SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 22
Downloaden Sie, um offline zu lesen
1
НОГООН АЛТ ТӨСӨЛ
БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ 4:
САРЛАГИЙН ХӨӨВӨР ТЭМЭЭНИЙ НООСНЫ МАРКЕТИНГ
2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
Улаанбаатар хот
2014 он
2
Агуулга
Хүснэгт ба зургийн жагсаалт...............................................................................................3
Товчилсон үгийн жагсаалт ..................................................................................................3
Хураангуй ............................................................................................................................4
1. Эхлэлийн шатны гол үр дүнгүүд..................................................................................5
2. Тайлант хугацаанд хийгдсэн ажлууд, хүрсэн үр дүн .................................................. 6
Үр дүн 4.1 Малчдын бэлтгэн нийлүүлж буй сарлагийн хөөвөр, тэмээний ноосны тоо
хэмжээ нэмэгдэж чанар сайжирсан байна......................................................................... 6
Малчдын хоршоодын үндэсний үйлдвэрт нийлүүлсэн сарлагийн хөөвөр, тэмээний
ноосны хэмжээ нэмэгдлээ...............................................................................................6
Сарлагийн хөөвөр бэлтгэлийн сургалтыг үндэсний үйлдвэрлэгчид, АБАХ-тай
хамтран зохион байгуулав ..............................................................................................8
Сарлаг самнах сам, бүртгэлийн дэвтэр, хаяг шошгын системийг туршив.................... 9
Тором самнах туршилт хийж, торомны ноосны шинжилгээ хийв ............................... 10
Тэмээний ноос бэлтгэлийн шинэ аргыг нэвтрүүлэх эхлэлийг тавилаа....................... 12
Төр, хувийн хэвшил, ОУ-ын байгууллага хамтарсан цөм сүрэг бүрдүүлэх ажил
эхэллээ...........................................................................................................................12
Үр дүн 4.2 СБАХ болон хоршоод зах зээлд холбогдсон байна....................................... 13
Үйлдвэрлэгч бэлтгэн нийлүүлэгчдийн уулзалт зохион байгуулж, сарлагийн хөөвөр
борлуулах хэлцэл хийгдэв ............................................................................................ 13
СБАХ хоршоодын нэмэгдсэн өртгийн сүлжээнд гүйцэтгэж буй үүрэг өслөө .............. 14
Хоршоодыг чадавхижуулах сургалт зохион байгууллаа ............................................. 14
Анхан шатны хоршоодыг нэгтгэсэн дундын хоршоод байгуулагдлаа ........................ 15
Малчин эмэгтэйчүүдэд зориулсан ноосонд анхан шатны боловсруулалт хийх,
тэмээний ноосыг ээрэх, сүлжих сургалт зохион байгууллаа....................................... 16
Говь-Алтай аймгийн Халиун суманд түүхий эдийн агуулах ашиглалтанд оров......... 17
Үр дүн 4.3: Дотоодын үйлдвэрлэгчид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экпортлосон
байна..................................................................................................................................17
Үйлдвэрлэгчдэд шаардлагатай стандартуудыг шинэчлэх ажил эхлэв....................... 17
Сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэгтгэсэн “Сарлагийн нэгдсэн
брэнд” бий болгох эхлэл тавигдлаа.............................................................................. 18
Үйлдвэрлэгчид олон улсын дизайнерын сургалт, зөвлөгөөнд хамрагдлаа................ 18
3. Төслийн шалгуур үзүүлэлтийн дагуух мониторинг................................................ 19
4. Санал дүгнэлт ............................................................................................................ 22
3
Хүснэгт ба зургийн жагсаалт
Зураг 1. Бэлтгэсэн сарлагийн хөөврийн хувь хэмжээ, аймгаар..............................................6
Зураг 2. Худалдан авсан сарлагийн хөөврийн хувь хэмжээ, үйлдвэрлэгчдээр..................7
Зураг 3. Тэмээний ноосны нийлүүлэлт аймгаар, худалдан авсан үйлдвэрээр...................7
Зураг 4. Сарлагийн хөөвөр бэлтгэлийн сургалт .........................................................................9
Зураг 5. Туршсан самнууд................................................................................................................9
Зураг 6. Малчдын хоршоодод хийсэн бүртгэл ба хаягжуулалт ............................................10
Зураг 7. Тором самнах туршилт....................................................................................................10
Зураг 8. 1 ба 2 настай тэмээний ноосны ноолуурын голчийг бусад ширхэгттэй
харьцуулсан нь..................................................................................................................................11
Зураг 9. Тэмээний ноосны туг үс Зураг 10. Сэрмэн хайчилж байгаа нь ........12
Зураг 11. Үйлдвэрлэгч бэлтгэн нийлүүлэгчдийн уулзалт......................................................13
Зураг 12. Ховд Архангай аймагт зохион байгуулсан хоршооны сургалтанд оролцогчид
..............................................................................................................................................................15
Зураг 13. Увс, Архангай аймагт зохион байгуулсан дундын хоршооны сургалт ..............16
Зураг 14. Гар ээрэх, эсгийний сургалтанд оролцогчдын бүтээл..........................................16
Зураг 15. “Эвт залаа” хоршооны түүхий эдийн агуулах..........................................................17
Хүснэгт 1. Самнаж болон хяргаж авсан дээжинд хийсэн шинжилгээний дүн ...................11
Хүснэгт 2. Хоршоодын бэлтгэн нийлүүлсэн сарлагийн хөөвөр, тэмээний ноос ...............14
Товчилсон үгийн жагсаалт
АБАХ- Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо
БАХ- Бэлчээр ашиглагчдын хэсэг
БНХАУ- Бүгд найрамдах хятад ард улс
БШЭХ- Богино ширхэгтийн эзлэх хувь
ЗДТГ- Засаг даргын тамгийн газар
ХХК- Хязгаарлагдмал хариуцлагатай компани
ТББ – Төрийн бус байгууллага
4
Хураангуй
“Ногоон алт” төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгээс сарлагийн хөөвөр бэлтгэлийн
хэмжээг нэмэгдүүлэх олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж, аймаг, сумдын
бэлчээр ашиглагчдын холбоо, үндэсний үйлдвэрүүдтэй хамтран ажилласны үр дүнд
2014 онд “Ногоон алт” төслийн хоршоодоор дамжуулан 48.5 тн сарлагийн хөөвөр
бэлтгэсэн нь өмнөх оныхоос 37,8% нэмэгджээ. Малчид хоршоогоороо дамжуулан 1 кг
хөөврийг үндэсний үйлдвэрлэгчдэд 12000-15000 төгрөгөөр борлуулсан бөгөөд
сарлагийн хөөврийн борлуулалт 576 сая төгрөгт хүрчээ.
Тэмээний ноосны үнэ цэнийг өсгөх, малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр торомны
ноосыг самнаж бэлтгэх туршилтыг Баянхонгор аймгийн Баянговь, Говь-Алтай аймгийн
Төгрөг сумдад хийв. Самнаж авсан хяргаж авсан дээжний шинжилгээний үзүүлэлтийг
харьцуулж харахад самнаж авсан дээжинд ноолуур агууламжийн хэмжээ их, харин
хялгас агууламж, хогт хольцийн хэмжээ бага байгаа нь самнаж бэлтгэснээр
үйлдвэрлэлийн гарц нэмэгдэх боломжтойг харууллаа.
2014 оны байдлаар нийтдээ 7 аймгийн 32 суманд 4 дундын хоршоо, 31 анхан шатны
хоршоо сарлагийн хөөвөр болон тэмээний ноосны бэлтгэн нийлүүлэлтэнд ажиллажээ.
Орон нутгийн хоршоог бэхжүүлэх, хоршооны гишүүний эрх үүрэг, оролцоог
нэмэгдүүлэх ажлын хүрээнд Увс аймгийн Зүүнговь сум, Завхан аймгийн Отгон сум,
Архангай аймгийн Эрдэнэбулган суманд зохион байгуулж нийт 35 анхан шатны
хоршоодын төлөөлөл оролцон дээрх 3 аймагт шинээр дундын хоршоо үүсгэн
байгууллаа.
Дотоод болон гадаадын зах зээлийн шаардлагад нийцсэн гар аргаар ээрсэн тэмээний
ноосон утас хийж сургах хэрэгцээнд үндэслэн малчин эмэгтэйчүүдэд тэмээний ноосонд
анхан шатны боловсруулалт хийх, гар аргаар утас ээрэх, сүлжих болон эсгий эдлэл
хийх дадал, чадварыг эзэмшүүлэх сургалтыг Говь-Алтай, Баянхонгор, Ховд аймагт
зохион байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн байна.
Тэмээний ноосыг чанараар нарийвчлан ангилах, бэлтгэлийн аргыг өөрчлөн стандартад
тусгах, тэмээний ноосоо тухайн чанарын ангилалд нийцүүлэн бэлтгэхийн тулд малчдад
ойлгомжтой арга аргачлалтай болгох зорилгоор тэмээний ноосны MNS36:2007
стандартыг шинэчлэн боловсрууллаа. Түүнчлэн тэмээний боловсруулсан ноосны
MNS.4950-2000, сарлагийн боловсруулсан хөөврийн MNS.5248-2003 стандартуудыг
боловсруулах үйлдвэрлэлийн өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх ажлын
хэсгийг байгуулж ажиллуулж эхлэв.
Олон улсын зах зээлд Монголын сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний таниулан
сурталчлах улмаар сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг борлуулах гадаад зах зээлийг
тэлэх зорилгоор сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд нэгдэн
“Сарлагийн нэгдсэн брэнд” бий болгохоор санал нэгдлээ. Олон улсын зах зээлд
тэнцэхүйц сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний загварын коллекцийг бий болгох,
үндэсний дизайнеруудыг чадавхижуулах зорилгоор олон улсын дизайнерыг
ажиллуулав. Олон улсын дизайнерын загвараас гадна тухайн үйлдвэрийн
загваруудаас олон улсын үзэсгэлэнд тэнцэх загваруудыг сонгосон бөгөөд нийтдээ 28
загвар бэлэн болжээ.
5
1. Эхлэлийн шатны гол үр дүнгүүд
Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн эхлэлийн шат нь 2014 оны 11-р сараас 2015 оны 3-
р сарын хооронд төлөвлөгдсөн бөгөөд эхлэлийн шатанд дараах ажлууд хийгдэж
төслийн үйл ажиллагааг амжилттай явуулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлжээ. Үүнд:
• Төслийн нээлтийн семинараар оролцогч талуудад төслийн үйл ажиллагаанд
хэрэглэх арга хэрэгсэлүүдийг танилцуулан 2014 онд хийгдэх ажлын чиглэлүүдийг
оролцогч талуудтай тохиролцов,
• Төслийн зорилтот аймгуудаас нийлүүлэх сарлагийн хөөвөр тэмээний ноосны
бэлтгэн нийлүүлэлтийн хэмжээг тодорхойлж нийлүүлэлтийн судалгаа хийв.
• Сарлагийн хөөвөр, тэмээний ноосны нэмэгдсэн өртгийн сүлжээнд малчдын
хоршоодын гүйцэтгэх үүргийг тодорхойлсон,
• Сарлагийн хөөвөр тэмээний ноосон бүтээгдэхүүний эрэлтийн судалгаа хийсэн,
• Сарлагийн хөөвөр тэмээний ноосны нэмэгдсэн өртгийн сүлжээний стратегийг
оролцогч талуудад танилцуулсан
6
2. Тайлант хугацаанд хийгдсэн ажлууд, хүрсэн үр дүн
Үр дүн 4.1 Малчдын бэлтгэн нийлүүлж буй сарлагийн хөөвөр, тэмээний ноосны
тоо хэмжээ нэмэгдэж чанар сайжирсан байна
Малчдын хоршоодын үндэсний үйлдвэрт нийлүүлсэн сарлагийн хөөвөр,
тэмээний ноосны хэмжээ нэмэгдлээ
Сарлагийн хөөвөр бэлтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх олон төрлийн арга хэмжээг зохион
байгуулж, аймаг, сумдын бэлчээр ашиглагчдын холбоо, үндэсний үйлдвэрүүдтэй
хамтран ажилласны үр дүнд 2014 онд “Ногоон алт” төслийн хоршоодоор дамжуулан
48.5 тн сарлагийн хөөвөр бэлтгэсэн нь өмнөх оныхоос 37,8% нэмэгджээ. Сарлагийн
хөөвөр бэлтгэлийг аймгаар авч үзвэл, Архангай 29,8 тн, Баянхонгор 7,5 тн, Завхан 5.4
тн, Ховд 3,3 тн, Баян-Өлгий 1,8 тн, Увс аймаг 0,5 тн сарлагийн хөөврийг тус тус
бэлтгэсэн байна. Сарлагийн хөөврийг дундын ямар нэгэн зуучлал, ченжийн шат
дамжлагагүйгээр шууд үйлдвэрлэгчдэд нийлүүлсэн түүхий эдийн бэлтгэлийн чанар
сайжирсны зэрэгцээ урьд нь ченжийн халаасанд ордог байсан түүхий эдийн үнийн
зөрүү нь малчдын орлогыг нэмэгдүүллээ.
Зураг 1. Бэлтгэсэн сарлагийн хөөврийн хувь хэмжээ, аймгаар
Малчид хоршоогоороо дамжуулан 1 кг хөөврийг үндэсний үйлдвэрлэгчдэд 12000-15000
төгрөгөөр борлуулсан бөгөөд нийтдээ 576 сая төгрөгийн орлогыг сарлагийн хөөврөөс
олжээ.
Энэ жил хөөвөр бэлтгэлд гарсан нэг онцлог нь анхан шатны хоршоод хамтран нэг баг
болж боловсруулах үйлдвэрүүдтэй гэрээ хэлцэл хийсэн бөгөөд Архангай аймгийн
хоршоод “Хоргын мишээл” хоршоо, Ховд аймгийн хоршоод “Алтайн уулсын оргил”
дундын хоршоогоор дамжуулан бэлтгэн нийлүүлэлт хийсэн.
Боловсруулах үйлдвэрийн хувьд анхан шатны олон жижиг хоршоотой харьцаж цаг
алдахын оронд нэг хоршоотой харьцах нь илүү хялбар байсан ба цаашид орон нутагт
7
түүхий эд бэлтгэлийн дундын хоршоог үүсгэн байгуулах шаардлага бий болсныг
харуулж байна.
Зураг 2. Худалдан авсан сарлагийн хөөврийн хувь хэмжээ, үйлдвэрлэгчдээр
Боловсруулах үйлдвэрүүдээр нь авч үзвэл, Баялаг-Өлзий компани 22,4 тн, Сор
кашимер 11,3 тн, Өгөөж шим 3,5 тн, Жинст мөрөн 3,1 тн, Уужин 2 тн хөөвөр худалдан
авсанаас гадна Архангай аймгаас Франц, Английн компаниуд 4,2 тн хөөврийг худалдан
авчээ.
Боловсруулах үйлдвэрүүдийн хувьд тэмээний ноосыг худалдан авч бүтээгдэхүүн
үйлдвэрлэх сонирхол багатай байсан бөгөөд 2014 оны хувьд нийт 54 тн тэмээний
ноосыг “Ногоон алт” төслийн малчдын хоршоодоор дамжуулан худалдан авчээ.
Тэмээний ноосыг боловсруулах үйлдвэрүүд 4500-5500 төгрөгөөр худалдан авсанаар
нийтдээ 302 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Засгийн газрын урамшууллыг оруулан
тооцвол малчдын тэмээний ноосын борлуулалтын орлого 410 сая төгрөг болсон байна.
Зураг 3. Тэмээний ноосны нийлүүлэлт аймгаар, худалдан авсан үйлдвэрээр
8
Энэ жил Говь-Алтай аймгийн Халиун сумын “Эвт залаа” хоршоо торомны эм ноос,
цагаан тэмээний ноосыг тусад нь ангилан ялган бэлтгэн 1,3 тонныг “Баялаг Өлзий”
компанид зах зээлийн үнээс дээгүүр үнээр нийлүүлсэн нь тэмээний ноосны үнэ цэнийг
нэмэгдүүлэх нэг ажлын эхлэл боллоо.
Сарлагийн хөөвөр бэлтгэлийн сургалтыг үндэсний үйлдвэрлэгчид, АБАХ-тай
хамтран зохион байгуулав
Сарлагийн хөөврийн нийлүүлэлтийн судалгааны дүнгээр төслийн зорилтот аймгуудад
жилдээ дундажаар 35,4 тн сарлагийн хөөврийг малчид ашиглахгүйгээр хаяж байхад
нөгөө талаас, сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд үйлдвэрлэлд
шаардлагатай хэмжээний түүхий эдээ бэлтгэн нийлүүлж чадахгүй байна. Иймд
худалдан авагч үйлдвэрлэгчдийн эрэлтийг хангахуйц тэдний чанарын шаардлагад
нийцсэн сарлагийн хөөврийн бэлтгэлийн хэмжээ болон чанарыг нэмэгдүүлэн малчдын
орлогыг өсөх, боловсруулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэл борлуулалтыг нэмэгдүүлэх
стратегийг боловсруулсан.
Маркетингийн бүрэлдэхүүн хэсгээс үйлдвэрлэгчдийн эрэлтийг хангаж, малчдын
орлогыг нэмэгдүүлэн сарлагийг хөөврийг хамгийн үр бүтээмжтэй аргаар самнах,
самнасан хөөврийг үйлдвэрлэгчдийн шаардлагад нийцүүлэн ангилан ялгах, савлах
сургалтыг малчдын хоршоод, үйлдвэрлэгчидтэй хамтран 2014 оны 4-5-р саруудад
зохион байгууллаа.
Сарлагийн хөөврийг бэлтгэн нийлүүлдэг туршлага бүхий Архангай, Баянхонгор, Ховд,
Завхан аймгуудад сарлагийн хөөврийг бэлтгэн нийлүүлэх урьдчилсан хэлцэл хийсэн
үйлдвэрлэгчтэй хамтран сарлагийн хөөвөр бэлтгэлийн чанарын сургалтыг самнах
дадлага туршлага багатай Увс, Баян-Өлгий аймгуудад сарлаг самнах, хөөврөө ангилан
ялгах сургалтыг төслийн зорилтот аймгуудын Бэлчээр ашиглагчдын холбоотой хийсэн
Хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр хамтран зохион байгууллаа.
Сургалтыг аймгийн болон сумын гэсэн 2 түвшинд зохион байгуулсан бөгөөд аймгийн
түвшиний сургалт нь Архангай болон Ховд аймгийн төвд зохион байгуулагдсан. Тус
сургалтанд тухайн аймгаас сарлагийн хөөвөр бэлтгэх үйлдвэрлэгчдийн төлөөлөл,
аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны сургагч багш нар, сарлагийн хөөврийн
ихээхэн нөөц бүхий сумдын БАХ-ын ахлагч нар оролцов.
Сумын түвшинд хийгдсэн сургалт нь ихэвчлэн олон сарлагтай багийн малчдыг илүү
хамруулах зорилго тавьж байсан тул сарлаг самнах дадлага сургалтыг малчны хотонд
зохион байгуулсан. Малчны хотонд сарлаг самнах сургалтыг зохион байгуулсанаар
малчид сарлаг самнах шат дарааллыг сурч, цэвэр орчинд самнахын ач холбогдолыг
ойлгон, аюулгүй ажиллагааг хэрхэн хангах талаар тодорхой зааварчилгаа авсан.
Төслийн зорилтот 6 аймагт зохион байгуулагдсан сургалтуудад нийтдээ 683 хүн
оролцсоны 71.6% нь малчид байв. Нийт оролцогчдын 2,9% нь СБАХ-ын тэргүүн, 15,5%
нь БАХ-ын ахлагч нар, 7,3% ажилгүйчүүд, 2,6% нь сумын ЗДТГ-ын мал эмнэлэг
үржлийн тасгийн мэргэжилтэнүүд байв.
9
Зураг 4. Сарлагийн хөөвөр бэлтгэлийн сургалт
Сарлаг самнах сам, бүртгэлийн дэвтэр, хаяг шошгын системийг туршив
Сарлагийн хөөврийн бэлтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх нэг арга нь хамгийн үр бүтээлтэй
аргаар, тохиромжтой самаар самнах явдал юм. Иймд сарлагийн хөөврийн чанарын
сургалтын үеэр БНХАУ болон Монгол улсад үйлдвэрлэсэн 3 самыг туршлаа.
Зураг 5. Туршсан самнууд
1. БНХАУ, Цинхай муж 2. БНХАУ, Төвд 3. Монгол, “Хөнгөн цагаан
эдлэл” ХХК
Нийт 620 самыг сургалтын үеэр 24 СБАХ-уудад хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн төрлийн
самыг туршсан үнэлгээний хуудсуудыг нэгтгэн харахад хамгийн үр бүтээлтэй сам нь
БНХАУ-ын Цинхай мужийн Баруун хойд бүсийн биологийн хүрээлэнд үйлдвэрлэж
нийлүүлсэн сам байна. Энэхүү сам нь малчдын өмнө хэрэглэж байсан хуучин самнаас
хөөврийн гарц нь 30% илүү, самнах хугацаа нь 9 минутаар бага байжээ.
Түүхий эдийн гарал үүслийг тодорхой байлгах, хоршоо нь малчдад, боловсруулах
үйлдвэр нь хоршоонд итгэх итгэлцэлийг бий болгох нэгэн хөшүүрэг нь түүхий эдийг
бүртгэл ба хаяг шошгын систем юм. Төслөөс сарлагийн хөөвөр бэлтгэлд түүхий эдийн
хаяг шошгоны системийг нэвтрүүлэхээр төлөвлөж хаяг шошгын загварыг гарган
танилцуулсан боловч цаасан хаяг шошгыг хэвлүүлэх, тараах нь үнэ өртөг ихтэй байв.
10
Иймд энэ жилдээ дугаарлалтын системийг Архангай, Баянхонгор, Завхан, Ховд
аймгаас нийт 4 хоршоонд туршлаа. Малчдаас хүлээн авсан хөөврийг хоршоо нь
“Хөөвөр хүлээн авсан бүртгэл”-д бичээд хөөврийг өнгөөр ялган савлаж, шуудайны
гадна талд дугаар, өнгө, жинг бичиж үйлдвэрлэгчдэд хүргэв.
Энэ жилийн хувьд зөвхөн туршилтын журмаар хийгдсэн бөгөөд хоршоодоос ирүүлсэн
саналд үндэслэн илүү боловсронгуй болгож, анхан шатны бүртгэл хөтлөлт болон
дугаарлалтын системийг сайжруулахаар төлөвлөж байна.
Зураг 6. Малчдын хоршоодод хийсэн бүртгэл ба хаягжуулалт
Тором самнах туршилт хийж, торомны ноосны шинжилгээ хийв
Тэмээний ноосны үнэ цэнийг өсгөх, малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр торомны
ноосыг самнаж бэлтгэх туршилтыг Баянхонгор аймгийн Баянговь, Говь-Алтай аймгийн
Төгрөг сумдад тус аймгуудын Бэлчээр Ашиглагчдын Холбоо болон Баялаг-Өлзий ХХК-тай
хамтран хийлээ. Туршилтын үр дүнд самнаж авсан торомны ноосонд дараах чанарын
ахиц ажиглагдлаа.
 Ноостой хамт хяргагддаг хялгас үс нь тэмээний биед үлдснээр самнасан ноосон
дахь ноолуур агууламж нэмэгдэж хялгасны хэмжээ бага,
 Даахь, хог шороо бага,
 Хяргах үед ноолуур хайчлагдан үлдэж ширхэгтийн уртад нөлөөлдөг бол
самнаснаар ширхэгт гэмтэхгүй байна.
Зураг 7. Тором самнах туршилт
11
Онцлог шинж чанар бүхий түүхий эдийг судлан тогтоож, түүнийг баталгаажуулж
хуурамч бүтээгдэхүүнээс зах зээлийг хамгаалах зорилгоор Баянхонгор аймгийн
Баянлиг, Баянговь, Говь-Алтай аймгийн Төгрөг, Шарга сумдаас нэг ба хоёр насны
тэмээнээс хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдтэй хамтран нийт 58 дээжийг хяргаж, самнаж
2 аргаар авч, чанарын шинжилгээ хийж үр дүнг нэгтгэж боловсрууллаа.
Хүснэгт 1. Самнаж болон хяргаж авсан дээжинд хийсэн шинжилгээний дүн
Үзүүлэлт
Хэмжих
нэгж
1нас 2 нас
Самнасан Хяргасан Зөрүү Самнасан Хяргасан Зөрүү
Бүрэлдэх
үүн
Ноолуур % 67.6 64.9 2.8 67.6 61.5 6.1
Хялгас, завсрын үс % 30.8 32.8 -2.0 31.2 36.7 -5.5
Хаг,хогт хольц % 1.5 2.3 -0.8 1.3 1.8 -0.6
Ширхэгт
ийн
голч
Дундаж голч мкм 16.5 16.3 0.2 17.3 17.4 -0.1
CV % 21.5 20.7 0.8 21.9 21.6 0.3
Ширхэгт
ийн
урт
Дундаж урт мм 53.3 50.5 2.8 52.7 52.5 0.3
СV % 33.4 33.4 0.0 33.2 33.1 0.1
БШЭХ % 24.6 24.4 0.2 26.0 15.5 10.5
Шинжилгээний дүнгээс харахад 1 настай торомны самнасан дээжин дэх ноолуур агууламж
хяргасныхаас 2.8 % илүү , хялгас, завсрын үсний агууламж 2,0 % , хогт хольц 0.8 %-
иар бага, харин 2 настай тэмээний самнасан дээжин дэх ноолуур агууламж
хяргасныхаас 6,1 % илүү, хялгас, завсрын үсний агууламж 5,5 % , хогт хольц 0.6 %-
иар тус тус бага байна.
Иймд самнаж авсан хяргаж авсан дээжний шинжилгээний үзүүлэлтийг харьцуулж
харахад самнаж авсан дээжинд ноолуур агууламжийн хэмжээ их, харин хялгас
агууламж, хогт хольцын хэмжээ бага байгаа нь самнаж бэлтгэснээр үйлдвэрлэлийн
гарц нэмэгдэх боломжтойг харуулж байна.
1 настай торомны самнасан дээжний ширхэгтийн урт нь хяргасныхаас 2.8 см, 2
настайгийнх 0,3 см тус тус илүү байгаа нь самнасан түүхий эдээр хийсэн ээрмэлийн
даац сайжирч, тасралт багасах улмаар бэлэн бүтээгдэхүүний чанарт сайнаар
нөлөөлөх үзүүлэлт харагдаж байна. Шинжилгээний дүнгээс харахад 1 настай торомны
ноосны ноолуурын дундаж голч 16.4 мкм, 2 настайгийнх 17.4 мкм байгаа нь
ноолууртай дүйхүйц үзүүлэлттэй байна.
Зураг 8. 1 ба 2 настай тэмээний ноосны ноолуурын голчийг бусад ширхэгттэй
харьцуулсан нь
12
Өнөөгийн байдлаар олон улсын зах зээл дээр боловсруулсан тэмээний ноосны
нэгжийн үнэ ямааны ноолууртай харьцуулахад 4.7 дахин бага, торомны ноосных 2.4
дахин бага байна. Иймд энэ тэргүүнд ноолууртай дүйх нарийн микронтой торомны
ноосыг хяргаж бус самнаж бэлтгэснээр үнэ цэнийг нь улам бүр нэмэгдүүлэх боломжтой
байна.
Тэмээний ноос бэлтгэлийн шинэ аргыг нэвтрүүлэх эхлэлийг тавилаа
Тэмээний ноосны үнэ цэнийг нэмэгдүүлэх туршилтуудыг хийснээр торомны ноосыг
самнаж бэлтгэх нь малчдын орлогыг нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдийн зардлыг бууруулах
боломжтойг тогтоосон. Малчдад зориулан тэмээнийхээ ноосны бэлтгэлийн талаар
тодорхой мэдлэгтэй өгөх, ноосоо зохих шаардлагын дагуу зөв, чанартай бэлтгэж
хоршоогоороо дамжуулан боловсруулах үйлдвэрт нийлүүлснээр орлогоо нэмэгдүүлэх
түүний дотор ноолууртай дүйх нарийн микронтой торомны ноосыг хяргаж бус самнаж
бэлтгэх талаар гарын авлага боловсруулж 4 аймгийн 16 сумын малчдад тараагаад
байна.
Тэмээний биеийн бүрхүүл үснүүд нь харьцангуй бага даахиралт, ширэлдэлтэд ордог
онцлогтой. Иймд хөөрсөн үед нь хяргаж бус самнаж бэлтгэх бүрэн боломжтой
байна. Ингэж тэмээнийхээ ноосыг бэлтгэх нь хяргаж бэлтгэснээсээ хялбар, хөнгөн
бөгөөд самнасан ноосон дахь ноолуур үсний эзлэх хувь хэмжээ эрс нэмэгдэж малчдын
орлого нэмэгдэх боломжтой юм. Түүнчлэн бэлтгэсэн ноосон дахь ноолуур үсний эзлэх
хувь хэмжээ нэмэгдэх тул үйлдвэрлэгчдэд ашигтай юм. Сарлаг самнахаас ялгаатай нь
тэмээний ноосыг самнаж бэлтгэх нь хоёр шатлалтай байна. Эхлээд туг үсийг (сор
үсийг) нь сэрмэн хайчлаад дараа нь тусгай самаар ноосыг (ноолуурыг) нь самнаж
авна. Тэмээний ноосыг самнах үед сор /хялгас/ үс нь тэмээний биед үлдэснээр
самнагдсан ноосон дахь ноолуур агууламж нэмэгдэж, хялгас агууламж багассан
төдийгүй ноолуур үсний уртын богиносолт бага байна.
Зураг 9. Тэмээний ноосны туг үс Зураг 10. Сэрмэн хайчилж байгаа нь
-
-
Төр, хувийн хэвшил, ОУ-ын байгууллага хамтарсан цөм сүрэг бүрдүүлэх ажил
эхэллээ
Сүүн болон махан ашиг шимээрээ бусад зүсийн сарлагаас илүү төдийгүй нарийн
ширхэгтэй цайвар ангилалд багтах өнгө бүхий хөөвөртэй Тэрхийн бор сарлагийн ашиг
13
шимд тулгуурласан орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгон, хөгжүүлэх
зорилгоор Архангай аймгийн Тариат суманд малчдын хоршоо, боловсруулах үйлдвэр,
хандивлагч байгууллагын хамтын түншлэлээр цөм сүрэг байгуулах ажлыг эхлүүллээ.
Тэрх хэвшлийн бор сарлагийн цөм сүрэг бүрдүүлэх ажлын эхлэлийг “Ногоон алт”
төслийн хэрэгжилтийн хугацаанд буюу 2014-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд 2017 оноос
эхлэн төсөл хэрэгжүүлэгч уг арга хэмжээг хариуцахаар зохицуулав.
Төслийн цаашдын тогтвортой байдлыг хангах үүднээс төсөлд Архангай аймгийн
Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Тариат сумын ЗДТГ, Швейцарийн Хөгжлийн
Агентлагийн “Ногоон Алт” төсөл, Маркетингийн бүрэлдэхүүн хэсэг, “Баялаг-Өлзий”
ХХК, “Хоргын мишээл” хоршоо оролцож байгаа юм.
Төслийн үйл ажиллагааг 2014 оны 6-р сараас эхэлсэн бөгөөд уг төсөл нь төлөвлөлт,
эхлэлийн шат (2014 оны 5-7-р сар), хэрэгжилт (2014 оны 7-р сараас 2016 оны 12-р
сар), төгсгөлийн үнэлгээний (2016 оны 11-р сар) гэсэн 3 үе шаттай байна. Төслийн
эхлэлийн шатанд цөм сүрэг бүрдүүлэх зорилгоор нийт 101 сарлаг худалдан авах
бөгөөд цөм сүргийг өөр дотор нь өсгөн үржүүлнэ. Төслийн эхлэлийн санхүүжилтэнд
нийт 43,5 сая төгрөг шаардлагатай бөгөөд санхүүжилтийн 40% буюу 17,5 сая төгрөгийг
төсөл хэрэгжүүлэгч “Хоргын мишээл” хоршооноос, үлдсэн хувийг “Ногоон алт” төсөл
ба “Баялаг-Өлзий” ХХК-с санхүүжүүлнэ.
Үр дүн 4.2 СБАХ болон хоршоод зах зээлд холбогдсон байна.
Үйлдвэрлэгч бэлтгэн нийлүүлэгчдийн уулзалт зохион байгуулж, сарлагийн
хөөвөр борлуулах хэлцэл хийгдэв
Малчдын хоршоод үйлдвэрлэгчдийг шууд холбох малчдын бэлтгэсэн түүхий эдийг
дундын зуучлалгүйгээр үйлдвэрлэгчдэд нийлүүлэх зорилгоор 2014 оны 3-р сард
үйлдвэрлэгчид ба “Ногоон алт” төслийн малчдын хоршоодын төлөөллийн хооронд
харилцан холбоо тогтоох анхны уулзалтыг зохион байгуулсан ба уг уулзалтын үр дүнд
хоршоод үйлдвэрлэгчдийн хооронд сарлагийн хөөврийг борлуулах урьдчилсан
хэлцлүүд хийгдсэн төдийгүй түүхий эдийн нийлүүлэлтийн гэрээний загварыг
танилцуулсан.
Зураг 11. Үйлдвэрлэгч бэлтгэн нийлүүлэгчдийн уулзалт
Уг уулзалтанд сарлагийн хөөвөр, тэмээний ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 11
компани, “Ногоон алт” төслийн хоршоодын 11 бүлэг оролцсон бөгөөд нэг өдрийн
уулзалтаар хоршоодын санал болгосон сарлагийн хөөврийн 95%, тэмээний ноосны
48% нь борлуулагдсан буюу 583 сая төгрөгийн борлуулалтын хэлцэл хийгдсэн.
14
Малчдын хоршоод ба үйлдвэрлэгчдийн хоорондын шууд түншлэлийн харилцааны үр
дүнд малчид түүхий эдээ хоршоогоор дамжуулан дундын зуучлагчгүйгээр үйлдвэрт
шууд борлуулснаар малчдын орлого нэмэгдсэн төдийгүй хялгас, хог шороо багатай
түүхий эдийг малчид бэлтгэснээр үйлдвэрлэлд гарч байгаа өртөг зардлыг багасгаж
үйлдвэрлэлийн цэвэр гарцыг нэмэгдүүлжээ.
СБАХ хоршоодын нэмэгдсэн өртгийн сүлжээнд гүйцэтгэж буй үүрэг өслөө
2014 оны байдлаар нийтдээ 7 аймгийн 32 суманд 4 дундын хоршоо, 31 анхан шатны
хоршоо сарлагийн хөөвөр болон тэмээний ноосны бэлтгэн нийлүүлэлтэнд ажиллажээ.
Хүснэгт 2. Хоршоодын бэлтгэн нийлүүлсэн сарлагийн хөөвөр, тэмээний ноос
Аймаг Сумын тоо Дундын
хоршоо
Анхан шатны
хоршоо
Сарлагийн
хөөвөр, кг
Тэмээний
ноос, кг
Архангай 6 (1) 5 30.000
Баянхонгор 6 4 7.500 23.000
Баян-Өлгий 4 1 5 1.800
Говь-Алтай 3 1 1.000
Ховд 6 1 8 3.300 20.000
Увс 4 1 6 500 10.000
Завхан 3 1 2 5.500
Нийт 32 4 31 48.600 54.000
Сарлагийн хөөвөр, тэмээний ноосны төдийгүй мал аж ахуйн гаралтай түүхий эдийн
бэлтгэлд “Ногоон алт” төслийн хүрээнд байгуулагдсан малчдын хоршоод дараах
үүрэгтэй оролцож байна. Үүнд нь:
• Хоршооны гишүүдийн түүхий эдийг хамгийн бүтээлтэй аргаар бэлтгэх,
чанарыг сайжруулах чиглэлийн сургалт зохион байгуулах, мэдээлэл түгээх,
• Хоршооны гишүүдээс түүхий эдийг цуглуулах (БАХ-р дамжуулан), ангилан
ялгах, савлах, агуулахад хадгалах,
• Үндэсний боловсруулах үйлдвэрүүдтэй харилцан ашигтай, урт хугацаанд
хамтран ажиллах гэрээ хэлцэл хийж түүхий эдийг борлуулах,
• Малчдад цаг хугацаанд нь мэдээллийг хүргэх.
Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэнд хоршоод оролцсноор
хоршоо ба үндэсний үйлдвэрийн шууд холболт бий болж, түүхий эдийн чэнжээс
хамаарах байдал багассан төдийгүй сарлагийн хөөврийг самнах, ангилах, хаягжуулах
болон баталгаат байдал нь сайжирчээ. 2014 оны байдлаар зөвхөн сарлагийн хөөврөө
борлуулсан 3000 (ойролцоогоор) малчин өрх үр шим хүртэж, малчдын орлого
ойролцоогоор 50% өссөн байна.
Хоршоодыг чадавхижуулах сургалт зохион байгууллаа
“Ногоон алт” төслийн хүрээнд үүсгэн байгуулагдсан хоршоодыг хөгжүүлж, бэхжүүлэх
зорилгоор хоршоодын тэргүүнүүдийг чадавхижуулах, шинээр үүсгэн байгуулах
хоршоодыг дэмжих зорилгоор 7 аймгийн дундын болон анхан шатны хоршоодын
тэргүүнүүдэд зориулсан бүсчилсэн сургалтыг 2014 оны 8-р сард Ховд болон Архангай
аймагт зохион байгуулав. Уг сургалтаар оролцогчдод:
• Хоршоог хөгжүүлэх боломж, учирч буй саад бэрхшээл, хоршооны бүтэц зохион
байгуулалт болон сарлагийн хөөвөр тэмээний ноосны нэмэгдсэн өртгийн
сүлжээнд хоршоодын гүйцэтгэх үүргийн талаар мэдлэг,
• Хоршоогүй сумдын СБАХ-ын ахлагч нар шинээр малчдын хоршоо үүсгэн
байгуулах чадвар,
• Хоршоод хоорондын хамтын ажиллагааны талаарх мэдлэг,
15
• Дундын хоршоо үүсгэн байгуулах шаардлага, дундын хоршоонд нэгдэхийн ач
тусын талаар ойлголтыг олгосон.
Сургалтанд хоршооны хөгжлийн асуудлаар олон жил ажилласан мэргэжилтэн Карл Е.
Круг болон Г.Маналжав нар сургагч багшаар ажиллаж, бүрэн оролцооны арга дээр
тулгуурлан явагдсан бөгөөд бүх оролцогчдын жигд оролцоог хангах замаар дүрд
тоглох, бүлгийн ажил, хэлэлцүүлэг болон тоглоомын зэрэг аргуудыг хэрэглэсэн.
Сургалтанд оролцогчдыг хоршоод, СБАХ-ын тэргүүнүүдэд зориулсан бүртгэлийн
хуудсанд үндэслэн АБАХ-тай зөвшилцөн сонгосон бөгөөд нийт 7 аймгаас 42 оролцогч
оролцжээ. Оролцогчдын 69% эрэгтэйчүүд, 31% эмэгтэйчүүд байснаас гадна 66,6% нь
анхан болон дундын хоршооны дарга, тэргүүнүүд, 33,4% нь аймаг сумын БАХ-ын
тэргүүн, гүйцэтгэх аппаратын ажилтанууд байв.
Зураг 12. Ховд Архангай аймагт зохион байгуулсан хоршооны сургалтанд оролцогчид
Анхан шатны хоршоодыг нэгтгэсэн дундын хоршоод байгуулагдлаа
Орон нутгийн хоршоог бэхжүүлэх, хоршооны гишүүний эрх үүрэг, оролцоог
нэмэгдүүлэх ажлын хүрээнд Увс аймгийн Зүүнговь сум, Завхан аймгийн Отгон сум,
Архангай аймгийн Эрдэнэбулган суманд зохион байгуулж нийт 35 (Увс 15, Завхан 13
хоршоо, 1 ТББ, Архангай 4 хоршоо, 2 ТББ) анхан шатны хоршоодын төлөөлөл
оролцон дээрх 3 аймагт шинээр дундын хоршоо үүсгэн байгууллаа. Шинээр
байгуулагдсан дундын хоршоод нь:
• Гишүүн хоршоодын бэлтгэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ноос, түүхий эдийг
зах зээлд борлуулах, зуучлах,
• Бараа, материалын бөөний болон жижиглэн худалдаа эрхлэх,
• Гишүүддээ чиглэсэн мэдээлэл, сургалт, зөвлөгөөг зохион байгуулж, гишүүн
хоршоодыг чадавхжуулах,
• Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд бэлтгэл, боловсруулалт хийх
зэрэг үйл ажиллагаа эрхлэхээр дүрмэндээ заажээ.
Дундын хоршоод Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн богино хугацааны
мэргэжилтэнтэй хамтран цаашид бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн оролцох
стратегиийг тодорхойлон бизнес төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
16
Зураг 13. Увс, Архангай аймагт зохион байгуулсан дундын хоршооны сургалт
Малчин эмэгтэйчүүдэд зориулсан ноосонд анхан шатны боловсруулалт хийх,
тэмээний ноосыг ээрэх, сүлжих сургалт зохион байгууллаа
Малчин эмэгтэйчүүдийг дотоодын зах зээлд цаашид гадаадын зах зээлийн
шаардлагад нийцсэн гар аргаар ээрсэн тэмээний ноосон утас хийж сургах хэрэгцээнд
үндэслэн тэмээний ноосонд анхан шатны боловсруулалт хийх, гар аргаар утас ээрэх,
сүлжих дадал, чадварыг эзэмшүүлэх сургалтыг 2014 оны 9-11-р сард Говь-Алтай
аймгийн төв, Баянхонгор аймгийн Баянговь сумдад зохион байгуулж нийт 20 малчин
эмэгтэй оролцлоо. Мөн Ховд аймгийн Дөргөн суманд эсгий эдлэлийн сургалт зохион
байгуулж 10 малчин эмэгтэй хамрагджээ.
Сургалтын явцад малчин эмэгтэйчүүд ноосонд анхан шатны боловсруулалт хийх арга
аргачлалтай танилцан, тэмээний ноосоор утас ээрэх, сүлжих дадал, чадварыг
эзэмшснээс гадна Говь-Алтай, Баянхонгор аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоодод
тус бүр гар аргаар утас ээрэх 4 машин, Ховд амйгийн Дөргөн суманд гар ээрэх болон
сэмлэх машин нийлүүлжээ.
Малчин эмэгтэйчүүдийг сургалтанд хамруулж, шаардлагатай тоног төхөөрөмжийг
нийлүүлснээр тэдэнд орлогын өөр эх үүсвэрийг бий болгох нөгөө талаас орон нутагт
өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эхлэлийг тавилаа.
Зураг 14. Гар ээрэх, эсгийний сургалтанд оролцогчдын бүтээл
17
Говь-Алтай аймгийн Халиун суманд түүхий эдийн агуулах ашиглалтанд оров
Тэмээний ноосны бэлтгэлийн явцад хоршоодод тулгардаг хүндрэлтэй асуудлын нэг нь
малчдаас цуглуулсан тэмээний ноосыг үйлдвэрлэгчдэд хүргэх хүртэл хугацаанд
хадгалах асуудал байдаг бөгөөд үүнийг шийдвэрлэх зорилгоор Говь-Алтай аймгийн
Халиун сумын “Эвт залаа” хоршоод түүхий агуулах барих хөрөнгө оруулалтын дэмжлэг
үзүүлэв. Нийтдээ 11,0 сая төгрөгийн өртөгтэй боссон агуулах нь 16 м урттай, 8 м
өргөнтэй, 3,5 м өндөртэй, бетонон суурьтай шалтай, төмөр дээвэртэй, 20 тн
багтаамжтай юм.
Агуулахын нийт хөрөнгө оруулалтын 70% маркетингийн бүрэлдэхүүн хэсгээс, 30%
хоршоо өөрийн хөрөнгөөс санхүүжилсэн бөгөөд батлагдсан зураг төслийн дагуу
хоршооны гишүүд өөрсдийн хөдөлмөрөөр 45 хоногийн дотор барьж 2014 оны 11-р
сарын 14-нд ашиглалтанд оруулжээ. Тус хоршоонд агуулах баригдснаар хоршоо
малын гаралтай бүх төрлийн түүхий эдийг малчдаас цуглуулж, үйлдвэрлэгчдэд
нийлүүлэх боломжтой болж байгаа юм.
Зураг 15. “Эвт залаа” хоршооны түүхий эдийн агуулах
Үр дүн 4.3: Дотоодын үйлдвэрлэгчид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн
экпортлосон байна
Үйлдвэрлэгчдэд шаардлагатай стандартуудыг шинэчлэх ажил эхлэв
Сарлагийн хөөвөр, тэмээний ноосны үнэлэмжийг нэмэгдүүлэх, эцсийн бүтээгдэхүүний
чанарыг гадаад зах зээлийн шаардлагад нийцүүлэхийн тулд түүхий эдийн бэлтгэлийн
болон боловсруулалтын стандартуудыг шинэчлэх шаардлага байна.
Тэмээний ноосыг чанараар нарийвчлан ангилах, бэлтгэлийн аргыг өөрчлөн стандартад
тусгах, тэмээний ноосоо тухайн чанарын ангилалд нийцүүлэн бэлтгэхийн тулд малчдад
ойлгомжтой арга аргачлалтай болгох зорилгоор MNS36:2007 стандартыг шинэчлэн
боловсрууллаа. Төслөөс хийсэн туршилт судалгааны ажлуудад үндэслэн уг
стандартыг нэр томъёо тодорхойлолт, ангилалт, бэлтгэх аргачлалын хувьд шинэчлэн
боловсруулж холбогдох газруудад хүргүүлээд байна.
18
Түүнчлэн тэмээний боловсруулсан ноосны (MNS.4950-2000), сарлагийн боловсруулсан
хөөврийн (MNS.5248-2003) стандартуудыг боловсруулах үйлдвэрлэлийн өнөөгийн
эрэлт хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх ажлын хэсгийг байгуулж ажиллуулж эхлэв.
Сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэгтгэсэн “Сарлагийн
нэгдсэн брэнд” бий болгох эхлэл тавигдлаа
2013 оны байдлаар сарлагийн хөөврөөр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа 14
компанийн 4 нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 81% дээш хувийг, 2 нь 61-81%, 2 нь
41-60%, 6 нь 40% -ийг гадаадын зах зээлд нийлүүлж байгаа боловч өнөөдрийг хүртэл
“Монголд үйлдвэрлэв” гэсэн бичигтэй өөрийн үйлдвэрийн шошготой сарлагийн
хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг хараахан экспортлоогүй байна. Иймээс Монголын
сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд таниулан сурталчлах зайлшгүй
шаардлагатай байгаа юм. Олон улсын зах зээлд Монголын сарлагийн хөөврөн
бүтээгдэхүүний таниулан сурталчлах улмаар сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг
борлуулах гадаад зах зээлийг тэлэх зорилгоор сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн
үйлдвэрлэгч компаниуд нэгдэн “Сарлагийн нэгдсэн брэнд” бий болгохоор санал
нэгдлээ.
Өнөөдрийн байдлаар гарал үүсэл нь тодорхой түүхий эдээр үйлдвэрлэл явуулдаг буюу
малчдын хоршоодоос түүхий эдээ бэлтгэдэг, чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж,
бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд сурталчлах, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх,
экспортлоход бусад үйлдвэрүүдтэй хамтран ажиллах сонирхолтой 5 компани уг
брэндийг үүсгэн байгуулахаар тохиролцоод байна.
Үйлдвэрлэгчид олон улсын дизайнерын сургалт, зөвлөгөөнд хамрагдлаа
Олон улсын зах зээлд тэнцэхүйц сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний загварын
коллекцийг бий болгох, үндэсний дизайнеруудыг чадавхижуулах зорилгоор олон улсын
дизайнерыг ажиллуулав. Олон улсын дизайнерын ажил нь дизайны санааг гаргах, эх
загварын бүтээгдэхүүн хийх, эх загварын бүтээгдэхүүнийг шалган батлах гэсэн
хэсгүүдээр бүрдсэн. Олон улсын дизайнер нь сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг 12 үйлдвэртэй нэг бүрчлэн танилцсаны дараа дизайнеруудад зориулсан
нэг өдрийн сургалтын зохион байгуулав. Үйлдвэрлэгчдийн техник, технологийн хүчин
чадалд нийцүүлэн загваруудыг үйлдвэрлэгчдэд хуваасан ба үйлдвэрлэсэн дээж
бүтээгдэхүүнийг эцсийн байдлаар шалган олон улсын үзэсгэлэнд оролцуулахаар
төлөвлөж байна. Түүнчлэн дизайнер өөрийн загвараас гадна тухайн үйлдвэрийн
загваруудаас олон улсын үзэсгэлэнд тэнцэх загваруудыг сонгосон бөгөөд нийтдээ 28
загвар бэлэн болжээ.
19
3. Төслийн шалгуур үзүүлэлтийн дагуух мониторинг
Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн шалгуур үзүүлэлтүүдийн өнөөгийн байдлыг дараах хүснэгтэнд харуулав .
Шалгуур үзүүлэлтүүд
Суурь/ зорилтот
түвшин
Өнөөгийн байдал Дүн шинжилгээ/тайлбар
Үр нөлөө 4:
Түүхий эдийн чанарыг сайжруулснаар сайн чанарын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн
малчдын орлогыг нэмэгдүүлнэ.
4.1. Нэмүү өртөг шингэсэн
сарлагийн хөөвөр, тэмээний
ноосон бүтээгдэхүүний
дотоодын үйлдвэрлэлийн
борлуулалтын орлогын
өөрчлөлт
Суурь: 2013-100
Зорилтот: 2014-120
2014-2015 оны эдийн засгийн
хямрал үйлдвэрлэгчдийн дотоод
болон гадаадын зах зээл дэх
борлуулалтыг нэлээд бууруулж
байгаа нь уг шалгуур үзүүлэлт 20%
хүрч өсөхгүй байх магадлалыг бий
болгож байна. Мөн сарлагийн
хөөврөн бүтээгдэхүүний гол зах
зээл ОХУ-д рублийн ханш суларсан
нь бас нөлөөлж байна.
Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн
хүрээнд худалдан авсан сарлагийн
хөөврийн боловсруулалт 2014 оны 10-р
сард дууссан бөгөөд эцсийн
бүтээгдэхүүний борлуулалтын тоо
мэдээ 2015 оны 3-р сард гарна.
4.2. Бэлэн бүтээгдэхүүний
Монголын хэрэглэгчдэд хүрч
буй үнэд малчдын гар дээр
хөөврийн үнийн эзлэх хувь
хэмжээний өөрчлөлт
Суурь: 2013-10
Зорилтот: 2014-15
Сарлагийн хөөврийн малчдын гар
дээрх үнийн өөрчлөлт нь 15%-д
хүрч шалгуур үзүүлэлт биелсэн.
2014 оны дундажаар үйлдвэрлэгчдийн
борлуулж буй 350 гр жинтэй цамцны
дундаж үнэ нь 100000 төгрөг орчим
байна. Сарлагйин самнасан хөөврийн 1
кг малчдын гар дээрээс худалдан
аөвсан үнэ нь 15000 төгрөг.
4.30. Малчин өрхийн
сарлагийн хөөвөр тэмээний
ноосны орлогоос олж буй
орлогын өөрчлөлт
Суурь: 2013-0
Зорилтот: 2014-20
Зөвхөн үнийн өсөлтөөр тооцсон
орлогын өсөлт 50% болж шалгуур
үзүүлэлт биелсэн.
Малчдын гар дээрээс сарлагийн
хөөврийг худалдан авсан үнэ нь 2014
онд 15000 төгрөг болж нэмэгдсэнийг
2013 онтой харьцуулахад 50% өссөн
байна.
Үр дүн 4.1. Малчдаас нийлүүлж буй сарлагийн хөөвөр тэмээний ноосны тоо хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулна
20
4.1.1. Сарлагийн самнасан
хөөвөр, тэмээний ноосыг
борлуулж буй малчин
өрхийн тооны өөрчлөлт
Суурь: 2013-100
Зорилтот: 2014-140
Сарлагийн хөөвөр нийлүүлсэн
малчдын тоо 3 дахин нэмэгдэж уг
үзүүлэлт бүрэн биелсэн.
2013 оны байдлаар 1000 гаран өрх
сарлагийн хөөврөө хоршоодоор
дамжуулан борлууж байсан болон 2014
онд малчин өрхийн тоо 3000 хүрсэн
(+200%).
4.1.2. Сарлагийн хөөвөр,
тэмээний ноосны малчны
гар дээрх үнийн өөрчлөлт
Суурь: 2013-100
Зорилтот: 2014-130
1 кг сарлагийн хөөврийн үнэ 50%
өссөн.
Малчдын гар дээрээс сарлагийн
хөөврийг худалдан авсан үнэ нь 2014
онд 15000 төгрөг болж нэмэгдсэнийг
2013 онтой харьцуулахад 50% өссөн
байна.
4.1.3. Хоршоо/СБАХ
борлуулсан сарлагийн
хөөвөр, тэмээний ноосны
хэмжээний өөрчлөлт
Суурь: 2013-100
Зорилтот: 2014-140
Сарлагийн хөөврийн нийлүүлэлтийн
хэмжээ 40 өсөж энэ үзүүлэлт
биелсэн
2013 онд 30 тн сарлагийн хөөвөр, 2014
онтой 48 тонныг бэлтгэн нийлүүлсэн.
(+40%).
4.1.4. 1 кг самнасан
хөөврөөс гарах түүхий
хөөврийн гарц
Суурь: 2013-20
Зорилтот: 2014-25
Хөөврийн үйлдвэрлэлийн цэвэр
гарц 30% хүрч энэ үзүүлэлт биелсэн
Сарлагийн хөөвөр худалдан авч анхан
шатны боловсруулалт хийсэн 4 компани
малчдаас сарлагийн хөөврийг ангилан
ялгаж бэлтгэсэнээр гарцаа нэмэгдүүлж
чадсан
Үр дүн 4.2. СБАХ болон хоршоод шинэ зах зээлтэй болно
4.2.1. Бэлтгэн
нийлүүлэлтийн шинэ сүлжээ
бүхий хоршоод/СБАХ-ын тоо
Суурь: 2013-100
2014-140
Бэлтгэн нийлүүлэлтэнд оролцож
буй хоршоодын тоо 50% өсөж энэ
үзүүлэлт биелсэн.
2014 онд нийт 31 хоршооноос 18
хоршоо түүхий эдийн бэлтгэн
нийлүүлэлтэнд оролцож сарлагийн
хөөвөр, тэмээний ноосоо нийлүүлсэн.
(2013 онд 9 хоршоо).
4.2.2. СБАХ болон хоршоо
сарлагийн хөөвөр, тэмээний
ноосны борлуулалтаас олох
жилийн орлого
Суурь: 2013-100
2014-140
Борлуулалтын орлого 2,7 дахин
нэмэгдэж энэ үзүүлэлт биелсэн.
Хоршоодын хөөвөр болон тэмээни
йноосны борлуулалтын орлого 2014 онд
734 сая төгрөгт хүрсэн нь 2013 оны 270
сая төгрөгийн борлуулалттай
харьцуулахад 2,7 дахин өсөөн байна.
(+270%).
21
4.2.3. Хагас боловсруулсан
сарлагийн хөөвөр, тэмээний
ноос борлуулж буй СБАХ
болон хоршооны тоо
Суурь: 2013-100
2014-140
2013 онд 1 хоршоо хагас
боловсруулалт хийж байсан бол
2014 онд 6 хоршоо энэ үзүүлэлт
биелсэн
2014 онд 6 хоршоо тоног төхөөрөмжийн
болон сургалтын дэмжлэг 20 малчин
эмэгтэйг сургаснаар тэмээний ээрсэн
утас болон эсгий бүтээгдэхүүн
үйлдвэрлэж байна.
Үр дүн 4.3. Дотоодын үйлдвэрлэгчдийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэнэ
4.3.1. Сарлагийн хөөврөн
бүтээгдэхүүний экспортын
хэмжээний өсөлт
Суурь: 2013-100
2014-105
Төслийн дэмжлэгтэй хийгдэх экспорт
2015 оны 2-р улирлаас эхлэхээр
төлөвлөж байгаа тул хараахан тоо
мэдээ байхгүй байна.
22
4. Санал дүгнэлт
1. Сарлагийн хөөвөр түүхий эд бэлтгэлийн хэмжээ 40 хувиар, малчдын сарлагийн
хөөврөөсөө олж буй орлогын хэмжээ 50 хувиар нэмэгдсэн хэдий ч бэлтгэж буй
хөөврийн чанарыг сайжруулах хэрэгтэй байна. Малчдын хоршоод үйлдвэрлэгчдийн
хооронд түншлэл бий болгсноор үндэсний үйлдвэрүүд гарал үүсэл нь тодорхой
түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэв.
2. Тэмээний ноосны үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор түүхий эдийн чанарыг
сайжруулах, үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэх олон тооны туршилтуудыг хийж,
эхнээс нь үйлдвэрлэлд нэвтрүүлж байна. Цаашид тэмээний ноосны бэлтгэлийн
аргыг өөрчлөх, боловсруулалтын гарцыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний загвар
дизайн, чанарыг сайжруулах, стандартуудыг шинэчлэх, онцлог түүхий эдийг
илрүүлж зах зээлд таниулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран
сургалт, туршилт, хэрэгжүүлэлтийн ажлуудыг хийж байна.
3. Маркетингийн бүрэлдэхүүн хэсэг сарлагийн хөөвөр, тэмээний ноосны нэмэгдсэн
өртгийн сүлжээнд оролцож буй анхан шатны хоршоодыг бэхжүүлэх чиглэлээр
ажиллаж Архангай аймгийн Тариат сумын “Хоргын мишээл” хоршоонд бор
сарлагийн цөм сүрэг, Говь-Алтай аймгийн Халиун сумын “Эвт залаа” хоршоод
түүхий эдийн агуулах барихад хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэв. 2014 онд
Архангай, Завхан, Увс аймгуудын анхан шатны хоршоод нэгдэж нийлэн дундын
хоршоод байгууллаа.
4. Тэмээний ноосоор өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг орон нутагт үйлдвэрлэхээр
сургалтын болон тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж улмаар орон нутагт
үйлдвэрлэсэн эсгий болон ноосон бүтээгдэхүүнийг хөрш орнуудын зах зээлд
таниулахаар төлөвлөж байна.
5. “Монголд үйлдвэрлэсэн” сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд
таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
компаниуд нэгдэн “Yak Mongolia” брэнд нэрийг ашиглахаар тохиролцлоо.

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

Uhriin aj ahui
Uhriin aj ahuiUhriin aj ahui
Uhriin aj ahuiotgooPhh
 
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программБэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программGreengoldMongolia
 
мкт судлагааны тайлан
мкт судлагааны тайланмкт судлагааны тайлан
мкт судлагааны тайланOyuntuul Erdenemunh
 
махны зах зээлийн_судалгаа
махны зах зээлийн_судалгаамахны зах зээлийн_судалгаа
махны зах зээлийн_судалгааBatsaikhanshdee
 
Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан
Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланМонгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан
Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланGreengoldMongolia
 
Суурь боловсролын цөм
Суурь боловсролын цөмСуурь боловсролын цөм
Суурь боловсролын цөмmecss
 
Малын хээл тодорхойлох аргууд
Малын хээл тодорхойлох аргуудМалын хээл тодорхойлох аргууд
Малын хээл тодорхойлох аргуудdagvajamts
 
Food industria 80 for seminar
Food industria 80 for seminarFood industria 80 for seminar
Food industria 80 for seminarnoonii
 
E m.sp713, lesson 7
E m.sp713, lesson 7E m.sp713, lesson 7
E m.sp713, lesson 7davaa627
 
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологиТэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологиGreengoldMongolia
 
эцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооэцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооschool14
 
Цэцэрлэгийн менежмент, манлайлал
Цэцэрлэгийн менежмент, манлайлалЦэцэрлэгийн менежмент, манлайлал
Цэцэрлэгийн менежмент, манлайлалYondonsambuu Buyanbileg
 
дөрвөн улирлын мэндлэх ёс
дөрвөн улирлын мэндлэх ёсдөрвөн улирлын мэндлэх ёс
дөрвөн улирлын мэндлэх ёсzulalazu
 
Монголын мал тамгалахт ёс ба орчин үе
Монголын мал тамгалахт ёс ба орчин үеМонголын мал тамгалахт ёс ба орчин үе
Монголын мал тамгалахт ёс ба орчин үеNational University Of Mongolia
 
бодисын ангилал
бодисын ангилалбодисын ангилал
бодисын ангилалTogoo Battuya
 

Was ist angesagt? (20)

Uhriin aj ahui
Uhriin aj ahuiUhriin aj ahui
Uhriin aj ahui
 
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программБэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
 
Сүргийн бүтэц
Сүргийн бүтэцСүргийн бүтэц
Сүргийн бүтэц
 
мкт судлагааны тайлан
мкт судлагааны тайланмкт судлагааны тайлан
мкт судлагааны тайлан
 
махны зах зээлийн_судалгаа
махны зах зээлийн_судалгаамахны зах зээлийн_судалгаа
махны зах зээлийн_судалгаа
 
Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан
Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланМонгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан
Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан
 
Суурь боловсролын цөм
Суурь боловсролын цөмСуурь боловсролын цөм
Суурь боловсролын цөм
 
Малын хээл тодорхойлох аргууд
Малын хээл тодорхойлох аргуудМалын хээл тодорхойлох аргууд
Малын хээл тодорхойлох аргууд
 
Food industria 80 for seminar
Food industria 80 for seminarFood industria 80 for seminar
Food industria 80 for seminar
 
хэлэлцүүлэг
хэлэлцүүлэгхэлэлцүүлэг
хэлэлцүүлэг
 
E m.sp713, lesson 7
E m.sp713, lesson 7E m.sp713, lesson 7
E m.sp713, lesson 7
 
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологиТэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
 
Байгалийн ширхэгтийн бүтэц, шинж чанар, ангилал
Байгалийн ширхэгтийн бүтэц, шинж чанар, ангилалБайгалийн ширхэгтийн бүтэц, шинж чанар, ангилал
Байгалийн ширхэгтийн бүтэц, шинж чанар, ангилал
 
эцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооэцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцоо
 
Цэцэрлэгийн менежмент, манлайлал
Цэцэрлэгийн менежмент, манлайлалЦэцэрлэгийн менежмент, манлайлал
Цэцэрлэгийн менежмент, манлайлал
 
дөрвөн улирлын мэндлэх ёс
дөрвөн улирлын мэндлэх ёсдөрвөн улирлын мэндлэх ёс
дөрвөн улирлын мэндлэх ёс
 
Монголын мал тамгалахт ёс ба орчин үе
Монголын мал тамгалахт ёс ба орчин үеМонголын мал тамгалахт ёс ба орчин үе
Монголын мал тамгалахт ёс ба орчин үе
 
Нэхмэлийн үйлдвэр
Нэхмэлийн үйлдвэрНэхмэлийн үйлдвэр
Нэхмэлийн үйлдвэр
 
Сүлжмэлийн үйлдвэрлэл
Сүлжмэлийн үйлдвэрлэлСүлжмэлийн үйлдвэрлэл
Сүлжмэлийн үйлдвэрлэл
 
бодисын ангилал
бодисын ангилалбодисын ангилал
бодисын ангилал
 

Ähnlich wie Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014

Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайланМалчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайланGreengoldMongolia
 
Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014GreengoldMongolia
 
Meat market study - 2010
Meat market study - 2010Meat market study - 2010
Meat market study - 2010Sandra Sander
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...batnasanb
 
Ц.Дэмбэрэлням - Таваарын биржид тоон болон чанарын шинжилгээг ашиглах нь
Ц.Дэмбэрэлням - Таваарын биржид тоон болон чанарын шинжилгээг ашиглах ньЦ.Дэмбэрэлням - Таваарын биржид тоон болон чанарын шинжилгээг ашиглах нь
Ц.Дэмбэрэлням - Таваарын биржид тоон болон чанарын шинжилгээг ашиглах ньbatnasanb
 
Guideline for inspection of environmental law violations and enforcement of t...
Guideline for inspection of environmental law violations and enforcement of t...Guideline for inspection of environmental law violations and enforcement of t...
Guideline for inspection of environmental law violations and enforcement of t...Nergui Lkhagva
 
Hodolmor-Labour law
Hodolmor-Labour law Hodolmor-Labour law
Hodolmor-Labour law bayaraa11d
 
төсөл агуулга (1).docx
төсөл агуулга (1).docxтөсөл агуулга (1).docx
төсөл агуулга (1).docxMunkhuuNasaa
 
Baigali orchind nolooloh baidliin unelgeenii argachilsan zaabar
Baigali orchind nolooloh baidliin unelgeenii argachilsan zaabarBaigali orchind nolooloh baidliin unelgeenii argachilsan zaabar
Baigali orchind nolooloh baidliin unelgeenii argachilsan zaabarТэнгис Эрдэнэбаяр
 
Jdu 2010
Jdu 2010Jdu 2010
Jdu 2010azkhuu
 
тест булгаа
тест булгаатест булгаа
тест булгааsaraiberh
 
тест булгаа
тест булгаатест булгаа
тест булгааandatar
 
тест булгаа
тест булгаатест булгаа
тест булгааsaraiberh
 
б.баяясгалан цахим1 тест
б.баяясгалан  цахим1 тестб.баяясгалан  цахим1 тест
б.баяясгалан цахим1 тестbborbaavai
 
тест булгаа
тест булгаатест булгаа
тест булгааsaraiberh
 

Ähnlich wie Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014 (20)

Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайланМалчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
 
Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
 
Meat market study - 2010
Meat market study - 2010Meat market study - 2010
Meat market study - 2010
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
Ц.Дэмбэрэлням - Таваарын биржид тоон болон чанарын шинжилгээг ашиглах нь
Ц.Дэмбэрэлням - Таваарын биржид тоон болон чанарын шинжилгээг ашиглах ньЦ.Дэмбэрэлням - Таваарын биржид тоон болон чанарын шинжилгээг ашиглах нь
Ц.Дэмбэрэлням - Таваарын биржид тоон болон чанарын шинжилгээг ашиглах нь
 
Guideline for inspection of environmental law violations and enforcement of t...
Guideline for inspection of environmental law violations and enforcement of t...Guideline for inspection of environmental law violations and enforcement of t...
Guideline for inspection of environmental law violations and enforcement of t...
 
Hodolmor-Labour law
Hodolmor-Labour law Hodolmor-Labour law
Hodolmor-Labour law
 
төсөл агуулга (1).docx
төсөл агуулга (1).docxтөсөл агуулга (1).docx
төсөл агуулга (1).docx
 
Agronomchiin udirdamj
Agronomchiin udirdamjAgronomchiin udirdamj
Agronomchiin udirdamj
 
Baigali orchind nolooloh baidliin unelgeenii argachilsan zaabar
Baigali orchind nolooloh baidliin unelgeenii argachilsan zaabarBaigali orchind nolooloh baidliin unelgeenii argachilsan zaabar
Baigali orchind nolooloh baidliin unelgeenii argachilsan zaabar
 
Duruv birj
Duruv birjDuruv birj
Duruv birj
 
Jdu 2010
Jdu 2010Jdu 2010
Jdu 2010
 
Bizdata.mn darkhanlasthotolbor
Bizdata.mn darkhanlasthotolborBizdata.mn darkhanlasthotolbor
Bizdata.mn darkhanlasthotolbor
 
тест булгаа
тест булгаатест булгаа
тест булгаа
 
тест булгаа
тест булгаатест булгаа
тест булгаа
 
тест булгаа
тест булгаатест булгаа
тест булгаа
 
б.баяясгалан цахим1 тест
б.баяясгалан  цахим1 тестб.баяясгалан  цахим1 тест
б.баяясгалан цахим1 тест
 
тест булгаа
тест булгаатест булгаа
тест булгаа
 
тест
тест тест
тест
 
Bulgaa
Bulgaa Bulgaa
Bulgaa
 

Mehr von GreengoldMongolia

Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньGreengoldMongolia
 
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)GreengoldMongolia
 
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...GreengoldMongolia
 
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загваруудМонгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загваруудGreengoldMongolia
 
State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018GreengoldMongolia
 
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...GreengoldMongolia
 
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг..."Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...GreengoldMongolia
 
GGAHP annual report 2019 MON
GGAHP annual report 2019 MONGGAHP annual report 2019 MON
GGAHP annual report 2019 MONGreengoldMongolia
 
GGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENGGGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENGGreengoldMongolia
 
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 monGGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 monGreengoldMongolia
 
GGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 engGGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 engGreengoldMongolia
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”GreengoldMongolia
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...GreengoldMongolia
 
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"GreengoldMongolia
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"GreengoldMongolia
 
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршооХөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршооGreengoldMongolia
 
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)GreengoldMongolia
 
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээМалчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээGreengoldMongolia
 
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологиGreengoldMongolia
 
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологиGreengoldMongolia
 

Mehr von GreengoldMongolia (20)

Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
 
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
 
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
 
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загваруудМонгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
 
State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018
 
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
 
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг..."Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
 
GGAHP annual report 2019 MON
GGAHP annual report 2019 MONGGAHP annual report 2019 MON
GGAHP annual report 2019 MON
 
GGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENGGGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENG
 
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 monGGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
 
GGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 engGGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 eng
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
 
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
 
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршооХөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
 
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
 
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээМалчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
 
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
 
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
 

Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014

  • 1. 1 НОГООН АЛТ ТӨСӨЛ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ 4: САРЛАГИЙН ХӨӨВӨР ТЭМЭЭНИЙ НООСНЫ МАРКЕТИНГ 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН Улаанбаатар хот 2014 он
  • 2. 2 Агуулга Хүснэгт ба зургийн жагсаалт...............................................................................................3 Товчилсон үгийн жагсаалт ..................................................................................................3 Хураангуй ............................................................................................................................4 1. Эхлэлийн шатны гол үр дүнгүүд..................................................................................5 2. Тайлант хугацаанд хийгдсэн ажлууд, хүрсэн үр дүн .................................................. 6 Үр дүн 4.1 Малчдын бэлтгэн нийлүүлж буй сарлагийн хөөвөр, тэмээний ноосны тоо хэмжээ нэмэгдэж чанар сайжирсан байна......................................................................... 6 Малчдын хоршоодын үндэсний үйлдвэрт нийлүүлсэн сарлагийн хөөвөр, тэмээний ноосны хэмжээ нэмэгдлээ...............................................................................................6 Сарлагийн хөөвөр бэлтгэлийн сургалтыг үндэсний үйлдвэрлэгчид, АБАХ-тай хамтран зохион байгуулав ..............................................................................................8 Сарлаг самнах сам, бүртгэлийн дэвтэр, хаяг шошгын системийг туршив.................... 9 Тором самнах туршилт хийж, торомны ноосны шинжилгээ хийв ............................... 10 Тэмээний ноос бэлтгэлийн шинэ аргыг нэвтрүүлэх эхлэлийг тавилаа....................... 12 Төр, хувийн хэвшил, ОУ-ын байгууллага хамтарсан цөм сүрэг бүрдүүлэх ажил эхэллээ...........................................................................................................................12 Үр дүн 4.2 СБАХ болон хоршоод зах зээлд холбогдсон байна....................................... 13 Үйлдвэрлэгч бэлтгэн нийлүүлэгчдийн уулзалт зохион байгуулж, сарлагийн хөөвөр борлуулах хэлцэл хийгдэв ............................................................................................ 13 СБАХ хоршоодын нэмэгдсэн өртгийн сүлжээнд гүйцэтгэж буй үүрэг өслөө .............. 14 Хоршоодыг чадавхижуулах сургалт зохион байгууллаа ............................................. 14 Анхан шатны хоршоодыг нэгтгэсэн дундын хоршоод байгуулагдлаа ........................ 15 Малчин эмэгтэйчүүдэд зориулсан ноосонд анхан шатны боловсруулалт хийх, тэмээний ноосыг ээрэх, сүлжих сургалт зохион байгууллаа....................................... 16 Говь-Алтай аймгийн Халиун суманд түүхий эдийн агуулах ашиглалтанд оров......... 17 Үр дүн 4.3: Дотоодын үйлдвэрлэгчид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экпортлосон байна..................................................................................................................................17 Үйлдвэрлэгчдэд шаардлагатай стандартуудыг шинэчлэх ажил эхлэв....................... 17 Сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэгтгэсэн “Сарлагийн нэгдсэн брэнд” бий болгох эхлэл тавигдлаа.............................................................................. 18 Үйлдвэрлэгчид олон улсын дизайнерын сургалт, зөвлөгөөнд хамрагдлаа................ 18 3. Төслийн шалгуур үзүүлэлтийн дагуух мониторинг................................................ 19 4. Санал дүгнэлт ............................................................................................................ 22
  • 3. 3 Хүснэгт ба зургийн жагсаалт Зураг 1. Бэлтгэсэн сарлагийн хөөврийн хувь хэмжээ, аймгаар..............................................6 Зураг 2. Худалдан авсан сарлагийн хөөврийн хувь хэмжээ, үйлдвэрлэгчдээр..................7 Зураг 3. Тэмээний ноосны нийлүүлэлт аймгаар, худалдан авсан үйлдвэрээр...................7 Зураг 4. Сарлагийн хөөвөр бэлтгэлийн сургалт .........................................................................9 Зураг 5. Туршсан самнууд................................................................................................................9 Зураг 6. Малчдын хоршоодод хийсэн бүртгэл ба хаягжуулалт ............................................10 Зураг 7. Тором самнах туршилт....................................................................................................10 Зураг 8. 1 ба 2 настай тэмээний ноосны ноолуурын голчийг бусад ширхэгттэй харьцуулсан нь..................................................................................................................................11 Зураг 9. Тэмээний ноосны туг үс Зураг 10. Сэрмэн хайчилж байгаа нь ........12 Зураг 11. Үйлдвэрлэгч бэлтгэн нийлүүлэгчдийн уулзалт......................................................13 Зураг 12. Ховд Архангай аймагт зохион байгуулсан хоршооны сургалтанд оролцогчид ..............................................................................................................................................................15 Зураг 13. Увс, Архангай аймагт зохион байгуулсан дундын хоршооны сургалт ..............16 Зураг 14. Гар ээрэх, эсгийний сургалтанд оролцогчдын бүтээл..........................................16 Зураг 15. “Эвт залаа” хоршооны түүхий эдийн агуулах..........................................................17 Хүснэгт 1. Самнаж болон хяргаж авсан дээжинд хийсэн шинжилгээний дүн ...................11 Хүснэгт 2. Хоршоодын бэлтгэн нийлүүлсэн сарлагийн хөөвөр, тэмээний ноос ...............14 Товчилсон үгийн жагсаалт АБАХ- Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо БАХ- Бэлчээр ашиглагчдын хэсэг БНХАУ- Бүгд найрамдах хятад ард улс БШЭХ- Богино ширхэгтийн эзлэх хувь ЗДТГ- Засаг даргын тамгийн газар ХХК- Хязгаарлагдмал хариуцлагатай компани ТББ – Төрийн бус байгууллага
  • 4. 4 Хураангуй “Ногоон алт” төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгээс сарлагийн хөөвөр бэлтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж, аймаг, сумдын бэлчээр ашиглагчдын холбоо, үндэсний үйлдвэрүүдтэй хамтран ажилласны үр дүнд 2014 онд “Ногоон алт” төслийн хоршоодоор дамжуулан 48.5 тн сарлагийн хөөвөр бэлтгэсэн нь өмнөх оныхоос 37,8% нэмэгджээ. Малчид хоршоогоороо дамжуулан 1 кг хөөврийг үндэсний үйлдвэрлэгчдэд 12000-15000 төгрөгөөр борлуулсан бөгөөд сарлагийн хөөврийн борлуулалт 576 сая төгрөгт хүрчээ. Тэмээний ноосны үнэ цэнийг өсгөх, малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр торомны ноосыг самнаж бэлтгэх туршилтыг Баянхонгор аймгийн Баянговь, Говь-Алтай аймгийн Төгрөг сумдад хийв. Самнаж авсан хяргаж авсан дээжний шинжилгээний үзүүлэлтийг харьцуулж харахад самнаж авсан дээжинд ноолуур агууламжийн хэмжээ их, харин хялгас агууламж, хогт хольцийн хэмжээ бага байгаа нь самнаж бэлтгэснээр үйлдвэрлэлийн гарц нэмэгдэх боломжтойг харууллаа. 2014 оны байдлаар нийтдээ 7 аймгийн 32 суманд 4 дундын хоршоо, 31 анхан шатны хоршоо сарлагийн хөөвөр болон тэмээний ноосны бэлтгэн нийлүүлэлтэнд ажиллажээ. Орон нутгийн хоршоог бэхжүүлэх, хоршооны гишүүний эрх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Увс аймгийн Зүүнговь сум, Завхан аймгийн Отгон сум, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд зохион байгуулж нийт 35 анхан шатны хоршоодын төлөөлөл оролцон дээрх 3 аймагт шинээр дундын хоршоо үүсгэн байгууллаа. Дотоод болон гадаадын зах зээлийн шаардлагад нийцсэн гар аргаар ээрсэн тэмээний ноосон утас хийж сургах хэрэгцээнд үндэслэн малчин эмэгтэйчүүдэд тэмээний ноосонд анхан шатны боловсруулалт хийх, гар аргаар утас ээрэх, сүлжих болон эсгий эдлэл хийх дадал, чадварыг эзэмшүүлэх сургалтыг Говь-Алтай, Баянхонгор, Ховд аймагт зохион байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн байна. Тэмээний ноосыг чанараар нарийвчлан ангилах, бэлтгэлийн аргыг өөрчлөн стандартад тусгах, тэмээний ноосоо тухайн чанарын ангилалд нийцүүлэн бэлтгэхийн тулд малчдад ойлгомжтой арга аргачлалтай болгох зорилгоор тэмээний ноосны MNS36:2007 стандартыг шинэчлэн боловсрууллаа. Түүнчлэн тэмээний боловсруулсан ноосны MNS.4950-2000, сарлагийн боловсруулсан хөөврийн MNS.5248-2003 стандартуудыг боловсруулах үйлдвэрлэлийн өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх ажлын хэсгийг байгуулж ажиллуулж эхлэв. Олон улсын зах зээлд Монголын сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний таниулан сурталчлах улмаар сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг борлуулах гадаад зах зээлийг тэлэх зорилгоор сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд нэгдэн “Сарлагийн нэгдсэн брэнд” бий болгохоор санал нэгдлээ. Олон улсын зах зээлд тэнцэхүйц сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний загварын коллекцийг бий болгох, үндэсний дизайнеруудыг чадавхижуулах зорилгоор олон улсын дизайнерыг ажиллуулав. Олон улсын дизайнерын загвараас гадна тухайн үйлдвэрийн загваруудаас олон улсын үзэсгэлэнд тэнцэх загваруудыг сонгосон бөгөөд нийтдээ 28 загвар бэлэн болжээ.
  • 5. 5 1. Эхлэлийн шатны гол үр дүнгүүд Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн эхлэлийн шат нь 2014 оны 11-р сараас 2015 оны 3- р сарын хооронд төлөвлөгдсөн бөгөөд эхлэлийн шатанд дараах ажлууд хийгдэж төслийн үйл ажиллагааг амжилттай явуулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлжээ. Үүнд: • Төслийн нээлтийн семинараар оролцогч талуудад төслийн үйл ажиллагаанд хэрэглэх арга хэрэгсэлүүдийг танилцуулан 2014 онд хийгдэх ажлын чиглэлүүдийг оролцогч талуудтай тохиролцов, • Төслийн зорилтот аймгуудаас нийлүүлэх сарлагийн хөөвөр тэмээний ноосны бэлтгэн нийлүүлэлтийн хэмжээг тодорхойлж нийлүүлэлтийн судалгаа хийв. • Сарлагийн хөөвөр, тэмээний ноосны нэмэгдсэн өртгийн сүлжээнд малчдын хоршоодын гүйцэтгэх үүргийг тодорхойлсон, • Сарлагийн хөөвөр тэмээний ноосон бүтээгдэхүүний эрэлтийн судалгаа хийсэн, • Сарлагийн хөөвөр тэмээний ноосны нэмэгдсэн өртгийн сүлжээний стратегийг оролцогч талуудад танилцуулсан
  • 6. 6 2. Тайлант хугацаанд хийгдсэн ажлууд, хүрсэн үр дүн Үр дүн 4.1 Малчдын бэлтгэн нийлүүлж буй сарлагийн хөөвөр, тэмээний ноосны тоо хэмжээ нэмэгдэж чанар сайжирсан байна Малчдын хоршоодын үндэсний үйлдвэрт нийлүүлсэн сарлагийн хөөвөр, тэмээний ноосны хэмжээ нэмэгдлээ Сарлагийн хөөвөр бэлтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж, аймаг, сумдын бэлчээр ашиглагчдын холбоо, үндэсний үйлдвэрүүдтэй хамтран ажилласны үр дүнд 2014 онд “Ногоон алт” төслийн хоршоодоор дамжуулан 48.5 тн сарлагийн хөөвөр бэлтгэсэн нь өмнөх оныхоос 37,8% нэмэгджээ. Сарлагийн хөөвөр бэлтгэлийг аймгаар авч үзвэл, Архангай 29,8 тн, Баянхонгор 7,5 тн, Завхан 5.4 тн, Ховд 3,3 тн, Баян-Өлгий 1,8 тн, Увс аймаг 0,5 тн сарлагийн хөөврийг тус тус бэлтгэсэн байна. Сарлагийн хөөврийг дундын ямар нэгэн зуучлал, ченжийн шат дамжлагагүйгээр шууд үйлдвэрлэгчдэд нийлүүлсэн түүхий эдийн бэлтгэлийн чанар сайжирсны зэрэгцээ урьд нь ченжийн халаасанд ордог байсан түүхий эдийн үнийн зөрүү нь малчдын орлогыг нэмэгдүүллээ. Зураг 1. Бэлтгэсэн сарлагийн хөөврийн хувь хэмжээ, аймгаар Малчид хоршоогоороо дамжуулан 1 кг хөөврийг үндэсний үйлдвэрлэгчдэд 12000-15000 төгрөгөөр борлуулсан бөгөөд нийтдээ 576 сая төгрөгийн орлогыг сарлагийн хөөврөөс олжээ. Энэ жил хөөвөр бэлтгэлд гарсан нэг онцлог нь анхан шатны хоршоод хамтран нэг баг болж боловсруулах үйлдвэрүүдтэй гэрээ хэлцэл хийсэн бөгөөд Архангай аймгийн хоршоод “Хоргын мишээл” хоршоо, Ховд аймгийн хоршоод “Алтайн уулсын оргил” дундын хоршоогоор дамжуулан бэлтгэн нийлүүлэлт хийсэн. Боловсруулах үйлдвэрийн хувьд анхан шатны олон жижиг хоршоотой харьцаж цаг алдахын оронд нэг хоршоотой харьцах нь илүү хялбар байсан ба цаашид орон нутагт
  • 7. 7 түүхий эд бэлтгэлийн дундын хоршоог үүсгэн байгуулах шаардлага бий болсныг харуулж байна. Зураг 2. Худалдан авсан сарлагийн хөөврийн хувь хэмжээ, үйлдвэрлэгчдээр Боловсруулах үйлдвэрүүдээр нь авч үзвэл, Баялаг-Өлзий компани 22,4 тн, Сор кашимер 11,3 тн, Өгөөж шим 3,5 тн, Жинст мөрөн 3,1 тн, Уужин 2 тн хөөвөр худалдан авсанаас гадна Архангай аймгаас Франц, Английн компаниуд 4,2 тн хөөврийг худалдан авчээ. Боловсруулах үйлдвэрүүдийн хувьд тэмээний ноосыг худалдан авч бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхол багатай байсан бөгөөд 2014 оны хувьд нийт 54 тн тэмээний ноосыг “Ногоон алт” төслийн малчдын хоршоодоор дамжуулан худалдан авчээ. Тэмээний ноосыг боловсруулах үйлдвэрүүд 4500-5500 төгрөгөөр худалдан авсанаар нийтдээ 302 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Засгийн газрын урамшууллыг оруулан тооцвол малчдын тэмээний ноосын борлуулалтын орлого 410 сая төгрөг болсон байна. Зураг 3. Тэмээний ноосны нийлүүлэлт аймгаар, худалдан авсан үйлдвэрээр
  • 8. 8 Энэ жил Говь-Алтай аймгийн Халиун сумын “Эвт залаа” хоршоо торомны эм ноос, цагаан тэмээний ноосыг тусад нь ангилан ялган бэлтгэн 1,3 тонныг “Баялаг Өлзий” компанид зах зээлийн үнээс дээгүүр үнээр нийлүүлсэн нь тэмээний ноосны үнэ цэнийг нэмэгдүүлэх нэг ажлын эхлэл боллоо. Сарлагийн хөөвөр бэлтгэлийн сургалтыг үндэсний үйлдвэрлэгчид, АБАХ-тай хамтран зохион байгуулав Сарлагийн хөөврийн нийлүүлэлтийн судалгааны дүнгээр төслийн зорилтот аймгуудад жилдээ дундажаар 35,4 тн сарлагийн хөөврийг малчид ашиглахгүйгээр хаяж байхад нөгөө талаас, сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд үйлдвэрлэлд шаардлагатай хэмжээний түүхий эдээ бэлтгэн нийлүүлж чадахгүй байна. Иймд худалдан авагч үйлдвэрлэгчдийн эрэлтийг хангахуйц тэдний чанарын шаардлагад нийцсэн сарлагийн хөөврийн бэлтгэлийн хэмжээ болон чанарыг нэмэгдүүлэн малчдын орлогыг өсөх, боловсруулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэл борлуулалтыг нэмэгдүүлэх стратегийг боловсруулсан. Маркетингийн бүрэлдэхүүн хэсгээс үйлдвэрлэгчдийн эрэлтийг хангаж, малчдын орлогыг нэмэгдүүлэн сарлагийг хөөврийг хамгийн үр бүтээмжтэй аргаар самнах, самнасан хөөврийг үйлдвэрлэгчдийн шаардлагад нийцүүлэн ангилан ялгах, савлах сургалтыг малчдын хоршоод, үйлдвэрлэгчидтэй хамтран 2014 оны 4-5-р саруудад зохион байгууллаа. Сарлагийн хөөврийг бэлтгэн нийлүүлдэг туршлага бүхий Архангай, Баянхонгор, Ховд, Завхан аймгуудад сарлагийн хөөврийг бэлтгэн нийлүүлэх урьдчилсан хэлцэл хийсэн үйлдвэрлэгчтэй хамтран сарлагийн хөөвөр бэлтгэлийн чанарын сургалтыг самнах дадлага туршлага багатай Увс, Баян-Өлгий аймгуудад сарлаг самнах, хөөврөө ангилан ялгах сургалтыг төслийн зорилтот аймгуудын Бэлчээр ашиглагчдын холбоотой хийсэн Хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр хамтран зохион байгууллаа. Сургалтыг аймгийн болон сумын гэсэн 2 түвшинд зохион байгуулсан бөгөөд аймгийн түвшиний сургалт нь Архангай болон Ховд аймгийн төвд зохион байгуулагдсан. Тус сургалтанд тухайн аймгаас сарлагийн хөөвөр бэлтгэх үйлдвэрлэгчдийн төлөөлөл, аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны сургагч багш нар, сарлагийн хөөврийн ихээхэн нөөц бүхий сумдын БАХ-ын ахлагч нар оролцов. Сумын түвшинд хийгдсэн сургалт нь ихэвчлэн олон сарлагтай багийн малчдыг илүү хамруулах зорилго тавьж байсан тул сарлаг самнах дадлага сургалтыг малчны хотонд зохион байгуулсан. Малчны хотонд сарлаг самнах сургалтыг зохион байгуулсанаар малчид сарлаг самнах шат дарааллыг сурч, цэвэр орчинд самнахын ач холбогдолыг ойлгон, аюулгүй ажиллагааг хэрхэн хангах талаар тодорхой зааварчилгаа авсан. Төслийн зорилтот 6 аймагт зохион байгуулагдсан сургалтуудад нийтдээ 683 хүн оролцсоны 71.6% нь малчид байв. Нийт оролцогчдын 2,9% нь СБАХ-ын тэргүүн, 15,5% нь БАХ-ын ахлагч нар, 7,3% ажилгүйчүүд, 2,6% нь сумын ЗДТГ-ын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэнүүд байв.
  • 9. 9 Зураг 4. Сарлагийн хөөвөр бэлтгэлийн сургалт Сарлаг самнах сам, бүртгэлийн дэвтэр, хаяг шошгын системийг туршив Сарлагийн хөөврийн бэлтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх нэг арга нь хамгийн үр бүтээлтэй аргаар, тохиромжтой самаар самнах явдал юм. Иймд сарлагийн хөөврийн чанарын сургалтын үеэр БНХАУ болон Монгол улсад үйлдвэрлэсэн 3 самыг туршлаа. Зураг 5. Туршсан самнууд 1. БНХАУ, Цинхай муж 2. БНХАУ, Төвд 3. Монгол, “Хөнгөн цагаан эдлэл” ХХК Нийт 620 самыг сургалтын үеэр 24 СБАХ-уудад хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн төрлийн самыг туршсан үнэлгээний хуудсуудыг нэгтгэн харахад хамгийн үр бүтээлтэй сам нь БНХАУ-ын Цинхай мужийн Баруун хойд бүсийн биологийн хүрээлэнд үйлдвэрлэж нийлүүлсэн сам байна. Энэхүү сам нь малчдын өмнө хэрэглэж байсан хуучин самнаас хөөврийн гарц нь 30% илүү, самнах хугацаа нь 9 минутаар бага байжээ. Түүхий эдийн гарал үүслийг тодорхой байлгах, хоршоо нь малчдад, боловсруулах үйлдвэр нь хоршоонд итгэх итгэлцэлийг бий болгох нэгэн хөшүүрэг нь түүхий эдийг бүртгэл ба хаяг шошгын систем юм. Төслөөс сарлагийн хөөвөр бэлтгэлд түүхий эдийн хаяг шошгоны системийг нэвтрүүлэхээр төлөвлөж хаяг шошгын загварыг гарган танилцуулсан боловч цаасан хаяг шошгыг хэвлүүлэх, тараах нь үнэ өртөг ихтэй байв.
  • 10. 10 Иймд энэ жилдээ дугаарлалтын системийг Архангай, Баянхонгор, Завхан, Ховд аймгаас нийт 4 хоршоонд туршлаа. Малчдаас хүлээн авсан хөөврийг хоршоо нь “Хөөвөр хүлээн авсан бүртгэл”-д бичээд хөөврийг өнгөөр ялган савлаж, шуудайны гадна талд дугаар, өнгө, жинг бичиж үйлдвэрлэгчдэд хүргэв. Энэ жилийн хувьд зөвхөн туршилтын журмаар хийгдсэн бөгөөд хоршоодоос ирүүлсэн саналд үндэслэн илүү боловсронгуй болгож, анхан шатны бүртгэл хөтлөлт болон дугаарлалтын системийг сайжруулахаар төлөвлөж байна. Зураг 6. Малчдын хоршоодод хийсэн бүртгэл ба хаягжуулалт Тором самнах туршилт хийж, торомны ноосны шинжилгээ хийв Тэмээний ноосны үнэ цэнийг өсгөх, малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр торомны ноосыг самнаж бэлтгэх туршилтыг Баянхонгор аймгийн Баянговь, Говь-Алтай аймгийн Төгрөг сумдад тус аймгуудын Бэлчээр Ашиглагчдын Холбоо болон Баялаг-Өлзий ХХК-тай хамтран хийлээ. Туршилтын үр дүнд самнаж авсан торомны ноосонд дараах чанарын ахиц ажиглагдлаа.  Ноостой хамт хяргагддаг хялгас үс нь тэмээний биед үлдснээр самнасан ноосон дахь ноолуур агууламж нэмэгдэж хялгасны хэмжээ бага,  Даахь, хог шороо бага,  Хяргах үед ноолуур хайчлагдан үлдэж ширхэгтийн уртад нөлөөлдөг бол самнаснаар ширхэгт гэмтэхгүй байна. Зураг 7. Тором самнах туршилт
  • 11. 11 Онцлог шинж чанар бүхий түүхий эдийг судлан тогтоож, түүнийг баталгаажуулж хуурамч бүтээгдэхүүнээс зах зээлийг хамгаалах зорилгоор Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Говь-Алтай аймгийн Төгрөг, Шарга сумдаас нэг ба хоёр насны тэмээнээс хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдтэй хамтран нийт 58 дээжийг хяргаж, самнаж 2 аргаар авч, чанарын шинжилгээ хийж үр дүнг нэгтгэж боловсрууллаа. Хүснэгт 1. Самнаж болон хяргаж авсан дээжинд хийсэн шинжилгээний дүн Үзүүлэлт Хэмжих нэгж 1нас 2 нас Самнасан Хяргасан Зөрүү Самнасан Хяргасан Зөрүү Бүрэлдэх үүн Ноолуур % 67.6 64.9 2.8 67.6 61.5 6.1 Хялгас, завсрын үс % 30.8 32.8 -2.0 31.2 36.7 -5.5 Хаг,хогт хольц % 1.5 2.3 -0.8 1.3 1.8 -0.6 Ширхэгт ийн голч Дундаж голч мкм 16.5 16.3 0.2 17.3 17.4 -0.1 CV % 21.5 20.7 0.8 21.9 21.6 0.3 Ширхэгт ийн урт Дундаж урт мм 53.3 50.5 2.8 52.7 52.5 0.3 СV % 33.4 33.4 0.0 33.2 33.1 0.1 БШЭХ % 24.6 24.4 0.2 26.0 15.5 10.5 Шинжилгээний дүнгээс харахад 1 настай торомны самнасан дээжин дэх ноолуур агууламж хяргасныхаас 2.8 % илүү , хялгас, завсрын үсний агууламж 2,0 % , хогт хольц 0.8 %- иар бага, харин 2 настай тэмээний самнасан дээжин дэх ноолуур агууламж хяргасныхаас 6,1 % илүү, хялгас, завсрын үсний агууламж 5,5 % , хогт хольц 0.6 %- иар тус тус бага байна. Иймд самнаж авсан хяргаж авсан дээжний шинжилгээний үзүүлэлтийг харьцуулж харахад самнаж авсан дээжинд ноолуур агууламжийн хэмжээ их, харин хялгас агууламж, хогт хольцын хэмжээ бага байгаа нь самнаж бэлтгэснээр үйлдвэрлэлийн гарц нэмэгдэх боломжтойг харуулж байна. 1 настай торомны самнасан дээжний ширхэгтийн урт нь хяргасныхаас 2.8 см, 2 настайгийнх 0,3 см тус тус илүү байгаа нь самнасан түүхий эдээр хийсэн ээрмэлийн даац сайжирч, тасралт багасах улмаар бэлэн бүтээгдэхүүний чанарт сайнаар нөлөөлөх үзүүлэлт харагдаж байна. Шинжилгээний дүнгээс харахад 1 настай торомны ноосны ноолуурын дундаж голч 16.4 мкм, 2 настайгийнх 17.4 мкм байгаа нь ноолууртай дүйхүйц үзүүлэлттэй байна. Зураг 8. 1 ба 2 настай тэмээний ноосны ноолуурын голчийг бусад ширхэгттэй харьцуулсан нь
  • 12. 12 Өнөөгийн байдлаар олон улсын зах зээл дээр боловсруулсан тэмээний ноосны нэгжийн үнэ ямааны ноолууртай харьцуулахад 4.7 дахин бага, торомны ноосных 2.4 дахин бага байна. Иймд энэ тэргүүнд ноолууртай дүйх нарийн микронтой торомны ноосыг хяргаж бус самнаж бэлтгэснээр үнэ цэнийг нь улам бүр нэмэгдүүлэх боломжтой байна. Тэмээний ноос бэлтгэлийн шинэ аргыг нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Тэмээний ноосны үнэ цэнийг нэмэгдүүлэх туршилтуудыг хийснээр торомны ноосыг самнаж бэлтгэх нь малчдын орлогыг нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдийн зардлыг бууруулах боломжтойг тогтоосон. Малчдад зориулан тэмээнийхээ ноосны бэлтгэлийн талаар тодорхой мэдлэгтэй өгөх, ноосоо зохих шаардлагын дагуу зөв, чанартай бэлтгэж хоршоогоороо дамжуулан боловсруулах үйлдвэрт нийлүүлснээр орлогоо нэмэгдүүлэх түүний дотор ноолууртай дүйх нарийн микронтой торомны ноосыг хяргаж бус самнаж бэлтгэх талаар гарын авлага боловсруулж 4 аймгийн 16 сумын малчдад тараагаад байна. Тэмээний биеийн бүрхүүл үснүүд нь харьцангуй бага даахиралт, ширэлдэлтэд ордог онцлогтой. Иймд хөөрсөн үед нь хяргаж бус самнаж бэлтгэх бүрэн боломжтой байна. Ингэж тэмээнийхээ ноосыг бэлтгэх нь хяргаж бэлтгэснээсээ хялбар, хөнгөн бөгөөд самнасан ноосон дахь ноолуур үсний эзлэх хувь хэмжээ эрс нэмэгдэж малчдын орлого нэмэгдэх боломжтой юм. Түүнчлэн бэлтгэсэн ноосон дахь ноолуур үсний эзлэх хувь хэмжээ нэмэгдэх тул үйлдвэрлэгчдэд ашигтай юм. Сарлаг самнахаас ялгаатай нь тэмээний ноосыг самнаж бэлтгэх нь хоёр шатлалтай байна. Эхлээд туг үсийг (сор үсийг) нь сэрмэн хайчлаад дараа нь тусгай самаар ноосыг (ноолуурыг) нь самнаж авна. Тэмээний ноосыг самнах үед сор /хялгас/ үс нь тэмээний биед үлдэснээр самнагдсан ноосон дахь ноолуур агууламж нэмэгдэж, хялгас агууламж багассан төдийгүй ноолуур үсний уртын богиносолт бага байна. Зураг 9. Тэмээний ноосны туг үс Зураг 10. Сэрмэн хайчилж байгаа нь - - Төр, хувийн хэвшил, ОУ-ын байгууллага хамтарсан цөм сүрэг бүрдүүлэх ажил эхэллээ Сүүн болон махан ашиг шимээрээ бусад зүсийн сарлагаас илүү төдийгүй нарийн ширхэгтэй цайвар ангилалд багтах өнгө бүхий хөөвөртэй Тэрхийн бор сарлагийн ашиг
  • 13. 13 шимд тулгуурласан орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгон, хөгжүүлэх зорилгоор Архангай аймгийн Тариат суманд малчдын хоршоо, боловсруулах үйлдвэр, хандивлагч байгууллагын хамтын түншлэлээр цөм сүрэг байгуулах ажлыг эхлүүллээ. Тэрх хэвшлийн бор сарлагийн цөм сүрэг бүрдүүлэх ажлын эхлэлийг “Ногоон алт” төслийн хэрэгжилтийн хугацаанд буюу 2014-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд 2017 оноос эхлэн төсөл хэрэгжүүлэгч уг арга хэмжээг хариуцахаар зохицуулав. Төслийн цаашдын тогтвортой байдлыг хангах үүднээс төсөлд Архангай аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Тариат сумын ЗДТГ, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Ногоон Алт” төсөл, Маркетингийн бүрэлдэхүүн хэсэг, “Баялаг-Өлзий” ХХК, “Хоргын мишээл” хоршоо оролцож байгаа юм. Төслийн үйл ажиллагааг 2014 оны 6-р сараас эхэлсэн бөгөөд уг төсөл нь төлөвлөлт, эхлэлийн шат (2014 оны 5-7-р сар), хэрэгжилт (2014 оны 7-р сараас 2016 оны 12-р сар), төгсгөлийн үнэлгээний (2016 оны 11-р сар) гэсэн 3 үе шаттай байна. Төслийн эхлэлийн шатанд цөм сүрэг бүрдүүлэх зорилгоор нийт 101 сарлаг худалдан авах бөгөөд цөм сүргийг өөр дотор нь өсгөн үржүүлнэ. Төслийн эхлэлийн санхүүжилтэнд нийт 43,5 сая төгрөг шаардлагатай бөгөөд санхүүжилтийн 40% буюу 17,5 сая төгрөгийг төсөл хэрэгжүүлэгч “Хоргын мишээл” хоршооноос, үлдсэн хувийг “Ногоон алт” төсөл ба “Баялаг-Өлзий” ХХК-с санхүүжүүлнэ. Үр дүн 4.2 СБАХ болон хоршоод зах зээлд холбогдсон байна. Үйлдвэрлэгч бэлтгэн нийлүүлэгчдийн уулзалт зохион байгуулж, сарлагийн хөөвөр борлуулах хэлцэл хийгдэв Малчдын хоршоод үйлдвэрлэгчдийг шууд холбох малчдын бэлтгэсэн түүхий эдийг дундын зуучлалгүйгээр үйлдвэрлэгчдэд нийлүүлэх зорилгоор 2014 оны 3-р сард үйлдвэрлэгчид ба “Ногоон алт” төслийн малчдын хоршоодын төлөөллийн хооронд харилцан холбоо тогтоох анхны уулзалтыг зохион байгуулсан ба уг уулзалтын үр дүнд хоршоод үйлдвэрлэгчдийн хооронд сарлагийн хөөврийг борлуулах урьдчилсан хэлцлүүд хийгдсэн төдийгүй түүхий эдийн нийлүүлэлтийн гэрээний загварыг танилцуулсан. Зураг 11. Үйлдвэрлэгч бэлтгэн нийлүүлэгчдийн уулзалт Уг уулзалтанд сарлагийн хөөвөр, тэмээний ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 11 компани, “Ногоон алт” төслийн хоршоодын 11 бүлэг оролцсон бөгөөд нэг өдрийн уулзалтаар хоршоодын санал болгосон сарлагийн хөөврийн 95%, тэмээний ноосны 48% нь борлуулагдсан буюу 583 сая төгрөгийн борлуулалтын хэлцэл хийгдсэн.
  • 14. 14 Малчдын хоршоод ба үйлдвэрлэгчдийн хоорондын шууд түншлэлийн харилцааны үр дүнд малчид түүхий эдээ хоршоогоор дамжуулан дундын зуучлагчгүйгээр үйлдвэрт шууд борлуулснаар малчдын орлого нэмэгдсэн төдийгүй хялгас, хог шороо багатай түүхий эдийг малчид бэлтгэснээр үйлдвэрлэлд гарч байгаа өртөг зардлыг багасгаж үйлдвэрлэлийн цэвэр гарцыг нэмэгдүүлжээ. СБАХ хоршоодын нэмэгдсэн өртгийн сүлжээнд гүйцэтгэж буй үүрэг өслөө 2014 оны байдлаар нийтдээ 7 аймгийн 32 суманд 4 дундын хоршоо, 31 анхан шатны хоршоо сарлагийн хөөвөр болон тэмээний ноосны бэлтгэн нийлүүлэлтэнд ажиллажээ. Хүснэгт 2. Хоршоодын бэлтгэн нийлүүлсэн сарлагийн хөөвөр, тэмээний ноос Аймаг Сумын тоо Дундын хоршоо Анхан шатны хоршоо Сарлагийн хөөвөр, кг Тэмээний ноос, кг Архангай 6 (1) 5 30.000 Баянхонгор 6 4 7.500 23.000 Баян-Өлгий 4 1 5 1.800 Говь-Алтай 3 1 1.000 Ховд 6 1 8 3.300 20.000 Увс 4 1 6 500 10.000 Завхан 3 1 2 5.500 Нийт 32 4 31 48.600 54.000 Сарлагийн хөөвөр, тэмээний ноосны төдийгүй мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэлд “Ногоон алт” төслийн хүрээнд байгуулагдсан малчдын хоршоод дараах үүрэгтэй оролцож байна. Үүнд нь: • Хоршооны гишүүдийн түүхий эдийг хамгийн бүтээлтэй аргаар бэлтгэх, чанарыг сайжруулах чиглэлийн сургалт зохион байгуулах, мэдээлэл түгээх, • Хоршооны гишүүдээс түүхий эдийг цуглуулах (БАХ-р дамжуулан), ангилан ялгах, савлах, агуулахад хадгалах, • Үндэсний боловсруулах үйлдвэрүүдтэй харилцан ашигтай, урт хугацаанд хамтран ажиллах гэрээ хэлцэл хийж түүхий эдийг борлуулах, • Малчдад цаг хугацаанд нь мэдээллийг хүргэх. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэнд хоршоод оролцсноор хоршоо ба үндэсний үйлдвэрийн шууд холболт бий болж, түүхий эдийн чэнжээс хамаарах байдал багассан төдийгүй сарлагийн хөөврийг самнах, ангилах, хаягжуулах болон баталгаат байдал нь сайжирчээ. 2014 оны байдлаар зөвхөн сарлагийн хөөврөө борлуулсан 3000 (ойролцоогоор) малчин өрх үр шим хүртэж, малчдын орлого ойролцоогоор 50% өссөн байна. Хоршоодыг чадавхижуулах сургалт зохион байгууллаа “Ногоон алт” төслийн хүрээнд үүсгэн байгуулагдсан хоршоодыг хөгжүүлж, бэхжүүлэх зорилгоор хоршоодын тэргүүнүүдийг чадавхижуулах, шинээр үүсгэн байгуулах хоршоодыг дэмжих зорилгоор 7 аймгийн дундын болон анхан шатны хоршоодын тэргүүнүүдэд зориулсан бүсчилсэн сургалтыг 2014 оны 8-р сард Ховд болон Архангай аймагт зохион байгуулав. Уг сургалтаар оролцогчдод: • Хоршоог хөгжүүлэх боломж, учирч буй саад бэрхшээл, хоршооны бүтэц зохион байгуулалт болон сарлагийн хөөвөр тэмээний ноосны нэмэгдсэн өртгийн сүлжээнд хоршоодын гүйцэтгэх үүргийн талаар мэдлэг, • Хоршоогүй сумдын СБАХ-ын ахлагч нар шинээр малчдын хоршоо үүсгэн байгуулах чадвар, • Хоршоод хоорондын хамтын ажиллагааны талаарх мэдлэг,
  • 15. 15 • Дундын хоршоо үүсгэн байгуулах шаардлага, дундын хоршоонд нэгдэхийн ач тусын талаар ойлголтыг олгосон. Сургалтанд хоршооны хөгжлийн асуудлаар олон жил ажилласан мэргэжилтэн Карл Е. Круг болон Г.Маналжав нар сургагч багшаар ажиллаж, бүрэн оролцооны арга дээр тулгуурлан явагдсан бөгөөд бүх оролцогчдын жигд оролцоог хангах замаар дүрд тоглох, бүлгийн ажил, хэлэлцүүлэг болон тоглоомын зэрэг аргуудыг хэрэглэсэн. Сургалтанд оролцогчдыг хоршоод, СБАХ-ын тэргүүнүүдэд зориулсан бүртгэлийн хуудсанд үндэслэн АБАХ-тай зөвшилцөн сонгосон бөгөөд нийт 7 аймгаас 42 оролцогч оролцжээ. Оролцогчдын 69% эрэгтэйчүүд, 31% эмэгтэйчүүд байснаас гадна 66,6% нь анхан болон дундын хоршооны дарга, тэргүүнүүд, 33,4% нь аймаг сумын БАХ-ын тэргүүн, гүйцэтгэх аппаратын ажилтанууд байв. Зураг 12. Ховд Архангай аймагт зохион байгуулсан хоршооны сургалтанд оролцогчид Анхан шатны хоршоодыг нэгтгэсэн дундын хоршоод байгуулагдлаа Орон нутгийн хоршоог бэхжүүлэх, хоршооны гишүүний эрх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Увс аймгийн Зүүнговь сум, Завхан аймгийн Отгон сум, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд зохион байгуулж нийт 35 (Увс 15, Завхан 13 хоршоо, 1 ТББ, Архангай 4 хоршоо, 2 ТББ) анхан шатны хоршоодын төлөөлөл оролцон дээрх 3 аймагт шинээр дундын хоршоо үүсгэн байгууллаа. Шинээр байгуулагдсан дундын хоршоод нь: • Гишүүн хоршоодын бэлтгэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ноос, түүхий эдийг зах зээлд борлуулах, зуучлах, • Бараа, материалын бөөний болон жижиглэн худалдаа эрхлэх, • Гишүүддээ чиглэсэн мэдээлэл, сургалт, зөвлөгөөг зохион байгуулж, гишүүн хоршоодыг чадавхжуулах, • Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд бэлтгэл, боловсруулалт хийх зэрэг үйл ажиллагаа эрхлэхээр дүрмэндээ заажээ. Дундын хоршоод Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн богино хугацааны мэргэжилтэнтэй хамтран цаашид бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн оролцох стратегиийг тодорхойлон бизнес төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
  • 16. 16 Зураг 13. Увс, Архангай аймагт зохион байгуулсан дундын хоршооны сургалт Малчин эмэгтэйчүүдэд зориулсан ноосонд анхан шатны боловсруулалт хийх, тэмээний ноосыг ээрэх, сүлжих сургалт зохион байгууллаа Малчин эмэгтэйчүүдийг дотоодын зах зээлд цаашид гадаадын зах зээлийн шаардлагад нийцсэн гар аргаар ээрсэн тэмээний ноосон утас хийж сургах хэрэгцээнд үндэслэн тэмээний ноосонд анхан шатны боловсруулалт хийх, гар аргаар утас ээрэх, сүлжих дадал, чадварыг эзэмшүүлэх сургалтыг 2014 оны 9-11-р сард Говь-Алтай аймгийн төв, Баянхонгор аймгийн Баянговь сумдад зохион байгуулж нийт 20 малчин эмэгтэй оролцлоо. Мөн Ховд аймгийн Дөргөн суманд эсгий эдлэлийн сургалт зохион байгуулж 10 малчин эмэгтэй хамрагджээ. Сургалтын явцад малчин эмэгтэйчүүд ноосонд анхан шатны боловсруулалт хийх арга аргачлалтай танилцан, тэмээний ноосоор утас ээрэх, сүлжих дадал, чадварыг эзэмшснээс гадна Говь-Алтай, Баянхонгор аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоодод тус бүр гар аргаар утас ээрэх 4 машин, Ховд амйгийн Дөргөн суманд гар ээрэх болон сэмлэх машин нийлүүлжээ. Малчин эмэгтэйчүүдийг сургалтанд хамруулж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлснээр тэдэнд орлогын өөр эх үүсвэрийг бий болгох нөгөө талаас орон нутагт өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эхлэлийг тавилаа. Зураг 14. Гар ээрэх, эсгийний сургалтанд оролцогчдын бүтээл
  • 17. 17 Говь-Алтай аймгийн Халиун суманд түүхий эдийн агуулах ашиглалтанд оров Тэмээний ноосны бэлтгэлийн явцад хоршоодод тулгардаг хүндрэлтэй асуудлын нэг нь малчдаас цуглуулсан тэмээний ноосыг үйлдвэрлэгчдэд хүргэх хүртэл хугацаанд хадгалах асуудал байдаг бөгөөд үүнийг шийдвэрлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Халиун сумын “Эвт залаа” хоршоод түүхий агуулах барих хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэв. Нийтдээ 11,0 сая төгрөгийн өртөгтэй боссон агуулах нь 16 м урттай, 8 м өргөнтэй, 3,5 м өндөртэй, бетонон суурьтай шалтай, төмөр дээвэртэй, 20 тн багтаамжтай юм. Агуулахын нийт хөрөнгө оруулалтын 70% маркетингийн бүрэлдэхүүн хэсгээс, 30% хоршоо өөрийн хөрөнгөөс санхүүжилсэн бөгөөд батлагдсан зураг төслийн дагуу хоршооны гишүүд өөрсдийн хөдөлмөрөөр 45 хоногийн дотор барьж 2014 оны 11-р сарын 14-нд ашиглалтанд оруулжээ. Тус хоршоонд агуулах баригдснаар хоршоо малын гаралтай бүх төрлийн түүхий эдийг малчдаас цуглуулж, үйлдвэрлэгчдэд нийлүүлэх боломжтой болж байгаа юм. Зураг 15. “Эвт залаа” хоршооны түүхий эдийн агуулах Үр дүн 4.3: Дотоодын үйлдвэрлэгчид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экпортлосон байна Үйлдвэрлэгчдэд шаардлагатай стандартуудыг шинэчлэх ажил эхлэв Сарлагийн хөөвөр, тэмээний ноосны үнэлэмжийг нэмэгдүүлэх, эцсийн бүтээгдэхүүний чанарыг гадаад зах зээлийн шаардлагад нийцүүлэхийн тулд түүхий эдийн бэлтгэлийн болон боловсруулалтын стандартуудыг шинэчлэх шаардлага байна. Тэмээний ноосыг чанараар нарийвчлан ангилах, бэлтгэлийн аргыг өөрчлөн стандартад тусгах, тэмээний ноосоо тухайн чанарын ангилалд нийцүүлэн бэлтгэхийн тулд малчдад ойлгомжтой арга аргачлалтай болгох зорилгоор MNS36:2007 стандартыг шинэчлэн боловсрууллаа. Төслөөс хийсэн туршилт судалгааны ажлуудад үндэслэн уг стандартыг нэр томъёо тодорхойлолт, ангилалт, бэлтгэх аргачлалын хувьд шинэчлэн боловсруулж холбогдох газруудад хүргүүлээд байна.
  • 18. 18 Түүнчлэн тэмээний боловсруулсан ноосны (MNS.4950-2000), сарлагийн боловсруулсан хөөврийн (MNS.5248-2003) стандартуудыг боловсруулах үйлдвэрлэлийн өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх ажлын хэсгийг байгуулж ажиллуулж эхлэв. Сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэгтгэсэн “Сарлагийн нэгдсэн брэнд” бий болгох эхлэл тавигдлаа 2013 оны байдлаар сарлагийн хөөврөөр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа 14 компанийн 4 нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 81% дээш хувийг, 2 нь 61-81%, 2 нь 41-60%, 6 нь 40% -ийг гадаадын зах зээлд нийлүүлж байгаа боловч өнөөдрийг хүртэл “Монголд үйлдвэрлэв” гэсэн бичигтэй өөрийн үйлдвэрийн шошготой сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг хараахан экспортлоогүй байна. Иймээс Монголын сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд таниулан сурталчлах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Олон улсын зах зээлд Монголын сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний таниулан сурталчлах улмаар сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг борлуулах гадаад зах зээлийг тэлэх зорилгоор сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд нэгдэн “Сарлагийн нэгдсэн брэнд” бий болгохоор санал нэгдлээ. Өнөөдрийн байдлаар гарал үүсэл нь тодорхой түүхий эдээр үйлдвэрлэл явуулдаг буюу малчдын хоршоодоос түүхий эдээ бэлтгэдэг, чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд сурталчлах, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, экспортлоход бусад үйлдвэрүүдтэй хамтран ажиллах сонирхолтой 5 компани уг брэндийг үүсгэн байгуулахаар тохиролцоод байна. Үйлдвэрлэгчид олон улсын дизайнерын сургалт, зөвлөгөөнд хамрагдлаа Олон улсын зах зээлд тэнцэхүйц сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний загварын коллекцийг бий болгох, үндэсний дизайнеруудыг чадавхижуулах зорилгоор олон улсын дизайнерыг ажиллуулав. Олон улсын дизайнерын ажил нь дизайны санааг гаргах, эх загварын бүтээгдэхүүн хийх, эх загварын бүтээгдэхүүнийг шалган батлах гэсэн хэсгүүдээр бүрдсэн. Олон улсын дизайнер нь сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 12 үйлдвэртэй нэг бүрчлэн танилцсаны дараа дизайнеруудад зориулсан нэг өдрийн сургалтын зохион байгуулав. Үйлдвэрлэгчдийн техник, технологийн хүчин чадалд нийцүүлэн загваруудыг үйлдвэрлэгчдэд хуваасан ба үйлдвэрлэсэн дээж бүтээгдэхүүнийг эцсийн байдлаар шалган олон улсын үзэсгэлэнд оролцуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн дизайнер өөрийн загвараас гадна тухайн үйлдвэрийн загваруудаас олон улсын үзэсгэлэнд тэнцэх загваруудыг сонгосон бөгөөд нийтдээ 28 загвар бэлэн болжээ.
  • 19. 19 3. Төслийн шалгуур үзүүлэлтийн дагуух мониторинг Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн шалгуур үзүүлэлтүүдийн өнөөгийн байдлыг дараах хүснэгтэнд харуулав . Шалгуур үзүүлэлтүүд Суурь/ зорилтот түвшин Өнөөгийн байдал Дүн шинжилгээ/тайлбар Үр нөлөө 4: Түүхий эдийн чанарыг сайжруулснаар сайн чанарын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн малчдын орлогыг нэмэгдүүлнэ. 4.1. Нэмүү өртөг шингэсэн сарлагийн хөөвөр, тэмээний ноосон бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийн борлуулалтын орлогын өөрчлөлт Суурь: 2013-100 Зорилтот: 2014-120 2014-2015 оны эдийн засгийн хямрал үйлдвэрлэгчдийн дотоод болон гадаадын зах зээл дэх борлуулалтыг нэлээд бууруулж байгаа нь уг шалгуур үзүүлэлт 20% хүрч өсөхгүй байх магадлалыг бий болгож байна. Мөн сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний гол зах зээл ОХУ-д рублийн ханш суларсан нь бас нөлөөлж байна. Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд худалдан авсан сарлагийн хөөврийн боловсруулалт 2014 оны 10-р сард дууссан бөгөөд эцсийн бүтээгдэхүүний борлуулалтын тоо мэдээ 2015 оны 3-р сард гарна. 4.2. Бэлэн бүтээгдэхүүний Монголын хэрэглэгчдэд хүрч буй үнэд малчдын гар дээр хөөврийн үнийн эзлэх хувь хэмжээний өөрчлөлт Суурь: 2013-10 Зорилтот: 2014-15 Сарлагийн хөөврийн малчдын гар дээрх үнийн өөрчлөлт нь 15%-д хүрч шалгуур үзүүлэлт биелсэн. 2014 оны дундажаар үйлдвэрлэгчдийн борлуулж буй 350 гр жинтэй цамцны дундаж үнэ нь 100000 төгрөг орчим байна. Сарлагйин самнасан хөөврийн 1 кг малчдын гар дээрээс худалдан аөвсан үнэ нь 15000 төгрөг. 4.30. Малчин өрхийн сарлагийн хөөвөр тэмээний ноосны орлогоос олж буй орлогын өөрчлөлт Суурь: 2013-0 Зорилтот: 2014-20 Зөвхөн үнийн өсөлтөөр тооцсон орлогын өсөлт 50% болж шалгуур үзүүлэлт биелсэн. Малчдын гар дээрээс сарлагийн хөөврийг худалдан авсан үнэ нь 2014 онд 15000 төгрөг болж нэмэгдсэнийг 2013 онтой харьцуулахад 50% өссөн байна. Үр дүн 4.1. Малчдаас нийлүүлж буй сарлагийн хөөвөр тэмээний ноосны тоо хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулна
  • 20. 20 4.1.1. Сарлагийн самнасан хөөвөр, тэмээний ноосыг борлуулж буй малчин өрхийн тооны өөрчлөлт Суурь: 2013-100 Зорилтот: 2014-140 Сарлагийн хөөвөр нийлүүлсэн малчдын тоо 3 дахин нэмэгдэж уг үзүүлэлт бүрэн биелсэн. 2013 оны байдлаар 1000 гаран өрх сарлагийн хөөврөө хоршоодоор дамжуулан борлууж байсан болон 2014 онд малчин өрхийн тоо 3000 хүрсэн (+200%). 4.1.2. Сарлагийн хөөвөр, тэмээний ноосны малчны гар дээрх үнийн өөрчлөлт Суурь: 2013-100 Зорилтот: 2014-130 1 кг сарлагийн хөөврийн үнэ 50% өссөн. Малчдын гар дээрээс сарлагийн хөөврийг худалдан авсан үнэ нь 2014 онд 15000 төгрөг болж нэмэгдсэнийг 2013 онтой харьцуулахад 50% өссөн байна. 4.1.3. Хоршоо/СБАХ борлуулсан сарлагийн хөөвөр, тэмээний ноосны хэмжээний өөрчлөлт Суурь: 2013-100 Зорилтот: 2014-140 Сарлагийн хөөврийн нийлүүлэлтийн хэмжээ 40 өсөж энэ үзүүлэлт биелсэн 2013 онд 30 тн сарлагийн хөөвөр, 2014 онтой 48 тонныг бэлтгэн нийлүүлсэн. (+40%). 4.1.4. 1 кг самнасан хөөврөөс гарах түүхий хөөврийн гарц Суурь: 2013-20 Зорилтот: 2014-25 Хөөврийн үйлдвэрлэлийн цэвэр гарц 30% хүрч энэ үзүүлэлт биелсэн Сарлагийн хөөвөр худалдан авч анхан шатны боловсруулалт хийсэн 4 компани малчдаас сарлагийн хөөврийг ангилан ялгаж бэлтгэсэнээр гарцаа нэмэгдүүлж чадсан Үр дүн 4.2. СБАХ болон хоршоод шинэ зах зээлтэй болно 4.2.1. Бэлтгэн нийлүүлэлтийн шинэ сүлжээ бүхий хоршоод/СБАХ-ын тоо Суурь: 2013-100 2014-140 Бэлтгэн нийлүүлэлтэнд оролцож буй хоршоодын тоо 50% өсөж энэ үзүүлэлт биелсэн. 2014 онд нийт 31 хоршооноос 18 хоршоо түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэнд оролцож сарлагийн хөөвөр, тэмээний ноосоо нийлүүлсэн. (2013 онд 9 хоршоо). 4.2.2. СБАХ болон хоршоо сарлагийн хөөвөр, тэмээний ноосны борлуулалтаас олох жилийн орлого Суурь: 2013-100 2014-140 Борлуулалтын орлого 2,7 дахин нэмэгдэж энэ үзүүлэлт биелсэн. Хоршоодын хөөвөр болон тэмээни йноосны борлуулалтын орлого 2014 онд 734 сая төгрөгт хүрсэн нь 2013 оны 270 сая төгрөгийн борлуулалттай харьцуулахад 2,7 дахин өсөөн байна. (+270%).
  • 21. 21 4.2.3. Хагас боловсруулсан сарлагийн хөөвөр, тэмээний ноос борлуулж буй СБАХ болон хоршооны тоо Суурь: 2013-100 2014-140 2013 онд 1 хоршоо хагас боловсруулалт хийж байсан бол 2014 онд 6 хоршоо энэ үзүүлэлт биелсэн 2014 онд 6 хоршоо тоног төхөөрөмжийн болон сургалтын дэмжлэг 20 малчин эмэгтэйг сургаснаар тэмээний ээрсэн утас болон эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үр дүн 4.3. Дотоодын үйлдвэрлэгчдийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэнэ 4.3.1. Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний экспортын хэмжээний өсөлт Суурь: 2013-100 2014-105 Төслийн дэмжлэгтэй хийгдэх экспорт 2015 оны 2-р улирлаас эхлэхээр төлөвлөж байгаа тул хараахан тоо мэдээ байхгүй байна.
  • 22. 22 4. Санал дүгнэлт 1. Сарлагийн хөөвөр түүхий эд бэлтгэлийн хэмжээ 40 хувиар, малчдын сарлагийн хөөврөөсөө олж буй орлогын хэмжээ 50 хувиар нэмэгдсэн хэдий ч бэлтгэж буй хөөврийн чанарыг сайжруулах хэрэгтэй байна. Малчдын хоршоод үйлдвэрлэгчдийн хооронд түншлэл бий болгсноор үндэсний үйлдвэрүүд гарал үүсэл нь тодорхой түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэв. 2. Тэмээний ноосны үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор түүхий эдийн чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэх олон тооны туршилтуудыг хийж, эхнээс нь үйлдвэрлэлд нэвтрүүлж байна. Цаашид тэмээний ноосны бэлтгэлийн аргыг өөрчлөх, боловсруулалтын гарцыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний загвар дизайн, чанарыг сайжруулах, стандартуудыг шинэчлэх, онцлог түүхий эдийг илрүүлж зах зээлд таниулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт, туршилт, хэрэгжүүлэлтийн ажлуудыг хийж байна. 3. Маркетингийн бүрэлдэхүүн хэсэг сарлагийн хөөвөр, тэмээний ноосны нэмэгдсэн өртгийн сүлжээнд оролцож буй анхан шатны хоршоодыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж Архангай аймгийн Тариат сумын “Хоргын мишээл” хоршоонд бор сарлагийн цөм сүрэг, Говь-Алтай аймгийн Халиун сумын “Эвт залаа” хоршоод түүхий эдийн агуулах барихад хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэв. 2014 онд Архангай, Завхан, Увс аймгуудын анхан шатны хоршоод нэгдэж нийлэн дундын хоршоод байгууллаа. 4. Тэмээний ноосоор өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг орон нутагт үйлдвэрлэхээр сургалтын болон тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж улмаар орон нутагт үйлдвэрлэсэн эсгий болон ноосон бүтээгдэхүүнийг хөрш орнуудын зах зээлд таниулахаар төлөвлөж байна. 5. “Монголд үйлдвэрлэсэн” сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд нэгдэн “Yak Mongolia” брэнд нэрийг ашиглахаар тохиролцлоо.