SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 7
Эцэг эхүүд яагаад хүүхдээ эрхлүүлдэг вэ?
Хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал нөлөө үзүүлэгч хүчин зүйл нь гэр бүлийн орчин
байдаг. Эцэг эхийн хоорондын харилцаа, үр хүүхэддээ хандах хандлага нь материаллаг
орчноос илүү нөлөөлнө гэдэгтэй та ч санал нийлэх байх аа. Хүүхэд сэтгэлзүйн хувьд
эрүүл саруул, аюулгүй амьдрах орчин нь дараах үндсэн шинжүүдтэй байна. Танай гэр
бүлд ийм уур амьсгал хэр бүрдсэн бэ гэдгээ тодорхойлоод үзэж болно.
- Гэр бүлийн гишүүд хооронд нээлттэй, үнэнч, харилцан итгэлцэл бүхий харилцаа
тогтсон
- Гэр бүлийн тодорхой уламжлалтай
- Эцэг эх хүүхдүүд бие биенээ харилцан хүндэтгэсэн, сэтгэл хангалуун байх
- Гэр бүлийн таатай нөхцлийг бүрдүүлэхэд бүгд анхаардаг
- Эцэг эх нь хүүхдээсээ, хүүхдүүд ч эцэг эхээсээ үг сонсдог байх
- Гэр бүлд гарч буй ихэнх асуудлыг хамтран шийдвэрлэдэг байх г.м
Дээрх шинжүүдээс гадна эцэг эхүүд хүүхдэдээ хэрхэн хандаж байна гэдэг нь чухал
байдаг. Энэ удаа эцэг эхүүд яагаад хүүхдээ эрхлүүлдэг вэ? гэсэн сэдвээр ярилцья. Та
энэ сэдвээр өөрсдийнхөө үнэтэй санал зөвлөгөөг бидэнтэй хуваалцаарай.
Зарим нь хүүхдээ хайрлах хайраа илэрхийлж, хүссэн бүхнийг нь авч өгөх, бусад
хүүхдээс өмөөрөх, идэх, өмсөхөөр нь бэлэн байг гэсэн бодлоор ханддаг. Зарим нь
хүүхдээ өрөвдөх, гэр бүлийн онцлогоос хамааран бусдаас дутаахгүй гэсэн бодолтой
байдаг. Хүүхдээ энхрийлэн хүссэн зүйлийг нь авч өгөх нь тухайн үед хүүхдэд
тааламжтай байдаг гэдгийг эцэг эхчүүд мэдэх боловч ирээдүйд өөрт нь хор хөнөөлтэй
гэдгийг тэр бүр ухаарахгүй байх нь олонтаа тохиолддог. Хэт их хайрласнаас болж
хүүхэд бие даан амьдрах чадваргүй, сэтгэлийн тэнхээ муутай, хариуцлага хүлээх
чадваргүй, тэсвэр хүлээцгүй гээд л олон сул тал төлөвшүүлчихдэг. Үүнийгээ хүүхдээ
хайрлаж халамжилж байна гэж ойлгодог. Гэтэл хайр заримдаа хор болдог.
Эрхлүүлснээс үүсэх сэтгэц, зан төрхийн өөрчлөлтүүд их байдаг.
Хүүхдээ хэрхэн “эрхлүүлдэг” вэ?
1.Хүссэн бүхнийг нь авч өгөх.
Хэт зоргоороо өссөн хүүхэд өөрийн ач холбогдлыг өөрт нь авч өгсөн эд зүйлийн
хэмжээнд үнэлдэг.Хүслийг нь биелүүлэхгүй бол сургуульдаа явахгүй, хоол идэхгүй гэх
мэтийн араншин гаргадаг. Хүүхэд өөрөө бүх зүйлийг шийдэх бөгөөд өөрсдийхөөр нь
байлгаагүй бол уурлаж, хамаг юмаа шидлэх, савж унах гэх мэтээр бүх хүчээрээ
“тэмцэж” байгаад санасандаа хүрдэг. Зан байдал судлаачид энэ тохиолдолд эцэг эх
аргадах нь тэдний энэ үйлдлийг урамшуулж байгаа хэрэг гэж үздэг. Харин энэ байдлыг
нь огт анзааралгүй хэсэг тэвччихвэл хүүхдийн энэ араншин аяандаа засарч эхэлдэг.
2. Бүх үйлдлийг нь зөвшөөрөх. Хүссэн бүх зүйлийг нь авч өгөөд байхгүй боловч юу ч
хамаагүй хийж байгааг нь эцэг эхүүд зөвшөөрөх нь эрхлүүлж байгаа бас нэг хэлбэр
билээ. Үүнийгээ хүүхэд өөрийгөө илэрхийлэх боломж гэж үздэг. Тоглоомоо энд тэнд
тарааж, гэрийн тавилга, ханан дээр юм зурах, эрээчих, гэртээ орж ирэх, гарах цаг гээд л
бүхнийг хүлээн зөвшөөрдөг. Тийм хүүхдүүдийнхээр болж байгаа буруу зүйл болгон
өөрийн биш, хэн нэгний буруу байдаг. Энэ тохиолдолд хүүхэд өөртөө хариуцлага хүлээх
чадваргүй болон өснө.
3. Хэт “захиргаадах”. Эцэг эхүүд юу хийхийг бүгдийг нь хүүхдэдээ заана. Ж: “чи тэр
охинтой битгий тогло, харин тэрэнтэй тогло” эсвэл “урлаг хөөгөөд дэмий, амьдралд чинь
ямар ч хэрэг болохгүй” гэх мэтээр бүхий л асуудалд нь оролцдог. Хармааны мөнгөтэй
яаж харьцах, юунд зарцуулах гээд л өдөр тутам амьдралд нь тохиолдох бүх зүйлд
зааварчилгаа өгнө. Ийм хүүхдүүд өөртөө итгэлгүй, өөрийн гэсэн үзэл бодолгүй болдог.
Үргэлж өөрт нь туслах, зааж зөвлөх хүний хэрэгцээтэй болно. Харин том болохоороо
эцэг эхийнхээ эсрэг ил, далдаар тэмцэж эхлэх нь олонтаа тохиолддог.
4. Хэт анхаарал тавих. Захиргаадуулсан хүүхэдтэй ойролцоо боловч ялгаатай зүйлүүд
бий. Бүх юмаа заалгадаг хүүхэд бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхээс айх айдастай
болдог бол хэт халамжтай эцэг эхүүд учирч болох аюулыг ихэсгэж, түүнийг даван туулах
чадварыг зохиомлоор багасгадаг. Ж: “битгий гүй, уначихна”, “гэрээсээ битгий холдоорой,
төөрчихнө”, “харанхуйд битгий яв, муухай хүмүүс бий”, “танихгүй хүнтэй битгий ярь,
аваад явчихна” гэх мэтээр харьцдаг. Ийм хүүхдүүд түгшүүр ихтэй, бэрхшээл даван
туулах чадвар хомс болон өсдөг.
Багад нь хайнга хандсан, хэт эрхлүүлсний үр дагавар нь шилжилтийн наснаас
эхлэн эцэг эхэд төвөг удаж эхэлдэг. Зарим нь хүүхдийнхээ төлөө одоо юу ч хийсэн
яахав гэж орж ирдэг. Хүүхдийн идэвхтэй төлөвших үе нь сургуулийн өмнөх нас бөгөөд
энэ наснаас нь хойш хүүхдэд нөлөөлөхөд нэлээн хүнд болж эхэлдэг.

Хүүхэд тань хумсаа мэрээд байвал ... Хүүхэд яагаад хумсаа мэрдэг вэ гэдэг
нь янз бүрийн шалтгаантай байдаг байна. Үүний гол галтгаан нь хүүхдийн
сэтгэл санааны дарамт буюу таагүй байдлаас үүддэг ажээ. Хүүхдийн айдас,
бухимдал, биеийн болон оюуны хэт ачаалал, өөрийгөө анзаарч хайрахгүй
байгааг анзаарсан мэдрэмж болон шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлууд,
эцэг эхийн амжилт гаргахыг шаардсан шахалт зэрэг нь хүүхэд сэтгэл
санааны дарамтад ороход нөлөөлдөг байна. Хумсаа мэрснээр хүүхдийн
тэрхүү сэтгэлийн дарамт нь тодорхой хэмжээгээр гадагшладаг ажээ. Хумсаа
мэрэх нь хүүхдэд дадал зуршил болон тогтох нь олонтаа. Үүний нэг илрэл нь
хүүхэд асуудлаа шийдсэний дараа ч хумсаа мэрсэн хэвээр байх нь
ажиглагддаг. Нэгэнт дадал зуршил болсон тохиолдолд хүүхэд уйдах,
түүнчлэн анхаарлаа төвлөрүүлэн оюуны үйл гүйцэтгэхдээ ч хумсаа мэрэх нь
бий. Хэрэв хүүхэд тань хумсаа мэрж байгаа нь ажиглагдвал энэ нь юунаас
болов гэдгийг олж тогтоохыг хичээх нь чухал. Энэ нь үнэхээр хүүхдийн
маань сэтгэл санаа тавгүй, дарамттай байдлын илрэл үү, эсвэл гэдгийг
тогтоохдоо эцэг эх хүүхдээ сайтар ажиглаж, хүүхэдтэйгээ ойр дотноор
ярилцаж, мөн гэр орны маань байдал, уур амьсгал ямар байна гэдэгт
шүүмжлэлтэйгээр хандан нягталж үзвэл зохино. Хэрэв үүнээс тодорхой зүйл
анзаарагдахгүй бол сэтгэл судлаачид хандах хэрэгтэй. Юуны өмнө та
хүүхэдтэйгээ би хэрхэн харилцаж байна вэ гэдгээ хянаж үзэх хэрэгтэй.
Тухайлбал, Би хүүхдээсээ хэтэрхий их зүйлийг шаардаж байна уу? Хүүхэд
маань сэтгэл санаагаа бидэнтэй чөлөөтэй хуваалцаж чадаж байна уу?
Хүүхдээ сайн сонсож чадаж байна уу? Ярьсан зүйлд нь ач холбогдол өгч
байна уу? Би өөрийнхөө бухамдал бачимдлыг хэр зэрэг ил гаргаж байна, хэр
зэрэг тэвчээртэй байж чадаж байна вэ гэх мэт. Та эхлээд хүүхэд маань хэзээ,
хэр давтамжтайгаар, ямар үйл гүйцэтгэхдээ, ямар нөхцөл байдалд хумсаа
мэрж байгаа нь ажиглагдав гэдгийг тогтоохыг хичээгээрэй. Үүн дээрээ
тулгуурлан та хүүхэдтэйгээ хэрхэн ажиллахаа товлоно. Юуны өмнө та
хүүхдэдээ хумсаа мэрэхээ болих нь яагаад чухал болохыг тайлбарлаж
өгөөрэй (Хумсны завсарт нян байдаг, түүнээс өвчин үүсдэг, муухай
харагддаг гэх мэт). Зуршил болсон зүйлээсээ ангижрах нь хэцүү гэдгийг
мэдэж байгаагаа хүүхдэдээ илэрхийл. Энэхүү хэцүү асуудлыг нь
хялбархнаар шийдэхэд та эхлээд тоглоомын арга хэрэглээд үзээрэй.
Жишээлбэл, Хумсаа мэрэх нь элбэг тохиолддог үеүүдэд тодорхой
анхааруулга (алга таших, хуруугаа имрэх гэх мэт хүүхдийн өөрийнх нь санал
болгосон аль нэг дуртай хөдөлгөөнийг сонгох) өгч, хуруугаа амнаасаа
авахыг шаардана гэдгээ хүүхэдтэйгээ урьдчилан тохирно. Хэрэв хүүхэд тань
тэрхүү анхааруулгад хариу үйлдэл үзүүлэн хуруугаа амнаасаа авч байвал
“Овоош дээ” гэх зэргээр урамшуулна. Аль нэг дасгал сургуулилалт хийхийн
өмнө та хүүхдээ яаж урамшуулахаа бодож олно. Үүнд материаллаг
урамшууллыг аль болох цөөн байлгахыг хичээх бөгөөд түүний оронд
хүүхэдтэйгээ хамт юманд явах, үлгэр ярьж өгөх ... гэх мэт үйлүүдийг олбол
зүгээр. Өчүүхэн ч гэсэн амжилт бүрийн дараа та баярлаж байгаагаа
хүүхдэдээ илэрхийлээрэй. Энэ нь хүүхдийг хуучин зуршлаасаа салахад
зоригжуулна. Энэ явцад мөн хүүхэдтэйгээ ойр дотно ярилцаж байх хэрэгтэй
бөгөөд энэ нь хүүхдэд нөмөр нөөлөг, хайр халамжийн уур амьсгалыг
мэдрүүлнэ. Ингэснээр хүүхэд тань өөрийн сэтгэлээ нээж “зовлонгоо” ярих
болно. Хэрэв хүүхэд тань тогтсон зуршлаасаа ангижрах нь удаашралтай,
найдвартай бус байвал та удаан хугацаагаар “сайн үйлийн дэвтэр”
хэрэглээд үзээрэй. Энэ дэвтэрт хүүхдийнхээ хийж бүтээсэн зүйлс,
харилцааны нааштай илрэлүүд, өөрөө хүүхэддээ ойр дотно, хайртай
байгаагаа илэрхийлсэн үгс (Өнөөдөр дэлгүүр явахад тусалсанд чамд
баярлалаа. Чи бусдад анхаарал тавьдаг сайн хүү болжээ... гэх мэт)-ийг өдөр
бүр тэмдэглэн бичиж, түүнийгээ оройдоо уншиж өгнө. Хэрэв хүүхэд тань их
сандруу, амархан бачимддаг бол мэргэжилтнүүдээс зөвлөлгөө авч, хүүхэд
өөрийгөө тайвшруулах тусгай дасгалуудыг сонгож хэрэглэнэ үү. Та
хүүхдэдээ дараах “Муурын зулзага Намуунаа” үлгэрийг уншиж өгөөрэй.
Муурын зулзага Намуунаа Амьтдад ч сэтгэл байдаг гэж чи мэдэж байгаа
байх. Тэд яг чам шиг л баярлана ч гуниглана ч. Тэд бас хэрэг тарьж,
заримдаа үгэнд орохгүй, харин амьтны эх нь хатуу чанга байвал тэд сайн
үгэнд нь ордог. Бага насны амьтад хүний үрсийн л адилаар зодолдож,
хэрэлдэцгээж, тэгээд л дараахан нь эвлэрцгээнэ. Ялангуяа муурын
зулзагнууд тоглох бүр ч их дуртай. Чи ер нь муурын зулзага ажигласан уу?
Муурын зулзагнуудад барих, авирах болон хөөцөлдөх тоглоом л ѐстой нэг
зугаатай даа. Үүгээрээ тэд сайн анчин болох замаа засдаг ба энэ нь том
болсон хойно нь маш их хэрэг болно. Хоолоо олж идэх болон өөрийгөө
хамгаалахад нь тэдний хумс нь их чухал үүрэгтэй. Тиймээс муурнууд
хумсандаа их анхаарч, түүнийгээ их сайн арчилж мөн түүгээрээ их
бахархана. Миаумаа муур 5 зулзагатай. Тэднийг Алагхан, Хүржигнүүр,
Шуухитнаа, Орилоо, Намуунаа гэдэг. Намуунаа уг нь тун өхөөрдөм сайн
зулзага боловч даан ч их аймхай, тэвдэмтгий амьтан. Түүний эгч дүүсийн
санаанд ямар нэг зүйл эс таарваас тэд чангаар “миау миау” гэж орилцгооно,
харин гомдох, цөхрөх, баярлах аль эсвэл айсан үедээ Миаумаа ээждээ гүйн
очицгоож бүгдийг ярина. Намуунаа л харин эхдээ ирж наалдан хэвтээд ганц
ч “миау” дуу гаргахгүй чимээгүйхэн хэвтэнэ. Намуунаад нэг их айхтар
асуудал байхгүй л дээ гэхдээ л түүнийг айлгах, гомдоох, цочоох, үймүүлэх
жижиг сажиг зүйлс тасрахгүй. Жишээ нь Хүржигнүүр хэржигнэхэд Намуунаа
байнга айж цочино, Шуухитнаа чихнээс нь зулгаахад эсвэл Алагхан
сүүлээрээ тоглоход цочин бөндгөс хийнэ. Орилоо бусад зулзагануудтай
гүйлдэн тоглоход тэр гуниглангуй байна, Миаумаа ээж нь бусадтай нь
ярилцаж байхад тэр ганцаардаж байгаагаа мэдэрнэ, харин бүх зулзаганууд
хулгана барихаар сургуулилаж түүнд ямар нэг үүрэг оногдуулсан бол тэрээр
жигтэйхэн их сандарч тэвдэнэ. Нэг л мэдэхэд Намуунаа хумсаа зажилж
эхэлсэн байна. Ингээд “хумсаа мэрэгч” болов. “Хумсаа мэрэхээ боль.
Мууранд хумс их чухал хэрэгтэй байдаг. Сайхан хурц хумсгүй бол чи
жинхэнэ муур биш” гэж Миаумаа ээж нь анхааруулав. “Чи ямар инээдэмтэй
хумстай юм бэ? Ийм богинохон мухар юм чинь чи зүгээр хашаан дээгүүр ч
явж чадахгүй шүү дээ” хэмээн эгч дүү нар нь түүнийг шоолцгооно. Эгч
дүүсийнх нь шоолох ч ээжийнх нь анхааруулах ч тусыг эс олов. Хумсаа
мэрэх нь Намуунаад нэн таатай, хумсаа мэрэхээрээ л тэр тайвширна. Ингээд
л Намуунаа тэвдэж сандрахаараа, зовж шаналахаараа эсвэл бүр
уйтгарлахаараа хумсаа мэрж эхэлнэ, ингээд хумсаа мэрэх нь бүр зуршил
болчихсон байлаа. Зулзагануудыг томроод ирмэгц Миаумаа ээж нь тэднийг
ганц нэгээр нь үүгээр түүгээр явуулдаг болов. Гэхдээ муур хөөх дуртай
ноход тэдний тосгонд байдаг тул анхаарал болгоомжтой байхыг эх нь
тэдэнд анхааруулжээ. Огт мэдэхгүй орчинтой танилцахаар явах нь
Намуунаад их таалагдав. Тэр маш сайхан үнэртэй нэгэн цэцгийг үнэрлэж
байлаа. Гэтэл нэг бяцхан шоргоолж цэцэгний цоморлигоос дамжин гарч
Намуунаагийн хамар өөд авирч эхэллээ. Намуунаа “ач!” хэмээн найтаагаад
тэнд сууж байсан эрвээхэйг үргээж орхив. Намуунаа эрвээхэйг барихаар
араас нь хөөцөлдсөн боловч хэтэрхий дээгүүр нисээд буй түүнд хүрч
чадахгүй байлаа. Ингэж явахдаа Хуцаахай гэдэг том нохойтой айлын
хашааны гадаа ирснээ тэр ер анзаарсангүй. Хуцаахай бол муу нохой биш
харин ч сайхан сэтгэлтэй нэгэн юм. Гэхдээ Намуунаа үүнийг мэдэхгүй л дээ.
Хуцаахай гэнэт үсрэн гарч ирэхэд Намуунаа маш их цочив. Модны оройд
гарч Хуцаахайгаас нуугдахын тулд ой руу санд мэнд харайлгалаа.
Намуунаагийн араас хөөх нь Хуцаахайд их зугаатай байсан тул яг ард нь
гэзэг даран нэхэж явав. Намуунаа арай гэж ойд хүрлээ. “Одоо ч модны орой
руу гараад алга болдог хэрэг” хэмээн сандарч тэвдсэн Намуунаа бодлоо.
Авраарай! Юу болох нь энэ вэ? Хөп! гээд л Намуунаа модны орой өөд
үсэрсэн боловч дрррр гээд л гулгаад уначихав. Ахиад л цөхөрсөн оролдлого
хийлээ. Хөп! Бүр гэдсээрээ паг хийн унав. Мэрэгдсэн савар нь модонд
шигдэн барьж чадахааргүй мохоо болсон байлаа. Хуцаахай юу юугүй түүнд
тулаад ирэв. Намуунааг айлгахын тулд их л сүртэй архирсаар дөхөж ирлээ.
Намуунаагийн хамаг бие чичрэн, нүдээ анивчин айн цочсондоо хумсаа мэрж
гарав. Хумсаа мэрээд чичрэн байгаа муурыг хараад Хуцаахайгийн инээд нь
хүрлээ. “Чи чинь ямар хөгийн муур вэ ? Жинхэнэ муур чинь нохойд
хөөгдөхөөрөө модонд авирч гараад хэржигнэн, хумсаараа сүрдүүлдэг
байхгүй юу. Ийм муурыг хөөх ч зугаатай шүү. Гэтэл чи? Чи чинь гэдсээрээ
хэвтчихээд л чичрээд хумсаа мэрээд байх юм. Би мууранд дайсагнадаггүй
нь чиний аз боллоо. Тэгээгүй бол би чамайг ураад хаяхгүй юу.” Намуунаа
зориглон нүдээ нээв. Түүний нөхөр байхыг хүсч байна гэдгээ харуулахын
тулд Хуцаахай сүүлээ шарвагнуулж байлаа. Гэтэл сүүлээ нааш цааш
хөдөлгөх нь муурны хэлээр бол “болгоомжтой, надад ойртох гэсний
хэрэггүй шүү” гэсэн үг юм. Хуцаахайгийн нөхөрсөг дохиог ойлгоогүй
Намуунаа түүнийг айлгаж явуулахын тулд нуруугаа төвийлгөн нумраад
хэржигнэж гарав. “Үгүй ерөө, чиний намайг айлгана ч гэж юу байхав дээ.
Намайг маажчих хумс чамд байхгүй юм чинь дээ! Хоѐулаа найзалбал дээр
юм биш үү? Тэгвэл хумсыг чинь ургаж гүйцтэл чинь би чамайг бусад
нохдоос хамгаалья” гэв. Намуунаа, “Гэхдээ миний хумс ургахгүй байхаа. Би
хумсаа мэрээд бүр дасчихсан, хэзээ, яагаад мэрж байгаагаа ч анзаарахаа
больчихсон” гэж Намуунаа ичингүйрэн гүвтнэв. “Энэ чинь харин муу шүү!
Урт хумсгүйгээр чи бол жинхэнэ муур биш, хэн ч чамайг тоохгүй тэгээд ч энэ
нь чамд аюултай. За байз, туслах арга баймаар л юм даа. Би чамайг үргэлж
хамгаалаад байж чадахгүй шүү дээ” гэж Хуцаахай хүнгэнээд аргаа олж ядан
чихнийхээ ар талыг маажиж байв. “Аа би оллоо! Хумсаа мэрэхийн оронд
эрхий хуруугаа хөхөж бай! Өө нээрээ! Энэ ч тааруухан санаа байна ингэвэл
чи дорсгой шүдтэй болж, эрхий хуруу чинь мөлийнө шүү дээ. Энэ ч муурны
хувьд богинохон хумснаас ялгаа юу байхав. Хм, санаанд орж ирэх юм алгаа.
“Би болох уу? Би та нарт туслая! хэмээн Хуцаахайгийн үсэн дотроос хэн
нэгэн зөөлнөөр дультраатав. “Чи хэн бэ?” гэж Намуунаа асуулаа. Хуцаахай
бүр гайхаж орхив. “Би байна, бяцхан нохой бөөс”. “Өө, чи муу ядаргаатай
амьтан яаж тусална гэж? Чи муу намайг байнга хазаж загатнуулдгаас би
үргэлж биеэ маажиж байх болдог”. “Харин тиймээс л” гэж нохой бөөс
хариуллаа. “Миний Намуунаад үзүүлж чадах тусламж чинь энэ л байхгүй юү.
Би одоо чамаас Намуунаагийн бие руу үсэрчихье. Түүнийг хумсаа мэрэхээр
нь би арьсан дээгүүр нь гүйж загатнуулан үүнийгээ болихыг түүнд сануулна.
Хэрвээ тэр хумсаа мэрэхгүй байвал нь би түүнийг загатнуулахгүй харин
чихэнд нь нохойн тухай гоѐ үлгэрүүд ярьж өгнө. Тэр хэдий удаан биеэ барьж
чадна би төдийчинээ удаан үлгэр ярина. “Энэ ч харин сайхан санаа байна
шүү, бяцхан нохой бөөс минь. Би чамайг дуртайяа Намуунаад өгнө. Чи над
руу эргэж ирэхийн ч хэрэггүй. Би залхтлаа маажсан”. “Тэгье ээ , тэгье. Би
өөр нохой олчихноо. Чиний урт сэгсгэр үсэн дотор ч уг нь их таатай сайхан
байсан л даа. За, би ингээд Намуунаа руу үсэрчихье. Нэг, хоѐрын гурваа,
Хөп! “Хүүш! гэж Намуунаа орилоод “Ингэхгүй шүү. Намайг хумсаа мэрээгүй
байхад чи загатнуулаад эхэллээ шүү дээ “ гэв. “Уучлаарай. Би чихний чинь
орчим нэг аятайхан газар эхлээд олоод авья. Дахиж ингэхгүй ээ.” Бяцхан
нохой бөөс Намуунаа хумсаа мэрж буй эсэхийг тун сайн ажиж байлаа. Тэр
Намуунааг загатнуулбал мохоо хумсаараа сайн маажиж чадахгүй
Намуунаагийн хувьд тун таагүй явдал болдог байв. Намуунаа хумсаа
мэрэхгүй байвал нь нохой бөөс түүнд нохойн тухай хачин сайхан
үлгэрүүдийг ярьж өгдөг ба эдгээр үлгэрт нь мөн л олон муурнуудын тухай
гардаг байв. Үлгэрээс Намуунаа их зүйл сурч, ганцаардах нь багасч, зоригтой
болж, тэвдэж сандрахаа байж, бодсон санаснаа бяцхан нохой бөөстой
ярилцдаг боллоо. Намуунаа хумсаа бараг мэрэхээ больсон тул нохой бөөс ч
Намуунаагийн арьсан дээгүүр арвагнаж загатнуулахаа бараг больсон байна.
Нэг өдөр Намуунаа танихгүй нохойтой тааралдав. Гялсхийн модон дээр
авирч гаран араас нь үсэрсэн нохойн хоншоор дундуур тавхайгаараа
алгадаад авлаа. Хамраасаа цус садруулсан нохой гангинан алга болж өгөв.
Зулзаганы эх Миаумаа энэ үед тохиолдлоор ойр байжээ. “Мундаг байна шүү,
Намуунаа. Чи ч жинхэнэ зоригтой муур болсон байна. Одоо модноос буугаад
ир. Нохой аль хэдийн алга болсон” гэлээ. Урт сайхан хумсаа модонд шигтгэн
авирч чаддаг болсноо Намуунаа сая л ойлгов. “Ура! Би жинхэнэ муур
боллоо! Миний хумснууд ямар болсныг чи харж байна уу, бяцхан нохой бөөс
минь? Бяцхан нохой бөөс Намуунааг сонссонгүй. Намуунаа тун сайн
хүмүүжсэн болохоор одоо түүний тусламж хэрэггүй болж гэж ойлгосон
нохой бөөс аль нэг нохойн арьсанд байрлаж авах боломжийг л хүлээж байж.
Одоо тэр Намуунааг хөөж зүрхэлсэн бүдүүлэг нохойн үсэнд шигдсэн байв.
Тэр нохой хамраасаа цус урсгаад зогсохгүй нохой бөөстэй болж авчээ! Чи
арай хумсаа мэрдэг юм биш биз? Магадгүй тэгвэл эцэг эх чинь нохой
бөөсний үүргийг гүйцэтгэж, чи тэдэнтэй өөрийн сэтгэл зовоосон хэцүү ер нь
л бүх зүйлээ ярилцаж, тэд чамд гоѐ үлгэрүүд ярьж өгөн чамайг хумсаа мэрэх
зуршлаас чинь аврах биз. Ингэхдээ ээж, аав чинь “шагналын хуудсан” дээр
өдөр бүрээр сайжрах амжилтыг чинь тэмдэглэвэл хумсаа мэрэхээ болиход
чинь тун хэрэгтэй тоглоом болно доо!

1. Хүүхэд орчноосоо сурдаг Хэрвээ хүүхэд урамшуулал авдаг
бол өөртөө итгэх итгэлтэй болдог.
Хэрвээ хүүхэд үргэлж ичиж зовохыгмэдэрдэг бол өөрийгөө буруутгахыг сурдаг.
2. Хэрвээ хүүхдийг хүлээцтэйхүмүүжүүлсэн бол тэвчээртэйболохыг сурдаг.
3. Хэрвээ хүүхдийг хүлээцтэй хүмүүжүүлсэн бол тэвчээртэй болохыг сурдаг.
Товчоор бол бид ямар байна хүүхдүүд маань тийм байхыг л сурна.
.Том жижиг ямар нэг алдаа гаргахгүй байхыг хичээх.2. Хүүхдэдээ үргэлж зөв
үлгэрдуурайл үзүүлэх.3. Өөрийнхөө сурган хүмүүжүүлэхмэдлэг, арга барилаа цаг
үргэлжбаяжуулж сайжруулж байх..
. Хүүхдэд эерэг нөлөө үзүүлэх аргыгхэрэглэхийг хичээх.5.Хүүхдээ үргэлж ажиглан
судалжбайх.6. Хүүхэдтэйгээ хамтран тоглох,ажил хөдөлмөр хийж байхыг
гэрбүлийнхээ амьдралын дадал зуршилболгох зэрэг арга барилыг хэрэглэнэ
Хүүхдүүд эцэг эх бусад хүмүүсийналиваа зүйлийг яаж хийж, санаабодлоо хэрхэн
илэрхийлэх, бусдадяаж хандаж байгааг ажиглаж байдаг.Дараа нь түүнээсээ
суралцдаг. Иймдхүүхдийнхээ дэргэд муухай үг хэллэгхэлэхгүй, буруу үйлдэл
хийхгүй хайрэнхрийллээ мэдрүүлж байвал зөвүлгэр дуурайлал болно.
7. Хүүхэд хүмүүжүүлэхэд баримтлах 10 зарчим1. Хүүхдээ зөв хайрла.2. Хүүхдэдээ
сайнаар үлгэрлэ.3. Хүүхдээ хамгаалж яв.4. Хүүхэдтэйгээ цуг үйл хий.5.
Хүүхэдтэйгээ цуг тоглож наад.6. Хүүхдэдээ амьдрах ухаан заа.7. Хүүхдэдээ өөрийн
нь хүчийг хэл.8. Хүүхдээ чих зөөлөнтэй өсгө.9. Хүүхдээсээ эрээн барааныг бүү
нуу.10.Хүүхдээ дурсах юмтай амьдарч сурга.
Эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа
Хүүхдийг сонсдоггүй.
Ажлаа хүүхдээсээ илүүд үздэг.
Хүүхэдтэйгээ нээлттэй байдаггүй.
Хүүхдэд анхаарал тавьдаггүй
Хүүхдээ буруу дутуу ойлгодог. .
Хүүхдийг ойлгохгүй өөрийнхөөрөө байлгах.
Хүүхдээ хэтэрхий дураар нь байлгах.
9. Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж
Хүүхдээ хайрлаж байгаагаа илэрхийлж байх
Авьяас чадварыг нь хөгжүүлэх .
Санал бодлыг нь сонсож байх. .
Өөрөө өөрөөр нь шийдвэр гаргуулж алдаа оноог нь засаж залруулах.
Та хүүхэдтэйгээ тодорхой зүйлүүд дээрүеийн юм шиг найз нь болж харьцаж бай.
Хүүхдээ найз нөхөдтэй нь бүү харьцуул.
Хүүхдэд худал бүү хэл.
10. 6 нас бол асар их хүч агуулсан нас юм. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө 95398069
 
эцэг эхэд өгөх зөвлөгөө
эцэг эхэд өгөх зөвлөгөөэцэг эхэд өгөх зөвлөгөө
эцэг эхэд өгөх зөвлөгөөod_baigal
 
хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ
хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ
хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ Zaya80
 
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөөэцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөөxaliun
 
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө
сурган хүмүүжүүлэх зөвөлгөөсурган хүмүүжүүлэх зөвөлгөө
сурган хүмүүжүүлэх зөвөлгөөaaaariuka
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөaajuu79
 
Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөөKhandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөөkhandmaa79
 
эцэг эхчүүдэд хандсан сургаалаас
эцэг эхчүүдэд хандсан сургаалаасэцэг эхчүүдэд хандсан сургаалаас
эцэг эхчүүдэд хандсан сургаалаасod_tsetsegmaa
 
Zuvulgee
ZuvulgeeZuvulgee
Zuvulgeeodnoo44
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөBayy
 
Uuree iltgel
Uuree iltgelUuree iltgel
Uuree iltgeltvbshee
 
эцэг эхчүүдэд зөвлөмж
эцэг эхчүүдэд зөвлөмжэцэг эхчүүдэд зөвлөмж
эцэг эхчүүдэд зөвлөмжjobshig
 
зөвлөгөө эцэг эхчүүдэд
зөвлөгөө эцэг эхчүүдэдзөвлөгөө эцэг эхчүүдэд
зөвлөгөө эцэг эхчүүдэдuugii_teach
 
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3bulgababu
 
Zuvlogoo
ZuvlogooZuvlogoo
Zuvlogoootgoo44
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөөzulmaa
 
Ee zoblogoo 1
Ee zoblogoo 1Ee zoblogoo 1
Ee zoblogoo 1Odon Ch
 
эцэг эхэд өгөх зөвлөгөө
эцэг эхэд өгөх зөвлөгөөэцэг эхэд өгөх зөвлөгөө
эцэг эхэд өгөх зөвлөгөөschool14
 
Etceg ehed ogoh zoblogoo
Etceg ehed ogoh zoblogooEtceg ehed ogoh zoblogoo
Etceg ehed ogoh zoblogoourangua85
 

Was ist angesagt? (20)

эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
 
эцэг эхэд өгөх зөвлөгөө
эцэг эхэд өгөх зөвлөгөөэцэг эхэд өгөх зөвлөгөө
эцэг эхэд өгөх зөвлөгөө
 
хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ
хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ
хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ
 
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөөэцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
 
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө
сурган хүмүүжүүлэх зөвөлгөөсурган хүмүүжүүлэх зөвөлгөө
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөөKhandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
 
эцэг эхчүүдэд хандсан сургаалаас
эцэг эхчүүдэд хандсан сургаалаасэцэг эхчүүдэд хандсан сургаалаас
эцэг эхчүүдэд хандсан сургаалаас
 
Zuvulgee
ZuvulgeeZuvulgee
Zuvulgee
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
Uuree iltgel
Uuree iltgelUuree iltgel
Uuree iltgel
 
5д5д
 
эцэг эхчүүдэд зөвлөмж
эцэг эхчүүдэд зөвлөмжэцэг эхчүүдэд зөвлөмж
эцэг эхчүүдэд зөвлөмж
 
зөвлөгөө эцэг эхчүүдэд
зөвлөгөө эцэг эхчүүдэдзөвлөгөө эцэг эхчүүдэд
зөвлөгөө эцэг эхчүүдэд
 
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
 
Zuvlogoo
ZuvlogooZuvlogoo
Zuvlogoo
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө
 
Ee zoblogoo 1
Ee zoblogoo 1Ee zoblogoo 1
Ee zoblogoo 1
 
эцэг эхэд өгөх зөвлөгөө
эцэг эхэд өгөх зөвлөгөөэцэг эхэд өгөх зөвлөгөө
эцэг эхэд өгөх зөвлөгөө
 
Etceg ehed ogoh zoblogoo
Etceg ehed ogoh zoblogooEtceg ehed ogoh zoblogoo
Etceg ehed ogoh zoblogoo
 

Ähnlich wie Гэрэлмаа

сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нассурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 насEnkhbold Myagmarsuren
 
эцэг эх 2.8
эцэг эх 2.8эцэг эх 2.8
эцэг эх 2.8adavaa
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 
сурган хүмүүжүүлэх хичээл 1
сурган хүмүүжүүлэх хичээл  1сурган хүмүүжүүлэх хичээл  1
сурган хүмүүжүүлэх хичээл 1maagii979797
 
сурган хүмүүжүүлэх хичээл 1
сурган хүмүүжүүлэх хичээл  1сурган хүмүүжүүлэх хичээл  1
сурган хүмүүжүүлэх хичээл 1shaagaa
 
зөвлөгөө 2
зөвлөгөө 2зөвлөгөө 2
зөвлөгөө 2sergelen97
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөdashka_1029
 
зөвөлгөө2
зөвөлгөө2зөвөлгөө2
зөвөлгөө2duya21
 
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3oyunbatbarha
 
хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111hishgee79
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэгmaagii979797
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэгmaagii979797
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэгmaagii979797
 

Ähnlich wie Гэрэлмаа (20)

сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нассурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас
 
эцэг эх 2.8
эцэг эх 2.8эцэг эх 2.8
эцэг эх 2.8
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
сурган хүмүүжүүлэх хичээл 1
сурган хүмүүжүүлэх хичээл  1сурган хүмүүжүүлэх хичээл  1
сурган хүмүүжүүлэх хичээл 1
 
сурган хүмүүжүүлэх хичээл 1
сурган хүмүүжүүлэх хичээл  1сурган хүмүүжүүлэх хичээл  1
сурган хүмүүжүүлэх хичээл 1
 
Nasnu ontslog
Nasnu ontslogNasnu ontslog
Nasnu ontslog
 
зөвөлгөө1
зөвөлгөө1зөвөлгөө1
зөвөлгөө1
 
зөвөлгөө1
зөвөлгөө1зөвөлгөө1
зөвөлгөө1
 
зөвлөгөө 2
зөвлөгөө 2зөвлөгөө 2
зөвлөгөө 2
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвөлгөө2
зөвөлгөө2зөвөлгөө2
зөвөлгөө2
 
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
 
хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг
 

Mehr von monkhgerel_0318

аравтын бутархайг үржүүлэх
аравтын бутархайг  үржүүлэхаравтын бутархайг  үржүүлэх
аравтын бутархайг үржүүлэхmonkhgerel_0318
 
аравтын бутархайг үржүүлэх
аравтын бутархайг  үржүүлэхаравтын бутархайг  үржүүлэх
аравтын бутархайг үржүүлэхmonkhgerel_0318
 
аравтын бутархайг үржүүлэх
аравтын бутархайг  үржүүлэхаравтын бутархайг  үржүүлэх
аравтын бутархайг үржүүлэхmonkhgerel_0318
 
аравтын бутархайг үржүүлэх
аравтын бутархайг  үржүүлэхаравтын бутархайг  үржүүлэх
аравтын бутархайг үржүүлэхmonkhgerel_0318
 

Mehr von monkhgerel_0318 (12)

Zulaa
ZulaaZulaa
Zulaa
 
munkhgerel
munkhgerelmunkhgerel
munkhgerel
 
аравтын бутархайг үржүүлэх
аравтын бутархайг  үржүүлэхаравтын бутархайг  үржүүлэх
аравтын бутархайг үржүүлэх
 
Д.Гэрэлмаа
Д.ГэрэлмааД.Гэрэлмаа
Д.Гэрэлмаа
 
аравтын бутархайг үржүүлэх
аравтын бутархайг  үржүүлэхаравтын бутархайг  үржүүлэх
аравтын бутархайг үржүүлэх
 
munkhgerel
munkhgerelmunkhgerel
munkhgerel
 
munkhzul
munkhzulmunkhzul
munkhzul
 
аравтын бутархайг үржүүлэх
аравтын бутархайг  үржүүлэхаравтын бутархайг  үржүүлэх
аравтын бутархайг үржүүлэх
 
2 r angi hun orhcin
2 r angi hun orhcin2 r angi hun orhcin
2 r angi hun orhcin
 
аравтын бутархайг үржүүлэх
аравтын бутархайг  үржүүлэхаравтын бутархайг  үржүүлэх
аравтын бутархайг үржүүлэх
 
2 r angi hun orhcin
2 r angi hun orhcin2 r angi hun orhcin
2 r angi hun orhcin
 
зөв хооллолт
зөв хооллолтзөв хооллолт
зөв хооллолт
 

Гэрэлмаа

  • 1. Эцэг эхүүд яагаад хүүхдээ эрхлүүлдэг вэ? Хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал нөлөө үзүүлэгч хүчин зүйл нь гэр бүлийн орчин байдаг. Эцэг эхийн хоорондын харилцаа, үр хүүхэддээ хандах хандлага нь материаллаг орчноос илүү нөлөөлнө гэдэгтэй та ч санал нийлэх байх аа. Хүүхэд сэтгэлзүйн хувьд эрүүл саруул, аюулгүй амьдрах орчин нь дараах үндсэн шинжүүдтэй байна. Танай гэр бүлд ийм уур амьсгал хэр бүрдсэн бэ гэдгээ тодорхойлоод үзэж болно. - Гэр бүлийн гишүүд хооронд нээлттэй, үнэнч, харилцан итгэлцэл бүхий харилцаа тогтсон - Гэр бүлийн тодорхой уламжлалтай - Эцэг эх хүүхдүүд бие биенээ харилцан хүндэтгэсэн, сэтгэл хангалуун байх - Гэр бүлийн таатай нөхцлийг бүрдүүлэхэд бүгд анхаардаг - Эцэг эх нь хүүхдээсээ, хүүхдүүд ч эцэг эхээсээ үг сонсдог байх - Гэр бүлд гарч буй ихэнх асуудлыг хамтран шийдвэрлэдэг байх г.м Дээрх шинжүүдээс гадна эцэг эхүүд хүүхдэдээ хэрхэн хандаж байна гэдэг нь чухал байдаг. Энэ удаа эцэг эхүүд яагаад хүүхдээ эрхлүүлдэг вэ? гэсэн сэдвээр ярилцья. Та энэ сэдвээр өөрсдийнхөө үнэтэй санал зөвлөгөөг бидэнтэй хуваалцаарай. Зарим нь хүүхдээ хайрлах хайраа илэрхийлж, хүссэн бүхнийг нь авч өгөх, бусад хүүхдээс өмөөрөх, идэх, өмсөхөөр нь бэлэн байг гэсэн бодлоор ханддаг. Зарим нь хүүхдээ өрөвдөх, гэр бүлийн онцлогоос хамааран бусдаас дутаахгүй гэсэн бодолтой байдаг. Хүүхдээ энхрийлэн хүссэн зүйлийг нь авч өгөх нь тухайн үед хүүхдэд тааламжтай байдаг гэдгийг эцэг эхчүүд мэдэх боловч ирээдүйд өөрт нь хор хөнөөлтэй гэдгийг тэр бүр ухаарахгүй байх нь олонтаа тохиолддог. Хэт их хайрласнаас болж хүүхэд бие даан амьдрах чадваргүй, сэтгэлийн тэнхээ муутай, хариуцлага хүлээх чадваргүй, тэсвэр хүлээцгүй гээд л олон сул тал төлөвшүүлчихдэг. Үүнийгээ хүүхдээ хайрлаж халамжилж байна гэж ойлгодог. Гэтэл хайр заримдаа хор болдог. Эрхлүүлснээс үүсэх сэтгэц, зан төрхийн өөрчлөлтүүд их байдаг. Хүүхдээ хэрхэн “эрхлүүлдэг” вэ? 1.Хүссэн бүхнийг нь авч өгөх. Хэт зоргоороо өссөн хүүхэд өөрийн ач холбогдлыг өөрт нь авч өгсөн эд зүйлийн хэмжээнд үнэлдэг.Хүслийг нь биелүүлэхгүй бол сургуульдаа явахгүй, хоол идэхгүй гэх мэтийн араншин гаргадаг. Хүүхэд өөрөө бүх зүйлийг шийдэх бөгөөд өөрсдийхөөр нь байлгаагүй бол уурлаж, хамаг юмаа шидлэх, савж унах гэх мэтээр бүх хүчээрээ “тэмцэж” байгаад санасандаа хүрдэг. Зан байдал судлаачид энэ тохиолдолд эцэг эх аргадах нь тэдний энэ үйлдлийг урамшуулж байгаа хэрэг гэж үздэг. Харин энэ байдлыг нь огт анзааралгүй хэсэг тэвччихвэл хүүхдийн энэ араншин аяандаа засарч эхэлдэг. 2. Бүх үйлдлийг нь зөвшөөрөх. Хүссэн бүх зүйлийг нь авч өгөөд байхгүй боловч юу ч хамаагүй хийж байгааг нь эцэг эхүүд зөвшөөрөх нь эрхлүүлж байгаа бас нэг хэлбэр билээ. Үүнийгээ хүүхэд өөрийгөө илэрхийлэх боломж гэж үздэг. Тоглоомоо энд тэнд тарааж, гэрийн тавилга, ханан дээр юм зурах, эрээчих, гэртээ орж ирэх, гарах цаг гээд л бүхнийг хүлээн зөвшөөрдөг. Тийм хүүхдүүдийнхээр болж байгаа буруу зүйл болгон өөрийн биш, хэн нэгний буруу байдаг. Энэ тохиолдолд хүүхэд өөртөө хариуцлага хүлээх чадваргүй болон өснө. 3. Хэт “захиргаадах”. Эцэг эхүүд юу хийхийг бүгдийг нь хүүхдэдээ заана. Ж: “чи тэр охинтой битгий тогло, харин тэрэнтэй тогло” эсвэл “урлаг хөөгөөд дэмий, амьдралд чинь ямар ч хэрэг болохгүй” гэх мэтээр бүхий л асуудалд нь оролцдог. Хармааны мөнгөтэй яаж харьцах, юунд зарцуулах гээд л өдөр тутам амьдралд нь тохиолдох бүх зүйлд
  • 2. зааварчилгаа өгнө. Ийм хүүхдүүд өөртөө итгэлгүй, өөрийн гэсэн үзэл бодолгүй болдог. Үргэлж өөрт нь туслах, зааж зөвлөх хүний хэрэгцээтэй болно. Харин том болохоороо эцэг эхийнхээ эсрэг ил, далдаар тэмцэж эхлэх нь олонтаа тохиолддог. 4. Хэт анхаарал тавих. Захиргаадуулсан хүүхэдтэй ойролцоо боловч ялгаатай зүйлүүд бий. Бүх юмаа заалгадаг хүүхэд бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхээс айх айдастай болдог бол хэт халамжтай эцэг эхүүд учирч болох аюулыг ихэсгэж, түүнийг даван туулах чадварыг зохиомлоор багасгадаг. Ж: “битгий гүй, уначихна”, “гэрээсээ битгий холдоорой, төөрчихнө”, “харанхуйд битгий яв, муухай хүмүүс бий”, “танихгүй хүнтэй битгий ярь, аваад явчихна” гэх мэтээр харьцдаг. Ийм хүүхдүүд түгшүүр ихтэй, бэрхшээл даван туулах чадвар хомс болон өсдөг. Багад нь хайнга хандсан, хэт эрхлүүлсний үр дагавар нь шилжилтийн наснаас эхлэн эцэг эхэд төвөг удаж эхэлдэг. Зарим нь хүүхдийнхээ төлөө одоо юу ч хийсэн яахав гэж орж ирдэг. Хүүхдийн идэвхтэй төлөвших үе нь сургуулийн өмнөх нас бөгөөд энэ наснаас нь хойш хүүхдэд нөлөөлөхөд нэлээн хүнд болж эхэлдэг. Хүүхэд тань хумсаа мэрээд байвал ... Хүүхэд яагаад хумсаа мэрдэг вэ гэдэг нь янз бүрийн шалтгаантай байдаг байна. Үүний гол галтгаан нь хүүхдийн сэтгэл санааны дарамт буюу таагүй байдлаас үүддэг ажээ. Хүүхдийн айдас, бухимдал, биеийн болон оюуны хэт ачаалал, өөрийгөө анзаарч хайрахгүй байгааг анзаарсан мэдрэмж болон шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлууд, эцэг эхийн амжилт гаргахыг шаардсан шахалт зэрэг нь хүүхэд сэтгэл санааны дарамтад ороход нөлөөлдөг байна. Хумсаа мэрснээр хүүхдийн тэрхүү сэтгэлийн дарамт нь тодорхой хэмжээгээр гадагшладаг ажээ. Хумсаа мэрэх нь хүүхдэд дадал зуршил болон тогтох нь олонтаа. Үүний нэг илрэл нь хүүхэд асуудлаа шийдсэний дараа ч хумсаа мэрсэн хэвээр байх нь ажиглагддаг. Нэгэнт дадал зуршил болсон тохиолдолд хүүхэд уйдах, түүнчлэн анхаарлаа төвлөрүүлэн оюуны үйл гүйцэтгэхдээ ч хумсаа мэрэх нь бий. Хэрэв хүүхэд тань хумсаа мэрж байгаа нь ажиглагдвал энэ нь юунаас болов гэдгийг олж тогтоохыг хичээх нь чухал. Энэ нь үнэхээр хүүхдийн маань сэтгэл санаа тавгүй, дарамттай байдлын илрэл үү, эсвэл гэдгийг тогтоохдоо эцэг эх хүүхдээ сайтар ажиглаж, хүүхэдтэйгээ ойр дотноор ярилцаж, мөн гэр орны маань байдал, уур амьсгал ямар байна гэдэгт шүүмжлэлтэйгээр хандан нягталж үзвэл зохино. Хэрэв үүнээс тодорхой зүйл анзаарагдахгүй бол сэтгэл судлаачид хандах хэрэгтэй. Юуны өмнө та хүүхэдтэйгээ би хэрхэн харилцаж байна вэ гэдгээ хянаж үзэх хэрэгтэй. Тухайлбал, Би хүүхдээсээ хэтэрхий их зүйлийг шаардаж байна уу? Хүүхэд маань сэтгэл санаагаа бидэнтэй чөлөөтэй хуваалцаж чадаж байна уу? Хүүхдээ сайн сонсож чадаж байна уу? Ярьсан зүйлд нь ач холбогдол өгч байна уу? Би өөрийнхөө бухамдал бачимдлыг хэр зэрэг ил гаргаж байна, хэр зэрэг тэвчээртэй байж чадаж байна вэ гэх мэт. Та эхлээд хүүхэд маань хэзээ,
  • 3. хэр давтамжтайгаар, ямар үйл гүйцэтгэхдээ, ямар нөхцөл байдалд хумсаа мэрж байгаа нь ажиглагдав гэдгийг тогтоохыг хичээгээрэй. Үүн дээрээ тулгуурлан та хүүхэдтэйгээ хэрхэн ажиллахаа товлоно. Юуны өмнө та хүүхдэдээ хумсаа мэрэхээ болих нь яагаад чухал болохыг тайлбарлаж өгөөрэй (Хумсны завсарт нян байдаг, түүнээс өвчин үүсдэг, муухай харагддаг гэх мэт). Зуршил болсон зүйлээсээ ангижрах нь хэцүү гэдгийг мэдэж байгаагаа хүүхдэдээ илэрхийл. Энэхүү хэцүү асуудлыг нь хялбархнаар шийдэхэд та эхлээд тоглоомын арга хэрэглээд үзээрэй. Жишээлбэл, Хумсаа мэрэх нь элбэг тохиолддог үеүүдэд тодорхой анхааруулга (алга таших, хуруугаа имрэх гэх мэт хүүхдийн өөрийнх нь санал болгосон аль нэг дуртай хөдөлгөөнийг сонгох) өгч, хуруугаа амнаасаа авахыг шаардана гэдгээ хүүхэдтэйгээ урьдчилан тохирно. Хэрэв хүүхэд тань тэрхүү анхааруулгад хариу үйлдэл үзүүлэн хуруугаа амнаасаа авч байвал “Овоош дээ” гэх зэргээр урамшуулна. Аль нэг дасгал сургуулилалт хийхийн өмнө та хүүхдээ яаж урамшуулахаа бодож олно. Үүнд материаллаг урамшууллыг аль болох цөөн байлгахыг хичээх бөгөөд түүний оронд хүүхэдтэйгээ хамт юманд явах, үлгэр ярьж өгөх ... гэх мэт үйлүүдийг олбол зүгээр. Өчүүхэн ч гэсэн амжилт бүрийн дараа та баярлаж байгаагаа хүүхдэдээ илэрхийлээрэй. Энэ нь хүүхдийг хуучин зуршлаасаа салахад зоригжуулна. Энэ явцад мөн хүүхэдтэйгээ ойр дотно ярилцаж байх хэрэгтэй бөгөөд энэ нь хүүхдэд нөмөр нөөлөг, хайр халамжийн уур амьсгалыг мэдрүүлнэ. Ингэснээр хүүхэд тань өөрийн сэтгэлээ нээж “зовлонгоо” ярих болно. Хэрэв хүүхэд тань тогтсон зуршлаасаа ангижрах нь удаашралтай, найдвартай бус байвал та удаан хугацаагаар “сайн үйлийн дэвтэр” хэрэглээд үзээрэй. Энэ дэвтэрт хүүхдийнхээ хийж бүтээсэн зүйлс, харилцааны нааштай илрэлүүд, өөрөө хүүхэддээ ойр дотно, хайртай байгаагаа илэрхийлсэн үгс (Өнөөдөр дэлгүүр явахад тусалсанд чамд баярлалаа. Чи бусдад анхаарал тавьдаг сайн хүү болжээ... гэх мэт)-ийг өдөр бүр тэмдэглэн бичиж, түүнийгээ оройдоо уншиж өгнө. Хэрэв хүүхэд тань их сандруу, амархан бачимддаг бол мэргэжилтнүүдээс зөвлөлгөө авч, хүүхэд өөрийгөө тайвшруулах тусгай дасгалуудыг сонгож хэрэглэнэ үү. Та хүүхдэдээ дараах “Муурын зулзага Намуунаа” үлгэрийг уншиж өгөөрэй. Муурын зулзага Намуунаа Амьтдад ч сэтгэл байдаг гэж чи мэдэж байгаа байх. Тэд яг чам шиг л баярлана ч гуниглана ч. Тэд бас хэрэг тарьж, заримдаа үгэнд орохгүй, харин амьтны эх нь хатуу чанга байвал тэд сайн үгэнд нь ордог. Бага насны амьтад хүний үрсийн л адилаар зодолдож, хэрэлдэцгээж, тэгээд л дараахан нь эвлэрцгээнэ. Ялангуяа муурын зулзагнууд тоглох бүр ч их дуртай. Чи ер нь муурын зулзага ажигласан уу? Муурын зулзагнуудад барих, авирах болон хөөцөлдөх тоглоом л ѐстой нэг зугаатай даа. Үүгээрээ тэд сайн анчин болох замаа засдаг ба энэ нь том болсон хойно нь маш их хэрэг болно. Хоолоо олж идэх болон өөрийгөө хамгаалахад нь тэдний хумс нь их чухал үүрэгтэй. Тиймээс муурнууд хумсандаа их анхаарч, түүнийгээ их сайн арчилж мөн түүгээрээ их бахархана. Миаумаа муур 5 зулзагатай. Тэднийг Алагхан, Хүржигнүүр, Шуухитнаа, Орилоо, Намуунаа гэдэг. Намуунаа уг нь тун өхөөрдөм сайн зулзага боловч даан ч их аймхай, тэвдэмтгий амьтан. Түүний эгч дүүсийн
  • 4. санаанд ямар нэг зүйл эс таарваас тэд чангаар “миау миау” гэж орилцгооно, харин гомдох, цөхрөх, баярлах аль эсвэл айсан үедээ Миаумаа ээждээ гүйн очицгоож бүгдийг ярина. Намуунаа л харин эхдээ ирж наалдан хэвтээд ганц ч “миау” дуу гаргахгүй чимээгүйхэн хэвтэнэ. Намуунаад нэг их айхтар асуудал байхгүй л дээ гэхдээ л түүнийг айлгах, гомдоох, цочоох, үймүүлэх жижиг сажиг зүйлс тасрахгүй. Жишээ нь Хүржигнүүр хэржигнэхэд Намуунаа байнга айж цочино, Шуухитнаа чихнээс нь зулгаахад эсвэл Алагхан сүүлээрээ тоглоход цочин бөндгөс хийнэ. Орилоо бусад зулзагануудтай гүйлдэн тоглоход тэр гуниглангуй байна, Миаумаа ээж нь бусадтай нь ярилцаж байхад тэр ганцаардаж байгаагаа мэдэрнэ, харин бүх зулзаганууд хулгана барихаар сургуулилаж түүнд ямар нэг үүрэг оногдуулсан бол тэрээр жигтэйхэн их сандарч тэвдэнэ. Нэг л мэдэхэд Намуунаа хумсаа зажилж эхэлсэн байна. Ингээд “хумсаа мэрэгч” болов. “Хумсаа мэрэхээ боль. Мууранд хумс их чухал хэрэгтэй байдаг. Сайхан хурц хумсгүй бол чи жинхэнэ муур биш” гэж Миаумаа ээж нь анхааруулав. “Чи ямар инээдэмтэй хумстай юм бэ? Ийм богинохон мухар юм чинь чи зүгээр хашаан дээгүүр ч явж чадахгүй шүү дээ” хэмээн эгч дүү нар нь түүнийг шоолцгооно. Эгч дүүсийнх нь шоолох ч ээжийнх нь анхааруулах ч тусыг эс олов. Хумсаа мэрэх нь Намуунаад нэн таатай, хумсаа мэрэхээрээ л тэр тайвширна. Ингээд л Намуунаа тэвдэж сандрахаараа, зовж шаналахаараа эсвэл бүр уйтгарлахаараа хумсаа мэрж эхэлнэ, ингээд хумсаа мэрэх нь бүр зуршил болчихсон байлаа. Зулзагануудыг томроод ирмэгц Миаумаа ээж нь тэднийг ганц нэгээр нь үүгээр түүгээр явуулдаг болов. Гэхдээ муур хөөх дуртай ноход тэдний тосгонд байдаг тул анхаарал болгоомжтой байхыг эх нь тэдэнд анхааруулжээ. Огт мэдэхгүй орчинтой танилцахаар явах нь Намуунаад их таалагдав. Тэр маш сайхан үнэртэй нэгэн цэцгийг үнэрлэж байлаа. Гэтэл нэг бяцхан шоргоолж цэцэгний цоморлигоос дамжин гарч Намуунаагийн хамар өөд авирч эхэллээ. Намуунаа “ач!” хэмээн найтаагаад тэнд сууж байсан эрвээхэйг үргээж орхив. Намуунаа эрвээхэйг барихаар араас нь хөөцөлдсөн боловч хэтэрхий дээгүүр нисээд буй түүнд хүрч чадахгүй байлаа. Ингэж явахдаа Хуцаахай гэдэг том нохойтой айлын хашааны гадаа ирснээ тэр ер анзаарсангүй. Хуцаахай бол муу нохой биш харин ч сайхан сэтгэлтэй нэгэн юм. Гэхдээ Намуунаа үүнийг мэдэхгүй л дээ. Хуцаахай гэнэт үсрэн гарч ирэхэд Намуунаа маш их цочив. Модны оройд гарч Хуцаахайгаас нуугдахын тулд ой руу санд мэнд харайлгалаа. Намуунаагийн араас хөөх нь Хуцаахайд их зугаатай байсан тул яг ард нь гэзэг даран нэхэж явав. Намуунаа арай гэж ойд хүрлээ. “Одоо ч модны орой руу гараад алга болдог хэрэг” хэмээн сандарч тэвдсэн Намуунаа бодлоо. Авраарай! Юу болох нь энэ вэ? Хөп! гээд л Намуунаа модны орой өөд үсэрсэн боловч дрррр гээд л гулгаад уначихав. Ахиад л цөхөрсөн оролдлого хийлээ. Хөп! Бүр гэдсээрээ паг хийн унав. Мэрэгдсэн савар нь модонд шигдэн барьж чадахааргүй мохоо болсон байлаа. Хуцаахай юу юугүй түүнд тулаад ирэв. Намуунааг айлгахын тулд их л сүртэй архирсаар дөхөж ирлээ. Намуунаагийн хамаг бие чичрэн, нүдээ анивчин айн цочсондоо хумсаа мэрж гарав. Хумсаа мэрээд чичрэн байгаа муурыг хараад Хуцаахайгийн инээд нь хүрлээ. “Чи чинь ямар хөгийн муур вэ ? Жинхэнэ муур чинь нохойд
  • 5. хөөгдөхөөрөө модонд авирч гараад хэржигнэн, хумсаараа сүрдүүлдэг байхгүй юу. Ийм муурыг хөөх ч зугаатай шүү. Гэтэл чи? Чи чинь гэдсээрээ хэвтчихээд л чичрээд хумсаа мэрээд байх юм. Би мууранд дайсагнадаггүй нь чиний аз боллоо. Тэгээгүй бол би чамайг ураад хаяхгүй юу.” Намуунаа зориглон нүдээ нээв. Түүний нөхөр байхыг хүсч байна гэдгээ харуулахын тулд Хуцаахай сүүлээ шарвагнуулж байлаа. Гэтэл сүүлээ нааш цааш хөдөлгөх нь муурны хэлээр бол “болгоомжтой, надад ойртох гэсний хэрэггүй шүү” гэсэн үг юм. Хуцаахайгийн нөхөрсөг дохиог ойлгоогүй Намуунаа түүнийг айлгаж явуулахын тулд нуруугаа төвийлгөн нумраад хэржигнэж гарав. “Үгүй ерөө, чиний намайг айлгана ч гэж юу байхав дээ. Намайг маажчих хумс чамд байхгүй юм чинь дээ! Хоѐулаа найзалбал дээр юм биш үү? Тэгвэл хумсыг чинь ургаж гүйцтэл чинь би чамайг бусад нохдоос хамгаалья” гэв. Намуунаа, “Гэхдээ миний хумс ургахгүй байхаа. Би хумсаа мэрээд бүр дасчихсан, хэзээ, яагаад мэрж байгаагаа ч анзаарахаа больчихсон” гэж Намуунаа ичингүйрэн гүвтнэв. “Энэ чинь харин муу шүү! Урт хумсгүйгээр чи бол жинхэнэ муур биш, хэн ч чамайг тоохгүй тэгээд ч энэ нь чамд аюултай. За байз, туслах арга баймаар л юм даа. Би чамайг үргэлж хамгаалаад байж чадахгүй шүү дээ” гэж Хуцаахай хүнгэнээд аргаа олж ядан чихнийхээ ар талыг маажиж байв. “Аа би оллоо! Хумсаа мэрэхийн оронд эрхий хуруугаа хөхөж бай! Өө нээрээ! Энэ ч тааруухан санаа байна ингэвэл чи дорсгой шүдтэй болж, эрхий хуруу чинь мөлийнө шүү дээ. Энэ ч муурны хувьд богинохон хумснаас ялгаа юу байхав. Хм, санаанд орж ирэх юм алгаа. “Би болох уу? Би та нарт туслая! хэмээн Хуцаахайгийн үсэн дотроос хэн нэгэн зөөлнөөр дультраатав. “Чи хэн бэ?” гэж Намуунаа асуулаа. Хуцаахай бүр гайхаж орхив. “Би байна, бяцхан нохой бөөс”. “Өө, чи муу ядаргаатай амьтан яаж тусална гэж? Чи муу намайг байнга хазаж загатнуулдгаас би үргэлж биеэ маажиж байх болдог”. “Харин тиймээс л” гэж нохой бөөс хариуллаа. “Миний Намуунаад үзүүлж чадах тусламж чинь энэ л байхгүй юү. Би одоо чамаас Намуунаагийн бие руу үсэрчихье. Түүнийг хумсаа мэрэхээр нь би арьсан дээгүүр нь гүйж загатнуулан үүнийгээ болихыг түүнд сануулна. Хэрвээ тэр хумсаа мэрэхгүй байвал нь би түүнийг загатнуулахгүй харин чихэнд нь нохойн тухай гоѐ үлгэрүүд ярьж өгнө. Тэр хэдий удаан биеэ барьж чадна би төдийчинээ удаан үлгэр ярина. “Энэ ч харин сайхан санаа байна шүү, бяцхан нохой бөөс минь. Би чамайг дуртайяа Намуунаад өгнө. Чи над руу эргэж ирэхийн ч хэрэггүй. Би залхтлаа маажсан”. “Тэгье ээ , тэгье. Би өөр нохой олчихноо. Чиний урт сэгсгэр үсэн дотор ч уг нь их таатай сайхан байсан л даа. За, би ингээд Намуунаа руу үсэрчихье. Нэг, хоѐрын гурваа, Хөп! “Хүүш! гэж Намуунаа орилоод “Ингэхгүй шүү. Намайг хумсаа мэрээгүй байхад чи загатнуулаад эхэллээ шүү дээ “ гэв. “Уучлаарай. Би чихний чинь орчим нэг аятайхан газар эхлээд олоод авья. Дахиж ингэхгүй ээ.” Бяцхан нохой бөөс Намуунаа хумсаа мэрж буй эсэхийг тун сайн ажиж байлаа. Тэр Намуунааг загатнуулбал мохоо хумсаараа сайн маажиж чадахгүй Намуунаагийн хувьд тун таагүй явдал болдог байв. Намуунаа хумсаа мэрэхгүй байвал нь нохой бөөс түүнд нохойн тухай хачин сайхан үлгэрүүдийг ярьж өгдөг ба эдгээр үлгэрт нь мөн л олон муурнуудын тухай гардаг байв. Үлгэрээс Намуунаа их зүйл сурч, ганцаардах нь багасч, зоригтой
  • 6. болж, тэвдэж сандрахаа байж, бодсон санаснаа бяцхан нохой бөөстой ярилцдаг боллоо. Намуунаа хумсаа бараг мэрэхээ больсон тул нохой бөөс ч Намуунаагийн арьсан дээгүүр арвагнаж загатнуулахаа бараг больсон байна. Нэг өдөр Намуунаа танихгүй нохойтой тааралдав. Гялсхийн модон дээр авирч гаран араас нь үсэрсэн нохойн хоншоор дундуур тавхайгаараа алгадаад авлаа. Хамраасаа цус садруулсан нохой гангинан алга болж өгөв. Зулзаганы эх Миаумаа энэ үед тохиолдлоор ойр байжээ. “Мундаг байна шүү, Намуунаа. Чи ч жинхэнэ зоригтой муур болсон байна. Одоо модноос буугаад ир. Нохой аль хэдийн алга болсон” гэлээ. Урт сайхан хумсаа модонд шигтгэн авирч чаддаг болсноо Намуунаа сая л ойлгов. “Ура! Би жинхэнэ муур боллоо! Миний хумснууд ямар болсныг чи харж байна уу, бяцхан нохой бөөс минь? Бяцхан нохой бөөс Намуунааг сонссонгүй. Намуунаа тун сайн хүмүүжсэн болохоор одоо түүний тусламж хэрэггүй болж гэж ойлгосон нохой бөөс аль нэг нохойн арьсанд байрлаж авах боломжийг л хүлээж байж. Одоо тэр Намуунааг хөөж зүрхэлсэн бүдүүлэг нохойн үсэнд шигдсэн байв. Тэр нохой хамраасаа цус урсгаад зогсохгүй нохой бөөстэй болж авчээ! Чи арай хумсаа мэрдэг юм биш биз? Магадгүй тэгвэл эцэг эх чинь нохой бөөсний үүргийг гүйцэтгэж, чи тэдэнтэй өөрийн сэтгэл зовоосон хэцүү ер нь л бүх зүйлээ ярилцаж, тэд чамд гоѐ үлгэрүүд ярьж өгөн чамайг хумсаа мэрэх зуршлаас чинь аврах биз. Ингэхдээ ээж, аав чинь “шагналын хуудсан” дээр өдөр бүрээр сайжрах амжилтыг чинь тэмдэглэвэл хумсаа мэрэхээ болиход чинь тун хэрэгтэй тоглоом болно доо! 1. Хүүхэд орчноосоо сурдаг Хэрвээ хүүхэд урамшуулал авдаг бол өөртөө итгэх итгэлтэй болдог. Хэрвээ хүүхэд үргэлж ичиж зовохыгмэдэрдэг бол өөрийгөө буруутгахыг сурдаг. 2. Хэрвээ хүүхдийг хүлээцтэйхүмүүжүүлсэн бол тэвчээртэйболохыг сурдаг. 3. Хэрвээ хүүхдийг хүлээцтэй хүмүүжүүлсэн бол тэвчээртэй болохыг сурдаг. Товчоор бол бид ямар байна хүүхдүүд маань тийм байхыг л сурна. .Том жижиг ямар нэг алдаа гаргахгүй байхыг хичээх.2. Хүүхдэдээ үргэлж зөв үлгэрдуурайл үзүүлэх.3. Өөрийнхөө сурган хүмүүжүүлэхмэдлэг, арга барилаа цаг үргэлжбаяжуулж сайжруулж байх.. . Хүүхдэд эерэг нөлөө үзүүлэх аргыгхэрэглэхийг хичээх.5.Хүүхдээ үргэлж ажиглан судалжбайх.6. Хүүхэдтэйгээ хамтран тоглох,ажил хөдөлмөр хийж байхыг гэрбүлийнхээ амьдралын дадал зуршилболгох зэрэг арга барилыг хэрэглэнэ Хүүхдүүд эцэг эх бусад хүмүүсийналиваа зүйлийг яаж хийж, санаабодлоо хэрхэн илэрхийлэх, бусдадяаж хандаж байгааг ажиглаж байдаг.Дараа нь түүнээсээ суралцдаг. Иймдхүүхдийнхээ дэргэд муухай үг хэллэгхэлэхгүй, буруу үйлдэл хийхгүй хайрэнхрийллээ мэдрүүлж байвал зөвүлгэр дуурайлал болно.
  • 7. 7. Хүүхэд хүмүүжүүлэхэд баримтлах 10 зарчим1. Хүүхдээ зөв хайрла.2. Хүүхдэдээ сайнаар үлгэрлэ.3. Хүүхдээ хамгаалж яв.4. Хүүхэдтэйгээ цуг үйл хий.5. Хүүхэдтэйгээ цуг тоглож наад.6. Хүүхдэдээ амьдрах ухаан заа.7. Хүүхдэдээ өөрийн нь хүчийг хэл.8. Хүүхдээ чих зөөлөнтэй өсгө.9. Хүүхдээсээ эрээн барааныг бүү нуу.10.Хүүхдээ дурсах юмтай амьдарч сурга. Эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа Хүүхдийг сонсдоггүй. Ажлаа хүүхдээсээ илүүд үздэг. Хүүхэдтэйгээ нээлттэй байдаггүй. Хүүхдэд анхаарал тавьдаггүй Хүүхдээ буруу дутуу ойлгодог. . Хүүхдийг ойлгохгүй өөрийнхөөрөө байлгах. Хүүхдээ хэтэрхий дураар нь байлгах. 9. Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж Хүүхдээ хайрлаж байгаагаа илэрхийлж байх Авьяас чадварыг нь хөгжүүлэх . Санал бодлыг нь сонсож байх. . Өөрөө өөрөөр нь шийдвэр гаргуулж алдаа оноог нь засаж залруулах. Та хүүхэдтэйгээ тодорхой зүйлүүд дээрүеийн юм шиг найз нь болж харьцаж бай. Хүүхдээ найз нөхөдтэй нь бүү харьцуул. Хүүхдэд худал бүү хэл. 10. 6 нас бол асар их хүч агуулсан нас юм. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.