Weitere ähnliche Inhalte
Ähnlich wie Linux20110616
Ähnlich wie Linux20110616 (20)
Mehr von Ганцоож Цэрэннадмид
Mehr von Ганцоож Цэрэннадмид (20)
Linux20110616
- 1. 1
НЭЭЛТТЭЙ ЭХ
Долоо хоног тутмын Дугаар 02 (2)
цахим сонин 2011 оны 6-р сарын 16
Энэ удаагийн дугаарт Товч мэдээ.
Дотоод
Нээлттэй эхийн талаар сонин
– 2011 оны 6 дахь “Мэдлэгийн Бямба Гариг”
сайхныг та бүхэнд хүргэх долоо
(МБГ)-ийн талаар хэлэлцүүлэг явагдаж
хоног тутмын “Нээлттэй Эх” цахим
байна. Дэлгэрэнгүй...
сонины 2-дох дугаар та бүхэнд энэ
удаад хүргэж байна.
Гадаад
– Линукс, BSD болон бусад юникс төст
Өмнөх дугаарын хэлэлцүүлэгт
идэвхитэй оролцсон Dolugen B системүүдийг Windows-тэй сүлжээгээр файл
болон baasandorj гэсэн уншигчдаа дамжуулах боломж олгодог Samba
баярласнаа сонины редакцийн програмын 3.6 хувилбар удахгүй гарах гэж
зүгээс илэрхийлмээр байна. байна. Дэлгэрэнгүй...
– Java програмчлалын хэлний 7-р хувирбарын
Энэ удаад та бүхэнд Убунту-гийн үндсэн суурь OpenJDK болно.
талаар нийтлэл хүргэж байна. Дэлгэрэнгүй...
Цахим сонины талаар ямар нэгэн ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
санал, хүсэлт байвал доорхи
электрон шуудангаар илгээнэ үү.
Сэдэв: Нээлттэй Эхийн Програм хангамжийн
Нээлттэй эх дэлгэрэх болтугай! аюулгүй байдал
Хүндэтгэсэн, Нээлттэй эхийн програм хангамжийн эх код нийтэд
ил байдгаас болж ихэнхи хүмүүс аюулгүй байдалд
Д.Энхбат нь эргэлздэг. Нөгөө талаас авч үзвэл эх код нууц
байснаар аюулгүй байдал бүрэн хангагдсан гэж
үзэхэд бас хэцүү.
Сонины редакц
Эрхлэгч: Д.Энхбат Уншигчдын санал, бодол
Редактор: ? baasandorj
Сэтгүүлч: С.Дөлмандах Нээлттэй системийн эх код дотроос аюулгүй
байдлын бүлэгт хамаарах алдааг олно гэдэг
Д.Энхбат тодорхой хэмжээний мэдлэг шаардагдах асуудал
юм.
Энэ мэдлэг хүн болгонд, ялангуяа мэргэжлийн
Эрхлэн гаргаж байгаа Лимнукс чиглэлээр ажиллаж байгаа ихэнх мэргэжилтнүүдэд
бүлгэм. ч байхгүй байдаг нь хамгийн гол асуудал болов уу.
Вэб: http://www.limnux.net/
Үргэлжлүүлэн унших
Мэйл: enlosmn@gmail.com
- 2. 2
УБУНТУ
Нийтэлсэн: Д.Энхбат
Та компьютер худалдаж авахад таны компьютер ямар нэгэн үйлдлийн системтэй ирдэг.
Эдгээр үйлдлийн системүүдийн нэрс болох Виндоус /Windows/, Мак /Mac/, Убунту зэргийг
сонсвол таны санаанд юу болох нь буух байх. Дээр дурдсан 3 үйлдлийн систем одоогийн
байдлаар дэлхийд хамгийн өргөн ашиглагдаж 3 төрлийн үйлдлийн систем юм. Энэ гурваас
онцгойлон Убунту-гийн талаар энэ удаад та бүхэнд хүргэмээр байна.
Яагаад Убунту сонгож хүргэх боловоо гэвэл Убунту нөгөө 2-тойгоо харьцуулахад үнэ
төлбөр байхгүй, нээлттэй эхийн үйлдлийн систем юм. Үнэ төлбөр байхгүй гэхээр магадгүй
та сайн биш байх гэж бодож болох юм. Гэвч Убунту нь Виндоус ба Мак-аас дутах зүйлгүй
байх бөгөөд эдгээрийн нэгэн адил суулгах болон ашиглахад хялбар үйлдлийн систем болно.
Ингээд Убунту-гийн бусад үйлдлийн системээс ялгарах онцлох дөрвөн давуу чанарыг
дурдая.
1. Аюулгүй
Убунту-г ашиглаж байх үед та интернетээр санаа зоволгүй зугаалж болно. Учир нь Убунтуд
анхнаасаа аюулгүй байдлын галт хана болон вирусны эсрэг хамгаалалттай суулгачихсан
байдаг. Хэрэв ямар нэгэн аюул шинээр бий болсон үед Убунту автоматаар танд мэдэгдэн
ганц товчлуур даран эсрэг шинэчлэлсэн програм татаж суулгаж болно.
2. Нийцтэй
Янз бүрийн тоног, төхөөрөмжтэй Убунту маш
сайн ажилладаг. Та mp3 тоглуулагч, принтер,
камерын аль хүссэнээ залгахад шууд ажиллах
болно. Танд ямар нэгэн суулгах CD-ний ямар ч
хэрэг гарахгүй. Ямар ч асуудалгүй. Мөн Виндоустэй нийцтэй болохоор та Майкрософт
Оффисийн баримтуудыг санаа зовох зүйлгүйгээр нээн, өөрчлөн, бусадтай хуваалцаж болно.
3. Хурдан
Ямар ч компьютер дээр Убунту хурдан ачаалагдах бөгөөд ялангуяа шинэ компьютер дээр
бүр хурдан ачаалагддана. Шаардлагагүй болон туршилтын програмууд суулгаагүй болохоор
асаагаад броусерээ нээхэд хэдхэн секунд зарцуулах болно. Бусад үйлдлийн систем дээр та
дэлгэцээ ширтэн онлайн болохыг хүлээдэг байдал дурсамж болон үлдэнэ. Мөн ашиглах
тутам Убунту удаашрахгүй бөгөөд хурдан байсан хэвээрээ байх болно.
Үргэлжлэл дараагийн нүүрт
- 3. 3
4. Ашиглахад хялбар
Ашиглахад хялбар байх явдал бол Убунтугийн гол зорилго юм. Убунту-г зохиогчид
компьютер бол яс үндэс, угсаа гарал, хүйс, хөгжлийн бэрхшээлтэй зэргээс үл хамааран хүн
болгонд зориулсан зүйл гэдэгт итгэдэг болохоор хүн болгон ашиглах боломжтой байхаар
бодож хийсэн болно.
Одоогийн байдлаар 25 хэлээр орчуулагдаад байгаа Убунту нь ашиглахад туслах буюу
хялбар болгох технологиудыг давхар мэдээж үнэгүй агуулсан байдаг бөгөөд танд хэрэв
компьютер ашиглахад ямар нэгэн бэрхшээл тулгардаг бол Убунту-г би танд зөвлөмөөр
байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дээрхи дөрвөн онцлох шинж чанараас гадна Убунту нь вэб броусер, оффисийн програм,
зураг ба видео, электрон шуудан, хөгжим ба гар утас зэрэг янз бүрийн төрлийн үнэгүй
програм урьдчлан суулгачихсан ирдэг. Мэдээж та Убунту-тай хамт ирж байгаа
програмуудыг заавал ашиглах албагүй бөгөөд өөр өөртөө таалагддаг програмыг татаж
суулгахыг хүсвэл “Ubuntu Software Center” рүү орон хандаж ашиглах боломжтой.