SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 30
Бэлтгэсэн: О.Билгүүн
М.Энхзул
2022-10-19
Агуулга
1. Иргэний эрх зүйн бодлого, бодолт;
2. Эрүүгийн эрх зүйн бодлого, бодолт;
3. Захиргааны эрх зүйн бодлого, бодолт.
Эрх зүйн дүгнэлт өгч,
маргааныг шийдвэрлэнэ үү.
Шаардах эрх үүссэн эсэх
Иргэний хуулийн 106.1-т заасны дагуу шаардах эрх үүссэн эсэхийг тогтоохдоо юуны өмнө А
нь тухайн шаардаж буй эд хөрөнгийн өмчлөгч мөн болох, Б нь уг зүйлийг эзэмшилдээ авсан, хууль буюу
гэрээгээр ийнхүү эзэмших эрхгүй этгээд болохыг тогтоох шаардлагатай. Бодлогын нөхцөлөөс харахад А
нь бодлогын нөхцөлд дурдсан машины зарим эд ангийг өөрийн хашаа болон амбаарт үлдээсэн бөгөөд Б
нь тухайн эд ангийг ашиглаж машин угсарснаа хүлээн зөвшөөрч байх тул А нь тухайн машины эд
ангиудын өмчлөгч мөн байна.
Иргэний хуулийн 101.1-д зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлийг хуульд заасан
хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд
аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Мөн хуулийн 106.1-д өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйлээ бусдын
хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан тул А нь өөрийн өмчлөлийн машины зарим эд ангийг Б-
ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
Бодлогын нөхцөлөөс харахад өмчлөх эрхээс үүдэлтэй шаардах эрх буюу Иргэний хуулийн
8.1.6 дэх хэсэг /үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших/-т заасан иргэний эрх зүйн хүрээнд
үүссэн маргаан байна.
А нь түүний өмчлөлийн машины эд ангиудыг хууль бусаар ашиглаж, шинээр угсарсан машиныг
өөрийн өмчлөлд шилжүүлэхийг, эсхүл өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох машины эд ангиудыг
буцаан шаардаж байна.
Шинээр бий болсон эд хөрөнгийн хувьд шаардах эрх үүссэн эсэх
Иргэний хуулийн 120.1-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусдын эд
хөрөнгийг засан сайжруулах, дахин боловсруулах замаар шинэ хөдлөх эд хөрөнгө бий
болгосон бол уг этгээд болон эд хөрөнгийн өмчлөгч шинээр бий болсон эд хөрөнгийг дундаа
хэсгээр өмчлөх бөгөөд тэдэнд ногдох хэсгийг материалын өртөг, үйлдвэрлэлийн зардалтай
хувь тэнцүүлэн тодорхойлно” гэж заасан байна. Иймд шинээр бий болсон машиныг А болон
Б нар дундаа хэсгээр өмчилнө.
Харин бодлогын нөхцөлд талууд дундаа хэсгээр өмчлөх хүсэлгүй бөгөөд шинээр
бий болсон машины өмчлөгч нь хэн болох талаар маргаан үүсч байх тул шинээр бий болсон
машины өмчлөгч хэн болохыг шалгаж үзье. Иргэний хуулийн 120.2-д “талууд өмчлөх
эрхийн талаар маргавал илүү хөрөнгө, эсхүл илүү хөдөлмөр зарцуулсан тал нь шинээр бий
болсон эд хөрөнгийн өмчлөгч байна” гэж заасан. Бодлогын нөхцөлд дурдсаны дагуу Б нь
мотор болон бусад эд ангиуд худалдан авч, машиныг угсарч илүү хөдөлмөр, хөрөнгө
зарцуулсан байна. Иймд иргэн Б нь шинээр бий болсон машины өмчлөгч гэж үзэх хууль
зүйн үндэслэлтэй байна.
Шаардах эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй эсэх:
А-ийн шаардах эрхийг шалгаж үзвэл:
Иргэний хуулийн 120.2-д заасны дагуу бусдын эд хөрөнгийг засан сайжруулах,
дахин боловсруулах замаар шинэ хөдлөх эд хөрөнгө бий болгосон талууд өмчлөх эрхийн
талаар маргавал илүү хөрөнгө болон хөдөлмөр зарцуулсан тал нь шинээр бий болсон
хөрөнгийн өмчлөгч болох бөгөөд нөгөө тал нь өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй
боловч эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах эрхгүй гэж заасан байна.
Бодлогын нөхцөлд машины эд ангиудыг засан сайжруулах буюу дахин боловсруулах замаар
өөр эд ангитай нийлүүлэх замаар машин угсарсан байх тул энэ тохиолдолд Иргэний хуулийн
120 дугаар зүйлийн зохицуулалт илүү хамааралтай гэж дүгнэж байна.
Бодлогын нөхцөлөөс харахад А нь Б-ээс шинээр бий болсон машинаас олсон ашиг,
орлогыг нэхэмжлээгүй харин уг машиныг өмчлөх эрхтэй гэж маргасан тул Иргэний хуулийн
120.2 дах хэсэгт заасны дагуу А нь шинээр бий болсон машиныг болон өөрийн өмчлөлийн
эд хөрөнгийг буцаан шаардах эрхгүй байна. Харин өөрт учирсан хохирлоо иргэний хуулийн
495.1, 495.2 дах хэсэгт заасны дагуу нэн даруй шаардах эрхтэй байна.
Эрх зүйн үр дагавар:
1. Иргэний хуулийн 120.2 (119.2) дэх хэсэгт заасны дагуу өөр өөр
этгээдийн өмчлөлийн зүйл нийлж, холилдох замаар шинээр бий
болсон эд хөрөнгө болох машины өмчлөгч нь Б байна.
2. Иргэний хуулийн 120.2 (119.3) зүйлд заасны дагуу иргэн А нь
өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй боловч өөрийн өмчлөлийн
эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах буюу
машины зарим эд ангийг буцаан шаардах эрхгүй байна.
3. Иргэний хуулийн 106.1, 120.2 (119.3), 495.1, 495.2 дах хэсэгт
заасны дагуу Б нь өөрт учирсан хохирлоо шаардах хууль зүйн
үндэслэлтэй байна.
Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч Лхагва нь иргэн Давааг мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодис олж авч,
түүнийгээ Сүхбаатар дүүрэгт байрлах гэртээ хэрэглэдэг тухай мэдээллийг 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авсан даруй уг
мэдээллийг баталгаажуулах зорилгоор гүйцэтгэх ажилтан Мягмарыг Даваатай уулзуулахаар шийдэж, энэ талаар прокурорт утсаар мэдэгдсэн
байна.
Мягмар нь Даваатай уулзаад “Миний өвчин хүндэрсэн, өвдөлтөө намдаахад хар тамхи зайлшгүй хэрэг болоод байна, чамд байвал өндөр
үнээр худалдаж авья, туслаач” гэж гуйхад Даваа зөвшөөрч, гэртээ хадгалж байсан 200 гр “өвс” болон 3 гр “мөс” гэх нэршилтэй бодисуудыг
нийт 500.000 төгрөгөөр худалдсан байна.
Мягмарын худалдан авсан “өвс” гэх нэршилтэй бодис нь тетрагидроканнабинолын агууламжтай, харин “мөс” гэх нэршилтэй
бодис нь метамфетамины агууламжтай бөгөөд тэдгээр нь хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисууд болох нь
шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул мөрдөгч Лхагва нь мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах болсон үндэслэл, түүний үр дүнг 2022
оны 5 дугаар сарын 2-ны өдөр прокурорт танилцуулж, улмаар прокурорын 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн тогтоолоор мөрдөгч
Лхагвын явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцож, Даваад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтуудаар Даваа нь 2000 онд төрсөн, хэрэг хариуцах чадвартай, тэрээр 2021
оны 7 дугаар сард Төв аймгийн нутгаас мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй ургамлыг өөрөө хэрэглэхээр түүж,
хатааж бэлтгэсэн, мөн 2020 оны 1 дүгээр сарын эхээр БНХАУ-д зорчин явахдаа “мөс” гэх хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд
нөлөөт бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор олж авч, улмаар 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Замын-Үүд дэх гаалийн хилээр хууль бусаар
нэвтрүүлсэн болох нь тус тус тогтоогджээ.
Харин Даваагийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн
хуулиар Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгээс “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэсэн заалтыг хасч, өөрчлөн
найруулсан тул Даваад холбогдох 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр улсын хилээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар
нэвтрүүлсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгуулах, мөн мөрдөгч Лхагва нь прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах нууц ажиллагаа
явуулж хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр уг ажиллагааны үр дүнд цугларсан баримтуудыг нотлох баримтаас хасуулах тухай гомдлыг
тус тус гаргасан байна.
ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ:
Даваагийн үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх,
түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх, мөрдөгч
Лхагвын явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд
нийцсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх.
Бодлого зохиогчийн зүгээс дараах нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж
үзсэн. Үүнд:
1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн үндсэн болон
хүндрүүлэх шинж;
2.Даваа хориглосон “өвс” болон “мөс” гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд
нөлөөт бодисуудыг олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, хэрэглэсэн, бусдад худалдсан гэх үйлдэл;
3.Даваа “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг
улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл;
4.Даваад хүлээлгэх эрүүгийн хариуцлага;
5.Мөрдөгчийн явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд нийцсэн эсэх.
Тайлбар, үндэслэл:
1. “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын
эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар донтуулах болон сэтгэцэд
бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци,
“Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль
тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн
бэлдмэлийг” ойлгоно.
Сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний
ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр
дагавартай тул хууль тогтоогч сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж
авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл
бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан.
Монгол Улсын олон улсын гэрээнд зөвхөн тусгай зөвшөөрөл, хяналтын дор сэтгэцэд нөлөөт
бодисыг бэлтгэх, худалдах, түгээх хэм хэмжээг тогтоосон бөгөөд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар
зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь
тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвхөн эмчийн жороор олгохоос бусад аргаар өөрийн эзэмшилд
олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, бусдад өгсөн, худалдсан зэрэг аливаа
үйлдлийг хамааруулан авч үзнэ. / худалдаалах зорилгогүйгээр/
Объектив тал: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах
зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн,
худалдсан идэвхтэй үйлдэл байна. Худалдсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг
худалдах, арилжих, солилцох, бэлэглэх эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцох (өрөнд өгөх
г.м) зэргээр аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хэлнэ.
Субъектив тал: Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт
бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилготой байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн хүндрүүлэх
шинж (Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг)
Энэ гэмт хэргийг байнга тогтвортой, мөн улсын хилээр нэвтрүүлж, мөн зохион байгуулалттай
гэмт бүлэг үйлдсэн бол хэргийг хүндрүүлж зүйлчилнэ. Байнга тогтвортой үйлдсэн гэж
мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг үйлдвэрлэлийн
шинжтэйгээр эрхэлсэн, үйл ажиллагаа нь тогтворжсон байхыг ойлгоно. Улсын хилээр нэвтрүүлж
үйлдсэн гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах бодисын түүхий эдийг Монгол
Улсын хилийг нууцаар, эсхүл худал мэдүүлж хилээр нэвтрүүлж үйлдсэнийг ойлгоно.
Бодлогын нөхцөлөөс үзэхэд Даваагийн 2021 оны 7 дугаар сард Төв аймгийн нутгаас
тетрагидроканнабинол агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй бодисыг
түүж, хатааж бэлтгэсэн, мөн 2020 оны 1 дүгээр сарын эхээр БНХАУ-д зорчин явахдаа “мөс” гэх
хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор олж
авсан, улмаар уг бодисуудыг 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл гэртээ хадгалсан үйлдэл
нь тухайн үед дагаж мөрдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасан “Хориглосон ... сэтгэцэд нөлөөт бодис... -ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар
олж авсан, бэлтгэсэн, хадгалсан ...” гэмт хэргийн шинжийг тус тус агуулжээ.
Даваагийн хувьд хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар
олж авсан, бэлтгэсэн, хадгалсан үйлдлүүд нь тус бүрдээ Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Харин Даваагийн дээрх үйлдэлд “өвс” болон “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах
үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг бусдад “худалдаалах зорилго” тогтоогдоогүй. Учир нь
Даваа өөрөө хэрэглэх зорилгоор Төв аймгийн нутгаас “өвс” гэх мансууруулах үйлчилгээтэй
ургамлыг түүж, хатааж бэлтгэсэн, мөн БНХАУ-д зорчин явахдаа “мөс” гэх бодисыг олж авч,
тэдгээрийг гэртээ хадгалж, хэрэглэж байжээ.
Даваа нь гүйцэтгэх ажилтан Мягмар гуйсны дагуу түүнд сэтгэцэд нөлөөт бодис худалдсан үйл баримтыг
үндэслэн түүнийг худалдаалах зорилгоор хориглосон сэтгэцэд нөлөөт бодис олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан,
худалдсан гэж Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буруутгах үндэслэлгүй.
Учир нь гүйцэтгэх ажилтан Мягмар нь мөрдөн шалгах нууц ажиллагааны хүрээнд Даваагаас сэтгэцэд нөлөөт
бодисыг өндөр үнээр худалдаж авах санаачилгыг гаргаж, түүнийг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах” үйлдэлд
өдөөн турхирсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан үндэслэл,
журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох ба нотлох
баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байна”, мөн зүйлийн 3 дахь
хэсэгт “Мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах байгууллага, ажилтны үйл ажиллагааны зарчим, эрх, үүргийг
тодорхойлохтой холбогдсон энэ хуульд заагаагүй асуудлыг Гүйцэтгэх ажлын тухай хуулиар зохицуулна”
гэжээ.
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 13.3.5-д “… гүйцэтгэх ажил явуулахдаа бусдыг өдөөн хатгаж гэмт хэрэгт
турхирахгүй байх”-ыг гүйцэтгэх байгууллага, ажилтанд үүрэг болгосон тул хууль сахиулах байгууллагын
ажилтны зүгээс зохиомол байдлыг бий болгож, гэмт хэрэгт өдөөн турхирсны улмаас гэмт хэрэг
үйлдэгдсэн бол яллагдагчийг тухайн үйлдэлд буруутгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм.
Даваа нь Мягмараас өөр хүнд хориглосон сэтгэцэд нөлөөт бодис өгсөн, эсхүл худалдсан гэх үйл
баримт тогтоогдоогүй тул түүнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис бусдад өгсөн гэж буруутгах,
эсхүл түүний үйлдлийг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,
бэлтгэсэн, хадгалсан, худалдсан” гэж Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
хүндрүүлэн зүйлчлэх, эсхүл уг бодисыг бусдад худалдаалахаар завдсан гэж үзэх үндэслэлгүй, харин
мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнд буюу хяналтын худалдан авалтаар Даваа нь хориглосон
сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “олж авсан, бэлтгэсэн,
хадгалсан” үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзнэ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн үйлдлийг Монгол Улсын нэгдэн орсон олон
улсын гэрээ болон Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцоогүй бөгөөд тухайн үйлдэл нь дангаараа
Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг агуулна.
Иймд Даваагийн дээрх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар зүйлчилж, түүнийг хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг
хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн
хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт
хэргийн хүндрүүлэх шинжээс “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг” гэснийг хасаж, “Улсын хилээр
нэвтрүүлж” гэснийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т хүндрүүлэх шинж болгон өөрчилсөн болно.
Эрүүгийн хуульд оруулсан дээрх нэмэлт, өөрчлөлтөөс харахад хууль тогтоогч “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт
бодисыг” улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг гэмт хэргийн шинжээс хасаагүй байх тул Даваагийн
2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр улсын хилээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн
хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр
тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг
буцаан хэрэглэхгүй” гэж заасан.
Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.7
дугаар зүйлийн 3.3-т зааснаар 5 жилээс 12 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилсан нь Эрүүгийн
хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар
оногдуулах 2 жилээс 8 жил хүртэл хорих ялаас дээд ба доод хэмжээ нь нэмэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Даваагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.7
дугаар зүйлийн 3.3-т нэмэлт өөрчлөлт оруулж эрх зүйн байдлыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй.
Даваа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн
хуулийн 20.7 дугаар зүйл болон 18.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектын (14 болон 16 насанд
хүрсэн байх) насны шалгуурыг хангасан, хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон тул түүнд
эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”-ын дагуу
эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын
шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Даваад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан гэмт хэрэг нь “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль
бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан” зэрэг хэд хэдэн объектив талын шинжийг тус тус агуулсныг
харгалзан үзнэ.
Даваагийн 2020 оны 1 дүгээр сард үйлдсэн Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан
гэмт хэрэг, мөн 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үйлдсэн
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа
өнгөрөөгүй, тухайн гэмт хэргүүд нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуульд хамаарахгүй тул Даваад
дээр дурдсан гэмт хэргүүдэд ял оногдуулж, оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу нэмж нэгтгэн, жинхэнэ эдлэх ялын төрөл, хэмжээг
тогтооно.
5.Мөрдөгч Лхагвын явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.5-д “прокурорын зөвшөөрөл авахаар
хуульд зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, олж
тогтоох мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулах” болон бусад хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа
явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх эрхийг мөрдөгчид олгожээ.
Тухайлбал, мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.6 дугаар зүйл, Гүйцэтгэх ажлын
тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д зааснаар мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг илрүүлж,
таслан зогсоох, нотлох баримт цуглуулах, тэдгээрийн эх сурвалжийг олж тогтоох зорилгоор хяналтын худалдан
авалт хийх аргаар нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт мөрдөгч нь “хяналтын
худалдан авалт хийх” мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулахаар хуульчилсан бөгөөд мөн
хуулийн 26.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн
этгээдийг олж тогтоох зорилгоор бараа,... бодис бэлдмэл,... худалдан авах, эсхүл худалдан авахаар хэлцэл хийх
ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулна” гэж заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.26-д “Хойшлуулшгүй тохиолдол” гэж эд
мөрийн баримт устах, үрэгдэх бодит аюул байгааг ойлгохоор заасан ба мөн хуулийн 30.7 дугаар зүйлийн 2.1-д
заасны дагуу мөрдөгч гомдол, мэдээллийг шалгах явцад гэмт хэрэг үйлдэж байгаа болон үйлдсэн тухай
үндэслэлтэй сэжиг байгаа тохиолдолд ийнхүү хойшлуулшгүй журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг
хуулиар зөвшөөрсөн байна.
Мөрдөгч Лхагвын явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар:
Өөрөөр хэлбэл, мөрдөгч нь хойшлуулшгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг мөн хуулийн 22.4 дүгээр
зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын зөвшөөрөлгүй явуулж болно. Ингэхдээ мөрдөгч
уг ажиллагааг явуулахаас өмнө прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн
дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг
нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ.
Бодлогын нөхцөлөөс үзэхэд Даваад холбогдуулан хойшлуулшгүй журмаар мөрдөн шалгах нууц
ажиллагаа явуулах үндэслэлтэй сэжиг тогтоогдсон бөгөөд хяналтын худалдан авалт хийх ажиллагаа
нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 дугаар зүйл буюу 26.2 дугаар зүйлийн 2
дахь хэсэг, 26.3 дугаар зүйлийн 1.1-д заасан заавал прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн
шалгах ажиллагаанд хамаарахгүй байна.
Түүнээс гадна прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь
хэсэгт заасны дагуу тухайн ажиллагааг хүчинтэйд тооцсон шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн байх
тул хойшлуулшгүй ажиллагааны үр дүнд цугларсан баримтуудыг нотлох баримтаас хасуулах
талаар өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхэд “Г” ХХК-аас Төв аймгийн Лүн сумын
Засаг даргад холбогдуулан “ Лүн сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн
Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:
Манай “Г” ХХК Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 01-ний
өдрийн 62 дугаартай захирамжаар тус нутаг дэвсгэрт нийт 430 га талбайг үр тариа, төмс,
хүнсний ногоо тариалах зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмших эрх авсан
байсныг мөн сумын Засаг даргын 2022 оны Б/45 дугаартай захирамжаар хүчингүй
болгосон.
Энэ захирамжид “Газрын тухай хуулийн 34.8, 35.1.6, 35.3.1, 40.1.1-д заасныг зөрчиж,
эзэмшиж байсан газартаа тариалалт хийгээгүй, бусдад ашиглуулсан, газрын тухай хууль
тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн, 2021 оны газар эзэмших
гэрээг байгуулаагүй тул “Г” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй
болгосугай.” гэж заасан байдаг.
Гэтэл Захирамжид заасан газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл,
болзлыг ноцтой зөрчсөн зөрчлийг сумын Засаг дарга шалгах эрхгүй. Мэргэжлийн хяналтын
байцаагч шалган шийдвэрлэнэ. Зөрчлийг шалган тогтоосны дараа Засаг дарга газар эзэмших
эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргах ёстой.
Манай компани 2019 онд талбайгаа өнжүүлээд 2020 онд 60 га-д тариалалт хийж 200 га газрыг
иргэн Ц.Д, Н.Д нарт ашиглуулсан боловч тэд нартай ямар нэг түрээсийн гэрээ байгуулаагүй,
ашиг аваагүй, бас зөвшөөрөл авах тухай надад огт мэдэгдэж байгаагүй, харин манай компани
нь газар эзэмших зориулалтын дагуу тариалалтаа хийж, газрын төлбөрөө хугацаанд нь
төлж, ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй болно. Манай компани газар
эзэмшээд 40 жил болж байна. Гэтэл зөвхөн 2018-2021 онд газар эзэмших гэрээг шинэчлэн
байгуулаагүй гэсэн шалтгаанаар тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг
цуцалсан Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэж байна.
Дээрх Захирамжийг гаргахаас өмнө сумын Засаг даргын Тамгын газраас намайг дуудаж
тайлбар авсан, бас шаардсан баримтуудыг бид тухай бүрт нь гаргаж хүргүүлж байсан болно.
Гэвч энэ байдлыг харгалзалгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан Лүн сумын Засаг даргын 2022 оны Б/45
дугааартай захирамж нь манай компанийн эрх ашгийг зөрчиж байгаа тухай Төв аймгийн Засаг
даргад гомдол гаргасан боловч сумын Засаг даргын шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариуг
өгсөн тул танай шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно.” гэжээ.
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн
анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн
авах үндэслэлтэй юу?
2. Г” ХХК-ийн гаргасан гомдлын
шаардлага эрх зүйн үндэслэлтэй юу?
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг
хүлээн авах үндэслэлтэй юу?
МУҮХ-ийн 60-р зүйлийн 1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг
дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг
дарга хэрэгжүүлнэ.” гэж; МУЗЗНДНТУтХ-ийн 4.1.4-т "нэгж дэх төрийн удирдлага"
гэж бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар
болон харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг;
5 дугаар зүйлийн 5.1-д “Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо нь нийтийн эрх зүйн
этгээд байна. 5.3-т “Эрх зүйн харилцаанд аймаг, сум, нийслэл, дүүргийг иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, түүний эрх олгосноор Засаг дарга төлөөлнө.” гэж заасан.
Иймд Төв аймгийн Лүн сумын Засаг дарга нь ЗЕХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан
“төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага”;-д,
маргааны зүйл буюу Засаг даргын захирамж нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлж
байгаа нийтийн эрх зүйн хэм хэмжээг агуулж байна.
Нийтийн ашиг сонирхолд нийцэж, уг ашиг
сонирхлыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл
ажиллагааг нийтийн эрх зүй гэж үзэх бөгөөд
түүнээс үүсэн гарч байгаа маргааныг нийтийн эрх
зүйн маргаан гэнэ. ЗЕХ-ийн 5 дугаар зүйлийн
5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг
төв, орон нутгийн бүх байгууллага;” гэжээ. Нэгэнт
сумын Засаг дарга ЗЕХ-д зааснаар захиргааны
байгууллага мөн тул тэрээр нийтийн ашиг
сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр
гаргадаг захиргааны байгууллага болно. Иймд
Засаг даргаас гаргасан захирамжтай холбогдох
маргаан нь нийтийн эрх зүйн маргаан мөн
байна.
Төв аймгийн Лүн сумын Засаг даргын захирамж Захиргааны ерөнхий хууль
/ЗЕХ/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны акт
мөн эсэхийг тодорхойлъё.
 Нийтийн эрх зүйн хүрээнд байх
 Захиргааны байгууллагаас гарсан байх
 Захиргааны акт нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар байх
 Зохицуулалт агуулсан байх
 Захирамжилсан арга хэмжээ байх
 Гадагш чиглэсэн байх
Явцын дүгнэлт: Төв аймгийн Лүн сумын Засаг даргын “Г” ХХК-ийн газар
эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2022 оны 03 дугаар сарын 13-ны
өдрийн Б/45 дугаар захирамж нь ЗЕХ-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан
захиргааны актын 6 шинжийг бүхэлд нь хангаж байх тул захиргааны акт мөн
байна.
ЗХШХШтХ-ийн 54 дүгээр зүйлд заасан “Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах” бусад
үндэслэл байгаа эсэх тухайд:
ЗХШХШтХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.4-д “нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй
бөгөөд түүнийг төлөөлсөн этгээд байхгүй”, 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн
эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;” 54.1.6-д
“нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг
нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон
хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн
тогтоол байгаа;”, 54.1.7-д “нэхэмжлэгч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан
буугдсан боловч эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;” гэх үйл баримт
бодлогын нөхцөлд тусгагдаагүй байх тул энэ тухай дүгнэхгүй байж болно.
Мөн зүйлийн 54.1.8-д заасан “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх
шалтгаангүйгээр хэтрүүлсэн.” гэх үндэслэлийн тухайд бодлогод энэ нөхцөл өгөгдөөгүй
тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймд Төв аймгийн Лүн сумын Засаг даргадын Б/45
дугаар захирамжийн эсрэг гаргасан “Г” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Төв аймаг
дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлтэй
байна.
“Г” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлага үндэслэлтэй юу?
Захиргааны акт эрх зүйн шаардлага хангасан эсэх:
Формаль эрх зүйн шаардлага хангагдсан эсэх
- Эрх хэмжээнийхээ дотор гаргасан эсэх
 Нутаг дэвсгэрийн харьяалал зөрчигдсөн эсэх
 Чиг үүргийн харьяалал зөрчигдсөн эсэх
 Шатлан захирах ёсны хамаарал зөрчигдсөн эсэх
- Эрх зүйн хэм хэмжээнд заасан журмыг баримталсан эсэх
- Эрх зүйн хэм хэмжээнд заасан хэлбэрээр гаргасан эсэх
- Бусад этгээдийн оролцоог хангах шаардлагыг хангасан эсэх
Явцын дүгнэлт: Төв аймгийн Лүн сумын Засаг даргын “Г” ХХК-ийн
эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон
Б/45 дугаар захирамж нь формаль эрх зүйн шаардлагыг хангаж байна.
“Г” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлага үндэслэлтэй юу?
Материаллаг эрх зүйн шаардлага хангасан эсэх:
- Эрх зүйн үндэслэлтэй эсэх
“Захирамжид заасан газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн
зөрчлийг сумын Засаг дарга шалган тогтоох эрх бүхий этгээд биш. Харин Зөрчлийн тухай хуулийн 8.1
дүгээр зүйлд заасан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т зааснаар
мэргэжлийн хяналтын байцаагч шалган шийдвэрлэнэ. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д
“Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс
үйлдэхүйг зөрчил гэнэ.” гэж заан, 8.1 дүгээр зүйлд “Газрын тухай хууль зөрчих” зөрчлийн шинж, түүнийг
үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээг хуульчилсан байна. Гэвч “эрхийн
гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу
ноцтой зөрчсөн” үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 8.1-д заасан зөрчилд хамаарахгүй байна. Харин газар
эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг
удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар
“Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй”
байна. Энэхүү шийдвэрийг гаргахдаа сумын Засаг дарга нь шийдвэр гаргах ямар нэг этгээдээс зөвшөөрөл
авах, ямар нэг зөвшилцөл хийх, хамтран шийдвэрлэх зэрэг шаардлагыг хуульд тусгайлан заагаагүй тул
формаль эрх зүйн шаардлагыг хангаж байгааг өмнө дурдсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан
энэхүү гомдол үндэслэлгүй байна.
“Г” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлага үндэслэлтэй юу?
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт
хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” гэж заасан. Гэтэл 2018-2021 онд
буюу 4 жилийн хугацаанд гэрээг дүгнүүлж, дахин гэрээ байгуулах үүргээ “Г” ХХК биелүүлээгүй гэж үзнэ.
Тиймээс “Г” ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалтад заасан “газар эзэмшигч нь
газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу
зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж заасныг, 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт заасан гэрээг
дүгнүүлж, дахин гэрээ байгуулах үүргээ тус тус зөрчсөн байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх
заалтад зааснаар “... удаа дараа ...” зөрчил гаргасан гэж үзнэ.
Иймд Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2022 оны Б/45 дугаар захирамж нь Монгол Улсын Үндсэн хуульд
заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, ЗЕХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-т заасан захиргааны үйл
ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг
хангасан, Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг хэрэглэсэн эрх зүйн үндэслэл бүхий шийдвэр
байна.
Захиргааны актын алдааны эрх зүйн үр дагавар:
Агуулга нь тодорхой байх-ЗЕХ-ийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Захиргааны актын агуулга
ойлгомжтой тодорхой байна.” гэж заасан бөгөөд энэ нь
тухайн захиргааны актын агуулга нь хэн ч уншсан ойлгомжтой хоёрдмол утгагүй дундаж энгийн
иргэн уншаад ойлгохуйц байх ёстой.
Бодлогын нөхцөлөөс үзвэл Төв аймгийн Лүн сумын Засаг даргын Б/45 дугаар захирамж нь хэнд ч
ойлгомжтой, тодорхой байх тул ЗЕХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар “утга агуулгын
илэрхий алдаатай” гэж үзэхгүй.
Явцын дүгнэлт: Төв аймгийн Лүн сумын Засаг даргын “Г” ХХК-ийн эзэмшиж байсан газар
эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Б/45 дугаар захирамж нь материаллаг эрх зүйн
шаардлагыг хангаж байна.
Гурав. Захиргааны актын алдааны эрх зүйн үр дагавар:
Бодлогын нөхцөлд дурдсан Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2022 оны Б/45 дугаар
захирамж нь формаль болон материаллаг эрх зүйн шаардлага хангаж байгаа тул “Г” ХХК-ийн
гаргасан гомдлын шаардлага үндэслэлгүй буюу захиргааны актын алдааны эрх зүйн үр дагавар
энэ тохиолдолд яригдахгүй байна.
Website
www.advocate.mn
Facebook
Mongol-Advocates Law firm
Email
info@advocate.mn
Phone
+976 7011-9206, 7012-9206

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭХ МАРГААНЫ ТӨРЛҮҮД
УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭХ МАРГААНЫ ТӨРЛҮҮДУРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭХ МАРГААНЫ ТӨРЛҮҮД
УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭХ МАРГААНЫ ТӨРЛҮҮДUmguullin Mongol Umguulugch
 
Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа
Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааЗахиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа
Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааUmguullin Mongol Umguulugch
 
иргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinheneиргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй JinheneAnaro Nyamdorj
 
АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...
АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...
АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...Umguullin Mongol Umguulugch
 
лекц. гэз
лекц. гэзлекц. гэз
лекц. гэзanhmabn
 
Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээИргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээMaralMaa1
 
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/Ganzorig Myagmarsuren
 
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ДАХЬ ПРОКУРОРЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ДАХЬ ПРОКУРОРЫН ҮҮРЭГ, ОРОЛЦООЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ДАХЬ ПРОКУРОРЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ДАХЬ ПРОКУРОРЫН ҮҮРЭГ, ОРОЛЦООUmguullin Mongol Umguulugch
 
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lektsMongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lektsAltangerel Bilguun
 
ӨМГӨӨЛӨГЧИЙН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТЫН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА
ӨМГӨӨЛӨГЧИЙН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТЫН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГАӨМГӨӨЛӨГЧИЙН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТЫН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА
ӨМГӨӨЛӨГЧИЙН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТЫН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/
Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/
Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/Galbaatar Lkhagvasuren
 

Was ist angesagt? (20)

Zahirgaanii geree
Zahirgaanii gereeZahirgaanii geree
Zahirgaanii geree
 
ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН
ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН
ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН
 
Zahirgaanii geree, tuunii shinj
Zahirgaanii geree, tuunii shinj Zahirgaanii geree, tuunii shinj
Zahirgaanii geree, tuunii shinj
 
УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭХ МАРГААНЫ ТӨРЛҮҮД
УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭХ МАРГААНЫ ТӨРЛҮҮДУРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭХ МАРГААНЫ ТӨРЛҮҮД
УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭХ МАРГААНЫ ТӨРЛҮҮД
 
Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа
Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааЗахиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа
Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа
 
Dampuurliin erh zui
Dampuurliin erh zuiDampuurliin erh zui
Dampuurliin erh zui
 
иргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinheneиргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinhene
 
АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...
АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...
АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...
 
лекц. гэз
лекц. гэзлекц. гэз
лекц. гэз
 
Uurgiin erh zui.pptx
Uurgiin erh zui.pptxUurgiin erh zui.pptx
Uurgiin erh zui.pptx
 
Hamtran ajillah gereenees garah
Hamtran ajillah gereenees garahHamtran ajillah gereenees garah
Hamtran ajillah gereenees garah
 
эрүүгийн эрх зүй
эрүүгийн эрх зүйэрүүгийн эрх зүй
эрүүгийн эрх зүй
 
Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээИргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
 
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
 
Hudulmuriin erkh zui.pptx
Hudulmuriin erkh zui.pptxHudulmuriin erkh zui.pptx
Hudulmuriin erkh zui.pptx
 
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ДАХЬ ПРОКУРОРЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ДАХЬ ПРОКУРОРЫН ҮҮРЭГ, ОРОЛЦООЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ДАХЬ ПРОКУРОРЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ДАХЬ ПРОКУРОРЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО
 
нхх лекц №4
нхх лекц №4нхх лекц №4
нхх лекц №4
 
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lektsMongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
 
ӨМГӨӨЛӨГЧИЙН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТЫН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА
ӨМГӨӨЛӨГЧИЙН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТЫН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГАӨМГӨӨЛӨГЧИЙН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТЫН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА
ӨМГӨӨЛӨГЧИЙН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТЫН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА
 
Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/
Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/
Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/
 

Ähnlich wie 2022 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БОДЛОГО /ЭРҮҮ, ИРГЭН, ЗАХИРГАА/-ЫН ШАЛГАЛТЫН ДААЛГАВАР, ШИЙДЛИЙН ТАНИЛЦУУЛГА

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Umguullin Mongol Umguulugch
 
ИРГЭНИЙ ХУУЛИЙН 12 ДУГААР ЗҮЙЛ. ӨӨРТӨӨ ТУСЛАХ ЗҮЙЛИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА
ИРГЭНИЙ ХУУЛИЙН 12 ДУГААР ЗҮЙЛ. ӨӨРТӨӨ ТУСЛАХ ЗҮЙЛИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГАИРГЭНИЙ ХУУЛИЙН 12 ДУГААР ЗҮЙЛ. ӨӨРТӨӨ ТУСЛАХ ЗҮЙЛИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА
ИРГЭНИЙ ХУУЛИЙН 12 ДУГААР ЗҮЙЛ. ӨӨРТӨӨ ТУСЛАХ ЗҮЙЛИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...Umguullin Mongol Umguulugch
 
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ХОЛБОГДУУЛАН ГОМ...
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ХОЛБОГДУУЛАН  ГОМ...ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ХОЛБОГДУУЛАН  ГОМ...
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ХОЛБОГДУУЛАН ГОМ...Umguullin Mongol Umguulugch
 
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
15.12.2014, Discussions on permit law, Government of MongoliaThe Business Council of Mongolia
 
Sh shg kh-uzelbarimtlal
Sh shg kh-uzelbarimtlalSh shg kh-uzelbarimtlal
Sh shg kh-uzelbarimtlalnaranhuu
 
авлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульавлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульTumuruu Shiileg
 
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНИЙ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БА...
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНИЙ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БА...ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНИЙ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БА...
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНИЙ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БА...Umguullin Mongol Umguulugch
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...Umguullin Mongol Umguulugch
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...Umguullin Mongol Umguulugch
 
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...Umguullin Mongol Umguulugch
 
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
Ger buliin huchirhiilel 2017
Ger buliin huchirhiilel 2017Ger buliin huchirhiilel 2017
Ger buliin huchirhiilel 2017Shijee Mtsbolor
 
Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг
Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгОлон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг
Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгGanzorig Myagmarsuren
 

Ähnlich wie 2022 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БОДЛОГО /ЭРҮҮ, ИРГЭН, ЗАХИРГАА/-ЫН ШАЛГАЛТЫН ДААЛГАВАР, ШИЙДЛИЙН ТАНИЛЦУУЛГА (20)

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
 
ИРГЭНИЙ ХУУЛИЙН 12 ДУГААР ЗҮЙЛ. ӨӨРТӨӨ ТУСЛАХ ЗҮЙЛИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА
ИРГЭНИЙ ХУУЛИЙН 12 ДУГААР ЗҮЙЛ. ӨӨРТӨӨ ТУСЛАХ ЗҮЙЛИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГАИРГЭНИЙ ХУУЛИЙН 12 ДУГААР ЗҮЙЛ. ӨӨРТӨӨ ТУСЛАХ ЗҮЙЛИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА
ИРГЭНИЙ ХУУЛИЙН 12 ДУГААР ЗҮЙЛ. ӨӨРТӨӨ ТУСЛАХ ЗҮЙЛИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА
 
Huuliin tusul-eruu-20161111
Huuliin tusul-eruu-20161111Huuliin tusul-eruu-20161111
Huuliin tusul-eruu-20161111
 
монгол улсын хуул1 (1)
монгол улсын хуул1 (1)монгол улсын хуул1 (1)
монгол улсын хуул1 (1)
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
 
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ХОЛБОГДУУЛАН ГОМ...
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ХОЛБОГДУУЛАН  ГОМ...ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ХОЛБОГДУУЛАН  ГОМ...
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ХОЛБОГДУУЛАН ГОМ...
 
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
 
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
 
Sh shg kh-uzelbarimtlal
Sh shg kh-uzelbarimtlalSh shg kh-uzelbarimtlal
Sh shg kh-uzelbarimtlal
 
авлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульавлигын эсрэг хууль
авлигын эсрэг хууль
 
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНИЙ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БА...
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНИЙ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БА...ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНИЙ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БА...
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНИЙ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БА...
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...
 
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
 
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Ger buliin huchirhiilel 2017
Ger buliin huchirhiilel 2017Ger buliin huchirhiilel 2017
Ger buliin huchirhiilel 2017
 
Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг
Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгОлон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг
Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг
 
Zurchiliin huuli
Zurchiliin huuliZurchiliin huuli
Zurchiliin huuli
 

Mehr von Umguullin Mongol Umguulugch

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ "ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮЗҮҮЛЭХ ...
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ "ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮЗҮҮЛЭХ ...ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ "ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮЗҮҮЛЭХ ...
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ "ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮЗҮҮЛЭХ ...Umguullin Mongol Umguulugch
 
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН Т...
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН Т...ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН Т...
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН Т...Umguullin Mongol Umguulugch
 
ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД АШИГТАЙ ГЭРЭЭ .pptx
ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД АШИГТАЙ ГЭРЭЭ   .pptxГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД АШИГТАЙ ГЭРЭЭ   .pptx
ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД АШИГТАЙ ГЭРЭЭ .pptxUmguullin Mongol Umguulugch
 
АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙН БАРЬЦААНЫ ЭРХИЙГ ХАНГАЖ ШИЙДСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭР УДШ-ИЙН ТО...
АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙН БАРЬЦААНЫ ЭРХИЙГ ХАНГАЖ ШИЙДСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭР УДШ-ИЙН ТО...АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙН БАРЬЦААНЫ ЭРХИЙГ ХАНГАЖ ШИЙДСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭР УДШ-ИЙН ТО...
АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙН БАРЬЦААНЫ ЭРХИЙГ ХАНГАЖ ШИЙДСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭР УДШ-ИЙН ТО...Umguullin Mongol Umguulugch
 
ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА (ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙ...
ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА (ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙ...ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА (ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙ...
ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА (ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙ...Umguullin Mongol Umguulugch
 
НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ
НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГНИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ
НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГUmguullin Mongol Umguulugch
 
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ (Сангийн сайдын 2023.12.2...
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ (Сангийн сайдын 2023.12.2...ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ (Сангийн сайдын 2023.12.2...
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ (Сангийн сайдын 2023.12.2...Umguullin Mongol Umguulugch
 
ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХ НЬ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ...
ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХ НЬ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ...ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХ НЬ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ...
ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХ НЬ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ...Umguullin Mongol Umguulugch
 
“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ТООЦОХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА
“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ТООЦОХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ТООЦОХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА
“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ТООЦОХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМUmguullin Mongol Umguulugch
 
ГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ
ГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ
ГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТUmguullin Mongol Umguulugch
 
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГАБИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭ...
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭ...ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭ...
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭ...Umguullin Mongol Umguulugch
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМНИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМUmguullin Mongol Umguulugch
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...Umguullin Mongol Umguulugch
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ОДООГИЙН ХҮЧИН ТӨГӨ...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ  /ОДООГИЙН ХҮЧИН ТӨГӨ...НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ  /ОДООГИЙН ХҮЧИН ТӨГӨ...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ОДООГИЙН ХҮЧИН ТӨГӨ...Umguullin Mongol Umguulugch
 
ГАДААД АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХ, ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ, ТӨЛБӨРИЙН ЗӨРҮҮ...
ГАДААД АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХ, ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ, ТӨЛБӨРИЙН ЗӨРҮҮ...ГАДААД АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХ, ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ, ТӨЛБӨРИЙН ЗӨРҮҮ...
ГАДААД АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХ, ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ, ТӨЛБӨРИЙН ЗӨРҮҮ...Umguullin Mongol Umguulugch
 
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ДУУДЛАГА ХУД...
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ДУУДЛАГА ХУД...ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ДУУДЛАГА ХУД...
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ДУУДЛАГА ХУД...Umguullin Mongol Umguulugch
 

Mehr von Umguullin Mongol Umguulugch (20)

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ "ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮЗҮҮЛЭХ ...
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ "ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮЗҮҮЛЭХ ...ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ "ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮЗҮҮЛЭХ ...
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ "ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮЗҮҮЛЭХ ...
 
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН Т...
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН Т...ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН Т...
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН Т...
 
ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД АШИГТАЙ ГЭРЭЭ .pptx
ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД АШИГТАЙ ГЭРЭЭ   .pptxГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД АШИГТАЙ ГЭРЭЭ   .pptx
ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД АШИГТАЙ ГЭРЭЭ .pptx
 
АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙН БАРЬЦААНЫ ЭРХИЙГ ХАНГАЖ ШИЙДСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭР УДШ-ИЙН ТО...
АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙН БАРЬЦААНЫ ЭРХИЙГ ХАНГАЖ ШИЙДСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭР УДШ-ИЙН ТО...АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙН БАРЬЦААНЫ ЭРХИЙГ ХАНГАЖ ШИЙДСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭР УДШ-ИЙН ТО...
АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙН БАРЬЦААНЫ ЭРХИЙГ ХАНГАЖ ШИЙДСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭР УДШ-ИЙН ТО...
 
ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА (ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙ...
ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА (ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙ...ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА (ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙ...
ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА (ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙ...
 
НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ
НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГНИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ
НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ
 
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
 
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ (Сангийн сайдын 2023.12.2...
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ (Сангийн сайдын 2023.12.2...ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ (Сангийн сайдын 2023.12.2...
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ (Сангийн сайдын 2023.12.2...
 
ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХ НЬ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ...
ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХ НЬ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ...ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХ НЬ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ...
ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХ НЬ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ...
 
“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ТООЦОХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА
“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ТООЦОХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ТООЦОХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА
“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ТООЦОХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА
 
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
 
ГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ
ГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ
ГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ
 
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГАБИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА
 
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
 
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭ...
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭ...ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭ...
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭ...
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМНИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ОДООГИЙН ХҮЧИН ТӨГӨ...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ  /ОДООГИЙН ХҮЧИН ТӨГӨ...НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ  /ОДООГИЙН ХҮЧИН ТӨГӨ...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ОДООГИЙН ХҮЧИН ТӨГӨ...
 
ГАДААД АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХ, ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ, ТӨЛБӨРИЙН ЗӨРҮҮ...
ГАДААД АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХ, ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ, ТӨЛБӨРИЙН ЗӨРҮҮ...ГАДААД АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХ, ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ, ТӨЛБӨРИЙН ЗӨРҮҮ...
ГАДААД АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХ, ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ, ТӨЛБӨРИЙН ЗӨРҮҮ...
 
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ДУУДЛАГА ХУД...
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ДУУДЛАГА ХУД...ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ДУУДЛАГА ХУД...
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ДУУДЛАГА ХУД...
 

2022 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БОДЛОГО /ЭРҮҮ, ИРГЭН, ЗАХИРГАА/-ЫН ШАЛГАЛТЫН ДААЛГАВАР, ШИЙДЛИЙН ТАНИЛЦУУЛГА

  • 2. Агуулга 1. Иргэний эрх зүйн бодлого, бодолт; 2. Эрүүгийн эрх зүйн бодлого, бодолт; 3. Захиргааны эрх зүйн бодлого, бодолт.
  • 3. Эрх зүйн дүгнэлт өгч, маргааныг шийдвэрлэнэ үү.
  • 4. Шаардах эрх үүссэн эсэх Иргэний хуулийн 106.1-т заасны дагуу шаардах эрх үүссэн эсэхийг тогтоохдоо юуны өмнө А нь тухайн шаардаж буй эд хөрөнгийн өмчлөгч мөн болох, Б нь уг зүйлийг эзэмшилдээ авсан, хууль буюу гэрээгээр ийнхүү эзэмших эрхгүй этгээд болохыг тогтоох шаардлагатай. Бодлогын нөхцөлөөс харахад А нь бодлогын нөхцөлд дурдсан машины зарим эд ангийг өөрийн хашаа болон амбаарт үлдээсэн бөгөөд Б нь тухайн эд ангийг ашиглаж машин угсарснаа хүлээн зөвшөөрч байх тул А нь тухайн машины эд ангиудын өмчлөгч мөн байна. Иргэний хуулийн 101.1-д зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлийг хуульд заасан хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Мөн хуулийн 106.1-д өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан тул А нь өөрийн өмчлөлийн машины зарим эд ангийг Б- ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна. Бодлогын нөхцөлөөс харахад өмчлөх эрхээс үүдэлтэй шаардах эрх буюу Иргэний хуулийн 8.1.6 дэх хэсэг /үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших/-т заасан иргэний эрх зүйн хүрээнд үүссэн маргаан байна. А нь түүний өмчлөлийн машины эд ангиудыг хууль бусаар ашиглаж, шинээр угсарсан машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг, эсхүл өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох машины эд ангиудыг буцаан шаардаж байна.
  • 5. Шинээр бий болсон эд хөрөнгийн хувьд шаардах эрх үүссэн эсэх Иргэний хуулийн 120.1-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусдын эд хөрөнгийг засан сайжруулах, дахин боловсруулах замаар шинэ хөдлөх эд хөрөнгө бий болгосон бол уг этгээд болон эд хөрөнгийн өмчлөгч шинээр бий болсон эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх бөгөөд тэдэнд ногдох хэсгийг материалын өртөг, үйлдвэрлэлийн зардалтай хувь тэнцүүлэн тодорхойлно” гэж заасан байна. Иймд шинээр бий болсон машиныг А болон Б нар дундаа хэсгээр өмчилнө. Харин бодлогын нөхцөлд талууд дундаа хэсгээр өмчлөх хүсэлгүй бөгөөд шинээр бий болсон машины өмчлөгч нь хэн болох талаар маргаан үүсч байх тул шинээр бий болсон машины өмчлөгч хэн болохыг шалгаж үзье. Иргэний хуулийн 120.2-д “талууд өмчлөх эрхийн талаар маргавал илүү хөрөнгө, эсхүл илүү хөдөлмөр зарцуулсан тал нь шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч байна” гэж заасан. Бодлогын нөхцөлд дурдсаны дагуу Б нь мотор болон бусад эд ангиуд худалдан авч, машиныг угсарч илүү хөдөлмөр, хөрөнгө зарцуулсан байна. Иймд иргэн Б нь шинээр бий болсон машины өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
  • 6. Шаардах эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй эсэх: А-ийн шаардах эрхийг шалгаж үзвэл: Иргэний хуулийн 120.2-д заасны дагуу бусдын эд хөрөнгийг засан сайжруулах, дахин боловсруулах замаар шинэ хөдлөх эд хөрөнгө бий болгосон талууд өмчлөх эрхийн талаар маргавал илүү хөрөнгө болон хөдөлмөр зарцуулсан тал нь шинээр бий болсон хөрөнгийн өмчлөгч болох бөгөөд нөгөө тал нь өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй боловч эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах эрхгүй гэж заасан байна. Бодлогын нөхцөлд машины эд ангиудыг засан сайжруулах буюу дахин боловсруулах замаар өөр эд ангитай нийлүүлэх замаар машин угсарсан байх тул энэ тохиолдолд Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн зохицуулалт илүү хамааралтай гэж дүгнэж байна. Бодлогын нөхцөлөөс харахад А нь Б-ээс шинээр бий болсон машинаас олсон ашиг, орлогыг нэхэмжлээгүй харин уг машиныг өмчлөх эрхтэй гэж маргасан тул Иргэний хуулийн 120.2 дах хэсэгт заасны дагуу А нь шинээр бий болсон машиныг болон өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг буцаан шаардах эрхгүй байна. Харин өөрт учирсан хохирлоо иргэний хуулийн 495.1, 495.2 дах хэсэгт заасны дагуу нэн даруй шаардах эрхтэй байна.
  • 7. Эрх зүйн үр дагавар: 1. Иргэний хуулийн 120.2 (119.2) дэх хэсэгт заасны дагуу өөр өөр этгээдийн өмчлөлийн зүйл нийлж, холилдох замаар шинээр бий болсон эд хөрөнгө болох машины өмчлөгч нь Б байна. 2. Иргэний хуулийн 120.2 (119.3) зүйлд заасны дагуу иргэн А нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй боловч өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах буюу машины зарим эд ангийг буцаан шаардах эрхгүй байна. 3. Иргэний хуулийн 106.1, 120.2 (119.3), 495.1, 495.2 дах хэсэгт заасны дагуу Б нь өөрт учирсан хохирлоо шаардах хууль зүйн үндэслэлтэй байна.
  • 8. Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч Лхагва нь иргэн Давааг мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодис олж авч, түүнийгээ Сүхбаатар дүүрэгт байрлах гэртээ хэрэглэдэг тухай мэдээллийг 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авсан даруй уг мэдээллийг баталгаажуулах зорилгоор гүйцэтгэх ажилтан Мягмарыг Даваатай уулзуулахаар шийдэж, энэ талаар прокурорт утсаар мэдэгдсэн байна. Мягмар нь Даваатай уулзаад “Миний өвчин хүндэрсэн, өвдөлтөө намдаахад хар тамхи зайлшгүй хэрэг болоод байна, чамд байвал өндөр үнээр худалдаж авья, туслаач” гэж гуйхад Даваа зөвшөөрч, гэртээ хадгалж байсан 200 гр “өвс” болон 3 гр “мөс” гэх нэршилтэй бодисуудыг нийт 500.000 төгрөгөөр худалдсан байна. Мягмарын худалдан авсан “өвс” гэх нэршилтэй бодис нь тетрагидроканнабинолын агууламжтай, харин “мөс” гэх нэршилтэй бодис нь метамфетамины агууламжтай бөгөөд тэдгээр нь хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисууд болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул мөрдөгч Лхагва нь мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах болсон үндэслэл, түүний үр дүнг 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр прокурорт танилцуулж, улмаар прокурорын 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн тогтоолоор мөрдөгч Лхагвын явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцож, Даваад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтуудаар Даваа нь 2000 онд төрсөн, хэрэг хариуцах чадвартай, тэрээр 2021 оны 7 дугаар сард Төв аймгийн нутгаас мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй ургамлыг өөрөө хэрэглэхээр түүж, хатааж бэлтгэсэн, мөн 2020 оны 1 дүгээр сарын эхээр БНХАУ-д зорчин явахдаа “мөс” гэх хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор олж авч, улмаар 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Замын-Үүд дэх гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь тус тус тогтоогджээ. Харин Даваагийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгээс “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэсэн заалтыг хасч, өөрчлөн найруулсан тул Даваад холбогдох 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр улсын хилээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгуулах, мөн мөрдөгч Лхагва нь прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулж хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр уг ажиллагааны үр дүнд цугларсан баримтуудыг нотлох баримтаас хасуулах тухай гомдлыг тус тус гаргасан байна.
  • 9. ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ: Даваагийн үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх, мөрдөгч Лхагвын явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх. Бодлого зохиогчийн зүгээс дараах нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн. Үүнд: 1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинж; 2.Даваа хориглосон “өвс” болон “мөс” гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, хэрэглэсэн, бусдад худалдсан гэх үйлдэл; 3.Даваа “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл; 4.Даваад хүлээлгэх эрүүгийн хариуцлага; 5.Мөрдөгчийн явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд нийцсэн эсэх.
  • 10. Тайлбар, үндэслэл: 1. “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” ойлгоно. Сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай тул хууль тогтоогч сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан. Монгол Улсын олон улсын гэрээнд зөвхөн тусгай зөвшөөрөл, хяналтын дор сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэх, худалдах, түгээх хэм хэмжээг тогтоосон бөгөөд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвхөн эмчийн жороор олгохоос бусад аргаар өөрийн эзэмшилд олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, бусдад өгсөн, худалдсан зэрэг аливаа үйлдлийг хамааруулан авч үзнэ. / худалдаалах зорилгогүйгээр/
  • 11. Объектив тал: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан идэвхтэй үйлдэл байна. Худалдсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцох (өрөнд өгөх г.м) зэргээр аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хэлнэ. Субъектив тал: Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилготой байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн хүндрүүлэх шинж (Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг) Энэ гэмт хэргийг байнга тогтвортой, мөн улсын хилээр нэвтрүүлж, мөн зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хэргийг хүндрүүлж зүйлчилнэ. Байнга тогтвортой үйлдсэн гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг үйлдвэрлэлийн шинжтэйгээр эрхэлсэн, үйл ажиллагаа нь тогтворжсон байхыг ойлгоно. Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах бодисын түүхий эдийг Монгол Улсын хилийг нууцаар, эсхүл худал мэдүүлж хилээр нэвтрүүлж үйлдсэнийг ойлгоно.
  • 12. Бодлогын нөхцөлөөс үзэхэд Даваагийн 2021 оны 7 дугаар сард Төв аймгийн нутгаас тетрагидроканнабинол агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй бодисыг түүж, хатааж бэлтгэсэн, мөн 2020 оны 1 дүгээр сарын эхээр БНХАУ-д зорчин явахдаа “мөс” гэх хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор олж авсан, улмаар уг бодисуудыг 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл гэртээ хадгалсан үйлдэл нь тухайн үед дагаж мөрдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон ... сэтгэцэд нөлөөт бодис... -ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан ...” гэмт хэргийн шинжийг тус тус агуулжээ. Даваагийн хувьд хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан үйлдлүүд нь тус бүрдээ Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ. Харин Даваагийн дээрх үйлдэлд “өвс” болон “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг бусдад “худалдаалах зорилго” тогтоогдоогүй. Учир нь Даваа өөрөө хэрэглэх зорилгоор Төв аймгийн нутгаас “өвс” гэх мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүж, хатааж бэлтгэсэн, мөн БНХАУ-д зорчин явахдаа “мөс” гэх бодисыг олж авч, тэдгээрийг гэртээ хадгалж, хэрэглэж байжээ.
  • 13. Даваа нь гүйцэтгэх ажилтан Мягмар гуйсны дагуу түүнд сэтгэцэд нөлөөт бодис худалдсан үйл баримтыг үндэслэн түүнийг худалдаалах зорилгоор хориглосон сэтгэцэд нөлөөт бодис олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан гэж Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буруутгах үндэслэлгүй. Учир нь гүйцэтгэх ажилтан Мягмар нь мөрдөн шалгах нууц ажиллагааны хүрээнд Даваагаас сэтгэцэд нөлөөт бодисыг өндөр үнээр худалдаж авах санаачилгыг гаргаж, түүнийг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах” үйлдэлд өдөөн турхирсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох ба нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байна”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах байгууллага, ажилтны үйл ажиллагааны зарчим, эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон энэ хуульд заагаагүй асуудлыг Гүйцэтгэх ажлын тухай хуулиар зохицуулна” гэжээ. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 13.3.5-д “… гүйцэтгэх ажил явуулахдаа бусдыг өдөөн хатгаж гэмт хэрэгт турхирахгүй байх”-ыг гүйцэтгэх байгууллага, ажилтанд үүрэг болгосон тул хууль сахиулах байгууллагын ажилтны зүгээс зохиомол байдлыг бий болгож, гэмт хэрэгт өдөөн турхирсны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн бол яллагдагчийг тухайн үйлдэлд буруутгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм.
  • 14. Даваа нь Мягмараас өөр хүнд хориглосон сэтгэцэд нөлөөт бодис өгсөн, эсхүл худалдсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул түүнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис бусдад өгсөн гэж буруутгах, эсхүл түүний үйлдлийг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, худалдсан” гэж Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх, эсхүл уг бодисыг бусдад худалдаалахаар завдсан гэж үзэх үндэслэлгүй, харин мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнд буюу хяналтын худалдан авалтаар Даваа нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “олж авсан, бэлтгэсэн, хадгалсан” үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзнэ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн үйлдлийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцоогүй бөгөөд тухайн үйлдэл нь дангаараа Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг агуулна. Иймд Даваагийн дээрх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй юм.
  • 15. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжээс “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг” гэснийг хасаж, “Улсын хилээр нэвтрүүлж” гэснийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т хүндрүүлэх шинж болгон өөрчилсөн болно. Эрүүгийн хуульд оруулсан дээрх нэмэлт, өөрчлөлтөөс харахад хууль тогтоогч “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг” улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг гэмт хэргийн шинжээс хасаагүй байх тул Даваагийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр улсын хилээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан. Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т зааснаар 5 жилээс 12 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилсан нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулах 2 жилээс 8 жил хүртэл хорих ялаас дээд ба доод хэмжээ нь нэмэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Даваагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т нэмэлт өөрчлөлт оруулж эрх зүйн байдлыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй.
  • 16. Даваа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл болон 18.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектын (14 болон 16 насанд хүрсэн байх) насны шалгуурыг хангасан, хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”-ын дагуу эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Даваад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан” зэрэг хэд хэдэн объектив талын шинжийг тус тус агуулсныг харгалзан үзнэ. Даваагийн 2020 оны 1 дүгээр сард үйлдсэн Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, мөн 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үйлдсэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, тухайн гэмт хэргүүд нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуульд хамаарахгүй тул Даваад дээр дурдсан гэмт хэргүүдэд ял оногдуулж, оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу нэмж нэгтгэн, жинхэнэ эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.
  • 17. 5.Мөрдөгч Лхагвын явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.5-д “прокурорын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, олж тогтоох мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулах” болон бусад хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх эрхийг мөрдөгчид олгожээ. Тухайлбал, мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.6 дугаар зүйл, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д зааснаар мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоох, нотлох баримт цуглуулах, тэдгээрийн эх сурвалжийг олж тогтоох зорилгоор хяналтын худалдан авалт хийх аргаар нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт мөрдөгч нь “хяналтын худалдан авалт хийх” мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулахаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 26.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор бараа,... бодис бэлдмэл,... худалдан авах, эсхүл худалдан авахаар хэлцэл хийх ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулна” гэж заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.26-д “Хойшлуулшгүй тохиолдол” гэж эд мөрийн баримт устах, үрэгдэх бодит аюул байгааг ойлгохоор заасан ба мөн хуулийн 30.7 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу мөрдөгч гомдол, мэдээллийг шалгах явцад гэмт хэрэг үйлдэж байгаа болон үйлдсэн тухай үндэслэлтэй сэжиг байгаа тохиолдолд ийнхүү хойшлуулшгүй журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хуулиар зөвшөөрсөн байна.
  • 18. Мөрдөгч Лхагвын явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар: Өөрөөр хэлбэл, мөрдөгч нь хойшлуулшгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын зөвшөөрөлгүй явуулж болно. Ингэхдээ мөрдөгч уг ажиллагааг явуулахаас өмнө прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ. Бодлогын нөхцөлөөс үзэхэд Даваад холбогдуулан хойшлуулшгүй журмаар мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах үндэслэлтэй сэжиг тогтоогдсон бөгөөд хяналтын худалдан авалт хийх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 дугаар зүйл буюу 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3 дугаар зүйлийн 1.1-д заасан заавал прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй байна. Түүнээс гадна прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн ажиллагааг хүчинтэйд тооцсон шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн байх тул хойшлуулшгүй ажиллагааны үр дүнд цугларсан баримтуудыг нотлох баримтаас хасуулах талаар өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
  • 19. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхэд “Г” ХХК-аас Төв аймгийн Лүн сумын Засаг даргад холбогдуулан “ Лүн сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Манай “Г” ХХК Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаартай захирамжаар тус нутаг дэвсгэрт нийт 430 га талбайг үр тариа, төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмших эрх авсан байсныг мөн сумын Засаг даргын 2022 оны Б/45 дугаартай захирамжаар хүчингүй болгосон. Энэ захирамжид “Газрын тухай хуулийн 34.8, 35.1.6, 35.3.1, 40.1.1-д заасныг зөрчиж, эзэмшиж байсан газартаа тариалалт хийгээгүй, бусдад ашиглуулсан, газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн, 2021 оны газар эзэмших гэрээг байгуулаагүй тул “Г” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.” гэж заасан байдаг. Гэтэл Захирамжид заасан газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн зөрчлийг сумын Засаг дарга шалгах эрхгүй. Мэргэжлийн хяналтын байцаагч шалган шийдвэрлэнэ. Зөрчлийг шалган тогтоосны дараа Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргах ёстой.
  • 20. Манай компани 2019 онд талбайгаа өнжүүлээд 2020 онд 60 га-д тариалалт хийж 200 га газрыг иргэн Ц.Д, Н.Д нарт ашиглуулсан боловч тэд нартай ямар нэг түрээсийн гэрээ байгуулаагүй, ашиг аваагүй, бас зөвшөөрөл авах тухай надад огт мэдэгдэж байгаагүй, харин манай компани нь газар эзэмших зориулалтын дагуу тариалалтаа хийж, газрын төлбөрөө хугацаанд нь төлж, ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй болно. Манай компани газар эзэмшээд 40 жил болж байна. Гэтэл зөвхөн 2018-2021 онд газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулаагүй гэсэн шалтгаанаар тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэж байна. Дээрх Захирамжийг гаргахаас өмнө сумын Засаг даргын Тамгын газраас намайг дуудаж тайлбар авсан, бас шаардсан баримтуудыг бид тухай бүрт нь гаргаж хүргүүлж байсан болно. Гэвч энэ байдлыг харгалзалгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан Лүн сумын Засаг даргын 2022 оны Б/45 дугааартай захирамж нь манай компанийн эрх ашгийг зөрчиж байгаа тухай Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч сумын Засаг даргын шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн тул танай шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно.” гэжээ.
  • 21. 1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлтэй юу? 2. Г” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлага эрх зүйн үндэслэлтэй юу?
  • 22. 1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлтэй юу? МУҮХ-ийн 60-р зүйлийн 1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж; МУЗЗНДНТУтХ-ийн 4.1.4-т "нэгж дэх төрийн удирдлага" гэж бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг; 5 дугаар зүйлийн 5.1-д “Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо нь нийтийн эрх зүйн этгээд байна. 5.3-т “Эрх зүйн харилцаанд аймаг, сум, нийслэл, дүүргийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний эрх олгосноор Засаг дарга төлөөлнө.” гэж заасан. Иймд Төв аймгийн Лүн сумын Засаг дарга нь ЗЕХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага”;-д, маргааны зүйл буюу Засаг даргын захирамж нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлж байгаа нийтийн эрх зүйн хэм хэмжээг агуулж байна.
  • 23. Нийтийн ашиг сонирхолд нийцэж, уг ашиг сонирхлыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг нийтийн эрх зүй гэж үзэх бөгөөд түүнээс үүсэн гарч байгаа маргааныг нийтийн эрх зүйн маргаан гэнэ. ЗЕХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага;” гэжээ. Нэгэнт сумын Засаг дарга ЗЕХ-д зааснаар захиргааны байгууллага мөн тул тэрээр нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг захиргааны байгууллага болно. Иймд Засаг даргаас гаргасан захирамжтай холбогдох маргаан нь нийтийн эрх зүйн маргаан мөн байна.
  • 24. Төв аймгийн Лүн сумын Засаг даргын захирамж Захиргааны ерөнхий хууль /ЗЕХ/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны акт мөн эсэхийг тодорхойлъё.  Нийтийн эрх зүйн хүрээнд байх  Захиргааны байгууллагаас гарсан байх  Захиргааны акт нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар байх  Зохицуулалт агуулсан байх  Захирамжилсан арга хэмжээ байх  Гадагш чиглэсэн байх Явцын дүгнэлт: Төв аймгийн Лүн сумын Засаг даргын “Г” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/45 дугаар захирамж нь ЗЕХ-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын 6 шинжийг бүхэлд нь хангаж байх тул захиргааны акт мөн байна.
  • 25. ЗХШХШтХ-ийн 54 дүгээр зүйлд заасан “Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах” бусад үндэслэл байгаа эсэх тухайд: ЗХШХШтХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.4-д “нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд түүнийг төлөөлсөн этгээд байхгүй”, 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;” 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа;”, 54.1.7-д “нэхэмжлэгч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;” гэх үйл баримт бодлогын нөхцөлд тусгагдаагүй байх тул энэ тухай дүгнэхгүй байж болно. Мөн зүйлийн 54.1.8-д заасан “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.” гэх үндэслэлийн тухайд бодлогод энэ нөхцөл өгөгдөөгүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймд Төв аймгийн Лүн сумын Засаг даргадын Б/45 дугаар захирамжийн эсрэг гаргасан “Г” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
  • 26. “Г” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлага үндэслэлтэй юу? Захиргааны акт эрх зүйн шаардлага хангасан эсэх: Формаль эрх зүйн шаардлага хангагдсан эсэх - Эрх хэмжээнийхээ дотор гаргасан эсэх  Нутаг дэвсгэрийн харьяалал зөрчигдсөн эсэх  Чиг үүргийн харьяалал зөрчигдсөн эсэх  Шатлан захирах ёсны хамаарал зөрчигдсөн эсэх - Эрх зүйн хэм хэмжээнд заасан журмыг баримталсан эсэх - Эрх зүйн хэм хэмжээнд заасан хэлбэрээр гаргасан эсэх - Бусад этгээдийн оролцоог хангах шаардлагыг хангасан эсэх Явцын дүгнэлт: Төв аймгийн Лүн сумын Засаг даргын “Г” ХХК-ийн эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Б/45 дугаар захирамж нь формаль эрх зүйн шаардлагыг хангаж байна.
  • 27. “Г” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлага үндэслэлтэй юу? Материаллаг эрх зүйн шаардлага хангасан эсэх: - Эрх зүйн үндэслэлтэй эсэх “Захирамжид заасан газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн зөрчлийг сумын Засаг дарга шалган тогтоох эрх бүхий этгээд биш. Харин Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т зааснаар мэргэжлийн хяналтын байцаагч шалган шийдвэрлэнэ. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” гэж заан, 8.1 дүгээр зүйлд “Газрын тухай хууль зөрчих” зөрчлийн шинж, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээг хуульчилсан байна. Гэвч “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 8.1-д заасан зөрчилд хамаарахгүй байна. Харин газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй” байна. Энэхүү шийдвэрийг гаргахдаа сумын Засаг дарга нь шийдвэр гаргах ямар нэг этгээдээс зөвшөөрөл авах, ямар нэг зөвшилцөл хийх, хамтран шийдвэрлэх зэрэг шаардлагыг хуульд тусгайлан заагаагүй тул формаль эрх зүйн шаардлагыг хангаж байгааг өмнө дурдсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан энэхүү гомдол үндэслэлгүй байна.
  • 28. “Г” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлага үндэслэлтэй юу? Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” гэж заасан. Гэтэл 2018-2021 онд буюу 4 жилийн хугацаанд гэрээг дүгнүүлж, дахин гэрээ байгуулах үүргээ “Г” ХХК биелүүлээгүй гэж үзнэ. Тиймээс “Г” ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалтад заасан “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж заасныг, 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт заасан гэрээг дүгнүүлж, дахин гэрээ байгуулах үүргээ тус тус зөрчсөн байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад зааснаар “... удаа дараа ...” зөрчил гаргасан гэж үзнэ. Иймд Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2022 оны Б/45 дугаар захирамж нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, ЗЕХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-т заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг хангасан, Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг хэрэглэсэн эрх зүйн үндэслэл бүхий шийдвэр байна.
  • 29. Захиргааны актын алдааны эрх зүйн үр дагавар: Агуулга нь тодорхой байх-ЗЕХ-ийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Захиргааны актын агуулга ойлгомжтой тодорхой байна.” гэж заасан бөгөөд энэ нь тухайн захиргааны актын агуулга нь хэн ч уншсан ойлгомжтой хоёрдмол утгагүй дундаж энгийн иргэн уншаад ойлгохуйц байх ёстой. Бодлогын нөхцөлөөс үзвэл Төв аймгийн Лүн сумын Засаг даргын Б/45 дугаар захирамж нь хэнд ч ойлгомжтой, тодорхой байх тул ЗЕХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар “утга агуулгын илэрхий алдаатай” гэж үзэхгүй. Явцын дүгнэлт: Төв аймгийн Лүн сумын Засаг даргын “Г” ХХК-ийн эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Б/45 дугаар захирамж нь материаллаг эрх зүйн шаардлагыг хангаж байна. Гурав. Захиргааны актын алдааны эрх зүйн үр дагавар: Бодлогын нөхцөлд дурдсан Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2022 оны Б/45 дугаар захирамж нь формаль болон материаллаг эрх зүйн шаардлага хангаж байгаа тул “Г” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлага үндэслэлгүй буюу захиргааны актын алдааны эрх зүйн үр дагавар энэ тохиолдолд яригдахгүй байна.