SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 4
Downloaden Sie, um offline zu lesen
Мод тарих арга технологи
Доктор Д. Энхсайхан

      Бургас тарих талбайг сонгох

 Бургас тарих талбай нь хөнгөн шавранцар, элсэн, хар шороон хөрстэй бол илүү тохиромжтой. Жилд унах
тунадасны дундаж хэмжээ 200-300 мм-ээс багагүй байх нь зүйтэй. Бургас үндэслүүлэх талбайн хөрсний ус аль
болох ойр 1.5-2.0 м-ээс холгүй байх шаардлагатай. Бургасны үйлдвэрийн плантаци 50-100 га-аас доошгүй
хэмжээтэй байх нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой.



                                                   Бургасны саваа мөчрийг бэлтгэх. Бургасны саваа мөчрийг
                                              тухайн газар нутагт ургаж байгаа бургасан шугуйг сийрүүлэх,
                                              засаж танах журмаар бэлтгэн авна. Үйлдвэрлэлийн түүхий эд
                                              бэлтгэх таримал шугуйг ургуулах зорилгоор байгалийн
                                              бургаснаас саваа мөчрийн тайраадас бэлтгэнэ.Сийрүүлж
                                              огтолсон модноос 1-2 настай, өвчин, хортонд нэрвэгдээгүй
                                              мөчрийг нь шилэн авч, саваа мөчрийг тусгай зориулалтын
                                              хайчаар бэлтгэнэ.Машины тэвшинд цас дэвсэж, мөчрөө үелүүлэн
                                              тавьж дахин цасаар хучих замаар дүүртэл ачиж тээвэрлэх буюу
                                              эсвээс брезентээр боож тээвэрлэж болно. Ингэж авчирсан саваа
                                              мөчрийг тусгайлан шуудуулж ухсан нүх буюу зооринд үелүүлэн
                                              хийж элс, цасаар хучиж дээд талыг сайн таглаж хаана. Мөчрийг
                                              ургамлын тайван үеэс шүүс хөөрөх хүртэлх хугацаанд бэлтгэнэ.
Энэ нь манай орны цаг уурын янз бүрийн нөхцөлд жил бүрийн 10-р сарын 20-оос дараа жилийн 3-р сарын эхний
арав хоногт багтана. Модны үзүүрийн нахиа хөөсөн үед савааг бэлтгэж болохгүй.

     Саваа мөчрийг тайраадас болгон бэлтгэх. Бургасыг мөчрөөр нь үржүүлэхэд түүний мөчрийн тайраадасны
урт онцгой нөлөөтэй байдаг. Мөчрийн тайраадасны уртаас хамаарч суулгацын үндэслэлт, амьдралт харилцан
адилгүй байдаг. Мөчрийн тайраадасны урт нь хангай, хээрийн бүсэд 25-30 см байна. Тайраадас бүр 8-аас доошгүй
ширхэг нахиатай байвал зохино. Бургасны модожсон мөчрийн I, II зэргийн тайраадсыг тусгай зориулалтын
бургасны плантаци байгуулах, суулгац бэлтгэх зэрэгт зориулж ургуулахад илүү тохиромжтой. Бэлтгэсэн саваа
мөчрийг тусгайлан хадгалсан зоориноос гарган авч тэдгээрийг тарихаас нэгээс, хоёр долоо хоногийн өмнө
тайраадас болгон бэлтгэнэ. Тайраадасны бүдүүн нь 0.6-1.8 см байх ба түүнийг саваа мөчрийн доод, дунд хэсгээс
бэлтгэх нь илүү тохиромжтой байна.Бэлтгэж авсан тайраадсыг жишгийн дагуу зэрэглэж ялгаж 50, 100 ширхэгээр
багцлан боож зориулалтын зоорь, шуудуунд суулгах хүртэл цас, нойтон үртэс, чийгтэй элсээр хучиж түр хадгална.
Хэрэв тээвэрлэх тохиолдол гарвал чийгийг алдагдуулахгүйгээр үртэс, цасаар даруулж, берзинтээр хучиж тээвэрлэх
хэрэгтэй. Мөчрийн тайраадсыг бэлтгэж суулгахаас нь өмнө 72-125 цагийн туршид усанд хийнэ. Мөн өсөлт
түргэсгэгч бодис гетероауксины 0.01 хувийн уусмалд (150мг) 15-24 цаг болгосны дараа тарилт хийхэд нахианы
задралт, үндэслэлт хурдасна.Мөчрийн тайраадсыг тарих хүртэл гэмтээлгүй сайн хадгалах шаардлагатай. Саваа
мөчрийг тайраадас болгохдоо үзүүрийн болон доод талын нахиа тус бүрээс 3-4 мм зайтай тайрна.

    Хөрс боловсруулалт. Бургасны модожсон мөчрийн тайраадсыг тарихад зориулж талбайн хөрсийг 30-35 см (40
см) гүн хагалж боловсруулна. Гүн хагалсан хөрс нь ургамал ургах аятай нөхцлийг бүрэлдүүлэхээс гадна хог
ургамал ургах, өвчин, хортон үүсэх нөхцлийг таслан зогсоох сайн талтай байдаг. Хөрсний үндсэн хагалгааг намрын
цэвдэгш буюу хаврын хагалгаагаар гүйцэтгэнэ. Үндсэн хагалгааны дараа борнойдолт хийнэ.Бургас тарих талбайн
хөрс нь тэгш, сэвсгэр, сийрэг, нягтарч бөөгнөрөөгүй, үрлэрхэг бүтэцтэй, хог ургамлаас бүрэн цэвэрлэгдсэн,
суулгацын үндэсний систем зохих хэмжээндээ хүртэл хөгжих нөхцлүүдийг хангасан байх шаардлагатай.

    Тайраадас суулгах хугацаа. Бэлтгэсэн тайраадсыг хавар 4 дүгээр сарын сүүлчийн 10 хоногоос 5 дугаар сарын
сүүлч хүртлэх хугацаанд суулгана. Зарим нутагт бургасны тайраадсыг намар 10-р сарын 1-нээс 15-нд суулгаж
болно. Хэрэв нэгж га-аас авах жишгийн суулгацын тоог нэмэх шаардлагатай бол мөр хоорондын суулгалтыг
нягтруулна. Мөчир тарих ажлыг хавар цас хайлсны дараа шууд хийнэ. Намар тарих газар нь тунадас нилээд
унадаг, хөнгөн хөрстэй байвал зохимжтой. Мөчрийн тайраадсыг босоо буюу налуулж (хүнд хөрсөнд) үзүүрийн
нахиаг хөрсөнд ил суулгана. Ус чийг дутагдалтай гандуу нөхцөлд мөчрийн оройн нахиаг гадаргуутай тэгшилж
суулгана. Мөчрийн тайраадсыг заавал чийгтэй хөрсөнд суулгах ба суулгасны дараа тогтмол услах шаардлагатай.

    Тайраадасны арчилгаа. Мөчрийн тайраадасны амьдралт, өсөлт, хөгжилт нь ургамал ургалтын хугацаанд
явуулах арчилгаанаас ихээхэн хамаарна. Суулгацыг чанартай сайн ургуулахад арчилгааны горимыг нарийн мөрдөх
нь чухал юм.

    Усалгаа. Бургасны тайраадас чийглэг нөхцөлд илүү сайн ургана. Бургасны тайраадсыг ургуулахад усалгааны
арга, нормыг мөрдөх зайлшгүй шаардлагатай юм. Усалгааг мод үржүүлгийн талбайд хэд хэдэн аргаар хийж болно.
Усалгааг ямарч аргаар хийсэн дараахь үндсэн нөхцлийг хангасан байх шаардлагатай. Үүнд:Усалгааны шанг ус
урсахад тохиромжтой болгож задгай ба нээлттэй гэсэн хоёр янзаар хийнэ. Задгай болон нээлттэй шангаар услах
шуудууг 18-20 см гүн, 0.3-0.8 хэмийн хэвгийтэй байгуулна. Шангийн ёроолын хэсэг тэгшхэн байх шаардлагатай.
Тайраадсыг ургах ургамал ургалтын эхний хагаст 30-35 см гүнд нэвчилж услана. Усалгааг хөрсний хээрийн чийг
багтаамжийн 70 хувь орчимд байхаар бодож хийнэ. Энэ нь ойт хээр, хээрийн бүсэд га-д 530-580 м3/ га ус байхаар
тооцож услана гэсэн үг. Шуудуугаар усалж байгаа нөхцөлд усалгааны нормыг 25-30 хувиар ихэсгэнэ. Ямар ч
тохиолдолд услалтын нормыг га-д 500 шоометрээс хэтрүүлж болохгүй. Тайраадас суулгасан талбайн хөрсийг 5-р
сард нэг удаа, 6-р сард хоёроос гурван удаа, 7, 8-р сард хоёр удаа 40-35 см гүнд нэвчилж услах нь тохиромжтой
байна. Усалгааны давтамж нь тухайн жилийн хур тунадасны хэмжээ болон нарны гийгүүлэлтээс хамаарч бага
зэрэг хэлбэлзэж болно.

     Хөрс сийрүүлэлт. Үндэсний системийн агаарын солилцоог эрчимжүүлэх, чийгийн алдагдлыг багасгах, ус,
бордоо хөрсөнд шингэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хөрсийг сийрүүлэх арчилгааг ургамал ургалтын хугацаанд
тогтмол явуулна.Ургамал ургалтын эхний үед Алтай, хээрийн бүсэд 5, 6-р сард нэг, 7-р сард хоёр, 8-р сард нэг удаа
ургамал хооронд гараар 4-5 см гүнд гаапуугаар сийрүүлэх ба эгнээ хооронд 10-15 см гүнд сийрүүлэлтийг тогтмол
хийнэ. Хөрс сийрэгжүүлэх, хог ургамалтай тэмцэх ажлыг жилд Ус чийгээр дутагдалтай хүнд хөрстэй газарт усалгаа
хийсний ба бороо орсны дараагаар хөрсийг сийрэгжүүлж, хог ургамлыг нь цэвэрлэж байвал зохино. Ус чийг
хүрэлцээтэй хөнгөн сэвсгэр хөрсөнд сийрэгжүүлэлтийг 15-18 см гүнд хийнэ. Ургамлын эгнээ хоорондын хог
ургамлыг 20 см гүнд сийрүүлэгчээр сийрэгжүүлж устгана.Сүүлийн үед хог ургамлыг устгахад гербицид (симазин)-
ыг 10-15 кг га-д бодож усанд уусгаж шүршиж хэрэглэж болно.

    Бордоо. Суулгацыг аль болох богино хугацаанд өсөлт хөгжилт сайтай ургуулахад хөрсийг үндсэн ба нэмэгдэл
бордоогоор бордох нь хамгийн чухал юм. Үндсэн бордоог хөрс боловсруулахад хийнэ. Нэмэлт бордоог тухайн
талбайн хөрсний шинжилгээний дүнг үндэслэн 2-3 жилийн дараа бордож болно. Ойт хээр, хээрийн бүсийн
нөхцөлд га-д азот 60-100 кг, фосфор 100-120 кг, кали 20-40 кг-аар бодож бордоно.

     Суулгацыг хэлбэржүүлэх. Бургасны суулгацыг ашиглах зорилго, чиглэлээс хамаарч түүнд тохирсон
хэлбэржүүлэлт хийнэ. Бойжуулах талбайд ургуулж байгаа суулгацанд гол тулгуур иш (гувар), салбар мөчрийг
(титэм) засаж, танан хэлбэржүүлэлт хийнэ. Хэлбэржүүлэлтийг ишний ба титмийн гэж ангилна. Бургасны
үйлдвэрлэлийн плантацибайгуулах технологи Бургасны плантаци байгуулах ажлын зорилт нь мөчрийн
тайраадсаар ургуулсан суулгацыг шилжүүлэн тарьж улмаар гэрийн модны бэлдэц, болон араг шээзгий, сүлжмэл
эдлэл хийх түүхий эдийг бэлтгэх явдал юм. Плантаци байгуулахад талбайг сонгох, хөрс боловсруулах, суулгац
сонгох, суулгах хугацаа, суулгацын байршлын схем, тэдгээрийг арчлах технологийн дэс дарааллыг шийдвэрлэхэд
оршино.

    Плантаци байгуулах талбай сонгох. Бургасны үйлдвэрлэлийн плантаци байгуулах талбайг сонгоход дор
дурьдсан нөхцлийг онцгой анхаарах хэрэгтэй. Үүнд: Бургасны плантацийн талбайн гадаргуу аль болох тэгшдүү,
усалгааны шуудуунд ус өөрийнхөө урсгалаар гүйхэд тохиромжтой 5-80-с илүүгүй налуу байна. Плантаци байгуулах
талбайн хөрс элсэнцэр, хөнгөн шавранцар бүтэцтэй байхын хамт давсжих ямар нэгэн шинж тэмдэггүй байвал
зохино. Плантацийн талбайг уулын ар хажуу юмуу сүүдэр газар сонгож үл болно.Бургас гэрэлд дуртай учраас
түүнийг тарих талбай гэрлээр бүрэн хангагдсан ил задгай газар байх шаардлагатай.

    Хөрс боловсруулалт. Плантаци байгуулах талбайн хөрсийг цэвэр уриншийн системээр хөрс боловсруулах нь
талбайг хог ургамлаас цэвэрлэж чийг хуримтлуулах ач холбогдолтой.Хөрсийг суулгац суулгах жилийн хавар 4-р
сарын 25-наас, 5-р сарын 15-ны дотор, намар 9-р сарын 20-ноос 10-р сарын 10 хүртэл хугацаанд хагалж
боловсруулна.Бургасны суулгацыг гараар буюу суулгац ухагчаар ухаж авна. Ухаж авахад гэмтсэн үндэсний хэсгийг
хурц хайчаар эгц хөндлөн тайрч зайлуулна. Зэрэглэж ангилсан суулгацыг 50 ш-ээр боож багцална. Хавар эрт,
намар орой суулгацыг ухаж авсны дараа суулгалт хийх хүртэл тусгай зоорь буюу шуудуунд нойтон элс, цасаар
сайтар чигжиж дарж түр хадгална. Хадгалах зоорь буюу шуудууны орчны температур -5 хэмээс дээшгүй байвал
зохино. Бургасны суулгацыг тээвэрлэхдээ машины тэвшинд чийгтэй шороо, үртэс асгаж үндсийг далд ортол булж
усална. Тээвэрлэх хугацаанд тогтмол чийгтэй байлгах хэрэгтэй.

     Бургасны суулгац суулгах хугацаа, арга. Плантацид бургасны суулгацыг хавар 4-р сарын 25-аас 30-нд, 5-р
сарын 1-ээс 10-нд, намар 9-р сарын 30-аас 10-р сарын 10 хүртэл хугацаанд суулгана.Плантацийн талбайд суулгац
суулгалтыг 2 хүн гүйцэтгэнэ. Нэг дэхь хүн нь нүхийг бэлтгэж, 2 дахь хүн нь суулгацыг эгц барьж шороог хийж
нягтруулан гишгэнэ. Плантацид бургасны суулгацны үндэсний хүзүүг газрын гадаргуугаас доош 10-15 см гүнд
байхаар суулгана.Бургасны плантацийн талбайд суулгацыг суулгасны дараа түүний гол гуврыг газрын гадаргуугаас
дээш 10-20 см-т цэцэрлэгийн хайчаар тайрч үлдсэн угийг тосон будгаар будна. Энэ нь бургасны суулгацыг буталж,
салаалж ургах нөхцлийг бүрэлдүүлнэ.

      Бургасны суулгацыг суулгах схем Ашиглалтын зориулалтаас хамаарч бургасны плантацид суулгацыг дараах
схемээр суулгана:1. Бургасны плантацийн талбайн ургамал хооронд 1.0 м, эгнээ хооронд 1.5 м.2. Ургамал хооронд
1.5 м, эгнээ хооронд 2.0 м. 3. Ургамал хооронд 1.5 м, эгнээ хооронд 3.0 м. 4. Ургамал хооронд 2.5 м, эгнээ
хооронд 3.0 м. 5. Ургамал хооронд 3.0 м, эгнээ хооронд 3.0 м-ээр тус тус байрлуулна. Суулгалтын схемийг сонгож
авсны дараа суулгалтын схемийг талбайд тэмдэглэхдээ эгц шулуун эгнээ гаргах хэрэгтэй. Талбайд хуваарилалт
хийсний дараа олс татаж шулуун чиг гаргаж суулгац суулгах нүх ухах цэгийг тэмдэглэнэ. Гэрийн модны бэлдэц
авах зорилгоор суулгацыг суулгахад ургамал хооронд 1.0 м эгнээ хооронд 2.0 м эсвэл ургамал хооронд 1.5 м,
эгнээ хооронд 3.0 м зайтай байна.

      Усалгаа. Бургасны плантацийн талбайд суулгац суулгахаас 3-4 хоногийн өмнө ухсан нүхийг нэг удаа усална.
Суулгацыг суулгасны дараа 35-40 см гүнд нэвчилж услана. Ургамал ургалтын хугацаанд Алтай, говь, хээрийн бүсэд
5 ба 6-р сард 10-14 хоногийн зайтай, 7 ба 8 сард 14-16 хоногийн зайтай 2 удаа услана. 9-р сард нэг удаа усална.
Усалгааны норм нь нэг га-д 500-700 м3 ус орохоор тооцно. Ургамал ургалтын нийт хугацаанд 10-13 удаа усалгааг
хийнэ. Харин хуурай хээр, Алтайн бүсэд хаврын салхи ихтэй байдаг учир усалгааны завсар өнгөн хэсгийн хөрс
хаталтаас сэргийлж усалгааг нэмэлт болгож хийхийг практикт анхаарах хэрэгтэй. 2, 3 ба 4 дэхь жилийн усалгааны
норм ижил байна.

    Хог ургамал устгах. Ургамал ургалтын хугацаанд плантацийн талбайн хог ургамлыг устгах, хөрсийг сийрүүлэх
арчилгааг тогтмол хийх шаардлагатай. Ургамал хооронд сийрүүлэлт хийхэд гар ажиллагаагаар гүйцэтгэнэ. Хөрсийг
гараар сийрүүлэхэд тармуур, хог ургамал устгахад гаапуу ашиглана. Ургамал хооронд 4-6 см гүнд гараар
сийрүүлнэ. Усалгааны дараа хөрс сийрүүлэлтийг үндэсний хүзүүвчээс нэлээд зайтайгаар 5-7 см гүнд хийнэ.

     Суулгацын хэлбэржүүлэлт. Бургасны суулгацын саваа мөчрийг тайрч танахдаа плантацийн аж ахуйн
зориулалттай уялдуулан хийнэ. Хэрэв гэрийн унь, хананы материал бэлтгэх зориулалттай бол гол ишнээс 4-5
ширхэг шулуун найлзуур ургуулахаар тооцож таналт хийнэ. Харин араг, шээзгий, сагсны материал бэлтгэх
зориулалттай бол гол ишинд 6-7 найлзуур ургахаар бодож таналт хийнэ. Бургасны суулгацны ишний хэлбэржүүлэх
арчилгааг ургамал ургалтын хугацаанд 5, 6, 7, 8-р саруудад хийхэд суулгацын ишний ургалтын явцад сөрөг нөлөө
үзүүлэхгүй. Бургасны плантацид ургуулсан суулгацаас жишгийн хэмжээнд хүрсэн саваа мөчрийг ургамал ургалтын
хугацаа дууссан 10-р сарын 1-нээс дараа оны 5-р сарын 1 хүртэл бэлтгэж байна.

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

лекц 3
лекц 3лекц 3
лекц 3
otgooPhh
 
хөрс
хөрсхөрс
хөрс
tnrngrl
 
Ургамал ургах орчин
Ургамал ургах орчинУргамал ургах орчин
Ургамал ургах орчин
Enkhzul99
 
хэрэглэгдэхүүн 3
хэрэглэгдэхүүн 3хэрэглэгдэхүүн 3
хэрэглэгдэхүүн 3
tsewegmed
 
мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4
otgonburenubuns
 
эсийн онол,эсийн ангилал
эсийн онол,эсийн ангилал эсийн онол,эсийн ангилал
эсийн онол,эсийн ангилал
Oidov Tungaa
 

Was ist angesagt? (20)

ёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлага
 
Заг тарьж ургуулах гарын авлага
Заг тарьж ургуулах гарын авлагаЗаг тарьж ургуулах гарын авлага
Заг тарьж ургуулах гарын авлага
 
Сухай тарьж ургуулах гарын авлага
Сухай тарьж ургуулах гарын авлагаСухай тарьж ургуулах гарын авлага
Сухай тарьж ургуулах гарын авлага
 
Шинэс тарьж ургуулах гарын авлага
Шинэс тарьж ургуулах гарын авлагаШинэс тарьж ургуулах гарын авлага
Шинэс тарьж ургуулах гарын авлага
 
лекц 3
лекц 3лекц 3
лекц 3
 
хөрс
хөрсхөрс
хөрс
 
Улиас тарьж ургуулах гарын авлага
Улиас тарьж ургуулах гарын авлагаУлиас тарьж ургуулах гарын авлага
Улиас тарьж ургуулах гарын авлага
 
Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?
 
ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА
ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГААЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА
ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА
 
Lecture14
Lecture14Lecture14
Lecture14
 
Leg14
Leg14Leg14
Leg14
 
Жигд тарьж ургуулах гарын авлага
Жигд тарьж ургуулах гарын авлагаЖигд тарьж ургуулах гарын авлага
Жигд тарьж ургуулах гарын авлага
 
Ургамал ургах орчин
Ургамал ургах орчинУргамал ургах орчин
Ургамал ургах орчин
 
Саалийн фермийн төлөвлөлт
Саалийн фермийн төлөвлөлтСаалийн фермийн төлөвлөлт
Саалийн фермийн төлөвлөлт
 
бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2
 
хэрэглэгдэхүүн 3
хэрэглэгдэхүүн 3хэрэглэгдэхүүн 3
хэрэглэгдэхүүн 3
 
Leg16
Leg16Leg16
Leg16
 
Cem3
Cem3Cem3
Cem3
 
мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4
 
эсийн онол,эсийн ангилал
эсийн онол,эсийн ангилал эсийн онол,эсийн ангилал
эсийн онол,эсийн ангилал
 

Andere mochten auch

цэцэг арчлах арга
цэцэг арчлах аргацэцэг арчлах арга
цэцэг арчлах арга
Chimeg Tsetseg
 
мод хичээл м
мод хичээл ммод хичээл м
мод хичээл м
Munkhjargal4
 
тасалгааны ургамал
тасалгааны ургамалтасалгааны ургамал
тасалгааны ургамал
davaa627
 
тасалгааны ургамал 2
тасалгааны ургамал 2тасалгааны ургамал 2
тасалгааны ургамал 2
baigalpurev53
 
хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил
хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжилхэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил
хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил
Aamaa Enhee
 

Andere mochten auch (19)

Мандлын цэцэг, мод, зүлэг тарих төлбөргүй сургалт
Мандлын цэцэг, мод, зүлэг тарих төлбөргүй сургалтМандлын цэцэг, мод, зүлэг тарих төлбөргүй сургалт
Мандлын цэцэг, мод, зүлэг тарих төлбөргүй сургалт
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
Нэг ба олон наст цэцгийн шалгарсан сортуудыг хотын цэцэрлэгжүүлэлтэнд ашиглах...
Нэг ба олон наст цэцгийн шалгарсан сортуудыг хотын цэцэрлэгжүүлэлтэнд ашиглах...Нэг ба олон наст цэцгийн шалгарсан сортуудыг хотын цэцэрлэгжүүлэлтэнд ашиглах...
Нэг ба олон наст цэцгийн шалгарсан сортуудыг хотын цэцэрлэгжүүлэлтэнд ашиглах...
 
Чацаргана тарьж ургуулах гарын авлага
Чацаргана тарьж ургуулах гарын авлагаЧацаргана тарьж ургуулах гарын авлага
Чацаргана тарьж ургуулах гарын авлага
 
цэцэг арчлах арга
цэцэг арчлах аргацэцэг арчлах арга
цэцэг арчлах арга
 
мод хичээл м
мод хичээл ммод хичээл м
мод хичээл м
 
Hoslol zohiomj i,ii
Hoslol zohiomj i,iiHoslol zohiomj i,ii
Hoslol zohiomj i,ii
 
Хүлэмжийн танилцуулга
Хүлэмжийн танилцуулгаХүлэмжийн танилцуулга
Хүлэмжийн танилцуулга
 
тасалгааны ургамал
тасалгааны ургамалтасалгааны ургамал
тасалгааны ургамал
 
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцоо
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцооАгаарын бохирдлын бууруулахад бидний оролцоо
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцоо
 
үаа лекц 7
үаа лекц 7үаа лекц 7
үаа лекц 7
 
үаа лекц 1
үаа лекц 1үаа лекц 1
үаа лекц 1
 
үаа лекц 4
үаа лекц 4үаа лекц 4
үаа лекц 4
 
Lekts 1
Lekts 1Lekts 1
Lekts 1
 
үаа лекц 5
үаа лекц 5үаа лекц 5
үаа лекц 5
 
Тасалгааны цэцгийн увидас илтгэл
Тасалгааны цэцгийн увидас илтгэлТасалгааны цэцгийн увидас илтгэл
Тасалгааны цэцгийн увидас илтгэл
 
тасалгааны ургамал 2
тасалгааны ургамал 2тасалгааны ургамал 2
тасалгааны ургамал 2
 
хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил
хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжилхэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил
хэвлэлийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил
 
Lekts 1
Lekts 1Lekts 1
Lekts 1
 

Ähnlich wie Мод тарих арга технологи (18)

Oij lekts 3
Oij lekts 3Oij lekts 3
Oij lekts 3
 
лекц5
лекц5лекц5
лекц5
 
лекц5
лекц5лекц5
лекц5
 
лекц5
лекц5лекц5
лекц5
 
2013 mod urjuuleg 04
2013 mod urjuuleg  042013 mod urjuuleg  04
2013 mod urjuuleg 04
 
2013 mod urjuuleg 08
2013 mod urjuuleg  082013 mod urjuuleg  08
2013 mod urjuuleg 08
 
Oij lekts 5
Oij lekts 5Oij lekts 5
Oij lekts 5
 
2013 mod urjuuleg 02
2013 mod urjuuleg  022013 mod urjuuleg  02
2013 mod urjuuleg 02
 
Oij lekts 4
Oij lekts 4Oij lekts 4
Oij lekts 4
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
зөвөлгөө 2
зөвөлгөө 2зөвөлгөө 2
зөвөлгөө 2
 
зөвөлгөө 2
зөвөлгөө 2зөвөлгөө 2
зөвөлгөө 2
 
зөвөлгөө 2
зөвөлгөө 2зөвөлгөө 2
зөвөлгөө 2
 
2013 mod urjuuleg 11
2013 mod urjuuleg  112013 mod urjuuleg  11
2013 mod urjuuleg 11
 
89195501 ovyosnii-vandui
89195501 ovyosnii-vandui89195501 ovyosnii-vandui
89195501 ovyosnii-vandui
 
Mehanikjuulalt lekts-6
Mehanikjuulalt lekts-6Mehanikjuulalt lekts-6
Mehanikjuulalt lekts-6
 
Lekts 7-mehanik-2016
Lekts 7-mehanik-2016Lekts 7-mehanik-2016
Lekts 7-mehanik-2016
 
Oij lekts 12
Oij lekts 12Oij lekts 12
Oij lekts 12
 

Mehr von Gantulga Dashdondov

Барилгын норм дүрэм
Барилгын норм дүрэмБарилгын норм дүрэм
Барилгын норм дүрэм
Gantulga Dashdondov
 
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах ньхайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
Gantulga Dashdondov
 
өвлийн аюулгүй байдлын санамжууд
өвлийн аюулгүй байдлын санамжуудөвлийн аюулгүй байдлын санамжууд
өвлийн аюулгүй байдлын санамжууд
Gantulga Dashdondov
 
та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц
та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэцта өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц
та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц
Gantulga Dashdondov
 

Mehr von Gantulga Dashdondov (20)

Даллаганы уутны утга учир
Даллаганы уутны утга учирДаллаганы уутны утга учир
Даллаганы уутны утга учир
 
Веб сайт өөрөө хийж сурах бичиг
Веб сайт өөрөө хийж сурах бичигВеб сайт өөрөө хийж сурах бичиг
Веб сайт өөрөө хийж сурах бичиг
 
Бэлэг эрхтэн томруулах дасгалууд
Бэлэг эрхтэн томруулах дасгалуудБэлэг эрхтэн томруулах дасгалууд
Бэлэг эрхтэн томруулах дасгалууд
 
Англи хэлийг маш хурдан сурах нууц арга
Англи хэлийг маш хурдан сурах нууц аргаАнгли хэлийг маш хурдан сурах нууц арга
Англи хэлийг маш хурдан сурах нууц арга
 
Англи хэлийг хурдан сурах НУУЦ арга
Англи хэлийг хурдан сурах НУУЦ аргаАнгли хэлийг хурдан сурах НУУЦ арга
Англи хэлийг хурдан сурах НУУЦ арга
 
1 цагт 50 үг цээжлэх аргууд
1 цагт 50 үг цээжлэх аргууд1 цагт 50 үг цээжлэх аргууд
1 цагт 50 үг цээжлэх аргууд
 
Барилгын норм дүрэм
Барилгын норм дүрэмБарилгын норм дүрэм
Барилгын норм дүрэм
 
Гүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichih
Гүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichihГүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichih
Гүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichih
 
Монгол хэлний товч тайлбар толь Цэвэл
Монгол хэлний товч тайлбар толь ЦэвэлМонгол хэлний товч тайлбар толь Цэвэл
Монгол хэлний товч тайлбар толь Цэвэл
 
Зөгийн балны тухай
Зөгийн балны тухайЗөгийн балны тухай
Зөгийн балны тухай
 
Adobe Flash hicheel Mongol Флаш хичээл монгол
Adobe Flash hicheel Mongol Флаш хичээл монголAdobe Flash hicheel Mongol Флаш хичээл монгол
Adobe Flash hicheel Mongol Флаш хичээл монгол
 
Жава хэлний сурах бичиг Java helnii surah bichig Mongol
Жава хэлний сурах бичиг Java helnii surah bichig MongolЖава хэлний сурах бичиг Java helnii surah bichig Mongol
Жава хэлний сурах бичиг Java helnii surah bichig Mongol
 
Хоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянах
Хоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянахХоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянах
Хоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянах
 
Уйгур Монгол бичгийн цагаан толгой
Уйгур Монгол бичгийн цагаан толгой Уйгур Монгол бичгийн цагаан толгой
Уйгур Монгол бичгийн цагаан толгой
 
Ой тогтоолт
Ой тогтоолтОй тогтоолт
Ой тогтоолт
 
Эссэг хэрхэн бичих вэ
Эссэг хэрхэн бичих вэЭссэг хэрхэн бичих вэ
Эссэг хэрхэн бичих вэ
 
Shine Sanaa
Shine SanaaShine Sanaa
Shine Sanaa
 
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах ньхайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
 
өвлийн аюулгүй байдлын санамжууд
өвлийн аюулгүй байдлын санамжуудөвлийн аюулгүй байдлын санамжууд
өвлийн аюулгүй байдлын санамжууд
 
та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц
та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэцта өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц
та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц
 

Мод тарих арга технологи

  • 1. Мод тарих арга технологи Доктор Д. Энхсайхан Бургас тарих талбайг сонгох Бургас тарих талбай нь хөнгөн шавранцар, элсэн, хар шороон хөрстэй бол илүү тохиромжтой. Жилд унах тунадасны дундаж хэмжээ 200-300 мм-ээс багагүй байх нь зүйтэй. Бургас үндэслүүлэх талбайн хөрсний ус аль болох ойр 1.5-2.0 м-ээс холгүй байх шаардлагатай. Бургасны үйлдвэрийн плантаци 50-100 га-аас доошгүй хэмжээтэй байх нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Бургасны саваа мөчрийг бэлтгэх. Бургасны саваа мөчрийг тухайн газар нутагт ургаж байгаа бургасан шугуйг сийрүүлэх, засаж танах журмаар бэлтгэн авна. Үйлдвэрлэлийн түүхий эд бэлтгэх таримал шугуйг ургуулах зорилгоор байгалийн бургаснаас саваа мөчрийн тайраадас бэлтгэнэ.Сийрүүлж огтолсон модноос 1-2 настай, өвчин, хортонд нэрвэгдээгүй мөчрийг нь шилэн авч, саваа мөчрийг тусгай зориулалтын хайчаар бэлтгэнэ.Машины тэвшинд цас дэвсэж, мөчрөө үелүүлэн тавьж дахин цасаар хучих замаар дүүртэл ачиж тээвэрлэх буюу эсвээс брезентээр боож тээвэрлэж болно. Ингэж авчирсан саваа мөчрийг тусгайлан шуудуулж ухсан нүх буюу зооринд үелүүлэн хийж элс, цасаар хучиж дээд талыг сайн таглаж хаана. Мөчрийг ургамлын тайван үеэс шүүс хөөрөх хүртэлх хугацаанд бэлтгэнэ. Энэ нь манай орны цаг уурын янз бүрийн нөхцөлд жил бүрийн 10-р сарын 20-оос дараа жилийн 3-р сарын эхний арав хоногт багтана. Модны үзүүрийн нахиа хөөсөн үед савааг бэлтгэж болохгүй. Саваа мөчрийг тайраадас болгон бэлтгэх. Бургасыг мөчрөөр нь үржүүлэхэд түүний мөчрийн тайраадасны урт онцгой нөлөөтэй байдаг. Мөчрийн тайраадасны уртаас хамаарч суулгацын үндэслэлт, амьдралт харилцан адилгүй байдаг. Мөчрийн тайраадасны урт нь хангай, хээрийн бүсэд 25-30 см байна. Тайраадас бүр 8-аас доошгүй ширхэг нахиатай байвал зохино. Бургасны модожсон мөчрийн I, II зэргийн тайраадсыг тусгай зориулалтын бургасны плантаци байгуулах, суулгац бэлтгэх зэрэгт зориулж ургуулахад илүү тохиромжтой. Бэлтгэсэн саваа мөчрийг тусгайлан хадгалсан зоориноос гарган авч тэдгээрийг тарихаас нэгээс, хоёр долоо хоногийн өмнө тайраадас болгон бэлтгэнэ. Тайраадасны бүдүүн нь 0.6-1.8 см байх ба түүнийг саваа мөчрийн доод, дунд хэсгээс бэлтгэх нь илүү тохиромжтой байна.Бэлтгэж авсан тайраадсыг жишгийн дагуу зэрэглэж ялгаж 50, 100 ширхэгээр багцлан боож зориулалтын зоорь, шуудуунд суулгах хүртэл цас, нойтон үртэс, чийгтэй элсээр хучиж түр хадгална. Хэрэв тээвэрлэх тохиолдол гарвал чийгийг алдагдуулахгүйгээр үртэс, цасаар даруулж, берзинтээр хучиж тээвэрлэх хэрэгтэй. Мөчрийн тайраадсыг бэлтгэж суулгахаас нь өмнө 72-125 цагийн туршид усанд хийнэ. Мөн өсөлт түргэсгэгч бодис гетероауксины 0.01 хувийн уусмалд (150мг) 15-24 цаг болгосны дараа тарилт хийхэд нахианы задралт, үндэслэлт хурдасна.Мөчрийн тайраадсыг тарих хүртэл гэмтээлгүй сайн хадгалах шаардлагатай. Саваа мөчрийг тайраадас болгохдоо үзүүрийн болон доод талын нахиа тус бүрээс 3-4 мм зайтай тайрна. Хөрс боловсруулалт. Бургасны модожсон мөчрийн тайраадсыг тарихад зориулж талбайн хөрсийг 30-35 см (40 см) гүн хагалж боловсруулна. Гүн хагалсан хөрс нь ургамал ургах аятай нөхцлийг бүрэлдүүлэхээс гадна хог ургамал ургах, өвчин, хортон үүсэх нөхцлийг таслан зогсоох сайн талтай байдаг. Хөрсний үндсэн хагалгааг намрын цэвдэгш буюу хаврын хагалгаагаар гүйцэтгэнэ. Үндсэн хагалгааны дараа борнойдолт хийнэ.Бургас тарих талбайн
  • 2. хөрс нь тэгш, сэвсгэр, сийрэг, нягтарч бөөгнөрөөгүй, үрлэрхэг бүтэцтэй, хог ургамлаас бүрэн цэвэрлэгдсэн, суулгацын үндэсний систем зохих хэмжээндээ хүртэл хөгжих нөхцлүүдийг хангасан байх шаардлагатай. Тайраадас суулгах хугацаа. Бэлтгэсэн тайраадсыг хавар 4 дүгээр сарын сүүлчийн 10 хоногоос 5 дугаар сарын сүүлч хүртлэх хугацаанд суулгана. Зарим нутагт бургасны тайраадсыг намар 10-р сарын 1-нээс 15-нд суулгаж болно. Хэрэв нэгж га-аас авах жишгийн суулгацын тоог нэмэх шаардлагатай бол мөр хоорондын суулгалтыг нягтруулна. Мөчир тарих ажлыг хавар цас хайлсны дараа шууд хийнэ. Намар тарих газар нь тунадас нилээд унадаг, хөнгөн хөрстэй байвал зохимжтой. Мөчрийн тайраадсыг босоо буюу налуулж (хүнд хөрсөнд) үзүүрийн нахиаг хөрсөнд ил суулгана. Ус чийг дутагдалтай гандуу нөхцөлд мөчрийн оройн нахиаг гадаргуутай тэгшилж суулгана. Мөчрийн тайраадсыг заавал чийгтэй хөрсөнд суулгах ба суулгасны дараа тогтмол услах шаардлагатай. Тайраадасны арчилгаа. Мөчрийн тайраадасны амьдралт, өсөлт, хөгжилт нь ургамал ургалтын хугацаанд явуулах арчилгаанаас ихээхэн хамаарна. Суулгацыг чанартай сайн ургуулахад арчилгааны горимыг нарийн мөрдөх нь чухал юм. Усалгаа. Бургасны тайраадас чийглэг нөхцөлд илүү сайн ургана. Бургасны тайраадсыг ургуулахад усалгааны арга, нормыг мөрдөх зайлшгүй шаардлагатай юм. Усалгааг мод үржүүлгийн талбайд хэд хэдэн аргаар хийж болно. Усалгааг ямарч аргаар хийсэн дараахь үндсэн нөхцлийг хангасан байх шаардлагатай. Үүнд:Усалгааны шанг ус урсахад тохиромжтой болгож задгай ба нээлттэй гэсэн хоёр янзаар хийнэ. Задгай болон нээлттэй шангаар услах шуудууг 18-20 см гүн, 0.3-0.8 хэмийн хэвгийтэй байгуулна. Шангийн ёроолын хэсэг тэгшхэн байх шаардлагатай. Тайраадсыг ургах ургамал ургалтын эхний хагаст 30-35 см гүнд нэвчилж услана. Усалгааг хөрсний хээрийн чийг багтаамжийн 70 хувь орчимд байхаар бодож хийнэ. Энэ нь ойт хээр, хээрийн бүсэд га-д 530-580 м3/ га ус байхаар тооцож услана гэсэн үг. Шуудуугаар усалж байгаа нөхцөлд усалгааны нормыг 25-30 хувиар ихэсгэнэ. Ямар ч тохиолдолд услалтын нормыг га-д 500 шоометрээс хэтрүүлж болохгүй. Тайраадас суулгасан талбайн хөрсийг 5-р сард нэг удаа, 6-р сард хоёроос гурван удаа, 7, 8-р сард хоёр удаа 40-35 см гүнд нэвчилж услах нь тохиромжтой байна. Усалгааны давтамж нь тухайн жилийн хур тунадасны хэмжээ болон нарны гийгүүлэлтээс хамаарч бага зэрэг хэлбэлзэж болно. Хөрс сийрүүлэлт. Үндэсний системийн агаарын солилцоог эрчимжүүлэх, чийгийн алдагдлыг багасгах, ус, бордоо хөрсөнд шингэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хөрсийг сийрүүлэх арчилгааг ургамал ургалтын хугацаанд тогтмол явуулна.Ургамал ургалтын эхний үед Алтай, хээрийн бүсэд 5, 6-р сард нэг, 7-р сард хоёр, 8-р сард нэг удаа ургамал хооронд гараар 4-5 см гүнд гаапуугаар сийрүүлэх ба эгнээ хооронд 10-15 см гүнд сийрүүлэлтийг тогтмол хийнэ. Хөрс сийрэгжүүлэх, хог ургамалтай тэмцэх ажлыг жилд Ус чийгээр дутагдалтай хүнд хөрстэй газарт усалгаа хийсний ба бороо орсны дараагаар хөрсийг сийрэгжүүлж, хог ургамлыг нь цэвэрлэж байвал зохино. Ус чийг хүрэлцээтэй хөнгөн сэвсгэр хөрсөнд сийрэгжүүлэлтийг 15-18 см гүнд хийнэ. Ургамлын эгнээ хоорондын хог ургамлыг 20 см гүнд сийрүүлэгчээр сийрэгжүүлж устгана.Сүүлийн үед хог ургамлыг устгахад гербицид (симазин)- ыг 10-15 кг га-д бодож усанд уусгаж шүршиж хэрэглэж болно. Бордоо. Суулгацыг аль болох богино хугацаанд өсөлт хөгжилт сайтай ургуулахад хөрсийг үндсэн ба нэмэгдэл бордоогоор бордох нь хамгийн чухал юм. Үндсэн бордоог хөрс боловсруулахад хийнэ. Нэмэлт бордоог тухайн талбайн хөрсний шинжилгээний дүнг үндэслэн 2-3 жилийн дараа бордож болно. Ойт хээр, хээрийн бүсийн нөхцөлд га-д азот 60-100 кг, фосфор 100-120 кг, кали 20-40 кг-аар бодож бордоно. Суулгацыг хэлбэржүүлэх. Бургасны суулгацыг ашиглах зорилго, чиглэлээс хамаарч түүнд тохирсон хэлбэржүүлэлт хийнэ. Бойжуулах талбайд ургуулж байгаа суулгацанд гол тулгуур иш (гувар), салбар мөчрийг (титэм) засаж, танан хэлбэржүүлэлт хийнэ. Хэлбэржүүлэлтийг ишний ба титмийн гэж ангилна. Бургасны үйлдвэрлэлийн плантацибайгуулах технологи Бургасны плантаци байгуулах ажлын зорилт нь мөчрийн тайраадсаар ургуулсан суулгацыг шилжүүлэн тарьж улмаар гэрийн модны бэлдэц, болон араг шээзгий, сүлжмэл
  • 3. эдлэл хийх түүхий эдийг бэлтгэх явдал юм. Плантаци байгуулахад талбайг сонгох, хөрс боловсруулах, суулгац сонгох, суулгах хугацаа, суулгацын байршлын схем, тэдгээрийг арчлах технологийн дэс дарааллыг шийдвэрлэхэд оршино. Плантаци байгуулах талбай сонгох. Бургасны үйлдвэрлэлийн плантаци байгуулах талбайг сонгоход дор дурьдсан нөхцлийг онцгой анхаарах хэрэгтэй. Үүнд: Бургасны плантацийн талбайн гадаргуу аль болох тэгшдүү, усалгааны шуудуунд ус өөрийнхөө урсгалаар гүйхэд тохиромжтой 5-80-с илүүгүй налуу байна. Плантаци байгуулах талбайн хөрс элсэнцэр, хөнгөн шавранцар бүтэцтэй байхын хамт давсжих ямар нэгэн шинж тэмдэггүй байвал зохино. Плантацийн талбайг уулын ар хажуу юмуу сүүдэр газар сонгож үл болно.Бургас гэрэлд дуртай учраас түүнийг тарих талбай гэрлээр бүрэн хангагдсан ил задгай газар байх шаардлагатай. Хөрс боловсруулалт. Плантаци байгуулах талбайн хөрсийг цэвэр уриншийн системээр хөрс боловсруулах нь талбайг хог ургамлаас цэвэрлэж чийг хуримтлуулах ач холбогдолтой.Хөрсийг суулгац суулгах жилийн хавар 4-р сарын 25-наас, 5-р сарын 15-ны дотор, намар 9-р сарын 20-ноос 10-р сарын 10 хүртэл хугацаанд хагалж боловсруулна.Бургасны суулгацыг гараар буюу суулгац ухагчаар ухаж авна. Ухаж авахад гэмтсэн үндэсний хэсгийг хурц хайчаар эгц хөндлөн тайрч зайлуулна. Зэрэглэж ангилсан суулгацыг 50 ш-ээр боож багцална. Хавар эрт, намар орой суулгацыг ухаж авсны дараа суулгалт хийх хүртэл тусгай зоорь буюу шуудуунд нойтон элс, цасаар сайтар чигжиж дарж түр хадгална. Хадгалах зоорь буюу шуудууны орчны температур -5 хэмээс дээшгүй байвал зохино. Бургасны суулгацыг тээвэрлэхдээ машины тэвшинд чийгтэй шороо, үртэс асгаж үндсийг далд ортол булж усална. Тээвэрлэх хугацаанд тогтмол чийгтэй байлгах хэрэгтэй. Бургасны суулгац суулгах хугацаа, арга. Плантацид бургасны суулгацыг хавар 4-р сарын 25-аас 30-нд, 5-р сарын 1-ээс 10-нд, намар 9-р сарын 30-аас 10-р сарын 10 хүртэл хугацаанд суулгана.Плантацийн талбайд суулгац суулгалтыг 2 хүн гүйцэтгэнэ. Нэг дэхь хүн нь нүхийг бэлтгэж, 2 дахь хүн нь суулгацыг эгц барьж шороог хийж нягтруулан гишгэнэ. Плантацид бургасны суулгацны үндэсний хүзүүг газрын гадаргуугаас доош 10-15 см гүнд байхаар суулгана.Бургасны плантацийн талбайд суулгацыг суулгасны дараа түүний гол гуврыг газрын гадаргуугаас дээш 10-20 см-т цэцэрлэгийн хайчаар тайрч үлдсэн угийг тосон будгаар будна. Энэ нь бургасны суулгацыг буталж, салаалж ургах нөхцлийг бүрэлдүүлнэ. Бургасны суулгацыг суулгах схем Ашиглалтын зориулалтаас хамаарч бургасны плантацид суулгацыг дараах схемээр суулгана:1. Бургасны плантацийн талбайн ургамал хооронд 1.0 м, эгнээ хооронд 1.5 м.2. Ургамал хооронд 1.5 м, эгнээ хооронд 2.0 м. 3. Ургамал хооронд 1.5 м, эгнээ хооронд 3.0 м. 4. Ургамал хооронд 2.5 м, эгнээ хооронд 3.0 м. 5. Ургамал хооронд 3.0 м, эгнээ хооронд 3.0 м-ээр тус тус байрлуулна. Суулгалтын схемийг сонгож авсны дараа суулгалтын схемийг талбайд тэмдэглэхдээ эгц шулуун эгнээ гаргах хэрэгтэй. Талбайд хуваарилалт хийсний дараа олс татаж шулуун чиг гаргаж суулгац суулгах нүх ухах цэгийг тэмдэглэнэ. Гэрийн модны бэлдэц авах зорилгоор суулгацыг суулгахад ургамал хооронд 1.0 м эгнээ хооронд 2.0 м эсвэл ургамал хооронд 1.5 м, эгнээ хооронд 3.0 м зайтай байна. Усалгаа. Бургасны плантацийн талбайд суулгац суулгахаас 3-4 хоногийн өмнө ухсан нүхийг нэг удаа усална. Суулгацыг суулгасны дараа 35-40 см гүнд нэвчилж услана. Ургамал ургалтын хугацаанд Алтай, говь, хээрийн бүсэд 5 ба 6-р сард 10-14 хоногийн зайтай, 7 ба 8 сард 14-16 хоногийн зайтай 2 удаа услана. 9-р сард нэг удаа усална. Усалгааны норм нь нэг га-д 500-700 м3 ус орохоор тооцно. Ургамал ургалтын нийт хугацаанд 10-13 удаа усалгааг хийнэ. Харин хуурай хээр, Алтайн бүсэд хаврын салхи ихтэй байдаг учир усалгааны завсар өнгөн хэсгийн хөрс хаталтаас сэргийлж усалгааг нэмэлт болгож хийхийг практикт анхаарах хэрэгтэй. 2, 3 ба 4 дэхь жилийн усалгааны норм ижил байна. Хог ургамал устгах. Ургамал ургалтын хугацаанд плантацийн талбайн хог ургамлыг устгах, хөрсийг сийрүүлэх арчилгааг тогтмол хийх шаардлагатай. Ургамал хооронд сийрүүлэлт хийхэд гар ажиллагаагаар гүйцэтгэнэ. Хөрсийг
  • 4. гараар сийрүүлэхэд тармуур, хог ургамал устгахад гаапуу ашиглана. Ургамал хооронд 4-6 см гүнд гараар сийрүүлнэ. Усалгааны дараа хөрс сийрүүлэлтийг үндэсний хүзүүвчээс нэлээд зайтайгаар 5-7 см гүнд хийнэ. Суулгацын хэлбэржүүлэлт. Бургасны суулгацын саваа мөчрийг тайрч танахдаа плантацийн аж ахуйн зориулалттай уялдуулан хийнэ. Хэрэв гэрийн унь, хананы материал бэлтгэх зориулалттай бол гол ишнээс 4-5 ширхэг шулуун найлзуур ургуулахаар тооцож таналт хийнэ. Харин араг, шээзгий, сагсны материал бэлтгэх зориулалттай бол гол ишинд 6-7 найлзуур ургахаар бодож таналт хийнэ. Бургасны суулгацны ишний хэлбэржүүлэх арчилгааг ургамал ургалтын хугацаанд 5, 6, 7, 8-р саруудад хийхэд суулгацын ишний ургалтын явцад сөрөг нөлөө үзүүлэхгүй. Бургасны плантацид ургуулсан суулгацаас жишгийн хэмжээнд хүрсэн саваа мөчрийг ургамал ургалтын хугацаа дууссан 10-р сарын 1-нээс дараа оны 5-р сарын 1 хүртэл бэлтгэж байна.