Weitere ähnliche Inhalte
Mehr von batsaikhan khongorzul
Mehr von batsaikhan khongorzul (20)
оаам л6
- 2. Түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж
хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойг
цэвэрлэж, модыг ашиглах, ойн байгалийн
аясаараа нөхөн сэргэх нөхцөлийг хангах, ой
модыг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн
цэвэрлэгээний огтлолтыг ойн экологид сөрөг
нөлөө үзүүлэхгүйгээр зохион байгуулах,
төлөвлөх, хяналт тавих зэрэг үйл
ажилтагаатай холбогдсон харилцааг
зохицуулахад энэ журмын зорилго оршино.
- 3. гэж түймэр, хөнөөлт шавж, өвчинд
нэрвэгдсэн, байгалийн нөлөөгөөр хугарч
гэмтсэн, булгарч унасан, хатсан, унанги
болон нас гүйцэж хөгширсөн, өсөлт
хөгжилт нь зогсож өмхөрсөн модыг
бэлтгэж ойг цэвэрлэх, ашиглах зорилгоор
бүх насны ойд хийгдэх ажлыг хэлнэ.
- 4. •Түймэрт шатсан;
• Хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн;
•Байгалийн гамшгийн нөлөөгөөр хугарч
гэмтсэн, булгарч
унасан, хатсан, унанги ойд;
•Өсөлт хөгжилт нь зогсож өмхөрсөн болон
нас гүйцэж хөгширсөн;
- 7. 3.1.Ойд хийх цэвэрлэгээний огтлолтын
талбайн хэмжээг Сангийн сайд, Байгаль
орчны сайдын 2008 оны 89/35 тоот хамтарсан
тушаалаар баталсан "Ойжуулалт, ойн арга
хэмжээг төлөвлөх, зохион байгуулах,
санхүүжүүлэх журам"-ын 2 дугаар зүйл мөн
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын
2009 оны 127 дугаар тушаалаар баталсан
"Ойгоос мод бэлтгэх журам"-ын 2 дугаар
зүйлд зааснаар төлөвлөж, батлуулна.
- 8. Ой цэвэрлэж бэлтгэх модны төлбөрийг
талбай тусгаарлалтаар тогтоогдсон
үнэлгээний дагуу төлнө.Түймэр, хөнөөлт
шавж, өвчинд нэрвэгдсэн ойгоос
цэвэрлэгээний огтлолтоор хэрэглээний,
түлээний мод бэлтгэж ашигласны төлбөрийг
Засгийн газрын 2005 оны 147 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу иргэн,
нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 60
хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
- 9. "Түлээ бэлтгэх эрхийн бичиг"-ийг сумын
ойн ангийн дарга эсхүл сумын Засаг
даргын томилсон албан тушаалтан "Мод
бэлтгэх гэрээ"- г үндэслэн нөхөрлөл, аж
ахуйн нэгж, байгууллагад бичиж олгоно.
- 10. Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь
гэрээний дагуу бэлтгэсэн түлээний модыг
Улаанбаатар хот болон өөр аймгуудад
тээвэрлэхэд мод, модон материалын гарал
үүслийн гэрчилгээг "Мод бэлтгэх эрхийн
бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох,
тэдгээрийг хэрэглэх, хяналт тавих журам"-
ын 5.13-д зааснаар авна.
- 11. Ойд цэвэрлэгээний огтлолгг явуулах
нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын
үүрэг
4.1.Ойд цэвэрлэгээний огтлолт хийх эрх
бүхий нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага
нь сум, дүүргийн Засаг даргатай "Мод бэлтгэх
гэрээ" байгуулж, ажиллана.
4.2.Мод бэлтгэлийн талбай тусгаарласан
материалыг үндэслэн ойн нөөц ашигласны
төлбөрийг төлж, "Түлээ бэлтгэх эрхийн
бичиг"-ийг авна.
- 12. 4.3.Ойд цэвэрлэгээний огтлолт хийхдээ
мэргэжлийн байгууллагын гаргасан
дүгнэлтийг мөрдөж ажиллана.
4.4.Ойн цэвэрлэгээний огтлолтоос гарсан
модыг тээвэрлэхэд "Ойгоос мод бэлтгэх
журам"-ын 5.4-т заасны дагуу хяналтын
хуудас хэрэглэнэ.
- 13. 4.5.Ойн цэвэрлэгээний огтлолтоор
бэлтгэсэн хэрэглээний, түлээний модыг
өөр аймаг, хот, суурингийн хооронд
тээвэрлэх, худалдахдаа гарал үүслийн
гэрчилгээг холбогдох газраас авсан байна.
4.6.Ойн цэвэрлэгээний огтлолт явуулсан
талбайг мод бэлтгэлийн талбай
тусгаарласан материалыг үндэслэн
байгаль хамгаалагчид актаар хүлээлгэн
өгнө.
- 15. 5.1.Ойд цэвэрлэгээний огтлолт явуулах
ажлын явцад байгаль хамгаалагч, байгаль
орчны хяналтын улсын байцаагч байнгын
хяналт тавьж ажиллана.
- 16. 5.2.Аймаг, нийслэлийн Байгаль орчин,
аялал жуулчлалын газар, Ойн ангийн
мэргэжилтэн ойн цэвэрлэгээний
огтлолтын явцад шалгалт хийж,
холбогдолтой хууль тогтоомж, журам,
зааврыг сурталчлан таниулж, ойн зөрчлийг
гаргуулахгүй байх арга хэмжээг авч
ажиллана.
- 17. 5.3. Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага
нь ойд цэвэрлэгээний огтлолт хийх явцдаа
хууль тогтоомж, журам, зааврыг зөрчсөн
нь тогтоогдвол байгаль орчны хяналтын
улсын байцаагч нь Ойн тухай хууль болон
холбогдох хуулийн дагуу Захиргааны
шийтгэл ногдуулна.
- 19. Аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал
жуулчлалын газар нь ойн менежментийн
төлөвлөгөө, иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж
байгууллагын хүсэлтийг үндэслэн дараа жилд
бэлтгэх модны хэмжээг тогтоох тухай саналаа
Ойн газарт тухайн оны 6 дугаар сарын 1-ний
дотор ирүүлнэ.
2.3. Ойн газар дараа жилд ойгоос
бэлтгэх модны хэмжээг аймаг, нийслэлээр
нэгтгэсэн саналыг тухайн оны 7 дугаар сарын
1-ний дотор Байгаль орчин, аялал
жуулчлалын яаманд ирүүлнэ.
- 20. 2.4. Байгаль орчин, аялал жуулчлалын
яам дараа онд бэлтгэх модны дээд хязгаарыг
аймаг, нийслэлээр тогтоосон шийдвэр
гаргаж, Сангийн яам болон аймаг,
нийслэлийн Байгаль орчин, аялал
жуулчлалын газарт 8 дугаар сарын 10–ны
дотор хүргүүлнэ.
2.5. Ойгоос жилд бэлтгэх хэрэглээний
модны хэмжээг нягт шоометрээр, түлээний
модыг сийрэг шоометрээр, ойд хийх
арчилгаа, цэвэрлэгээний ажлын хэмжээг
талбайн хэмжээгээр тооцож төлөвлөнө.
- 21. 2.6. Аймаг, нийслэлийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал тухайн жилд ойгоос
бэлтгэх модны хэмжээг Байгаль орчин, аялал
жуулчлалын яамнаас тогтоосон дээд хязгаарт
багтаан сум, дүүргийн менежментийн
төлөвлөгөөг үндэслэн сум, дүүрэг бүрээр
тогтооно. Энэ хуваарийг цахим сүлжээгээр
дамжуулан нийтэд мэдээлнэ.
2.8. Мод бэлтгэх тухай аймаг, нийслэлээс
ирүүлэх захиалгын маягтыг Ойн
газар батална.
- 22. 3.1. Мод бэлтгэх эрх авсан нөхөрлөл, аж
ахуйн нэгж байгууллага нь үйл
ажиллагаагаа эхлэхээс өмнө Ойн ангийн
дарга / Ойн анги байгуулагдаагүй газарт
сумын Засаг даргын томилсон эрх бүхий
албан тушаалтан/-тай "Мод бэлтгэх гэрээ"-
г энэ журмын 1 дүгээр хавсралтаар
баталсан загварын дагуу байгуулна.