Weitere ähnliche Inhalte Ähnlich wie 3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харьцуулан судалсан нь (20) Mehr von Ankhbileg Luvsan (11) 3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харьцуулан судалсан нь1. 3-4 НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ХООЛЛОЛТООС АВЧ БУЙ ИЛЧЛЭГИЙГ
ФИЗИОЛОГИЙН НОРМТОЙ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН НЬ
Саруул.П1
, Оюун-эрдэнэ.Л2
, Отгонтөгс.Л2
1
АШУҮИС Дархан –Уул аймаг дахь АНАГААХ УХААНЫ сургууль
Abstract:
This survey is considered to study comparative study on the feeding frequency and
physiological norm of children between 3-4. It has been showed the boys were enrolled
higher than the girls in each group of children. As the age of a child growing, parents
are reduced their care and support in their nutrition.
Research objects were children’s Darkhan soum Darkhan-Uul province, who lived
residential houses and flats. The children from 364, 74 were selected aged 3-4 years
using a cluster sampling method. Study of the distribution of population-based Analytical
studies performed using across-sectional method. We used estimation method to
determine a day food products protein, fat, carbohydrate
According to the survey whether daily calories and feeding frequency supply for the
physiological norm of children aged between 3-4. Any age group potential calories from
breakfast, lunch is lower than the physiological norm, but the majority of calories from
dinner is observed.
ТҮЛХҮҮР ҮГ: Хүүхдийн хооллолт, хооллолтын илчлэг, физиологийн норм
СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ
Бага насны хүүхдийн хоол тэжээлийн хангалтгүй байдал, нэр төрөл цөөн
байх нь тэдний бие бялдрын хөгжилд болон оюун санаанд нөлөөлж, зайлшгүй
шаардлагатай аминдэм, эрдэс бодисын дутагдалд хүргэн улмаар хүүхдийн
эндэгдлийг нэмэгдүүлж байна.4
2006-2008 онд НЭМХүрээлэнгээс гарсан судалгаагаар 5 хүртэлх насны
хүүхдүүдийн хоногийн хоол хүнсээр авч буй илчлэгийн хэмжээ нь 53-77.8%-ийг,
уургийн хэмжээ нь 60-78%-ийг хангаж байсан ба хоногт 4-5 удаа хооллох ѐстой
гэсэн зөвлөмжийг 13.6% нь хангасан тоо баримт байдаг байна.3
2013 оны 3 сарын байдлаар Дархан-Уул аймгийн Дархан сумын хүн амын
тоо 75644, 3-4 настай хүүхдийн тоо 2932 байна.7
Манай орны хувьд хүүхдэд
2. үзүүлэх тусламж дэмжлэг бага, цэцэрлэгийн насныхан өөрсдийн эрүүл мэнд,
хооллолтын байдалдаа анхаарал тавьж чаддаггүйгээс хүүхдүүдийн дунд өсөлт
хөгжил хоцрох эрсдэлд орох магадлалтай байдаг тул энэхүү судалгааг хийх нь
зүйтэй гэж үзлээ.
Судалгааны зорилго, зорилт
Дархан сумын 3-4 настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг хооллох
давтамж, физиологийн нормтой нь харьцуулан судлах зорилго тавьсан бөгөөд
энэхүү зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүллээ.
1. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн нас, хүйсний бүтцийг харьцуулан
судлах
2. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн хоногийн хоол хүнснээс авч буй уураг,
өөх тос, нүүрс ус, илчлэгийн хэмжээг тооцоолон физиологийн нормтой
харьцуулах
3. Хооллох давтамж болох өглөө, өдөр, их үд, оройн хоол хүнснээс авах
илчлэгийг физиологийн нормтой нь насны байдлаар харьцуулан
тодорхойлох
Судалгааны практик ач холбогдол
Хүүхдийн хооллох давтамж болох өглөө, өдөр, их үд, оройн хоолны
илчлэгийн хувийг нарийвчлан тодорхойлж, физиологийн нормтой нь харьцуулсан
энэхүү судалгаа нь эцэг эхчүүдийн хүүхдээ хооллох хандлагыг илрүүлж, улмаар
хүүхдийн өсөлт хөгжлийг үнэлэх суурь судалгааны материал болсноороо ач
холбогдолтой.
Судалгааны арга ба загвар
Судалгааг Дархан–Уул аймгийн Дархан сумын гэр хорооллын болон орон
сууцны багуудаас төлөөлүүлэн 3, 11-р багуудын 3-4 насны хүүхдүүдийг насны
ангиллаар нь кластер түүвэрлэлтийн аргыг ашиглан 364 хүүхдээс 74 хүүхдийг
сонгон авсан. Тархалтыг судлахдаа хүн амд суурилсан Аналитик судалгааны
агшингийн загварыг ашиглан гүйцэтгэсэн.
3. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалт
Судалгааны мэдээллийг оруулах, шалгах статистик боловсруулалтыг SPSS
17.0 программ дээр тэг таамаглал шалгах арга Оne simple T test –ээр P утга олох
аргыг ашиглан нарийвчилсан шинжилгээг хийсэн. Судалгааны ажлын үр дүнгийн
хүснэгт, дүрс зураглалыг Microsoft Excel 2010, текст бичиглэлийг Microsoft Word
2010 программуудыг ашиглан гүйцэтгэсэн.
Судалгааны үр дүн
Судалгаагаар цэцэрлэгт явдаггүй 74 хүүхдийг сонгон авч, хооллохын өмнө
гэрт нь 4 удаа очиж тухайн хүүхдийн идэх хоол хүнсний бүтээгдэхүүнийг нь
жинлэсэн. Жинлэсэн хоол хүнсээсээ НЭМХүрээлэнгээс 100 гр хүнсний
бүтээгдэхүүнд тогтоосон химийн найрлагаас уураг, өөх тос, нүүрс усыг гарган
түүнээсээ өглөө, өдөр, их үд, орой идсэн хоолны илчлэгийн хувийг гаргаж Монгол
улсын 3-4 насны хүүхдийн хоногийн физиологийн нормтой харьцуулсан.
Хүснэгт 1
Нас, хүйсийг бүтцээр нь харьцуулан судлахад
Нас Хїйс n n%
3-3.9
нас
эр 29 (63)
эм 17 (37)
4-4.9
нас
эр 14 (54.8)
эм 14 (45.2)
Судалгаанд нийт 74 хүүхэд хамрагдсанаас 3-3,9 настай 46(51.6%), 4-4,9 настай
28(34.8%) хүүхдүүд хамрагдсанаас насны бүлэг тус бүрээс хүйсийн харьцааг
харахад эрэгтэй хүүхдүүдийн эзлэх хувь эмэгтэй хүүхдүүдийн эзлэх хувиас (58%-
иар) өндөр байсан. (Хүснэгт 1)
Хүснэгт 2
Хоногийн хоол хүнснээс авч байгаа уураг, өөх тос, нүүрс ус,
илчлэгийн хэмжээг физиологийн нормтой харьцуулан судлахад
4. Химийн
найрлага
n M SD m P утга
3-3.9 нас
Уураг 46 71.25 ±28.3 4.17 0.0001
Өөх тос 46 27.6 ±16.8 2.24 0.005
Нүүрс ус 46 271.58 ±128.3 18.9 0.0001
Илчлэг 46 1555.5 ±629 92.7 0.003
4-4.9 нас
Уураг 28 74.2 ±49.3 9.3 0.1
Өөх тос 28 26.7 ±21.7 4.1 0.001
Нүүрс ус 28 266.5 ±190.8 36 0.4
Илчлэг 28
1569.9 ±1068.
7
201 0.8
Судалгаагаар 3-3,9 насны хүүхдүүд хоногийн хоол хүнснээсээ уургийг 1.5
дахин их, өөх тосыг 80%-ийг, нүүрс усыг 1.4 дахин их, илчлэгийг 1.2 дахин их авсан
ба 4-4,9 насны хүүхдүүд уургийг 1.2 дахин их, өөх тосыг 60.6%-ийг, нүүрс усыг 1.1
дахин их, илчлэгийг 98%-ийг авсан байна. Судалгаагаар 3-3.9 насны хүүхдүүдийн
уураг, өөх тос, нүүрс ус, илчлэгийн хэмжээг Монгол улсын 3 настай хүүхдийн
хоногт авах физиологийн нормтой харьцуулахад ялгаатай байгаа нь батлагдсан.
(p>0.005)
Харин 4-4.9 насны хүүхдүүдийн уураг, өөх тос, нүүрс ус, илчлэгийн хэмжээг
Монгол улсын 4 настай хүүхдүүдийн хоногт авах физиологийн нормтой
харьцуулахад өөх тосыг ялгаатай хэрэглэдэг нь батлагдсан.(p=0.001)(Хүснэгт 2)
Хүснэгт 3
Хоногийн хоолноос авсан илчлэгийг хооллох давтамжаар нь судлан
физиологийн нормтой харьцуулахад
Хооллолтоос авсан
илчлэг /хувь/
n M SD
Min
утга
Max
утга
P утга
3-3.9 нас
5. Өглөө идсэн 46
2.3% ±1.4 2% 64.6
%
0.36
Өдөр идсэн 46
29.9% ±1.69 0% 54.3
%
0.05
Их үдэд идсэн 46
8.7% ±1.15 0% 41.6
%
0.001
Орой идсэн 46
38% ±1.8 3.7% 75.5
%
0.0001
4-4.9 нас
Өглөө идсэн 27 2.6% ±1.3 1% 56% 0.69
Өдөр идсэн 27
28.7% ±1.5 0% 71.7
%
0.043
Их үдэд идсэн 27
6.8% ±1.1 0% 37.7
%
0.001
Орой идсэн 27 37.9% ±1.8 8% 67% 0.001
Судалгаагаар 3-4 насны хүүхдүүд хоолны илчлэгийнхээ хэдэн хувийг өглөө,
өдөр, их үдэд, орой авсаныг судлахад өглөөний авсан илчлэг дундажаар 2.3-2.6%,
өдрийн авсан илчлэг дундажаар 28.7-29.9%, их үдийн авсан илчлэг дундажаар 6.8-
8.7%, оройны авсан илчлэг дундажаар 37.9-38% байлаа. Судалгаанд аль ч насанд
өглөө авах ѐстой илчлэг физиологийн нормыг хангаж чадахгүй байгаа ба ялгаа
ажиглагдсангүй. (p>0.69) Харин өдөр, их үд, орой авах ѐстой хоолны илчлэг
физиологийн нормонд дөхөж очсон ба 2 насанд ялгаатай байгаа нь тогтоогдлоо.
(p>0.05) (Хүснэгт 3)
Зураг 1
Хоногийн хоолноос авсан илчлэгийг хооллох давтамжаар нь судлан
физиологийн нормтой харьцуулахад
6. Судалгаагаар 3-4 насны хүүхдүүдийн хоногийн хоол хүнснээсээ авсан илчлэг,
хооллох давтамжийг физиологийн нормдоо хүрдэг эсэхийг судлахад аль ч насанд
нь өглөө, өдөр, их үдэд физиологийн авах ѐстой илчлэгийн хэмжээнд хүрдэггүй
буюу бага хооллодог харин хоолны илчлэгийн ихэнх хувь нь оройн хоолноос авдаг
болох нь тогтоогдлоо.
Дүгнэлт:
1. Судалгаанд насны бүлэг тус бүрээс хүйсийн харьцааг харахад эрэгтэй
хүүхдүүдийн эзлэх хувь эмэгтэй хүүхдүүдийн эзлэх хувиас (58%) өндөр
байсан.
2. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн хоолны агууламжийг судлахад аль ч
насанд уураг, нүүрс ус их байснаар илчлэг өндөр гарч байгаа ч өөх тосны
агууламж физиологийн нормоо (60.6-80%) хангахгүй байлаа. Хүүхдийн нас
нэмэгдэх тусам илчлэгийн хэмжээ багасаж байгаа нь эцэг эхчүүдийн
хүүхдийнхээ хооллолтонд тавих анхаарал хүүхдийн настай хамааралтай
буурч байгааг харуулж байна. (p>0.005)
3. Судалгаагаар 3-4 насны хүүхдүүдийн хоногийн хоол хүнснээсээ авсан
илчлэг нь аль ч насанд өглөө, өдөр, их үдэд физиологийн авах ѐстой
илчлэгийн хэмжээнд хүрдэггүй буюу бага хооллодог, хоолны илчлэгийн
ихэнх хувийг оройн хоолноос авдаг нь тогтоогдлоо.
Ном зүй
7. 1. Батжаргал Ж., Оюунбилэг М., Ариунбилэг З., Цэцэрлэгийн хүүхдийн зохистой
хооллолтын зөвлөмж УБ., 2009 он
2. Вялов C.C., Хүүхдийн эрүүл мэндийн хэвийн үзүүлэлтийн лавлах УБ., 2013 он
3. НЭМХ, ЭМЯ “Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн норм” УБ
2009 он
4. НЭМХ, ЭМЯ “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл- IX” УБ., 2011 он
5. ММХС., ЭМЯ., ЭМШУИС., Эпидемиологи ба биостатистик УБ., 2011 он
6. WHO., Unicef., Нялхас, ба насны хүүхдийн хооллолтын зөвөлгөө УБ., 2009 он
7. Дархан –Уул аймгийн 2013 оны статистикийн мэдээ баримт