SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 7
Эсийн химийн найрлага
      Аливаа амьд организмын эсэд химийн үелэх системийн 112 элементээс 80 орчим нь
олдоод байгаа юм. Эсэд агуулагдаж байгаа нийт химийн бодисуудыг ерөнхийд нь шим ба
шимт бус бодис гэж ялгадаг.
      Шим бодист нүүрс-ус, уураг, өөх тос,нуклейн хүчил хамаарагдана. Харин шимт бус
бодисыг эсэд агуулагдах хэмжээ, гүйцэтгэх үүргээс хамааруулан макроэлемент,
микроэлемент, ультрамикроэлемент гэж 3 бүлэг болгож хуваадаг.
                Макроэлементэд: H, O, C, N орно. Эсэд байх химийн элементийн    98 %
                эзэлнэ.
                Микроэлементэд: K, Ca, Na, Fe, Mg, CI, S орно. Эсэд байх химийн
                элементийн 1.9% ийг эзэлдэг.
                Ультромикроэлементэд: Mn, Zn, Cu, J орно. Эсэд байх химийн элементийн
                0.1% ийг эзэлдэг.
             Эс дэх амьдралын чухал химийн элементүүд, тэдгээрийн үүрэг
№    Элемент түүний тэмдэг          Эс болон амьд биед ямар ач холбогдолтой
 1   Устөрөгч Н                 Ус болон шим нэгдлийн найрлагад ордог
 2   Бор В                      Зарим ургамалд зайлшгүй чухал
 3   Нүүрстөрөгч С              Шим нэгдлийн бүрдэлд ордог.
 4   Азот N                     Уураг, нуклейн хүчлийн бүрэлдэхүүнд орно.
 5   Хүчилтөрөгч О              Ус шим нэгдлийн бүрдэлд орно.
 6   Фтор F                     Шүдний пааланд орно.
 7   Натри Na                   Эсийн гадаргуу дах эерэг ион
 8   Магни Mg                   Хлорофиллийн бүтцэд ордог. Олонх ферментийн
                                үйлчилгээг идэвхжүүлдэг.
 9   Фосфор P                   џс, нуклейн хүчлийн бүрдэлд ордог.
10   Хүхэр S                    Уураг, бусад шим бодист ордог.
11   Хлор CI                    Амьтны бие дэх зонхилох сөрөг ион
12   Кали К                     Эсийн доторх зонхилох эерэг ион
13   Кальци Ca                  Яс, шүдний гол бүрэлдэхүүн, булчингийн ширхэг
                                агших, сунах, ферментийг идэвхжүүлдэг.
14       Марганец Mn              Амьд биед өчүүхэн төдий чухал
15       Төмөр Fe                 Гемоглобины бүтцэд, мөн шим нэгдэлд орно.
16       Кобальт Co               Нэгэн витамины найрлагад
17       Зэс Cu                   Амьд биед чухал ферментийн найрлагад
18       Цайр Zn                  Амьд биед чухал зарим фермент, инсулины
                                  найрлагад олдсон
19       Иод J                    Бамбай булчирхайн шүүрэлд орог.


                               Элементүүдийн эсэд эзлэх хэмжээ
Элемент           Хэмжээ %      Элемент     Хэмжээ %      Элемент     Хэмжээ %
     О              65-75          N          1.5-3          Mg          0.02-0.03
     С              15-18          K         0.15-0.4        Fe       0.01-0.015
     Н               8-10          S          0.1-0.2        J            0.001
     Na            0.02-0.03       Ca         0.04-2         P            0.0001
     Zn             0.0003         Cu         0.0002
     F              0.2-1.0        CI        0.05-0.1


          Эсийн химийн найрлаган дах органик бодисуудын дотроос хамгийн чухал ач
холбогдолтой бодисууд нь уураг, нуклейн хүчил, нүүрс ус, өөх тос ГФА витаминууд юм.
     1. Уураг. Эсийн найрлаган дах органик бодисуудаас хамгийн чухал өндөр ач
холбогдолтой нь уураг юм. Уураг нь өндөр молекулт нэгдэл юм. Уураг бол бүх эсэд заавал
оролцдог полимер юм. Эдгээр полимер нь амин хүчил хэмээх 20 янзын мономерээс
бүрддэг. Энэ нэгдэл нь өөртөө амин бүлэг (-NH2), карбоксиль бүлэг (COOH)- тэй байдаг
учраас амин хүчил нэрийг олсон. Амин хүчил бүхэн энэ хоѐр бүлгийг хадгалахын зэрэгцээ
радикалтай байдаг.
          Уургийн бүтэц: Уургийн молекул дөрвөн янзын бүтэцтэй. Амин хүчил дэс
дараалан холбогдож гинжин хэлхээ үүсгэсэн полипептидыг анхдагч бүтэц гэнэ.
Тухайн уургийн молекул дах аминхүчлийн дэс дараалал түүний физик хими, биологийн
шинж чанарыг илэрхийлдэг. Амьд эсийн доторх уураг дан утаслаг байдлаар бус, жигд
зайнд эрчилсэн мушгиа байдалтай байдаг. Энэ бол уургийн молекулын хоѐрдогч бүтэц
юм. Энэ мушгиа ихэвчлэн хумирч бөөгнөрсөн байдаг.
Амин хүчлийн эерэг болон сөрөг цэнэгтэй R- бүлгүүд хоорондоо холбогдсоноор
уургийн гинжин хэлхээн дэх алс зайнд орших хэсгүүд ч ойртон эвхэрч бөөгнөрдөг. Ингэж
уураг гуравдагч бүтэцтэй болно.
       Уураг бүхэн өөрийн өвөрмөц нугачаа, гогцоо бүхий бөөгнөрөл үүсгэдэг. Зарим
уураг, тухайлбал гемоглобин анхдагч бүтцээрээ ялгаатай хэд хэдэн гинжин хэлхээнээс
тогтох бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо нийлж гуравдагч бүтцээс илүү төвөгтэй
дөрөвдөгч бүтэц үүсдэг. Химийн зарим бодис, цацраг туяа, механик гэмтэл, янз бүрийн
физик, химийн хүчин зүйлийн нөлөөгөөр уургийн бүтэц эвдэрдэг. Энэ үзэгдлийг
денатураци гэнэ. Жишээ нь: тахианы өндөг түүхий байхдаа тунгалаг цагаан өнгөтэй
байдаг бол чанасан хойно нь өнгөө алдаж хатуурдаг нь денатурацийн жишээ юм.
                                        Амин хүчлүүд
№     Амин хүчлийн нэр      Томъѐолол       №    Амин хүчлийн нэр   Томъѐолол
 1          Аланин                ала       11         Гистидин        Гис
 2         Арганин                Арг       12         Глицин         Гли
 3        Аспарагин               Асн       13         Глутамин       Глу*
 4    Аспарагины хүчил            Асп       14   Глутамины хүчил      Глу
 5          Валин             Вал*          15      Изолейцин         Изо*
 6          Лейцин                Лей       16         Тирозин        Тир*
 7          лизин             Лиз*          17         Треонин        Тре*
 8        Метионин            Мет*          18      Триптофан         Три*
 9         Пролин                 Про       19     Фенилаланин        Фен*
10          Серин                 Сер       20         Цистейн        Цис
*- үл орлогдох амин хүчил
Амин хүчлийг үл орлогдох ба орлогдох амин хүчил гэж ангилдаг. Үл орлогдох амин
хүчлүүд нь организмд байнга дутагдаж байдаг.
Үүрэг: Уураг бол эсийн бие бүрэлдүүлэхэд заавал оролцдог бүтээн байгуулах үүрэгтэй.
Бүх ургамал, зарим нян азот, агаарын хүчлийн хий, устөрөгч, шим бус бодисыг ашиглан
бүх амин хүчлийг өөртөө нийлэгжүүлэх чадвартай. Харин амьтад түүхэн хөгжлийн явцад
өөртөө хэрэгтэй арван амин хүчлийн нийлэгжүүлэх чадваргүй болжээ. Тэдгээрийг зөвхөн
бусад амьтан, ургамлын биенээс хоол тэжээл болгон олж авдаг. Эдгээрийг үл солигдох
амин хүчил гэнэ ийм амин хүчлүүд нь сүүн бүтээгдэхүүн, тахианы өндөг, загас, мах,
вандуй, шар буурцаг, зарим ургамалд бэлэн байдаг.
Уураг нь
   -   бүтээгч- эрхтэнцрүүдийн бүрэлдэхүүнд орно.
   -   Хурдасгуур- ферментийн үүрэг
   -   дохионы – цочролыг хүлээн авах
   -   энергийн – задралын дүнд энерги үүсэх
   -   хамгаалах – дархлалын системийн үүрэг
   -   хөдөлгөөний- агших ширхэг уургаас тогтоно.
   -   зөөвөрлөх- янз бүрийн бодис зөөвөрлөх
   -   шим тэжээлийн ихэнх амьд бие бэлэн шим бодисоор хооллоно.
   Уургийг химийн бүтцээр нь энгийн ба нийлмэл гэнэ. Энгийн уураг ба протейн нь дан
   амин хүчлээс тогтоно. Жишээ нь: альбумин- сүүний уураг, проламин- ургамлын уураг.
   Нийлмэл уураг нь янз бүрийн шим бодисыг агуулдаг. Жишээ нь: липопротейд - өөх
   тосны, глюкопротейд – нүүрс усны, фосфопротейд – фосфорын найрлаганд оролцоно.
   2. Нүүрс- ус нь амьтны эсийн хуурай жингийн 1%-ийг, ургамлын эсийн
хуурай жингийн 70-80% -ийг эзэлнэ. Нүүрс-усыг моносахарид ба энгийн, полисахарид ба
нийлмэл гэж ангилна. Энгийн нүүрс-усанд глюкоз, фруктоз, мальтоз орно. Нийлмэл
нүүрс-усанд целлюлоз, рабиноз, гликоз, гемицеллюлоз орно. Амьд биеийн эсийн дотор
нүүрс-ус нь гол төлөв шим тэжээлийн үүрэг гүйцэтгэнэ. Нүүрс- усны үүрэг:
            -   Бүтээн байгуулах- ургамлын эсийн ханын найрлаганд орно
            -   Энергийн эх үүсвэр- энергийг нөөцөлдөг.
            -   Хамгаалах ба тулгуурын- эсийн ханын бүтцэд орно.
            -   Нөөц   ба шим тэжээлийн-       ургамлын   цардуул   гликоген   хэлбэрийн
                полисахаридуудийг нөөцлөдөг.
   3. Липид / өөх тос / . Ургамал амьтны бүх эсэд агуулагдана. өөх тос усанд
уусдаггүй, харин бензин эфир гэх мэт шим уусгагчид сайн уусдаг. өөх тос нь амьтны
эсийн хуурай жингийн 5-10%-ийг ургамлын эсийн хуурай жингийн 90%-ийг эзэлдэг.
Үүрэг нь:
       -    Бүтээн байгуулах – эсийн ханын найрлаганд
       -    Энергийн эх үүсвэр – энергийг нөөцөлдөг.
-   Шим тэжээлийн үүрэгтэй.
      -   Усны эх үүсвэр 1гр өөх тос исэлдэж задрахад 1.1кг ус ялгарна.
      -   Хамгаалах – дулааны тусгаарлалт болдог.
      -   Дохионы – зарим өөх тос бөөрний дээд болон бэлгийн булчирхайн гормоны
          бүтээгдэхүүнд оролцоно.
   4. Нуклейн хүчил: Үүнийг анх 1868 онд Щвецарын генетикч Р. Мишер эсийн
бөөмөн дотроос анх олж илрүүлсэн. Бөөмийг нуклеус гэнэ. Нуклейн хүчил нь нуклеотид
гэгч олон мономерүүд полимержсэний үр дүнд үүсдэг. Нуклеотид бүр нь нүүрс-ус,
фосфорын хүчлийн үлдэгдэл, азотлог суурь гэсэн 3 үндсэн хэсгээс тогтоно. Азотлог суурь
нь пурины ба примидины сууриас тогтоно. Пурины суурь аденин / А / гуанин / Г / -аас
тогтоно. Пиримидины суурь цитозин / Ц / тимин / Т / урацил / У / -аас тогтоно. Нуклейн
хүчлийг дизоксирибонуклейн хүчил / ДНХ / рибонуклейн хүчил / РНХ / гэж ялгана.
      ДНХ: анх 1953 онд Уотсон, Крик нар устөрөгчийн холбоогоор холбогдсон
хос нуклеотидийн гинжин хэлхээнээс ДНХ –ийн молекул тогтдог болохыг илрүүлсэн. Хос
гинжин хэлхээний нэг гинжний азотлог суурь нь нөгөө гинжний зөвхөн тодорхой нэг
суурьтай холбогддог. Тухайлбал: А- Т, Г- Ц болно.
ДНХ –ийн гинжинд А, Г, Т, Ц
РНХ – ийн гинжинд А, Г, У, Ц
Ингэж зөвхөн өөр хоорондоо тохирох хоѐр нуклеотид холбогдож хос гинжин молекул
үүсгэх зарчмыг хамжаа буюу комплементар зарчим гэж нэрлэдэг.
Хамжаа зарчим нь ДНХ- ийн молекул өөртэйгээ адилхан молекулыг нийлэгжүүлэх
боломжийг хангаж байдаг. Энэ үзэгдлийг ДНХ- ийн нийлэгжил буюу редупликаци гэнэ.
     РНХ: энэ нь рибоз хэмээх сахарыг агуулж байдаг. РНХ-ийн бүтэц нь ДНХ- тэй
төсөөтэй боловч РНХ-ийн молекул нь зөвхөн дан гинжин хэлхээнээс тогтоно. Эсэд
явагдаж байгаа уургийн нийлэгжилтэнд шууд оролцох ба үүгээрээ амьд биеийн өсөлт
хөгжилт болон удамшлын шинж чанарыг бий болгож удмаас удамд дамжуулах онцгой ач
холбогдол бүхий нуклейн хүчил бол РНХ юм. РНХ нь ДНХ- тэй адил нүүрс- ус,
фосфорын хүчлийн үлдэгдэл, азотлог сууриас тогтоно. Азотлог суурийн хувьд А, Г, Ц, У
агуулагдана. РНХ- г уургийн нийлэгжилтэнд оролцох байдал, эсийн дотор байрлах
байрлалаас нь хамааруулан мэдээллийн, зөөврийн, рибосомын гэж ангилна. Уургийн
нийлэгжилтийн үйл ажиллагаанд чухам ямар бүтэцтэй уураг оролцох тухай мэдээллийг
ДНХ-ээс хуулбарлан авч рибосомд мэдээллэх үүрэгтэй РНХ-г мэдээллийн РНХ гэнэ.
Уургийн амин хүчлүүдээс мэдэээллийн дагуу шаардагдах амин хүчлүүдийг зөөвөрлөх
үүрэгтэй РНХ-г зөөврийн РНХ гэнэ. Рибосомд байрлаж уургийн молекулыг угсрах үйл
ажиллагаанд шууд оролцдог РНХ-г рибосомын РНХ гэнэ.




                           РНХ ба ДНХ-ийн ялгаатай талууд
  Шинж тэмдэг                    ДНХ                           РНХ
Бүтэц                      Хос мушгиа                    РНХ бүрт өөр өөр
байгууламж
Гинжийн тоо                        2                             1
Азотлог суурь                  А, Г, Ц, Т                    А, Г, Ц, У
Нуклеотид дах             Дезоксирибоз                         Рибоз
моносахарид
                    Хамжаа               зарчмаар м- РНХ хамжаа зарчмаар ДНХ-
Нийлэгжих арга
                    хуулбарлагдан хоѐржино        ийн нэг гинж дээр нийлэгжинэ.
                    Генетикийн         мэдэээллийг Уургийн           нийлэгжилтэнд
Үүрэг               хадгалах        ба      удамд оролцдог
                    дамжуулах


        Оюутнуудаар бие даалгаж хийлгэх даалгавар:
        1. Эсэд агуулагдаж байгаа химийн бодисыг юу гэж ангилах вэ?
        2. Шим ба шим бус бодист ямар бодисууд хамаарах вэ?
        3. Шим бус бодисыг юу гэж ангилах вэ?
        4. Шим бус бодист хамаарах элементүүдийг нэрлэ
        5. Уургийн бүтцийг нэрлэнэ үү
        6. Уураг ямар үүрэгтэй вэ?
7. Нүүрс –усны бүтэц үүргийн тухай
8. Өөх тосны бүтэц үүргийн тухай
9. Нуклейн хүчлийн бүтцийн тухай
10. ДНХ РНХ хоѐр юугаараа ялгагдах вэ?
11. Комплементар зарчим гэж юуг хэлэх вэ?

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

эсийн онол,эсийн ангилал
эсийн онол,эсийн ангилал эсийн онол,эсийн ангилал
эсийн онол,эсийн ангилал
Oidov Tungaa
 
ургамлын эсийн бүтэц
ургамлын эсийн бүтэцургамлын эсийн бүтэц
ургамлын эсийн бүтэц
byamba-1
 
дотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайдотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхай
byamba-1
 
Физиологий судалгааны аргууд Lkhagva
Физиологий судалгааны  аргууд LkhagvaФизиологий судалгааны  аргууд Lkhagva
Физиологий судалгааны аргууд Lkhagva
Nurdaulet Kupjasar
 
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүдэсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
Oidov Tungaa
 
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийнбулчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
Enhjargal Banzragch
 
эсийн мембрант бүтэцгүй эрхтэнцэрүүд
эсийн мембрант бүтэцгүй  эрхтэнцэрүүдэсийн мембрант бүтэцгүй  эрхтэнцэрүүд
эсийн мембрант бүтэцгүй эрхтэнцэрүүд
Oidov Tungaa
 

Was ist angesagt? (20)

фермент биологийн хурдасгуур
фермент биологийн хурдасгуурфермент биологийн хурдасгуур
фермент биологийн хурдасгуур
 
Chromosome
ChromosomeChromosome
Chromosome
 
эсийн онол,эсийн ангилал
эсийн онол,эсийн ангилал эсийн онол,эсийн ангилал
эсийн онол,эсийн ангилал
 
ургамлын эсийн бүтэц
ургамлын эсийн бүтэцургамлын эсийн бүтэц
ургамлын эсийн бүтэц
 
Biochemistry l 8
Biochemistry l 8Biochemistry l 8
Biochemistry l 8
 
Амьсгалын тогтолцоо
Амьсгалын тогтолцооАмьсгалын тогтолцоо
Амьсгалын тогтолцоо
 
дотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайдотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхай
 
Физиологий судалгааны аргууд Lkhagva
Физиологий судалгааны  аргууд LkhagvaФизиологий судалгааны  аргууд Lkhagva
Физиологий судалгааны аргууд Lkhagva
 
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүдэсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
 
Biol l 7
Biol l 7Biol l 7
Biol l 7
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
Шавьж түүний ангилал
Шавьж түүний ангилалШавьж түүний ангилал
Шавьж түүний ангилал
 
хоол боловсруулах
хоол боловсруулаххоол боловсруулах
хоол боловсруулах
 
Tsusnii ergelt
Tsusnii ergeltTsusnii ergelt
Tsusnii ergelt
 
ДНХ- ийн нийлэгжилт
ДНХ- ийн нийлэгжилтДНХ- ийн нийлэгжилт
ДНХ- ийн нийлэгжилт
 
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийнбулчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
 
эсийн мөчлөг
эсийн мөчлөгэсийн мөчлөг
эсийн мөчлөг
 
хүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэнхүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэн
 
Хоол боловсруулах тогтолцоо
Хоол боловсруулах тогтолцооХоол боловсруулах тогтолцоо
Хоол боловсруулах тогтолцоо
 
эсийн мембрант бүтэцгүй эрхтэнцэрүүд
эсийн мембрант бүтэцгүй  эрхтэнцэрүүдэсийн мембрант бүтэцгүй  эрхтэнцэрүүд
эсийн мембрант бүтэцгүй эрхтэнцэрүүд
 

Ähnlich wie Sem3

эсийн хими найрлага бататгал
эсийн хими найрлага бататгалэсийн хими найрлага бататгал
эсийн хими найрлага бататгал
Sugar Gonchigdanzan
 
Lec esiin butets
Lec  esiin butetsLec  esiin butets
Lec esiin butets
margad1
 

Ähnlich wie Sem3 (20)

баярмаа
баярмаабаярмаа
баярмаа
 
Biology10
Biology10Biology10
Biology10
 
Biology10
Biology10Biology10
Biology10
 
баярмаа
баярмаабаярмаа
баярмаа
 
Biology10
Biology10Biology10
Biology10
 
Lekts 2
Lekts  2Lekts  2
Lekts 2
 
эсийн шим бодисууд
эсийн шим бодисуудэсийн шим бодисууд
эсийн шим бодисууд
 
эсийн хими найрлага бататгал
эсийн хими найрлага бататгалэсийн хими найрлага бататгал
эсийн хими найрлага бататгал
 
эсийн хими найрлага бататгал
эсийн хими найрлага бататгалэсийн хими найрлага бататгал
эсийн хими найрлага бататгал
 
эсийн шим бодисууд
эсийн шим бодисуудэсийн шим бодисууд
эсийн шим бодисууд
 
Biochemistry l 1
Biochemistry l 1Biochemistry l 1
Biochemistry l 1
 
Элэгний эсэд эмийн метаболизм хэрхэн явагддаг вэ?
Элэгний эсэд эмийн метаболизм хэрхэн явагддаг вэ?Элэгний эсэд эмийн метаболизм хэрхэн явагддаг вэ?
Элэгний эсэд эмийн метаболизм хэрхэн явагддаг вэ?
 
Lekts 2
Lekts  2Lekts  2
Lekts 2
 
Эс
ЭсЭс
Эс
 
Biochemistry l 2
Biochemistry l 2Biochemistry l 2
Biochemistry l 2
 
Биологийн молекулууд.pptx
Биологийн молекулууд.pptxБиологийн молекулууд.pptx
Биологийн молекулууд.pptx
 
Биологийн молекулууд.pptx
Биологийн молекулууд.pptxБиологийн молекулууд.pptx
Биологийн молекулууд.pptx
 
Enzyme bie daalt
Enzyme bie daaltEnzyme bie daalt
Enzyme bie daalt
 
Biochemistry l 2
Biochemistry l 2Biochemistry l 2
Biochemistry l 2
 
Lec esiin butets
Lec  esiin butetsLec  esiin butets
Lec esiin butets
 

Mehr von amaraa_tazo (13)

Sem4
Sem4Sem4
Sem4
 
Sem2
Sem2Sem2
Sem2
 
Sem1
Sem1Sem1
Sem1
 
5 lekts
5 lekts5 lekts
5 lekts
 
4 lekts
4 lekts4 lekts
4 lekts
 
3 lekts
3 lekts3 lekts
3 lekts
 
3 lekts
3 lekts3 lekts
3 lekts
 
2 lekts
2 lekts2 lekts
2 lekts
 
3 lekts
3 lekts3 lekts
3 lekts
 
2 lekts
2 lekts2 lekts
2 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 

Sem3

  • 1. Эсийн химийн найрлага Аливаа амьд организмын эсэд химийн үелэх системийн 112 элементээс 80 орчим нь олдоод байгаа юм. Эсэд агуулагдаж байгаа нийт химийн бодисуудыг ерөнхийд нь шим ба шимт бус бодис гэж ялгадаг. Шим бодист нүүрс-ус, уураг, өөх тос,нуклейн хүчил хамаарагдана. Харин шимт бус бодисыг эсэд агуулагдах хэмжээ, гүйцэтгэх үүргээс хамааруулан макроэлемент, микроэлемент, ультрамикроэлемент гэж 3 бүлэг болгож хуваадаг. Макроэлементэд: H, O, C, N орно. Эсэд байх химийн элементийн 98 % эзэлнэ. Микроэлементэд: K, Ca, Na, Fe, Mg, CI, S орно. Эсэд байх химийн элементийн 1.9% ийг эзэлдэг. Ультромикроэлементэд: Mn, Zn, Cu, J орно. Эсэд байх химийн элементийн 0.1% ийг эзэлдэг. Эс дэх амьдралын чухал химийн элементүүд, тэдгээрийн үүрэг № Элемент түүний тэмдэг Эс болон амьд биед ямар ач холбогдолтой 1 Устөрөгч Н Ус болон шим нэгдлийн найрлагад ордог 2 Бор В Зарим ургамалд зайлшгүй чухал 3 Нүүрстөрөгч С Шим нэгдлийн бүрдэлд ордог. 4 Азот N Уураг, нуклейн хүчлийн бүрэлдэхүүнд орно. 5 Хүчилтөрөгч О Ус шим нэгдлийн бүрдэлд орно. 6 Фтор F Шүдний пааланд орно. 7 Натри Na Эсийн гадаргуу дах эерэг ион 8 Магни Mg Хлорофиллийн бүтцэд ордог. Олонх ферментийн үйлчилгээг идэвхжүүлдэг. 9 Фосфор P џс, нуклейн хүчлийн бүрдэлд ордог. 10 Хүхэр S Уураг, бусад шим бодист ордог. 11 Хлор CI Амьтны бие дэх зонхилох сөрөг ион 12 Кали К Эсийн доторх зонхилох эерэг ион 13 Кальци Ca Яс, шүдний гол бүрэлдэхүүн, булчингийн ширхэг агших, сунах, ферментийг идэвхжүүлдэг.
  • 2. 14 Марганец Mn Амьд биед өчүүхэн төдий чухал 15 Төмөр Fe Гемоглобины бүтцэд, мөн шим нэгдэлд орно. 16 Кобальт Co Нэгэн витамины найрлагад 17 Зэс Cu Амьд биед чухал ферментийн найрлагад 18 Цайр Zn Амьд биед чухал зарим фермент, инсулины найрлагад олдсон 19 Иод J Бамбай булчирхайн шүүрэлд орог. Элементүүдийн эсэд эзлэх хэмжээ Элемент Хэмжээ % Элемент Хэмжээ % Элемент Хэмжээ % О 65-75 N 1.5-3 Mg 0.02-0.03 С 15-18 K 0.15-0.4 Fe 0.01-0.015 Н 8-10 S 0.1-0.2 J 0.001 Na 0.02-0.03 Ca 0.04-2 P 0.0001 Zn 0.0003 Cu 0.0002 F 0.2-1.0 CI 0.05-0.1 Эсийн химийн найрлаган дах органик бодисуудын дотроос хамгийн чухал ач холбогдолтой бодисууд нь уураг, нуклейн хүчил, нүүрс ус, өөх тос ГФА витаминууд юм. 1. Уураг. Эсийн найрлаган дах органик бодисуудаас хамгийн чухал өндөр ач холбогдолтой нь уураг юм. Уураг нь өндөр молекулт нэгдэл юм. Уураг бол бүх эсэд заавал оролцдог полимер юм. Эдгээр полимер нь амин хүчил хэмээх 20 янзын мономерээс бүрддэг. Энэ нэгдэл нь өөртөө амин бүлэг (-NH2), карбоксиль бүлэг (COOH)- тэй байдаг учраас амин хүчил нэрийг олсон. Амин хүчил бүхэн энэ хоѐр бүлгийг хадгалахын зэрэгцээ радикалтай байдаг. Уургийн бүтэц: Уургийн молекул дөрвөн янзын бүтэцтэй. Амин хүчил дэс дараалан холбогдож гинжин хэлхээ үүсгэсэн полипептидыг анхдагч бүтэц гэнэ. Тухайн уургийн молекул дах аминхүчлийн дэс дараалал түүний физик хими, биологийн шинж чанарыг илэрхийлдэг. Амьд эсийн доторх уураг дан утаслаг байдлаар бус, жигд зайнд эрчилсэн мушгиа байдалтай байдаг. Энэ бол уургийн молекулын хоѐрдогч бүтэц юм. Энэ мушгиа ихэвчлэн хумирч бөөгнөрсөн байдаг.
  • 3. Амин хүчлийн эерэг болон сөрөг цэнэгтэй R- бүлгүүд хоорондоо холбогдсоноор уургийн гинжин хэлхээн дэх алс зайнд орших хэсгүүд ч ойртон эвхэрч бөөгнөрдөг. Ингэж уураг гуравдагч бүтэцтэй болно. Уураг бүхэн өөрийн өвөрмөц нугачаа, гогцоо бүхий бөөгнөрөл үүсгэдэг. Зарим уураг, тухайлбал гемоглобин анхдагч бүтцээрээ ялгаатай хэд хэдэн гинжин хэлхээнээс тогтох бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо нийлж гуравдагч бүтцээс илүү төвөгтэй дөрөвдөгч бүтэц үүсдэг. Химийн зарим бодис, цацраг туяа, механик гэмтэл, янз бүрийн физик, химийн хүчин зүйлийн нөлөөгөөр уургийн бүтэц эвдэрдэг. Энэ үзэгдлийг денатураци гэнэ. Жишээ нь: тахианы өндөг түүхий байхдаа тунгалаг цагаан өнгөтэй байдаг бол чанасан хойно нь өнгөө алдаж хатуурдаг нь денатурацийн жишээ юм. Амин хүчлүүд № Амин хүчлийн нэр Томъѐолол № Амин хүчлийн нэр Томъѐолол 1 Аланин ала 11 Гистидин Гис 2 Арганин Арг 12 Глицин Гли 3 Аспарагин Асн 13 Глутамин Глу* 4 Аспарагины хүчил Асп 14 Глутамины хүчил Глу 5 Валин Вал* 15 Изолейцин Изо* 6 Лейцин Лей 16 Тирозин Тир* 7 лизин Лиз* 17 Треонин Тре* 8 Метионин Мет* 18 Триптофан Три* 9 Пролин Про 19 Фенилаланин Фен* 10 Серин Сер 20 Цистейн Цис *- үл орлогдох амин хүчил Амин хүчлийг үл орлогдох ба орлогдох амин хүчил гэж ангилдаг. Үл орлогдох амин хүчлүүд нь организмд байнга дутагдаж байдаг. Үүрэг: Уураг бол эсийн бие бүрэлдүүлэхэд заавал оролцдог бүтээн байгуулах үүрэгтэй. Бүх ургамал, зарим нян азот, агаарын хүчлийн хий, устөрөгч, шим бус бодисыг ашиглан бүх амин хүчлийг өөртөө нийлэгжүүлэх чадвартай. Харин амьтад түүхэн хөгжлийн явцад өөртөө хэрэгтэй арван амин хүчлийн нийлэгжүүлэх чадваргүй болжээ. Тэдгээрийг зөвхөн бусад амьтан, ургамлын биенээс хоол тэжээл болгон олж авдаг. Эдгээрийг үл солигдох
  • 4. амин хүчил гэнэ ийм амин хүчлүүд нь сүүн бүтээгдэхүүн, тахианы өндөг, загас, мах, вандуй, шар буурцаг, зарим ургамалд бэлэн байдаг. Уураг нь - бүтээгч- эрхтэнцрүүдийн бүрэлдэхүүнд орно. - Хурдасгуур- ферментийн үүрэг - дохионы – цочролыг хүлээн авах - энергийн – задралын дүнд энерги үүсэх - хамгаалах – дархлалын системийн үүрэг - хөдөлгөөний- агших ширхэг уургаас тогтоно. - зөөвөрлөх- янз бүрийн бодис зөөвөрлөх - шим тэжээлийн ихэнх амьд бие бэлэн шим бодисоор хооллоно. Уургийг химийн бүтцээр нь энгийн ба нийлмэл гэнэ. Энгийн уураг ба протейн нь дан амин хүчлээс тогтоно. Жишээ нь: альбумин- сүүний уураг, проламин- ургамлын уураг. Нийлмэл уураг нь янз бүрийн шим бодисыг агуулдаг. Жишээ нь: липопротейд - өөх тосны, глюкопротейд – нүүрс усны, фосфопротейд – фосфорын найрлаганд оролцоно. 2. Нүүрс- ус нь амьтны эсийн хуурай жингийн 1%-ийг, ургамлын эсийн хуурай жингийн 70-80% -ийг эзэлнэ. Нүүрс-усыг моносахарид ба энгийн, полисахарид ба нийлмэл гэж ангилна. Энгийн нүүрс-усанд глюкоз, фруктоз, мальтоз орно. Нийлмэл нүүрс-усанд целлюлоз, рабиноз, гликоз, гемицеллюлоз орно. Амьд биеийн эсийн дотор нүүрс-ус нь гол төлөв шим тэжээлийн үүрэг гүйцэтгэнэ. Нүүрс- усны үүрэг: - Бүтээн байгуулах- ургамлын эсийн ханын найрлаганд орно - Энергийн эх үүсвэр- энергийг нөөцөлдөг. - Хамгаалах ба тулгуурын- эсийн ханын бүтцэд орно. - Нөөц ба шим тэжээлийн- ургамлын цардуул гликоген хэлбэрийн полисахаридуудийг нөөцлөдөг. 3. Липид / өөх тос / . Ургамал амьтны бүх эсэд агуулагдана. өөх тос усанд уусдаггүй, харин бензин эфир гэх мэт шим уусгагчид сайн уусдаг. өөх тос нь амьтны эсийн хуурай жингийн 5-10%-ийг ургамлын эсийн хуурай жингийн 90%-ийг эзэлдэг. Үүрэг нь: - Бүтээн байгуулах – эсийн ханын найрлаганд - Энергийн эх үүсвэр – энергийг нөөцөлдөг.
  • 5. - Шим тэжээлийн үүрэгтэй. - Усны эх үүсвэр 1гр өөх тос исэлдэж задрахад 1.1кг ус ялгарна. - Хамгаалах – дулааны тусгаарлалт болдог. - Дохионы – зарим өөх тос бөөрний дээд болон бэлгийн булчирхайн гормоны бүтээгдэхүүнд оролцоно. 4. Нуклейн хүчил: Үүнийг анх 1868 онд Щвецарын генетикч Р. Мишер эсийн бөөмөн дотроос анх олж илрүүлсэн. Бөөмийг нуклеус гэнэ. Нуклейн хүчил нь нуклеотид гэгч олон мономерүүд полимержсэний үр дүнд үүсдэг. Нуклеотид бүр нь нүүрс-ус, фосфорын хүчлийн үлдэгдэл, азотлог суурь гэсэн 3 үндсэн хэсгээс тогтоно. Азотлог суурь нь пурины ба примидины сууриас тогтоно. Пурины суурь аденин / А / гуанин / Г / -аас тогтоно. Пиримидины суурь цитозин / Ц / тимин / Т / урацил / У / -аас тогтоно. Нуклейн хүчлийг дизоксирибонуклейн хүчил / ДНХ / рибонуклейн хүчил / РНХ / гэж ялгана. ДНХ: анх 1953 онд Уотсон, Крик нар устөрөгчийн холбоогоор холбогдсон хос нуклеотидийн гинжин хэлхээнээс ДНХ –ийн молекул тогтдог болохыг илрүүлсэн. Хос гинжин хэлхээний нэг гинжний азотлог суурь нь нөгөө гинжний зөвхөн тодорхой нэг суурьтай холбогддог. Тухайлбал: А- Т, Г- Ц болно. ДНХ –ийн гинжинд А, Г, Т, Ц РНХ – ийн гинжинд А, Г, У, Ц Ингэж зөвхөн өөр хоорондоо тохирох хоѐр нуклеотид холбогдож хос гинжин молекул үүсгэх зарчмыг хамжаа буюу комплементар зарчим гэж нэрлэдэг. Хамжаа зарчим нь ДНХ- ийн молекул өөртэйгээ адилхан молекулыг нийлэгжүүлэх боломжийг хангаж байдаг. Энэ үзэгдлийг ДНХ- ийн нийлэгжил буюу редупликаци гэнэ. РНХ: энэ нь рибоз хэмээх сахарыг агуулж байдаг. РНХ-ийн бүтэц нь ДНХ- тэй төсөөтэй боловч РНХ-ийн молекул нь зөвхөн дан гинжин хэлхээнээс тогтоно. Эсэд явагдаж байгаа уургийн нийлэгжилтэнд шууд оролцох ба үүгээрээ амьд биеийн өсөлт хөгжилт болон удамшлын шинж чанарыг бий болгож удмаас удамд дамжуулах онцгой ач холбогдол бүхий нуклейн хүчил бол РНХ юм. РНХ нь ДНХ- тэй адил нүүрс- ус, фосфорын хүчлийн үлдэгдэл, азотлог сууриас тогтоно. Азотлог суурийн хувьд А, Г, Ц, У агуулагдана. РНХ- г уургийн нийлэгжилтэнд оролцох байдал, эсийн дотор байрлах байрлалаас нь хамааруулан мэдээллийн, зөөврийн, рибосомын гэж ангилна. Уургийн нийлэгжилтийн үйл ажиллагаанд чухам ямар бүтэцтэй уураг оролцох тухай мэдээллийг
  • 6. ДНХ-ээс хуулбарлан авч рибосомд мэдээллэх үүрэгтэй РНХ-г мэдээллийн РНХ гэнэ. Уургийн амин хүчлүүдээс мэдэээллийн дагуу шаардагдах амин хүчлүүдийг зөөвөрлөх үүрэгтэй РНХ-г зөөврийн РНХ гэнэ. Рибосомд байрлаж уургийн молекулыг угсрах үйл ажиллагаанд шууд оролцдог РНХ-г рибосомын РНХ гэнэ. РНХ ба ДНХ-ийн ялгаатай талууд Шинж тэмдэг ДНХ РНХ Бүтэц Хос мушгиа РНХ бүрт өөр өөр байгууламж Гинжийн тоо 2 1 Азотлог суурь А, Г, Ц, Т А, Г, Ц, У Нуклеотид дах Дезоксирибоз Рибоз моносахарид Хамжаа зарчмаар м- РНХ хамжаа зарчмаар ДНХ- Нийлэгжих арга хуулбарлагдан хоѐржино ийн нэг гинж дээр нийлэгжинэ. Генетикийн мэдэээллийг Уургийн нийлэгжилтэнд Үүрэг хадгалах ба удамд оролцдог дамжуулах Оюутнуудаар бие даалгаж хийлгэх даалгавар: 1. Эсэд агуулагдаж байгаа химийн бодисыг юу гэж ангилах вэ? 2. Шим ба шим бус бодист ямар бодисууд хамаарах вэ? 3. Шим бус бодисыг юу гэж ангилах вэ? 4. Шим бус бодист хамаарах элементүүдийг нэрлэ 5. Уургийн бүтцийг нэрлэнэ үү 6. Уураг ямар үүрэгтэй вэ?
  • 7. 7. Нүүрс –усны бүтэц үүргийн тухай 8. Өөх тосны бүтэц үүргийн тухай 9. Нуклейн хүчлийн бүтцийн тухай 10. ДНХ РНХ хоѐр юугаараа ялгагдах вэ? 11. Комплементар зарчим гэж юуг хэлэх вэ?