SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 13
ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТАД ЭЛСЭХ ЭМ ЗҮЙЧИД ЗОРИУЛСАН
ШАЛГАЛТЫН ЖИШИГ СОРИЛ
1. Нэг сонголттой тест ( Зөвхөн 1 хариулт зөв байх ) Энэ хэлбэрийн сорил нь A, B, C, D, E
гэсэн дугаартай бөгөөд Зөвхөн 1 зөв хариуг сонгоно.
2. Олон сонголттой тест ( Хэдэн ч хариулт зөв байж болох )
1, 2, 3 дугаар хариултууд зөв бол (A.)
1, 2, 3, 4 дугаар хариултууд зөв бол (B.)
2 ба 4 дугаар хариултууд зөв бол (C.)
Зөвхөн 4-р хариулт зөв бол (D.)
Бүх хариулт зөв бол (E.)
3. Шалтгаан хамаарлын тест (Заагдсан тестүүдийн үнэн зөв хийгээд тэдгээрийн шалтгаан
хамаарлыг тодорхойлно.)
Зөв, Зөв, Зөв (A.)
Зөв, Зөв, Буруу (B.)
Зөв, Буруу, Буруу (C.)
Буруу, Зөв, Буруу (D.)
Буруу, Буруу, Буруу (E.)
1. Өрсөлдөөний шинжилгээг хийхэд ашигладаг аргуудад аль нь багтах вэ?
A. Зах зээлд шинээр орж ирэгчдийг судлах
B. Өрсөлдөгчийн үйл ажиллагааг судлах
C. Портерийн загвараар судлах
D. Орлуулах бүтээгдэхүүн, үйлчилгээг судлах
E. Портер-Лоулерийн загвараар судлах
2. Гадаад хүчин зүйлсийн микро орчинд аль нь багтах вэ?
A. Хүн ам зүйн орчин
B. Эдийн засгийн орчин
C. Өрсөлдөгчид
D. Улс төр, эрх зүйн орчин
E. Байгаль, экологийн орчин
3. Байгууллагын төлөвлөлтийг боловсруулсан хэмжээнд хэрэгжүүлэх явдлыг
баталгаажуулах ба байгууллагын хэтийн үйл ажиллагааг тодорхойлох, төлөвлөлтөнд
хүчтэй нөлөөлөх орчны гол хүчин зүйлсийг хянах үйл ажиллагааг юу гэдэг вэ?
A. Тактикийн хяналт
B. Стратегийн хяналт
C. Үйл ажиллагааны хяналт
D. Хэтийн болон дунд хугацааны хяналт
E. Ойрын болон дунд хугацааны хяналт
4. Хяналтын төрлүүдийг сонгоно уу?
A. Буцах холбооны хяналт
B. Явцын хяналт
C. Урьдчилсан хяналт
D. Тактикийн хяналт
E. Удирдлагын хяналт
5. Байгууллагын ажилчид нь өөрсдийгөө илэрхийлэх, нийгмийн болон аюулгүй байдлын
хэрэгцээгээ хангахын тулд бүлэг байгуулах шалтгаантд аль нь орох вэ?
A. Эдийн засгийн шалтгаан
B. Нийгэм, сэтгэл зүйн шалтгаан
C. Бодит шалтгаан
D. Нийгмийн шалтгаан
E. Сэтгэл зүйн шалтгаан
6. Байгууллагын ажлын амжилтыг илэрхийлэх хүчин зүйлүүдэд аль нь орох вэ?
1. Үйлчилгээний цагийн уртсалт
2. Амьдрах чадварын дээшлэлт
3. Гаргасан шийдвэрийн хэрэгжилт
4. Хөдөлмөрийн бүтээмжийн дээшлэлт
5. Материаллаг баазын нэмэгдэлт
7. Эмийн сангийн эм үйлдвэрлэлийн байрны хэм, агаарын хөдөлгөөний хурд хэд байх ёстой
вэ?
A. 16-18 хэм, аг.хөд, 0.1 м.с
B. 18-26 хэм, аг.хөд, 0.1 м.с
C. 18-20 хэм, аг.хөд, 0.3 м.с
D. 18-22 хэм, аг.хөд, 0.4 м.с
E. 18-22 хэм, аг.хөд, 0.5 м.с
8. Эмчилгээний тохиолдол гэж юу вэ?
A. Амбулаторийн үзлэгээр тохиолдсон өвчин
B. Оношийн дагуу эмчлэх өвчтөн
C. Онош тогтоогдож эмчлэгдсэн өвчтөн
D. Тавьсан онош, эмчлэгдэх өвчтөн
E. Тавьсан онош, бүртгэгдсэн өвчин
9. Хүчтэй үйлчлэх эмийг амбулаторийн жороор олгох тохиолдолд хэний гарын үсэгтэй
жороор олгох вэ?
A. Эмчлэгч эмч
B. Эмч
C. Эмчилгээ эрхэлсэн орлогч
D. Амбулаторийн эрхлэгч
E. Эмийн сангийн эрхлэгч
10.Эмийн санд ашиглагдаж байгаа бюреткийн системийг хэрхэн цэвэрлэх вэ?
A. 7 хоног бүр гичийн 2.5% уусмалаар угааж, нэрмэл усаар зайлна
B. 7 хоног бүр гичийн 5% уусмалаар угааж, нэрмэл усаар зайлна
C. 7 хоногт нэг удаа гичийн 10% уусмалаар угааж, нэрмэл усаар зайлна
D. 7 хоног тутамд гичийн 5-10% уусмалаар угааж, нэрмэл усаар зайлна
E. 7 хоног бүр гичийн1-5% уусмалаар угааж, нэрмэл усаар зайлна
11.Хандив, тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг хэрхэн зарцуулах вэ?
1. Хандив, тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг зориулалтаар хэрэглэхийг эрхэмлэнэ.
2. Хандив, тусламж хүлээн авагч байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгслийн эргэлтийн
хөрөнгөдөө бүртгэн авч ашиглалтад хяналт тавьж байна.
3. Хандив, тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг зарж борлуулахгүй.
4. Хандив, тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг зөвхөн эмнэлгийн өвчтөний хэрэгцээнд
зарцуулна
5. Хандив, тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг мэргэжлийн хяналтын байгууллага хянаж
байна.
12.Аливаа эмийн сангуудын барааны эргэлтийн хурд нь барааны нөөцөөс ихээхэн хамаарах
ба борлуулалтын хэмжээтэй ямар хамааралтай байх вэ?
A. Бага зэрэг хамааралтай
B. Нилээд хамааралтай
C. Урвуу хамааралтай
D. Шууд хамааралтай
E. Хамааралгүй
13.Эмийн үйлдвэрийн барилга, капсул эм үйлдвэрлэх тоног төхөөрөмж зэрэг нь хөрөнгийн
аль ангилалд орох вэ?
A. Эргэлтийн бус хөрөнгө
B. Эргэлтийн - биет хөрөнгө
C. Эргэлтийн – биет бус хөрөнгө
D. Эргэлтийн бус – биет бус хөрөнгө
E. Эргэлтийн бус - биет хөрөнгө
14.“Х” эмийн сан жорын төлөвлөлтийг хийхдээ амбулаторийн жорын тоог амбулаторийн
үзлэгийн тоонд харьцуулж ямар үзүүлэлтийг тодорхойлж болох вэ?
A. Амбулаторийн үзлэгийг тооцох коэффициент
B. Амбулаторийн жорын төлөвлөлтийн коэффициент
C. Амбулаторийн үзлэгийн төлөвлөлтийн коэффициент
D. Амбулаторийн жор ба төлөвлөлтийг тооцох коэффициент
E. Амбулаторийн жорыг тооцох коэффициент
15.Тооллогоор эд хариуцагчийн эм бараанаас хагарч хэмхэрсэн, ширгэсэн, чанар
байдал нь муудсан, хугацаа дууссан эм бараа гарвал ямар шийдвэр гаргах вэ?
A. Тоологдсон зүйлийн ерөнхий дүнгээс хасна
B. Тоологдсон зүйлийн ерөнхий дүнгээс хасаж, тусгай бүлгээр бүртгэл үйлдэнэ.
C. Тоологдсон зүйлийн ерөнхий дүнд оруулан тусгай бүлгээр бүртгэл үйлдэнэ
D. Тоологдсон зүйлийн ерөнхий дүнгээс хасаж, оруулан тусгай бүлгээр бүртгэл үйлдэн
актална.
E. Тоологдсон зүйлийн ерөнхий дүнд оруулан актална.
16.Хувьсах зардлыг тодорхойлно уу?
A. Түүхий эд
B. Даатгалын хураамж
C. Фирмийн хөлслөн авсан конторын тоног төхөөрөмжийн зардал
D. Зээлийн хүү
E. Цалин
17.Эмийн санд нягтлан бодох бүртгэлийн доорх хэлбэрүүд байна
A. Энгийн данс хөтлөлтийн, баланс гаргах хэлбэр
B. Статистик бүртгэлийн баланс гаргах хэлбэр
C. Дебет , кредит гүйлгээний
D. Дебет , кредит , баланс
E. Дебетийн орлого ,зарлага , баланс
18.Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хураамжийг хэдийд цалингаас суутгах вэ?
A. Улиралд
B. Жилд
C. Сар бүрийн урьдчилгаа цалингаас
D. Сар бүрийн эцсийн цалингаас
E. хагас жилд
19.Буруу найруулсан жорын бүртгэлийг хэн хөтлөх ёстой бэ?
A. Эм найруулагч
B. Олгогч шалгагч
C. Жор хүлээн авагч
D. Шинжлэгч
E. Дефектар
20.Амбулаторийн жорын тоог, дэвсгэр нутгийн хүн амын тоонд харьцуулбал ямар
үзүүлэлтийг гарган авч болох вэ?
A. Нийт хүн амд ноогдох амбулаторийн жорын тоо
B. Хүн амд ноогдох амбулаторийн үзлэгийн тоо
C. Нэг хүнд ноогдох амбулаторийн жорын тоо
D. Нэг хүнд ноогдох стационарын жорын тоо
E. Стационарт байх хоногийн тоо
21.Эм хангамжийн байгууллагуудын нэхэмжлэх, гэрээ, төлөгдсөн чекүүд, бараа материалын
биет тооллого зэрэг баримтад тулгуурлан ня-бо дансны бичилтийг гүйцэтгэнэ. Энэ нь
нягтлан бодохын ямар зарчим бэ?
A. Бодитой байх зарчим
B. Өртгийн зарчим
C. Материаллаг байх зарчим
D. Бие даасан зарчим
E. Жинхэнэ хэрэгжилтийн зарчим
22.Ерөнхий журналыг дараах зориулалтаар ашиглана. Зөв хувилбаруудыг сонгоно уу?
1. Жижиг аж ахуй нэгжүүд үйл ажиллагааны бүх ажил гүйлгээг дансанд бүртгэх үндсэн
журналын хэлбэрээр бүртгэх
2. Дэлгэрэнгүй бүртгэлээс ажил гүйлгээг ерөнхий дансанд бүртгэх
3. Ямар ч журналд бүртгэх боломжгүй, эсвэл бүртгэгдээгүй орхигдсон ажил гүйлгээг
бүртгэлд тусгах
4. Бүртгэгдсэн ажил гүйлгээг залруулах, тохируулах
5. Ямар нэг хаалтын бичилт хийх
23.Эмийн сангийн үндсэн үзүүлэлтүүдийг статистик аргаар төлөвлөнө гэдэгт дараах
аргуудыг оруулна
1. Дундаж хэмжигдэхүүнээр
2. Өсөлтийн темпээр
3. Динамик эгнээний үзүүлэлтээр
4. Тогтоосон нормативаар
5. Үзүүлэлтүүдээр уялдуулж баланслуулах
24.Эмийн сангийн үйл ажиллагааны бүртгэл тооцооны гол зорилт нь юу вэ?
1. Эмийн сангийн үндсэн үзүүлэлтүүд, төлөвлөгөөт зорилтуудын биелэлтэнд мэргэжлийн
болоод эдийн засгийн хяналт тавих
2. Өмч хөрөнгийн хамгаалалтыг хянах
3. Үргүй зардлыг багасгах
4. Үйл ажиллагаа, хөрөнгө мөнгөний ойрын болон хэтийн төлөвлөлтийг зөв хийх
5. Ашиг орлоготой ажиллах боломжийн мэдээллийг гаргаж, удирдлагын зүгээс анхаарч
хийх асуудлын цаашдын чиглэлийг өгөх
25.Дараах тохиолдолд ээлжит бус ба гэнэтийн, хяналтын тооллого хийгдэнэ.
1. Хууль хяналтын байгууллага ба дээд байгууллагаас шалгах үед
2. Санхүүгийн байгууллагаас баримтын шалгалт хийх үед
3. Эм барааны үнэ өөрчлөгдөх үед
4. Үнийн дүнгээр (мөнгөн дүнгээр) тооцоо бодуулдаг эд хариуцагчид (жор баригч) - ийн эм
бараа материал, сав боодол, туслах материалын тооллогын үед
5. Нэр төрлөөр тооцоогоо бодуулдаг эмийн агуулах буюу дефектарын хариуцсан эм
барааны тооллогын үед
26.Эмийн сангийн ажилчдын орон тоог төлөвлөхдөө мэргэжлийн үйл ажиллагааны үндсэн
үзүүлэлт болох жор хүлээн авалт ба эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох эм бараа
борлуулалт болон нөлөөлөл үзүүлэх дараах хүчин зүйлүүдийг харгалзан үзэх
шаардлагатай байдаг Зөв хувилбарыг сонгоно уу?
1. Эмийн сангийн хэлбэр
2. Эмийн сангийн үйлчилгээний хүрээ
3. Эмийн сангийн бүтэц, үйлчилгээний нэр төрөл
4. Эмийн сангийн үйлчилгээний цаг
5. Эмийн сангийн салбарын тоо
27.Зах зээлд гарч үүрэг зорилтоо гүйцэтгэх, таних тэмдэгтэй барааны тооцоолсон чадварыг
юу гэж ойлгох вэ?
A. Уг барааны хүч чадал
B. Уг барааны тодорхойлолт
C. Уг барааны чанар
D. Уг барааны таних тэмдэг
E. Уг барааны хөдөлгөөн
28.Үйлчилгээний бүрэн мөчлөгтэй бөөний худалдаачид нь өөр хоорондоо юугаараа ялгагдах
вэ?
A. барааны нэр төрлийн олон цөөнөөр
B. барааны чанараар
C. барааны хувиарлалтаар
D. барааны үйлдвэрлэлээр
E. барааны хуваарилалтаар
29.Барааны үнийн бууралтын шалтгаан нь:
A. Татварын өсөлт
B. Хэрэглэгчийн орлогын өсөлт
C. үйлдвэрлэлийн нөөцийн үнийн бууралт
D. дагалдах барааны үнэ цэнийн бууралт
E. Экспортын татварын бууралт
30.Монгол улсын Үндсэн хуулийн 2-р бүлгийн 16-р зүйлийн 2-д иргэний эрүүл мэндийн
талаар юу гэж заасан бэ?
A. Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн
тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй
B. Хүн амын эрүүл мэнд нь төрийн онцгой анхаарал ивээлд байна.
C. Иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламжийг ялгаварлаж гадуурхахгүйгээр тэгш,
хүртээмжтэй үзүүлнэ.
D. Өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагад адил тэгш
хандана.
E. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагаа нь хүмүүнлэг, энэрэнгүй ёс,
ШУ-ны мэдлэг, ололт, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны аргад тулгуурлана.
31.Худалдагч олон янзын шинж чанартай, янз бүрийн чимэглэлтэй, өөр өөр чанартай, олон
янзаар савлагдсан гэх мэт хоёр буюу хэд хэдэн барааг худалдан борлуулах үйл
ажиллагааг
A. нийтийн маркетинг
B. барааны ялгавартай маркетинг
C. зорилтот маркетинг
D. ирээдүйн эрэлттэй маркетинг
E. ганцаарчилсан маркетинг гэнэ.
32.Хүмүүсийн хэрэгцээг хангахуйц олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хийхэд
шаардлагатай төрөл бүрийн хүчин зүйлсийг хооронд нэгтгэх үйл явцыг
A. хөдөлмөр
B. капитал
C. бүтээгдэхүүн
D. үйлдвэрлэл
E. үйлчилгээ гэнэ.
33.Үйлчилдэг эмнэлгүүдэд эмийг хуваарилах коэффициентыг хэрхэн тооцох вэ?
A. Үйлчилж буй эмнэлгийн орны тоог үйлчилж буй хүрээний эмнэлгийн орны тоонд
харьцуулж
B. Үйлчилж буй хүрээний эмнэлгийн орны тоог үйлчилж буй эмнэлгийн орны тоогнд
харьцуулж
C. Үйлчилж буй хүрээний хүн амын тоог эмнэлгийн орны тоонд харьцуулж
D. Үйлчилж буй өвчтөний тоог эмчилгээ хийлгэх хүний тоонд харьцуулж
E. Үйлчилж буй өвчтөний тоог курс эмчилгээний эмийн тоонд харьцуулж
34.Эм биобэлдмэлийн улсын хяналтыг аймагт явуулах улсын байцаагчийг хэн томилох бэ?
A. Засгийн газар
B. ЭМЯам
C. Хяналтын нэгдсэн алба
D. Аймгийн засаг дарга
E. Орон нутгийн засаг дарга
35.Эмийг хэрэглээний онцлогоор нь дараах байдлаар ангилан хэрэгцээ эрэлтийг тодорхойлж
болно.
1. Өргөн хэрэглээний
2. Өвөрмэц үйлчилгээтэй
3. Хэрэглээг нь нормчилсон
4. Удаан үйлчилгээтэй
5. Өргөн хэрэглээний хязгаарлагдмал үйлдэлтэй
36.Эм ханган нийлүүлэх байгууллагын сүлжээг дараах байдлаар бүрдүүлж болно.
1. Барааны бүлгээр
2. Барааны нэр төрлөөр
3. Импортлосон нэр төрлөөр
4. Байршлаар
5. Хэрэглэгчийн төрлөөр
37.Эмчилгээний зориулалттай хийг хэрэглэж дуусахад баллон даралтгүй болдог. Ийм учраас
тээвэрлэх үед цэнэгтэй баллон тээвэрлэхтэй адил нөхцөл шаардлагагүй бөгөөд
хамгаалах таг, хажуугийн бөглөө заавал байх албагүй.
38.Тээвэрлэлт хадгалалтын онцгой горим шаардагдах вакцин, биобэлдмэл, оношлуур
байдаг бөгөөд тэдгээрээс бусад барааг гаалийн агуулахаас татан авах үүргийг Эмимпэкс
концерн хариуцах ба харин вакцин, биобэлдмэл, оношлуурын татан авалт, хадгалалт,
тээвэрлэлтийг ХӨСҮТ гүйцэтгэнэ
39.Нэгж бүтээгдэхүүний үнийг багасгахад нийт орлого буурна, яагаад гэвэл үнийг ихэсгэхэд
нийт орлого буурч эрэлтийн мэдрэмж муу байна гэж үзнэ.
40.Тарилгын зориулалттай уусгагчид тавих шаардлага ямар байх вэ? Зөв хариултыг сонгоно
уу?
A. Уусгагч нь маш сайн уусгах чадвартай, хадгалах явцад тогтвор сайтай, физик-химийн
хувьд эмийн бодистой харилцан үйлчлэлд ордоггүй, фармакологийн хувьд идэвхгүй,
хэрэглэхэд тохиромжтой байхаас гадна үнэ хямдтай байвал тохиромжтой
B. Уусгагч нь уусгах чадвар сайтай, хадгалах явцад тогтвор сайтай, физик- химийн хувьд
эмийн бодистой харилцан үйлчлэлд ордоггүй, фармакологийн хувьд идэвхгүй, амархан
хөлддөг, хэрэглэхэд тохиромжтой үнэ хямд байх шаардлагатай.
C. Уусгагч нь маш сайн уусгах чадвартай, хадгалах явцад тогтвор сайтай физмк- химийн
хувьд эмийн бодистой харилцан үйлчлэлд ордоггүй, фармакологийн хувьд идэвхгүй,
хэрэглэхэд тохиромжтой өндөр үнэтэй байх шаардлагатай.
D. Уусгагч нь маш сайн уусгах чадвартай, хадгалах явцад тогтвор сайтай физмк- химийн
хувьд эмийн бодистой харилцан үйлчлэлд ордог, фармакологийн хувьд идэвхгүй, хэрэглэхэд
тохиромжтой үнэ хямд байх хэрэгтэй.
E. Уусгагч нь маш сайн уусгах чадвартай, хадгалах явцад тогтвортой, физмк- химийн хувьд
эмийн бодистой харилцан үйлчлэлд ордоггүй, фармакологийн хувьд идэвхгүй, өндөр
температурт хайлдаг, хэрэглэхэд тохиромжтой үнэ хямд байх хэрэгтэй.
41.Тун шилний дотор талыг ямар аргаар угаах вэ? Зөв хариултыг сонгоно уу?
A. Химийн
B. Физикийн
C. Тариурын
D. Конденсацын
E. Биологийн
42.№1 уур нүдүүрийн диаметр ( мм) -ийг заана уу?
A. 40 мм
B. 50 мм
C. 55 мм
D. 60 мм
E. 65 мм
43.Хүний цус, нулимс, нугасны шингэний осмос даралт хэдтэй тэнцүү байдаг вэ?
A. 7.0 атм
B. 7.2 атм
C. 7.4 атм
D. 7.6 атм
E. 7.8 атм
44.Дараах холимог шингэн эмийн нийт эзэлхүүнийг олно уу?
Кодейн 0.12
Натрийн бромид 4.0
Натрийн гидрокарбонат 4.0
Гуа хатны хандмал 5 мл
Бамбайн хандмал 20 мл
Нэрмэл ус 200 мл
A. 200 мл
B. 205 мл
C. 220 мл
D. 225 мл
E. 233.12 мл
45.Холимог шингэн эм бэлтгэхэд усыг ямар зорилгоор эхлээд хийдэг вэ?
A. Сулруулсан уусмал гарган авах зорилгоор
B. Нэгэн төрлийн уусмал болгох зорилгоор
C. Ингредиентүүдийн харилцан үйлчлэлээс сэргийлэх
D. уусгагчийн алдагдлыг багасгах
E. Уусах бодис, уусмалын хэмжээг алдагдуулахгүйн тулд
46.Тосон түрхэцийн найрлаганд дэгдэмхий бодис болох ментол, камфор, тимол, фенол зэрэг
бодис орсон байвал сууриндаа яаж оруулах вэ?
A. Сууриа халааж хайлуулаад нэмнэ.
B. Сууриндаа шууд нэмж хийгээд сайтар хутгана.
C. Хайлуулж хагас хөргөсөн сууриндаа уусгана
D. Эмийн бодисоо усанд уусгаж уусмал байдалд оруулаад нэмнэ
E. Эмийн бодисоо спиртэнд уусгана.
47.Нунтгийн асгарах жин гэдэг тодорхойлолтын хамгийн зөвийг сонгоно уу?
A. Чөлөөтэй асгарах нунтгийн нэгж эзэлхүүн дэх жинг хэлнэ.
B. Нунтаг бодисын хүндийн жинг хэлнэ.
C. Нунтаг бодисын хувийн жинг хэлнэ.
D. Чөлөөтэй асгарах нунтгийн жинг хэлнэ.
E. Нунтаг бодисын нягтыг хэлнэ.
48.Шулуун гэдэсний капсулын бүрхүүлийг бэлтгэхдээ дараах бодисуудыг ямар харьцаагаар
бэлтгэдэг вэ? Зөв хариултыг сонгоно уу?
A. Желатин 20% ,глицерин 10%
B. Желатин 1 хэсэг, глицерин 3хэсэг, ус 5 хэсэг
C. Желатин 3 хэсэг, глицерин 1 хэсэг, ус 5 хэсэг
D. Желатин 70% ,глицерин 30%
E. Желатин 1хэсэг,глицерин 5 хэсэг,ус 4 хэсэг
49.Цийдмэгийн дисперсийн фазын жижиг хэсгийн хэмжээ хэд вэ?
A. 1 нм
B. 1 - 100 нм
C. 0,1 – 5 мкм
D. 1 – 150 мкм
E. 150-300 мкм
50.Усыг нэрэхэд бэлтгэх үйл явцыг заана уу.
1. усыг тунгаах
2. усыг зөөлрүүлэх
3. коллойд хольцыг бүлэгнүүлж ялгах
4. аммиакийг холбож цэвэрлэх
5. органик хольцыг задалж цэвэрлэх
51.Хөвмөл хэлбэрийн тосон түрхцэн дэх эмийн бодисын жижиглэлтийн хэмжээг микроскопын
тусламжтайгаар тодорхойлоход дараах шаардлагыг хангасан байх ёстой.
1. Германы фармакопейд тосон түрхцэн дэх эмийн бодисын жижиг хэсгийн хэмжээ 60 мкм-
ээс томгүй, нүдний тосон түрхцэнд-50 мкм-ээс томгүй байх ёстой.
2.АНУ-д нүдний тосон түрхцэн дэх эмийн бодисын хэмжээ 50 мкм-ээс томгүй байх ёстой.
3. ОХУ-д тосон түрхцэнд 50 мкм-ээс томгүй хэсгүүд 5%-иас хэтрэхгүй байна
4. Босины аргаар тодорхойлоход 60 мкм- ээс томгүй хэсгүүд 5%-иас хэтрэхгүй байна.
5. Чулковын аргаар тодорхойлоход 60 мкм- ээс томгүй хэсгүүд 3%-иас хэтрэхгүй байна
52.Усан ба спиртэн уусмал бэлтгэх ерөнхий технологийн дүрмэнд аль арга нь хамаарах вэ?
1. Жин эзэлхүүний арга
2. Халаах, шүүх
3. Уусгагчийг эзэлхүүнээр хэмжиж авах арга
4. Эмийн бодисыг жигнэж авсныхаа дараа уусгагчийг нэмэх
5. Хуурай ариутгасан шилэнд уусгах процессыг явуулна.
53.Ургамлын түүхий эдээс усан ялгамал бэлтгэхэд ямар шинж чанарыг тооцох ёстой вэ?
1. Түүхий эдийн эсийн бүтэц
2. Үйлчлэгч бодисын физик химийн шинж чанар
3. Дагалдагч болон балласт бодисын физик химийн шинж чанар
4. Шүүх арга
5. Экстрагентын эзэлхүүн
54.Үрэлд ямар зорилгоор туслах бодисуудыг нэмдэг вэ?
1. үрэл эмэнд жин багтаамж олгох зорилгоор
2. үрэлд уян хатан байдал олгох зорилгоор
3. үрэлд хэлбэр дүрс олгох зорилгоор
4. үрэл эмийн бүрэлдэхүүнд орж байгаа эмийн бодисын үйлчилгээг ихэсгэх зорилгоор
5. үрэл эмийн бүрэлдэхүүнд орж байгаа эмийн бодисын үйлчилгээг хурдасгах зорилгоор
55.Дамжин бохирдох гэж юу вэ? Зөв хариултыг сонгоно уу?
A. Нэг бүтээгдэхүүний эхлэл материал, дамжлагын бүтээгдэхүүн эсвэл бэлэн
бүтээгдэхүүн нь өөр бүтээгдэхүүний эхлэл материал болон үйлдвэрлэлийн явцын
материалаар бохирдохыг хэлдэг
B. Үйлдвэрлэлийн явцад завсрын ба эцсийн бүтээгдэхүүн нь өөр бусад эхний материал ба
эцсийн бүтээгдэхүүнээр бохирдохыг хэлнэ
C. Эцсийн савлалт, хаяглалтыг оруулан үйлдвэрлэлийн бүх шатны бохирдолтыг хэлнэ.
D. Эмийн бүтээгдэхүүний чанарын өөрчлөлтийн шалтгаан нь болдог процесс юм
E. Eэхний материал, эцсийн савлалт, хаяглалт зэрэг нь үйлдвэрлэлийн бүх
бүтээгдэхүүнийг бохирдуулахыг хэлнэ
56.Ариун эмийн үйлдвэрлэлийн “Д” зэрэглэлд ажилчдад ямар шаардлага тавих вэ? Зөв
хариултыг сонгоно уу?
A. Үсийг, боломжтой бол сахлыг ил гаргахгүй битүү далдалсан, хамгаалалтын хувцас
тэдгээрт тохирсон гутал өмссөн байх
B. Үсийг, боломжтой бол сахлыг ил гаргахгүй битүү далдалсан, өмд цамцны хослол 1
эсвэл 2 ширхэг байх
C. Толгойн өмсгөл нь үсийг бүрэн далдалсан байх
D. Өдөр бүр ариутгасан шинэ хувцас өмсөх
E. Усанд орсон байх
57.Новокайнд тогтворжуулагчийг ямар зорилгоор хэрэглэх вэ? Зөв хариултыг сонгоно уу?
A. Исэлдэхээс сэргийлж
B. Тунадасжихаас сэргийлж
C. Ангижрахаас сэргийлж
D. Хадгалах хугацааг нь уртасгах
E. Чанарыг нь хэвээр хадгалах
58.Тун шилний дотор талыг ямар аргаар угаах вэ? Зөв хариултыг сонгоно уу?
A. Химийн
B. Физикийн
C. Тариурын
D. Конденсацын
E. Биологийн
59.Д зэрэглэлийн өрөөнд дараах ажлуудын алийг нь хийх вэ? Зөв хариултыг сонгоно уу?
A. Уусмал найруулах
B. Туншил угаах
C. Дрот угаах
D. Туншил дүүргэх
E. Хувцас солих
60.Үрэл эмийн хэлбэрийг өнгөлөхөд ямар бодис ордог вэ? Зөв хариултыг сонгоно уу?
1. Тальк
2. Лав
3. Ургамлын тос
4. Сахарын пудр
5. Метилцеллюлоз
61.Гоюу хийх үндсэн түүхий эд нь юу вэ? Зөв хариултыг сонгоно уу?
1. Давирхай
2. парафин ланолин вазелин
3. өөх тос өөхний дээд хүчлийн давснууд
4. каучук
5. дэгдэмтгий уусгагчид
62.Аэрозоль эмийн хэлбэрийг тээвэрлэх, хадгалахад онцгой нөхцөл шаарддаг. Учир нь
цохилтийн хүч, нарны туяаны шууд нөлөө, температурын огцом өсөлт зэрэг хүчин зүйлийн
нөлөөгөөр эмийн бодисын үйлдэл буурдаг.
63.Урьдчилан тооцоолж жижиглэсэн түүхий эдийг хандлагч саванд хийж хандлагч нэмж үе үе
хутган тасалгааны температурт хандлана. Энэ ямар арга вэ?
A. Мацерац
B. Перколяц
C. Ремацерац
D. Реперколяци
E. Хурдавчилсан хэсэгчилсэн мацерац
64.100 мл бадааны шингэн хандыг (1:1) АНУ-ын фармакопейн реперколяцийн аргаар, 30%
этанолоор хандлан гарган авах тооцоо хийнэ үү, K= 2.0
A. Түүхий эд 100 г-ыг авч 20:30:50 харьцаагаар 3 хувааж перколяторт хийгээд 290 мл 30%
этанолоор хандална.
B. Түүхий эд 50 г-ыг авч 50:30:20 харьцаагаар хувааж 3 перколяторт хийгээд 30% этанол
175 мл-ийг бэлтгэн I перколятораас эхлэн хандална.
C. Түүхий эд 50 г-ыг авч 20:30:50 харьцаагаар хувааж 3 перколяторт хийгээд 300 мл 30%
этанолоор I перколятораас эхлэн хандална.
D. Түүхий эд 100 г-ыг авч 50:30:20 харьцаагаар хувааж 3 перколяторт хийгээд 30% этанол
300 мл-ийг бэлтгэн I перколятораас эхлэн хандална.
E. Түүхий эд 100 г-ыг авч 50:32,5:17,5 харьцаагаар 3 хувааж перколяторт хийгээд 300 мл
30% этанолоор хандална.
65.Эфирийн тос бүхий бэлдмэлийг хадгалах хамгийн дээд температурыг заана уу
A. +50 -с дээшгүй
B. +100 -с дээшгүй
C. +150 -с дээшгүй
D. +200 -с дээшгүй
E. 00 -с дээшгүй
66.Өсгөвөрлөх орчинг бэлтгэхдээ хяналтын дээжийг ямар учраас авах вэ?
A. Орчны ариун чанарыг шалгах
B. Орчны өнгийг тогтоох
C. Орчны цэвэршилтийг хянах
D. Орчны рН-ийг шалгах
E. Орчны тунгалагжилтийг шалгах
67.Ялгамлыг ямар зарчмаар өтгөрүүлэх вэ?
A. Ялгамлыг ууршуулагчид хийж 80-90°С-т 4-5 цаг байлгаж өтгөрүүлнэ.
B. Ялгамлыг хатаах шүүгээнд нийж 40-60°С-т 25% чийгтэй болтол нь өтгөрүүлнэ.
C. Ялгамлыг 600-650 мм.м.у.б.д-ын агаарын сийрэгжилтэнд 50-60°С температурт вакуум
ууршуулах аппаратанд өтгөрүүлнэ.
D. Ялгамлыг 600-650 мм.м.у.б.д-ын агаарын сийрэгжилтэнд 80-90°С температурт вакуум
ууршуулах аппаратанд өтгөрүүлнэ.
E. Ялгамлыг ууршуулагчид хийж 50-60°С температурт өтгөрүүлнэ.
68.Хуурай ханд гаргаж авах технологийн схемд аль нь хамаарагдах вэ?
1. Хатаах ба хуурай ханд гаргаж авах
2. Стандартчилах
3. Ялгамлыг цэвэрлэх
4. Савлаж, хадгалах
5. Ялгамал гаргаж авах
69.Эсрэг урсгалаар хандлах аргын түүхий эд экстракт 2 нь өөд өөдөөсөө хөдөлж хандлалт
явуулдаг аппаратанд ямар аппарат хамаарах вэ?
1. Батарей перколятор
2. Зээрэнцэг диффузийн аппарат
3. Бөөрөнцөгт диффузийн аппарат
4. Пүрштэй сэлүүр бүхий аппарат
5. Ротор цохилтын аппарат
70.Өтгөн ханд бэлтгэхэд ялгамлыг ямар аргаар гарган авдаг вэ?
1. Эсрэг урсгалаар хандлах
2. Циркуляц
3. Перколяц
4. Хэсэгчилсэн мацерац
5. Идээшүүлэх
71.Ямар антибиотикийг дотуур ууж хэрэглэхэд цусан дахь концентраци өндөр байдаг вэ?
A. Тетрациклин
B. Хлортетрациклин
C. Окситетрациклин
D. Пенициллин
E. Гентамицин
72.Фармакодинамик юу судлах вэ?
A. Эмийн бодисын шимэгдэлт
B. Эмийн бодисын үйлчлэх механизм
C. Эмийн бодисын тархалт
D. Эмийн бодисын метаболизм
E. Эмийн бодисын ялгаралт
73.Хандлах аргаар ургамлаас эфирийн тосыг ялгах үед ямар хандлагчийг хэрэглэх вэ?
1. Этанол
2. Нүүрстөрөгчийн диоксид
3. Ургамлын тос
4. Цэцгийн тос
5. Парафин
74.Хагас задралын үед нөлөөлөх хүчин зүйлийг нэрлэнэ үү
1. Эмийн бодисын тун
2. Шээсний рН
3. Өөр эм хослуулж хэрэглэсэн байдал
4. Өвчтөний нас
5. Өвчний шинж тэмдэг
75.Эмийн бодисын уусалтыг абсорбцын зарчим дээр үндэслэсэн багажаар тодорхойлоход
липидны мембран болгож ямар уусгагчийг хэрэглэх вэ?
1. Хлороформ
2. Гексан
3. Бензол
4. Толуол
5. Этилийн спирт
76.Нитрит ба нитратын уусмал нь дифениламинтай хөх өнгө өгнө. Ямар урвалаар эдгээр
анионыг таних вэ?
A. Нитрит ион нь сулруулсан Н2SO4 -тэй бор шар өнгөтэй хий ялгаруулна.
B. Нитрат ион нь сулруулсан Н2SO4 -тэй бор шар өнгөтэй хий ялгаруулна.
C. Нитрит ион нь натрийн шүлттэй бор шар өнгөтэй хий ялгаруулна
D. Нитрит ион нь натрийн фосфаттай бор шар өнгөтэй хий ялгаруулна
E. Нитрит ион нь NaOH –тай бор шар өнгөтэй хий ялгаруулна
77.Эмийн бэлдмэлийг усанд уусган, 1 мл мөнгөний нитратын аммиакийн уусмал нэмэхэд
шаравтар өнгийн тунадас үүсч, халаахад бараан өнгөнд шилжин, хуруун шилний хананд”
мөнгөн толь” үүсэв. Энэ ямар бэлдмэл байсан бэ?
A. Амидопирин
B. Антипирин
C. Изониазид
D. кордиамин
E. Никотинамид
78.10%-ийн 200 г кальцийн хлоридын уусмал бэлтгэхэд 40%-ийн /d=1.15г/см3/ уусмалаас нь
хэдэн мл авах вэ?
A. 43,48
B. 52,26
C. 54,45
D. 60,26
E. 80,55
79.ГФХ-ын дагуу Борын хүчлийн тооны тодорхойлолтыг ямар аргаар хийх вэ?
A. Алкалиметр (саармагжуулсан спиртийн оролцоотой)
B. алкалиметр (саармагжуулсан глицериний оролцоотой)
C. Саармагжуулах
D. спектрофотометр
E. перманганатометр
80.Пиразолон-5 уламжлалын эмийн уусмал руу мөнгөний нитрат нэмэхэд эхлээд хөх ягаан
өнгө үүсч, дараа нь саарал өнгийн тунадас буусан бол энэ нь ямар эм байсан бэ?
A. анальгин
B. антипирин
C. Амидопирин
D. Бутадион
E. Фенилбутазон
81.Гидролизийн үр дүнд үүсэх хүчлийн улмаас Витали-Морены урвал өгөх эмийн бодисыг
нэрлэнэ үү
1. Нафазолины гидробромид
2. Папаверины гидрохлорид
3.Пилокарпины гидрохлорид
4. Скополамины гидробромид
5. Пиридоксины гидробромид
82.Рибофлавин гэрлийн нөлөөгөөр амархан задрах ба энэ нь орчны pH-аас
хамаарна.Хүчиллэг ба шүлтлэг орчинд үүсэх бодисыг заана уу.
1. Хүчиллэг орчинд шар өнгөтэй, флуоресценци бүхий люмифлавин
2. Хүчиллэг буюу саармаг орчинд шар өнгөтэй, флуоресценцгүй люмихром
3. Хүчиллэг буюу саармаг орчинд шар өнгөгүй люмихром
4. Шүлтлэг орчинд шар өнгөтэй, флуоресценци бүхий люмифлавин.
5. Аль нь ч биш
83.“Игля лигатурный”- багажийг ямар зориулалтаар хэрэглэдэг вэ?
A. зөөлөн эдийг оёоход
B. эрхтэний хөндийг сэтгэхэд
C. хавирганы ясыг хусахад
D. судсыг түр бооход
E. шарх тэлэхэд
84.Биоматериалд гадны аммиак байгааг яаж мэдэх вэ?
A. Лакмусын цаас ба CuSO4 бүхий цаас хөхөрч, Pb(CH3COO)2 бүхий цаас харлана.
B. Лакмусын цаас ба CuSO4 бүхий цаас хөхөрч, Pb(CH3COO)2 бүхий цаас өөрчлөгдөхгүй
C. Лакмусын цаас ба CuSO4 бүхий цаас өөрчлөгдөхгүй, Pb(CH3COO)2 бүхий цаас
харлавал
D. Лакмусын цаас хөхөрч,CuSO4 ба Pb(CH3COO)2 бүхий цаас харлавал
E. Лакмусын цаас өөрчлөгдөхгүй, CuSO4 ба Pb(CH3COO)2 бүхий цаас харлавал
85.Биоматериалд карбоксигемоглобиныг тодорхойлох нь юугаар хордсоныг илтгэх вэ?
A. Карбон хүчил
B. Кальцийн карбонат
C. Хүнд металлийн давс
D. Угаарын хий
E. Хортой хий
86.Атропины тунг хэтрүүлэн хэрэглэсний улмаас бие махбодид үүсэх шинж тэмдэгийг
нэрлэнэ үү.
1. Хий юм харах
2. Хөдөлгөөн ихсэх
3. Чанга ярих
4. Хамар, ам хатах
5. Хүүхэн хараа нарийсах
87.Фотосинтезийн процессд идэвхтэй оролцдог эдийг нэрлэ.
A. нөөцлөгч паренхим
B. аэронхим
C. ассимляцийн паренхим
D. колленхим
E. склеренхим
88.Фотосинтезийн процессд ямар бодисууд гол үүргийг гүйцэтгэх вэ?
1. хүчилтөрөгч
2. ус
3. нүүрстөрөгч
4. нүүрсхүчлийн хий
5. цардуул
89.Эрдэс амьтны дун хавтасны зүйл болон чанараар хэврэг, эмт бодисыг номхотгоход
тохирно. Зөв хариултыг сонгоно уу.
A. Шатаах
B. Шаргаах
C. Хайлуулах
D. Хуйхлах
E. Нурамлах
90.Эмийн халууны хэмжээ нь нилээд бага, эмийн сүмс нь тунгалаг бус бөгөөд үнэр нь сул,
амт нь их байдаг ямар тан бэ?
A. Ширгээх
B. Дэвтээх
C. Бүрмэл
D. Чанах
E. Аль нь ч биш
91.Эрдэнийн эм нь өөрийнхөө найрлагаас хамаарч өөр өөр нэртэй байдаг нь өөр өөр
зориулттайг илэрхийлдэг. Манай улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд
орсон эрдэнийн эмийг сонгоно уу.
1. Ринчэн манжор чимо
2. Ринчэн раднаа сампил
3. Ринчэн юнин ранила оюут -25
4. Ринчэн дашил
5. Ринчэн сампил норов
92.Нейролептикууд ямар үйлдэл үзүүлдэг вэ?
A. Сэтгэл хөдлөлийг намдаана
B. Сэтгэц тайвшруулах, солиорлын эсрэг
C. Сэрэл, саатлыг тохируулах
D. Сэтгэл уналтын эсрэг
E. Сэтгэл засах
93.Мерказолилын үйлдлийн механизмыг олно уу?
A. Тиреотропны даавар ялгаралтыг багасгана.
B. Цусан дахь сахарын хэмжээг багасгана.
C. Инсулины ялгаралтыг ихэсгэнэ.
D. Бамбай булчирхайн дааварын нийлэгжилтийг дарангуйлна.
E. Бамбайн булчирхайн йод шингээлтийг өөрчилнө.
94.Энтеробиозын үед ямар эмийн бэлдмэлийг хэрэглэх вэ?
A. Фенасал
B. Метронидазол
C. Мебендазол
D. Интерферон
E. Бүгдийг
95.Фурацилиныг ариутгалд / дезинфекци / хэрэглэнэ. Яагаад гэвэл микробын эсрэг
нөлөөлнө.
96.Ямар өвчний үед пропранололыг хэрэглэж болохгүй вэ?
A. Элэгний циррозтой өвчтөнд
B. Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд
C. Гуурсан хоолойн багтраа
D. Чихрийн шижин
E. Ходоод гэдэсний шархлаатай бол
97.Эмийг ямар аргаар хэрэглэхэд системийн өмнөх элиминаци хамгийн их байх вэ?
A. Венийн судсаар тарих
B. Хэлэн дор тавих
C. Булчинд тарих
D. Уух
E. Шулуун гэдсээр хэрэглэх
98.Атровентийг ингаляцаар хэрэглэхэд ямар гаж нөлөө олонтаа илрэх вэ?
A. Остеопороз үүсэх
B. Ханиалгах
C. Амны хөндий ба залгиурын кандидоз үүсэх
D. Өтгөн хатах
99.Эмийн зохистой хэрэглээтэй холбоотой дараах мэдээллүүдийн аль нь буруу вэ?
A. Улсын бүртгэлд бүртгэгдсэн бүх эмийг тус улсын нутагт зарж борлуулж болно.
B. Жоргүй олгож болох эмийг тус улсын нутгийн аль ч хэсэгт зарж борлуулж болно.
C. Зайлшгүй шаардлагатай эмийг хэрэглэх эмнэлгийн шатлалаар нь 4 зэрэг болгодог.
D. Хорт мансууруулах нөлөөт эмийг зөвхөн тусгай хяналтаар зарцуулна.
E. Уламжлалт эмийг категорчилалын дагуу хэрэглэх ёстой.
100. Антибиотик хэрэглэсний улмаас хүүхдийн ясжилт өөрчлөгдөн шүдний өнгө нь
шарлажээ. Дараах антибиотикуудаас алийг нь хэрэглэж байсан байж болох вэ
A. Ампициллин
B. Гентамицин
C. Цефоперазон
D. Эритромицин
E. Тетрациклин
Сорилын зөв хариулт
2-C, 4-C, 6-B, 8-A, 10-B, 12-C, 14-B, , 16-C, 18-D, 20-B, 22-C, , 24-C, 26-E, 28-E, 30-C,
32-A, 34-A, 36-D, 38-B, 40-C, 42-A, 44-E, 46-A, 48-E, 50-A, 52-E, 54-C, 56-A, 58-C, 60-A,
62-B, 64-D, 66-A, 68-D, 70-A, 72-E, 74-E, 76-A, 78-E, 80-A, 82-C, 84-B, 86-C, 88-D, 90-
C, 92-C, 94-A, 96-D, 98-D, 100-E, 102-A, 104-B, 106-A, 108-A, 110-A, 112-A, 114-B, 116-
C, 118-C, 120-A, 122-E, 124-C, 126-A, 128-D, 130-C, 132-D, 134-C, 136-E, 138-C, 140-A,
142-A, 144-B, 146-E, 148-E, 150-B, 152-A, 154-C, 156-A, 158-B, 160-C, 162-D, 164-C,
166-D, 168-B, 170-D, 172-B, 174-C, 176-C, 178-A, 180-E, 182-B, 184-B, 186-D, 188-C,
190-D, 192-C, 194-D, 196-B, 198-A, 200-E,

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt? (20)

Em zuich
Em zuichEm zuich
Em zuich
 
Nem, huuli, es zui-2
Nem, huuli, es zui-2Nem, huuli, es zui-2
Nem, huuli, es zui-2
 
Em nairuulagch 1
Em nairuulagch 1Em nairuulagch 1
Em nairuulagch 1
 
Em nairuulagch
Em nairuulagchEm nairuulagch
Em nairuulagch
 
Em nairuulagch 1 2 495
Em nairuulagch 1 2 495Em nairuulagch 1 2 495
Em nairuulagch 1 2 495
 
Сувилагч - 558
Сувилагч - 558Сувилагч - 558
Сувилагч - 558
 
Em zuich 1
Em zuich 1Em zuich 1
Em zuich 1
 
Эм зүйч -331
Эм зүйч -331Эм зүйч -331
Эм зүйч -331
 
Es zui
Es zuiEs zui
Es zui
 
Em zuich 3
Em zuich 3Em zuich 3
Em zuich 3
 
Chih, hamar, hooloi sudlala
Chih, hamar, hooloi sudlalaChih, hamar, hooloi sudlala
Chih, hamar, hooloi sudlala
 
Eronhii emch jishig soril
Eronhii emch jishig sorilEronhii emch jishig soril
Eronhii emch jishig soril
 
Haldvart ovchin sudlal
Haldvart ovchin sudlalHaldvart ovchin sudlal
Haldvart ovchin sudlal
 
Nemm 2019
Nemm  2019Nemm  2019
Nemm 2019
 
Ерөнхий мэргэжлийн эмч - 697
Ерөнхий мэргэжлийн эмч - 697Ерөнхий мэргэжлийн эмч - 697
Ерөнхий мэргэжлийн эмч - 697
 
Nem, huuli, es zui
Nem, huuli, es zuiNem, huuli, es zui
Nem, huuli, es zui
 
Setgetsiin ovchin sudlal
Setgetsiin ovchin sudlalSetgetsiin ovchin sudlal
Setgetsiin ovchin sudlal
 
Suvilahui 1
Suvilahui 1Suvilahui 1
Suvilahui 1
 
Suvilagcha a20
Suvilagcha a20Suvilagcha a20
Suvilagcha a20
 
Эм найруулагч - 154
Эм найруулагч - 154Эм найруулагч - 154
Эм найруулагч - 154
 

Ähnlich wie Em zuich

Эрүүл мэндийн тухай хууль - 129
Эрүүл мэндийн тухай хууль - 129Эрүүл мэндийн тухай хууль - 129
Эрүүл мэндийн тухай хууль - 129Gantulga Nyamdorj
 
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй - 83
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй - 83Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй - 83
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй - 83Gantulga Nyamdorj
 
Niigmiin eruul mend, huuli erh zui,8 emnelgiin mergejiltnii es zuin hem hemjee
Niigmiin eruul mend, huuli erh zui,8 emnelgiin mergejiltnii es zuin hem hemjeeNiigmiin eruul mend, huuli erh zui,8 emnelgiin mergejiltnii es zuin hem hemjee
Niigmiin eruul mend, huuli erh zui,8 emnelgiin mergejiltnii es zuin hem hemjeeGantulga Nyamdorj
 
Niigmiin eruul mend, huuli erh zui,8 emnelgiin mergejiltnii es zuin hem hemjee
Niigmiin eruul mend, huuli erh zui,8 emnelgiin mergejiltnii es zuin hem hemjeeNiigmiin eruul mend, huuli erh zui,8 emnelgiin mergejiltnii es zuin hem hemjee
Niigmiin eruul mend, huuli erh zui,8 emnelgiin mergejiltnii es zuin hem hemjeeGantulga Nyamdorj
 
Biohimiin laborant 2018-12-15
Biohimiin laborant 2018-12-15Biohimiin laborant 2018-12-15
Biohimiin laborant 2018-12-15Gantulga Nyamdorj
 
Эрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
Эрүүл Зүрх Эрүүл УлаанбаатарЭрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
Эрүүл Зүрх Эрүүл УлаанбаатарMuzzy Muzzy
 

Ähnlich wie Em zuich (20)

Em nairuulagch
Em nairuulagchEm nairuulagch
Em nairuulagch
 
Bio anagaah
Bio anagaahBio anagaah
Bio anagaah
 
Bio anagaah
Bio anagaahBio anagaah
Bio anagaah
 
Bio anagaahiin mergejilten
Bio anagaahiin mergejiltenBio anagaahiin mergejilten
Bio anagaahiin mergejilten
 
Em zuich
Em zuichEm zuich
Em zuich
 
Suvilahui elselt 2018
Suvilahui elselt 2018Suvilahui elselt 2018
Suvilahui elselt 2018
 
Эрүүл мэндийн тухай хууль - 129
Эрүүл мэндийн тухай хууль - 129Эрүүл мэндийн тухай хууль - 129
Эрүүл мэндийн тухай хууль - 129
 
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй - 83
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй - 83Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй - 83
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй - 83
 
Emnelzuin emgeg sudlal
Emnelzuin emgeg sudlalEmnelzuin emgeg sudlal
Emnelzuin emgeg sudlal
 
Suvilahui 2018
Suvilahui 2018 Suvilahui 2018
Suvilahui 2018
 
Nemsoril
NemsorilNemsoril
Nemsoril
 
Niigmiin eruul mend, huuli erh zui,8 emnelgiin mergejiltnii es zuin hem hemjee
Niigmiin eruul mend, huuli erh zui,8 emnelgiin mergejiltnii es zuin hem hemjeeNiigmiin eruul mend, huuli erh zui,8 emnelgiin mergejiltnii es zuin hem hemjee
Niigmiin eruul mend, huuli erh zui,8 emnelgiin mergejiltnii es zuin hem hemjee
 
Niigmiin eruul mend, huuli erh zui,8 emnelgiin mergejiltnii es zuin hem hemjee
Niigmiin eruul mend, huuli erh zui,8 emnelgiin mergejiltnii es zuin hem hemjeeNiigmiin eruul mend, huuli erh zui,8 emnelgiin mergejiltnii es zuin hem hemjee
Niigmiin eruul mend, huuli erh zui,8 emnelgiin mergejiltnii es zuin hem hemjee
 
Nyan sudlal 2018-12-15
Nyan sudlal 2018-12-15Nyan sudlal 2018-12-15
Nyan sudlal 2018-12-15
 
Serilogy 2018-12-15
Serilogy 2018-12-15Serilogy 2018-12-15
Serilogy 2018-12-15
 
Biohimiin laborant 2018-12-15
Biohimiin laborant 2018-12-15Biohimiin laborant 2018-12-15
Biohimiin laborant 2018-12-15
 
Yaraltai 2018-12-15
Yaraltai 2018-12-15Yaraltai 2018-12-15
Yaraltai 2018-12-15
 
Nemm 2019-01-07
Nemm 2019-01-07Nemm 2019-01-07
Nemm 2019-01-07
 
Эрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
Эрүүл Зүрх Эрүүл УлаанбаатарЭрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
Эрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
 
Suvilagch 2
Suvilagch 2Suvilagch 2
Suvilagch 2
 

Mehr von Gantulga Nyamdorj (20)

Muau sudlal2021
Muau sudlal2021Muau sudlal2021
Muau sudlal2021
 
Nuur amnii mes zasal sudlal
Nuur amnii mes zasal sudlalNuur amnii mes zasal sudlal
Nuur amnii mes zasal sudlal
 
Sergeen zasal sudlal
Sergeen zasal sudlalSergeen zasal sudlal
Sergeen zasal sudlal
 
Mes zasal sudlal
Mes zasal sudlalMes zasal sudlal
Mes zasal sudlal
 
Medrel sudlal
Medrel sudlalMedrel sudlal
Medrel sudlal
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
 
Zuu toono zasal sudlal
Zuu toono zasal sudlalZuu toono zasal sudlal
Zuu toono zasal sudlal
 
Zoonoziin ovchin sudlal
Zoonoziin ovchin sudlalZoonoziin ovchin sudlal
Zoonoziin ovchin sudlal
 
Nud sudlal
Nud sudlalNud sudlal
Nud sudlal
 
Muau sudlal
Muau sudlalMuau sudlal
Muau sudlal
 
Medeeguijuuleg sudlal
Medeeguijuuleg sudlalMedeeguijuuleg sudlal
Medeeguijuuleg sudlal
 
Huuhed sudlal
Huuhed sudlalHuuhed sudlal
Huuhed sudlal
 
Havdar sudlal
Havdar sudlalHavdar sudlal
Havdar sudlal
 
Haldvart ovchin sudlal
Haldvart ovchin sudlalHaldvart ovchin sudlal
Haldvart ovchin sudlal
 
Gemtel sogog sudlal
Gemtel sogog sudlalGemtel sogog sudlal
Gemtel sogog sudlal
 
Eh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlalEh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlal
 
Durs onoshilgoo sudlal
Durs onoshilgoo sudlalDurs onoshilgoo sudlal
Durs onoshilgoo sudlal
 
Ch.kh.k hooloi sudlal
Ch.kh.k hooloi sudlalCh.kh.k hooloi sudlal
Ch.kh.k hooloi sudlal
 
Aris sudlal
Aris sudlalAris sudlal
Aris sudlal
 
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
 

Em zuich

  • 1. ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТАД ЭЛСЭХ ЭМ ЗҮЙЧИД ЗОРИУЛСАН ШАЛГАЛТЫН ЖИШИГ СОРИЛ 1. Нэг сонголттой тест ( Зөвхөн 1 хариулт зөв байх ) Энэ хэлбэрийн сорил нь A, B, C, D, E гэсэн дугаартай бөгөөд Зөвхөн 1 зөв хариуг сонгоно. 2. Олон сонголттой тест ( Хэдэн ч хариулт зөв байж болох ) 1, 2, 3 дугаар хариултууд зөв бол (A.) 1, 2, 3, 4 дугаар хариултууд зөв бол (B.) 2 ба 4 дугаар хариултууд зөв бол (C.) Зөвхөн 4-р хариулт зөв бол (D.) Бүх хариулт зөв бол (E.) 3. Шалтгаан хамаарлын тест (Заагдсан тестүүдийн үнэн зөв хийгээд тэдгээрийн шалтгаан хамаарлыг тодорхойлно.) Зөв, Зөв, Зөв (A.) Зөв, Зөв, Буруу (B.) Зөв, Буруу, Буруу (C.) Буруу, Зөв, Буруу (D.) Буруу, Буруу, Буруу (E.) 1. Өрсөлдөөний шинжилгээг хийхэд ашигладаг аргуудад аль нь багтах вэ? A. Зах зээлд шинээр орж ирэгчдийг судлах B. Өрсөлдөгчийн үйл ажиллагааг судлах C. Портерийн загвараар судлах D. Орлуулах бүтээгдэхүүн, үйлчилгээг судлах E. Портер-Лоулерийн загвараар судлах 2. Гадаад хүчин зүйлсийн микро орчинд аль нь багтах вэ? A. Хүн ам зүйн орчин B. Эдийн засгийн орчин C. Өрсөлдөгчид D. Улс төр, эрх зүйн орчин E. Байгаль, экологийн орчин 3. Байгууллагын төлөвлөлтийг боловсруулсан хэмжээнд хэрэгжүүлэх явдлыг баталгаажуулах ба байгууллагын хэтийн үйл ажиллагааг тодорхойлох, төлөвлөлтөнд хүчтэй нөлөөлөх орчны гол хүчин зүйлсийг хянах үйл ажиллагааг юу гэдэг вэ? A. Тактикийн хяналт B. Стратегийн хяналт C. Үйл ажиллагааны хяналт D. Хэтийн болон дунд хугацааны хяналт E. Ойрын болон дунд хугацааны хяналт 4. Хяналтын төрлүүдийг сонгоно уу? A. Буцах холбооны хяналт B. Явцын хяналт C. Урьдчилсан хяналт D. Тактикийн хяналт E. Удирдлагын хяналт 5. Байгууллагын ажилчид нь өөрсдийгөө илэрхийлэх, нийгмийн болон аюулгүй байдлын хэрэгцээгээ хангахын тулд бүлэг байгуулах шалтгаантд аль нь орох вэ? A. Эдийн засгийн шалтгаан B. Нийгэм, сэтгэл зүйн шалтгаан C. Бодит шалтгаан D. Нийгмийн шалтгаан E. Сэтгэл зүйн шалтгаан 6. Байгууллагын ажлын амжилтыг илэрхийлэх хүчин зүйлүүдэд аль нь орох вэ? 1. Үйлчилгээний цагийн уртсалт 2. Амьдрах чадварын дээшлэлт
  • 2. 3. Гаргасан шийдвэрийн хэрэгжилт 4. Хөдөлмөрийн бүтээмжийн дээшлэлт 5. Материаллаг баазын нэмэгдэлт 7. Эмийн сангийн эм үйлдвэрлэлийн байрны хэм, агаарын хөдөлгөөний хурд хэд байх ёстой вэ? A. 16-18 хэм, аг.хөд, 0.1 м.с B. 18-26 хэм, аг.хөд, 0.1 м.с C. 18-20 хэм, аг.хөд, 0.3 м.с D. 18-22 хэм, аг.хөд, 0.4 м.с E. 18-22 хэм, аг.хөд, 0.5 м.с 8. Эмчилгээний тохиолдол гэж юу вэ? A. Амбулаторийн үзлэгээр тохиолдсон өвчин B. Оношийн дагуу эмчлэх өвчтөн C. Онош тогтоогдож эмчлэгдсэн өвчтөн D. Тавьсан онош, эмчлэгдэх өвчтөн E. Тавьсан онош, бүртгэгдсэн өвчин 9. Хүчтэй үйлчлэх эмийг амбулаторийн жороор олгох тохиолдолд хэний гарын үсэгтэй жороор олгох вэ? A. Эмчлэгч эмч B. Эмч C. Эмчилгээ эрхэлсэн орлогч D. Амбулаторийн эрхлэгч E. Эмийн сангийн эрхлэгч 10.Эмийн санд ашиглагдаж байгаа бюреткийн системийг хэрхэн цэвэрлэх вэ? A. 7 хоног бүр гичийн 2.5% уусмалаар угааж, нэрмэл усаар зайлна B. 7 хоног бүр гичийн 5% уусмалаар угааж, нэрмэл усаар зайлна C. 7 хоногт нэг удаа гичийн 10% уусмалаар угааж, нэрмэл усаар зайлна D. 7 хоног тутамд гичийн 5-10% уусмалаар угааж, нэрмэл усаар зайлна E. 7 хоног бүр гичийн1-5% уусмалаар угааж, нэрмэл усаар зайлна 11.Хандив, тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг хэрхэн зарцуулах вэ? 1. Хандив, тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг зориулалтаар хэрэглэхийг эрхэмлэнэ. 2. Хандив, тусламж хүлээн авагч байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгслийн эргэлтийн хөрөнгөдөө бүртгэн авч ашиглалтад хяналт тавьж байна. 3. Хандив, тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг зарж борлуулахгүй. 4. Хандив, тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг зөвхөн эмнэлгийн өвчтөний хэрэгцээнд зарцуулна 5. Хандив, тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг мэргэжлийн хяналтын байгууллага хянаж байна. 12.Аливаа эмийн сангуудын барааны эргэлтийн хурд нь барааны нөөцөөс ихээхэн хамаарах ба борлуулалтын хэмжээтэй ямар хамааралтай байх вэ? A. Бага зэрэг хамааралтай B. Нилээд хамааралтай C. Урвуу хамааралтай D. Шууд хамааралтай E. Хамааралгүй 13.Эмийн үйлдвэрийн барилга, капсул эм үйлдвэрлэх тоног төхөөрөмж зэрэг нь хөрөнгийн аль ангилалд орох вэ? A. Эргэлтийн бус хөрөнгө B. Эргэлтийн - биет хөрөнгө C. Эргэлтийн – биет бус хөрөнгө D. Эргэлтийн бус – биет бус хөрөнгө E. Эргэлтийн бус - биет хөрөнгө 14.“Х” эмийн сан жорын төлөвлөлтийг хийхдээ амбулаторийн жорын тоог амбулаторийн үзлэгийн тоонд харьцуулж ямар үзүүлэлтийг тодорхойлж болох вэ? A. Амбулаторийн үзлэгийг тооцох коэффициент B. Амбулаторийн жорын төлөвлөлтийн коэффициент
  • 3. C. Амбулаторийн үзлэгийн төлөвлөлтийн коэффициент D. Амбулаторийн жор ба төлөвлөлтийг тооцох коэффициент E. Амбулаторийн жорыг тооцох коэффициент 15.Тооллогоор эд хариуцагчийн эм бараанаас хагарч хэмхэрсэн, ширгэсэн, чанар байдал нь муудсан, хугацаа дууссан эм бараа гарвал ямар шийдвэр гаргах вэ? A. Тоологдсон зүйлийн ерөнхий дүнгээс хасна B. Тоологдсон зүйлийн ерөнхий дүнгээс хасаж, тусгай бүлгээр бүртгэл үйлдэнэ. C. Тоологдсон зүйлийн ерөнхий дүнд оруулан тусгай бүлгээр бүртгэл үйлдэнэ D. Тоологдсон зүйлийн ерөнхий дүнгээс хасаж, оруулан тусгай бүлгээр бүртгэл үйлдэн актална. E. Тоологдсон зүйлийн ерөнхий дүнд оруулан актална. 16.Хувьсах зардлыг тодорхойлно уу? A. Түүхий эд B. Даатгалын хураамж C. Фирмийн хөлслөн авсан конторын тоног төхөөрөмжийн зардал D. Зээлийн хүү E. Цалин 17.Эмийн санд нягтлан бодох бүртгэлийн доорх хэлбэрүүд байна A. Энгийн данс хөтлөлтийн, баланс гаргах хэлбэр B. Статистик бүртгэлийн баланс гаргах хэлбэр C. Дебет , кредит гүйлгээний D. Дебет , кредит , баланс E. Дебетийн орлого ,зарлага , баланс 18.Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хураамжийг хэдийд цалингаас суутгах вэ? A. Улиралд B. Жилд C. Сар бүрийн урьдчилгаа цалингаас D. Сар бүрийн эцсийн цалингаас E. хагас жилд 19.Буруу найруулсан жорын бүртгэлийг хэн хөтлөх ёстой бэ? A. Эм найруулагч B. Олгогч шалгагч C. Жор хүлээн авагч D. Шинжлэгч E. Дефектар 20.Амбулаторийн жорын тоог, дэвсгэр нутгийн хүн амын тоонд харьцуулбал ямар үзүүлэлтийг гарган авч болох вэ? A. Нийт хүн амд ноогдох амбулаторийн жорын тоо B. Хүн амд ноогдох амбулаторийн үзлэгийн тоо C. Нэг хүнд ноогдох амбулаторийн жорын тоо D. Нэг хүнд ноогдох стационарын жорын тоо E. Стационарт байх хоногийн тоо 21.Эм хангамжийн байгууллагуудын нэхэмжлэх, гэрээ, төлөгдсөн чекүүд, бараа материалын биет тооллого зэрэг баримтад тулгуурлан ня-бо дансны бичилтийг гүйцэтгэнэ. Энэ нь нягтлан бодохын ямар зарчим бэ? A. Бодитой байх зарчим B. Өртгийн зарчим C. Материаллаг байх зарчим D. Бие даасан зарчим E. Жинхэнэ хэрэгжилтийн зарчим 22.Ерөнхий журналыг дараах зориулалтаар ашиглана. Зөв хувилбаруудыг сонгоно уу? 1. Жижиг аж ахуй нэгжүүд үйл ажиллагааны бүх ажил гүйлгээг дансанд бүртгэх үндсэн журналын хэлбэрээр бүртгэх 2. Дэлгэрэнгүй бүртгэлээс ажил гүйлгээг ерөнхий дансанд бүртгэх 3. Ямар ч журналд бүртгэх боломжгүй, эсвэл бүртгэгдээгүй орхигдсон ажил гүйлгээг бүртгэлд тусгах
  • 4. 4. Бүртгэгдсэн ажил гүйлгээг залруулах, тохируулах 5. Ямар нэг хаалтын бичилт хийх 23.Эмийн сангийн үндсэн үзүүлэлтүүдийг статистик аргаар төлөвлөнө гэдэгт дараах аргуудыг оруулна 1. Дундаж хэмжигдэхүүнээр 2. Өсөлтийн темпээр 3. Динамик эгнээний үзүүлэлтээр 4. Тогтоосон нормативаар 5. Үзүүлэлтүүдээр уялдуулж баланслуулах 24.Эмийн сангийн үйл ажиллагааны бүртгэл тооцооны гол зорилт нь юу вэ? 1. Эмийн сангийн үндсэн үзүүлэлтүүд, төлөвлөгөөт зорилтуудын биелэлтэнд мэргэжлийн болоод эдийн засгийн хяналт тавих 2. Өмч хөрөнгийн хамгаалалтыг хянах 3. Үргүй зардлыг багасгах 4. Үйл ажиллагаа, хөрөнгө мөнгөний ойрын болон хэтийн төлөвлөлтийг зөв хийх 5. Ашиг орлоготой ажиллах боломжийн мэдээллийг гаргаж, удирдлагын зүгээс анхаарч хийх асуудлын цаашдын чиглэлийг өгөх 25.Дараах тохиолдолд ээлжит бус ба гэнэтийн, хяналтын тооллого хийгдэнэ. 1. Хууль хяналтын байгууллага ба дээд байгууллагаас шалгах үед 2. Санхүүгийн байгууллагаас баримтын шалгалт хийх үед 3. Эм барааны үнэ өөрчлөгдөх үед 4. Үнийн дүнгээр (мөнгөн дүнгээр) тооцоо бодуулдаг эд хариуцагчид (жор баригч) - ийн эм бараа материал, сав боодол, туслах материалын тооллогын үед 5. Нэр төрлөөр тооцоогоо бодуулдаг эмийн агуулах буюу дефектарын хариуцсан эм барааны тооллогын үед 26.Эмийн сангийн ажилчдын орон тоог төлөвлөхдөө мэргэжлийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт болох жор хүлээн авалт ба эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох эм бараа борлуулалт болон нөлөөлөл үзүүлэх дараах хүчин зүйлүүдийг харгалзан үзэх шаардлагатай байдаг Зөв хувилбарыг сонгоно уу? 1. Эмийн сангийн хэлбэр 2. Эмийн сангийн үйлчилгээний хүрээ 3. Эмийн сангийн бүтэц, үйлчилгээний нэр төрөл 4. Эмийн сангийн үйлчилгээний цаг 5. Эмийн сангийн салбарын тоо 27.Зах зээлд гарч үүрэг зорилтоо гүйцэтгэх, таних тэмдэгтэй барааны тооцоолсон чадварыг юу гэж ойлгох вэ? A. Уг барааны хүч чадал B. Уг барааны тодорхойлолт C. Уг барааны чанар D. Уг барааны таних тэмдэг E. Уг барааны хөдөлгөөн 28.Үйлчилгээний бүрэн мөчлөгтэй бөөний худалдаачид нь өөр хоорондоо юугаараа ялгагдах вэ? A. барааны нэр төрлийн олон цөөнөөр B. барааны чанараар C. барааны хувиарлалтаар D. барааны үйлдвэрлэлээр E. барааны хуваарилалтаар 29.Барааны үнийн бууралтын шалтгаан нь: A. Татварын өсөлт B. Хэрэглэгчийн орлогын өсөлт C. үйлдвэрлэлийн нөөцийн үнийн бууралт D. дагалдах барааны үнэ цэнийн бууралт E. Экспортын татварын бууралт 30.Монгол улсын Үндсэн хуулийн 2-р бүлгийн 16-р зүйлийн 2-д иргэний эрүүл мэндийн талаар юу гэж заасан бэ?
  • 5. A. Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй B. Хүн амын эрүүл мэнд нь төрийн онцгой анхаарал ивээлд байна. C. Иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламжийг ялгаварлаж гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлнэ. D. Өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагад адил тэгш хандана. E. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагаа нь хүмүүнлэг, энэрэнгүй ёс, ШУ-ны мэдлэг, ололт, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны аргад тулгуурлана. 31.Худалдагч олон янзын шинж чанартай, янз бүрийн чимэглэлтэй, өөр өөр чанартай, олон янзаар савлагдсан гэх мэт хоёр буюу хэд хэдэн барааг худалдан борлуулах үйл ажиллагааг A. нийтийн маркетинг B. барааны ялгавартай маркетинг C. зорилтот маркетинг D. ирээдүйн эрэлттэй маркетинг E. ганцаарчилсан маркетинг гэнэ. 32.Хүмүүсийн хэрэгцээг хангахуйц олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хийхэд шаардлагатай төрөл бүрийн хүчин зүйлсийг хооронд нэгтгэх үйл явцыг A. хөдөлмөр B. капитал C. бүтээгдэхүүн D. үйлдвэрлэл E. үйлчилгээ гэнэ. 33.Үйлчилдэг эмнэлгүүдэд эмийг хуваарилах коэффициентыг хэрхэн тооцох вэ? A. Үйлчилж буй эмнэлгийн орны тоог үйлчилж буй хүрээний эмнэлгийн орны тоонд харьцуулж B. Үйлчилж буй хүрээний эмнэлгийн орны тоог үйлчилж буй эмнэлгийн орны тоогнд харьцуулж C. Үйлчилж буй хүрээний хүн амын тоог эмнэлгийн орны тоонд харьцуулж D. Үйлчилж буй өвчтөний тоог эмчилгээ хийлгэх хүний тоонд харьцуулж E. Үйлчилж буй өвчтөний тоог курс эмчилгээний эмийн тоонд харьцуулж 34.Эм биобэлдмэлийн улсын хяналтыг аймагт явуулах улсын байцаагчийг хэн томилох бэ? A. Засгийн газар B. ЭМЯам C. Хяналтын нэгдсэн алба D. Аймгийн засаг дарга E. Орон нутгийн засаг дарга 35.Эмийг хэрэглээний онцлогоор нь дараах байдлаар ангилан хэрэгцээ эрэлтийг тодорхойлж болно. 1. Өргөн хэрэглээний 2. Өвөрмэц үйлчилгээтэй 3. Хэрэглээг нь нормчилсон 4. Удаан үйлчилгээтэй 5. Өргөн хэрэглээний хязгаарлагдмал үйлдэлтэй 36.Эм ханган нийлүүлэх байгууллагын сүлжээг дараах байдлаар бүрдүүлж болно. 1. Барааны бүлгээр 2. Барааны нэр төрлөөр 3. Импортлосон нэр төрлөөр 4. Байршлаар 5. Хэрэглэгчийн төрлөөр 37.Эмчилгээний зориулалттай хийг хэрэглэж дуусахад баллон даралтгүй болдог. Ийм учраас тээвэрлэх үед цэнэгтэй баллон тээвэрлэхтэй адил нөхцөл шаардлагагүй бөгөөд хамгаалах таг, хажуугийн бөглөө заавал байх албагүй.
  • 6. 38.Тээвэрлэлт хадгалалтын онцгой горим шаардагдах вакцин, биобэлдмэл, оношлуур байдаг бөгөөд тэдгээрээс бусад барааг гаалийн агуулахаас татан авах үүргийг Эмимпэкс концерн хариуцах ба харин вакцин, биобэлдмэл, оношлуурын татан авалт, хадгалалт, тээвэрлэлтийг ХӨСҮТ гүйцэтгэнэ 39.Нэгж бүтээгдэхүүний үнийг багасгахад нийт орлого буурна, яагаад гэвэл үнийг ихэсгэхэд нийт орлого буурч эрэлтийн мэдрэмж муу байна гэж үзнэ. 40.Тарилгын зориулалттай уусгагчид тавих шаардлага ямар байх вэ? Зөв хариултыг сонгоно уу? A. Уусгагч нь маш сайн уусгах чадвартай, хадгалах явцад тогтвор сайтай, физик-химийн хувьд эмийн бодистой харилцан үйлчлэлд ордоггүй, фармакологийн хувьд идэвхгүй, хэрэглэхэд тохиромжтой байхаас гадна үнэ хямдтай байвал тохиромжтой B. Уусгагч нь уусгах чадвар сайтай, хадгалах явцад тогтвор сайтай, физик- химийн хувьд эмийн бодистой харилцан үйлчлэлд ордоггүй, фармакологийн хувьд идэвхгүй, амархан хөлддөг, хэрэглэхэд тохиромжтой үнэ хямд байх шаардлагатай. C. Уусгагч нь маш сайн уусгах чадвартай, хадгалах явцад тогтвор сайтай физмк- химийн хувьд эмийн бодистой харилцан үйлчлэлд ордоггүй, фармакологийн хувьд идэвхгүй, хэрэглэхэд тохиромжтой өндөр үнэтэй байх шаардлагатай. D. Уусгагч нь маш сайн уусгах чадвартай, хадгалах явцад тогтвор сайтай физмк- химийн хувьд эмийн бодистой харилцан үйлчлэлд ордог, фармакологийн хувьд идэвхгүй, хэрэглэхэд тохиромжтой үнэ хямд байх хэрэгтэй. E. Уусгагч нь маш сайн уусгах чадвартай, хадгалах явцад тогтвортой, физмк- химийн хувьд эмийн бодистой харилцан үйлчлэлд ордоггүй, фармакологийн хувьд идэвхгүй, өндөр температурт хайлдаг, хэрэглэхэд тохиромжтой үнэ хямд байх хэрэгтэй. 41.Тун шилний дотор талыг ямар аргаар угаах вэ? Зөв хариултыг сонгоно уу? A. Химийн B. Физикийн C. Тариурын D. Конденсацын E. Биологийн 42.№1 уур нүдүүрийн диаметр ( мм) -ийг заана уу? A. 40 мм B. 50 мм C. 55 мм D. 60 мм E. 65 мм 43.Хүний цус, нулимс, нугасны шингэний осмос даралт хэдтэй тэнцүү байдаг вэ? A. 7.0 атм B. 7.2 атм C. 7.4 атм D. 7.6 атм E. 7.8 атм 44.Дараах холимог шингэн эмийн нийт эзэлхүүнийг олно уу? Кодейн 0.12 Натрийн бромид 4.0 Натрийн гидрокарбонат 4.0 Гуа хатны хандмал 5 мл Бамбайн хандмал 20 мл Нэрмэл ус 200 мл A. 200 мл B. 205 мл C. 220 мл D. 225 мл E. 233.12 мл 45.Холимог шингэн эм бэлтгэхэд усыг ямар зорилгоор эхлээд хийдэг вэ?
  • 7. A. Сулруулсан уусмал гарган авах зорилгоор B. Нэгэн төрлийн уусмал болгох зорилгоор C. Ингредиентүүдийн харилцан үйлчлэлээс сэргийлэх D. уусгагчийн алдагдлыг багасгах E. Уусах бодис, уусмалын хэмжээг алдагдуулахгүйн тулд 46.Тосон түрхэцийн найрлаганд дэгдэмхий бодис болох ментол, камфор, тимол, фенол зэрэг бодис орсон байвал сууриндаа яаж оруулах вэ? A. Сууриа халааж хайлуулаад нэмнэ. B. Сууриндаа шууд нэмж хийгээд сайтар хутгана. C. Хайлуулж хагас хөргөсөн сууриндаа уусгана D. Эмийн бодисоо усанд уусгаж уусмал байдалд оруулаад нэмнэ E. Эмийн бодисоо спиртэнд уусгана. 47.Нунтгийн асгарах жин гэдэг тодорхойлолтын хамгийн зөвийг сонгоно уу? A. Чөлөөтэй асгарах нунтгийн нэгж эзэлхүүн дэх жинг хэлнэ. B. Нунтаг бодисын хүндийн жинг хэлнэ. C. Нунтаг бодисын хувийн жинг хэлнэ. D. Чөлөөтэй асгарах нунтгийн жинг хэлнэ. E. Нунтаг бодисын нягтыг хэлнэ. 48.Шулуун гэдэсний капсулын бүрхүүлийг бэлтгэхдээ дараах бодисуудыг ямар харьцаагаар бэлтгэдэг вэ? Зөв хариултыг сонгоно уу? A. Желатин 20% ,глицерин 10% B. Желатин 1 хэсэг, глицерин 3хэсэг, ус 5 хэсэг C. Желатин 3 хэсэг, глицерин 1 хэсэг, ус 5 хэсэг D. Желатин 70% ,глицерин 30% E. Желатин 1хэсэг,глицерин 5 хэсэг,ус 4 хэсэг 49.Цийдмэгийн дисперсийн фазын жижиг хэсгийн хэмжээ хэд вэ? A. 1 нм B. 1 - 100 нм C. 0,1 – 5 мкм D. 1 – 150 мкм E. 150-300 мкм 50.Усыг нэрэхэд бэлтгэх үйл явцыг заана уу. 1. усыг тунгаах 2. усыг зөөлрүүлэх 3. коллойд хольцыг бүлэгнүүлж ялгах 4. аммиакийг холбож цэвэрлэх 5. органик хольцыг задалж цэвэрлэх 51.Хөвмөл хэлбэрийн тосон түрхцэн дэх эмийн бодисын жижиглэлтийн хэмжээг микроскопын тусламжтайгаар тодорхойлоход дараах шаардлагыг хангасан байх ёстой. 1. Германы фармакопейд тосон түрхцэн дэх эмийн бодисын жижиг хэсгийн хэмжээ 60 мкм- ээс томгүй, нүдний тосон түрхцэнд-50 мкм-ээс томгүй байх ёстой. 2.АНУ-д нүдний тосон түрхцэн дэх эмийн бодисын хэмжээ 50 мкм-ээс томгүй байх ёстой. 3. ОХУ-д тосон түрхцэнд 50 мкм-ээс томгүй хэсгүүд 5%-иас хэтрэхгүй байна 4. Босины аргаар тодорхойлоход 60 мкм- ээс томгүй хэсгүүд 5%-иас хэтрэхгүй байна. 5. Чулковын аргаар тодорхойлоход 60 мкм- ээс томгүй хэсгүүд 3%-иас хэтрэхгүй байна 52.Усан ба спиртэн уусмал бэлтгэх ерөнхий технологийн дүрмэнд аль арга нь хамаарах вэ? 1. Жин эзэлхүүний арга 2. Халаах, шүүх 3. Уусгагчийг эзэлхүүнээр хэмжиж авах арга 4. Эмийн бодисыг жигнэж авсныхаа дараа уусгагчийг нэмэх 5. Хуурай ариутгасан шилэнд уусгах процессыг явуулна. 53.Ургамлын түүхий эдээс усан ялгамал бэлтгэхэд ямар шинж чанарыг тооцох ёстой вэ? 1. Түүхий эдийн эсийн бүтэц 2. Үйлчлэгч бодисын физик химийн шинж чанар 3. Дагалдагч болон балласт бодисын физик химийн шинж чанар 4. Шүүх арга
  • 8. 5. Экстрагентын эзэлхүүн 54.Үрэлд ямар зорилгоор туслах бодисуудыг нэмдэг вэ? 1. үрэл эмэнд жин багтаамж олгох зорилгоор 2. үрэлд уян хатан байдал олгох зорилгоор 3. үрэлд хэлбэр дүрс олгох зорилгоор 4. үрэл эмийн бүрэлдэхүүнд орж байгаа эмийн бодисын үйлчилгээг ихэсгэх зорилгоор 5. үрэл эмийн бүрэлдэхүүнд орж байгаа эмийн бодисын үйлчилгээг хурдасгах зорилгоор 55.Дамжин бохирдох гэж юу вэ? Зөв хариултыг сонгоно уу? A. Нэг бүтээгдэхүүний эхлэл материал, дамжлагын бүтээгдэхүүн эсвэл бэлэн бүтээгдэхүүн нь өөр бүтээгдэхүүний эхлэл материал болон үйлдвэрлэлийн явцын материалаар бохирдохыг хэлдэг B. Үйлдвэрлэлийн явцад завсрын ба эцсийн бүтээгдэхүүн нь өөр бусад эхний материал ба эцсийн бүтээгдэхүүнээр бохирдохыг хэлнэ C. Эцсийн савлалт, хаяглалтыг оруулан үйлдвэрлэлийн бүх шатны бохирдолтыг хэлнэ. D. Эмийн бүтээгдэхүүний чанарын өөрчлөлтийн шалтгаан нь болдог процесс юм E. Eэхний материал, эцсийн савлалт, хаяглалт зэрэг нь үйлдвэрлэлийн бүх бүтээгдэхүүнийг бохирдуулахыг хэлнэ 56.Ариун эмийн үйлдвэрлэлийн “Д” зэрэглэлд ажилчдад ямар шаардлага тавих вэ? Зөв хариултыг сонгоно уу? A. Үсийг, боломжтой бол сахлыг ил гаргахгүй битүү далдалсан, хамгаалалтын хувцас тэдгээрт тохирсон гутал өмссөн байх B. Үсийг, боломжтой бол сахлыг ил гаргахгүй битүү далдалсан, өмд цамцны хослол 1 эсвэл 2 ширхэг байх C. Толгойн өмсгөл нь үсийг бүрэн далдалсан байх D. Өдөр бүр ариутгасан шинэ хувцас өмсөх E. Усанд орсон байх 57.Новокайнд тогтворжуулагчийг ямар зорилгоор хэрэглэх вэ? Зөв хариултыг сонгоно уу? A. Исэлдэхээс сэргийлж B. Тунадасжихаас сэргийлж C. Ангижрахаас сэргийлж D. Хадгалах хугацааг нь уртасгах E. Чанарыг нь хэвээр хадгалах 58.Тун шилний дотор талыг ямар аргаар угаах вэ? Зөв хариултыг сонгоно уу? A. Химийн B. Физикийн C. Тариурын D. Конденсацын E. Биологийн 59.Д зэрэглэлийн өрөөнд дараах ажлуудын алийг нь хийх вэ? Зөв хариултыг сонгоно уу? A. Уусмал найруулах B. Туншил угаах C. Дрот угаах D. Туншил дүүргэх E. Хувцас солих 60.Үрэл эмийн хэлбэрийг өнгөлөхөд ямар бодис ордог вэ? Зөв хариултыг сонгоно уу? 1. Тальк 2. Лав 3. Ургамлын тос 4. Сахарын пудр 5. Метилцеллюлоз 61.Гоюу хийх үндсэн түүхий эд нь юу вэ? Зөв хариултыг сонгоно уу? 1. Давирхай 2. парафин ланолин вазелин 3. өөх тос өөхний дээд хүчлийн давснууд 4. каучук 5. дэгдэмтгий уусгагчид
  • 9. 62.Аэрозоль эмийн хэлбэрийг тээвэрлэх, хадгалахад онцгой нөхцөл шаарддаг. Учир нь цохилтийн хүч, нарны туяаны шууд нөлөө, температурын огцом өсөлт зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр эмийн бодисын үйлдэл буурдаг. 63.Урьдчилан тооцоолж жижиглэсэн түүхий эдийг хандлагч саванд хийж хандлагч нэмж үе үе хутган тасалгааны температурт хандлана. Энэ ямар арга вэ? A. Мацерац B. Перколяц C. Ремацерац D. Реперколяци E. Хурдавчилсан хэсэгчилсэн мацерац 64.100 мл бадааны шингэн хандыг (1:1) АНУ-ын фармакопейн реперколяцийн аргаар, 30% этанолоор хандлан гарган авах тооцоо хийнэ үү, K= 2.0 A. Түүхий эд 100 г-ыг авч 20:30:50 харьцаагаар 3 хувааж перколяторт хийгээд 290 мл 30% этанолоор хандална. B. Түүхий эд 50 г-ыг авч 50:30:20 харьцаагаар хувааж 3 перколяторт хийгээд 30% этанол 175 мл-ийг бэлтгэн I перколятораас эхлэн хандална. C. Түүхий эд 50 г-ыг авч 20:30:50 харьцаагаар хувааж 3 перколяторт хийгээд 300 мл 30% этанолоор I перколятораас эхлэн хандална. D. Түүхий эд 100 г-ыг авч 50:30:20 харьцаагаар хувааж 3 перколяторт хийгээд 30% этанол 300 мл-ийг бэлтгэн I перколятораас эхлэн хандална. E. Түүхий эд 100 г-ыг авч 50:32,5:17,5 харьцаагаар 3 хувааж перколяторт хийгээд 300 мл 30% этанолоор хандална. 65.Эфирийн тос бүхий бэлдмэлийг хадгалах хамгийн дээд температурыг заана уу A. +50 -с дээшгүй B. +100 -с дээшгүй C. +150 -с дээшгүй D. +200 -с дээшгүй E. 00 -с дээшгүй 66.Өсгөвөрлөх орчинг бэлтгэхдээ хяналтын дээжийг ямар учраас авах вэ? A. Орчны ариун чанарыг шалгах B. Орчны өнгийг тогтоох C. Орчны цэвэршилтийг хянах D. Орчны рН-ийг шалгах E. Орчны тунгалагжилтийг шалгах 67.Ялгамлыг ямар зарчмаар өтгөрүүлэх вэ? A. Ялгамлыг ууршуулагчид хийж 80-90°С-т 4-5 цаг байлгаж өтгөрүүлнэ. B. Ялгамлыг хатаах шүүгээнд нийж 40-60°С-т 25% чийгтэй болтол нь өтгөрүүлнэ. C. Ялгамлыг 600-650 мм.м.у.б.д-ын агаарын сийрэгжилтэнд 50-60°С температурт вакуум ууршуулах аппаратанд өтгөрүүлнэ. D. Ялгамлыг 600-650 мм.м.у.б.д-ын агаарын сийрэгжилтэнд 80-90°С температурт вакуум ууршуулах аппаратанд өтгөрүүлнэ. E. Ялгамлыг ууршуулагчид хийж 50-60°С температурт өтгөрүүлнэ. 68.Хуурай ханд гаргаж авах технологийн схемд аль нь хамаарагдах вэ? 1. Хатаах ба хуурай ханд гаргаж авах 2. Стандартчилах 3. Ялгамлыг цэвэрлэх 4. Савлаж, хадгалах 5. Ялгамал гаргаж авах 69.Эсрэг урсгалаар хандлах аргын түүхий эд экстракт 2 нь өөд өөдөөсөө хөдөлж хандлалт явуулдаг аппаратанд ямар аппарат хамаарах вэ? 1. Батарей перколятор 2. Зээрэнцэг диффузийн аппарат 3. Бөөрөнцөгт диффузийн аппарат 4. Пүрштэй сэлүүр бүхий аппарат
  • 10. 5. Ротор цохилтын аппарат 70.Өтгөн ханд бэлтгэхэд ялгамлыг ямар аргаар гарган авдаг вэ? 1. Эсрэг урсгалаар хандлах 2. Циркуляц 3. Перколяц 4. Хэсэгчилсэн мацерац 5. Идээшүүлэх 71.Ямар антибиотикийг дотуур ууж хэрэглэхэд цусан дахь концентраци өндөр байдаг вэ? A. Тетрациклин B. Хлортетрациклин C. Окситетрациклин D. Пенициллин E. Гентамицин 72.Фармакодинамик юу судлах вэ? A. Эмийн бодисын шимэгдэлт B. Эмийн бодисын үйлчлэх механизм C. Эмийн бодисын тархалт D. Эмийн бодисын метаболизм E. Эмийн бодисын ялгаралт 73.Хандлах аргаар ургамлаас эфирийн тосыг ялгах үед ямар хандлагчийг хэрэглэх вэ? 1. Этанол 2. Нүүрстөрөгчийн диоксид 3. Ургамлын тос 4. Цэцгийн тос 5. Парафин 74.Хагас задралын үед нөлөөлөх хүчин зүйлийг нэрлэнэ үү 1. Эмийн бодисын тун 2. Шээсний рН 3. Өөр эм хослуулж хэрэглэсэн байдал 4. Өвчтөний нас 5. Өвчний шинж тэмдэг 75.Эмийн бодисын уусалтыг абсорбцын зарчим дээр үндэслэсэн багажаар тодорхойлоход липидны мембран болгож ямар уусгагчийг хэрэглэх вэ? 1. Хлороформ 2. Гексан 3. Бензол 4. Толуол 5. Этилийн спирт 76.Нитрит ба нитратын уусмал нь дифениламинтай хөх өнгө өгнө. Ямар урвалаар эдгээр анионыг таних вэ? A. Нитрит ион нь сулруулсан Н2SO4 -тэй бор шар өнгөтэй хий ялгаруулна. B. Нитрат ион нь сулруулсан Н2SO4 -тэй бор шар өнгөтэй хий ялгаруулна. C. Нитрит ион нь натрийн шүлттэй бор шар өнгөтэй хий ялгаруулна D. Нитрит ион нь натрийн фосфаттай бор шар өнгөтэй хий ялгаруулна E. Нитрит ион нь NaOH –тай бор шар өнгөтэй хий ялгаруулна 77.Эмийн бэлдмэлийг усанд уусган, 1 мл мөнгөний нитратын аммиакийн уусмал нэмэхэд шаравтар өнгийн тунадас үүсч, халаахад бараан өнгөнд шилжин, хуруун шилний хананд” мөнгөн толь” үүсэв. Энэ ямар бэлдмэл байсан бэ? A. Амидопирин B. Антипирин C. Изониазид D. кордиамин E. Никотинамид 78.10%-ийн 200 г кальцийн хлоридын уусмал бэлтгэхэд 40%-ийн /d=1.15г/см3/ уусмалаас нь хэдэн мл авах вэ? A. 43,48
  • 11. B. 52,26 C. 54,45 D. 60,26 E. 80,55 79.ГФХ-ын дагуу Борын хүчлийн тооны тодорхойлолтыг ямар аргаар хийх вэ? A. Алкалиметр (саармагжуулсан спиртийн оролцоотой) B. алкалиметр (саармагжуулсан глицериний оролцоотой) C. Саармагжуулах D. спектрофотометр E. перманганатометр 80.Пиразолон-5 уламжлалын эмийн уусмал руу мөнгөний нитрат нэмэхэд эхлээд хөх ягаан өнгө үүсч, дараа нь саарал өнгийн тунадас буусан бол энэ нь ямар эм байсан бэ? A. анальгин B. антипирин C. Амидопирин D. Бутадион E. Фенилбутазон 81.Гидролизийн үр дүнд үүсэх хүчлийн улмаас Витали-Морены урвал өгөх эмийн бодисыг нэрлэнэ үү 1. Нафазолины гидробромид 2. Папаверины гидрохлорид 3.Пилокарпины гидрохлорид 4. Скополамины гидробромид 5. Пиридоксины гидробромид 82.Рибофлавин гэрлийн нөлөөгөөр амархан задрах ба энэ нь орчны pH-аас хамаарна.Хүчиллэг ба шүлтлэг орчинд үүсэх бодисыг заана уу. 1. Хүчиллэг орчинд шар өнгөтэй, флуоресценци бүхий люмифлавин 2. Хүчиллэг буюу саармаг орчинд шар өнгөтэй, флуоресценцгүй люмихром 3. Хүчиллэг буюу саармаг орчинд шар өнгөгүй люмихром 4. Шүлтлэг орчинд шар өнгөтэй, флуоресценци бүхий люмифлавин. 5. Аль нь ч биш 83.“Игля лигатурный”- багажийг ямар зориулалтаар хэрэглэдэг вэ? A. зөөлөн эдийг оёоход B. эрхтэний хөндийг сэтгэхэд C. хавирганы ясыг хусахад D. судсыг түр бооход E. шарх тэлэхэд 84.Биоматериалд гадны аммиак байгааг яаж мэдэх вэ? A. Лакмусын цаас ба CuSO4 бүхий цаас хөхөрч, Pb(CH3COO)2 бүхий цаас харлана. B. Лакмусын цаас ба CuSO4 бүхий цаас хөхөрч, Pb(CH3COO)2 бүхий цаас өөрчлөгдөхгүй C. Лакмусын цаас ба CuSO4 бүхий цаас өөрчлөгдөхгүй, Pb(CH3COO)2 бүхий цаас харлавал D. Лакмусын цаас хөхөрч,CuSO4 ба Pb(CH3COO)2 бүхий цаас харлавал E. Лакмусын цаас өөрчлөгдөхгүй, CuSO4 ба Pb(CH3COO)2 бүхий цаас харлавал 85.Биоматериалд карбоксигемоглобиныг тодорхойлох нь юугаар хордсоныг илтгэх вэ? A. Карбон хүчил B. Кальцийн карбонат C. Хүнд металлийн давс D. Угаарын хий E. Хортой хий 86.Атропины тунг хэтрүүлэн хэрэглэсний улмаас бие махбодид үүсэх шинж тэмдэгийг нэрлэнэ үү. 1. Хий юм харах 2. Хөдөлгөөн ихсэх 3. Чанга ярих 4. Хамар, ам хатах
  • 12. 5. Хүүхэн хараа нарийсах 87.Фотосинтезийн процессд идэвхтэй оролцдог эдийг нэрлэ. A. нөөцлөгч паренхим B. аэронхим C. ассимляцийн паренхим D. колленхим E. склеренхим 88.Фотосинтезийн процессд ямар бодисууд гол үүргийг гүйцэтгэх вэ? 1. хүчилтөрөгч 2. ус 3. нүүрстөрөгч 4. нүүрсхүчлийн хий 5. цардуул 89.Эрдэс амьтны дун хавтасны зүйл болон чанараар хэврэг, эмт бодисыг номхотгоход тохирно. Зөв хариултыг сонгоно уу. A. Шатаах B. Шаргаах C. Хайлуулах D. Хуйхлах E. Нурамлах 90.Эмийн халууны хэмжээ нь нилээд бага, эмийн сүмс нь тунгалаг бус бөгөөд үнэр нь сул, амт нь их байдаг ямар тан бэ? A. Ширгээх B. Дэвтээх C. Бүрмэл D. Чанах E. Аль нь ч биш 91.Эрдэнийн эм нь өөрийнхөө найрлагаас хамаарч өөр өөр нэртэй байдаг нь өөр өөр зориулттайг илэрхийлдэг. Манай улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон эрдэнийн эмийг сонгоно уу. 1. Ринчэн манжор чимо 2. Ринчэн раднаа сампил 3. Ринчэн юнин ранила оюут -25 4. Ринчэн дашил 5. Ринчэн сампил норов 92.Нейролептикууд ямар үйлдэл үзүүлдэг вэ? A. Сэтгэл хөдлөлийг намдаана B. Сэтгэц тайвшруулах, солиорлын эсрэг C. Сэрэл, саатлыг тохируулах D. Сэтгэл уналтын эсрэг E. Сэтгэл засах 93.Мерказолилын үйлдлийн механизмыг олно уу? A. Тиреотропны даавар ялгаралтыг багасгана. B. Цусан дахь сахарын хэмжээг багасгана. C. Инсулины ялгаралтыг ихэсгэнэ. D. Бамбай булчирхайн дааварын нийлэгжилтийг дарангуйлна. E. Бамбайн булчирхайн йод шингээлтийг өөрчилнө. 94.Энтеробиозын үед ямар эмийн бэлдмэлийг хэрэглэх вэ? A. Фенасал B. Метронидазол C. Мебендазол D. Интерферон E. Бүгдийг 95.Фурацилиныг ариутгалд / дезинфекци / хэрэглэнэ. Яагаад гэвэл микробын эсрэг нөлөөлнө.
  • 13. 96.Ямар өвчний үед пропранололыг хэрэглэж болохгүй вэ? A. Элэгний циррозтой өвчтөнд B. Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд C. Гуурсан хоолойн багтраа D. Чихрийн шижин E. Ходоод гэдэсний шархлаатай бол 97.Эмийг ямар аргаар хэрэглэхэд системийн өмнөх элиминаци хамгийн их байх вэ? A. Венийн судсаар тарих B. Хэлэн дор тавих C. Булчинд тарих D. Уух E. Шулуун гэдсээр хэрэглэх 98.Атровентийг ингаляцаар хэрэглэхэд ямар гаж нөлөө олонтаа илрэх вэ? A. Остеопороз үүсэх B. Ханиалгах C. Амны хөндий ба залгиурын кандидоз үүсэх D. Өтгөн хатах 99.Эмийн зохистой хэрэглээтэй холбоотой дараах мэдээллүүдийн аль нь буруу вэ? A. Улсын бүртгэлд бүртгэгдсэн бүх эмийг тус улсын нутагт зарж борлуулж болно. B. Жоргүй олгож болох эмийг тус улсын нутгийн аль ч хэсэгт зарж борлуулж болно. C. Зайлшгүй шаардлагатай эмийг хэрэглэх эмнэлгийн шатлалаар нь 4 зэрэг болгодог. D. Хорт мансууруулах нөлөөт эмийг зөвхөн тусгай хяналтаар зарцуулна. E. Уламжлалт эмийг категорчилалын дагуу хэрэглэх ёстой. 100. Антибиотик хэрэглэсний улмаас хүүхдийн ясжилт өөрчлөгдөн шүдний өнгө нь шарлажээ. Дараах антибиотикуудаас алийг нь хэрэглэж байсан байж болох вэ A. Ампициллин B. Гентамицин C. Цефоперазон D. Эритромицин E. Тетрациклин Сорилын зөв хариулт 2-C, 4-C, 6-B, 8-A, 10-B, 12-C, 14-B, , 16-C, 18-D, 20-B, 22-C, , 24-C, 26-E, 28-E, 30-C, 32-A, 34-A, 36-D, 38-B, 40-C, 42-A, 44-E, 46-A, 48-E, 50-A, 52-E, 54-C, 56-A, 58-C, 60-A, 62-B, 64-D, 66-A, 68-D, 70-A, 72-E, 74-E, 76-A, 78-E, 80-A, 82-C, 84-B, 86-C, 88-D, 90- C, 92-C, 94-A, 96-D, 98-D, 100-E, 102-A, 104-B, 106-A, 108-A, 110-A, 112-A, 114-B, 116- C, 118-C, 120-A, 122-E, 124-C, 126-A, 128-D, 130-C, 132-D, 134-C, 136-E, 138-C, 140-A, 142-A, 144-B, 146-E, 148-E, 150-B, 152-A, 154-C, 156-A, 158-B, 160-C, 162-D, 164-C, 166-D, 168-B, 170-D, 172-B, 174-C, 176-C, 178-A, 180-E, 182-B, 184-B, 186-D, 188-C, 190-D, 192-C, 194-D, 196-B, 198-A, 200-E,