Weitere ähnliche Inhalte Ähnlich wie Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн тоон технологид шилжих бэлэн байдлын судалгаа (20) Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн тоон технологид шилжих бэлэн байдлын судалгаа1. ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧДИЙН ТООН
ТЕХНОЛОГИД ШИЛЖИХ БЭЛЭН БАЙДЛЫН СУДАЛГАА
Э.Энхтуяа, Б.Баасанжав
ШУТИС, МХТС, МХУЭЗ баг, Харилцаа холбооны менежмент - III
enhee_tuya@yahoo.com, bska_6116@yahoo.com
Удирдагч: М.Бурмаа (ахлах багш, магистр), ШУ-ны доктор Sc.D, дэд проф. Б.Цэцгээ
Хураангуй. Манай улсын Засгийн газар 275 дугаар тогтоолоор “Радио, телевизийн өргөн
нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд уг
хөтөлбөрт 2014 оны 7-р сарын 31-ний өдөр газрын анологи өргөн нэвтрүүлгийн сүлжээг
тоон системд шилжүүлэхээр заасан. Дээрх хөтөлбөр, шийдвэрүүдийн хүрээнд манай
улсад өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хувьд техник, технологийн
шинэчлэл хийх ажил өрнөж байна. Бид энэхүү судалгаагаар Монгол Улсад үйл ажиллагаа
явуулж буй телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас эфирийн
11 телевизийн технологийн шинэчлэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлын өнөөгийн
түвшинг авч үзлээ. Судалгааны явцад телевизийн ерөнхий инженер, удирдах албан
тушаалтнуудтай уулзаж, ярилцлагын болон анкетийн аргаар мэдээлэл цуглуулсан болно.
Түлхүүр үг. Тоон систем, аналог систем, дууны пульт, дүрсний пульт, комутатор, HD
формат
Оршил
Олон улсын цахилгаан холбооны байгууллагын 2006 онд хуралдсан Радиогийн Их
Хурлаар 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн улсуудыг радио, телевизийн өргөн
нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээг тоон технологид шилжүүлэх шийдвэр (GE-06) гаргасан.
Өнөөгийн байдлаар дэлхийн олон орон аналог системтэй радио, телевизийн өргөн
нэвтрүүлгийг бүрэн зогсоож, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлэгт шилжсэн бөгөөд
Манай улсын Засгийн газар 275 дугаар тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг
тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд уг хөтөлбөрт 2014
оны 7-р сарын 31-ний өдөр газрын анологи өргөн нэвтрүүлгийн сүлжээг тоон системд
шилжүүлэхээр заасан. Мөн одоогийн байдлаар дэлхий нийтээр тоон телевизийн үндсэн 4
стандарт хэрэглэгдэж байгаагаас манай улс европын стандарт болох DVB-T2 –ийг
телевизийн өргөн нэвтрүүлэгийн газрын дамжуулах сүлжээндээ сонгон авч ашиглахаар
шийдвэрлэсэн байна.
Нэг.Эфирийн тоон телевиз.
Тоон технологи гэдэг нь 2 тєрлєєр дамжуулагдах єргєн зурвасын мэдээлэл бєгєєд
телевизийн сувгийг 576 пиксель нягтралаар дамжуулах дижитал болон єндєр нягтралын
1080 пикселээр дамжуулдаг HD технологи юм.
Дэлхийн улс орон бүр өөрийн улс орны нөхцөл байдалд тохируулан янз бүрийн
стандартуудыг ашиглаж байгаа бөгөөд одоогийн байдлаар дэлхий дээр 4 төрлийн газрын
тоон телевизийн стандартыг түгээмэл ашиглаж байгаа билээ.
Үүнд:
2. • ATSC (AdvancedTelevision Systems Committee)
• ISDB-T (Integrated Services Digital BroadcastingTerrestrial)
• DVB-T (DigitalVideo BroadcastTerrestrial) – DVB-T2 (Digital Video Broadcast
Terrestrial2)
• DTMB (DigitalTerrestrial Multimedia Broadcast)
Дээрх 4 төрлөөс дэлхийн улс орнууд аль нэгийг нь багцаар нь сонгон дангаар нь улсдаа
нэвтрүүлэн ашигладаг ба ингэснээр улс орны эдийн засгийн хувьд ашигтай байлгаж
чаддаг юм байна. Харин манай улс “Монгол улсын телевизийн өргөн нэвтрүүлгийг
аналоги системээс тоон систем рүү шилжүүлэхдээ DVB-T2 системийг сонгон
нэвтрүүлэхээр болсон.
DVB-T2 стандарт нь дараах онцлогтой.
• DVB-T2 нь 2010 онд батлагдсан.
• Илүү олон сувгийг илүү хурдан дамжуулах боломжийг олгодог.
• Нэгж зурвасын өргөн дээр илүү олон HDTV, SDTV болон IP үйлчилгээг дамжуулах
боломжтой.
• Ижил зурвас дээр хөдөлгөөнт болон суурин үйлчилгээг үзүүлэх боломжтой.
• Хөдөлгөөнт үед телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломжтой.
Өмнө нь ашиглагдаж байсан телевизийн аналог системийг газрын тоон системд
шилжүүлснээр телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг сайжруулах боломж нэмэгдэнэ.
Аналог системийн дутагдалтай талууд:
• Сигналийн алдагдал ихтэй (Шуугиан, харилцан нөлөөлөл)
• Зурвасын ашиглалт муу
• Програм бүр нэг сувгийн зурвас ашигладаг
• Нэмэлт өгөгдөл оруулах боломжгүй
• Хөдөлгөөнт хэрэглэгч хүлээн авах боломжгүй
Тоон системийн давуу талууд:
• Улс орны хувьд давтамжийн ашиглалтын зурвас нэмэгдэнэ
• Нэвтрүүлгийн бүрхэлтийн хүрээ нэмэгдэнэ
• Сувгийн гажилт муруйлтыг эсэргүүцэх систем сайтай, нөлөөлөлд бага өртдөг.
• Нэмэлт өгөгдөл дамжуулах боломжтой
• Программын сонголт харьцангуй их
• Шахалт хийх гайхалтай боломжтой
• Хөдөлгөөнт хэрэглэгч телевиз хүлээн авах боломжтой
• Үзэгчид хүсвэл программаа буцааж үзэх боломжтой
• Телевизийн төлбөрийн шинэ аргачлал нэвтрэх боломжтой
• Нэг давтамжийн сүлжээ нэвтрүүлэх боломжтой
Хоёр. Монгол улсын телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлийн өнөөгийн
байдал.
3. Монгол улсын нийт өрхийн хувьд телевизийн үйлчилгээг хүлээн авахдаа хиймэл
дагуулаар, кабелиар, эфирээс шууд дамжуулан гэсэн 3төрлөөр хүлээн авдаг. Одоогоор
хиймэл дагуулын болон кабелын зарим телевизүүд хэдийнэ тоон системд шилжсэн бол
эфирийн телевизийн өргөн нэвтрүүлэг хараахан шилжээгүй байна. Тиймээс бид
телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлд хэрэглэгчдийн эзлэх хувь хэмжээг
тодорхойллоо.
Монгол Улсад телевиз үзэгчид телевизийн өргөн нэвтрүүлгийг олон янзын технологиор
хүлээж авч байна. Тухайлбал:
Кабелийн ТВ
IPTV
Утастай кабелийн ТВ
Утасгүй кабелийн ТВ
Сансраас шууд хүлээн авах DTH
Эфирийн ТВ
Телевизийн олон сувгийн үйлчилгээний хэрэглэгчдийн тоо 2005 онтой харьцуулахад 6.6
дахин өссөн /дундаж өсөлт 1.3/ байна. 2012 онд телевизийн олон сувгийн хэрэглэгчийн
38.78 хувь нь кабелиар, 24.37 хувь нь агаарын олон сувгаар /MMDC/, 63.15 хувь нь хиймэл
дагуулаар, 9.12 хувь нь IPTV-ээр дамжуулан 68.04 хувь нь тоон, 31.8 хувь нь аналог
технологиор телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч байна
Хүснэгт 1. Телевизийн олон сувгийн үйлчилгээ хэрэглэгчдийн тоо
Он
Хэрэглэгчийн тоо
Өсөлт
Кабелийн
телевиз
Агаарын олон сувгийн телевиз
/ММDC/
Хиймэл
дагуул IPTV Нийт
2005 66000 6700 - - 72700
2006 65197 6792 - - 71989 0.99
2007 81221 7032 - - 88253 1.23
2008 87487 15703 - - 103190 1.17
2009 105296 27923 3000 - 136219 1.32
2010 113108 39425 58349 - 210882 1.55
2011 119427 61993 113072 - 294492 1.4
2012 138220 86835 225055 31238 481348 1.63
Хэрэглэгчдийн хувьд кабелийн сувгаар телевизийн үйлчилгээг авч буй хэрэглэгчдийн тоо
сүүлийн жилүүдэд буурч, хиймэл дагуулаар, агаарын олон сувгаар дамжуулан үйлчилгээ
авч буй хэрэглэгчдийн тоо өссөн байна. Мөн 2012 оноос IPTV хэрэглэгчдийн тоо
эрчимтэй өсөж байна.
4. Зураг 2. Хэрэглэгчийн зах зээлийн өөрчлөлт
Гурав. Тоон телевизийн студийн бэлэн байдлын судалгаа
Одоогийн байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж буй телевизүүдийн хувьд студи
тал нь буюу нэвтрүүлэг бэлтгэдэг хэсэг нь үндсэндээ мэргэжлийн, хагас мэргэжлийн
хэлбэрээр тоон технологид шилжсэн.
Хүснэгт 2. Тоон телевизийн студиийн шаардлага хангасан байдал
д/д Нэрс
Шаардлага хангасан эсэх
MNB UBS EAGLE
1
Барилга
байгууламж
+ + +
Үйл ажиллагааны
чиглэл боломжид
таарсан барилгатай
/хуучирсан/
Үйл ажиллагааны чиглэл
боломжид таарсан
барилгатай
Үйл ажиллагааны чиглэл
боломжид таарсан
барилгатай
2 Студи
+ + +
Мэргэжлийн студи Мэргэжлийн студи Мэргэжлийн студи
3
Цахилгааны
эх үүсгүүр
+ + +
2 цахилгаан станцын
шугам сүлжээнд
холбогдсон нөөц
дизель генератоортой
МҮОНТ тэжээлийн 3
шугамаар авдаг ба
доголдол гарвал
генератороор цааш
үргэлжлүүлнэ.
ЦС 1, 2-оос цахилгаан
авдаг мөн дизель
генератортой
4 Гэрэлтүүлэг
+ + +
Шаардлага хангасан.
600 студийн
гэрэлтүүлгийг
удирдлагатай гэрлээр
солих
Халуун хүйтэн гэрлийг
хольж тавьсан ба уран
сайхны
гэрэлтүүлэгтэй,гэрэлтүүлги
йн удирдлагагүй
Халуун хүйтэн гэрлийг
хольж тавьсан
5 Тоног _ _ _
5. төхөөрөмж Эфирийн студиэс бусад
студиуд аналог тоон
холимог төхөөрөмж
Төхөөрөмжүүд аналог 80% HD
6 Шалны систем
+ + +
Хөндий шалтай Хөндий шалтай Хөндий сөхөгддөг шалтай
7
Хяналтын
хэсэг
+ + +
MCR, PCR өрөөтэй Аналог
Студиуд тус тусын
удирдлагын өрөөтэй,
эфирийн өмнөх өрөөг
дамжин эфирт өгдөг
MCR-аас хянадаг
8
Дүрсийн
гаралт
+ - -
SDI аналог гаралттай Аналог SDI гаралттай
9 Дууны гаралт
+ - -
AES гаралттай Бүхэлдээ аналог AES гаралттай
10
Эфирийн
тоног
төхөөрөмжийн
нөөц
+ - -
Нөөцтэй
Дуу дүрсний микшер
нөөцгүй
HD-SDI 80% SD-SDI 20%
Судалгаа хийсэн дээрх 3 телевизийн хувьд студи тал нь тоон технологид шилжих
боломжтой болсон байгаа бөгөөд судалгаанаас харахад тоног төхөөрөмжүүд нь тоон
системд шилжихэд бэлэн бус байгаа нь ажиглагдаж байна.
Дөрөв. Телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн судалгаа
Монгол Улс 2014 оны 7 дугаар сарын 31-нд тоон технологид шилжин ажиллахаар
төлөвлөсөн. Дамжуулах байгууламж буюу нэвтрүүлэх станцууд нь аналоги технологиор
телевизийн нэвтрүүлгийн дамжуулалт хийж байна. Одоогийн байдлаар манай улсад үйл
ажиллагаа явуулж буй телевизүүдийн хувьд студи тал нь буюу нэвтрүүлэг бэлтгэдэг хэсэг
нь үндсэндээ мэргэжлийн, хагас мэргэжлийн хэлбэрээр тоон технологид шилжсэн.
Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын нийт хөрөнгө оруулалтын 70 хувь
нь үүрэн телефоны салбарт, 15.6 хувь нь телевизийн салбарт хийгдсэн байна.
Монголын анхын интернэт телевиз болох TV5
телевиз нь одоогийн хэрэглэж байгаа тоног
төхөөрөмжийн 28.5 хувь нь Sony брэнд, 35.4 хувь нь
Shure брэнд, 15.3 хувь нь Yamaha брэнд, 9 хувь нь
Atem брэнд, 6.9 нь Grunding брэнд, бусад нь
Samsung, Dell, Ericson болон бусад брэндийн тоног
төхөөрөмжүүд эзэлж байна. Энэ телевиз нь тоног
төхөөрөмжүүдээ, АНУ, Япон, Хятад улсуудаас
худалдаж авсан байна.
Зураг 3. TV5 телевиз
6. Ийгл телевизийн хувьд тоног төхөөрөмжүүдийн 40
хувь нь Sony брэнд, 30 хувь нь Panasonic брэд, 5
хувьд нь Yamaha брэнд байна. HD технологид бүрэн
шилжээгүй, тоног төхөөрөмжийн багахан хувь
өөрөөр хэлбэл камеруудын хувьд HD юм.
Зураг 4. Eagle телевиз
TV9 телевиз нь тоног төхөөрөмжийн 61 хувь нь
Хятад улсын брэнд болох Blackmagic, 24 хувь нь
Sony, 11 хувь нь Panasonic, 4 хувь нь Samsung брэнд
байх юм байна.
Зураг 5. TV9 телевиз
Монгол телевизийн тоног төхөөрөмжийн 71 орчим
хувь нь Америкийн Miranda брэнд, 9.1 хувь нь JVC,
6.1 хувь нь Yamaha брэнд, бусад нь Sony, Panasonic,
Textronix, Canare, Lightstar брэндийн тоног
төхөөрөмжүүд байна.
Зураг 6. Монгол телевиз
Энэхүү судалгаанаас үзэхэд TV5, TV9, eagle тв-ийнхувьд Sony, Blackmajic, Yamaha зэрэг
брендийг харьцангуй ихээр хэрэглэж байгаа бол Монгол тв-ийн ихэнх тоног төхөөрөмж нь
Америкийн Miranda брендийнх байна. Телевизийн тоног төхөөрөмжийн худалдан авалтыг
хийхдээ ихэнх телевизүүд нь БНХАУ-д зохион байгуулагддаг экспо, үзэсгэлэн худалдаанд
оролцож сонголт хийдэг байна. Тоног төхөөрөмжийн брэндийн сонголтын хувьд Black
magic, Panasonic, Sony, Dell, Yamaha, Miranda зэрэг бүтээгдэхүүнийг сонгодог.
Хүснэгт 3. Монголын өргөн нэвтрүүлгийн телевизүүд
№ Голлох
тоног
төхөөрөм
ж нэрс
Телевизүүд
NTV MN25 TM ЭХ
ОРОН
TV8 STAR MNB SBN TV9 TV5 МОНГОЛ
1 Дууны
пульт
AN HD HD AN HD HD HD AN HD HD
2 Дүрсний
пульт
HD HD HD HD HD HD HD HD HD HD HD
3 Камера HD HD HD HD HD HD HD HD HD HD HD
7. 4 Play out
server
/өсгөгч/
AN
5 Дүрс
бичлэгий
н
төхөөрөм
ж
HD AN HD HD AN HD HD HD
6 Sync
Generator
AN AN
7 Комутато
р
HD AN AN HD AN HD AN HD
8 Сервер
/өсгөгч/
HD AN HD HD AN HD HD HD HD
Судалгааны хүрээнд телевизийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын ашигладаг голлох
тоног төхөөрөмжүүдийг сонгон авч судалсан бөгөөд судалгааны дүнд: Голлох тоног
төхөөрөмжийн тоон системд шилжилтийн явц одоогоор “Монгол” телевиз 100% байна.
Харин бусад телевизүүд 50%аас дээш явцтай байна.
Үүнээс харахад телевизүүд нь технологийн шинэчлэлийг бүрэн хийж чадаагүй, энэ нь
тэдний хөрөнгө санхүүжилтийн асуудалтай холбоотой бөгөөд тоног төхөөрөмжийн
худалдан авалтыг шаардлага гарсан үед өөрсдийн төлбөрийн чадварт тохируулан хийж
байна.
Телевизийн тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хийхдээ ихэнх телевизүүд нь БНХАУ-
д зохион байгуулагддаг экспо, үзэсгэлэн худалдаанд оролцож сонголт хийдэг байна. Тоног
төхөөрөмжийн брэндийн сонголтын хувьд Black magic, Panasonic, Sony, Dell, Yamaha,
Miranda зэрэг бүтээгдэхүүнийг сонгодог.
8. Дүгнэлт
Монгол Улсад аналог радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг тоон технологид
үе шаттай шилжүүлэхэд баримтлах бодлого, зохицуулалтын арга хэмжээг тодорхойлох,
тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг бэлтгэх, дамжуулах, хүлээн авах
боломжийг бүрдүүлэх цогц арга хэмжээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн байна.
Єнєєдєр Монгол улсад тоон технологиор үйлчилгээ хүргэх зорилготой хєрєнгє оруулалтаа
тєлєвлєн ажиллаж буй телевизүүд дундаас “Монгол” телевиз анхлан HD форматаар
нэвтрүүлгээ дамжуулж эхлэсэн бєгєєд тун удахгүй “Боловсрол суваг”, “Eagle”, “C1”
телевизүүд HD форматаар нэвтрүүлгээ бэлтгэж энэ онд багтаан үзэгчдэд хүргэхээр
ажиллаж байна.
Манай улсын хувьд телевизүүд нь технологийн шинэчлэлийг бүрэн хийж чадаагүй, энэ нь
тэдний хөрөнгө санхүүжилтийн асуудалтай холбоотой бөгөөд тоног төхөөрөмжийн
худалдан авалтыг шаардлага гарсан үед өөрсдийн төлбөрийн чадварт тохируулан хийж
байна.
Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын нийт хөрөнгө оруулалтын 70 хувь
нь үүрэн телефоны салбарт, 15.6 хувь нь телевизийн салбарт хийгдсэн байна. Тиймээс
цаашид шинэчлэлийг хийхдээ:
Бүрэн тоног төхөөрөмжтэй студиудын хувьд улсаас баримталж байгаа тоон
студийн стандартад нийцэх тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байгаа бол
аналогоос тоонд шилжих үед техникийн шинэчлэл хийх шаардлагагүй байх болно.
Холимог төхөөрөмжтэй студиудын тоног төхөөрөмж улсаас баримталж байгаа тоон
студийн стандартад нийцэх эсэхээс нь хамаарч хэсэгчилсэн эсвэл бүрэн шинэчлэл
хийнэ. Хэсэгчилсэн шинэчлэл хийх үед өмнөх төхөөрөмжтэйгээ нийцэлтэй эсэх,
холболт хийх боломжтой байхыг нь анхаарч сонголтоо хийх хэрэгтэй юм.
Бүрэн аналог студиуд шилжилтийн явцад тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэлийг
тоон студийн стандартад нийцүүлж хийнэ.
Техникийн шинэчлэлийг бүрэн хийхэд нилээд хөрөнгө оруулалт шаардах учраас
санхүүгийн чадавхаасаа хамаараад үе шаттайгаар хэрэгжүүлж болно.
Ашигласан материал
• МУ-д радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах чиглэл
МТШХХГ, 2011он
• МУ-д радио өргөн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулахад баримтлах чиглэл
МТШХХГ, 2011он
• Газрын тоон телевизийн сүлжээний стандарт, сүлжээний загвар, студийн
шийдлийн судалгаа ХХЗХ, 2011он
9. • http://www.itpta.gov.mn/mn/news/show/129
• Шилэн кабелийн сүлжээ, дамжуулах байгууламжийн технологи Б.Баянжаргал,
2013 он
• Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгч операторуудын тоон
технологид шилжих бэлэн байдлын судалгаа. Б.Цэцгээ, О.Балдангомбо, М.Бурмаа
Тав. ХАВСРАЛТ
Хүснэгт 4. Дэлхийн улс орнуудын тоон технологид шилжиж буй явц
Улсын нэр Analog Switch
Off
(Эхэлсэн)
Analog Switch
Off
(дууссан)
Аналог тоон зэрэгцсэн
хугацаа
Сонгосон
Стандарт
1 А АНУ 2009.7.12 2015.9.1 6 жил 3сар ATSC
2 Австрали 2010.6.30 2013 .12.10 3 жил 6сар DVB-T
3 Аргентин 2008.9.9 2019.9.19 11 жил
4 Андора 2007.9.25 DVB-T
5 Англи 2007.10.17 2012.10.24 5 жил DVB-T
6 Австри 2007.3.5 2013 6 жил DVB-T
7 Б Белги 2008.8.3 2010.3.1 1 жил 5 сар DVB-T
8 Беларусь 2013.8.1 2015.7.15 2 жил DVB-T
9 Бразил 2015.1.1 2018.12.31 3 жил 11сар ISDB-T
10 Болгар 2013.3.1 2013.12.30 9 сар DVB-T
11 В Вьетнам Эхлээгүй 2020 DVB-T
12 Венесуэл 2020 ATSC
13 Г Герман 2002.11.1 2009.11.25 7 жил DVB-T/T2
14 Грек 2009.9.24 2013 4 жил DVB-T
15 Д Дани 2009 DVB-T
16 Е Египт 2012
10. 17 И Израйл 2009.8.2 2011.3.31 1 жил 6 сар DVB-T
18 Ирланд 2012.10.24 DVB-T2
19 Итали 2008.10.15 2012.7.4 3 жил 9сар DVB-T
20 Ирак 2012
21 Иран 2009 2015 6 жил DVB-T
22 Индонез Эхлээгүй 2018 DVB-T
23 К Канад 2011.8.31 2012.7.31 1 жил DVB-T/T2
24 Катар 2012.2.31
25 Коста рико 2018 ATSC
26 Куба 2020
27 Л Латив 2010 DVB-T
28 Луксенбург 2010 DVB-T
29 М Монако 2011.5.24
30 Македон 2010.1.1 2013.7.1 2 жил 7 сар ATSC
31 Мексик 2013.7.18 2015.12.31 2 жил 5 сар ATSC
32 Малайз 2015 2017 2 жил DVB-T
33 Н Нидерланд 2006 DVB-T
34 Норвег 2008.3.1 2009.12.1 1 жил 9 сар DVB-T
35 Нигер 2015 DVB-T
36 О ОХУ 2014 2018.7.1 4 жил DVB-T/T2
37 Ө Өмнөд
солонгос
2010.9.1 2012.12.31 2 жил 3 сар ATSC
38 П Португаль 2012.1.12 2012.4.26 3 сар DVB-T/T2
39 Перу 2010 2020.7.28 10 жил
40 Польш 2012.11.7 2013.7.23 8 сар DVB-T
11. 41 С Спани 2008.4.5 2010.4.3 2 жил DVB-T
42 Сингапур 2020 DVB-T
43 Саудын араб 2012 2012 1 жил DVB-T2
44 Словиак 2010.10.28 2012.12.31 2 жил DVB-T
45 Т Турк 2011 DVB-T
46 Тайвань 2012.5.7 2012.6.30 1 сар DVB-T
47 Тунис 2015.3.6 2015.4.3 1 сар DVB-T
48 Тайланд 2020 DVB-T
49 У Украйн 2015 DVB-T
50 Уругвай 2015 DVB-T
51 Унгер 2013.7.31 2013.10.31 3 сар DVB-T
52 Ф Финланд 2007.9.1 DVB-T
53 Франц 2010.2.2 2011.11.29 1 жил 9 сар DVB-T
54 Флипин 2015.5.31 2015.12.31 7 сар
55 Х Хонг конг 2012 2015 3 жил DMB-T
56 Хятад 2015 2018 3 жил DMB-T
57 Ч Чех 2007.9 2012.2.12 3 жил DVB-T/T2
58 Чил 2012 2017 5 жил
59 Ш Швед 2005.9.19 2007.10.29 2 жил DVB-T
60 Швейцари 2007 DVB-T
61 Шинэ зеланд 2012.9.30 2013.12.1 1 жил DVB-T
62 Э Энэтхэг 2012.10.31 2014.3.31 1 жил 5 сар DVB-T
63 Я Япон 2011.7.24 2012.3.31 9 сар ISDB-T