SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 8
Approved by the head of the department ………………………….. / L.Batbileg /
R.EL102
Lecture 1
Topic: Present Simple; Object pronouns
Present Simple – ЖОЦ
ЖOЦ-ийн батлан хүүрнэх хэлбэр:
I / You / We / They + үндсэн үйл үгийн анхдагч хэлбэр
He/ She/ It + үндсэн үйл үгийн анхдагч хэлбэр + S гэсэн загвартай байна.
Ж.: I study in a private school. He drives a taxi of MonKor company.
ЖOЦ-ийн үгүйсгэн хүүрнэх хэлбэр:
I / You / We / They + do + not + үндсэн үйл үгийн анхдагч хэлбэр
He/ She/ It + does + not + үндсэн үйл үгийн анхдагч хэлбэр гэсэн загвартай байна.
Ж.: I don`t study in a private school. He doesn`t drive a taxi of MonKor company.
ЖOЦ-ийн асуух хэлбэр:
( Асуух үг ) + do / not / + I / You / We / They + үндсэн үйл үг анхдагч хэлбэр
( Асуух үг ) + does / not / + he/ she/ it + үндсэн үйл үг анхдагч хэлбэр гэсэн загвартай байна.
Ж.: Do you study in a private school? Where does he drive a taxi? How often does it snow here?
Who speaks Japanese well? Why doesn`t your sister believe in God?
ЖОЦ-ийг хэрэглэх гол гол тохиолдлууд:
1. Ертөнцийн мөнхөд үргэлжлэх үйлийг илэрхийлэхэд хэрэглэнэ: The sun rises in the
East. - Нар дорно зүгээс манддаг. The Selengue flows into Lake Baikal. - Сэлэнгэ мөрөн
Байгаль нуурт цутгадаг. The Earth goes round the Sun. – Дэлхий нарыг тойрон эргэдэг.
2. Олон дахин давтагддаг, байнгын үйлийг илэрхийлэхэд хэрэглэнэ: This shop opens at
10 in the morning. – Энэ дэлгүүр өглөө 10 цагт онгойдог. A secretary answers the
telephone, meets people and prepares coffee for her boss. – Нарийн бичгийн дарга хүн
утсаар хариу өгч, хүмүүстэй уулзан даргадаа кофе бэлтгэж өгдөг.
3. Олон дахин давтагддаг, байнгын үйлийн илэрхийлэл болсон дараах үгс жирийн
бүлгийн цагийн дохио үгс болдог. Эдгээр дохио үгс гол төлөв өгүүлбэрийн үндсэн үйл
үгийн өмнө байрладаг:
Always - Үргэлж, дандаа, usually – Ихэвчлэн, often - Үе үе, ойр ойрхон, sometimes –Заримдаа,
seldom – Хааяахан, rarely – Ховорхоон, hardly - Бараг ........ гүй, never - Хэзээ ч ............. гүй
/ I always, usually, never, rarely help him. /
4. Every гэдэг үгтэй хугацаа илэрхийлэгч үг хэллэг хоршин мөн үйлийн давтамж зааж ЖОЦ-
ийн дохио үгс болно: every minute, every hour, every morning, every day, every afternoon,
every evening, every week, every month, every year, every summer, every autumn гэх
мэт. Эдгээр нь ихэвчлэн өгүүлбэрийн эхэнд юмуу эцэст байрлавал зохилтой: I drink boiled
water every morning. = Every morning I drink boiled water.
5. Цаг хугацааны мөчлөг дэх тодорхой давтамж илэрхийлэгч дараах үг хэллэг тулгуур
дохио үг болно: Once a day – өдөрт нэг удаа, twice a week – долоо хоногт хоѐр удаа,
three times a month – сард 3 удаа, five times a year – жилд 5 удаа, once an hour – цагт нэг
удаа, twenty times a minute – минутанд 20 удаа
We eat three times a day. – бид өдөрт 3 удаа хооллодог. Twice a week she goes to the
beauty saloon. – тэр долоо хоногт 2 удаа гоо сайханд ордог. I have a shower once a day.
– би өдөрт нэг удаа шүршүүрт ордог.
6. Хэр зэрэг ойр ойрхон, хэр зэрэг үе үе гэсэн утга бүхий How often хэмээх асуух хэллэг бүхий
асуулт ЖОЦ-аар илрэх ѐстой. How often do you go to the cinema? – та хэр зэрэг ойр
ойрхон кинонд явдаг вэ? How often does your son send an e-mail to you? - хүү тань танд
хэр ойрхон цахилгаан зурвас илгээдэг вэ? гэх мэт
7. Хүний ерөнхий санаа бодол, итгэл үнэмшлийн талаар өгүүлэхэд ЖОЦ-ийг хэрэглэнэ: I
believe in God. - Би бурханд итгэдэг. We don`t like horror films. – бид аймшгийн кинонд
дургүй. What do you think of Chingis khaan? – та Чингис хааны талаар ямар бодолтой
явдаг вэ? Do you believe in ghosts? - чи хий үзэгдэлд итгэдэг үү? гэх мэт
8. Хөдөлгөөн заагч to go, to come, to arrive, to start, to return гэх үйл үгүүдээр ирээдүйн
үйлийг илэрхийлэхдээ ЖОЦ-ийг хэрэглэж болдог: Tomorrow I go on holiday. - би маргааш
амралтанд явлаа. I have received a fax from my sister. – би эгчээсээ факс хүлээн авсан.
She comes from Australia day after tomorrow. – тэр Австралиас нөгөөдөр ирнэ гэх мэт.
9. Үлгэр, өгүүлэмж ярих, спортын уралдаан тэмцээн зэргийг сэтгэл хөдөлгөсөн өнгө аясаар
дүрслэн ярих, тайлбарлахад ихэвчлэн хэрэглэдэг: He walks slowly to the checkout and
puts his bag on the counter.
10. Ямарваа нэгэн санал дэвшүүлэхдээ ЖОЦ-ийн хэлбэрээр илэрсэн ‘ Why don`t you/ we +
үйл үг ’ загварыг хэрэглэж болно. Why don`t you drink some hot coffee? гэх нь ‘ Чи яагаад
жоол халуун кофе уудаггүй юм бэ? ’ гэж байгаа хэрэг oгт биш бөгөөд харин ‘ Та жоол
халуун кофе уувал яасан юм бэ?, уувал ямрав, уувал дээргүй юу ’ гэх мэтчилэн
орчуулваас санал тавих утгад дүйцнэ.
Object pronouns – Тусгагдхуун төлөөний үг
Англи хэлний Тусгагдхуун төлөөний үгс нь угтвартай хоршоогүй, дангаараа байхдаа
монгол хэлний өгөх орших болон заахын тийн ялгалтай утга дүйцнэ.
Subject
pronouns
Биеийн
төлөөний үгс
Object pronouns Тусгагдхуун төлөөний үгс
1 I би me надад, намайг
2 We бид us бидэнд, биднийг,
бид нарт, бид нарыг
3 You чи, та You чамд, танд, чамайг, таныг
4 You та нар You Та нарт, та нарыг
5 He Тэр / эр/ Him Түүнд, түүнийг
6 She Тэр / эм/ Her Түүнд, түүнийг
7 It Тэр / амьгүй/ It Түүнд, түүнийг
They Тэд, тэд нар Them Тэдэнд, тэд нарт
Тэднийг, тэд нарыг
1. Tell me about your class. – Надад ангийнхаа тухай ярьж өгөөч. My name`s Selengue, but
you can call me simply Seegii. – Миний нэрийг Сэлэнгэ гэдэг, гэхдээ та намайг зүгээр л
Сээгий гэж дуудаж болно.
2. Show us your new invention. – бидэнд шинэ бүтээлээ үзүүлээч.
3. I`ll help you. – би чамд туслая.
4. We are going to show you how to prepare cappuccino coffee. – Би та нарт каппучино кофе
хэрхэн бэлтгэхийг үзүүлэх гэж байна.
5. Tell him the truth. – Түүнд үнэнийг хэл.
6. Tell her the truth. – Түүнд үнэнийг хэл.
7. This machine isn`t working. I`ll repair it this afternoon. – Энэ машин ажиллахгүй байна. Би
түүнийг өнөөдөр үдээс хойшоо засчихна аа.
8. Call them immediately. – Тэднийг нэн даруй дууд.
Англи хэлний төлөөний үгсээс зөвхөн ТТҮ л угтвартай дангаараа хоршдог:
With me- надтай; with you- чамтай; with him- түүнтэй; with us- бидэнтэй; with them- тэдэнтэй;
without me- надгүйгээр; without you- чамгүйгээр; without him- түүнгүйгээр; without us- бидэнгүйгээр;
without them- тэдэнгүйгээр;
about me- миний тухай; about you- чиний тухай; about us- бидний тухай;
for me- миний төлөө; for you- чамд зориулан; for us- бидний төлөө;
from me- надаас; from us- биднээс; among us- бидний дунд; among them- тэдний дунд;
between us- бидний хооронд; between them- тэдний хооронд; besides me- надаас гадна;
instead of you – чиний оронд; around me- намайг эргэн тойрон; towards us- биднийг чиглээд; behind
him- түүний ард гэх мэт
Approved by the head of the department ………………………….. / L.Batbileg /
S.EL102
Lecture 2
Present Continuous; If/ when clauses
Present Continuous – ОҮЦ
ОҮЦ-ийг хэрэглэх гол гол тохиолдлууд:
1. Тухайн ярьж байгаа агшинд эргэн тойронд өрнөж байгаа үйлийг илэрхийлэхэд хэрэглэдэг.
Жишээ нь: What are you doing now? I am cooking my dinner. гэх мэт
2. ОҮЦ-аар тухайн ярьж байгаа агшинд түр завсарлачихсан юм уу, эсвэл нүдэнд харагдахгүй
байгаа хэдий ч цаанаа бол эхэлчихсэн, бас дуусаагүй, дундаа үргэлжилж байгаа үйлийг
илэрхийлэхэд хэрэглэдэг. Тухайлбал, өөрийг тань номоо сугавчлаад явж байхад хэн нэгэн
номыг тань гуйхад та I`m sorry, I`m reading it. гэж хариулж болно. Хэдийгээр та номоо уг
хүний нүдэн дээр дэлгээд уншиж байгаа биш боловч угтаа та тэр номыг уншаад эхэлчихсэн
бас дуусаагүй байгаа болохоор ОҮЦ-аар илэрхийлнэ гэсэн үг.
3. Хэдийгээр ОҮЦ боловч, хийхээр урьдчилаад зохион байгуулчихсан, төлөвлөчихсөн
ирээдүйн үйлийг илэрхийлж болдог: I am taking my math exam day after tomorrow. – би
нөгөөдөр мат.-ийн шалгалтаа өгнө. Хуваарийн дагуу хэдийд ямар шалгалт өгөхөө
урьдчилаад мэдчихсэн байгаа тул хэдийгээр нөгөөдөр болох ирээдүйн үйл боловч ОҮЦ-аар
илэрхийлж байна. My sister is coming from Los Angeles next Monday. I received a fax
from her. – эгч маань ирэх нэгдэхэд Лос Анжелесоос ирнэ. Би түүнээс факс хүлээж
авсан. гэх мэт.
4. ОҮЦ-аар байнга, тогтмол биш, түр зуур үргэлжилж байгаа үйлийг илэрхийлж болно: My
friend lives in the third micro district, but at the moment she is living with me in the first
micro district while my parents are abroad. гэх мэт.
5. Ердийн утгаар үйлийн давтамж заагч дайвар үгс болох аlways, constantly, regularly гэх
мэтийн үгс нь жирийн бүлгийн цагийн туслах дохио үгс болдог боловч, эдгээр үгсийг ОҮЦ-
тай хоршуулахад ундууцсан, уцаарласан, залхсан, тээршаасан, дургүйцлээ илэрхийлсэн
утгыг шингээж өгдөг. He always comes late. хэмээх ЖОЦ-т Тэр дандаа хожигдож ирдэг
гэсэн энгийн хүүрнэсэн аястай байхад, He is always coming late! гэж ОҮЦ-аар
илэрхийлэхэд, Тэр дандаа хожигдож ирж байх юм аа, Тэр нээрээ байнга л хожигдож
байх юм, яршигтай юм. гэх мэтийн өнгө аястай болж ирнэ.
6. Тэмдэг нэр буюу нэр хавсралын илүү зэрэг буюу харьцуулсан зэргийг -ийн хувилбартай
хоршуулах замаар аажим сайжирч, эсвэл доройтож байгаа, ер нь аажим өөрчилөгдөж
байгаа үйлийг илэрхийлнэ. My son is getting taller. – миний хүү улам өндөр болж байна.
7. Илүү зэргийн тэмдэг нэрийг хоѐр дахин хэрэглэх, олон үетэй харьцуулсан зэргийн тэмдэг
нэрийн more гэсэн үгийг мөн хоѐр дахин хэрэглэснээр хүч нэмэгдүүлэх утгыг өгч болно.
As the day went on, my son is getting taller and taller. – Өдөр ирэх тусам миний хүү
улам өндөр болж байна. He is getting more and more handsome. - Тэр улам улам
царайлаг болоод байна. гэх мэт.
8. Англи хэлэнд have нь эзэмшлийг илэрхийлэх, үйлийг төлөөлөх гээд бие даасан болон
туслах маш олон үүргийг гүйцэтгэдэг. Үйлийг төлөөлөх тохиолдолд have бүхий үг
хэллэгүүдийг бүхий л цагт, тухайлбал одоо үргэлжилж байгаа цагт хувирган хэрэглэж
болно. Тодруулбал, эзэмшил илэрхийлэгч I have a bath in my new flat. гэсэн өгүүлбэрт
шинэ байрандаа усанд ордог онгоцтойг илэрхийлж байгаа бол, I am having a bath. гэсэн
өгүүлбэрт онгоцондоо / ванндаа / усанд орж байгаагаа илэрхийлж байна. Англи хэлэнд
түгээмэл хэрэглэгддэг үйлийг төлөөлөгч хэллэгүүдийг танилцуулъя: have a speech - үг
хэлэх, have a chat - жоол ярих, дэмий ярих, have a bite - жоол юм идэх , гол орох , have a
bath - усанд орох
9. ОҮЦ-ийн хэлбэрийн be going to + verb I загвараар хийхээр зэхэж, завдаж байгаа, хийх гэж
байгаа үйлийг илэрхийлдэг. Ж: ОҮЦ-аар We are playing basketball tomorrow.
хэмээн ойрын ирээдүйн үйлийг илэрхийлж болохоос гадна We are going to play
basketball tomorrow. гэж илэрхийлж болох ба ингэхэд тухайн үйлийг хийхээр зэхчихсэн
гэсэн санаа цухалзах тул Бид маргааш сагсан бөмбөг тоглох гэж байгаа хэмээн
орчуулахад утга ягштал дүйцэж өгдөг.
10. Be + going to + verb I загвараар хийх гэж байгаа, хийхээр зэхэж байгаа үйлийг илэрхийлж
болохоос гадна тодорхой нөхцөл байдалд ямар нэгэн үйл зайлшгүй, гарцаагүй болох нь
гэдгийг хөндлөнгөөс ямар нэг шинж тэмдгээр нь ажиж мэдээд илэрхийлж болох ба энэ
тохиолдолд ингэж таарлаа л даа, ингэх юм байна л даа, ингэлээ л дээ гэх мэтчилэнгээр
орчуулж утгыг дүйцүүлнэ: My grandfather is going to die soon. - / миний өндөр өвөг удахгүй
нас барах гэж байгаа. / Өндөр өвөг маань ч биш боллоо л доо. His health condition is
getting worse and worse, as the day went on. - Түүний бие нь өдөр өнгөрөх тусам улам л
муудаад байна.
If, when clauses
Approved by the head of the department ………………………….. / L.Batbileg /
S.EL102
Lecture 3
Topic: Future plans ( using ‘going to’), Indirect object pronouns; Simple Past; General and
specific use of determiners
ЖИЦ-ийн батлан хүүрнэх хэлбэр: Үйлийн эзэн + shall/ will + үндсэн үйл үг анхдагч
хэлбэр гэсэн загвартай байна. I / We shall = I`ll / We`ll;
You/ They/ He/ She/ It will = You`ll, They`ll , He`ll, She`ll, It`ll
ЖИЦ-ийн үгүйсгэн хүүрнэх хэлбэр: Үйлийн эзэн + shall/ will + not + үндсэн үйл үг
анхдагч хэлбэр гэсэн загвартай байна. Shall not = shan`t; will not = won`t
. I / We shall not = shan`t
You/ They/ He/ She/ It will not = won`t
ЖИЦ-ийн асуух хэлбэр: ( Асуух үг юмуу хэллэг ) + shall/ will + үйлийн эзэн + үндсэн
үйл үг анхдагч хэлбэр гэсэн загвартай байна.
What will you do? What shall we do?
Жирийн ирээдүй цагийг хэрэглэх тохиолдлууд:
Ямар нэгэн үйлийг үйлдэхээр урьдчилан зэхэж бэлдээгүй, харин тухайн ярьж байгаа
агшинд хийхээр гэнэт шийдсэн тохиолдолд ЖИЦ-ийг хэрэглэнэ. Энэ тохиолдолд өгүүлбэрийг
Алив би ингээдхэе, алив хэдүүлээ ингээд орхиѐ гэх мэт орчуулваас утга ягштал дүйцдэг. Ж:
What would you like to drink? хэмээн зөөгч танаас асуухад та хариуд нь юу захиалахаа зөөгчийн
асуух тэр үед цэс хараад юм уу шийдэж байгаа тул Би тийм юм авъя, ууя хэмээн хэлэхдээ
ЖИЦ-аар I`ll drink a cup of coffee юмуу I`ll take orange juice гэх мэтчилэн хариулна.
Oh, I have left the door of my car open. I`ll go and lock it. гэсэн өгүүлэмжид өгүүлэгч
этгээд машины хаалгаа түгжихгүйгээр санаатайгаар урьдчилан зэхэж онгорхой орхиод дараа нь
ярих агшинд гэнэт санаад явж түгжинэ хэмээн төлөвлөөгүй нь мэдээж. Ярих агшинд гэнэт энэ
үйлдлээ санан явж түгжихээр шийдсэн тул ЖИЦ-аар илэрхийлж байна.
Хэн нэгэн хүнд ямар нэгэн үйлийг хийх хийгээд хийхгүй байх талаар амлалт өгөхөд
ЖИЦ -ийг хэрэглэнэ. I promise, I won`t drink any more. – Би дахиад архи уухгүй гэдгээ амлаж
байна. Thank you for lending me money. I`ll pay it back on Friday. - Мөнгө зээлсэнд
баярлалаа, би тавдахьд эргүүлээд өгчихнө. гэх мэт
Ойрын хийгээд алс хэтийн ирээдүйд тохиож болох ямарваа нэгэн үйлийн талаарх
өөрийн бодол, таамаглалаа ЖИЦ-аар дэвшүүлж болно. Ингэхдээ probably, sure, think, expect
гэсэн үгстэй хэрэглэх нь элбэг: I expect Naran will get the job. I think in 100 years` time people will
speak the same language all over the world.
Та тэгээд өгөхгүй юу, ингээд өгөхсөн болов уу, ингэж өгч тус болооч гэхчилэн
хоѐрдогч биедээ хандан гуйж хүсэх санааг ЖИЦ-ийн асуух үггүй асуух хэлбэрээр дамжуулан
илэрхийлж болдог. Will you wait for a moment? – Та жаахан хүлээж байхгүй юу? Will you be a bit
quiet? I am preparing for my exam. – Та нар чимээгээ жаал аядчихгүй юу, би шалгалтандаа
бэлтгэж байгаа юм. Will you open the window, please? – Та наад салхивчаа нээчихгүй юу? гэх
мэтээр.
Би яах вэ, юу хийх вэ, бид яавал зохилтой вэ, юу хийвэл зүгээр юм бэ дээ, би
ингэчих үү, би ингэчихвэл яах вэ, ингэх үү, яах вэ, ингээд өгөх үү гэх мэтийн илэрхийллийг
би, бид гэсэн биеээр дамжих асуух үгтэй болон асуух үггүй ЖИЦ-ийн асуух хэлбэрээр гаргаж
болдог. Shall I cook a meal for you? – би танд хоол хийгээд өгөх үү?; What shall I wear at their
wedding? – би тэдний хурим дээр юу өмсөх вэ, юу өмсөх болж байна аа, юу өмсье дээ? Where
shall we go on our summer holiday? – Амралтаараа хэдүүлээ хаашаа явах юм болж байна даа,
хаашаа явдаг юм билээ, хаашаа явбал зүгээр юм бэ дээ? гэх мэт.
I shall + үйл үгийн анхдагч хэлбэр; I will + үйл үгийн анхдагч хэлбэр гэсэн ЖИЦ-ийн
загварын хооронд утгын ихээхэн ялгаа байдаг. Эхний загварын тухайд тухайн үйлийг тэр дор нь
гүйцэлдүүлчихнэ гэсэн үг биш, харин хоѐр дахь загварын тухайд тухайн үйлийг тэр дор нь
гүйцэлдүүлэхэд хэрэглэдэг.
I shall help you with the dishes. – Би чамд аяга таваг угаахад чинь туслана аа. / тэр
дороо биш, ер нь л туслана гэсэн үг /
I will help you with the dishes. – Алив би чамд аяга тавгаа угаахад чинь туслаадхая. /
хэлсэн дороо гүйцэлдүүлнэ гэсэн үг /
English

Weitere ähnliche Inhalte

Andere mochten auch

HSE{Consult}: Краудфандинг как инструмент для привлечения средств
HSE{Consult}: Краудфандинг как инструмент для привлечения средствHSE{Consult}: Краудфандинг как инструмент для привлечения средств
HSE{Consult}: Краудфандинг как инструмент для привлечения средствBusiness incubator HSE
 
KGWI 2013 social media and technology russian
KGWI 2013 social media and technology russianKGWI 2013 social media and technology russian
KGWI 2013 social media and technology russianKelly Services
 
45 фактов о контент-маркетинге, которые вы обязаны знать
45 фактов о контент-маркетинге, которые вы обязаны знать45 фактов о контент-маркетинге, которые вы обязаны знать
45 фактов о контент-маркетинге, которые вы обязаны знатьДенис Савельев
 
"Работа с негативом в соцмедиа. Как?"
"Работа с негативом в соцмедиа. Как?""Работа с негативом в соцмедиа. Как?"
"Работа с негативом в соцмедиа. Как?"Sterno_ru
 
Что-то там про Сторителлинг
Что-то там про СторителлингЧто-то там про Сторителлинг
Что-то там про СторителлингBusiness incubator HSE
 
Вебинар "Вкусные идеи по дизайну презентаций в PowerPoint"
Вебинар "Вкусные идеи по дизайну презентаций в PowerPoint"Вебинар "Вкусные идеи по дизайну презентаций в PowerPoint"
Вебинар "Вкусные идеи по дизайну презентаций в PowerPoint"Олег Кудактин
 
Вирусный маркетинг для бренд-менеджера
Вирусный маркетинг для бренд-менеджераВирусный маркетинг для бренд-менеджера
Вирусный маркетинг для бренд-менеджераEva Koten
 
23 модели извлечения прибыли
23 модели извлечения прибыли23 модели извлечения прибыли
23 модели извлечения прибылиAlexey Chernyak
 
22 Правила Эффективного Сторителлинга от Pixar
22 Правила Эффективного Сторителлинга от Pixar22 Правила Эффективного Сторителлинга от Pixar
22 Правила Эффективного Сторителлинга от PixarMikhail Chernyshev
 
This That These Those
This That These ThoseThis That These Those
This That These ThoseIrenya S
 
Презентация высокого полета экспресс курс
Презентация высокого полета экспресс курсПрезентация высокого полета экспресс курс
Презентация высокого полета экспресс курсWebinar.ru
 

Andere mochten auch (13)

HSE{Consult}: Краудфандинг как инструмент для привлечения средств
HSE{Consult}: Краудфандинг как инструмент для привлечения средствHSE{Consult}: Краудфандинг как инструмент для привлечения средств
HSE{Consult}: Краудфандинг как инструмент для привлечения средств
 
KGWI 2013 social media and technology russian
KGWI 2013 social media and technology russianKGWI 2013 social media and technology russian
KGWI 2013 social media and technology russian
 
45 фактов о контент-маркетинге, которые вы обязаны знать
45 фактов о контент-маркетинге, которые вы обязаны знать45 фактов о контент-маркетинге, которые вы обязаны знать
45 фактов о контент-маркетинге, которые вы обязаны знать
 
"Работа с негативом в соцмедиа. Как?"
"Работа с негативом в соцмедиа. Как?""Работа с негативом в соцмедиа. Как?"
"Работа с негативом в соцмедиа. Как?"
 
Что-то там про Сторителлинг
Что-то там про СторителлингЧто-то там про Сторителлинг
Что-то там про Сторителлинг
 
Вебинар "Мотивация"
Вебинар "Мотивация"Вебинар "Мотивация"
Вебинар "Мотивация"
 
Вебинар "Вкусные идеи по дизайну презентаций в PowerPoint"
Вебинар "Вкусные идеи по дизайну презентаций в PowerPoint"Вебинар "Вкусные идеи по дизайну презентаций в PowerPoint"
Вебинар "Вкусные идеи по дизайну презентаций в PowerPoint"
 
Вирусный маркетинг для бренд-менеджера
Вирусный маркетинг для бренд-менеджераВирусный маркетинг для бренд-менеджера
Вирусный маркетинг для бренд-менеджера
 
23 модели извлечения прибыли
23 модели извлечения прибыли23 модели извлечения прибыли
23 модели извлечения прибыли
 
22 Правила Эффективного Сторителлинга от Pixar
22 Правила Эффективного Сторителлинга от Pixar22 Правила Эффективного Сторителлинга от Pixar
22 Правила Эффективного Сторителлинга от Pixar
 
Demonstratives
DemonstrativesDemonstratives
Demonstratives
 
This That These Those
This That These ThoseThis That These Those
This That These Those
 
Презентация высокого полета экспресс курс
Презентация высокого полета экспресс курсПрезентация высокого полета экспресс курс
Презентация высокого полета экспресс курс
 

Ähnlich wie English (20)

U9 Imperative
U9 ImperativeU9 Imperative
U9 Imperative
 
ELHS
ELHSELHS
ELHS
 
U1 Present Continuous
U1 Present ContinuousU1 Present Continuous
U1 Present Continuous
 
A2 unit 2
A2 unit 2A2 unit 2
A2 unit 2
 
A2 Unit 2
A2 Unit 2A2 Unit 2
A2 Unit 2
 
Present tense
Present tensePresent tense
Present tense
 
U1 The Present Simple Tense
U1 The Present Simple TenseU1 The Present Simple Tense
U1 The Present Simple Tense
 
EEON101
EEON101EEON101
EEON101
 
Mongol angli toloonii uge zeregtsuulel
Mongol angli toloonii uge zeregtsuulelMongol angli toloonii uge zeregtsuulel
Mongol angli toloonii uge zeregtsuulel
 
Simple past tense
Simple past tenseSimple past tense
Simple past tense
 
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛМОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ
 
U10 Imperative2
U10 Imperative2U10 Imperative2
U10 Imperative2
 
Pronouns
PronounsPronouns
Pronouns
 
Zuvluguu
ZuvluguuZuvluguu
Zuvluguu
 
Лекц 5
Лекц 5Лекц 5
Лекц 5
 
7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэх7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэх
 
лекц №9
лекц №9лекц №9
лекц №9
 
сайн байна уу
сайн байна уусайн байна уу
сайн байна уу
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө
 

Mehr von azaa88

лекц6
лекц6лекц6
лекц6azaa88
 
лекц5
лекц5лекц5
лекц5azaa88
 
лекц 3
лекц 3лекц 3
лекц 3azaa88
 
лекц1
лекц1лекц1
лекц1azaa88
 
English ii, unit 8
English ii, unit 8English ii, unit 8
English ii, unit 8azaa88
 
English ii, unit 12
English ii, unit 12English ii, unit 12
English ii, unit 12azaa88
 
English ii, unit 11
English ii, unit 11English ii, unit 11
English ii, unit 11azaa88
 
English ii, unit 10
English ii, unit 10English ii, unit 10
English ii, unit 10azaa88
 
English ii, unit 7
English ii, unit 7English ii, unit 7
English ii, unit 7azaa88
 
English ii, unit 9
English ii, unit 9English ii, unit 9
English ii, unit 9azaa88
 
English ii, unit 7
English ii, unit 7English ii, unit 7
English ii, unit 7azaa88
 
English ii, unit 6
English ii, unit 6English ii, unit 6
English ii, unit 6azaa88
 
English ii, unit 1
English ii, unit 1English ii, unit 1
English ii, unit 1azaa88
 
English ii, unit 1
English ii, unit 1English ii, unit 1
English ii, unit 1azaa88
 
English ii, unit 5
English ii, unit 5English ii, unit 5
English ii, unit 5azaa88
 
English ii, unit 4
English ii, unit 4English ii, unit 4
English ii, unit 4azaa88
 
English ii, unit 3
English ii, unit 3English ii, unit 3
English ii, unit 3azaa88
 
English ii, unit 2 final
English ii, unit 2 finalEnglish ii, unit 2 final
English ii, unit 2 finalazaa88
 
English ii, unit 1
English ii, unit 1English ii, unit 1
English ii, unit 1azaa88
 

Mehr von azaa88 (19)

лекц6
лекц6лекц6
лекц6
 
лекц5
лекц5лекц5
лекц5
 
лекц 3
лекц 3лекц 3
лекц 3
 
лекц1
лекц1лекц1
лекц1
 
English ii, unit 8
English ii, unit 8English ii, unit 8
English ii, unit 8
 
English ii, unit 12
English ii, unit 12English ii, unit 12
English ii, unit 12
 
English ii, unit 11
English ii, unit 11English ii, unit 11
English ii, unit 11
 
English ii, unit 10
English ii, unit 10English ii, unit 10
English ii, unit 10
 
English ii, unit 7
English ii, unit 7English ii, unit 7
English ii, unit 7
 
English ii, unit 9
English ii, unit 9English ii, unit 9
English ii, unit 9
 
English ii, unit 7
English ii, unit 7English ii, unit 7
English ii, unit 7
 
English ii, unit 6
English ii, unit 6English ii, unit 6
English ii, unit 6
 
English ii, unit 1
English ii, unit 1English ii, unit 1
English ii, unit 1
 
English ii, unit 1
English ii, unit 1English ii, unit 1
English ii, unit 1
 
English ii, unit 5
English ii, unit 5English ii, unit 5
English ii, unit 5
 
English ii, unit 4
English ii, unit 4English ii, unit 4
English ii, unit 4
 
English ii, unit 3
English ii, unit 3English ii, unit 3
English ii, unit 3
 
English ii, unit 2 final
English ii, unit 2 finalEnglish ii, unit 2 final
English ii, unit 2 final
 
English ii, unit 1
English ii, unit 1English ii, unit 1
English ii, unit 1
 

English

  • 1. Approved by the head of the department ………………………….. / L.Batbileg / R.EL102 Lecture 1 Topic: Present Simple; Object pronouns Present Simple – ЖОЦ ЖOЦ-ийн батлан хүүрнэх хэлбэр: I / You / We / They + үндсэн үйл үгийн анхдагч хэлбэр He/ She/ It + үндсэн үйл үгийн анхдагч хэлбэр + S гэсэн загвартай байна. Ж.: I study in a private school. He drives a taxi of MonKor company. ЖOЦ-ийн үгүйсгэн хүүрнэх хэлбэр: I / You / We / They + do + not + үндсэн үйл үгийн анхдагч хэлбэр He/ She/ It + does + not + үндсэн үйл үгийн анхдагч хэлбэр гэсэн загвартай байна. Ж.: I don`t study in a private school. He doesn`t drive a taxi of MonKor company. ЖOЦ-ийн асуух хэлбэр: ( Асуух үг ) + do / not / + I / You / We / They + үндсэн үйл үг анхдагч хэлбэр ( Асуух үг ) + does / not / + he/ she/ it + үндсэн үйл үг анхдагч хэлбэр гэсэн загвартай байна. Ж.: Do you study in a private school? Where does he drive a taxi? How often does it snow here? Who speaks Japanese well? Why doesn`t your sister believe in God? ЖОЦ-ийг хэрэглэх гол гол тохиолдлууд: 1. Ертөнцийн мөнхөд үргэлжлэх үйлийг илэрхийлэхэд хэрэглэнэ: The sun rises in the East. - Нар дорно зүгээс манддаг. The Selengue flows into Lake Baikal. - Сэлэнгэ мөрөн Байгаль нуурт цутгадаг. The Earth goes round the Sun. – Дэлхий нарыг тойрон эргэдэг. 2. Олон дахин давтагддаг, байнгын үйлийг илэрхийлэхэд хэрэглэнэ: This shop opens at 10 in the morning. – Энэ дэлгүүр өглөө 10 цагт онгойдог. A secretary answers the telephone, meets people and prepares coffee for her boss. – Нарийн бичгийн дарга хүн утсаар хариу өгч, хүмүүстэй уулзан даргадаа кофе бэлтгэж өгдөг. 3. Олон дахин давтагддаг, байнгын үйлийн илэрхийлэл болсон дараах үгс жирийн бүлгийн цагийн дохио үгс болдог. Эдгээр дохио үгс гол төлөв өгүүлбэрийн үндсэн үйл үгийн өмнө байрладаг: Always - Үргэлж, дандаа, usually – Ихэвчлэн, often - Үе үе, ойр ойрхон, sometimes –Заримдаа, seldom – Хааяахан, rarely – Ховорхоон, hardly - Бараг ........ гүй, never - Хэзээ ч ............. гүй / I always, usually, never, rarely help him. / 4. Every гэдэг үгтэй хугацаа илэрхийлэгч үг хэллэг хоршин мөн үйлийн давтамж зааж ЖОЦ- ийн дохио үгс болно: every minute, every hour, every morning, every day, every afternoon,
  • 2. every evening, every week, every month, every year, every summer, every autumn гэх мэт. Эдгээр нь ихэвчлэн өгүүлбэрийн эхэнд юмуу эцэст байрлавал зохилтой: I drink boiled water every morning. = Every morning I drink boiled water. 5. Цаг хугацааны мөчлөг дэх тодорхой давтамж илэрхийлэгч дараах үг хэллэг тулгуур дохио үг болно: Once a day – өдөрт нэг удаа, twice a week – долоо хоногт хоѐр удаа, three times a month – сард 3 удаа, five times a year – жилд 5 удаа, once an hour – цагт нэг удаа, twenty times a minute – минутанд 20 удаа We eat three times a day. – бид өдөрт 3 удаа хооллодог. Twice a week she goes to the beauty saloon. – тэр долоо хоногт 2 удаа гоо сайханд ордог. I have a shower once a day. – би өдөрт нэг удаа шүршүүрт ордог. 6. Хэр зэрэг ойр ойрхон, хэр зэрэг үе үе гэсэн утга бүхий How often хэмээх асуух хэллэг бүхий асуулт ЖОЦ-аар илрэх ѐстой. How often do you go to the cinema? – та хэр зэрэг ойр ойрхон кинонд явдаг вэ? How often does your son send an e-mail to you? - хүү тань танд хэр ойрхон цахилгаан зурвас илгээдэг вэ? гэх мэт 7. Хүний ерөнхий санаа бодол, итгэл үнэмшлийн талаар өгүүлэхэд ЖОЦ-ийг хэрэглэнэ: I believe in God. - Би бурханд итгэдэг. We don`t like horror films. – бид аймшгийн кинонд дургүй. What do you think of Chingis khaan? – та Чингис хааны талаар ямар бодолтой явдаг вэ? Do you believe in ghosts? - чи хий үзэгдэлд итгэдэг үү? гэх мэт 8. Хөдөлгөөн заагч to go, to come, to arrive, to start, to return гэх үйл үгүүдээр ирээдүйн үйлийг илэрхийлэхдээ ЖОЦ-ийг хэрэглэж болдог: Tomorrow I go on holiday. - би маргааш амралтанд явлаа. I have received a fax from my sister. – би эгчээсээ факс хүлээн авсан. She comes from Australia day after tomorrow. – тэр Австралиас нөгөөдөр ирнэ гэх мэт. 9. Үлгэр, өгүүлэмж ярих, спортын уралдаан тэмцээн зэргийг сэтгэл хөдөлгөсөн өнгө аясаар дүрслэн ярих, тайлбарлахад ихэвчлэн хэрэглэдэг: He walks slowly to the checkout and puts his bag on the counter. 10. Ямарваа нэгэн санал дэвшүүлэхдээ ЖОЦ-ийн хэлбэрээр илэрсэн ‘ Why don`t you/ we + үйл үг ’ загварыг хэрэглэж болно. Why don`t you drink some hot coffee? гэх нь ‘ Чи яагаад жоол халуун кофе уудаггүй юм бэ? ’ гэж байгаа хэрэг oгт биш бөгөөд харин ‘ Та жоол халуун кофе уувал яасан юм бэ?, уувал ямрав, уувал дээргүй юу ’ гэх мэтчилэн орчуулваас санал тавих утгад дүйцнэ. Object pronouns – Тусгагдхуун төлөөний үг Англи хэлний Тусгагдхуун төлөөний үгс нь угтвартай хоршоогүй, дангаараа байхдаа монгол хэлний өгөх орших болон заахын тийн ялгалтай утга дүйцнэ. Subject pronouns Биеийн төлөөний үгс Object pronouns Тусгагдхуун төлөөний үгс 1 I би me надад, намайг 2 We бид us бидэнд, биднийг, бид нарт, бид нарыг 3 You чи, та You чамд, танд, чамайг, таныг 4 You та нар You Та нарт, та нарыг 5 He Тэр / эр/ Him Түүнд, түүнийг 6 She Тэр / эм/ Her Түүнд, түүнийг 7 It Тэр / амьгүй/ It Түүнд, түүнийг They Тэд, тэд нар Them Тэдэнд, тэд нарт Тэднийг, тэд нарыг
  • 3. 1. Tell me about your class. – Надад ангийнхаа тухай ярьж өгөөч. My name`s Selengue, but you can call me simply Seegii. – Миний нэрийг Сэлэнгэ гэдэг, гэхдээ та намайг зүгээр л Сээгий гэж дуудаж болно. 2. Show us your new invention. – бидэнд шинэ бүтээлээ үзүүлээч. 3. I`ll help you. – би чамд туслая. 4. We are going to show you how to prepare cappuccino coffee. – Би та нарт каппучино кофе хэрхэн бэлтгэхийг үзүүлэх гэж байна. 5. Tell him the truth. – Түүнд үнэнийг хэл. 6. Tell her the truth. – Түүнд үнэнийг хэл. 7. This machine isn`t working. I`ll repair it this afternoon. – Энэ машин ажиллахгүй байна. Би түүнийг өнөөдөр үдээс хойшоо засчихна аа. 8. Call them immediately. – Тэднийг нэн даруй дууд. Англи хэлний төлөөний үгсээс зөвхөн ТТҮ л угтвартай дангаараа хоршдог: With me- надтай; with you- чамтай; with him- түүнтэй; with us- бидэнтэй; with them- тэдэнтэй; without me- надгүйгээр; without you- чамгүйгээр; without him- түүнгүйгээр; without us- бидэнгүйгээр; without them- тэдэнгүйгээр; about me- миний тухай; about you- чиний тухай; about us- бидний тухай; for me- миний төлөө; for you- чамд зориулан; for us- бидний төлөө; from me- надаас; from us- биднээс; among us- бидний дунд; among them- тэдний дунд; between us- бидний хооронд; between them- тэдний хооронд; besides me- надаас гадна; instead of you – чиний оронд; around me- намайг эргэн тойрон; towards us- биднийг чиглээд; behind him- түүний ард гэх мэт
  • 4. Approved by the head of the department ………………………….. / L.Batbileg / S.EL102 Lecture 2 Present Continuous; If/ when clauses Present Continuous – ОҮЦ ОҮЦ-ийг хэрэглэх гол гол тохиолдлууд: 1. Тухайн ярьж байгаа агшинд эргэн тойронд өрнөж байгаа үйлийг илэрхийлэхэд хэрэглэдэг. Жишээ нь: What are you doing now? I am cooking my dinner. гэх мэт 2. ОҮЦ-аар тухайн ярьж байгаа агшинд түр завсарлачихсан юм уу, эсвэл нүдэнд харагдахгүй байгаа хэдий ч цаанаа бол эхэлчихсэн, бас дуусаагүй, дундаа үргэлжилж байгаа үйлийг илэрхийлэхэд хэрэглэдэг. Тухайлбал, өөрийг тань номоо сугавчлаад явж байхад хэн нэгэн номыг тань гуйхад та I`m sorry, I`m reading it. гэж хариулж болно. Хэдийгээр та номоо уг хүний нүдэн дээр дэлгээд уншиж байгаа биш боловч угтаа та тэр номыг уншаад эхэлчихсэн бас дуусаагүй байгаа болохоор ОҮЦ-аар илэрхийлнэ гэсэн үг. 3. Хэдийгээр ОҮЦ боловч, хийхээр урьдчилаад зохион байгуулчихсан, төлөвлөчихсөн ирээдүйн үйлийг илэрхийлж болдог: I am taking my math exam day after tomorrow. – би нөгөөдөр мат.-ийн шалгалтаа өгнө. Хуваарийн дагуу хэдийд ямар шалгалт өгөхөө урьдчилаад мэдчихсэн байгаа тул хэдийгээр нөгөөдөр болох ирээдүйн үйл боловч ОҮЦ-аар илэрхийлж байна. My sister is coming from Los Angeles next Monday. I received a fax from her. – эгч маань ирэх нэгдэхэд Лос Анжелесоос ирнэ. Би түүнээс факс хүлээж авсан. гэх мэт. 4. ОҮЦ-аар байнга, тогтмол биш, түр зуур үргэлжилж байгаа үйлийг илэрхийлж болно: My friend lives in the third micro district, but at the moment she is living with me in the first micro district while my parents are abroad. гэх мэт. 5. Ердийн утгаар үйлийн давтамж заагч дайвар үгс болох аlways, constantly, regularly гэх мэтийн үгс нь жирийн бүлгийн цагийн туслах дохио үгс болдог боловч, эдгээр үгсийг ОҮЦ- тай хоршуулахад ундууцсан, уцаарласан, залхсан, тээршаасан, дургүйцлээ илэрхийлсэн утгыг шингээж өгдөг. He always comes late. хэмээх ЖОЦ-т Тэр дандаа хожигдож ирдэг гэсэн энгийн хүүрнэсэн аястай байхад, He is always coming late! гэж ОҮЦ-аар илэрхийлэхэд, Тэр дандаа хожигдож ирж байх юм аа, Тэр нээрээ байнга л хожигдож байх юм, яршигтай юм. гэх мэтийн өнгө аястай болж ирнэ. 6. Тэмдэг нэр буюу нэр хавсралын илүү зэрэг буюу харьцуулсан зэргийг -ийн хувилбартай хоршуулах замаар аажим сайжирч, эсвэл доройтож байгаа, ер нь аажим өөрчилөгдөж байгаа үйлийг илэрхийлнэ. My son is getting taller. – миний хүү улам өндөр болж байна. 7. Илүү зэргийн тэмдэг нэрийг хоѐр дахин хэрэглэх, олон үетэй харьцуулсан зэргийн тэмдэг нэрийн more гэсэн үгийг мөн хоѐр дахин хэрэглэснээр хүч нэмэгдүүлэх утгыг өгч болно. As the day went on, my son is getting taller and taller. – Өдөр ирэх тусам миний хүү улам өндөр болж байна. He is getting more and more handsome. - Тэр улам улам царайлаг болоод байна. гэх мэт. 8. Англи хэлэнд have нь эзэмшлийг илэрхийлэх, үйлийг төлөөлөх гээд бие даасан болон туслах маш олон үүргийг гүйцэтгэдэг. Үйлийг төлөөлөх тохиолдолд have бүхий үг хэллэгүүдийг бүхий л цагт, тухайлбал одоо үргэлжилж байгаа цагт хувирган хэрэглэж болно. Тодруулбал, эзэмшил илэрхийлэгч I have a bath in my new flat. гэсэн өгүүлбэрт
  • 5. шинэ байрандаа усанд ордог онгоцтойг илэрхийлж байгаа бол, I am having a bath. гэсэн өгүүлбэрт онгоцондоо / ванндаа / усанд орж байгаагаа илэрхийлж байна. Англи хэлэнд түгээмэл хэрэглэгддэг үйлийг төлөөлөгч хэллэгүүдийг танилцуулъя: have a speech - үг хэлэх, have a chat - жоол ярих, дэмий ярих, have a bite - жоол юм идэх , гол орох , have a bath - усанд орох 9. ОҮЦ-ийн хэлбэрийн be going to + verb I загвараар хийхээр зэхэж, завдаж байгаа, хийх гэж байгаа үйлийг илэрхийлдэг. Ж: ОҮЦ-аар We are playing basketball tomorrow. хэмээн ойрын ирээдүйн үйлийг илэрхийлж болохоос гадна We are going to play basketball tomorrow. гэж илэрхийлж болох ба ингэхэд тухайн үйлийг хийхээр зэхчихсэн гэсэн санаа цухалзах тул Бид маргааш сагсан бөмбөг тоглох гэж байгаа хэмээн орчуулахад утга ягштал дүйцэж өгдөг. 10. Be + going to + verb I загвараар хийх гэж байгаа, хийхээр зэхэж байгаа үйлийг илэрхийлж болохоос гадна тодорхой нөхцөл байдалд ямар нэгэн үйл зайлшгүй, гарцаагүй болох нь гэдгийг хөндлөнгөөс ямар нэг шинж тэмдгээр нь ажиж мэдээд илэрхийлж болох ба энэ тохиолдолд ингэж таарлаа л даа, ингэх юм байна л даа, ингэлээ л дээ гэх мэтчилэнгээр орчуулж утгыг дүйцүүлнэ: My grandfather is going to die soon. - / миний өндөр өвөг удахгүй нас барах гэж байгаа. / Өндөр өвөг маань ч биш боллоо л доо. His health condition is getting worse and worse, as the day went on. - Түүний бие нь өдөр өнгөрөх тусам улам л муудаад байна. If, when clauses
  • 6. Approved by the head of the department ………………………….. / L.Batbileg / S.EL102 Lecture 3 Topic: Future plans ( using ‘going to’), Indirect object pronouns; Simple Past; General and specific use of determiners ЖИЦ-ийн батлан хүүрнэх хэлбэр: Үйлийн эзэн + shall/ will + үндсэн үйл үг анхдагч хэлбэр гэсэн загвартай байна. I / We shall = I`ll / We`ll; You/ They/ He/ She/ It will = You`ll, They`ll , He`ll, She`ll, It`ll ЖИЦ-ийн үгүйсгэн хүүрнэх хэлбэр: Үйлийн эзэн + shall/ will + not + үндсэн үйл үг анхдагч хэлбэр гэсэн загвартай байна. Shall not = shan`t; will not = won`t . I / We shall not = shan`t You/ They/ He/ She/ It will not = won`t ЖИЦ-ийн асуух хэлбэр: ( Асуух үг юмуу хэллэг ) + shall/ will + үйлийн эзэн + үндсэн үйл үг анхдагч хэлбэр гэсэн загвартай байна. What will you do? What shall we do? Жирийн ирээдүй цагийг хэрэглэх тохиолдлууд: Ямар нэгэн үйлийг үйлдэхээр урьдчилан зэхэж бэлдээгүй, харин тухайн ярьж байгаа агшинд хийхээр гэнэт шийдсэн тохиолдолд ЖИЦ-ийг хэрэглэнэ. Энэ тохиолдолд өгүүлбэрийг Алив би ингээдхэе, алив хэдүүлээ ингээд орхиѐ гэх мэт орчуулваас утга ягштал дүйцдэг. Ж: What would you like to drink? хэмээн зөөгч танаас асуухад та хариуд нь юу захиалахаа зөөгчийн асуух тэр үед цэс хараад юм уу шийдэж байгаа тул Би тийм юм авъя, ууя хэмээн хэлэхдээ ЖИЦ-аар I`ll drink a cup of coffee юмуу I`ll take orange juice гэх мэтчилэн хариулна. Oh, I have left the door of my car open. I`ll go and lock it. гэсэн өгүүлэмжид өгүүлэгч этгээд машины хаалгаа түгжихгүйгээр санаатайгаар урьдчилан зэхэж онгорхой орхиод дараа нь ярих агшинд гэнэт санаад явж түгжинэ хэмээн төлөвлөөгүй нь мэдээж. Ярих агшинд гэнэт энэ үйлдлээ санан явж түгжихээр шийдсэн тул ЖИЦ-аар илэрхийлж байна. Хэн нэгэн хүнд ямар нэгэн үйлийг хийх хийгээд хийхгүй байх талаар амлалт өгөхөд ЖИЦ -ийг хэрэглэнэ. I promise, I won`t drink any more. – Би дахиад архи уухгүй гэдгээ амлаж байна. Thank you for lending me money. I`ll pay it back on Friday. - Мөнгө зээлсэнд баярлалаа, би тавдахьд эргүүлээд өгчихнө. гэх мэт Ойрын хийгээд алс хэтийн ирээдүйд тохиож болох ямарваа нэгэн үйлийн талаарх өөрийн бодол, таамаглалаа ЖИЦ-аар дэвшүүлж болно. Ингэхдээ probably, sure, think, expect гэсэн үгстэй хэрэглэх нь элбэг: I expect Naran will get the job. I think in 100 years` time people will speak the same language all over the world. Та тэгээд өгөхгүй юу, ингээд өгөхсөн болов уу, ингэж өгч тус болооч гэхчилэн хоѐрдогч биедээ хандан гуйж хүсэх санааг ЖИЦ-ийн асуух үггүй асуух хэлбэрээр дамжуулан илэрхийлж болдог. Will you wait for a moment? – Та жаахан хүлээж байхгүй юу? Will you be a bit
  • 7. quiet? I am preparing for my exam. – Та нар чимээгээ жаал аядчихгүй юу, би шалгалтандаа бэлтгэж байгаа юм. Will you open the window, please? – Та наад салхивчаа нээчихгүй юу? гэх мэтээр. Би яах вэ, юу хийх вэ, бид яавал зохилтой вэ, юу хийвэл зүгээр юм бэ дээ, би ингэчих үү, би ингэчихвэл яах вэ, ингэх үү, яах вэ, ингээд өгөх үү гэх мэтийн илэрхийллийг би, бид гэсэн биеээр дамжих асуух үгтэй болон асуух үггүй ЖИЦ-ийн асуух хэлбэрээр гаргаж болдог. Shall I cook a meal for you? – би танд хоол хийгээд өгөх үү?; What shall I wear at their wedding? – би тэдний хурим дээр юу өмсөх вэ, юу өмсөх болж байна аа, юу өмсье дээ? Where shall we go on our summer holiday? – Амралтаараа хэдүүлээ хаашаа явах юм болж байна даа, хаашаа явдаг юм билээ, хаашаа явбал зүгээр юм бэ дээ? гэх мэт. I shall + үйл үгийн анхдагч хэлбэр; I will + үйл үгийн анхдагч хэлбэр гэсэн ЖИЦ-ийн загварын хооронд утгын ихээхэн ялгаа байдаг. Эхний загварын тухайд тухайн үйлийг тэр дор нь гүйцэлдүүлчихнэ гэсэн үг биш, харин хоѐр дахь загварын тухайд тухайн үйлийг тэр дор нь гүйцэлдүүлэхэд хэрэглэдэг. I shall help you with the dishes. – Би чамд аяга таваг угаахад чинь туслана аа. / тэр дороо биш, ер нь л туслана гэсэн үг / I will help you with the dishes. – Алив би чамд аяга тавгаа угаахад чинь туслаадхая. / хэлсэн дороо гүйцэлдүүлнэ гэсэн үг /