Diese Präsentation wurde erfolgreich gemeldet.
Wir verwenden Ihre LinkedIn Profilangaben und Informationen zu Ihren Aktivitäten, um Anzeigen zu personalisieren und Ihnen relevantere Inhalte anzuzeigen. Sie können Ihre Anzeigeneinstellungen jederzeit ändern.

гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа

4.660 Aufrufe

Veröffentlicht am

  • Dating direct: ❤❤❤ http://bit.ly/2ZDZFYj ❤❤❤
       Antworten 
    Sind Sie sicher, dass Sie …  Ja  Nein
    Ihre Nachricht erscheint hier
  • Dating for everyone is here: ❤❤❤ http://bit.ly/2ZDZFYj ❤❤❤
       Antworten 
    Sind Sie sicher, dass Sie …  Ja  Nein
    Ihre Nachricht erscheint hier
  • Gehören Sie zu den Ersten, denen das gefällt!

гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа

  1. 1. ГЭРЭЭР ҮЗҮҮЛЭХ СУВИЛАХУЙН ТУСЛАМЖИЙН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛСОН СУДАЛГАА Оюунцэцэг.Д1 , Мөнхсувд.Я2 , Учрал.Ц3 , Мягмар.Ө4 1 АШУҮИС-ийн Дархан-Уул АУС Судалгааны ажлын үндэслэл Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээний хэрэгцээ дэлхийн улс орон бүрд жилээс жилд улам өсөн нэмэгдэж байна. “Гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ гэдэг нь гамшигт нэрвэгдсэн болон архаг, хурц өвчтэй бүх насны хүмүүст гэрийн орчинд хэрэгцээтэй, шаардлагатай байгаа эмчилгээ, асаргаа сувилгаа үзүүлэх мэргэжлийн цогц үйл ажиллагаа” хэмээн АНУ–ын Гэрийн Сувилахуйн Үндэсний Нийгэмлэгээс тодорхойлсон1 . Гэрээр үзүүлэх эрүүл мэндийн тусламж нь тухайн үйлчлүүлэгчийн болон гэр бүлийн гишүүдийн хяналтанд хийгддэг бөгөөд архаг, хүнд өвчтэй хүмүүс өөрийн гэртээ, өөрийн дассан орчинд, хүссэн үйлчилгээгээ авч байгаагаараа давуу талтай байдаг1 . Олон улсын жишгээс харахад гэрээр үзүүлэх эрүүл мэндийн тусламж нь багийн зохион байгуулалттай, эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, сэргээн засалч, хэл засалч, нийгмийн ажилтан гэсэн мэргэжлийн хүмүүс баг болон ажилладаг байна. Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2004 оны 136 тоот тушаалд “гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийг өрхийн сувилагч үзүүлнэ”2 гэж заасан хэдий ч өрхийн сувилагчийн ажлын ачаалал болон тухайн хүний ажилдаа хандах хандлагаас хамааран архаг хүнд өвчтэй, хэвтрийн, бусдын асаргаа сувилгаа зайлшгүй шаардлагатай хүмүүст үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ хангалтгүй, хэвтрийн хүнд өвчтэй хүмүүсийг гэр бүлийн гишүүд нь өөрсдийн боломжоор асран сувилж, мэргэжлийн тусламж үйлчилгээ дутагдсаар байна. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 12 сарын 13-ны өдрийн 472 тоот тушаалаар батлагдсан “Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээний удирдамж”-ийн дагуу Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт “Гэрээр сувилахуйн тусламж үзүүлэх” багийг байгуулан, сувилагч нар үндсэн ажлынхаа хажуугаар хэвтрийн хүнд өвчтэй, сувилахуйн тусламж зайлшгүй шаардлагатай хүмүүст тусламж үзүүлж байгаа хэдий ч сувилахуйн тусламжийн хүртээмж хангалтгүй, үйлчлүүлэгчдийн
  2. 2. хэрэгцээг хангаж чадахгүй байна. Иймээс гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийг үр дүнтэй, хүртээмжтэй болгох зайлшгүй шаардлагатай байна. Судалгааны ажлын зорилго Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлж үнэлгээ өгөх Судалгааны ажлын зорилт 1. Гэрээр үзүүлж буй сувилахуйн тусламжийн төрөл, өнөөгийн байдалд үнэлгээ өгөх 2. Гэрээр сувилахуйн тусламж авах үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлох 3. “Гэрийн сувилахуйн тусламж” төслийн санал боловсруулах Судалгааны ажлын шинэлэг тал Дархан сумын хүн амын дунд гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлж, гэрээр үзүүлж байгаа сувилахуйн тусламжийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч байгаад судалгааны ажлын шинэлэг тал оршино. Судалгааны ажлын практик ач холбогдол Дархан сумын хүн амын дунд гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлж, гэрээр үзүүлж байгаа сувилахуйн тусламжийн өнөөгийн байдалд үнэлгээ өгсөнөөр хүн амын эрэлт хэрэгцээнд нийцсэн гэрийн сувилахуйн тусламжийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай төсөл боловсруулах, дэмжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын анхаарлыг хандуулах, хэвтрийн хүнд өвчтэй хүмүүст бодитой, үр дүнтэй сувилахуйн тусламж үзүүлэх боломжийг бий болгох төслийн санал дэвшүүлж байгаад судалгааны ажлын практик ач холбогдол оршино. Судалгааны ажлын материал, арга зүй Судалгааг баримт бичиг болон асуулгын аргаар 2015 оны 01 сараас 04 сар хүртэл хугацаанд явуулав. Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн сувилгааны албаны “Гэрийн сувилахуйн тайлан”, Дархан сумын 16 багийн хөгжлийн
  3. 3. бэрхшээлтэй иргэдийн бүртгэл, өрхийн эмнэлэгийн бүртгэл зэрэг баримт бичиг, нэгдсэн эмнэлэгийн гэрээр сувилахуйн тусламж үзүүлэх багт ажилласан 48 сувилагч мэргэжилтэн, өрхийн эмнэлэгийн бүртгэлээс гэрээр сувилахуйн тусламж авах зайлшгүй шаардлагатай 50 үйлчлүүлэгчийг түүвэрлэн авч асуулга судалгаанд хамрууллаа. Судалгааны үр дүнд SPSS 20.0 програм ашиглан боловсруулалт хийв. Баримт бичгийн хэсэгт: ⋅ Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн сувилгааны албаны “Гэрийн сувилахуйн тайлан”-д дүн шинжилгээ хийлээ. Гэрээр үзүүлсэн сувилахуйн тусламжийн төрөл, хугацаа, давтамж, гаргасан зардал, дүнг тооцож хувийг гаргав. ⋅ Дархан сумын 16 багийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүртгэлээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нас, хүйс, хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгааныг түүвэрлэн хувийг гаргав. Асуулгын хэсэгт: ⋅ Өрхийн эмнэлэгүүдээс гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж шаардлагатай үйлчлүүлэгчдийн нас, хүйс, өвчний оношийг түүвэрлэн авч гэрийн хаягаар 50 хүнээс шаардлагатай сувилахуйн тусламжийн төрөл, хүний асрамжинд орсон хугацаа болон асран хамгаалагчийн талаар асуумж авлаа. ⋅ Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн сувилгааны албаны “Гэрээр сувилахуйн тусламж үзүүлэх баг”-т ажилласан сувилагч нараас гэрээр сувилахуйн тусламж үзүүлэх үед гарч байсан бэрхшээл, хүндрэл, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг хангаж байсан эсэх, гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийг хөгжүүлэх талаарх санал гэсэн асуулга бүхий асуумжийн карт ашиглалаа. ⋅ Судалгааны ажлын үр дүн: Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчийн тушаалаар батлагдсан “НЭ-ийн Сувилахуйн албанаас гэрээр сувилахуйн тусламж үзүүлэх баг ажиллуулах журам”- ын дагуу 2014 оны 02 сарын 20, 21-ний өдрүүдэд тасаг нэгж бүр гэрийн сувилахуйн баг байгуулах хурлаа хийж нийт 15 баг тус бүр 3 гишүүнтэй байгуулагдан жилийн
  4. 4. туршид ажилласан байна. Сувилгааны багууд нэг үйлчлүүлэгчид дунджаар 2,17±5,51 удаагийн давтамжтайгаар 134 хүнд гэрээр очиж сувилахуйн тусламжийг үзүүлсэн бөгөөд 78,70% нь нэг хүнд 1 удаа сувилахуйн тусламж үзүүлсэн байна. Зураг 1. Гэрээр сувилахуйн тусламж үзүүлсэн давтамж Сувилгааны баг бүр мэргэшлийн чиглэлээрээ гэрээр очиж сувилахуйн тусламж үзүүлсэн бөгөөд хүүхдийн тасгийн сувилгааны баг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг болон гэрээр очиж 88 хүүхдэд сувилахуйн тусламж үзүүлсэн бол бусад багууд дараах насны бүлэгт хамрагдах хүмүүст сувилахуйн тусламж үзүүлсэн байна. Үүнд эрэгтэй 45,70%, эмэгтэй 54,30%, насны дундаж үзүүлэлт 56,5±18,9 байв. Гэрээр сувилахуйн тусламж авсан үйлчлүүлэгчдийн 36,90% нь ахмад настнууд байлаа. Зураг 2. Гэрээр сувилахуйн тусламж авсан үйлчлүүлэгчдийн насны үзүүлэлт Үйлчлүүлэгчдийн 58,60% нь харвалтын дараах саажилтын улмаас хэвтэрт орсон, 100% бусдын асаргаа сувилгаа шаардлагатай хүмүүс байлаа.
  5. 5. Зураг 3. Гэрээр сувилахуйн тусламж авсан үйлчлүүлэгчдийн өвчлөлийн үзүүлэлт Сувилахуйн багууд гэрээр сувилахуйн тусламж үзүүлэхдээ үйлчлүүлэгчдэд үнэлгээ өгч, сувилахуйн зарим оношийг тавьж, сувилахуйн төлөвлөгөө боловсруулж, тусламж үзүүлсэн байв. Гэрээр үзүүлсэн сувилахуйн тусламжийн 32,20% нь бүх төрлийн бариа засал байв. Зураг 4. Гэрээр үзүүлсэн сувилахуйн тусламжийн төрөл Гэрийн сувилахуйн тайланд 5 багийн гишүүд хувиасаа гаргаж үйл ажиллагаандаа зарцуулсан зардлаа тооцсон байгаа бөгөөд 332 950 төгрөгийн зардал гаргасан байна.
  6. 6. Зураг 5. Зардлын зарцуулалтын төрөл Дархан сумын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 3624 иргэн байдгаас 45,40±13,6 насны 52,7% нь эрэгтэй, 47,3% нь эмэгтэй байна. Зураг 6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өвчлөлийн үзүүлэлт Өрхийн эмнэлэгүүдийн бүртгэлээс авсан гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж шаардлагатай 50 үйлчлүүлэгчийн 58,0% эмэгтэй, 42,0% эрэгтэй, насны дундаж үзүүлэлт 60,38±22,35, 65-аас дээш насныхан 54,0%-ийг эзэлж байна. Зураг 7. Гэрээр сувилахуйн тусламж авах шаардлагатай үйлчлүүлэгчдийн
  7. 7. насны үзүүлэлт Үйлчлүүлэгчдийн 58,0% нь харвалтын дараах саажилттай, 20,0% нь гэмтлийн улмаас хэвтэрт орсон, 8,0% нь мэдрэлийн эмгэгтэй, 6,0% нь хавдартай, 4,0% нь насны доройтол болсон, 2,0% нь зүрх судасны эмгэг, 2,0% нь чихрийн шижингийн хүндрэлийн улмаас хөлөө тайруулсан байв. Зураг 8. Гэрээр сувилахуйн тусламж авах шаардлагатай үйлчлүүлэгчдийн өвчлөлийн байдал Үйлчлүүлэгчдийн бусдын асрамжинд орсон дундаж хугацаа 6,25±4,68 жил, 58,0% нь 1-5 жил, 42,0% нь 6-аас дээш жил бусдын асрамжинд байгаа, гэрээр сувилахуйн мэргэжлийн тусламж зайлшгүй шаардлагатай хүмүүс байлаа. Зураг 9. Үйлчлүүлэгчдийн бусдын асрамжинд орсон хугацаа /жилээр/ Гэрээр сувилахуйн тусламж авах шаардлагатай үйлчлүүлэгчдийг ар гэрийнхэн нь өөрсдийн боломжоор асарч сувилж байгаа бөгөөд 78,0% нь иллэг, бариа засал, 24,80% нь гэрээр тариа хийлгэх, 6,0% нь усанд оруулах, 8,0% нь бүх төрлийн сувилахуйн тусламж шаардлагатай гэсэн байв.
  8. 8. Зураг 10. Шаардлагатай сувилахуйн тусламжийн төрөл Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн багт ажилласан сувилагч нарын 33,30% нь ажлын хажуугаар гэрээр тусламж үзүүлэх цаг бага, 41,60% гэрийн сувилахуйн тусламж үзүүлэхэд хэрэглэх материал хангалтгүй, 66,60% гэрээр сувилахуйн тусламж үзүүлэхийн тулд хувиасаа мөнгө гаргаж материал хэрэгсэл авдаг тул хүндрэлтэй гэсэн байв. Зураг 11. Гэрээр сувилахуйн тусламж үзүүлэх үед сувилагч нарт гарч байсан хүндрэл, бэрхшээл Гэрийн сувилахуйн багт ажилласан сувилагч нарын 18,90% нь үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж чадсан, 81,40% нь ажлын хажуугаар давхар ажиллаж байгаа тул нэг хүнд тасралтгүй тусламж үзүүлж чаддаггүй, сард нэг удаа очиж үзүүлсэн тусламж үр дүн багатай, гэсэн хэдий ч 47,90% нь үйлчлүүлсэн хүн бүр сэтгэл ханамжтай байдаг гэж хариулсан байв. Зураг 12. Гэрээр үзүүлсэн сувилахуйн тусламжийн үр дүнг үнэлсэн сувилагчдын үнэлгээ
  9. 9. Сувилагч нарын 10,40% нь гэрээр сувилахуйн тусламж үзүүлэх ажлыг өрхийн сувилагч нар хийх хэрэгтэй, 57,30% нь сувилахуйн тусламжийг тасралтгүй үзүүлвэл үр дүнтэй, 32,30% нь гэрийн сувилахуйн төв байгуулах хэрэгтэй гэсэн санал дэвшүүлсэн байна. Зураг 13. Сувилагч нарын дэвшүүлсэн санал Дүгнэлт: 1. Сувилагч нар гэрээр олон төрлийн сувилахуйн тусламж үзүүлэх боломжтой хэдий ч үндсэн ажлынхаа хажуугаар давхар ажиллаж, сувилахуйн тусламж үзүүлэхэд шаардлагатай санхүүгийн боломжгүй (сувилагч нар хувиасаа мөнгө гаргадаг), нэг хүнд тасралтгүй сувилахуйн тусламж үзүүлж чаддаггүй тул үр дүн багатай байдаг нь гэрээр үзүүлж байгаа сувилахуйн тусламжийн чанар, хүртээмж хангалтгүй байгааг харуулж байна. 2. Гэрээр сувилахуйн тусламж авах шаардлагатай үйлчлүүлэгчид олон жил хүний асаргаанд орсон (6,25±4,68 жил), ахмад настай (60,38±22,35), харвалтын дараах саажилттай болон гэмтлийн улмаас хэвтэрт орсон (78,0%) байгаа нь гэрээр сувилахуйн цогц тусламж (гэрийн сувилахуйн мэргэшсэн баг) авах хэрэгцээтэйг харуулж байна. 3. “Гэрийн сувилахуйн тусламж” төслийн санал боловсруулах “Гэрийн сувилахуйн тусламж” төслийн товч танилцуулга Үзүүлэлт Төслийн тодорхойлолт 1 Төслийн нэр “Гэрийн сувилахуйн тусламж”
  10. 10. 2 Үйл ажиллагааны чиглэл Дархан сумын гэрээр сувилахуйн тусламж үзүүлэх шаардлагатай иргэдэд сувилахуйн бүх төрлийн (эмчлүүлэгчид үзлэг хийж үнэлгээ өгөх, сувилахуйн онош тавих, сувилгааны төлөвлөгөө боловсруулах, сувилахуйн тусламж үзүүлэх: амин үзүүлэлт хэмжих, хянах, холголт, цооролтоос сэргийлэх, бүх биеийн угаалга, өглөө, оройн угаалга, амны хөндийн угаалга, үс угаах, цэвэрлэх, бичил бургуй тавих, шээлгүүр тавих, давсаг угаах, иллэг, бариа хийх, хөдөлгөөн засал хийх, бумба, гич тавих, булчин тарилга, судсанд тарилга хийх, дуслаар шингэн юүлэх, арьсан дотор болон арьсан дор тарилга хийх, сэтгэл засал зэрэг) тусламжийг мэргэшсэн сувилагч нар багийн зохион байгуулалттайгаар үзүүлнэ. 3 Төсөл хэрэгжүүлэгчийн нэр 1. Д.Оюунцэцэг АШУҮИС–ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн Сувилахуйн тэнхимийн багш 2. Я.Мөнхсувд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасгийн ахлах сувилагч 3. Учрал Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн сэргээн засах эмчилгээний тасгийн ахлах сувилагч 4. Мягмар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дотрын тасгийн ахлах сувилагч Төслийн зорилго: Дархан сумын хэмжээнд гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж зайлшгүй шаардлагатай байгаа архаг, хүнд өвчтэй бүх насны хүмүүст гэрийн сувилахуйн цогц тусламж үйлчилгээ үзүүлэх чадамж бүхий “гэрийн сувилахуйн тусламжийн төв” байгуулах

×