Weitere ähnliche Inhalte Ähnlich wie Д.Даваадорж С.Золжаргал- МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ ЗАСААД ТӨРӨӨ ЗАСАХ УУ, ТӨРӨӨ ЗАСААД ГЭРЭЭ ЗАСАХ УУ (20) Д.Даваадорж С.Золжаргал- МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ ЗАСААД ТӨРӨӨ ЗАСАХ УУ, ТӨРӨӨ ЗАСААД ГЭРЭЭ ЗАСАХ УУ1. С.Довчингийн нэрэмжит Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн
Одонт Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль,
Экономикс, Эконометриксийн тэнхим
МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ
ЗАСААД ТӨРӨӨ ЗАСАХ УУ, ТӨРӨӨ ЗАСААД ГЭРЭЭ ЗАСАХ УУ
МУШУТИС-аас зохион байгуулж буй “Эрдмийн шувуу" оюутны эрдэм
шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд
Удирдсан:
Ц.Батсүх
СЭЗДС-н Экономик, Эконометриксийн
тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D)
С.Эрдэнэ
СЭЗДС-н Санхүүгийн Удирдлагын
тэнхимийн багш, дэд профессор,
MBA
Боловсруулсан:
Д.Даваадорж
СЭЗДС, Бизнесийн Эдийн Засаг-3
davaa_1203@yahoo.com
С.Золжаргал
СЭЗДС, Бизнесийн Эдийн Засаг-3
zoogii62@yahoo.com
УЛААНБААТАР 2011
2. МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ
ЗАСААД ТӨРӨӨ ЗАСАХ УУ, ТӨРӨӨ ЗАСААД ГЭРЭЭ ЗАСАХ УУ
Д.Даваадорж, С.Золжаргал
ТАЛАРХАЛ
Тус судалгааг хийхэд удирдан чиглүүлж, ажилласан СЭЗДС-н СУ-ын тэнхимийн
багш С.Эрдэнэ (Дэд профессор,MBA), мөн эконометриксийн арга, аргачлалыг зааж
сургасан эрхэм багш, СЭЗДС-н ЭЭТ-н эрхлэгч Ц.Батсүх (Ph.d) нарт гүнээ талархал
илэрхийлье.
ХУРААНГУЙ
Энэхүү судалгааны ажлаараа санхүүгийн үзүүлэлт сайн байснаар компанийн
засаглал хөгждөг үү?, эсвэл тухайн компанийн засаглал хөгжсөнөөр санхүүгийн
үзүүлэлтүүд нь сайжирдаг уу гэдгийг Монгол улсын нөхцөлд тодорхойлохыг
зорилоо. Дээрх зорилгын хүрээнд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь
тогтвортой арилжаалагдаж байсан TOP-20 хувьцаат компанийг төлөөлөл болгон авч
2006-2010 оны хоорондох нийт 5 жилийн панел өгөгдлийг ашигласан. Нөгөө талаас
КЗ-г хэмжихдээ үндсэн 6 шаардлагыг тухайн компани хангаж буй эсэхээс
хамааруулан, түүвэр судалгаа авч Монголд анх удаа КЗ-н индексийг тооцсон.
Улмаар КЗ-н индекс болон компанийн санхүүгийн үзүүлэлтүүдийн хоорондын
хамаарлыг эконометриксийн арга аргачлалыг ашиглан гүйцэтгэсэн болно.
Түлхүүр үгс: компанийн засаглал, санхүүгийн үзүүлэлт, засаглалын индекс
3. I.
ОРШИЛ
2010 оны намар Монгол улсын Засгийн газраас “Эрдэнэс Таван толгой”
компанийн хувьцааг иргэн бүрд хуваарилах тогтоол гарсан. Монгол улсын иргэн бүр
хувьцаа эзэмшигчид болно гэсэн үг. Иймд хүн бүр Хөрөнгийн бирж, хувьцаат
компани, брокер дилерийн компани зэрэг хөрөнгийн зах зээлийн талаар сонирхож
эхэлсэн билээ. Хөрөнгийн зах зээлтэй салшгүй холбоотой ойлголт нь компанийн
засаглал юм. Сайн компанийн засаглал нь компанийн үзүүлэлттэй холбоотой байдаг.
Иймд өнөөгийн монголын нийгэмд хамгийн ихээр анхаарал татаж буй сэдэв болох
Компанийн засаглал, түүний санхүүгийн үзүүлэлтэд нөлөөлөх нөлөөллийн талаар
эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр зориглосон билээ.
Компани гэдэг нь бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэх, түгээх мөн хөрөнгө
оруулалт хийх үйл ажиллагаанд зориулж капиталыг цуглуулан нэгтгэх арга зэмсэг
юм.1 Бизнесийн ертөнц дэх компанийн гол үндсэн хууль бол компани нь өөрийн
үүргийн дагуу дээрх үйл ажиллагааг нэгтгэн зангидахдаа ашгийг нэмэгдүүлэх,
хувьцаа эзэмшигчдийн ашгийг өсгөхөд чиглэсэн сайжруулалтыг хийхийг зорих
ѐстой байдаг. Хөрөнгө оруулагчид нь компанийн үйл ажиллагаанд оролцохгүйгээр
ашгийг бий болгох, түүнээс хүртэх боломжтой байдаг бол харин нөгөө талд
менежментийн баг нь хувийн хөрөнгө мөнгөө оруулахгүйгээр зөвхөн компанийг
удирдан авч явах үүрэг хүлээдэг. Энэхүү хөрөнгө оруулагч болон гүйцэтгэх
удирдлагын хооронд үүсэх харилцаа буюу агентийн зөрчлийг зөв удирдан
чиглүүлэхэд бидэнд компанийн засаглал тусалдаг юм. Компанийн засаглал сэдвийн
хүрээнд судлаачдын дунд үндсэн 2 асуудал урган гарч ирсэн. 1рт, компанийн
засаглал хөгжсөнөөр агентийн асуудлыг шийдэж, түүнээс учирч болох хохирлыг
багасгаж чадах уу?, 2рт, бизнесийн байгууллагын санхүүгийн чадавхийн ялгаатай
байдал нь компанийн засаглалаас хамаардаг уу? гэсэн асуултууд юм. Hermalin,
Weisbach (2003) нар судалгааны ажилдаа компанийн үзүүлэлт нь түүний засаглалтай
хамааралтай бол “тэнцвэрт бус үзэгдэл” гэж үзээд компанийн засаглалаа өөрчлөх
замаар, компанийнхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой, харин санхүүгийн
үзүүлэлт нь засаглалтай хамааралгүй бол “тэнцвэрт үзэгдэл” гэж үзээд компанийн
засаглалыг өөрчлөөд санхүүгийн үзүүлэлтээ өөрчлөх боломжгүй гэж үзсэн. Энэхүү 2
төрлийн компани буюу үзэл баримтлал байдаг гэдгийг олон судлаачид судалгааны
ажлаараа нотолсон байдаг бөгөөд Morck, Schleifer, Vishney (1988), McConnell,
Servaes (1988), Core, Larcker (2002) нар засаглалын бүтэц нь компанийн үзүүлэлтэд
нөлөөлнө гэсэн дүгнэлтэд хүрсэн бол, Demsetz, Lehn (1985), Agrawal, Knoeber (1996)
нар компанийн засаглал сайтай байснаар тухайн компанийн үнэ цэнэ өсөх боловч
санхүүгийн үзүүлэлтэд төдийлөн нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Бид энэхүү судалгааны ажлаараа санхүүгийн үзүүлэлт сайн байснаар компанийн
засаглал хөгждөг үү?, эсвэл тухайн компанийн засаглал хөгжсөнөөр санхүүгийн
үзүүлэлтүүд нь сайжирдаг уу гэдгийг Монгол улсын нөхцөлд тодорхойлохыг
зорилоо.
Өөрөөр хэлбэл, К3-г айл өрхийн гол баганатай адилтгавал, компанийн
санхүүгийн үзүүлэлтүүдийг төр засагтай зүйрлэн “Гэрээ засаад төрөө засах уу, төрөө
засаад гэрээ засах уу” гэдгийг олж тогтоох зорилготой билээ.
1
Мерлин Арон Эйзэнбэрг
4. ОНОЛЫН ХЭСЭГ
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ
Компанийн засаглал гэдгийг хатуу тодорхойлон хэлэх нь зохисгүй бөгөөд улс
орон болон байгууллагын онцлогоос шалтгаалаад энэ тодорхойлолт харилцан
адилгүй байдаг тул хамгийн оновчтой, энгийнээр “Компанийн засаглал нь
компанийн удирдлага, түүний ТУЗ, хувьцаа эзэмшигчид болон оролцогч талуудын
харилцаа холбоо болон тэдгээрийн сүлжээний цогц юм.” хэмээн тодорхойлох
боломжтой. Тодруулбал, компанийн засаглал гэдэг нь аливаа байгууллага,
компанийг удирдах, чиглүүлэх, хянах үйл ажиллагаанд нөлөөлөх үйл явц, дэг жаяг,
бодлого, хууль дүрэм болон институтын бүрдэл юм.
Компанийн засаглалын гол асуудлуудыг багцалж үзвэл дараах 3 хэсэгт хуваагдана.
1. Стратегийн удирдлагыг хэрэгжүүлэх – Компанийн хөгжлийн хандлагыг урт
хугацааны хүрээнд буюу хэтийн ирээдүйд нь тодорхойлох шийдвэр гаргах
2. Гүйцэтгэх удирдлагын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, стратегийн
төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах
3. Гүйцэтгэх удирдлага, ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн хоорондын уялдаа холбоо,
эрх ашиг, үүрэг хариуцлагыг нарийн тодорхойлох
Компанийн засаглалд оролцогч талуудыг Үндсэн оролцогч талууд /Хувьцаа
эзэмшигчид, ТУЗ, Гүйцэтгэх удирдлага/, Бусад оролцогч талууд /Удирдах
ажилтнууд, үйлчлүүлэгчид, ханган нийлүүлэгчид, олон нийт, Засгийн газар,
санхүүгийн зах зээл, байгаль орчин-экологи/ гэсэн 2 бүлэгт хуваадаг.
Компанийн засаглалын тулгуур зарчмууд
1. Ил тод байдал. Оролцогч талуудыг үнэн зөв мэдээллээр цаг тухайд нь
хангах, санхүү, гүйцэтгэл, өмчлөл засаглалтай холбоотой мэдээллүүд нийтэд
нээлттэй байх, мэдээллийн тэнцвэргүй байдлаас урьдчилан сэргийлэх гэх
зэрэг ухагдахуунууд нь дээрх зарчимд хамаарна.
2. Хариуцан тайлагнах. Гүйцэтгэх захирал нь компанитай холбоотой
мэдээллийг цаг тухай бүрд нь ТУЗ-д үнэн бодитойгоор тайлагнах
хариуцлагыг хүлээнэ.
3. Шударга байдал. Том, жижиг бүх хувьцаа эзэмшигчдэд эрх тэгш хандах.
Хэрэв хувьцаа эзэмшигчдийн эрх зөрчигдсөн тохиолдолд зөрчлийг арилгах
арга хэмжээг авах.
4. Үүргээ хариуцах. Бүх хувьцаа эзэмшигчдийн хууль ѐсны эрхийг анхаарч
үзэх, компани болон оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих.
Сайн компанийн засаглалын ач тус
ТУЗ-н гишүүдийн ихэнх нь гадны гишүүд байдаг, Гадны гишүүдийн ихэнх нь
хараат бус, Гүйцэтгэх удирдлагын ажлын хөлсний ихэнх нь хувьцаа ба опционоор
хийгддэг, Гүйцэтгэх удирдлагын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний албан ѐсны
системтэй, Хөрөнгө оруулагчдын мэдээллийн лавлагааг идэвхитэй хүлээн авдаг гэх
шинж чанарууд нь сайн засаглалын шинж тэмдэг байдаг.
Тухайн компани нь сайн засаглалтай байснаараа баялаг бүтээх, хөрөнгө, орлого
ашгийн хуримтлал баталгаажин, өрсөлдөх чадвар сайжирч, олон нийтэд эерэгээр
танигдсанаараа санхүүжилт олж авах боломж бололцоо нэмэгдэн, хөрөнгийн зардал
буурна. Улмаар компанийн нэр хүнд зэх зээл дээр өсөх болно.
5. КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ИНДЕКСИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ
Компанийн засаглал хэмээх ойлголт хөгжсөнөөр түүнийг хэмжих зайлшгүй
шаардлага гарч ирсэн. Ихэнх судлаачдын судалгаа шинжилгээндээ ашигладаг,
дэлхий дахинд хамгийн өргөн тархсан, үр ашиг сайтай арга нь засаглалын индексийг
тооцох явдал бөгөөд томоохон үнэлгээний байгууллагуудаас олон төрлийн индекс
гаргасан байдаг ба үүнээс заримыг дурдвал, FTSE группээс гаргасан ISS /Institutional
Shareholder Services/ индекс, ISE Corporate Governance Index /Stanbul Stock
Exchange/, Governance Metrics International-с гаргасан GMI индекс зэрэг болно. GMIс гаргасан индекс нь дэлхийд анхдагч бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг учраас
бид энэхүү индексийг ашиглан Монгол улсын ХЗЗ-н ТОП-20 компанийг
индексжүүлсэн, эрэмбэлсэн болно.
GMI индекс нь тухайн байгууллагын компанийн засаглалыг хэмжихдээ 6 шалгуур
тавьдаг. Үүнд:
1. Удирдлагын хариуцлага
Энэхүү шалгуурт ТУЗ-н нийт гишүүдийн дотор бие даасан буюу хараат бус
гишүүдийн тоо, хувь нийлүүлэгчдийн гүйцэтгэх удирдлагыг сонгох хурал хийх
давтамж, гүйцэтгэх удирдлагын хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийн төлөө ажиллаж
байгаа эсэх зэрэг багтдаг.
Нийт ТУЗ-н гишүүдийн дотор хараат бус гишүүдийн эзлэх хувийн жинг тооцох
байдлаар индексжүүлсэн.
2. Санхүүгийн хяналт
Удирдлага хэрхэн хянагддаг байдал, олон улсын стандартын дагуу санхүүгийн
тайлангаа гаргадаг эсэх, аудитын шалгалтад тогтмол ордог эсэх, хувьцаа
эзэмшигчдэд санхүүгийн тайлан дээр шинжилгээ хийх боломжоор хангасан эсэх
зэрэг шалгуурууд багтана.
Санхүүгийн тайлангаа тогтмол брокер дилерийн компанид тайлагнадаг эсэх, олон
нийтэд санхүүгийн тайлан нь ил тод байдаг эсэхээр тус тус индексжүүлсэн
3. Хувьцаа эзэмшигчийн эрх
Тухайн байгууллага хувьцаа эзэмшигчдийн эрхээ хэрхэн хамгаалж байна, тогтмол
хувь нийлүүлэгчдийн хурал зарладаг эсэх, ногдол ашиг тогтмол олгодог эсэх зэрэг
шалгуурууд багтана.
Ногдол ашиг тухайн жилд олгосон эсэхээр индексжүүлсэн.
4. Урамшууллын тогтолцоо
Компани тусгай, биеэ даасан урамшууллын хэлтэстэй эсэх, хувь нийлүүлэгчид,
гүйцэтгэх удирдлагын ажлыг хэрхэн үнэлэх, зэрэг шалгуурууд багтана.
5. Удирдлагын тогтолцоо
Хувьцаа эзэмшигчид гүйцэтгэх захирал, ТУЗ-н даргыг хэрхэн сонгож байгаа байдал
хамаарна.
6. Компанийн зан төлөв
Компани нь жижиг хувьцаа эзэмшигч нартаа эрх тэгш хандаж байгаа байдал,
нийгэмд тустай үйл хийж байгаа эсэх буюу нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж
байгаа байдал зэрэг шалгуурууд хамаарна.
Нийгмийн хариуцлагаа хэрхэн биелүүлж байгаагаар нь индексжүүлсэн.
GMI индексээс гадна тухайн компанийн хувьцааны дийлэнх хэсэг хэдэн хүн дээр
төвлөрч байгаагаас хамаарсан *нягтралын индекс”-г тооцсон бөгөөд энэхүү үзүүлэлт
нь нэг хувьцаа эзэмшигч дангаар дийлэнх хувьцааны багцыг эзэмшиж байвал 0, цөөн
хувийг эзэмшиж байвал 1 гэсэн тоог авах боломжтойгоор хийсэн болно.
6 шалгуурын тус бүрийг тухайн компани хангаж байвал 1, хангахгүй тохиолдолд 0
гэсэн үнэлгээг өгөх замаар хамгийн сайн компанийн засаглалтай компани 6, хамгийн
муу засаглалтай компани 0 гэсэн үнэлгээг авах боломжтой. Засаглалын индексийг
6. [0;1] завсарт тооцохын тулд доорх томьѐогоор тооцож, эцсийн КЗ-н индексийг
гаргасан. /Хавсралт хэсгээс 2006 оны КЗ-н индексийн дэлгэрэнгүйг харна уу/
Ix= Тухайн компанийн засаглалын индекс
X= тухайн компанийн 6 шалгуураас авсан нийт оноо
Xmax= 6 шалгуураас хамгийн өндөр оноо авсан компани
Xmin= 6 шалгуураас хамгийн бага оноо авсан компани
a= Энэхүү индексийн хувьд тогтмол 1-тэй тэнцүү
b= Энэхүү индексийн хувьд тогтмол 0-тэй тэнцүү
ЭКОНОМЕТРИКСИЙН АРГА АРГАЧЛАЛ, ЗАГВАРЫН ТАВИЛ
Судалгааны ажлын зорилго болох санхүүгийн үзүүлэлт сайн байснаар компанийн
засаглал хөгждөг үү?, эсвэл тухайн компанийн засаглал хөгжсөнөөр санхүүгийн
үзүүлэлтүүд нь сайжирдаг уу гэх зорилгынхоо хүрээнд 2 төрлийн тэгшитгэл авч
үзсэн болно.
(1) тэгшитгэл: Morck, Schleifer, Vishney (1988), McConnell, Servaes (1988), Core,
Larcker (2002) нарын судалгааны ажлын онолын таамаглалаас харахад Компанийн
засаглалын индекс (CGI) -нь компанийн санхүүгийн харьцаа үзүүлэлтээс дараах
хамааралтай байдаг.
Өр, эздийн өмчийн харьцаа (DEBEQ)-аас сөрөг, өрийн харьцаа (DT)-с сөрөг, нэгж
хувьцаанд ногдох ашгийн хэмжээнээс (EPS) эерэг, нийт ахиуц ашиг (GM)-с эерэг,
цэвэр ахиуц ашиг (NM)-с эерэг, хөрөнгө оруулалтын өгөөж (ROA)-с эерэг, хувьцаат
капиталын өгөөж (ROE)-с эерэг хамаарна.
(2)-с (8) тэгшитгэл: Харин санхүүгийн үзүүлэлтүүд нь компанийн засаглалын
индексээс доорхи байдлаар хамаарна.
КЗ-н индексээс нэгж хувьцаанд ногдох боломжит ашгийн хэмжээ (EPS), нийт ахиуц
ашиг (GM), цэвэр ахиуц ашиг (NM), хөрөнгө оруулалтын өгөөж (ROA), хувьцаат
капиталын өгөөж (ROE) нь тус тус эерэг хамааралтай бол Өр, эздийн өмчийн
харьцаа (DEBEQ), өрийн харьцаа (DT) нь сөрөг хамааралтай байна.
КЗ-н индекс нь 0-с 1-н хооронд утгаа авах тул загварт логарифм хэлбэртэй оруулж
өгсөн. Өөрөөр хэлбэл КЗ-н индекс 1%-р өөрчлөгдөхөд санхүүгийн үзүүлэлтүүд
хэдэн хувиар /нэгжээр/ өөрчлөгдөхийг заана.
Харьцаа үзүүлэлтүүдээс Компанийн засаглалын индекс хамаарах тэгшитгэл:
(1)
Харьцаа үзүүлэлт тус бүр Компанийн засаглалын индекс болон бусад харьцаа
үзүүлэлтүүдээс хамаарах тэгшитгэл:
7. (2)
(3)
(4)
(5)
(6)
(7)
(8)
Хүснэгт1: Загварын хувьсагчдын утга
Үзүүлэлтүүд
Харьцаа
Өр, эздийн
өмчийн харьцаа
Өрийн харьцаа
Нэгж хувьцаанд
ногдох ашиг
EPS=
Хөрөнгө
оруулалтын
өгөөж
ROA=
Цэвэр ахиуц
ашиг
ЦАА=
Нийт ахиуц
ашиг
НАА=
Тайлбар
Нийт өр төлбөр ба
эздийн өмчийн
хоорондын харьцаа
Нийт хөрөнгийн
дотор зээлдийн эх
үүсвэрээр
санхүүжигдэж байгаа
хэсгийн хувь хэмжээ
Нэгж хувьцаанд
ногдож буй цэвэр
ашгийн хэмжээ
Нийт хөрөнгийн нэг
төгрөг тутамд ногдож
буй ашгийн хэмжээ
Цэвэр ахиуц ашиг нь
татварын дараах
борлуулалтын
орлогыг харуулна.
Ахиуц нийт ашиг нь
өндөр байвал
борлуулсан
бүтээгдэхүүний өртөг
бага байгааг илтгэнэ.
8. СУДАЛГААНЫ ХЭСЭГ
СУДЛАГДСАН БАЙДАЛ
Дэлхий дахинд Компанийн засаглал хэмээх нэр томьѐо хэрэглэгдээд удаж буй
боловч Jensen, Meckling2 нар 1976 онд Компанийн засаглалын талаарх судалгааны
ажлыг анхлан хийж, түүнээс хойш энэхүү салбарын судалгааны ажил дэлхий дахинд
ихээр хийгдэх болсон.
1994 онд Short “Компанийн эзэмшигчийн болон удирдлагын бүтэц нь компанийн
санхүүгийн үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөөлөх вэ”3 сэдэвт судалгааны ажлаараа ямар
нэгэн бодитой үр дүнд хүрч чадаагүй байна. Гэвч 1996 онд судлаач Mayer4 түүний
хийсэн судалгааны ажлыг хөгжүүлэн компанийн засаглал нь тохиромжтой
хэмжээндээ байгаа компанийн санхүүгийн үзүүлэлтүүд нь сайжирдаг бөгөөд, харин
хувьцаа эзэмшигчид удирдлагыг хэтэрхий ихээр хяналтдаа авбал “хувийн эрх
ашгийн төлөө” үр ашиг үүсдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
1997 онд Shleifer, Vishney нар хийсэн ажлаараа агентийн зөрчил нь үнэхээр компани
дотор үүсдэг юм байна гэдгийг баталсан. Мөн агентийн зардал нь маш чухал бөгөөд
компанийн засаглалын механизмаар дамжуулан үүнийг зохицуулж болно гэж үзжээ.
Монгол улсын хувьд компанийн засаглал хэмээх ойлголт нь шинэлэг зүйл бөгөөд
энэ сэдвээр хийгдсэн судалгаа шинжилгээний ажлуудад СЭЗДС-ийн багш, эдийн
засгийн магистр Түвшинтөрийн Цэнд-Аюушийн “Компанийн засаглалын нээлттэй
байдал” судалгааны ажил байна. Энэхүү судалгаанд Монголын хүрээнд нээлттэй
байдал хэрхэн байгаа эсэх талаар судалсан ба дүгнэлт нь мэдээллийн нээлттэй
байдал тун хангалтгүй байна гэж гарсан бөгөөд үүнийг хангах эрхзүйн орчин дутмаг
байгаагаас шалтгаалсан гэж үзжээ. Нөгөө талаас оролцогч талуудын мэдлэг ойлголт
хангалттай бус байна гэж үзжээ. Мөн СЭЗДС-ийн багш, БУ-ын магистр Зоригтын
Оюунцацралын “Банкин дах корпорацийн засаглалын онол арга зүйн асуудлууд”
сэдэвтэй эрдэм шинжилгээний ажил ба үүний хүрээнд аль нэг банкны засаглалын
асуудал бусад байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар судалсан
байдаг.
МОНГОЛ ДАХЬ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ
2009 оны 8 сарын 31-нд Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК/ болон УИХ-н
эдийн засгийн байнгын хороо Компанийн засаглал төслийг хэрэгжүүлэх харилцан
тохиролцох гэрээнд гарын үсэг зурснаар Монгол улсад Компанийн засаглалыг төр
засгаас дэмжиж ажиллах бодлого эхэлсэн юм.
Энэхүү төслийг Нидерландын Вант Улс, ОУСК-ийн тvншлэлийн хєтєлбєрєєр
дамжуулан санхvvжvvлдэг бөгөөд Компанийн засаглалыг бэхжvvлэхтэй холбогдсон
хууль тогтоомж болон эрх зvйн бусад зохицуулалтыг боловсронгvй болгох талаар
ОУСК-ийн Тєслийн баг Монгол Улсын тєр засгийн байгууллагуудтай нягт хамтран
ажиллан, компанийн засаглалын асуудлаар сургалт явуулах, зєвлєгєє єгєх чадавхийг
бий болгохын тулд монголын сургалтын болон боловсролын байгууллагуудтай мєн
хамтран ажиллах ерөнхий зорилготой төсөл юм.
Төр засаг, улс төрийн орчноос компанийн засаглалыг сайжруулах тал дээр байнга
анзаарч ажиллах болсны хүрээнд 2007 оны 12 сард Санхүүгийн зохицуулах
2
Jensen, M. and W. Meckling, “The Theory of the Firm: Managerial Behavior, Agency Costs, and
Ownership Structure,” Journal of Financial Economics, October 1976, 3 (4), 305-360.
3
SHORT, H. (1994): Ownership, Control, Financial Structure, and the Performance of Firms,
Journal of Economic Surveys 8, 203-249.
4
MAYER, C. (1996): Corporate Governance, Competition, and Performance, ECD Economic
Studies 27, 7-34.
9. хорооноос хувьцаат компаниудын “үндсэн хууль” болох Компанийн засаглалын
кодексыг баталсан юм. Ингэснээр компаниуд сайн компанийн засаглалтай байхын
тулд юу юуг анхаарах, цаашид яах ѐстой зэрэг үндсэн мэдээлэл, дүрэм журмыг танин
мэдэх боломжтой болсон билээ.
Компанийн засаглалын хөгжлийн төв нь 2009 оны 6 сарын 2-нд анх байгуулагдсан
шинэхэн төрийн бус байгууллага юм. КЗКТ-н эрхэм зорилго нь “Компанийн
Засаглалын Хөгжлийн Төв нь Монгол Улсад компанийн засаглалыг хөгжүүлэх
үйлсэд манлайлагч байгууллага байх болно.” Мөн тухайн байгууллагын үйл
ажиллагааны зорилтууд нь
Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал, бизнес,
боловсрол болон улсын салбарын удирдлагад зориулсан компанийн
засаглалын сургалтуудыг чанартай зохион байгуулж, түүнийг олон улсын
түвшинд хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулах
Монгол улсад компанийн засаглалын салбар дахь шинжилгээ, судалгааны
чадавхийг дэмжих, бизнес байгууллагын мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх
Засаглалын туршлагыг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар ойлголт, ач
холбогдлыг олон нийтэд сурталчлах
зэрэг юм. Дээрх зорилго, зорилтуудынхаа хүрээнд 2008 оны 10 сард Компанийн
засаглалын I форум, 2009 оны 4 сард Компанийн засаглалын II форумыг тус тус
зохион байгуулж, 2010 оны 5 сарын 27-нд төр, хувийн хэвшлийн 130 гаруй
төлөөлөгчид оролцсон Компанийн засаглалын III форумыг зохион байгуулсан юм.
2007 онд Компанийн засаглалын кодексийг нийтэлснээс хойш гаргасан
амжилтуудыг онцлон заасан, стандарт, зарчмуудын биелэлтийн Монголын
компанийн засаглалын Дэлхийн банкны 2009 оны тайланг форумын эхний
хуралдаанаар авч хэлэлцсэн юм.
РЕГРЕССИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮН
Компанийн засаглалын индексийг санхүүгийн үзүүлэлтүүд тайлбарлах нь:
TOP-20 компанийн 2006-2011 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд буюу нийт
100 ширхэг панел өгөгдөл дээр энэхүү шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Тухайн
компанийн санхүүгийн үзүүлэлтүүд буюу харьцаа нь компанийн засаглалаас хэрхэн
хамаарч байгааг үнэлэхэд:
(1)
LOG(CGI) = 0.17*LOG(DEBEQ) - 0.05*LOG(DT) - 0.01*LOG(EPS) +
0.09*LOG(GM) + 0.05*LOG(NM) + 0.28*LOG(ROA) - 0.23*LOG(ROE)
R2= 0.13
DW=2.17
Энэхүү үнэлгээний R квадрат буюу тайлбарлах чадварын коэффициент нь 0,13
гарсан нь КЗ-д компанийн үзүүлэлтүүдээс гадна улс төр эдийн засгийн болон хууль
эрх зүйн хүчин зүйлс ихээр хамааралтай байдаг гэсэн дүгнэлтэд хүрч байна. Нөгөө
талаар тэгшитгэлийн параметрүүд нь статистикийн хувьд ач холбогдолгүй гарсан нь
санхүүгийн үзүүлэлтүүд нь компанийн засаглалын тайлбарлагч үзүүлэлт болохгүй
гэдгийг харуулж байгаа нь Hermalin, Weisbach нарын 2003 оны судалгааны ажлын
дүгнэлттэй таарч байгаа ба тэрхүү судалгааны дүгнэлт нь компанийн засаглалаа
өөрчлөх замаар, компанийнхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой, харин
санхүүгийн үзүүлэлт нь засаглалтай хамааралгүй гэж гарсан ба үүнийг “тэнцвэрт бус
үзэгдэл” хэмээн тэмдэглэсэн байдаг.
LOG(CGI) = -0.56 + 0.12*LOG(GM)
R2=0.13 DW=2.25
10. Статистикийн хувьд ач холбогдолгүй коэффициентүүдийг хассаны дараа дээрх
тэгшитгэл гарсан бөгөөд дан ганц ахиуц ашиг нь ач холбогдол өндөртэйгөөс гадна
тэгшитгэлийн тайлбарлах чадвараа алдаагүй байдал ажиглагдлаа. Тодруулбал,
компаниуд өндөр ашиг орлоготой ажиллаж байгааг засаглал 13%-тай тайлбарлаж
чадаж байгаа бөгөөд ашиг орлогоороо тэргүүлэгч компаниуд менежмент буюу
өөрөөр хэлбэл засаглал сайтай байдаг гэдгийг илтгэж байна.
Санхүүгийн үзүүлэлтүүдээр Компанийн засаглалын индексийг тайлбарлах нь:
DEBEQ = 82.46*GM - 18.47*ROE + 51.28*LOG(CGI)
R2=0.11 DW=1.98
Үнэлгээний тайлбарлах чадвар сул гарсан ч тайлбарлагч үзүүлэлтүүд нь
статистикийн хувьд өндөр ач холбогдолтой гарснаас үзэхэд өр хувьцаат капиталын
харьцаа болон КЗ-н индексийн хооронд хамаарал байгааг харуулж байна. Харин
онолын хэсэгт таамагласан энэхүү 2 үзүүлэлтийн хооронд сөрөг хамаарал байна
гэснийг зөрчиж байгаа нь 1рт, Монгол улсад КЗ сонгодог утгаараа хараахан
хөгжөөгүй байгааг, 2рт компанийн эх үүсвэрээ бүрдүүлэх гол арга зам нь өр зээл
болохыг тус тус илтгэж байна.
Параметрүүдийг тайлбарлахад:
Нийт ахиуц ашиг 1нэгжээр нэмэгдэхэд өр капиталын харьцаа 82.46 нэгжээр
өснө
Хувьцаат капиталын өгөөж 1 нэгжээр нэмэгдэхэд өр капиталын харьцаа 18.47
нэгжээр буурна
КЗ-н индекс 1 хувиар нэмэгдэхэд өр капиталын харьцаа 51.28 нэгжээр
нэмэгдэнэ
DT = 0.60- 0.54*GM - 0.51*ROA - 0.23*LOG(CGI)
R2=0.57 DW=1.70
Параметрүүдийг тайлбарлахад:
Нийт ахиуц ашиг 1 нэгжээр нэмэгдэхэд өрийн харьцаа 0.54 нэгжээр буурна.
Хөрөнгө оруулалтын өгөөж нэгжээр нэмэгдэхэд өрийн харьцаа 0,51 нэгжээр
буурдаг.
КЗ-н индекс 1 хувиар нэмэгдэхэд өрийн харьцаа 0,23 нэгжээр өсдөг.
LOG(EPS) = 5.77- 2.51*GM + 10.82*ROA + 2.01*LOG(CGI)
R2=0.50 DW=1.86
Параметрүүдийг тайлбарлахад:
Нийт ахиуц ашиг 1 нэгжээр нэмэгдэхэд нэгж хувьцаанд ногдох боломжит
ашиг 2.51 хувиар буурдаг.
Хөрөнгө оруулалтын өгөөж нэгжээр нэмэгдэхэд нэгж хувьцаанд ногдох
боломжит ашиг 10.28 хувиар өсдөг.
КЗ-н индекс 1 хувиар нэмэгдэхэд нэгж хувьцаанд ногдох боломжит ашиг
2,01 хувиар өсдөг.
LOG(GM) = -0.81 - 0.005*DEBEQ - 1.71*DT + 0.11*NM + 0.51*CGI
R2=0.54 DW=2.16
Параметрүүдийг тайлбарлахад:
Өр хувьцаат капиталын харьцаа 1 нэгжээр нэмэгдэхэд нийт ахиуц ашиг 0.81
хувиар буурдаг
Өрийн харьцаа 1 нэгжээр нэмэгдэхэд нийт ахиуц ашиг 1.71 хувиар буурна
КЗ-н индекс 1 нэгжээр нэмэгдэхэд нийт ахиуц ашиг 0.51 хувиар өснө
11. LOG(NM) = -3.26*DT + 2.09*LOG(CGI) + 1.12*ROE
R2=0.40 DW=2.21
Параметрүүдийг тайлбарлахад:
Өрийн харьцаа 1 нэгжээр буурахад цэвэр ахиуц ашиг 1 хувиар өснө
КЗ-н индекс 1 хувиар нэмэгдэхэд цэвэр ахиуц ашиг 2.09 хувиар өснө.
Хувьцаат капиталын өгөөж 1 нэгжээр нэмэгдэхэд цэвэр ахиуц ашиг 1.12
хувиар буурна.
LOG(ROA) = -0.02*DEBEQ - 4.31*DT - 2.66*GM + 3.01*ROE + 1.41*LOG(CGI)
R2=0.57 DW=2.24
Параметрүүдийг тайлбарлахад:
Өр хувьцаат капиталын харьцаа 1 нэгжээр нэмэгдэхэд хөрөнгө оруулалтын
өгөөж 0.02 хувиар буурдаг.
Өрийн харьцаа нэгжээр өсөхөд хөрөнгө оруулалтын өгөөж 4.31 хувиар
буурдаг.
Нийт ахиуц ашиг нэгжээр өсөхөд хөрөнгө оруулалтын өгөөж 2.66 хувиар
буурдаг.
Хувьцаат капиталын өгөөж нэгжээр өсөхөд хөрөнгө оруулалтын өгөөж 3,01
хувиар өсдөг.
КЗ-ын индекс 1 хувиар өсөхөд хөрөнгө оруулалтын өгөөж 1,41 хувиар өсдөг.
LOG(ROE) = -3.46 + 2.48*DT - 1.06*GM + 6.04*ROA + 0.61*LOG(CGI)
R2=0.37 DW=2.03
Параметрүүдийг тайлбарлахад:
Өрийн харьцаа нэгжээр өсөхөд хувьцаат капиталын өгөөж 2,48 хувиар өсдөг.
Нийт ахиуц ашиг нэгжээр өсөхөд хувьцаат капиталын өгөөж 1.06 хувиар
буурдаг
Хөрөнгө оруулалтын өгөөж нэгжээр өсөхөд Хувьцаат капиталын өгөөж 6.04
хувиар өсдөг
КЗ-ын индекс 1 хувиар өсөхөд хувьцаат капиталын өгөөж 0,61 хувиар өсдөг.
12. ДҮГНЭЛТ
Тус судалгаанд тавьсан зорилго, зорилтууддаа хүрэхийн тулд хийсэн онолын
судалгаа болон тоон шинжилгээний үр дүнд бид дараах дүгнэлтүүдийг хийж байна.
Дэлхийн олон улсад Компанийн засаглалын талаарх кодекс, зарчим батлагдан
гарч, хурдацтай хөгжиж буй боловч Монгол улсын хувьд компанийн
засаглалын талаарх ойлголт хөгжөөгүй, байгууллагуудын удирдлага түүний
үр ашгийг төдийлөн мэддэггүй байдал ажиглагдсан болно.
Компанийн засаглалын гол зарчим болох ил тод байдал нь Монгол улсын
байгууллагуудад хангалттай бус байгаа нь судалгааны өгөгдөл цуглуулах
явцад харагдсан бөгөөд энэхүү дүгнэлт нь СЭЗДС-н багш Т.Цэнд-Аюушийн
“Компанийн засаглалын нээлттэй байдал” судалгааны ажлын дүгнэлттэй
нийцсэн юм.
Санхүүгийн үзүүлэлт сайн байснаар тухайн компанийн засаглал сайн болно
гэсэн үзэл баримтлал регрессийн тэгшитгэлээр няцаагдсан нь Монгол улсын
компаниуд санхүүгийн үзүүлэлтүүдээ нэмэгдүүлэх замаар КЗ-г сайжруулах
боломжгүй гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл санхүүгийн харьцаа
үзүүлэлтүүд КЗ-н учир шалтгаан болдоггүй.
Эсрэгээрээ тухайн компани засаглалаа сайжруулснаар санхүүгийн
үзүүлэлтүүдээ нэмэгдүүлэх боломжтой гэдгийг регрессийн тэгшитгэлийн
үнэлгээнээс гаргаж ирсэн нь тухайн компанийн санхүүгийн үзүүлэлт сайн
байхын учир шалтгаан нь КЗ гэсэн онолын өөр нэгэн үзэл баримтлалыг
Монгол улсын хувьд баталсан болно. Эндээс гэрээ засаад төрөө засах
хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.
Компани өөрийн гол зорилгуудын нэг ашиг орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл
өөрийн КЗ-г эхлээд зайлшгүй сайжруулах ѐстой гэсэн “зарчим”-г Монгол
улсын нөхцөлд гаргаж ирлээ.
13. САНАЛ ЗӨВЛӨМЖ
Аливаа компанийн засаглал сайн байснаар ашигт ажиллагаа сайжран, хөрөнгө
оруулагчдын дунд болон нийт нийгэм дэх нэр хүнд нь өснө гэдгийг ойлгон,
ухамсарлаж, сайн компанийн засаглалыг цогцлоохын тулд компани бүр
ажиллах
КЗХТ-с үндсэн үйл ажиллагааны чиглэл болох компаниудад засаглалын
туршлагыг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар ойлголт, ач холбогдлыг
олон нийтэд сурталчлах гэсэн зорилтоо жил болгон, тогтмол шинэчлэн
гаргаж байх. Ингэснээр ард иргэд хийгээд хөрөнгө оруулагчдын мэдээлэл
сайжирч, улмаар тухайн компанид итгэх итгэл дээшилснээр санхүүгийн зах
зээлийн хөгжилд эерэгээр нөлөөлнө.
КЗХТ Засгийн газартай хамтран жил бүр сайн Компанийн засаглалтай
байгууллагуудыг идэвхижүүлж, урамшуулах зорилгоор шилдэг байгууллагыг
шалгаруулж, олон нийтэд мэдээллэж байх
Компаниудын ил тод байдлыг сайжруулахын тулд томоохон, тэргүүлэгч
байгууллагуудыг КЗХТ-т гишүүнээр элсүүлж, тэдний тайлан, удирдлагын
мэдээллийг ил тод байлгаж, бусад компаниудад үлгэр дууриал үзүүлэх
Монголын хувьд “Standard&Poors” болон “Moody’s” гэх мэт гадаадын
жишгээр хувийн байгууллагаас компанид итгэх итгэлийн индекс тооцон жил
бүр рейтинг тогтоодог байх
Компанийн засаглалыг хөгжихөд эдийн засаг, зах зээлийн эрүүл орчинг
шаарддаг тул Засгийн газраас эрүүл зах зээлийг цогцлоон бүрдүүлэхэд хууль
эрх зүйн талаас нь дэмжих.
Компаниудын санхүүгийн тайлангууд нь үнэн зөв гэдэгт итгэлтэй байхын
тулд Монгол улсын томоохон аудитын байгууллагуудыг тодруулан, эдгээр
аудитын байгууллагуудаар хянагдсан санхүүгийн тайлангаа олон нийтэд
гаргаж байх
14. НОМ ЗҮЙ
Б.Бүжинлхам “Санхүүгийн удирдлага” Улаанбаатар, 2008 он
Д.Анхтуяа, Ч.Наранчимэг “E-Views програм ашиглах гарын авлага” Улаанбаатар,
2005
Зоригтын Оюунцацрал /БУ-н магистр/ “Банкин дахь корпорацийн засаглалын онол,
арга зүйн асуудлууд” Улаанбаатар, 2009 он
Компанийн засаглалын хөгжлийн төв www.cgdc.org.mn
Монгол улсын санхүүгийн зохицуулах хороо “Монголын компанийн засаглалын
кодекс” Улаанбаатар, 2007 он
Монголын хөрөнгийн бирж www.mse.mn
Монголын хөрөнгийн бирж “Үнэт цаас гаргагчийн мэдээлэл судалгаа” 2006-2009
Санхүүгийн зохицуулах хороо www.frc.mn
СЭЗДС, эрдэм шинжилгээ судалгаа, докторантурын алба “Багш нарын эрдэм
шинжилгээний бага хурал” Улаанбаатар, 2010
Т.Цэнд-Аюуш “Компанийн засаглал” Улаанбаатар, 2010 он
Т.Цэнд-Аюуш “Компанийн засаглалын нээлттэй байдал” Улаанбаатар, 2009 он
Jensen, M. and W.Meckling “The Theory of the Firm: Managerial Behavior, Agency
Costs, and Ownership Structure”, Journal of Financial Economics, 1976 он
L.J. Gitman Managerial Finance
Rob Bauer, Bart Frijns The Impact of Corporate Governance on Corporate Performance,
2008.
Short, H Ownership, Control, Financial Structure, and the Performance of Firms, 1994.
Scott Moore, Gary E. Porter, An Examination of the Relationship between Corporate
Governance Regime and Corporate Performance, 2007
15. ХАВСРАЛТ
2006 оны ТОП-20 компанийн засаглалын индекс тооцсон аргачлал
Ил тод
байдал
АПУ
1
Сүү
1
Гов ь
1
УБ ЗБ
1
Баянгол ЗБ
1
Талх чихэр
0
СББ
1
Ээрмэл
1
Мах-импекс
0
МЦХ
1
Шарын гол
0
Материал импекс
0
Багануур
0
Тав антолгой
1
Шив ээ-Ов оо
1
УИ Д
0
Ж ТБюро
1
БиДиСек
1
Монинжбар
0
Ногдол
ашиг
олгосон
эсэх
1
0
0
1
1
1
1
1
1
1
0
0
0
1
0
1
0
1
1
Хараат
гишүүн
харьцаа
0.3333
0.3000
0.3636
0.3333
0.4000
0.2222
0.3333
0.4444
0.5556
0.3333
0.2222
0.2222
0.3333
0.2222
0.5556
0.4444
0.5000
0.3333
0.2222
Санхүү
тайлан
ХУВЬЦАА
үнэн зөв Нийгмийн НЯГТРАЛ
байдал харицлага ИНДЕКС КЗ индекс
1.00
1.0
0.7499316 0.8472108
0.00
0.5
0.7419307 0.4236551
0.00
0.5
0.7848405 0.4414128
1.00
0.5
0.9198274 0.7921934
1.00
0.3
0.6486367 0.7247728
0.00
0.3
0.2363617 0.2930973
0.00
1.0
0.6486367 0.6636617
1.00
0.3
0.7973471 0.7569653
0.00
0.5
0.8425729 0.4830214
0.00
0.3
0.9198274 0.5921934
1.00
0.1
0.92531 0.3745887
1.00
0.5
0.8678808 0.4316838
1.00
0.4
0.5771344 0.385078
0.00
0.9
0.847226 0.6615747
0.00
0.3
0
0.3092593
0.00
0.6
0.8584061 0.4838084
1.00
0.5
0.9902306 0.6650384
1.00
0.3
0.9008527 0.7556977
0.00
0.2
0.9117802 0.3890004
16. Dependent Variable: LOG(CGI)
Dependent Variable: DEBEQ
Method: Least Squares
Method: Least Squares
Date: 03/03/11 Time: 17:46
Date: 03/02/11 Time: 19:57
Sample: 1 100
Sample: 1 100
Included observations: 76
Included observations: 99
Variable
Coefficient
Std. Error
t-Statistic
Prob.
LOG(DEBEQ)
0.174302
LOG(DT)
-0.050888
LOG(EPS)
LOG(GM)
LOG(NM)
0.250886
0.694745
0.4895
0.255089
-0.199491
0.8425
-0.011378
0.013329
-0.853679
0.3962
LOG(CGI)
0.088165
0.074214
1.187980
0.2389
0.054738
0.039519
1.385101
0.1705
R-squared
0.106828
Mean dependent var -18.53899
LOG(ROA)
0.277141
0.250176
1.107782
0.2718
Adjusted R-squared
0.088221
S.D. dependent var
171.4910
LOG(ROE)
-0.234156
0.250563
-0.934522
0.3533
S.E. of regression
163.7518
Akaike info criterion
13.06442
Sum squared resid
2574208.
Schwarz criterion
13.14306
Durbin-Watson stat
1.979441
R-squared
0.136354
Mean dependent var -0.652221
Adjusted R-squared
0.061255
S.D. dependent var
0.326839
Akaike info criterion
7.370836
Schwarz criterion
GM
82.46376
ROE
-18.44772
51.28556
Prob.
42.76991
1.928079
0.0568
8.497891
-2.170859
0.0324
26.20142
1.957358
0.0532
2.172830
Log likelihood
-19.17764
Log likelihood
t-Statistic
0.903558
Durbin-Watson stat
Std. Error
0.688885
Sum squared resid
Coefficient
0.337334
S.E. of regression
Variable
-643.6886
Dependent Variable: LOG(EPS)
Dependent Variable: DT
Method: Least Squares
Date: 03/02/11 Time: 19:47
Method: Least Squares
Date: 03/02/11 Time: 19:45
Sample: 1 100
Sample: 1 100
Included observations: 78
Included observations: 99
Variable
Coefficient
Std. Error
t-Statistic
Prob.
Variable
C
5.773448
0.824229
7.004668
-2.519315
0.980658
-2.569004
0.0122
t-Statistic
Prob.
0.0000
GM
Coefficient Std. Error
10.81777
1.340874
8.067702
0.0000
LOG(CGI)
2.007186
0.874549
2.295109
0.0246
R-squared
0.512411
0.492644
S.D. dependent var
0.073875
8.194988
0.0000
0.084509
-6.379624
0.0000
ROA
-0.505779
0.125536
-4.028955
0.0001
-0.232194
0.079172
-2.932779
0.0042
Mean dependent var 4.939015
Adjusted R-squared
0.605407
-0.539139
LOG(CGI)
ROA
C
GM
3.536434
S.E. of regression
2.518963
Akaike info criterion 4.735492
Sum squared resid
469.5431
Schwarz criterion
Log likelihood
Durbin-Watson stat
-180.6842
1.158713
F-statistic
Prob(F-statistic)
4.856349
25.92243
0.000000
R-squared
0.567260
Mean dependent var 0.542233
Adjusted R-squared
0.553594
S.D. dependent var
S.E. of regression
0.248854
Akaike info criterion 0.095665
Sum squared resid
5.883195
Schwarz criterion
0.200519
F-statistic
41.51041
Prob(F-statistic)
0.000000
Log likelihood
Durbin-Watson stat
-0.735432
1.693725
0.372460
17. Dependent Variable: LOG(GM)
Dependent Variable: LOG(NM)
Method: Least Squares
Method: Least Squares
Date: 03/02/11 Time: 19:59
Date: 03/02/11 Time: 19:52
Sample: 1 100
Sample: 1 100
Included observations: 92
Included observations: 79
Variable
Coefficient
Std. Error
t-Statistic
Prob.
Variable
Coefficient
Std. Error
t-Statistic
Prob.
C
-0.805306
0.296252
-2.718313
0.0079
DT
-3.256874
0.481176
-6.768571
0.0000
DEBEQ
-0.005150
0.002928
-1.758763
0.0821
LOG(CGI)
2.092610
0.356586
5.868458
0.0000
DT
-1.706842
0.213169
-8.006997
0.0000
ROE
1.115955
0.396096
2.817382
0.0062
NM
0.112597
0.053079
2.121301
0.0367
CGI
0.514607
0.438837
1.172663
0.2441
R-squared
0.408793
Mean dependent var -2.701735
Adjusted R-squared 0.393235
S.D. dependent var
1.720253
R-squared
0.542379
Mean dependent var -1.386454
S.E. of regression
1.339994
Akaike info criterion
3.460442
Adjusted R-squared
0.521339
S.D. dependent var
0.964422
Sum squared resid
136.4643
Schwarz criterion
3.550421
S.E. of regression
0.667239
Akaike info criterion
2.081477
Log likelihood
Durbin-Watson stat
2.212468
Sum squared resid
38.73304
Schwarz criterion
2.218531
F-statistic
25.77837
Prob(F-statistic)
0.000000
Log likelihood
Durbin-Watson stat
-90.74795
2.167443
-133.6874
Dependent Variable: LOG(ROE)
Dependent Variable: LOG(ROA)
Method: Least Squares
Method: Least Squares
Date: 03/02/11 Time: 19:59
Date: 03/02/11 Time: 19:53
Sample: 1 100
Sample: 1 100
Included observations: 88
Included observations: 78
Variable
Coefficient
Std. Error
t-Statistic
-0.016248
0.006702
-2.424484
0.0178
DT
-4.308807
0.495652
-8.693219
0.0000
GM
-2.655901
0.413087
-6.429403
Std. Error
t-Statistic
Prob.
-3.460364
0.745889
-4.639250
0.0000
Prob.
DEBEQ
Coefficient
C
Variable
0.0000
3.006469
0.435365
6.905625
0.0000
LOG(CGI)
1.405308
0.419779
3.347731
2.479217
0.768180
3.227392
0.0018
-1.058371
0.751791
-1.407798
0.1629
ROA
ROE
DT
GM
6.039032
0.939822
6.425717
0.0000
LOG(CGI)
0.611081
0.555578
1.099901
0.2746
0.0013
R-squared
0.566553
0.542802
S.D. dependent var
1.963462
S.E. of regression
1.327622
Akaike info criterion
128.6684
Schwarz criterion
0.341667
S.D. dependent var
1.994592
S.E. of regression
1.618366
Akaike info criterion
3.855851
217.3860
Schwarz criterion
3.996609
F-statistic
12.28799
Prob(F-statistic)
0.000000
3.466612
Sum squared resid
Mean dependent var -2.270730
Mean dependent var -3.330484
Adjusted R-squared
0.371935
Adjusted R-squared
R-squared
3.617683
Sum squared resid
Log likelihood
Log likelihood
-130.1979
Durbin-Watson stat
2.246891
Durbin-Watson stat
-164.6575
2.038700