Weitere ähnliche Inhalte Ähnlich wie Мөнгөний бодлого (20) Mehr von Adilbishiin Gelegjamts (20) Мөнгөний бодлого 4. Эдийн засаг цаашдаа тэнцвэртэй хөгжих үйл
явцыг эдийн засгийн тогтворжилт гэнэ. Орчин
үед эдийн засгийг тогтворжуулах үйл явц нь хоёр
үндсэн хэлбэрээр хэрэгжиж байна. Эдгээр нь:
1.Мөнгөний бодлого болон сангийн
бодлогыг ашиглан макро эдийн
засгийн нөхцөлийг сайжруулах
2.Цалин үнийн түвшинд түр
хугацааны хязгаарлалт, хяналт
тавих хэлбэрүүд болно.
5. Дээрхи хоёр хөтөлбөрийн эцсийн зорилт нь ижил
бөгөөд макро эдийн засгийн цогц зорилгуудыг
хангахад чиглэгддэг. Эдгээр зорилгууд нь:
• Инфляцийн түвшинг бууруулах буюу хамгийн
боломжит түвшинд барьж байх
• Төсвийн төлбөрийн балансын тэнцвэржилтийг
хангах
• Ажилгүйдлийг багасгах буюу ажил эрхлэлтийн
түвшинг нэмэгдүүлэх
• Бодит орлогын өсөлтийг хангах зэрэг юм.
Эдгээрээс тогтворжилтын гол элемент нь инфляцийг
бууруулах явдал бөгөөд энэ нь мөнгөний бодлогоор
дамжин хэрэгждэг.
6. Мөнгөний бодлого улс орны эдийн
засгийн хөгжлийг удирдах макро
эдийн засгийн бодлогын нэг хэсэг
бөгөөд Засгийн газрын шууд
нөлөөллөөс тусдаа байж зах
зээлийн механизм дээр суурилан
хэрэгждэг онцлогтой.
7. Монетаристуудын мөнгөний бодлогын үндсэн
зорилго нь ...
Кейнсийн талынхан хүү болон зээлийн эх
үүсвэрийн хүрэлцээний асуудалд илүү ач
холбогдол өгдөг. Монетаристууд мөнгөний
нийлүүлэлтийн өөрчлөлт нь үндэсний
үйлдвэрлэлийн өсөлт, бууралтанд нөлөөлдөг
гэж үзэж байхад, Кейнсчүүд засгийн газрын
төсөв, санхүүгийн бодлого нь эдийн засагт
үзүүлэх нөлөөгөөрөө төв банкны бодлогоос
давуутай гэж үздэг.
8. Мөнгөөр дамжуулан эдийн засгийн байдал буюу
эдийн засгийн өсөлт, үнэ, төлбөрийн тэнцэл,
ажилгүйдэл гэх зэрэг макро эдийн засгийн орчинд
нөлөөлөх төв банкны үйл ажиллагааг
МӨНГӨНИЙ БОДЛОГО гэнэ.
Шилжилтийн эдийн засагтай орнуудад мөнгөний бодлого
нь юуны өмнө үндэсний валютын худалдан авах
чадварыг тогтворжуулахад чиглэгддэг. Хэрэв мөнгөний
бодлогын зорилт нь олон хүчин зүйлд зэрэг чиглэгдвэл
эцсийн эцэст нэг зорилтоос нөгөө зорилт руу шилжих улс
төрийн шахалтад мөнгөний бодлого орох эрсдэл учирч
болно.
10. Мөнгөний бодлогын зорилтыг хангах үүргийг төв банк,
засгийн газар хоёр хувааж үүрүүлбэл эцэстээ аль аль нь
хариуцлагагүй байх нөхцлийг бүрдүүлнэ. Иймээс ч ихэнх
оронд хэрэгжүүлэх эрхийг тухайн Улсын Төв банкинд
хуулиар олгосон байдаг.
11. Мөнгөний бодлогын зорилтыг хангах үүргийг төв банк,
засгийн газар хоёр хувааж үүрүүлбэл эцэстээ аль аль нь
хариуцлагагүй байх нөхцлийг бүрдүүлнэ. Иймээс ч ихэнх
оронд хэрэгжүүлэх эрхийг тухайн Улсын Төв банкинд
хуулиар олгосон байдаг.
Манай улсын Төв банкны хуулинд “Төгрөгийн тогтвортой
байдлыг хангах явдал бол төв банкны мөнгөний бодлогын
үндсэн зорилт мөн” гэж заасан байдаг. Гэхдээ төв банк нь
макро эдийн засгийн бусад зорилтыг хэрэгжүүлэх үүднээс
өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл,
банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар
үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг
үзүүлнэ.
12. Төв банк нь төрийн мөнгөний бодлогыг
өөрийн мөнгөний нийлүүлэлтэнд тавих
хяналтын үүргээрээ дамжуулан
хэрэгжүүлдэг. Учир нь төв банкны
зорилтыг хэрэгжүүлэх болон эдийн
засгийн тогтворжилтонд нөлөөлөх гол
хүчин зүйл нь МӨНГӨНИЙ
НИЙЛҮҮЛЭЛТ болдог.
13. Төв банк нь мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлөхдөө хуулиар
зөвшөөрөгдсөн арга хэрэгслүүдийг ашигладаг. Мөнгөний
бодлого явуулах нь төрөөс баримтлаж байгаа мөнгөний
бодлогын талаарх үндсэн чиглэл зорилгоос шалтгаалдаг.
Үүнтэй холбоотойгоор төв банк нь мөнгөний:
1.Хатуу
2.Зөөлөн бодлгын аль нэгийг сонгож
хэрэгжүүлдэг.
14. Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд төв банкнаас явуулж
буй мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх зорилготой
бодлогыг мөнгөний ЗӨӨЛӨН бодлого гэнэ.
Зөөлөн бодлогын гол зорилго нь хөрөнгө оруулалтыг
дэмжих, үндэсний нийт бүтээгдэхүүнийг өсгөх, банкны
нөөцлөх хэрэгцээг бууруулж ажилгүйдлийг багасгахад
чиглэгддэг. Гэхдээ энд үйлдвэрлэлийн бүтцийг шинэчлэх
асуудлыг анхаарч үзэх ёстой. Эс тэгвэл нэгэнт техник
технологи нь хуучирсан, өрсөлдөх чадвар үр ашиг
муутай үйлдвэрт хичнээн зээл олгоод ч үйлдвэрлэлтийг
ихэсгэх, улмаар үнийн өсөлтийг нэмэгдүүлэх шалтгаан
болж байдаг.
16. Заавал байлгах нөөцийг ихэсгэх, зээлийн хүүг өндөрсгөх
гэх мэт мөнгөний бодлогын арга хэрэгслийг ашиглан
мөнгөний нийлүүлэлтийг багасгахад чиглэгдсэн Төв
банкны үйл ажиллагааг мөнгөний ХАТУУ бодлого гэнэ.
Уг бодлогын зорило нь дотоодын үнийн
өсөлтийг бууруулж, төгрөгийн худалдан авах
чадварыг тогтворжуулах буюу ханш уналтыг
хязгаарлахад чиглэгддэг.
Алийг нь сонгон хэрэгжүүлэх вэ?
17. Эдийн засгийн уналтын үед ажилгүйдлийг бууруулж, эдийн
засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор мөнгөний
нийлүүлэлтийг өсгөн мөнгөний зөөлөн бодлогыг авч
хэрэгжүүлэх нь оновчтой байдаг.
Эдийн засгийн мөчлөгийн сэргэлтийн болон оргил үед
үнийн ерөнхий түвшний өсөлтийг бууруулах, үнийн ерөнхий
түвшний өсөлтөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор
мөнгөний нийлүүлэлтийг бууруулах зорилгоор мөнгөний
хатуу бодлогыг авч хэрэгжүүлдэг.
19. Төв банк нь мөнгөний бодлогын зорилготой
уялдуулан мөнгөний нийлүүлэлтийн олон аргыг
хэрэглэдэг. Мөнгөний бодлогын арга
хэрэгслүүдийг мөнгөний нийлүүлэлтэнд
нөлөөлөх байдлаар нь:
•Шууд арга
•Шууд бус арга
20. Шууд арга нь арилжааны банкны зээлийн
үлдэгдэлд хязгаарлалт тогтоох, хүүгийн түвшин
өөрчлөх зэрэг аргууд орох бөгөөд мөнгөний
нийлүүлэлтийг богино хугацаанд багасгах зорилго
тавьсан үед хэрэглэдэг.
Төв банкнаас арилжааны банкны зээлийн
үлдэгдлийн дээд хэмжээг тогтоон өгөх
замаар мөнгөний нийлүүлэлтийг багасгах
аргыг зээлийн зээлийн үлдэгдэлд хязгаар
тогтоох арга гэнэ. Энэ нь гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээг
бууруулна.
22. Төлөгдөх хугацаа нь болоогүй болон эргэн
төлөгдөөгүй байгаа зээлийн хэмжээг зээлийн
үлдэгдэл гэнэ.
Зээлийн үлдэгдлийн хэмжээнд:
• Нийт олгосон зээл
• Зээлийн эргэн төлөгдсөн хэмжээ нөлөөлнө.
Иймээс арилжааны банкууд зээлийн үлдэгдлээ төв
банкнаас тогтоосон хязгаарт барьж байхын тулд:
•Зээл олголтыг багасгах
•Зээлийн эргэн төлөгдөх хугацааг богиносгох
•Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах шаардлагатай
болдог.
Төв банкнаас арилжааны банкуудын албан ёсны
хүүгийн хэмжээг тогтоож өгөх замаар мөнгөний
нийлүүлэлтэнд нөлөөлөх аргыг хүүгийн төвшинг тогтоох
арга гэнэ
23. Банк санхүүгийн системийн хөгжил сул, зах зээлийн
нөхцөлд ажиллах чадвар хангалтгүй нөхцөлд шууд аргыг
хэрэглэх нь илүү тохиромжтой. Гэвч удаан хугацааны
туршид захиргааны аргаар банкны үйл ажиллагаанд
нөлөөлбөл дараах сөрөг үр дагаврыг авчирдаг. Үүнд:
1. Санхүүгийн эрүүл биш тогтолцоог бүрдүүлэх
2. Банкуудын төлбөрийн чадварт муугаар
нөлөөлөх
3. Санхүүгийн капитал нь хүүгээрээ дамжин үр
ашигтай хуваарилагдахад саад болох
4. Эдгээр нь эргээд мөнгөний бодлогод сөргөөр
нөлөөлөх гэх мэт
24. •Заавал байлгах нөөцийн арга
•Нээлттэй зах зээлийн гүйлгээ
•Хүүгийн нэгдсэн бодлого
•Төв банкны зээлжүүлэлт гэх мэт аргууд орно.
Арилжааны банкуудын бусдаас татан
төвлөрүүлсэн хөрөнгөөсөө бэлэн нөөц хэлбэрээр
байлгавал зохих хамгийн доод хэмжээг заавал
байлгах нөөц гэнэ. Заавал байлгах нөөц нь
мөнгөний нийлүүлэлт буюу эдийн засаг дахь
мөнгөний хэмжээтэй урвуу хамааралтай
үзүүлэлт юм.
25. •Заавал байлгах нөөцийн арга
•Нээлттэй зах зээлийн гүйлгээ
•Хүүгийн нэгдсэн бодлого
•Төв банкны зээлжүүлэлт гэх мэт аргууд орно.
Арилжааны банкуудын бусдаас татан
төвлөрүүлсэн R – R
Rs = хөрөнгөөсөө бэлэн нөөц хэлбэрээр
a t
байлгавал зохих хамгийн доод хэмжээг заавал
байлгахRsнөөц гэнэ. Заавал байлгах нөөц нь
– Илүүдэл нөөц
R – Нийт буюу
мөнгөнийa нийлүүлэлт нөөц эдийн засаг дахь
мөнгөний хэмжээтэй урвуу хамааралтай
Rt -
үзүүлэлт юм. Зайлшгүй нөөц
26. •Заавал байлгах нөөцийн арга
•Нээлттэй зах зээлийн гүйлгээ
•Хүүгийн нэгдсэн бодлого
•Төв банкны зээлжүүлэлт гэх мэт аргууд орно.
Банкны нөөцийг удирдах зорилгоор төв
банкнаас нэг жил хүртэл хугацаатай үнэт цаас
гаргах, түүнийг худалдах болон худалдан авах,
засгийн газрын өрийн бичиг болоод төв
банкнаас зөвшөөрсөн бусад үнэт цаасыг
мөнгөний зах зээл дээр худалдах, худалдан авах
үйл ажиллагааг нээлттэй зах зээлийн
гүйлгээ гэнэ.
28. •Заавал байлгах нөөцийн арга
•Нээлттэй зах зээлийн гүйлгээ
•Хүүгийн нэгдсэн бодлого
•Төв банкны зээлжүүлэлт гэх мэт аргууд орно.
Төв банк өөрийн үнэт цаасны хүүгээр
дамжуулан Засгийн газар болон
арилжааны банкуудын зээл,
хадгаламжийн хүүд нөлөөлөх замаар
мөнгөний нийлүүлэлтийг хянах аргыг
хүүгийн нэгдсэн бодлого гэнэ.
29. •Заавал байлгах нөөцийн арга
•Нээлттэй зах зээлийн гүйлгээ
•Хүүгийн нэгдсэн бодлого
•Төв банкны зээлжүүлэлт гэх мэт аргууд орно.
Төв банк нь мөнгөний нийлүүлэлтийг
зохицуулахдаа заавал байлгах нөөцийн аргаас
гадна арилжааны банк болон засгийн газарт
олгох зээлийн хэмжээнд тодорхой хяналт
тогтоосноор өөрийн зорилтыг хэрэгжүүлдэг.
Өөрөөр хэлбэл зээлээр зохицуулалт хийх ерөнхий
аргыг мөн ашигладаг.
30. Зээлийн Ms
хүү
9%
6% E
3%
Md
300 500 800 Мөнгө
(Тэрбум.төг)
31. Тэнцвэрт Мөнгөний Бонд
байдлаас Бондын
нийлүүлэлт эрэлтийн худалдан
дээгүүр ийн авах
зээлийн хүү илүүдэл бий
илүүдэл бий болно сонирол
тогтвол болно нэмэгдэнэ
Зээлийн хүү Бондын үнэ
буурдаг өснө
32. Тэнцвэрт Мөнгөний Бонд зарах
байдлаас Бондын
эрэлтийн нийлүүлэл- сонирхол
доогуур илүүдэл бий нэмэгдэнэ
зээлийн хүү тийн
болно илүүдэл бий
тогтвол
болно
Зээлийн хүүг Бондын үнэ
өсгөдөг буурна
34. E дээр мөнгөний зах
зээлийн тэнцвэр тогтсон
байна. Мөнгөний нийлүүлэлтийг 800
тэрбум.төг болгож өсгөвөл
Зээлийн s s
M1 M2 зээлийн хүү 3% болж байна.
хүү
Шинэ тэнцвэр F дээр бий болж
Энэ тэнцвэрт
байна.
E байдал тогтоход юу
6%
нөлөөлсөн бэ?
F
3%
d
M
Мөнгө
500 800
(тэрбум.төг)
35. (a) (b)
Зээлийн M 1s M 2s Бодит нийт AE r = 4.5%
хүү эрэлт буюу
нийт зардал
/триллион.төг/ H AE r = 6%
6% E
E
H
4.5% d
M Y = 10 триллион.төг
3%
F
d 45ө
M Y = 8 триллион.төг
Төгрөг Бодит ДНБ
500 800 8 10
(тэрбум.төг) (триллион.төг)
36. Мөнгө зээлийн бодлого нь сангийн бодлогыг бодвол
илүү уян хатан шинжтэй. Өөрөөр хэлбэл, татварын
хэмжээг хэн нэг нь дур мэдэн өөрчилж болдоггүй,
улсын зардлыг өөрчлөх нь нөөцийн
хуваарилалтанд шууд нөлөөлдөг зэргээс
шалтгаална. Сангийн бодлогыг парламентаар
хэлэлцэн шийдвэрлэдэг бол мөнгөний бодлогыг
жишээ нь, үнэт цаас худалдах, худалдан авах
шийдвэрийг өдөр бүр ч өөрчлөн мөнгөний
нийлүүлэлтэнд нөлөөлж болдог. Энэ бол мөнгөний
бодлогын давуу тал юм.
37. 1.Ханш бууруулах буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого нь
хөдөлмөрийн болон үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалтын ихээхэн доогуур
түвшинд нийлмэл эрэлтийг нэмэгдүүлэн улмаар, хөдөлмөр эрхлэлтийн түвшин
болон үйлдвэрлэлийн бодит хэмжээг нэмэгдүүлэхэд үр дүнтэй нөлөө үзүүлдэг
боловч үйлдвэрлэлийн хүчин чадал бүрэн ашиглалттай, хөдөлмөр бүрэн
эрхлэлтийн түвшинд ойртсон эдийн засагт үйлдвэрлэлийн бодит хэмжээг бус
зөвхөн үнийн түвшинд нөлөөлж түүнийг өсгөхөд хүргэдэг.
2.Ханш бууруулах бодлогоор арилжааны банкуудын нөөцийн хэмжээг
нэмэгдүүлэх боловч арилжааны банкууд нь тэдгээрийг бүхэлд нь хөрөнгө
оруулалтын зориулалтаар зээл олгоно гэж бүрэн баталгаатай үзэж болохгүй.
Магадгүй арилжааны банкууд мөнгөний нөөцтэй байх сонирхлын үүднээс зээл
олгохгүй байж болох талтай. Энэ үед ханш бууруулах бодлого нь үр дүнгүй
болно.
3.Ханш бууруулах буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого нь зээлийн
хүүгийн түвшинг бууруулж хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх боловч
ханш унаж магадгүй гэсэн хүмүүсийн таамаглал болон орцын үнийн өсөлт
зэрэг хүчин зүйлсийн улмаас хөрөнгө оруулалт өсөхгүй байж болох юм.
38. Кейнсийн чиглэлийг баримтлагчид
эдийн засгийн тэнцвэрт байдлыг
хангахад сангийн бодлого мөнгө-
зээлийн бодлогоос илүү үр дүнтэй
нөлөө үзүүлдэг гэж баталж байхад
монетаристууд мөнгөний бодлого
илүү хүчтэй нөлөөлдөг гэж үздэг.
40. Мөнгөний бодлого ба тэнцвэрт ДНБ
Sm1
Sm2
ХО-ын
10 10
эрэлт
Зээлийн хүү, i
8 8
6 6
Dm
0 0
Мөнгөний хэмжээ /эрэлт, нийлүүлэлт/ Хөрөнгө оруулалт, i
AS
Үнийн түвшин
Хэрвээ мөнөгний
P2 нийлүүлэлтийг
P1 ихэсгэвэл...
AD1 AD2
Бодит үйлдвэрлэл, ДНБ
41. Мөнгөний бодлого ба тэнцвэрт ДНБ
Sm1
Sm2
ХО-ын
10 10
эрэлт
Зээлийн хүү, i
8 8
6 6
Dm
0 0
Мөнгөний хэмжээ /эрэлт, нийлүүлэлт/ Хөрөнгө оруулалт, i
AS
Мөнгөний ихсэлт
Үнийн түвшин
Зээлийн хүүгийн бууралт
ХО нэмэгдэх
P2
P1 AD болон ДНБ-ий тэнцвэр нь
AD1 AD2
ялихгүй үнийн өсөлтийг бий
болгоно.
Бодит үйлдвэрлэл, ДНБ
42. Мөнгөний бодлого ба тэнцвэрт ДНБ
Sm1
Sm2 Sm3
ХО-ын
10 10
эрэлт
Зээлийн хүү, i
8 8
6 6
Dm
0 0
Мөнгөний хэмжээ /эрэлт, нийлүүлэлт/ Хөрөнгө оруулалт, i
AS
Үнийн түвшин
P3
Үргэлжлүүлэн
мөнгөний
P2 нийлүүлэлтийг
P1
AD1 AD2 AD3 ихэсгэвэл...
Бодит үйлдвэрлэл, ДНБ
43. Мөнгөний бодлого ба тэнцвэрт ДНБ
Sm1
Sm2 Sm3
ХО-ын
10 10
эрэлт
Зээлийн хүү, i
8 8
6 6
Dm
0 0
Мөнгөний хэмжээ /эрэлт, нийлүүлэлт/ Хөрөнгө оруулалт, i
AS Мөнгөний их хэмжээний
Үнийн түвшин
ихсэлт
P3 Хүүгийн бага түвшин
Ихээхэн ХО-ын нөхцөл
P2
P1 AD болон ДНБ-ий тэнцвэр нь
AD1 AD2 AD3
үнийн хэт өсөлт хүртэл
үргэлжилнэ
Бодит үйлдвэрлэл, ДНБ
50. Ашигласан ном, сурах бичгийн жагсаалт
•Б. Сувд, Б.Алтанцэцэг “Экономикс”, 2000 он, Улаанбаатар хот
•К.Р.Макконелл, С.Л.Брю “Экономикс”
•П.Самуельсон, В.Нордхаус “Экономикс”
•Б.Баярдаваа, Д.Гансүлд. “Макро экономикс”, 2005 он, Улаанбаатар хот
•Н.Г.Мэнкью “ Макро эдийн засаг” 2005 он, УБ
•З.Баярмаа, Б.Нарантунгалаг “Макро эдийн засаг” 2004 он, УБ
•Марк Скаузэн “Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал” 2003 он, УБ
•Р.Оросоо “Макро эдийн засаг” 2005 он, УБ
•Р.Амаржаргал “Макро эдийн засгийн суурь” 2005 он, УБ
•Д.Болдбаатар “Макро эдийн засгийн ухаан” 2006 он, УБ
•Б.Баярдаваа “Эдийн засгийн онол” 2006 он, УБ
•Peter Jochumzen “Essentials of Macroeconomics”
•Stephanie Schmitt-Grohe Martin Uribe “International Macroeconomics” 2008 он
•David A.Dilts “Introduction to Macroeconomics” 2006 он
•Robert M. Kunst “Introduction to Macroeconomics” 2006 он
•Antonio Mele “Lecture Notes in Financial Economics” 2009 он
•John C.Driscoll “Lecture Notes in Macroeconomics” 2001 он
•Martin Uribe “Lectures in Open Economy Macroeconomics” 2007 он
•Brian Krauth “Macroeconomic Theory” 2004 он
•Dirk Krueger “Macroeconomic Theory” 2004 он
•David Andolfatto “Macroeconomic Theory and Policy” 2005 он
•Гэх мэт ...