SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 24
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 1
9
ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН ХАРЪЯА
ЗАВХАН АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР
2015он
Монгол Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны
2014 оны “Аудитын сэдэв батлах тухай” 20 дугаар
тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторт ҮАГ-аас 2015
онд нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний
төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн аудитын тайлан
Уг тайланг WWW.ZAVKHAN-AUDIT.MN сайтас үзнэ үү.
Аудитын тайлан, дүгнэлттэй
холбоотой асуудлаар нэмж Хаяг: Завхан аймаг
тодруулах асууж лавлах Улиастай сум
зїйл байвал 70463783 , Жинст баг,
70463612 дугаарын утас, Нутгийн захиргааны
ордон
факсаар харилцана уу 3 давхар 309 тоот
єрєє
Гүйцэтгэсэн :
Аудитор
Ч.Бямбасүрэн
Г.Заяа
Б.Мөнхнасан
Хянасан:
Дарга, Тэргүүлэх
аудитор
Х.Болдбаатар
Аудитын менежер
Б.Дагвасүрэн
2015.09.03
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 2
Аудитын зорилт, хамарсан хүрээ, арга зүй
Аудитыг Монгол Улсын Ерөнхий аудиторт ҮАГ-аас 2015 онд нийлүүлэх бүтээгдэхүүн,
ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлогдсон
ҮАГ-ын бүрэн эрхийн хүрээнд хийлээ.
Аудитын зорилт:
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар тодорхойлсон “Дархлаажуулалтын сан”,
“Соёл урлаг хөгжүүлэх сан”, “Автозамын сан” -гуудын үйл ажиллагаа, эдгээр сангаар
хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэнд аудит хийж, дүгнэлт гарган дүнг холбогдох
байгууллага, албан тушаалтанд танилцуулахад аудитын зорилт чиглэгдлээ.
Аудитыг дараах дэд зорилтын хэрээнд гүйцэтгэсэн болно.
Үүнд:
А. Хууль, эрх зүйн зохицуулалт оновчтой эсэх
Б. Сангийн хөрөнгийг хуульд заасны дагуу төлөвлөж бүрэн бүрдүүлж байгаа эсэх
В. Сангийн хөрөнгийг хууль тогтоомжид заасан зориулалтын дагуу зарцуулж, үр
дүн гарч байгаа эсэх
Г. Дотоод хяналт үр нөлөөтэй эсэх
Д. Шилэн дансны хуулийн хэрэгжилт
Хамарсан хүрээ:
Аудитад аймгийн “Дархлаажуулалтын сан, ”Соёл урлаг хөгжүүлэх сан”, ”Авто
замын сан”-гуудын үйл ажиллагаа, хариуцсан ажилтангууд болон холбогдох
байгууллагууд хамрагдлаа.
Арга зүй:
Аудитыг гүйцэтгэхдээ Төрийн хяналт шалгалтын стандарт, нийцлийн аудитын арга
зүйг ашиглан, байгууллагын үйл ажиллагааны талаар холбогдох албан тушаалтнуудтай
ярилцлага хийх, асуулга лавлагаа авах, баримт, материалд тулган баталгаажуулалт
дүн шинжилгээ хийх зэрэг арга зүйг ашиглахын зэрэгцээ аудитын хөтөлбөр горимын
дагуу нотлох зүйл цуглуулж, аудитын дүгнэлт, зөвлөмж өглөө.
Энэхүү аудитыг хийхдээ Төрийн хяналт шалгалтын стандарт, гүйцэтгэлийн аудитын
журмыг баримталсан бөгөөд журамд заасны дагуу аудитын дүгнэлтэд дэмжлэг болох
нотлох зүйлс, холбогдох бусад мэдээллийг ажлын баримт материалд хавсаргав.
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 3
НЭГ. АВТО ЗАМЫН САН
1.1 Орон нутгийн замын сангийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчинд
Автозамын тухай хууль болон Авто замын санг төлөвлөх, түүнд хөрөнгө төвлөрүүлэх,
захиран зарцуулах журам хамаарагдаж байгаа бөгөөд дээрх хууль, журмаар сангийн
хөрөнгийг төлөвлөх, орлогыг төвлөрүүлэх, захиран зарцуулахад хууль эрхзүйн
зохицуулалт муу, зарим зүйл заалтууд нь тодорхой бус, нарийвчлан тусгаагүй, үг
хэллэгүүд нь цаг үетэй нийцээгүй байна.
Тухайлбал: Замын сан төрийн санд данстай байх ба дээрх журамд найдвартай
ажиллагаатай арилжааны банкинд данстай байна гэж заажээ. Мөн сангийн хөрөнгөөр
хэрэгжүүлэх чиг үүргүүдийг нарийвчлан тусгаж өгөөгүй байна.
Иймээс сангийн үйл ажиллагааг зохицуулах эрхзүйн орчин бүрэн бүрдээгүй
байна гэж дүгнэлээ.
1.2 Аймаг орон нутгийн хувьд орон нутгийн замын санг бүрдүүлэх, хөрөнгийг
төлөвлөх, зарцуулах түүнд хяналт тавих, орон нутгийн чанартай зам гүүрийг эзэнжүүлж
бүртгэх ашиглах, засварлах, арчлан хамгаалах үйл ажиллагаатай холбоотой заавар,
дүрэм, журмууд боловсруулж мөрдөн ажиллаагүй байна.
Авто замын тухай хууль болон, Засгийн газрын 1998 оны 149 дүгээр тогтоолоор
батлагдсан “Авто замын санг төлөвлөх, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах
тухай” журамд сүүлийн жилүүдэд нэмэлт өөрчлөлт оруулаагүй мөрдөгдөж байгаа нь
сангийн үйл ажиллагааг бүрэн зохицуулж чадахгүй байна гэж үзлээ.
1.2 Сангийн үйл ажилллагааг зохицуулж буй дээрх журмуудын зарим заалт нь
Төсвийн тухай хууль, Засгийн газрын сангийн тухай хууль болон Авто замын тухай
хуулиудтай нийцэхгүй байна.
Тухайлбал: Дээрх журамд заасан Замын сангийн хөрөнгийг төлөвлөх хугацаа Төсвийн
хуулинд заасан төсвийн цагалбар болон, хүргүүлэх газрын нэр зөрүүтэй байна.
2.1 Сангийн яам сангийн орлогыг төлөвлөх ба хянахдаа нарийвчилсан тооцоо
судалгаагүй, тухайн онд төвлөрүүлэхээр тооцсон авто тээврийн болон өөрөө явагч
ЗОРИЛТ 1. Авто замын санг зохицуулах хууль, эрх зүйн зохицуулалт оновчгүй
байна.
ЗОРИЛТ 2. Орон нутгийн замын сангийн төлөвлөлт оновчтой биш , орлогыг бүрэн
бүрдүүлээгүй байна.
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 4
хэрэгслийн албан татвар, урьд оны төлөвлөгөөг үндэслэн төлөвлөж байгаа нь хуульд
нийцэхгүй байна.
Орон нутгийн замын сангаас санхүүжүүлж, хэрэгжүүлэх төсөл , арга хэмжээг
төлөвлөхдөө эдийн засгийн тооцоо судалгаа, зураг төсөвийг үндэслэн төлөвлөөгүй
дутагдал илэрлээ.
Мөн хэрэгжүүлэх арга хэмжээ,төсөл хөтөлбөрүүдийн төлөвлөгөөг батлахдаа
арга хэмжээ нэг бүрээр нэр зааж тодорхой тусгаагүй байна.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2014 оны 10 дугаар сарын
20-ны өдрийн хуралдаанаар орон нутгийн авто замын сангаас:
 Улиастай сумын зүүн, баруун зүгт авто замын хяналтын пост барихад
30.0 сая төгрөгийн
 Завхан аймгийн орон нутгийн зам засвар, арчилгааны ажилд 182,9 сая
төгрөг зарцуулахаар баталжээ.
2014 онд замын санд нийт 212,9 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөж, орон
нутгийн төсвийн орлогоос 239,2 сая төгрөг хувиарлажээ.
2.2 Тус аймгийн замын сангийн хувьд орон нутгийн орлогод төвлөрүүлсэн
орлогоос Сангийн яамнаас баталсан хувиарын дагуу хувиарлан орлогыг бүрдүүлж
байгаа нь Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийг зөрчиж байгаа бөгөөд орлогыг
хуулийн дагуу бүрэн төвлөрүүлэхгүй байна гэж үзлээ.
Хуулийн хэрэгжилт хангалтгүй, сангийн орлогыг хуулинд заасны дагуу төрөл тус
бүрээр бүрдүүлээгүй байна.
3.1 2014 онд авто замын санд 212,9 сая төгрөгийн төсөв баталснаас 185,3 сая
төгрөгийг зарцуулж үлдэгдэл 53,9 сая төгрөгийг орон нутгийн орлогод буцаан
төвлөрүүлжээ.
ЗОРИЛТ 3. Орон нутгийн замын сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, үр
дүн муу, санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр нь хуулиар тодорхойлсон зорилго, зорилттой
нийцэхгүй байна.
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 5
Аудитаар дараах зөрчил, дутагдлууд илэрлээ.
 Сангийн хөрөнгөнөөс “Барилгын хөгжлийн төв”-д барилгын зураг
магадлалын үнэд 1,6 сая төгрөгийг, Аймгийн ГХБХБГазарт барилгын
материалын сорил шинжилгээний лаборатори ажиллуулах ажлын
хөлсөнд 3,0 сая төгрөгийг тус тус зориулалт бусаар зарцуулсан нь
Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь заалт болон Засгийн газрын 1998 оны
149 дүгээр тогтоолоор батлагдсан “Авто замын санг төлөвлөх, түүнд
хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах тухай” журмын 4 дэх заалтыг
зөрчсөн тул төлбөрийн акт тогтоолоо.
Буурь хөрс ХХК-д Улиастай сумын нутаг дэвсгэрт барих ахмадын болон амьдрах
ордны барилгын талбайн зураг магадлалын үнэд олгосон 9,0 сая төгрөгийг Авто замын
сангийн Санхүүгийн тайлан баталгаажуулалтаар төлбөрийн акт тогтоогдсон байна.
 Төсөв захирагчын шийдвэргүй, батлагдсан төлөвлөгөөгүй “Улиастай
шинэ эхлэл хоршоо”-нд Богдын голын гүүрний барилгын 2013 оны
үлдэгдэл санхүүжилтэд 31,2 сая төгрөгийг олгосон
 Аймгийн Засаг даргын 2014 оны 09 сарын 12-ны өдрийн А/341 тоот
захирамжаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Авто замын пост
барих ажилд 28,5 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн байхад Авто
замын сангаас 28,0 сая төгрөгийг зарцуулсан.
 Төсөв захирагчын шийдвэргүй, батлагдсан төлөвлөгөөгүй Бүрдийн баян-
бүрд ХХК-д тойргийн хэсгийн камержуулалтыг суурилуулахад 6,9 сая
төгрөгийг олгосон
 Завхан “АЗ-ЗА” ХХК-д өвлийн цасны ажлын гүйцэтгэлд 12,4 сая төгрөгийг
гэрээ,шийдвэргүй зарцуулсан
 Иргэн н.Төмөрбаатарт Богдын гол багийн гүүрнээс доош ба дээшхи
үерийн хамгаалалтын далангийн шороо татах ажилд 16,0 сая төгрөгийг
тус тус олгосон нь Төсвийн тухай хууль болон Засгийн газрын 1998 оны
149 дүгээр тогтоолоор батлагдсан “Авто замын санг төлөвлөх, түүнд
хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах тухай” журмын 4 дэх заалтыг
зөрчсөн байна.
Дээрхи алдааг давтан гаргуулахгүйн тулд албан шаардлага хүргүүллээ.
3.2 Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг ТБОНӨХБАҮХАТХ-
ийн дагуу сонгон шалгаруулалт хийлгүйгээр шууд гэрээ байгуулах болон түлхүүр
гардуулах нөхцөлөөр гэрээ байгуулан ажилласан бөгөөд гүйцэтгэгч гэрээний үүргээ
биелүүлсэн байна.
3.4 Орон нутгийн замын сангийн хөрөнгөөр нийт 14 төсөл арга хэмжээг
хэрэгжүүлсэн байна.
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 6
Тус сангаас Сангийн сайд, зам, тээврийн сайдын хамтарсан 2013 оны 1 дүгээр
сарын 23-ны өдрийн 20/19 тоот тушаалаар батлагдсан “Жолоочийн даатгалын санд
хөрөнгө шилжүүлэх журмын дагуу “Албан журмын даатгуулагчдын холбоо” ТББ-ын
даатгалын санд 19,2 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Дээрх төсөл хөтөлбөр, арга хэмжээнээс Ургамал сумын Хүнгүйн голын 42 у/м
модон гүүрний засварын 42,6 сая төгрөгийн ажил зорилтот үр дүндээ хүрсэн бөгөөд
бусад арга хэмжээ ,төсөл хөтөлбөр нь хуулиар тодорхойлсон зорилго зорилттой
нийцээгүй байна гэж үзлээ.
4.1 Сангийн үйл ажиллагаанд дотоод хяналт хийх тогтолцоо бүрэн бүрдээгүй, хяналт
шалгалт огт хийгдээгүй байна.
Аудитаар 94524.9 мянган төгрөгийн зөрчил илэрч 1600,0 мянган төгрөгийн
төлбөрийн акт тогтоогдлоо .
Дүгнэлт: Сангийн орлогыг Авто замын тухай хуулийн 20-р зүйлд заасан төрөлөөр
бүрдүүлж ажиллаагүй, хөрөнгийг төлөвлөхдөө арга хэмжээ, төсөл хөтөлбөр нэг бүрээр
бодитой ажилд төлөвлөж зарцуулаагүй байна.
4.3 Шилэн дансны хуульд заасны дагуу мэдээллийг ил тод нээлттэйгээр олон нийтэд
мэдээлээгүй байна.
Аймгийн Засаг даргын тамгын газар нь 2015 оны авто замын сангийн талаарх
мэдээллийг shilendans.gov.mn веб сайтад байршуулаагүй, сангийн мэдээллийг ил тод
самбарт мэдээлээгүй байна.
ДАРГА,
ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР
ЗОРИЛТ 4. Сангийн хөрөнгийн төлөвлөлт,орлого бүрдүүлэлт,зарцуулалт болон
сангийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, арга хэмжээнд тавих дотоод
хяналт сул байна.
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 7
Зөвлөмж
Зам, тээврийн яаманд
2014 оны Авто замын сангийн хөрөнгийн төлөвлөлт, орлого бүрдүүлэлт
зарцуулалт, хяналт шалгалт хууль, тогтоомжийн хэрэгжилтэнд хийсэн нийцлийн
аудитын дүн дүгнэлтэнд үндэслэн дараахь зөвлөмжийг хүргүүлж байна.
1. Авто замын сангийн үйл ажиллагааг зохицуулж байгаа хууль эрх зүйн актуудыг
шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах талаар холбогдох газарт санал оруулах.
Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив танаа
1. Авто замын сангийн орлогыг Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан
төрөл тус бүрээр бүрдүүлж байх.
2. Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг бодит тооцоо судалгааг үндэслэн
зөв төлөвлөх, зураг, төсөвтэй хэрэгжих боломжтой ажлуудыг төлөвлөгөөнд
тусгах.
3. Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, дотоод хяналтыг сайжруулан
ажиллах.
4. Авто замын сангийн мэдээллийг “shilendans.gov.mn” веб сайтад байршуулан
Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх.
ДАРГА
ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 8
ХОЁР.СОЁЛ УРЛАГ ХӨГЖҮҮЛЭХ САН
Засгийн газрын 1998 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан Соёл урлагын сангийн
дүрэм нь Засгийн газрын 2003 оны 144 тогтоолоор хүчингүй болсон байна.
Засгийн газрын тусгай сангийн хуулийн 15 дугаар зүйлд санг бүрдүүлэх эх
үүсвэр, сангийн зарцуулалтын талаар тусгажээ.
Харин Соёл урлаг, хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны төлөвлөлт, хяналтыг
нарийвчилсан эрх зүйн актууд байхгүй байгаа нь учир дутагдалтай байна гэж үзлээ.
2014 онд Соёл, урлаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр дараах 2 төрлийн арга
хэмжээ, төлөвлөгөө хөтөлбөрт нийт 9400,0 мянган төгрөгийн санхүүжилт
олгожээ. Үүнд:
 Аймгийн мүзейд 9 үзмэрийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014
оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №А/38 тушаалаар батлагдсан, Соёл
урлаг хөгжүүлэх сангийн санхүүжүүлэх ажлын төлөвлөгөөний 14-р
заалтын дагуу санхүүжүүлэн бэлтгэжээ.
Аймгийн музей 15 ширхэг үзмэр захиалсанаас санхүүжилт бүрэн ирээгүй тул 9
ширхэг үзмэр буюу 1,4 сая төгрөгийн үнэ бүхий үзмэрийг тус бүрийг нь 100,0-300,0
төгрөгийн үнэтэйгээр худалдан авч үзмэрт тавьсан байна.
Үзмэрүүдийг Монгол Улсын гавъяат чихмэлч Долгорын Дагиймаа,Байгалийн түүхэн
музейн чихмэлч Т.Дашбат нартай шууд гэрээ байгуулан бэлтгэсэн байна.
1. Дорго чихмэл 2. Гургуул чихмэл 3.Нохой зээх чихмэл
Соёл урлаг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа нь зөвхөн Засгийн газрын тусгай
сангийн хуулиар зохицуулагдаж байна.
Соёл урлаг хөгжүүлэх сангийн хөрөнгийн эх үүсвэр болон зарцуулалтыг Төсвийн
тухай хуулийн дагуу төлөвлөдөггүй байна.
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 9
4.Туулай чихмэл 5.Чонын чихмэл 6. Мануулын чихмэл
7.Зарааны чихмэл 8.Тогорууны чихмэл 9.Шар шувуу чихмэл
Аймгийн музеин байгалийн танхимд 9-н чихмэлийг дэлгэн үзмэрт тавьсныг
аудитын явцад үзэж баталгаажууллаа.
Үзмэрийг “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх үндэсний
соёл урлагыг хөгжүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах,
соёлын үйлчилгээг өргөжүүлэх, соёл, урлагын ажилтны мэргэшлийг дээшлүүлэх, уран
бүтээл туурвих, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын салбарт хөрөнгө
бүрдүүлэлт, хандив, буцалтгүй тусламж үзүүлэх олон талт арга хэмжээг зохион
байгуулах, соёлын үнэт зүйлсийг уламжлах зорилгоор олон нийтэд түгээн суртачилж
байна.
Дээрх арга хэмжээг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хуулиар тодорхойлсон зорилго,
зорилттой нийцэж байна гэж үзлээ.
 Мөн Соёл, урлаг хөгжүүлэх сангаас салбарын орон нутаг дахь төрийн
болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын удирдах ажилтан,
нягтлан бодогч, салбар хариуцсан мэргэжилтэн нарт салбарын бодлого,
эрхзүйн орчин, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн талаарх нэгдсэн
ойлголт, мэдээлэл олгох, ажлын туршлага солилцох зорилгоор зохион
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 10
байгуулагдсан сургалтад оролцсон 42 хүний унаа, байр хоолны зардалд 8000,0
мянган төгрөгийн санхүүжилтийг олгосныг Монгол улсын соёл,спорт, аялал
жуулчлалын сайдын 2014 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн А1771 тушаалын дагуу
байгуулагджээ.
Тус арга хэмжээний зардлыг анхан шатны баримттай тулган шалгахад сургалтанд
оролцсон хүмүүсийн албан томилолтын зардлыг хоолны зардалтай давхардуулан
1680,0 мянган төгрөгийг илүү олгосон зөрчил илэрсэн нь Монгол улсын Сангийн сайдын
2011 оны 06 сарын 14-ний өдрийн 132 тоот тушаалыг зөрчжээ.
ДАРГА
ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР
ГУРАВ.ДАРХЛААЖУУЛАЛТЫН САН
1.1 Дархлаажуулалтын сангийн үйл ажиллагаа нь Дархлаажуулалтын тухай хууль
болон Засгийн газрын 2001 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 67 тоот тогтоолоор
батлагдсан “Дархлаажуулалтын сангийн ажиллах журам ”-аар зохицуулагдаж байна.
Тус журамд орон нутгийн хувьд сангийн үйл ажиллагаа яаж зохицуулагдах талаар
нарийвчлан тусгаагүй нь учир дутагдалтай байна.
Иймд сангийн хөрөнгийг бүрдүүлэх эх үүсвэр болон зарцуулалтыг төлөвлөх,
дотоод хяналт, хариуцлагын талаар Төсвийн тухай хуультай нийцүүлэн шинэчлэх
шаардлагатай байна гэж үзлээ.
Орон нутгийн хувьд дархлаажуулалтын сан байхгүй учир орлого бүрдүүлэлтийн
талаар мэдээлэл байхгүй болно.
1.2 Сангийн үйл ажиллагаатай холбоотой зарим журмууд нь амьдралд хэрэгжихгүй,
сангийн үйл ажиллагааг бүрэн зохицуулж чадахгүй байна.
ЗОРИЛТ 1. Сангийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй
байна.
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 11
Тухайлбал: Орон нутгийн хувьд вакцинд хамрагдах хүүхдүүд цаг хугацаандаа
ирдэггүй учир иргэдэд хүрч үйлчилэхийн тулд тээврийн зардал шуудан холбооны
зардлууд зайлшгүй шаардагддаг. Иймд зардлуудыг зохицуулах талаар журамд
тусгагдаагүй байна. Мөн дотоод хяналтыг хэрэгжүүлэх тогтолцоо болон орон нутагт
ажиллаж байгаа вакцинаторуудын үйл ажиллагаанд тавих хяналтын талаар журамд
тусгагдаагүй байна.
Дээрхи журам, дүрмүүд нь үйл ажиллагааг бүрэн зохицуулж чадахгүй байна гэж
үзлээ.
1.3 Орон нутгийн хувьд дархлаажуулалт сан байгуулагдаагүй,сангийн хөрөнгийн эх
үүсвэр бүрдүүлэлт, төлөвлөлт, зарцуулалтыг ХӨСҮТ гүйцэтгэж байна.
Сангийн үйл ажиллагааг зохицуулах журам нь Төсвийн тухай хуультай нийцэхгүй
байна.
Тухайлбал: Тус журмын 13 дугаар зүйлд тухайн жилд тарилгад хамаарагдвал
зохих хүмүүсийн судалгааг сэргийлэх тарилга тус бүрээр гаргаж хамрах хүрээний
эмнэлэг, ЭМГ-т жил бүрийн 1 дүгээр сарын 25-ны дотор ирүүлнэ гэсэн нь Төсвийн тухай
хуулийн 8 дугаар зүйлд тусгасан төсвийн цагалбартай нийцэхгүй байна.
Вакцинд хамрагдсан хүүхдийн тоог Эрүүл мэндийн газрын судлагаагаар гаргасан
тоотой насны ангилалаар харьцуулан үзэхэд 0-настай хүүхдийн тоог 193 хүүхдээр
дутуу, 1-настай хүүхдийн тоог 390 хүүхдээр илүү, 2 настай хүүхдийн тоог 24 хүүхдээр
дутуу, 7настай хүүхдийн тоог 155 хүүхдээр илүү, 15 настай хүүхдийн тоог 287 хүүхдээр
дутуу төлөвлөсөн байна.
Эндээс үзхэд 0,2,15 настай хүүхдүүдийн тоог 504 хүүхдээр дутуу, 1, 7 настай 545
хүүхдээр илүү төлөвлөсөн байгаа хүүхдийн тоог насны ангилал бүрээр бодитой
төлөвлөж өгөөгүй байна.
Дээрх шалтгаан нь:
 Шинээр төрөх эхчүүд өрхийн хэсгийн хяналтанд ороогүй
 Тухайн сар, улиралд шилжин ирсэн, шилжсэн хүүхдүүд
 Түр хугацаагаар ирсэн хүүхдүүдийн тооноос шалтгаалдаг байна.
Насны ангилалаар-2014 оны судалгаагаар
Нэр 0-настай
хүүхдийн
тоо
1-настай
хүүхдийн
тоо
2-настай
хүүхдийн
тоо
7-настай
хүүхдийн
тоо
15-настай
хүүхдийн
тоо
Бүгд
хүүхдийн
тоо
Вакцинд хамрагдсан
хүүхдийн тоо
1613 1164 1460 1155 1084 6476
Эрүүл мэндийн 1420 1554 1436 1310 1371 7091
ЗОРИЛТ 2. Вакцины тоог төлөвлөхдөө хүүхдийн тоог дундаж тоогоор төлөвлөж
байгаа нь үндэслэл муутай бодит хүүхдийн тоотой зөрүүтэй төлөвлөгджээ.
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 12
газрын
судалгаагаархи
хүүхдийн тоо
Заавал хийх дархлаажуулалтаар 20369 хүүхдэд 63350 хүн тун вакцин хийхээр
төлөвлөснөөс 44340 хүн тун вакцин ирж 21687 хүүхэд хамрагдсан байгаа нь
давхардсан тоогоор 1318 хүүхдээр дутуу төлөвлөсөн байна./ Хүснэгтээр харуулбал/
Заавал хийх дархлаажуулалтаар
Заавал хийх дархлаажуулалтаар
Вакцины нэр Төлөвлөгөөгөөрхи
хүүхдийн тоо
Төлөвлөсөн вакцины тоо Нийлүүлэгдс
эн вакцины
тоо
Хамрагдсан
хүүхдийн тоо
Сүрьеэгийн
вакцин
1404 19400 14600 1603
Халдварт
саагийн вакцин
5484 19200 11500 6215
В Вируст
гепатитын
вакцин
1404 5100 3660 1600
УГУ вакцин 2760 7250 6000 2857
А вируст
гепатитын
вакцин
2340 3000 2930 2599
Тавт вакцин 4080 5400 5150 4615
Сахуу
татрангийн
вакцин
2897 4000 500 2198
Нийт 20369 63350 44340 21687
Тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалтаар
Тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалтаар
Вакцины нэр Төлөвлөгөөгөөрхи
хүний тоо
Төлөвлөсөн
вакцины тоо
Ирсэн вакцины тоо Хамрагдсан
хүүхдийн тоо
Томуугийн эсрэг
вакцин
500 500 450 343
А гепатит 1000 1000 Ирээгүй байна. 0
Галзуу 655 655 600 116
Тарваган тахал 1000 1000 3006 2505
Менингитийн
вакцин
300 300 Ирээгүй байна. 0
3455 3455 4056 2964
Тархвар судлалын заалтаар хийгдэх вакцины төлөвлөлт.
Боомын өвчний голомттой сумууд
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 13
Тэс , Баянтэс, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-
Уул, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Яруу, Алдархаан, Улиастай , Цагаанхайрхан,
Цагаанцулуут, Шилүүстэй, Отгон гэсэн 18 сум боом өвчний голомттой байгаагаас 6
суманд 400 хүн тун боомын вакциныг хуваарилсан байна. Энэ нь боом өвчний
голомтын идэвхижил өндөртэй хүн малын өвчлөл гарсан сумдыг сонгон шалгаруулж
эрсдэлтэй бүлгийн хүн ам, эрүүл мэндийн төвийн ажилчид, сумын онцгой комиссын
гишүүд, цагдаа, мал болон малын түүхий эдтэй харьцдаг хүмүүсийг вакцинжуулахаар
төлөвлөсөн байна.
Аймгийн хил
Аймгийн төв
Боомын голомттой сум
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 14
Тарваган тахлын байгалийн голомттой сумдууд
Завханмандал Цэцэн-Уул Сонгино, Идэр, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг,
Тэлмэн, Тосонцэнгэл, Эрдэнэхайрхан, Яруу, Алдархаан, Улиастай , Цагаанхайрхан,
Цагаанцулуут, Отгон гэсэн 17 сум нь тарваган тахлын голомттой байна.
Тарваган тахлын байгалын голомттой 17 суманд 3006 хүн тун вакциныг
хуваарилсан байна. Энэ нь тарваган тахал өвчний голомтын идэвхижил өндөртэй хүний
өвчлөл гарсан болон өсгөвөр илэрсэн сумдыг сонгон шалгаруулж эрсдэлтэй бүлгийн
хүн ам, эрүүл мэндийн төвийн ажилчид, сумын онцгой комиссын гишүүд, цагдаа,
тарвага болон түүний түүхий эдтэй харьцдаг хүмүүсийг вакцинжуулахаар төлөвлөсөн
байна.
Галзуу өвчний байгалийн голомттой сумууд
Аймгийн хил
Аймгйн төв
Тарваган тахлын голомттой
сум
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 15
Бусад Завханмандал Сонгино, Идэр, Нөмрөг, Тэлмэн, Эрдэнэхайрхан, Ургамал,
Дөрвөлжин, Алдархаан, Улиастай , Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон
гэсэн 14 сум нь Галзуугийн голомттой байна.
Галзуугийн байгалын голомттой 14 суманд 600 хүн тун вакциныг хуваарилсан
байна. Галзуугийн өвчний вирус тээгч болон өвчилсөн араатан амьтад 70-80 км-ийн
гүйдэлтэй, тус вакциныг байгалийн голомттой болон голомтгүй сумдад хуваарилсан
байна. Тус вакциныг сүүлийн 3 жилийн галзуугийн сэжигтэй мал амьтанд уруулсан
хүний дунджаар буюу 120 хүнд тооцож 600 хүн тун вакциныг захиалсан байна.
Дүгнэлт: Тархвар судлалын заалтаар хийгдэж байгаа вакцины төлөвлөлтийг хүн
амын тоо болон газар нутгийн байршил голомттой газрын судалгаагаар
төлөвлөж, захиалсан тунг зайлшгүй хийх тохиолдол бүрт хийгдсэн байна.
Вакцин захиалгын тухайд
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 16
Вакцины захиалга өгөхдөө шаардлагатай вакцины тоог тооцох томъёо итгэлцүүрүүдийг
зөв ашиглаж байгаа эсэхийг вакцин бүр дээр 2014 оны жилийн эцсийн захиалгыг
шалгаж үзэхэд
Вакцины
нэр
Тарих
нас
Тунгий
н тоо
Хамрагд
вал
зохих
хүүхдийн
тоо сард
Хамрагдва
л зохих
хүүхдийн
тоо
улиралд
Нийт
дархлааж
уулах
хүүхдийн
тоо
Вакцин
ы
хорогдл
ын
индекс
Хэрэгцээ
т вакцин
хүн
тунгаар
Бага
нөөц
Их
нөөц
2014 оны
жилийн
хэрэгцээт
вакцин /хүн
тунгаар/
A Б В Г Д Е Ё ж з й В*Е*Ё+З
Сүреэгийн
вакцин
0-
настай
1 117 1404 1404 11 15444 3861 19305 19400
Саагийн
вакцин
0-
настай
4 117 1404
5484 2.8 15355.2 3838.8 19194 19200
1 нас
хүртэл
4 340 4080
Вируст
гепатит В-
ийн
вакцин
0-
настай
1 117 1404 1404 2.9 4071.6 1017.9 5089.5 5100
УГУ
вакцин
9
сартай
2
133 1596
2760 2.1 5796 1449 7245 7250
2
настай
97 1164
Вируст
гепатит А-
ийн
вакцин
1 нас 2
сартай
2
98 1176
2340 1.02 2386.8 596.7 2983.5 3000
2
настай
97 1164
Тавт
вакцин
2
сартай
3
108 1296
4080 1.04 4243.2 1060.8 5304 5400
3
сартай
112 1344
4
сартай
120 1440
СТ-ийн
вакцин
7
настай
1
1346
2897 1.1 3186.7 796.68 3983.4 4000
15
настай
1551
Хүснэгтээс харахад тунгийн тоо, нийт дархлаажуулах хүүхдийн тоо, Вакцины
хорогдлын индексээр үржүүлж бага нөөцөө нэмж, вакцины захиалгын тоог тус бүрээр
гаргасан байна.
Сард хамрагдвал зохих хүүхдийн тоог өмнөх улирлын хүүхдийн тооны дундажыг
3 дахин нэмэгдүүлэн тооцож улирлын хүүхдийн тоог тооцсон байна гэж дүгнэлээ.
ЗОРИЛТ 3. Дархлаажуулалт нь иргэдийг зарим төрлийн өвчнөөс урьдчилан
сэргийлж байгаа ч хамралт нь зорилтот түвшиндээ хүрээгүй, тархвар
судлалын заалтаар хийгдэж байгаа вакцинжуулалт үр дүн муутай байна.
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 17
3.1 Дархлаажуулалт нь урвал хүндрэлгүй хэрэгжиж байгаа ч
дархлаажуулалтад хэрэглэгдэж байгаа зарим вакцинууд хаягдал ихтэй,
эмнэлгийн мэргэжилтнээр бүрэн хангагдаагүй, дархлаажуулалтын зардал,
төсвийг батлаагүй байна.
Аймагт хэрэгжиж байгаа дархлаажуулалтын хөтөлбөр нь иргэн бүрт тарилга хийх
боломжийг бүрдүүлсэн, сэргийлэх тарилгын зардлыг улсын төсвөөс гаргадаг, сэргийлэх
тарилгын дараа хүндрэл гарсан тохиолдлыг байнга бүртгэдэг, дархлаажуулах
бэлдмэлийн хадгалалт, тээвэрлэлтэд байнгын хяналт тавьдаг, аймаг, сумдын эрүүл
мэндийн төвүүд дархлаажуулалтын кабинет, сувилагчаар хангагдсан,
дархлаажуулалтын түвшинг үнэлдэг байна.
2014 онд сангийн хөрөнгөөр аймгийн Эрүүл мэндийн газарт 97,1 сая төгрөгийн
өртөг бүхий 11 төрлийн вакцин био бэлдмэл, 2,1 сая төгрөгийн өртөг бүхий зүү тариур
хуваарилагдан ирснийг аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд захиалгын дагуу олгон
8624 хүүхдийг бүрэн тунгийн дархлаажуулалтад хамруулан зарцуулалтын тайланг
ХӨСҮТ-д хүргүүлсэн байна.
Аймгийн хэмжээнд тайлант оны эхэнд 7 төрлийн 16965 хүн тун вакцины
үлдэгдэлтэй байсан бөгөөд ХӨСҮТ-өөс 11 төрлийн 48796 хүн тун вакцин хуваарилагдан
ирснээс 25200 хүн тун вакциныг тарилгад хэрэглэн, 26117 хүн тун вакциныг устгасан
байна. Устгасан 26117 хүн тун вакцины 25352 хүн тун вакциныг найруулсны дараа хүн
ирээгүй гэсэн шалтгаанаар устгасан бол тээвэрлэлт болон хадгалалтын явцад
хагарснаас 100 хүн тун вакцин, хугацаа дууссанаас 665 хүн тун вакцин устгагджээ.
a. Аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд хуваарилсан вакцины устгалыг судалж
үзэхэд Энэтхэг, Япон улсад үйлдвэрлэсэн 20 хүн тунгаар фалкондоо
савлагдсан сүрьеэгийн эсрэг вакцины 93,1 хувь нь, Солонгос улсад
үйлдвэрлэсэн 10 хүн тунгаар фалкондоо савлагдсан В гепатитын вакцины 58,1
хувь нь, Бельги улсад үйлдвэрлэсэн 10 хүн тунгаар фалкондоо савлагдсан
халдварт саагийн вакцины 51,5 хувь нь, Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 5 хүн
тунгаар фалкондоо савлагдсан улаан бурхан гахайн хавдар улаануудын
вакцины 56,3 хувь нь задалснаас хойш хүн ирээгүй гэсэн шалтгаанаар
устгагджээ. Мөн сумдын эрүүл мэндийн төвүүдэд төрөлт бага байдгаас
сүрьеэгийн эсрэг вакцины болон в гепатитын вакцины устгал их гардаг, хөдөө
сумдын иргэд товлосон хугацаандаа бүрэн ирдэггүйгээс шалтгаалан халдварт
саа болон улаан бурхан гахайн хавдар улаануудын вакцины устгал их гардаг
байна.
Цаашид ДЭМБ-ын шаардлагыг хангасан Энэтхэг, Канад улсад
үйлдвэрлэсэн 10 хүн тунгаар фалкондоо савлагдсан БЦЖ вакциныг,
Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 1, 2, 5 хүн тунгаар фалкондоо савлагдсан
В гепатитын вакциныг нэвтрүүлбэл, мөн үнийн хувьд Япон улсад
үйлдвэрлэсэн БЦЖ-ийн вакцин нь Энэтхэг улсад үйлдвэрлэсэн уг
вакцинаас 2 дахин үнэтэй байгаа зэргийг худалдан авахдаа анхаарч
ажиллавал дархлаажуулалтын үр ашиг нь нэмэгдэх боломжтой гэж
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 18
дүгнэлээ. Мөн аймгийн нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдийн
урьдчилан сэргийлэх үзлэгийн чанарыг дээшлүүлэн, сургалт
сурталчилгааг сайжруулснаар в гепатитаар өвчлөөгүй иргэдийг сайн
дурын дархлаажуулалтад хамруулан элэгний хатуурал, циррозоос
урьдчилан сэргийлэх боломж байна.
 Дархлаажуулах бэлдмэлийн чанар, хадгалалт тээвэрлэлт, аюулгүй байдлын
байнгын мониторинг, хяналтыг дархлаажуулалтын кабинетийн сувилагч нар
хариуцан ажилласнаар тайлант онд 48796 хүн тун вакцин захиалан
зарцуулснаас тээвэрлэлтийн явцад 70 хүн тун вакцин асгарч, хадгалалтын
нөхцөл алдагдсанаас 30 хүн тун вакцин устгагдан, вакцины хүндрэл урвал
гараагүй байгаагаас үзэхэд вакцины хадгалалт, тээвэрлэлт, аюулгүй байдалд
тавих хяналт сайн байна. Аймаг, сумдын дархлаажуулалтын кабинетууд нь
вакцин хадгалах зориулалтын хөргөгч, вакцин зөөвөрлөх сав, хэм заагуур, мөсөн
элемент зэрэг вакцины хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжүүдээр хангагдсан,
эдгээр нь хэвийн ажиллагаатай байна. Харин цахилгааны тасалдалтай үед
ашиглах зориулалттай мотороор 19 сумын эрүүл мэндийн төвүүд, хөлдөлтийг
тандах заагуураар 21 сумын эрүүл мэндийн төвүүд, компьютер, принтерээр 23
сумдын эрүүл мэндийн төвүүд хангагдаагүй байна. Тайлант онд аймгийн
Зооноз судлалын төв цахилгаан тасарсан 2 сарын хугацаанд вакцинаа эрүүл
мэндийн газарт шилжүүлэн хадгалуулсан бол Дөрвөн оноо өрхийн эмнэлэг,
Цагаанчулуут, Асгат сумын эрүүл мэндийн төвүүд цахилгаан удаан хугацаагаар
тасарснаас 30 хүн тун вакцины чанарт өөрчлөлт орсныг устгасан байна. Аймаг,
сумдын эрүүл мэндийн төвүүдийн вакцинаторууд хүйтэн хэлхээний тоног
төхөөрөмжийн тог тасарсан үеийн бүртгэлийг тогтмол хөтөлдөг байна.
 Тарилгүй үлдсэн 14480 хүн тун вакцины 3647 хүн тун вакцин нь аймаг, сумдын
эрүүл мэндийн төвд хуваарилагдсаны үлдэгдэл бөгөөд хугацаа дуусахаас өмнө
аймгийн эрүүл мэндийн газарт хүргүүлэн хэрэгцээтэй газар нь зарцуулдаггүйгээс
665 хүн тун вакцин устгагдсан байна.
 Дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан
байдлыг шалгаж үзэхэд 11 аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүд вакцинатор
сувилагчийг орлон ажиллах сувилагчгүй, аймгийн нэгдсэн эмнэлэгт халдвар
судлагч 1 эмчийн орон тоо дутуу, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг халдвар
судлагч эмчгүй, аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан
мэргэжилтэн нь халдварт өвчнүүдийн тандалт, сэргийлэлтийн ажлыг давхар
хариуцдаг, 2015 оны 10 дугаар сараас эрүүл мэндийн газрын
дархлаажуулалтын кабинетын бага эмчийн орон тоог цомхотгохоор төлөвлөсөн
байна. Мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдаагүйгээс шалтгаалан
дархлаажуулалтын үйл ажиллагаанд тавигдах дотоодын хяналт хангалтгүй
байгаагаас гадна дархлаажуулалтын хамралт шаардлагын хэмжээнд хүрч
хийгдэхгүй байна.
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 19
 Дархлаажуулалтанд шаардлагатай санхүүжилтийг урьдчилан тооцож төсөвт
тусгадаггүй байдал нь дархлаажуулалтын хамралт буурахад нөлөөлсөн байна.
Тухайлбал: дархлаажуулалтын кабинетын сувилагч нарт шуудан холбооны
болон вакциныг тээвэрлэх үеийн зардлыг олгодоггүй, илүү цагаар болон
ачаалал ихтэй ажилласан үеийн урамшуулал, вакцины хордлогоос сэргийлсэн
хор саармагжуулах бэлдмэлийг олгодоггүйгээс вакцинаторуудын ажиллах
идэвх сонирхол буурчээ. Төсвийн хүрэлцээ муу байдлаас шалтгаалан Тэс,
Баянтэс, Дөрвөлжин, Цагаанхайрхан,Цэцэн-Уул сумдын вакцинаторууд сумын
төвөөс 250-300 км-ийн хол нутагладаг малчдын хүүхдийг дархлаажуулахдаа
алсын дуудлага ирсэн үед нь очиж явуулын вакцинжуулалтын үйлчилгээ үзүүлж
байгаа нь товлолт хугацаанаас хоцрох, хүндрэл гарах зэрэг эрсдлийг бий болгож
байна.
 Аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүд вакцины хаягдлыг устгахдаа Эрүүл
мэндийн сайдын 2011 оны 359 дүгээр тушаалын дагуу устгахын өмнө автоклав
ашиглан халдваргүйжүүлэх ёстой боловч харин бодит байдалд хог хаягдлыг
устгах зориулалтын байгууламжтай газарт шатаах юмуу зориулалтын уусмалд
хийж халдваргүй болгосны дараа шатааж устгадаг байна. Энэ нь аймаг, сумдын
эрүүл мэндийн төвүүд автоклаваар бүрэн хангагдаагүй, автоклав ажиллуулах
зориулалтын байр, мэргэжилтнээр хангагдаагүйтэй холбоотой байна
3.2Дархлаажуулалтын вакциныг худалдан авах үйл ажиллагаанд аймгийн
Эрүүл мэндийн газар оролцдоггүй.
Аймгийн Эрүүл мэндийн газар нь дархлаажуулалтад шаардлагатай вакцинуудыг
захиалан авч аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд захиалгын дагуу хуваарилдаг
бөгөөд вакцины худалдан авах ажиллагаанд оролцдоггүй.
3.3Аймгийн хэмжээгээр сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр
байхгүй байна.
3.4 Заавал хийх дархлаажуулалтын хамралт зорилтот үр дүндээ хүрээгүй,
тархвар судлалын заалтаар хийгдэж байгаа вакцинжуулалт үр дүн
муутай байна.
Аймгийн хэмжээгээр товлолын вакцинд бүрэн хамрагдсан 0-15 насны хүүхдийн
эзлэх хувийг 98 хувьд хүргэх зорилт тавигджээ. Тайлант онд заавал хийх 7 төрлийн
дархлаажуулалтад 0-15 насны 8756 хүүхдийн 98,5 хувийг хамруулсан гэсэн статистик
мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газар ирүүлснийг аймаг, сумдын эрүүл мэндийн
төвийн дархлаажуулалтын бүртгэлтэй тулган шалгахад хамралт 94 хувьтай байна.
Дархлаажуулалтын хамралт зорилтот түвшиндээ хүрээгүй нь аймгийн Эрүүл мэндийн
газар,аймаг сумдын эрүүл мэндийн төвүүдийн аюулгүй дархлаажуулалтын талаарх
сургалт, сурталчилгааны ажил хангалтгүй хийгддэг, зарим аймаг, сумдын эрүүл
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 20
мэндийн төвийн эмч, вакцинаторуудын үйл ажиллагаанд хангалтгүй байдал илэрсэн,
зарим иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, суурин бус хүн амын шилжилт
хөдөлгөөн ихэссэн зэрэгтэй холбоотой байна.
Вакцинтай өвчний гаралтыг буурсан талаар аймгийн Эрүүл мэндийн газрын
халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн тандалт судалгааг хийгээгүй байна.
Аймгийн хэмжээнд гарсан халдварт өвчний сүүлийн 5 жилийн статистик
мэдээнээс харахад халдварт шар өвчний гаралт буурсан нь А гепатитын вакцин үр
дүнтэй байгааг харуулж байна.
Иргэн сэргийлэх тарилгыг хийлгэх аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагыг
сонгох эрхийг хуульчилснаар товлолын вакцинд хамрагдахгүй байх, хугацаа хоцрон
хийгдэх эрсдлийг бий болгож байгаагаас гадна сэргийлэх тарилга хийлгээгүй болон
тарилгаас хоцорсон иргэнд хариуцлага тооцоогүй байна.
Суурин бус хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор Улиастай сумын
өрхийн эрүүл мэндийн төвүүд, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн вакцинаторуудын
ажлын ачаалал бусад сумдын вакцинаторуудаас 10-15 дахин нэмэгдсэн боловч сарын
цалин хөлс нь бусад сумдын вакцинаторуудтай ижил түвшинд байгаа нь тэдний
ажиллах идэвх сонирхлыг буурахад нөлөөлсөн байна. Цаашид аймгийн Эрүүл мэндийн
газраас вакцинаторуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хийсэн ажлыг нь бодитой
дүгнэж урамшуулах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Аудитын явцад Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан маягтуудыг бүрэн
нөхөөгүй, дархлаажуулалтад хамрагдах хүүхдээ бүрэн хамруулаагүй, вакцины орлого,
зарлагыг зөрүүтэй мэдээлсэн, дотоод хяналтыг хангалтгүй хэрэгжүүлсэн 10 сумын
эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, вакцинаторуудад хариуцлага тооцож, зөрчлийг
арилгах хугацаатай үүргийг албан шаардлагаар хүргүүллээ. Заавал хийх
дархлаажуулалтын явцад тарилгын дараахь хүндрэл бүртгэгдээгүй байгаа бөгөөд
тарилгаас татгалзсан 27 тохиолдлыг бүртгэж баримтжуулаагүй байна.
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 21
Тархвар зүйн заалтаар аймаг, сумдын эрүүл мэндийн төвийн 343 ажилтныг
томуугийн вакцинаар, 100 ажилтныг в гепатитийн вакцинаар, 2505 иргэнийг тарваган
тахлын вакцинаар, 56 иргэнийг 4 удаагийн боомын вакцинаар, 111 иргэнийг галзуугийн
вакцинаар тус тус дархлаажуулжээ. Аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс
боомын вакциныг захиалаагүй байхад ЗӨСҮТ-өөс шууд хуваарилан олгосон байна.
Боомын өвчнөөс урьдчилан сэргийлэхдээ вакцин хэрэглэхгүйгээр малчид болон
эрсдэлтэй хүн амд хийх сургалт сурталчилгааг сайжруулах замаар урьдчилан
сэргийлэх боломжтой.
Тархвар зүйн заалтаар хийгдсэн томуугийн вакцины хамралтын хувь 76,2
хувьтай, в гепатитийн вакцины хамралтын хувь 47,6 хуьтай, тарваган тахлын вакцины
хамралтын хувь 83 хуьтай, боомын вакцины хамралтын хувь 53,3 хувьтай, урьдчилан
сэргийлэхээр хийгдэж байгаа галзуугийн вакцины хамралтын хувь 46,7 хувьтай,
эмчилгээний зориулалтаар хийгдэж байгаа галзуугийн вакцины хамралтын хувь 100
хувьтай байна. Боомын вакциныг тарих явцад 1 иргэнд хүндрэл урвал илэрч, 8 хоног
эмчлэгдэн эдгэрсэн байна. Галзуу, тарваган тахлын вакцинжуулалтаар хүндрэл урвал
бүртгэгдээгүй байна.
Вакцины нэр
Дархлаажуулалтад хамрагдсан хүний тоо
1-р тун 2-р тун 3-р тун 4-р тун 5-р тун
Боомын эсрэг
вакцин
96 85 80 56
Галзуугийн
эсрэг вакцин
111 72 56 6 2
Эндээс харахад галзуу, боом өвчний эсрэг вакцины хамралт тун нэмэгдэх тусам
буурч, вакцины үр дүн хангалтгүй байгааг харуулж байна.
Аймгийн Эрүүл мэндийн газрын зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 14-ны
өдрийн хурлын шийдвэрээр галзуугийн сайн дурын вакцинжуулалтын үйлчилгээний
төлбөрийг 5000 төгрөг гэж батлан 2015 оны 5 дугаар сараас хэрэгжүүлэн 75,0 мянган
төгрөгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дансанд төвлөрүүлсэн зөрчил илэрлээ.
Галзуугийн вакцинд хамрагдсан иргэд нь нохойд хазуулан халдвар судлагч эмчийн
заалтаар вакцинжуулсан тул төлбөр авсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар
шийдвэрлэлээ.
Тархвар судлалын заалтаар хийгдэж байгаа вакцины үр дүнг Улиастай, Тэлмэн,
Түдэвтэй, Тэс, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдын эрүүл мэндийн төвийн эмч нар
хангалтгүй хянасан, Зоонозын өвчин судлалын төвийн халдвар судлагч эмч өндөр
насны тэтгэвэрт гаран дараагийн эмч бэлтгэгдэж байснаас халдвар судлагч эмч
ажиллаагүй, иргэдэд хийх сургалт сурталчилгаа хангалтгүй, зарим вакцин олон тунгаар
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 22
хийгддэг, тун хоорондын хугацаа урт байдаг зэргээс шалтгаалан үр дүн муутай байна.
Тайлант онд аймгийн хэмжээгээр сайн дурын дархлаажуулалт хийгдээгүй байна.
4. Дархлаажуулалтад тавих дотоод хяналт үр дүнгүй байна.
4.1 Дархлаажуулалтад тавих удирдлагын болон дотоод хяналтын
тогтолцоо үр дүнгүй байна.
Аймгийн Эрүүл мэндийн газарт хяналт, шингжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтэс
ажилладаг боловч тайлант онд дархлаажуулалтын үйл ажиллагаанд хяналт үнэлгээ
хийгээгүй, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн дархлаажуулалтын нэгжийн үйл
ажиллагаа, бичиг баримтын хөтлөлт, дархлаажуулалтын хамралтын төлөвлөгөө,
түүний хэрэгжилт, вакцины орлого, зарлагын бүртгэлд хяналт тавиагүй, аймаг, сумдын
эрүүл мэндийн төвийн эмч нар вакцинаторуудын бичиг баримтын хөтлөлт,
дархлаажуулалтын үр дүнд хяналт тавьж, үйл ажиллагааг нь дэмжих талаар хангалтгүй
ажилласан байна. Хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлсэн аймгийн Эрүүл мэндийн
газрын дархлаажуулалтын мэргэжилтэнд хариуцлага тооцох үүргийг аймгийн Эрүүл
мэндийн газрын даргад хүргүүллээ.
Ихэнх аймаг, сумдын эрүүл мэндийн төвийн вакцинаторууд Эрүүл мэндийн
сайдын тушаалаар батлагдсан ӨЭ-5, ӨЭ-6 бүртгэлийг буруу хөтөлсөн, вакцины орлого
зарлагыг зөрүүтэй илэрхийлсэн, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн
дархлаажуулалтын хамралт, зарцуулалтын мэдээнд хяналт тавиагүйгээс зарим
вакцины эцсийн үлдэгдэл, вакцины хамралтын хувь статистик мэдээнээс зөрсөн.
4.2 Дархлаажуулалтын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт
хийгдээгүй байна.
Тайлант онд аймгийн МХГ-ын халдвар судлалын хяналтын улсын байцаагч
аймгийн төвийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дархлаажуулалтын кабинетын
халдвар хамгааллын дэглэмийг шалгахад зөрчил илрээгүй байна. Сумдын эрүүл
мэндийн төвийн дархлаажуулалтын үйл ажиллагаанд аймгийн Эрүүл мэндийн газраас
болон аймгийн МХГ-аас хяналт шалгалт хийгдээгүй байна.
4.3 Шилэн дансны хуульд заасны дагуу мэдээллийг ил тод нээлттэйгээр
олон нийтэд мэдээлээгүй байна.
Аймгийн Эрүүл мэндийн газар нь 2015 оны дархлаажуулалтын талаарх
мэдээллийг shilendans.gov.mn веб сайтад байршуулаагүй, байгууллагын мэдээллийн
самбарт дархлаажуулалтын талаар ерөнхий мэдээллийг байрлуулсан боловч аймагт
нийлүүлэгдсэн вакцины тоо, хэмжээ зарцуулалалт, хамралт, үр дүнгийн талаар
мэдээлээгүй байна.
ДАРГА
ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 23
Зөвлөмж
2014 оны Дархлаажуулалтын сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн
аудитын дүн дүгнэлтэнд үндэслэн дараахь зөвлөмжийг хүргүүлж байна.
Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэнд
1. Хүүхдийн тоог төлөвлөхдөө хүүхдийн дундаж тоог гаргаж статистик мэдээний
тоотой харьцуулан насны ангилалаар бодитой төлөвлөж байх
2. Аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдийг мотор, хөлдөлтийг тандах заагуур,
компьютер принтерээр хангах ажлыг зохион байгуулах
3. Сумдын эрүүл мэндийн төвүүдэд тарилгүй үлдсэн, хадгалах хугацаа нь дуусах
дөхсөн вакцины үлдэгдлийг аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын
кабинетад төвлөрүүлж, хэрэгцээтэй газар хуваарилах
4. Дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн, вакцинатор сувилагчийг
орлон ажиллах сувилагчийг бэлтгэх бодлогыг баримтлах, дархлаажуулалтад
шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусгах
5. Дархлаажуулалтын талаарх сургалт,сурталчилгааг сайжруулах, товлосон
хугацаандаа удаа дараа дархлаажуулалтанд хамрагдаагүй иргэдэд хуулийн
дагуу хариуцлага тооцож хэвших үүргийг холбогдох эмч мэргэжилтнүүдэд
хүргүүлэн үр дүнг тооцож ажиллах
6. Аймгийн нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдийн урьдчилан
сэргийлэх үзлэгийн чанарыг дээшлүүлэн, в гепатитаар өвчлөөгүй иргэдийг сайн
дурын дархлаажуулалтад нэгдсэн журмаар хамруулах
7. Аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдийн вакцинаторуудын ажлын ачааллыг
тэнцвэржүүлэх, хийсэн ажлыг нь бодитой дүгнэж урамшуулах асуудлыг аймгийн
Засаг даргад тавин хэрэгжүүлэх
8. ДЭМБ-ын шаардлагыг хангасан Энэтхэг, Канад улсад үйлдвэрлэсэн 10 хүн
тунгаар фалкондоо савлагдсан БЦЖ вакциныг, Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 1, 2, 5
хүн тунгаар фалкондоо савлагдсан В гепатитын вакциныг захиалах саналаа ХӨСҮТ-д
хүргүүлэн, вакцины хорогдлыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээг авах
ДАРГА
ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”
ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 24

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudasUkhnaa Tungalag
 
Tedu tov 2013
Tedu tov 2013Tedu tov 2013
Tedu tov 2013azkhuu
 
шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.Mr Nyak
 
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжмонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжDelgermaa Battulga
 
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөл
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөлмонгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөл
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөлMunkh Orgil
 
Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11
Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11
Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11Sumiya Amina
 
Сангийн сайдын 2010 оны 388 дугаар тушаал
Сангийн сайдын 2010 оны  388 дугаар тушаалСангийн сайдын 2010 оны  388 дугаар тушаал
Сангийн сайдын 2010 оны 388 дугаар тушаалMunkh Orgil
 
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал Mars Mars
 
нийслэлийн засаг даргын төсөв, түүний зарцуулалтын 1 р улирлын тайлан,
нийслэлийн засаг даргын төсөв, түүний зарцуулалтын 1 р улирлын тайлан,нийслэлийн засаг даргын төсөв, түүний зарцуулалтын 1 р улирлын тайлан,
нийслэлийн засаг даргын төсөв, түүний зарцуулалтын 1 р улирлын тайлан,Buka King
 
Fr chapter 5 racb jdl 24 nov 2013
Fr chapter 5 racb  jdl 24 nov 2013Fr chapter 5 racb  jdl 24 nov 2013
Fr chapter 5 racb jdl 24 nov 2013Bayar Tsend
 
2012todruulga
2012todruulga2012todruulga
2012todruulgamecss
 
2018-46-Оюутны хөгжлийн зээл
2018-46-Оюутны хөгжлийн зээл2018-46-Оюутны хөгжлийн зээл
2018-46-Оюутны хөгжлийн зээлYondonsambuu Buyanbileg
 
7 бхы жхыжхэнр эрөат грэ оэор
7 бхы жхыжхэнр эрөат грэ  оэор7 бхы жхыжхэнр эрөат грэ  оэор
7 бхы жхыжхэнр эрөат грэ оэорEvsel Nith
 
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖUmguullin Mongol Umguulugch
 
өыйөйыөйы10090001
өыйөйыөйы10090001өыйөйыөйы10090001
өыйөйыөйы10090001Gozko Gozko
 
засгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухайзасгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухайmecss
 

Was ist angesagt? (19)

2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
 
Tedu tov 2013
Tedu tov 2013Tedu tov 2013
Tedu tov 2013
 
шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
 
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжмонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
 
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөл
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөлмонгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөл
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөл
 
Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11
Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11
Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11
 
Сангийн сайдын 2010 оны 388 дугаар тушаал
Сангийн сайдын 2010 оны  388 дугаар тушаалСангийн сайдын 2010 оны  388 дугаар тушаал
Сангийн сайдын 2010 оны 388 дугаар тушаал
 
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал
 
нийслэлийн засаг даргын төсөв, түүний зарцуулалтын 1 р улирлын тайлан,
нийслэлийн засаг даргын төсөв, түүний зарцуулалтын 1 р улирлын тайлан,нийслэлийн засаг даргын төсөв, түүний зарцуулалтын 1 р улирлын тайлан,
нийслэлийн засаг даргын төсөв, түүний зарцуулалтын 1 р улирлын тайлан,
 
5.2.
5.2.5.2.
5.2.
 
Fr chapter 5 racb jdl 24 nov 2013
Fr chapter 5 racb  jdl 24 nov 2013Fr chapter 5 racb  jdl 24 nov 2013
Fr chapter 5 racb jdl 24 nov 2013
 
2012todruulga
2012todruulga2012todruulga
2012todruulga
 
2018-46-Оюутны хөгжлийн зээл
2018-46-Оюутны хөгжлийн зээл2018-46-Оюутны хөгжлийн зээл
2018-46-Оюутны хөгжлийн зээл
 
7 бхы жхыжхэнр эрөат грэ оэор
7 бхы жхыжхэнр эрөат грэ  оэор7 бхы жхыжхэнр эрөат грэ  оэор
7 бхы жхыжхэнр эрөат грэ оэор
 
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
 
өыйөйыөйы10090001
өыйөйыөйы10090001өыйөйыөйы10090001
өыйөйыөйы10090001
 
засгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухайзасгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухай
 
2020-70-тэргүүлэх чиглэл
2020-70-тэргүүлэх чиглэл2020-70-тэргүүлэх чиглэл
2020-70-тэргүүлэх чиглэл
 
тусгай зөвшөөрөл
тусгай зөвшөөрөлтусгай зөвшөөрөл
тусгай зөвшөөрөл
 

Ähnlich wie засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57

нитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал
нитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалнитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал
нитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалMars Mars
 
Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013Batka Ayush
 
тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай
тогтоолын төсөлд өөрчлөлт  оруулах тухайтогтоолын төсөлд өөрчлөлт  оруулах тухай
тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухайEvsel Nith
 
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015Баянтөр Дэлгэр
 
AsdasdБОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН БАГЦЫН 2019 ОНЫ САНХҮҮГИЙН АУИТЫН ТАЙ...
AsdasdБОЛОВСРОЛ,  ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН БАГЦЫН 2019 ОНЫ САНХҮҮГИЙН АУИТЫН ТАЙ...AsdasdБОЛОВСРОЛ,  ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН БАГЦЫН 2019 ОНЫ САНХҮҮГИЙН АУИТЫН ТАЙ...
AsdasdБОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН БАГЦЫН 2019 ОНЫ САНХҮҮГИЙН АУИТЫН ТАЙ...Yondonsambuu Buyanbileg
 
tosold ogoh sanal
tosold ogoh sanaltosold ogoh sanal
tosold ogoh sanalEvsel Nith
 
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailanBulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailanBuka King
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1Munkhtur Davaanyam
 
төрийн аудитын тухай
төрийн аудитын тухайтөрийн аудитын тухай
төрийн аудитын тухайByambadrj Myagmar
 
Төрийн аудитын тухай
Төрийн аудитын тухайТөрийн аудитын тухай
Төрийн аудитын тухайByambadrj Myagmar
 
илтгэх хуудас 4
илтгэх хуудас 4илтгэх хуудас 4
илтгэх хуудас 4Батсуурь
 
5нүхэн гарц худалдах
5нүхэн гарц худалдах5нүхэн гарц худалдах
5нүхэн гарц худалдахEvsel Nith
 
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол
 Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх  зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх  зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолAN Buleg
 
1.audit hiij duussan tuhai nbg etsec
1.audit hiij duussan tuhai nbg etsec1.audit hiij duussan tuhai nbg etsec
1.audit hiij duussan tuhai nbg etsecMbg Muugii
 

Ähnlich wie засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57 (20)

Zavkhan xorongo oruulalt 2014
Zavkhan xorongo oruulalt 2014Zavkhan xorongo oruulalt 2014
Zavkhan xorongo oruulalt 2014
 
нитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал
нитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалнитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал
нитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал
 
Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013
 
Onoshlogoonii tov
Onoshlogoonii tovOnoshlogoonii tov
Onoshlogoonii tov
 
тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай
тогтоолын төсөлд өөрчлөлт  оруулах тухайтогтоолын төсөлд өөрчлөлт  оруулах тухай
тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай
 
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
 
AsdasdБОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН БАГЦЫН 2019 ОНЫ САНХҮҮГИЙН АУИТЫН ТАЙ...
AsdasdБОЛОВСРОЛ,  ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН БАГЦЫН 2019 ОНЫ САНХҮҮГИЙН АУИТЫН ТАЙ...AsdasdБОЛОВСРОЛ,  ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН БАГЦЫН 2019 ОНЫ САНХҮҮГИЙН АУИТЫН ТАЙ...
AsdasdБОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН БАГЦЫН 2019 ОНЫ САНХҮҮГИЙН АУИТЫН ТАЙ...
 
tosold ogoh sanal
tosold ogoh sanaltosold ogoh sanal
tosold ogoh sanal
 
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailanBulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
 
33
3333
33
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1
 
төрийн аудитын тухай
төрийн аудитын тухайтөрийн аудитын тухай
төрийн аудитын тухай
 
Төрийн аудитын тухай
Төрийн аудитын тухайТөрийн аудитын тухай
Төрийн аудитын тухай
 
илтгэх хуудас 4
илтгэх хуудас 4илтгэх хуудас 4
илтгэх хуудас 4
 
5нүхэн гарц худалдах
5нүхэн гарц худалдах5нүхэн гарц худалдах
5нүхэн гарц худалдах
 
Menej zahidal
Menej zahidalMenej zahidal
Menej zahidal
 
Ochir ilch 2015
Ochir ilch 2015Ochir ilch 2015
Ochir ilch 2015
 
Нийслэл дүүргийн төсөвийн төлөвлөлт 2015 он
Нийслэл дүүргийн төсөвийн төлөвлөлт 2015 он Нийслэл дүүргийн төсөвийн төлөвлөлт 2015 он
Нийслэл дүүргийн төсөвийн төлөвлөлт 2015 он
 
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол
 Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх  зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх  зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол
 
1.audit hiij duussan tuhai nbg etsec
1.audit hiij duussan tuhai nbg etsec1.audit hiij duussan tuhai nbg etsec
1.audit hiij duussan tuhai nbg etsec
 

Mehr von Баянтөр Дэлгэр (20)

Sul ajliin bair
Sul ajliin bairSul ajliin bair
Sul ajliin bair
 
Sedev 11-financial-statements-toim
Sedev 11-financial-statements-toimSedev 11-financial-statements-toim
Sedev 11-financial-statements-toim
 
Sedev 10 trail balance toim
Sedev 10 trail balance toimSedev 10 trail balance toim
Sedev 10 trail balance toim
 
Sedev 9 jurnal, ledjer toim
Sedev 9 jurnal, ledjer toimSedev 9 jurnal, ledjer toim
Sedev 9 jurnal, ledjer toim
 
Sedev 8 barimt, toologo toim
Sedev 8 barimt, toologo toimSedev 8 barimt, toologo toim
Sedev 8 barimt, toologo toim
 
11.2 st n hugatsaa batlagdsan
11.2 st n hugatsaa batlagdsan11.2 st n hugatsaa batlagdsan
11.2 st n hugatsaa batlagdsan
 
11.1 st n butets
11.1 st n butets11.1 st n butets
11.1 st n butets
 
10.6 ax balans ij buren ax
10.6 ax balans ij buren ax10.6 ax balans ij buren ax
10.6 ax balans ij buren ax
 
10.5 ax haaltiin bichilt orlogiin tailan
10.5 ax haaltiin bichilt orlogiin tailan10.5 ax haaltiin bichilt orlogiin tailan
10.5 ax haaltiin bichilt orlogiin tailan
 
10.4 ax dtshb
10.4 ax dtshb10.4 ax dtshb
10.4 ax dtshb
 
10.3 ax mohiruulan bichih
10.3 ax mohiruulan bichih10.3 ax mohiruulan bichih
10.3 ax mohiruulan bichih
 
10.2 ax shalgah balans
10.2 ax shalgah balans10.2 ax shalgah balans
10.2 ax shalgah balans
 
10.1 guilgeenii balans
10.1 guilgeenii balans10.1 guilgeenii balans
10.1 guilgeenii balans
 
9.4 dewter t dans
9.4 dewter t dans9.4 dewter t dans
9.4 dewter t dans
 
9.5 dansnii code
9.5 dansnii code9.5 dansnii code
9.5 dansnii code
 
9.3 dewter
9.3 dewter9.3 dewter
9.3 dewter
 
9.2 jurnal
9.2 jurnal9.2 jurnal
9.2 jurnal
 
9.1 ugugdul
9.1 ugugdul9.1 ugugdul
9.1 ugugdul
 
Sedev 12 nemelt material 2
Sedev 12 nemelt material 2Sedev 12 nemelt material 2
Sedev 12 nemelt material 2
 
Sedev 7 unshih
Sedev 7 unshihSedev 7 unshih
Sedev 7 unshih
 

засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57

  • 1. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 1 9 ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН ХАРЪЯА ЗАВХАН АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР 2015он Монгол Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны 2014 оны “Аудитын сэдэв батлах тухай” 20 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторт ҮАГ-аас 2015 онд нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн аудитын тайлан Уг тайланг WWW.ZAVKHAN-AUDIT.MN сайтас үзнэ үү. Аудитын тайлан, дүгнэлттэй холбоотой асуудлаар нэмж Хаяг: Завхан аймаг тодруулах асууж лавлах Улиастай сум зїйл байвал 70463783 , Жинст баг, 70463612 дугаарын утас, Нутгийн захиргааны ордон факсаар харилцана уу 3 давхар 309 тоот єрєє Гүйцэтгэсэн : Аудитор Ч.Бямбасүрэн Г.Заяа Б.Мөнхнасан Хянасан: Дарга, Тэргүүлэх аудитор Х.Болдбаатар Аудитын менежер Б.Дагвасүрэн 2015.09.03
  • 2. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 2 Аудитын зорилт, хамарсан хүрээ, арга зүй Аудитыг Монгол Улсын Ерөнхий аудиторт ҮАГ-аас 2015 онд нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлогдсон ҮАГ-ын бүрэн эрхийн хүрээнд хийлээ. Аудитын зорилт: Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар тодорхойлсон “Дархлаажуулалтын сан”, “Соёл урлаг хөгжүүлэх сан”, “Автозамын сан” -гуудын үйл ажиллагаа, эдгээр сангаар хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэнд аудит хийж, дүгнэлт гарган дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад аудитын зорилт чиглэгдлээ. Аудитыг дараах дэд зорилтын хэрээнд гүйцэтгэсэн болно. Үүнд: А. Хууль, эрх зүйн зохицуулалт оновчтой эсэх Б. Сангийн хөрөнгийг хуульд заасны дагуу төлөвлөж бүрэн бүрдүүлж байгаа эсэх В. Сангийн хөрөнгийг хууль тогтоомжид заасан зориулалтын дагуу зарцуулж, үр дүн гарч байгаа эсэх Г. Дотоод хяналт үр нөлөөтэй эсэх Д. Шилэн дансны хуулийн хэрэгжилт Хамарсан хүрээ: Аудитад аймгийн “Дархлаажуулалтын сан, ”Соёл урлаг хөгжүүлэх сан”, ”Авто замын сан”-гуудын үйл ажиллагаа, хариуцсан ажилтангууд болон холбогдох байгууллагууд хамрагдлаа. Арга зүй: Аудитыг гүйцэтгэхдээ Төрийн хяналт шалгалтын стандарт, нийцлийн аудитын арга зүйг ашиглан, байгууллагын үйл ажиллагааны талаар холбогдох албан тушаалтнуудтай ярилцлага хийх, асуулга лавлагаа авах, баримт, материалд тулган баталгаажуулалт дүн шинжилгээ хийх зэрэг арга зүйг ашиглахын зэрэгцээ аудитын хөтөлбөр горимын дагуу нотлох зүйл цуглуулж, аудитын дүгнэлт, зөвлөмж өглөө. Энэхүү аудитыг хийхдээ Төрийн хяналт шалгалтын стандарт, гүйцэтгэлийн аудитын журмыг баримталсан бөгөөд журамд заасны дагуу аудитын дүгнэлтэд дэмжлэг болох нотлох зүйлс, холбогдох бусад мэдээллийг ажлын баримт материалд хавсаргав.
  • 3. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 3 НЭГ. АВТО ЗАМЫН САН 1.1 Орон нутгийн замын сангийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчинд Автозамын тухай хууль болон Авто замын санг төлөвлөх, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам хамаарагдаж байгаа бөгөөд дээрх хууль, журмаар сангийн хөрөнгийг төлөвлөх, орлогыг төвлөрүүлэх, захиран зарцуулахад хууль эрхзүйн зохицуулалт муу, зарим зүйл заалтууд нь тодорхой бус, нарийвчлан тусгаагүй, үг хэллэгүүд нь цаг үетэй нийцээгүй байна. Тухайлбал: Замын сан төрийн санд данстай байх ба дээрх журамд найдвартай ажиллагаатай арилжааны банкинд данстай байна гэж заажээ. Мөн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх чиг үүргүүдийг нарийвчлан тусгаж өгөөгүй байна. Иймээс сангийн үйл ажиллагааг зохицуулах эрхзүйн орчин бүрэн бүрдээгүй байна гэж дүгнэлээ. 1.2 Аймаг орон нутгийн хувьд орон нутгийн замын санг бүрдүүлэх, хөрөнгийг төлөвлөх, зарцуулах түүнд хяналт тавих, орон нутгийн чанартай зам гүүрийг эзэнжүүлж бүртгэх ашиглах, засварлах, арчлан хамгаалах үйл ажиллагаатай холбоотой заавар, дүрэм, журмууд боловсруулж мөрдөн ажиллаагүй байна. Авто замын тухай хууль болон, Засгийн газрын 1998 оны 149 дүгээр тогтоолоор батлагдсан “Авто замын санг төлөвлөх, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах тухай” журамд сүүлийн жилүүдэд нэмэлт өөрчлөлт оруулаагүй мөрдөгдөж байгаа нь сангийн үйл ажиллагааг бүрэн зохицуулж чадахгүй байна гэж үзлээ. 1.2 Сангийн үйл ажилллагааг зохицуулж буй дээрх журмуудын зарим заалт нь Төсвийн тухай хууль, Засгийн газрын сангийн тухай хууль болон Авто замын тухай хуулиудтай нийцэхгүй байна. Тухайлбал: Дээрх журамд заасан Замын сангийн хөрөнгийг төлөвлөх хугацаа Төсвийн хуулинд заасан төсвийн цагалбар болон, хүргүүлэх газрын нэр зөрүүтэй байна. 2.1 Сангийн яам сангийн орлогыг төлөвлөх ба хянахдаа нарийвчилсан тооцоо судалгаагүй, тухайн онд төвлөрүүлэхээр тооцсон авто тээврийн болон өөрөө явагч ЗОРИЛТ 1. Авто замын санг зохицуулах хууль, эрх зүйн зохицуулалт оновчгүй байна. ЗОРИЛТ 2. Орон нутгийн замын сангийн төлөвлөлт оновчтой биш , орлогыг бүрэн бүрдүүлээгүй байна.
  • 4. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 4 хэрэгслийн албан татвар, урьд оны төлөвлөгөөг үндэслэн төлөвлөж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Орон нутгийн замын сангаас санхүүжүүлж, хэрэгжүүлэх төсөл , арга хэмжээг төлөвлөхдөө эдийн засгийн тооцоо судалгаа, зураг төсөвийг үндэслэн төлөвлөөгүй дутагдал илэрлээ. Мөн хэрэгжүүлэх арга хэмжээ,төсөл хөтөлбөрүүдийн төлөвлөгөөг батлахдаа арга хэмжээ нэг бүрээр нэр зааж тодорхой тусгаагүй байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар орон нутгийн авто замын сангаас:  Улиастай сумын зүүн, баруун зүгт авто замын хяналтын пост барихад 30.0 сая төгрөгийн  Завхан аймгийн орон нутгийн зам засвар, арчилгааны ажилд 182,9 сая төгрөг зарцуулахаар баталжээ. 2014 онд замын санд нийт 212,9 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөж, орон нутгийн төсвийн орлогоос 239,2 сая төгрөг хувиарлажээ. 2.2 Тус аймгийн замын сангийн хувьд орон нутгийн орлогод төвлөрүүлсэн орлогоос Сангийн яамнаас баталсан хувиарын дагуу хувиарлан орлогыг бүрдүүлж байгаа нь Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийг зөрчиж байгаа бөгөөд орлогыг хуулийн дагуу бүрэн төвлөрүүлэхгүй байна гэж үзлээ. Хуулийн хэрэгжилт хангалтгүй, сангийн орлогыг хуулинд заасны дагуу төрөл тус бүрээр бүрдүүлээгүй байна. 3.1 2014 онд авто замын санд 212,9 сая төгрөгийн төсөв баталснаас 185,3 сая төгрөгийг зарцуулж үлдэгдэл 53,9 сая төгрөгийг орон нутгийн орлогод буцаан төвлөрүүлжээ. ЗОРИЛТ 3. Орон нутгийн замын сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, үр дүн муу, санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр нь хуулиар тодорхойлсон зорилго, зорилттой нийцэхгүй байна.
  • 5. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 5 Аудитаар дараах зөрчил, дутагдлууд илэрлээ.  Сангийн хөрөнгөнөөс “Барилгын хөгжлийн төв”-д барилгын зураг магадлалын үнэд 1,6 сая төгрөгийг, Аймгийн ГХБХБГазарт барилгын материалын сорил шинжилгээний лаборатори ажиллуулах ажлын хөлсөнд 3,0 сая төгрөгийг тус тус зориулалт бусаар зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь заалт болон Засгийн газрын 1998 оны 149 дүгээр тогтоолоор батлагдсан “Авто замын санг төлөвлөх, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах тухай” журмын 4 дэх заалтыг зөрчсөн тул төлбөрийн акт тогтоолоо. Буурь хөрс ХХК-д Улиастай сумын нутаг дэвсгэрт барих ахмадын болон амьдрах ордны барилгын талбайн зураг магадлалын үнэд олгосон 9,0 сая төгрөгийг Авто замын сангийн Санхүүгийн тайлан баталгаажуулалтаар төлбөрийн акт тогтоогдсон байна.  Төсөв захирагчын шийдвэргүй, батлагдсан төлөвлөгөөгүй “Улиастай шинэ эхлэл хоршоо”-нд Богдын голын гүүрний барилгын 2013 оны үлдэгдэл санхүүжилтэд 31,2 сая төгрөгийг олгосон  Аймгийн Засаг даргын 2014 оны 09 сарын 12-ны өдрийн А/341 тоот захирамжаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Авто замын пост барих ажилд 28,5 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн байхад Авто замын сангаас 28,0 сая төгрөгийг зарцуулсан.  Төсөв захирагчын шийдвэргүй, батлагдсан төлөвлөгөөгүй Бүрдийн баян- бүрд ХХК-д тойргийн хэсгийн камержуулалтыг суурилуулахад 6,9 сая төгрөгийг олгосон  Завхан “АЗ-ЗА” ХХК-д өвлийн цасны ажлын гүйцэтгэлд 12,4 сая төгрөгийг гэрээ,шийдвэргүй зарцуулсан  Иргэн н.Төмөрбаатарт Богдын гол багийн гүүрнээс доош ба дээшхи үерийн хамгаалалтын далангийн шороо татах ажилд 16,0 сая төгрөгийг тус тус олгосон нь Төсвийн тухай хууль болон Засгийн газрын 1998 оны 149 дүгээр тогтоолоор батлагдсан “Авто замын санг төлөвлөх, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах тухай” журмын 4 дэх заалтыг зөрчсөн байна. Дээрхи алдааг давтан гаргуулахгүйн тулд албан шаардлага хүргүүллээ. 3.2 Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг ТБОНӨХБАҮХАТХ- ийн дагуу сонгон шалгаруулалт хийлгүйгээр шууд гэрээ байгуулах болон түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээ байгуулан ажилласан бөгөөд гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлсэн байна. 3.4 Орон нутгийн замын сангийн хөрөнгөөр нийт 14 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.
  • 6. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 6 Тус сангаас Сангийн сайд, зам, тээврийн сайдын хамтарсан 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 20/19 тоот тушаалаар батлагдсан “Жолоочийн даатгалын санд хөрөнгө шилжүүлэх журмын дагуу “Албан журмын даатгуулагчдын холбоо” ТББ-ын даатгалын санд 19,2 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. Дээрх төсөл хөтөлбөр, арга хэмжээнээс Ургамал сумын Хүнгүйн голын 42 у/м модон гүүрний засварын 42,6 сая төгрөгийн ажил зорилтот үр дүндээ хүрсэн бөгөөд бусад арга хэмжээ ,төсөл хөтөлбөр нь хуулиар тодорхойлсон зорилго зорилттой нийцээгүй байна гэж үзлээ. 4.1 Сангийн үйл ажиллагаанд дотоод хяналт хийх тогтолцоо бүрэн бүрдээгүй, хяналт шалгалт огт хийгдээгүй байна. Аудитаар 94524.9 мянган төгрөгийн зөрчил илэрч 1600,0 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоогдлоо . Дүгнэлт: Сангийн орлогыг Авто замын тухай хуулийн 20-р зүйлд заасан төрөлөөр бүрдүүлж ажиллаагүй, хөрөнгийг төлөвлөхдөө арга хэмжээ, төсөл хөтөлбөр нэг бүрээр бодитой ажилд төлөвлөж зарцуулаагүй байна. 4.3 Шилэн дансны хуульд заасны дагуу мэдээллийг ил тод нээлттэйгээр олон нийтэд мэдээлээгүй байна. Аймгийн Засаг даргын тамгын газар нь 2015 оны авто замын сангийн талаарх мэдээллийг shilendans.gov.mn веб сайтад байршуулаагүй, сангийн мэдээллийг ил тод самбарт мэдээлээгүй байна. ДАРГА, ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР ЗОРИЛТ 4. Сангийн хөрөнгийн төлөвлөлт,орлого бүрдүүлэлт,зарцуулалт болон сангийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, арга хэмжээнд тавих дотоод хяналт сул байна.
  • 7. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 7 Зөвлөмж Зам, тээврийн яаманд 2014 оны Авто замын сангийн хөрөнгийн төлөвлөлт, орлого бүрдүүлэлт зарцуулалт, хяналт шалгалт хууль, тогтоомжийн хэрэгжилтэнд хийсэн нийцлийн аудитын дүн дүгнэлтэнд үндэслэн дараахь зөвлөмжийг хүргүүлж байна. 1. Авто замын сангийн үйл ажиллагааг зохицуулж байгаа хууль эрх зүйн актуудыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах талаар холбогдох газарт санал оруулах. Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив танаа 1. Авто замын сангийн орлогыг Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан төрөл тус бүрээр бүрдүүлж байх. 2. Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг бодит тооцоо судалгааг үндэслэн зөв төлөвлөх, зураг, төсөвтэй хэрэгжих боломжтой ажлуудыг төлөвлөгөөнд тусгах. 3. Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, дотоод хяналтыг сайжруулан ажиллах. 4. Авто замын сангийн мэдээллийг “shilendans.gov.mn” веб сайтад байршуулан Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх. ДАРГА ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР
  • 8. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 8 ХОЁР.СОЁЛ УРЛАГ ХӨГЖҮҮЛЭХ САН Засгийн газрын 1998 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан Соёл урлагын сангийн дүрэм нь Засгийн газрын 2003 оны 144 тогтоолоор хүчингүй болсон байна. Засгийн газрын тусгай сангийн хуулийн 15 дугаар зүйлд санг бүрдүүлэх эх үүсвэр, сангийн зарцуулалтын талаар тусгажээ. Харин Соёл урлаг, хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны төлөвлөлт, хяналтыг нарийвчилсан эрх зүйн актууд байхгүй байгаа нь учир дутагдалтай байна гэж үзлээ. 2014 онд Соёл, урлаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр дараах 2 төрлийн арга хэмжээ, төлөвлөгөө хөтөлбөрт нийт 9400,0 мянган төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүнд:  Аймгийн мүзейд 9 үзмэрийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №А/38 тушаалаар батлагдсан, Соёл урлаг хөгжүүлэх сангийн санхүүжүүлэх ажлын төлөвлөгөөний 14-р заалтын дагуу санхүүжүүлэн бэлтгэжээ. Аймгийн музей 15 ширхэг үзмэр захиалсанаас санхүүжилт бүрэн ирээгүй тул 9 ширхэг үзмэр буюу 1,4 сая төгрөгийн үнэ бүхий үзмэрийг тус бүрийг нь 100,0-300,0 төгрөгийн үнэтэйгээр худалдан авч үзмэрт тавьсан байна. Үзмэрүүдийг Монгол Улсын гавъяат чихмэлч Долгорын Дагиймаа,Байгалийн түүхэн музейн чихмэлч Т.Дашбат нартай шууд гэрээ байгуулан бэлтгэсэн байна. 1. Дорго чихмэл 2. Гургуул чихмэл 3.Нохой зээх чихмэл Соёл урлаг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа нь зөвхөн Засгийн газрын тусгай сангийн хуулиар зохицуулагдаж байна. Соёл урлаг хөгжүүлэх сангийн хөрөнгийн эх үүсвэр болон зарцуулалтыг Төсвийн тухай хуулийн дагуу төлөвлөдөггүй байна.
  • 9. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 9 4.Туулай чихмэл 5.Чонын чихмэл 6. Мануулын чихмэл 7.Зарааны чихмэл 8.Тогорууны чихмэл 9.Шар шувуу чихмэл Аймгийн музеин байгалийн танхимд 9-н чихмэлийг дэлгэн үзмэрт тавьсныг аудитын явцад үзэж баталгаажууллаа. Үзмэрийг “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх үндэсний соёл урлагыг хөгжүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах, соёлын үйлчилгээг өргөжүүлэх, соёл, урлагын ажилтны мэргэшлийг дээшлүүлэх, уран бүтээл туурвих, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын салбарт хөрөнгө бүрдүүлэлт, хандив, буцалтгүй тусламж үзүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулах, соёлын үнэт зүйлсийг уламжлах зорилгоор олон нийтэд түгээн суртачилж байна. Дээрх арга хэмжээг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хуулиар тодорхойлсон зорилго, зорилттой нийцэж байна гэж үзлээ.  Мөн Соёл, урлаг хөгжүүлэх сангаас салбарын орон нутаг дахь төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын удирдах ажилтан, нягтлан бодогч, салбар хариуцсан мэргэжилтэн нарт салбарын бодлого, эрхзүйн орчин, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн талаарх нэгдсэн ойлголт, мэдээлэл олгох, ажлын туршлага солилцох зорилгоор зохион
  • 10. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 10 байгуулагдсан сургалтад оролцсон 42 хүний унаа, байр хоолны зардалд 8000,0 мянган төгрөгийн санхүүжилтийг олгосныг Монгол улсын соёл,спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн А1771 тушаалын дагуу байгуулагджээ. Тус арга хэмжээний зардлыг анхан шатны баримттай тулган шалгахад сургалтанд оролцсон хүмүүсийн албан томилолтын зардлыг хоолны зардалтай давхардуулан 1680,0 мянган төгрөгийг илүү олгосон зөрчил илэрсэн нь Монгол улсын Сангийн сайдын 2011 оны 06 сарын 14-ний өдрийн 132 тоот тушаалыг зөрчжээ. ДАРГА ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР ГУРАВ.ДАРХЛААЖУУЛАЛТЫН САН 1.1 Дархлаажуулалтын сангийн үйл ажиллагаа нь Дархлаажуулалтын тухай хууль болон Засгийн газрын 2001 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 67 тоот тогтоолоор батлагдсан “Дархлаажуулалтын сангийн ажиллах журам ”-аар зохицуулагдаж байна. Тус журамд орон нутгийн хувьд сангийн үйл ажиллагаа яаж зохицуулагдах талаар нарийвчлан тусгаагүй нь учир дутагдалтай байна. Иймд сангийн хөрөнгийг бүрдүүлэх эх үүсвэр болон зарцуулалтыг төлөвлөх, дотоод хяналт, хариуцлагын талаар Төсвийн тухай хуультай нийцүүлэн шинэчлэх шаардлагатай байна гэж үзлээ. Орон нутгийн хувьд дархлаажуулалтын сан байхгүй учир орлого бүрдүүлэлтийн талаар мэдээлэл байхгүй болно. 1.2 Сангийн үйл ажиллагаатай холбоотой зарим журмууд нь амьдралд хэрэгжихгүй, сангийн үйл ажиллагааг бүрэн зохицуулж чадахгүй байна. ЗОРИЛТ 1. Сангийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй байна.
  • 11. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 11 Тухайлбал: Орон нутгийн хувьд вакцинд хамрагдах хүүхдүүд цаг хугацаандаа ирдэггүй учир иргэдэд хүрч үйлчилэхийн тулд тээврийн зардал шуудан холбооны зардлууд зайлшгүй шаардагддаг. Иймд зардлуудыг зохицуулах талаар журамд тусгагдаагүй байна. Мөн дотоод хяналтыг хэрэгжүүлэх тогтолцоо болон орон нутагт ажиллаж байгаа вакцинаторуудын үйл ажиллагаанд тавих хяналтын талаар журамд тусгагдаагүй байна. Дээрхи журам, дүрмүүд нь үйл ажиллагааг бүрэн зохицуулж чадахгүй байна гэж үзлээ. 1.3 Орон нутгийн хувьд дархлаажуулалт сан байгуулагдаагүй,сангийн хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэлт, төлөвлөлт, зарцуулалтыг ХӨСҮТ гүйцэтгэж байна. Сангийн үйл ажиллагааг зохицуулах журам нь Төсвийн тухай хуультай нийцэхгүй байна. Тухайлбал: Тус журмын 13 дугаар зүйлд тухайн жилд тарилгад хамаарагдвал зохих хүмүүсийн судалгааг сэргийлэх тарилга тус бүрээр гаргаж хамрах хүрээний эмнэлэг, ЭМГ-т жил бүрийн 1 дүгээр сарын 25-ны дотор ирүүлнэ гэсэн нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд тусгасан төсвийн цагалбартай нийцэхгүй байна. Вакцинд хамрагдсан хүүхдийн тоог Эрүүл мэндийн газрын судлагаагаар гаргасан тоотой насны ангилалаар харьцуулан үзэхэд 0-настай хүүхдийн тоог 193 хүүхдээр дутуу, 1-настай хүүхдийн тоог 390 хүүхдээр илүү, 2 настай хүүхдийн тоог 24 хүүхдээр дутуу, 7настай хүүхдийн тоог 155 хүүхдээр илүү, 15 настай хүүхдийн тоог 287 хүүхдээр дутуу төлөвлөсөн байна. Эндээс үзхэд 0,2,15 настай хүүхдүүдийн тоог 504 хүүхдээр дутуу, 1, 7 настай 545 хүүхдээр илүү төлөвлөсөн байгаа хүүхдийн тоог насны ангилал бүрээр бодитой төлөвлөж өгөөгүй байна. Дээрх шалтгаан нь:  Шинээр төрөх эхчүүд өрхийн хэсгийн хяналтанд ороогүй  Тухайн сар, улиралд шилжин ирсэн, шилжсэн хүүхдүүд  Түр хугацаагаар ирсэн хүүхдүүдийн тооноос шалтгаалдаг байна. Насны ангилалаар-2014 оны судалгаагаар Нэр 0-настай хүүхдийн тоо 1-настай хүүхдийн тоо 2-настай хүүхдийн тоо 7-настай хүүхдийн тоо 15-настай хүүхдийн тоо Бүгд хүүхдийн тоо Вакцинд хамрагдсан хүүхдийн тоо 1613 1164 1460 1155 1084 6476 Эрүүл мэндийн 1420 1554 1436 1310 1371 7091 ЗОРИЛТ 2. Вакцины тоог төлөвлөхдөө хүүхдийн тоог дундаж тоогоор төлөвлөж байгаа нь үндэслэл муутай бодит хүүхдийн тоотой зөрүүтэй төлөвлөгджээ.
  • 12. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 12 газрын судалгаагаархи хүүхдийн тоо Заавал хийх дархлаажуулалтаар 20369 хүүхдэд 63350 хүн тун вакцин хийхээр төлөвлөснөөс 44340 хүн тун вакцин ирж 21687 хүүхэд хамрагдсан байгаа нь давхардсан тоогоор 1318 хүүхдээр дутуу төлөвлөсөн байна./ Хүснэгтээр харуулбал/ Заавал хийх дархлаажуулалтаар Заавал хийх дархлаажуулалтаар Вакцины нэр Төлөвлөгөөгөөрхи хүүхдийн тоо Төлөвлөсөн вакцины тоо Нийлүүлэгдс эн вакцины тоо Хамрагдсан хүүхдийн тоо Сүрьеэгийн вакцин 1404 19400 14600 1603 Халдварт саагийн вакцин 5484 19200 11500 6215 В Вируст гепатитын вакцин 1404 5100 3660 1600 УГУ вакцин 2760 7250 6000 2857 А вируст гепатитын вакцин 2340 3000 2930 2599 Тавт вакцин 4080 5400 5150 4615 Сахуу татрангийн вакцин 2897 4000 500 2198 Нийт 20369 63350 44340 21687 Тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалтаар Тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалтаар Вакцины нэр Төлөвлөгөөгөөрхи хүний тоо Төлөвлөсөн вакцины тоо Ирсэн вакцины тоо Хамрагдсан хүүхдийн тоо Томуугийн эсрэг вакцин 500 500 450 343 А гепатит 1000 1000 Ирээгүй байна. 0 Галзуу 655 655 600 116 Тарваган тахал 1000 1000 3006 2505 Менингитийн вакцин 300 300 Ирээгүй байна. 0 3455 3455 4056 2964 Тархвар судлалын заалтаар хийгдэх вакцины төлөвлөлт. Боомын өвчний голомттой сумууд
  • 13. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 13 Тэс , Баянтэс, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Тэлмэн, Тосонцэнгэл, Их- Уул, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Яруу, Алдархаан, Улиастай , Цагаанхайрхан, Цагаанцулуут, Шилүүстэй, Отгон гэсэн 18 сум боом өвчний голомттой байгаагаас 6 суманд 400 хүн тун боомын вакциныг хуваарилсан байна. Энэ нь боом өвчний голомтын идэвхижил өндөртэй хүн малын өвчлөл гарсан сумдыг сонгон шалгаруулж эрсдэлтэй бүлгийн хүн ам, эрүүл мэндийн төвийн ажилчид, сумын онцгой комиссын гишүүд, цагдаа, мал болон малын түүхий эдтэй харьцдаг хүмүүсийг вакцинжуулахаар төлөвлөсөн байна. Аймгийн хил Аймгийн төв Боомын голомттой сум
  • 14. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 14 Тарваган тахлын байгалийн голомттой сумдууд Завханмандал Цэцэн-Уул Сонгино, Идэр, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Тэлмэн, Тосонцэнгэл, Эрдэнэхайрхан, Яруу, Алдархаан, Улиастай , Цагаанхайрхан, Цагаанцулуут, Отгон гэсэн 17 сум нь тарваган тахлын голомттой байна. Тарваган тахлын байгалын голомттой 17 суманд 3006 хүн тун вакциныг хуваарилсан байна. Энэ нь тарваган тахал өвчний голомтын идэвхижил өндөртэй хүний өвчлөл гарсан болон өсгөвөр илэрсэн сумдыг сонгон шалгаруулж эрсдэлтэй бүлгийн хүн ам, эрүүл мэндийн төвийн ажилчид, сумын онцгой комиссын гишүүд, цагдаа, тарвага болон түүний түүхий эдтэй харьцдаг хүмүүсийг вакцинжуулахаар төлөвлөсөн байна. Галзуу өвчний байгалийн голомттой сумууд Аймгийн хил Аймгйн төв Тарваган тахлын голомттой сум
  • 15. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 15 Бусад Завханмандал Сонгино, Идэр, Нөмрөг, Тэлмэн, Эрдэнэхайрхан, Ургамал, Дөрвөлжин, Алдархаан, Улиастай , Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон гэсэн 14 сум нь Галзуугийн голомттой байна. Галзуугийн байгалын голомттой 14 суманд 600 хүн тун вакциныг хуваарилсан байна. Галзуугийн өвчний вирус тээгч болон өвчилсөн араатан амьтад 70-80 км-ийн гүйдэлтэй, тус вакциныг байгалийн голомттой болон голомтгүй сумдад хуваарилсан байна. Тус вакциныг сүүлийн 3 жилийн галзуугийн сэжигтэй мал амьтанд уруулсан хүний дунджаар буюу 120 хүнд тооцож 600 хүн тун вакциныг захиалсан байна. Дүгнэлт: Тархвар судлалын заалтаар хийгдэж байгаа вакцины төлөвлөлтийг хүн амын тоо болон газар нутгийн байршил голомттой газрын судалгаагаар төлөвлөж, захиалсан тунг зайлшгүй хийх тохиолдол бүрт хийгдсэн байна. Вакцин захиалгын тухайд
  • 16. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 16 Вакцины захиалга өгөхдөө шаардлагатай вакцины тоог тооцох томъёо итгэлцүүрүүдийг зөв ашиглаж байгаа эсэхийг вакцин бүр дээр 2014 оны жилийн эцсийн захиалгыг шалгаж үзэхэд Вакцины нэр Тарих нас Тунгий н тоо Хамрагд вал зохих хүүхдийн тоо сард Хамрагдва л зохих хүүхдийн тоо улиралд Нийт дархлааж уулах хүүхдийн тоо Вакцин ы хорогдл ын индекс Хэрэгцээ т вакцин хүн тунгаар Бага нөөц Их нөөц 2014 оны жилийн хэрэгцээт вакцин /хүн тунгаар/ A Б В Г Д Е Ё ж з й В*Е*Ё+З Сүреэгийн вакцин 0- настай 1 117 1404 1404 11 15444 3861 19305 19400 Саагийн вакцин 0- настай 4 117 1404 5484 2.8 15355.2 3838.8 19194 19200 1 нас хүртэл 4 340 4080 Вируст гепатит В- ийн вакцин 0- настай 1 117 1404 1404 2.9 4071.6 1017.9 5089.5 5100 УГУ вакцин 9 сартай 2 133 1596 2760 2.1 5796 1449 7245 7250 2 настай 97 1164 Вируст гепатит А- ийн вакцин 1 нас 2 сартай 2 98 1176 2340 1.02 2386.8 596.7 2983.5 3000 2 настай 97 1164 Тавт вакцин 2 сартай 3 108 1296 4080 1.04 4243.2 1060.8 5304 5400 3 сартай 112 1344 4 сартай 120 1440 СТ-ийн вакцин 7 настай 1 1346 2897 1.1 3186.7 796.68 3983.4 4000 15 настай 1551 Хүснэгтээс харахад тунгийн тоо, нийт дархлаажуулах хүүхдийн тоо, Вакцины хорогдлын индексээр үржүүлж бага нөөцөө нэмж, вакцины захиалгын тоог тус бүрээр гаргасан байна. Сард хамрагдвал зохих хүүхдийн тоог өмнөх улирлын хүүхдийн тооны дундажыг 3 дахин нэмэгдүүлэн тооцож улирлын хүүхдийн тоог тооцсон байна гэж дүгнэлээ. ЗОРИЛТ 3. Дархлаажуулалт нь иргэдийг зарим төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа ч хамралт нь зорилтот түвшиндээ хүрээгүй, тархвар судлалын заалтаар хийгдэж байгаа вакцинжуулалт үр дүн муутай байна.
  • 17. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 17 3.1 Дархлаажуулалт нь урвал хүндрэлгүй хэрэгжиж байгаа ч дархлаажуулалтад хэрэглэгдэж байгаа зарим вакцинууд хаягдал ихтэй, эмнэлгийн мэргэжилтнээр бүрэн хангагдаагүй, дархлаажуулалтын зардал, төсвийг батлаагүй байна. Аймагт хэрэгжиж байгаа дархлаажуулалтын хөтөлбөр нь иргэн бүрт тарилга хийх боломжийг бүрдүүлсэн, сэргийлэх тарилгын зардлыг улсын төсвөөс гаргадаг, сэргийлэх тарилгын дараа хүндрэл гарсан тохиолдлыг байнга бүртгэдэг, дархлаажуулах бэлдмэлийн хадгалалт, тээвэрлэлтэд байнгын хяналт тавьдаг, аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүд дархлаажуулалтын кабинет, сувилагчаар хангагдсан, дархлаажуулалтын түвшинг үнэлдэг байна. 2014 онд сангийн хөрөнгөөр аймгийн Эрүүл мэндийн газарт 97,1 сая төгрөгийн өртөг бүхий 11 төрлийн вакцин био бэлдмэл, 2,1 сая төгрөгийн өртөг бүхий зүү тариур хуваарилагдан ирснийг аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд захиалгын дагуу олгон 8624 хүүхдийг бүрэн тунгийн дархлаажуулалтад хамруулан зарцуулалтын тайланг ХӨСҮТ-д хүргүүлсэн байна. Аймгийн хэмжээнд тайлант оны эхэнд 7 төрлийн 16965 хүн тун вакцины үлдэгдэлтэй байсан бөгөөд ХӨСҮТ-өөс 11 төрлийн 48796 хүн тун вакцин хуваарилагдан ирснээс 25200 хүн тун вакциныг тарилгад хэрэглэн, 26117 хүн тун вакциныг устгасан байна. Устгасан 26117 хүн тун вакцины 25352 хүн тун вакциныг найруулсны дараа хүн ирээгүй гэсэн шалтгаанаар устгасан бол тээвэрлэлт болон хадгалалтын явцад хагарснаас 100 хүн тун вакцин, хугацаа дууссанаас 665 хүн тун вакцин устгагджээ. a. Аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд хуваарилсан вакцины устгалыг судалж үзэхэд Энэтхэг, Япон улсад үйлдвэрлэсэн 20 хүн тунгаар фалкондоо савлагдсан сүрьеэгийн эсрэг вакцины 93,1 хувь нь, Солонгос улсад үйлдвэрлэсэн 10 хүн тунгаар фалкондоо савлагдсан В гепатитын вакцины 58,1 хувь нь, Бельги улсад үйлдвэрлэсэн 10 хүн тунгаар фалкондоо савлагдсан халдварт саагийн вакцины 51,5 хувь нь, Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 5 хүн тунгаар фалкондоо савлагдсан улаан бурхан гахайн хавдар улаануудын вакцины 56,3 хувь нь задалснаас хойш хүн ирээгүй гэсэн шалтгаанаар устгагджээ. Мөн сумдын эрүүл мэндийн төвүүдэд төрөлт бага байдгаас сүрьеэгийн эсрэг вакцины болон в гепатитын вакцины устгал их гардаг, хөдөө сумдын иргэд товлосон хугацаандаа бүрэн ирдэггүйгээс шалтгаалан халдварт саа болон улаан бурхан гахайн хавдар улаануудын вакцины устгал их гардаг байна. Цаашид ДЭМБ-ын шаардлагыг хангасан Энэтхэг, Канад улсад үйлдвэрлэсэн 10 хүн тунгаар фалкондоо савлагдсан БЦЖ вакциныг, Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 1, 2, 5 хүн тунгаар фалкондоо савлагдсан В гепатитын вакциныг нэвтрүүлбэл, мөн үнийн хувьд Япон улсад үйлдвэрлэсэн БЦЖ-ийн вакцин нь Энэтхэг улсад үйлдвэрлэсэн уг вакцинаас 2 дахин үнэтэй байгаа зэргийг худалдан авахдаа анхаарч ажиллавал дархлаажуулалтын үр ашиг нь нэмэгдэх боломжтой гэж
  • 18. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 18 дүгнэлээ. Мөн аймгийн нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн чанарыг дээшлүүлэн, сургалт сурталчилгааг сайжруулснаар в гепатитаар өвчлөөгүй иргэдийг сайн дурын дархлаажуулалтад хамруулан элэгний хатуурал, циррозоос урьдчилан сэргийлэх боломж байна.  Дархлаажуулах бэлдмэлийн чанар, хадгалалт тээвэрлэлт, аюулгүй байдлын байнгын мониторинг, хяналтыг дархлаажуулалтын кабинетийн сувилагч нар хариуцан ажилласнаар тайлант онд 48796 хүн тун вакцин захиалан зарцуулснаас тээвэрлэлтийн явцад 70 хүн тун вакцин асгарч, хадгалалтын нөхцөл алдагдсанаас 30 хүн тун вакцин устгагдан, вакцины хүндрэл урвал гараагүй байгаагаас үзэхэд вакцины хадгалалт, тээвэрлэлт, аюулгүй байдалд тавих хяналт сайн байна. Аймаг, сумдын дархлаажуулалтын кабинетууд нь вакцин хадгалах зориулалтын хөргөгч, вакцин зөөвөрлөх сав, хэм заагуур, мөсөн элемент зэрэг вакцины хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжүүдээр хангагдсан, эдгээр нь хэвийн ажиллагаатай байна. Харин цахилгааны тасалдалтай үед ашиглах зориулалттай мотороор 19 сумын эрүүл мэндийн төвүүд, хөлдөлтийг тандах заагуураар 21 сумын эрүүл мэндийн төвүүд, компьютер, принтерээр 23 сумдын эрүүл мэндийн төвүүд хангагдаагүй байна. Тайлант онд аймгийн Зооноз судлалын төв цахилгаан тасарсан 2 сарын хугацаанд вакцинаа эрүүл мэндийн газарт шилжүүлэн хадгалуулсан бол Дөрвөн оноо өрхийн эмнэлэг, Цагаанчулуут, Асгат сумын эрүүл мэндийн төвүүд цахилгаан удаан хугацаагаар тасарснаас 30 хүн тун вакцины чанарт өөрчлөлт орсныг устгасан байна. Аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдийн вакцинаторууд хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн тог тасарсан үеийн бүртгэлийг тогтмол хөтөлдөг байна.  Тарилгүй үлдсэн 14480 хүн тун вакцины 3647 хүн тун вакцин нь аймаг, сумдын эрүүл мэндийн төвд хуваарилагдсаны үлдэгдэл бөгөөд хугацаа дуусахаас өмнө аймгийн эрүүл мэндийн газарт хүргүүлэн хэрэгцээтэй газар нь зарцуулдаггүйгээс 665 хүн тун вакцин устгагдсан байна.  Дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдлыг шалгаж үзэхэд 11 аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүд вакцинатор сувилагчийг орлон ажиллах сувилагчгүй, аймгийн нэгдсэн эмнэлэгт халдвар судлагч 1 эмчийн орон тоо дутуу, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг халдвар судлагч эмчгүй, аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн нь халдварт өвчнүүдийн тандалт, сэргийлэлтийн ажлыг давхар хариуцдаг, 2015 оны 10 дугаар сараас эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетын бага эмчийн орон тоог цомхотгохоор төлөвлөсөн байна. Мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдаагүйгээс шалтгаалан дархлаажуулалтын үйл ажиллагаанд тавигдах дотоодын хяналт хангалтгүй байгаагаас гадна дархлаажуулалтын хамралт шаардлагын хэмжээнд хүрч хийгдэхгүй байна.
  • 19. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 19  Дархлаажуулалтанд шаардлагатай санхүүжилтийг урьдчилан тооцож төсөвт тусгадаггүй байдал нь дархлаажуулалтын хамралт буурахад нөлөөлсөн байна. Тухайлбал: дархлаажуулалтын кабинетын сувилагч нарт шуудан холбооны болон вакциныг тээвэрлэх үеийн зардлыг олгодоггүй, илүү цагаар болон ачаалал ихтэй ажилласан үеийн урамшуулал, вакцины хордлогоос сэргийлсэн хор саармагжуулах бэлдмэлийг олгодоггүйгээс вакцинаторуудын ажиллах идэвх сонирхол буурчээ. Төсвийн хүрэлцээ муу байдлаас шалтгаалан Тэс, Баянтэс, Дөрвөлжин, Цагаанхайрхан,Цэцэн-Уул сумдын вакцинаторууд сумын төвөөс 250-300 км-ийн хол нутагладаг малчдын хүүхдийг дархлаажуулахдаа алсын дуудлага ирсэн үед нь очиж явуулын вакцинжуулалтын үйлчилгээ үзүүлж байгаа нь товлолт хугацаанаас хоцрох, хүндрэл гарах зэрэг эрсдлийг бий болгож байна.  Аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүд вакцины хаягдлыг устгахдаа Эрүүл мэндийн сайдын 2011 оны 359 дүгээр тушаалын дагуу устгахын өмнө автоклав ашиглан халдваргүйжүүлэх ёстой боловч харин бодит байдалд хог хаягдлыг устгах зориулалтын байгууламжтай газарт шатаах юмуу зориулалтын уусмалд хийж халдваргүй болгосны дараа шатааж устгадаг байна. Энэ нь аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүд автоклаваар бүрэн хангагдаагүй, автоклав ажиллуулах зориулалтын байр, мэргэжилтнээр хангагдаагүйтэй холбоотой байна 3.2Дархлаажуулалтын вакциныг худалдан авах үйл ажиллагаанд аймгийн Эрүүл мэндийн газар оролцдоггүй. Аймгийн Эрүүл мэндийн газар нь дархлаажуулалтад шаардлагатай вакцинуудыг захиалан авч аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд захиалгын дагуу хуваарилдаг бөгөөд вакцины худалдан авах ажиллагаанд оролцдоггүй. 3.3Аймгийн хэмжээгээр сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр байхгүй байна. 3.4 Заавал хийх дархлаажуулалтын хамралт зорилтот үр дүндээ хүрээгүй, тархвар судлалын заалтаар хийгдэж байгаа вакцинжуулалт үр дүн муутай байна. Аймгийн хэмжээгээр товлолын вакцинд бүрэн хамрагдсан 0-15 насны хүүхдийн эзлэх хувийг 98 хувьд хүргэх зорилт тавигджээ. Тайлант онд заавал хийх 7 төрлийн дархлаажуулалтад 0-15 насны 8756 хүүхдийн 98,5 хувийг хамруулсан гэсэн статистик мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газар ирүүлснийг аймаг, сумдын эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын бүртгэлтэй тулган шалгахад хамралт 94 хувьтай байна. Дархлаажуулалтын хамралт зорилтот түвшиндээ хүрээгүй нь аймгийн Эрүүл мэндийн газар,аймаг сумдын эрүүл мэндийн төвүүдийн аюулгүй дархлаажуулалтын талаарх сургалт, сурталчилгааны ажил хангалтгүй хийгддэг, зарим аймаг, сумдын эрүүл
  • 20. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 20 мэндийн төвийн эмч, вакцинаторуудын үйл ажиллагаанд хангалтгүй байдал илэрсэн, зарим иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, суурин бус хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн зэрэгтэй холбоотой байна. Вакцинтай өвчний гаралтыг буурсан талаар аймгийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн тандалт судалгааг хийгээгүй байна. Аймгийн хэмжээнд гарсан халдварт өвчний сүүлийн 5 жилийн статистик мэдээнээс харахад халдварт шар өвчний гаралт буурсан нь А гепатитын вакцин үр дүнтэй байгааг харуулж байна. Иргэн сэргийлэх тарилгыг хийлгэх аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагыг сонгох эрхийг хуульчилснаар товлолын вакцинд хамрагдахгүй байх, хугацаа хоцрон хийгдэх эрсдлийг бий болгож байгаагаас гадна сэргийлэх тарилга хийлгээгүй болон тарилгаас хоцорсон иргэнд хариуцлага тооцоогүй байна. Суурин бус хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор Улиастай сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн вакцинаторуудын ажлын ачаалал бусад сумдын вакцинаторуудаас 10-15 дахин нэмэгдсэн боловч сарын цалин хөлс нь бусад сумдын вакцинаторуудтай ижил түвшинд байгаа нь тэдний ажиллах идэвх сонирхлыг буурахад нөлөөлсөн байна. Цаашид аймгийн Эрүүл мэндийн газраас вакцинаторуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хийсэн ажлыг нь бодитой дүгнэж урамшуулах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Аудитын явцад Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан маягтуудыг бүрэн нөхөөгүй, дархлаажуулалтад хамрагдах хүүхдээ бүрэн хамруулаагүй, вакцины орлого, зарлагыг зөрүүтэй мэдээлсэн, дотоод хяналтыг хангалтгүй хэрэгжүүлсэн 10 сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, вакцинаторуудад хариуцлага тооцож, зөрчлийг арилгах хугацаатай үүргийг албан шаардлагаар хүргүүллээ. Заавал хийх дархлаажуулалтын явцад тарилгын дараахь хүндрэл бүртгэгдээгүй байгаа бөгөөд тарилгаас татгалзсан 27 тохиолдлыг бүртгэж баримтжуулаагүй байна.
  • 21. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 21 Тархвар зүйн заалтаар аймаг, сумдын эрүүл мэндийн төвийн 343 ажилтныг томуугийн вакцинаар, 100 ажилтныг в гепатитийн вакцинаар, 2505 иргэнийг тарваган тахлын вакцинаар, 56 иргэнийг 4 удаагийн боомын вакцинаар, 111 иргэнийг галзуугийн вакцинаар тус тус дархлаажуулжээ. Аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс боомын вакциныг захиалаагүй байхад ЗӨСҮТ-өөс шууд хуваарилан олгосон байна. Боомын өвчнөөс урьдчилан сэргийлэхдээ вакцин хэрэглэхгүйгээр малчид болон эрсдэлтэй хүн амд хийх сургалт сурталчилгааг сайжруулах замаар урьдчилан сэргийлэх боломжтой. Тархвар зүйн заалтаар хийгдсэн томуугийн вакцины хамралтын хувь 76,2 хувьтай, в гепатитийн вакцины хамралтын хувь 47,6 хуьтай, тарваган тахлын вакцины хамралтын хувь 83 хуьтай, боомын вакцины хамралтын хувь 53,3 хувьтай, урьдчилан сэргийлэхээр хийгдэж байгаа галзуугийн вакцины хамралтын хувь 46,7 хувьтай, эмчилгээний зориулалтаар хийгдэж байгаа галзуугийн вакцины хамралтын хувь 100 хувьтай байна. Боомын вакциныг тарих явцад 1 иргэнд хүндрэл урвал илэрч, 8 хоног эмчлэгдэн эдгэрсэн байна. Галзуу, тарваган тахлын вакцинжуулалтаар хүндрэл урвал бүртгэгдээгүй байна. Вакцины нэр Дархлаажуулалтад хамрагдсан хүний тоо 1-р тун 2-р тун 3-р тун 4-р тун 5-р тун Боомын эсрэг вакцин 96 85 80 56 Галзуугийн эсрэг вакцин 111 72 56 6 2 Эндээс харахад галзуу, боом өвчний эсрэг вакцины хамралт тун нэмэгдэх тусам буурч, вакцины үр дүн хангалтгүй байгааг харуулж байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн хурлын шийдвэрээр галзуугийн сайн дурын вакцинжуулалтын үйлчилгээний төлбөрийг 5000 төгрөг гэж батлан 2015 оны 5 дугаар сараас хэрэгжүүлэн 75,0 мянган төгрөгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дансанд төвлөрүүлсэн зөрчил илэрлээ. Галзуугийн вакцинд хамрагдсан иргэд нь нохойд хазуулан халдвар судлагч эмчийн заалтаар вакцинжуулсан тул төлбөр авсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар шийдвэрлэлээ. Тархвар судлалын заалтаар хийгдэж байгаа вакцины үр дүнг Улиастай, Тэлмэн, Түдэвтэй, Тэс, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдын эрүүл мэндийн төвийн эмч нар хангалтгүй хянасан, Зоонозын өвчин судлалын төвийн халдвар судлагч эмч өндөр насны тэтгэвэрт гаран дараагийн эмч бэлтгэгдэж байснаас халдвар судлагч эмч ажиллаагүй, иргэдэд хийх сургалт сурталчилгаа хангалтгүй, зарим вакцин олон тунгаар
  • 22. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 22 хийгддэг, тун хоорондын хугацаа урт байдаг зэргээс шалтгаалан үр дүн муутай байна. Тайлант онд аймгийн хэмжээгээр сайн дурын дархлаажуулалт хийгдээгүй байна. 4. Дархлаажуулалтад тавих дотоод хяналт үр дүнгүй байна. 4.1 Дархлаажуулалтад тавих удирдлагын болон дотоод хяналтын тогтолцоо үр дүнгүй байна. Аймгийн Эрүүл мэндийн газарт хяналт, шингжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтэс ажилладаг боловч тайлант онд дархлаажуулалтын үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийгээгүй, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн дархлаажуулалтын нэгжийн үйл ажиллагаа, бичиг баримтын хөтлөлт, дархлаажуулалтын хамралтын төлөвлөгөө, түүний хэрэгжилт, вакцины орлого, зарлагын бүртгэлд хяналт тавиагүй, аймаг, сумдын эрүүл мэндийн төвийн эмч нар вакцинаторуудын бичиг баримтын хөтлөлт, дархлаажуулалтын үр дүнд хяналт тавьж, үйл ажиллагааг нь дэмжих талаар хангалтгүй ажилласан байна. Хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлсэн аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын мэргэжилтэнд хариуцлага тооцох үүргийг аймгийн Эрүүл мэндийн газрын даргад хүргүүллээ. Ихэнх аймаг, сумдын эрүүл мэндийн төвийн вакцинаторууд Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан ӨЭ-5, ӨЭ-6 бүртгэлийг буруу хөтөлсөн, вакцины орлого зарлагыг зөрүүтэй илэрхийлсэн, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн дархлаажуулалтын хамралт, зарцуулалтын мэдээнд хяналт тавиагүйгээс зарим вакцины эцсийн үлдэгдэл, вакцины хамралтын хувь статистик мэдээнээс зөрсөн. 4.2 Дархлаажуулалтын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийгдээгүй байна. Тайлант онд аймгийн МХГ-ын халдвар судлалын хяналтын улсын байцаагч аймгийн төвийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дархлаажуулалтын кабинетын халдвар хамгааллын дэглэмийг шалгахад зөрчил илрээгүй байна. Сумдын эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын үйл ажиллагаанд аймгийн Эрүүл мэндийн газраас болон аймгийн МХГ-аас хяналт шалгалт хийгдээгүй байна. 4.3 Шилэн дансны хуульд заасны дагуу мэдээллийг ил тод нээлттэйгээр олон нийтэд мэдээлээгүй байна. Аймгийн Эрүүл мэндийн газар нь 2015 оны дархлаажуулалтын талаарх мэдээллийг shilendans.gov.mn веб сайтад байршуулаагүй, байгууллагын мэдээллийн самбарт дархлаажуулалтын талаар ерөнхий мэдээллийг байрлуулсан боловч аймагт нийлүүлэгдсэн вакцины тоо, хэмжээ зарцуулалалт, хамралт, үр дүнгийн талаар мэдээлээгүй байна. ДАРГА ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР
  • 23. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 23 Зөвлөмж 2014 оны Дархлаажуулалтын сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын дүн дүгнэлтэнд үндэслэн дараахь зөвлөмжийг хүргүүлж байна. Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэнд 1. Хүүхдийн тоог төлөвлөхдөө хүүхдийн дундаж тоог гаргаж статистик мэдээний тоотой харьцуулан насны ангилалаар бодитой төлөвлөж байх 2. Аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдийг мотор, хөлдөлтийг тандах заагуур, компьютер принтерээр хангах ажлыг зохион байгуулах 3. Сумдын эрүүл мэндийн төвүүдэд тарилгүй үлдсэн, хадгалах хугацаа нь дуусах дөхсөн вакцины үлдэгдлийг аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетад төвлөрүүлж, хэрэгцээтэй газар хуваарилах 4. Дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн, вакцинатор сувилагчийг орлон ажиллах сувилагчийг бэлтгэх бодлогыг баримтлах, дархлаажуулалтад шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусгах 5. Дархлаажуулалтын талаарх сургалт,сурталчилгааг сайжруулах, товлосон хугацаандаа удаа дараа дархлаажуулалтанд хамрагдаагүй иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцож хэвших үүргийг холбогдох эмч мэргэжилтнүүдэд хүргүүлэн үр дүнг тооцож ажиллах 6. Аймгийн нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн чанарыг дээшлүүлэн, в гепатитаар өвчлөөгүй иргэдийг сайн дурын дархлаажуулалтад нэгдсэн журмаар хамруулах 7. Аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдийн вакцинаторуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хийсэн ажлыг нь бодитой дүгнэж урамшуулах асуудлыг аймгийн Засаг даргад тавин хэрэгжүүлэх 8. ДЭМБ-ын шаардлагыг хангасан Энэтхэг, Канад улсад үйлдвэрлэсэн 10 хүн тунгаар фалкондоо савлагдсан БЦЖ вакциныг, Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 1, 2, 5 хүн тунгаар фалкондоо савлагдсан В гепатитын вакциныг захиалах саналаа ХӨСҮТ-д хүргүүлэн, вакцины хорогдлыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээг авах ДАРГА ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР
  • 24. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 24