SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 6
Downloaden Sie, um offline zu lesen
ÈÍÒÅÐÍÅÒÈÉÍ ÒÓÕÀÉ ¯ÍÄÑÝÍ ÎÉËÃÎËÒ
          Өмнөх бүлэгт бид интернет болон вэб нь ялгаатай ойлголт болохыг үзсэн билээ. Вэб нь
интернетийн нэгэн жижиг хэсэг бөгөөд мэдээллийг их хэмжээний текст, дуу хөгжим, видео, фото,
зураг, график, хөдөлгөөнт дүрсээр зохион байгуулалттайгаар харуулах сүлжээний арга юм.
          Вэб нь олон төрлийн мэдээллийг компьютерийн дэлгэц дээр харуулж чаддаг мэдээлэл
түгээх, хүргэх систем гэж ойлгож болно. Харин Вэб зууч програм нь интернетээр үйлчлэгч
байгууллагад (ISP) ханддаг програм хангамж         юм. (ISP—ийг router, switch—ээр дамжин
хэрэглэгчийн өгөгдлийн урсгалын мэдээллийг зохицуулдаг сервер компьютер гэж ойлгож болно.)
          Вэб зууч нь интернетэд мэдээллийг илгээх, хайх, харах, татаж авах боломжийг олгодог
үндсэн програм хангамж юм. Тодруулбал дараах үндсэн үүргүүдийг гүйцэтгэнэ.
         Дэлхий нийтийн сүлжээнээс төрөл бүрийн мэдээлэл хайх
         Электрон мэйл илгээх, хүлээж авах
         Хэрэглэгчдийн бүлэг үүсгэн, бүлгийн гишүүн бусад гишүүдэд төрөл бүрийн сэдвээр
          мэдээлэл түгээх


                                   ÇÓÓ× ÏÐÎÃÐÀÌÛÍ ¯¯ÐÝÃ
          Вэб зууч програм нь HTML (Hypertext Makeup Language) хэлээр боловсруулагдсан
файлыг хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар дэлгэцэнд гаргах хөрвүүлэгч, нөөцийг удирдах програм
хангамж юм. Вэб зууч програмд гиперхолбоосыг сонгох замаар шаардлагатай вэб хуудсанд
шилжих боломжтой. Өөрөөр хэлбэл дурын вэб хуудаснаас гиперхолбоосыг сонгоход зууч програм
нь уг вэб хуудастай холбоотой хуудсыг дэлгэцэнд гаргана гэсэн үг.
          Анхны зууч програмыг 1990-ээд оны үед NCSA (Иллинойсийн Их Сургуулийн програм
хангамжийн үндэсний төв)—д Mosaic нэртэйгээр зохиогдсон гэж үздэг. Уг вэб зууч програмд
үндэслэн Internet Explorer, Netscape Navigator, Mosilla Firefox зэрэг програмууд шил шилээ даган
төржээ.

Äýëõèé íèéòèéí ñ¿ëæýý
          Дэлхий нийтийн сүлжээ WWW буюу вэб нь client—server сүлжээний систем юм. Сервер
нь тодорхой вэб хуудсууд болон электрон файлыг өөртөө хадгалсан алс холын компьютерууд юм.
Харин хэрэглэгчийн компьютеруудыг клиент гэнэ. Жишээ нь, “Жуулчин” компаний вэб хуудсаар
аялахыг хүсвэл вэб зууч програмд уг компаний вэб сайтын URL (Uniform Resource Locator) эсвэл
IP (Internet Protocol) хаягийг бичнэ. Энэ үед зууч програм нь “Жуулчин” компаний вэб хуудсанд
холбогдох серверт хүсэлт гаргахад, сервер нь дээрх хаяг бүхий вэб хуудсын өгөгдлийг клиент
компьютер руу илгээнэ. Клиент компьютерт ирсэн өгөгдлийг вэб зууч програм нь хөрвүүлэн
компьютерийн дэлгэцэнд гаргана.
Гипертекст ба гиперхолболт
   Вэб хуудас нь гипертекст (Hypertext) ба гиперхолболтын (Hyperlink) нэгдэл юм. Вэб хуудсанд
өөр хуудастай холбогдох боломжийг олгодог доогуураа зураас бүхий текстэн мөр байдаг. Үүнийг
гиперхолболт буюу Hyperlink гэнэ. Гиперхолболтоор вебэд байрласан электрон файлуудад
холболт хийснээр тэдгээрт хялбар хандах боломжийг олгодог.
       Веб хуудаснууд нь гипертекстийн тээгүүдээр тодорхойлогдсон тул бусад файлуудаас
ялгаатай байдаг. Иймд зууч програм нь Internet—ийн мянга мянган файлаас веб хуудсыг ялган
таньж хөрвүүлэн дэлгэцэнд гаргаж чаддаг юм.
   Веб хуудсыг боловсруулахдаа HTML—ийн <html> гэсэн тээгээр эхлүүлж, мөн энэ тээгээрээ
төгсгөдөг. Веб хуудсыг гарчиг болон үндсэн бие гэсэн 2 хэсгээс бүтсэн гэж үзье. Тэгвэл өмнө,
хойноо <header> гэсэн тээгүүдийг бичсэн хэсэг нь гарчиг болж веб хуудасны дээд хэсэг байрлана.
Харин <body> гэсэн тээгүүдийн дунд бичигдэх хэсэг нь веб хуудасны үндсэн бие хэсэг болно.
Үүнээс харахад хоёр талдаа HTML тээг агуулсан мэдээлэл нь вэб хуудасны бүрэлдэхүүн мэдээлэл
болж харагддаг. HTML кодыг ашиглан вэб хуудасны өгөгдлийн форматыг тохируулж болно. Жишээ
нь: Вэб хуудсан дахь текстийн шрифтийг Arial, өнгийн хар болгоё гэвэл HTML—ийн кодийг <FONT
FACE=ARIAL COLOR=”black”> ийм байдлаар бичнэ.
Веб сайт ба Веб хуудас
       Site гэдэг нь хэл шинжлэлд газар зүйн байрлалыг заасан англи үг юм.
   Веб сайт (Web site) нь Home Page буюу нүүр хуудсаар эхэлдэг вэб хуудсуудын багц бөгөөд
интернетэд тодорхой хаягт байрлана. Вэб зуучийг ажиллуулахад вэб сайтын нүүр хуудас буюу
Home Page дэлгэцэнд харагдана.
   Нүүр хуудаснаас уг веб сайттай холбоотой салбар вэб хуудсууд руу шилжих боломжтой. Жишээ
нь: Microsoft—ийн веб сайт нь http://www.microsoft.com гэсэн нүүр хуудасны хаягтай. (Нүүр хуудас
нь тодорхой онцлог бүхий нэртэй *.html гэсэн өргөтгөлтэй файл байна.)




                               Çóðàã 1. Internet Explorer ïðîãðàìûí öîíõ

Вебийн хаяг
   Олон тооны бие даасан WAN сүлжээнүүдийн холболтыг                Интернет сүлжээ гэж нэрлэдэг.
Internet хөгжиж эхэлснээр өөр өөр үйлдлийн системтэй компьютерүүдийг сүлжээнд холбож
бодитой мэдээллийг солилцох, түгээх зорилготойгоор интернетийн өгөгдөл дамжуулалтын
стандартыг бий болгосон. Үүнийг TCP/IP протокол гэж нэрлэдэг.
IP (Internet Protocol) протокол нь багц мэдээллийг дамжуулах, харин TCP (Transmission
Control Protocol) протокол нь дамжуулж буй мэдээллийг шалгах үүрэгтэй.
   Сүлжээ бүр нь интернетэд өөрийн гэсэн давхцалгүй хаягтай байдаг ба энэ хаягаараа
дамжуулан бусад сүлжээнүүдтэй холбогдож байдаг. Эдгээр хаягуудыг интернет сүлжээний
мэдээллийн төвөөс олгодог. Веб сайт нь домейн нэр болон IP хаягтай байна. IP хаяг нь цэгээр
тусгаарлагдсан 4 бүлэг тоо байна. Эдгээр тоонууд нь интернет дэхь хост компьютерийн байрлалыг
заадаг. Жишээ нь: Microsoft—ийн веб сайт руу орохын тулд www.microsoft.com гэж бичихийн оронд
207.46.199.30 гэсэн тоог хаягийн мөрөнд бичиж уг веб сайтыг дуудаж болно. Энэ нь хэрэглэгч
санаж тогтооход бэрхшээлтэй байдаг тул домейн хаягийг ихэвчлэн хэрэглэдэг.
       Домейн нэр нь тогтооход хялбар, тодорхой утга бүхий интернетийн хаяг юм. Домейн
хаягийн нэрийг тухайн веб сайт эзэмшигч өгөх бөгөөд үндсэн агуулгыг заасан үг товчлол байх нь
зохимжтой байдаг. Жишээ нь: www.harvard.edu ийм домейн нэрийг тайлбарлая.
www — World Wide Web—ийн товчлол бөгөөд биеэ даасан веб сайт гэдгийг илэрхийлнэ.
Harvard – Харвардын их сургуулийн тухай веб хуудсыг заасан нэр
edu — энэ хэсгийг Top Level Domain гэх бөгөөд энэ нь эзэмшигчийн тухай хамгийн ерөнхий
мэдээллийг өгнө.
       Top Level Domain нь үндсэн 2 төрөл байдаг.
      Байгууллагын домейн
      Газарзүйн байрлалаар ялгасан домейн
www.introduction.harvard.edu домейн хаягийн “introduction” хэсгийг Second Level Domain гэнэ.
Байгууллагын топ левел домэйн
Aero — Агаарын тээврийн аж үйлдвэрийн салбар
Biz— Бизнесийн салбар
Com — Худалдаа, үйлчилгээний байгууллагууд
Coop — Хоршооллын байгууллагууд
Edu — Боловсролын салбар
Gov — засгийн газар
Info — Мэдээллийн салбар
Int — Олон улсын байгууллагууд
Museum — Музей
Net — сүлжээ
Org — олон нийтийн байгууллагууд

Çóó÷ ïðîãðàìûí ýëåìåíò¿¿ä
       Веб зууч програмуудаас Internet Explorer, Netscape Navigator, Mozilla Firefox зэрэг нь
түгээмэл хэрэглэгддэг програм хангамж юм. Програмыг хөгжүүлэгч веб сайтуудаас дээрх 2
програмыг татаж авах бүрэн боломжтой бөгөөд эдгээрийг удирдаж ажиллах нь хоорондоо ижил
төстэй байдаг. Веб сайтад хандахдаа веб зууч програмыг ачаалж хаягийн мөрөнд веб сайтын
хаягийг бичнэ.


                            ÂÅÁ ÇÓÓ×ÈÉÍ ÏÐÎÃÐÀÌÒÀÉ ÀÆÈËËÀÕ
          Internet Explorer програмыг хэд хэдэн аргаар ачаалж болно.

    1. Taskbar мөрөн дэх Quick Launch—аас
   2. Start цэсээс
   3. Start/Programs/Internet Explorer

   4. Windows-ийн үндсэн дэлгэцээс
   Програмыг ачаалахад Internet Explorer програмын цонхонд www.msn.com веб сайтын нүүр
хуудас гарах бөгөөд энэ сайтыг өөрчилж болно.
   Internet Explorer програмын цонхны бүтэц нь Windows системийн орчны програмын
цонхнуудын бүтэцтэй адил байдаг. (Програмын цонхны элементүүдийн талаар өмнөх бүлэгт
дурьдсан билээ.)
   Internet Explorer цонхны стандарт товчнууд, хаягийн мөр, Links мөрийг дэлгэцэнд гаргахдаа
View цэсний Toolbar дэд цэсээс Standard Button, Address Bar, Links—ийг идэвхжүүлнэ.
         Standard Button буюу командын хэрэглүүр
   Internet Explorer програмын цонхны дээд хэсэгт командын хэрэглүүрийн мөр байрладаг.




Back                  Өмнө хандсан веб хуудас руу шилжинэ. Командын хэрэглүүрийн баруун талд
байрлах суман дээр дарахад сүүлд хандсан веб хуудсуудын жагсаалт нээгдэх ба эндээс сонгосон
хуудас руу шууд шилжиж орно.

Forward                 Back товчийг хэрэглэсэн үед энэ товч идэвхжих ба Back товчийг хэрэглэхээс
өмнөх ажиллаж байсан веб хуудас руу шилжинэ.

Home          Идэвхтэй веб сайтын нүүр хуудсанд шилжинэ.

Refresh          Веб хуудсыг дахин дуудна. Зарим тохиолдолд интернет холболт тасрах, мэдээлэл
дутуу дуудагдах тохиолдолд энэ товчийг сонгож уг сайтыг дахин ачаална.


Print             Дэлгэцэнд идэвхтэй байгаа веб хуудсыг хэвлэнэ. Веб хуудас, веб сайтын хаяг,
олон хуудас хэвлэх үед хуудасны дээд талд хэвлэсэн он сар өдөр хэвлэгдэнэ.

Stop             Идэвхтэй хуудсыг дуудаж байхад зууч програмын ажиллагааг зогсооно. Үүнийг
ихэвчлэн download хийх ажиллагааг зогсоох үед хэрэглэнэ.

History          Хэрэглэгчийн зочилсон веб сайтуудын хаягийн жагсаалтыг бүлэглэн харуулна.
Favorities                      Хэрэглэгч дахин зочлохыг хүссэн веб сайтуудын хаягуудыг хадгална.


Search                  Веб сайтын хайлтыг төрөл бүрийн шүүлтүүр тавьж хийнэ.
         Address bar буюу хаягийн мөрөнд вебийн URL хаягийг бичих ба Go командын товч эсвэл
          Enter товчийг дарж веб хуудас руу орно. Хаягийн мөрийг Taskbar мөрд нэмэх боломжтой.
          Үүний тулд Taskbar мөр дээр хулганы заагчийг байрлуулан байруун товчийг дарж, нээгдэх
          хураангуй цэсний Toolbars дэд цэсээс Address –ийг идэвхжүүлнэ.
         Links toolbar буюу холбоосын талбарт хүссэн веб сайтын холбоосыг бичих бөгөөд
          сонгосон веб хуудас руу хулганы нэг даралтаар түргэн орох боломжийг олгоно.


   Хэрвээ эдгээр талбаруудын байрлалыг өөрчлөх бол тухайн талбарын зүүн талд байрлах босоо
цэгэн зураас дээр хулганы заагуурыг байрлуулан чирэх үйлдлийг хийнэ. Харин эдгээр босоо зураас
нь харагдахгүй бол хэрэглүүрийн мөрийг цоожилсон байна гэсэн үг. Цоожийг тайлах бол View
цэсний Toolbars дэд цэсээс Lock the Toolbars-ийг идэвхжүүлнэ.
   Хэрвээ командын хэрэглүүрийн мөрд шинээр хэрэглүүр нэмэх, хасах, хэрэглүүрүүдийг хэрхэн
харуулах нэмэлт тохиргоонуудыг хийх бол дараах үйлдлүүдийг гүйцэтгэнэ. Үүнд:
     1. View цэсний Toolbars дэд цэсээс Customize командыг сонгоно.
     2. Нээгдэх харилцах цонхонд тохирох сонголтыг хийнэ.




                                 Çóðàã 2. Customize Toolbar õàðèëöàõ öîíõ

        Available toolbar buttons — жагсаалтын талбарт Internet Explorer програмын бүх командын
         товчнууд байрлана.
        Current toolbar buttons — Standard toolbar дээр харагдаж байдаг товчнууд. Энд командын
         товч нэмэх бол Available toolbar buttons талбараас нэмэх дүрсээ сонгоод Add командын
         товчийг, хасах бол Current toolbar buttons талбараас хасах дүрсээ сонггоод Remove
         командын товчийг, харин анхны байснаар нь харуулах бол Reset командын товчийг дарна.
   Text Options — жагсаалтын талбараас тухайн командын товчин дээр хулганы заагуурыг
     байрлуулахад     тайлбар    текст   гарч    ирж    байх      эсэхийг   тохируулдаг.   Үүнд:
     Selective text on the right—ийг сонговол зарим нэг товчнууд тексттэй байх ба текст нь
     товчний баруун талд, Show text labels — бүх товчнууд тексттэй байх ба текст нь товчны доод
     талд харагдах ба No text labels — товчнууд текстгүй байна.
    Icon Options — жагсаалтын талбар нь дүрсийг дэлгэцэнд хэрхэн (Large-том, Small - жижиг)
     харагдуулахыг сонгоно.
 Хэрэглэгч үзэж буй веб хуудасныхаа үсгийн хэмжээг View цэсний Text Size дэд цэсийг ашиглан
өөрчлөх боломжтой.
       Зарим веб хуудсуудын фонт таарахгүйгээс шалтгаалан дэлгэцэнд танигдахгүй дүрсүүд
гарах тохиолдол байдаг. Энэ тохиргоог View цэсний Encoding дэд цэсийг ашиглан өөрчилж болно.

Weitere ähnliche Inhalte

Ähnlich wie Lekts3 (20)

Html лекц 1
Html лекц 1Html лекц 1
Html лекц 1
 
Html лекц 1
Html лекц 1Html лекц 1
Html лекц 1
 
Html 1
Html 1Html 1
Html 1
 
Internet
InternetInternet
Internet
 
III лекц
III лекцIII лекц
III лекц
 
Web intro
Web introWeb intro
Web intro
 
Web intro (1)
Web intro (1)Web intro (1)
Web intro (1)
 
Html гэж юу вэ
Html гэж юу вэHtml гэж юу вэ
Html гэж юу вэ
 
вэб дизайн - хичээл 1
вэб дизайн  -  хичээл 1вэб дизайн  -  хичээл 1
вэб дизайн - хичээл 1
 
web basic 1
web basic 1web basic 1
web basic 1
 
8
88
8
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
surgalt
surgaltsurgalt
surgalt
 
Cem3
Cem3Cem3
Cem3
 
internet browser program
 internet browser program internet browser program
internet browser program
 
Lecture 1. introduction
Lecture 1. introductionLecture 1. introduction
Lecture 1. introduction
 
ITS150L3
ITS150L3ITS150L3
ITS150L3
 
Internet explorer
Internet explorerInternet explorer
Internet explorer
 
Hicheel1(90)minit
Hicheel1(90)minitHicheel1(90)minit
Hicheel1(90)minit
 
Internet
InternetInternet
Internet
 

Mehr von daalt209

Mehr von daalt209 (20)

Word dad1 4
Word dad1 4Word dad1 4
Word dad1 4
 
Word dad1 4
Word dad1 4Word dad1 4
Word dad1 4
 
Powerpoint dad5
Powerpoint dad5Powerpoint dad5
Powerpoint dad5
 
Excel dad9
Excel dad9Excel dad9
Excel dad9
 
Excel dad10 14
Excel dad10 14Excel dad10 14
Excel dad10 14
 
Excel dad6 8
Excel dad6 8Excel dad6 8
Excel dad6 8
 
Excel dad6 8
Excel dad6 8Excel dad6 8
Excel dad6 8
 
Lesson ebook
Lesson ebookLesson ebook
Lesson ebook
 
Doc1
Doc1Doc1
Doc1
 
Lekts1
Lekts1Lekts1
Lekts1
 
Lekts2
Lekts2Lekts2
Lekts2
 
Lekts4
Lekts4Lekts4
Lekts4
 
Lekts5
Lekts5Lekts5
Lekts5
 
Lekts5
Lekts5Lekts5
Lekts5
 
Lekts6
Lekts6Lekts6
Lekts6
 
Lekts7
Lekts7Lekts7
Lekts7
 
Lekts8
Lekts8Lekts8
Lekts8
 
Lekts9
Lekts9Lekts9
Lekts9
 
Lekts10
Lekts10Lekts10
Lekts10
 
Lekts11
Lekts11Lekts11
Lekts11
 

Lekts3

  • 1. ÈÍÒÅÐÍÅÒÈÉÍ ÒÓÕÀÉ ¯ÍÄÑÝÍ ÎÉËÃÎËÒ Өмнөх бүлэгт бид интернет болон вэб нь ялгаатай ойлголт болохыг үзсэн билээ. Вэб нь интернетийн нэгэн жижиг хэсэг бөгөөд мэдээллийг их хэмжээний текст, дуу хөгжим, видео, фото, зураг, график, хөдөлгөөнт дүрсээр зохион байгуулалттайгаар харуулах сүлжээний арга юм. Вэб нь олон төрлийн мэдээллийг компьютерийн дэлгэц дээр харуулж чаддаг мэдээлэл түгээх, хүргэх систем гэж ойлгож болно. Харин Вэб зууч програм нь интернетээр үйлчлэгч байгууллагад (ISP) ханддаг програм хангамж юм. (ISP—ийг router, switch—ээр дамжин хэрэглэгчийн өгөгдлийн урсгалын мэдээллийг зохицуулдаг сервер компьютер гэж ойлгож болно.) Вэб зууч нь интернетэд мэдээллийг илгээх, хайх, харах, татаж авах боломжийг олгодог үндсэн програм хангамж юм. Тодруулбал дараах үндсэн үүргүүдийг гүйцэтгэнэ.  Дэлхий нийтийн сүлжээнээс төрөл бүрийн мэдээлэл хайх  Электрон мэйл илгээх, хүлээж авах  Хэрэглэгчдийн бүлэг үүсгэн, бүлгийн гишүүн бусад гишүүдэд төрөл бүрийн сэдвээр мэдээлэл түгээх ÇÓÓ× ÏÐÎÃÐÀÌÛÍ ¯¯ÐÝà Вэб зууч програм нь HTML (Hypertext Makeup Language) хэлээр боловсруулагдсан файлыг хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар дэлгэцэнд гаргах хөрвүүлэгч, нөөцийг удирдах програм хангамж юм. Вэб зууч програмд гиперхолбоосыг сонгох замаар шаардлагатай вэб хуудсанд шилжих боломжтой. Өөрөөр хэлбэл дурын вэб хуудаснаас гиперхолбоосыг сонгоход зууч програм нь уг вэб хуудастай холбоотой хуудсыг дэлгэцэнд гаргана гэсэн үг. Анхны зууч програмыг 1990-ээд оны үед NCSA (Иллинойсийн Их Сургуулийн програм хангамжийн үндэсний төв)—д Mosaic нэртэйгээр зохиогдсон гэж үздэг. Уг вэб зууч програмд үндэслэн Internet Explorer, Netscape Navigator, Mosilla Firefox зэрэг програмууд шил шилээ даган төржээ. Äýëõèé íèéòèéí ñ¿ëæýý Дэлхий нийтийн сүлжээ WWW буюу вэб нь client—server сүлжээний систем юм. Сервер нь тодорхой вэб хуудсууд болон электрон файлыг өөртөө хадгалсан алс холын компьютерууд юм. Харин хэрэглэгчийн компьютеруудыг клиент гэнэ. Жишээ нь, “Жуулчин” компаний вэб хуудсаар аялахыг хүсвэл вэб зууч програмд уг компаний вэб сайтын URL (Uniform Resource Locator) эсвэл IP (Internet Protocol) хаягийг бичнэ. Энэ үед зууч програм нь “Жуулчин” компаний вэб хуудсанд холбогдох серверт хүсэлт гаргахад, сервер нь дээрх хаяг бүхий вэб хуудсын өгөгдлийг клиент компьютер руу илгээнэ. Клиент компьютерт ирсэн өгөгдлийг вэб зууч програм нь хөрвүүлэн компьютерийн дэлгэцэнд гаргана. Гипертекст ба гиперхолболт Вэб хуудас нь гипертекст (Hypertext) ба гиперхолболтын (Hyperlink) нэгдэл юм. Вэб хуудсанд өөр хуудастай холбогдох боломжийг олгодог доогуураа зураас бүхий текстэн мөр байдаг. Үүнийг
  • 2. гиперхолболт буюу Hyperlink гэнэ. Гиперхолболтоор вебэд байрласан электрон файлуудад холболт хийснээр тэдгээрт хялбар хандах боломжийг олгодог. Веб хуудаснууд нь гипертекстийн тээгүүдээр тодорхойлогдсон тул бусад файлуудаас ялгаатай байдаг. Иймд зууч програм нь Internet—ийн мянга мянган файлаас веб хуудсыг ялган таньж хөрвүүлэн дэлгэцэнд гаргаж чаддаг юм. Веб хуудсыг боловсруулахдаа HTML—ийн <html> гэсэн тээгээр эхлүүлж, мөн энэ тээгээрээ төгсгөдөг. Веб хуудсыг гарчиг болон үндсэн бие гэсэн 2 хэсгээс бүтсэн гэж үзье. Тэгвэл өмнө, хойноо <header> гэсэн тээгүүдийг бичсэн хэсэг нь гарчиг болж веб хуудасны дээд хэсэг байрлана. Харин <body> гэсэн тээгүүдийн дунд бичигдэх хэсэг нь веб хуудасны үндсэн бие хэсэг болно. Үүнээс харахад хоёр талдаа HTML тээг агуулсан мэдээлэл нь вэб хуудасны бүрэлдэхүүн мэдээлэл болж харагддаг. HTML кодыг ашиглан вэб хуудасны өгөгдлийн форматыг тохируулж болно. Жишээ нь: Вэб хуудсан дахь текстийн шрифтийг Arial, өнгийн хар болгоё гэвэл HTML—ийн кодийг <FONT FACE=ARIAL COLOR=”black”> ийм байдлаар бичнэ. Веб сайт ба Веб хуудас Site гэдэг нь хэл шинжлэлд газар зүйн байрлалыг заасан англи үг юм. Веб сайт (Web site) нь Home Page буюу нүүр хуудсаар эхэлдэг вэб хуудсуудын багц бөгөөд интернетэд тодорхой хаягт байрлана. Вэб зуучийг ажиллуулахад вэб сайтын нүүр хуудас буюу Home Page дэлгэцэнд харагдана. Нүүр хуудаснаас уг веб сайттай холбоотой салбар вэб хуудсууд руу шилжих боломжтой. Жишээ нь: Microsoft—ийн веб сайт нь http://www.microsoft.com гэсэн нүүр хуудасны хаягтай. (Нүүр хуудас нь тодорхой онцлог бүхий нэртэй *.html гэсэн өргөтгөлтэй файл байна.) Çóðàã 1. Internet Explorer ïðîãðàìûí öîíõ Вебийн хаяг Олон тооны бие даасан WAN сүлжээнүүдийн холболтыг Интернет сүлжээ гэж нэрлэдэг. Internet хөгжиж эхэлснээр өөр өөр үйлдлийн системтэй компьютерүүдийг сүлжээнд холбож бодитой мэдээллийг солилцох, түгээх зорилготойгоор интернетийн өгөгдөл дамжуулалтын стандартыг бий болгосон. Үүнийг TCP/IP протокол гэж нэрлэдэг.
  • 3. IP (Internet Protocol) протокол нь багц мэдээллийг дамжуулах, харин TCP (Transmission Control Protocol) протокол нь дамжуулж буй мэдээллийг шалгах үүрэгтэй. Сүлжээ бүр нь интернетэд өөрийн гэсэн давхцалгүй хаягтай байдаг ба энэ хаягаараа дамжуулан бусад сүлжээнүүдтэй холбогдож байдаг. Эдгээр хаягуудыг интернет сүлжээний мэдээллийн төвөөс олгодог. Веб сайт нь домейн нэр болон IP хаягтай байна. IP хаяг нь цэгээр тусгаарлагдсан 4 бүлэг тоо байна. Эдгээр тоонууд нь интернет дэхь хост компьютерийн байрлалыг заадаг. Жишээ нь: Microsoft—ийн веб сайт руу орохын тулд www.microsoft.com гэж бичихийн оронд 207.46.199.30 гэсэн тоог хаягийн мөрөнд бичиж уг веб сайтыг дуудаж болно. Энэ нь хэрэглэгч санаж тогтооход бэрхшээлтэй байдаг тул домейн хаягийг ихэвчлэн хэрэглэдэг. Домейн нэр нь тогтооход хялбар, тодорхой утга бүхий интернетийн хаяг юм. Домейн хаягийн нэрийг тухайн веб сайт эзэмшигч өгөх бөгөөд үндсэн агуулгыг заасан үг товчлол байх нь зохимжтой байдаг. Жишээ нь: www.harvard.edu ийм домейн нэрийг тайлбарлая. www — World Wide Web—ийн товчлол бөгөөд биеэ даасан веб сайт гэдгийг илэрхийлнэ. Harvard – Харвардын их сургуулийн тухай веб хуудсыг заасан нэр edu — энэ хэсгийг Top Level Domain гэх бөгөөд энэ нь эзэмшигчийн тухай хамгийн ерөнхий мэдээллийг өгнө. Top Level Domain нь үндсэн 2 төрөл байдаг.  Байгууллагын домейн  Газарзүйн байрлалаар ялгасан домейн www.introduction.harvard.edu домейн хаягийн “introduction” хэсгийг Second Level Domain гэнэ. Байгууллагын топ левел домэйн Aero — Агаарын тээврийн аж үйлдвэрийн салбар Biz— Бизнесийн салбар Com — Худалдаа, үйлчилгээний байгууллагууд Coop — Хоршооллын байгууллагууд Edu — Боловсролын салбар Gov — засгийн газар Info — Мэдээллийн салбар Int — Олон улсын байгууллагууд Museum — Музей Net — сүлжээ Org — олон нийтийн байгууллагууд Çóó÷ ïðîãðàìûí ýëåìåíò¿¿ä Веб зууч програмуудаас Internet Explorer, Netscape Navigator, Mozilla Firefox зэрэг нь түгээмэл хэрэглэгддэг програм хангамж юм. Програмыг хөгжүүлэгч веб сайтуудаас дээрх 2 програмыг татаж авах бүрэн боломжтой бөгөөд эдгээрийг удирдаж ажиллах нь хоорондоо ижил
  • 4. төстэй байдаг. Веб сайтад хандахдаа веб зууч програмыг ачаалж хаягийн мөрөнд веб сайтын хаягийг бичнэ. ÂÅÁ ÇÓÓ×ÈÉÍ ÏÐÎÃÐÀÌÒÀÉ ÀÆÈËËÀÕ Internet Explorer програмыг хэд хэдэн аргаар ачаалж болно. 1. Taskbar мөрөн дэх Quick Launch—аас 2. Start цэсээс 3. Start/Programs/Internet Explorer 4. Windows-ийн үндсэн дэлгэцээс Програмыг ачаалахад Internet Explorer програмын цонхонд www.msn.com веб сайтын нүүр хуудас гарах бөгөөд энэ сайтыг өөрчилж болно. Internet Explorer програмын цонхны бүтэц нь Windows системийн орчны програмын цонхнуудын бүтэцтэй адил байдаг. (Програмын цонхны элементүүдийн талаар өмнөх бүлэгт дурьдсан билээ.) Internet Explorer цонхны стандарт товчнууд, хаягийн мөр, Links мөрийг дэлгэцэнд гаргахдаа View цэсний Toolbar дэд цэсээс Standard Button, Address Bar, Links—ийг идэвхжүүлнэ.  Standard Button буюу командын хэрэглүүр Internet Explorer програмын цонхны дээд хэсэгт командын хэрэглүүрийн мөр байрладаг. Back Өмнө хандсан веб хуудас руу шилжинэ. Командын хэрэглүүрийн баруун талд байрлах суман дээр дарахад сүүлд хандсан веб хуудсуудын жагсаалт нээгдэх ба эндээс сонгосон хуудас руу шууд шилжиж орно. Forward Back товчийг хэрэглэсэн үед энэ товч идэвхжих ба Back товчийг хэрэглэхээс өмнөх ажиллаж байсан веб хуудас руу шилжинэ. Home Идэвхтэй веб сайтын нүүр хуудсанд шилжинэ. Refresh Веб хуудсыг дахин дуудна. Зарим тохиолдолд интернет холболт тасрах, мэдээлэл дутуу дуудагдах тохиолдолд энэ товчийг сонгож уг сайтыг дахин ачаална. Print Дэлгэцэнд идэвхтэй байгаа веб хуудсыг хэвлэнэ. Веб хуудас, веб сайтын хаяг, олон хуудас хэвлэх үед хуудасны дээд талд хэвлэсэн он сар өдөр хэвлэгдэнэ. Stop Идэвхтэй хуудсыг дуудаж байхад зууч програмын ажиллагааг зогсооно. Үүнийг ихэвчлэн download хийх ажиллагааг зогсоох үед хэрэглэнэ. History Хэрэглэгчийн зочилсон веб сайтуудын хаягийн жагсаалтыг бүлэглэн харуулна.
  • 5. Favorities Хэрэглэгч дахин зочлохыг хүссэн веб сайтуудын хаягуудыг хадгална. Search Веб сайтын хайлтыг төрөл бүрийн шүүлтүүр тавьж хийнэ.  Address bar буюу хаягийн мөрөнд вебийн URL хаягийг бичих ба Go командын товч эсвэл Enter товчийг дарж веб хуудас руу орно. Хаягийн мөрийг Taskbar мөрд нэмэх боломжтой. Үүний тулд Taskbar мөр дээр хулганы заагчийг байрлуулан байруун товчийг дарж, нээгдэх хураангуй цэсний Toolbars дэд цэсээс Address –ийг идэвхжүүлнэ.  Links toolbar буюу холбоосын талбарт хүссэн веб сайтын холбоосыг бичих бөгөөд сонгосон веб хуудас руу хулганы нэг даралтаар түргэн орох боломжийг олгоно. Хэрвээ эдгээр талбаруудын байрлалыг өөрчлөх бол тухайн талбарын зүүн талд байрлах босоо цэгэн зураас дээр хулганы заагуурыг байрлуулан чирэх үйлдлийг хийнэ. Харин эдгээр босоо зураас нь харагдахгүй бол хэрэглүүрийн мөрийг цоожилсон байна гэсэн үг. Цоожийг тайлах бол View цэсний Toolbars дэд цэсээс Lock the Toolbars-ийг идэвхжүүлнэ. Хэрвээ командын хэрэглүүрийн мөрд шинээр хэрэглүүр нэмэх, хасах, хэрэглүүрүүдийг хэрхэн харуулах нэмэлт тохиргоонуудыг хийх бол дараах үйлдлүүдийг гүйцэтгэнэ. Үүнд: 1. View цэсний Toolbars дэд цэсээс Customize командыг сонгоно. 2. Нээгдэх харилцах цонхонд тохирох сонголтыг хийнэ. Çóðàã 2. Customize Toolbar õàðèëöàõ öîíõ  Available toolbar buttons — жагсаалтын талбарт Internet Explorer програмын бүх командын товчнууд байрлана.  Current toolbar buttons — Standard toolbar дээр харагдаж байдаг товчнууд. Энд командын товч нэмэх бол Available toolbar buttons талбараас нэмэх дүрсээ сонгоод Add командын товчийг, хасах бол Current toolbar buttons талбараас хасах дүрсээ сонггоод Remove командын товчийг, харин анхны байснаар нь харуулах бол Reset командын товчийг дарна.
  • 6. Text Options — жагсаалтын талбараас тухайн командын товчин дээр хулганы заагуурыг байрлуулахад тайлбар текст гарч ирж байх эсэхийг тохируулдаг. Үүнд: Selective text on the right—ийг сонговол зарим нэг товчнууд тексттэй байх ба текст нь товчний баруун талд, Show text labels — бүх товчнууд тексттэй байх ба текст нь товчны доод талд харагдах ба No text labels — товчнууд текстгүй байна.  Icon Options — жагсаалтын талбар нь дүрсийг дэлгэцэнд хэрхэн (Large-том, Small - жижиг) харагдуулахыг сонгоно. Хэрэглэгч үзэж буй веб хуудасныхаа үсгийн хэмжээг View цэсний Text Size дэд цэсийг ашиглан өөрчлөх боломжтой. Зарим веб хуудсуудын фонт таарахгүйгээс шалтгаалан дэлгэцэнд танигдахгүй дүрсүүд гарах тохиолдол байдаг. Энэ тохиргоог View цэсний Encoding дэд цэсийг ашиглан өөрчилж болно.