Lekts 7
- 2. • Дээд зэргийн хөгжилтэй(сээртнээс) амьтад
мэдрэлийн системтэй болж энэ нь уг
организмаа гадаад орчинтой холбох болон
түүний үйл ажиллагааны гол зохицуулагч
болсон. Энэхүү мэдрэлийн системээс гадна
тухайн организмын үйл ажиллагаа,
бодисын солилцоог зохицуулагч шүүрэл-
биологийн идэвхит бодисуудыг
боловсруулдаг өвөрмөц булчирхайн
аппарат буй болжээ.
- 3. • Амьд бие махбодын дотоод орчинд(цус,
лимфэнд)шүүрэл ялгаруулдаг булчирхайг
дотоод шүүрлийн булчирхай (ДШБ)
эндокриний булчирхай(endo-дотор,
дотоод,krino-тусгаарлах, гаргаж өгөх гэсэн
грек үгнээс гаралтай ) гэж нэрлэх бөгөөд
энэхүү булчирхайгаас ялгарч тэндээ
хуримтлагдахгүй бүхэл бүтэн организмд
зохицуулагч нөлөө үзүүлдэг биологийн
өндөр идэвхитэй бодисуудыг (hormao-
өдөөх, сэргээх, хөдөлгөөнд оруулах гэсэн
грек үгнээс гаралтай ) даавар хэмээн
нэрлэнэ.
- 4. • Даавар бие махбодод гаднаас зөөгдөн
ордогүйгээрээ аминдэмээс, бодисын
солилцоонд катализатор(хурдасгуур)
болдогүйгээрээ ферментээс ялгаатай.
• Хүн ба амьтны дотоод шүүрлийн
булчирхайнуудаас үүсдэг уураг ба тосонцор
бодисуудаас тогтсон химийн идэвхи
өндөртэй органик нэгдлийг гормон гэнэ.
• Гормон нь грекээр – өдөөх, сэргээх гэсэн
утгатай. Дааврууд нь 1. уургийн бүтэцтэй, 2.
Стероид бүтэцтэй гэж 2 хуваагддаг.
- 6. Организмд үйлчилж буй үндсэн үйлчлэлээр нь
Бодисын солилцоог идэвхижүүлэгч
даавар
Мэдрэлийн системийг сэргээгч даавар
Тухайн дотоод шүүрлийн булчирхайд
даавар үүсэлтийг сэргээгч
Бэлгийн (нөхөн үйлдвэрлэлийн )
- 9. Дотоод шүүрлийн булчирхай түүнд боловсрогддог
даавар
Өнчин тархины өмнөт хэсэг
Өсөлтийн гормон буюу соматотропины даавар (СТД)
Анхдагч –гонадотропин даавар –фолликул- идэдхжүүлэгч
даавар (ФИД)
Хоёрдогч гонадотропин даавар-лютеинжүүлэгч даавар (ЛД)
Гуравдагч –гонадотолпин даавар-лютеотропин(ЛТД) буюу
пролактин
Адернокортикотропин даавар (АКТД)
Тиреотропин даавар (ТТД)
Липотропин даавар
Өнчин тархины дунд хэсэг
Интермедин буюу меланофор(хроматофор) даавар
- 10. Өнчин тархины хойд хэсэг
Вазопрессин даавар
Эпифиз
Серотонин, мелатонин, адерногломерулотропин
Тимус (бахлуур булчирхай)
Лимфоцит идэвхжүүлэгч фактор(ЛИФ), промин,
ретин
- 11. Нойр булчирхай
Инсулин , Глкагон буюу гипергликеми-глкогенолизийн фактор
Ходоод гэдэсний зам
Даавар төст бодис: Гастрин, энтерогастрин, секретин,
панкреозамин, холецистокинин, энтерокинин, вилликинин
Бөөрний дээд булчирхайн тархилаг бодис (БДБТБ)
Норадерналин, адерналин
Холсослог бодис
Стериод дааврууд(кортистериод)
Түүдгэнцэр эс
Альдостерон, кортикостерон
- 12. Торлог эс
Бэлгийн дааврууд, ихэвчлэн эр бэлгийн(андрогенүүд),
эстрогенүүд
Эр бэлгийн булчирхай (төмсөг)
Андрогенүүд, тестостерон, эстроген
Эм бэлгийн булчирхай(өндгөвч)
Эстрогенүүд: Эстрон, эстриол болон үндсэн даавар-
эстрадиол, шар биеийн даавар, прогестерон,
- 13. Уургийн бүтэцтэй дааврууд:
• Бамбай хэлбэрт булчирхайн даавар (Щитовидная
железа): - иод агуулсан тироксин, тиронин , иод
агуулаагүй даавар тирекальцитонин орно.
• Хос бамбай хэлбэрт булчирхайн гормон
(околощитовидные железы): БХБ-н хойд хэсгийн
гадаргад хосоороо байрладаг 130-150 мг орчим,
паратгормоныг ялгаруулдаг дөрвөн жижиг булчирхайг
ХБХБ гэнэ.
• Сэрээ булчирхайн гормон (Тимус) :Тимозин, тимопоэзин
зэрэг дааврууд ялгарна. Залуу эсийн хөгжилтийг
сайжруулж, эсэргүүцэл нэмэгдүүлдэг ба гипоталамус,
өнчин тархины зохицуулгын дор явагдана.
• Нойр булчирхайн гормон (Поджелудочная железа) -
Хүний нүүрс усны хэмжээг зохицуулахад чухал үүрэгтэй
инсулин, глюкагон,липокайн зэргийг ялгаруулна.
- 14. • Глюкагон- Цусны сахарын хэмжээг тодорхой
хязгаарт барьдаг (0,60-1,00г/л) инсулины эсрэг
үйлчлэлтэй нойр булчирхайгаас ялгардаг
гормон.
• Бөөрний дайвар булчирхайн гормон
(Надпочечник)- Хос эрхтэн ( баруун, зүүн)
бөгөөд 10-12г жинтэй, холтослог ба тархилаг
давхаргатай, давхарга бүрээс нь даавар
ялгардаг. (Адреналин-, норадреналин)
• Гипоталамус- Энэ нь төв мэдрэлийн ба
дотоод шүүрлийн системын үйл ажиллагааг
холбосон цэг бөгөөд ДШБ-н үйл ажиллагааг
зохицуулах гол төв мөн. ӨТ-ны эсийн мембран
дах рецепторууд нь гипоталамусын
даавруудтай холбогддог гэж үздэг.
- 15. Өнчин тархины дааврууд (Гипофиз)
Хүний өнчин тархи нь 600 мг жинтэй бөгөөд
өмнөд, дунд, хойд гэсэн 3 хэсэгтэй ба хэсэг тус
бүрээс даавар ялгарна. ӨТ-ны өмнөт хэсгийн
дааврууд:1. Өсөлтийн даавар –Соматотропин . 2.
Сүү ялгаралтыг зохицуулах даавар –Лактотроп,
пролактин, лютетропны гормон 3. Адреналин ба
кортиныг тохируулдаг гормон –АКТГ. Тироксин
тохируулагч гормон Фоллиулин зохицуулах
гормон 2. Өнчин тархины дунд хэсгийн даавар:
Арьсны өнгийг тохируулагч
меланоформ гормон 3. Өнчин тархины хойд
хэсгийн гормон: вазопрессин – цусны судасны
агшилтыг хүчтэй болгодог, окситоцин- гялгар
булчин, савны агшилтыг ихэсгэдэг үйлчлэлтэй.
- 16. Эпифизийн гормон
Энэ гормоныг мелотонин гэх ба уурагт нэгдэл
юм. Эдийн дааврууд, Ходоод, нарийн гэдэсний
гормон, нарийн гэдэсний хананд секретин гэх
уурагт бүтэцтэй даавар, ангиотензин гэдэг -
цусны даралтыг өндөрсгөдөг даавар
, ходоодонд гастрин даавар бий .
Нейрогормон: – Гистамин –ходоодны хүчиллэг
чанар ба , шүүсний ялгаралтыг хүчтэй болгодог
гормон юм. Серотонин- (энтероамин) бие
махбодийн эд болон мэдрэлийн системийн эс,
эдээс үүсдэг , оюуны үйл ажиллагааг хариуцдаг
даавар. Гепарин- элгэнд үүсэж, цусны
бүлэгнэлтийг удаашруулах онцгой үйлчлэлтэй.
- 17. Стероид бүтэцтэй дааврууд
БДБ-н холтослог давхрагын даавар:
Холтослог давхаргаас гликокортикоид (уураг,
өөх тос, нүүрс усны солилцоонд нөлөөлдөг)
ба минералокортикоид (ус, эрдсийн
солилцоонд оролцоно.) дааврууд ялгарна .
Бэлгийн булчирхайн даавар.- өндгөвчний
даавар фолликулин, төмсөгний даавар
прогестерон орно. Эм бэлгийн гормон-
(Яичник, плацента) – эстрон (фолликулин),
эстрадиол, эстриол андротедион нүүрс ус,
уургийн солилцоонд нөлөөлнө.