SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 9
Пүүсийн онол. Үйлдвэрлэлийн функц
Үйлдвэрлэл бол аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох үйл ажиллагаа
бөгөөд үйлдвэрлэгчид, хэрэглэгчид       аль алинд нь эдийн засгийн өртөгтэй байна.
Үйлдвэрлэлийн тухай эдийн засгийн тодорхойлолт нь технологи байгаа нөхцөлд
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд шаардагдах янз бүрийн орцуудыг илүү үр
ашигтай яаж хослуулах вэ? гэдгийг менежерүүд хэрхэн шийдвэрлэж буй асуудалд
төвлөрнө. Энэ технологи нь боломжит үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, тоног
төхөөрөмж, хөдөлмөр, менежерийн ур чадвар, мэдээллийн хангамж гэх зэргийг
хамруулна. Үйлдвэрлэлийн онол нь үйлдвэрлэлийн функцийн ойлголтонд үндэслэнэ.
Үйлдвэрлэлийн функц нь бүтээгдэхүүний тоо хэмжээг хамгийн их байлгах нөхцөлтэй
холбоотой. Тухайн технологиор янз бүрийн орцуудыг ашиглан бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэдэг. Ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд их хэмжээний орц
шаардлагатай байдаг. Ихэнх үйлдвэрлэл нэг бус хэд хэдэн бүтээгдэхүүний үр дүн
байдаг.
Үйлдвэрлэлийн эдийн засгийн үйл ажиллагааг үйлдвэрлэлийн функцээр илэрхийлбэл
дараах хэлбэртэй байна.
                                 Q=f(F1, F2, F3,…,Fn)
F1 – ашиглаж буй f1 хүчин зүйлийн тоо
F2 - ашиглаж буй f2 хүчин зүйлийн тоо
F3 - ашиглаж буй f3 хүчин зүйлийн тоо
Fn - ашиглаж буй fn хүчин зүйлийн тоо
      Хэрэв F1 хүчин зүйлийг хувьсах хүчин зүйл гэж үзвэл үлдэж буй n-1 хүчин зүйл
буюу (F2, F3,…,Fn) нь тогтмол хүчин зүйл байна.
      Хэрэв хүчин зүйл нь үйлдвэрлэлийн нэг удаагийн процесст оролцон хэлбэр
дүрсээ бүрэн өөрчилж, өөрийнхөө өртгийг шинээр гарч буй бүтээгдэхүүнд бүрэн
шингээж байвал уг хүчин зүйлийг хувьсах хүчин зүйл гэдэг. Жишээ нь, түүхий эд
материал, түлш, хөдөлмөр гэх мэт. Хөдөлмөр нь үйлдвэрлэлийн нэг удаагийн
процесст   оролцон    хэлбэр   дүрсээ    өөрчилдөггүй   боловч   шинээр   гарч   буй
бүтээгдэхүүнд өөрийнхөө өртгийг бүрэн шингээж байдгаараа хувьсах хүчин зүйлтэй
ойролцоо байдаг учир хувьсах хүчин зүйлд тооцдог. Харин үйлдвэрлэлийн хэд хэдэн
удаагийн процесст дахин давтан оролцон хэлбэр дүрсээ бүрэн хадгалж, өөрийнхөө
өртгийг шинээр гарч буй бүтээгдэхүүнд элэгдэлийнхээ хэмжээгээр бага багаар


                                                                                   1
шингээж буй хүчин зүйлсийг тогтмол хүчин зүйлс гэдэг. Жишээ нь үйлдвэрийн
байшмн барилга, тоног төхөөрөмж гэх мэт.
      Хувьсах хүчин зүйлсийн нөлөөллийг илэрхийлэхийн тулд нийт, дундаж, ахиуц
бүтээгдэхүүний тухай ойлголтыг авч үзэх хэрэгтэй.
      Хэд хэдэн хувьсах хүчин зүйлсийг ашиглан үйлдвэрлэж бий болгосон эдийн
засгийн баялагын хэмжээг нийт бүтээгдэхүүн гэдэг. Нийт бүтээгдэхүүний тоо хэмжээг
түүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан хувьсах хүчин зүйлд харьцуулахад дундаж
бүтээгдэхүүний тоо хэмжээ гарна.
                                     AO=Q/F1
Хувьсах хүчин зүйлийг маш бага хэмжээгээр нэмэгдүүлснээр бий болох нийт
бүтэгдэхүүний өсөлтийн хэмжээг ахиуц бүтээгдэхүүн гэдэг.
                                   MP=∆Q/∆F1
Хувьсах хүчин зүйлийг нэмж хэрэглэснээр нийт бүтээгдэхүүний хэмжээ өснө. Гэхдээ
энэ өсөлт нь тухайн технологийн хүрээнд хязгаарлагдана.
 ТР                                                                    Техник шинэчлэгдээгүй байхад
А)          I            II        III        IV                       хөдөлмөр ашиглалтын өсөлт хяз-
 Q3                                       B                            гаарлагдмал байна. Үйлдвэрлэл-
                                                   ТР                  ийн I шатанд (ОА) хөдөлмөрийн
 Q2                           Б                                        зардлын өсөлт нь капиталыг бүрэн
                                                                       дүүрэн ашиглах ба нийт болон ах-
     Q1             А                                                  иуц хөдөлмөрийн бүтээмж өснө.
                                                                       Энэ нь ахиуц ба дундаж бүтээгдэх-
                α                                                       үүний өсөлтийг илэрхийлэх ба энэ
      0х0           x1            x2         x3         Хувьсах ХЗ      үед МР>AP байна. (Зураг б)


     Б)             A                                                А цэг дээр МР өөрийн хамгийн их
          MP                                                         утгаа авна. Үйлдвэрлэлийн II шатанд
                                  Б                                  (АБ) МР нь Б цэг хүртэл буурах ба
          АР                             В                           энэ цэг дээр МР=АР болно.
                                                                      I шат (ОА)-д ТР ашиглаж буй хувьсах
                                                                     хүчин зүйлийн тооны өсөлтөөс багаар
                                                                     өсөж байсан бол II шатанд (АБ)-д
                                                                     нийт бүтээгдэхүүн ашиглаж буй хувь-
                                                                     сах хүчин зүйлийн өсөлтөөс их хэм-
                    х1        х2         х3                          жээгээр өсөж байна. (Зураг а).


                                                                                                           2
Үйлдвэрлэлийн III шатанд (БВ) МР<АР, үүний үр дүнд ТР хувьсах зардлаас багаар
өсөж байна. IV шатанд буюу В цэг дээр МР<0 байна. Энэ үед хувьсах хүчин зүйлийн
өсөлт нь нийт бүтээгдэхүүнийг бууруулахад хүргэж байна. Үүнийг ахиуц бүтээмж
буурах хууль гэдэг. Ахиуц бүтээмж буурах хууль нь туйлын биш, харьцангуй шинж
чанарыг агуулж байдаг. Нэгдүгээрт, үйлдвэрлэлийн хүчин зүйлүүдээс ядаж нэг нь
өөрчлөлтгүй үлдсэн үед богино хугацаанд энэ хууль үйлчилдэг. Хоѐрдугаарт,
техникийн дэвшил байнга түүний хязгаарыг өөрчилж байдаг.
      Ахиуц бүтээгдэхүүн нь нийт бүтээгдэхүүний муруйн ямар нэгэн цэг дээрх
тангенс өнцөгтэй тэнцүү.
                                   Tgα=AX1/X0 X1
      Нийт бүтээгдэхүүн өөрийн хамгийн их утгатаа хүрэхэд дундаж бүтээгдэхүүн
тэгтэй тэнцүү болно. АР=0.
      В цэг хүртэл МР>0 байна. Түүнээс цааш МР<0 болно.
Хэрэв MU=0 эсвэл MU<0 бол баялаг эдийн засгийн баялаг биш байдаг. Иймд
үйлдвэрлэлийн функцийг түүний бүтээмж эерэг утгатай байвал л үйлдвэрлэлд
ашиглана. МС=MP үед зардал хамгийн бага байна.
      Хэрэв ахиуц бүтээгдэхүүний мөнгөн илэрхийллийг MRP, ахиуц зардлыг MRC-
ээр илэрхийлбэл нөөцийг ашиглах дүрэм нь MRP=MRC тэнцвэрээр илэрхийлэгдэх
болно. Өөрөөр хэлбэл, ашгийг хамгийн их болгохын тулд үйлдвэрлэгч бүр дурын
нэмэлт нэгж нөөцийн хэрэглэх ѐстой болно. Ашиг максимум болтол нэмэлт нэгж нөөц
бүр нийт зардлыг биш, харин нийт орлогыг өсгөдөг.
Үйлдвэрлэлийн нөөц бүрт зарцуулж буй сүүлчийн төгрөг нь ижил хэмжээний ахиуц
бүтээгдэхүүн бий болгож байгаа нөхцөлд үйлдвэрлэлийн зардал хамгийн бага
байдаг. Үүнийг хамгийн бага зардалын зарчим буюу дүрэм гэдэг.
                             MRP1/P1=MRP2/P2=…=MRPn/Pn
      Хамгийн бага зардлын зарчим буюу дүрэм нь үйлдвэрлэгчийн тэнцвэрийн
нөхцлийг хангадаг. Бүх хүчин зүйлийн өгөөж ижил үед тэдгээрийг дахин хуваарилах
шаардлагагүй болдог. Учир нь бусадтай харьцуулахад илүү их орлого авчрах нөөц
байхгүй, бүгд ижил. Үйлдвэрлэгч үйлдвэрлэлийн хүчин зүйлүүдийн оновчтой хослол
нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн максимум түвшинг хангаж байгаа үед тэнцвэрийн
байдалд оршдог. Хамгийн бага зардлын дүрэм нь зөвхөн бүх нөөцийн цогцод
хамаараад зогсохгүй нэгэн буюу хэд хэдэн нөөцийг үйлдвэрлэлийн янз бүрийн


                                                                              3
процесст ашиглахад хамаарагдана. Хамгийн бага зардлын дүрэм хэрэглэгчийн
ханамж хамгийн их байх дүрэмтэй ижилхэн байдаг.
      Нөөцийн ахиуц бүтээмж гэдэг нь чухамдаа баялагын үйлдвэрлэл дэх хувь
нэмрийн хэмжүүр юм. Энэхүү хувь нэмэр нь түүний шинж чанараас хамаарахаас
гадна тухайн нөөцийн хоорондын харьцаа болон бусад нөөцүүдийн хоорондын
харьцаанаас   ихээхэн   хамаардаг.Үйлдвэрлэгч     нөөцийн   ашиглалаас   тодорхой
хэмжээний өсөлт, ашгийг хүсэж байдаг. Тиймээс нөөцийн ахиуц бүтээмж мөнгөн
илэрхийллээр түүний үнээс багагүй байх хэрэгтэй. MRPi≥Pi
MRP, P




          B
                                           C
          A                                             P
                                                  MRP


          О                                 Х               хувьсах хүчин зүйл
Зурагаас харахад MRPi≥Pi    нь нөөцийн үнэ энэ хүчин зүйлийн ахиуц бүтээмжийг
хэмжиж илэрхийлдэг байна. Хэрэв нөөцийн үнэ =P, харин ВС муруй ахиуц
бүтээмжийн өртгөн илэрхийлэл MRP бол үйлдвэрлэл үргэлжлэн явагдах болно. Энэ
тохиолдолд үйлдвэрлэгч өөрийн орлогоо максимум болгох болно. Хамгийн их ашгийн
дүрэм бол хамгийн бага зардлын дүрэмийг цаашид улам боловсронгуй болгох явдал
байдаг.
Хамгийн бага зардлын дүрэм MRP1/P1=MRP2/P2=…=MRPn/Pn гэж илэрхийлэгддэг бол
хамгийн их ашгийн дүрэм MRP1/P1=MRP2/P2=…=MRPn/Pn=1 буюу MRPi=Pi –ээр
тодорхойлогддог. Хамгийн их ашгийн дүрэм нь өрсөлдөөнт зах зээлд үйлдвэрлэлийн
бүх хүчин зүйлүүдийн ахиуц бүтээгдэхүүний мөнгөн илэрхийлэл тэдгээрийн үнэтэй
тэнцүү гэсэн утгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, ашиглагдаж байгаа нөөц бүрийн
ахиуц бүтээгдэхүүний мөнгөн илэрхийлэл түүний үнэтэй тэнцүү гэсэн үг юм. Иймээс
ахиуц бүтээмжийн онол үйлдвэрлэлийн хүчин зүйл бүрт түүний бий болгосон орлого
хамаарагдана гэж үздэг. Тухайлбал, хөдөлмөр – цалин, газар – рент, капитал – хүү,
аж ахуй эрхлэгх чадвар – ашиг гэсэн орлогыг бий болгодог.


                                                                                 4
Үйлдвэрлэгч бүрийн өмнө бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлэх вэ, ямар нөөцийг
ашиглах вэ? их бага ямар түвшинд ашиглах вэ гэх зэрэг сонголтын хэд хэдэн асуудал
гарч ирдэг. Эдгээр асуудлын сүүлчийнх нь технологийн шинж чанараас гадна
нөөцийн өртгөөс хамаарч байна. Тэгэхлээр сонголтын асуудал техникийн болон
эдийн засгийн гэсэн хоѐр аспектыг агуулж байдаг. Одоо үйлдвэрлэгчийн технологийн
үр ашигтай сонголтын тухай авч үзье.
      Үйлдвэрлэлд тогтмол ба хувьсах хүчин зүйлийг янз бүрийн хэмжээгээр
ашигладаг. Гэхдээ энд зөвхөн хөдөлмөр, капитал гэсэн хоѐр хүчин зүйл ашигладаг
гэж үзье. F1=L; F2=K
F2                 III
K            II
         I


5            A
     ∆K=2
4


3                        B
                 ∆K=1
2                ∆L=1           C                          300
                         ∆K=1                        200
1                        ∆L=1              D   100
                                    ∆L=2
0            1           2      3      4   5   6                        L   F1
Зурагт өгөгдсөн технологийн үед тодорхой тоо хэмжээний (100) бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэхэд А цэгт капиталыг их (5), хөдөлмөрийг бага (1) хэрэглэх ба D цэгт
хөдөлмөрийг их (5), капиталыг бага (1) хэрэглэнэ. Эсвэл завсрын вариантууд В цэгт
(капитал 3, хөдөлмөр 2) болон С цэгт (капитал 2, хөдөлмөр 3) байж болно. Хэрэв
ижил хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг хангах бүх нөөцүүдийн хослолыг
холбовол изоквант үүснэ. Хэрэв изоквант тасралтгүй шулуунууд байна гэвэл
нөөцүүдийн боломжит хослолуудын тоо хязгааргүй байна. Энэ нь бүтээгдэхүүний
үйлдвэрлэлтийг зохион байгуулах талаар гаргах пүүсийн шийдвэрийн их уян хатан
байдлыг хангаж өгдөг. Хүчин зүйлүүдийн хувьд изоквантууд хоорондоо огтлолцохгүй.
                                                                                 5
Изоквант координатын эхээс холдох тутам үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ
өснө. Изоквантын байрлал хүчин зүйлүүдийн бие биенээ харилцан орлох чадвараас
ихээхэн хамаарна. F1 хүчин зүйлийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд F2 хүчин зүйлийн
хэрэглээнээс татгалзахад хүрдэг. Изоквантын өнцгийн коэффициент нэг хүчин зүйл
нөгөө хүчин зүйлээ техникийн хувьд хэрхэн орлож буйг үзүүлдэг. Иймээс энэ
коэффициентийн туйлын утга нь техник орлуулалтын ахиуц нормыг илэрхийлдэг.
                                  MRTSLK=dy/dx=-∆k/∆L
Хөдөлмөрийн зардлын өсөлт нь капиталын зардлыг бууруулна. Энэ нь хөдөлмөрийн
ахиуц бүтээмж буурч, капиталын ахиуц бүтээмж өснө гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл,
                                MRTSLK= - ∆k/∆L=MPL/MPK
Ямар нэгэн хүчин зүйлийн бусдыгаа орлох техник орлуулалтын ахиуц норм буурна
гэдэг нь дурын нөөцийн ашиглалтын үр ашиг хязгаарлагдаж буй илэрхийлнэ.
Капиталыг хөдөлмөрөөр орлуулахын хэрээр сүүлчийн нэгжийн өгөөж буурдаг. Өөрөөр
хэлбэл, хөдөлмөрийн бүтээмж буурдаг. Хөдөлмөрийг капиталаар орлуулахад
капиталын бүтээмж буурна. Энэ нь
                              MPL*∆L+MPK*∆K=0 гэсэн үг юм.
Үйлдвэрлэлийг зөвхөн изокванын тусламжтайгаар шинжлэхэд хангалтгүй.
Хэрэв F1 хүчин зүйлийн үнэ Р1, F2-ынх Р2 бол С гэсэн тодорхой хэмжээний төсвийг
хуваарилана. Үйлдвэрлэгч F1 хүчин зүйлийг Х нэгж, F2 хүчин зүйлийг У нэгж худалдан
авч болно.
                         C=P1X+P2Y эсвэл Y=-(P1/P2)X+C/P2
       Энэ тэгшитгэл үйлдвэрлэлд зарцуулагдах ижил зардал бүхий нөөцүүдийн
хослолыг шууд харуулж байна.
  Y (F2)
       M’                                Үйлдвэрлэгчийн худалдан авч чадах
       M                                  F1, F2 хүчин зүйлийн хэмжээг илэрхийлсэн
C/P2                                      шулууныг (M’N’; MN; M’’N’’) изокост гэдэг.


 M’’




       N’’   P1/P2   N   N’
                 C/P1                              X (F1)
                                                                                       6
Үйлдвэрлэгчийн төсвийн өсөлт ба нөөцийн үнийн бууралт изокостыг баруун тийш
шилжүүлнэ. Харин төсвийн бууралт ба нөөцийн үнийн өсөлт нь изокостыг зүүн тийш
шилжүүлнэ.




 Y(F2)




                    Т                           III


                                           II
                                   I
     0                                                            X(F 1)
         Изокост изоквант хоѐрын шүргэлцсэн цэг нь үйлдвэрлэгчийн тэнцвэрийн
байдлыг илэрхийлнэ. Яагаад гэвэл энэ нь нөөц худалдан авахад зарцуулж болох
байгаа хэрэгслээрээ үйлдвэрлэх үйлдвэрлэлийн дээд хэмжээндээ хүрч байгааг
харуулдаг. T цэг дээр изоквант изокост хоѐр ижил налалттай байна. Изоквантын
налалт техник орлуулалтын ахиуц нормыг илэрхийлдэг ба дараах байдлаар
илэрхийлдэг.                dy/dx=P1/P2


Нөөцийн      үнэ өөрчлөлтгүй байхад үйлдвэрлэгчийн төсөв байнга өснө.


  Y(F2)                                               Изоквантын изокосттой шүргэсэн цэгүүд-
                                                      ийг холбоход үүсэх 0S муруйг хөгжлийн
                                                      зам гэдэг. Энэ муруй нь үйлдвэрлэлийг
                                                      өргөжүүлэх процесст хүчин зүйлүүдийн
                    T2     T3                          хоорондын харьцааны өсөлтын хурдцыг
               T1                      S                харуулдаг.




         0      X(F1)


                                                                                               7
Y(F2)
                                                           Энд үйлдвэрлэлийг өргөжүүлэх явцад
                                                            F1 хүчин зүйлийг F2 хүчин зүйлээс
                             T3          S                  их хэмжээгээр ашиглаж байна.
                  T2                                       Хөгжлийн замын муруйн хэлбэр:
                                                            1) изоквантын хэлбэрээс
             T1                                                   2) нөөцийн үнээс хамаарна.
                                                            Хөгжлийн зам координатын эхээс
        0                                          X(F1)    муруй, шулуун ямар ч байж болно
    F2                                                          Хэрэв изоквантуудын хоорондох
                                                            байршлын зай багасаж байвал
                                                            масштабаас хэмнэлтийн өсөлт
                             T4                                 байгааг гэрчилдэг.
                             T3
                        T2
                                                  40
             T1                          20 30
                              10
        F2
                                                                Хэрэв изоквантуудын хоорондох
                                                                Байршлын зай ихсэж байвал масш
                              T4                                 табаас хэмнэлт буурч байгааг
                                                                 гэрчилдэг.
                        T3                    40
                   T2
              T1                             30
                                   10   20                 F1




                                                                                                8
F2
                                                Үйлдвэрлэлийн өсөлт нөөцийн
                                                өсөлтийг пропорционально шаар-
                                                даж байгаа үед масштабаас
                         T3                     хэмнэлт тогтмол байна гэж үздэг.
                    T2
               T1              30


           0              10   20          F1
Ингэхлээр изоквант нь үйлдвэрлэлийн тухайн хэмжээний амжилтанд байгаа нөөцийг
хэмнэлттэй ашиглахад хүргэхээс гадна салбар дахь үйлдвэрийн газрын хамгийн бага
үр ашгийн хэмжээг тодорхойлж өгдөг.
Пүүсэд масштабаас хэмнэлт өсөж байгаа тохиолдолд үйлдвэрлэлийн хэмжээг
нэмэгдүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл энэ нь байгаа нөөцөө харьцангуй хэмнэхэд
хүргэсэн.
Изоквант изокосттой шүргэлцсэн нь зөвхөн технологийн үр ашгийг тодорхойлох
боломж олгоод зогсохгүй, мөн эдийн засгийн үр ашгийг тодорхойлох боломж олгодог.




                                                                               9

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?yanjika
 
Үйлдвэрлэлийн зардал
Үйлдвэрлэлийн зардалҮйлдвэрлэлийн зардал
Үйлдвэрлэлийн зардалGantulga Jargalsaikhan
 
Монополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагааМонополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагааJust Burnee
 
Өрсөлдөөн ба монополь
Өрсөлдөөн ба монополь Өрсөлдөөн ба монополь
Өрсөлдөөн ба монополь Adilbishiin Gelegjamts
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 
Үндэсний тооцооны систем
Үндэсний тооцооны системҮндэсний тооцооны систем
Үндэсний тооцооны системGantulga Jargalsaikhan
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжAdilbishiin Gelegjamts
 
Лекц 11
Лекц 11Лекц 11
Лекц 11Etugen
 
Uildverlel ba zardal
Uildverlel ba zardalUildverlel ba zardal
Uildverlel ba zardalJust Burnee
 
Lecture 7.2019 2020
Lecture 7.2019 2020Lecture 7.2019 2020
Lecture 7.2019 2020hicheel2020
 
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...Adilbishiin Gelegjamts
 
Монопольт өрсөлдөөн
Монопольт өрсөлдөөн Монопольт өрсөлдөөн
Монопольт өрсөлдөөн Adilbishiin Gelegjamts
 

Was ist angesagt? (20)

Lekts 3
Lekts 3Lekts 3
Lekts 3
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?
 
Үйлдвэрлэлийн зардал
Үйлдвэрлэлийн зардалҮйлдвэрлэлийн зардал
Үйлдвэрлэлийн зардал
 
Монополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагааМонополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагаа
 
Өрсөлдөөн ба монополь
Өрсөлдөөн ба монополь Өрсөлдөөн ба монополь
Өрсөлдөөн ба монополь
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
Пүүсийн онол
Пүүсийн онол Пүүсийн онол
Пүүсийн онол
 
Үндэсний тооцооны систем
Үндэсний тооцооны системҮндэсний тооцооны систем
Үндэсний тооцооны систем
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Лекц 11
Лекц 11Лекц 11
Лекц 11
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
Uildverlel ba zardal
Uildverlel ba zardalUildverlel ba zardal
Uildverlel ba zardal
 
Lecture 7.2019 2020
Lecture 7.2019 2020Lecture 7.2019 2020
Lecture 7.2019 2020
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
Lecture 7
Lecture 7Lecture 7
Lecture 7
 
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
 
Монопольт өрсөлдөөн
Монопольт өрсөлдөөн Монопольт өрсөлдөөн
Монопольт өрсөлдөөн
 

Ähnlich wie микро эдийн засаг пүүсийн онол

Lecture 10.2019 2020
Lecture 10.2019 2020Lecture 10.2019 2020
Lecture 10.2019 2020hicheel2020
 
lecture10.2022- 2023.pdf
lecture10.2022- 2023.pdflecture10.2022- 2023.pdf
lecture10.2022- 2023.pdfssuserca5598
 
Econ l5.2020 2021on
Econ l5.2020 2021onEcon l5.2020 2021on
Econ l5.2020 2021onhicheel2020
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсJust Burnee
 
4 3 ramsey's economic growth model
4 3 ramsey's economic growth model4 3 ramsey's economic growth model
4 3 ramsey's economic growth modelBaterdene Batchuluun
 
lecture12.2022-2023.pdf
lecture12.2022-2023.pdflecture12.2022-2023.pdf
lecture12.2022-2023.pdfssuserca5598
 
Олигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэрОлигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэрJust Burnee
 
Competative market
Competative marketCompetative market
Competative marketJust Burnee
 
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцохтехнологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцохEnebish Vandandulam
 
Micro l11.2020 2021
Micro l11.2020 2021Micro l11.2020 2021
Micro l11.2020 2021hicheel2020
 

Ähnlich wie микро эдийн засаг пүүсийн онол (12)

Lecture 10.2019 2020
Lecture 10.2019 2020Lecture 10.2019 2020
Lecture 10.2019 2020
 
lecture10.2022- 2023.pdf
lecture10.2022- 2023.pdflecture10.2022- 2023.pdf
lecture10.2022- 2023.pdf
 
Econ l5.2020 2021on
Econ l5.2020 2021onEcon l5.2020 2021on
Econ l5.2020 2021on
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
 
4 3 ramsey's economic growth model
4 3 ramsey's economic growth model4 3 ramsey's economic growth model
4 3 ramsey's economic growth model
 
Mie.s13
Mie.s13Mie.s13
Mie.s13
 
хэз 2 хөдөлмөрийн эрэлт
хэз 2 хөдөлмөрийн эрэлтхэз 2 хөдөлмөрийн эрэлт
хэз 2 хөдөлмөрийн эрэлт
 
lecture12.2022-2023.pdf
lecture12.2022-2023.pdflecture12.2022-2023.pdf
lecture12.2022-2023.pdf
 
Олигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэрОлигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэр
 
Competative market
Competative marketCompetative market
Competative market
 
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцохтехнологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
 
Micro l11.2020 2021
Micro l11.2020 2021Micro l11.2020 2021
Micro l11.2020 2021
 

Mehr von Гончигжавын Болдбаатар

Маркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
Маркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээМаркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
Маркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээГончигжавын Болдбаатар
 
Маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлох
Маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлохМаркетингийн судалгааны асуудлыг тодорхойлох
Маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлохГончигжавын Болдбаатар
 

Mehr von Гончигжавын Болдбаатар (20)

Маркетингийн судалгаа
Маркетингийн судалгааМаркетингийн судалгаа
Маркетингийн судалгаа
 
Асуулгын дизайн
Асуулгын дизайнАсуулгын дизайн
Асуулгын дизайн
 
Тодруулах судалгаа
Тодруулах судалгааТодруулах судалгаа
Тодруулах судалгаа
 
шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
шинжих судалгаа: хоёрдогч мэдээшинжих судалгаа: хоёрдогч мэдээ
шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
 
Types of strategies
Types of strategiesTypes of strategies
Types of strategies
 
strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability
strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability
strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability
 
Strategic management level
Strategic management levelStrategic management level
Strategic management level
 
strategic management 1
strategic management 1strategic management 1
strategic management 1
 
Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018
Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018
Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018
 
Нейромаркетинг Г.Болдбаатар 2018
Нейромаркетинг Г.Болдбаатар 2018Нейромаркетинг Г.Болдбаатар 2018
Нейромаркетинг Г.Болдбаатар 2018
 
Маркетингийн чанарын судалгаа
Маркетингийн чанарын судалгааМаркетингийн чанарын судалгаа
Маркетингийн чанарын судалгаа
 
Маркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
Маркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээМаркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
Маркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
 
Маркетингийн судалгааны дизайн
Маркетингийн судалгааны дизайнМаркетингийн судалгааны дизайн
Маркетингийн судалгааны дизайн
 
Маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлох
Маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлохМаркетингийн судалгааны асуудлыг тодорхойлох
Маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлох
 
Маркетингийн судалгааны үндсэн асуудал
Маркетингийн судалгааны үндсэн асуудалМаркетингийн судалгааны үндсэн асуудал
Маркетингийн судалгааны үндсэн асуудал
 
Борлуулалтын үндэс Г.Болдбаатар 2013 он
Борлуулалтын үндэс Г.Болдбаатар 2013 онБорлуулалтын үндэс Г.Болдбаатар 2013 он
Борлуулалтын үндэс Г.Болдбаатар 2013 он
 
Олигополь пүүсийн үнэ бүрдэлт
Олигополь пүүсийн үнэ бүрдэлтОлигополь пүүсийн үнэ бүрдэлт
Олигополь пүүсийн үнэ бүрдэлт
 
Цэвэр монополь пүүсийн үнэ бүрдэлт
Цэвэр монополь пүүсийн үнэ бүрдэлтЦэвэр монополь пүүсийн үнэ бүрдэлт
Цэвэр монополь пүүсийн үнэ бүрдэлт
 
Зардлын онол, шинжилгээ
Зардлын онол, шинжилгээЗардлын онол, шинжилгээ
Зардлын онол, шинжилгээ
 
Эрэлтийн үнэлгээ
Эрэлтийн үнэлгээЭрэлтийн үнэлгээ
Эрэлтийн үнэлгээ
 

микро эдийн засаг пүүсийн онол

  • 1. Пүүсийн онол. Үйлдвэрлэлийн функц Үйлдвэрлэл бол аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох үйл ажиллагаа бөгөөд үйлдвэрлэгчид, хэрэглэгчид аль алинд нь эдийн засгийн өртөгтэй байна. Үйлдвэрлэлийн тухай эдийн засгийн тодорхойлолт нь технологи байгаа нөхцөлд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд шаардагдах янз бүрийн орцуудыг илүү үр ашигтай яаж хослуулах вэ? гэдгийг менежерүүд хэрхэн шийдвэрлэж буй асуудалд төвлөрнө. Энэ технологи нь боломжит үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, хөдөлмөр, менежерийн ур чадвар, мэдээллийн хангамж гэх зэргийг хамруулна. Үйлдвэрлэлийн онол нь үйлдвэрлэлийн функцийн ойлголтонд үндэслэнэ. Үйлдвэрлэлийн функц нь бүтээгдэхүүний тоо хэмжээг хамгийн их байлгах нөхцөлтэй холбоотой. Тухайн технологиор янз бүрийн орцуудыг ашиглан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд их хэмжээний орц шаардлагатай байдаг. Ихэнх үйлдвэрлэл нэг бус хэд хэдэн бүтээгдэхүүний үр дүн байдаг. Үйлдвэрлэлийн эдийн засгийн үйл ажиллагааг үйлдвэрлэлийн функцээр илэрхийлбэл дараах хэлбэртэй байна. Q=f(F1, F2, F3,…,Fn) F1 – ашиглаж буй f1 хүчин зүйлийн тоо F2 - ашиглаж буй f2 хүчин зүйлийн тоо F3 - ашиглаж буй f3 хүчин зүйлийн тоо Fn - ашиглаж буй fn хүчин зүйлийн тоо Хэрэв F1 хүчин зүйлийг хувьсах хүчин зүйл гэж үзвэл үлдэж буй n-1 хүчин зүйл буюу (F2, F3,…,Fn) нь тогтмол хүчин зүйл байна. Хэрэв хүчин зүйл нь үйлдвэрлэлийн нэг удаагийн процесст оролцон хэлбэр дүрсээ бүрэн өөрчилж, өөрийнхөө өртгийг шинээр гарч буй бүтээгдэхүүнд бүрэн шингээж байвал уг хүчин зүйлийг хувьсах хүчин зүйл гэдэг. Жишээ нь, түүхий эд материал, түлш, хөдөлмөр гэх мэт. Хөдөлмөр нь үйлдвэрлэлийн нэг удаагийн процесст оролцон хэлбэр дүрсээ өөрчилдөггүй боловч шинээр гарч буй бүтээгдэхүүнд өөрийнхөө өртгийг бүрэн шингээж байдгаараа хувьсах хүчин зүйлтэй ойролцоо байдаг учир хувьсах хүчин зүйлд тооцдог. Харин үйлдвэрлэлийн хэд хэдэн удаагийн процесст дахин давтан оролцон хэлбэр дүрсээ бүрэн хадгалж, өөрийнхөө өртгийг шинээр гарч буй бүтээгдэхүүнд элэгдэлийнхээ хэмжээгээр бага багаар 1
  • 2. шингээж буй хүчин зүйлсийг тогтмол хүчин зүйлс гэдэг. Жишээ нь үйлдвэрийн байшмн барилга, тоног төхөөрөмж гэх мэт. Хувьсах хүчин зүйлсийн нөлөөллийг илэрхийлэхийн тулд нийт, дундаж, ахиуц бүтээгдэхүүний тухай ойлголтыг авч үзэх хэрэгтэй. Хэд хэдэн хувьсах хүчин зүйлсийг ашиглан үйлдвэрлэж бий болгосон эдийн засгийн баялагын хэмжээг нийт бүтээгдэхүүн гэдэг. Нийт бүтээгдэхүүний тоо хэмжээг түүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан хувьсах хүчин зүйлд харьцуулахад дундаж бүтээгдэхүүний тоо хэмжээ гарна. AO=Q/F1 Хувьсах хүчин зүйлийг маш бага хэмжээгээр нэмэгдүүлснээр бий болох нийт бүтэгдэхүүний өсөлтийн хэмжээг ахиуц бүтээгдэхүүн гэдэг. MP=∆Q/∆F1 Хувьсах хүчин зүйлийг нэмж хэрэглэснээр нийт бүтээгдэхүүний хэмжээ өснө. Гэхдээ энэ өсөлт нь тухайн технологийн хүрээнд хязгаарлагдана. ТР Техник шинэчлэгдээгүй байхад А) I II III IV хөдөлмөр ашиглалтын өсөлт хяз- Q3 B гаарлагдмал байна. Үйлдвэрлэл- ТР ийн I шатанд (ОА) хөдөлмөрийн Q2 Б зардлын өсөлт нь капиталыг бүрэн дүүрэн ашиглах ба нийт болон ах- Q1 А иуц хөдөлмөрийн бүтээмж өснө. Энэ нь ахиуц ба дундаж бүтээгдэх- α үүний өсөлтийг илэрхийлэх ба энэ 0х0 x1 x2 x3 Хувьсах ХЗ үед МР>AP байна. (Зураг б) Б) A А цэг дээр МР өөрийн хамгийн их MP утгаа авна. Үйлдвэрлэлийн II шатанд Б (АБ) МР нь Б цэг хүртэл буурах ба АР В энэ цэг дээр МР=АР болно. I шат (ОА)-д ТР ашиглаж буй хувьсах хүчин зүйлийн тооны өсөлтөөс багаар өсөж байсан бол II шатанд (АБ)-д нийт бүтээгдэхүүн ашиглаж буй хувь- сах хүчин зүйлийн өсөлтөөс их хэм- х1 х2 х3 жээгээр өсөж байна. (Зураг а). 2
  • 3. Үйлдвэрлэлийн III шатанд (БВ) МР<АР, үүний үр дүнд ТР хувьсах зардлаас багаар өсөж байна. IV шатанд буюу В цэг дээр МР<0 байна. Энэ үед хувьсах хүчин зүйлийн өсөлт нь нийт бүтээгдэхүүнийг бууруулахад хүргэж байна. Үүнийг ахиуц бүтээмж буурах хууль гэдэг. Ахиуц бүтээмж буурах хууль нь туйлын биш, харьцангуй шинж чанарыг агуулж байдаг. Нэгдүгээрт, үйлдвэрлэлийн хүчин зүйлүүдээс ядаж нэг нь өөрчлөлтгүй үлдсэн үед богино хугацаанд энэ хууль үйлчилдэг. Хоѐрдугаарт, техникийн дэвшил байнга түүний хязгаарыг өөрчилж байдаг. Ахиуц бүтээгдэхүүн нь нийт бүтээгдэхүүний муруйн ямар нэгэн цэг дээрх тангенс өнцөгтэй тэнцүү. Tgα=AX1/X0 X1 Нийт бүтээгдэхүүн өөрийн хамгийн их утгатаа хүрэхэд дундаж бүтээгдэхүүн тэгтэй тэнцүү болно. АР=0. В цэг хүртэл МР>0 байна. Түүнээс цааш МР<0 болно. Хэрэв MU=0 эсвэл MU<0 бол баялаг эдийн засгийн баялаг биш байдаг. Иймд үйлдвэрлэлийн функцийг түүний бүтээмж эерэг утгатай байвал л үйлдвэрлэлд ашиглана. МС=MP үед зардал хамгийн бага байна. Хэрэв ахиуц бүтээгдэхүүний мөнгөн илэрхийллийг MRP, ахиуц зардлыг MRC- ээр илэрхийлбэл нөөцийг ашиглах дүрэм нь MRP=MRC тэнцвэрээр илэрхийлэгдэх болно. Өөрөөр хэлбэл, ашгийг хамгийн их болгохын тулд үйлдвэрлэгч бүр дурын нэмэлт нэгж нөөцийн хэрэглэх ѐстой болно. Ашиг максимум болтол нэмэлт нэгж нөөц бүр нийт зардлыг биш, харин нийт орлогыг өсгөдөг. Үйлдвэрлэлийн нөөц бүрт зарцуулж буй сүүлчийн төгрөг нь ижил хэмжээний ахиуц бүтээгдэхүүн бий болгож байгаа нөхцөлд үйлдвэрлэлийн зардал хамгийн бага байдаг. Үүнийг хамгийн бага зардалын зарчим буюу дүрэм гэдэг. MRP1/P1=MRP2/P2=…=MRPn/Pn Хамгийн бага зардлын зарчим буюу дүрэм нь үйлдвэрлэгчийн тэнцвэрийн нөхцлийг хангадаг. Бүх хүчин зүйлийн өгөөж ижил үед тэдгээрийг дахин хуваарилах шаардлагагүй болдог. Учир нь бусадтай харьцуулахад илүү их орлого авчрах нөөц байхгүй, бүгд ижил. Үйлдвэрлэгч үйлдвэрлэлийн хүчин зүйлүүдийн оновчтой хослол нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн максимум түвшинг хангаж байгаа үед тэнцвэрийн байдалд оршдог. Хамгийн бага зардлын дүрэм нь зөвхөн бүх нөөцийн цогцод хамаараад зогсохгүй нэгэн буюу хэд хэдэн нөөцийг үйлдвэрлэлийн янз бүрийн 3
  • 4. процесст ашиглахад хамаарагдана. Хамгийн бага зардлын дүрэм хэрэглэгчийн ханамж хамгийн их байх дүрэмтэй ижилхэн байдаг. Нөөцийн ахиуц бүтээмж гэдэг нь чухамдаа баялагын үйлдвэрлэл дэх хувь нэмрийн хэмжүүр юм. Энэхүү хувь нэмэр нь түүний шинж чанараас хамаарахаас гадна тухайн нөөцийн хоорондын харьцаа болон бусад нөөцүүдийн хоорондын харьцаанаас ихээхэн хамаардаг.Үйлдвэрлэгч нөөцийн ашиглалаас тодорхой хэмжээний өсөлт, ашгийг хүсэж байдаг. Тиймээс нөөцийн ахиуц бүтээмж мөнгөн илэрхийллээр түүний үнээс багагүй байх хэрэгтэй. MRPi≥Pi MRP, P B C A P MRP О Х хувьсах хүчин зүйл Зурагаас харахад MRPi≥Pi нь нөөцийн үнэ энэ хүчин зүйлийн ахиуц бүтээмжийг хэмжиж илэрхийлдэг байна. Хэрэв нөөцийн үнэ =P, харин ВС муруй ахиуц бүтээмжийн өртгөн илэрхийлэл MRP бол үйлдвэрлэл үргэлжлэн явагдах болно. Энэ тохиолдолд үйлдвэрлэгч өөрийн орлогоо максимум болгох болно. Хамгийн их ашгийн дүрэм бол хамгийн бага зардлын дүрэмийг цаашид улам боловсронгуй болгох явдал байдаг. Хамгийн бага зардлын дүрэм MRP1/P1=MRP2/P2=…=MRPn/Pn гэж илэрхийлэгддэг бол хамгийн их ашгийн дүрэм MRP1/P1=MRP2/P2=…=MRPn/Pn=1 буюу MRPi=Pi –ээр тодорхойлогддог. Хамгийн их ашгийн дүрэм нь өрсөлдөөнт зах зээлд үйлдвэрлэлийн бүх хүчин зүйлүүдийн ахиуц бүтээгдэхүүний мөнгөн илэрхийлэл тэдгээрийн үнэтэй тэнцүү гэсэн утгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, ашиглагдаж байгаа нөөц бүрийн ахиуц бүтээгдэхүүний мөнгөн илэрхийлэл түүний үнэтэй тэнцүү гэсэн үг юм. Иймээс ахиуц бүтээмжийн онол үйлдвэрлэлийн хүчин зүйл бүрт түүний бий болгосон орлого хамаарагдана гэж үздэг. Тухайлбал, хөдөлмөр – цалин, газар – рент, капитал – хүү, аж ахуй эрхлэгх чадвар – ашиг гэсэн орлогыг бий болгодог. 4
  • 5. Үйлдвэрлэгч бүрийн өмнө бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлэх вэ, ямар нөөцийг ашиглах вэ? их бага ямар түвшинд ашиглах вэ гэх зэрэг сонголтын хэд хэдэн асуудал гарч ирдэг. Эдгээр асуудлын сүүлчийнх нь технологийн шинж чанараас гадна нөөцийн өртгөөс хамаарч байна. Тэгэхлээр сонголтын асуудал техникийн болон эдийн засгийн гэсэн хоѐр аспектыг агуулж байдаг. Одоо үйлдвэрлэгчийн технологийн үр ашигтай сонголтын тухай авч үзье. Үйлдвэрлэлд тогтмол ба хувьсах хүчин зүйлийг янз бүрийн хэмжээгээр ашигладаг. Гэхдээ энд зөвхөн хөдөлмөр, капитал гэсэн хоѐр хүчин зүйл ашигладаг гэж үзье. F1=L; F2=K F2 III K II I 5 A ∆K=2 4 3 B ∆K=1 2 ∆L=1 C 300 ∆K=1 200 1 ∆L=1 D 100 ∆L=2 0 1 2 3 4 5 6 L F1 Зурагт өгөгдсөн технологийн үед тодорхой тоо хэмжээний (100) бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд А цэгт капиталыг их (5), хөдөлмөрийг бага (1) хэрэглэх ба D цэгт хөдөлмөрийг их (5), капиталыг бага (1) хэрэглэнэ. Эсвэл завсрын вариантууд В цэгт (капитал 3, хөдөлмөр 2) болон С цэгт (капитал 2, хөдөлмөр 3) байж болно. Хэрэв ижил хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг хангах бүх нөөцүүдийн хослолыг холбовол изоквант үүснэ. Хэрэв изоквант тасралтгүй шулуунууд байна гэвэл нөөцүүдийн боломжит хослолуудын тоо хязгааргүй байна. Энэ нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг зохион байгуулах талаар гаргах пүүсийн шийдвэрийн их уян хатан байдлыг хангаж өгдөг. Хүчин зүйлүүдийн хувьд изоквантууд хоорондоо огтлолцохгүй. 5
  • 6. Изоквант координатын эхээс холдох тутам үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ өснө. Изоквантын байрлал хүчин зүйлүүдийн бие биенээ харилцан орлох чадвараас ихээхэн хамаарна. F1 хүчин зүйлийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд F2 хүчин зүйлийн хэрэглээнээс татгалзахад хүрдэг. Изоквантын өнцгийн коэффициент нэг хүчин зүйл нөгөө хүчин зүйлээ техникийн хувьд хэрхэн орлож буйг үзүүлдэг. Иймээс энэ коэффициентийн туйлын утга нь техник орлуулалтын ахиуц нормыг илэрхийлдэг. MRTSLK=dy/dx=-∆k/∆L Хөдөлмөрийн зардлын өсөлт нь капиталын зардлыг бууруулна. Энэ нь хөдөлмөрийн ахиуц бүтээмж буурч, капиталын ахиуц бүтээмж өснө гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, MRTSLK= - ∆k/∆L=MPL/MPK Ямар нэгэн хүчин зүйлийн бусдыгаа орлох техник орлуулалтын ахиуц норм буурна гэдэг нь дурын нөөцийн ашиглалтын үр ашиг хязгаарлагдаж буй илэрхийлнэ. Капиталыг хөдөлмөрөөр орлуулахын хэрээр сүүлчийн нэгжийн өгөөж буурдаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн бүтээмж буурдаг. Хөдөлмөрийг капиталаар орлуулахад капиталын бүтээмж буурна. Энэ нь MPL*∆L+MPK*∆K=0 гэсэн үг юм. Үйлдвэрлэлийг зөвхөн изокванын тусламжтайгаар шинжлэхэд хангалтгүй. Хэрэв F1 хүчин зүйлийн үнэ Р1, F2-ынх Р2 бол С гэсэн тодорхой хэмжээний төсвийг хуваарилана. Үйлдвэрлэгч F1 хүчин зүйлийг Х нэгж, F2 хүчин зүйлийг У нэгж худалдан авч болно. C=P1X+P2Y эсвэл Y=-(P1/P2)X+C/P2 Энэ тэгшитгэл үйлдвэрлэлд зарцуулагдах ижил зардал бүхий нөөцүүдийн хослолыг шууд харуулж байна. Y (F2) M’ Үйлдвэрлэгчийн худалдан авч чадах M F1, F2 хүчин зүйлийн хэмжээг илэрхийлсэн C/P2 шулууныг (M’N’; MN; M’’N’’) изокост гэдэг. M’’ N’’ P1/P2 N N’ C/P1 X (F1) 6
  • 7. Үйлдвэрлэгчийн төсвийн өсөлт ба нөөцийн үнийн бууралт изокостыг баруун тийш шилжүүлнэ. Харин төсвийн бууралт ба нөөцийн үнийн өсөлт нь изокостыг зүүн тийш шилжүүлнэ. Y(F2) Т III II I 0 X(F 1) Изокост изоквант хоѐрын шүргэлцсэн цэг нь үйлдвэрлэгчийн тэнцвэрийн байдлыг илэрхийлнэ. Яагаад гэвэл энэ нь нөөц худалдан авахад зарцуулж болох байгаа хэрэгслээрээ үйлдвэрлэх үйлдвэрлэлийн дээд хэмжээндээ хүрч байгааг харуулдаг. T цэг дээр изоквант изокост хоѐр ижил налалттай байна. Изоквантын налалт техник орлуулалтын ахиуц нормыг илэрхийлдэг ба дараах байдлаар илэрхийлдэг. dy/dx=P1/P2 Нөөцийн үнэ өөрчлөлтгүй байхад үйлдвэрлэгчийн төсөв байнга өснө. Y(F2) Изоквантын изокосттой шүргэсэн цэгүүд- ийг холбоход үүсэх 0S муруйг хөгжлийн зам гэдэг. Энэ муруй нь үйлдвэрлэлийг өргөжүүлэх процесст хүчин зүйлүүдийн T2 T3 хоорондын харьцааны өсөлтын хурдцыг T1 S харуулдаг. 0 X(F1) 7
  • 8. Y(F2) Энд үйлдвэрлэлийг өргөжүүлэх явцад F1 хүчин зүйлийг F2 хүчин зүйлээс T3 S их хэмжээгээр ашиглаж байна. T2 Хөгжлийн замын муруйн хэлбэр: 1) изоквантын хэлбэрээс T1 2) нөөцийн үнээс хамаарна. Хөгжлийн зам координатын эхээс 0 X(F1) муруй, шулуун ямар ч байж болно F2 Хэрэв изоквантуудын хоорондох байршлын зай багасаж байвал масштабаас хэмнэлтийн өсөлт T4 байгааг гэрчилдэг. T3 T2 40 T1 20 30 10 F2 Хэрэв изоквантуудын хоорондох Байршлын зай ихсэж байвал масш T4 табаас хэмнэлт буурч байгааг гэрчилдэг. T3 40 T2 T1 30 10 20 F1 8
  • 9. F2 Үйлдвэрлэлийн өсөлт нөөцийн өсөлтийг пропорционально шаар- даж байгаа үед масштабаас T3 хэмнэлт тогтмол байна гэж үздэг. T2 T1 30 0 10 20 F1 Ингэхлээр изоквант нь үйлдвэрлэлийн тухайн хэмжээний амжилтанд байгаа нөөцийг хэмнэлттэй ашиглахад хүргэхээс гадна салбар дахь үйлдвэрийн газрын хамгийн бага үр ашгийн хэмжээг тодорхойлж өгдөг. Пүүсэд масштабаас хэмнэлт өсөж байгаа тохиолдолд үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл энэ нь байгаа нөөцөө харьцангуй хэмнэхэд хүргэсэн. Изоквант изокосттой шүргэлцсэн нь зөвхөн технологийн үр ашгийг тодорхойлох боломж олгоод зогсохгүй, мөн эдийн засгийн үр ашгийг тодорхойлох боломж олгодог. 9