Diese Präsentation wurde erfolgreich gemeldet.
Wir verwenden Ihre LinkedIn Profilangaben und Informationen zu Ihren Aktivitäten, um Anzeigen zu personalisieren und Ihnen relevantere Inhalte anzuzeigen. Sie können Ihre Anzeigeneinstellungen jederzeit ändern.

Сармисны нутагшуулсан сортуудын шинж чанарын харьцуулсан судалгаа

1.145 Aufrufe

Veröffentlicht am

Сармисны нутагшуулсан сортуудын шинж чанарын харьцуулсан судалгаа /Оюун.М/

Veröffentlicht in: Präsentationen & Vorträge
  • Als Erste(r) kommentieren

Сармисны нутагшуулсан сортуудын шинж чанарын харьцуулсан судалгаа

  1. 1. САРМИСНЫ НУТАГШУУЛСАН СОРТУУДЫН ШИНЖ ЧАНАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Оюун.М Ph.D, дэд профессор; Туяа.Б магистр 1, 2 – АШУҮИС, Дархан-Уул аймаг дахь АУС Сармисыг эрт дээр үеэс өвчнөөс сэргийлэх замаар амтлагч ногооболгон хэрэглэсээр ирсэн ба монгол оронд түүний тариалалт, селекцийн судалгаа хийгдсэн байдаг бөгөөд зөвхөн химийн найрлагыг судалжээ. Бусад орны эрдэмтэд сармисны шинж чанар, түүнд агуулагдах биологийн идэвхит бодисуудыг судалж, бие организмд үзүүлэх нөлөөллийг илрүүлж баталсан бөгөөд сармисны эфирийн тосны физик-химийн шинж чанар, түүний найрлага бүрэлдэхүүнүүдийг нарийвчлан судлаж, тэдгээрийн биологийн идэвхит нэгдлүүдийг нарийвчлан судалсан байна. Харин монгол нутгийн цаг уурын нөхцөлд нутагшуулан тарималжуулсан сармисны эфирийн тосны бүрэлдэхүүний судалгаа хийгдээгүй бөгөөд бид энэхүү судалгаа шинжилгээг хийж, сармисны антибактерийн шинж чанарыг тодорхойлохыг зорилоо. Судалгааны ажлын зорилго Өнөөгийн зах зээлд хэрэглэгдэж байгаа сармисны сортуудын биохимийн найрлага, түүний бактерийн эсрэг шинж чанартай биологийн идэвхит бодисуудыг судлахад оршино. Зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэв:  Монгол оронд нутагшсан сармисны сортуудын технохимийн шинж чанарыг тодорхойлох  Сармисны эфирийн тос(үнэрт бодис)-ыг ялган авах  Сармисны сортуудын эфирийн тосны бүрэлдэхүүнийг тодорхойлон антибактерийн шинж чанарыг харьцуулан дүгнэх I. САРМИСНЫ ҮНЭРТ БОДИС, ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН Сармис нь бактерицид шинж чанартай болохоор түүнийг олон улсад эмийн үйлдвэрлэлд өргөн ашигладаг байна.
  2. 2. Сармисны хумсыг жижиглэхэд дисульфидүүд үүсдэг ба энэ нь сармисны үнэрийг бүрдүүлэгч гол бодис юм. Тэдгээрийг химийн бүтцээр нь - сульфидүүд ба изотиоцианит гэж 2 хуваан үздэг. Энэ бүхний анхдагч нь аллиин юм. Аллиин-хүхэрт азотыг агуулсан нэгдэлюм. CH2=CH-CH2-S(=O)-CH2-CH(NH2)-COOH*1/2H2O Аллиин: Аллиинаас аллициныг гарган авдаг ба аллиин нь усанд амархан уусдаг, бактери устгах үйлчлэлгүй, маш тогтвортой бодис юм. Аллиин нь шинэ сармисанд бүх жингийн 0,3%-д агуулагддаг. Аллиин нь цэвэр байдлаараа талст бодис юм. Аллиназ ферментийн үйлчлэлээр булцууны эд эсэд оршин байгаа аллиин нь хурдан задардаг. Аллиины 2 молекулаас аллицины 1 молекул үүсдэг. Аллицин: Дэгдэмхий фитонцид бөгөөд маш хүчтэй антибактерийн ба антивирусын үйлчлэл үзүүлдэг. Аллицин нь диаллилсульфид, диаллилдисульфид, диаллилтрисульфидууд юм. Аллицин нь холбоот байдалд оршдог ба ферментүүдийн үйлчлэлээр задардаг. аллицин дитиин Бактерицидын үйлчлэл нь бактериудын уургийн (-SH) буюу сульфгидрилын бүлэг задрахад үндэслэгдэнэ. Нэрлэгээр аллицин нь задарч аллилдисульфид ба хүхрийн исэл (SO2)–ийг үүсгэдэг. Аллицин нь урвалд амархан ордог нэгдэл бөгөөд маш хурдан биологийн идэвхит бодисуудад хувирдаг. Ялангуяа аджоен (1-пропенилдисульфид)-ийг үүсгэдэг. Сармиснаас хандлагддаг идэвхт бодисуудын нэг нь аджоен юм. Аджоен нь сармисны булцуунд агуулагддаггүй, харин хандлагдах үеийн аллицины дүнд үүснэ. Эфирийн тосонд агуулагдах бодисуудын дунд дисульфидүүдийн гинж (1,2- дитиин; 1,3-дитиин)-үүд сармисны эфирийн тосонд илүү илэрдэг байна. Диаллилсульфид:
  3. 3. Энэнь сармисны үндсэн үнэрийг үзүүлдэг, өнгөгүй тослог шингэн юм. Спирт, эфир, СНСl3, ССl4-т сайн уусна, харин усанд уусахгүй. II. ТУРШИЛТ СУДАЛГААНЫ АЖИЛ, ҮР ДҮН Судалгааны ажлын материал болгож Сэлэнгэ аймгийн Мандал суманд тариалсан “ХОВД” сортын цагаан, Шаамар суманд тарималжуулсан “УЛИАСТАЙ” сортын улаан болон зах зээлд хэрэглэгчдэд өргөнөөр худалдаалагддаг ”ХЯТАД” цагаан сортын зэрэг 3 төрлийн сармисыг сонгон авав. 1. Сонгон авсан сармисны сортуудын шинж чанар Туршилтанд авсан сармиснуудын физик-химийн шинж чанарыг Дархан-Уул аймгийн УГТЭШХ, Улаанбаатар дахь Хими, хими технологийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд тус тус шинжлүүлж, үр дүнг дараах 1 дүгээр хүснэгтэнд тусгав.
  4. 4. 1 дүгээр хүснэгт Сармисны сортуудын физик-химийн шинж чанар № Сармисны сорт Хуурай бодис,% Чийг,% Хүчиллэг % Уураг,% Эрдэс бодис,% “С” аминдэм, мг% Нүүрсус, % Өөхтос, % Илчлэг, ккал 1 ХЯТАД цагаан 39,7 55,56 0,78 8,98 5,62 11,1 29,1 0,3 156,63 2 УЛИАСТАЙ улаан 38,5 52,1 0,57 7,54 4,87 12,6 28,8 0,4 165,12 3 ХОВД цагаан 38,0 53,7 0,61 9,38 5,20 12,9 26,5 0,5 153,45 1 дүгээр хүснэгтэн дэх үзүүлэлтүүдийг харьцуулахад: - Хуурай бодисын агууламжаараа 6,1-7,32%-иар, чийглэгийн хэмжээ нь 8,98- 11,7%-иар тус тус бага байгаа нь Монгол улсын эрс тэс уур амьсгалтай хуурай нөхцөлтэй холбоотой байна гэж үзлээ. - “С” амин дэм 13,5-16,2%-иар илүү байгаа нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлд хэрэглээний өндөр ач холбогдолтойг үзүүлж байна. 2. Сармиснаас ялган авсан эфирийн тосны шинж чанар Сонгон авсан сармиснуудаас эфирийн тосыг нь технологийн зааварт өгсөн аргачлалын дагуу ялган авчтэдгээрийн мэдрэхүйн эрхтний болон физик-химийн үзүүлэлтүүдийг тодорхойлон хүснэгт 2-т үзүүлэв. 2 дугаар хүснэгт Сармисны эфирийн тосны чанарын үзүүлэлтүүд Сорт Мэдрэхүйн эрхтэний үзүүлэлт Физик-химийн үзүүлэлт Амт Үнэр Өнг ө Тунгала г жилт Хүчлий нтоо, мл Гэрлийн хугарал Эфир ийн тоо ХЯТАД Гаж амт гүй Гаж үнэр гүй Шар Хольцгү й тунгала г 7.01 1.338 19.6 ХОВД Шар 8.6 1.336 16.8 УЛИАСТАЙ Анхилуун хурц үнэрт Тод шар 8.4 1.337 18.2
  5. 5. Дээрхи үзүүлэлтүүдээс харахад “УЛИАСТАЙ” сортын сармис нь мэдрэхүйн эрхтэний үзүүлэлтээрээ бусад сортуудаас илүү анхилуун, хольцгүй тунгалаг, тод өнгийг үзүүлж байгаа нь бусад сортуудтай харьцуулахад илүү чанарлаг болох нь тодорхойлогдлоо. 3. Сармисны эфирийн тосыг ялган авах, бүрэлдэхүүнийг тодорхойлох А) Органик уусгагч (метанол)-д хандлах аргаар сармисны сорт тус бүрээс эфирийн тосыг ялган авч бүрэлдэхүүнүүдийн чанарын үзүүлэлтүүдийг хий- шингэний хроматографын аргаар Хроматограф VARIAN-3700 төхөөрөмжийн тусламжтайгаар тодорхойлоход дараах бүрэлдэхүүнтэй байв. Үүнд: аллилметилтрисульфид; 1,2-винил-4Н-дитиин; диaллилтрисульфид; 1,3-винил-4Н-дитиин зэрэг бүрэлдэхүүнүүд ялгарсан байна. Б) Харин СО2-экстракцилан сармисны эфирийн тосыг ялган авч, түүний бүрэлдэхүүнийг хий-шингэний хроматографын аргаар тодорхойлоход дараах бүрэлдэхүүнтэй байв. Үүнд: диаллилсульфид; диaллилдисульфид; пропенилaллилдисульфид; аллилметилтрисульфид; 1,2-винил-4Н-дитиин; диaллилтрисульфид; 1,3- винил-4Н-дитиин. Ийнхүү “А”, “Б” хоѐр аргаар гарган авсан үнэрт тосны найрлага дахь бодисуудыг харьцуулан үзэхэд “Б” аргын дүнд сармисны үндсэн бүрэлдэхүүн болох “Диaллилдисульфид”, “Диaллилтрисульфид” голлон ялгарсны зэрэгцээ Пропенилаллилдисульфид, “1,2-винил-4Н-дитиин”, “1,3-винил-4Н-дитиин” илэрсэн бөгөөд эдгээр бодисын нэгдэл болох аджоеныг илүү их хэмжээгээр “УЛИАСТАЙ” ба “ХЯТАД” сортын сармисанд агуулагддаг болохыг тогтоов. Сармисны эфирийн тосны бүрэлдэхүүнүүдийн тоон үзүүлэлтийг Хроматомасс-спектрометр FISONSTRIO-1000 төхөөрөмжийн тусламжтайгаар тодорхойлсон үр дүнг дараах хүснэгтэнд тусгав. 3 дугаар хүснэгт Сармисны эфирийн тосны тоон үзүүүлэлтүүд, % № Бүрэлдэхүүн Органик уусгагчид СО2-экстракциар
  6. 6. ОХУ-ын ҮЗҮҮЛЭЛ Т ХОВД УЛИАСТА Й ХЯТАД ХОВД УЛИАСТА Й ХЯТАД 1 Диаллилсульфид 5,83 0,28 0,50 5,47 0,43 8,41 0,34 2 Диаллилдисульфид 20,28 24,67 27,84 26,31 31,65 32,32 31,91 3 1-пропенилаллилдисульфид 2,12 2,07 2,12 2,84 2,61 3,95 3,17 4 Aллилметилтрисульфид 10,48 2,04 4,01 1,48 5,38 3,48 2,91 5 1,2-винил-4Н-дитиин 0,83 6,86 7,07 7,26 6,52 11,94 10,81 6 Диаллилтрисульфид 39,66 11,48 12,50 3,47 5,43 38,57 31,72 7 1,3-винил-4Н-дитиин 2,07 - 1,52 - - 3,28 2,42  Сармисныүндсэн бүрэлдэхүүн Диaллилдисульфид нь хамгийн их хэмжээгээр агуулагдаж байгаа ба Диaллилтрисульфидийн хувьд ОХУ- ынхтай харьцуулахад “УЛИАСТАЙ” сорт 1,09%-иар бага, “ХЯТАД” сорт 8,94%- иар доогуур үзүүлэлттэй байна.  Биологийн идэвхит бодис аджеон 1,3-винил-4Н-дитиин нь “ХЯТАД” сортод 16,9%-иар, “УЛИАСТАЙ” сортод 58,45%-иар илүү, харин мэдэгдэхүйц илэрдэггүй 1,2-винил-4Н-дитиин, 1-пропенилаллилдисульфид нь нутагшсан “УЛИАСТАЙ” сортын сармисанд их хэмжээгээр илэрсэн нь илэрсэн нь тогтоогдлоо. ДҮГНЭЛТ 1. Монголд нутагшсан сармисны сортуудын (ялангуяа “УЛИАСТАЙ”) найрлаган дахь үндсэн бодисууд болох сульфидууд өндөр агууламжтай байгаа нь сармисны үнэрийг бүрдүүлэгч гол бодис болох аллиин (диаллилсульфид, диаллилдисульфид, диаллилтрисульфид)-тай холбоотой юм. Аллиин нь аллиназ ферментийн үйлчлэлээр задарч аллициныг үүсгэх бөгөөд дэгдэмхий фитонцид юм, ө.х. маш хүчтэй антибактери, антивирусын үйлчлэл үзүүлдэг ба урвалд амархан орж маш хурдан БИБ-т хувирдаг шинж чанартай байна. “УЛИАСТАЙ” сармисны эфирийн тосонд “1-пропенилаллилдисульфид”, “1,2- винил-4Н-дитиин”, “1,3-винил-4Н-дитиин” (БИБ-аджоен) бодисуудын агууламж өндөр байгаа нь аджоен агуулагдаж буйг нотолж байна. Аджеон нь микроб устгах фунгицидын үйлчлэлтэй ба зүрх судасны өвчин, судас хатуурах, зарим төрлийн хавдраас сэргийлэх, бактери, вирус, мөөгөнцрийн эсрэг үйлчлэл үзүүлдэг.

×