Weitere ähnliche Inhalte
Ähnlich wie дархан эрдэм5 баг (20)
дархан эрдэм5 баг
- 1. 2011 ОНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН
Дархан-Уул аймгийн Түүх, нийгмийн ухааны багш нарын “Эрдэм-
5” багийн хамтын бүтээл / М. Дорж Л.Нэргүй Х.Цацрал ,
Т.Туруунаа. Т.Намш
Багш ажлын байранд багаар
хамтран хөгжих бүтээлч
хандлага түүний үр нөлөө
Дархан-Уул аймгийн Түүх, нийгмийн ухааны
багш нарын “Эрдэм-5” багийн хамтын
бүтээл / М. Дорж Л.Нэргүй Х.Цацрал ,
Т.Туруунаа. Т.Намшир/
- 2. Багш ажлын байранд багаар хамтран хөгжих
бүтээлч хандлага, түүний үр нөлөө
Сэдэв сонгосон үндэслэл: 21-р зууны хөгжлийн гол онцлог нь мэдлэгт суурилсан
эдийн засаг, шинжлэх ухаанд тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оршдог.
Багш нар ажил хөдөлмөр эрхлэнгээ ажлын байрандаа хамтран баг бүрдүүлж, бие
биенээ дэмжин хамтдаа хөгжих нь багш нарын мэргэжлийн ур чадварын өсөлтөнд
төдийгүй багийн цогц чадамжид тулгуурласан сургуулийн хөгжлийн менежмент
сайжрах үндэслэл болохыг илрүүлэхийн тулд энэхүү судалгааны сэдвийг сонгосон
болно. Бид хамтран судалгаа шинжилгээ хийх зорилгоор 2009- 2010 оны хичээлийн
жилд “Эрдэм-5” нэртэй баг бүрдүүлэн ажилласан бөгөөд 2010 оны эрдэм
шинжилгээний бага хуралд бидний тавьсан илтгэлийн шинэ санаа бол энэхүү
судалгааны ажил байсан. 2011 онд залуу багш нарыг ажлын байранд нь хөгжүүлэх,
багаар ажиллах чадварт суралцуулах зорилготой “Хөгжлийн төлөө хамтдаа” туршилт
хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж туршилт, бодит судалгаа, гарсан үр дүнд
тулгуурлаж энэхүү судалгааны илтгэлээ бичлээ.
Судалгааны зорилго: Багш ажлын байранд багаар хамтран хөгжих боломж ба сайн
багийн шалгуур, цогц чадамжийн үр нөлөөг судлах, бүтээлч хандлагыг сайжруулах
багш хөгжлийн арга замыг тогтоох, практикт хэрэгжүүлэх
Зорилтууд:
Ажлын байрандаа хамтран хөгжих залуу багш нарын багийг бүрдүүлэх
• Зорилтот бүлгүүдийн сэтгэл ханамж, хандлагын судалгаа хийж мэдээлэл
цуглуулах
• Багийн цогц чадамж, түүний шалгуур үзүүлэлтийг судлах, бүтээлч хандлагад
гарсан өөрчлөлтийг илрүүлэх
• Багийн гишүүдийн хувийн онцлог, ялгааг судлах
• Ажлын байранд багаар ажиллах үйл ажиллагааны хэлбэрүүдийг тодорхойлох,
хувь хүнд үзүүлж буй үр нөлөөг үр дүнд тулгуурлан судлах
Судалгааны арга аргачлал, цар хүрээ:
Олон улсад үр дүнгээ өгч байгаа багийн ажиллагааны 8 арга аргачлал ба гадаад,
дотоодын эрдэмтдийн бүтээл уншиж үзэл, онолын нийтлэг ба ялгаатай талыг жишин
харьцуулан баримт бичгийн судалгаа хийж задлан шинжилсэн. 4 сарын хугацаанд 9
сургуулийн 10 гаруй мэргэжлийн 1-12 жил ажиллаж байгаа 100 залуу багш нарын 15
багийн ажлын байрандаа хамтарч хөгжих туршилт хөтөлбөр хэрэгжүүлсэн.
Туршилтын эхэнд, дунд, сүүл үед асуулгын арга, бүлгийн фокус ярилцлага, сэтгэл
ханамжийн судалгаа, санал сэтгэгдэл, ажиглалтын аргыг хэрэглэн 1200 багш,
сурагчид, 120 гаруй бичиг баримтын шинжилгээ /хичээлийн судалгаа, хичээлийн
мониторинг, хэлэлцүүлгийн протокол/, багуудын хамтран бэлтгэсэн 40 гаруй хичээлд
сууж, хичээлийн ба суралцагчдын чанарын ахиц өөрчлөлтийг график шинжилгээ,
математик аргачлалаар судалж дүгнэлт хийсэн.
Онолын үндэслэл
Орчин үед ажлын байранд ажлаа хийж гүйцэтгэх явцдаа багаар хамтран хөгжиж
байгаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөж үр дүнгээ өгсөн Ази, Европ, Өрнөдийн
орнуудад ихээхэн хэрэглэдэг дараах загваруудыг харьцуулан судалж үзлээ.
• Ажлын байрны соёл 5S-ийн арга – Ажлын байрны соѐл,эмх цэгц,сахилга бат
• Ре инженеринг арга-Сэтгэхүйн өөрчлөлт хийх, санаачлан бүтээх, алсыг харах
чадвар, мэдээллийн технологийг хөгжүүлэх
• Бенчмаркинг арга- Өөрийн сул талаа оношлох, шилдэг компанийн
туршлагаас суралцах, ажлаа сайжруулах
- 3. • Чанарын дугуйлангийн арга – Хамтаараа асуудлаа хэлэлцсэн бүтээлч санаа
• Кайзен хандлага – Ажлын байрандаа алхам алхмаар шат ахин хамтран
хөгжих
• CPSP- Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх арга - Эндээс энэ загварыг
сонгон судалгааны ажлын арга зүйн үндэслэл болгон авч хэрэглэсэн. Учир нь
өндөр нэр хүндтэй компани, сургууль байгууллагуудад ихээхэн хэрэглэгдэж
амжилт дагуулж буй “CPSP “ хөтөлбөр /Creative Problem Solving Profile-
Асуудлыг бүтээлчээр шийдэх / нь хүмүүс хэрхэн мэдлэг олж авдаг ба
түүнийгээ хэрхэн ашиглаж байгааг судалдаг. Энэ аргын ач холбогдол нь:
1. Хувь хүнд байгаа чадвар нь хэрхэн нөгөө хүмүүст хамаарахыг авч үздэг
2 .Хэрхэн амжилтын төлөө багаар хамтран ажиллах, бүтээлч чадвараа
сайжруулахад оршдог.
Практик үндэслэл
Манай баг ажлын байранд багш хөгжих бодит хэрэгцээ шаардлагыг илрүүлэх
өнөөгийн бодит нөхцөл байдал түүний давуу ба сул тал, саад бэрхшээлийг судлан
шинжилгээ хийх, үйл ажиллагаанд илэрч буй зөрчил, тулгамдсан асуудлуудыг
тодорхойлох зорилгоор судалгаа хийж, шийдэх боломжтой арга замыг дэвшүүлсэн
болно.Ажлын байранд багш хамтран хөгжихөд дараах үндсэн зөрчлүүд илэрч байна.
1. Удирдлагын хэт төвлөрөл, багш нарын ажлын ачаалал их
2. Хувь хүний ганцаарчилсан амжилтыг үнэлдэг, багш нарын хамтын ажиллагааг
үнэлэх шалгуур тодорхой биш
3. Эдийн засгийн урамшуулал дэмжлэг сул тул багш нарын идэвх оролцоо
буурах
4. Байгууллагын соѐл, таатай биш харилцаа багш нарын сэтгэцийн эрүүл
мэндэд сөргөөр нөлөөлж байна. / дарамт их- стрессэд орох - ажилдаа дургүй
болох/
Энэ зөрчлийг багасгах хамгийн оновчтой гол арга зам бол биологийн бага нөөцөөр,
цаг хугацаа, нервийн хүч бага зарж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар
ажлын байрандаа ажлаа хийж гүйцэтгэх явцдаа хүсэл сонирхол нийлсэн багт нэгдэн
хамтран хөгжих явдал юм. . Бид үүнийг туршин судлахын тулд “Хөгжлийн төлөө
хамтдаа” 100 багшийг 15 багаар зохион байгуулж, ажлын байранд нь хөгжүүлэх
туршилт хөтөлбөрийн анх санаачлан БХАН, БСГ-тай хамтран боловсруулж
хэрэгжүүлсэн бөгөөд үр дүнг тооцсон юм.
Судалгааны явцын баримт, мэдээлэл:
Судалгаа 1: Хувийн чадварын ялгаатай талыг илрүүлэх, энэ нь багийн ажлын
амжилтанд хэрхэн нөлөөлж байгааг тогтоох зорилготой.
Үндэслэл: Хүмүүс маш олон шинжээр ялгаатай байдгийг судлаачид тогтоожээ.
Багуудын гишүүн тус бүрийн хувийн чадваруудыг тодорхойлох зорилгоор бүх багийн
гишүүн бүрээс дараах 2 янзын аргачлалаар судалгааг авч үр дүнг харьцуулан
дүгнэлт гаргасан.Үүнд: Орчин үеийн хувийн шинжийг оношлох сорил тестийн арга,
геометрийн дүрс бүтээх арга, хувь хүний бүтээлч чадварыг тодорхойлдог
аргачлалаар тус тус судалгааг авч социаматрицийн аргаар харьцуулан жишиж,
судалсан.
Дүгнэлт: Багийн гишүүн бүрийн харилцан адилгүй ур чадвар, өөр өөр туршлагын
ачаар танин мэдэхүйн болон үнэлэмжийн зөрчил үүсэн тэдгээрийн оюун ухааны
хөгжилд түлхэц үзүүлж, хамтын бүтээлийн үр ашиг сайжирдаг зүй тогтолтой. Ямар
- 4. чадвар байгаа нь чухал биш ямар чадвараа хөгжүүлэх хүсэлтэй байх нь хамгаас
чухал бөгөөд энэ нь багш хөгжих үндэс нь болж өгнө.
Судалгаа2: Сайн багийн шалгуур үзүүлэлт, багийн хэв шинжийг илрүүлэх
зорилготой
Дүгнэлт: Багийн цогц чадамж нь багийн хамтын бүтээл, амжилтанд чухал нөлөөтэй
Багийн үйл ажиллагаа, арга барилаараа нэг удирдагчтай баг,жинхэнэ баг, бүтээлч
баг гэсэн хэв шинж илэрсэн.
Судалгаа3:Багийн гишүүдийн үйл ажиллагааны явцын эхлэл ба сүүлийн ахиц
өөрчлөлтийг харуулах зорилготой
1-р баг 2-р баг
3 3.5
3
2.5
2.5
2 2
1.5 1.5
1 1
0.5
0.5 0
0 Хэрэгл
Хэрэгл Зорил Агуулг Арга Үнэлгэ
Зорилг Агуулг Арга Үнэлгэ эгдэхү
эгдэхү го а зүй э
о а зүй э үн
үн
I 1.8 1.6 1.8 1.5 1.5 I 2 2.4 1.8 2.8 2.8
II 2.5 2.4 2.5 2.5 2.5 II 2.7 2.8 2 3 3
III 2 2.3 2.5 2.3 2.4 III 2.8 2.7 3 3 3
Дүгнэлт: Дээрхи 2 багийн туршилтын явцын эхэнд, дунд, сүүлд хийгдсэн ажиглалт
судалгааны хичээлийн мониторингоос харахад арга зүйн шинэчлэлт сайжрах тусам
агуулгын өргөн хүрээ багасаж харин агуулга элементарчлагдан гүнзгийрч байдаг зүй
тогтол илэрсэн.Нөгөө талаар арга зүй,агуулгын өөрчлөлтийг дагаад сурагчдын
хичээлийн хандлагад идэвхтэй,бүтээлч, эрэл хайлт хийх зэрэг ахиц өөрчлөлтүүд
илэрсэн.
Судалгааны үр дүн:
Шууд үр дүн: Багш нар багаар ажиллах арга зүйд суралцаж ажлын байрандаа
хөгжиж, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, багийн тэргүүн туршлага, бүтээлийн сантай
болов.
-2011 оны ур чадварын уралдаанд "Аялгуу" багийн ахлагч Батчимэг аймгаас
шалгарч улсын уралдаанд оролцож байна.
- Бат-Эрдэнэ ахлагчтай" Байгалийн ухааны баг" 2011 оны Мультмедиа хичээлийн
улсын уралдаанд 3-р байр, мөн 2011 оны илтгэлийн уралдаанд аймагт 2-р байрттус
тус шалгарсан
Дам үр дүн: . Бодит ажлын байрнаас багуудын бүтээлч ажил, шинэ саналууд
олноор гарч ирсээр байна. Байгалийн ухааны багийн блог, гар утас, онлайн хичээл,
Мультимедиа сэтгүүл
-ОИЦ-ын холимог бүлгийн ангид хичээл зааж сурагчдын хандлага, төлөвшлийг
судалдаг туршлага , ” 2 багш - 1 жилд- 1 ажил “ бүтээлч ажлын санаачилга
Үр нөлөө: Хөгжлийн төлөө хамтдаа хөтөлбөр хүрээгээ тэлж Дархан-Уул аймгийн
1000 багшийн хөтөлбөр болсон. Энэ нь 2011 оны боловсролын шилдэг бүтээлээр
улсад шалгарч бусад аймаг, орон нутагт туршлага болж байна. Бидний санаачилсан
- 5. 100 залуу багшийн хөтөлбөр нь 2013 он хүртэл үргэлжилж 400 гаруй багш нарыг
хамруулах юм. Одоо 2 дахь хөтөлбөр амжилттай явагдаж байна.
Цаашид хэрэгжүүлэх шинэлэг санаа:
- Багшийг ажлын байранд нь хөгжүүлэх олон хувилбарт тогтолцоог төр, төрийн
бус байгууллага, сургалт судалгааны олон эрдэмтдийн оюуны нэгдэл, чадамжид
түшиглэн сонголт хувилбартай, үе шатлалтай бүрдүүлэх
- Багшийг ганцаарчилсан амжилтаар уралдуулж дүгнэдэг өнөөгийн үнэлгээ нь
хувийн чадвараа бусдын төлөө биш зөвхөн өөртөө зориулдаг хандлагыг бий болгож
байгаа нь багаар ажиллах ажиллагаанд саад болж байна. Иймээс багшийг багийн
хамтын ажиллагааны шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулан үнэлж дүгнэдэг болох.
Ерөнхий дүгнэлт:
Ажлын байрны багийн үр дүнтэй хамтын ажиллагаа нь тэдний хамтран ажиллах
ур чадварыг өсгөж, хөгжүүлэхийн зэрэгцээ бусдаас суралцан, ажилдаа илүү
дуртай, сэтгэл ханамжтай болгож байна. Хувь хүний хөгжих хэрэгцээ бусадтай
хамтрах явцад илүү нэмэгддэг.
1. Хувийн чадварууд ялгаатай байснаар бие биенээ нөхөж үр дүнд хүрэх нь
сайн багийн шалгуур шинж, жинхэнэ цогц чадамжтай баг төлөвших нь
сургууль , байгууллагын хөгжих менежментын үндэс гэж дүгнэж байна.
2. Хамтын ажиллагааг удирдан чиглүүлэхэд байгууллагын уялдаат стратеги
хөтөлбөр зайлшгүй чухал бөгөөд тухайн жилд багш нарын багуудын гүйцэтгэх
үйл ажиллагааны чиглэл, зорилго нь сургууль, байгууллагын нэгдсэн
зорилготой уялдаатай байж чадвал илүү үр дүнтэй.
“Үе үеийн бүх шинэ, хамгийн сонирхолтой зүйл бүхэн зөвхөн хүмүүсийн
хамтын ажиллагааны үр дүнд үүсч, бүтээгдэж байдаг”
Нобелийн шагналт Д.Уотсон
Ашигласан материал, ном зүй
1. Ц.Балхаажав "Хүний хөгжлийн онол арга зүйн философи үндэслэл"УБ 1992он
2. Р.Бандий, Н.Наранчимэг "Багшийн хөдөлмөр, түүнийг зохион байгуулах зарим
асуудал Мэрэгжлийн боловсрол УБ.1991№3
3. Н.Бэгз "Боловсролын хөгжлийн онол арга зүйн асуудлууд"УБ 2005
5. Баз.Баярмаа, Д.Чимэдлхам "Багш боловсрол ба багшлах хөдөлмөрийн олон
улсын чиг хандлага" Боловсрол судлал 2006 №4 тал
6. [3]Ч.Байгальмаа. "Багш мэргэжлийн практик үйл ажиллагаандаа тулгуурлан
хөгжих үйл явцын судалгаа
7. [4] .Даваажав. " Орчин үеийн монгол хүний нөөц чадавхийн хөгжил, чадварын
түвшин Док.дис
8. [7] Жадамба. "Хүний хүмүүнлэг хөгжлийг судлах онол арга зүй" Боловсрол
судлал сэтгүүл 2009/04
9. О. Мягмар. Судлаач багшийн гарын авлага 2009 он
10.О.Мягмар Сэтгэл судлал. УБ 2010он
11. Ж.Нарантуяа. "Боловсролын хүний нөөцийн менежментийн талаархи үзэл
баримтлал, хөгжлийн чиг хандлага" Боловсрол судлал 2008/01
12. Н.Нэргүй У.Доѐд Прагматик сургалтын стратеги УБ
13. О.Пүрэв. "Монголын боловсрол, сургалтыг хүмүүнжүүлэх онол, арга зүйн зарим
асуудал " УБ. 2007 он 3.
14. [1] Мэдээлэл сэтгүүл УБ., 2006 он.т. 144
15. 2 [2] www.nexttd.org.Team work