SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 14
Эсээний тухай ерөнхий ойлголт
Бидний харилцаагаа бүрэн дүүрэн илэрхийлэх гол хэлбэр бол эх юм. Эхийг найруулгын
төрлөөр нь тоочимж, хүүрнэмж, тайлбарламж, эргэцүүлэмж гэж ялгана. Байгаль орчин, юмс
үзэгдэл, хүн төрөлхтний нийгэм ахуйн амьдрал, тэмцлийн тухай, жам ёсны сайн муу ололт
амжилт, дутагдлыг дүгнэж, үгүйсгэх, баталж үнэлэн цэгнэх, янз бүрээр хандан бичиж болох
эргэцүүллийн сэдэв маш өргөн хүрээтэй.
Хүн ертөнц хийгээд өөрийгөө олон аргаар танин илэрхийлдэг. Хүний сэтгэхүй зөвхөн юмс
үзэгдэл бурхны мөн чанарын тухай биш, ертөнцийн ямарч асуудлаар эргэцүүлэл бодомж гаргадаг.
Тэрхүү бодол эргэцүүлэл нь мөн чанартаа эсээ юм. Хүний бие даасан сэтгэхүй, танин мэдэхүйн
чадамж, сэтгэлгээний цар хүрээ, бололцооны шалгуур нь эсээ юм. Эсээ нь хүний зөвхөн хувийн
үзэл бодол, чөлөөт сэтгэлгээ, өөрийн нь байр суурийг илтгэн харуулдаг бие даасан олон эшит
бичлэг мөн. Эсээ гэдэг нь үзэл бодлоо илэрхийлэх, турших, сорих, сонжих гэсэн утгатай.
Францын сэтгэгч Мишель Монтен (1533-1592) дахин сэргэлтийн үеийн хүний чөлөөт
сэтгэлгээ, эрдэм мэдлэгт шимтэн сонирхох хэрэгцээнээс үндэслэсэн бөгөөд эсээ нь юмс үзэгдлийн
тухай сэтгэлгээний олон эшит төрөл болохыг тодорхойлжээ.
Бие даан сэтгэх бүтээлч санаа нь заавал анхдагч байх ёсгүй. Хэний ч үзэл бодол, хэний ч
санааг авч болно. Харин өөрийн үзэл бодол дүгнэлтийг нэмж хэлэх чухал. Хэрэв эсээнд урт
хэмжээтэй өгүүлбэр зонхилох бол тэдгээрийг ижил хэмжээтэй хэсгүүдэд хувааж нийгэм цаг
хугацааны өөрчлөлттэй холбосон, бие даасан бүтээлч асуудал дэвшүүлж бичнэ.
Бодот амьдрал, шинжлэх ухаан уламжлалт ёс заншлын гэх зэрэг мэдлэг мэдээллээс үүдэж
сэдэвлэсэн, бие даасан, бүтээлч сэтгэлгээ, өгүүлбэрийн учир зүйн дарааллаар холбон, баримтаар
баталж, нотлон, эсвэл үгүйсгэн дүгнэнэ гэсэн үг. Эсээ болгон харилцан адилгүй боловч хэд хэдэн
ерөнхий гол шинж бий. Үүнд:
1. Юм үзэгдэл үйл явдлын нэгэн бүхэл бүтэн бичиг зохиолыг эсээ гэнэ.
2. Эсээ болгонд бүтэц, учир шалтгаан, холбоо, зохиомж, дараалал гэж бий.
3. Эсээ бүр найруулгын, эргэцүүллийн төрлөөр илэрнэ.
4. Тухайн хэлний үгсийн сан хэлний зүй, найруулгын шаардлагыг хангасан байна.
5. Эсээд зохиогчийн найруулах онцлог, бүтээлч бие даасан сэтгэлгээ, үзэл бодол нэвт
шингэсэн байна.
Иймээс нэг сэдвээр олон хүний бичсэн эсээ өөр өөр ялгаатай байдаг.
Эхийн (эсээн) нэгж: учир зүйн холбоотой өгүүлбэр, догол мөр, мөчлөг, хэсэг, бүлэг санааг
илэрхийлж бүрэн эсээ болно. Эсээн доторх нэгжүүд нь багаасаа их рүүгээ өргөжсөн ерөнхий
дараалалтай байна. Үүнд:
Өгүүлбэр- цогцолбор- мөчлөг- хэсэг- бүлэг- бүрэн эсээ
Эсээн үндсэн зарчим
 Тулгуур зарчим бол ертөнцийн юмс үзэгдэл, шинж чанар, хувирал өөрчлөлт, хэлбэр
дүрсийн тухай эргэцүүлэл, хувийн үзэл бодлоо хуваалцах, тэдгээрийг зөвхөн гадаад хэл
дээр биш, харин үндэсний хэл дээрээ бичнэ.
 Тэр утгаараа эсээ нь шинжлэх ухааны болон мэргэжлийн нэр томъёо, “хатуу үндэслэгээ”,
”эцсийн нотолгоо”, “мөнхийн үнэн”-ийг номлодоггүй, хэрэглэдэггүй.
 Үүнээс гадна эсээд янз бүрийн зохиогчид хийгээд, янз бүрийн төрөл жанараас иш авдаг
жаяг дэг бий.
 Юмс үзэгдлийг яг тийм, ийм гэхчлэн туйлын үнэн болгож нотолгоо хийхийг шаарддаггүй.
Харин тухайн эрин үеийнхээ соёлт сэтгэгчийн оюун ухааны чөлөөт сэргэн мандал,
хайгуулыг олон өнцгөөс нь цэцэн задгай ухаанаар харуулдаг.
 Эсээ бол хялбар, албадлагагүй зүйл биш бас туйлын төгс төгөлдөр зүйл биш.
Эсээ түүний ангилал
Эсээг хэлбэрээр нь ярианы, бичгийн гэж ангилна. Энэ нь ярианы хэл, бичгийн хэл гэдэгтэй яг
тохирно.
Бичгийн хэлийг Алгебр, ярианы хэлийг Арифметик гэж зүйрлэн үздэг байна. |Л.С.Выготский|.
ярианы хэл, бичгийн хэл хоорондоо ялгаатай. Хэл шинжлэлд бичгийн хэлийг нэг этгээдийн,
ярианы хэлийг хоёр этгээдийн хэл гэдэг. Ярианы хэлээр ярилцагчдад дохио зангаа, нүүр царайны
хувирал, дууны өнгө аясаа сонгож харна. Бичгийн хэлээр харилцагчид харах тэр дор нь тодруулах
боломжгүй боловч ярианы хэлэнд хэрэглэгдэхгүй олон нарийн төлөв зүйл хэлбэр хэрэглэгддэг.
Аман эсээ нь бичгийн эсээг гадаад яриагаар дамжуулах нэг хэлбэр юм. Бичгийн эссэ нь аман
ярианы хэлбэрт орохоор аль нэг талаараа хувирдаг.
Л. Выготский хэлийг гадаад дотоод гэж ангилаад дотоод яриа нь гадаад ярианы өмнөхөн үеийн
бүдэг, бадаг, хураангуйлсан, бүлэглэгдсэн яриа гэж тодорхойлсон байдаг. Ямар нэгэн зүйлийн
тухай өгүүлсэн яриа нь олон янз. Эсээ лекц унших, эсээ зохиол ярих, эсээ бичих зөвлөгөө,
дурсамж ярих туршилт судалгааны явц, үр дүнг ярих зэрэгт өгүүлэгч голдуу ганцаар ярих учир
ганцаарын яриа гэнэ. Ганцаарын ярианд цаг хугацаа, үйл явдлын дараалал, үнэлэмж, дүгнэлт,
жишээ баримтын холбоо чухал байдаг бол харилцан яриаг харилцагч этгээдийн асуулт хариултын
хэлбэрээр явуулна.
Эсээг хэмжээгээр нь: Бүрэн үлэмж, бичил гэж 2 ангилна.
Бүрэн үлэмж эсээг: дэлгэрэнгүй, хураангуй
Бичил эссэг: дэлгэрэнгүй, хураангуй гэж тус тус ангилдаг.
Эссэ нь дотроо бичих төрлөөсөө хамааран ерөнхийдөө
Батлан нотлох (persuasive essay)
Мэдээлэх (informative essy)
Шинжилгээ судалгааны (analytical essay) гэсэн 3 үндсэн хэлбэртэй байдаг. Их, дээд
сургуулиудын хувьд гол төлөв шинжилгээ судалгааны хэлбэрийн эсээг бичүүлдэг байна.
Эсээ нь ийм хэмжээтэй байна гэсэн дүрэмгүй. Хэмжээ нь том бага байх нь ашигласан
хэрэглэгдэхүүн баримт, агуулга, сэдэв, дэвшүүлсэн асуудал, нотолгоо, үгүйсгэлээс
хамаарна. Бэлэн эсээг уншаад найруулан бичих, бэлэн биш эсээг төлөвлөөд зохиох нь
танин мэдэхүйн үйл ажиллагааны хоёр тал боловч ялгаатай.
Эсээний хэрэглэгдэхүүн, түүнийг сонгох. Ямар ч эсээг зохиохоос өмнө холбогдох
ном, сэтгүүл, өгүүлэл, тоо мэдээллийг цуглуулах, сэдвийн талаарх нийгмийг хөгжлийн
чиг хандлага, цаг хугацаа болон хэрэгцээний өөрчлөлтөд тулгуурласан мэдээлэл,
баримт, хэрэглэгдэхүүн зайлшгүй шаардлагатай. Мэдээлэл нь тухайн сэдвийнхээ
агуулгын хүрээг тодорхойлох багтаамжтай, шинэлэг байх шаардлагатай. Сэдвээс
хамааран ишлэлийг зөв сонгох, үлгэр зүйр цэцэн үг, сургаал, оноч мэргэн үгс
мэргэжлийн үг хэллэг, үгүйсгэл баримт нотолгоо зэрэг нь танин мэдүүлэх, эргэцүүлэн
бодох, өөрийн гэсэн дүгнэлт хийх боломжтой байна. Эсээ зохиоход тухайн салбарын
эрдэмтдийн судалгааны дүгнэлт, ном хэрэгсэл, баримт судалгааны хүснэгт, тоо
бүртгэл, уран зохиолын хэрэглэгдэхүүн, гол үйл явдал болсон газар орны нэр,
зохиолын гол баатрын зан төрх, ажил, онцлог хэлдэг үг яриа зэргийн мэдээлэлтэй
байгаад түүнийгээ оновчтой хэсэгт ашиглаж чадвал агуулгын хүрээ, багтаамж сайтай
болно гэсэн үг. Цуглуулсан хэрэглэгдэхүүн бүрийг тэр болгон оруулах албагүй.
Хэрэглэгдэхүүн дотроос сэдвийн агуулгад тохируулж сонгож сурах нь эсээ зохиох ур
чадвар эзэмшсэний илрэл юм. Хэрэглэгдэхүүнийг бүрэн төгс боловсруулсан, зөвхөн
мэдээлсэн гэж ялгана.
Бүрэн төгс боловсруулсан хэрэглэгдэхүүн: нь голдуу эрдэм шинжилгээ, албан бичиг,
уран зохиолын эсээд ашиглагдана.
Мэдээлсэн хэрэглэгдэхүүн: нь сонин сэтгүүлийн эсээд тохиолдоно. Мэдээлсэн
хэрэглэгдэхүүнийг лавлах, толь, архивын данс бүртгэл, эрдэмтдийн судалгааны
дүгнэлт зэргээр нотлон төгс боловсруулсан хэрэглэгдэхүүн, баримт болгоно. Бичил
эсээд ч хэрэглэгдэхүүн орно. Тухайлбал: IY сургуулийн X ангийн сурагч Ч.
Мөнхэрдэнэ “Архангай аймгийн хөгжилд юу саад болж байна” сэдвээр эсээ бичихээс
өмнө Архангай аймгийн хүмүүсийн сэтгэлгээ, ажилгүйдэл, шилжих хөдөлгөөн,
худалдан авах чадвар, мөнгөн орлого, үйлдвэрлэлийн томоохон төвтэй эсэх, Монгол
орны төв хэсэгт оршдог, хүмүүсийн хандлага, төлөвшил, нийгэмд эзлэх байр суурь
үүрэг, оролцоогоор нь 3 хэв шинжид хуваасан. Архангайчуудын 77% нь ядуу гэх
мэтийн мэдээлэл мэдлэгтэй болсон байна. Үүнээс сэдэвлэж сэтгэлгээгээ яаж өөрчлөх
тухай асуудал дэвшүүлж бичжээ. Энэхүү сурагч эсээ бичих мэдлэг мэдээллийг хэрхэн
бүрдүүлснийг тунгаагаарай. Үүнд: Миний унасан газар угаасан ус минь яах аргагүй
арын сайхан Архангай минь билээ. Бага балчир наснаасаа эхлэн энэ л орчинд аж төрж
ахуйгаа харж өссөн учраас өөрийн төрөлх нутгийн хөгжилд саад болж буй зүйлс,
түүний талаарх үзэл бодлоо хуваалцах болсондоо баяртай байна. Төрөлх нутгийн минь
хөгжилд саад болж буй олон хүчин зүйл байгаа бөгөөд энэ нь Монголын хөгжлийн
асуудалтай холбогдон тайлбарлагдах байх гэж бодогдном. Жнь:
 Хүмүүсийн сэтгэлгээ бүрэн дүүрэн өөрчлөгдөж чадахгүй байгаа үзэгдэл
 Нийгмийг бухимдуулж буй ажилгүйдэл, түүнээс үүдсэн шилжих хөдөлгөөн,
 Төрөлх нутгийн маань газар зүйн байрлал- Монгол орны төв хэсэгт хилийн
гарцгүй
 Өрхийн орлого нэн бага- худалдан авах чадвар сул өөрөөр хэрбэл
Архангайчууд бидний ихэнх нь ядуу (77%) мөнгөн хуримтлалгүй байгаа байдал
 Өөрийн нутаг дэвсгэр дээр хөгжлийг дагуулагч ямар нэгэн үйлдвэрлэлийн
томоохон төв байхгүй...
гэх мэт олон хүчин зүйлүүд байна.
“Хүмүүсийн сэтгэлгээ бүрэн дүүрэн өөрчлөгдөж чадахгүй байгаа үзэгдэл” миний
мэдэхийн хамгийн хүнд асуудал бол хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх юм. Одоо нийгэмд
“Аминч хүн” хэт олширсон нь аливаа хөгжлийн саад тушаа болж байна. Нэгэн удаа
эгчээс сонссон зүйл маань байнга үнэн мэт санагддаг юм. Юу гэвэл, нийгэмд амьдарч
буй хүмүүсийн хандлага, төлөвшил, хөгжилд гүйцэтгэж буй үүрэг, оролцох
оролцоогоор нь 3 шинжид хуваадаг ажээ.
Бүтээлч хүн: /энерги ихтэй, дайчин давшингуй, нөлөө ихтэй/
Тэгш хүн: /эерэг сөрөг энерги нь тэнцүү, үүрэг хандлага нь тэнцвэртэй/
Аминчхан хүн: /энерги багатай, урвуу хандлагатай, зөвхөн өөрийн төлөө сэтгэдэг/ гэж
үзсэн энэ яриа үнэн, намайг тойроод “Аминчхан” хүмүүс олон байх шигээ...өнөөгийн
нийгэмд ийм хүмүүс олширсон нь сэтгэлгээ өөрчлөгдөхгүй зөвхөн өөрийнхөө “аягатай
хоол”-ыг бодох болжээ гэсэн миний бодол байдаг юм. Ийм байгаа тохиолдолд “Бид”,
миний төрөлх нутаг Архангай яаж хөгжих юм бэ?. Яагаад гэвэл ийм сэтгэлгээ нь өөрөө
хөгжлийн саад болсоор байна. Өөрөөр хэлбэл ийм хүн олон байх тусмаа хөгжил
байхгүй мэт. Их хол бодохдоо: өөрийнхөө үр хүүхэд, өрх гэрээ л бодно биздээ. Ингэж
бодоход сэтгэл өвднөм. Тиймээс хөгжлийн төлөө их зүйл хийж байгаа хүмүүсийг муу
муухайгаар хэлж, сайн талыг нь олж харахгүй байх жишээтэй. Одоо энэ
“Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа”-г хар л даа. Бодот баримт мөнөөс мөн.
Хүмүүсийн сэтгэлгээ бүрэн дүүрэн өөрчлөгдөх нь төрөлх нутгийн минь хөгжлийн гарц
мөн. Яаж өөрчлөгдөх вэ? гэж дэвшүүлсэн асуудлаа та бүхэнд хариулъя. Та сэтгэлгээгээ
яаж өөрчлөх вэ гэвэл:
 Өөрийнхөө сэтгэлийг бусдын сайн сайханд зориулахыг хичээ
 Орон нутгийнхаа хөгжил оруулж буй хувь нэмрээ цэгнэ. Өөрийнхөө чадлын
хирээр хувь нэмрээ оруулъя гэж та сэтгэлгээгээ өөрчил.
 Бүтээлчээр сэтгэж, саналаа зохих түвшинд хэлж бай.
 Хүрээлэн байгаа орчны, үйл явдлыг байнга өөдрөгөөр харж, сайн сайхнаар
бодож оролцож бай
 Хүмүүстэй хамтран ажиллаж, тэднээс дэмжлэг авч, мөн дэмжлэг үзүүлж бай
 Ирээдүйгээ өөдрөг сайхнаар төсөөлж түүнийхээ төлөө тэмц
 Өөрийн боломжоо бүрэн дайчилж суралц, насан туршдаа шүү.
Ийм тохиолдолд бидний сэтгэлгээ байнга өөрчлөгдөх болно. Төрөлх нутгийнхаа
хөгжлийн төлөөх “Бүтээлч хүмүүн” олширч сэтгэлгээгээ бүрэн өөрчилж, хамтдаа
хөгжих боломж бий болох болтугай. Ч. Мөнх-Эрдэнэ
Эсээний төлөвлөгөө
Төлөвлөгөө нь хэмжээ дараалал, агуулгыг тодорхойлдог учир зайлшгүй хэрэгтэй.
Эсээний төлөвлөгөөг товч, дэлгэрэнгүй 2 янзаар хийж болно. Агуулгыг нарийвчлан
тусгасан олон асуулттай. Гарчигтай төлөвлөгөөг дэлгэрэнгүй төлөвлөгөө гэнэ. Хэмжээ
багтаамжийг төлөвлөгөөнөөс харж болно. Төлөвлөгөө зохиох нь дараах ач
холбогдолтой.
 Эссэний бүтэц, агуулга, зохиомжийг тодорхойлно.
 Эссэд өгүүлэх дэс дарааллыг тогтооно.
 Хэсэг бүлгээр нь бодож боловсруулахад хэрэгтэй
 Холбогдох хэрэглэгдэхүүн, мэдээллийг хэсэг бүрт хуваарилахад тустай
Бэлэн эссэг уншаад ийм төлөвлөгөөгөөр бичсэн байж магадгүй гэсэн таамаглах дасгал
хийх нь эссэ бичиж сурахад нэн тустай. Жишээлбэл: С.Бараанасангийн “Ган ширээнэ”
эссэг уншаад дараах төлөвлөгөөгөөр бичсэн гэж таамаглалаа. Үүнд:
 Итгэл үнэмшилгүй байсан ч зэмлэхгүй
 Хялбар биш нүс эр ажил үйлсийн эхлэл
 Архангай- Шандуны хамтын ажиллагаа
“Ган ширээнэ” эсээг уншаад та нар дээрх төлөвлөгөөгөөр бичигдсэн хэмээх
таамаглалыг мэргэн оюундаа шүүмжлээрэй.
Ган ширээнэ /Эсээ/
Газар таваглах гал үлээх хоёроос бусад нь наадах чинь....худлаа шүү” хэмээн дэгс
эрийн хуурмаг чанарыг цэгнэдэг. Тэгвэл бид Архангайд ган ширээнэ гэвэл та бүхэн
үнэмших үү, үгүй юу? Үнэмшихгүй байлаа гэхэд уншигч таныг зэмлэхгүй. Яагаад
гэвэл ган шрээнэ гэдэг... шүдэнз зураад гал түлэхтэй дүйцэх тийм аахар шаахар шалдир
балдир үйлс бус!
Энгүүнээр хэлэхэд энэ нь хүнд үйлдвэрийн элемент. Дулааных нь температурыг авч
үзвэл манайдаа л нарны хэлтэрхий...! ган ширээнэ гэдэг ... плитканы илчинд тугалга
хайлуулаад хүүхэд ширэглэхтэй адилгүй...
Идэр ес ид тачигнаж, жавар хургасан өдрүүдэд уурын зуухны дүрэлзсэн улаан ам ган
ширээхийн зөвхөн нэг ноцоолттой чучил нь. Алах дөшний өдий төдий давтамж, тэр л
халуун харшаанд сая дөнгөж уярч дэвтэгчээн аядах ган болд төмрийг гол шиг урсгана
гэдэг үлгэрийн юм шиг атлаа Архангайн маргаашийг тольдох үнэний дүр. 2006 онд
манай аймаг ирээдүйдээ итгэх...“Гадагшаа харсан бодлого”-оор зөвхөн одоогийнх
шигээ төмрийн хүдэр олворлоод зогсохгүй бас ган хайлуулж ширээх нь байна.
Зайсан толгойн хөшөөн дээр “Энд Монгол Зөвлөлтийн найрамдлыг тэнгэрт нартай
хамт, газарт галтай цуг дархлав” хэмээн тодоос тод зурайж байдаг билээ.
Мэдээж ган ширээхэд бид дангаараа хоншоордохгүй нь тодорхой. Нэгэнт ганцаараа
хоншоордохгүй учир энд Монгол- Хятадын, Архангай- Шандуны ган ширээх хамтын
үйлсийг цогцлоож, ёстой л тэнгэрт нартай хамт, газарт галтай цуг, тэгэх тусмаа
гангаар дархлах болно. С.Бараанасан
Эсэег бичихдээ дараах үе шатаар бичих нь оновчтой байдаг:
Эсээг бичиж сурах үе шат
Бичиж сурахын тулд суралцах үе шатыг дамжиж, холбогдох ишлэлийг зөв сонгох,
шилдэг эсээ цээжлэх, түүний бүтцийг задлах, нэгтгэх, дүгнэх, уншсанаа ярих, үлгэр
зүйр цэцэн үг, сургаал, оноч мэргэн үгс зэргийг цээжилбэл зохино. Эсээг бичихдээ
дараах үе шатаар хийх нь оновчтой байдаг:
• Сонгосон сэдвийн дагуу төлөвлөгөө гаргаж, холбогдох ном, сэтгүүл, өгүүлэл, тоо
мэдээллийг цуглуулах
• Уншлага, судалгааны үе шат
• Эсээг бичих бүтцийн төлөвлөгөөг гаргах
• Эшлэлүүдээ бэлтгэх
• Сэдвийнхээ гол утга санааг тодорхойлох (Thesis statement)
• Төлөвлөгөөгөө эцэслэх
• Эсээгээ бичих үе шат
• Засвар өөрчлөлт хийж эцэслэх
Бичих ажлаа эхний хувилбараар хийгээд, дахин нягталж шалгасны эцэст эцсийн
хувилбараа боловсруулах нь зүйтэй.
Эсээний бүтэц
Эсээний зохиомж нь эхлэл хэсэг, үндсэн хэсэг, төгсгөл хэсэг гэсэн дараалалтай бөгөөд
хэсэг тус бүрийн хэмжээ харьцаа адилгүй, чөлөөтэй сэтгэх, өгүүлж буй зүйлийн давуу,
сул тал, тэдгээрийг нотлох үгүйсгэх, бие даасан бүтээлч сэтгэлгээ дэвшүүлэх,
түүнийгээ батлах, дүгнэх зэргийг илэрхийлнэ. Эсээний бүрэлдэхүүнд орсон хэсэг
бүлгүүдийн харьцааг бүтэц гэнэ.
Эсээний бүтэц:
 Мэдлэг
 Бие даасан бүтээлч сэтгэлгээ
 Үндэслэн тайлбарлах/нотлох, няцаах/
 Хэл найруулга
Мэдлэг гэдэг нь тухайн сэдвийн агуулгын хүрээг тодорхойлох, бүрэн дүүрэн
илэрхийлэх, мэдээллийн багтаамж нь өргөн дэлгэр байх ухагдахуун юм.
Мэдлэг мэдээлэлд тавигдах шаардлага:
 Шинэ мэдээлэлтэй байх
 Цаг хугацаа хөгжлийн чиг хандлагад тулгуурласан байх
 Тухайн агуулгын нэр томьёо, ухагдахуун, онолыг бүрэн илэрхийлсэн байх
Эсээний бүтцийн хэсэг, бүлгийн байрыг дэс дараа гэнэ. Дэс дарааллын учир
холбогдолгүй эсээ зохиол гэж байдаггүй. Эсээ зохиоход тогтсон дэс дарааллыг нарийн
баримтлах учиртай. Аливаа эсээ зохиолын дараалал нь доорх гурван хэсэгтэй байна.
Эсээний эхлэл, үндсэн хэсэг, төгсгөл хэсэг, дүгнэлтийн хэмжээ адилгүй бөгөөд
чөлөөтэй сэтгэж бичнэ. Бичих сэдвийн талаарх нийгмийн хөгжлийн чиг хандлага, цаг
хугацаа болон хэрэгцээний өөрчлөлтөд тулгуурлана. Бүтээлч сэтгэлгээний эхлэл нь
таны анзаарч сэтгэсэн мэдлэг, мэдээлэл юм. Мэдлэг мэдээлэл нь тухайн сэдвийнхээ
агуулгын хүрээг тодорхойлох багтаамжтай, шинэлэг байх шаардлагатай. Бичих
сэдвийн агуулгаас хамаарч зүйрлэл, адилтгал, төсөөлөл, хэлц үг, зүйр цэцэн үг, онч
мэргэн үг, гадаад, шинэ, мэргэжлийн үг хэллэг, нэр томьёо, дэвшүүлсэн асуудал,
түүний баримт нотолгоо, үгүйсгэл нь танин мэдүүлэх, эргэцүүлэн бодох, өөрийн гэсэн
дүгнэлт хийх боломжтой байна.
Нотолгоо гэдэг нь аливаа асуудлын талаарх үнэлэмж, өөрийн үзэл бодол, сэтгэлгээ
үнэн зөв, хамгийн чухал гэдгийг хөдлөшгүй баримтаар нотлон гаргахыг хэлнэ. Өөрөөр
хэлбэл эерэг сэтгэлгээг батална гэсэн үг.
Үгүйсгэл гэдэг нь аливаа асуудлын талаарх өөрийн үзэл бодол сэтгэлгээнд сөрөг байр
сууринаас үнэлэмж гарган, сөрөг сэтгэлгээг баримтаар батлахыг хэлнэ.
Удиртгал хэсэгтээ, Амьдралд бодтоор байгаа тэр болгоныг авч үздэггүй, энгийн мэт
санагдах мэдлэг, баримт, мэдээлэл, бусад зүйлсээс сэдэл авч бүтээлчээр сэтгэж,
дэвшүүлсэн асуудлаа сонирхол татахуйцаар илэрхийлнэ. Эсээнд хөндөж буй асуудлын
талаар, гол анхаарал хандуулах зүйлийн талаар бичих хэрэгтэй. 1-2 өгүүлбэрт багтаан
эсээнийхээ зорилгыг танилцуулах, энэ ажлынхаа төлөвлөгөөг 5 хүртэл өгүүлбэрт
багтаан гаргаж өгөх, бүлэг, хэсэг хоорондын уялдааг тайлбарлаж бичих зэрэг нь
удиртгал хэсгийн дотор багтана.
Үндсэн хэсэг нь: Дэвшүүлсэн асуудал, амьдрал ахуй, шинжлэх ухааны практикт
хэрхэн нэвтэрсэн, түүний онол арга зүйн судалгаа, нотолгоо баримт, ишлэл, үгүйсгэл
бодтой байхаар гаргана. Доорх үе шатаар бичнэ.
1. Гол өгүүлбэр
2. Нотолгооны хэсэгт шилжих
3. Баримт, нотолгоог гаргах
4. Баримт, нотолгоог тайлбарлах,
5. Товч дүгнэлт
6. Дараагийн хэсэг бүлэгт шилжих холбоос гэсэн дарааллыг багтаана. Гол өгүүлбэр нь
тухайн параграф хэсгийн анхаарал хандуулах зүйлийг илэрхийлнэ. 2-4 дэх үе шатууд
нь тухайн хэсэг олон дахин давтагдаж болно. Өөр өөр жишээ, нотолгоо гаргаж
тайлбарлах үед хэд ч давтагдах болно.
Дүгнэлт хэсэгт чухам юуны тухай бичсэнээ нэгтгэн гаргана. Төлөвлөгөөнд туссан
зорилтоо хэрхэн гүйцэлдүүлсэн талаар дурьдах нь зүйтэй. Тэгээд анхны гаргаж байсан
анхаарах гол асуудалтайгаа эргэж холбосноор төгсгөвөл хамгийн зохимжтой байдаг.
Эсээ бичих явцад эшлэл, зүүлтийг оновчтой зөв хэрэглэнэ. Бусдын бүтээлээс авч
ашигласан санаа, тодорхойлолтуудын эх үүсвэрийг заавал тодотгоно. Бусдын
бүтээлийн үр дүн, санааг нэгтгэн тайлбарлаж байгаа бол зохиогчийн нэр болгоныг
бичнэ.
Эшлэл (бусдын бүтээлээс бүтэн өгүүлбэрээр авч ашиглаж байгаа тохиолдолд хэрэглэх
ба энэ нь 40 үгээс хэтрэхгүй байна) хийж байгаа тохиолдолд тухайн өгүүлбэрийг
хашилтанд хийнэ. Эх үүсвэрт зохиогчийн нэр, оныг дурьдахаас гадна хуудасны
дугаарыг заавал тэмдэглэнэ. Ийнхүү эсэе дотор дурьдсан материалыг дараа нь
ашигласан материалын жагсаалтад дэлгэрэнгүй байдлаар заавал оруулна.
Эсээний үндсэн хэсгийн үйл явдал нь нэг нь нөгөөгөөсөө үүдэн учир шалтгааны
хэлхээнд холбогдон бүтнэ. Эсээний хэсэг бүрийн хэмжээ адилхан байх албагүй. Эсээ
болгонд дээрх гурван дэс дараалал заавал байх албагүй. Заримдаа эсээн аль нэг хэсэг
байхгүй байж болно. Тухайлбал: Лодонгийн Түдэв “Усны дууль” эсээгээ олон улсаас
гол усанд буруу хандсанг баримтаар төгсгөж, XX зуунд гол усаар олон улс оролдсоны
лай ланчгийг XXI зуунд эдэлж байна гэсэн дүгнэлтийн санааг эсээн гол хэсэгт
шигтгэсэн байна.
Тухайн эсээний гол утга санааг гаргах гэж сэдэл дэвшүүлсэн санааг эсээн сэдэв гэдэг.
Сэдэв нь эсээний гарчиг ба нэртэй тохирох ч бий эс тохирох ч бий. Утга санаа нь өргөн
дэлгэр, товч байх нь зориулалтаас хамаарна. Аливаа эсээний утга, агуулга нь
харьцангуй байна. Энэ нь том хэмжээний эсээд олон санааг гаргасан, асуудал
дэвшүүлсэн, сул давуу талыг баталсан, үгүйсгэсэн, цогц шинжтэй байхад бичил эсээд
1-2 мэдээллийг илэрхийлсэн байх жишээтэй. Ямар ч эсээг аль болохоор товч
өгүүлэмжтэй, утга сайтай байхыг чухалчлах нь зохиох ур чадварын хэмжүүр болно.
Эсээн доторх гол ба гол бус зүйлийн харьцааг тохируулах нь чухал. Үүний тулд онц ач
холбогдолгүй зүйлийг оруулахгүй, гол агуулга нь зонхилсон, нэмж дэлгэрүүлсэн утга
нь зайлшгүй үүрэг холбогдолтойгоор сонговол зохино.
4. Ашигласан материалын жагсаалтад /ном зүй/ тавигдах шаардлага
Эсээ бичихэд ашигласан бүх материалуудыг ашигласан материалын жагсаалтад
оруулсан байна. Эсээ 10-аас доошгүй материал ашигласан байна. Үүнээс 4-өөс олонгүй
нь сурах бичиг байж болно. Ашигласан материалын жагсаалтыг үсгийн дарааллын
дагуу оруулна. Зохиогчийн нэр, он, материалын гарчиг, эх үүсвэр гэсэн дараалалтай
байна. Тухайлбал,
Ном
1. Зохиогчийн нэр (зохиогч, редактор, орчуулагч, байгууллага)
2. Хэвлэгдсэн он
3. Бүтээлийн нэр, хэрвээ байгаа бол дэд гарчиг (italic эсвэл underlined)
4. Хэвлэлтийн дугаар
5. Хэвлэлийн газрын нэр
6. Хэвлэлийн газрын байршил
7. Хуудасны дугаар (шаардлагатай бол)
Өгүүллэг
1. Өгүүллэгийг зохиогчийн нэр
2. Хэвлэгдсэн он
3. Өгүүллэгийн нэр (тодорхойлох хашилтанд)
4. Сэтгүүлийн нэр (italic эсвэл underlined)
5. Сэтгүүлийн дугаар
6. Хэсгийн дугаар
7. Хуудасны дугаар
Электрон эх үүсвэр
1. Зохиогчийн нэр
2. Хэвлэгдсэн он
3. Материалын нэр
4. Хэвлэлийн газар буюу байгууллагын нэр
5. Интернет дэх нэр буюу сайтын хаяг, холбоос (шаардлагатай бол)
НАЙРУУЛГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Өөрийн бичсэн эсээний алдааг засах дахин бичиж сайжруулах замаар зохион бичиж
сурна. Бичсэн эхдээ шинжилгээ хийж, алдааг засахдаа найруулгад тавигдах
шаардлагыг баримтална. Ямар ч эсээнд хамаарч чадах түгээмэл нөхцлийг найруулгын
шаардлага гэнэ. Эхийн (эсээн) найруулгад дараах 3 шаардлага тавигдана. Үүнд:
1. Утга төгөлдөр хослол бүхий үг хэллэгийг онож сонгох
2. Хэлний зүйгээр зөв хэлбэржиж тэгш хэмтэй, утгатай байх
3. Учир зүйгээр зөв нөхцөлдсөн гүн утгатай байх
4. Сэтгэлд зохистой зорьсон санаатай байх
ЭСЭЭД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ
Нэг өгүүлбэрээс эхлээд бүхэл бүтэн эсээн доторх үг бүр чухал үүрэгтэй байдгийг
нягталж сурахын тулд өөрийнхөө бичсэндээ дараах хэлбэрийн алдаа байгаа эсэхийг
шинжилнэ. Үүнд:
 Үг бүтээвэр бүрийг онож сонгоогүй
 Нуршсан үг хэллэгтэй эсэх
 Нөгөө салаа утгаар ухаарах эсэх
 Найруулгад үүрэггүй, этгээд бүдүүлэг, албархаг, идэвхгүй үг хэллэгтэй эсэх
 Дэл сул үг олноор байгаа эсэх
 Учир шалтгаанд алдаа буй эсэх
 Төлөвлөлтийн алдаатай эсэх
 Сэдвийн хүрээнд хамааралгүй агуулгатай эсэх
 Өгүүлбэр, өгүүлэхүүний 1 хэлбэр ойрхон давтсан эсэх
 Өгүүлбэрийн гишүүдийн үг, хэллэг орхисон эсэх
Сайн эсээ зохиож сурахад үгийн баялаг хэрэгтэй. Үгийн баялагаа нэмэгдүүлэх
зорилгоор эсээ унших, цээжлэх, уншсандаа шинжилгээ хийх, үргэлжлүүлэн зохиох,
дэлгэрүүлэх, зүйр үг, мэргэн сургаал үгсийг тогтоох, тэдгээрийг ойролцоо утгатай
үгсээр орлуулан зохиох, ишлэлийг зөв сонгох, найруулан бичих дасгал хийвэл үр
дүнтэй. Жишээлбэл:
Сиймхий ч гэсэн гэр минь
Сэгсгэр ч гэсэн эх минь гэдгийн сиймхий, сэгсгэр гэдэг үгсийг ноорхой, навсгар гэдэг
үгээр солиод
Ноорхой ч гэсэн сууц минь
Навсгар ч гэсэн ачит эх минь гэж дуурайж зохиож болох юм.
Аавын бийд хүнтэй танилц
Агтны бийд газар үз гэхийг
Ээжийн бийд эрдэм сур
Эдийн бийд эмжиж сур... гэх мэт.
Үгс хоорондоо холбогдох нарийн тогтолцоотой юм. Жинхэнэ нэр жинхэнэ
нэртэйгээ харьяалахын тийн ялгалаар, жинхэнэ нэр үйл үгтэй заах, өгөх орших, үйлдэх,
чиглэх, хамтрахын тийн ялгалаар тус тус холбогддог болохыг анхаарах шаардлагатай.
Эсээг учир зүйгээр зөв нөхцөлдүүлэхийн тулд үг өгүүлбэрийн дэс дарааг зөв
байрлуулан зохиож, утга санааг ойлгомжтой илэрхийлэхэд анхаарах асуудлууд бий.
Үүнд:
 Юмс үзэгдлийг жишиж харьцуулж, шууд ба шууд бус хамаарлыг нэгтгэн дүгнэх
 Бодот байдал, амьдрал, нийгмийн хэрэгцээ, цаг хугацааны өөрчлөлттэй
зөрчилдөж байгаа анзаарагдахгүй асуудлыг олж харах
 Юмс үзэгдлийн зөрчлийг шийдвэрлэх арга ухааныг шинжлэх ухааны үндэстэй
бүтээлчээр сэтгэх
 Юмс үзэгдлийн мөн чанар, зүй тогтлоос ургуулан бүтээлчээр сэтгэх
 Учир шалтгааны өгүүлэл унших
 Учир шалтгааны алдаатай үг хэллэгт шүүмжлэлтэй хандах, засах
Жишээлбэл: Нар гарч үүр цайв. Үүр цайсны дараа нар гардаг учир энэ өгүүлбэр учир
шалтгааны алдаатай болжээ. Үгийн олон утгыг ялгаж сурах шаардлагатай. Үүнд:
 Бодот утга.........................................................
 Ойролцоо утга..................................................
 Эсрэг утга.........................................................
 Салаа утга........................................................
 Тохиолдмол утга..............................................
 Зүйлчилсэн утга................................................
 Бэлгэдлийн утга................................................
 Найруулгын утга...............................................
 Шууд утга...........................................................
 Шууд бус утга.....................................................
Дээрх утга тус бүр дээр жишээ гарган бичээрэй.
ЭСЭЭГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР
Эссэ нь суралцагчдаас нэлээд өндөр ур чадвар шаарддаг. Сурагчдын бичсэн
эсээгээр мэдлэгийн цар хүрээг дүгнэх боломжтой. Эсээг үнэлэх 3 шалгуур байна.
1. Тодорхой ойлгомжтой байх
2. Агуулга цэгцтэй байх
3. Шүүмжлэлтэй хандсан байх
4. Уг сэдэв санаа нь хөгжүүлсэн байх
Дээрх 3 шалгуурыг дараах байдлаар нарийвчлан үзэж ерөнхий оноог өгнө.
1. Тодорхой ойлгомжтой байдал
А. Оршил хэсэгт: Эсээнд гаргах гэж буй гол санааг гаргаж чадаж уу үгүй юу гэдэг
асуудлыг анхаарна. Өөрөөр хэлбэл зорилгыг сайн тусгаж өгөх хэрэгтэй.
Б. Бүтэц, зохиомж: Цогцолбор/догол мөр/ тус бүрийн утгын нэгдмэл, логик дэс
дараалал ямар байгааг авч үзнэ. Тухайн асуудлыг янз бүрийн шинжлэх ухаантай
холбохын зэрэгцээ хүмүүнлэгийн ухааны баримталдаг чиг хандлагын үүднээс сайн
тайлбарласан эсэхийг харна.
В. Хэл найруулга: Уран өгүүлэх чадвар аль хэсэгт илрэв?, асуудлыг бичих явцад уран
дүрслэл, халилыг оновчтой газар шигтгэсэн эсэхэд анхаарна. Өгүүлбэрүүдийн
төгсгөлийн хувиргалт, өөрчлөлтийг сайн ашиглах нь найруулгын гол судас юм.
2. Агуулга. 2 хэсгээр үнэлнэ.
А. Мэдлэгийн асуудалд тулгуурласан байдал: бичиж буй зүйлийнхээ тухай хэр зэрэг
мэдлэгтэй байна вэ гэдэг асуудал юм. Уг асуудлыг тайлбарлахдаа оновчтой жишээ
татсан бол сайн.
Б. Гол санааг тусгасан байдал: гол санаагаа гаргахдаа ишлэл үг, жишээг чадамгай
ашиглах нь эсээний чанарыг сайжруулдаг. Ишлэл нь оновчтой, жишээ нь нотолгоотой
байвал асуудал тусгалаа тод олно.
3. Шүүмжлэлтэй хандсан санааг 2 хэсгээр үнэлнэ.
А. Гол санаануудыг гаргаж, хооронд нь сөргүүлж тавьсан байдал: бичиж буй
асуудлын талаар өөрийн тайлбар, шинжлэх ухааны нотлол тайлбартай харьцуулж үзэх
хэрэгтэй юм.
Б. Хувийн бодол санаагаа тусган, асуудлын талаарх эргэцүүллээ дэвшүүлж,
дүгнэж байна гэсэн үг. Хувийн санаа оноо нь асуудал дэвшүүлж, тухайн зүйлд
шүүмжлэлтэй хандсан байна. Дараах эсээ нэлээд өндөр түвшинд бичигдсэн бөгөөд
түүнд хэрхэн үнэлгээ өгсөн талаар эсээг уншаад танилцаарай.
Юуг сайн тайлбар гэх вэ? /эсээ/
Хэрэв мэдлэгийн бүх салбар бие биетэйгээ гайхалтай уялдан зохицож хүмүүсийн
сэтгэх бодох нь адилхан байсан бол “Юуг сайн тайлбар гэх вэ?” гэсэн асуултанд
энгийн хялбар тайлбар өгч болохсон. Гэвч мэдээж бодот байдал ийм биш тул асуудлыг
улам төвөгтэй болгохгүй хэлэлцэх асуудлаа тодорхой хүрээнд хязгаарлаж, ялангуяа
дээрх асуултанд ерөнхий хариулт өгөх нь зөв юм. Гэхдээ энэ найдлага батлагдаагүй
зүйлийг үнэн гэж хүлээж авахад хүргэх талтай. Учир ийм ерөнхийлсөн хариулт, сайн
тайлбар гэж юуг хэлдгийг бүрэн илэрхийлэхгүй байж болно. Эмч хүн маш хүнд
өвчтөндөө биеийнх нь байдлын талаар хэлж тайлбарлах шаардлагатай бол үнэний
нэгээс илүү хувилбар байж болох буюу эмчийн сайн гэж тооцож байгаа тайлбар
өвчтөний санаанд хүрэхгүй байх тохиолдол бий.
Үнэндээ алтан “Алтан хэмжүүр” үүнийг зөвхөн багцаалж л гаргана. Эмчийн үнэн гэж
тооцож буй үнэн, эмчийн өвчтөнд хэлсэн үнэн, өвчтөний зүгээс хүлээж авахыг хүсч,
зөв гэж үзсэн үнэн” зэрэг болно. Үнэний эдгээр хувилбарууд бүгд өөрийн утга, үнэ
цэнэтэй ч мөн чанарын хувьд бие биеэсээ ялгаатай. Үнэнийг хүлээн авагч талуудын чиг
хандлага ялгаатайгаа гадна хүмүүнлэгийн салбар ухаан болон шинжлэхухаануудыг
холбох арга барил, баримтлах шалгуурын хувьд үндсэн хэд хэдэн ялгаа бий.
Мэдлэгийн эдгээр 2 том салбарт баримталдаг үнэн, тайлбар хоёрын хоорондын
харьцааг авч үзсэнээр бид ерөнхий зүйлийг нь олж харж, үүнийг цааш гүнзгийрүүлэх
өргөн дэлгэр утгаар авч үзэж болох юм. Юуг сайн тайлбар гэх вэ? гэдэг асуудал
мэдлэгийн энэ 2 том салбарт ялгаатай байна. Ялангуяа нэг талаас шинжлэх ухааны
мэдлэгийг хүлээн авагчийн гүнзгийрүүлэн бодох сэтгэлгээний түвшин, нөгөө талаас
хүмүүнлэгийн ухаанд суралцагчийн баримталдаг үнэ цэнийн тогтолцооны хувьд
ихээхэн ялгаатай. Шинжлэх ухаанд тайлбар гэдэг чухал үүрэгтэй байдаг. Учир нь
тодорхой хэмжээгээр баримт нотолгоо гэх мэт үнэний “алтан хэмжээс”-тэй тохирч,
таарч байна.
Гэвч урлаг, хүмүүнлэгийн ухаанд ийм дүрэм журам, тоо баримт нь тийм ч тодорхой
бус, заримдаа бүр огт байхгүй байх нь я бий. Иймэрхүү ялгаатай байдал, хүмүүнлэгийн
ухааны дотор ч байдаг. Тухайлбал: философид хүлээн зөвшөөрөгддөг сайн тайлбарын
шалгуур, уран зохиолын сайн тайлбарын шалгуур байж чадахгүй байх нь элбэг.
Ерөнхийдөө сайн тайлбар гэдэг нь дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч, урьдчилан
таамагласан зүйлийн элементийг агуулдаг байх учиртай. Энэ тайлбар нь юмсын учрыг
тайлах гэсэн бидний төрөлхийн сониуч зан эргэн тойрондоо болж байгаа үзэгдэл, үйл
явдлыг ойлгох, мөн нийгэмд эзэлж буй байр сууриа тодорхойлох гэсэн бидний
хэрэгцээг хангадаг байх ёстой. Шинжлэх ухаан нь ертөнц дахь хүмүүний байр суурийг
баталгаажуулахын тулд урт замыг туулсаар ирсэн. Энэ санааг нобелийн шагналт
физикч Ричард Фэйнман маш урнаар:
Ертөнцийг бүрдүүлж буй хөдөлгөөнт зүйлсийн ээдрээт урсгалыг бурхдын тоглож
буй агуу их шатрын тоглоомтой зүйрлэж болох бөгөөд бид бол тоглоомыг ажиглагчид
юм. Бид тоглогчдын дүрэм журмын алийг нь ч мэдэхгүй, бидний хийж болох ганц зүйл
бол зөвхөн тоглолтыг ажиглах явдал. Мэдээж удаан хугацаанд ажиглах тусам бид
дүрэм, журмыг нь ойлгож болох юм. Тэр дүрэм журмыг нь мэдэх юм бол “бид
ертөнцийг ойлгож байна гэж бодож болно” хэмээн илэрхийлсэн байна. Тэдгээр дүрэм
журмыг танин мэдэх явдал нь туршлага ур чадвар, мэдлэгийн төвшнөөс шалтгаалж янз
бүр байна. Жишээ нь шатрыг дээд зиндаанд тоглодог бурхан шатрыг сонирхогчийн
хэмжээнд тоглодог хүнтэй тогловол огтхон ч сонирхолтой санагдахгүй. Үүнтэй яг
адилаар Ричард Фэйнманд хангалтгүй санагдах бөгөөд түүний хувьд энэ нь хангалттай
сайн тайлбар биш юм.
Шинжлэх ухааны ертөнцөд мэдлэгийн тухай салбар ойлголт хэр зэрэг гүнзгий байна,
төдийчинээ сайн тайлбар шаардана. Өөрөөр хэлбэл “үнэний алтан хэмжүүр” илүү
ойртоно гэсэн үг. Ийм эрхүү чиг хандлага хүмүүнлэгийн ухаан зэрэг мэдлэгийн
салбарт ийм тодорхой үзэгддэггүй нь эдгээр салбарт “сайн тайлбар” байх нь хувь хүн,
түүний онцлогоос ихээхэн шалтгаалдагтай холбоотой. Мэдлэг олж авч түүнийгээ
хэрэглэх гэсэн хүмүүний эрмэлзлэл байдагчлан бүтээж улмаар хүрээлэн буй ертөнцөө
ойлгох гэсэн бидний хүсэл ч мөн асар тэмүүлэлтэй байсан. Тиймээс ч бидний урлаг,
хүмүүнлэгийн ухаан гэж нэрлэдэг бүх зүйл бидний хүсэл эрмэлзлээс урган гарч энэ нь
биелэгдэж үнэ цэнэтэй болсон юм гэж ярьдаг. Урлаг, хүмүүнлэгийн ухааны салбарт
“сайн тайлбар” гэдгээр нийтээрээ баримталж болох дүрэм, хэрэглээг ойлгодог.
................
эсээ бичих зөвлөмж

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

ухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанар
Siner AG
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэ
anaranar
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Scenography Zaya
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
Naraa_06
 
диплом бичих товч заавар
диплом бичих товч заавардиплом бичих товч заавар
диплом бичих товч заавар
olziibuyn
 
зохион бодохуй
зохион бодохуйзохион бодохуй
зохион бодохуй
MaRaLaa
 
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиггүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
aaaaaaaaaaaaaaaaaz
 

Was ist angesagt? (20)

ухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанар
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэ
 
Манлайлал
МанлайлалМанлайлал
Манлайлал
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
Esse bichix zaavar
Esse bichix zaavarEsse bichix zaavar
Esse bichix zaavar
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
 
Чанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llcЧанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llc
 
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
 
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмжДипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
 
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...
 
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлалГуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
 
эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулга
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
 
эсээ
эсэээсээ
эсээ
 
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
диплом бичих товч заавар
диплом бичих товч заавардиплом бичих товч заавар
диплом бичих товч заавар
 
зохион бодохуй
зохион бодохуйзохион бодохуй
зохион бодохуй
 
Найруулга зүй
Найруулга зүйНайруулга зүй
Найруулга зүй
 
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиггүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
 

Andere mochten auch (6)

Өөрийгөө ялан дийлж амжилтанд хүрэх арга зүй - Амьдралын Дасгалжуулагчийн урлаг
Өөрийгөө ялан дийлж амжилтанд хүрэх арга зүй - Амьдралын Дасгалжуулагчийн урлагӨөрийгөө ялан дийлж амжилтанд хүрэх арга зүй - Амьдралын Дасгалжуулагчийн урлаг
Өөрийгөө ялан дийлж амжилтанд хүрэх арга зүй - Амьдралын Дасгалжуулагчийн урлаг
 
Монгол улсын 2013 оны төсвийн төсөл, www.gelegjamts.blogspot.com, http://www....
Монгол улсын 2013 оны төсвийн төсөл, www.gelegjamts.blogspot.com, http://www....Монгол улсын 2013 оны төсвийн төсөл, www.gelegjamts.blogspot.com, http://www....
Монгол улсын 2013 оны төсвийн төсөл, www.gelegjamts.blogspot.com, http://www....
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
 
монголын эдийн засгийн байдал 2014
монголын эдийн засгийн байдал 2014монголын эдийн засгийн байдал 2014
монголын эдийн засгийн байдал 2014
 
ажилгүйдэл
ажилгүйдэл ажилгүйдэл
ажилгүйдэл
 
Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?
 

Ähnlich wie эсээ бичих зөвлөмж

лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
azora14
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
azora14
 
"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар
TumurOchirGantumur
 
соёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүрсоёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүр
javzandulamts
 
зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7
school14
 
өдрийн тэмдэглэл
өдрийн тэмдэглэлөдрийн тэмдэглэл
өдрийн тэмдэглэл
enkhtuya7494
 
өдрийн тэмдэглэл
өдрийн тэмдэглэлөдрийн тэмдэглэл
өдрийн тэмдэглэл
enkhtuya7494
 
лекц 3,
лекц 3,лекц 3,
лекц 3,
Ge Go
 

Ähnlich wie эсээ бичих зөвлөмж (20)

Исээг хэрхэн ойлгох вэ
Исээг хэрхэн ойлгох вэИсээг хэрхэн ойлгох вэ
Исээг хэрхэн ойлгох вэ
 
Эссе
ЭссеЭссе
Эссе
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
Tnu
TnuTnu
Tnu
 
"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар
 
сургалтын арга зөвлөлгөө
сургалтын арга зөвлөлгөөсургалтын арга зөвлөлгөө
сургалтын арга зөвлөлгөө
 
соёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүрсоёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүр
 
Монгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалМонгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгал
 
Үгийн утга гэж юу вэ
Үгийн утга гэж юу вэҮгийн утга гэж юу вэ
Үгийн утга гэж юу вэ
 
Hariltsaa
HariltsaaHariltsaa
Hariltsaa
 
№6
№6№6
№6
 
зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7
 
найруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах ньнайруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах нь
 
өдрийн тэмдэглэл
өдрийн тэмдэглэлөдрийн тэмдэглэл
өдрийн тэмдэглэл
 
өдрийн тэмдэглэл
өдрийн тэмдэглэлөдрийн тэмдэглэл
өдрийн тэмдэглэл
 
лекц 3
лекц 3лекц 3
лекц 3
 
PDON101-Хичээл-12 -2
PDON101-Хичээл-12 -2PDON101-Хичээл-12 -2
PDON101-Хичээл-12 -2
 
лекц 3,
лекц 3,лекц 3,
лекц 3,
 
лекц 4
лекц 4лекц 4
лекц 4
 

Mehr von Азжаргал Нинжбадгар

Mehr von Азжаргал Нинжбадгар (18)

туршлага 2014
туршлага 2014туршлага 2014
туршлага 2014
 
хэлэлцүүлэг
хэлэлцүүлэгхэлэлцүүлэг
хэлэлцүүлэг
 
хоёр од нэг хүсэл үнэлгээний үр дүн
хоёр од нэг хүсэл үнэлгээний үр дүнхоёр од нэг хүсэл үнэлгээний үр дүн
хоёр од нэг хүсэл үнэлгээний үр дүн
 
бодлого бодох авьяасыг хөгжүүлэх арга
бодлого бодох авьяасыг хөгжүүлэх аргабодлого бодох авьяасыг хөгжүүлэх арга
бодлого бодох авьяасыг хөгжүүлэх арга
 
номтой нөхөрлөхийн учир
номтой нөхөрлөхийн учирномтой нөхөрлөхийн учир
номтой нөхөрлөхийн учир
 
багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд хэлэлцүүлэг нөлөөлөх нь
багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд хэлэлцүүлэг нөлөөлөх ньбагш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд хэлэлцүүлэг нөлөөлөх нь
багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд хэлэлцүүлэг нөлөөлөх нь
 
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх ньбүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь
 
хичээлийн судалгаа хийх арга барил
хичээлийн судалгаа хийх арга барилхичээлийн судалгаа хийх арга барил
хичээлийн судалгаа хийх арга барил
 
математикийн хичээл дээр чээж тоолол явуулах тухай
математикийн хичээл дээр чээж тоолол явуулах тухайматематикийн хичээл дээр чээж тоолол явуулах тухай
математикийн хичээл дээр чээж тоолол явуулах тухай
 
судалгаанд суурилсан хичээл төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
судалгаанд суурилсан хичээл төлөвлөлт ба хүүхдийн хөгжилсудалгаанд суурилсан хичээл төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
судалгаанд суурилсан хичээл төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
 
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх ньхүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
 
Хоцрогдолгүй сургах технологи
Хоцрогдолгүй сургах технологиХоцрогдолгүй сургах технологи
Хоцрогдолгүй сургах технологи
 
Шүүлгийн системийг сургалтанд хэрэглэх технологи
Шүүлгийн системийг сургалтанд хэрэглэх технологиШүүлгийн системийг сургалтанд хэрэглэх технологи
Шүүлгийн системийг сургалтанд хэрэглэх технологи
 
Bodlogo boduulj surgsh arga
Bodlogo boduulj surgsh argaBodlogo boduulj surgsh arga
Bodlogo boduulj surgsh arga
 
Багшийг шүтэхүй
Багшийг шүтэхүйБагшийг шүтэхүй
Багшийг шүтэхүй
 
Хоцорсон сурагчидтай ажиллах нь
Хоцорсон сурагчидтай ажиллах нь Хоцорсон сурагчидтай ажиллах нь
Хоцорсон сурагчидтай ажиллах нь
 
Iltgel 7 sud suurilsan hich tul t hvvhdiin hugjil
Iltgel 7 sud suurilsan hich tul t hvvhdiin hugjilIltgel 7 sud suurilsan hich tul t hvvhdiin hugjil
Iltgel 7 sud suurilsan hich tul t hvvhdiin hugjil
 
Алдаагүй цэвэр бичүүлж сургах технологи
Алдаагүй цэвэр бичүүлж сургах технологиАлдаагүй цэвэр бичүүлж сургах технологи
Алдаагүй цэвэр бичүүлж сургах технологи
 

эсээ бичих зөвлөмж

  • 1. Эсээний тухай ерөнхий ойлголт Бидний харилцаагаа бүрэн дүүрэн илэрхийлэх гол хэлбэр бол эх юм. Эхийг найруулгын төрлөөр нь тоочимж, хүүрнэмж, тайлбарламж, эргэцүүлэмж гэж ялгана. Байгаль орчин, юмс үзэгдэл, хүн төрөлхтний нийгэм ахуйн амьдрал, тэмцлийн тухай, жам ёсны сайн муу ололт амжилт, дутагдлыг дүгнэж, үгүйсгэх, баталж үнэлэн цэгнэх, янз бүрээр хандан бичиж болох эргэцүүллийн сэдэв маш өргөн хүрээтэй. Хүн ертөнц хийгээд өөрийгөө олон аргаар танин илэрхийлдэг. Хүний сэтгэхүй зөвхөн юмс үзэгдэл бурхны мөн чанарын тухай биш, ертөнцийн ямарч асуудлаар эргэцүүлэл бодомж гаргадаг. Тэрхүү бодол эргэцүүлэл нь мөн чанартаа эсээ юм. Хүний бие даасан сэтгэхүй, танин мэдэхүйн чадамж, сэтгэлгээний цар хүрээ, бололцооны шалгуур нь эсээ юм. Эсээ нь хүний зөвхөн хувийн үзэл бодол, чөлөөт сэтгэлгээ, өөрийн нь байр суурийг илтгэн харуулдаг бие даасан олон эшит бичлэг мөн. Эсээ гэдэг нь үзэл бодлоо илэрхийлэх, турших, сорих, сонжих гэсэн утгатай. Францын сэтгэгч Мишель Монтен (1533-1592) дахин сэргэлтийн үеийн хүний чөлөөт сэтгэлгээ, эрдэм мэдлэгт шимтэн сонирхох хэрэгцээнээс үндэслэсэн бөгөөд эсээ нь юмс үзэгдлийн тухай сэтгэлгээний олон эшит төрөл болохыг тодорхойлжээ. Бие даан сэтгэх бүтээлч санаа нь заавал анхдагч байх ёсгүй. Хэний ч үзэл бодол, хэний ч санааг авч болно. Харин өөрийн үзэл бодол дүгнэлтийг нэмж хэлэх чухал. Хэрэв эсээнд урт хэмжээтэй өгүүлбэр зонхилох бол тэдгээрийг ижил хэмжээтэй хэсгүүдэд хувааж нийгэм цаг хугацааны өөрчлөлттэй холбосон, бие даасан бүтээлч асуудал дэвшүүлж бичнэ. Бодот амьдрал, шинжлэх ухаан уламжлалт ёс заншлын гэх зэрэг мэдлэг мэдээллээс үүдэж сэдэвлэсэн, бие даасан, бүтээлч сэтгэлгээ, өгүүлбэрийн учир зүйн дарааллаар холбон, баримтаар баталж, нотлон, эсвэл үгүйсгэн дүгнэнэ гэсэн үг. Эсээ болгон харилцан адилгүй боловч хэд хэдэн ерөнхий гол шинж бий. Үүнд: 1. Юм үзэгдэл үйл явдлын нэгэн бүхэл бүтэн бичиг зохиолыг эсээ гэнэ. 2. Эсээ болгонд бүтэц, учир шалтгаан, холбоо, зохиомж, дараалал гэж бий. 3. Эсээ бүр найруулгын, эргэцүүллийн төрлөөр илэрнэ. 4. Тухайн хэлний үгсийн сан хэлний зүй, найруулгын шаардлагыг хангасан байна. 5. Эсээд зохиогчийн найруулах онцлог, бүтээлч бие даасан сэтгэлгээ, үзэл бодол нэвт шингэсэн байна. Иймээс нэг сэдвээр олон хүний бичсэн эсээ өөр өөр ялгаатай байдаг. Эхийн (эсээн) нэгж: учир зүйн холбоотой өгүүлбэр, догол мөр, мөчлөг, хэсэг, бүлэг санааг илэрхийлж бүрэн эсээ болно. Эсээн доторх нэгжүүд нь багаасаа их рүүгээ өргөжсөн ерөнхий дараалалтай байна. Үүнд: Өгүүлбэр- цогцолбор- мөчлөг- хэсэг- бүлэг- бүрэн эсээ Эсээн үндсэн зарчим
  • 2.  Тулгуур зарчим бол ертөнцийн юмс үзэгдэл, шинж чанар, хувирал өөрчлөлт, хэлбэр дүрсийн тухай эргэцүүлэл, хувийн үзэл бодлоо хуваалцах, тэдгээрийг зөвхөн гадаад хэл дээр биш, харин үндэсний хэл дээрээ бичнэ.  Тэр утгаараа эсээ нь шинжлэх ухааны болон мэргэжлийн нэр томъёо, “хатуу үндэслэгээ”, ”эцсийн нотолгоо”, “мөнхийн үнэн”-ийг номлодоггүй, хэрэглэдэггүй.  Үүнээс гадна эсээд янз бүрийн зохиогчид хийгээд, янз бүрийн төрөл жанараас иш авдаг жаяг дэг бий.  Юмс үзэгдлийг яг тийм, ийм гэхчлэн туйлын үнэн болгож нотолгоо хийхийг шаарддаггүй. Харин тухайн эрин үеийнхээ соёлт сэтгэгчийн оюун ухааны чөлөөт сэргэн мандал, хайгуулыг олон өнцгөөс нь цэцэн задгай ухаанаар харуулдаг.  Эсээ бол хялбар, албадлагагүй зүйл биш бас туйлын төгс төгөлдөр зүйл биш. Эсээ түүний ангилал Эсээг хэлбэрээр нь ярианы, бичгийн гэж ангилна. Энэ нь ярианы хэл, бичгийн хэл гэдэгтэй яг тохирно. Бичгийн хэлийг Алгебр, ярианы хэлийг Арифметик гэж зүйрлэн үздэг байна. |Л.С.Выготский|. ярианы хэл, бичгийн хэл хоорондоо ялгаатай. Хэл шинжлэлд бичгийн хэлийг нэг этгээдийн, ярианы хэлийг хоёр этгээдийн хэл гэдэг. Ярианы хэлээр ярилцагчдад дохио зангаа, нүүр царайны хувирал, дууны өнгө аясаа сонгож харна. Бичгийн хэлээр харилцагчид харах тэр дор нь тодруулах боломжгүй боловч ярианы хэлэнд хэрэглэгдэхгүй олон нарийн төлөв зүйл хэлбэр хэрэглэгддэг. Аман эсээ нь бичгийн эсээг гадаад яриагаар дамжуулах нэг хэлбэр юм. Бичгийн эссэ нь аман ярианы хэлбэрт орохоор аль нэг талаараа хувирдаг. Л. Выготский хэлийг гадаад дотоод гэж ангилаад дотоод яриа нь гадаад ярианы өмнөхөн үеийн бүдэг, бадаг, хураангуйлсан, бүлэглэгдсэн яриа гэж тодорхойлсон байдаг. Ямар нэгэн зүйлийн тухай өгүүлсэн яриа нь олон янз. Эсээ лекц унших, эсээ зохиол ярих, эсээ бичих зөвлөгөө, дурсамж ярих туршилт судалгааны явц, үр дүнг ярих зэрэгт өгүүлэгч голдуу ганцаар ярих учир ганцаарын яриа гэнэ. Ганцаарын ярианд цаг хугацаа, үйл явдлын дараалал, үнэлэмж, дүгнэлт, жишээ баримтын холбоо чухал байдаг бол харилцан яриаг харилцагч этгээдийн асуулт хариултын хэлбэрээр явуулна. Эсээг хэмжээгээр нь: Бүрэн үлэмж, бичил гэж 2 ангилна. Бүрэн үлэмж эсээг: дэлгэрэнгүй, хураангуй Бичил эссэг: дэлгэрэнгүй, хураангуй гэж тус тус ангилдаг. Эссэ нь дотроо бичих төрлөөсөө хамааран ерөнхийдөө Батлан нотлох (persuasive essay) Мэдээлэх (informative essy) Шинжилгээ судалгааны (analytical essay) гэсэн 3 үндсэн хэлбэртэй байдаг. Их, дээд сургуулиудын хувьд гол төлөв шинжилгээ судалгааны хэлбэрийн эсээг бичүүлдэг байна.
  • 3. Эсээ нь ийм хэмжээтэй байна гэсэн дүрэмгүй. Хэмжээ нь том бага байх нь ашигласан хэрэглэгдэхүүн баримт, агуулга, сэдэв, дэвшүүлсэн асуудал, нотолгоо, үгүйсгэлээс хамаарна. Бэлэн эсээг уншаад найруулан бичих, бэлэн биш эсээг төлөвлөөд зохиох нь танин мэдэхүйн үйл ажиллагааны хоёр тал боловч ялгаатай. Эсээний хэрэглэгдэхүүн, түүнийг сонгох. Ямар ч эсээг зохиохоос өмнө холбогдох ном, сэтгүүл, өгүүлэл, тоо мэдээллийг цуглуулах, сэдвийн талаарх нийгмийг хөгжлийн чиг хандлага, цаг хугацаа болон хэрэгцээний өөрчлөлтөд тулгуурласан мэдээлэл, баримт, хэрэглэгдэхүүн зайлшгүй шаардлагатай. Мэдээлэл нь тухайн сэдвийнхээ агуулгын хүрээг тодорхойлох багтаамжтай, шинэлэг байх шаардлагатай. Сэдвээс хамааран ишлэлийг зөв сонгох, үлгэр зүйр цэцэн үг, сургаал, оноч мэргэн үгс мэргэжлийн үг хэллэг, үгүйсгэл баримт нотолгоо зэрэг нь танин мэдүүлэх, эргэцүүлэн бодох, өөрийн гэсэн дүгнэлт хийх боломжтой байна. Эсээ зохиоход тухайн салбарын эрдэмтдийн судалгааны дүгнэлт, ном хэрэгсэл, баримт судалгааны хүснэгт, тоо бүртгэл, уран зохиолын хэрэглэгдэхүүн, гол үйл явдал болсон газар орны нэр, зохиолын гол баатрын зан төрх, ажил, онцлог хэлдэг үг яриа зэргийн мэдээлэлтэй байгаад түүнийгээ оновчтой хэсэгт ашиглаж чадвал агуулгын хүрээ, багтаамж сайтай болно гэсэн үг. Цуглуулсан хэрэглэгдэхүүн бүрийг тэр болгон оруулах албагүй. Хэрэглэгдэхүүн дотроос сэдвийн агуулгад тохируулж сонгож сурах нь эсээ зохиох ур чадвар эзэмшсэний илрэл юм. Хэрэглэгдэхүүнийг бүрэн төгс боловсруулсан, зөвхөн мэдээлсэн гэж ялгана. Бүрэн төгс боловсруулсан хэрэглэгдэхүүн: нь голдуу эрдэм шинжилгээ, албан бичиг, уран зохиолын эсээд ашиглагдана. Мэдээлсэн хэрэглэгдэхүүн: нь сонин сэтгүүлийн эсээд тохиолдоно. Мэдээлсэн хэрэглэгдэхүүнийг лавлах, толь, архивын данс бүртгэл, эрдэмтдийн судалгааны дүгнэлт зэргээр нотлон төгс боловсруулсан хэрэглэгдэхүүн, баримт болгоно. Бичил эсээд ч хэрэглэгдэхүүн орно. Тухайлбал: IY сургуулийн X ангийн сурагч Ч. Мөнхэрдэнэ “Архангай аймгийн хөгжилд юу саад болж байна” сэдвээр эсээ бичихээс өмнө Архангай аймгийн хүмүүсийн сэтгэлгээ, ажилгүйдэл, шилжих хөдөлгөөн, худалдан авах чадвар, мөнгөн орлого, үйлдвэрлэлийн томоохон төвтэй эсэх, Монгол орны төв хэсэгт оршдог, хүмүүсийн хандлага, төлөвшил, нийгэмд эзлэх байр суурь үүрэг, оролцоогоор нь 3 хэв шинжид хуваасан. Архангайчуудын 77% нь ядуу гэх мэтийн мэдээлэл мэдлэгтэй болсон байна. Үүнээс сэдэвлэж сэтгэлгээгээ яаж өөрчлөх тухай асуудал дэвшүүлж бичжээ. Энэхүү сурагч эсээ бичих мэдлэг мэдээллийг хэрхэн бүрдүүлснийг тунгаагаарай. Үүнд: Миний унасан газар угаасан ус минь яах аргагүй
  • 4. арын сайхан Архангай минь билээ. Бага балчир наснаасаа эхлэн энэ л орчинд аж төрж ахуйгаа харж өссөн учраас өөрийн төрөлх нутгийн хөгжилд саад болж буй зүйлс, түүний талаарх үзэл бодлоо хуваалцах болсондоо баяртай байна. Төрөлх нутгийн минь хөгжилд саад болж буй олон хүчин зүйл байгаа бөгөөд энэ нь Монголын хөгжлийн асуудалтай холбогдон тайлбарлагдах байх гэж бодогдном. Жнь:  Хүмүүсийн сэтгэлгээ бүрэн дүүрэн өөрчлөгдөж чадахгүй байгаа үзэгдэл  Нийгмийг бухимдуулж буй ажилгүйдэл, түүнээс үүдсэн шилжих хөдөлгөөн,  Төрөлх нутгийн маань газар зүйн байрлал- Монгол орны төв хэсэгт хилийн гарцгүй  Өрхийн орлого нэн бага- худалдан авах чадвар сул өөрөөр хэрбэл Архангайчууд бидний ихэнх нь ядуу (77%) мөнгөн хуримтлалгүй байгаа байдал  Өөрийн нутаг дэвсгэр дээр хөгжлийг дагуулагч ямар нэгэн үйлдвэрлэлийн томоохон төв байхгүй... гэх мэт олон хүчин зүйлүүд байна. “Хүмүүсийн сэтгэлгээ бүрэн дүүрэн өөрчлөгдөж чадахгүй байгаа үзэгдэл” миний мэдэхийн хамгийн хүнд асуудал бол хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх юм. Одоо нийгэмд “Аминч хүн” хэт олширсон нь аливаа хөгжлийн саад тушаа болж байна. Нэгэн удаа эгчээс сонссон зүйл маань байнга үнэн мэт санагддаг юм. Юу гэвэл, нийгэмд амьдарч буй хүмүүсийн хандлага, төлөвшил, хөгжилд гүйцэтгэж буй үүрэг, оролцох оролцоогоор нь 3 шинжид хуваадаг ажээ. Бүтээлч хүн: /энерги ихтэй, дайчин давшингуй, нөлөө ихтэй/ Тэгш хүн: /эерэг сөрөг энерги нь тэнцүү, үүрэг хандлага нь тэнцвэртэй/ Аминчхан хүн: /энерги багатай, урвуу хандлагатай, зөвхөн өөрийн төлөө сэтгэдэг/ гэж үзсэн энэ яриа үнэн, намайг тойроод “Аминчхан” хүмүүс олон байх шигээ...өнөөгийн нийгэмд ийм хүмүүс олширсон нь сэтгэлгээ өөрчлөгдөхгүй зөвхөн өөрийнхөө “аягатай хоол”-ыг бодох болжээ гэсэн миний бодол байдаг юм. Ийм байгаа тохиолдолд “Бид”, миний төрөлх нутаг Архангай яаж хөгжих юм бэ?. Яагаад гэвэл ийм сэтгэлгээ нь өөрөө хөгжлийн саад болсоор байна. Өөрөөр хэлбэл ийм хүн олон байх тусмаа хөгжил байхгүй мэт. Их хол бодохдоо: өөрийнхөө үр хүүхэд, өрх гэрээ л бодно биздээ. Ингэж бодоход сэтгэл өвднөм. Тиймээс хөгжлийн төлөө их зүйл хийж байгаа хүмүүсийг муу муухайгаар хэлж, сайн талыг нь олж харахгүй байх жишээтэй. Одоо энэ “Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа”-г хар л даа. Бодот баримт мөнөөс мөн. Хүмүүсийн сэтгэлгээ бүрэн дүүрэн өөрчлөгдөх нь төрөлх нутгийн минь хөгжлийн гарц
  • 5. мөн. Яаж өөрчлөгдөх вэ? гэж дэвшүүлсэн асуудлаа та бүхэнд хариулъя. Та сэтгэлгээгээ яаж өөрчлөх вэ гэвэл:  Өөрийнхөө сэтгэлийг бусдын сайн сайханд зориулахыг хичээ  Орон нутгийнхаа хөгжил оруулж буй хувь нэмрээ цэгнэ. Өөрийнхөө чадлын хирээр хувь нэмрээ оруулъя гэж та сэтгэлгээгээ өөрчил.  Бүтээлчээр сэтгэж, саналаа зохих түвшинд хэлж бай.  Хүрээлэн байгаа орчны, үйл явдлыг байнга өөдрөгөөр харж, сайн сайхнаар бодож оролцож бай  Хүмүүстэй хамтран ажиллаж, тэднээс дэмжлэг авч, мөн дэмжлэг үзүүлж бай  Ирээдүйгээ өөдрөг сайхнаар төсөөлж түүнийхээ төлөө тэмц  Өөрийн боломжоо бүрэн дайчилж суралц, насан туршдаа шүү. Ийм тохиолдолд бидний сэтгэлгээ байнга өөрчлөгдөх болно. Төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөөх “Бүтээлч хүмүүн” олширч сэтгэлгээгээ бүрэн өөрчилж, хамтдаа хөгжих боломж бий болох болтугай. Ч. Мөнх-Эрдэнэ Эсээний төлөвлөгөө Төлөвлөгөө нь хэмжээ дараалал, агуулгыг тодорхойлдог учир зайлшгүй хэрэгтэй. Эсээний төлөвлөгөөг товч, дэлгэрэнгүй 2 янзаар хийж болно. Агуулгыг нарийвчлан тусгасан олон асуулттай. Гарчигтай төлөвлөгөөг дэлгэрэнгүй төлөвлөгөө гэнэ. Хэмжээ багтаамжийг төлөвлөгөөнөөс харж болно. Төлөвлөгөө зохиох нь дараах ач холбогдолтой.  Эссэний бүтэц, агуулга, зохиомжийг тодорхойлно.  Эссэд өгүүлэх дэс дарааллыг тогтооно.  Хэсэг бүлгээр нь бодож боловсруулахад хэрэгтэй  Холбогдох хэрэглэгдэхүүн, мэдээллийг хэсэг бүрт хуваарилахад тустай Бэлэн эссэг уншаад ийм төлөвлөгөөгөөр бичсэн байж магадгүй гэсэн таамаглах дасгал хийх нь эссэ бичиж сурахад нэн тустай. Жишээлбэл: С.Бараанасангийн “Ган ширээнэ” эссэг уншаад дараах төлөвлөгөөгөөр бичсэн гэж таамаглалаа. Үүнд:  Итгэл үнэмшилгүй байсан ч зэмлэхгүй  Хялбар биш нүс эр ажил үйлсийн эхлэл  Архангай- Шандуны хамтын ажиллагаа “Ган ширээнэ” эсээг уншаад та нар дээрх төлөвлөгөөгөөр бичигдсэн хэмээх таамаглалыг мэргэн оюундаа шүүмжлээрэй.
  • 6. Ган ширээнэ /Эсээ/ Газар таваглах гал үлээх хоёроос бусад нь наадах чинь....худлаа шүү” хэмээн дэгс эрийн хуурмаг чанарыг цэгнэдэг. Тэгвэл бид Архангайд ган ширээнэ гэвэл та бүхэн үнэмших үү, үгүй юу? Үнэмшихгүй байлаа гэхэд уншигч таныг зэмлэхгүй. Яагаад гэвэл ган шрээнэ гэдэг... шүдэнз зураад гал түлэхтэй дүйцэх тийм аахар шаахар шалдир балдир үйлс бус! Энгүүнээр хэлэхэд энэ нь хүнд үйлдвэрийн элемент. Дулааных нь температурыг авч үзвэл манайдаа л нарны хэлтэрхий...! ган ширээнэ гэдэг ... плитканы илчинд тугалга хайлуулаад хүүхэд ширэглэхтэй адилгүй... Идэр ес ид тачигнаж, жавар хургасан өдрүүдэд уурын зуухны дүрэлзсэн улаан ам ган ширээхийн зөвхөн нэг ноцоолттой чучил нь. Алах дөшний өдий төдий давтамж, тэр л халуун харшаанд сая дөнгөж уярч дэвтэгчээн аядах ган болд төмрийг гол шиг урсгана гэдэг үлгэрийн юм шиг атлаа Архангайн маргаашийг тольдох үнэний дүр. 2006 онд манай аймаг ирээдүйдээ итгэх...“Гадагшаа харсан бодлого”-оор зөвхөн одоогийнх шигээ төмрийн хүдэр олворлоод зогсохгүй бас ган хайлуулж ширээх нь байна. Зайсан толгойн хөшөөн дээр “Энд Монгол Зөвлөлтийн найрамдлыг тэнгэрт нартай хамт, газарт галтай цуг дархлав” хэмээн тодоос тод зурайж байдаг билээ. Мэдээж ган ширээхэд бид дангаараа хоншоордохгүй нь тодорхой. Нэгэнт ганцаараа хоншоордохгүй учир энд Монгол- Хятадын, Архангай- Шандуны ган ширээх хамтын үйлсийг цогцлоож, ёстой л тэнгэрт нартай хамт, газарт галтай цуг, тэгэх тусмаа гангаар дархлах болно. С.Бараанасан Эсэег бичихдээ дараах үе шатаар бичих нь оновчтой байдаг: Эсээг бичиж сурах үе шат Бичиж сурахын тулд суралцах үе шатыг дамжиж, холбогдох ишлэлийг зөв сонгох, шилдэг эсээ цээжлэх, түүний бүтцийг задлах, нэгтгэх, дүгнэх, уншсанаа ярих, үлгэр зүйр цэцэн үг, сургаал, оноч мэргэн үгс зэргийг цээжилбэл зохино. Эсээг бичихдээ дараах үе шатаар хийх нь оновчтой байдаг: • Сонгосон сэдвийн дагуу төлөвлөгөө гаргаж, холбогдох ном, сэтгүүл, өгүүлэл, тоо мэдээллийг цуглуулах • Уншлага, судалгааны үе шат • Эсээг бичих бүтцийн төлөвлөгөөг гаргах • Эшлэлүүдээ бэлтгэх • Сэдвийнхээ гол утга санааг тодорхойлох (Thesis statement) • Төлөвлөгөөгөө эцэслэх
  • 7. • Эсээгээ бичих үе шат • Засвар өөрчлөлт хийж эцэслэх Бичих ажлаа эхний хувилбараар хийгээд, дахин нягталж шалгасны эцэст эцсийн хувилбараа боловсруулах нь зүйтэй. Эсээний бүтэц Эсээний зохиомж нь эхлэл хэсэг, үндсэн хэсэг, төгсгөл хэсэг гэсэн дараалалтай бөгөөд хэсэг тус бүрийн хэмжээ харьцаа адилгүй, чөлөөтэй сэтгэх, өгүүлж буй зүйлийн давуу, сул тал, тэдгээрийг нотлох үгүйсгэх, бие даасан бүтээлч сэтгэлгээ дэвшүүлэх, түүнийгээ батлах, дүгнэх зэргийг илэрхийлнэ. Эсээний бүрэлдэхүүнд орсон хэсэг бүлгүүдийн харьцааг бүтэц гэнэ. Эсээний бүтэц:  Мэдлэг  Бие даасан бүтээлч сэтгэлгээ  Үндэслэн тайлбарлах/нотлох, няцаах/  Хэл найруулга Мэдлэг гэдэг нь тухайн сэдвийн агуулгын хүрээг тодорхойлох, бүрэн дүүрэн илэрхийлэх, мэдээллийн багтаамж нь өргөн дэлгэр байх ухагдахуун юм. Мэдлэг мэдээлэлд тавигдах шаардлага:  Шинэ мэдээлэлтэй байх  Цаг хугацаа хөгжлийн чиг хандлагад тулгуурласан байх  Тухайн агуулгын нэр томьёо, ухагдахуун, онолыг бүрэн илэрхийлсэн байх Эсээний бүтцийн хэсэг, бүлгийн байрыг дэс дараа гэнэ. Дэс дарааллын учир холбогдолгүй эсээ зохиол гэж байдаггүй. Эсээ зохиоход тогтсон дэс дарааллыг нарийн баримтлах учиртай. Аливаа эсээ зохиолын дараалал нь доорх гурван хэсэгтэй байна. Эсээний эхлэл, үндсэн хэсэг, төгсгөл хэсэг, дүгнэлтийн хэмжээ адилгүй бөгөөд чөлөөтэй сэтгэж бичнэ. Бичих сэдвийн талаарх нийгмийн хөгжлийн чиг хандлага, цаг хугацаа болон хэрэгцээний өөрчлөлтөд тулгуурлана. Бүтээлч сэтгэлгээний эхлэл нь таны анзаарч сэтгэсэн мэдлэг, мэдээлэл юм. Мэдлэг мэдээлэл нь тухайн сэдвийнхээ агуулгын хүрээг тодорхойлох багтаамжтай, шинэлэг байх шаардлагатай. Бичих сэдвийн агуулгаас хамаарч зүйрлэл, адилтгал, төсөөлөл, хэлц үг, зүйр цэцэн үг, онч мэргэн үг, гадаад, шинэ, мэргэжлийн үг хэллэг, нэр томьёо, дэвшүүлсэн асуудал, түүний баримт нотолгоо, үгүйсгэл нь танин мэдүүлэх, эргэцүүлэн бодох, өөрийн гэсэн дүгнэлт хийх боломжтой байна.
  • 8. Нотолгоо гэдэг нь аливаа асуудлын талаарх үнэлэмж, өөрийн үзэл бодол, сэтгэлгээ үнэн зөв, хамгийн чухал гэдгийг хөдлөшгүй баримтаар нотлон гаргахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл эерэг сэтгэлгээг батална гэсэн үг. Үгүйсгэл гэдэг нь аливаа асуудлын талаарх өөрийн үзэл бодол сэтгэлгээнд сөрөг байр сууринаас үнэлэмж гарган, сөрөг сэтгэлгээг баримтаар батлахыг хэлнэ. Удиртгал хэсэгтээ, Амьдралд бодтоор байгаа тэр болгоныг авч үздэггүй, энгийн мэт санагдах мэдлэг, баримт, мэдээлэл, бусад зүйлсээс сэдэл авч бүтээлчээр сэтгэж, дэвшүүлсэн асуудлаа сонирхол татахуйцаар илэрхийлнэ. Эсээнд хөндөж буй асуудлын талаар, гол анхаарал хандуулах зүйлийн талаар бичих хэрэгтэй. 1-2 өгүүлбэрт багтаан эсээнийхээ зорилгыг танилцуулах, энэ ажлынхаа төлөвлөгөөг 5 хүртэл өгүүлбэрт багтаан гаргаж өгөх, бүлэг, хэсэг хоорондын уялдааг тайлбарлаж бичих зэрэг нь удиртгал хэсгийн дотор багтана. Үндсэн хэсэг нь: Дэвшүүлсэн асуудал, амьдрал ахуй, шинжлэх ухааны практикт хэрхэн нэвтэрсэн, түүний онол арга зүйн судалгаа, нотолгоо баримт, ишлэл, үгүйсгэл бодтой байхаар гаргана. Доорх үе шатаар бичнэ. 1. Гол өгүүлбэр 2. Нотолгооны хэсэгт шилжих 3. Баримт, нотолгоог гаргах 4. Баримт, нотолгоог тайлбарлах, 5. Товч дүгнэлт 6. Дараагийн хэсэг бүлэгт шилжих холбоос гэсэн дарааллыг багтаана. Гол өгүүлбэр нь тухайн параграф хэсгийн анхаарал хандуулах зүйлийг илэрхийлнэ. 2-4 дэх үе шатууд нь тухайн хэсэг олон дахин давтагдаж болно. Өөр өөр жишээ, нотолгоо гаргаж тайлбарлах үед хэд ч давтагдах болно. Дүгнэлт хэсэгт чухам юуны тухай бичсэнээ нэгтгэн гаргана. Төлөвлөгөөнд туссан зорилтоо хэрхэн гүйцэлдүүлсэн талаар дурьдах нь зүйтэй. Тэгээд анхны гаргаж байсан анхаарах гол асуудалтайгаа эргэж холбосноор төгсгөвөл хамгийн зохимжтой байдаг. Эсээ бичих явцад эшлэл, зүүлтийг оновчтой зөв хэрэглэнэ. Бусдын бүтээлээс авч ашигласан санаа, тодорхойлолтуудын эх үүсвэрийг заавал тодотгоно. Бусдын бүтээлийн үр дүн, санааг нэгтгэн тайлбарлаж байгаа бол зохиогчийн нэр болгоныг бичнэ. Эшлэл (бусдын бүтээлээс бүтэн өгүүлбэрээр авч ашиглаж байгаа тохиолдолд хэрэглэх ба энэ нь 40 үгээс хэтрэхгүй байна) хийж байгаа тохиолдолд тухайн өгүүлбэрийг хашилтанд хийнэ. Эх үүсвэрт зохиогчийн нэр, оныг дурьдахаас гадна хуудасны
  • 9. дугаарыг заавал тэмдэглэнэ. Ийнхүү эсэе дотор дурьдсан материалыг дараа нь ашигласан материалын жагсаалтад дэлгэрэнгүй байдлаар заавал оруулна. Эсээний үндсэн хэсгийн үйл явдал нь нэг нь нөгөөгөөсөө үүдэн учир шалтгааны хэлхээнд холбогдон бүтнэ. Эсээний хэсэг бүрийн хэмжээ адилхан байх албагүй. Эсээ болгонд дээрх гурван дэс дараалал заавал байх албагүй. Заримдаа эсээн аль нэг хэсэг байхгүй байж болно. Тухайлбал: Лодонгийн Түдэв “Усны дууль” эсээгээ олон улсаас гол усанд буруу хандсанг баримтаар төгсгөж, XX зуунд гол усаар олон улс оролдсоны лай ланчгийг XXI зуунд эдэлж байна гэсэн дүгнэлтийн санааг эсээн гол хэсэгт шигтгэсэн байна. Тухайн эсээний гол утга санааг гаргах гэж сэдэл дэвшүүлсэн санааг эсээн сэдэв гэдэг. Сэдэв нь эсээний гарчиг ба нэртэй тохирох ч бий эс тохирох ч бий. Утга санаа нь өргөн дэлгэр, товч байх нь зориулалтаас хамаарна. Аливаа эсээний утга, агуулга нь харьцангуй байна. Энэ нь том хэмжээний эсээд олон санааг гаргасан, асуудал дэвшүүлсэн, сул давуу талыг баталсан, үгүйсгэсэн, цогц шинжтэй байхад бичил эсээд 1-2 мэдээллийг илэрхийлсэн байх жишээтэй. Ямар ч эсээг аль болохоор товч өгүүлэмжтэй, утга сайтай байхыг чухалчлах нь зохиох ур чадварын хэмжүүр болно. Эсээн доторх гол ба гол бус зүйлийн харьцааг тохируулах нь чухал. Үүний тулд онц ач холбогдолгүй зүйлийг оруулахгүй, гол агуулга нь зонхилсон, нэмж дэлгэрүүлсэн утга нь зайлшгүй үүрэг холбогдолтойгоор сонговол зохино. 4. Ашигласан материалын жагсаалтад /ном зүй/ тавигдах шаардлага Эсээ бичихэд ашигласан бүх материалуудыг ашигласан материалын жагсаалтад оруулсан байна. Эсээ 10-аас доошгүй материал ашигласан байна. Үүнээс 4-өөс олонгүй нь сурах бичиг байж болно. Ашигласан материалын жагсаалтыг үсгийн дарааллын дагуу оруулна. Зохиогчийн нэр, он, материалын гарчиг, эх үүсвэр гэсэн дараалалтай байна. Тухайлбал, Ном 1. Зохиогчийн нэр (зохиогч, редактор, орчуулагч, байгууллага) 2. Хэвлэгдсэн он 3. Бүтээлийн нэр, хэрвээ байгаа бол дэд гарчиг (italic эсвэл underlined) 4. Хэвлэлтийн дугаар 5. Хэвлэлийн газрын нэр 6. Хэвлэлийн газрын байршил 7. Хуудасны дугаар (шаардлагатай бол) Өгүүллэг
  • 10. 1. Өгүүллэгийг зохиогчийн нэр 2. Хэвлэгдсэн он 3. Өгүүллэгийн нэр (тодорхойлох хашилтанд) 4. Сэтгүүлийн нэр (italic эсвэл underlined) 5. Сэтгүүлийн дугаар 6. Хэсгийн дугаар 7. Хуудасны дугаар Электрон эх үүсвэр 1. Зохиогчийн нэр 2. Хэвлэгдсэн он 3. Материалын нэр 4. Хэвлэлийн газар буюу байгууллагын нэр 5. Интернет дэх нэр буюу сайтын хаяг, холбоос (шаардлагатай бол) НАЙРУУЛГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА Өөрийн бичсэн эсээний алдааг засах дахин бичиж сайжруулах замаар зохион бичиж сурна. Бичсэн эхдээ шинжилгээ хийж, алдааг засахдаа найруулгад тавигдах шаардлагыг баримтална. Ямар ч эсээнд хамаарч чадах түгээмэл нөхцлийг найруулгын шаардлага гэнэ. Эхийн (эсээн) найруулгад дараах 3 шаардлага тавигдана. Үүнд: 1. Утга төгөлдөр хослол бүхий үг хэллэгийг онож сонгох 2. Хэлний зүйгээр зөв хэлбэржиж тэгш хэмтэй, утгатай байх 3. Учир зүйгээр зөв нөхцөлдсөн гүн утгатай байх 4. Сэтгэлд зохистой зорьсон санаатай байх ЭСЭЭД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ Нэг өгүүлбэрээс эхлээд бүхэл бүтэн эсээн доторх үг бүр чухал үүрэгтэй байдгийг нягталж сурахын тулд өөрийнхөө бичсэндээ дараах хэлбэрийн алдаа байгаа эсэхийг шинжилнэ. Үүнд:  Үг бүтээвэр бүрийг онож сонгоогүй  Нуршсан үг хэллэгтэй эсэх  Нөгөө салаа утгаар ухаарах эсэх  Найруулгад үүрэггүй, этгээд бүдүүлэг, албархаг, идэвхгүй үг хэллэгтэй эсэх  Дэл сул үг олноор байгаа эсэх  Учир шалтгаанд алдаа буй эсэх  Төлөвлөлтийн алдаатай эсэх  Сэдвийн хүрээнд хамааралгүй агуулгатай эсэх  Өгүүлбэр, өгүүлэхүүний 1 хэлбэр ойрхон давтсан эсэх  Өгүүлбэрийн гишүүдийн үг, хэллэг орхисон эсэх Сайн эсээ зохиож сурахад үгийн баялаг хэрэгтэй. Үгийн баялагаа нэмэгдүүлэх зорилгоор эсээ унших, цээжлэх, уншсандаа шинжилгээ хийх, үргэлжлүүлэн зохиох, дэлгэрүүлэх, зүйр үг, мэргэн сургаал үгсийг тогтоох, тэдгээрийг ойролцоо утгатай
  • 11. үгсээр орлуулан зохиох, ишлэлийг зөв сонгох, найруулан бичих дасгал хийвэл үр дүнтэй. Жишээлбэл: Сиймхий ч гэсэн гэр минь Сэгсгэр ч гэсэн эх минь гэдгийн сиймхий, сэгсгэр гэдэг үгсийг ноорхой, навсгар гэдэг үгээр солиод Ноорхой ч гэсэн сууц минь Навсгар ч гэсэн ачит эх минь гэж дуурайж зохиож болох юм. Аавын бийд хүнтэй танилц Агтны бийд газар үз гэхийг Ээжийн бийд эрдэм сур Эдийн бийд эмжиж сур... гэх мэт. Үгс хоорондоо холбогдох нарийн тогтолцоотой юм. Жинхэнэ нэр жинхэнэ нэртэйгээ харьяалахын тийн ялгалаар, жинхэнэ нэр үйл үгтэй заах, өгөх орших, үйлдэх, чиглэх, хамтрахын тийн ялгалаар тус тус холбогддог болохыг анхаарах шаардлагатай. Эсээг учир зүйгээр зөв нөхцөлдүүлэхийн тулд үг өгүүлбэрийн дэс дарааг зөв байрлуулан зохиож, утга санааг ойлгомжтой илэрхийлэхэд анхаарах асуудлууд бий. Үүнд:  Юмс үзэгдлийг жишиж харьцуулж, шууд ба шууд бус хамаарлыг нэгтгэн дүгнэх  Бодот байдал, амьдрал, нийгмийн хэрэгцээ, цаг хугацааны өөрчлөлттэй зөрчилдөж байгаа анзаарагдахгүй асуудлыг олж харах  Юмс үзэгдлийн зөрчлийг шийдвэрлэх арга ухааныг шинжлэх ухааны үндэстэй бүтээлчээр сэтгэх  Юмс үзэгдлийн мөн чанар, зүй тогтлоос ургуулан бүтээлчээр сэтгэх  Учир шалтгааны өгүүлэл унших  Учир шалтгааны алдаатай үг хэллэгт шүүмжлэлтэй хандах, засах Жишээлбэл: Нар гарч үүр цайв. Үүр цайсны дараа нар гардаг учир энэ өгүүлбэр учир шалтгааны алдаатай болжээ. Үгийн олон утгыг ялгаж сурах шаардлагатай. Үүнд:  Бодот утга.........................................................  Ойролцоо утга..................................................  Эсрэг утга.........................................................  Салаа утга........................................................  Тохиолдмол утга..............................................  Зүйлчилсэн утга................................................  Бэлгэдлийн утга................................................  Найруулгын утга...............................................  Шууд утга...........................................................  Шууд бус утга..................................................... Дээрх утга тус бүр дээр жишээ гарган бичээрэй. ЭСЭЭГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР Эссэ нь суралцагчдаас нэлээд өндөр ур чадвар шаарддаг. Сурагчдын бичсэн эсээгээр мэдлэгийн цар хүрээг дүгнэх боломжтой. Эсээг үнэлэх 3 шалгуур байна. 1. Тодорхой ойлгомжтой байх 2. Агуулга цэгцтэй байх 3. Шүүмжлэлтэй хандсан байх
  • 12. 4. Уг сэдэв санаа нь хөгжүүлсэн байх Дээрх 3 шалгуурыг дараах байдлаар нарийвчлан үзэж ерөнхий оноог өгнө. 1. Тодорхой ойлгомжтой байдал А. Оршил хэсэгт: Эсээнд гаргах гэж буй гол санааг гаргаж чадаж уу үгүй юу гэдэг асуудлыг анхаарна. Өөрөөр хэлбэл зорилгыг сайн тусгаж өгөх хэрэгтэй. Б. Бүтэц, зохиомж: Цогцолбор/догол мөр/ тус бүрийн утгын нэгдмэл, логик дэс дараалал ямар байгааг авч үзнэ. Тухайн асуудлыг янз бүрийн шинжлэх ухаантай холбохын зэрэгцээ хүмүүнлэгийн ухааны баримталдаг чиг хандлагын үүднээс сайн тайлбарласан эсэхийг харна. В. Хэл найруулга: Уран өгүүлэх чадвар аль хэсэгт илрэв?, асуудлыг бичих явцад уран дүрслэл, халилыг оновчтой газар шигтгэсэн эсэхэд анхаарна. Өгүүлбэрүүдийн төгсгөлийн хувиргалт, өөрчлөлтийг сайн ашиглах нь найруулгын гол судас юм. 2. Агуулга. 2 хэсгээр үнэлнэ. А. Мэдлэгийн асуудалд тулгуурласан байдал: бичиж буй зүйлийнхээ тухай хэр зэрэг мэдлэгтэй байна вэ гэдэг асуудал юм. Уг асуудлыг тайлбарлахдаа оновчтой жишээ татсан бол сайн. Б. Гол санааг тусгасан байдал: гол санаагаа гаргахдаа ишлэл үг, жишээг чадамгай ашиглах нь эсээний чанарыг сайжруулдаг. Ишлэл нь оновчтой, жишээ нь нотолгоотой байвал асуудал тусгалаа тод олно. 3. Шүүмжлэлтэй хандсан санааг 2 хэсгээр үнэлнэ. А. Гол санаануудыг гаргаж, хооронд нь сөргүүлж тавьсан байдал: бичиж буй асуудлын талаар өөрийн тайлбар, шинжлэх ухааны нотлол тайлбартай харьцуулж үзэх хэрэгтэй юм. Б. Хувийн бодол санаагаа тусган, асуудлын талаарх эргэцүүллээ дэвшүүлж, дүгнэж байна гэсэн үг. Хувийн санаа оноо нь асуудал дэвшүүлж, тухайн зүйлд шүүмжлэлтэй хандсан байна. Дараах эсээ нэлээд өндөр түвшинд бичигдсэн бөгөөд түүнд хэрхэн үнэлгээ өгсөн талаар эсээг уншаад танилцаарай. Юуг сайн тайлбар гэх вэ? /эсээ/ Хэрэв мэдлэгийн бүх салбар бие биетэйгээ гайхалтай уялдан зохицож хүмүүсийн сэтгэх бодох нь адилхан байсан бол “Юуг сайн тайлбар гэх вэ?” гэсэн асуултанд энгийн хялбар тайлбар өгч болохсон. Гэвч мэдээж бодот байдал ийм биш тул асуудлыг улам төвөгтэй болгохгүй хэлэлцэх асуудлаа тодорхой хүрээнд хязгаарлаж, ялангуяа дээрх асуултанд ерөнхий хариулт өгөх нь зөв юм. Гэхдээ энэ найдлага батлагдаагүй зүйлийг үнэн гэж хүлээж авахад хүргэх талтай. Учир ийм ерөнхийлсөн хариулт, сайн тайлбар гэж юуг хэлдгийг бүрэн илэрхийлэхгүй байж болно. Эмч хүн маш хүнд өвчтөндөө биеийнх нь байдлын талаар хэлж тайлбарлах шаардлагатай бол үнэний нэгээс илүү хувилбар байж болох буюу эмчийн сайн гэж тооцож байгаа тайлбар өвчтөний санаанд хүрэхгүй байх тохиолдол бий. Үнэндээ алтан “Алтан хэмжүүр” үүнийг зөвхөн багцаалж л гаргана. Эмчийн үнэн гэж тооцож буй үнэн, эмчийн өвчтөнд хэлсэн үнэн, өвчтөний зүгээс хүлээж авахыг хүсч, зөв гэж үзсэн үнэн” зэрэг болно. Үнэний эдгээр хувилбарууд бүгд өөрийн утга, үнэ цэнэтэй ч мөн чанарын хувьд бие биеэсээ ялгаатай. Үнэнийг хүлээн авагч талуудын чиг хандлага ялгаатайгаа гадна хүмүүнлэгийн салбар ухаан болон шинжлэхухаануудыг
  • 13. холбох арга барил, баримтлах шалгуурын хувьд үндсэн хэд хэдэн ялгаа бий. Мэдлэгийн эдгээр 2 том салбарт баримталдаг үнэн, тайлбар хоёрын хоорондын харьцааг авч үзсэнээр бид ерөнхий зүйлийг нь олж харж, үүнийг цааш гүнзгийрүүлэх өргөн дэлгэр утгаар авч үзэж болох юм. Юуг сайн тайлбар гэх вэ? гэдэг асуудал мэдлэгийн энэ 2 том салбарт ялгаатай байна. Ялангуяа нэг талаас шинжлэх ухааны мэдлэгийг хүлээн авагчийн гүнзгийрүүлэн бодох сэтгэлгээний түвшин, нөгөө талаас хүмүүнлэгийн ухаанд суралцагчийн баримталдаг үнэ цэнийн тогтолцооны хувьд ихээхэн ялгаатай. Шинжлэх ухаанд тайлбар гэдэг чухал үүрэгтэй байдаг. Учир нь тодорхой хэмжээгээр баримт нотолгоо гэх мэт үнэний “алтан хэмжээс”-тэй тохирч, таарч байна. Гэвч урлаг, хүмүүнлэгийн ухаанд ийм дүрэм журам, тоо баримт нь тийм ч тодорхой бус, заримдаа бүр огт байхгүй байх нь я бий. Иймэрхүү ялгаатай байдал, хүмүүнлэгийн ухааны дотор ч байдаг. Тухайлбал: философид хүлээн зөвшөөрөгддөг сайн тайлбарын шалгуур, уран зохиолын сайн тайлбарын шалгуур байж чадахгүй байх нь элбэг. Ерөнхийдөө сайн тайлбар гэдэг нь дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч, урьдчилан таамагласан зүйлийн элементийг агуулдаг байх учиртай. Энэ тайлбар нь юмсын учрыг тайлах гэсэн бидний төрөлхийн сониуч зан эргэн тойрондоо болж байгаа үзэгдэл, үйл явдлыг ойлгох, мөн нийгэмд эзэлж буй байр сууриа тодорхойлох гэсэн бидний хэрэгцээг хангадаг байх ёстой. Шинжлэх ухаан нь ертөнц дахь хүмүүний байр суурийг баталгаажуулахын тулд урт замыг туулсаар ирсэн. Энэ санааг нобелийн шагналт физикч Ричард Фэйнман маш урнаар: Ертөнцийг бүрдүүлж буй хөдөлгөөнт зүйлсийн ээдрээт урсгалыг бурхдын тоглож буй агуу их шатрын тоглоомтой зүйрлэж болох бөгөөд бид бол тоглоомыг ажиглагчид юм. Бид тоглогчдын дүрэм журмын алийг нь ч мэдэхгүй, бидний хийж болох ганц зүйл бол зөвхөн тоглолтыг ажиглах явдал. Мэдээж удаан хугацаанд ажиглах тусам бид дүрэм, журмыг нь ойлгож болох юм. Тэр дүрэм журмыг нь мэдэх юм бол “бид ертөнцийг ойлгож байна гэж бодож болно” хэмээн илэрхийлсэн байна. Тэдгээр дүрэм журмыг танин мэдэх явдал нь туршлага ур чадвар, мэдлэгийн төвшнөөс шалтгаалж янз бүр байна. Жишээ нь шатрыг дээд зиндаанд тоглодог бурхан шатрыг сонирхогчийн хэмжээнд тоглодог хүнтэй тогловол огтхон ч сонирхолтой санагдахгүй. Үүнтэй яг адилаар Ричард Фэйнманд хангалтгүй санагдах бөгөөд түүний хувьд энэ нь хангалттай сайн тайлбар биш юм. Шинжлэх ухааны ертөнцөд мэдлэгийн тухай салбар ойлголт хэр зэрэг гүнзгий байна, төдийчинээ сайн тайлбар шаардана. Өөрөөр хэлбэл “үнэний алтан хэмжүүр” илүү ойртоно гэсэн үг. Ийм эрхүү чиг хандлага хүмүүнлэгийн ухаан зэрэг мэдлэгийн салбарт ийм тодорхой үзэгддэггүй нь эдгээр салбарт “сайн тайлбар” байх нь хувь хүн, түүний онцлогоос ихээхэн шалтгаалдагтай холбоотой. Мэдлэг олж авч түүнийгээ хэрэглэх гэсэн хүмүүний эрмэлзлэл байдагчлан бүтээж улмаар хүрээлэн буй ертөнцөө ойлгох гэсэн бидний хүсэл ч мөн асар тэмүүлэлтэй байсан. Тиймээс ч бидний урлаг, хүмүүнлэгийн ухаан гэж нэрлэдэг бүх зүйл бидний хүсэл эрмэлзлээс урган гарч энэ нь биелэгдэж үнэ цэнэтэй болсон юм гэж ярьдаг. Урлаг, хүмүүнлэгийн ухааны салбарт “сайн тайлбар” гэдгээр нийтээрээ баримталж болох дүрэм, хэрэглээг ойлгодог. ................