SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 22
Банкны маркетинг
2009 оны 08-р сарын 17, Нийтэлсэн PG
Банкны орчин дахь маркетингийн онцлог нь юуны өмнө банкны бүтээгдэхүүн мөн
чанараас хамаардаг.
Банкны бүтээгдэхүүн гэдэг нь банкнаас явуулж байгаа үйл ажиллагаа болон үйлчилгээ
юм.
Банкны маркетинг нь ерөнхийдөө түр хугацаагаар чөлөөлөгдөж буй мөнгөн хөрөнгө эсвэл
орлогыг үр ашигтайгаар ашиглах нэгдсэн зорилт руу чиглэдэг.
Банкны маркетингийн үндсэн зорилтууд
   Мөнгөний зах зээл үргэлж өөрчлөгдөж байгаа нөхцөлд банкны ашигтай ажиллагааг
хангах.
   Хувь нийлүүлэгчид ба олгогчдын ашиг сонирхлыг эрхэмлэх, тухайн банкны нийгэмд
эзлэх байр суурийг хамгаалах.
   Банкны зүгээс үйлчлүүлэгчдийн хүсэлтийг аль болох үйл ажиллагаандаа харгалзан авч
үзэх энэ нь үйлчлүүлэгч ба банкны хооронд тогтвортой харилцаа тогтоох нөхцлийг
бүрдүүлдэг.
   Банкны удирдлагын зүгээс хамт олноо зөв удирдан зохион байгуулах ба ажиллагсадын
нийгмийн асуудлыг зөв шийдвэрлэх гэх мэт.
   Маркетингийн үйл ажиллагаа судалгаа шинжилгээ хийхээс эхэлдэг. Банк 3 төрлийн
мэдээлэл цуглуулдаг. Үүнд:
1) Хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийн талаар
2) Өрсөлдөгчийн тухай
3) Маркетингийн бусад орчны тухай.
  Мэдээлэл цуглуулах гол зорилго нь тухайн арилжааны банкны зах зээлийг, зах зээлийн
хэрэгцээг судлахад оршино. Цуглуулсан мэдээлэлдээ шинжилгээ хийж өөрийн банкны
давуу, сул тал, аюул, боломжийг тодорхойлно. Мөн макро, микро орчноо судална.
Шинжилгээ хийсний үндсэн дээр өөрийн банкны зорилтыг тодорхойлдог. Ингэснээр зах
зээлээ сегментчилж дараа нь сегментчилсэн зах зээлийн хамгийн боломжтой хувилбарыг
сонгодог.
Яагаад зах зээлээ сегментчилдэг вэ?
Судалж байгаа банк нь банк болгонтой өрсөлдөөд, бүх үйлчүүлэгдийн хэрэгцээ
шаардлагыг хангана гэж үгүй. Үүний оронд өөрийн хамгийн сайн үр ашигтай байж чадна
гэсэн зах зээлээ сонгож ажиллавал илүү ашигтай. Банкны зах зээлийг банкны
үйлчилгээний шинж чанар (зээлийн, ажил гүйлгээний, хөрөнгө оруулалтын гэх мэт) эсвэл
үйлчлүүлэх шинж тэмдгээр (хуулийн этгээд болон хувь хүн, корпорацууд, харилцагч
банкууд, засгийн газрын эрхтнүүд) нь сегментчилдэг. Практик дээр газарзүйн
сегментчилэл- үүний объект нь газарзүйн үүсэлүүд, эдийн засгийн мужууд, улс орны засаг
захиргааны нэгжүүд, хотууд, хотуудын дүүргүүд. Хүн ам зүйн сегментчилэл нь оршин
суугчдыг нийгэм-мэргэжлээр, нас, орлогоор хуваахад оршино. Сүүлийн үед сэтгэлзүй,
соѐлын сегментчилэл их хэрэглэгддэг болсон бөгөөд энэ нь банкны санал болгож буй
үйлчилгээнд хувь хүмүүсийн хандах хандлага дээр үндэслэдэг. Зан байдлын сегментчилэл
нь банканд хадгалагдаж буй үйлчлүүлэгч бүрийн намтар дээр үндэслэн хийгддэг. Банкны
үйлчлүүлэгчийн зах зээлийг ерөнхийд нь 5 сегментэд хуваадаг. Үүнд:
1. Үл хөпдлөх хөрөнгө эзэмшдэг эсвэл түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг
хуулийн болон физик этгээдүүд;
2. Санхүү-үйлдвэрлэлийн бүлгүүд мөн корпорацууд;
3. Институционал зах зээлүүд (харилцагч банкууд);
4. Засгийн газрын зах зээл (мужийн болон засаг захиргааны удирдлагууд, нутгийн эрх
мэдэлтнүүд);
5. Итгэмжлэгдсэн үйлчилгээ эрхлэгч хуулийн болон физик этгээдүүд.
  Зорилтот зах зээлээ сонгочихоод өөрийн гэсэн маркетингийн хөтөлбөрөө зохиодог.
Маркетингийн хөтөлбөрөө боловсруулахдаа маркетингийн хольцоо бүрдүүлдэг. Энэ нь:
• Бараа, үйлчилгээ;
• Үнэ;
• Хуваарилалт/ Байршил;
• Идэвхжүүлэлт;
• Боловсон хүчин эдгээр юм.
  Маркетингийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд банк нь зохион байгуулалтын бүтцээ
тодорхойлно. Хэрэгжилт хир зэрэг явагдаж буйд үнэлэлт дүгнэлт өгч үйл ажиллагаа нь
амжилттай юу үгүй юу гэдгийг судална.
  Эдийн засагчид маркетинг бол банкны ажилтнаас тодорхой техник аргуудыг шинэ
сэтгэлгээтэй холбох холболт гэж үзэж байгаа бөгөөд банкны ажилтны шинэ сэтгэлгээ нь 5
зарчимд тулгуурладаг. Үүнд:
• Тэвчээртэй байх чадвар,
• Сонсох чадвар,
• Гаргаж буй шийдвэр нь үйлчлүүлэгчдийн хувьд энгийн тааламжтай байх,
• Ажил хэрэгт бүтээлчээр хандах,
• Зах зээл судлах нэгдсэн аргачлалыг эзэмших гэх мэт юм.
Энэ бүх зарчмууд нь хэрэглэгчдэд зориулагдсан байх ѐстой.
Мөн банкны маркетингийн хүрээнд дараах хэдэн ерөнхий зарчмыг хэрэгжүүлэх ѐстой.
Үүнд:
1. Банкны бүх ажилтныг тодорхой зах зээлийн зорилгод хүрэхэд үйл ажиллагааг нь
чиглүүлэх,
2. Маркетингийн ажиллагааны явцын иж бүрдлийг бий болгох (төлөвлөлт, шинжилгээ,
зохицуулалт, хяналт),
3. Маркетингийн урсгал болон хэтийн төлөвлөлтийн нэгдмэл байдлыг бүрдүүлэх,
4. Маркетингийн бодлогын практик дах хэрэгжилтэнд хяналт тавих,
5. Банкны ажилтан бүрийн бүтээлч идэвх санаачлагыг олон талаар урамшуулах,
6. Ажилтнуудад өөрийн мэргэжлээ тогтмол дээшлүүлэх сонирхолд нь боломж олгох,
7. Банкны хамт олны дунд хамтын зорилгод хүрэх уур амьсгалыг бий болгох гэх мэт
эдгээр болно.
Өнөөдөр арилжааны банк өрсөлдөөнд ялахын тулд амьдрал пракикт үйлчилгээний шинэ
хэлбэрийг нэвтрүүлэх шаардлагатай бөгөөд хувь нийлүүлэгчдийн ашиг сонирхлыг эн
тэргүүнд тавьж “Бүхнийг үйлчлүүлэгчдийн төлөө” гэж үйлчлүүлэгч нэг бүрийн төлөө
ажиллах шаардлагатай.


Monsource.Co.,Ltd Онлайн уудам ертө нцийг бид танд
атгуулна
Mi Sung" Bldg.
                                                        Amarsanaa street 16th khoroo
                                                Bayangol district Ulaanbaatar Mongolia
                                                                      Утас: 88057777




  НҮҮР ХУУДАС


  МАРКЕТИНГИЙН ЗӨВЛӨГӨӨ


  БРЕНД


  KING БИЗНЕС


  СУРГАЛТЫН САН


  МЭДЭЭЛЭЛ СУДАЛГААНЫ САН
  PC Сервис


Шинэ хэрэглэгч болох
Хө нгө лө лт
Тө лбө р тө лө х заавар

  БАНКНЫ МАРКЕТИНГИЙН СУДАЛГААНЫ ХЭСЭГ




                                            БАНКНУУДЫН ГАДААД ОРЧНЫ
  ШИНЖИЛГЭЭ /бүх байгууллагын хувьд ижил/
Банкны маркетингийн үйл ажиллагаанд шууд ба шууд бус нөлөө үзүүлэх зүйлсийг маркетингийн
орчин гэж тодорхойл болно. Энэхүү маркетингийн орчин гэж тодорхойлж болно. Энэхүү
маркетингийн орчинг зургаар харуулбал:


                              3.1 АМЕРИКАН ЭКСПРЕСС/АМЭКС/

Танилцуулга

Американ Экспресс нь америкийн олон төрлийн санхүүгийн үйлчилгээний байгууллага бөгөөд
АНУ-ын Нью-Иорк хотноо байрладаг.

               Хэлбэр                                      Хувьцаат
     Хаана худалдаалагддаг                      NYSE: AXP,Dow Jones, S&P 500
               Салбар                            Банк, санхүүгийн үйлчилгээ
        Үүсгэн байгуулагч                              Kenneth Chenault
    Үйлчилгээ явуулдаг газар                            Дэлхий дахинд
          Бүтээгдэхүүн                    Цэнэглэгч карт, аялагчийн чек, кредит карт
              Үйлчилгээ                             Санхүү, даатгал, аялал
               Орлого                             29962 тэрбум доллар /2011/
              Цэвэр ашиг                          4935 тэрбум доллар /2011/
          Нийт хөрөнгө                           153337 тэрбум доллар /2011/
          Нийт ажилчид                                       62500

Business week болон Intebandын тодорхойлсоноор 14,97 тэрбум доллартай тэнцэхүйц үнэ цэнэ
бүхий брэнд нь дэлхийн эхний 22-т зогсож байна. Fortune сэтгүүлийн нйитлэлд АмЭкс-ийг дэлхийн
хамгийн гайхалтай 20 компаний тоонд оруулжээ.


Американ Экспрессийн түүх


Американ Экспресс компани нь 1850 онд мөнгийг шилжүүлдэг 2 компани нэгдсэнээр
байгуулагдсан. Уг 2 компаниуд нь 20-оос бага жилийн туршлагатай байсан бөгөөд Америкийн хүнд
оврийн зүйл зөөдөг галт тэрэгний U.S Postal Service компаниас усан онгоцоор тээвэрлэж байгаа
гэдгээрээ ялгардаг байсан. Мөн тус компани нь онцгой аргаар тээвэрлэх шаардлагатай зүйлүүд
болон үнэ цэнэтэй бараа бүтээгдэхүүнийг зөөдөг байжээ. Уг бизнесийн үйл ажиллагаанд бэлэн
мөнгө, үнэт цаас, болон алтыг зөөдөг байжээ.


U.S Postal Service компани шинээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн компанид үйлчлүүлэгчээ
нэмж алдахгүйн тулд хүмүүсийг шуудангаар бэлэн мөнгийг найдвартай хүлээн авагчруу
шилжүүлэх зорилготой мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хийж эхэлсэн. Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ
нь алдагдалтай байдаг байсан. Учир нь шилжүүлсэн бэлэн мөнгийг ажилчид нь хулгайлах
тохиодол гардаг байлаа. Postal Service компани нь санхүүгийн үйлчилгээрүү ханцуй шамлан орсон
нь 1881 онд Американ Экспресс компанийг ч мөн адил мөнгөн гуйвуулга хийж эхэлсэнээр
санхүүгийн салбарлуу ороход хүргэсэн. Американ Экспресс компаний мөнгөн гуйвуулга нь Postal
Service-ийнхээр үйлчлүүлэх байдлаараа илүү хялбар байсан төдийгүй гадаад улсруу ч шилжүүлж
болдог байсан бөгөөд эхний жилдээ тус компанид 250,000 удаагийн гүйлгээ хийгдэж байсан бол
дараагийн жил энэ тоо нь 50 хувиар нэмэгджээ.


1880 онд Американ Экспрессийн захирал J.C.Fargo гадаадаас аялалаар буцаж ирэхдээ хилийн
чанадад өөрийн компаний кредит картыг ашиглах нь маш хүндрэлтэй байсан талаар олж мэдсэн.
Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхийн тулд ажилтан Marcellus Berry нь 1890 онд “Аялагчийн чек”-
ийг бүтээсэн бөгөөд олон улсын хэмжээнд ашиглах гэдэг утгаараа Британий “check” гэдэг үгийг
зориудаар ашигласан. “Аялагчийн чек” нь өнөөдрийн бидний ашигладаг системтэй адилхан
нууцлалын тэмдэг агуулдаг. Американ Экспресс нь гадаад худалдаачдад ч мөн адил чек хүлээн
авах боломжийг олгож байсан. Ийнхүү олон улсын санхүүгийн харилцааны тусламжтайгаар
мөнгөн гүйлгээг “Аялагчийн чек”-ээр дамжуулан олон улсад хийж 1882-1896 онд энэ нь 4 дахин
өсчээ.


Засгийн газрын монополийн эсрэг чиглэсэн зохицуулалт нь Американ Экспрессийн усан онгоцны
тээвэрлэлтийн бизнесийг нь санхүүгийн үйлчилгээ болон аялал жуулчлалын үйлчилгээнээс нь
тусгаарлах шаардлагатай болсон. Энэ үед уг компани аялал, зочид буудал, усан онгоц болон галт
тэрэгний билетний захиалгуудаа авсан байв. Мөн мөнгөн гүйлгээний үйлчилгээ эрэлттэй хэвээр,
аялагчийн чекийн худалдаа нь өсөн нэмэгдсээр байв. Американ Экспрессийн хувьд аялагчийн чек
болон усан тээврийн хөрөнгө оруулалт нь комдпаний хувьд ашиг орлогоо өгсөөр байсан ба эцэст
нь аялагчийн чек нь тус компаний үлгэр жишээ брэнд болж чадсан юм.

   1. Бүтээгдэхүүн
a) Цэнэглэгч карт


Американ Экспресс нь Diners Club-ыг карт гаргахаас өмнө нь цэнэглэгч картаа бүтээсэн боловч
олонд таниулаагүй байсан. Энэ явдал нь 1947 онд болсон. 1957 оны сүүлээр Американ Экспресс-
ийн удирдлага өөрийн компаний картыг гаргасан нь нийтийг шуугиулжээ. 1958 оны 10-р сард
худалдаанд гаргасан өдөртөө л нийт 17500 худалдаачдад 250,000 ширхэг картыг борлуулсан. Карт
нь сар бүр бүтэн цэнэгдэгдэх ёстой. Американ Экспресс нь картаа нэр хүндийнхээ ачаар Diners
Club-аас 1 доллараар үнэтэй буюу 6 доллалаар үнэлэж байлаа. Дэлхий даяар тархсан оффис,
аялалын агетлагууд, банкны сүлжээнийхээ тусламжтайгаар тус картны маш олон гишүүнчлэлийг
богино хугацаанд олж чадсан юм. Американ Экспрессийн энэ санаа нь бусдаас хамгийн анхны
“Аялал болон үзвэр үйлчилгээний карт” гэдгээрээ ялгарч санаачлагыг гартаа авсан хэрэг болсон. Яг
үүний адилаар төд удалгүй Diners Club болон Carte Blanche компаниуд тжс ангиллын картыг
гаргацгаасан.


1958 онд Америкийн төв банк хамгийн анхны орчин үеийн цэнэглэгч BankAmricard-аа гаргасан
бөгөөд энэ нь дансанд байгаа мөнгөнд хүү тооцож өгдөгөөрөө бусдаас онцгорйч байлаа. Эхний
удаад Калифорны нутаг дэвсгэрт л ашиглагддаг байсан ч 10н жилийн дотор Америк даяар хэрэглэх
боломжийг олгосон. Американ Экспресс карт гаргасныхаа төлөө карт ашигласны жилийн хураамж
болон, хөнгөлөлт, мөнгөн гүйлгээ хийсний төлбөр гэх мэтээс орлого олж байлаа. Мөн тус компаний
нэг ялгаа нь тэд өөрийн гэсэн картаа гаргаж байсан бол бусад нь кредит картны компаниас
лицензийн зөвшөөрлөөр олгодог картыг л гаргаж байсан.

   b) Кредит карт
   Американ Экспресс карт эзэмшигчидэд өөрийн төлбөрөө 30 хоногийн дотор төлөх боломж
   олгосон 1962 оноос картынхаа үр ашгийг хүртэж эхэлсэн. 1967 онг гэхэд тус картын цэвэр ашиг
   нь 6,56 сая долларт хүрсэн бөгөөд энэ нь компанийн нийт ашгийн 1/3 нь юм. Энэ карт нь
   аялагчийн картнаас хол давсан байлаа. Үүний нэг шалтгаан нь картны англал юм.

    Хувийн карт             Жижиг бизнес          Байгууллагын карт       Урьдчилсан төлбөрт
                           эрхлэгчийн карт                                         карт
   c) Аялагчийн чек


Американ Экспресс бол цэнэглэгч картаас гадна аялалын үйлчилгээгээрээ олонд танигдсан глобал
брэнд юм. 19-р зуунд усан онгоцны тээвэрлэх үйл ажиллагаагаар гараагаа эхэлж 1900 оны дунд
үеэс аялал жуулчлалын салбарлуу орон өргөжин тэлж одоогоор хэрэглэгчдийн ойлголтонд нэр
хүндтэй, найдвартай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн итгэлийг хүлээж чаджээ.

     Бизнесийн аялал
     Хувийн аялал
   d) Санхүүгийн зөвлөгөө


Тэд аялалыг багц болгон хүргэдэг бөгөөд очих газар, үйлчигээг нь төлөвлөсөн байдагт гол давуу
тал нь оршино.

   2. Үнэ


Американ Экспрессийн картны үйлчилгээний үнэ нь тогтсон нэг үнэтэй бол аялалын үйлчилгээ нь
очих газар, хийх үйл ажиллагаа нь аль вэ гэдгээс хамааран ялгаатай үнэ тогтоож өгдөг. Гэвч энэхүү
курсын ажилдаа банкны үйл ажиллагаа талаас нь судалж байгаа учир аялалын үйлчилгээний
талаар мэдээллийг орхие.


Карт болон санхүүгийн үйлчилгээ

     Ногоон карт-95$
     Алтан карт-125$
     Платинум карт-450$
     Зинк карт-25$
     Блу карт-0$
     Голд Делта карт-95$
     Пасс карт-0$
     Урьдчилсан төлбөрт карт-0$
     Хилтон Хонорс- 75$
   3. Хуваарилалт


1986 онд анх Нью-Иорк хотын дэлхийн санхүүгийн төврүү нүүсэн. 2002 онд өөрийн гэсэн шинэ төв
байртай болсон. Канадын салбар нь 3000 ажилтантай, Онтарио хотод үйл ажиллагаагаа явуулдаг.
Англид 9 оффистой төв нь Аmex House-д байрлана.


Үйл ажиллагааны хуваарилалтыг
a) Арилжааны банк
   b) Үнэт цаасны газар
   c) Сүлжээгээр дамжуулан хийдэг. Хуваарилалтын дундаж зардал нь АНУ-д 1,9% байдаг бөгөөд
       үүний 0,1% нь арилцааны банкруу, 1,7% нь үнэт цаасны газарлуу, 0,09% нь сүлжээний
       газарт ногддог ажээ.
   4. Идэвхижүүлэлт


1960, 1970-аад оны үед Американ Экспресийн удирдлага нь аялагчын чех болон цэнэглэгч картаа
сайжруулах арга замыг хайж эхэлсэн.


Мастер charge (одоо мастер карт) картын өрсөлдөөн ширүүсч, аялагчийн картын хэрэглэгчидийн
тоо багасах аюул ихэссэн. Учир нь Американ Экспрессийн хэмжээ бага боловч олж байгаа ашиг нь
бусдын анхааралыг татахуйц их байсан. Хэрэв Американ Экспресс нь хэмжээний худалдан авалт
олж эзэмших нь орлогын шинэ эх үүсвэр олох боломжтой 1968 онд crack нь Американ Экспрессээс
3 дахин том компанийг сонгосон бөгөөд энэ нь гал унтраагч “Америка групп даатгалын компани ба
4 өөр компани харъяалагдсаж байсан нь сүүлд зарагдсан.


Удирдлагын хйиж гүйцэтгэсэн өөрчлүүлэлтэд 1971 онд аялалтай холбоотой үйлчилгээний талаар
сэтгүүл гарсан.


Howard Clark нь Американ Экспрессийн Mаркетингийн стратеги болон зар сурталчилгааны үйл
ажиллагааг идэвхтэй явуулж байсан анхны ерөнхийлөгч юм. 1960 он буюу түүнийг албан тушаалд
томилогдохоосоо өмнө жилийн зар сурталчилгаа нь төсөв нь ердөө 1 сая. Clark 1962 онд Benton
and Boules, Ogihy Mather гэх мэт зар сурталчилгааны агентлагуудтай хамтарч сурталчилгааны
компанит ажил өрнүүлсэн. Шинэ агентлаг нь Американ Экспресс –н орчин үеийн анхны уриа үгийг
гаргасан нь “Аялдаг хүмүүсийн компани” юм.


Эхний үеийн компанит ажил


1970-аад оны үед АЕ нь Олилвийн танилцуулсан “тралд дуртай хүмүүсийн компани” гэсэн уриа
үгтэй адил үйлчилгээ болгоныг ийм уриатай байлгахыг хүссэн. Огилви дахин уриа үг гаргасан нь:


“Гэрээсээ тэдэнгүйгээр бүү гараарай”- аялагчийн чек
“Гэрээсээ бидэнгүйгээр бүү гараарай” –аялалын цэнэглэгч карт үйлчилгээ


Аялагчийн чекийг Малденгаар дамжуулан уриа үгээ хэлүүлсэн.1974 онд компани “цэнхэр
хайрцагтай” логогоо гаргасан нь Американ Экспресс цагаанаар бичсэн цэнхэр дэвсгэртэй байна.


                           3.1.4.1 Американ Экспресс компаний лого


1985 он гэхэд Американ Экспресс нь жилийн маркетингийн үйл ажиллагаандаа 500 сая $-ийг
зарцуулах болсон нь тэр үед Robinson “Маркетинг бол бидний нэр, тэргүүний үйл ажиллагаа юм”
гэж хэлсэн байдаг. Хэрэглэгчийн үйлчилгээг онцлох нь:


АЕ-ийн маркетингийн хөтөлбөрийн түлхүүр элемент нь хэрэглэгчийн үйлчилгээ юм. Робинсон
хэлэхдээ “Чанар бол бидний патентийн хамгаалалт юм” гэж хэлсэн бөгөөд СЕӨ болохоосоо өмнө
“үйлчилгээний чанарыг хэмжих системийг хөгжүүлсэн түүний зорилго нь хэрэглэгчийн
үйлчилгээний ажилтны 99 хувийн алдаа дутагдалгүйгээр ажиллах зорилгыг тавьсан. Чанарын ш-г
байгуулсан нь менежер болон ажилчид сайн үйлчилгээ түгээхэд сурахлцах боломжийг олгосон.


1980-аад оны сурталчилгаа - Do you know me?


“Do you know me? Буюу та намайг мэдэх үү? гэсэн компанит ажлыг ахимаг насны амжилттай сайн
бизнесменүүдийг зорилтот зах зээлээ болгон авсан бөгөөд 9 жилийн турш явагдсан нь
хэрэглэгчийн тоо 4 дахин өссөн буюу 12 саяд хүрсэн. Зах зээлийн сигментийн 40-г олж авсан.
Харин удалгүй өсөлт нь удааширсаар Американ Экспресс нь бусад сигмент дахь өсөлтийг тооцсон.
1980-ахад оны үед бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг нэмэгдсэнтэй холбогдуулан
хотын залуу мэргэжилтэй эмэгтэйчүүдийг сигментээ болгосон. 1983 онд 2,5 сая эмэгтэйчүүд л
Американ Экспрессийн картыг эзэмшдэг байсан бөгөөд сигментийг өөрчилснөөр энэ тоог 5 дахин
өсгөнө гэж таамаглажээ. Судалгааны үр дүнд эмэгтэйчүүд санал болгосон компанит ажил эерэг үр
дүн үзүүлээгүй бөгөөд энэ нь нэр хүнд амжилтаас хамаарах хамаарал нь бага байсан бөгөөд харин
сонирхолтой хэв маягаар амьдардаг хүмүүс тус ажилд эеэрг зан төлөв үзүүлжээ. Тиймээс
Американ Экспресс нь “Сонирхолтой амьдрал” нэртэй компанит ажлыг өрнүүлсэн. Зар
сурталчилгаа нь “олон янзын сонирхолтой хүмүүсийг тусгасан” удалгүй эмэгтэй хүнд тус картын
хэрэглэхгүй хэрэглээ нь эрчүүдийнхээс 2 дахин илүү байсан. 1984 он гэхэд Американ Экспрессийн
27% болсон нь 1970 оныхоос 17%-иар нэмэгджээ. 1989 онд Американ Экспрессийн зар
сурталчилгаандаа зарцуулах зардал нь 250 сая долларт хүрсэн байсан нь Visa ба Мastercard-
ийнхаас 2 дахин их байлаа.




Монгол улс даяар нийт 500 салбар нэгжтэй ХААН Банк нь Монгол улсын хамгийн том арилжааны
банк бөгөөд Монгол улсын нийт айл өрхүүдийн 80 гаруй хувьд банкны үйлчилгээ хvргэн ажиллаж
байна. Тус банк нь том аж ахуйн нэгж байгууллагууд, жижиг дунд бизнес эрхлэгчид болон иргэд
гэх мэд олон бvлэгт банкны иж бvрэн үйлчилгээ үзүүлдэг Монгол банкнаас авсан Банк санхүүгийн
үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани (ХХК) юм.

Дэлгэрэнгү й...




Маркетингийн мөн чанар –the nature of marketing

Маркетинг гэж юу вэ? Гэсэн асуулт дээр өнгөрсөн 40 орчим жил нилээд анхаарал
хандуулж ихээхэн хэмжээний бүтээл туурвигдсан. Ялгарах, онцлох маркетингийн үйл явц,
маркетингийн     үүсгэн      байгуулсан   мэргэжлийн   байгууллагууд,   маркетингийн       чиг
хандлага(философи) зэргээс олон тооны тодорхойлолтуул бий болсон байна. Жишээ нь:
Маркетингийн дипломтой их сургуулийн тодорхойлолт:
          “. . . хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, сэтгэл хангалуун байдлыг урьдчилан
          таамаглахын тусламжтайгаар менежментийн үйл явцыг тодорхойлогч”

1985 он Америкын Маркетингийн Ассоциаци арай урт гэвч урьдчилан таамаглахаараа
адилхан маркетингийн тодорхойлолтыг дэвшүүлсэн:
          “Маркетинг нь хувь хүний эсвэл байгууллагын зорилгыг хангах солилцоо бий
          болгохын тулд бараа, үйлчилгээ, санааны бүтэц, үнэ бүрдэлт, идэвхжүүлэлт,
          хуваарилалтыг төлөвлөх үйл ажиллагаа юм.”

Хэдий тийм ч энэ тодорхойлолт эсвэл хувилбаруудыг зохиогчид элдэв янзаар хэрэглэдэг
(жишээ нь McCarthy and Perreault, 1990он; Dibb et al., 1991 он; Kotler, 1991он;), Литтлер
болон Вилсон(1995,ху 1) нарын санаа нь зарим Европын гарын авлалгуудтай (Foxall,
1984он; Baker, 1987он гэх мэт) тохирч байх нь бий. АМА-ийн тодорхойлолт нь бүхнийг
хамарч чадахгүйгээс хойш маркетингд зайлшгүй шаардлагатай болон шаардлагагүй
заагийг ялгаж салгаснаараа болхи, хэрэглэхэд тохиромжгүй тодорхойлолтуудаас илүү
байна.

АМА-ийн тодорхойлолтын маркетингийн орцын санаа нь байгууллагын маркетингийн
салбараар удирдуулсан нарийн үйл явц бөгөөд маркетингийн саяхны онолын бүтээлийн
олонх нь маркетинг нь бизнесийн хандлага болон байгууллагын философиос үүдэн улам
бүр маркетингтай концепцитой болсоор байгаа байна. МсDonald стратегиэр биш харин
маркетингийн хандлага, стратеги хоѐулангаар нь зах зээлийг эзэлсэн. (1989, ху-8):

         “ Маркетинг нь бүх байгууллагын нөөцөөр сонгож авсан хэрэглэгчдийн хэрэгцээг
хангах, оролцогч талуудын зорилгодоо хүрэхийн төлөөх ашиглаж болох удирдлагын үйл
явц юм.”

Дрикер(1973) маркетингийн чиг хандлагын талаарх доорх тодорхойлолтыг дэвшүүлсэн:

         “Маркетинг нь боловсон хүчин эсвэл үйлдвэрлэл гэх мэт бусад бодлогын салангид
функц дээр үндэслэгдэж чадахгүй. Энэ нь нэгдүгээрт бүх л бизнесийн хамгийн гол
хэмжээс юм. Худалдан авагчдын үзэл бодол, үзэл бодлын эцсийн үр дүн нь бүхэлдээ
бизнесийг харуулдаг.”

Дрикер ач холболдол бүхий өөрчлөлт нь онцгой ач холбогдолтой гэж бичснээс хойш
өөрчлөгдөж буй дэлхийн одоо цагт өрсөрдөхүйц байрлалд хандах нь чухал гэдгийг
тодорхойлсон. Иймээс маркетингийн агуулга нь:

                                                        Өрсөлдөгч ач холбогдол

                                                    Бага хэмжээний        Том хэмжээний




                                   Бага хэмжээний      Өөрийн ашиг             Өрсөлдөгчид
Худалдан авагчийн ач




                                                    сонирхолд төвлөрсөн          төвлөрсөн
                       холбогдол




                                   Том хэмжээний     Худалдан авагчид           Зах зээлийн
                                                       баримжаалсан             жолоодлого




                          Зураг 1.1 Худалдан авагч болон өрсөлдөгч чиг хандлага (adapted from Day, 1990)

Удирдлагын чиг хандлага нь юуны өмнө худалдан авагчийн хүсэл шаардлагын
өөрчлөлтийг тодорхойлогч дээр тооцлол хийж өрсөлдөгчдөөс илүүтэйгээр бүтээгдэхүүн
үйлчилгээгээ хөгжүүлэлт сайн хийх болж байна. (Doyle, 1987;Wilson and Fook, 1990).

Зураг 1.1-д үзүүлсэн гол зүйл нь худалдан авагчид болон өрсөлдөгчдийн эсрэг тэсрэг
байдлыг харуулсан. Аж ахуй нэгж нь худалдан авагчдын хүлээлтээс багач болов дассан,
өрсөлдөгчийн үйл ажиллагаанаас ч үл ялиг сайн ажиллагааг явуулах хэрэгтэй. Ингэж
чадвал аж ахуй нэгж нь амжилтанд хүрнэ.

Мөн Зураг 1.1-т худалдан авагч баримжаат, өрсөлдөгчид болон өөрсдөө төвлөрсөн
категориуд байна. Өөртөө төвлөрсөн категори нь өөрөө өөрийгөө шинжлэдэг ба жилээс
жилд ажлынхаа гол гол үзүүлэлтүүдийг сайжруулахад эсвэл өрөлдөгчидтэйгээ шууд
харьцуулалт хийж борлуулалтын тоо хэмжээг өсгөх дээр анхаарлаа хандуулдаг. Тиймээс
чиг хандлага нь стратегийн тодорхой нөхцөлд хөнөөлтэй байж болох юм. Маркетингин
хандлагаар зах зээлийг жолоодох нь туйлын эсрэг тэсрэг байх ба худалдан авагчийн
хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө өрсөлдөгчтэйгээ шууд харьцуулалт хийж балансыг
барьж хэрэгтэй




Маркетинг гэж юу вэ?

Written by petroleum Monday, 01 August 2011 10:49

There are no translations available.



                                                  Маркетинг гэдэг ойлголтыг энгийнээр зах зээл судлал гэж
                                                  ойлгож болно. Хүний нөөцийн удирдлага гэхээр байгууллагын
                                                  боловсон хүчний асуудлыг удирдан зохицуулдаг, Санхүүгийн
                                                  удирдлага гэхээр мөнгө санхүүгийн асуудлыг удирддаг шиг
                                                  маркетингийн удирдлага гэдэг бол мөн нэг зүйлийг удирдаж л
                                                  таарна. Тэр удирдах зүйл нь зах зээл хэмээх хөлгүй далай юм.
                                                  Зах зээл гэж юу вэ? Нарантуул захаар төсөөлөн ойлгож болно.
                                                  Энэ зах зээл мөн үү гэвэл мөн. Зах зээл гэдэг бол нэг талаас
                                                  үйлдвэрлэгч /нийлүүлэгч/ нөгөө талаас хэрэглэгч, харин
                                                  тэднийг хооронд нь холбодог зуучлагч зэргээс бүрдэх болно.
                                                  Эдгээрийн хоорондын нарийн үйл ажиллагааг судлан
                                                  зохицуулах    боломж     механизмыг      судалдаг    ухааныг
                                                  маркетингийн                 удирдлага                  гэдэг.

                                                Маркетингийн үндэс гэсэн хичээлээр маркетингийн үндсэн нэр
томьѐо ойлголтыг судалдаг бөгөөд маркетингийн удирдлага хичээлээр арай ахисан түвшний маркетингийн стратегийн
томьѐоллуудыг                                                                                        судалдаг.

Маркетинг гэдэг ойлголтыг ойлгохын тулд хамгийн гол нь маркетингийн иж бүрдлээ /marketing mix/ ойлгох хэрэгтэй.
Маркетингийн             иж             бүрдэл             гэдэг           бол              4Р              юм.

1. Product - Бүтээгдэхүүн /энэ ойлголтонд 3 зүйл ордог. Бараа, үйлчилгээ, санаа гэсэн 3 зүйл нь бүтээгдэхүүн гэсэн
ойлголтыг төлөөлөх болно. Талх, саван, машин зэрэг нь материаллаг бараа юм. Нөгөө талаар бүтээгдэхүүн юм. Реклам,
сурталчилгаа, дуу шүлэг гэх мэт шинэ санаа нь патентлагдсан тусгай эрх аван баталгаажуулдаг бүтээгдэхүүн юм. Энэ
тухай               зар              сурталчилгааны               хуулиас                харж              болно./

2. Price - Үнэ /Энэ нь хууль, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд нэгдмэл байдлыг үүсгэдэг. Үнийг бүтээгдэхүүнээс нь
салангид авч үзэж болохгүй гэж үздэг. Хэрэглэгч бүтээгдэхүүний үнийг асуугаад үнээр нь чанарыг төсөөлөн ойлгодог.
Хэт үнэтэй зүйл маш хямдхан зарагдаж байхад хэрэглэгчийн сэтгэл зүй ихэнхдээ хүлээж авдаггүй. Үнэ нь эрэлт,
өрсөлдөөн,                           зардалд                          үндэслэн                           тогтдог./

3. Promotion - Идэвхжүүлэлт /Идэвхжүүлэлтийн иж бүрдэлд зар сурталчилгаа, РR, биечилсэн худалдаа, борлуулалтын
урамшуулал гэх мэт ордог. Зарим хүмүүс маркетинг гэдгийг зөвхөн зар сурталчилгаа мэтээр явцуу ойлгодог. Гэтэл энэ
нь маркетингийн иж бүрдлийн нэг элементийн дэд нэг элемент шүү гэж хэлмээр байна. /

4. Place - Хуваарилалт /Зуучлалын хэлбэрүүд орно. Хуваарилалтын суваг нь 2 төрөлтэй. Биет болон биет бус гэсэн. Биет
хуваарилалт гэдэг нь (логистик, ложистик янз бүрээр хэлдэг) бараа бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэхэд
тээврийн ямар хэрэгслүүдээр хэд дамжуулан зөөж байна вэ гэдэг асуудлыг хамарна. Усан онгоцоор, агаараар,
автозамаар гэх мэтчилэн. Биет бус хуваарилалт гэдэг нь хэдэн хүн зуучилж дундаас нь ашиг олж байна вэ гэдгийг
хамрах          болно.       Бөөний        худалдаачин,       жижиглэн          худалдаачин         гэх         мэт./

Маркетингийн          иж            бүрдэл       дээрх         үндсэн          4-х         хольцоос         бүрддэг.

Гэтэл үйлчилгээний маркетинг гэхээр 7р яригддаг. Үндсэн 4р дээр ХҮН, ОРЧИН, ҮЙЛ АЖИЛЛАГАА гэсэн 3р
нэмэгддэг. Мөн аялал жуулчлалын маркетинг дээр Partnership - хамтын ажиллагаа гэсэн Р бас нэмэгддэг.

Сүүлийн үед Packaging-сав баглаа боодол гэсэн Р-г хольцод оруулан ярих болсон ба олон улсын маркетинг дээр Рolitic-
улс       төр         гэсэн        Р         мөн         шинээр         оруулахаар        яригдаж         байгаа.

Энэ чиглэлийн доктор болон судлаачид өөр өөрийнхөөр онол зохион ярьдаг гэхэд нэг их хилсдэхгүй.

Боловсролын маркетинг, урлагийн маркетинг, аялал жуулчлалын маркетинг, хувь хүний маркетинг, олон улсын
маркетинг, байгууллагын харилцааны маркетинг, дотоод маркетинг гадаад маркетинг бүр сүүлдээ ногоон маркетинг гэх
мэтчилэн              ярьж             маркетинггүй               зүйл              байхгүй              болсон.

Маркетинг                     бол                     харьцангуй                      залуу                    онол.

Үүний баталгаа бол маркетингийн загалмайлсан эцэг хэмээн нэрлэгддэг Ф.Котлер одоо амьдаар барахгүй түүний
маркетингийн удирдлага хэмээх ном нь хамгийн олон удаа хэвлэгдсэн бест селлер номоор тодроод байна. Америкад 3
котлерийн    холбоо    гэж    байдаг.   Түүний     сайтаар    та    бүхэн     орж    сонирхож    болох    юм.

Маркетингийг зарим хүмүүс шүүмжилдэг. Хэт хүний материаллаг сонирхлыг дэвэргэдэг, хэрэггүй хэрэгцээг бий
болгодог гэх мэтээр. Эдийн засгийн хязгаарлагдмал нөөцийг үр ашиггүй цацаж, дуусгахын төлөө тэмцдэг гэж. Энэ нь
нэг талаар үнэн. Гэвч маркетингийн ачаар бид өөртөө тохирсон тохиромжтой, хэрэглэхэд хялбар, өрсөлдөхүйц барааг
цаг хугацаа хөрөнгө мөнгөө хэмнэн сонголттойгоор авах боломжтой болж байна. Маркетингийн ачаар амьдралын чанар
сайжирч байна гэж ойлгож болно. Би чанартай үнэ хямдтай барааг авах боломжтой болно гэж хэлэхгүй байгаагийн учир
нь энэ нь тийм нийтлэг шаардлага биш юм. Бүтээгдэхүүний нийтлэг шаардлага өөрөөр хэлбэл олон улсын түвшинд
гарах     бүтээгдэхүүн      дараах     гурван     шаардлагыг      хангасан     байх     ѐстой      гэж     үздэг.

1. Тохиромжтой. /Тухайн хэрэглэгчдэдээ тохирсон. Хэрэв монголд гаргаж байгаа бол хамгийн гол нь хямд, монгол
хэрэглэгчийн зан төлөвт тохирсон байх ѐстой. Энд стандартчилалын тухай яригддаг. ISO 9000,9001 гэх мэт /

2. Хэрэглэхэд хялбар. /Ажиллагаа багатай. Хүн болгон хэрэглээгээ хялбарчилсан байдлаар хангахыг хүсч байдаг. 2-3
кноп    дарсанаас   1-г   дарсан    нь    дээр   гэх   мэт.   Энэ    нь    хүний   төрөлхийн    шинж     чанар./

3. Өрсөлдөхүйц байх. /Бусад ижил нэр төрлийн бараанаас ямар нэгэн шинж чанараараа илүү өвөрмөц, чанартай ч гэдэг
юм                                                                                                           уу./

Дээрх гурван шаардлагыг хангасан байвал олон улсын түвшин дэх бүтээгдэхүүний шаардлагыг хангана гэж үздэг.


 Бизнесийн байгууллагын маркетингийн үйл ажиллагаанд олон хүчин зүйл
нөлөөлдөг бөгөөд тэдгээрийн нийлбэрийг маркетингийн орчин гэнэ.

Байгууллагын маркетингийн системийг төлөвлөж байгаа менежерүүд тухайн системд
нөлөөлж болох хүчин зүйлүүдийг сайн мэдэрч байх ѐстой. Маркетингийн орчны хүчин
зүйлүүдийг 2 хэсэгт хуваан авч үзнэ.

1     . Макро орчин

2    . Микро орчин
Зураг 1 “Маркетингийн орчны хүчин зүйлүүд”

МИКРО ОРЧИН

Аливаа бизнесийн байгууллагын үндсэн зорилго нь ашиг олох явдал байдаг.
Маркетингийн удирдлага нь микро орчны бүх хүчин зүйлүүдийг харгалзан үзсэний дүнд
өөрийн байгууллагын бусдаас ялгарах давуу тал, сул тал, байгууллагын боломж, мөн
тохиолдож болзошгүй аюулын талаар мэдэх боломжтой юм. Микро орчны хүчин зүйлүүд
нь байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлдэг.

Микро орчны хүчин зүйл:

Зураг 2 “Микро орчны хүчин зүйлс”

v Компани (Company)

Компаний дотоод зохион байгуулалтын нэгж хэсгүүд болох удирдлага, санхүү, хүний
нөөцийн албад зэргийг судалж, маркетингийн төлөвлөгөөнд тусгах шаардлагатай болдог.
Өөрөөр хэлбэл, маркетингийн удирдагчид компаний бусад салбар нэгжүүдтэй нягт
холбоотой ажиллах ѐстой. Жишээ болгож, АНУ-ын унадаг дугуйны томоохон
үйлдвэрлэгчдийн нэг Чикогийн “Швинн байсикл” компаний тухай авч үзье.

Маркетингийн төлөвлөгөө боловсруулахад “Швинн”компаний маркетингийн албаны
удирдагчид нь дээд удирдлага, санхүүгийн алба, эрдэм шинжилгээний ажлын алба,
материал-техникийн хангамжийн алба, үйлдвэр, нягтлан бодох анги зэрэг өөрийн
компаний дотоодын бусад нэгжүүдийн ашиг, сонирхлыг харгалзан үзэх ѐстой. Эдгээр
нэгж хэсгүүдийн хоорондын хамаарал нь дараах байдлаар илэрч байна.

      Санхүүгийн алба маркетингийн төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэхэд зайлшгүй
      шаардагдах хөрөнгийг бий болгох, түүний ашиглалтанд хяналт тавьж байдаг.
      Эрдэм шинжилгээний алба нь хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн
      бүтээгдэхүүнийг зохион бүтээх, түүнийг үйлдвэрлэх үр ашигтай аргыг
      боловсруулах техникийн асуудлыг эрхэлж байна.
      Материал-техникийн хангамжийн алба нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэгцээтэй
      эд анги, хэсгүүдийг шаардагдах хэмжээгээр нь үйлдвэрлэн гаргах хариуцлагыг
      хүлээнэ.
      Нягтлан бодох бүртгэлийн алба нь маркетингийн албыг тавьсан зорилгодоо
      амжилттай хүрэх, тэр үйл ажиллагаанд нь тусалж, орлого, зарлагыг нь тооцож
      байдаг.

Маркетингийн төлөвлөгөөнд эдгээр нэгж хэсгүүдийн үйл ажиллагааг хооронд нь
уялдуулж, хамаарлыг гаргах асуудал ихээхэн чухал ач холбогдолтой байна.

v Нийлүүлэгч (Suppliers)
Нийлүүлэгч гэж тодорхой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болон үйлчилгээг явуулахад
зайлшгүй шаардлагатай түүхий эд, материалын нөөцөөр хангагч хувь хүн болон
байгууллагыг хэлнэ.

Нийлүүлэгчдийн жигд нийлүүлэлт, нийлүүлж буй барааны чанар, үнэ, хүрэлцээ зэрэг нь
үйлдвэрлэгчийн маркетингийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, үнэ, үйлдвэрлэлийн
тогтвортой байдалд шууд нөлөө үзүүлж байдаг.

Түүнээс гадна компани ажиллах хүч, тоног төхөөрөмж, түлш, цахилгаан эрчим хүч,
компьютер, бусад эд юмсыг худалдан авах ѐстой болдог. Эдгээр нь компанийг тасралтгүй
үйл ажиллагаагаа явуулахад зайлшгүй хэрэгтэй. “Нийлүүлэгчдийн орчин” дахь үйл
явдлууд компаний маркетингийн үйл ажиллагаанд бодит нөлөөллийг үзүүлж чадна. Аль
нэгэн материалын хүрэлцээгүй байдал, ажил хийлт, бусад үйл явдлууд жигд нийлүүлэлт,
ажлын хуваарийн графикийг алдагдуулахад хүргэдэг. Цаг үеийн төлөвлөгөөнд
борлуулалтын бололцоот хэмжээг багасгаж, харин хэтийн төлөвлөгөөнд түншүүдээс пүүст
аятайхан байдлыг бий болгохоор асуудлыг зохицуулах хэрэгтэй.

v Зуучлагч (Intermediaries)

Зуучид гэдэг нь эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах, хүргэх,
сурталчлахад туслах үүрэг бүхий байгууллага болон хувь хүмүүсийг хэлнэ. Үүнд бөөний
худалдаачин, жижиглэнгийн худалдаачин, логистик хамаарна.

      ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДААЧИН (RETAILING)

Компаний бүтээгдэхүүн, үйлчилгээг эцсийн хэрэглэгчдэд дамжуулан худалдах үйл
ажиллагааг эрхэлж буй хувь хүмүүс болон байгууллагын нэгдэл юм.

   1. Жижиглэнгийн худалдаачдыг бүтээгдэхүүний нэр төрөлжилтийн хувьд дараах
      байдлаар ангилна.

      Хязгаарлагдмал дэлгүүр (Limited-line store): Тодорхой нэг бүтээгдэхүүнээр эсвэл
      цөөн тооны бүтээгдэхүүний хүрээнд төрөлжсөн хэлбэр юм. Жишээ
      нь: IKEA гэрийн тавилга, Ethan Allen тавилга гэх мэт
      Агуулах худалдаа (Category killers): Тодорхой нэг бүтээгдэхүүнийг өргөн сонголт,
      хямд үнээр авах боломжийг бүрдүүлсэн байдаг. Жишээ нь: “Home Depot” агуулах
      худалдаа, “Staples” төв гэх мэт
      Их дэлгүүр (Department store): Эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцас, гэр ахуйн бараа,
      тавилга, цагаан хэрэглэл гэхчлэн бүтээгдэхүүний олон төрлөөр төрөлжсөн
      томоохон худалдааны төв юм
      Нийтийн худалдаа (Mass merchandiser): Их дэлгүүрийг бодвол өргөн хүрээг
      хамрах ба илүү нарийн ангилагдсан байдаг.
      Супермаркет (Supercenters): Hypermarket-аас арай жижиг боловч бараа материал,
      хүнсний бүтээгдэхүүнийг хямдруулсан үнээр авах боломжийг бүрдүүлсэн
      томоохон худалдааны төв юм.
Хямдралтай худалдаа (Off-price retailers): Алдартай, брэндийн нэр       бүхий
       бүтээгдэхүүнийг хамаагүй хямд үнээр авах боломжтой худалдааны төв юм.

   1. Жижиглэнгийн худалдаачдыг өмчлөлийн хэлбэрийн хувьд дараах байдлаар
      ангилна.

       Жижиглэнгийн худалдааны сүлжээ (Chain stores): Төв эзэмшигч, удирдлагын
       хяналтан дор худалдааны үйл ажиллагаа эрхэлж буй дэлгүүрийн нэг төрөл юм.
       Хувийн худалдаа (Independent Retailers): Жижиглэнгийн худалдаанаас 43%
       хүртэлх ашиг олох боломжтой. Биечилсэн, нөхөрсөг худалдаа өрнөх давуу талтай.
       Нэгдсэн төв (Cooperatives): Худалдан авалтын өсөлт болон сурталчилгааны хүчээр
       нэгдсэн хувийн худалдааны бүлэг юм.

   1. Жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний хувьд дараах байдлаар ангилагдана.

       Өөртөө үйлчлэх дэлгүүр (Self-service Store) - Жишээ нь: Kmart
       Жижиглэн худалдаалах барааг өөрөө сонгох дэлгүүр (Self-selection Store) –Жишээ
       нь: Winn-Dixie, Kroger хүнсний дэлгүүр
       Бүх төрлийн үйлчилгээ үзүүлэгч төв (Full-service Retailers) – Жишээ
       нь:Dillard’s, Macy’s

       БӨӨНИЙ ХУДАЛДААЧИН (WHOLESALER)

Бүтээгдэхүүн, үйлчилгээг жижиглэнгийн худалдаачин, борлуулагчид зарим тохиолдолд
шууд эцсийн хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээг эрхэлж буй зуучлагчид хамаарна.

Бөөний худалдаачдын үүрэг:

- Худалдаж авах, нэр төрлөөр ангилах (Buying and assortment building)

- Бөөнөөр борлуулах (Bulk breaking)

- Хадгалах (Warehousing)

- Тээвэрлэх (Transportation)

- Санхүүгийн үйл ажиллагаа (Financing)

- Эрсдлийн харилцаа (Risk bearing)

- Зах зээлийн мэдээлэл (Market information)

- Удирдлагын үйлчилгээ,зөвлөгөө (Management services and counseling)

Бөөний худалдаачдын ангилал:
Зураг 3 “ Бөөний худалдаачдын ангилал”

 Борлуулалтын салбар (Sales branch): Боломжит нөөцийн          хүрээнд   бүтээгдэхүүн,
үйлчилгээг тээвэрлэх, захиалгыг нийлүүлэх асуудлыг хариуцна.

      Борлуулалтын алба (Sales office): Бүс нутгийн хэлтсүүдэд бүтээгдэхүүнийг хүргэх
      асуудлыг хариуцсан удирдлагын нэг хэлбэр юм. Гэхдээ зөөж тээвэрлэх асуудлыг
      хариуцахгүй.
      Худалдааны яармаг (Trade fair): Бүтээгдэхүүн, үйлчилгээг бөөний болон
      жижиглэнгийн худалдаачдад хүргэхэд чиглэсэн тодорхой цаг хугацааны турш
      үргэлжлэх үзэсгэлэн худалдаа юм.
      Худалдааны төв (Merchandise mart): Бөөний худалдаа эрхлэгчдэд зориулсан
      бүтээгдэхүүн, үйлчилгээний байнгын үйл ажиллагаа явагдаж байдаг.
      Бөөний худалдааны төв (Merchant wholesaler): Бүтээгдэхүүн, үйлчилгээг
      тодорхой нэрийн дор хувиараа борлуулагч юм. Жишээ нь: Өөрөө өөртөө үйлчлэх
      бөөний худалдааны төв, шуудангаар бараа нийлүүлэх төв… гэх мэт
      Худалдааны зуучид ба биет төлөөлөгч (Agents and Brokers): Бүтээгдэхүүн,
      үйлчилгээг хувиараа борлуулагчдын дараагийн төрөл бөгөөд ялгаатай тал нь
      тодорхой нэрийн дор үйл ажиллагаа явуулах боломжгүй. Жишээ нь: Дуудлага
      худалдааны байгууллага, худалдааны зуучид, үйлдвэрлэгчийн биет төлөөлөгч
      Үйлдвэрлэгчийн биет төлөөлөгч (Manufacturers’ agent): Үйлдвэрлэгчтэй холбоо
      тогтоосноор албан ѐсны төлөөлөгчөөр ажиллах эрх бүхий бөөний худалдаачны нэг
      төрөл юм.

      ЛОГИСТИК (LOGISTIC)

Зах зээлийн логистикийн төлөвлөгөө нь дараах асуудлын хүрээг хамардаг.

      Хэрэглэгчдэд хүргэх компаний үнийн саналыг шийдвэрлэх
      Хамгийн сайн, найдвартай сувгийг сонгох
      Үйл ажиллагааны давуу талыг хөгжүүлэх
      Үр дүнг хэрэгжүүлэх

v Хэрэглэгч (Customer )

Хэрэглэгчид нь тухайн компаний барааг худалдан авч байгаа болон авах бололцоотой
хүмүүс юм. Хэрэглэгчийн онцлогоос хамааруулан 5 төрлийн зах зээлийг судлан авч үздэг.

Зураг 4 “Хэрэглэгчийн зах зээлийн төрлүүд”

   1. Хэрэглэгчийн зах зээл (Customer market)

Амин хувийн хэрэгцээнд зориулан бараа, үйлчилгээ худалдан авч байгаа өрх гэр, хувь
хүмүүсийн нийлбэрийг хэлнэ.

   1. Бизнесийн зах зээл (Business market)
Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох зориулалтаар бараа худалдан авч байгаа
байгууллага, хүмүүсийн нийлбэрийг хэлнэ.

   1. Зуучлагчдын зах зээл (Retailer market)

Бараа ба үйлчилгээг худалдаж аваад, тодорхой ашиг нэмсэний дараа дахин худалдаж
байгаа байгууллага, бүлэг хүмүүс юм.

   1. Засгийн газрын зах зээл (Government market)

Төрийн үндсэн үүргүүдийг гүйцэтгэхийн тулд байгууллагын хэрэгцээндээ ашиглах,
хэрэгцээтэй газар нь хуваарилах зорилгоор бараа, үйлчилгээ худалдан авч байгаа улсын
байгууллагуудыг хэлнэ.

   1. Олон улсын зах зээл (Global market)

Өөрийн орноос бусад улс орны худалдан авагчид юм.

v Өрсөлдөгч (Competitors)

Ижил бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдаалж байгаа, ижил худалдан авагчдад үйлчилж
байгаа пүүсүүдийн хооронд өрсөлдөөн үүсдэг. Өрсөлдөгч гэж ижил төрлийн
бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлж байгаа байгууллага, хувь хүмүүсийн нэгдэл
юм.

Аж ахуйн байгууллагын маркетингийн системд гол нөлөө үзүүлдэг хүчин зйүл бол тухайн
байгууллагын өрсөлдөх чадвар байдаг. Сайн маркетерууд өрсөлдөгчийнхөө маркетингийн
үйл ажиллагааг байнга судалж, тэдний бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалтын систем,
худалдааг идэвхижүүлэх программ зэргийн тухай тогтмол мэдээлэл эрэлхийлэх хэрэгтэй.
Өрсөлдөөнийг судлахад өрсөлдөөний төрөл ба зах зээлийн бүтэц чухал байр суурь
эзэлдэг.

      ӨРСӨЛДӨӨНИЙ ТӨРӨЛ

Компанид өрсөлдөөний 3 эх үүсвэр байна. Үүнд:

- Ижил бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид

Жишээ нь: Америкт PC компьютерийн үйлдвэрлэлээр Dell, HP, Sony, Apple зэрэг пүүсүүд
хоорондоо өрсөлддөг.

- Бие биеэ орлох чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид

Жишээ нь: Том стерео пянз үйлдвэрлэгчид лазерын пянз, кассет зэрэг үйлдвэрлэгчтэй
өрсөлдөнө.
- Худалдан авагчийн хязгаарлагдмал худалдан авах чадвар

Ихэнх хэрэглэгчийн худалдан авах чадвар хязгаарлагдмал учир аль ч компани түүний
төлөө өрсөлдөж болно.

      ЗАХ ЗЭЭЛИЙН БҮТЭЦ

 Чөлөөт өрсөлдөөн, монополист өрсөлдөөн, олигополист өрсөлдөөнт, цэвэр монополь
гэсэн 4 гол төрлийн зах зээлийн бүтэц байдаг.

Хүснэгт 2 “Зах зээлийн бүтцийн төрөл”

                            Зах зээлийн бүтэц
                   Чөлөөт     Монополист Олигополист             Цэвэр
                  өрсөлдөөн     өрсөлдөөн     өрсөлдөөн         монополь
Өрсөлдөгчийн
                  Маш олон          Олон            Цөөн           Ганц
     тоо
Өрсөлдөгчийн
                   Жижиг         Янз бүрийн         Том            Үгүй
   хэмжээ
                                               Ижил эсвэл янз
 Бүтээгдэхүүн       Ижил         Бараг ижил                       Онцгой
                                                  бүрийн
  Худалдагч
    үнийг                                                         Бүрэн
                    Үгүй            Зарим          Зарим
 тодорхойлох                                                    хэмжээгээр
     эсэх
   Шинээр
 үйлдвэрлэл
                  Маш амар          Амар           Хэцүү        Маш хэцүү
  явуулахад
  хэцүү эсэх

v Харилцагч (Publics)

Харилцагчид нь тавьсан зорилгодоо хүрэхэд нөлөө үзүүлэгч тодорхой ашиг сонирхол
бүхий хэсэг бүлэг хүмүүс юм. Харилцагч зах зээлд үйлчлэх компаний үйл ажиллагаанд
ашигтай ба сөрөг нөлөө үзүүлдэг.

- Тааламжтай харилцагч, түүний сонирхол нь компанид нэн тааламжтай нөхцөл байдлыг
бий болгоно

- Хүссэн харилцагч, түүний ашиг сонирхлыг компани эрж байх боловч тэр болгон
олддоггүй.

- Хүсүүштэй биш харилцагч, түүний сонирхол компанийг зохистой биш байдлаар
доройтуулж, тэгэхдээ хэрвээ гарч ирвэл аргагүйн эрхээр тэдэнтэй тооцоо хийхэд хүрдэг.
Аливаа компанид 7 төрлийн харилцагчдын хүрээ үйлчилнэ.Үүнд:

   1. Санхүүгийн харилцагч

Компани өөрийгөө капиталаар хангах чадварт нь нөлөө үзүүлдэг. Санхүүгийн үндсэн
харилцагчид бол банк, хөрөнгө оруулалтын компани, хөрөнгийн биржийн брокерийн
компаниуд, хувь нийлүүлэгчид юм.

   1. Мэдээлэл хэрэгслийн харилцагчид

Мэдээллийн хэрэгслийн харилцагч гэж мэдээ, өгүүлэл, редакцийн тайлбарыг сурталчлан
дэлгэрүүлэх байгууллагууд юм. Үүнд сонин сэтгүүл, олон нийтийн мэдээллийн
хэрэгслүүд орно.

   1. Улсын байгууллага

Удирдлага улсын хүрээнд үүсч, бий болж буй бүх зүйлийг заавал харгалзан үзэх ѐстой.

   1. Харилцагч иргэд

Компаний гаргасан маркетингийн шийдвэр хэрэглэгчдийн байгууллага, хүрээлэн байгаа
орчны хамгаалагчид, үндэсний цөөнхийн төлөөлөгчид зэрэг хүн амын тодорхой хэсгийн
зүгээс тавигдах асуудалтай тулгарч болно.

   1. Орон нутгийн харилцагчид

Аливаа компани орчны оршин суугчид, олон нийтийн байгууллага зэрэг орон нутгийн
харилцагчидтай ажил төрлийн харилцаатай байдаг. Орон нутгийн хүн амтай харилцан
ажиллах зорилгоор томоохон компаниуд тусгай хариуцан гүйцэтгэгчийг зориуд томилдог.

   1. Ерөнхий олон нийт

Компани өөрийн үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээнд олон нийт хэрэхэн хандаж байгааг
байнга ажиглаж байх нь чухал. Гэхдээ ерөнхий олон нийтийн компанитай харьцах харьцаа
зохион байгуулалттай хүчний хэлбэрээр гарч ирэхгүй, харин олон нийтийн нүдэнд тусах
компаний дүр төрх, тэдний арилжаа, наймааны үйл ажиллагаагаар илрэн гарч байдаг.

   1. Дотоод харилцагч

Компаний дотоод харилцагч гэж өөрийн ажилчин, албан хаагчид, сайн дурын туслахууд,
удирдагчид, захирлуудын зөвлөлийн гишүүдийг хэлнэ. Өөрийн дотоод харилцагч
гишүүдийн саналыг мэдээлэх, тайлбарлах зорилгоор том компаниуд мэдээлэх хуудсыг
хэвлэж, харилцаа холбооны бусад хэрэгслийг ашиглана.
Badmaa

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

банкны байгууллага
банкны байгууллагабанкны байгууллага
банкны байгууллагаNomin-Erdene Gantur
 
Үйлчилгээний маркетинг /Банкны үйлчилгээ/
Үйлчилгээний маркетинг /Банкны үйлчилгээ/Үйлчилгээний маркетинг /Банкны үйлчилгээ/
Үйлчилгээний маркетинг /Банкны үйлчилгээ/Solongo Erdenebaatar
 
Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа
Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа
Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа Adilbishiin Gelegjamts
 
Микро эдийн засаг-7
Микро эдийн засаг-7Микро эдийн засаг-7
Микро эдийн засаг-7Ikhzasag SEZS
 
Б. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТ
Б. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТБ. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТ
Б. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТbatnasanb
 
Банкны зээлийн систем
Банкны зээлийн системБанкны зээлийн систем
Банкны зээлийн системAltangerel Bilguun
 

Was ist angesagt? (7)

банкны байгууллага
банкны байгууллагабанкны байгууллага
банкны байгууллага
 
Үйлчилгээний маркетинг /Банкны үйлчилгээ/
Үйлчилгээний маркетинг /Банкны үйлчилгээ/Үйлчилгээний маркетинг /Банкны үйлчилгээ/
Үйлчилгээний маркетинг /Банкны үйлчилгээ/
 
банкны зээлийн үйлчилгээний маркетинг
банкны зээлийн үйлчилгээний маркетингбанкны зээлийн үйлчилгээний маркетинг
банкны зээлийн үйлчилгээний маркетинг
 
Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа
Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа
Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа
 
Микро эдийн засаг-7
Микро эдийн засаг-7Микро эдийн засаг-7
Микро эдийн засаг-7
 
Б. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТ
Б. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТБ. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТ
Б. ЦЭНД-АЮУШ - БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨРСӨЛДӨӨН, ҮНЭ БҮРДЭЛТ
 
Банкны зээлийн систем
Банкны зээлийн системБанкны зээлийн систем
Банкны зээлийн систем
 

Andere mochten auch

байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлсбайгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлсTserendulam Gan-Erdene
 
байгууллагын хөгжил үнэт зүйлс ба ёс зүй Copy
байгууллагын хөгжил үнэт зүйлс ба ёс зүй   Copyбайгууллагын хөгжил үнэт зүйлс ба ёс зүй   Copy
байгууллагын хөгжил үнэт зүйлс ба ёс зүй CopyErdenezul Purevnanzad
 
Emchiin hairltsaanii es zui
Emchiin hairltsaanii es zuiEmchiin hairltsaanii es zui
Emchiin hairltsaanii es zuiSosoo Byambaa
 
үнэт зүйл, хандлага ба ажлын ханамж
үнэт зүйл, хандлага ба ажлын ханамжүнэт зүйл, хандлага ба ажлын ханамж
үнэт зүйл, хандлага ба ажлын ханамжTserendulam Gan-Erdene
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв CopySiner AG
 

Andere mochten auch (9)

байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлсбайгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
 
байгууллагын хөгжил үнэт зүйлс ба ёс зүй Copy
байгууллагын хөгжил үнэт зүйлс ба ёс зүй   Copyбайгууллагын хөгжил үнэт зүйлс ба ёс зүй   Copy
байгууллагын хөгжил үнэт зүйлс ба ёс зүй Copy
 
Emchiin hairltsaanii es zui
Emchiin hairltsaanii es zuiEmchiin hairltsaanii es zui
Emchiin hairltsaanii es zui
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9
 
темперамент
темпераменттемперамент
темперамент
 
үнэт зүйл, хандлага ба ажлын ханамж
үнэт зүйл, хандлага ба ажлын ханамжүнэт зүйл, хандлага ба ажлын ханамж
үнэт зүйл, хандлага ба ажлын ханамж
 
Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв Copy
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 

Ähnlich wie Badmaa

үйлдвэрлэлийн дадлагын тайлан
үйлдвэрлэлийн дадлагын тайланүйлдвэрлэлийн дадлагын тайлан
үйлдвэрлэлийн дадлагын тайланessasura
 
Ч.БАТТӨР, С.ДАШДОРЖ - БАЛАНСЫН ШИНЖИЛГЭЭНД ҮНДЭСЛЭСЭН ҮР АШГИЙН ТООЦООЛОЛ
Ч.БАТТӨР, С.ДАШДОРЖ - БАЛАНСЫН ШИНЖИЛГЭЭНД ҮНДЭСЛЭСЭН ҮР АШГИЙН ТООЦООЛОЛЧ.БАТТӨР, С.ДАШДОРЖ - БАЛАНСЫН ШИНЖИЛГЭЭНД ҮНДЭСЛЭСЭН ҮР АШГИЙН ТООЦООЛОЛ
Ч.БАТТӨР, С.ДАШДОРЖ - БАЛАНСЫН ШИНЖИЛГЭЭНД ҮНДЭСЛЭСЭН ҮР АШГИЙН ТООЦООЛОЛbatnasanb
 
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практикМаркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практикE-Gazarchin Online University
 
голомт банкны
голомт банкныголомт банкны
голомт банкныnomikott
 
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬВ.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬbatnasanb
 
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн системСанхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн системE-Gazarchin Online University
 
Ганбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Ганбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬГанбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Ганбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬbatnasanb
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...batnasanb
 
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...batnasanb
 
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...batnasanb
 
банк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэсбанк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэсNomin-Erdene Gantur
 

Ähnlich wie Badmaa (20)

үйлдвэрлэлийн дадлагын тайлан
үйлдвэрлэлийн дадлагын тайланүйлдвэрлэлийн дадлагын тайлан
үйлдвэрлэлийн дадлагын тайлан
 
Ч.БАТТӨР, С.ДАШДОРЖ - БАЛАНСЫН ШИНЖИЛГЭЭНД ҮНДЭСЛЭСЭН ҮР АШГИЙН ТООЦООЛОЛ
Ч.БАТТӨР, С.ДАШДОРЖ - БАЛАНСЫН ШИНЖИЛГЭЭНД ҮНДЭСЛЭСЭН ҮР АШГИЙН ТООЦООЛОЛЧ.БАТТӨР, С.ДАШДОРЖ - БАЛАНСЫН ШИНЖИЛГЭЭНД ҮНДЭСЛЭСЭН ҮР АШГИЙН ТООЦООЛОЛ
Ч.БАТТӨР, С.ДАШДОРЖ - БАЛАНСЫН ШИНЖИЛГЭЭНД ҮНДЭСЛЭСЭН ҮР АШГИЙН ТООЦООЛОЛ
 
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практикМаркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
 
голомт банкны
голомт банкныголомт банкны
голомт банкны
 
Үйлчилгээний маркетинг
Үйлчилгээний маркетингҮйлчилгээний маркетинг
Үйлчилгээний маркетинг
 
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬВ.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
 
Uilchilgeenii marketing
Uilchilgeenii marketingUilchilgeenii marketing
Uilchilgeenii marketing
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн системСанхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
 
Presentat -
Presentat  -Presentat  -
Presentat -
 
Ганбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Ганбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬГанбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Ганбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
 
Sanhuu gej yu ve
Sanhuu gej yu veSanhuu gej yu ve
Sanhuu gej yu ve
 
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
 
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
 
банк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэсбанк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэс
 
presentatoin
presentatoinpresentatoin
presentatoin
 
хаан банк
хаан банкхаан банк
хаан банк
 

Badmaa

  • 1. Банкны маркетинг 2009 оны 08-р сарын 17, Нийтэлсэн PG Банкны орчин дахь маркетингийн онцлог нь юуны өмнө банкны бүтээгдэхүүн мөн чанараас хамаардаг. Банкны бүтээгдэхүүн гэдэг нь банкнаас явуулж байгаа үйл ажиллагаа болон үйлчилгээ юм. Банкны маркетинг нь ерөнхийдөө түр хугацаагаар чөлөөлөгдөж буй мөнгөн хөрөнгө эсвэл орлогыг үр ашигтайгаар ашиглах нэгдсэн зорилт руу чиглэдэг. Банкны маркетингийн үндсэн зорилтууд Мөнгөний зах зээл үргэлж өөрчлөгдөж байгаа нөхцөлд банкны ашигтай ажиллагааг хангах. Хувь нийлүүлэгчид ба олгогчдын ашиг сонирхлыг эрхэмлэх, тухайн банкны нийгэмд эзлэх байр суурийг хамгаалах. Банкны зүгээс үйлчлүүлэгчдийн хүсэлтийг аль болох үйл ажиллагаандаа харгалзан авч үзэх энэ нь үйлчлүүлэгч ба банкны хооронд тогтвортой харилцаа тогтоох нөхцлийг бүрдүүлдэг. Банкны удирдлагын зүгээс хамт олноо зөв удирдан зохион байгуулах ба ажиллагсадын нийгмийн асуудлыг зөв шийдвэрлэх гэх мэт. Маркетингийн үйл ажиллагаа судалгаа шинжилгээ хийхээс эхэлдэг. Банк 3 төрлийн мэдээлэл цуглуулдаг. Үүнд: 1) Хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийн талаар 2) Өрсөлдөгчийн тухай 3) Маркетингийн бусад орчны тухай. Мэдээлэл цуглуулах гол зорилго нь тухайн арилжааны банкны зах зээлийг, зах зээлийн хэрэгцээг судлахад оршино. Цуглуулсан мэдээлэлдээ шинжилгээ хийж өөрийн банкны давуу, сул тал, аюул, боломжийг тодорхойлно. Мөн макро, микро орчноо судална. Шинжилгээ хийсний үндсэн дээр өөрийн банкны зорилтыг тодорхойлдог. Ингэснээр зах зээлээ сегментчилж дараа нь сегментчилсэн зах зээлийн хамгийн боломжтой хувилбарыг сонгодог. Яагаад зах зээлээ сегментчилдэг вэ? Судалж байгаа банк нь банк болгонтой өрсөлдөөд, бүх үйлчүүлэгдийн хэрэгцээ шаардлагыг хангана гэж үгүй. Үүний оронд өөрийн хамгийн сайн үр ашигтай байж чадна гэсэн зах зээлээ сонгож ажиллавал илүү ашигтай. Банкны зах зээлийг банкны үйлчилгээний шинж чанар (зээлийн, ажил гүйлгээний, хөрөнгө оруулалтын гэх мэт) эсвэл үйлчлүүлэх шинж тэмдгээр (хуулийн этгээд болон хувь хүн, корпорацууд, харилцагч банкууд, засгийн газрын эрхтнүүд) нь сегментчилдэг. Практик дээр газарзүйн сегментчилэл- үүний объект нь газарзүйн үүсэлүүд, эдийн засгийн мужууд, улс орны засаг захиргааны нэгжүүд, хотууд, хотуудын дүүргүүд. Хүн ам зүйн сегментчилэл нь оршин суугчдыг нийгэм-мэргэжлээр, нас, орлогоор хуваахад оршино. Сүүлийн үед сэтгэлзүй, соѐлын сегментчилэл их хэрэглэгддэг болсон бөгөөд энэ нь банкны санал болгож буй үйлчилгээнд хувь хүмүүсийн хандах хандлага дээр үндэслэдэг. Зан байдлын сегментчилэл нь банканд хадгалагдаж буй үйлчлүүлэгч бүрийн намтар дээр үндэслэн хийгддэг. Банкны үйлчлүүлэгчийн зах зээлийг ерөнхийд нь 5 сегментэд хуваадаг. Үүнд: 1. Үл хөпдлөх хөрөнгө эзэмшдэг эсвэл түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн болон физик этгээдүүд;
  • 2. 2. Санхүү-үйлдвэрлэлийн бүлгүүд мөн корпорацууд; 3. Институционал зах зээлүүд (харилцагч банкууд); 4. Засгийн газрын зах зээл (мужийн болон засаг захиргааны удирдлагууд, нутгийн эрх мэдэлтнүүд); 5. Итгэмжлэгдсэн үйлчилгээ эрхлэгч хуулийн болон физик этгээдүүд. Зорилтот зах зээлээ сонгочихоод өөрийн гэсэн маркетингийн хөтөлбөрөө зохиодог. Маркетингийн хөтөлбөрөө боловсруулахдаа маркетингийн хольцоо бүрдүүлдэг. Энэ нь: • Бараа, үйлчилгээ; • Үнэ; • Хуваарилалт/ Байршил; • Идэвхжүүлэлт; • Боловсон хүчин эдгээр юм. Маркетингийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд банк нь зохион байгуулалтын бүтцээ тодорхойлно. Хэрэгжилт хир зэрэг явагдаж буйд үнэлэлт дүгнэлт өгч үйл ажиллагаа нь амжилттай юу үгүй юу гэдгийг судална. Эдийн засагчид маркетинг бол банкны ажилтнаас тодорхой техник аргуудыг шинэ сэтгэлгээтэй холбох холболт гэж үзэж байгаа бөгөөд банкны ажилтны шинэ сэтгэлгээ нь 5 зарчимд тулгуурладаг. Үүнд: • Тэвчээртэй байх чадвар, • Сонсох чадвар, • Гаргаж буй шийдвэр нь үйлчлүүлэгчдийн хувьд энгийн тааламжтай байх, • Ажил хэрэгт бүтээлчээр хандах, • Зах зээл судлах нэгдсэн аргачлалыг эзэмших гэх мэт юм. Энэ бүх зарчмууд нь хэрэглэгчдэд зориулагдсан байх ѐстой. Мөн банкны маркетингийн хүрээнд дараах хэдэн ерөнхий зарчмыг хэрэгжүүлэх ѐстой. Үүнд: 1. Банкны бүх ажилтныг тодорхой зах зээлийн зорилгод хүрэхэд үйл ажиллагааг нь чиглүүлэх, 2. Маркетингийн ажиллагааны явцын иж бүрдлийг бий болгох (төлөвлөлт, шинжилгээ, зохицуулалт, хяналт), 3. Маркетингийн урсгал болон хэтийн төлөвлөлтийн нэгдмэл байдлыг бүрдүүлэх, 4. Маркетингийн бодлогын практик дах хэрэгжилтэнд хяналт тавих, 5. Банкны ажилтан бүрийн бүтээлч идэвх санаачлагыг олон талаар урамшуулах, 6. Ажилтнуудад өөрийн мэргэжлээ тогтмол дээшлүүлэх сонирхолд нь боломж олгох, 7. Банкны хамт олны дунд хамтын зорилгод хүрэх уур амьсгалыг бий болгох гэх мэт эдгээр болно. Өнөөдөр арилжааны банк өрсөлдөөнд ялахын тулд амьдрал пракикт үйлчилгээний шинэ хэлбэрийг нэвтрүүлэх шаардлагатай бөгөөд хувь нийлүүлэгчдийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж “Бүхнийг үйлчлүүлэгчдийн төлөө” гэж үйлчлүүлэгч нэг бүрийн төлөө ажиллах шаардлагатай. Monsource.Co.,Ltd Онлайн уудам ертө нцийг бид танд атгуулна
  • 3. Mi Sung" Bldg. Amarsanaa street 16th khoroo Bayangol district Ulaanbaatar Mongolia Утас: 88057777 НҮҮР ХУУДАС МАРКЕТИНГИЙН ЗӨВЛӨГӨӨ БРЕНД KING БИЗНЕС СУРГАЛТЫН САН МЭДЭЭЛЭЛ СУДАЛГААНЫ САН PC Сервис Шинэ хэрэглэгч болох Хө нгө лө лт Тө лбө р тө лө х заавар БАНКНЫ МАРКЕТИНГИЙН СУДАЛГААНЫ ХЭСЭГ БАНКНУУДЫН ГАДААД ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ /бүх байгууллагын хувьд ижил/
  • 4. Банкны маркетингийн үйл ажиллагаанд шууд ба шууд бус нөлөө үзүүлэх зүйлсийг маркетингийн орчин гэж тодорхойл болно. Энэхүү маркетингийн орчин гэж тодорхойлж болно. Энэхүү маркетингийн орчинг зургаар харуулбал: 3.1 АМЕРИКАН ЭКСПРЕСС/АМЭКС/ Танилцуулга Американ Экспресс нь америкийн олон төрлийн санхүүгийн үйлчилгээний байгууллага бөгөөд АНУ-ын Нью-Иорк хотноо байрладаг. Хэлбэр Хувьцаат Хаана худалдаалагддаг NYSE: AXP,Dow Jones, S&P 500 Салбар Банк, санхүүгийн үйлчилгээ Үүсгэн байгуулагч Kenneth Chenault Үйлчилгээ явуулдаг газар Дэлхий дахинд Бүтээгдэхүүн Цэнэглэгч карт, аялагчийн чек, кредит карт Үйлчилгээ Санхүү, даатгал, аялал Орлого 29962 тэрбум доллар /2011/ Цэвэр ашиг 4935 тэрбум доллар /2011/ Нийт хөрөнгө 153337 тэрбум доллар /2011/ Нийт ажилчид 62500 Business week болон Intebandын тодорхойлсоноор 14,97 тэрбум доллартай тэнцэхүйц үнэ цэнэ бүхий брэнд нь дэлхийн эхний 22-т зогсож байна. Fortune сэтгүүлийн нйитлэлд АмЭкс-ийг дэлхийн хамгийн гайхалтай 20 компаний тоонд оруулжээ. Американ Экспрессийн түүх Американ Экспресс компани нь 1850 онд мөнгийг шилжүүлдэг 2 компани нэгдсэнээр байгуулагдсан. Уг 2 компаниуд нь 20-оос бага жилийн туршлагатай байсан бөгөөд Америкийн хүнд оврийн зүйл зөөдөг галт тэрэгний U.S Postal Service компаниас усан онгоцоор тээвэрлэж байгаа гэдгээрээ ялгардаг байсан. Мөн тус компани нь онцгой аргаар тээвэрлэх шаардлагатай зүйлүүд
  • 5. болон үнэ цэнэтэй бараа бүтээгдэхүүнийг зөөдөг байжээ. Уг бизнесийн үйл ажиллагаанд бэлэн мөнгө, үнэт цаас, болон алтыг зөөдөг байжээ. U.S Postal Service компани шинээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн компанид үйлчлүүлэгчээ нэмж алдахгүйн тулд хүмүүсийг шуудангаар бэлэн мөнгийг найдвартай хүлээн авагчруу шилжүүлэх зорилготой мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хийж эхэлсэн. Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ нь алдагдалтай байдаг байсан. Учир нь шилжүүлсэн бэлэн мөнгийг ажилчид нь хулгайлах тохиодол гардаг байлаа. Postal Service компани нь санхүүгийн үйлчилгээрүү ханцуй шамлан орсон нь 1881 онд Американ Экспресс компанийг ч мөн адил мөнгөн гуйвуулга хийж эхэлсэнээр санхүүгийн салбарлуу ороход хүргэсэн. Американ Экспресс компаний мөнгөн гуйвуулга нь Postal Service-ийнхээр үйлчлүүлэх байдлаараа илүү хялбар байсан төдийгүй гадаад улсруу ч шилжүүлж болдог байсан бөгөөд эхний жилдээ тус компанид 250,000 удаагийн гүйлгээ хийгдэж байсан бол дараагийн жил энэ тоо нь 50 хувиар нэмэгджээ. 1880 онд Американ Экспрессийн захирал J.C.Fargo гадаадаас аялалаар буцаж ирэхдээ хилийн чанадад өөрийн компаний кредит картыг ашиглах нь маш хүндрэлтэй байсан талаар олж мэдсэн. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхийн тулд ажилтан Marcellus Berry нь 1890 онд “Аялагчийн чек”- ийг бүтээсэн бөгөөд олон улсын хэмжээнд ашиглах гэдэг утгаараа Британий “check” гэдэг үгийг зориудаар ашигласан. “Аялагчийн чек” нь өнөөдрийн бидний ашигладаг системтэй адилхан нууцлалын тэмдэг агуулдаг. Американ Экспресс нь гадаад худалдаачдад ч мөн адил чек хүлээн авах боломжийг олгож байсан. Ийнхүү олон улсын санхүүгийн харилцааны тусламжтайгаар мөнгөн гүйлгээг “Аялагчийн чек”-ээр дамжуулан олон улсад хийж 1882-1896 онд энэ нь 4 дахин өсчээ. Засгийн газрын монополийн эсрэг чиглэсэн зохицуулалт нь Американ Экспрессийн усан онгоцны тээвэрлэлтийн бизнесийг нь санхүүгийн үйлчилгээ болон аялал жуулчлалын үйлчилгээнээс нь тусгаарлах шаардлагатай болсон. Энэ үед уг компани аялал, зочид буудал, усан онгоц болон галт тэрэгний билетний захиалгуудаа авсан байв. Мөн мөнгөн гүйлгээний үйлчилгээ эрэлттэй хэвээр, аялагчийн чекийн худалдаа нь өсөн нэмэгдсээр байв. Американ Экспрессийн хувьд аялагчийн чек болон усан тээврийн хөрөнгө оруулалт нь комдпаний хувьд ашиг орлогоо өгсөөр байсан ба эцэст нь аялагчийн чек нь тус компаний үлгэр жишээ брэнд болж чадсан юм. 1. Бүтээгдэхүүн
  • 6. a) Цэнэглэгч карт Американ Экспресс нь Diners Club-ыг карт гаргахаас өмнө нь цэнэглэгч картаа бүтээсэн боловч олонд таниулаагүй байсан. Энэ явдал нь 1947 онд болсон. 1957 оны сүүлээр Американ Экспресс- ийн удирдлага өөрийн компаний картыг гаргасан нь нийтийг шуугиулжээ. 1958 оны 10-р сард худалдаанд гаргасан өдөртөө л нийт 17500 худалдаачдад 250,000 ширхэг картыг борлуулсан. Карт нь сар бүр бүтэн цэнэгдэгдэх ёстой. Американ Экспресс нь картаа нэр хүндийнхээ ачаар Diners Club-аас 1 доллараар үнэтэй буюу 6 доллалаар үнэлэж байлаа. Дэлхий даяар тархсан оффис, аялалын агетлагууд, банкны сүлжээнийхээ тусламжтайгаар тус картны маш олон гишүүнчлэлийг богино хугацаанд олж чадсан юм. Американ Экспрессийн энэ санаа нь бусдаас хамгийн анхны “Аялал болон үзвэр үйлчилгээний карт” гэдгээрээ ялгарч санаачлагыг гартаа авсан хэрэг болсон. Яг үүний адилаар төд удалгүй Diners Club болон Carte Blanche компаниуд тжс ангиллын картыг гаргацгаасан. 1958 онд Америкийн төв банк хамгийн анхны орчин үеийн цэнэглэгч BankAmricard-аа гаргасан бөгөөд энэ нь дансанд байгаа мөнгөнд хүү тооцож өгдөгөөрөө бусдаас онцгорйч байлаа. Эхний удаад Калифорны нутаг дэвсгэрт л ашиглагддаг байсан ч 10н жилийн дотор Америк даяар хэрэглэх боломжийг олгосон. Американ Экспресс карт гаргасныхаа төлөө карт ашигласны жилийн хураамж болон, хөнгөлөлт, мөнгөн гүйлгээ хийсний төлбөр гэх мэтээс орлого олж байлаа. Мөн тус компаний нэг ялгаа нь тэд өөрийн гэсэн картаа гаргаж байсан бол бусад нь кредит картны компаниас лицензийн зөвшөөрлөөр олгодог картыг л гаргаж байсан. b) Кредит карт Американ Экспресс карт эзэмшигчидэд өөрийн төлбөрөө 30 хоногийн дотор төлөх боломж олгосон 1962 оноос картынхаа үр ашгийг хүртэж эхэлсэн. 1967 онг гэхэд тус картын цэвэр ашиг нь 6,56 сая долларт хүрсэн бөгөөд энэ нь компанийн нийт ашгийн 1/3 нь юм. Энэ карт нь аялагчийн картнаас хол давсан байлаа. Үүний нэг шалтгаан нь картны англал юм. Хувийн карт Жижиг бизнес Байгууллагын карт Урьдчилсан төлбөрт эрхлэгчийн карт карт c) Аялагчийн чек Американ Экспресс бол цэнэглэгч картаас гадна аялалын үйлчилгээгээрээ олонд танигдсан глобал брэнд юм. 19-р зуунд усан онгоцны тээвэрлэх үйл ажиллагаагаар гараагаа эхэлж 1900 оны дунд
  • 7. үеэс аялал жуулчлалын салбарлуу орон өргөжин тэлж одоогоор хэрэглэгчдийн ойлголтонд нэр хүндтэй, найдвартай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн итгэлийг хүлээж чаджээ. Бизнесийн аялал Хувийн аялал d) Санхүүгийн зөвлөгөө Тэд аялалыг багц болгон хүргэдэг бөгөөд очих газар, үйлчигээг нь төлөвлөсөн байдагт гол давуу тал нь оршино. 2. Үнэ Американ Экспрессийн картны үйлчилгээний үнэ нь тогтсон нэг үнэтэй бол аялалын үйлчилгээ нь очих газар, хийх үйл ажиллагаа нь аль вэ гэдгээс хамааран ялгаатай үнэ тогтоож өгдөг. Гэвч энэхүү курсын ажилдаа банкны үйл ажиллагаа талаас нь судалж байгаа учир аялалын үйлчилгээний талаар мэдээллийг орхие. Карт болон санхүүгийн үйлчилгээ Ногоон карт-95$ Алтан карт-125$ Платинум карт-450$ Зинк карт-25$ Блу карт-0$ Голд Делта карт-95$ Пасс карт-0$ Урьдчилсан төлбөрт карт-0$ Хилтон Хонорс- 75$ 3. Хуваарилалт 1986 онд анх Нью-Иорк хотын дэлхийн санхүүгийн төврүү нүүсэн. 2002 онд өөрийн гэсэн шинэ төв байртай болсон. Канадын салбар нь 3000 ажилтантай, Онтарио хотод үйл ажиллагаагаа явуулдаг. Англид 9 оффистой төв нь Аmex House-д байрлана. Үйл ажиллагааны хуваарилалтыг
  • 8. a) Арилжааны банк b) Үнэт цаасны газар c) Сүлжээгээр дамжуулан хийдэг. Хуваарилалтын дундаж зардал нь АНУ-д 1,9% байдаг бөгөөд үүний 0,1% нь арилцааны банкруу, 1,7% нь үнэт цаасны газарлуу, 0,09% нь сүлжээний газарт ногддог ажээ. 4. Идэвхижүүлэлт 1960, 1970-аад оны үед Американ Экспресийн удирдлага нь аялагчын чех болон цэнэглэгч картаа сайжруулах арга замыг хайж эхэлсэн. Мастер charge (одоо мастер карт) картын өрсөлдөөн ширүүсч, аялагчийн картын хэрэглэгчидийн тоо багасах аюул ихэссэн. Учир нь Американ Экспрессийн хэмжээ бага боловч олж байгаа ашиг нь бусдын анхааралыг татахуйц их байсан. Хэрэв Американ Экспресс нь хэмжээний худалдан авалт олж эзэмших нь орлогын шинэ эх үүсвэр олох боломжтой 1968 онд crack нь Американ Экспрессээс 3 дахин том компанийг сонгосон бөгөөд энэ нь гал унтраагч “Америка групп даатгалын компани ба 4 өөр компани харъяалагдсаж байсан нь сүүлд зарагдсан. Удирдлагын хйиж гүйцэтгэсэн өөрчлүүлэлтэд 1971 онд аялалтай холбоотой үйлчилгээний талаар сэтгүүл гарсан. Howard Clark нь Американ Экспрессийн Mаркетингийн стратеги болон зар сурталчилгааны үйл ажиллагааг идэвхтэй явуулж байсан анхны ерөнхийлөгч юм. 1960 он буюу түүнийг албан тушаалд томилогдохоосоо өмнө жилийн зар сурталчилгаа нь төсөв нь ердөө 1 сая. Clark 1962 онд Benton and Boules, Ogihy Mather гэх мэт зар сурталчилгааны агентлагуудтай хамтарч сурталчилгааны компанит ажил өрнүүлсэн. Шинэ агентлаг нь Американ Экспресс –н орчин үеийн анхны уриа үгийг гаргасан нь “Аялдаг хүмүүсийн компани” юм. Эхний үеийн компанит ажил 1970-аад оны үед АЕ нь Олилвийн танилцуулсан “тралд дуртай хүмүүсийн компани” гэсэн уриа үгтэй адил үйлчилгээ болгоныг ийм уриатай байлгахыг хүссэн. Огилви дахин уриа үг гаргасан нь: “Гэрээсээ тэдэнгүйгээр бүү гараарай”- аялагчийн чек
  • 9. “Гэрээсээ бидэнгүйгээр бүү гараарай” –аялалын цэнэглэгч карт үйлчилгээ Аялагчийн чекийг Малденгаар дамжуулан уриа үгээ хэлүүлсэн.1974 онд компани “цэнхэр хайрцагтай” логогоо гаргасан нь Американ Экспресс цагаанаар бичсэн цэнхэр дэвсгэртэй байна. 3.1.4.1 Американ Экспресс компаний лого 1985 он гэхэд Американ Экспресс нь жилийн маркетингийн үйл ажиллагаандаа 500 сая $-ийг зарцуулах болсон нь тэр үед Robinson “Маркетинг бол бидний нэр, тэргүүний үйл ажиллагаа юм” гэж хэлсэн байдаг. Хэрэглэгчийн үйлчилгээг онцлох нь: АЕ-ийн маркетингийн хөтөлбөрийн түлхүүр элемент нь хэрэглэгчийн үйлчилгээ юм. Робинсон хэлэхдээ “Чанар бол бидний патентийн хамгаалалт юм” гэж хэлсэн бөгөөд СЕӨ болохоосоо өмнө “үйлчилгээний чанарыг хэмжих системийг хөгжүүлсэн түүний зорилго нь хэрэглэгчийн үйлчилгээний ажилтны 99 хувийн алдаа дутагдалгүйгээр ажиллах зорилгыг тавьсан. Чанарын ш-г байгуулсан нь менежер болон ажилчид сайн үйлчилгээ түгээхэд сурахлцах боломжийг олгосон. 1980-аад оны сурталчилгаа - Do you know me? “Do you know me? Буюу та намайг мэдэх үү? гэсэн компанит ажлыг ахимаг насны амжилттай сайн бизнесменүүдийг зорилтот зах зээлээ болгон авсан бөгөөд 9 жилийн турш явагдсан нь хэрэглэгчийн тоо 4 дахин өссөн буюу 12 саяд хүрсэн. Зах зээлийн сигментийн 40-г олж авсан. Харин удалгүй өсөлт нь удааширсаар Американ Экспресс нь бусад сигмент дахь өсөлтийг тооцсон. 1980-ахад оны үед бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг нэмэгдсэнтэй холбогдуулан хотын залуу мэргэжилтэй эмэгтэйчүүдийг сигментээ болгосон. 1983 онд 2,5 сая эмэгтэйчүүд л Американ Экспрессийн картыг эзэмшдэг байсан бөгөөд сигментийг өөрчилснөөр энэ тоог 5 дахин өсгөнө гэж таамаглажээ. Судалгааны үр дүнд эмэгтэйчүүд санал болгосон компанит ажил эерэг үр дүн үзүүлээгүй бөгөөд энэ нь нэр хүнд амжилтаас хамаарах хамаарал нь бага байсан бөгөөд харин сонирхолтой хэв маягаар амьдардаг хүмүүс тус ажилд эеэрг зан төлөв үзүүлжээ. Тиймээс Американ Экспресс нь “Сонирхолтой амьдрал” нэртэй компанит ажлыг өрнүүлсэн. Зар сурталчилгаа нь “олон янзын сонирхолтой хүмүүсийг тусгасан” удалгүй эмэгтэй хүнд тус картын хэрэглэхгүй хэрэглээ нь эрчүүдийнхээс 2 дахин илүү байсан. 1984 он гэхэд Американ Экспрессийн 27% болсон нь 1970 оныхоос 17%-иар нэмэгджээ. 1989 онд Американ Экспрессийн зар
  • 10. сурталчилгаандаа зарцуулах зардал нь 250 сая долларт хүрсэн байсан нь Visa ба Мastercard- ийнхаас 2 дахин их байлаа. Монгол улс даяар нийт 500 салбар нэгжтэй ХААН Банк нь Монгол улсын хамгийн том арилжааны банк бөгөөд Монгол улсын нийт айл өрхүүдийн 80 гаруй хувьд банкны үйлчилгээ хvргэн ажиллаж байна. Тус банк нь том аж ахуйн нэгж байгууллагууд, жижиг дунд бизнес эрхлэгчид болон иргэд гэх мэд олон бvлэгт банкны иж бvрэн үйлчилгээ үзүүлдэг Монгол банкнаас авсан Банк санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани (ХХК) юм. Дэлгэрэнгү й... Маркетингийн мөн чанар –the nature of marketing Маркетинг гэж юу вэ? Гэсэн асуулт дээр өнгөрсөн 40 орчим жил нилээд анхаарал хандуулж ихээхэн хэмжээний бүтээл туурвигдсан. Ялгарах, онцлох маркетингийн үйл явц, маркетингийн үүсгэн байгуулсан мэргэжлийн байгууллагууд, маркетингийн чиг
  • 11. хандлага(философи) зэргээс олон тооны тодорхойлолтуул бий болсон байна. Жишээ нь: Маркетингийн дипломтой их сургуулийн тодорхойлолт: “. . . хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, сэтгэл хангалуун байдлыг урьдчилан таамаглахын тусламжтайгаар менежментийн үйл явцыг тодорхойлогч” 1985 он Америкын Маркетингийн Ассоциаци арай урт гэвч урьдчилан таамаглахаараа адилхан маркетингийн тодорхойлолтыг дэвшүүлсэн: “Маркетинг нь хувь хүний эсвэл байгууллагын зорилгыг хангах солилцоо бий болгохын тулд бараа, үйлчилгээ, санааны бүтэц, үнэ бүрдэлт, идэвхжүүлэлт, хуваарилалтыг төлөвлөх үйл ажиллагаа юм.” Хэдий тийм ч энэ тодорхойлолт эсвэл хувилбаруудыг зохиогчид элдэв янзаар хэрэглэдэг (жишээ нь McCarthy and Perreault, 1990он; Dibb et al., 1991 он; Kotler, 1991он;), Литтлер болон Вилсон(1995,ху 1) нарын санаа нь зарим Европын гарын авлалгуудтай (Foxall, 1984он; Baker, 1987он гэх мэт) тохирч байх нь бий. АМА-ийн тодорхойлолт нь бүхнийг хамарч чадахгүйгээс хойш маркетингд зайлшгүй шаардлагатай болон шаардлагагүй заагийг ялгаж салгаснаараа болхи, хэрэглэхэд тохиромжгүй тодорхойлолтуудаас илүү байна. АМА-ийн тодорхойлолтын маркетингийн орцын санаа нь байгууллагын маркетингийн салбараар удирдуулсан нарийн үйл явц бөгөөд маркетингийн саяхны онолын бүтээлийн олонх нь маркетинг нь бизнесийн хандлага болон байгууллагын философиос үүдэн улам бүр маркетингтай концепцитой болсоор байгаа байна. МсDonald стратегиэр биш харин маркетингийн хандлага, стратеги хоѐулангаар нь зах зээлийг эзэлсэн. (1989, ху-8): “ Маркетинг нь бүх байгууллагын нөөцөөр сонгож авсан хэрэглэгчдийн хэрэгцээг хангах, оролцогч талуудын зорилгодоо хүрэхийн төлөөх ашиглаж болох удирдлагын үйл явц юм.” Дрикер(1973) маркетингийн чиг хандлагын талаарх доорх тодорхойлолтыг дэвшүүлсэн: “Маркетинг нь боловсон хүчин эсвэл үйлдвэрлэл гэх мэт бусад бодлогын салангид функц дээр үндэслэгдэж чадахгүй. Энэ нь нэгдүгээрт бүх л бизнесийн хамгийн гол
  • 12. хэмжээс юм. Худалдан авагчдын үзэл бодол, үзэл бодлын эцсийн үр дүн нь бүхэлдээ бизнесийг харуулдаг.” Дрикер ач холболдол бүхий өөрчлөлт нь онцгой ач холбогдолтой гэж бичснээс хойш өөрчлөгдөж буй дэлхийн одоо цагт өрсөрдөхүйц байрлалд хандах нь чухал гэдгийг тодорхойлсон. Иймээс маркетингийн агуулга нь: Өрсөлдөгч ач холбогдол Бага хэмжээний Том хэмжээний Бага хэмжээний Өөрийн ашиг Өрсөлдөгчид Худалдан авагчийн ач сонирхолд төвлөрсөн төвлөрсөн холбогдол Том хэмжээний Худалдан авагчид Зах зээлийн баримжаалсан жолоодлого Зураг 1.1 Худалдан авагч болон өрсөлдөгч чиг хандлага (adapted from Day, 1990) Удирдлагын чиг хандлага нь юуны өмнө худалдан авагчийн хүсэл шаардлагын өөрчлөлтийг тодорхойлогч дээр тооцлол хийж өрсөлдөгчдөөс илүүтэйгээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэлт сайн хийх болж байна. (Doyle, 1987;Wilson and Fook, 1990). Зураг 1.1-д үзүүлсэн гол зүйл нь худалдан авагчид болон өрсөлдөгчдийн эсрэг тэсрэг байдлыг харуулсан. Аж ахуй нэгж нь худалдан авагчдын хүлээлтээс багач болов дассан, өрсөлдөгчийн үйл ажиллагаанаас ч үл ялиг сайн ажиллагааг явуулах хэрэгтэй. Ингэж чадвал аж ахуй нэгж нь амжилтанд хүрнэ. Мөн Зураг 1.1-т худалдан авагч баримжаат, өрсөлдөгчид болон өөрсдөө төвлөрсөн категориуд байна. Өөртөө төвлөрсөн категори нь өөрөө өөрийгөө шинжлэдэг ба жилээс
  • 13. жилд ажлынхаа гол гол үзүүлэлтүүдийг сайжруулахад эсвэл өрөлдөгчидтэйгээ шууд харьцуулалт хийж борлуулалтын тоо хэмжээг өсгөх дээр анхаарлаа хандуулдаг. Тиймээс чиг хандлага нь стратегийн тодорхой нөхцөлд хөнөөлтэй байж болох юм. Маркетингин хандлагаар зах зээлийг жолоодох нь туйлын эсрэг тэсрэг байх ба худалдан авагчийн хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө өрсөлдөгчтэйгээ шууд харьцуулалт хийж балансыг барьж хэрэгтэй Маркетинг гэж юу вэ? Written by petroleum Monday, 01 August 2011 10:49 There are no translations available. Маркетинг гэдэг ойлголтыг энгийнээр зах зээл судлал гэж ойлгож болно. Хүний нөөцийн удирдлага гэхээр байгууллагын боловсон хүчний асуудлыг удирдан зохицуулдаг, Санхүүгийн удирдлага гэхээр мөнгө санхүүгийн асуудлыг удирддаг шиг маркетингийн удирдлага гэдэг бол мөн нэг зүйлийг удирдаж л таарна. Тэр удирдах зүйл нь зах зээл хэмээх хөлгүй далай юм. Зах зээл гэж юу вэ? Нарантуул захаар төсөөлөн ойлгож болно. Энэ зах зээл мөн үү гэвэл мөн. Зах зээл гэдэг бол нэг талаас үйлдвэрлэгч /нийлүүлэгч/ нөгөө талаас хэрэглэгч, харин тэднийг хооронд нь холбодог зуучлагч зэргээс бүрдэх болно. Эдгээрийн хоорондын нарийн үйл ажиллагааг судлан зохицуулах боломж механизмыг судалдаг ухааныг маркетингийн удирдлага гэдэг. Маркетингийн үндэс гэсэн хичээлээр маркетингийн үндсэн нэр томьѐо ойлголтыг судалдаг бөгөөд маркетингийн удирдлага хичээлээр арай ахисан түвшний маркетингийн стратегийн томьѐоллуудыг судалдаг. Маркетинг гэдэг ойлголтыг ойлгохын тулд хамгийн гол нь маркетингийн иж бүрдлээ /marketing mix/ ойлгох хэрэгтэй. Маркетингийн иж бүрдэл гэдэг бол 4Р юм. 1. Product - Бүтээгдэхүүн /энэ ойлголтонд 3 зүйл ордог. Бараа, үйлчилгээ, санаа гэсэн 3 зүйл нь бүтээгдэхүүн гэсэн ойлголтыг төлөөлөх болно. Талх, саван, машин зэрэг нь материаллаг бараа юм. Нөгөө талаар бүтээгдэхүүн юм. Реклам, сурталчилгаа, дуу шүлэг гэх мэт шинэ санаа нь патентлагдсан тусгай эрх аван баталгаажуулдаг бүтээгдэхүүн юм. Энэ тухай зар сурталчилгааны хуулиас харж болно./ 2. Price - Үнэ /Энэ нь хууль, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд нэгдмэл байдлыг үүсгэдэг. Үнийг бүтээгдэхүүнээс нь салангид авч үзэж болохгүй гэж үздэг. Хэрэглэгч бүтээгдэхүүний үнийг асуугаад үнээр нь чанарыг төсөөлөн ойлгодог. Хэт үнэтэй зүйл маш хямдхан зарагдаж байхад хэрэглэгчийн сэтгэл зүй ихэнхдээ хүлээж авдаггүй. Үнэ нь эрэлт, өрсөлдөөн, зардалд үндэслэн тогтдог./ 3. Promotion - Идэвхжүүлэлт /Идэвхжүүлэлтийн иж бүрдэлд зар сурталчилгаа, РR, биечилсэн худалдаа, борлуулалтын
  • 14. урамшуулал гэх мэт ордог. Зарим хүмүүс маркетинг гэдгийг зөвхөн зар сурталчилгаа мэтээр явцуу ойлгодог. Гэтэл энэ нь маркетингийн иж бүрдлийн нэг элементийн дэд нэг элемент шүү гэж хэлмээр байна. / 4. Place - Хуваарилалт /Зуучлалын хэлбэрүүд орно. Хуваарилалтын суваг нь 2 төрөлтэй. Биет болон биет бус гэсэн. Биет хуваарилалт гэдэг нь (логистик, ложистик янз бүрээр хэлдэг) бараа бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэхэд тээврийн ямар хэрэгслүүдээр хэд дамжуулан зөөж байна вэ гэдэг асуудлыг хамарна. Усан онгоцоор, агаараар, автозамаар гэх мэтчилэн. Биет бус хуваарилалт гэдэг нь хэдэн хүн зуучилж дундаас нь ашиг олж байна вэ гэдгийг хамрах болно. Бөөний худалдаачин, жижиглэн худалдаачин гэх мэт./ Маркетингийн иж бүрдэл дээрх үндсэн 4-х хольцоос бүрддэг. Гэтэл үйлчилгээний маркетинг гэхээр 7р яригддаг. Үндсэн 4р дээр ХҮН, ОРЧИН, ҮЙЛ АЖИЛЛАГАА гэсэн 3р нэмэгддэг. Мөн аялал жуулчлалын маркетинг дээр Partnership - хамтын ажиллагаа гэсэн Р бас нэмэгддэг. Сүүлийн үед Packaging-сав баглаа боодол гэсэн Р-г хольцод оруулан ярих болсон ба олон улсын маркетинг дээр Рolitic- улс төр гэсэн Р мөн шинээр оруулахаар яригдаж байгаа. Энэ чиглэлийн доктор болон судлаачид өөр өөрийнхөөр онол зохион ярьдаг гэхэд нэг их хилсдэхгүй. Боловсролын маркетинг, урлагийн маркетинг, аялал жуулчлалын маркетинг, хувь хүний маркетинг, олон улсын маркетинг, байгууллагын харилцааны маркетинг, дотоод маркетинг гадаад маркетинг бүр сүүлдээ ногоон маркетинг гэх мэтчилэн ярьж маркетинггүй зүйл байхгүй болсон. Маркетинг бол харьцангуй залуу онол. Үүний баталгаа бол маркетингийн загалмайлсан эцэг хэмээн нэрлэгддэг Ф.Котлер одоо амьдаар барахгүй түүний маркетингийн удирдлага хэмээх ном нь хамгийн олон удаа хэвлэгдсэн бест селлер номоор тодроод байна. Америкад 3 котлерийн холбоо гэж байдаг. Түүний сайтаар та бүхэн орж сонирхож болох юм. Маркетингийг зарим хүмүүс шүүмжилдэг. Хэт хүний материаллаг сонирхлыг дэвэргэдэг, хэрэггүй хэрэгцээг бий болгодог гэх мэтээр. Эдийн засгийн хязгаарлагдмал нөөцийг үр ашиггүй цацаж, дуусгахын төлөө тэмцдэг гэж. Энэ нь нэг талаар үнэн. Гэвч маркетингийн ачаар бид өөртөө тохирсон тохиромжтой, хэрэглэхэд хялбар, өрсөлдөхүйц барааг цаг хугацаа хөрөнгө мөнгөө хэмнэн сонголттойгоор авах боломжтой болж байна. Маркетингийн ачаар амьдралын чанар сайжирч байна гэж ойлгож болно. Би чанартай үнэ хямдтай барааг авах боломжтой болно гэж хэлэхгүй байгаагийн учир нь энэ нь тийм нийтлэг шаардлага биш юм. Бүтээгдэхүүний нийтлэг шаардлага өөрөөр хэлбэл олон улсын түвшинд гарах бүтээгдэхүүн дараах гурван шаардлагыг хангасан байх ѐстой гэж үздэг. 1. Тохиромжтой. /Тухайн хэрэглэгчдэдээ тохирсон. Хэрэв монголд гаргаж байгаа бол хамгийн гол нь хямд, монгол хэрэглэгчийн зан төлөвт тохирсон байх ѐстой. Энд стандартчилалын тухай яригддаг. ISO 9000,9001 гэх мэт / 2. Хэрэглэхэд хялбар. /Ажиллагаа багатай. Хүн болгон хэрэглээгээ хялбарчилсан байдлаар хангахыг хүсч байдаг. 2-3 кноп дарсанаас 1-г дарсан нь дээр гэх мэт. Энэ нь хүний төрөлхийн шинж чанар./ 3. Өрсөлдөхүйц байх. /Бусад ижил нэр төрлийн бараанаас ямар нэгэн шинж чанараараа илүү өвөрмөц, чанартай ч гэдэг юм уу./ Дээрх гурван шаардлагыг хангасан байвал олон улсын түвшин дэх бүтээгдэхүүний шаардлагыг хангана гэж үздэг. Бизнесийн байгууллагын маркетингийн үйл ажиллагаанд олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд тэдгээрийн нийлбэрийг маркетингийн орчин гэнэ. Байгууллагын маркетингийн системийг төлөвлөж байгаа менежерүүд тухайн системд нөлөөлж болох хүчин зүйлүүдийг сайн мэдэрч байх ѐстой. Маркетингийн орчны хүчин зүйлүүдийг 2 хэсэгт хуваан авч үзнэ. 1 . Макро орчин 2 . Микро орчин
  • 15. Зураг 1 “Маркетингийн орчны хүчин зүйлүүд” МИКРО ОРЧИН Аливаа бизнесийн байгууллагын үндсэн зорилго нь ашиг олох явдал байдаг. Маркетингийн удирдлага нь микро орчны бүх хүчин зүйлүүдийг харгалзан үзсэний дүнд өөрийн байгууллагын бусдаас ялгарах давуу тал, сул тал, байгууллагын боломж, мөн тохиолдож болзошгүй аюулын талаар мэдэх боломжтой юм. Микро орчны хүчин зүйлүүд нь байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлдэг. Микро орчны хүчин зүйл: Зураг 2 “Микро орчны хүчин зүйлс” v Компани (Company) Компаний дотоод зохион байгуулалтын нэгж хэсгүүд болох удирдлага, санхүү, хүний нөөцийн албад зэргийг судалж, маркетингийн төлөвлөгөөнд тусгах шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл, маркетингийн удирдагчид компаний бусад салбар нэгжүүдтэй нягт холбоотой ажиллах ѐстой. Жишээ болгож, АНУ-ын унадаг дугуйны томоохон үйлдвэрлэгчдийн нэг Чикогийн “Швинн байсикл” компаний тухай авч үзье. Маркетингийн төлөвлөгөө боловсруулахад “Швинн”компаний маркетингийн албаны удирдагчид нь дээд удирдлага, санхүүгийн алба, эрдэм шинжилгээний ажлын алба, материал-техникийн хангамжийн алба, үйлдвэр, нягтлан бодох анги зэрэг өөрийн компаний дотоодын бусад нэгжүүдийн ашиг, сонирхлыг харгалзан үзэх ѐстой. Эдгээр нэгж хэсгүүдийн хоорондын хамаарал нь дараах байдлаар илэрч байна. Санхүүгийн алба маркетингийн төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хөрөнгийг бий болгох, түүний ашиглалтанд хяналт тавьж байдаг. Эрдэм шинжилгээний алба нь хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зохион бүтээх, түүнийг үйлдвэрлэх үр ашигтай аргыг боловсруулах техникийн асуудлыг эрхэлж байна. Материал-техникийн хангамжийн алба нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэгцээтэй эд анги, хэсгүүдийг шаардагдах хэмжээгээр нь үйлдвэрлэн гаргах хариуцлагыг хүлээнэ. Нягтлан бодох бүртгэлийн алба нь маркетингийн албыг тавьсан зорилгодоо амжилттай хүрэх, тэр үйл ажиллагаанд нь тусалж, орлого, зарлагыг нь тооцож байдаг. Маркетингийн төлөвлөгөөнд эдгээр нэгж хэсгүүдийн үйл ажиллагааг хооронд нь уялдуулж, хамаарлыг гаргах асуудал ихээхэн чухал ач холбогдолтой байна. v Нийлүүлэгч (Suppliers)
  • 16. Нийлүүлэгч гэж тодорхой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болон үйлчилгээг явуулахад зайлшгүй шаардлагатай түүхий эд, материалын нөөцөөр хангагч хувь хүн болон байгууллагыг хэлнэ. Нийлүүлэгчдийн жигд нийлүүлэлт, нийлүүлж буй барааны чанар, үнэ, хүрэлцээ зэрэг нь үйлдвэрлэгчийн маркетингийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, үнэ, үйлдвэрлэлийн тогтвортой байдалд шууд нөлөө үзүүлж байдаг. Түүнээс гадна компани ажиллах хүч, тоног төхөөрөмж, түлш, цахилгаан эрчим хүч, компьютер, бусад эд юмсыг худалдан авах ѐстой болдог. Эдгээр нь компанийг тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахад зайлшгүй хэрэгтэй. “Нийлүүлэгчдийн орчин” дахь үйл явдлууд компаний маркетингийн үйл ажиллагаанд бодит нөлөөллийг үзүүлж чадна. Аль нэгэн материалын хүрэлцээгүй байдал, ажил хийлт, бусад үйл явдлууд жигд нийлүүлэлт, ажлын хуваарийн графикийг алдагдуулахад хүргэдэг. Цаг үеийн төлөвлөгөөнд борлуулалтын бололцоот хэмжээг багасгаж, харин хэтийн төлөвлөгөөнд түншүүдээс пүүст аятайхан байдлыг бий болгохоор асуудлыг зохицуулах хэрэгтэй. v Зуучлагч (Intermediaries) Зуучид гэдэг нь эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах, хүргэх, сурталчлахад туслах үүрэг бүхий байгууллага болон хувь хүмүүсийг хэлнэ. Үүнд бөөний худалдаачин, жижиглэнгийн худалдаачин, логистик хамаарна. ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДААЧИН (RETAILING) Компаний бүтээгдэхүүн, үйлчилгээг эцсийн хэрэглэгчдэд дамжуулан худалдах үйл ажиллагааг эрхэлж буй хувь хүмүүс болон байгууллагын нэгдэл юм. 1. Жижиглэнгийн худалдаачдыг бүтээгдэхүүний нэр төрөлжилтийн хувьд дараах байдлаар ангилна. Хязгаарлагдмал дэлгүүр (Limited-line store): Тодорхой нэг бүтээгдэхүүнээр эсвэл цөөн тооны бүтээгдэхүүний хүрээнд төрөлжсөн хэлбэр юм. Жишээ нь: IKEA гэрийн тавилга, Ethan Allen тавилга гэх мэт Агуулах худалдаа (Category killers): Тодорхой нэг бүтээгдэхүүнийг өргөн сонголт, хямд үнээр авах боломжийг бүрдүүлсэн байдаг. Жишээ нь: “Home Depot” агуулах худалдаа, “Staples” төв гэх мэт Их дэлгүүр (Department store): Эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцас, гэр ахуйн бараа, тавилга, цагаан хэрэглэл гэхчлэн бүтээгдэхүүний олон төрлөөр төрөлжсөн томоохон худалдааны төв юм Нийтийн худалдаа (Mass merchandiser): Их дэлгүүрийг бодвол өргөн хүрээг хамрах ба илүү нарийн ангилагдсан байдаг. Супермаркет (Supercenters): Hypermarket-аас арай жижиг боловч бараа материал, хүнсний бүтээгдэхүүнийг хямдруулсан үнээр авах боломжийг бүрдүүлсэн томоохон худалдааны төв юм.
  • 17. Хямдралтай худалдаа (Off-price retailers): Алдартай, брэндийн нэр бүхий бүтээгдэхүүнийг хамаагүй хямд үнээр авах боломжтой худалдааны төв юм. 1. Жижиглэнгийн худалдаачдыг өмчлөлийн хэлбэрийн хувьд дараах байдлаар ангилна. Жижиглэнгийн худалдааны сүлжээ (Chain stores): Төв эзэмшигч, удирдлагын хяналтан дор худалдааны үйл ажиллагаа эрхэлж буй дэлгүүрийн нэг төрөл юм. Хувийн худалдаа (Independent Retailers): Жижиглэнгийн худалдаанаас 43% хүртэлх ашиг олох боломжтой. Биечилсэн, нөхөрсөг худалдаа өрнөх давуу талтай. Нэгдсэн төв (Cooperatives): Худалдан авалтын өсөлт болон сурталчилгааны хүчээр нэгдсэн хувийн худалдааны бүлэг юм. 1. Жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний хувьд дараах байдлаар ангилагдана. Өөртөө үйлчлэх дэлгүүр (Self-service Store) - Жишээ нь: Kmart Жижиглэн худалдаалах барааг өөрөө сонгох дэлгүүр (Self-selection Store) –Жишээ нь: Winn-Dixie, Kroger хүнсний дэлгүүр Бүх төрлийн үйлчилгээ үзүүлэгч төв (Full-service Retailers) – Жишээ нь:Dillard’s, Macy’s БӨӨНИЙ ХУДАЛДААЧИН (WHOLESALER) Бүтээгдэхүүн, үйлчилгээг жижиглэнгийн худалдаачин, борлуулагчид зарим тохиолдолд шууд эцсийн хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээг эрхэлж буй зуучлагчид хамаарна. Бөөний худалдаачдын үүрэг: - Худалдаж авах, нэр төрлөөр ангилах (Buying and assortment building) - Бөөнөөр борлуулах (Bulk breaking) - Хадгалах (Warehousing) - Тээвэрлэх (Transportation) - Санхүүгийн үйл ажиллагаа (Financing) - Эрсдлийн харилцаа (Risk bearing) - Зах зээлийн мэдээлэл (Market information) - Удирдлагын үйлчилгээ,зөвлөгөө (Management services and counseling) Бөөний худалдаачдын ангилал:
  • 18. Зураг 3 “ Бөөний худалдаачдын ангилал” Борлуулалтын салбар (Sales branch): Боломжит нөөцийн хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээг тээвэрлэх, захиалгыг нийлүүлэх асуудлыг хариуцна. Борлуулалтын алба (Sales office): Бүс нутгийн хэлтсүүдэд бүтээгдэхүүнийг хүргэх асуудлыг хариуцсан удирдлагын нэг хэлбэр юм. Гэхдээ зөөж тээвэрлэх асуудлыг хариуцахгүй. Худалдааны яармаг (Trade fair): Бүтээгдэхүүн, үйлчилгээг бөөний болон жижиглэнгийн худалдаачдад хүргэхэд чиглэсэн тодорхой цаг хугацааны турш үргэлжлэх үзэсгэлэн худалдаа юм. Худалдааны төв (Merchandise mart): Бөөний худалдаа эрхлэгчдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний байнгын үйл ажиллагаа явагдаж байдаг. Бөөний худалдааны төв (Merchant wholesaler): Бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхой нэрийн дор хувиараа борлуулагч юм. Жишээ нь: Өөрөө өөртөө үйлчлэх бөөний худалдааны төв, шуудангаар бараа нийлүүлэх төв… гэх мэт Худалдааны зуучид ба биет төлөөлөгч (Agents and Brokers): Бүтээгдэхүүн, үйлчилгээг хувиараа борлуулагчдын дараагийн төрөл бөгөөд ялгаатай тал нь тодорхой нэрийн дор үйл ажиллагаа явуулах боломжгүй. Жишээ нь: Дуудлага худалдааны байгууллага, худалдааны зуучид, үйлдвэрлэгчийн биет төлөөлөгч Үйлдвэрлэгчийн биет төлөөлөгч (Manufacturers’ agent): Үйлдвэрлэгчтэй холбоо тогтоосноор албан ѐсны төлөөлөгчөөр ажиллах эрх бүхий бөөний худалдаачны нэг төрөл юм. ЛОГИСТИК (LOGISTIC) Зах зээлийн логистикийн төлөвлөгөө нь дараах асуудлын хүрээг хамардаг. Хэрэглэгчдэд хүргэх компаний үнийн саналыг шийдвэрлэх Хамгийн сайн, найдвартай сувгийг сонгох Үйл ажиллагааны давуу талыг хөгжүүлэх Үр дүнг хэрэгжүүлэх v Хэрэглэгч (Customer ) Хэрэглэгчид нь тухайн компаний барааг худалдан авч байгаа болон авах бололцоотой хүмүүс юм. Хэрэглэгчийн онцлогоос хамааруулан 5 төрлийн зах зээлийг судлан авч үздэг. Зураг 4 “Хэрэглэгчийн зах зээлийн төрлүүд” 1. Хэрэглэгчийн зах зээл (Customer market) Амин хувийн хэрэгцээнд зориулан бараа, үйлчилгээ худалдан авч байгаа өрх гэр, хувь хүмүүсийн нийлбэрийг хэлнэ. 1. Бизнесийн зах зээл (Business market)
  • 19. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох зориулалтаар бараа худалдан авч байгаа байгууллага, хүмүүсийн нийлбэрийг хэлнэ. 1. Зуучлагчдын зах зээл (Retailer market) Бараа ба үйлчилгээг худалдаж аваад, тодорхой ашиг нэмсэний дараа дахин худалдаж байгаа байгууллага, бүлэг хүмүүс юм. 1. Засгийн газрын зах зээл (Government market) Төрийн үндсэн үүргүүдийг гүйцэтгэхийн тулд байгууллагын хэрэгцээндээ ашиглах, хэрэгцээтэй газар нь хуваарилах зорилгоор бараа, үйлчилгээ худалдан авч байгаа улсын байгууллагуудыг хэлнэ. 1. Олон улсын зах зээл (Global market) Өөрийн орноос бусад улс орны худалдан авагчид юм. v Өрсөлдөгч (Competitors) Ижил бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдаалж байгаа, ижил худалдан авагчдад үйлчилж байгаа пүүсүүдийн хооронд өрсөлдөөн үүсдэг. Өрсөлдөгч гэж ижил төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлж байгаа байгууллага, хувь хүмүүсийн нэгдэл юм. Аж ахуйн байгууллагын маркетингийн системд гол нөлөө үзүүлдэг хүчин зйүл бол тухайн байгууллагын өрсөлдөх чадвар байдаг. Сайн маркетерууд өрсөлдөгчийнхөө маркетингийн үйл ажиллагааг байнга судалж, тэдний бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалтын систем, худалдааг идэвхижүүлэх программ зэргийн тухай тогтмол мэдээлэл эрэлхийлэх хэрэгтэй. Өрсөлдөөнийг судлахад өрсөлдөөний төрөл ба зах зээлийн бүтэц чухал байр суурь эзэлдэг. ӨРСӨЛДӨӨНИЙ ТӨРӨЛ Компанид өрсөлдөөний 3 эх үүсвэр байна. Үүнд: - Ижил бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Жишээ нь: Америкт PC компьютерийн үйлдвэрлэлээр Dell, HP, Sony, Apple зэрэг пүүсүүд хоорондоо өрсөлддөг. - Бие биеэ орлох чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Жишээ нь: Том стерео пянз үйлдвэрлэгчид лазерын пянз, кассет зэрэг үйлдвэрлэгчтэй өрсөлдөнө.
  • 20. - Худалдан авагчийн хязгаарлагдмал худалдан авах чадвар Ихэнх хэрэглэгчийн худалдан авах чадвар хязгаарлагдмал учир аль ч компани түүний төлөө өрсөлдөж болно. ЗАХ ЗЭЭЛИЙН БҮТЭЦ Чөлөөт өрсөлдөөн, монополист өрсөлдөөн, олигополист өрсөлдөөнт, цэвэр монополь гэсэн 4 гол төрлийн зах зээлийн бүтэц байдаг. Хүснэгт 2 “Зах зээлийн бүтцийн төрөл” Зах зээлийн бүтэц Чөлөөт Монополист Олигополист Цэвэр өрсөлдөөн өрсөлдөөн өрсөлдөөн монополь Өрсөлдөгчийн Маш олон Олон Цөөн Ганц тоо Өрсөлдөгчийн Жижиг Янз бүрийн Том Үгүй хэмжээ Ижил эсвэл янз Бүтээгдэхүүн Ижил Бараг ижил Онцгой бүрийн Худалдагч үнийг Бүрэн Үгүй Зарим Зарим тодорхойлох хэмжээгээр эсэх Шинээр үйлдвэрлэл Маш амар Амар Хэцүү Маш хэцүү явуулахад хэцүү эсэх v Харилцагч (Publics) Харилцагчид нь тавьсан зорилгодоо хүрэхэд нөлөө үзүүлэгч тодорхой ашиг сонирхол бүхий хэсэг бүлэг хүмүүс юм. Харилцагч зах зээлд үйлчлэх компаний үйл ажиллагаанд ашигтай ба сөрөг нөлөө үзүүлдэг. - Тааламжтай харилцагч, түүний сонирхол нь компанид нэн тааламжтай нөхцөл байдлыг бий болгоно - Хүссэн харилцагч, түүний ашиг сонирхлыг компани эрж байх боловч тэр болгон олддоггүй. - Хүсүүштэй биш харилцагч, түүний сонирхол компанийг зохистой биш байдлаар доройтуулж, тэгэхдээ хэрвээ гарч ирвэл аргагүйн эрхээр тэдэнтэй тооцоо хийхэд хүрдэг.
  • 21. Аливаа компанид 7 төрлийн харилцагчдын хүрээ үйлчилнэ.Үүнд: 1. Санхүүгийн харилцагч Компани өөрийгөө капиталаар хангах чадварт нь нөлөө үзүүлдэг. Санхүүгийн үндсэн харилцагчид бол банк, хөрөнгө оруулалтын компани, хөрөнгийн биржийн брокерийн компаниуд, хувь нийлүүлэгчид юм. 1. Мэдээлэл хэрэгслийн харилцагчид Мэдээллийн хэрэгслийн харилцагч гэж мэдээ, өгүүлэл, редакцийн тайлбарыг сурталчлан дэлгэрүүлэх байгууллагууд юм. Үүнд сонин сэтгүүл, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд орно. 1. Улсын байгууллага Удирдлага улсын хүрээнд үүсч, бий болж буй бүх зүйлийг заавал харгалзан үзэх ѐстой. 1. Харилцагч иргэд Компаний гаргасан маркетингийн шийдвэр хэрэглэгчдийн байгууллага, хүрээлэн байгаа орчны хамгаалагчид, үндэсний цөөнхийн төлөөлөгчид зэрэг хүн амын тодорхой хэсгийн зүгээс тавигдах асуудалтай тулгарч болно. 1. Орон нутгийн харилцагчид Аливаа компани орчны оршин суугчид, олон нийтийн байгууллага зэрэг орон нутгийн харилцагчидтай ажил төрлийн харилцаатай байдаг. Орон нутгийн хүн амтай харилцан ажиллах зорилгоор томоохон компаниуд тусгай хариуцан гүйцэтгэгчийг зориуд томилдог. 1. Ерөнхий олон нийт Компани өөрийн үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээнд олон нийт хэрэхэн хандаж байгааг байнга ажиглаж байх нь чухал. Гэхдээ ерөнхий олон нийтийн компанитай харьцах харьцаа зохион байгуулалттай хүчний хэлбэрээр гарч ирэхгүй, харин олон нийтийн нүдэнд тусах компаний дүр төрх, тэдний арилжаа, наймааны үйл ажиллагаагаар илрэн гарч байдаг. 1. Дотоод харилцагч Компаний дотоод харилцагч гэж өөрийн ажилчин, албан хаагчид, сайн дурын туслахууд, удирдагчид, захирлуудын зөвлөлийн гишүүдийг хэлнэ. Өөрийн дотоод харилцагч гишүүдийн саналыг мэдээлэх, тайлбарлах зорилгоор том компаниуд мэдээлэх хуудсыг хэвлэж, харилцаа холбооны бусад хэрэгслийг ашиглана.