SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 4
Хоолны хордлогот халдвар ба хоолны
хордлого
Түлхүүр үгс: антибиотик бактери бөөлжих гэдэс өвдөх гүйлгэх даралт буурах дотор
муухайрах идвэхжүүлсэн нүүрс стафилококк стрептококк сульдах ухаан
алдах халдвар халуурах ходоод угаах хоол хоолны хордлого чичрүүдэс
хүрэх шөрмөс татах

Баяр ѐслолын үеэр хоолны хордлогын тоо эрс нэмэгддэг нь бараг бичигдээгүй хууль
болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Иймд хоолны хордлогын шинж тэмдэг,
хэрхэн эмчлэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар энгийн зүйлсийг
мэддэг байхад илүүдэхгүй.

Хоолны хордлогот халдвар

Хоол хvнсний хамтаар стафилококк, стрептококк г.м. өвчин үүсгэгч янз бүрийн
бактери -ууд хүний биед орсны улмаас үүсдэг эмгэгүүдийг хоолны хордлогот халдвар
гэж нэрлэдэг. Ингэхдээ өвчин үүсгэгч бактериуд нь гэхээсээ илүүтэйгээр тэдний
ялгаруулдаг хорт бодисууд нь өвчин үүсгэгч гол хүчин зүйл болдог.

Хоолны хордлогот халдвар нь хоолны хордлогоос юугаараа ялгаатай вэ?

Хоолны хордлого нь хортой мөөг, жимс г.м. хортой бүтээгдэхүүн, эсвэл хүнсний
бүтээгдэхүүнд шингэсэн химийн хортой бодисоор үүсгэгддэг.

Шалтгаан

Бичил биетүүдээр халдварлагдсан мах, сүүн бүтээгдэхүүн, салат зэргийг хэрэглэсний
улмаас хоолны хордлогот хордлого үүсдэг. Халдвартай бүтээгдэхүүнүүдээс гадна хоол,
хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэх, хадгалах горим алдагдасны улмаас хордлогот
халдвар үүсч болно. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн, хоолыг дулаан байр саванд
хадгалах нь өвчин үүсгэгч бичил биет үржих таатай орчныг бүрдүүлдэг.

Өвчин үүсгэгч бактериудыг дотор нь бүхэлд нь тархаж үржих нөхцөл бүрдүүлдэг
махан таташ, нухаш, цусан хиам, царцаамал г.м. бүтээгдэхүүн, мөн хурдан мууддаг
бүтээгдэхүүнүүдийг хасах температурт удаан биш хугацаагаар хадгалж байх хэрэгтэй.

Шинж тэмдэг

Хоол, хүнсний бүтээгдэхүүнээр дамжин орсон, хүний биед ялгарсан хортой бодисууд
нь ходоод, нарийн болон бүдүүн гэдэсний салст бүрхэвчийг үрэвсүүлдэг /
гастроэнтероколит /. Үрэвслийн улмаас гэдэсний шингээх, боловсруулах чадвар нь
алдагдан, хөдлөх үйл ажиллагаа нь нэмэгддэгээс гадна гэдэсний бактерийн
тэнцвэргүйжил үүсч болно.

Эдгээр өөрчлөлт нь халдвартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш гол төлөв 2-5
цагийн дараа илэрдэг бөгөөд дараах шинж тэмдэгтэй байдаг, үүнд:
- гэдэс өвдөх
- дотор муухайрах
- бөөлжих
- гүйлгэх. Хоногт 10-15 удаа хүртэл. Эхэндээ шингэрсэн өтгөн, дараа нь усархаг
ялгадас.
- биеийн халуун 37,5-39 градус болтол нэмэгдэнэ, халуурах
- бие сульдах
- чичрүүдэс хүрэх

Гол төлөв нэг хоногийн дараанаас бие нь сайжирч эхэлж байгааг хүн мэдэрдэг

Эмчилгээ

Хордлогын эхэн үед ходоод угаах нь хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Үүний тулд
2%-ийн хүнсний содын уусмалыг 1,5 литрийг /тус бүрт нь цайны халбага хүнсний сод
хийсэн 5-6 стакан ус/ уугаад бөөлждөг. Ингэж бөөлжүүлэхэд шингэний дутагдал бий
болж болзошгүй тул 15 минут тутам хоолны халбагаар буцалсан ус, эсвэл хоросол
ууна. Хоногт 1,5-2 литр шингэн уух хэрэгтэй.

Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн байдаг. Ингэхдээ 2-3 цаг тутамд 4 шахмал эм
ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмнээс илүү уух хэрэггүй.

Эмчийн зааваргүйгээр левомицетин г.м. хүчтэй антибиотик хэрэглэх гэсний хэрэггүй.
Учир нь левомицетин нь олон тооны гаж нөлөөтэй хүчтэй, хортой антибиотик юм.
Эмчийн зааваргүйгээр тунг нь хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд цусны найрлаганд
өөрчлөлт орох, мэдрэлийн системт согог үүсэх зэрэг гаж нөлөө үзүүлж болзошгүй.

Орчин үед энтерол, эрсе-фурил зэрэг гаж нөлөө багатай эмүүд гарч ирсэн байгаа.
Эдгээрийг ч эмчийн жорын дагуу хэрэглэх хэрэгтэй.

Дараахь тохиолдолд эмчид заавал хандах хэрэгтэй, үүнд:

- гэдсээр өвдүүлж байгаа янз нь мухар олгой г.м. эмнэлгийн яаралтай туслалцаа
шаардлагатай өвчний шинж тэмдэг байж болзошгүй үед

- өвчин нь 1-2 хоногоос илүү үргэлжилж, гэдсээр хүчтэй өвдөх, энэ хугацаанд 38
түүнээс дээш тогтмол халуурах

- нүдний цагаан шар өнгөтэй болох, шээсий өнгө хүрэн болох, өтгөний өнгө цагаан
болох

- 1-2 өдрөөс илүү хугацаанд дотор муухайрч бөөлжүүлэх, бөөлжис цустай, эсвэл
кофений тунамал шиг өнгөтэй гарах

- хоногт 10, түүнээс олон удаа гүйлгэх, дотор нь салтс, эсвэл цус байх

- нүүр шөвийж, нүд хүнхийх, шүлс өтгөн, зунгааралдсан болох. Уусан шингэн
тогтохгүй, эсвэл шингэн юм ууж чадахаа байх.

Урьдчилан сэргийлэлт
Юуны өмнө хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалах горимыг дагах хэрэгтэй. Үүний тулд
Дэлхий Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүдийн боловсруулсан доорх
зөвлөгөөг дагах хэрэгтэй.

1.Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа муудсан шинж тэмдэг байгаа эсэхийг нь
сайтар шалгаж байх хэрэгтэй. Хөлдөөсөн, пастержүүлсэн бүтээгдэхүүнээс хордлого
авах магадлал бага.

2.Хоолыг сайн болгож байх хэрэгтэй. Халуунаар болгох явцад өвчин үүсгэгч бүх бичил
биетүүд устах ѐстой бөгөөд ингэхийн тулд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халах ѐстой.
Хөлдөөсөн шувуу, мах зэргийг эхлэн гэсгээсний дараа болгож байх хэрэгтэй. Ингэхгүй
тохиолдолд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халахгүй байх эрсдэлтэй.

3.Болгосон хоолыг удаалгүйгээр идэж байхыг хичээ.

4.Болгосон хоолыг хадгалах шаардлага гарсан бол тохирсон дулааны горимыг дага.
Өвчин үүсгэгч бичил биетүүдийн хөгжил нь +60 градусаас дээш , +10 градусаас доош
температурын үед зогсонги байдалд ордог. Харин +10-аас +60 градусын хоорондын
горим нь хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй.

5.Болгосон хоолыг дахин хэрэглэхийн өмнө сайтар халааж байх шаардлагатай. Хоол нь
бүхэлдээн 70 градусаас доошгүй температур хүртэл халсан байх ѐстой.

6.Түүхий болон болсон бүтээгдэхүүнийг хооронд нь холилгүйгээр тусгаарлаж байх
хэрэгтэй. Тухайлбал, түүхий мах хэрчсэн хутга, “гампанзан” дээр болсон
бүтээгдэхүүнийг жижиглэхдээ ашиглахгүй байх г.м. Ингэснээрээ нян халдварлах
боломжгүй болгоно.

7.Хоолыг шавьж, мэрэгч г.м. амьтадаас сэргийл.

8.Зөвхөн цэвэр, эсвэл буцалгасан усыг хэрэглэж байх. Хүүхдийн хоолыг хийхдээ нэн
анхааралтай, болгоомжтой байх хэрэгтэй.

Хоолны хордлого

Шалтгаан

Бичил биетүүд бус харин амьтны болон ургамлын гаралтай муудсан бүтээгдэхүүнийг
хэрэглэсний улмаас хоолны хордлого үүсдэг. Мөн хортой химийн бодис агуулдсан
бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээс үүсч болно.

Шинж тэмдэг

Хоолны хордлогын шинж тэмдэгүүд нь хоолны хордлогот халдварын үед илэрдэг
шинж тэмдэгтэй төстэй. Үүнд:

- дотор муухайрах, бөөлжих

- гэдэс өвдөх
- гүйлгэх /хоногт 10-15 удаа хүртэл/

- халуурах /37,5-39/

- тахикарди буюу зүрхний цохилтын тоо нэмэгдэх

- артерийн даралт буурах

- ухаан алдах

- шөрмөс татах

Анхны тусламж

Юуны өмнө хүн юунд хордсоныг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд хүний өөрийнх нь
болон ойр дотныхноос нь асуух, бөөлжисний үнэр байдлыг нь ажиглах хэрэгтэй. Хэрэв
хордосноос хойш 2-4 цагаас бага хугацаа өнгөрсөн бол ходоод угаах нь хамгийн сайн
арга. Үүний тулд хүнсний содын 2% уусмалыг 1,5 литрийг /тус бүрт нь цайны халбага
хүнсний сод хийсэн 5-6 стакан ус/ уугаад бөөлжих хэрэгтэй. Ходоодыг бүрэн
цэвэрлэхийн тулд ахин нэг удаа цэвэрлэх нь сайн гэж үздэг.

Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн байдаг. Ингэхдээ 2-3 цаг тутамд 4 шахмал эм
ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмнээс илүү уух хэрэггүй.

Хоолны хордлогын үед өвдөснөөс 10-12 цагийн дараа өвчтөний биеийн байдал муудаж
болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эмчилгээ

Анхны тусламж үзүүлсний дараагаар эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай.

Урьдчилан сэргийлэлт

Хоолны хордлогонд орохоос сэргийлэхийн тулд дараах зvйлсийг анхаарах хэрэгтэй,
vvнд:

- хальс нь ногоорсон төмсийн хүнсэнд хэрэглэхгүй байх. Соѐлсон төмсийг сайтар
цэвэрлэж байх хэрэгтэй.

- Тоор /персик/, чавга /слив/, гүйлс /абрикос/ зэрэг жимсний ясны чөмгийг идэхгүй
байх. Учир нь эдгээр жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил гэсэн
маш хортой бодис ялгардаг.

- Хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаар хийсэн шавар сав, эсвэл
цайрдсан, паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх. Гэмтсэн, шошгогүй
консерв худалдаж авахгүй байх.

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

8 hool bololwsruulrah erhtnii togtoltsoo
8 hool bololwsruulrah erhtnii togtoltsoo8 hool bololwsruulrah erhtnii togtoltsoo
8 hool bololwsruulrah erhtnii togtoltsooByambasuuriByamba
 
Emchilgeenii hool 7
Emchilgeenii hool 7Emchilgeenii hool 7
Emchilgeenii hool 7bulgaaubuns
 
хоол боловсруулах
хоол боловсруулаххоол боловсруулах
хоол боловсруулахOidov Tungaa
 
хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтхөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтХалиун
 
хоол эмчилгээ
хоол эмчилгээхоол эмчилгээ
хоол эмчилгээhusmaan almagul
 
хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1
хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1
хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1Geepilmaa Monhbat
 
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтХөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтХалиун
 
нарийн гэдсэнд хоол боловсрох
нарийн гэдсэнд хоол боловсрохнарийн гэдсэнд хоол боловсрох
нарийн гэдсэнд хоол боловсрохdulmaa munkhbat
 
Diabetes mellitus lects 2
Diabetes mellitus lects 2Diabetes mellitus lects 2
Diabetes mellitus lects 2oyundariubuns
 
Ходоодны шархлаа
Ходоодны шархлааХодоодны шархлаа
Ходоодны шархлааGantsogtGantulga2
 
Lecture 1 dietology
Lecture 1 dietologyLecture 1 dietology
Lecture 1 dietologybulgaaubuns
 
цахим хэрэглэгдэхүүн 1
цахим хэрэглэгдэхүүн 1цахим хэрэглэгдэхүүн 1
цахим хэрэглэгдэхүүн 1byambka1
 

Was ist angesagt? (20)

Хоол боловсруулах тогтолцоо
Хоол боловсруулах тогтолцооХоол боловсруулах тогтолцоо
Хоол боловсруулах тогтолцоо
 
Hool lecture 4
Hool lecture 4Hool lecture 4
Hool lecture 4
 
8 hool bololwsruulrah erhtnii togtoltsoo
8 hool bololwsruulrah erhtnii togtoltsoo8 hool bololwsruulrah erhtnii togtoltsoo
8 hool bololwsruulrah erhtnii togtoltsoo
 
Nutrition
NutritionNutrition
Nutrition
 
1 emchilgeenii hool sudlal
1 emchilgeenii hool sudlal1 emchilgeenii hool sudlal
1 emchilgeenii hool sudlal
 
Ходоодны өвчлөл
Ходоодны өвчлөлХодоодны өвчлөл
Ходоодны өвчлөл
 
Emchilgeenii hool 7
Emchilgeenii hool 7Emchilgeenii hool 7
Emchilgeenii hool 7
 
хоол боловсруулах
хоол боловсруулаххоол боловсруулах
хоол боловсруулах
 
хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтхөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
 
хоол эмчилгээ
хоол эмчилгээхоол эмчилгээ
хоол эмчилгээ
 
хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1
хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1
хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1
 
Gastritis
GastritisGastritis
Gastritis
 
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтХөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
 
ахмад
ахмадахмад
ахмад
 
чихрийн шижин
чихрийн шижинчихрийн шижин
чихрийн шижин
 
нарийн гэдсэнд хоол боловсрох
нарийн гэдсэнд хоол боловсрохнарийн гэдсэнд хоол боловсрох
нарийн гэдсэнд хоол боловсрох
 
Diabetes mellitus lects 2
Diabetes mellitus lects 2Diabetes mellitus lects 2
Diabetes mellitus lects 2
 
Ходоодны шархлаа
Ходоодны шархлааХодоодны шархлаа
Ходоодны шархлаа
 
Lecture 1 dietology
Lecture 1 dietologyLecture 1 dietology
Lecture 1 dietology
 
цахим хэрэглэгдэхүүн 1
цахим хэрэглэгдэхүүн 1цахим хэрэглэгдэхүүн 1
цахим хэрэглэгдэхүүн 1
 

Ähnlich wie 555

эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтAnkhzaya Zaya
 
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчинходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчинganhuyag khishigmaa
 
хөгширөлтөөс урьдчилан сэргийлэх
хөгширөлтөөс урьдчилан сэргийлэххөгширөлтөөс урьдчилан сэргийлэх
хөгширөлтөөс урьдчилан сэргийлэхЦэрэн-Очир Б.
 
эрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөөэрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөөdelgerya
 
хоолны хордлого
хоолны хордлогохоолны хордлого
хоолны хордлогоSosoo Byambaa
 
Эрүүл хооллолт, оновчтой сонголт, зохистэй хэрэглээ
Эрүүл хооллолт, оновчтой сонголт, зохистэй хэрэглээЭрүүл хооллолт, оновчтой сонголт, зохистэй хэрэглээ
Эрүүл хооллолт, оновчтой сонголт, зохистэй хэрэглээub_old
 
Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2bulgaaubuns
 
1 emchilgeenii hool sudlal
1 emchilgeenii hool sudlal1 emchilgeenii hool sudlal
1 emchilgeenii hool sudlallodoodondoo
 
Slide hicheel munkhuu 2015.12.22
Slide hicheel munkhuu 2015.12.22Slide hicheel munkhuu 2015.12.22
Slide hicheel munkhuu 2015.12.22Munkhuu Emchbagsh
 
Zohistoi hoollolt
Zohistoi hoolloltZohistoi hoollolt
Zohistoi hoollolthi_bmb
 
зохистой хоололт
зохистой хоололтзохистой хоололт
зохистой хоололтTuul Tula
 
Hypertension last
Hypertension lastHypertension last
Hypertension lastTuul Tula
 
Munkhjargal zovol
Munkhjargal zovolMunkhjargal zovol
Munkhjargal zovolmiigaa102
 
Naraa zovol
Naraa zovolNaraa zovol
Naraa zovoloyuka102
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2oyuka102
 
Munkhjargal zovol
Munkhjargal zovolMunkhjargal zovol
Munkhjargal zovolgerlee1981
 

Ähnlich wie 555 (20)

эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололт
 
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчинходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
 
хөгширөлтөөс урьдчилан сэргийлэх
хөгширөлтөөс урьдчилан сэргийлэххөгширөлтөөс урьдчилан сэргийлэх
хөгширөлтөөс урьдчилан сэргийлэх
 
эрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөөэрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөө
 
хоолны хордлого
хоолны хордлогохоолны хордлого
хоолны хордлого
 
07 digest aid
07 digest aid07 digest aid
07 digest aid
 
Эрүүл хооллолт, оновчтой сонголт, зохистэй хэрэглээ
Эрүүл хооллолт, оновчтой сонголт, зохистэй хэрэглээЭрүүл хооллолт, оновчтой сонголт, зохистэй хэрэглээ
Эрүүл хооллолт, оновчтой сонголт, зохистэй хэрэглээ
 
Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2
 
1 emchilgeenii hool sudlal
1 emchilgeenii hool sudlal1 emchilgeenii hool sudlal
1 emchilgeenii hool sudlal
 
1 emchilgeenii hool sudlal
1 emchilgeenii hool sudlal1 emchilgeenii hool sudlal
1 emchilgeenii hool sudlal
 
Slide hicheel munkhuu 2015.12.22
Slide hicheel munkhuu 2015.12.22Slide hicheel munkhuu 2015.12.22
Slide hicheel munkhuu 2015.12.22
 
Zohistoi hoollolt
Zohistoi hoolloltZohistoi hoollolt
Zohistoi hoollolt
 
зохистой хоололт
зохистой хоололтзохистой хоололт
зохистой хоололт
 
Hypertension last
Hypertension lastHypertension last
Hypertension last
 
Tamhi hortbzurshil
Tamhi hortbzurshilTamhi hortbzurshil
Tamhi hortbzurshil
 
Huuhed
HuuhedHuuhed
Huuhed
 
Munkhjargal zovol
Munkhjargal zovolMunkhjargal zovol
Munkhjargal zovol
 
Naraa zovol
Naraa zovolNaraa zovol
Naraa zovol
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2
 
Munkhjargal zovol
Munkhjargal zovolMunkhjargal zovol
Munkhjargal zovol
 

Mehr von Oyun_och85

могой буюу хэвлээр явагч
могой буюу хэвлээр явагчмогой буюу хэвлээр явагч
могой буюу хэвлээр явагчOyun_och85
 
сувд үржүүлэх дадлага ажил
сувд үржүүлэх дадлага ажилсувд үржүүлэх дадлага ажил
сувд үржүүлэх дадлага ажилOyun_och85
 
говь цөлийн амьтад
говь цөлийн амьтадговь цөлийн амьтад
говь цөлийн амьтадOyun_och85
 
Mind map & brain storm
Mind map & brain stormMind map & brain storm
Mind map & brain stormOyun_och85
 
Training files
Training filesTraining files
Training filesOyun_och85
 
суралцахуй ба сурагч
суралцахуй ба сурагчсуралцахуй ба сурагч
суралцахуй ба сурагчOyun_och85
 

Mehr von Oyun_och85 (12)

шавж
шавжшавж
шавж
 
шавж
шавжшавж
шавж
 
Tect 8
Tect 8Tect 8
Tect 8
 
могой буюу хэвлээр явагч
могой буюу хэвлээр явагчмогой буюу хэвлээр явагч
могой буюу хэвлээр явагч
 
Nud
NudNud
Nud
 
Nud
NudNud
Nud
 
сувд үржүүлэх дадлага ажил
сувд үржүүлэх дадлага ажилсувд үржүүлэх дадлага ажил
сувд үржүүлэх дадлага ажил
 
говь цөлийн амьтад
говь цөлийн амьтадговь цөлийн амьтад
говь цөлийн амьтад
 
Untitled 1
Untitled 1Untitled 1
Untitled 1
 
Mind map & brain storm
Mind map & brain stormMind map & brain storm
Mind map & brain storm
 
Training files
Training filesTraining files
Training files
 
суралцахуй ба сурагч
суралцахуй ба сурагчсуралцахуй ба сурагч
суралцахуй ба сурагч
 

555

  • 1. Хоолны хордлогот халдвар ба хоолны хордлого Түлхүүр үгс: антибиотик бактери бөөлжих гэдэс өвдөх гүйлгэх даралт буурах дотор муухайрах идвэхжүүлсэн нүүрс стафилококк стрептококк сульдах ухаан алдах халдвар халуурах ходоод угаах хоол хоолны хордлого чичрүүдэс хүрэх шөрмөс татах Баяр ѐслолын үеэр хоолны хордлогын тоо эрс нэмэгддэг нь бараг бичигдээгүй хууль болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Иймд хоолны хордлогын шинж тэмдэг, хэрхэн эмчлэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар энгийн зүйлсийг мэддэг байхад илүүдэхгүй. Хоолны хордлогот халдвар Хоол хvнсний хамтаар стафилококк, стрептококк г.м. өвчин үүсгэгч янз бүрийн бактери -ууд хүний биед орсны улмаас үүсдэг эмгэгүүдийг хоолны хордлогот халдвар гэж нэрлэдэг. Ингэхдээ өвчин үүсгэгч бактериуд нь гэхээсээ илүүтэйгээр тэдний ялгаруулдаг хорт бодисууд нь өвчин үүсгэгч гол хүчин зүйл болдог. Хоолны хордлогот халдвар нь хоолны хордлогоос юугаараа ялгаатай вэ? Хоолны хордлого нь хортой мөөг, жимс г.м. хортой бүтээгдэхүүн, эсвэл хүнсний бүтээгдэхүүнд шингэсэн химийн хортой бодисоор үүсгэгддэг. Шалтгаан Бичил биетүүдээр халдварлагдсан мах, сүүн бүтээгдэхүүн, салат зэргийг хэрэглэсний улмаас хоолны хордлогот хордлого үүсдэг. Халдвартай бүтээгдэхүүнүүдээс гадна хоол, хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэх, хадгалах горим алдагдасны улмаас хордлогот халдвар үүсч болно. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн, хоолыг дулаан байр саванд хадгалах нь өвчин үүсгэгч бичил биет үржих таатай орчныг бүрдүүлдэг. Өвчин үүсгэгч бактериудыг дотор нь бүхэлд нь тархаж үржих нөхцөл бүрдүүлдэг махан таташ, нухаш, цусан хиам, царцаамал г.м. бүтээгдэхүүн, мөн хурдан мууддаг бүтээгдэхүүнүүдийг хасах температурт удаан биш хугацаагаар хадгалж байх хэрэгтэй. Шинж тэмдэг Хоол, хүнсний бүтээгдэхүүнээр дамжин орсон, хүний биед ялгарсан хортой бодисууд нь ходоод, нарийн болон бүдүүн гэдэсний салст бүрхэвчийг үрэвсүүлдэг / гастроэнтероколит /. Үрэвслийн улмаас гэдэсний шингээх, боловсруулах чадвар нь алдагдан, хөдлөх үйл ажиллагаа нь нэмэгддэгээс гадна гэдэсний бактерийн тэнцвэргүйжил үүсч болно. Эдгээр өөрчлөлт нь халдвартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш гол төлөв 2-5 цагийн дараа илэрдэг бөгөөд дараах шинж тэмдэгтэй байдаг, үүнд:
  • 2. - гэдэс өвдөх - дотор муухайрах - бөөлжих - гүйлгэх. Хоногт 10-15 удаа хүртэл. Эхэндээ шингэрсэн өтгөн, дараа нь усархаг ялгадас. - биеийн халуун 37,5-39 градус болтол нэмэгдэнэ, халуурах - бие сульдах - чичрүүдэс хүрэх Гол төлөв нэг хоногийн дараанаас бие нь сайжирч эхэлж байгааг хүн мэдэрдэг Эмчилгээ Хордлогын эхэн үед ходоод угаах нь хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Үүний тулд 2%-ийн хүнсний содын уусмалыг 1,5 литрийг /тус бүрт нь цайны халбага хүнсний сод хийсэн 5-6 стакан ус/ уугаад бөөлждөг. Ингэж бөөлжүүлэхэд шингэний дутагдал бий болж болзошгүй тул 15 минут тутам хоолны халбагаар буцалсан ус, эсвэл хоросол ууна. Хоногт 1,5-2 литр шингэн уух хэрэгтэй. Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн байдаг. Ингэхдээ 2-3 цаг тутамд 4 шахмал эм ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмнээс илүү уух хэрэггүй. Эмчийн зааваргүйгээр левомицетин г.м. хүчтэй антибиотик хэрэглэх гэсний хэрэггүй. Учир нь левомицетин нь олон тооны гаж нөлөөтэй хүчтэй, хортой антибиотик юм. Эмчийн зааваргүйгээр тунг нь хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд цусны найрлаганд өөрчлөлт орох, мэдрэлийн системт согог үүсэх зэрэг гаж нөлөө үзүүлж болзошгүй. Орчин үед энтерол, эрсе-фурил зэрэг гаж нөлөө багатай эмүүд гарч ирсэн байгаа. Эдгээрийг ч эмчийн жорын дагуу хэрэглэх хэрэгтэй. Дараахь тохиолдолд эмчид заавал хандах хэрэгтэй, үүнд: - гэдсээр өвдүүлж байгаа янз нь мухар олгой г.м. эмнэлгийн яаралтай туслалцаа шаардлагатай өвчний шинж тэмдэг байж болзошгүй үед - өвчин нь 1-2 хоногоос илүү үргэлжилж, гэдсээр хүчтэй өвдөх, энэ хугацаанд 38 түүнээс дээш тогтмол халуурах - нүдний цагаан шар өнгөтэй болох, шээсий өнгө хүрэн болох, өтгөний өнгө цагаан болох - 1-2 өдрөөс илүү хугацаанд дотор муухайрч бөөлжүүлэх, бөөлжис цустай, эсвэл кофений тунамал шиг өнгөтэй гарах - хоногт 10, түүнээс олон удаа гүйлгэх, дотор нь салтс, эсвэл цус байх - нүүр шөвийж, нүд хүнхийх, шүлс өтгөн, зунгааралдсан болох. Уусан шингэн тогтохгүй, эсвэл шингэн юм ууж чадахаа байх. Урьдчилан сэргийлэлт
  • 3. Юуны өмнө хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалах горимыг дагах хэрэгтэй. Үүний тулд Дэлхий Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүдийн боловсруулсан доорх зөвлөгөөг дагах хэрэгтэй. 1.Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа муудсан шинж тэмдэг байгаа эсэхийг нь сайтар шалгаж байх хэрэгтэй. Хөлдөөсөн, пастержүүлсэн бүтээгдэхүүнээс хордлого авах магадлал бага. 2.Хоолыг сайн болгож байх хэрэгтэй. Халуунаар болгох явцад өвчин үүсгэгч бүх бичил биетүүд устах ѐстой бөгөөд ингэхийн тулд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халах ѐстой. Хөлдөөсөн шувуу, мах зэргийг эхлэн гэсгээсний дараа болгож байх хэрэгтэй. Ингэхгүй тохиолдолд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халахгүй байх эрсдэлтэй. 3.Болгосон хоолыг удаалгүйгээр идэж байхыг хичээ. 4.Болгосон хоолыг хадгалах шаардлага гарсан бол тохирсон дулааны горимыг дага. Өвчин үүсгэгч бичил биетүүдийн хөгжил нь +60 градусаас дээш , +10 градусаас доош температурын үед зогсонги байдалд ордог. Харин +10-аас +60 градусын хоорондын горим нь хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй. 5.Болгосон хоолыг дахин хэрэглэхийн өмнө сайтар халааж байх шаардлагатай. Хоол нь бүхэлдээн 70 градусаас доошгүй температур хүртэл халсан байх ѐстой. 6.Түүхий болон болсон бүтээгдэхүүнийг хооронд нь холилгүйгээр тусгаарлаж байх хэрэгтэй. Тухайлбал, түүхий мах хэрчсэн хутга, “гампанзан” дээр болсон бүтээгдэхүүнийг жижиглэхдээ ашиглахгүй байх г.м. Ингэснээрээ нян халдварлах боломжгүй болгоно. 7.Хоолыг шавьж, мэрэгч г.м. амьтадаас сэргийл. 8.Зөвхөн цэвэр, эсвэл буцалгасан усыг хэрэглэж байх. Хүүхдийн хоолыг хийхдээ нэн анхааралтай, болгоомжтой байх хэрэгтэй. Хоолны хордлого Шалтгаан Бичил биетүүд бус харин амьтны болон ургамлын гаралтай муудсан бүтээгдэхүүнийг хэрэглэсний улмаас хоолны хордлого үүсдэг. Мөн хортой химийн бодис агуулдсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээс үүсч болно. Шинж тэмдэг Хоолны хордлогын шинж тэмдэгүүд нь хоолны хордлогот халдварын үед илэрдэг шинж тэмдэгтэй төстэй. Үүнд: - дотор муухайрах, бөөлжих - гэдэс өвдөх
  • 4. - гүйлгэх /хоногт 10-15 удаа хүртэл/ - халуурах /37,5-39/ - тахикарди буюу зүрхний цохилтын тоо нэмэгдэх - артерийн даралт буурах - ухаан алдах - шөрмөс татах Анхны тусламж Юуны өмнө хүн юунд хордсоныг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд хүний өөрийнх нь болон ойр дотныхноос нь асуух, бөөлжисний үнэр байдлыг нь ажиглах хэрэгтэй. Хэрэв хордосноос хойш 2-4 цагаас бага хугацаа өнгөрсөн бол ходоод угаах нь хамгийн сайн арга. Үүний тулд хүнсний содын 2% уусмалыг 1,5 литрийг /тус бүрт нь цайны халбага хүнсний сод хийсэн 5-6 стакан ус/ уугаад бөөлжих хэрэгтэй. Ходоодыг бүрэн цэвэрлэхийн тулд ахин нэг удаа цэвэрлэх нь сайн гэж үздэг. Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн байдаг. Ингэхдээ 2-3 цаг тутамд 4 шахмал эм ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмнээс илүү уух хэрэггүй. Хоолны хордлогын үед өвдөснөөс 10-12 цагийн дараа өвчтөний биеийн байдал муудаж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Эмчилгээ Анхны тусламж үзүүлсний дараагаар эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай. Урьдчилан сэргийлэлт Хоолны хордлогонд орохоос сэргийлэхийн тулд дараах зvйлсийг анхаарах хэрэгтэй, vvнд: - хальс нь ногоорсон төмсийн хүнсэнд хэрэглэхгүй байх. Соѐлсон төмсийг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. - Тоор /персик/, чавга /слив/, гүйлс /абрикос/ зэрэг жимсний ясны чөмгийг идэхгүй байх. Учир нь эдгээр жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил гэсэн маш хортой бодис ялгардаг. - Хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаар хийсэн шавар сав, эсвэл цайрдсан, паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх. Гэмтсэн, шошгогүй консерв худалдаж авахгүй байх.