SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 20
Downloaden Sie, um offline zu lesen
Төсөл
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙНТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТЭРПГҮЛЭГЧДИЙН тогтоол
Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг
дэмжих тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсгийг үндэслэн Нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар Нийслэлийн дагуул
хот байгуулах асуудлыг хэлэлцүүлэхийг дэмжсүгэй.
ДАРГА Д.БАТТУЛГА
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ДАРГА Д.БАТТУЛГА ТАНАА
М О Н ГО Л УЛС
НИЙ СЛЭ ЛИЙ Н ЗАСАГ ДАРГА
15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дуүрзг,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 7,
Утас: 32-71-99, Факс: (976-11) 32-43-31.
Нир:/Ллл/м.и1аапЬаа1аг.тп .
танай -ны № -т
Нийслэлийн дагуул хот байгуулах
асуудлыг өргөн барих тухай
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4-д нийслэл нь
эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын
хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн
асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах үүднээс дагуул хот
/алслагдсан дүүрэг, хаяа хот, тосгон/-той байж болохоор заасан.
Монгол Улсын Их Хурлын 2013 оны “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх
ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт
бичгийг батлах тухай” 23 дугаар тогтоолд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах
бодлогын хүрээнд дагуул хот, алслагдсан дүүргүүдийг боловсруулах үйлдвэрлэл,
үйлчилгээний тодорхой чиглэлээр төрөлжүүлэн эрчимтэй хөгжүүлж, инженерийн болон
нийгмийн нэн шаардлагатай дэд бүтэц барьж байгуулахад хөрөнгө оруулалтыг чиглүүлэн,
татвар, санхүүгийн бодлогоор дэмжихээр тусгасан.
Нийслэлийн дагуул хотыг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Налайх,
Багануур дүүрэгт иргэдийн санал асуулгыг зохион байгуулсан.
Налайх дүүрэгт Налайх хотыг байгуулж, Налайх хотын Үндсэн дүрмийг дэмжих эсэх
талаар 2015 оны 01 дүгээр сарын 21-нд явуулсан санал асуулгад тус дүүргийн нийт
иргэдийн 62.35 хувь нь оролцож, 96.9 хувь нь хот байгуулахыг дэмжсэнийг дүүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид гарын үсгээ зурж, баталгаажуулан ирүүлсэн
байна.
Багануур дүүрэгт Багануур хотыг байгуулах, хотын Үндсэн дүрэм батлах тухай 2015
оны 01 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд явагдсан санал асуулгад дүүргийн сонгуулийн
насны иргэдийн 77.9 хувь оролцсоноос 95.8 хувь дэмжсэнийг дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж, баталгаажуулж, тогтоол
гаргасан байна.
Иймд нийслэлийн дагуул Багануур хот, Налайх хотыг байгуулах асуудлыг дэмжиж,
уг асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж,
шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу өргөн барьж байна.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН тогтоолын төсөл
БОЛОВСРУУЛАХАД САНАЛ АВАХ ХУУДАС
2015 оны 02 дугаар сарын 16 Дугаар207
Захирамжийн төслийн нэр: Нийслэлийн дагуул х о т байгуулах тухай
Боловсруулсан байгууллага, ажилтны албан тушаал: Хууль, эрх зүйн хэлтсийн
дарга С.Отгонгэрэл
№ Санал өгөх газар,
хэлтэс
Нутгий^ захиргааны
удирдлагын хэлтэс
Сонирхлын
зөрчилтэй
эсэх
Санал Гарын
үсэг
Он, сар,
өдөр
Стратегийн бодлогын
төлөвлөлтийн хэлтэс
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд оруулах, захирамж гаргах саналыг
дэмжиж зөвшөөрсөн.
№ Санал өгөх Нийслэлийн
Удирдлагын зөвлөлийн
гишүүд
Сонирхлын
зөрчилтэй
/^сэх
Санал Гарын үсэг
1 Засаг дарга
Э.Бат-ҮУл (
2 Засаг даргын орлогч
С.Очирбат
3 Нийслэлийн Засаг
даргын Тамгын газрын
дарга Ё.Гэрэлчулуун
4
7/
Тайлбар:Сонирхлын зөрчилтэй эсэх гэсэн хэсэгт “Тийм” гэсэн тэмдэглэгээ хийсэн
албан тушаалтан захирамжийн төсөлд санал өгөх үүргээ гүйцэтгэхээс татгалзаж,
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 4
дүгээр хавсралтаар баталсан загварын дагуу “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ
илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг бөглөж дээд шатны албан
тушаалтандаа хүргүүлж шийдвэрлүүлнэ.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
Төсөл
Нийслэлийн дагуул хот байгуулах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2, Нийслэлийн эрх зүйн
байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4, 4 дүгээр зүйлийн 3,4 дэх хэсэг, Монгол Улсын
Их Хурлын 2013 оны “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх өрөнхий
төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах
тухай” 23 дугаар тогтоол, Багануур, Налайх дүүргийн иргэдийн санал асуулгын дүнг тус
тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт
төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин
суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах
зорилгоор нийслэлийн дагуул-Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул -
Налайх хотыг Налайх дүүрэгт тус тус байгуулсугай.
2. Багануур хотын эдэлбэр газрыг нэгдүгээр хавсралтаар, Налайх хотын эдэлбэр
газрыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3. Нийслэлийн дагуул Багануур, Налайх хот байгуулагдсантай холбогдуулан
дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгасугай.
- Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагад
нийслэлийн дагуул- Багануур, Налайх хот байгуулагдсаныг мэдэгдэх;
- Багануур, Налайх хотын аж ахуй, өмч, хөрөнгийн санг тодорхойлж, орон нутгийн
өмчийг хуваарилах талаар санал боловсруулж, холбогдох хууль тогтоомжийг дагуу
шийдвэрлүүлэх;
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон Багануур, Налайх хотын
удирдлагын үйл ажиллагааг уялдуулах, давхардлыг бий болгохгүй байх зарчмыг
баримтлан Багануур, Налайх дүүргийн удирдлагын орон тоо, бүтцийг батлан мөрдүүлэх;
- Иргэдийн санал асуулгын дүнд батлагдсан хотын Үндсэн дүрмийн дагуу хотын
удирдлагын сонгуулийг зохион байгуулах;
- Багануур, Налайх хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хот байгуулалт,
төлөвлөлтийн чадавхийг бэхжүүлэх.
ДАРГА Д.БАТТУЛГА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2015 оны ... дугаар сарын .... -ны өдрийн ... дугаар
тогтоолын нэгдугээр хавсралт
Багануур хотын эдэлбэрийн газар
1. Төвийн суурьшлийн бус 5000 га
2. Иргэнд өмчлүүлэх газар 1852 га
3. Оюутны хотхоны эдэлбэр газар 5614 га
4. Уурхайн эдэлбэр газар 3028 га
5. Үйлдвэр төхнологийн парк 1400 га
6. Хотын ерөнхий төлөвлөгөөний нөөц газар 7816 га
Нийт эдэлбэр газрын хэмжээ 24710 га
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2015 оны ... дугаар сарын .... -ны өдрийн ... дугаар
тогтоолын хоёрдугаар хавсралт
Налайх хотын эдэлбэрийн газар
1603 га
367 га
166 га
150 га
160 га
18087 га
Нийт эдэлбэр газрын хэмжээ 20533 га
1. Төвийн суурьшлын бүс
2. “Городок ’’ суурьшлын бүс
3. Иргэнд өмчлүүлэх газар
4. Барилгын материалын үйлдвэр технологийн парк
5. Барилгын материалын худалдааны төв
6. Ерөнхий төлөвлөгөөний нөөц газар
ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Нийслэлийн дагуул х о т байгуулах ундэслэл. шаардлага
Манай улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж Иргэний ардчилсан нийгэм
байгуулах зорилт тавьсан бөгөөд энэхүү зорилтыг бодитой хэрэгжүүлэх механизм бол хот
байгуулах явдал гэдгийг дэлхий нийтийн жишиг батлан харуулж байна.
Улсын Их Хурлаас 1993 онд баталсан Хот, тосгоны эрх зүйн байдпын тухай
хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Хот нь 15000-аас доошгүй оршин суугчтай, тэдгээрийн
дийлэнх хувь нь голлон үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд
бүтэц хөгжсөн, өөрийн удирдпага бүхий төвлөрсөн суурин газар юм.
Нийслэл нь эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт
төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин
суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах
үүднээс дагуул хоттой байж болохоор Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3
дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан. Харин дагуул хотыг хэрхэн яаж байгуулах процессын
талаар энэхүү хуулинд тодорхой заагаагүй байна. Гэхдээ Нийслэлийн эрх зүйн байдтын
тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4-ийн зохицуулалтаас үзвэл “Нийслэл нь ... дагуул хоттой
байж болно” гэсэн байгаа нь дагуул хоттой байх эсэх асуудлыг Нийслэлд буюу түүний
удирдлагын эрхэд олгосон байна гэж ойлгож болно.
Ийнхүү 1993 онд Хот, тосгоны эрх зүйн байдлыг хуулиар хотын эрх зүйн үндсийг
зохицуулж, 1994 онд нийслэл дагуул хоттой байж болох талаар хуульд тусгагдсан боловч
өнөөг хүртэл нийслэлийн дагуул хотыг байгуулаагүй байна. Гэхдээ УИХ-аас 2013 оны 23
дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий
төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандпагын баримт бичигг
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд дагуул хот, алслагдсан
дүүргүүдийг боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой чиглэлээр төрөлжүүлэн
эрчимтэй хөгжүүлж, инженерийн болон нийгмийн нэн шаардпагатай дэд бүтэц барьж
байгуулахад хөрөнгө оруулалтыг чиглүүлэн, татвар, санхүүгийн бодлОгоор дэмжихээр
тусгасан.
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд зааснаар Налайхыг 65 орчим мянган
оршин суугчтай, технологи нутагшуулах парк, тээвэр ложистик, боловсруулах үйлдвэрлэл,
үйлчилгээ төвлөрсөн, хот болгож хөгжүүлэхээр тусгасан бол Багануурыг 60 орчим мянган
оршин суугчтай, уул уурхай, эрчим хүч, хими технологир, барилгын материапын
үйлдвэрлэл түлхүү хөгжсөн стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрийн хот байхаар
төлөвлөсөн байна.
Гэвч Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдпын
тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид дагуул хот байгуулах асуудлыг
тухайлан зохицуулаагүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар
зүйлийн 2-т заасны дагуу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Үндсэн хуульд
нийцүүлэн бие даан шийдвэрлэх боломжгой юм.
Нийслэлийн дагуул х о т байгуулах чиглэлээо хийсэн ажил
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2014 оны 9-р сарын 17-ны өдрийн хурлаар
“Хотын дүрэм боловсруулах” төслийн явцтай танилцаад нийслэл хотын дагуул хотыг
сонгож, хотын багц дүрмийг баталж, хэрэгжүүлэхээр болсны дагуу Нийслэлийн Засаг
даргын 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/840 дугаар захирамж гарсан.
Уг захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн саналыг үндэслэн Нийслэлийн
Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/974 дүгээр захирамжаар
нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт
төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул хот, тосгоныг хөгжүүлэх
бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах
шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажлыг эхлүүлсэн. Уг захирамжийн дагуу Налайх,
Багануур хотын үндсэн хотын үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион байгуулах хороог
олон талын төлөөлөлтэй байгуулж, ажлын төлөвлөгөөг баталсан.
“Хотын багц дүрэм боловсруулах төсөл”-ийн Ажлын хэсэг Налайх, Багануур хотын
Үндсэн дүрмийн төслийг боловсруулж, өрх бүрт хүргэн, 2014 оны 11-р сарын 18, 19-ний
өдөр Налайх, Багануур дүүргийн иргэдээр дүүрэгт хот байгуулах асуудал, хотын дүрмийн
төслийг хэлэлцүүлэх ажлыг эхлүүлсэн.
Налайх дүүрэгт хийсэн хэлэлцүүлэг:
• Иргэдэд хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор дүрмийн төслийг 7150 өрхөд
тараасан
• Дүүргийн 7 хороо тус бүрт хэлэлцүүлэг хийж, нийт 558 иргэнтэй уулзан саналыг
авсан.
• 42 байгууллагын нийт 1246 ажилтан, дүүргийн цахим хуудсанд 218 иргэн санал
ирүүлснийг редакцийн комисс нэгтгэн боловсруулсан.
Багануур дүүрэгт хийсэн хэлэлцүүлэг:
Хотын үндсэн дүрмийн төсөл, Зөвлөмжийн хамт 6340 өрхөд түгээх ажлыг зохион
байгуулав.
- Дүүрэгг үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд
болон 5 хорооны иргэдийн дунд 10 удаа зохион байгуулж, 1155 хүнийг хамруулж,
орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж байсан.
- Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс нийт саналыг Редакцын зөвлөлийн хурлаар
хэлэлцэж, 17 багц саналд хувааж, тусгах эсэхийг шийдвэрлэсэн.
Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах, хотын Үндсэн дүрэмд санал авах ажлыг
2014 оны 11, 12 дугаар сард хэлэлцүүлэг, цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгсэл,
утсаар авах ажлыг зохион байгуулж, Багануур, Налайх хотын Үндсэн дүрмийн иргэдийн
санал тусгасан эцсийн найруулгын төслийг дүүрэг тус бүрт байгуулагдсан редакцийн
зөвлөл боловсруулсан. Эцсийн найруулгын төслийг хэвлэн дүүргийн өрх бүрт хүргэн,
танилцуулах ажлыг 2015 оны 01 дүгээр сард зохион байгуулсан.
Налайх, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Дүүрэгт хот
байгуулах, хотын үндсэн дүрэм батлах асуудлаар олон нийтийн санал асуулга явуулах
журам”-ыг тус тусдаа баталж, санал асуулга Зохион байгуулах комиссыг байгуулж, санал
асуулгын товыг зарласан.
Иргэдийн санал асуулгын тов гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын
2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Багануур, Налайх дүүрэгт иргэдийн санал
асуулга зохион байгуулах тухай”А/42 дугаар захирамж гарсан. Уг захирамжийн дагуу
дүүргүүдэд ажилласан редакцийн зөвлөлийн эцэслэн найруулсан хотын Үндсэн дүрэм,
санал асуулгын хуудсыг хэвлүүлж, дүүргүүдэд хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.
Дүүргийн удирдлагын шийдвэрлэсний дагуу Налайх дүүрэгт 2015 оны 01 дүгээр
сарын 21-нд, Багануур дүүрэгт 2015 оны 01 дүгээр сарын 21-22-нд иргэдийн санал
асуулгыг явуулсан.
Санал асуулгын дүн Налайх дүүрэгт Баганууур дүүрэгт
Тоо Хувь Тоо Хувь
Хороонд бүртгэлтэй сонгуулийн эрх
бүхий иргэн
19535 16260
Санал асуулгад оролцсон иргэн 12180 62.35% 12659 77.9
Хүчинтэй
саналын
хуудас
Дэмжсэн 11708 96.9% 12094 95.6%
Дэмжээгүй 374 3.1% 532 4.2%
Хүчингүй саналын хуудас 98 0.8% 32 0.2
Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 27-
ны өдрийн “Тогтоол өргөн барих тухай” 15, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
хурлын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1-12 дугаар албан бичгээр тус бүр
Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр
нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад хандсан байна.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн
хурлаар “Нийслэлийн дагуул хот байгуулах тухай” асуудлыг хэлэлцээд нийслэлийн нутаг
дэвсгэрийн тэнцвэрт хөгжпийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах
зорилтын хүрээнд нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх бодпогыг хэрэгжүүлж,
Нийслэлийн дагуул-Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул-Налайх хотыг
Налайх дүүрэгт байгуулахыг дэмжсэн.
Х о т байгуулахын ач холбогдол
Хот, тосгон байгуулах, хоттой байх нь хүн төрөлхтний хөгжлийн зүй тогтол бөгөөд
хот нь нийтлэг ашиг сонирхлоороо нэгдэж буй хүмүүсийн нэгдэл юм. Ийм учраас дэлхийн
улсуудад хот байгуулах санап санаачлага нь тухайн нутаг дэвсгэр дэх иргэдээс гарч,
төрөөс хүлээн зөвшөөрөх замаар байгуулагддаг байна.
Энэ нь иргэний ардчилсан нийгмийн гол шинжүүдийн бодит илрэл юм. Үүнд:
Эрх мэдэл хуваарилагдсан, тэ нцвэрж сэн, иргэди й н оролцоо. хяналт баталгаажсан
байх,
- Оршин суугчид өөрсдийн хийж чадах, хийх ёстой амьдрал ахуйнхаа асуудлыг хараат
бусаар бие даан ө өрс ди йн хө ө ашиг сонирхолд нийцүүлэн зохииуулах бололцоо
нөхцөлөөр хангагдсан, тэр эрх нь хуулиар хамгаалагдсан байх.
Хот, тосгон нь Монгол улсад Ое-(ас1о буюу бодит зүйл болон оршиж байгаа боловч
Ое-]иге буюу хууль эрх зүйн дагуу хүлээн зөвшөөрөгдөөгүй байсаар байна.
Мөн түүнчлэн иргэд нутаг дэвсгэртээ хот байгуулах санал, санаачлага гаргах,
хотынхоо амьдрал, үйл ажиллагааг зохицуулах Үндсэн дүрмээ батлах зэргээр нийтлэг
ашиг сонирхлоо илэрхийлж байгаа нь нэг тапаасаа хүн төрөлхтний хөгжлийн зүй тогтлын
дагуу бий болж байгаа нийгмийн харилцаа, нөгөө талаас хот байгуулах зайлшгүй хэрэгцээ
шаардпагыг тодорхойлон харуулж байна.
Хот байгуулж, хөгжүүлснээр дараах ач холбогдолтой. Үүнд:
1. Нийтлэг ашиг сонирхол бүхий хүмүүсийн нэгдэл болох хотынх нь хувьд:
- Хуулийн этгээдийн хувиар эрх зүйн харилцаанд бие даан оролцоно.
- Санхүү хөрөнгийн нөөцөө зөв зүйтэй зарцуулах бололцоотой болж, хотын
хөгжилд дэвшил гарна.
- УИХ, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагаас хамаарал багасч,
асуудлаа өөрсдөө шуурхай шийдвэрлэдэг болно.
- Хотоо удирдах, хөгжүүлэхэд оршин суугчдын идэвх оролцоо, санал санаачлага
нэмэгдэнэ.
- Нам, улс төрийн нөлөөллөөс ангид байж, хотын үйл ажиллагааг зохицуулсан
дүрмээ батлан хэрэгжүүлдэг болно.
2. Оршин суугчдын хамтын нийгэмлэгийн буюу хотын бүрэн эрхт гишүүн болох оршин
суугчын хувьд:
Амьд явах, эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдэнэ.
Өмч хөрөнгийнх нь үнэ цэнэ нэмэгдэнэ.
Тулгамдаж буй асуудлуудаа өөрсдөө шийдвэрлэх, хотоо удирдах, төлөвлөх, хянах
эрхтэй болно.
- Хотын удирдлага, хотод оршин суугч бүр нэг л дүрэм журмын хүрээнд харилцах
нөхцөл бүрдэнэ.
3. Засаг захиргаа. нутаг д э в с гэ р и й н нэгжийн хувьд:
Дүүрэг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж учир төр, засгийн шийдвэрийг иргэдэд
хүргэх үүргийг гүйцэтгэдэг. Харин уг нэгжийн доторх хот нь хот судлалын онол, зүй тогтол,
загварын дагуу хөгжиж, оршин суугчдад эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, ажлын байраар
хангах, үүний тулд газар, дэд бүтэц, үйлчилгээ гэх мэт хотынхоо аж ахуйг хөгжүүлэх чиг
үүргийг хэрэгжүүлнэ. Ингэснээр:
- Тухайн засаг захиргааны нэгж дэх хүмүүсийн хамтлаг, "коммунуудын" тэгш биш
байдлыг тэнцвэржүүлнэ. Жишээ нь.нийслэл доторх Багахангай 3700, Сонгино хайрхан
280000 хүн амтай бол, Орхон аймгийн Баян өндөр сум Монгол улсын хамгийн олон
буюу 88000 шахам хүн амтай байхад бол мөн аймгийн нөгөө нэг Жаргалант сум нь
3000 гаруйхан хүнтэй. Эдгээрийн хүн амын тооны зөрүү 30-аас 75 дахин их байгаа
боловч тэд статусын хувьд ижил дүүрэг эсвэл сумууд юм.
- Хот тосгон нь хуульд заасан аж ахуй/үйлдвэр, үйлчилгээний газар, орон сууц, зам,
тээвэр, холбоо, дулаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж болон хот нийтийн аж ахуй/-
гаа өөрсдөө авч явах тул засаг захиргааны нэгжийн удирдлага, зохицуулалтын ажлын
ачаалал буурна.
нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага жинхэнэ утгаараа бий болж хөгжпийнхөө
зарим асуудпыг бие даан шийдвэрлэж, засаг захиргааны нэгжээс татаас авах, эдийн
засгийн хараат байдал, шаардлага буурна.
Хотын болон нэгжийн удирдлагын ажлын уялдаа холбоо сайжирч, үйл ажиллагаа, эрх
үүргийн давхцал арилна.
4. Төр, засгийн газрын хувьд:
- Монгол улсын иргэдийн нутагшил, суурьшлыг зохицуулах бодит нөхцөл бүрдэж
улмаар төвлөрлийг сааруулж бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангахад чухал нөлөө
үзүүлнэ.
- Хотын хөгжил нь улсын хөгжлийг тодорхойлогч нэг хүчин зүйл болно.
Иргэн төвтэй нийгэм байгуулах зорилтод эргэлт гарч Засаг захиргааны нэгжийн
менежментийг сайжруулна.
- Хот, цаашлаад улс орны хөгжилд оруулах иргэд, оршин суугчдын оролцоо,
санаачлага, идэвх нэмэгдэж нутгийн өөрөө удирдах ёс бодитойгоор хэрэгжиж эхэлнэ.
Бүхнийг төрөөс шийдүүлэх, төрөөс нэхэх бэлэнчлэх сэтгэлгээ, хандлага багасч,
аажмаар арилах болно.
Дагуул хотын ойлголт
Төв хоттой хиллэх буюу ойролцоо байрших, тусдаа эдэлбэр газартай, төв хоттойгоо
засаг захиргаа, эдийн зас^аг, соёл, хүн ам зүйн болон нийтийн тээврийн нэгдмэл
тогтолцоотой хотыг “дагуул хот” гэдэг. Дагуул хот нь дор дурьдсан онцлогтой байж болно:
1) Дагуул хот нь агломерацийн хүрээнд хөгжих.
2) Дагуул хот бүр нь нэгээс хоёр тэргүүлэх үүрэгтэй байх.
3) Дагуул хот нь хотын оршин суугчид, аж ахуйн нэгжийн байршил, суурьшлыг
зохицуулах.
НИЙСЛЭЛИЙН ДАГУУЛ ХОТ БАЙГУУЛАХ АСУУДЛААР
ХУУЛЬ ЗҮЙН ДҮГНЭЛТ
1.0РШИЛ
Бодит байдал
Нийслэлийн дагуул хотыг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд
Налайх, Багануур дүүргүүдэд хот байгууах, хотын Үндсэн дүрмийг дэмжих эсэх
талаар иргэдийн дунд санал асуулга явуулахад иргэд дэмжсэнийг тус тусын
дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид баталгаажуулан ирүүлсэн
байна. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас
нийслэлийн дагуул Багамуур хот, Налайх хотыг байгуулах асуудлыг нийслэлийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр өргөн барьж
байна. Мөн үүгээр хотын эдэлбэр газрыг батлах, хотын аж ахуй, өмч хөрөнгийн
асуудлыг тодорхойлж, өмчийг хуваарилах зэрэг асуудлыг шийдвэрлэхийг зорьж
байна.
Дүгнэлтийн хүрээнд тавигдах асуултууд:
1. Нийслэлийн дагуул хот байгуулах эсэх асуудлыг Нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэж болох эсэх?
2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дагуул хотын эдэлбэр газрыг
хэн хэрхэн тогтоож болох эсэх?
3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дагуул хотын аж ахуй, өмч,
хөрөнгййн санг тодорхойлж, орон нутгийн өмчийг хуваарилах талаар
шийдвэрлэх боломжтой эсэх?
4. Дагуул хот нь харъяалагдах засаг захиргааны нэгжээс /дүүрэг, эсвэл
нийслэлээс/ тусдаа бие даасан төсөв, хөрөнгөтэй байж болох эсэх?
Дүгнэлтэнд хэрэглэгдсэн эрх зүйн баримт бичиг:
- Монгол Улсын Үндсэн хууль (ҮХ)
- Монгол Улсын Заскг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хууль (МУЗЗНДНТУтХ)
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль (НЭЗБтХ)
- Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль (ХТЭЗБтХ)
- Хот байгуулалтын тухай хууль (ХБтХ)
2. ХУУЛИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ
1. Нийслэлийн дагуул хот байгуулах эсэх асуудлыг Нийслэлийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурл аар шийдвэрлэж болох эсэх?
НЭЗБтХ-ийн 3 дугаар зүйлийн 3.4,-т “Нийслэл нь эдийн засгийн дэд бүтцийг
тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж
ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг
шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах үүднээс дагуул хот
/алслагдсан дүүрэг, хаяа хот, тосгон/-той байж болно.” гэсэн байна. Харин дагуул
хотыг хэрхэн яаж байгуулах процөссын талаар энэхүү хуулинд тодорхой заагаагүй
байна. Гэхдээ НЭЗБтХ-ийн 3 дугаар зүйлийн 3.4-ийн зохицуулалтаас үзвэл
“Нийслэл нь ... дагуул хоттой байж болно1” гэсэн байгаа нь дагуул хоттой байх
эсэх асуудлыг Нийслэлд буюу түүний удирдлагын эрхэд олгосон байна гэж ойлгож
болохоор байна.
Хот байгуулалтын процессыг зохицуулсан тусгай хууль нь 2008 онд батлагдсан
ХБтХ юм. Уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-Т Улсын Их Хурал хот байгуулалтын
талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 5.1.2.хотыг шинээр байгуулах болон
татан буулгах, нүүлгэн щилжүүлэх тухай шийдвэр гаргах; гэжээ.
Иймээс дагуул хотыг байгуулах нь “хотыг шинээр байгуулах” гэсэн ойлголтонд
хамаарах уу?, өөрөөр хэлбэл энэ нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудал уу?
гэсэн асуулт үүсэж байна.
ХБтХ-ийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Монгол улсын хот
байгуулалтын бодлогын хүрээнд хүн амын нутагшилт, суурьшил болон
харьцангуй бие даан хөгжих бүс нутгийн хөгжлийн зохистой бүтэц бүрдүүлэх, хот,
тосгоныг хот төлөвлөлтийн дагуу барьж байгуулахад төр, аж ахуйн нэгж,
байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.”; 3 дугаар
зүйлийн 3.1.1-д “.“хот байгуулалт" гэж түүх, соёл иргэншлийн уламжлал, эдийн
засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, хүрээлэн буй орчныг хамгаалах
шаардлагад нийцүүлэн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжгай орон зайн
орчныг бүрдүүлэхийн тулд бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн төлөвлөлтийн зураг
төсөл боловсруулах, барьж байгуулах, иж бүрэн тохижуулах цогцолбор үйл
ажиллагааг” хэлнэ гэснээс үзвэл “хотыг шинээр байгуулах” гэдэг нь агуулгын
хувьд цоо шинэ хотыг бий болгох “бүтээн байгуулалтын шинжтэй үйл ажиллагаа”
гэж ойлгогдож байна.
Нөгөө талаар ХБтХ-нд “хот”-ыг байгуулах тухай заасан байна. Харин НЭЗБтХ-
ийн 3 дугаар зүйлд “хот”, “дагуул хот”, “хаяа хот” гэсэн ойлголтуудыг
зохицуулснаас үзвэл эдгээр нь ялгаатай гэж ойлгогдож байна. Иймд ХБтХ-ийн 5
дугаар зүйлийн 5.1.2-т заасан “хотыг шинээр байгуулах” гэснийг “дагуул хот”-д
хамааралгүй заалт гэж тайлбарлаж болохоор байна.
Мөн ХБтХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1.5 -т “нийслэл хотын хөгжлийн ерөнхий
төлөвлөгөөг батлах” гэсэн байна. Үүний дагуу УИХ-аас 2013 онд “Улаанбаатар
хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх
хөгжлийн чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах
бодлогын хүрээнд дагуул хот, алслагдсан дүүргүүдийг боловсруулах үйлдвэрлэл,
үйлчилгээний тодорхой чиглэлээр төрөлжүүлэн эрчимтэй хөгжүүлэх.. тухай 23
дугаар Тогтоолыг баталсан байх бөгөөд энэ нь уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т
зааснаар “хот байгуулалтын үндсэн баримт бичиг” болж байна. Өөрөөр хэлбэл
дагуул хот байгуулах асуудал нь нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд
тусгагдсан бөгөөд уг төлөвлөгөөг УИХ-аар баталсан болохыг харуулж байна.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын (тухайлбал нийслэлийн ИТХ-ын) эрх
хэмжээний асуудлыг МУЗЗНДНТУтХ болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай
хуульд заасан байх бөгөөд үүнд “дагуул хот байгуулах” эсэх асуудлыг тодорхой
заагаагүй байна. Иймд ҮХ-ийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасанчлан “Нутгийн
өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь
шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг
’“байж болно” гэснийг эрх олгосон заалт гэж тайлбарладаг.
шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан
заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие
даан шийдвэрлэж болно.” гэсний дагуу уг асуудлыг шийдвэрлэх боломжгой гэж
үзэж байна.
Иймд ҮХ-ийн 62 дугаар зүйлийн 62.2, НЭЗБтХ-ийн 3 дугаар зүйлийн 3.4 болон
ХБтХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т заасны дагуу УИХ-аас баталсан 2013 оны 23
дугаар тогтоол (Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх ерөнхий
төлөвлөгөө)-ын дагуу Нийслэлийн дагуул хотыг байгуулах асуудал Нийслэлд буюу
түүний удирдлагын эрх хэмжээнд хамаарахаар байна.
2. Нийслэлийн ИТХ-аас дагуул хотын эдэлбэр газрыг хэн хэрхэн тогтоож
болох эсэх?
Дагуул хотын эдэлбэр газрын талаар НЭЗБтХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т
“Нийслэл нь Улсын Их Хурлаас баталсан хилийн цэс бүхий нутаг дэвсгэртэй байх
бөгөөд түүний дотор хотын эдэлбэр газар байна.; 2. Хот байгуулах зориулалтаар
хотын ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлогдож, нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлаар баталсан гортиг бүхий газрыг нийслэл хотын
эдэлбэр газар гэнэ.; 3. Нийслэлийн эдэлбэр газарт нийслэлийн хилийн цэсийн
дотор оршин буй дагуул хотын эдэлбэр газар хамаарна; 4. Нийслэлийн дагуул
хотын нутаг дэвсгэр нь нийслэлийн хилийн цэст багтана.” гэжээ.
ХБтХ болон бусад хуулинд хотын болон дагуул хотын эдэлбэр газрын талаар
/эдэлбэр газрыг олгох, хэмжээг тогтоох гм/ тодорхой зохицуулалт алга байна.
Иймд НЭЗБтХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.2 болон 4.3 дахь заалтын агуулгаас
үзвэл нийслэл хотын эдэлбэр газрыг нийслэлийн ИТХ-аас батлах бөгөөд үүний
дотор дагуул хотын эдэлбэр газар хамаарч байгаа тул дагуул хотын эдэлбэр
газрын хэмжээг нийслэлийн ИТХ батлах эрхтэй байна.
3. Нийслэлийн ИТХ-аас дагуул хотын аж ахуй, өмч, хөрөнгийн санг
тодорхойлж, орон нутгийн өмчийг хуваарилах асуудлыг шийдвэрлэх
боломжтой эсэх?
НЭЗБтХ-ийн 4 дүгээр бүлэгт нийслэл хот нь бие даасан төсөв, татвар, өөрийн
мэдлийн өмч, аж ахуй, сантай байхаар заасан байх бөгөөд уг хуулийн 8 дугаар
зүйлийн 8.1-т зааснаар Нийслэлийн ИТХ нь ЗЗНДНТУтХ, холбогдох бусад хууль
тогтоомжид нийцүүлэн бие даан шийдвэр гаргах эрхтэй ба ЗЗНДНТУтХ-ийн 18
дугаар зүйлийн 18.1.3-ийн а хэсэгт зааснаар нийслэлийн ИТХ нь орон нутгийн
өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэгч нь юм. Мөн хуулийн 19 дүгээр
зүйлийн 19.1.2-т зааснаар “орон нутгийн буюу тухайн аймаг, нийслэлийн өмчийн
үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх талаар Засаг
даргын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэх эрхтэй” байна.
Иймд нийслэлийн ИТХ-аас ЗЗНДНТУтХ-ийн 18.1.3, 19.1.2-т заасны дагуу
дагуул хотын аж ахуйн, өмч хөрөнгийн санг тодорхойлж, түүнд орон нутгийн
өмчийг шилжүүлэх боломжтой гэж үзэж байна.
4. Дагуул хот нь харъяалагдах засаг захиргааны нэгжээс /дүүрэг, эсвэл
нийслэлээс/ тусдаа бие даасан төсөв, хөрөнгөтэй байж болох эсэх?
НЭЗБтХ-ийн 4 дүгээр зүйлд “нийслэл хот”, “дагуул хот”, “хаяа хот” гэсэн
ойлголтыг ялгаатай нэршилсэн боловч тэдгээрийн хоорондын ялгаа буюу үндсэн
шинжийг тодорхой заагаагүй байна. Мөн нийслэл хот нь өөрийн гэсэн өмч хөрөнгө,
төсөв, сантай байхаар зрасан боловч(НЭЗБтХ-ийн 4 дүгээр бүлгийн 15-19 дүгээр
зүйл)дагуул хотын тухайд тодорхой зохицуулалт байхгүй байна. Гэхдээ хориглосон
зохицуулалт ч бас байхгүй байна.
ХТЭЗБтХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан “Хот, тосгон нь засаг захиргааны
хувьд оршин байгаа тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт харьяалагдана.” гэжээ.
Тэгвэл нийслэлийн дагуул хот нь засаг захиргааны хувьд нийслэлд хамаарах уу?,
эсвэл нийслэлийн доторх дүүрэгт хамаарах уу?, түүнчлэн (дагуул) хот оршин
байгаа засаг захиргааны нэгждээ харъяалагдах нь түүний өмч хөрөнгө буюу
өмчлөх эрх нь харъяалах засаг захиргааны нэгжид мөн хамаарна гэсэн үг үү?
гэсэн асуудал үүсэж байна.
ХТЭЗБтХ-ийн 5.1-д заасан “оршин байгаа” гэснийг газар зүйн хувьд ойлговол
Багануур, Налайх хотууд нь харъяалагдах дүүрэгтээ хамаарахаар байна, харин
“дагуул хотын эдэлбэр газар нь нийслэлийн эдэлбэрт хамаарна” гэдэг утгаар нь
үзвэл нийслэлд хамаарц болохоор байна. Гэхдээ нийслэл нь засаг захиргааны
хувьд дүүрэг, хороонд хуваагдах бөгөөд ХТЭЗБтХ-ийн 5.1 дэх зүйлийн агуулга нь
“хот, тосгон нь засаг захиргааны хувьд оршин байгаа....” гэсэн тул нийслэлийн
засаг захиргааны нэгжийн хуваарилалтынхаа дагуу Багануур, Налайх хотууд нь
тус тусын дүүрэгтээ хамаарна гэж тайлбарлаж болохоор байна.
Харин “засаг захиргааны хувьд оршин байгаа тухайн аймаг, нийслэл, сум,
дүүрэгт харьяалагдана” гэдгийг эдийн засгийн хувьд мөн засаг захиргааны
нэгжээсээ хамааралтай буюу хотууд нь “тусдаа бие даасан эдийн засгийн
үндэстэй байж болохгүй” гэж ойлгож болохооргүй байна. Учир нь НЭЗБтХ,
ХТЭЗБтХ-ийн холбогдох зохицуулалт нь хот нь өөрийн гэсэн эдийн засгийн үндэс
буюу өмч хөрөнгөтэй, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй байхаар ойлгогдож
байна.
Иймд Багануур, Налайх хотууд нь бие даасан эдийн засгийн үндэстэй “нийслэл
хотын- хот” буюу дагуул хотын хувьд нийслэлийн ИТХ-аас зөвшөөрсөн буюу
шийдвэрлэсэн тохиолдолд дагуул хот нь бие даасан төсөв хөрөнгөтэй байх
боломжтой гэж үзэж байна.
З.ДҮГНЭЛТ:
1. Нийслэлийн дагуул хот байгуулах эсэх асуудлыг нийслэлийн ИТХ-аар
шийдвэрлэж боломжтой.
2. Нийслэлийн ИТХ-аас дагуул хотын эдэлбэр газрыг тогтоох боломжтой.
3. Нийслэлийн ИТХ-аас дагуул хотын аж ахуй, өмч, хөрөнгийн санг
тодорхойлж, орон нутгийн өмчийг хуваарилах асуудлыг шийдвэрлэх
боломжгой.
4. Дагуул хот нь харъяалагдах засаг захиргааны нэгжээс /дүүрэг, эсвэл
нийслэлээс/тусдаа бие даасан төсөв, хөрөнгөтэй байх боломжтой.
1
НАЛАЙХ ДҮҮРГИЙН
ИРГЭДИЙНтөлөөлөгчдийн
ХУРАЛ
; 12790 Улаанбаатар хот, Налайх дүүрэг,
Найрамдлын гудамж
! Утас: 7023-2601, Факс: (976) 7023-2545
ЬИр://уумт.па1а1кЬ-№.иЬ.доу.тп
№ А /г_____
танай_____________ -ны№______________-т
Г ! 1
НЙЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД
Налайх дүүргийн Налайх хотыг шинээр үүсгэн
байгуулах, Налайх хотын үндсэн дүрмийг дэмжих
эсэх талаар 12015 оны 01 дүгээр сарын 21-нд
явуулсан Санал асуулгад тус дүүргийн нийт
иргэдийн 62 хувь нь оролцож, 96,9 хувь нь хот
байгуулахыг дэмжсэнийг тус дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийй Хурлын Төлөөлөгчид гарын үсгээ
зурж баталгаажуулсан юм. Үүнийг та бүхэнд
хүргүүлж байнй.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН НАЛАЙХ хотыг байгуУлж, хоты н ҮНДСЭН ДҮРМИЙГ
БАТЛАХЫГ ДЭМЖИЖ БУЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭРС
Д/д Төлөөлөгчдийн нэрс Төлөөлагчдийн гарын үсэг
1. А.Ганболд
2. Д.Бадамсайхан ^ З у ' -----------------
; ^ / < ^ С ссыуОс.)(.
3. Б.Эрдэнэбат
4. Ч.Зоригт
5. Ш.Хаан
6. М.Өсөхбаяр
7. М.Дашхүү
л / ^
8. Ч.Одонхүү
* --------
Ө. К.Сейтхан
10. Б.Мурат
11. Р.Жанарбек
12.
13.
Л
А
.Жаргалтулга —=
.Тулга
14. П1.Нарантуяа
15. Б.Батболд
/ ' '
16. С.Тунгалаг
17.
18.
т
Б
.Чулуунгэрэл
.Лхагва-Очир
19. Б|.Нэргүй
...........■'
20. Т Энхжаргал / Т. .
21. X..Болдбаатар
22. С:.Нэргүй (~Ч ! --------5*
23. С>.Ганболд
24. Д.Цогоо
25. Ц.Хатанбаатар Х«Сл----- ^
'НИЙСЛЭЛИЙН ЗАСАГДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Э.БАТ-ҮҮЛТАНАА
Таны энэ өдрийн амгаланг айлтгая.
Монгол Улсын Их Хурлын 2013 оны “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл
хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг
хандлагын баримт бичгийг батлах тухай” 23 дугаар тогтоол, Засгийн газрын 2012-
2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх
зорилгоор Багануур хотыг шинээр байгуулах, хотын үндсэн дүрэм батлах санал
асуулгын ажлыг дүүргийн нутгийн захиргааны болон төр, захиргааны байгууллагын
зүгээс үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Үүнд:
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 сарын 20-ны өдрийн А/974 тоот
захирамжаар байгуулагдсан Багануур хотын үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион
байгуулах хороо нь 2014 оны 11,12 дугаар сар, 2015 оны 1 дүгээр саруудад орон
нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын ажилтнууд болон 5
хорооны иргэдийн дунд Багануур хотын үндсэн дүрмийн хэлэлцүүлгийг 10 удаа
зохион байгуулж, 1155 хүн оролцсоны үндсэн дээр орон нутгийн хэвлэл мэдээллийн
хэрэгслээр Хотын үндсэн дүрмийн төслийн танилцуулга болон дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан Санал асуулга
явуулах журмыг сурталчиллаа.
Мөн Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжаар байгуулагдсан Редакцын
зөвлөл 3 удаа хуралдаж, хэлэлцүүлгийн үеэр иргэдээс гаргасан 17 багц саналыг
хэлэлцэж, Багануур хотын Үн|дсэн дүрмийн төсөлд тусган эцсийн найруулгыг бэлтгэн
шинээр хэвлэлтэнд оруулж, иргэдэд түгээх, танилцуулах ажлыг тус тус зохион
байгууллаа.
Дүүргийн иргэдийн Тө^өөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 1 дүгээр
сарын 12-ны өдрийн хуралдаанаас гарсан 01 тоот тогтоолоор Багануур дүүрэгт
Багануур хотыг байгуулах, хотын үндсэн дүр-эм батлах асуудлаар олон нийтийн санал
асуулга явуулах журмыг баталж, уг журмын дагуу Зохион байгуулах комисс,
БАГАНУУР ДҮҮРГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРАЛ
12090 Улаанбаатар хот, Багануур дүурэг,
Утас/Факс: (976) 7021-0122
-ны №
Тогтоол өргөн барих тухай
й: /2015 ИТХ/ А4 а!Ьап 1оо1.с1ос
хороодын Ажлын хэсэг ний[г 62 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд Зохион
байгуулах комиссын зүгээо хороодын Ажлын хэсгийг санал асуулгыг явуулах, дүнг
нэгтгэх, мэдээлэх зэрэг асуудлуудад өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтаар
хангаж ажиллалаа.
Энэхүү ажилд Удирдлага зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн талаар туслан
дэмжиж ажилласан Нийслэ|1ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга түүний
Тамгын газар, Хууль эрх зүйн зөвөлгөө хэвлэл мэдээллийн талаар гүн туслалцаа
үзүүлж байсан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хуулийн хэлтэс, Ач холдинг
ХХК-ний хамт олонд нийт Багануурчуудынхаа нэрийн өмнөөс гүн талархал
илэрхийлье.
Багануур хотыг шинэ^р байгуулах, хотын үндсэн дүрэм батлах санал асуулгыг
2015 оны 1 дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд явуулсан бөгөөд нэрсийн жагсаалтад
бичигдсэн дүүргийн сонгуулийн насны иргэдийн 77,9 хувь буюу 12659 иргэнсанал
асуулгад оролцсоноос 95,8 рсувь нь Багануур хотыг шинээр байгуулах, хотын үндсэн
дүрэм батлахыг дэмжсэнийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын XII
хуралдаанаар хэлэлцүүлж, уг хуралдаанаас гарсан тогтоолыг өргөн барьж байна.
Багануур дүүрэгт хот байгуулах асуудлыг холбогдох хуулийн дагуу
шийдвэрлүүлж өгнө үү.
1. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 01 дүгээр тогтоол
2. Багануур Хотын үндсэн дүрэм
3. Багануур хотыг шинээр байгуулах, хотын үндсэн дүрэм батлах санал
асуулгыг зохион байгуулах журам, Ажлын хэсгийн бүрэлдэхүүн баталсан
Дүүргийн иргэдийй Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01
тоот тогтоол
4. Санал асуулга зохион байгуулсан тухай ажлын тайлан
Таныг хүндэтгэсэн:
ДАРГА Р.ӨНӨРЖАРГАЛ
I БАГАНУУР ДҮҮРГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН т о г т ө ө л
_оны 0 / сарын ^ өдөр Дугаар 01 Улааноаатар хот
Санал асуулга зохион байгуулах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дах заалт, Засаг
захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 18 дугаар
зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1.6 дах заалтуудыг үндэслэн ТОГТООХ нь:
1. Багануур хотыг шинээр байгуулж, “Багануур хотын үндсэн дүрэм”-ийг
батлах асуудлаар иргэдээс|авах санал асуулгыг 2015 оны 1дүгээр сарын 21,22-ны
өдрүүдэд зохион байгуулсугай.
2. Санал асуулга явуулах журмыг нэгдүгээр хавсралтаар, саналын хуудасны
загварыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
3. Санал асуулгыг Зохион байгуулах комисс, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг
гуравдугаар хавсралтаар тур тус байгуулсугай.
4. Холбогдох хууль тогтоомж, батлагдсан журмын дагуу санал асуулгыг
зохион байгуулж, дүнг иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулахыг дүүргийн
Засаг дарга /Б.Бямбадорж/-д үүрэг болгосугай.
ДАРГА Р. ӨНӨРЖАРГАП
0:/2015-ИТХ/Тогтоол ,с1ос
БАГАНУУР ДҮҮРГИИН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
 М ДУГААР ХУРАЛДААНЫ
тогтоол
,оны о / сарын М е дөр Дугаар
Г Санал асуулгын дүн
баталгаажуулах тухай
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, Монгол
Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18
дугаар зүйлийн 18.1.2-ын ‘е” дэх заалт, Монгол Улсын Их Хурлын 2013 оны
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол,
2030 он хүртэлх хөгжлийн чиг хандпагын баримт бичгийг батлах тухай” 23 дугаар
тогтоол, санал асуулга зохион байгуулсан Комиссын дарга Р.Өнөржаргалын
илтгэлийг тус тус үндэслэн [ГОГТООХ нь:
1. Багануур хотыг шимээр байгуулж, Багануур хотын Үндсэн дүрмийг батлах
асуудлаар 2015 оны 1 дүгээр сарын 21,22-ны өдөр явуулсан иргэдийн санал
асуулга батлагдсан журмын дагуу явагдаж, нэрийн жагсаалтанд бичигдсэн нийт
иргэдийн 77,9 хувь буюу 12659 иргэн оролцсон тул санал асуулгыг хүчинтэйд
тооцсугай.
2. Санал асуулгын дүнг үндэслэн Багануур хотыг байгуулахыг дэмжсүгэй.
3. Санал асуулгад оролцсон иргэдийн 95,8 хувийн саналаар Багануур хотын
Үндсэн дүрмийг батламжилсугай.
4. Багануур хотыг шинээр байгуулах асуудлыг холбогдох хуулийн дагуу
шийдвэрлүүлэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн
Засаг даргад өргөн барихыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Р.Өнөржаргал,
Засаг дарга Б.Бямбадорж нарт даалгасугай.
ДАРГА

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

zamiin hodolgoon
zamiin hodolgoonzamiin hodolgoon
zamiin hodolgoonEvsel Nith
 
Концессын жагсаалт
Концессын жагсаалтКонцессын жагсаалт
Концессын жагсаалтEvsel Nith
 
Togtooliin tosol
Togtooliin tosolTogtooliin tosol
Togtooliin tosolBuka King
 
Heleltseh asuudal
Heleltseh asuudalHeleltseh asuudal
Heleltseh asuudalBuka King
 
2wrt erg eqgqeg
2wrt erg eqgqeg 2wrt erg eqgqeg
2wrt erg eqgqeg Evsel Nith
 
нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаа
нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаанитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаа
нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлааEvsel Nith
 
Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Buka King
 
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөлнийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөлBuka King
 
хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт
хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтхувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт
хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтEvsel Nith
 

Was ist angesagt? (18)

zamiin hodolgoon
zamiin hodolgoonzamiin hodolgoon
zamiin hodolgoon
 
Концессын жагсаалт
Концессын жагсаалтКонцессын жагсаалт
Концессын жагсаалт
 
Tmp e785
Tmp e785Tmp e785
Tmp e785
 
Tmp e1f9
Tmp e1f9Tmp e1f9
Tmp e1f9
 
Togtooliin tosol
Togtooliin tosolTogtooliin tosol
Togtooliin tosol
 
Tmp a32e
Tmp a32eTmp a32e
Tmp a32e
 
Tmp c30d
Tmp c30dTmp c30d
Tmp c30d
 
2014 06-23
2014 06-232014 06-23
2014 06-23
 
Heleltseh asuudal
Heleltseh asuudalHeleltseh asuudal
Heleltseh asuudal
 
2wrt erg eqgqeg
2wrt erg eqgqeg 2wrt erg eqgqeg
2wrt erg eqgqeg
 
33
3333
33
 
нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаа
нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаанитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаа
нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаа
 
Татварын хууль
Татварын хуульТатварын хууль
Татварын хууль
 
Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg
 
2014.07.01
2014.07.012014.07.01
2014.07.01
 
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөлнийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл
 
хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт
хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтхувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт
хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт
 
33.10 12
33.10 1233.10 12
33.10 12
 

Andere mochten auch

Tierra Del Fuego Argentina
Tierra Del Fuego ArgentinaTierra Del Fuego Argentina
Tierra Del Fuego ArgentinaCharles Dent
 
Djalma jung e a mediunidade
Djalma   jung e a mediunidadeDjalma   jung e a mediunidade
Djalma jung e a mediunidadeDjalma Argollo
 
Tiug1232
Tiug1232Tiug1232
Tiug1232GWROY
 
Gnatt chart ps
Gnatt chart psGnatt chart ps
Gnatt chart psLeafyJ
 
KylieDixon-Resume
KylieDixon-ResumeKylieDixon-Resume
KylieDixon-ResumeKylie Dixon
 
Refrensi Yafriro
Refrensi YafriroRefrensi Yafriro
Refrensi YafriroRizky Olley
 
20150228_渋谷Webエンジニア朝会LT資料
20150228_渋谷Webエンジニア朝会LT資料20150228_渋谷Webエンジニア朝会LT資料
20150228_渋谷Webエンジニア朝会LT資料慎平 仁藤
 
Hr news sett. n. 09:2015
Hr news sett. n. 09:2015Hr news sett. n. 09:2015
Hr news sett. n. 09:2015Stefano Cantoni
 
Violencia Domestica
Violencia DomesticaViolencia Domestica
Violencia Domesticanerina
 
ада августа байрон – кинг графиня лаф лейс
ада августа байрон – кинг графиня лаф лейсада августа байрон – кинг графиня лаф лейс
ада августа байрон – кинг графиня лаф лейсverazaes
 
RnDm. Управление проектами исследования и разработки. Лекция 1. Введение
RnDm. Управление проектами исследования и разработки. Лекция 1. ВведениеRnDm. Управление проектами исследования и разработки. Лекция 1. Введение
RnDm. Управление проектами исследования и разработки. Лекция 1. ВведениеAlexey Kachalin
 
Tugas ICT Sosmed
Tugas ICT SosmedTugas ICT Sosmed
Tugas ICT SosmedDwie Sarie
 
Відеозвіт про виховний захід
Відеозвіт про виховний західВідеозвіт про виховний захід
Відеозвіт про виховний західТетяна Шевчук
 

Andere mochten auch (20)

Tierra Del Fuego Argentina
Tierra Del Fuego ArgentinaTierra Del Fuego Argentina
Tierra Del Fuego Argentina
 
Djalma jung e a mediunidade
Djalma   jung e a mediunidadeDjalma   jung e a mediunidade
Djalma jung e a mediunidade
 
Tiug1232
Tiug1232Tiug1232
Tiug1232
 
Gnatt chart ps
Gnatt chart psGnatt chart ps
Gnatt chart ps
 
Hw00 plataform de hardware
Hw00   plataform de hardwareHw00   plataform de hardware
Hw00 plataform de hardware
 
KylieDixon-Resume
KylieDixon-ResumeKylieDixon-Resume
KylieDixon-Resume
 
Presentation_NEW.PPTX
Presentation_NEW.PPTXPresentation_NEW.PPTX
Presentation_NEW.PPTX
 
Refrensi Yafriro
Refrensi YafriroRefrensi Yafriro
Refrensi Yafriro
 
company logo small size
company logo small sizecompany logo small size
company logo small size
 
xpwa700225_15zc032
xpwa700225_15zc032xpwa700225_15zc032
xpwa700225_15zc032
 
PAC Kamra Internship
PAC Kamra InternshipPAC Kamra Internship
PAC Kamra Internship
 
tweet_agaci
tweet_agacitweet_agaci
tweet_agaci
 
20150228_渋谷Webエンジニア朝会LT資料
20150228_渋谷Webエンジニア朝会LT資料20150228_渋谷Webエンジニア朝会LT資料
20150228_渋谷Webエンジニア朝会LT資料
 
inauguration 2
inauguration 2inauguration 2
inauguration 2
 
Hr news sett. n. 09:2015
Hr news sett. n. 09:2015Hr news sett. n. 09:2015
Hr news sett. n. 09:2015
 
Violencia Domestica
Violencia DomesticaViolencia Domestica
Violencia Domestica
 
ада августа байрон – кинг графиня лаф лейс
ада августа байрон – кинг графиня лаф лейсада августа байрон – кинг графиня лаф лейс
ада августа байрон – кинг графиня лаф лейс
 
RnDm. Управление проектами исследования и разработки. Лекция 1. Введение
RnDm. Управление проектами исследования и разработки. Лекция 1. ВведениеRnDm. Управление проектами исследования и разработки. Лекция 1. Введение
RnDm. Управление проектами исследования и разработки. Лекция 1. Введение
 
Tugas ICT Sosmed
Tugas ICT SosmedTugas ICT Sosmed
Tugas ICT Sosmed
 
Відеозвіт про виховний захід
Відеозвіт про виховний західВідеозвіт про виховний захід
Відеозвіт про виховний захід
 

Ähnlich wie 9 өуыйбө ө өцу өцуө

Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juramGazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juramEvsel Nith
 
Terguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaanTerguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaanBuka King
 
хөрөнгө оруулалтын журам
хөрөнгө оруулалтын журамхөрөнгө оруулалтын журам
хөрөнгө оруулалтын журамEvsel Nith
 
Awligiin esreg uil ajillagaanii hotolbor
Awligiin esreg uil ajillagaanii hotolborAwligiin esreg uil ajillagaanii hotolbor
Awligiin esreg uil ajillagaanii hotolborEvsel Nith
 
хэлэлцэх асуудал
хэлэлцэх асуудалхэлэлцэх асуудал
хэлэлцэх асуудалEvsel Nith
 
презентаци 10162013
презентаци 10162013презентаци 10162013
презентаци 10162013Bayar Tsend
 
хэлтсийн тайлан
хэлтсийн тайланхэлтсийн тайлан
хэлтсийн тайланBayar Tsend
 
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 Отгонбаатар
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 ОтгонбаатарТөсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 Отгонбаатар
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 ОтгонбаатарBayar Tsend
 
3 ыа йба йыа йыуа уйа йуа у
3 ыа йба йыа йыуа уйа йуа у3 ыа йба йыа йыуа уйа йуа у
3 ыа йба йыа йыуа уйа йуа уEvsel Nith
 
Terguulegchdiin togtool
Terguulegchdiin togtoolTerguulegchdiin togtool
Terguulegchdiin togtoolBuka King
 
heleltseh asuudal
heleltseh asuudalheleltseh asuudal
heleltseh asuudalEvsel Nith
 
нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлнийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлNyamka Tegshee
 
Executive summary mon
Executive summary monExecutive summary mon
Executive summary monBayar Tsend
 
8ыйөайужа ужа
8ыйөайужа ужа8ыйөайужа ужа
8ыйөайужа ужаEvsel Nith
 
Executive summary mon
Executive summary monExecutive summary mon
Executive summary monBayar Tsend
 
Hot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsanHot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsanEvsel Nith
 
тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай
тогтоолын төсөлд өөрчлөлт  оруулах тухайтогтоолын төсөлд өөрчлөлт  оруулах тухай
тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухайEvsel Nith
 

Ähnlich wie 9 өуыйбө ө өцу өцуө (20)

Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juramGazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
 
Terguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaanTerguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaan
 
Daguul ho
Daguul hoDaguul ho
Daguul ho
 
хөрөнгө оруулалтын журам
хөрөнгө оруулалтын журамхөрөнгө оруулалтын журам
хөрөнгө оруулалтын журам
 
Tmp3697
Tmp3697Tmp3697
Tmp3697
 
Awligiin esreg uil ajillagaanii hotolbor
Awligiin esreg uil ajillagaanii hotolborAwligiin esreg uil ajillagaanii hotolbor
Awligiin esreg uil ajillagaanii hotolbor
 
хэлэлцэх асуудал
хэлэлцэх асуудалхэлэлцэх асуудал
хэлэлцэх асуудал
 
презентаци 10162013
презентаци 10162013презентаци 10162013
презентаци 10162013
 
хэлтсийн тайлан
хэлтсийн тайланхэлтсийн тайлан
хэлтсийн тайлан
 
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 Отгонбаатар
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 ОтгонбаатарТөсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 Отгонбаатар
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 Отгонбаатар
 
3 ыа йба йыа йыуа уйа йуа у
3 ыа йба йыа йыуа уйа йуа у3 ыа йба йыа йыуа уйа йуа у
3 ыа йба йыа йыуа уйа йуа у
 
Terguulegchdiin togtool
Terguulegchdiin togtoolTerguulegchdiin togtool
Terguulegchdiin togtool
 
Tmp ea7b
Tmp ea7bTmp ea7b
Tmp ea7b
 
heleltseh asuudal
heleltseh asuudalheleltseh asuudal
heleltseh asuudal
 
нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлнийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
 
Executive summary mon
Executive summary monExecutive summary mon
Executive summary mon
 
8ыйөайужа ужа
8ыйөайужа ужа8ыйөайужа ужа
8ыйөайужа ужа
 
Executive summary mon
Executive summary monExecutive summary mon
Executive summary mon
 
Hot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsanHot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsan
 
тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай
тогтоолын төсөлд өөрчлөлт  оруулах тухайтогтоолын төсөлд өөрчлөлт  оруулах тухай
тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай
 

Mehr von Evsel Nith

Heleltseh asuudal
Heleltseh asuudalHeleltseh asuudal
Heleltseh asuudalEvsel Nith
 
Urgudul gomdoliin taniltsuulga
Urgudul gomdoliin taniltsuulgaUrgudul gomdoliin taniltsuulga
Urgudul gomdoliin taniltsuulgaEvsel Nith
 
Huuliin heregjilt taniltsuulga
Huuliin heregjilt taniltsuulgaHuuliin heregjilt taniltsuulga
Huuliin heregjilt taniltsuulgaEvsel Nith
 
хэлэлцэхdhd
хэлэлцэхdhdхэлэлцэхdhd
хэлэлцэхdhdEvsel Nith
 
Ulaabaatar presentation zassan
Ulaabaatar presentation zassanUlaabaatar presentation zassan
Ulaabaatar presentation zassanEvsel Nith
 
хэсгийн ахлагч нарын ажиллах журамд санал
хэсгийн ахлагч нарын ажиллах журамд саналхэсгийн ахлагч нарын ажиллах журамд санал
хэсгийн ахлагч нарын ажиллах журамд саналEvsel Nith
 

Mehr von Evsel Nith (20)

Mandat.
Mandat.Mandat.
Mandat.
 
Heleltseh asuudal
Heleltseh asuudalHeleltseh asuudal
Heleltseh asuudal
 
33
3333
33
 
32.32
32.3232.32
32.32
 
29.30.31
29.30.3129.30.31
29.30.31
 
32.28
32.2832.28
32.28
 
31 togtool
31 togtool31 togtool
31 togtool
 
Urgudul gomdoliin taniltsuulga
Urgudul gomdoliin taniltsuulgaUrgudul gomdoliin taniltsuulga
Urgudul gomdoliin taniltsuulga
 
Huuliin heregjilt taniltsuulga
Huuliin heregjilt taniltsuulgaHuuliin heregjilt taniltsuulga
Huuliin heregjilt taniltsuulga
 
Ded horoo
Ded horooDed horoo
Ded horoo
 
Togtool
TogtoolTogtool
Togtool
 
Tailan medeee
Tailan medeeeTailan medeee
Tailan medeee
 
Tailan medeee
Tailan medeeeTailan medeee
Tailan medeee
 
Tailan medeee
Tailan medeeeTailan medeee
Tailan medeee
 
хэлэлцэхdhd
хэлэлцэхdhdхэлэлцэхdhd
хэлэлцэхdhd
 
Ulaabaatar presentation zassan
Ulaabaatar presentation zassanUlaabaatar presentation zassan
Ulaabaatar presentation zassan
 
хэсгийн ахлагч нарын ажиллах журамд санал
хэсгийн ахлагч нарын ажиллах журамд саналхэсгийн ахлагч нарын ажиллах журамд санал
хэсгийн ахлагч нарын ажиллах журамд санал
 
Heleltseh
HeleltsehHeleltseh
Heleltseh
 
Eeljit busaar
Eeljit busaarEeljit busaar
Eeljit busaar
 
Taniltsuulga
TaniltsuulgaTaniltsuulga
Taniltsuulga
 

9 өуыйбө ө өцу өцуө

  • 1. Төсөл НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙНТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРПГҮЛЭГЧДИЙН тогтоол Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсгийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь: 1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах асуудлыг хэлэлцүүлэхийг дэмжсүгэй. ДАРГА Д.БАТТУЛГА
  • 2. НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА ТАНАА М О Н ГО Л УЛС НИЙ СЛЭ ЛИЙ Н ЗАСАГ ДАРГА 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дуүрзг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 7, Утас: 32-71-99, Факс: (976-11) 32-43-31. Нир:/Ллл/м.и1аапЬаа1аг.тп . танай -ны № -т Нийслэлийн дагуул хот байгуулах асуудлыг өргөн барих тухай Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4-д нийслэл нь эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах үүднээс дагуул хот /алслагдсан дүүрэг, хаяа хот, тосгон/-той байж болохоор заасан. Монгол Улсын Их Хурлын 2013 оны “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” 23 дугаар тогтоолд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд дагуул хот, алслагдсан дүүргүүдийг боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой чиглэлээр төрөлжүүлэн эрчимтэй хөгжүүлж, инженерийн болон нийгмийн нэн шаардлагатай дэд бүтэц барьж байгуулахад хөрөнгө оруулалтыг чиглүүлэн, татвар, санхүүгийн бодлогоор дэмжихээр тусгасан. Нийслэлийн дагуул хотыг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Налайх, Багануур дүүрэгт иргэдийн санал асуулгыг зохион байгуулсан. Налайх дүүрэгт Налайх хотыг байгуулж, Налайх хотын Үндсэн дүрмийг дэмжих эсэх талаар 2015 оны 01 дүгээр сарын 21-нд явуулсан санал асуулгад тус дүүргийн нийт иргэдийн 62.35 хувь нь оролцож, 96.9 хувь нь хот байгуулахыг дэмжсэнийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид гарын үсгээ зурж, баталгаажуулан ирүүлсэн байна. Багануур дүүрэгт Багануур хотыг байгуулах, хотын Үндсэн дүрэм батлах тухай 2015 оны 01 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд явагдсан санал асуулгад дүүргийн сонгуулийн насны иргэдийн 77.9 хувь оролцсоноос 95.8 хувь дэмжсэнийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж, баталгаажуулж, тогтоол гаргасан байна. Иймд нийслэлийн дагуул Багануур хот, Налайх хотыг байгуулах асуудлыг дэмжиж, уг асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу өргөн барьж байна.
  • 3. НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН тогтоолын төсөл БОЛОВСРУУЛАХАД САНАЛ АВАХ ХУУДАС 2015 оны 02 дугаар сарын 16 Дугаар207 Захирамжийн төслийн нэр: Нийслэлийн дагуул х о т байгуулах тухай Боловсруулсан байгууллага, ажилтны албан тушаал: Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл № Санал өгөх газар, хэлтэс Нутгий^ захиргааны удирдлагын хэлтэс Сонирхлын зөрчилтэй эсэх Санал Гарын үсэг Он, сар, өдөр Стратегийн бодлогын төлөвлөлтийн хэлтэс Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд оруулах, захирамж гаргах саналыг дэмжиж зөвшөөрсөн. № Санал өгөх Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд Сонирхлын зөрчилтэй /^сэх Санал Гарын үсэг 1 Засаг дарга Э.Бат-ҮУл ( 2 Засаг даргын орлогч С.Очирбат 3 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун 4 7/ Тайлбар:Сонирхлын зөрчилтэй эсэх гэсэн хэсэгт “Тийм” гэсэн тэмдэглэгээ хийсэн албан тушаалтан захирамжийн төсөлд санал өгөх үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан загварын дагуу “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг бөглөж дээд шатны албан тушаалтандаа хүргүүлж шийдвэрлүүлнэ.
  • 4. НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ Төсөл Нийслэлийн дагуул хот байгуулах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4, 4 дүгээр зүйлийн 3,4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2013 оны “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх өрөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” 23 дугаар тогтоол, Багануур, Налайх дүүргийн иргэдийн санал асуулгын дүнг тус тус үндэслэн ТОГТООХ нь: 1. Нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул-Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул - Налайх хотыг Налайх дүүрэгт тус тус байгуулсугай. 2. Багануур хотын эдэлбэр газрыг нэгдүгээр хавсралтаар, Налайх хотын эдэлбэр газрыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай. 3. Нийслэлийн дагуул Багануур, Налайх хот байгуулагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгасугай. - Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагад нийслэлийн дагуул- Багануур, Налайх хот байгуулагдсаныг мэдэгдэх; - Багануур, Налайх хотын аж ахуй, өмч, хөрөнгийн санг тодорхойлж, орон нутгийн өмчийг хуваарилах талаар санал боловсруулж, холбогдох хууль тогтоомжийг дагуу шийдвэрлүүлэх; - Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон Багануур, Налайх хотын удирдлагын үйл ажиллагааг уялдуулах, давхардлыг бий болгохгүй байх зарчмыг баримтлан Багануур, Налайх дүүргийн удирдлагын орон тоо, бүтцийг батлан мөрдүүлэх; - Иргэдийн санал асуулгын дүнд батлагдсан хотын Үндсэн дүрмийн дагуу хотын удирдлагын сонгуулийг зохион байгуулах; - Багануур, Налайх хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хот байгуулалт, төлөвлөлтийн чадавхийг бэхжүүлэх. ДАРГА Д.БАТТУЛГА
  • 5. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны ... дугаар сарын .... -ны өдрийн ... дугаар тогтоолын нэгдугээр хавсралт Багануур хотын эдэлбэрийн газар 1. Төвийн суурьшлийн бус 5000 га 2. Иргэнд өмчлүүлэх газар 1852 га 3. Оюутны хотхоны эдэлбэр газар 5614 га 4. Уурхайн эдэлбэр газар 3028 га 5. Үйлдвэр төхнологийн парк 1400 га 6. Хотын ерөнхий төлөвлөгөөний нөөц газар 7816 га Нийт эдэлбэр газрын хэмжээ 24710 га
  • 6. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны ... дугаар сарын .... -ны өдрийн ... дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт Налайх хотын эдэлбэрийн газар 1603 га 367 га 166 га 150 га 160 га 18087 га Нийт эдэлбэр газрын хэмжээ 20533 га 1. Төвийн суурьшлын бүс 2. “Городок ’’ суурьшлын бүс 3. Иргэнд өмчлүүлэх газар 4. Барилгын материалын үйлдвэр технологийн парк 5. Барилгын материалын худалдааны төв 6. Ерөнхий төлөвлөгөөний нөөц газар
  • 7. ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА Нийслэлийн дагуул х о т байгуулах ундэслэл. шаардлага Манай улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж Иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилт тавьсан бөгөөд энэхүү зорилтыг бодитой хэрэгжүүлэх механизм бол хот байгуулах явдал гэдгийг дэлхий нийтийн жишиг батлан харуулж байна. Улсын Их Хурлаас 1993 онд баталсан Хот, тосгоны эрх зүйн байдпын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Хот нь 15000-аас доошгүй оршин суугчтай, тэдгээрийн дийлэнх хувь нь голлон үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэц хөгжсөн, өөрийн удирдпага бүхий төвлөрсөн суурин газар юм. Нийслэл нь эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах үүднээс дагуул хоттой байж болохоор Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан. Харин дагуул хотыг хэрхэн яаж байгуулах процессын талаар энэхүү хуулинд тодорхой заагаагүй байна. Гэхдээ Нийслэлийн эрх зүйн байдтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4-ийн зохицуулалтаас үзвэл “Нийслэл нь ... дагуул хоттой байж болно” гэсэн байгаа нь дагуул хоттой байх эсэх асуудлыг Нийслэлд буюу түүний удирдлагын эрхэд олгосон байна гэж ойлгож болно. Ийнхүү 1993 онд Хот, тосгоны эрх зүйн байдлыг хуулиар хотын эрх зүйн үндсийг зохицуулж, 1994 онд нийслэл дагуул хоттой байж болох талаар хуульд тусгагдсан боловч өнөөг хүртэл нийслэлийн дагуул хотыг байгуулаагүй байна. Гэхдээ УИХ-аас 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандпагын баримт бичигг Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд дагуул хот, алслагдсан дүүргүүдийг боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой чиглэлээр төрөлжүүлэн эрчимтэй хөгжүүлж, инженерийн болон нийгмийн нэн шаардпагатай дэд бүтэц барьж байгуулахад хөрөнгө оруулалтыг чиглүүлэн, татвар, санхүүгийн бодлОгоор дэмжихээр тусгасан. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд зааснаар Налайхыг 65 орчим мянган оршин суугчтай, технологи нутагшуулах парк, тээвэр ложистик, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ төвлөрсөн, хот болгож хөгжүүлэхээр тусгасан бол Багануурыг 60 орчим мянган оршин суугчтай, уул уурхай, эрчим хүч, хими технологир, барилгын материапын үйлдвэрлэл түлхүү хөгжсөн стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрийн хот байхаар төлөвлөсөн байна. Гэвч Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдпын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид дагуул хот байгуулах асуудлыг тухайлан зохицуулаагүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2-т заасны дагуу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэх боломжгой юм. Нийслэлийн дагуул х о т байгуулах чиглэлээо хийсэн ажил Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2014 оны 9-р сарын 17-ны өдрийн хурлаар “Хотын дүрэм боловсруулах” төслийн явцтай танилцаад нийслэл хотын дагуул хотыг сонгож, хотын багц дүрмийг баталж, хэрэгжүүлэхээр болсны дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/840 дугаар захирамж гарсан. Уг захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн саналыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/974 дүгээр захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул хот, тосгоныг хөгжүүлэх
  • 8. бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажлыг эхлүүлсэн. Уг захирамжийн дагуу Налайх, Багануур хотын үндсэн хотын үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион байгуулах хороог олон талын төлөөлөлтэй байгуулж, ажлын төлөвлөгөөг баталсан. “Хотын багц дүрэм боловсруулах төсөл”-ийн Ажлын хэсэг Налайх, Багануур хотын Үндсэн дүрмийн төслийг боловсруулж, өрх бүрт хүргэн, 2014 оны 11-р сарын 18, 19-ний өдөр Налайх, Багануур дүүргийн иргэдээр дүүрэгт хот байгуулах асуудал, хотын дүрмийн төслийг хэлэлцүүлэх ажлыг эхлүүлсэн. Налайх дүүрэгт хийсэн хэлэлцүүлэг: • Иргэдэд хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор дүрмийн төслийг 7150 өрхөд тараасан • Дүүргийн 7 хороо тус бүрт хэлэлцүүлэг хийж, нийт 558 иргэнтэй уулзан саналыг авсан. • 42 байгууллагын нийт 1246 ажилтан, дүүргийн цахим хуудсанд 218 иргэн санал ирүүлснийг редакцийн комисс нэгтгэн боловсруулсан. Багануур дүүрэгт хийсэн хэлэлцүүлэг: Хотын үндсэн дүрмийн төсөл, Зөвлөмжийн хамт 6340 өрхөд түгээх ажлыг зохион байгуулав. - Дүүрэгг үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд болон 5 хорооны иргэдийн дунд 10 удаа зохион байгуулж, 1155 хүнийг хамруулж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж байсан. - Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс нийт саналыг Редакцын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, 17 багц саналд хувааж, тусгах эсэхийг шийдвэрлэсэн. Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах, хотын Үндсэн дүрэмд санал авах ажлыг 2014 оны 11, 12 дугаар сард хэлэлцүүлэг, цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, утсаар авах ажлыг зохион байгуулж, Багануур, Налайх хотын Үндсэн дүрмийн иргэдийн санал тусгасан эцсийн найруулгын төслийг дүүрэг тус бүрт байгуулагдсан редакцийн зөвлөл боловсруулсан. Эцсийн найруулгын төслийг хэвлэн дүүргийн өрх бүрт хүргэн, танилцуулах ажлыг 2015 оны 01 дүгээр сард зохион байгуулсан. Налайх, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Дүүрэгт хот байгуулах, хотын үндсэн дүрэм батлах асуудлаар олон нийтийн санал асуулга явуулах журам”-ыг тус тусдаа баталж, санал асуулга Зохион байгуулах комиссыг байгуулж, санал асуулгын товыг зарласан. Иргэдийн санал асуулгын тов гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Багануур, Налайх дүүрэгт иргэдийн санал асуулга зохион байгуулах тухай”А/42 дугаар захирамж гарсан. Уг захирамжийн дагуу дүүргүүдэд ажилласан редакцийн зөвлөлийн эцэслэн найруулсан хотын Үндсэн дүрэм, санал асуулгын хуудсыг хэвлүүлж, дүүргүүдэд хүргүүлэх ажлыг зохион байгуулсан. Дүүргийн удирдлагын шийдвэрлэсний дагуу Налайх дүүрэгт 2015 оны 01 дүгээр сарын 21-нд, Багануур дүүрэгт 2015 оны 01 дүгээр сарын 21-22-нд иргэдийн санал асуулгыг явуулсан. Санал асуулгын дүн Налайх дүүрэгт Баганууур дүүрэгт Тоо Хувь Тоо Хувь Хороонд бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэн 19535 16260 Санал асуулгад оролцсон иргэн 12180 62.35% 12659 77.9 Хүчинтэй саналын хуудас Дэмжсэн 11708 96.9% 12094 95.6% Дэмжээгүй 374 3.1% 532 4.2% Хүчингүй саналын хуудас 98 0.8% 32 0.2
  • 9. Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 27- ны өдрийн “Тогтоол өргөн барих тухай” 15, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1-12 дугаар албан бичгээр тус бүр Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад хандсан байна. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар “Нийслэлийн дагуул хот байгуулах тухай” асуудлыг хэлэлцээд нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжпийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх бодпогыг хэрэгжүүлж, Нийслэлийн дагуул-Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул-Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулахыг дэмжсэн. Х о т байгуулахын ач холбогдол Хот, тосгон байгуулах, хоттой байх нь хүн төрөлхтний хөгжлийн зүй тогтол бөгөөд хот нь нийтлэг ашиг сонирхлоороо нэгдэж буй хүмүүсийн нэгдэл юм. Ийм учраас дэлхийн улсуудад хот байгуулах санап санаачлага нь тухайн нутаг дэвсгэр дэх иргэдээс гарч, төрөөс хүлээн зөвшөөрөх замаар байгуулагддаг байна. Энэ нь иргэний ардчилсан нийгмийн гол шинжүүдийн бодит илрэл юм. Үүнд: Эрх мэдэл хуваарилагдсан, тэ нцвэрж сэн, иргэди й н оролцоо. хяналт баталгаажсан байх, - Оршин суугчид өөрсдийн хийж чадах, хийх ёстой амьдрал ахуйнхаа асуудлыг хараат бусаар бие даан ө өрс ди йн хө ө ашиг сонирхолд нийцүүлэн зохииуулах бололцоо нөхцөлөөр хангагдсан, тэр эрх нь хуулиар хамгаалагдсан байх. Хот, тосгон нь Монгол улсад Ое-(ас1о буюу бодит зүйл болон оршиж байгаа боловч Ое-]иге буюу хууль эрх зүйн дагуу хүлээн зөвшөөрөгдөөгүй байсаар байна. Мөн түүнчлэн иргэд нутаг дэвсгэртээ хот байгуулах санал, санаачлага гаргах, хотынхоо амьдрал, үйл ажиллагааг зохицуулах Үндсэн дүрмээ батлах зэргээр нийтлэг ашиг сонирхлоо илэрхийлж байгаа нь нэг тапаасаа хүн төрөлхтний хөгжлийн зүй тогтлын дагуу бий болж байгаа нийгмийн харилцаа, нөгөө талаас хот байгуулах зайлшгүй хэрэгцээ шаардпагыг тодорхойлон харуулж байна. Хот байгуулж, хөгжүүлснээр дараах ач холбогдолтой. Үүнд: 1. Нийтлэг ашиг сонирхол бүхий хүмүүсийн нэгдэл болох хотынх нь хувьд: - Хуулийн этгээдийн хувиар эрх зүйн харилцаанд бие даан оролцоно. - Санхүү хөрөнгийн нөөцөө зөв зүйтэй зарцуулах бололцоотой болж, хотын хөгжилд дэвшил гарна. - УИХ, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагаас хамаарал багасч, асуудлаа өөрсдөө шуурхай шийдвэрлэдэг болно. - Хотоо удирдах, хөгжүүлэхэд оршин суугчдын идэвх оролцоо, санал санаачлага нэмэгдэнэ. - Нам, улс төрийн нөлөөллөөс ангид байж, хотын үйл ажиллагааг зохицуулсан дүрмээ батлан хэрэгжүүлдэг болно. 2. Оршин суугчдын хамтын нийгэмлэгийн буюу хотын бүрэн эрхт гишүүн болох оршин суугчын хувьд: Амьд явах, эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдэнэ. Өмч хөрөнгийнх нь үнэ цэнэ нэмэгдэнэ. Тулгамдаж буй асуудлуудаа өөрсдөө шийдвэрлэх, хотоо удирдах, төлөвлөх, хянах эрхтэй болно.
  • 10. - Хотын удирдлага, хотод оршин суугч бүр нэг л дүрэм журмын хүрээнд харилцах нөхцөл бүрдэнэ. 3. Засаг захиргаа. нутаг д э в с гэ р и й н нэгжийн хувьд: Дүүрэг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж учир төр, засгийн шийдвэрийг иргэдэд хүргэх үүргийг гүйцэтгэдэг. Харин уг нэгжийн доторх хот нь хот судлалын онол, зүй тогтол, загварын дагуу хөгжиж, оршин суугчдад эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, ажлын байраар хангах, үүний тулд газар, дэд бүтэц, үйлчилгээ гэх мэт хотынхоо аж ахуйг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Ингэснээр: - Тухайн засаг захиргааны нэгж дэх хүмүүсийн хамтлаг, "коммунуудын" тэгш биш байдлыг тэнцвэржүүлнэ. Жишээ нь.нийслэл доторх Багахангай 3700, Сонгино хайрхан 280000 хүн амтай бол, Орхон аймгийн Баян өндөр сум Монгол улсын хамгийн олон буюу 88000 шахам хүн амтай байхад бол мөн аймгийн нөгөө нэг Жаргалант сум нь 3000 гаруйхан хүнтэй. Эдгээрийн хүн амын тооны зөрүү 30-аас 75 дахин их байгаа боловч тэд статусын хувьд ижил дүүрэг эсвэл сумууд юм. - Хот тосгон нь хуульд заасан аж ахуй/үйлдвэр, үйлчилгээний газар, орон сууц, зам, тээвэр, холбоо, дулаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж болон хот нийтийн аж ахуй/- гаа өөрсдөө авч явах тул засаг захиргааны нэгжийн удирдлага, зохицуулалтын ажлын ачаалал буурна. нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага жинхэнэ утгаараа бий болж хөгжпийнхөө зарим асуудпыг бие даан шийдвэрлэж, засаг захиргааны нэгжээс татаас авах, эдийн засгийн хараат байдал, шаардлага буурна. Хотын болон нэгжийн удирдлагын ажлын уялдаа холбоо сайжирч, үйл ажиллагаа, эрх үүргийн давхцал арилна. 4. Төр, засгийн газрын хувьд: - Монгол улсын иргэдийн нутагшил, суурьшлыг зохицуулах бодит нөхцөл бүрдэж улмаар төвлөрлийг сааруулж бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангахад чухал нөлөө үзүүлнэ. - Хотын хөгжил нь улсын хөгжлийг тодорхойлогч нэг хүчин зүйл болно. Иргэн төвтэй нийгэм байгуулах зорилтод эргэлт гарч Засаг захиргааны нэгжийн менежментийг сайжруулна. - Хот, цаашлаад улс орны хөгжилд оруулах иргэд, оршин суугчдын оролцоо, санаачлага, идэвх нэмэгдэж нутгийн өөрөө удирдах ёс бодитойгоор хэрэгжиж эхэлнэ. Бүхнийг төрөөс шийдүүлэх, төрөөс нэхэх бэлэнчлэх сэтгэлгээ, хандлага багасч, аажмаар арилах болно. Дагуул хотын ойлголт Төв хоттой хиллэх буюу ойролцоо байрших, тусдаа эдэлбэр газартай, төв хоттойгоо засаг захиргаа, эдийн зас^аг, соёл, хүн ам зүйн болон нийтийн тээврийн нэгдмэл тогтолцоотой хотыг “дагуул хот” гэдэг. Дагуул хот нь дор дурьдсан онцлогтой байж болно: 1) Дагуул хот нь агломерацийн хүрээнд хөгжих. 2) Дагуул хот бүр нь нэгээс хоёр тэргүүлэх үүрэгтэй байх. 3) Дагуул хот нь хотын оршин суугчид, аж ахуйн нэгжийн байршил, суурьшлыг зохицуулах.
  • 11. НИЙСЛЭЛИЙН ДАГУУЛ ХОТ БАЙГУУЛАХ АСУУДЛААР ХУУЛЬ ЗҮЙН ДҮГНЭЛТ 1.0РШИЛ Бодит байдал Нийслэлийн дагуул хотыг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Налайх, Багануур дүүргүүдэд хот байгууах, хотын Үндсэн дүрмийг дэмжих эсэх талаар иргэдийн дунд санал асуулга явуулахад иргэд дэмжсэнийг тус тусын дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид баталгаажуулан ирүүлсэн байна. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас нийслэлийн дагуул Багамуур хот, Налайх хотыг байгуулах асуудлыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр өргөн барьж байна. Мөн үүгээр хотын эдэлбэр газрыг батлах, хотын аж ахуй, өмч хөрөнгийн асуудлыг тодорхойлж, өмчийг хуваарилах зэрэг асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна. Дүгнэлтийн хүрээнд тавигдах асуултууд: 1. Нийслэлийн дагуул хот байгуулах эсэх асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэж болох эсэх? 2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дагуул хотын эдэлбэр газрыг хэн хэрхэн тогтоож болох эсэх? 3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дагуул хотын аж ахуй, өмч, хөрөнгййн санг тодорхойлж, орон нутгийн өмчийг хуваарилах талаар шийдвэрлэх боломжтой эсэх? 4. Дагуул хот нь харъяалагдах засаг захиргааны нэгжээс /дүүрэг, эсвэл нийслэлээс/ тусдаа бие даасан төсөв, хөрөнгөтэй байж болох эсэх? Дүгнэлтэнд хэрэглэгдсэн эрх зүйн баримт бичиг: - Монгол Улсын Үндсэн хууль (ҮХ) - Монгол Улсын Заскг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (МУЗЗНДНТУтХ) - Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль (НЭЗБтХ) - Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль (ХТЭЗБтХ) - Хот байгуулалтын тухай хууль (ХБтХ) 2. ХУУЛИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ 1. Нийслэлийн дагуул хот байгуулах эсэх асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурл аар шийдвэрлэж болох эсэх? НЭЗБтХ-ийн 3 дугаар зүйлийн 3.4,-т “Нийслэл нь эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах үүднээс дагуул хот /алслагдсан дүүрэг, хаяа хот, тосгон/-той байж болно.” гэсэн байна. Харин дагуул хотыг хэрхэн яаж байгуулах процөссын талаар энэхүү хуулинд тодорхой заагаагүй байна. Гэхдээ НЭЗБтХ-ийн 3 дугаар зүйлийн 3.4-ийн зохицуулалтаас үзвэл
  • 12. “Нийслэл нь ... дагуул хоттой байж болно1” гэсэн байгаа нь дагуул хоттой байх эсэх асуудлыг Нийслэлд буюу түүний удирдлагын эрхэд олгосон байна гэж ойлгож болохоор байна. Хот байгуулалтын процессыг зохицуулсан тусгай хууль нь 2008 онд батлагдсан ХБтХ юм. Уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-Т Улсын Их Хурал хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 5.1.2.хотыг шинээр байгуулах болон татан буулгах, нүүлгэн щилжүүлэх тухай шийдвэр гаргах; гэжээ. Иймээс дагуул хотыг байгуулах нь “хотыг шинээр байгуулах” гэсэн ойлголтонд хамаарах уу?, өөрөөр хэлбэл энэ нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудал уу? гэсэн асуулт үүсэж байна. ХБтХ-ийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Монгол улсын хот байгуулалтын бодлогын хүрээнд хүн амын нутагшилт, суурьшил болон харьцангуй бие даан хөгжих бүс нутгийн хөгжлийн зохистой бүтэц бүрдүүлэх, хот, тосгоныг хот төлөвлөлтийн дагуу барьж байгуулахад төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.”; 3 дугаар зүйлийн 3.1.1-д “.“хот байгуулалт" гэж түүх, соёл иргэншлийн уламжлал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагад нийцүүлэн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжгай орон зайн орчныг бүрдүүлэхийн тулд бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, иж бүрэн тохижуулах цогцолбор үйл ажиллагааг” хэлнэ гэснээс үзвэл “хотыг шинээр байгуулах” гэдэг нь агуулгын хувьд цоо шинэ хотыг бий болгох “бүтээн байгуулалтын шинжтэй үйл ажиллагаа” гэж ойлгогдож байна. Нөгөө талаар ХБтХ-нд “хот”-ыг байгуулах тухай заасан байна. Харин НЭЗБтХ- ийн 3 дугаар зүйлд “хот”, “дагуул хот”, “хаяа хот” гэсэн ойлголтуудыг зохицуулснаас үзвэл эдгээр нь ялгаатай гэж ойлгогдож байна. Иймд ХБтХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “хотыг шинээр байгуулах” гэснийг “дагуул хот”-д хамааралгүй заалт гэж тайлбарлаж болохоор байна. Мөн ХБтХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1.5 -т “нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах” гэсэн байна. Үүний дагуу УИХ-аас 2013 онд “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд дагуул хот, алслагдсан дүүргүүдийг боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой чиглэлээр төрөлжүүлэн эрчимтэй хөгжүүлэх.. тухай 23 дугаар Тогтоолыг баталсан байх бөгөөд энэ нь уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “хот байгуулалтын үндсэн баримт бичиг” болж байна. Өөрөөр хэлбэл дагуул хот байгуулах асуудал нь нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд уг төлөвлөгөөг УИХ-аар баталсан болохыг харуулж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын (тухайлбал нийслэлийн ИТХ-ын) эрх хэмжээний асуудлыг МУЗЗНДНТУтХ болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан байх бөгөөд үүнд “дагуул хот байгуулах” эсэх асуудлыг тодорхой заагаагүй байна. Иймд ҮХ-ийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасанчлан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг ’“байж болно” гэснийг эрх олгосон заалт гэж тайлбарладаг.
  • 13. шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.” гэсний дагуу уг асуудлыг шийдвэрлэх боломжгой гэж үзэж байна. Иймд ҮХ-ийн 62 дугаар зүйлийн 62.2, НЭЗБтХ-ийн 3 дугаар зүйлийн 3.4 болон ХБтХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т заасны дагуу УИХ-аас баталсан 2013 оны 23 дугаар тогтоол (Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө)-ын дагуу Нийслэлийн дагуул хотыг байгуулах асуудал Нийслэлд буюу түүний удирдлагын эрх хэмжээнд хамаарахаар байна. 2. Нийслэлийн ИТХ-аас дагуул хотын эдэлбэр газрыг хэн хэрхэн тогтоож болох эсэх? Дагуул хотын эдэлбэр газрын талаар НЭЗБтХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Нийслэл нь Улсын Их Хурлаас баталсан хилийн цэс бүхий нутаг дэвсгэртэй байх бөгөөд түүний дотор хотын эдэлбэр газар байна.; 2. Хот байгуулах зориулалтаар хотын ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлогдож, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан гортиг бүхий газрыг нийслэл хотын эдэлбэр газар гэнэ.; 3. Нийслэлийн эдэлбэр газарт нийслэлийн хилийн цэсийн дотор оршин буй дагуул хотын эдэлбэр газар хамаарна; 4. Нийслэлийн дагуул хотын нутаг дэвсгэр нь нийслэлийн хилийн цэст багтана.” гэжээ. ХБтХ болон бусад хуулинд хотын болон дагуул хотын эдэлбэр газрын талаар /эдэлбэр газрыг олгох, хэмжээг тогтоох гм/ тодорхой зохицуулалт алга байна. Иймд НЭЗБтХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.2 болон 4.3 дахь заалтын агуулгаас үзвэл нийслэл хотын эдэлбэр газрыг нийслэлийн ИТХ-аас батлах бөгөөд үүний дотор дагуул хотын эдэлбэр газар хамаарч байгаа тул дагуул хотын эдэлбэр газрын хэмжээг нийслэлийн ИТХ батлах эрхтэй байна. 3. Нийслэлийн ИТХ-аас дагуул хотын аж ахуй, өмч, хөрөнгийн санг тодорхойлж, орон нутгийн өмчийг хуваарилах асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэх? НЭЗБтХ-ийн 4 дүгээр бүлэгт нийслэл хот нь бие даасан төсөв, татвар, өөрийн мэдлийн өмч, аж ахуй, сантай байхаар заасан байх бөгөөд уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар Нийслэлийн ИТХ нь ЗЗНДНТУтХ, холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн бие даан шийдвэр гаргах эрхтэй ба ЗЗНДНТУтХ-ийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ийн а хэсэгт зааснаар нийслэлийн ИТХ нь орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэгч нь юм. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар “орон нутгийн буюу тухайн аймаг, нийслэлийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх талаар Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэх эрхтэй” байна. Иймд нийслэлийн ИТХ-аас ЗЗНДНТУтХ-ийн 18.1.3, 19.1.2-т заасны дагуу дагуул хотын аж ахуйн, өмч хөрөнгийн санг тодорхойлж, түүнд орон нутгийн өмчийг шилжүүлэх боломжтой гэж үзэж байна. 4. Дагуул хот нь харъяалагдах засаг захиргааны нэгжээс /дүүрэг, эсвэл нийслэлээс/ тусдаа бие даасан төсөв, хөрөнгөтэй байж болох эсэх? НЭЗБтХ-ийн 4 дүгээр зүйлд “нийслэл хот”, “дагуул хот”, “хаяа хот” гэсэн ойлголтыг ялгаатай нэршилсэн боловч тэдгээрийн хоорондын ялгаа буюу үндсэн шинжийг тодорхой заагаагүй байна. Мөн нийслэл хот нь өөрийн гэсэн өмч хөрөнгө,
  • 14. төсөв, сантай байхаар зрасан боловч(НЭЗБтХ-ийн 4 дүгээр бүлгийн 15-19 дүгээр зүйл)дагуул хотын тухайд тодорхой зохицуулалт байхгүй байна. Гэхдээ хориглосон зохицуулалт ч бас байхгүй байна. ХТЭЗБтХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан “Хот, тосгон нь засаг захиргааны хувьд оршин байгаа тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт харьяалагдана.” гэжээ. Тэгвэл нийслэлийн дагуул хот нь засаг захиргааны хувьд нийслэлд хамаарах уу?, эсвэл нийслэлийн доторх дүүрэгт хамаарах уу?, түүнчлэн (дагуул) хот оршин байгаа засаг захиргааны нэгждээ харъяалагдах нь түүний өмч хөрөнгө буюу өмчлөх эрх нь харъяалах засаг захиргааны нэгжид мөн хамаарна гэсэн үг үү? гэсэн асуудал үүсэж байна. ХТЭЗБтХ-ийн 5.1-д заасан “оршин байгаа” гэснийг газар зүйн хувьд ойлговол Багануур, Налайх хотууд нь харъяалагдах дүүрэгтээ хамаарахаар байна, харин “дагуул хотын эдэлбэр газар нь нийслэлийн эдэлбэрт хамаарна” гэдэг утгаар нь үзвэл нийслэлд хамаарц болохоор байна. Гэхдээ нийслэл нь засаг захиргааны хувьд дүүрэг, хороонд хуваагдах бөгөөд ХТЭЗБтХ-ийн 5.1 дэх зүйлийн агуулга нь “хот, тосгон нь засаг захиргааны хувьд оршин байгаа....” гэсэн тул нийслэлийн засаг захиргааны нэгжийн хуваарилалтынхаа дагуу Багануур, Налайх хотууд нь тус тусын дүүрэгтээ хамаарна гэж тайлбарлаж болохоор байна. Харин “засаг захиргааны хувьд оршин байгаа тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт харьяалагдана” гэдгийг эдийн засгийн хувьд мөн засаг захиргааны нэгжээсээ хамааралтай буюу хотууд нь “тусдаа бие даасан эдийн засгийн үндэстэй байж болохгүй” гэж ойлгож болохооргүй байна. Учир нь НЭЗБтХ, ХТЭЗБтХ-ийн холбогдох зохицуулалт нь хот нь өөрийн гэсэн эдийн засгийн үндэс буюу өмч хөрөнгөтэй, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй байхаар ойлгогдож байна. Иймд Багануур, Налайх хотууд нь бие даасан эдийн засгийн үндэстэй “нийслэл хотын- хот” буюу дагуул хотын хувьд нийслэлийн ИТХ-аас зөвшөөрсөн буюу шийдвэрлэсэн тохиолдолд дагуул хот нь бие даасан төсөв хөрөнгөтэй байх боломжтой гэж үзэж байна. З.ДҮГНЭЛТ: 1. Нийслэлийн дагуул хот байгуулах эсэх асуудлыг нийслэлийн ИТХ-аар шийдвэрлэж боломжтой. 2. Нийслэлийн ИТХ-аас дагуул хотын эдэлбэр газрыг тогтоох боломжтой. 3. Нийслэлийн ИТХ-аас дагуул хотын аж ахуй, өмч, хөрөнгийн санг тодорхойлж, орон нутгийн өмчийг хуваарилах асуудлыг шийдвэрлэх боломжгой. 4. Дагуул хот нь харъяалагдах засаг захиргааны нэгжээс /дүүрэг, эсвэл нийслэлээс/тусдаа бие даасан төсөв, хөрөнгөтэй байх боломжтой.
  • 15. 1 НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙНтөлөөлөгчдийн ХУРАЛ ; 12790 Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Найрамдлын гудамж ! Утас: 7023-2601, Факс: (976) 7023-2545 ЬИр://уумт.па1а1кЬ-№.иЬ.доу.тп № А /г_____ танай_____________ -ны№______________-т Г ! 1 НЙЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД Налайх дүүргийн Налайх хотыг шинээр үүсгэн байгуулах, Налайх хотын үндсэн дүрмийг дэмжих эсэх талаар 12015 оны 01 дүгээр сарын 21-нд явуулсан Санал асуулгад тус дүүргийн нийт иргэдийн 62 хувь нь оролцож, 96,9 хувь нь хот байгуулахыг дэмжсэнийг тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийй Хурлын Төлөөлөгчид гарын үсгээ зурж баталгаажуулсан юм. Үүнийг та бүхэнд хүргүүлж байнй.
  • 16. НАЛАЙХ ДҮҮРГИЙН НАЛАЙХ хотыг байгуУлж, хоты н ҮНДСЭН ДҮРМИЙГ БАТЛАХЫГ ДЭМЖИЖ БУЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭРС Д/д Төлөөлөгчдийн нэрс Төлөөлагчдийн гарын үсэг 1. А.Ганболд 2. Д.Бадамсайхан ^ З у ' ----------------- ; ^ / < ^ С ссыуОс.)(. 3. Б.Эрдэнэбат 4. Ч.Зоригт 5. Ш.Хаан 6. М.Өсөхбаяр 7. М.Дашхүү л / ^ 8. Ч.Одонхүү * -------- Ө. К.Сейтхан 10. Б.Мурат 11. Р.Жанарбек 12. 13. Л А .Жаргалтулга —= .Тулга 14. П1.Нарантуяа 15. Б.Батболд / ' ' 16. С.Тунгалаг 17. 18. т Б .Чулуунгэрэл .Лхагва-Очир 19. Б|.Нэргүй ...........■' 20. Т Энхжаргал / Т. . 21. X..Болдбаатар 22. С:.Нэргүй (~Ч ! --------5* 23. С>.Ганболд 24. Д.Цогоо 25. Ц.Хатанбаатар Х«Сл----- ^
  • 17. 'НИЙСЛЭЛИЙН ЗАСАГДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛТАНАА Таны энэ өдрийн амгаланг айлтгая. Монгол Улсын Их Хурлын 2013 оны “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” 23 дугаар тогтоол, Засгийн газрын 2012- 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Багануур хотыг шинээр байгуулах, хотын үндсэн дүрэм батлах санал асуулгын ажлыг дүүргийн нутгийн захиргааны болон төр, захиргааны байгууллагын зүгээс үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Үүнд: Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 сарын 20-ны өдрийн А/974 тоот захирамжаар байгуулагдсан Багануур хотын үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион байгуулах хороо нь 2014 оны 11,12 дугаар сар, 2015 оны 1 дүгээр саруудад орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын ажилтнууд болон 5 хорооны иргэдийн дунд Багануур хотын үндсэн дүрмийн хэлэлцүүлгийг 10 удаа зохион байгуулж, 1155 хүн оролцсоны үндсэн дээр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хотын үндсэн дүрмийн төслийн танилцуулга болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан Санал асуулга явуулах журмыг сурталчиллаа. Мөн Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжаар байгуулагдсан Редакцын зөвлөл 3 удаа хуралдаж, хэлэлцүүлгийн үеэр иргэдээс гаргасан 17 багц саналыг хэлэлцэж, Багануур хотын Үн|дсэн дүрмийн төсөлд тусган эцсийн найруулгыг бэлтгэн шинээр хэвлэлтэнд оруулж, иргэдэд түгээх, танилцуулах ажлыг тус тус зохион байгууллаа. Дүүргийн иргэдийн Тө^өөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас гарсан 01 тоот тогтоолоор Багануур дүүрэгт Багануур хотыг байгуулах, хотын үндсэн дүр-эм батлах асуудлаар олон нийтийн санал асуулга явуулах журмыг баталж, уг журмын дагуу Зохион байгуулах комисс, БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ 12090 Улаанбаатар хот, Багануур дүурэг, Утас/Факс: (976) 7021-0122 -ны № Тогтоол өргөн барих тухай й: /2015 ИТХ/ А4 а!Ьап 1оо1.с1ос
  • 18. хороодын Ажлын хэсэг ний[г 62 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд Зохион байгуулах комиссын зүгээо хороодын Ажлын хэсгийг санал асуулгыг явуулах, дүнг нэгтгэх, мэдээлэх зэрэг асуудлуудад өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллалаа. Энэхүү ажилд Удирдлага зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн талаар туслан дэмжиж ажилласан Нийслэ|1ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга түүний Тамгын газар, Хууль эрх зүйн зөвөлгөө хэвлэл мэдээллийн талаар гүн туслалцаа үзүүлж байсан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хуулийн хэлтэс, Ач холдинг ХХК-ний хамт олонд нийт Багануурчуудынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Багануур хотыг шинэ^р байгуулах, хотын үндсэн дүрэм батлах санал асуулгыг 2015 оны 1 дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд явуулсан бөгөөд нэрсийн жагсаалтад бичигдсэн дүүргийн сонгуулийн насны иргэдийн 77,9 хувь буюу 12659 иргэнсанал асуулгад оролцсоноос 95,8 рсувь нь Багануур хотыг шинээр байгуулах, хотын үндсэн дүрэм батлахыг дэмжсэнийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын XII хуралдаанаар хэлэлцүүлж, уг хуралдаанаас гарсан тогтоолыг өргөн барьж байна. Багануур дүүрэгт хот байгуулах асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлж өгнө үү. 1. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 01 дүгээр тогтоол 2. Багануур Хотын үндсэн дүрэм 3. Багануур хотыг шинээр байгуулах, хотын үндсэн дүрэм батлах санал асуулгыг зохион байгуулах журам, Ажлын хэсгийн бүрэлдэхүүн баталсан Дүүргийн иргэдийй Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 тоот тогтоол 4. Санал асуулга зохион байгуулсан тухай ажлын тайлан Таныг хүндэтгэсэн: ДАРГА Р.ӨНӨРЖАРГАЛ
  • 19. I БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН т о г т ө ө л _оны 0 / сарын ^ өдөр Дугаар 01 Улааноаатар хот Санал асуулга зохион байгуулах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дах заалт, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1.6 дах заалтуудыг үндэслэн ТОГТООХ нь: 1. Багануур хотыг шинээр байгуулж, “Багануур хотын үндсэн дүрэм”-ийг батлах асуудлаар иргэдээс|авах санал асуулгыг 2015 оны 1дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулсугай. 2. Санал асуулга явуулах журмыг нэгдүгээр хавсралтаар, саналын хуудасны загварыг хоёрдугаар хавсралтаар баталсугай. 3. Санал асуулгыг Зохион байгуулах комисс, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг гуравдугаар хавсралтаар тур тус байгуулсугай. 4. Холбогдох хууль тогтоомж, батлагдсан журмын дагуу санал асуулгыг зохион байгуулж, дүнг иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулахыг дүүргийн Засаг дарга /Б.Бямбадорж/-д үүрэг болгосугай. ДАРГА Р. ӨНӨРЖАРГАП 0:/2015-ИТХ/Тогтоол ,с1ос
  • 20. БАГАНУУР ДҮҮРГИИН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН М ДУГААР ХУРАЛДААНЫ тогтоол ,оны о / сарын М е дөр Дугаар Г Санал асуулгын дүн баталгаажуулах тухай Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын ‘е” дэх заалт, Монгол Улсын Их Хурлын 2013 оны “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандпагын баримт бичгийг батлах тухай” 23 дугаар тогтоол, санал асуулга зохион байгуулсан Комиссын дарга Р.Өнөржаргалын илтгэлийг тус тус үндэслэн [ГОГТООХ нь: 1. Багануур хотыг шимээр байгуулж, Багануур хотын Үндсэн дүрмийг батлах асуудлаар 2015 оны 1 дүгээр сарын 21,22-ны өдөр явуулсан иргэдийн санал асуулга батлагдсан журмын дагуу явагдаж, нэрийн жагсаалтанд бичигдсэн нийт иргэдийн 77,9 хувь буюу 12659 иргэн оролцсон тул санал асуулгыг хүчинтэйд тооцсугай. 2. Санал асуулгын дүнг үндэслэн Багануур хотыг байгуулахыг дэмжсүгэй. 3. Санал асуулгад оролцсон иргэдийн 95,8 хувийн саналаар Багануур хотын Үндсэн дүрмийг батламжилсугай. 4. Багануур хотыг шинээр байгуулах асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргад өргөн барихыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Р.Өнөржаргал, Засаг дарга Б.Бямбадорж нарт даалгасугай. ДАРГА