцахын цагт Ээж минь намайгаа дурсаад Гадны хүнээс сурагласаар Хүүгээн хүлээж суугаа даа А. Даваасүрэн 2009-03-24 16:45 бичсэн. Хорвоод ганцхан ээждээ Үг. Соѐлын гавьяат зүтгэлтэн, Яруу найрагч С.Оюун Ая. Төрийн соѐрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг Наран наадавч харламгүй Насны салхитай үсийг чинь Ариун гангын усаар угааж Ачийг тань нэг хариулахсан Гургалдай дуулавч толиймгүй Цагийн сүүдэртэй магнайг чинь Мянган шөнө алгаараа дулаацуулж Сэтгэлийг тань нэг баярлуулахсан Томоогүй явж боллоо ээжээ Тогоруу буцаж зэгс шаргалтлаа Хорвоод намар ирдгийг мартсан Хонгор хүүгээ уучлаач ээжээ Цурамгүй хонуулсан үеэ Цэцэг болгон өргөе ээжээ Зул цэцэг шиг залуу нас Зуу наслах илч хайрлаг ээ А. Даваасүрэн 2009-03-24 16:46 бичсэн.
  • 6. Намайг гэсэн ээжий Үг. Яруу найрагч Сүхбаатарын Батмөнх Ая. Улсын гавьяат дуучин Н.Чулуунхүү Өвлийн хүйтэн цагаар Жавар хаасан ээжий Үүр шөнийн заагаар Нойроо хагасалсан ээжий Хариг хаврын цагаар Хайраа харамлаагүй ээж Халуун хүйтний алинд чиг Халширч халгаагүй ээжий Зуны халуун нарнаар Зулай норгосон ээжий Цурам хийлгүй бүлээрэхэд Цугтаа өвдсөн ээжий Намрын сэрүүн цагаар Нар шиг ээсэн ээжий Намайг өсгөх гэхдээ Насаа зориулсан ээжий А. Даваасүрэн 2009-03-24 16:46 бичсэн. Үртэй хүн жаргалтай Үг. Яруу найрагч Шагдарсүрэнгийн Цогт Ая. Л.Батаа Баян Монгол чуулга Эстрадын дуучин Л.Оюунчимэг Тоймгүй баяраар үнэгчлэн баясах Тохойн чинээхэн алагхан үр минь Тоонот гэрийнхээ хойморт нь залрах Туяа татсан наран юмаа хө Элгэн хайраар бүүвэйлэн суудаг Эх хүний жаргал байнаа хө Эрх дураараар торнин бойжих
  • 7. Эрхийн чинээхэн эрэмгэр үр минь Эрдмийн гэгээн оргилд зорих Эрдэнийн гэрэлт одон юмаа хө Эрхэм сургаалаа хайрлан суудаг Эх хүний жаргал байнаа хө Торомгор харцаараа тольдон байгаа Төгрөг нүдэн хөөрхөн үр минь Төвшин жаргалаа угтан золгох Тодоос тодхон цолмон юмаа хө Элбэрэл баян амьдралд умбасан Эх хүний жаргал байнаа хө А. Даваасүрэн 2009-03-24 16:46 бичсэн. Сүүн цагаан сэтгэл Үг. П. Минжирмаа Ая. Хөгжмийн зохиолч Ц.Чимиддорж Улсын гавьяат дуучин Дондовын Банзрагч Наран мандмал уудам нутагтаа Настай ижий минь жарган байгаа Намайгаа явсан алсын нутгийнханд Найртай сайхныг ерөөж суугаа Саран гиймэл саруулхан нутагтаа Сайхан ижий минь жарган байгаа Сааль сүүнийхээ өнгөн дээжийг Сансарт өргөн хүүгээ хүлэээгээ Хөхрөн униартах хөдөө нутагтаа Хүлгийн жолоо залнаа ээжээ Хаврын шувуудын ирэх түрүүчээр Хайртай хүү чинь ээжээ зориноо А. Даваасүрэн 2009-03-24 16:46 бичсэн.
  • 8. Ээжээ дурсана (Хөөрхөн борлог морь) Үг. Хасагбатын Хуушаан Ая. Д.Пунцагбал Хөөрхөн борлог мориороо Хөндийгөө туулах сайхан сан Хөгшин буурал ээжийгээ Хүндлэн асрах сайхан сан Ганган борлог мориороо Газраа туулах сайхан сан Голын хайртай ээжийгээ Гараас нь хөтлөх сайхан сан Энгэрийн ганцхан модондоо Элээ шувуу эргэлдэнээ Эмгэн буурал ээжий минь Эргэж наддаа олдохгүй Ээжээ гэж би хэлд орсон Үнэхээр ижийгээ санасан бол үнэтэй үгээ хэлхээд бичээрэй... 1/1 Ж. Хорлоо Г. Бат дэлгэр 2009-03-24 17:26 бичсэн. saihan ban aaaaaaaaaa eejiigee sanchlaa naizaa oor goe shvlgvvd oruulaa +1 Сайхан шүлэг зохиосон байна. Амжилт 1/3 » А. Даваасүрэн S. SiSi 2009-03-24 18:03 бичсэн. Харуусал Хүний хүүхдийг өмөөрч охиноо аашилахад тань ээжээ Хүний хүүхдээс дорд үзлээ гэж Омогшиж байсанаа бодхоор ичиж үхэхнээ Дэрвэж явах хэнзхэн насанд мин Дэггүй зан хормойг чин сэмлэнэ гэж хориход Дэнгийн эрвээхэйтэй жишлээ гэж Дэвхцэж байсан минь нүднээс гарахгүй юмаа ээжээ Наргиж дарвиж цэнгэж явхад мин Наадаж болсон бол ирээ гэж зандрахад тань
  • 9. Насанд хүрсэн хүн шүү би гэж Намжирдаж байсанаа бодхоор уйлмаар байнаа ээжээ Хий гишгүүлж хазгай алхуулаагүй таныхаа ухаанаас Хүсэж аваагүй хэр нь уусаж шингэжээ охин нь Эргэж харах мөч бүрдээ таныхаа үгийг Эгээ л өчигдөр шиг тодхон санах юмаа ээжээ Хорвоогийн жам мөнх биш гэдгийг мэдэрлээ ээжээ Хорь гарж ойлгох учир юу байсын болоо Хажууд нь байхдаа мэдрээгүй хэрнээ Хэзээ хойно нь сүүмэлзээд байхынмаа Хэлмээр үг хоолойд аргаад байхынмаа ээжээ Хэтэрхий хожуу ухаарсан харуусал мин шаналгаад байхынмаа Хэнд ч хэлэхгүйгээр сэтгэл өөрөө сэмэрдэгийн байнаа Хэзээ ч төлж барахгүй өр мэт дотор өмөрдөгийн байнаа Эргэж хардаггүй хорвоод ээжийгээ санаад байхынмаа Энэрэл хайр шингэсэн таныгаа эргээж авчраад жаргаамаар байхынмаа Энэ дэлхийн бүх хүүхдүүд эндүү над шиг бүү хожимдоосой Эргэх хорвоо зогсдог болхоор ээжийгээ одоо л амжиж хайрлаарай Тука 2009/03/24 +6 Ж. Хорлоо 2009-03-24 18:03 бичсэн. Үнэхээр олон сайхан шүлэг оруулжээ. Баярлалаа. Эх хүн та ясаа заадсаараа салтал өвдөж байсан ч энхрий үрээ төрүүлэхийн тулд тэвчээрийн дээдийг гаргаж чаддаг гайхамшиг... Хичнээн шөнө нойргүй хоносон ч нүдээ арай ядан нээн, босч үрээ хуурайлаад, элгэндээ тэвэрдэг гайхамшиг... Хөхний толгой хагараад янгинатал өвдөж байсан ч шүд зуун гүрийж үрээ хөхүүлдэг гайхамшиг... Үрийнхээ төлөө өөрийгөө зориулж чаддаг, үнэхээр агуу хайрын эзэн "эх хүн" та "гайхамшиг". http://ehiinsetgel.blog.gogo.mn/ А. Даваасүрэн 2009-03-24 22:56 бичсэн. Хорлоо эгчийн оруулсан зүйл үнэхээр сэтгэлд хүрлээ. Баярлалаа Танд. +1
  • 10. N. Nyamdash 2009-03-24 23:23 бичсэн. Бүсгүй хүний хоолой нь хө Бүүвэйн дууны уянгатай билээ.... Цэцгэн Эрхи - Б.Лхагвасүрэн 1/3 » P. BOLD P. BOLD 2009-03-24 23:50 бичсэн. Би ээжидээ хайртай. энэ шүлгийг сонсохоороо хамрын самсаа шархираад нэг л хачин болчдийн... ийшээ ороод үзээрэй... http://www.youtube.com/watch?v=GLYaLl4g7j0 бас Сосрбарамын "Миний Шүтээн" гэдэг шүлгийн заавал олж сонсохгүй бол ээжийнхээ өмнө өөрийгээ өртэй гэж санаарай... (миний л бодол юм шүү....) А. Даваасүрэн 2009-03-25 00:03 бичсэн. Болд ахын оруулсан линк дээр заавал дарж үзээрэй. Б.Лхагвасүрэнгийн "Цэцгэн эрхи" шүлгийг Ананд гэж хөөрхөн жаахан хүүхдийн уншсанаар сэтгэл хөдлөмөөр толилуулсан байна лээ. B. Baasandorj 2009-03-25 00:26 бичсэн. Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна. +3 Үнэхээр гайхалтай шүлэг байна... Нулимс хурж байна... Баярлалаа. Ижиитэйгээ хамт урт наслаарай. 1/1 Ж. Хорлоо B. Baasandorj 2009-03-25 00:29 бичсэн. Томоогүй зүйл хийж таныгаа их зовоожээ Том эр болчихлоо гэж биеээ их тоожээ ээжээ Хороогийн сайхныг үзэж амжаагүй явсан Хорин хэдхэн насандаа намайг төрүүлж Өнгөт орчлонгийн жаргалыг өөрөөр минь төсөөлж Өрөөлөөс эзгүйрч мөрөөдлөө таяагдан ганцаардсан ч Өр сэтгэлдээ зөвхөн хүүгээ энхрийлэн баясдаг байсныг Өөдөсхөн хүү чинь идэр насандаа анзаарагүй явжээ
  • 11. Буруу зүйл хийсэн хүүгээ хараад хайр нь хүрч Бусдын үгнээс өмөөрөн толгой илж аргадавч Бодолгүй хүн болох вий гэж сэтгэлээ түгшээн Буруу харж нулимсаараа сэтэглээ дэвтээгээд тайвширдаг байсныг тань Тэнэгхэн хүү чинь ийм хожуу олж харсандаа Тэвчихгүй нээ ээжээ тань руугаа яг одоо гүйлээ Хичээлээ тараад гэртээ ирэхэд халуун хоол аяга дүүрнэ Хүнд гомдоод таныгаа эрвэл халуун үгсээр сэтгэл дүүрнэ Гэвч хүү чинь тэнтийтлээ тэнэг хэвээр явж дээ Гэгэлзэж бас хүнд дурлаад таныгаа мартаж орхиж дээ Диваажинаас илүү таныхаа өвөрт л жаргалтай байж Дуусашгүй их хайранд тань умбасан азтай хүү дээ би Одоо хүү чинь том болоод ухаан суучихсаан ээжээ Орчлонгийн хайрыг таниасаа бүгдийг нь хүртчихсэн Бусдын нүдэнд эгэл нэгэн эх хүнч Буурал ээжий минь та наддаа Бурхан заяа минь юм шүү Ингээд бичиж суухнээ ээж минь та намайг л бодож суугаа даа Энэ хорвоогийн бүх жаргалыг тэврээд таньдаа маргааш очноо, ээжээ Уучлаарай ээжээ Томоогүй зүйл хийж таныг аа их зовоосон ч Том эр болчихсон шүү, хүүгээ хүлээж байгаарай ээжээ Томоогүй үр чинь 2009/03/24 +2 А. Даваасүрэн 2009-03-25 00:42 бичсэн. Хөөх манайхан дотор чинь нилээдгүй яруу найрагчид байдаг бололтой. Гайхалтай, амжилт! +1 P. Tsoogii 2009-03-25 15:07 бичсэн. http://www.youtube.com/watch?v=66oGwMPa3nE +1 В. Баяртуяа 2009-03-28 16:27 бичсэн. Ээжээ таны цаст цагаан гантиг өлмийд тань цэцгэн эрхи өргье гэж цэцэг түүлээ Таны сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос
  • 12. эзгүйд минь миний дууг сонсдог эрхи танхай цэнхэр горхины хөвөөнөөс цэцэг түүлээ Цэцэг түүхдээ би уйлж түүлээ унасан харууслын нулимс оносон цэцэг бүрийг олж түүлээ Таньдаа цэцгэн эрхи өргье гэхэд нэгэн зуны байтугай нэгэн зууны цэцгэс ч үл хүрэлцэнэ Сайхан ижий минь санчигандаа өнчин хяруугуй эх минь. +1 Ж. Цэрэннадмид 2009-04-06 10:16 бичсэн. Хүний эх Зүгээр дээ үр минь гээд шивнэхдээ л Хорвоогийн хар бүхнээс үрээ хамгаалж байдаг Зүүний нүхээр шургачиж багтаад өөрийгөөн орхиод Хүүгийнхээ төлөө үхэж ч чадах зориг дагуулж явдаг Хүний эх бүр ийм л байдаг Зүү ил ѐрдойж үзэгдвэл Миний хүү гэж алсаас дуудах Зуу хол алхаад ирвэл Мангаа бий гэж үрээн аргамжих Хүний эх бүр ийм л байдаг Үртэй болсноосоо хойш амттаныг бүрэн амсаж үзээгүй Үдэш болохоос нааш санаа нь бүтэн амарч байгаагүй Үр нь баярлаж байвал өөрөө жаргалтай байж чаддаг Үлгэр зохиож хүүгийнхээ тавиланг зурж амьдардаг Хүний эх бүр ийм л байдаг Үлгэр зохиож хүүгийнхээ тавиланг зурж амьдардаг Үлэмжийн төгс төгөлдөр ижий бүхний өмнө мөргөе Үр нь баярлаж байвал өөрөө жаргалтай байж чаддаг Үзэмж төгөлдөр гоо ижий бүхэнд энэ шүлгээ уншья. Хүний үр болгон ийм л байдаг. 2008 он. Ж.Цэрэннадмид ыг сонсоорой Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон Ганцхан намайг гэж ижий та Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ? Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж Балчраас минь өдий хуртэл та оѐдолчин явлаа Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн "А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
  • 13. Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд Цагдаа, эсвэл үүдний манаач Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө Даамай их хайр тань аанай л хэвээрээ Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа! Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд Зүгээр л дэргэд минь байж хайрла Ижий! гэж дуудах болгондоо баярладаг Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа! +2 Сайхан мэндчилгээ дэвшүүлсэн байна 1/1 А. Даваасүрэн B. Baasandorj 2009-03-24 15:47 бичсэн. Долгилсон хар гэзгээ мөр зэхлэн мишээсэн Дорнын нэгэн үзэсгэлэн хайрт ээждээ зориулав гэж мэндчилгээ бичээд нэг баяраар ээждээ бэлэг өгч билээ. +2 А. Даваасүрэн 2009-03-24 15:52 бичсэн. Ээжээ Би Таньдаа Хайртай Намайг хайрласан хайр шиг тань Нартад тэжээсэн сүү шиг тань Надад гомдоогүй сэтгэл шиг тань Насаараа Би Таньдаа Хайртай А. Даваасүрэн 2009-03-24 15:53 бичсэн. Ээжээ гэж би хэлд орсон Энхэр нярай насандаа Эгшиг бүүвэй үгүйлээд Ээ ээ, ээдээ ээдээ гээд Ээрч муурч уйлахдаа Энэрэл хайрын учиг
  • 14. Ээжээ ээжээ хэмээх Энэ л сайхан үгээр Эрхэлж анх хэлд орсон Элдэв өнгөнд дурлаж Энэ биеэрээ гоѐсон Эрмэг залуу насандаа Ээжээ гэж дуудахдаа Эмгэрч яваа ээж минь Эрхгүй муухай санагдаж Эргэж харахдаа уцаарлаж Ээдэж анх ухаан суусан. Эргэх хорвоогийн жамаар Эсэргэн бүхнийг амсаад Эргүү арилах насандаа Элбэрэл хайраа санахдаа Ээжээ ээжээ хэмээх Энэ л муухай хүнийг Эрээд эрээд олохгүй дээ Эмтэрч анх хайр төрсөн А. Даваасүрэн 2009-03-24 15:56 бичсэн. Ээжээ Би Таньдаа Хайртай Энэ дэлхийн амин эрдэнэ Хүн цэцгийг ургуулагч Эх хүн та бүхэндээ болон Булбарам ялдам инээмсэглэл Бүлээн зүрхний амьсгал Бүсгүйчүүд Та бүхэндээ Эмэгтэйчүүдийн баярын Мэндийг дэвшүүлье. Энэ дэлхийн эгэл бурхан Ээжийгээ хайрлаж харамлаж яваарай. Хүмүүсээ. Нимгэн зулай битүүртэл Бүүвэй аялахаас уйдаагүй
  • 15. Нялхарч өөрөө ариусдаг Эх хүний сэтгэл Нас насны намарт Мартагдана гэж үгүй... barag l ardiin duu shg bolson saihan duu shvv 1/1 Г. Будаггүй Өнгө А. Даваасүрэн 2009-03-24 16:45 бичсэн. Миний сайхан ээж (Сүүний үнэр) Үг. Яруу найрагч А.Дандий-Ядам Ая. Төрийн соѐрхолт хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдог Дуучин. Улсын гавьяат жүжигчин Сүрэнгийн Цэрэндолгор Сүүний үнэр шингэсэн Сэвлэг даахьтай байхад минь Дууны сайхан эгшгээрээ Эвлэг зөөлөн бүүвэйлсэн Миний ээж сайхан ээжий Мяндас зөөлөн уян ээжий Бурууг хийвэл хатуу ээжий Буурал болсон ч чадуу ээжий Хүүгээ гэсэн намайгаа Хүний зэрэгт хүргэх гээд Цаг эргэх мөч бүрийд Цацлаа өргөсөн миний ээжий Миний ээж сайхан ээжий Мяндас зөөлөн уян ээжий Бурууг хийвэл хатуу ээжий Буурал болсон ч чадуу ээжий Ямар хүү төрүүлснээ Ээж минь та хараарай Ямар хүнээр мануулснаа Эх орон минь та үзээрэй Миний ээж сайхан ээжий Мяндас зөөлөн уян ээжий Бурууг хийвэл хатуу ээжий Буурал болсон ч чадуу ээжий А. Даваасүрэн 2009-03-24 16:45 бичсэн.
  • 16. Эхийн тухай дуу (Мөнхийн ус) Үг. Төрийн соѐрхолт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэн Ая. Хөгжмийн зохиолч Ч.Нянгар Алган дээрээ бөмбөрүүлсэн Айлын хооронд үүрсэн Азай буурал ээжийнхээ Ачийг яаж хариулна даа Энгэрийн гэнэн яргуй шиг Эмзэг залуу насандаа Өтлөнө гэдгийг санан Өрөвдөж явлуу ээжийгээ Мөнхийн ус нь байдаг бол Хаанаас ч гэсэн олох юмсан Миний ээж настай хүн Хайртай ээждээ өгөх юмсан Өвсний толгой цайраад байна Өвөл болсны шинж үү дээ Өөрөө ч мэдэлгүй уйлах юм Ижийгээ санасны шинж үү дээ Ганганах шувууд буцахын цагт Ээж минь намайгаа дурсаад Гадны хүнээс сурагласаар Хүүгээн хүлээж суугаа даа А. Даваасүрэн 2009-03-24 16:45 бичсэн. Хорвоод ганцхан ээждээ Үг. Соѐлын гавьяат зүтгэлтэн, Яруу найрагч С.Оюун Ая. Төрийн соѐрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг Наран наадавч харламгүй Насны салхитай үсийг чинь Ариун гангын усаар угааж Ачийг тань нэг хариулахсан Гургалдай дуулавч толиймгүй
  • 17. Цагийн сүүдэртэй магнайг чинь Мянган шөнө алгаараа дулаацуулж Сэтгэлийг тань нэг баярлуулахсан Томоогүй явж боллоо ээжээ Тогоруу буцаж зэгс шаргалтлаа Хорвоод намар ирдгийг мартсан Хонгор хүүгээ уучлаач ээжээ Цурамгүй хонуулсан үеэ Цэцэг болгон өргөе ээжээ Зул цэцэг шиг залуу нас Зуу наслах илч хайрлаг ээ А. Даваасүрэн 2009-03-24 16:46 бичсэн. Намайг гэсэн ээжий Үг. Яруу найрагч Сүхбаатарын Батмөнх Ая. Улсын гавьяат дуучин Н.Чулуунхүү Өвлийн хүйтэн цагаар Жавар хаасан ээжий Үүр шөнийн заагаар Нойроо хагасалсан ээжий Хариг хаврын цагаар Хайраа харамлаагүй ээж Халуун хүйтний алинд чиг Халширч халгаагүй ээжий Зуны халуун нарнаар Зулай норгосон ээжий Цурам хийлгүй бүлээрэхэд Цугтаа өвдсөн ээжий Намрын сэрүүн цагаар Нар шиг ээсэн ээжий Намайг өсгөх гэхдээ Насаа зориулсан ээжий
  • 18. А. Даваасүрэн 2009-03-24 16:46 бичсэн. Үртэй хүн жаргалтай Үг. Яруу найрагч Шагдарсүрэнгийн Цогт Ая. Л.Батаа Баян Монгол чуулга Эстрадын дуучин Л.Оюунчимэг Тоймгүй баяраар үнэгчлэн баясах Тохойн чинээхэн алагхан үр минь Тоонот гэрийнхээ хойморт нь залрах Туяа татсан наран юмаа хө Элгэн хайраар бүүвэйлэн суудаг Эх хүний жаргал байнаа хө Эрх дураараар торнин бойжих Эрхийн чинээхэн эрэмгэр үр минь Эрдмийн гэгээн оргилд зорих Эрдэнийн гэрэлт одон юмаа хө Эрхэм сургаалаа хайрлан суудаг Эх хүний жаргал байнаа хө Торомгор харцаараа тольдон байгаа Төгрөг нүдэн хөөрхөн үр минь Төвшин жаргалаа угтан золгох Тодоос тодхон цолмон юмаа хө Элбэрэл баян амьдралд умбасан Эх хүний жаргал байнаа хө А. Даваасүрэн 2009-03-24 16:46 бичсэн. Сүүн цагаан сэтгэл Үг. П. Минжирмаа Ая. Хөгжмийн зохиолч Ц.Чимиддорж Улсын гавьяат дуучин Дондовын Банзрагч Наран мандмал уудам нутагтаа
  • 19. Настай ижий минь жарган байгаа Намайгаа явсан алсын нутгийнханд Найртай сайхныг ерөөж суугаа Саран гиймэл саруулхан нутагтаа Сайхан ижий минь жарган байгаа Сааль сүүнийхээ өнгөн дээжийг Сансарт өргөн хүүгээ хүлэээгээ Хөхрөн униартах хөдөө нутагтаа Хүлгийн жолоо залнаа ээжээ Хаврын шувуудын ирэх түрүүчээр Хайртай хүү чинь ээжээ зориноо А. Даваасүрэн 2009-03-24 16:46 бичсэн. Ээжээ дурсана (Хөөрхөн борлог морь) Үг. Хасагбатын Хуушаан Ая. Д.Пунцагбал Хөөрхөн борлог мориороо Хөндийгөө туулах сайхан сан Хөгшин буурал ээжийгээ Хүндлэн асрах сайхан сан Ганган борлог мориороо Газраа туулах сайхан сан Голын хайртай ээжийгээ Гараас нь хөтлөх сайхан сан Энгэрийн ганцхан модондоо Элээ шувуу эргэлдэнээ Эмгэн буурал ээжий минь Эргэж наддаа олдохгүй Ээжээ гэж би хэлд орсон Үнэхээр ижийгээ санасан бол үнэтэй үгээ хэлхээд бичээрэй... 1/1 Ж. Хорлоо Г. Бат дэлгэр 2009-03-24 17:26 бичсэн.
  • 20. saihan ban aaaaaaaaaa eejiigee sanchlaa naizaa oor goe shvlgvvd oruulaa +1 Сайхан шүлэг зохиосон байна. Амжилт 1/3 » А. Даваасүрэн S. SiSi 2009-03-24 18:03 бичсэн. Харуусал Хүний хүүхдийг өмөөрч охиноо аашилахад тань ээжээ Хүний хүүхдээс дорд үзлээ гэж Омогшиж байсанаа бодхоор ичиж үхэхнээ Дэрвэж явах хэнзхэн насанд мин Дэггүй зан хормойг чин сэмлэнэ гэж хориход Дэнгийн эрвээхэйтэй жишлээ гэж Дэвхцэж байсан минь нүднээс гарахгүй юмаа ээжээ Наргиж дарвиж цэнгэж явхад мин Наадаж болсон бол ирээ гэж зандрахад тань Насанд хүрсэн хүн шүү би гэж Намжирдаж байсанаа бодхоор уйлмаар байнаа ээжээ Хий гишгүүлж хазгай алхуулаагүй таныхаа ухаанаас Хүсэж аваагүй хэр нь уусаж шингэжээ охин нь Эргэж харах мөч бүрдээ таныхаа үгийг Эгээ л өчигдөр шиг тодхон санах юмаа ээжээ Хорвоогийн жам мөнх биш гэдгийг мэдэрлээ ээжээ Хорь гарж ойлгох учир юу байсын болоо Хажууд нь байхдаа мэдрээгүй хэрнээ Хэзээ хойно нь сүүмэлзээд байхынмаа Хэлмээр үг хоолойд аргаад байхынмаа ээжээ Хэтэрхий хожуу ухаарсан харуусал мин шаналгаад байхынмаа Хэнд ч хэлэхгүйгээр сэтгэл өөрөө сэмэрдэгийн байнаа Хэзээ ч төлж барахгүй өр мэт дотор өмөрдөгийн байнаа Эргэж хардаггүй хорвоод ээжийгээ санаад байхынмаа Энэрэл хайр шингэсэн таныгаа эргээж авчраад жаргаамаар байхынмаа Энэ дэлхийн бүх хүүхдүүд эндүү над шиг бүү хожимдоосой Эргэх хорвоо зогсдог болхоор ээжийгээ одоо л амжиж хайрлаарай Тука 2009/03/24 +6
  • 21. Ж. Хорлоо 2009-03-24 18:03 бичсэн. Үнэхээр олон сайхан шүлэг оруулжээ. Баярлалаа. Эх хүн та ясаа заадсаараа салтал өвдөж байсан ч энхрий үрээ төрүүлэхийн тулд тэвчээрийн дээдийг гаргаж чаддаг гайхамшиг... Хичнээн шөнө нойргүй хоносон ч нүдээ арай ядан нээн, босч үрээ хуурайлаад, элгэндээ тэвэрдэг гайхамшиг... Хөхний толгой хагараад янгинатал өвдөж байсан ч шүд зуун гүрийж үрээ хөхүүлдэг гайхамшиг... Үрийнхээ төлөө өөрийгөө зориулж чаддаг, үнэхээр агуу хайрын эзэн "эх хүн" та "гайхамшиг". http://ehiinsetgel.blog.gogo.mn/ А. Даваасүрэн 2009-03-24 22:56 бичсэн. Хорлоо эгчийн оруулсан зүйл үнэхээр сэтгэлд хүрлээ. Баярлалаа Танд. +1 N. Nyamdash 2009-03-24 23:23 бичсэн. Бүсгүй хүний хоолой нь хө Бүүвэйн дууны уянгатай билээ.... Цэцгэн Эрхи - Б.Лхагвасүрэн 1/3 » P. BOLD P. BOLD 2009-03-24 23:50 бичсэн. Би ээжидээ хайртай. энэ шүлгийг сонсохоороо хамрын самсаа шархираад нэг л хачин болчдийн... ийшээ ороод үзээрэй... http://www.youtube.com/watch?v=GLYaLl4g7j0 бас Сосрбарамын "Миний Шүтээн" гэдэг шүлгийн заавал олж сонсохгүй бол ээжийнхээ өмнө өөрийгээ өртэй гэж санаарай... (миний л бодол юм шүү....) А. Даваасүрэн 2009-03-25 00:03 бичсэн. Болд ахын оруулсан линк дээр заавал дарж үзээрэй. Б.Лхагвасүрэнгийн "Цэцгэн эрхи" шүлгийг Ананд гэж хөөрхөн жаахан хүүхдийн уншсанаар сэтгэл хөдлөмөөр толилуулсан байна лээ.
  • 22. B. Baasandorj 2009-03-25 00:26 бичсэн. Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна. +3 Үнэхээр гайхалтай шүлэг байна... Нулимс хурж байна... Баярлалаа. Ижиитэйгээ хамт урт наслаарай. 1/1 Ж. Хорлоо B. Baasandorj 2009-03-25 00:29 бичсэн. Томоогүй зүйл хийж таныгаа их зовоожээ Том эр болчихлоо гэж биеээ их тоожээ ээжээ Хороогийн сайхныг үзэж амжаагүй явсан Хорин хэдхэн насандаа намайг төрүүлж Өнгөт орчлонгийн жаргалыг өөрөөр минь төсөөлж Өрөөлөөс эзгүйрч мөрөөдлөө таяагдан ганцаардсан ч Өр сэтгэлдээ зөвхөн хүүгээ энхрийлэн баясдаг байсныг Өөдөсхөн хүү чинь идэр насандаа анзаарагүй явжээ Буруу зүйл хийсэн хүүгээ хараад хайр нь хүрч Бусдын үгнээс өмөөрөн толгой илж аргадавч Бодолгүй хүн болох вий гэж сэтгэлээ түгшээн Буруу харж нулимсаараа сэтэглээ дэвтээгээд тайвширдаг байсныг тань Тэнэгхэн хүү чинь ийм хожуу олж харсандаа Тэвчихгүй нээ ээжээ тань руугаа яг одоо гүйлээ Хичээлээ тараад гэртээ ирэхэд халуун хоол аяга дүүрнэ Хүнд гомдоод таныгаа эрвэл халуун үгсээр сэтгэл дүүрнэ Гэвч хүү чинь тэнтийтлээ тэнэг хэвээр явж дээ Гэгэлзэж бас хүнд дурлаад таныгаа мартаж орхиж дээ Диваажинаас илүү таныхаа өвөрт л жаргалтай байж Дуусашгүй их хайранд тань умбасан азтай хүү дээ би Одоо хүү чинь том болоод ухаан суучихсаан ээжээ Орчлонгийн хайрыг таниасаа бүгдийг нь хүртчихсэн Бусдын нүдэнд эгэл нэгэн эх хүнч Буурал ээжий минь та наддаа Бурхан заяа минь юм шүү Ингээд бичиж суухнээ ээж минь та намайг л бодож суугаа даа Энэ хорвоогийн бүх жаргалыг тэврээд таньдаа маргааш очноо, ээжээ Уучлаарай ээжээ Томоогүй зүйл хийж таныг аа их зовоосон ч Том эр болчихсон шүү, хүүгээ хүлээж байгаарай ээжээ
  • 23. Томоогүй үр чинь 2009/03/24 +2 А. Даваасүрэн 2009-03-25 00:42 бичсэн. Хөөх манайхан дотор чинь нилээдгүй яруу найрагчид байдаг бололтой. Гайхалтай, амжилт! +1 P. Tsoogii 2009-03-25 15:07 бичсэн. http://www.youtube.com/watch?v=66oGwMPa3nE +1 В. Баяртуяа 2009-03-28 16:27 бичсэн. Ээжээ таны цаст цагаан гантиг өлмийд тань цэцгэн эрхи өргье гэж цэцэг түүлээ Таны сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос эзгүйд минь миний дууг сонсдог эрхи танхай цэнхэр горхины хөвөөнөөс цэцэг түүлээ Цэцэг түүхдээ би уйлж түүлээ унасан харууслын нулимс оносон цэцэг бүрийг олж түүлээ Таньдаа цэцгэн эрхи өргье гэхэд нэгэн зуны байтугай нэгэн зууны цэцгэс ч үл хүрэлцэнэ Сайхан ижий минь санчигандаа өнчин хяруугуй эх минь. +1 Ж. Цэрэннадмид 2009-04-06 10:16 бичсэн. Хүний эх Зүгээр дээ үр минь гээд шивнэхдээ л Хорвоогийн хар бүхнээс үрээ хамгаалж байдаг Зүүний нүхээр шургачиж багтаад өөрийгөөн орхиод Хүүгийнхээ төлөө үхэж ч чадах зориг дагуулж явдаг Хүний эх бүр ийм л байдаг Зүү ил ѐрдойж үзэгдвэл Миний хүү гэж алсаас дуудах Зуу хол алхаад ирвэл Мангаа бий гэж үрээн аргамжих Хүний эх бүр ийм л байдаг Үртэй болсноосоо хойш амттаныг бүрэн амсаж үзээгүй Үдэш болохоос нааш санаа нь бүтэн амарч байгаагүй Үр нь баярлаж байвал өөрөө жаргалтай байж чаддаг Үлгэр зохиож хүүгийнхээ тавиланг зурж амьдардаг Хүний эх бүр ийм л байдаг Үлгэр зохиож хүүгийнхээ тавиланг зурж амьдардаг
  • 24. Үлэмжийн төгс төгөлдөр ижий бүхний өмнө мөргөе Үр нь баярлаж байвал өөрөө жаргалтай байж чаддаг Үзэмж төгөлдөр гоо ижий бүхэнд энэ шүлгээ уншья. Хүний үр болгон ийм л байдаг. 2008 он. Ж.Цэрэннадмид