SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 65
Стратегийн менежментийн
зорилтууд ба зарчимууд
Сүүлийн жилүүдэд байгууллагын орчин үндсэндээ
эрс өөрчлөгдөж байна. Иймээс аливаа байгууллагын
хувьд үйл ажиллагаагаа амжилттай явуулж, урт
хугацаанд оршин тогтнохын тулд стратегийн
менежментийг хэрэгжүүлэх шаардлага улам чухлаар
тавигдах боллоо.
Орчны түргэн өөрчлөлтөд хөшүүн хойрго хандах нь
тухайн байгууллагыг дампууралд хүргэж болзошгүй
юм. Харин амжилтаар баримжаалсан бүтэц зохион
байгуулалт ба гадаад орчинтой дасан зохицсон уян
хатан ажиллагаа нь стратегийн менежментийн үүрэг
болж байна.
Стратегийн менежментийн шинжлэх ухааны З
үндсэн зорилт байдаг
Объект: Орчны өөрчлөлт ба байгууллагад тавигдах
шаардлага
Үүрэг: Стратегийн зохицол-Байгууллага төлөвлөлт,
хяналт, мэдээлэл, зохион байгуулалт, байгууллагын
бүтэц, ба гүйцэтгэлийн потенциалын хүрээн дэх үйл
ажиллагаагаа гадаад орчинд нийцүүлэн зохицуулах
Онол: Стратегийн менежментийн онолын хөгжил
1. Стратегийн менежментийн объект
Стратегийн менежмент нь байгууллагын
бүтэц болон түүний гадаад орчинтой
харилцах харилцаагаар чиг баримжаалдаг.
Энэ үндсэн дээр байгууллагын бүхий
нэгжийн үйл ажиллагаа нь стратеги, зохион
байгуулалтын бүтэц, соёл болон бусад дэд
системүүдийг боловсронгуй болгоход
чиглэгддэг.
Байгууллагын орчны өөрчлөлт нь олон
шалтгаан нөхцөлтэй байдаг 1900-аад оноос
хойш өнөөдрийг хүртэл хөгжлийн явцад
ихээхэн хувьсан өөрчлөгдөж ирсэн байна.
Байгууллагын орчны өөрчлөлтийг
үйлдвэрлэлийн арга технологи,
бүтээгдэхүүний нэр төрөл, худалдан авах
чадвар, газар зүйн байршил, байгууллагад
үзүүлэх нийгмийн нөлөөлөл зэрэг
үзүүлэлтүүдээр дараах гурван үе шатаар
ангилдаг байна.
Байгууллагын орчны өөрчлөлтүүд
.
Үйлдвэрлэлийн технологи
Аж үйлдвэрт Хэнри Форд(1863-1947)-ийн
конвейрын систем нэвтэрснээр масс
үйлдвэрлэлийн арга технологи хөгжсөн. Хэтдээ
электрон удирдлагатай үйлдвэрлэлийн тоног
төхөөрөмж, робот, 1990-ээд оноос хойш иж
бүрэн болон уян үйлдвэрлэлийн систем,
компьютер удирдлагатай үйлдвэрлэл бий болж
байна. Мөн микроэлектроникийн салбар хүчтэй
хөгжиж байна.
Бүтээгдэхүүний нэр төрөл
Масс үйлдвэрлэл нь нэгэн төрлийн бүтээгдэхүүнийг
олноор үйлдвэрлэж байсан. Гэтэл эрэлт хэрэгцээнд
үндэслэн технологийн шинэ дэвшил гарч олон нэр
төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон.
Тухайлбал: Герман улсад 250 гаруй нэр төрлийн
талх, Францад 500 гаруй нэр төрлийн бяслаг
үйлдвэрлэж байна. Энэ байдал нь бүтээгдэхүүнээр
чиг баримжаалсан хандлагаас (худалдаачдын зах
зээл) зах зээлээр баримжаалах хандлагад буюу
(хэрэглэгчдийн зах зээл) шилжсэнийг харуулж
байна. Энэ нь цаашид материаллаг бус
үйлчилгээний салбарын хөгжилд хөтөлсөн.
Тухайлбал: Аялал жуулчлал, фитнес гэх мэт.
Худалдан авах чадвар
Хэрэглэгчдийн худалдан авах чадвар нь амьжиргааны
түвшинг тодорхойлох чухал үзүүлэлт бөгөөд энэ нь
бизнесийн байгууллагын хөгжлийн үндэс болдог. Аж
үйлдвэржилтийн өмнөх үед үндсэндээ цөөн тооны
баян чинээлэг хүмүүст зориулж үйлдвэрлэдэг байсан
бол аж үйлдвэржилтийн үед нийт хүн амын эрэлт
хэрэгцээ өсөн нэмэгдэж, худалдааны үйл ажиллагаа
эрчимжин, улмаар бүтээгдэхүүнийг олноор нь
худалдан авах болсон. Харин аж үйлдвэржилтийн
дараах үе шатанд бүтээгдэхүүний нэр төрөл
нэмэгдэхийн хэрээр элбэг, дэлбэг хангамж, ая тухтай
байдлыг эрхэмлэх хандлагатай болж ирсэн.
Газар зүйн тэлэлт
• 1900-аад онд бизнесийн үйл
ажиллагаа үндсэндээ тухайн
байршилдаа хэрэгждэг байсан бол
1970-аад он хүртэлх хугацаанд олон
улсын зах зээлд, улмаар өнөөгийн
байдлаар глобал зах зээлд шилжиж
байна.
Байгууллагад нийгмийн нөлөөлөл
Нийгэм нь эдийн засгийн адил нийгмийн байдлын
өөрчлөлт нөлөөлдөг. Анх сурталчилгаа хийх замаар
цөөн тооны хэрэглэгчид зориулж бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг байсан бол 1930-1990-ээд он хүртэлх
хугацаанд бүх нийтийн хэрэгцээг хангахын тулд
үйлдвэрлэл эрхлэх болсон. Харин 1990-ээд оноос
хойш бараа бүтээгдэхүүнээр хэрэглэгчид харьцангуй
хангагдаж, хомсдол буурсан ба харин бизнесийн үйл
ажиллагаанд сонирхлын бүлгүүд, улс төрийн
нөлөөлөл харьцангуй нэмэгдэх хандлагатай болж
ирсэн.
Стратегийн менежментийн объект нь
байгууллагын орчны өөрчлөлт ба байгууллагын
хэрэгцээ шаардлага гэж үздэг.
• Орчны өөрчлөлтийн динамик ба төвөгтэй
байдал нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа
билээ. Иймд байгууллага орчны өөрчлөлтөөс
хамаарч хариу үйлдэл үзүүлэх шаардлага
гардаг. Хариу үйлдэл үзүүлэх нь нэг ёсондоо
стратегийн менежментийг хэрэгжүүлэх явдал
юм.
Стратегийн менежментийг хэрэгжүүлэх шалтгаан нь
дараах байдлаар тодорхойлогддог
•Байгууллага урт хугацаанд оршин тогтнохын төлөө
•Тасралтгүй хувьсан өөрчлөгдөх орчинд зохицохын
төлөө
Байгууллагын орчны өөрчлөлтөөс шалтгаалан
хэрэгцээ шаардлага урган гарч ирдэг. Үүнд:
Гадаад орчны нөлөөллөөс
шалтгаалсан хэрэгцээ
шаардлага (гадаад орчноор
чиг баримжаалах)
Байгууллагын дотоод бүтэц
дэх хэрэгцээ шаардлага
(дотоод үйл ажиллагаагаар
чиг баримжаалах)
Гадаад орчноор чиг баримжаалах
- Гадаад орчны өөрчлөлтийн динамик улам бүр өсөн нэмэгдэж
байна
- Байгууллага гадаад орчны хүчтэй нөлөөнд оршдог
- Гадаад орчны өөрчлөлтийн динамикийг нухацтай, хурдан
мэдрэх
- Зах зээлд ойр байх
- Хэрэглэгчээр баримжаалах
• Бизнесийн байгууллагын өмнө гадаад орчны
өөрчлөлтийн динамикийг нухацтай мэдрэх, зах зээлд
ойр байх, хэрэглэгчээр баримжаалах, хорших,
хамтран ажиллах чадвартай байх шаардлагууд
тавигдаж байгаа юм.
Дотоод орчноор чиг баримжаалах
Дотоод үйл ажиллагаагаар чиг баримжаалах
Уян хатан байдал
Бүтээлч байдал
Инновациар чиг баримжаалах
Энэ нь уян хатан, бүтээлч байдал, инновациар чиг
баримжаалах явдал юм. Эдгээр нь ирээдүйн
хөгжилд хөтлөх үндсэн чадавхи болдог байна.
1-рүешат
Төлөвлөлтийн
үе шат (1945-
1960)
2-рүешат
Урт
хугацааны
төлөвлөлтийн
үе шат (1960-
1973)
3-рүешат
Стратегийн
төлөвлөлтийн
үе шат ( 1973-
1980)
4-рүешат
Стратегийн
менежментий
н үе шат
(1980-аад
оноос
хойшхи)
2. Стратегийн менежментийн үүрэг
Орчны өөрчлөлттэй уялдан байгууллагын өмнө
тавигдах шаардлагууд мөн өөрчлөгдөж ирсэн.
Үүнийг судлаач Ансофф, Мк Доналл нар 4 үе шат
болгон ангилсан байдаг. Үүнд:
Стратегийн
менежментийн
үе шат (1980-
аад оноос
хойшхи)
1-р үе шат. Төлөвлөлт (1945-1960):
Энэ нь дэлхийн 2-р дайны дараах санхүүгийн
хүндрэлтэй үе. Төлөвлөлтийг 1 жил хүртэл
хугацаанд хийж хэрэгжүүлэх бөгөөд энэ нь
төсөвлөлт ба төсвийн гүйцэтгэлийг хянах хяналтын
үйл ажиллагаа байсан байна. Тодруулбал:
– Төсөвлөлт
– Төсвийн гүйцэтгэлийн хяналт (Төсөв-Гүйцэтгэл-
Зөрүү)
Мөн нийлүүлэлт, үйлдвэрлэлт, борлуулалтын хэмжээг
оновчтой болгох талаар нэлээд анхааарч ялангуяа
бүтээгдэхүүний үнийн бодлого, үйлдвэрлэлийн
технологийг боловсронгуй болгох тал дээр дэвшил
гарч байсан.
2-р үе шат. Урт хугацааны төлөвлөлт (1960-
1973):
Энэ үед ашигтай ажиллах урт хугацааны
прогноз шаардагдах болсон. Олон жилийн
төсөв боловсруулан хэрэгжүүлж байсан.
Гэтэл 1973 оны нефтийн хямралаас
шалтгаалан төлөвлөлтийн хэрэгжилт
тасалдах болсон.
3-р үе шат. Стратегийн төлөвлөлт (1973-1980):
• 1973 оны нефтийн хямрал нь ирээдүйн боломж,
эрсдэлийг шинжлэх шаардлагатайг харуулсан.
Ингээд орчны шинжилгээнд үндэслэн төлөвлөх
болсон. Дараах судалгаа шинжилгээг хийж үр дүнд
нь үндэслэн урт богино хугацаанд төлөвлөн зорилго
тавьж түүндээ тэмүүлж зорьж ажиллах болсон.
Үүнд:
• Орчноос үзүүлэх нөлөөллийг өөрийн чадвартай
харьцуулан шинжлэх
– Ирээдүйн боломж, эрсдэлийн шинжилгээ
– Өөрийн сул, давуу талын шинжилгээ
– Портфель шинжилгээнд (Portfolio-analyse) үндэслэсэн
стратегийг хэрэгжүүлэх
• Хямралын судалгаа (ажил хаялт, төрийн эргэлт гэх
мэт)
4-р үе шат. Стратегийн менежмент:
Стратегийн менежмент нь удирдлагын бүх дэд
системүүдийн зохицуулагч бөгөөд хамгийн гол
хандлага нь гадаад орчинтой нийцүүлэх гэж үзэх
болсон. Энэхүү “Стратегийн зохицуулалт”
сэтгэлгээний дараах хувилбарууд бий болсон.
Үүнд:
Систем-Орчин-
Нийцүүлэлт
(Ансофф, 1965)
“Бүтэц стратегийг
дагах" хандлага
(Struture and
strategy, Чандлер,
1962)
Дотоод-Систем-
Нийцүүлэлт: Бүтэц
ба соёл (Ансофф,
1979)
7S Загвар (Мс
Kinsey)
Стратегийн
менежментийн 7
бүрэлдэхүүн
(Hinterhuber)
“Стратегийн
менежментийн дэд
систем” хандлага
(Franz Xaver Bea,
1997)
Систем-Орчин-Нийцүүлэлт (Ansoff, 1965)
хандлага нь байгууллагыг систем гэж үзээд тэр
нь орчны өөрчлөлтөд нийцэх, зохицох тухай авч
үзсэн байдаг бол “Бүтэц стратегийг дагадаг”
хандлага (Chandler, 1962)-д байгууллагын бүтэц
нь стратегийг дагаж өөрчлөгдөж байх ёстой гэж
үзсэн. Харин Дотоод-Систем-Нийцүүлэлт: Бүтэц
ба соёл (Ansoff, 1979) хандлагад дотоод систем
нь байгууллагын бүтэц ба соёл бөгөөд
тэдгээрийг орчинд нийцүүлэх явдал гэж үзсэн.
Бизнесийн зөвлөх компани “Мс Кinsey”-ийн 7S
загварыг авч үзвэл стратегийн менежмент нь
Эдгээр “7S”-г хатуу (стратеги, бүтэц, систем) ба зөөлөн (хэв
маяг, ажиллах хүчин /staff/, чадвар /skills/, өөрийгөө танин
мэдэх /Super ordinate goals/) гэж ангилсан.
Нinterhuber “Стратегийн менежментийн
бүрэлдэхүүн”-ийг дараах 7 зүйл гэж үзсэн.
. байгууллагын
эрхэм
зорилго
бодлого стратеги
нэгжийн
бодлого
зохион
байгуулалт
стратегийн
хяналт
байгууллагын
соёл
“Стратегийн менежментийн дэд сиетем” хандлага
(Franz Xaver Bea, 1997)-д стратегийн менежментийн
дэд систем нь дараах бүрэлдэхүүнтэй гэж үзсэн
Уламжлалт хандлагад стратегийн
төлөвлөлтөөс гадна үр ашигт чиглэгдэж
байсан бол энэ хандлагын хүрээнд үр
ашгаас гадна ашигт ажиллагааг авч үзсэн.
Энэ систем нь дэд системүүд хоорондын
зохицол, дэд систем доторх зохицуулалт
(стратегийн зорилго ба стратегийн төрлүүд
хоорондын зохицол), байгууллага ба түүний
орчин хоорондын зохицол гэсэн 3 түвшинг
хамруулдаг.
З. Стратегийн менежментийн онол
• Стратегийн судалгааны хандлагыг
уламжлалт, нөхцөл байдлын, хэвшмэл гэж
гурав ангилдаг.
• Эхний хоёр хандлага нь нийтлэг ба
тодорхой байдлынхаа зэргээр ялгагддаг.
• Хэвшмэл хандлага нь энэ хоёр хандлагын
завсрын хандлага юм.
Уламжлалт хандлагын хүрээнд хувьсагчдын хоорондын
нийтлэг уялдааг холбоог эрэлхийлсэн. Тухайлбал,
Төлөвлөлтийн ба хяналтын систем, байгууллагын
амжилтын үр дүн хоёрын хооронд ямар уялдаа холбоо
байгаа талаар судалдаг. Өөр нэг судалгааны чиглэл нь
байгууллагын тодорхой нэг загварын амжилтын үр
нөлөөг судалдаг. Ялангуяа сонгодог онолын хөгжлийн
(Шинжлэх ухааны менежмент) үед энэ чиглэлээр судалж
байсан. Шинжлэх ухааны менежментийг үндэслэгч
Тэйлор (F.W.Taylor, 1856-1917) зохион байгуулалтын
функц ба хөдөлмөрийн хуваарлалтын үр ашгийг
дээшлүүлсэн үр нөлөөний талаарх судалгаа явуулсан.
Энэ хандлагад нийтлэг байдал өндөр, тодорхой байдал
харьцангуй доогуур түвшинд тавигддаг. Өөрөөр хэлбэл,
тодорхой нөхцөл байдлын онцлогийг тусган авч үздэггүй
гэсэн үг юм.
Нөхцөл байдлын хандлага нь тодорхой
байдлыг илүү болгоход чиглэгддэг. Нөхцөл
байдал нь байгууллагын орчноос үзүүлж буй
бүх хүчин зүйлсийн нөлөөлөл юм. “Нөхцөл
байдал” гэдэг ойлголт нь “Болзошгүй” гэдэг
утгыг дагуулдаг. Орчны шинж чанар
байгууллагын дэд системүүдэд нөлөө үзүүлнэ.
Тухайлбал, Орчин байгууллагын төлөвлөлт,
зохион байгуулалт, соёлд нөлөөлнө. Тэгэхээр
орчин ба дэд системүүдийн харилцан хамаарлын
үр дүнд тодорхой үр ашиг, үр нөлөө бий болно.
А. Орчин, дэд системүүд, үр ашиг, үр нөлөөний
хувьсагчдыг сонгох
Б. Хувьсагчдыг задлах
• Хувьсагчдыг хэмжих
• Хэмжих аргын оновчтой шалгууруудыг тодорхойлох Үүнд:
• Баталгаатай байдал
• Найдвартай байдал
• Хүрч болохуйц байдал
В.Өгөгдлүүдийг бүрдүүлэх
• Анхан шатны бүрдүүлэлт: Асуулга, ажиглалтын аргаар шинэ
мэдээллүүдийг олж авах
• Хоёрдогч бүрдүүлэлт: Бэлэн байгаа мэдээллээ үнэлэх
• Түргэвчилсэн шинжилгээ: Сонирхсон шинж чанарыг тодорхой
хугацаанд хэд хэдэн объектууд дээр шинжлэх
• Урт хугацааны шинжилгээ: Сонирхсон шинж чанарыг урт хугацааны
туршид тодорхой нэгэн объект дээр ажиглах. Үүнийг хөгжлийн
процессийг таньж мэдэхийн тулд явуулдаг.
Энэ харилцан хамаарлуудыг тодорхойлохын тулд дараах
аргуудыг хэрэглэдэг. Үүнд:
Г.Өгөгдлийг багасгах
• Кластер шинжилгээ: Объектын тоог ангилах замаар
бууруулах
• Хүчин зүйлийн шинжилгээ: Нэг объектын шинж чанарыг
цөөн тооны хүчин зүйлсээр бууруулах
Д.Харилцан хамаарлын шинжилгээ
• Регрессийн шинжилгээ: Нэг хувьсагч нөгөөгөөс хамаарах
хамаарлыг шинжлэх
Е. Үр дүнгийн дүгнэлт
• Нарийвчилсан шүүмж: Үе шат бүрт дүгнэлт өгч
шүүмжлэлтэй хандан шинжлэх
• Суурь шүүмж: Хандлагын боловсруулалтанд шүүмж өгөх
• Хэвшмэл хандлага нь дээрх 2 хандлагын завсрын шинж
чанарыг агуулдаг. Өөрөө хэлбэл, нийтлэг ба тодорхой
байдлын зэрэг дундаж түвшинд байдаг. Судалгааны нэг
төрлийн үзүүлэлтийн өгөгдлийг бууруулахад чиглэгддэг.
Өгөгдлийг бууруулах арга техник нь хүчин зүйлийн ба
клюстер шинжилгээ юм. Энэ аргууд нь олон хувьсагчдын
статистик аргад хамаардаг.
• Хүчин зүйлийн шинжилгээ: Энэ нь нэг объектын шинж
чанаруудыг олон тоогоор бууруулдаг. Нэг объект нь шууд
ажиглаж болохуйц биш харин ажиглагдаж байгаа шинж
чанарын хувьсагчдаар тодорхойлогддог. Жишээ нь: Нэг
өрсөлдөгчийн давуу талыг шууд ажиглаж болохгүй бөгөөд
харин түүний зах зээлд эзлэх хэмжээ, үнэ, чанар зэрэг
хувьсагчдыг ажиглаж тодорхойлно.
• Клюстер шинжилгээ: Объектуудыг ангилах замаар
объектын тоог бууруулдаг бөгөөд шинж чанарын олон
талаар тодорхойлогддог. Жишээ нь: Дундаж зэрэглэлийн
автомашин, жижиг машин гэх зэргээр ангилах, тодорхой
шинж чанаруудаар нь бүлэглэх (үнэ, цилиндрийн тоо,
үзэмж)
1.Стратегийн менежмент нь өөрийн мөн
чанараараа тодорхой нарийвчилсан ирээдүйн дүр
зургийг гаргадаггүй. Стратегийн менежментийн
хүсч байгаа ирээдүйн дүр зураг нь дотоод
нөхцөл байдал болон гадаад орчныг нарийвчлан
тодорхойлох биш харин ирээдүйд байгууллага
ямар байдалтай байх, бизнес нь зах зээлд ямар
байр суурь эзлэх, ямар соёлтой байх гэх зэрэг
чанарын шинжтэй хүсч буй хүчин зүйлсийн цогц
юм.
2.Стратегийн менежмент нь тодорхой нөхцөлд
тодорхой зорилтыг хэрхэн шийдвэрлэх тухай
онол биш харин бизнесийн болон менежментийн
философи юм. Практикт дараах зүйлүүдэд
тусгалаа олдог. Үүнд:
– Байгууллагын баримтлах бодлого, чиглэл
– Удирдлагын зөн билэг, урлаг
– Хүний нөөцийн өндөр мэргэшсэн болон чадваржсан байдал
– Ажиллагчдын байгууллагын зорилгод хүрэх гэсэн хүсэл
эрмэлзлэл
3. Ихээхэн хүч хөдөлмөр, цаг хугацаа
шаардагддаг.
4. Тодорхой нөхцөлд шийдвэр гаргаж
байдаг тул алдаатай тохиолдолд маш
их хохирол учруулах эрсдэлтэй.
5. Стратегийн төлөвлөгөө маш нягт
нямбай, өндөр түвшинд
боловсрогдоогүй бол стратеги
хэрэгжихгүй байх магадлал өндөр
байдаг.
6. Маш сайн боловсрогдсон
төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлагын
болон гүйцэтгэлийн чадавхи
хангалтгүй бол мөн байгууллага
зорилгодоо хүрч чадахгүй байх
магадлал өндөр.
7. Менежментийн салбар
чиглэлүүдийг нэгтгэн зангидаж,
шүтэлцүүлдэг.
Стратегийн менежмент нь урт хугацааны алс хэтийн баримжаатай
удирдлагын үйл ажиллагаа билээ. Иймд дараах өөрийн гэсэн онцлог 7
шинжүүдийг хадгалдаг. Үүнд:
• Стратегийн менежментийн зарчимууд нь
хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг
хангахад чиглэгдсэн том систем ба
түүнийг бүрдүүлэх элементүүдийн
нэгдмэл чанарын илэрхийлэл юм. Тэгэхээр
зарчимууд нь шинжлэх ухаан технологийн
хөгжлийг болон байгууллагын системийн
хөгжлийн бодит зүй тогтлыг хангахад
чиглэгддэг ба хөгжлийн стратеги,
өрсөлдөөн болон дотоод потенциал,
зорилгоор чиг баримжаалсан мотивацид
үндэслэгддэг.
1. “Систем-Зорилго”, “Систем-Орчин” эквивалент
чанар
2. Эрэлт хэрэгцээнд орчны нөлөөллийг уялдуулах,
шүтэлцүүлэх
3. Системийн нэгэн цул /сэнерги/ ба саланги чанарын
зохистой шүтэлцүүлэх
4. Системийн элементүүдийн динамик, тогтвортой
чанарыг шүтэлцүүлэх
5. Гадаад орчны тодорхойгүй нөхцөлд гол хүндрэлийг
шийдвэрлэх
6. Системийн шинж чанарыг орчны тодорхойгүй
байдлыг арилгахад чиглүүлэх
7. Идэвхтэй элементүүдийг солих шинэчлэх
8. Өсөлт, ашиглалт, бий болгох процессийн нэгдлийг
хангах
9. Бүтээгдэхүүний тоо чанар, нэр хүндийн нэгдмэл
байдал
10.Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйлдвэрлэгч болон
хэрэглэгчид харилцан ашигтай байдал
Стратегийн
менежментийн
хүрээнд дараах
10 зарчим
байна гэж
үздэг.
Үүнд:
Энэ нь бүтээгдээхүүний тоог нэмэгдүүлэхийн
зэрэгцээ чанарыг улам сайжруулж,
хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн
хангах замаар ашиг орлогоо нэмэгдүүлэх явдал
юм.
Тухайн бизнесийн байгууллага дээрх
зарчимуудыг баримталж ажиллах шаардлагатай
бөгөөд ялангуяа 5, 6-р зарчимийн хүрээнд юуны
түрүүн гадаад орчны тодорхойгүй нөхцөл
байдлыг илрүүлэн үнэлэх шаардлага гарч байна.
Энэ талаар И. Ансофф тодруулан гадаад орчны
тодорхойгүй байдлын үзүүлэлтүүд болон
үнэлгээг боловсруулсан.
Гадаад орчны тодорхойгүй байдлын үзүүлэлтүүдийг
дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Тогтворгүй
байдал
Хариу
үйлдэл
Урьдчилан
харах
байдал
(төсөөлөх)
Судалгаа
Бүтээлч
байдал
Гадаад орчны тодорхойгүй байдлын үзүүлэлт (И. Ансофф)
Эдгээр үзүүлэлт тус бүрийг экспертийн үнэлгээний аргыг хэрэглэн 1-5 (1
муу, 2- тааруу, 3- дунд зэрэг, 4- сайн, 5 маш сайн) оноогоор үнэлнэ.
Энэ аргаар мөн салбаруудыг зэрэгцүүлэн (гадаад
орчны тодорхойгүй байдлын үнэлгээ) үнэлж болно
Гадаад орчны тодорхойгүй нөхцөл байдлын
зэргийн үнэлгээний параметрүүд нь нэгтгэн
авч үзвэл үндсэндээ дараах хүчин зүйлс юм.
Үүнд:
– Үйл ажиллагааны дасал болсон байдал
– Үйл ажиллагааны өөрчлөлтийн хэмнэл
– Туршлага, чадвартаа тулгуурлан ирээдүйгээ
урьдчилан тодорхойлох байдал
Иймд дээрх үнэлгээний үр дүнд үндэслэн
орчны тодорхой байдлыг арилгах арга хэмжээг
үйл ажиллагааны дасал болсон байдал, үйл
ажиллагааны өөрчлөлтийн темп, туршлага,
чадвартаа тулгуурлан ирээдүйгээ урьдчилан
тодорхойлох байдал авч хэрэгжүүлнэ гэсэн үг
юм.
Стратегийн хэлбэрүүд
Сүүлийн жилүүдэд байгууллагын орчин үндсэндээ
эрс өөрчлөгдөж байна. Иймээс аливаа
байгууллагын хувьд үйл ажиллагаагаа амжилттай
явуулж, урт хугацаанд оршин тогтнохын тулд
стратегийн янз бүрийн хэлбэр, төрлүүдийг
оновчтой ашиглах шаардлага улам чухлаар
тавигдах боллоо.
Стратеги нь байгууллагын зорилго, үйл
ажиллагааны чиглэлийг тодорхойлох удирдлагын
шийдвэрийн нэгдэл юм. Энэ нь байгууллагын
хүсэн эрмэлзэж буй өмнөө тавьсан зорилгод хүрэх
чиг замыг зааж өгдөг.
Урт хугацааны зорилгын мөн чанар
• Зорилгууд нь:
–Тоон, хэмжигдэхүйц, бодит,
ойлгомжтой, өрсөлдөхуйц,
шаталсан, боломжтой болон
байгууллагын нэгжүүдийн
хооронд тохирсон байх ёстой
Урт хугацааны зорилгын чиг үүрэг нь:
– Чиглэл өгөх
– Хамтын хүч чармайлтыг зөвшөөрөх
– Үнэлгээнд туслалцаа үзүүлэх
– Тэргүүлэх чиглэлийг тогтоох
– Тодорхой бус байдлыг багасгах
– Зөрчилийг багасгах
– нөөцийг хуваарилах, ажлын байр
төлөвлөх зэрэгт туслалцаа үзүүлэх.
Байгууллагын түвшинээр гүйцэтгэлийг өөр
өөрөөр хэмжих
• Ихэнх байгууллагууд хоёр болон
түүнээс дээш тооны стратегийг зэрэг
хослуулан хэрэгжүүлдэг боловч
холимог стратеги нь хэтдээ /урт
хугацаанд/ хэрэгжүүлэх тохиолдолд
онцгой эрсдэлтэй байдаг.
• Ямар ч байгууллага компанид ашигтай
бүх стратегиудыг хэрэгжүүлж чадахгүй.
• Хэцүү шийдвэр гаргаж, тэргүүлэх
чиглэлийг тогтоох ёстой.
Хүмүүсийн хариуцлагатай холбоотой
стратегийн түвшин
Стратегийн шатлал
1. Корпорацийн стратеги: 1) өсөлтийн
стратеги, 2) тогтворжилтийн стратеги,
3) бууралтын стратеги.
2. Бизнесийн нэгжийн стратеги: 1)
зардлаар тэргүүлэх, 2) Ялгарах, 3)
төвлөрөх, 4) Холимог.
3. Нэгж хэсгийн чиг үүргийн стратеги.
Стратегийн үндсэн 4 хэлбэр байдаг.
Стратеги
Нэгтгэх
стратеги
Эрчимжүүлэх
стратеги
Өргөжүүлэх
стратеги
Хамгаалах
стратеги
1. Нэгтгэх стратегийн төрлүүд
Урагш
нэгтгэх
Хойш
нэгтгэх
Хэвтээ
нэгтгэх
Нэгтгэх стратеги
• Урагш нэгтгэх - дистрибьютерууд болон
жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн
эзэмших, эсвэл хяналтыг нэмэгдүүлэх зэрэг
орно.
• Хойш нэгтгэх - өмчлөлийг хайж олох
стратеги эсвэл пүүсийн ханган
нийлүүлэгчдийн хяналтыг нэмэгдүүлэх
• Хэвтээ нэгтгэх - өмчлөлийг эрэлхийлэх
стратеги эсвэл пүүсийн өрсөлдөгчийн
хяналтыг нэмэгдүүлэх.
Нэгтгэх стратегийн төрлүүдийн тодорхойлолт ба
жишээ
Стратеги Тодорхойлолт Жишээ
Урагш нэгтгэх
дистрибьютерууд болон
жижиглэнгийн худалдаа
эрхлэгчдийн эзэмших,
эсвэл хяналтыг
нэмэгдүүлэх
Амазон АНУ-ын
зарим хотод хурдан
шуурхай хүргэх
үйлчилгээг
эхлүүлсэн
Хойш нэгтгэх
өмчлөлийг хайж олох
стратеги эсвэл пүүсийн
ханган нийлүүлэгчдийн
хяналтыг нэмэгдүүлэх
Starbucks кофены аж
ахуй худалдаж авсан
Хэвтээ нэгтгэх
өмчлөлийг эрэлхийлэх
стратеги эсвэл пүүсийн
өрсөлдөгчийн хяналтыг
нэмэгдүүлэх
BB&T нь
Susquehanna
Bancshares-ийг
худалдаж авсан
Хэвтээ нэгтгэх стратегиуд
Эрчимжүүлэх стратеги
Зах зээлийн гүнд
нэвтрэх
Зах зээлийг
хөгжүүлэх
Бүтээгдэхүүнийг
хөгжүүлэх
Эрчимжүүлэх стратегийн төрлүүдийн тодорхойлолт
ба жишээ
Стратеги Тодорхойлолт Жишээ
Зах зээлийн гүнд
нэвтрэх
Маркетингийн илүү их
хүчин чармайлт гаргаж
өнөөгийн зах зээл дээр
байгаа бүтээгдэхүүн,
үйлчилгээний зах зээлийн
эзлэх хувийг нэмэгдүүлэхийг
эрэлхийлэх
Armour-тай теннисний
аварга Andy Murray 4
жилийн хугацаатай 23
сая долларын
маркетингийн гэрээ
байгуулсан
Зах зээлийг
хөгжүүлэх
Одоогийн бүтээгдэхүүн,
үйлчилгээг шинэ газарзүйн
бүсэд нэвтрүүлэх
Gap нь Хятадад анхны
таван дэлгүүрээ нээсэн
Бүтээгдэхүүнийг
хөгжүүлэх
Одоогийн бүтээгдэхүүн,
үйлчилгээг сайжруулах
эсвэл шинийг хөгжүүлэх
замаар борлуулалтаа
нэмэгдүүлэхийг эрэлхийлэх
Амазон нялх хүүхдийн
живх, алчуурын өөрийн
бүтээгдэхүүний
шугамыг санал болгож
эхэлсэн
Өргөжүүлэх стратеги
Холбоо
хамааралтай
өргөжилт
Холбоо
хамааралгүй
өргөжилт
Өргөжүүлэх стратегийн төрлүүдийн тодорхойлолт
ба жишээ
Стратеги Тодорхойлолт Жишээ
Холбоо
хамааралтай
өргөжилт
Тухайн бүтээгдэхүүн,
үйлчилгээтэй ямар
нэгэн холбоотой,
хамааралтай шинэ
бүтээгдэхүүн,
үйлчилгээг нэмж бий
болгох
Facebook нь мессеж
бичдэг компани
WhatsApp-ийг 19
тэрбум доллараар
худалдаж авсан
Холбоо
хамааралгүй
өргөжилт
Тухайн бүтээгдэхүүн,
үйлчилгээтэй ямар
нэгэн холбоогүй,
хамааралгүй шинэ
бүтээгдэхүүн,
үйлчилгээг нэмж бий
болгох
Kroger ба Whole
Foods Market
/хүнсний дэлгүүр/
нь хоол хийж,
ресторан болж
байна
Хамгаалах стратеги
Татан
буулгах
цомхотгох
бууруулах
Эрчимжүүлэх стратегийн төрлүүдийн тодорхойлолт
ба жишээ
Стратеги Тодорхойлолт Жишээ
Бууруулах
Буурч буй борлуулалт,
ашгийг нөхөхийн тулд
зардал, хөрөнгийг багасгах
Staples 250 дэлгүүрээ
хааж, бусад
дэлгүүрийнхээ хэмжээг
50%-иар бууруулсан
Цомхотгох
Байгууллагын хэлтэс эсвэл
нэгж, хэсгийг зарах
Sears Holdings
компаниудынхаа зарим
хэсэг газрыг Sears-ийн
хувьцаа эзэмшигчиддээ
хуваарилсан
Татан буулгах
Компанийн бүх хөрөнгийг
тодорхой үнэт зүйлээр нь
хэсэгчлэн зарах
Нью-Жерси мужийн
Атлантик хотод байрлах
Трамп Таж Махал татан
буугдсан
Micheal E.Porter-ийн өрсөлдөөний 5 ерөнхий
стратеги
1. Өрсөлдөгч борлуулагчдын үнийн өрсөлдөөн
хүчтэй үед
2. Өрсөлдөгч борлуулагчдын бүтээгдэхүүн нь
үндсэндээ адилхан бөгөөд нийлүүлэгчид нь
хэд хэдэн сонирхсон борлуулагчдаас авах
боломжтой үед
3. Худалдан авагчдад бүтээгдэхүүний үнэ цэнийг
ялган таних хэд хэдэн арга байгаа үед
4. Ихэнхи худалдан авагчид бүтээгдэхүүнийг
ижил арга замаар /адалхан/ хэрэглэдэг үед
5. Худалдан авагчид нэг борлуулагчаас нөгөөд
шилжин худалдан авалт хийхэд зардал бага
гардаг үед
6. Худалдан авагчид том, үнийг хямдруулах
чадвартай, эрх мэдэлтэй үед
7. Шинээр зах зээлд орж ирж буй үйлдвэрлэгчид
худалдан авагчдыг татах, хэрэгдэгчдийн
баазыг бүрдүүлэх зорилгоор бага буюу хямд
үнийн саналыг ашиглах үед
Том зах зээлд
зардлаар
тэргүүлэх
стратегийн
бага зардлын
болон өндөр
үнэ цэнийн
стратегийг
дараах
нөхцөлд
баримтлана:
1. Бүтээгдэхүүн, үйлчилгээний
ялгаралыг таних олон аргууд
байдаг болон олон худалдан
авагчид үнэ цэнийг ялгааг
мэдэрсэн үед
2. Худалдан авагчдын хэрэгцээ,
хэрэглээ нь харилцан адилгүй үед
3. Цөөн өрсөлдөгч компаниуд ижил
төстэй ялгаралын аргыг дагаж
мөрддөг үед
4. Технологийн өөрчлөлт хурдацтай
явагдаж өрсөлдөөн нь
бүтээгдэхүүний онцлог шинжийг
хурдан шинэчлэгдэхэд хүргэж
байгаа үед
Том болон
бага зах
зээлд
ялгарах
стратегийг
дараах
нөхцөлд
баримтлана:
1. Зорилтот зах зээлийн цүнхээл /нишэ/ нь
том, ашигтай, өсөж байгаа үед
2. Салбарын буюу үйлдвэрийн удирдлагууд
зах зээлийн цүнхээлийг бизнесийн
амжилтад чухалчлан авч үзэхгүй байгаа
үед
3. Салбарын буюу үйлдвэрийн удирдлагууд
үндсэн үйлчлүүлэгчиддээ анхаарал
тавихын зэрэгцээ зорилтот зах зээлийн
цүнхээлийн хэрэгцээг хангахад зардал
ихтэй, хүндрэлтэй гэж үзэж байгаа үед
4. Салбар, үйлдвэр нь олон янзын
цүнхээлүүд, сегментүүдтэй, өөрийн нөөцөд
тохирсон өрсөлдөхүйц, сонирхол татахуйц
нишэг сонгох боломжийг анхаарч үзэх үед
5. Хэрэв цөөхөн, бусад өрсөлдөгчид ижил
зорилтот сегментэд дагнан мэргэшихээр
оролдож байгаа үед
Жижиг зах
зээлд төвлөрөх
стратегийн бага
зардлын болон
өндөр үнэ
цэнийн
стратегийг
дараах нөхцөлд
баримтлана:
• Нано технологийг хөгжүүлэх,
шинэчлэх
• Биотехнологийг хөгжүүлэх
• Өндөр хурдны цахим
технологийг хөгжүүлэх
• Эрүүл мэндийн оношлогоо,
мэс заслын технологиудыг
хөгжүүлэх
• Эм зүйн технологиудыг
хөгжүүлэх
Хүчтэй,
өндөр
хурдтай зах
зээлд
өрсөлдөх
стратегиуд:
АНХААРАЛ ХАНДУУЛСАН
БАЯРЛАЛАА

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбNomin-Erdene Gantur
 
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Mr Nyak
 
Бүтээгдэхүүний бодлого
Бүтээгдэхүүний бодлогоБүтээгдэхүүний бодлого
Бүтээгдэхүүний бодлогоUudus Enkhtuyagerel
 
Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1Bbujee
 
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургааль
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба  Сүнзийн сургаальС.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба  Сүнзийн сургааль
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургаальbatnasanb
 
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Adilbishiin Gelegjamts
 
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Adilbishiin Gelegjamts
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжAdilbishiin Gelegjamts
 
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/Adilbishiin Gelegjamts
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11Bbujee
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12Bbujee
 
Бүтээмж
БүтээмжБүтээмж
БүтээмжUndram J
 

Was ist angesagt? (20)

Зах зээлийн сегментчилэлийн стратеги
Зах зээлийн сегментчилэлийн стратегиЗах зээлийн сегментчилэлийн стратеги
Зах зээлийн сегментчилэлийн стратеги
 
хуваарилалтын суваг түүний онцлог
хуваарилалтын суваг түүний онцлогхуваарилалтын суваг түүний онцлог
хуваарилалтын суваг түүний онцлог
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсб
 
үнэ
үнэүнэ
үнэ
 
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
 
Бүтээгдэхүүний бодлого
Бүтээгдэхүүний бодлогоБүтээгдэхүүний бодлого
Бүтээгдэхүүний бодлого
 
Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1
 
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургааль
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба  Сүнзийн сургаальС.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба  Сүнзийн сургааль
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургааль
 
Lec 8
Lec 8Lec 8
Lec 8
 
Sanhuugiin tailangiin shinjilgee 2
Sanhuugiin tailangiin shinjilgee 2Sanhuugiin tailangiin shinjilgee 2
Sanhuugiin tailangiin shinjilgee 2
 
Брэнд менежментийн стратеги
Брэнд менежментийн стратегиБрэнд менежментийн стратеги
Брэнд менежментийн стратеги
 
Үйлчилгээний маркетинг
Үйлчилгээний маркетингҮйлчилгээний маркетинг
Үйлчилгээний маркетинг
 
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
 
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
 
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 
Бүтээмж
БүтээмжБүтээмж
Бүтээмж
 
Маркетингийн удирдлага
Маркетингийн удирдлагаМаркетингийн удирдлага
Маркетингийн удирдлага
 

Ähnlich wie Types of strategies

стратегийн удирдлагын онолын үндэс
стратегийн удирдлагын онолын үндэсстратегийн удирдлагын онолын үндэс
стратегийн удирдлагын онолын үндэсNael Narantsengel
 
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлалТөлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлалИЗ-СЭЗС багш Д.Заяамөнх
 
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлтЧ.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлтbatnasanb
 
олон улсын зах зээл дээр гарах стратеги
олон улсын зах зээл дээр гарах стратегиолон улсын зах зээл дээр гарах стратеги
олон улсын зах зээл дээр гарах стратегиgrane09
 
Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4Энхтамир Ш
 
Байгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтБайгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтErdenebolor Baast
 
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежментЧ. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежментbatnasanb
 
Байгууллагын хөгжил
Байгууллагын хөгжилБайгууллагын хөгжил
Байгууллагын хөгжилErdenezul Purevnanzad
 
Strategic Management - Lecture 1
Strategic Management - Lecture 1Strategic Management - Lecture 1
Strategic Management - Lecture 1Энхтамир Ш
 
Стратеги, маркетингийн стратегийн хөгжил
Стратеги, маркетингийн  стратегийн хөгжилСтратеги, маркетингийн  стратегийн хөгжил
Стратеги, маркетингийн стратегийн хөгжилMr Nyak
 
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАБ.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАbatnasanb
 
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЦ.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИbatnasanb
 
Strategic Management - Lecture 3
Strategic Management - Lecture 3Strategic Management - Lecture 3
Strategic Management - Lecture 3Энхтамир Ш
 

Ähnlich wie Types of strategies (20)

Бизнесийн стратегийн удирдлагын асуудал
Бизнесийн стратегийн удирдлагын асуудалБизнесийн стратегийн удирдлагын асуудал
Бизнесийн стратегийн удирдлагын асуудал
 
strategic management 1
strategic management 1strategic management 1
strategic management 1
 
стратегийн удирдлагын онолын үндэс
стратегийн удирдлагын онолын үндэсстратегийн удирдлагын онолын үндэс
стратегийн удирдлагын онолын үндэс
 
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлалТөлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
 
Management13
Management13Management13
Management13
 
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлтЧ.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
 
олон улсын зах зээл дээр гарах стратеги
олон улсын зах зээл дээр гарах стратегиолон улсын зах зээл дээр гарах стратеги
олон улсын зах зээл дээр гарах стратеги
 
Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4
 
Байгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтБайгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлт
 
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежментЧ. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
 
Байгууллагын хөгжил
Байгууллагын хөгжилБайгууллагын хөгжил
Байгууллагын хөгжил
 
Strategic Management - Lecture 1
Strategic Management - Lecture 1Strategic Management - Lecture 1
Strategic Management - Lecture 1
 
Хэрэглэгчийн хандлага
Хэрэглэгчийн хандлагаХэрэглэгчийн хандлага
Хэрэглэгчийн хандлага
 
Стратеги, маркетингийн стратегийн хөгжил
Стратеги, маркетингийн  стратегийн хөгжилСтратеги, маркетингийн  стратегийн хөгжил
Стратеги, маркетингийн стратегийн хөгжил
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability
strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability
strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability
 
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАБ.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
 
Basic marketing lec3 new
Basic marketing lec3 newBasic marketing lec3 new
Basic marketing lec3 new
 
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЦ.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
 
Strategic Management - Lecture 3
Strategic Management - Lecture 3Strategic Management - Lecture 3
Strategic Management - Lecture 3
 

Mehr von Гончигжавын Болдбаатар

Маркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
Маркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээМаркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
Маркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээГончигжавын Болдбаатар
 
Маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлох
Маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлохМаркетингийн судалгааны асуудлыг тодорхойлох
Маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлохГончигжавын Болдбаатар
 

Mehr von Гончигжавын Болдбаатар (20)

Маркетингийн судалгаа
Маркетингийн судалгааМаркетингийн судалгаа
Маркетингийн судалгаа
 
Асуулгын дизайн
Асуулгын дизайнАсуулгын дизайн
Асуулгын дизайн
 
Тодруулах судалгаа
Тодруулах судалгааТодруулах судалгаа
Тодруулах судалгаа
 
шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
шинжих судалгаа: хоёрдогч мэдээшинжих судалгаа: хоёрдогч мэдээ
шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
 
Strategic management level
Strategic management levelStrategic management level
Strategic management level
 
Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018
Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018
Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018
 
Нейромаркетинг Г.Болдбаатар 2018
Нейромаркетинг Г.Болдбаатар 2018Нейромаркетинг Г.Болдбаатар 2018
Нейромаркетинг Г.Болдбаатар 2018
 
Маркетингийн чанарын судалгаа
Маркетингийн чанарын судалгааМаркетингийн чанарын судалгаа
Маркетингийн чанарын судалгаа
 
Маркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
Маркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээМаркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
Маркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
 
Маркетингийн судалгааны дизайн
Маркетингийн судалгааны дизайнМаркетингийн судалгааны дизайн
Маркетингийн судалгааны дизайн
 
Маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлох
Маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлохМаркетингийн судалгааны асуудлыг тодорхойлох
Маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлох
 
Маркетингийн судалгааны үндсэн асуудал
Маркетингийн судалгааны үндсэн асуудалМаркетингийн судалгааны үндсэн асуудал
Маркетингийн судалгааны үндсэн асуудал
 
Борлуулалтын үндэс Г.Болдбаатар 2013 он
Борлуулалтын үндэс Г.Болдбаатар 2013 онБорлуулалтын үндэс Г.Болдбаатар 2013 он
Борлуулалтын үндэс Г.Болдбаатар 2013 он
 
Олигополь пүүсийн үнэ бүрдэлт
Олигополь пүүсийн үнэ бүрдэлтОлигополь пүүсийн үнэ бүрдэлт
Олигополь пүүсийн үнэ бүрдэлт
 
Цэвэр монополь пүүсийн үнэ бүрдэлт
Цэвэр монополь пүүсийн үнэ бүрдэлтЦэвэр монополь пүүсийн үнэ бүрдэлт
Цэвэр монополь пүүсийн үнэ бүрдэлт
 
Зардлын онол, шинжилгээ
Зардлын онол, шинжилгээЗардлын онол, шинжилгээ
Зардлын онол, шинжилгээ
 
Пүүсийн онол
Пүүсийн онол Пүүсийн онол
Пүүсийн онол
 
Эрэлтийн үнэлгээ
Эрэлтийн үнэлгээЭрэлтийн үнэлгээ
Эрэлтийн үнэлгээ
 
Эрэлтийн мэдрэмж
Эрэлтийн мэдрэмжЭрэлтийн мэдрэмж
Эрэлтийн мэдрэмж
 
Эрэлтийн шинжилгээ
Эрэлтийн шинжилгээЭрэлтийн шинжилгээ
Эрэлтийн шинжилгээ
 

Types of strategies

  • 2. Сүүлийн жилүүдэд байгууллагын орчин үндсэндээ эрс өөрчлөгдөж байна. Иймээс аливаа байгууллагын хувьд үйл ажиллагаагаа амжилттай явуулж, урт хугацаанд оршин тогтнохын тулд стратегийн менежментийг хэрэгжүүлэх шаардлага улам чухлаар тавигдах боллоо. Орчны түргэн өөрчлөлтөд хөшүүн хойрго хандах нь тухайн байгууллагыг дампууралд хүргэж болзошгүй юм. Харин амжилтаар баримжаалсан бүтэц зохион байгуулалт ба гадаад орчинтой дасан зохицсон уян хатан ажиллагаа нь стратегийн менежментийн үүрэг болж байна.
  • 3. Стратегийн менежментийн шинжлэх ухааны З үндсэн зорилт байдаг Объект: Орчны өөрчлөлт ба байгууллагад тавигдах шаардлага Үүрэг: Стратегийн зохицол-Байгууллага төлөвлөлт, хяналт, мэдээлэл, зохион байгуулалт, байгууллагын бүтэц, ба гүйцэтгэлийн потенциалын хүрээн дэх үйл ажиллагаагаа гадаад орчинд нийцүүлэн зохицуулах Онол: Стратегийн менежментийн онолын хөгжил
  • 4. 1. Стратегийн менежментийн объект Стратегийн менежмент нь байгууллагын бүтэц болон түүний гадаад орчинтой харилцах харилцаагаар чиг баримжаалдаг. Энэ үндсэн дээр байгууллагын бүхий нэгжийн үйл ажиллагаа нь стратеги, зохион байгуулалтын бүтэц, соёл болон бусад дэд системүүдийг боловсронгуй болгоход чиглэгддэг.
  • 5. Байгууллагын орчны өөрчлөлт нь олон шалтгаан нөхцөлтэй байдаг 1900-аад оноос хойш өнөөдрийг хүртэл хөгжлийн явцад ихээхэн хувьсан өөрчлөгдөж ирсэн байна. Байгууллагын орчны өөрчлөлтийг үйлдвэрлэлийн арга технологи, бүтээгдэхүүний нэр төрөл, худалдан авах чадвар, газар зүйн байршил, байгууллагад үзүүлэх нийгмийн нөлөөлөл зэрэг үзүүлэлтүүдээр дараах гурван үе шатаар ангилдаг байна.
  • 7. Үйлдвэрлэлийн технологи Аж үйлдвэрт Хэнри Форд(1863-1947)-ийн конвейрын систем нэвтэрснээр масс үйлдвэрлэлийн арга технологи хөгжсөн. Хэтдээ электрон удирдлагатай үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, робот, 1990-ээд оноос хойш иж бүрэн болон уян үйлдвэрлэлийн систем, компьютер удирдлагатай үйлдвэрлэл бий болж байна. Мөн микроэлектроникийн салбар хүчтэй хөгжиж байна.
  • 8. Бүтээгдэхүүний нэр төрөл Масс үйлдвэрлэл нь нэгэн төрлийн бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэж байсан. Гэтэл эрэлт хэрэгцээнд үндэслэн технологийн шинэ дэвшил гарч олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон. Тухайлбал: Герман улсад 250 гаруй нэр төрлийн талх, Францад 500 гаруй нэр төрлийн бяслаг үйлдвэрлэж байна. Энэ байдал нь бүтээгдэхүүнээр чиг баримжаалсан хандлагаас (худалдаачдын зах зээл) зах зээлээр баримжаалах хандлагад буюу (хэрэглэгчдийн зах зээл) шилжсэнийг харуулж байна. Энэ нь цаашид материаллаг бус үйлчилгээний салбарын хөгжилд хөтөлсөн. Тухайлбал: Аялал жуулчлал, фитнес гэх мэт.
  • 9. Худалдан авах чадвар Хэрэглэгчдийн худалдан авах чадвар нь амьжиргааны түвшинг тодорхойлох чухал үзүүлэлт бөгөөд энэ нь бизнесийн байгууллагын хөгжлийн үндэс болдог. Аж үйлдвэржилтийн өмнөх үед үндсэндээ цөөн тооны баян чинээлэг хүмүүст зориулж үйлдвэрлэдэг байсан бол аж үйлдвэржилтийн үед нийт хүн амын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж, худалдааны үйл ажиллагаа эрчимжин, улмаар бүтээгдэхүүнийг олноор нь худалдан авах болсон. Харин аж үйлдвэржилтийн дараах үе шатанд бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэхийн хэрээр элбэг, дэлбэг хангамж, ая тухтай байдлыг эрхэмлэх хандлагатай болж ирсэн.
  • 10. Газар зүйн тэлэлт • 1900-аад онд бизнесийн үйл ажиллагаа үндсэндээ тухайн байршилдаа хэрэгждэг байсан бол 1970-аад он хүртэлх хугацаанд олон улсын зах зээлд, улмаар өнөөгийн байдлаар глобал зах зээлд шилжиж байна.
  • 11. Байгууллагад нийгмийн нөлөөлөл Нийгэм нь эдийн засгийн адил нийгмийн байдлын өөрчлөлт нөлөөлдөг. Анх сурталчилгаа хийх замаар цөөн тооны хэрэглэгчид зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол 1930-1990-ээд он хүртэлх хугацаанд бүх нийтийн хэрэгцээг хангахын тулд үйлдвэрлэл эрхлэх болсон. Харин 1990-ээд оноос хойш бараа бүтээгдэхүүнээр хэрэглэгчид харьцангуй хангагдаж, хомсдол буурсан ба харин бизнесийн үйл ажиллагаанд сонирхлын бүлгүүд, улс төрийн нөлөөлөл харьцангуй нэмэгдэх хандлагатай болж ирсэн.
  • 12. Стратегийн менежментийн объект нь байгууллагын орчны өөрчлөлт ба байгууллагын хэрэгцээ шаардлага гэж үздэг. • Орчны өөрчлөлтийн динамик ба төвөгтэй байдал нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа билээ. Иймд байгууллага орчны өөрчлөлтөөс хамаарч хариу үйлдэл үзүүлэх шаардлага гардаг. Хариу үйлдэл үзүүлэх нь нэг ёсондоо стратегийн менежментийг хэрэгжүүлэх явдал юм.
  • 13. Стратегийн менежментийг хэрэгжүүлэх шалтгаан нь дараах байдлаар тодорхойлогддог •Байгууллага урт хугацаанд оршин тогтнохын төлөө •Тасралтгүй хувьсан өөрчлөгдөх орчинд зохицохын төлөө
  • 14. Байгууллагын орчны өөрчлөлтөөс шалтгаалан хэрэгцээ шаардлага урган гарч ирдэг. Үүнд: Гадаад орчны нөлөөллөөс шалтгаалсан хэрэгцээ шаардлага (гадаад орчноор чиг баримжаалах) Байгууллагын дотоод бүтэц дэх хэрэгцээ шаардлага (дотоод үйл ажиллагаагаар чиг баримжаалах)
  • 15. Гадаад орчноор чиг баримжаалах - Гадаад орчны өөрчлөлтийн динамик улам бүр өсөн нэмэгдэж байна - Байгууллага гадаад орчны хүчтэй нөлөөнд оршдог - Гадаад орчны өөрчлөлтийн динамикийг нухацтай, хурдан мэдрэх - Зах зээлд ойр байх - Хэрэглэгчээр баримжаалах • Бизнесийн байгууллагын өмнө гадаад орчны өөрчлөлтийн динамикийг нухацтай мэдрэх, зах зээлд ойр байх, хэрэглэгчээр баримжаалах, хорших, хамтран ажиллах чадвартай байх шаардлагууд тавигдаж байгаа юм.
  • 16. Дотоод орчноор чиг баримжаалах Дотоод үйл ажиллагаагаар чиг баримжаалах Уян хатан байдал Бүтээлч байдал Инновациар чиг баримжаалах Энэ нь уян хатан, бүтээлч байдал, инновациар чиг баримжаалах явдал юм. Эдгээр нь ирээдүйн хөгжилд хөтлөх үндсэн чадавхи болдог байна.
  • 17. 1-рүешат Төлөвлөлтийн үе шат (1945- 1960) 2-рүешат Урт хугацааны төлөвлөлтийн үе шат (1960- 1973) 3-рүешат Стратегийн төлөвлөлтийн үе шат ( 1973- 1980) 4-рүешат Стратегийн менежментий н үе шат (1980-аад оноос хойшхи) 2. Стратегийн менежментийн үүрэг Орчны өөрчлөлттэй уялдан байгууллагын өмнө тавигдах шаардлагууд мөн өөрчлөгдөж ирсэн. Үүнийг судлаач Ансофф, Мк Доналл нар 4 үе шат болгон ангилсан байдаг. Үүнд: Стратегийн менежментийн үе шат (1980- аад оноос хойшхи)
  • 18. 1-р үе шат. Төлөвлөлт (1945-1960): Энэ нь дэлхийн 2-р дайны дараах санхүүгийн хүндрэлтэй үе. Төлөвлөлтийг 1 жил хүртэл хугацаанд хийж хэрэгжүүлэх бөгөөд энэ нь төсөвлөлт ба төсвийн гүйцэтгэлийг хянах хяналтын үйл ажиллагаа байсан байна. Тодруулбал: – Төсөвлөлт – Төсвийн гүйцэтгэлийн хяналт (Төсөв-Гүйцэтгэл- Зөрүү) Мөн нийлүүлэлт, үйлдвэрлэлт, борлуулалтын хэмжээг оновчтой болгох талаар нэлээд анхааарч ялангуяа бүтээгдэхүүний үнийн бодлого, үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгох тал дээр дэвшил гарч байсан.
  • 19. 2-р үе шат. Урт хугацааны төлөвлөлт (1960- 1973): Энэ үед ашигтай ажиллах урт хугацааны прогноз шаардагдах болсон. Олон жилийн төсөв боловсруулан хэрэгжүүлж байсан. Гэтэл 1973 оны нефтийн хямралаас шалтгаалан төлөвлөлтийн хэрэгжилт тасалдах болсон.
  • 20. 3-р үе шат. Стратегийн төлөвлөлт (1973-1980): • 1973 оны нефтийн хямрал нь ирээдүйн боломж, эрсдэлийг шинжлэх шаардлагатайг харуулсан. Ингээд орчны шинжилгээнд үндэслэн төлөвлөх болсон. Дараах судалгаа шинжилгээг хийж үр дүнд нь үндэслэн урт богино хугацаанд төлөвлөн зорилго тавьж түүндээ тэмүүлж зорьж ажиллах болсон. Үүнд: • Орчноос үзүүлэх нөлөөллийг өөрийн чадвартай харьцуулан шинжлэх – Ирээдүйн боломж, эрсдэлийн шинжилгээ – Өөрийн сул, давуу талын шинжилгээ – Портфель шинжилгээнд (Portfolio-analyse) үндэслэсэн стратегийг хэрэгжүүлэх • Хямралын судалгаа (ажил хаялт, төрийн эргэлт гэх мэт)
  • 21. 4-р үе шат. Стратегийн менежмент: Стратегийн менежмент нь удирдлагын бүх дэд системүүдийн зохицуулагч бөгөөд хамгийн гол хандлага нь гадаад орчинтой нийцүүлэх гэж үзэх болсон. Энэхүү “Стратегийн зохицуулалт” сэтгэлгээний дараах хувилбарууд бий болсон. Үүнд: Систем-Орчин- Нийцүүлэлт (Ансофф, 1965) “Бүтэц стратегийг дагах" хандлага (Struture and strategy, Чандлер, 1962) Дотоод-Систем- Нийцүүлэлт: Бүтэц ба соёл (Ансофф, 1979) 7S Загвар (Мс Kinsey) Стратегийн менежментийн 7 бүрэлдэхүүн (Hinterhuber) “Стратегийн менежментийн дэд систем” хандлага (Franz Xaver Bea, 1997)
  • 22. Систем-Орчин-Нийцүүлэлт (Ansoff, 1965) хандлага нь байгууллагыг систем гэж үзээд тэр нь орчны өөрчлөлтөд нийцэх, зохицох тухай авч үзсэн байдаг бол “Бүтэц стратегийг дагадаг” хандлага (Chandler, 1962)-д байгууллагын бүтэц нь стратегийг дагаж өөрчлөгдөж байх ёстой гэж үзсэн. Харин Дотоод-Систем-Нийцүүлэлт: Бүтэц ба соёл (Ansoff, 1979) хандлагад дотоод систем нь байгууллагын бүтэц ба соёл бөгөөд тэдгээрийг орчинд нийцүүлэх явдал гэж үзсэн.
  • 23. Бизнесийн зөвлөх компани “Мс Кinsey”-ийн 7S загварыг авч үзвэл стратегийн менежмент нь Эдгээр “7S”-г хатуу (стратеги, бүтэц, систем) ба зөөлөн (хэв маяг, ажиллах хүчин /staff/, чадвар /skills/, өөрийгөө танин мэдэх /Super ordinate goals/) гэж ангилсан.
  • 24. Нinterhuber “Стратегийн менежментийн бүрэлдэхүүн”-ийг дараах 7 зүйл гэж үзсэн. . байгууллагын эрхэм зорилго бодлого стратеги нэгжийн бодлого зохион байгуулалт стратегийн хяналт байгууллагын соёл
  • 25. “Стратегийн менежментийн дэд сиетем” хандлага (Franz Xaver Bea, 1997)-д стратегийн менежментийн дэд систем нь дараах бүрэлдэхүүнтэй гэж үзсэн
  • 26. Уламжлалт хандлагад стратегийн төлөвлөлтөөс гадна үр ашигт чиглэгдэж байсан бол энэ хандлагын хүрээнд үр ашгаас гадна ашигт ажиллагааг авч үзсэн. Энэ систем нь дэд системүүд хоорондын зохицол, дэд систем доторх зохицуулалт (стратегийн зорилго ба стратегийн төрлүүд хоорондын зохицол), байгууллага ба түүний орчин хоорондын зохицол гэсэн 3 түвшинг хамруулдаг.
  • 27. З. Стратегийн менежментийн онол • Стратегийн судалгааны хандлагыг уламжлалт, нөхцөл байдлын, хэвшмэл гэж гурав ангилдаг. • Эхний хоёр хандлага нь нийтлэг ба тодорхой байдлынхаа зэргээр ялгагддаг. • Хэвшмэл хандлага нь энэ хоёр хандлагын завсрын хандлага юм.
  • 28. Уламжлалт хандлагын хүрээнд хувьсагчдын хоорондын нийтлэг уялдааг холбоог эрэлхийлсэн. Тухайлбал, Төлөвлөлтийн ба хяналтын систем, байгууллагын амжилтын үр дүн хоёрын хооронд ямар уялдаа холбоо байгаа талаар судалдаг. Өөр нэг судалгааны чиглэл нь байгууллагын тодорхой нэг загварын амжилтын үр нөлөөг судалдаг. Ялангуяа сонгодог онолын хөгжлийн (Шинжлэх ухааны менежмент) үед энэ чиглэлээр судалж байсан. Шинжлэх ухааны менежментийг үндэслэгч Тэйлор (F.W.Taylor, 1856-1917) зохион байгуулалтын функц ба хөдөлмөрийн хуваарлалтын үр ашгийг дээшлүүлсэн үр нөлөөний талаарх судалгаа явуулсан. Энэ хандлагад нийтлэг байдал өндөр, тодорхой байдал харьцангуй доогуур түвшинд тавигддаг. Өөрөөр хэлбэл, тодорхой нөхцөл байдлын онцлогийг тусган авч үздэггүй гэсэн үг юм.
  • 29. Нөхцөл байдлын хандлага нь тодорхой байдлыг илүү болгоход чиглэгддэг. Нөхцөл байдал нь байгууллагын орчноос үзүүлж буй бүх хүчин зүйлсийн нөлөөлөл юм. “Нөхцөл байдал” гэдэг ойлголт нь “Болзошгүй” гэдэг утгыг дагуулдаг. Орчны шинж чанар байгууллагын дэд системүүдэд нөлөө үзүүлнэ. Тухайлбал, Орчин байгууллагын төлөвлөлт, зохион байгуулалт, соёлд нөлөөлнө. Тэгэхээр орчин ба дэд системүүдийн харилцан хамаарлын үр дүнд тодорхой үр ашиг, үр нөлөө бий болно.
  • 30. А. Орчин, дэд системүүд, үр ашиг, үр нөлөөний хувьсагчдыг сонгох Б. Хувьсагчдыг задлах • Хувьсагчдыг хэмжих • Хэмжих аргын оновчтой шалгууруудыг тодорхойлох Үүнд: • Баталгаатай байдал • Найдвартай байдал • Хүрч болохуйц байдал В.Өгөгдлүүдийг бүрдүүлэх • Анхан шатны бүрдүүлэлт: Асуулга, ажиглалтын аргаар шинэ мэдээллүүдийг олж авах • Хоёрдогч бүрдүүлэлт: Бэлэн байгаа мэдээллээ үнэлэх • Түргэвчилсэн шинжилгээ: Сонирхсон шинж чанарыг тодорхой хугацаанд хэд хэдэн объектууд дээр шинжлэх • Урт хугацааны шинжилгээ: Сонирхсон шинж чанарыг урт хугацааны туршид тодорхой нэгэн объект дээр ажиглах. Үүнийг хөгжлийн процессийг таньж мэдэхийн тулд явуулдаг. Энэ харилцан хамаарлуудыг тодорхойлохын тулд дараах аргуудыг хэрэглэдэг. Үүнд:
  • 31. Г.Өгөгдлийг багасгах • Кластер шинжилгээ: Объектын тоог ангилах замаар бууруулах • Хүчин зүйлийн шинжилгээ: Нэг объектын шинж чанарыг цөөн тооны хүчин зүйлсээр бууруулах Д.Харилцан хамаарлын шинжилгээ • Регрессийн шинжилгээ: Нэг хувьсагч нөгөөгөөс хамаарах хамаарлыг шинжлэх Е. Үр дүнгийн дүгнэлт • Нарийвчилсан шүүмж: Үе шат бүрт дүгнэлт өгч шүүмжлэлтэй хандан шинжлэх • Суурь шүүмж: Хандлагын боловсруулалтанд шүүмж өгөх
  • 32. • Хэвшмэл хандлага нь дээрх 2 хандлагын завсрын шинж чанарыг агуулдаг. Өөрөө хэлбэл, нийтлэг ба тодорхой байдлын зэрэг дундаж түвшинд байдаг. Судалгааны нэг төрлийн үзүүлэлтийн өгөгдлийг бууруулахад чиглэгддэг. Өгөгдлийг бууруулах арга техник нь хүчин зүйлийн ба клюстер шинжилгээ юм. Энэ аргууд нь олон хувьсагчдын статистик аргад хамаардаг. • Хүчин зүйлийн шинжилгээ: Энэ нь нэг объектын шинж чанаруудыг олон тоогоор бууруулдаг. Нэг объект нь шууд ажиглаж болохуйц биш харин ажиглагдаж байгаа шинж чанарын хувьсагчдаар тодорхойлогддог. Жишээ нь: Нэг өрсөлдөгчийн давуу талыг шууд ажиглаж болохгүй бөгөөд харин түүний зах зээлд эзлэх хэмжээ, үнэ, чанар зэрэг хувьсагчдыг ажиглаж тодорхойлно. • Клюстер шинжилгээ: Объектуудыг ангилах замаар объектын тоог бууруулдаг бөгөөд шинж чанарын олон талаар тодорхойлогддог. Жишээ нь: Дундаж зэрэглэлийн автомашин, жижиг машин гэх зэргээр ангилах, тодорхой шинж чанаруудаар нь бүлэглэх (үнэ, цилиндрийн тоо, үзэмж)
  • 33. 1.Стратегийн менежмент нь өөрийн мөн чанараараа тодорхой нарийвчилсан ирээдүйн дүр зургийг гаргадаггүй. Стратегийн менежментийн хүсч байгаа ирээдүйн дүр зураг нь дотоод нөхцөл байдал болон гадаад орчныг нарийвчлан тодорхойлох биш харин ирээдүйд байгууллага ямар байдалтай байх, бизнес нь зах зээлд ямар байр суурь эзлэх, ямар соёлтой байх гэх зэрэг чанарын шинжтэй хүсч буй хүчин зүйлсийн цогц юм. 2.Стратегийн менежмент нь тодорхой нөхцөлд тодорхой зорилтыг хэрхэн шийдвэрлэх тухай онол биш харин бизнесийн болон менежментийн философи юм. Практикт дараах зүйлүүдэд тусгалаа олдог. Үүнд: – Байгууллагын баримтлах бодлого, чиглэл – Удирдлагын зөн билэг, урлаг – Хүний нөөцийн өндөр мэргэшсэн болон чадваржсан байдал – Ажиллагчдын байгууллагын зорилгод хүрэх гэсэн хүсэл эрмэлзлэл 3. Ихээхэн хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардагддаг. 4. Тодорхой нөхцөлд шийдвэр гаргаж байдаг тул алдаатай тохиолдолд маш их хохирол учруулах эрсдэлтэй. 5. Стратегийн төлөвлөгөө маш нягт нямбай, өндөр түвшинд боловсрогдоогүй бол стратеги хэрэгжихгүй байх магадлал өндөр байдаг. 6. Маш сайн боловсрогдсон төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлагын болон гүйцэтгэлийн чадавхи хангалтгүй бол мөн байгууллага зорилгодоо хүрч чадахгүй байх магадлал өндөр. 7. Менежментийн салбар чиглэлүүдийг нэгтгэн зангидаж, шүтэлцүүлдэг. Стратегийн менежмент нь урт хугацааны алс хэтийн баримжаатай удирдлагын үйл ажиллагаа билээ. Иймд дараах өөрийн гэсэн онцлог 7 шинжүүдийг хадгалдаг. Үүнд:
  • 34. • Стратегийн менежментийн зарчимууд нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэгдсэн том систем ба түүнийг бүрдүүлэх элементүүдийн нэгдмэл чанарын илэрхийлэл юм. Тэгэхээр зарчимууд нь шинжлэх ухаан технологийн хөгжлийг болон байгууллагын системийн хөгжлийн бодит зүй тогтлыг хангахад чиглэгддэг ба хөгжлийн стратеги, өрсөлдөөн болон дотоод потенциал, зорилгоор чиг баримжаалсан мотивацид үндэслэгддэг.
  • 35. 1. “Систем-Зорилго”, “Систем-Орчин” эквивалент чанар 2. Эрэлт хэрэгцээнд орчны нөлөөллийг уялдуулах, шүтэлцүүлэх 3. Системийн нэгэн цул /сэнерги/ ба саланги чанарын зохистой шүтэлцүүлэх 4. Системийн элементүүдийн динамик, тогтвортой чанарыг шүтэлцүүлэх 5. Гадаад орчны тодорхойгүй нөхцөлд гол хүндрэлийг шийдвэрлэх 6. Системийн шинж чанарыг орчны тодорхойгүй байдлыг арилгахад чиглүүлэх 7. Идэвхтэй элементүүдийг солих шинэчлэх 8. Өсөлт, ашиглалт, бий болгох процессийн нэгдлийг хангах 9. Бүтээгдэхүүний тоо чанар, нэр хүндийн нэгдмэл байдал 10.Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйлдвэрлэгч болон хэрэглэгчид харилцан ашигтай байдал Стратегийн менежментийн хүрээнд дараах 10 зарчим байна гэж үздэг. Үүнд:
  • 36. Энэ нь бүтээгдээхүүний тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ чанарыг улам сайжруулж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах замаар ашиг орлогоо нэмэгдүүлэх явдал юм. Тухайн бизнесийн байгууллага дээрх зарчимуудыг баримталж ажиллах шаардлагатай бөгөөд ялангуяа 5, 6-р зарчимийн хүрээнд юуны түрүүн гадаад орчны тодорхойгүй нөхцөл байдлыг илрүүлэн үнэлэх шаардлага гарч байна. Энэ талаар И. Ансофф тодруулан гадаад орчны тодорхойгүй байдлын үзүүлэлтүүд болон үнэлгээг боловсруулсан.
  • 37. Гадаад орчны тодорхойгүй байдлын үзүүлэлтүүдийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Тогтворгүй байдал Хариу үйлдэл Урьдчилан харах байдал (төсөөлөх) Судалгаа Бүтээлч байдал
  • 38. Гадаад орчны тодорхойгүй байдлын үзүүлэлт (И. Ансофф) Эдгээр үзүүлэлт тус бүрийг экспертийн үнэлгээний аргыг хэрэглэн 1-5 (1 муу, 2- тааруу, 3- дунд зэрэг, 4- сайн, 5 маш сайн) оноогоор үнэлнэ.
  • 39. Энэ аргаар мөн салбаруудыг зэрэгцүүлэн (гадаад орчны тодорхойгүй байдлын үнэлгээ) үнэлж болно
  • 40. Гадаад орчны тодорхойгүй нөхцөл байдлын зэргийн үнэлгээний параметрүүд нь нэгтгэн авч үзвэл үндсэндээ дараах хүчин зүйлс юм. Үүнд: – Үйл ажиллагааны дасал болсон байдал – Үйл ажиллагааны өөрчлөлтийн хэмнэл – Туршлага, чадвартаа тулгуурлан ирээдүйгээ урьдчилан тодорхойлох байдал Иймд дээрх үнэлгээний үр дүнд үндэслэн орчны тодорхой байдлыг арилгах арга хэмжээг үйл ажиллагааны дасал болсон байдал, үйл ажиллагааны өөрчлөлтийн темп, туршлага, чадвартаа тулгуурлан ирээдүйгээ урьдчилан тодорхойлох байдал авч хэрэгжүүлнэ гэсэн үг юм.
  • 42. Сүүлийн жилүүдэд байгууллагын орчин үндсэндээ эрс өөрчлөгдөж байна. Иймээс аливаа байгууллагын хувьд үйл ажиллагаагаа амжилттай явуулж, урт хугацаанд оршин тогтнохын тулд стратегийн янз бүрийн хэлбэр, төрлүүдийг оновчтой ашиглах шаардлага улам чухлаар тавигдах боллоо. Стратеги нь байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох удирдлагын шийдвэрийн нэгдэл юм. Энэ нь байгууллагын хүсэн эрмэлзэж буй өмнөө тавьсан зорилгод хүрэх чиг замыг зааж өгдөг.
  • 43. Урт хугацааны зорилгын мөн чанар • Зорилгууд нь: –Тоон, хэмжигдэхүйц, бодит, ойлгомжтой, өрсөлдөхуйц, шаталсан, боломжтой болон байгууллагын нэгжүүдийн хооронд тохирсон байх ёстой
  • 44. Урт хугацааны зорилгын чиг үүрэг нь: – Чиглэл өгөх – Хамтын хүч чармайлтыг зөвшөөрөх – Үнэлгээнд туслалцаа үзүүлэх – Тэргүүлэх чиглэлийг тогтоох – Тодорхой бус байдлыг багасгах – Зөрчилийг багасгах – нөөцийг хуваарилах, ажлын байр төлөвлөх зэрэгт туслалцаа үзүүлэх.
  • 46. • Ихэнх байгууллагууд хоёр болон түүнээс дээш тооны стратегийг зэрэг хослуулан хэрэгжүүлдэг боловч холимог стратеги нь хэтдээ /урт хугацаанд/ хэрэгжүүлэх тохиолдолд онцгой эрсдэлтэй байдаг. • Ямар ч байгууллага компанид ашигтай бүх стратегиудыг хэрэгжүүлж чадахгүй. • Хэцүү шийдвэр гаргаж, тэргүүлэх чиглэлийг тогтоох ёстой.
  • 48. Стратегийн шатлал 1. Корпорацийн стратеги: 1) өсөлтийн стратеги, 2) тогтворжилтийн стратеги, 3) бууралтын стратеги. 2. Бизнесийн нэгжийн стратеги: 1) зардлаар тэргүүлэх, 2) Ялгарах, 3) төвлөрөх, 4) Холимог. 3. Нэгж хэсгийн чиг үүргийн стратеги.
  • 49. Стратегийн үндсэн 4 хэлбэр байдаг. Стратеги Нэгтгэх стратеги Эрчимжүүлэх стратеги Өргөжүүлэх стратеги Хамгаалах стратеги
  • 50. 1. Нэгтгэх стратегийн төрлүүд Урагш нэгтгэх Хойш нэгтгэх Хэвтээ нэгтгэх
  • 51. Нэгтгэх стратеги • Урагш нэгтгэх - дистрибьютерууд болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн эзэмших, эсвэл хяналтыг нэмэгдүүлэх зэрэг орно. • Хойш нэгтгэх - өмчлөлийг хайж олох стратеги эсвэл пүүсийн ханган нийлүүлэгчдийн хяналтыг нэмэгдүүлэх • Хэвтээ нэгтгэх - өмчлөлийг эрэлхийлэх стратеги эсвэл пүүсийн өрсөлдөгчийн хяналтыг нэмэгдүүлэх.
  • 52. Нэгтгэх стратегийн төрлүүдийн тодорхойлолт ба жишээ Стратеги Тодорхойлолт Жишээ Урагш нэгтгэх дистрибьютерууд болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн эзэмших, эсвэл хяналтыг нэмэгдүүлэх Амазон АНУ-ын зарим хотод хурдан шуурхай хүргэх үйлчилгээг эхлүүлсэн Хойш нэгтгэх өмчлөлийг хайж олох стратеги эсвэл пүүсийн ханган нийлүүлэгчдийн хяналтыг нэмэгдүүлэх Starbucks кофены аж ахуй худалдаж авсан Хэвтээ нэгтгэх өмчлөлийг эрэлхийлэх стратеги эсвэл пүүсийн өрсөлдөгчийн хяналтыг нэмэгдүүлэх BB&T нь Susquehanna Bancshares-ийг худалдаж авсан
  • 54. Эрчимжүүлэх стратеги Зах зээлийн гүнд нэвтрэх Зах зээлийг хөгжүүлэх Бүтээгдэхүүнийг хөгжүүлэх
  • 55. Эрчимжүүлэх стратегийн төрлүүдийн тодорхойлолт ба жишээ Стратеги Тодорхойлолт Жишээ Зах зээлийн гүнд нэвтрэх Маркетингийн илүү их хүчин чармайлт гаргаж өнөөгийн зах зээл дээр байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн эзлэх хувийг нэмэгдүүлэхийг эрэлхийлэх Armour-тай теннисний аварга Andy Murray 4 жилийн хугацаатай 23 сая долларын маркетингийн гэрээ байгуулсан Зах зээлийг хөгжүүлэх Одоогийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинэ газарзүйн бүсэд нэвтрүүлэх Gap нь Хятадад анхны таван дэлгүүрээ нээсэн Бүтээгдэхүүнийг хөгжүүлэх Одоогийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах эсвэл шинийг хөгжүүлэх замаар борлуулалтаа нэмэгдүүлэхийг эрэлхийлэх Амазон нялх хүүхдийн живх, алчуурын өөрийн бүтээгдэхүүний шугамыг санал болгож эхэлсэн
  • 57. Өргөжүүлэх стратегийн төрлүүдийн тодорхойлолт ба жишээ Стратеги Тодорхойлолт Жишээ Холбоо хамааралтай өргөжилт Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй ямар нэгэн холбоотой, хамааралтай шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмж бий болгох Facebook нь мессеж бичдэг компани WhatsApp-ийг 19 тэрбум доллараар худалдаж авсан Холбоо хамааралгүй өргөжилт Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй ямар нэгэн холбоогүй, хамааралгүй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмж бий болгох Kroger ба Whole Foods Market /хүнсний дэлгүүр/ нь хоол хийж, ресторан болж байна
  • 59. Эрчимжүүлэх стратегийн төрлүүдийн тодорхойлолт ба жишээ Стратеги Тодорхойлолт Жишээ Бууруулах Буурч буй борлуулалт, ашгийг нөхөхийн тулд зардал, хөрөнгийг багасгах Staples 250 дэлгүүрээ хааж, бусад дэлгүүрийнхээ хэмжээг 50%-иар бууруулсан Цомхотгох Байгууллагын хэлтэс эсвэл нэгж, хэсгийг зарах Sears Holdings компаниудынхаа зарим хэсэг газрыг Sears-ийн хувьцаа эзэмшигчиддээ хуваарилсан Татан буулгах Компанийн бүх хөрөнгийг тодорхой үнэт зүйлээр нь хэсэгчлэн зарах Нью-Жерси мужийн Атлантик хотод байрлах Трамп Таж Махал татан буугдсан
  • 60. Micheal E.Porter-ийн өрсөлдөөний 5 ерөнхий стратеги
  • 61. 1. Өрсөлдөгч борлуулагчдын үнийн өрсөлдөөн хүчтэй үед 2. Өрсөлдөгч борлуулагчдын бүтээгдэхүүн нь үндсэндээ адилхан бөгөөд нийлүүлэгчид нь хэд хэдэн сонирхсон борлуулагчдаас авах боломжтой үед 3. Худалдан авагчдад бүтээгдэхүүний үнэ цэнийг ялган таних хэд хэдэн арга байгаа үед 4. Ихэнхи худалдан авагчид бүтээгдэхүүнийг ижил арга замаар /адалхан/ хэрэглэдэг үед 5. Худалдан авагчид нэг борлуулагчаас нөгөөд шилжин худалдан авалт хийхэд зардал бага гардаг үед 6. Худалдан авагчид том, үнийг хямдруулах чадвартай, эрх мэдэлтэй үед 7. Шинээр зах зээлд орж ирж буй үйлдвэрлэгчид худалдан авагчдыг татах, хэрэгдэгчдийн баазыг бүрдүүлэх зорилгоор бага буюу хямд үнийн саналыг ашиглах үед Том зах зээлд зардлаар тэргүүлэх стратегийн бага зардлын болон өндөр үнэ цэнийн стратегийг дараах нөхцөлд баримтлана:
  • 62. 1. Бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаралыг таних олон аргууд байдаг болон олон худалдан авагчид үнэ цэнийг ялгааг мэдэрсэн үед 2. Худалдан авагчдын хэрэгцээ, хэрэглээ нь харилцан адилгүй үед 3. Цөөн өрсөлдөгч компаниуд ижил төстэй ялгаралын аргыг дагаж мөрддөг үед 4. Технологийн өөрчлөлт хурдацтай явагдаж өрсөлдөөн нь бүтээгдэхүүний онцлог шинжийг хурдан шинэчлэгдэхэд хүргэж байгаа үед Том болон бага зах зээлд ялгарах стратегийг дараах нөхцөлд баримтлана:
  • 63. 1. Зорилтот зах зээлийн цүнхээл /нишэ/ нь том, ашигтай, өсөж байгаа үед 2. Салбарын буюу үйлдвэрийн удирдлагууд зах зээлийн цүнхээлийг бизнесийн амжилтад чухалчлан авч үзэхгүй байгаа үед 3. Салбарын буюу үйлдвэрийн удирдлагууд үндсэн үйлчлүүлэгчиддээ анхаарал тавихын зэрэгцээ зорилтот зах зээлийн цүнхээлийн хэрэгцээг хангахад зардал ихтэй, хүндрэлтэй гэж үзэж байгаа үед 4. Салбар, үйлдвэр нь олон янзын цүнхээлүүд, сегментүүдтэй, өөрийн нөөцөд тохирсон өрсөлдөхүйц, сонирхол татахуйц нишэг сонгох боломжийг анхаарч үзэх үед 5. Хэрэв цөөхөн, бусад өрсөлдөгчид ижил зорилтот сегментэд дагнан мэргэшихээр оролдож байгаа үед Жижиг зах зээлд төвлөрөх стратегийн бага зардлын болон өндөр үнэ цэнийн стратегийг дараах нөхцөлд баримтлана:
  • 64. • Нано технологийг хөгжүүлэх, шинэчлэх • Биотехнологийг хөгжүүлэх • Өндөр хурдны цахим технологийг хөгжүүлэх • Эрүүл мэндийн оношлогоо, мэс заслын технологиудыг хөгжүүлэх • Эм зүйн технологиудыг хөгжүүлэх Хүчтэй, өндөр хурдтай зах зээлд өрсөлдөх стратегиуд: