SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 19
Тунадас үүсэх нөхцөл
Агаарын тунадас нь агаар мандлаас дэлхийн гадарга
дээр унаж буй хатуу ба шингэн төлвийн усны
хэлбэрүүд бөгөөд ууршилтын эсрэг процесс юм. Усны
уур конденсацид орж үүл үүсдэг тухай бид
нийтлэлүүдээс мэдэж авсан байх ѐстой.
Гэвч үүл болгоноос тунадас ордоггүйн учир юу вэ?
Үүлэнд үүссэн анхны усан дуслууд нь хэмжээгээр
өчүүхэн жижиг, дунджаар 10 мкм-ээс ч бага (хүнии
үсний диаметр 75 микрометр орчим) юм. Ийм жижиг
дуслууд маш удаан унах тул замдаа ууршиж арилна.
Онолын хувьд бол 1000 м өндөрт орших үүлнээс унах
дундаж хэмжээтэй дусал газрын гадарга хүртэл 48 цаг
зарцуулдаг ажээ.
Хэдийгээр агаар их чийглэг байсан ч үүлнээс доош
хэдхэн метрийн дотор дуслууд ууршдаг. Харин уүлэн
дэх дуслын хэмжээ хангалттай том болсон үедээ л
унахдаа харьцангуй бага хугацаанд газрын гадарга
хүрнэ.
Ингэхлээр хэдэн сая дуслууд нийлж томорсон үед л
тунадас үүсэх боломжтой юм. Энэ нь усан дуслын
хэмжээ 20 мкм-ээс дээш гарсан үед тунадас үүснэ
гэсэн үг юм.
Тунадас орох үүлний зузаан нь 3 км-ээс их, услаг
байдал нь 1 г/м3-ээс дээш байна. Эрч ихтэй тунадас
холимог үүлнээс голдуу орох ба ийм үүлний услаг
байдал 4 г/м3 хүрнз. Нэг ижил усан дуслаас бүрдсэн
үүл тунадасгүй байдаг.
Агаарын тунадас үүсэх үйл явц үндсэндээ 6 үе шатыг
дамжина.
Үүнд:
(1)    холъц     бүхий     чийглэг    агаар  үүсэх,
(2)      агаар       өгсөх     хөдөлгөөнд     орох,
(3)        ингэснээр        адиабатаар       хөрөх,
(4)     чийгээр       ханасан     байдалд    хүрэх,
(5)      Усны        уур      конденсацид     орох,
(6) Усан дуслууд томрох зэрэг болно.
Эдгээрээс хамгийн гол нь болох сүүлчийн хоѐр үе
шатыг тодруулья.
Агаар чийгээр бүрэн ханаж усны уурын даралт
(порциаль даралт) нь усны ханасан уурын даралттай
тэнцүү болж (Е=е) конденсацид орсноор үүл үүснэ.
Агаарын температур ба чийгийн зохицлоос хамаарч
конденсацын үед янз бүрийн хэмжээ, хэлбэртэй усан
дусал ба мөсөн талстууд үүснэ.
Үүлний дуслууд анхандаа маш жижиг 7-10 мкм
диаметртэй байх бөгөөд 1 см куб эзэлхүүн бүхий
үүлэнд хэдэн зуун дусал агуулагдана. Ийм бага
хэмжээтэй дуслууд нь агаарын хөөрөх урсгалд
хамрагдан үүл цаашид хөгжихөд оролцох тул газар
унаж чаддаггүй.
Хасах температуртай үед чийгшил 100% болоход
үүлэнд бөөрөнхий хэлбэр үүснэ.
0С-аас бага температуртай болоход усан дусал шууд
хөлдөхгүй, хэсэг зуур шингэн байдалтай байдаг.
Улмаар усан дусал болон мөсөн талстууд хоорондоо
нэгдэн нийлж хэмжээгээр томорно.
Үүнийг "коагуляци" гэж ч нэрлэдэг. Дуслын хэмжээ
нэмэгдэхэд конденсациас ялгарах дулаан бас
нөлөөлнө.
Дуслын хэмжээ ийнхүү томорч 20 мкм-ээс дээш
гарсан үедээ агаарт хөвөн явах чадваргүй болж
жингээ даалгүй газрын гадарга руу унах үзэгдлийг
тунадас орох гэж нэрлэдэг.
Ердийн борооны үүлэнд орших дуслууд хэмжээгээр
олон янз, хөдөлгөөний хурд нь ч өөр өөр. Дуслын
диаметр нь 20-2000 микрон (микрон буюу мкм нь мм-
ийн 1000 хуваасны нэгтэй тэнцүү) хүрч болох ба
харьцаа нь 100:1 байна. Борооны ширхэгийн хамгийн
том нь 5 мм хүрэх ба ийм үед унах хурд нь 30 км/цаг
хүрнэ.
Ийм хэмжээ ба хурдтай унаж буй дусал замдаа задарч
хэдэн зуун жижиг дусал байдлаар газрын гадарга дээр
унана.
Агаарын хөөрөх урсгалын хүч бага байх үед жижиг
дуслууд ч агаарын эсэргүүцлийг давж газар унаж
болно. Энэ нь шиврээ тунадас болно.
Ийм үед дуслын диаметр 0.5 мм-ээс бага байх ба 1000
м өндорт орших үүлнээс газар унах хүртлээ 10 минут
зарцуулдаг байна. Ялангуяа намар орой голдуу
шиврээ тунадас ордог.
Харин агаарын хөөрөх урсгал хүчтэй үед (зуны
халуун өдөр болон экваторт ийм байдаг) борооны
дусал их томорно (Учрыг тайлбарла). Энэ үед ширүүн
аадар бороо орно. Тунадасыг үргэлжлэх хугацаа ба
эрчимжилтээр нь шиврээ ба аадар гэж ангилна.
Тунадас үүсэх 3 зам. Чийгийг агуулсан агаар
адиабатаар хөрөхдөө шүүдэр цэгтээ хүрэх нь үүлний
тунадас орох үндсэн нөхцөл гэж дээр хэлсэн.
Адиабат хөрөлт нь хэд хэдэн шалтгаанаар үүснэ. Энэ
нь:
1) Газрын гадаргаас халсан агаарын босоо хөдөлгөөн,
2)     Фронт     дээр    агаар     өргөгдөх    үед,
3) Уулын хажуугаарх агаарын өгсөх хөдөлгөөн зэрэг
юм.
Үүл бол агаарын адиабат хөрөлтийн үр дүн учир
үүлнээс орох тунадас (бороо, цас, мөндөр, мөсөн
туйлаадас) дээрх 3 замаар үүсдэг.
1. Конвекцийн тунадас:
Энэ нь агаарын конвекцийн урсгалаас болж үүснэ.
Конвекц гэдэг нь халсан агаарын босоо чиглэлийн
хөдөлгөөнийг хэлдэг.
Конвекцийн улмаас дээш өргөгдөж буй агаарын
температур адиабатаар буурсаар шүүдэр цэгтээ
хүрэхэд конденсаци үүсч тунадас орох нөхцөл
бүрдэнэ (Зураг).
Конвекцийн тунадас экваторын бүслүүрт зонхилно.
Учир нь тэнд даралт бага, их халах тул агаарын
конвекц эрчимтэй явагдана. Бусад газар агаарын
конвекц харьцангуй бага талбай дээр үүсэх тул
конвекцийн тунадас ч мөн адил багахан газар нутгийг
хамарна.
2. Фронтын буюу циклоны тунадас.
Ийм хэлбэрийн тунадас нь агаарын фронт дагууд
үүсэх бөгөөд сэрүүн болон ба өндөр өргөрөгт их
тохиолдоно. Учир нь агаарын орчил урсгалын
нөлөөгөөр тропикоос туйлын зүг шилжиж байгаа
дулаан агаар туйлаас экваторын зүг шилжих хүйтэн
агаарын массын уулзвар газар энэ тунадас үүснэ.
Энэ хоѐр төрлийн агаар нягтын зөрүүнээс болоод
амархан холилдож нэгдэхгүй. Хүйтэн, хүнд агаар нь
хөнгөн, дулаан агаарын доогуур шургаж түүнийг
дээш өргөнө (Агаарын дулаан ба хүйтэн фронтын
зургийг ажигла).
Хүйтэн ба дулаан фронтын алинд ч чийг их агуулсан
дулаан агаар (яагаад дулаан агаар их чийг агуулдаг
вэ?) хүйтэн агаарын дээгүүр өгсөн конденсаци
явагдаж, үүл үүсэн тунадас орно. Энэ нь фронтын
тунадас юм.
Фронтын тунадасыг бас циклоны тунадас гэж
нэрлэнэ. Учир нь циклоны үед дулаан, хүйтэн агаарын
масс нийлж фронт үүсгэн тунадас орох нөхцөлийг
бүрдүүлдэг (Зураг 18.26).
Дулаан фронтын үед Ns ба Аs (борооны давхраат ба
өндрийн давхраат) үүл үүсч тунадас хүч багатай буюу
зүсэр, шиврээ хэлбэртэй байдаг ч их талбайг хамарна.
Харин хүйтэн фронтын үед дулаан агаар нь түрэгдэн
дээш өргөгдсөнөөс бага талбайг хамарсан, эрч хүч
ихтэй тунадас ордог.
Энд Сb (борооны бөөн) үүл үүсч, гэнэт эхэлж гэнэт
зогсох аадар хэлбэрийн бороо, ширүүн мөндөр бууна.
St ба Sc (давхраат ба давхраат бөөн) үүлнээс зөөлөн
шиврээ тунадас ордог.
3. Орографийн тунадас:




Өндөр уулархаг газар агаар болон чийгийн байдалд их
нөлөө үзүүлнэ. (Оros-гэдэг нь грекээр "уул" гэсэн үг)
Агаар уулын хажууг даган дээш өргөгдсөнөөс болж
хөрөн конденсацид орж үүсдэг тунадасыг орографийн
буюу уулзүйн тунадас гэж нэрлэнэ.
Уулс болон өндөр газар тунадас ихтэй байдаг нь
үүнтэй холбоотой. Орографийн тунадас нь уулын
хажуугаас их хамаарна. Уулын салхин талын хажууг
даган өгсөж буй агаар нь конденсацийн түвшинд
хүрэхэд (тодорхой өндөрт болон уулын оройд) чийг
нь тунадас болон бууж уулыг давахдаа хуурай болно.
Түүнчлэн уруудаж буй учир температур нь нэмэгдэж
харьцангуй чийг нь улам багасна.
Үүний нэг тод жишээ бол Номхон болон Энэтхэгийн
далайгаас ирсэн чийглэг агаар Хянганы уулс,
Гималайн нурууг давж ирэхдээ хуурайшсаны улмаас
Говь, Такла-Макан зэрэг том цөлүүд үүссэнээс гадна
манай Дорнодын тал тунадас багатай байх нөхцлийг
бүрдүүлжээ.
/Зураг дээр дарж томоор үзээрэй/




Мөн Хойд Америкийн Байцат уулын баруун хажууд
Номхон далайгаас салхиар туугдан ирэх агаарын бүх
чийг тунадас болон унаж харин зүүн хажууд нь орших
Колумбын тал хуурай байдаг нь мөн дээрх
шалтгаанаас болно.
Мөндөр.
Мөндөр зөвхөн борооны бөөн (Сb) үүлнээс үүсдэг.
Агаарын температур их үед хөөрөх урсгал нь 4-6 км
өндөрт хүрч -10, -15 С -д цасан ширхэг үүснэ.
Хөлдсөн ус дулаан ялгаруулах ба цасан ширхэгүүд нь
уруудах явцдаа усан дусалтай нэгдэн томорно.
Гэвч хүчтэй хөөрөх урсгалын улмаас үүлний хүрээнд
хэд хэдэн удаа дээш доош өргөгдөж уруудах байдлаар
мөсөн талстын хэмжээ улам томорно. Ингэж мөндөр
орох боломж бүрдэнэ. Мөндрийн хэмжээ нь 5 мм-10
мм түүнээс ч их байж болно.
 Газрын гадарга дээр үүсдэг тунадасны хэлбэрүүд
Усны уурын конденсаци агаарт явагдахаас гадна
газрын гадарга дээр явагддаг. Ийм конденсацийн үр
дүнд шүүдэр, шингэн хөнгөр, цан, хяруу, хатуу
хөнгөр, мөстлөг зэрэг үүсэх бөгөөд эдгээр нь гадарга
дээр үүсч тунадасны хэлбэрүүд юм.
Шүүдэр.
Дулаан улиралд агаарын доод давхарга манангүй үед
үүсдэг жижиг усан дуслууд бөгөөд агаарт чийг
ихэдсэнээс болж үүснэ. Харьцангуй чийг 100%
болоход гол төлөв ургамлын гадарга, навчин дээр
шүүдэр үүсдэг. Энэ нь "Е" нь хэвээр боловч "е"
нэмэгдсээр    "Е=е"    болж    буй    хэрэг    юм.
Шөнийн цагт шүүдэр унах ба нар гарч агаар
дулаарахад ууршиж арилна. Энэ нь дулаан агаар
чийгийг шингээдэгтэй холбоотой. Англид тал газар
үүсдэг шүүдэр жилд 10-30 мм тунадас болдог ажээ:
Хяруу.
Шүүдрийн нэг адил конденсацийн хэлбэр боловч чийг
ихэдсэнээс бүс температур буурснаас болж үүсдэг
жижиг мөсөн талстууд юм. Өөрөөр хэлбэл "Е" нь
буурч "е"-тай тэнцүү болж буй хэрэг юм. Хөрс,
ургамлын гадарга цацраг алдах (туяарал) замаар
шүүдэр цэг хүртлээ хөрөхөд шүүдэр үүсдэг. Нар
мандаж агаарын температур нэмэгдэхэд хяруу арилна.
Цан.
Үүсэх зам нь шүүдэртэй адил боловч тогтвортой
хасах температуртай болсон үед үүснэ. Цонхны шил,
тааз зэрэг ямар нэг гадарга дээр цан үүсэх ба удаан
байвал хатуурч нягтран мөс хэлбэрт шилжин улам
зузаарна.
Сагсарга.
Сэвсгэр цагаан талст, модны мөчир, шонгийн
хоорондох төмөр утсан дээр үүсдэг. Цантай төсөөтэй
боловч үүсэх нөхцөл, хэлбэрээр ялгаатай.
Шингэн өнгөр.
Хальс байдлаар тогтох усан бүрхэвч юм. Хүйтэн цаг
агаарын дараа харьцангуй чийглэг дулаан агаарын
адвекцийн үед үүснэ. Жишээ нь: цонхны шил хөлрөх
нь үүний жишээ юм.
Тунадасны хуваарилалт
Дэлхийн гадаргад жил бүр 520 мянган км куб агаарын
хур тунадас орно. Үүний 79% нь далай тэнгис дээр,
бусад 21% нь хуурай газар буудаг байна.
Гэвч энэ нь дэлхийн гадар янз бүрийн нутгуудад
харилцан адилгүй. Зарим газар маш их тунадас унадаг
байхад зарим газар хэдэн арван жилээр хуурай байх ч
явдал бий.
Дэлхийн гадарга дээрх тунадасны хуваарилалт нь
далай-агаар мандал-эх газар гэсэн системийн
харилцан үйлчлэлийн үр дүн юм.
Ялангуяа нарны цацраг, ус-агаарын массын дулааны
шинж чанар, агаар ба усны орчил хөдөлгөөн, эх
газрын хэлбэр хэмжээ, өргөргийн байрлал зэрэг хүчин
зүйлс нөлөөлнө.
Түүнчлэн агаарын массын хэвтээ шилжилт, далайн
хүйтэн ба дулаан урсгал, эх газрын хэлбэр хэмжээ,
хотгор гүдгэрийн онцлог зэрэг нь нөлөөлнө. Ерөнхий
байдлаар үзвэл халуун бүслүүрт тунадас их, хүйтэн
бүслүүрт бага байна.
Учир нь ус агаарын температур ба нарны цацраг нь
ууршилтыг тодорхойлдог. Нарны цацрагийг ихээр
авдаг экваторын орчмын нутгууд ууршилт ихтэй.
Дэлхийн гадарга дээр жилд унах тунадасны бараг тэн
хагас нь зөвхөн хойд ба өмнөд өргөргийн 20°-ын
хоорондох нутгуудад унадаг. Гэтэл нарны цацрагийг
бага авдаг хоѐр туйлын бүслүүрт жилийн тунадасны
дөнгөж 4 хувь нь ноогддог байна.
Экваторын бүслүүрт жилийн тунадасны дундаж
хэмжээ 2000 мм байхад туйлын орнуудад 200 мм юм.
Жилд унах тунадасны дундаж хэмжээ (мм-ээр)

Өргөрөг    Хойд   Өмнөд
0-10       1677   1872
10-20      763    1110
20-30      513    607
30-40      501    564
40-50      561    868
50-60      510    976
60-70      340    100
70-80      194    10


Агаар мандлын динамик хөдөлгөөн нь тунадасыг
дахин хуваарилдаг. Өгсөх дулааны конвекц, уулзүй,
хэвтээ агаарын массын шилжилт, чийгийг дахин
зөөнө. Мөн далайн хүйтэн-дулаан урсгалууд үүнд
нөлөөлнө.
Агаарын орчил хөдөлгөөн нь далайгаас хуурай газар
луу чийгийг зөөх, түүнийг хуваарилахад оролцоно.
Далайн хүйтэн, дулаан урсгал нь ууршилтанд
нөлөөлнө. Эх газрын зах хаяа орчмын нутаг чийглэг
байхад, төв рүүгээ хуурайшдаг.
Эх газрын талбай том байх тусам түүний төв хэсгээр
нь агаарын тунадас багатай байна. Уулархаг оронд
салхин талын хажуу нь илүү чийглэг байхад нөгөө
хажуу хуурай байх жишээтэй.
Ийнхүү тунадасны жилийн явц нь агаарын ерөнхий
орчил урсгалаас болон орон нутгийн физик-газарзүйн
онцлогоос хамаарна.
Дээр дурдсан хүчин зүйлсийн үр дүнд дэлхийн
гадарга дээрх тунадасны хуваарилалт нь бүслүүрлэг
зүй тогтолтой болжээ.
Дэлхийн хур тунадас
Даралт ямар байхаас хамааран агаарын өгсөх уруудах
хөдөлгөөн явагдах тул даралт их газар тунадас бага,
даралт бага газар тунадас их унах нөхцөл бүрддэг.
Ийм дэлхийн гадарга дээрх тунадасны бүслүүрлэг зүй
тогтол нь агаарын даралтынхаас эсрэг их, бага
гэхчлэн салаавчлан оршино.
Тухайлбал, экваторын бүслүүрт тунадас их, тропикт
бага. Сэрүүн бүслүүрт их, туйлын бүслүүрт бага
байна (эдгээр бүслүүрт даралт ямар байдгийг сана).

        Тунадас орох орохгүй байх нөхцөл
                          Тунадас орохгүй байх
Тунадас орох нөхцөл
                          нөхцөл
Агаар мандалд явагдах
                          Антициклон үүсэх
дулааны конвекц
                          Агаар уруудах
Агаарын фронт үүсэх явдал
                          хөдөлгөөнд орох
Уулын хажуугаар агаар     Уулын хажууг даган
өгсөх                     агаар уруудах


Экваторын бүслүүрт-
Жилд дунджаар 1000-3000 мм хур бороо орно.
Амазонк, Төв Африк, Гималайн өмнөд хажуу, Зондын
арлууд, ялангуяа пассатын чийглэг агаарын масс
өргөгдөж байдаг уулын хажуунуудад бүр ч их тунадас
унадаг.
Жишээ нь: Гималайн өмнөд хажууд тунадас 12000 мм
хүрдэг       байна         (Хүснэгт        18.4).

Хүснэгт 18.4 Тунадас их, бага унадаг газрууд

Дэлхийн тунадас хамгийн    Дэлхийн тунадас хамгийн
их ордог газрууд           бага унадаг газар
Хавайн арлууд-11684 мм     Атакамын цөл-0.8 мм
Гималайн Черрапунжи        Вади Хальфа (Судан) 2.5
тосгон 11633 мм            мм
Камеруны уулсын хажуу-
                           Аден-43.9 мм
10284 мм
Колумбын Анд-8992 мм       Мулка-(Австрали) 102.9 м


Тропикийн бүслүүрт-
Энд тунадас бага, жилд дунджаар 200 мм хүрэхгүй
шахам хур бороо ордог. Ийм ч учраас дэлхийн
томоохон цөлүүд энэ бүсэд байрлажээ.
Жишээ нь: Сахарын цөл, Калахарийн цөл, Австралийн
их элсэн цөл гэх мэт. Гэвч дотоод ялгаа ихтэй, эх
газруудын зүүн эргээр (Флорида, Бразил, Зүүн Өмнөд
Ази, Зүүн Өмнөд Африк, Дорнод Австралид) тунадас
ихтэй. Энэ нь пассатаар зөөгдөж ирэх чийгээс болж
байгаа юм.
Иймд энэ хэсгийг чийглэг тропик гэж нэрлэнэ.
Сэрүүн бүслүүрт-
Х.ө. ба ө.ө. 32°-аас хоѐр тийш туйл тал руугаа тунадас
аажмаар нэмэгдэнэ. Ялангуяа 40° ба 60°-ын өргөргийн
хооронд нэлээд их байдаг.
Энд дунджаар 500-900 мм тунадас орно. Сэрүун
бүслүүрт тунадас их унах нь -баруун зүгийн салхи
(Еврази, Америкийн баруун хойд, Өмнөд Анд),
циклоны үйл ажиллагаа, Зүүн Азийн муссон, сэрүүн
фронт зэргээс шалтгаална.
Гэвч дотроо ялгаа их. Дэлхийн хойд хагасын сэрүүн
бүслүүрт тунадас баруун хэсэгт нь их, төв хэсэгтээ
маш бага /Монгол орны уур амьсгал үүнд хамаарна/,
250 мм-ээс хэтрэхгүй байхад зүүн талдаа дахин ихсэх
байдлаар гурван ялгаа харагдана.
Туйлын бүслүүрт-
Тунадас дахин багасна. Жилд 100-250 мм-ээс бага
байна.
Эндээс үзвэл дэлхий дээр тунадас ихтэй 3 бүслүүр
(экваторын болон сэрүүн), тунадас багатай 4 бүслүүр
(тропикийн ба туйлын тус бүр 2), нийт тунадасны
хуваарилалтын   7    бүслүүр   байдаг   байна.
Тунадасны хуваарилалтыг картан дээр изогиетээр
дүрслэн                                үзүүлнэ
тунадас үүсэх нөхцөл

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

уур амьсгалд нөлөөлөх хүчин зүйл
уур амьсгалд нөлөөлөх хүчин зүйлуур амьсгалд нөлөөлөх хүчин зүйл
уур амьсгалд нөлөөлөх хүчин зүйлGantulga Batmunkh
 
цаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол аргацаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол аргаbayaraatugsuu
 
Цаг агаар ба түүний өөрчлөгдөх шалтгаан
Цаг агаар ба түүний өөрчлөгдөх шалтгаанЦаг агаар ба түүний өөрчлөгдөх шалтгаан
Цаг агаар ба түүний өөрчлөгдөх шалтгаанTsedev Bat-erdene
 
Neelttei hicheel gazriin zurag
Neelttei hicheel gazriin zuragNeelttei hicheel gazriin zurag
Neelttei hicheel gazriin zuragSoyoloo_od
 
ургамлын үржлийн эрхтэн
ургамлын үржлийн эрхтэнургамлын үржлийн эрхтэн
ургамлын үржлийн эрхтэнOidov Tungaa
 
хийн мандлын найрлага,бүтэц
хийн мандлын найрлага,бүтэцхийн мандлын найрлага,бүтэц
хийн мандлын найрлага,бүтэцGanbat Narantsetseg
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахNyamzaya Gerelzaya
 
Газарзүй 10 дэлхийн усан мандал.pptx
Газарзүй 10 дэлхийн усан мандал.pptxГазарзүй 10 дэлхийн усан мандал.pptx
Газарзүй 10 дэлхийн усан мандал.pptxEnkh Tseba
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт Amgaa Amgalan
 
Эх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэрЭх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэрTemuulen Nyamdorj
 
дэлхийн дотоод бүтэц
дэлхийн дотоод бүтэцдэлхийн дотоод бүтэц
дэлхийн дотоод бүтэцBaterdene Tserendash
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудNergui Oyunchinmeg
 
Газарзүйн бодлого бодох аргачлал.pptx
Газарзүйн бодлого бодох аргачлал.pptxГазарзүйн бодлого бодох аргачлал.pptx
Газарзүйн бодлого бодох аргачлал.pptxEnkh Tseba
 
Durs ylga 12
Durs ylga 12Durs ylga 12
Durs ylga 12muuduu
 

Was ist angesagt? (20)

хүн амын тоо ба өсөлт 11-р анги
хүн амын тоо ба өсөлт 11-р ангихүн амын тоо ба өсөлт 11-р анги
хүн амын тоо ба өсөлт 11-р анги
 
уур амьсгалд нөлөөлөх хүчин зүйл
уур амьсгалд нөлөөлөх хүчин зүйлуур амьсгалд нөлөөлөх хүчин зүйл
уур амьсгалд нөлөөлөх хүчин зүйл
 
цаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол аргацаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол арга
 
Цаг агаар ба түүний өөрчлөгдөх шалтгаан
Цаг агаар ба түүний өөрчлөгдөх шалтгаанЦаг агаар ба түүний өөрчлөгдөх шалтгаан
Цаг агаар ба түүний өөрчлөгдөх шалтгаан
 
Uul
UulUul
Uul
 
Neelttei hicheel gazriin zurag
Neelttei hicheel gazriin zuragNeelttei hicheel gazriin zurag
Neelttei hicheel gazriin zurag
 
лекц 7
лекц 7лекц 7
лекц 7
 
ургамлын үржлийн эрхтэн
ургамлын үржлийн эрхтэнургамлын үржлийн эрхтэн
ургамлын үржлийн эрхтэн
 
хийн мандлын найрлага,бүтэц
хийн мандлын найрлага,бүтэцхийн мандлын найрлага,бүтэц
хийн мандлын найрлага,бүтэц
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлах
 
Газарзүй 10 дэлхийн усан мандал.pptx
Газарзүй 10 дэлхийн усан мандал.pptxГазарзүй 10 дэлхийн усан мандал.pptx
Газарзүй 10 дэлхийн усан мандал.pptx
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт
 
Эх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэрЭх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэр
 
дэлхийн дотоод бүтэц
дэлхийн дотоод бүтэцдэлхийн дотоод бүтэц
дэлхийн дотоод бүтэц
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолууд
 
нарны цацраг 2
нарны цацраг 2нарны цацраг 2
нарны цацраг 2
 
10 angi gazarzvi tt
10 angi gazarzvi tt10 angi gazarzvi tt
10 angi gazarzvi tt
 
чулуун зэвсгийн үе
чулуун зэвсгийн үечулуун зэвсгийн үе
чулуун зэвсгийн үе
 
Газарзүйн бодлого бодох аргачлал.pptx
Газарзүйн бодлого бодох аргачлал.pptxГазарзүйн бодлого бодох аргачлал.pptx
Газарзүйн бодлого бодох аргачлал.pptx
 
Durs ylga 12
Durs ylga 12Durs ylga 12
Durs ylga 12
 

Andere mochten auch

Andere mochten auch (20)

Hur tunadas
Hur tunadasHur tunadas
Hur tunadas
 
хур тунадас 3
хур тунадас 3хур тунадас 3
хур тунадас 3
 
чийг ба хур тунадас
чийг ба хур тунадасчийг ба хур тунадас
чийг ба хур тунадас
 
уур амьсгал ба цаг агаар
уур амьсгал ба цаг агааруур амьсгал ба цаг агаар
уур амьсгал ба цаг агаар
 
Gazarzui02
Gazarzui02Gazarzui02
Gazarzui02
 
хийн мандал дах чийг түүний төрөл
хийн мандал дах чийг түүний төрөлхийн мандал дах чийг түүний төрөл
хийн мандал дах чийг түүний төрөл
 
Үүлийг таних
Үүлийг танихҮүлийг таних
Үүлийг таних
 
Gereltsetseg
GereltsetsegGereltsetseg
Gereltsetseg
 
Uur amisgal mx 3
Uur amisgal mx 3Uur amisgal mx 3
Uur amisgal mx 3
 
цаг агаар ба уур амьсгал
цаг агаар ба уур амьсгалцаг агаар ба уур амьсгал
цаг агаар ба уур амьсгал
 
8 gz
8 gz8 gz
8 gz
 
Ariuka
AriukaAriuka
Ariuka
 
дэлхийн дотоод бүтэц
дэлхийн дотоод бүтэцдэлхийн дотоод бүтэц
дэлхийн дотоод бүтэц
 
Sedew4
Sedew4Sedew4
Sedew4
 
Cem10
Cem10Cem10
Cem10
 
хамгийн
хамгийнхамгийн
хамгийн
 
Hiin mandal
Hiin mandalHiin mandal
Hiin mandal
 
газар зүй дэлхийн нөөц
газар зүй дэлхийн нөөцгазар зүй дэлхийн нөөц
газар зүй дэлхийн нөөц
 
бие даалтийн даалгавар
бие даалтийн даалгавар бие даалтийн даалгавар
бие даалтийн даалгавар
 
Chono
ChonoChono
Chono
 

Ähnlich wie тунадас үүсэх нөхцөл

дэлхийн дотоод бүтэц
дэлхийн дотоод бүтэцдэлхийн дотоод бүтэц
дэлхийн дотоод бүтэцzulzagatsogoo
 
хандаа хэрэглэгдэхүүн
хандаа хэрэглэгдэхүүн хандаа хэрэглэгдэхүүн
хандаа хэрэглэгдэхүүн khandmaa79
 
Hiin mandliin ue dawharga
Hiin mandliin ue dawhargaHiin mandliin ue dawharga
Hiin mandliin ue dawhargasaikhanaa.o
 
лекц 6 дэлхийн дулааны баланс
лекц 6 дэлхийн дулааны баланслекц 6 дэлхийн дулааны баланс
лекц 6 дэлхийн дулааны балансDavaa-Ochir Azzaya
 
хийн мандлын найрлага,бүтэц
хийн мандлын найрлага,бүтэцхийн мандлын найрлага,бүтэц
хийн мандлын найрлага,бүтэцnartseg_od
 
биосфер
биосфербиосфер
биосферdavaa627
 
биосфер
биосфербиосфер
биосферdavaa627
 
лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн
лекц. 10 хуурай газрын ус гол мөрөнлекц. 10 хуурай газрын ус гол мөрөн
лекц. 10 хуурай газрын ус гол мөрөнDavaa-Ochir Azzaya
 

Ähnlich wie тунадас үүсэх нөхцөл (12)

дэлхийн дотоод бүтэц
дэлхийн дотоод бүтэцдэлхийн дотоод бүтэц
дэлхийн дотоод бүтэц
 
хандаа хэрэглэгдэхүүн
хандаа хэрэглэгдэхүүн хандаа хэрэглэгдэхүүн
хандаа хэрэглэгдэхүүн
 
Lecture 8
Lecture 8Lecture 8
Lecture 8
 
Hiin mandliin ue dawharga
Hiin mandliin ue dawhargaHiin mandliin ue dawharga
Hiin mandliin ue dawharga
 
лекц 6 дэлхийн дулааны баланс
лекц 6 дэлхийн дулааны баланслекц 6 дэлхийн дулааны баланс
лекц 6 дэлхийн дулааны баланс
 
агаарын масс өгүүлэл
агаарын масс өгүүлэлагаарын масс өгүүлэл
агаарын масс өгүүлэл
 
хийн мандлын найрлага,бүтэц
хийн мандлын найрлага,бүтэцхийн мандлын найрлага,бүтэц
хийн мандлын найрлага,бүтэц
 
биосфер
биосфербиосфер
биосфер
 
биосфер
биосфербиосфер
биосфер
 
Lesoceans
LesoceansLesoceans
Lesoceans
 
лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн
лекц. 10 хуурай газрын ус гол мөрөнлекц. 10 хуурай газрын ус гол мөрөн
лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн
 
газар доорх ус
газар доорх усгазар доорх ус
газар доорх ус
 

Mehr von enkhee lkhagwae

Mehr von enkhee lkhagwae (11)

8 gz
8 gz8 gz
8 gz
 
монголын гайхамшиг
монголын гайхамшигмонголын гайхамшиг
монголын гайхамшиг
 
монголын гайхамшиг
монголын гайхамшигмонголын гайхамшиг
монголын гайхамшиг
 
Газар хөдлөлт
Газар хөдлөлт Газар хөдлөлт
Газар хөдлөлт
 
10 анги
10 анги10 анги
10 анги
 
гол мөрөн
гол мөрөнгол мөрөн
гол мөрөн
 
2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал
 
2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал
 
2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал
 
япон
японяпон
япон
 
монгол
монголмонгол
монгол
 

тунадас үүсэх нөхцөл

  • 1. Тунадас үүсэх нөхцөл Агаарын тунадас нь агаар мандлаас дэлхийн гадарга дээр унаж буй хатуу ба шингэн төлвийн усны хэлбэрүүд бөгөөд ууршилтын эсрэг процесс юм. Усны уур конденсацид орж үүл үүсдэг тухай бид нийтлэлүүдээс мэдэж авсан байх ѐстой. Гэвч үүл болгоноос тунадас ордоггүйн учир юу вэ? Үүлэнд үүссэн анхны усан дуслууд нь хэмжээгээр өчүүхэн жижиг, дунджаар 10 мкм-ээс ч бага (хүнии үсний диаметр 75 микрометр орчим) юм. Ийм жижиг дуслууд маш удаан унах тул замдаа ууршиж арилна. Онолын хувьд бол 1000 м өндөрт орших үүлнээс унах дундаж хэмжээтэй дусал газрын гадарга хүртэл 48 цаг зарцуулдаг ажээ. Хэдийгээр агаар их чийглэг байсан ч үүлнээс доош хэдхэн метрийн дотор дуслууд ууршдаг. Харин уүлэн дэх дуслын хэмжээ хангалттай том болсон үедээ л унахдаа харьцангуй бага хугацаанд газрын гадарга хүрнэ. Ингэхлээр хэдэн сая дуслууд нийлж томорсон үед л тунадас үүсэх боломжтой юм. Энэ нь усан дуслын хэмжээ 20 мкм-ээс дээш гарсан үед тунадас үүснэ гэсэн үг юм.
  • 2. Тунадас орох үүлний зузаан нь 3 км-ээс их, услаг байдал нь 1 г/м3-ээс дээш байна. Эрч ихтэй тунадас холимог үүлнээс голдуу орох ба ийм үүлний услаг байдал 4 г/м3 хүрнз. Нэг ижил усан дуслаас бүрдсэн үүл тунадасгүй байдаг. Агаарын тунадас үүсэх үйл явц үндсэндээ 6 үе шатыг дамжина. Үүнд: (1) холъц бүхий чийглэг агаар үүсэх, (2) агаар өгсөх хөдөлгөөнд орох, (3) ингэснээр адиабатаар хөрөх, (4) чийгээр ханасан байдалд хүрэх, (5) Усны уур конденсацид орох, (6) Усан дуслууд томрох зэрэг болно. Эдгээрээс хамгийн гол нь болох сүүлчийн хоѐр үе шатыг тодруулья. Агаар чийгээр бүрэн ханаж усны уурын даралт (порциаль даралт) нь усны ханасан уурын даралттай тэнцүү болж (Е=е) конденсацид орсноор үүл үүснэ. Агаарын температур ба чийгийн зохицлоос хамаарч конденсацын үед янз бүрийн хэмжээ, хэлбэртэй усан дусал ба мөсөн талстууд үүснэ. Үүлний дуслууд анхандаа маш жижиг 7-10 мкм диаметртэй байх бөгөөд 1 см куб эзэлхүүн бүхий үүлэнд хэдэн зуун дусал агуулагдана. Ийм бага
  • 3. хэмжээтэй дуслууд нь агаарын хөөрөх урсгалд хамрагдан үүл цаашид хөгжихөд оролцох тул газар унаж чаддаггүй. Хасах температуртай үед чийгшил 100% болоход үүлэнд бөөрөнхий хэлбэр үүснэ. 0С-аас бага температуртай болоход усан дусал шууд хөлдөхгүй, хэсэг зуур шингэн байдалтай байдаг. Улмаар усан дусал болон мөсөн талстууд хоорондоо нэгдэн нийлж хэмжээгээр томорно. Үүнийг "коагуляци" гэж ч нэрлэдэг. Дуслын хэмжээ нэмэгдэхэд конденсациас ялгарах дулаан бас нөлөөлнө. Дуслын хэмжээ ийнхүү томорч 20 мкм-ээс дээш гарсан үедээ агаарт хөвөн явах чадваргүй болж жингээ даалгүй газрын гадарга руу унах үзэгдлийг тунадас орох гэж нэрлэдэг.
  • 4. Ердийн борооны үүлэнд орших дуслууд хэмжээгээр олон янз, хөдөлгөөний хурд нь ч өөр өөр. Дуслын диаметр нь 20-2000 микрон (микрон буюу мкм нь мм- ийн 1000 хуваасны нэгтэй тэнцүү) хүрч болох ба харьцаа нь 100:1 байна. Борооны ширхэгийн хамгийн том нь 5 мм хүрэх ба ийм үед унах хурд нь 30 км/цаг хүрнэ. Ийм хэмжээ ба хурдтай унаж буй дусал замдаа задарч хэдэн зуун жижиг дусал байдлаар газрын гадарга дээр унана. Агаарын хөөрөх урсгалын хүч бага байх үед жижиг дуслууд ч агаарын эсэргүүцлийг давж газар унаж болно. Энэ нь шиврээ тунадас болно. Ийм үед дуслын диаметр 0.5 мм-ээс бага байх ба 1000 м өндорт орших үүлнээс газар унах хүртлээ 10 минут
  • 5. зарцуулдаг байна. Ялангуяа намар орой голдуу шиврээ тунадас ордог. Харин агаарын хөөрөх урсгал хүчтэй үед (зуны халуун өдөр болон экваторт ийм байдаг) борооны дусал их томорно (Учрыг тайлбарла). Энэ үед ширүүн аадар бороо орно. Тунадасыг үргэлжлэх хугацаа ба эрчимжилтээр нь шиврээ ба аадар гэж ангилна. Тунадас үүсэх 3 зам. Чийгийг агуулсан агаар адиабатаар хөрөхдөө шүүдэр цэгтээ хүрэх нь үүлний тунадас орох үндсэн нөхцөл гэж дээр хэлсэн. Адиабат хөрөлт нь хэд хэдэн шалтгаанаар үүснэ. Энэ нь: 1) Газрын гадаргаас халсан агаарын босоо хөдөлгөөн, 2) Фронт дээр агаар өргөгдөх үед, 3) Уулын хажуугаарх агаарын өгсөх хөдөлгөөн зэрэг юм. Үүл бол агаарын адиабат хөрөлтийн үр дүн учир үүлнээс орох тунадас (бороо, цас, мөндөр, мөсөн туйлаадас) дээрх 3 замаар үүсдэг. 1. Конвекцийн тунадас:
  • 6. Энэ нь агаарын конвекцийн урсгалаас болж үүснэ. Конвекц гэдэг нь халсан агаарын босоо чиглэлийн хөдөлгөөнийг хэлдэг. Конвекцийн улмаас дээш өргөгдөж буй агаарын температур адиабатаар буурсаар шүүдэр цэгтээ хүрэхэд конденсаци үүсч тунадас орох нөхцөл бүрдэнэ (Зураг). Конвекцийн тунадас экваторын бүслүүрт зонхилно. Учир нь тэнд даралт бага, их халах тул агаарын конвекц эрчимтэй явагдана. Бусад газар агаарын конвекц харьцангуй бага талбай дээр үүсэх тул конвекцийн тунадас ч мөн адил багахан газар нутгийг хамарна. 2. Фронтын буюу циклоны тунадас.
  • 7. Ийм хэлбэрийн тунадас нь агаарын фронт дагууд үүсэх бөгөөд сэрүүн болон ба өндөр өргөрөгт их тохиолдоно. Учир нь агаарын орчил урсгалын нөлөөгөөр тропикоос туйлын зүг шилжиж байгаа дулаан агаар туйлаас экваторын зүг шилжих хүйтэн агаарын массын уулзвар газар энэ тунадас үүснэ. Энэ хоѐр төрлийн агаар нягтын зөрүүнээс болоод амархан холилдож нэгдэхгүй. Хүйтэн, хүнд агаар нь хөнгөн, дулаан агаарын доогуур шургаж түүнийг дээш өргөнө (Агаарын дулаан ба хүйтэн фронтын зургийг ажигла). Хүйтэн ба дулаан фронтын алинд ч чийг их агуулсан дулаан агаар (яагаад дулаан агаар их чийг агуулдаг вэ?) хүйтэн агаарын дээгүүр өгсөн конденсаци явагдаж, үүл үүсэн тунадас орно. Энэ нь фронтын тунадас юм. Фронтын тунадасыг бас циклоны тунадас гэж нэрлэнэ. Учир нь циклоны үед дулаан, хүйтэн агаарын масс нийлж фронт үүсгэн тунадас орох нөхцөлийг бүрдүүлдэг (Зураг 18.26). Дулаан фронтын үед Ns ба Аs (борооны давхраат ба өндрийн давхраат) үүл үүсч тунадас хүч багатай буюу зүсэр, шиврээ хэлбэртэй байдаг ч их талбайг хамарна.
  • 8. Харин хүйтэн фронтын үед дулаан агаар нь түрэгдэн дээш өргөгдсөнөөс бага талбайг хамарсан, эрч хүч ихтэй тунадас ордог. Энд Сb (борооны бөөн) үүл үүсч, гэнэт эхэлж гэнэт зогсох аадар хэлбэрийн бороо, ширүүн мөндөр бууна. St ба Sc (давхраат ба давхраат бөөн) үүлнээс зөөлөн шиврээ тунадас ордог. 3. Орографийн тунадас: Өндөр уулархаг газар агаар болон чийгийн байдалд их нөлөө үзүүлнэ. (Оros-гэдэг нь грекээр "уул" гэсэн үг) Агаар уулын хажууг даган дээш өргөгдсөнөөс болж хөрөн конденсацид орж үүсдэг тунадасыг орографийн буюу уулзүйн тунадас гэж нэрлэнэ. Уулс болон өндөр газар тунадас ихтэй байдаг нь үүнтэй холбоотой. Орографийн тунадас нь уулын хажуугаас их хамаарна. Уулын салхин талын хажууг даган өгсөж буй агаар нь конденсацийн түвшинд
  • 9. хүрэхэд (тодорхой өндөрт болон уулын оройд) чийг нь тунадас болон бууж уулыг давахдаа хуурай болно. Түүнчлэн уруудаж буй учир температур нь нэмэгдэж харьцангуй чийг нь улам багасна. Үүний нэг тод жишээ бол Номхон болон Энэтхэгийн далайгаас ирсэн чийглэг агаар Хянганы уулс, Гималайн нурууг давж ирэхдээ хуурайшсаны улмаас Говь, Такла-Макан зэрэг том цөлүүд үүссэнээс гадна манай Дорнодын тал тунадас багатай байх нөхцлийг бүрдүүлжээ. /Зураг дээр дарж томоор үзээрэй/ Мөн Хойд Америкийн Байцат уулын баруун хажууд Номхон далайгаас салхиар туугдан ирэх агаарын бүх чийг тунадас болон унаж харин зүүн хажууд нь орших Колумбын тал хуурай байдаг нь мөн дээрх шалтгаанаас болно. Мөндөр. Мөндөр зөвхөн борооны бөөн (Сb) үүлнээс үүсдэг. Агаарын температур их үед хөөрөх урсгал нь 4-6 км
  • 10. өндөрт хүрч -10, -15 С -д цасан ширхэг үүснэ. Хөлдсөн ус дулаан ялгаруулах ба цасан ширхэгүүд нь уруудах явцдаа усан дусалтай нэгдэн томорно. Гэвч хүчтэй хөөрөх урсгалын улмаас үүлний хүрээнд хэд хэдэн удаа дээш доош өргөгдөж уруудах байдлаар мөсөн талстын хэмжээ улам томорно. Ингэж мөндөр орох боломж бүрдэнэ. Мөндрийн хэмжээ нь 5 мм-10 мм түүнээс ч их байж болно. Газрын гадарга дээр үүсдэг тунадасны хэлбэрүүд Усны уурын конденсаци агаарт явагдахаас гадна газрын гадарга дээр явагддаг. Ийм конденсацийн үр дүнд шүүдэр, шингэн хөнгөр, цан, хяруу, хатуу хөнгөр, мөстлөг зэрэг үүсэх бөгөөд эдгээр нь гадарга дээр үүсч тунадасны хэлбэрүүд юм. Шүүдэр. Дулаан улиралд агаарын доод давхарга манангүй үед үүсдэг жижиг усан дуслууд бөгөөд агаарт чийг ихэдсэнээс болж үүснэ. Харьцангуй чийг 100% болоход гол төлөв ургамлын гадарга, навчин дээр шүүдэр үүсдэг. Энэ нь "Е" нь хэвээр боловч "е" нэмэгдсээр "Е=е" болж буй хэрэг юм. Шөнийн цагт шүүдэр унах ба нар гарч агаар дулаарахад ууршиж арилна. Энэ нь дулаан агаар чийгийг шингээдэгтэй холбоотой. Англид тал газар үүсдэг шүүдэр жилд 10-30 мм тунадас болдог ажээ:
  • 11. Хяруу. Шүүдрийн нэг адил конденсацийн хэлбэр боловч чийг ихэдсэнээс бүс температур буурснаас болж үүсдэг жижиг мөсөн талстууд юм. Өөрөөр хэлбэл "Е" нь буурч "е"-тай тэнцүү болж буй хэрэг юм. Хөрс, ургамлын гадарга цацраг алдах (туяарал) замаар шүүдэр цэг хүртлээ хөрөхөд шүүдэр үүсдэг. Нар мандаж агаарын температур нэмэгдэхэд хяруу арилна. Цан. Үүсэх зам нь шүүдэртэй адил боловч тогтвортой хасах температуртай болсон үед үүснэ. Цонхны шил, тааз зэрэг ямар нэг гадарга дээр цан үүсэх ба удаан байвал хатуурч нягтран мөс хэлбэрт шилжин улам зузаарна. Сагсарга. Сэвсгэр цагаан талст, модны мөчир, шонгийн хоорондох төмөр утсан дээр үүсдэг. Цантай төсөөтэй боловч үүсэх нөхцөл, хэлбэрээр ялгаатай. Шингэн өнгөр. Хальс байдлаар тогтох усан бүрхэвч юм. Хүйтэн цаг агаарын дараа харьцангуй чийглэг дулаан агаарын адвекцийн үед үүснэ. Жишээ нь: цонхны шил хөлрөх нь үүний жишээ юм.
  • 12. Тунадасны хуваарилалт Дэлхийн гадаргад жил бүр 520 мянган км куб агаарын хур тунадас орно. Үүний 79% нь далай тэнгис дээр, бусад 21% нь хуурай газар буудаг байна. Гэвч энэ нь дэлхийн гадар янз бүрийн нутгуудад харилцан адилгүй. Зарим газар маш их тунадас унадаг байхад зарим газар хэдэн арван жилээр хуурай байх ч явдал бий. Дэлхийн гадарга дээрх тунадасны хуваарилалт нь далай-агаар мандал-эх газар гэсэн системийн харилцан үйлчлэлийн үр дүн юм. Ялангуяа нарны цацраг, ус-агаарын массын дулааны шинж чанар, агаар ба усны орчил хөдөлгөөн, эх газрын хэлбэр хэмжээ, өргөргийн байрлал зэрэг хүчин зүйлс нөлөөлнө. Түүнчлэн агаарын массын хэвтээ шилжилт, далайн хүйтэн ба дулаан урсгал, эх газрын хэлбэр хэмжээ, хотгор гүдгэрийн онцлог зэрэг нь нөлөөлнө. Ерөнхий байдлаар үзвэл халуун бүслүүрт тунадас их, хүйтэн бүслүүрт бага байна. Учир нь ус агаарын температур ба нарны цацраг нь ууршилтыг тодорхойлдог. Нарны цацрагийг ихээр авдаг экваторын орчмын нутгууд ууршилт ихтэй.
  • 13. Дэлхийн гадарга дээр жилд унах тунадасны бараг тэн хагас нь зөвхөн хойд ба өмнөд өргөргийн 20°-ын хоорондох нутгуудад унадаг. Гэтэл нарны цацрагийг бага авдаг хоѐр туйлын бүслүүрт жилийн тунадасны дөнгөж 4 хувь нь ноогддог байна. Экваторын бүслүүрт жилийн тунадасны дундаж хэмжээ 2000 мм байхад туйлын орнуудад 200 мм юм. Жилд унах тунадасны дундаж хэмжээ (мм-ээр) Өргөрөг Хойд Өмнөд 0-10 1677 1872 10-20 763 1110 20-30 513 607 30-40 501 564 40-50 561 868 50-60 510 976 60-70 340 100 70-80 194 10 Агаар мандлын динамик хөдөлгөөн нь тунадасыг дахин хуваарилдаг. Өгсөх дулааны конвекц, уулзүй, хэвтээ агаарын массын шилжилт, чийгийг дахин зөөнө. Мөн далайн хүйтэн-дулаан урсгалууд үүнд нөлөөлнө.
  • 14. Агаарын орчил хөдөлгөөн нь далайгаас хуурай газар луу чийгийг зөөх, түүнийг хуваарилахад оролцоно. Далайн хүйтэн, дулаан урсгал нь ууршилтанд нөлөөлнө. Эх газрын зах хаяа орчмын нутаг чийглэг байхад, төв рүүгээ хуурайшдаг. Эх газрын талбай том байх тусам түүний төв хэсгээр нь агаарын тунадас багатай байна. Уулархаг оронд салхин талын хажуу нь илүү чийглэг байхад нөгөө хажуу хуурай байх жишээтэй. Ийнхүү тунадасны жилийн явц нь агаарын ерөнхий орчил урсгалаас болон орон нутгийн физик-газарзүйн онцлогоос хамаарна. Дээр дурдсан хүчин зүйлсийн үр дүнд дэлхийн гадарга дээрх тунадасны хуваарилалт нь бүслүүрлэг зүй тогтолтой болжээ. Дэлхийн хур тунадас
  • 15. Даралт ямар байхаас хамааран агаарын өгсөх уруудах хөдөлгөөн явагдах тул даралт их газар тунадас бага, даралт бага газар тунадас их унах нөхцөл бүрддэг. Ийм дэлхийн гадарга дээрх тунадасны бүслүүрлэг зүй тогтол нь агаарын даралтынхаас эсрэг их, бага гэхчлэн салаавчлан оршино. Тухайлбал, экваторын бүслүүрт тунадас их, тропикт бага. Сэрүүн бүслүүрт их, туйлын бүслүүрт бага байна (эдгээр бүслүүрт даралт ямар байдгийг сана). Тунадас орох орохгүй байх нөхцөл Тунадас орохгүй байх Тунадас орох нөхцөл нөхцөл Агаар мандалд явагдах Антициклон үүсэх дулааны конвекц Агаар уруудах Агаарын фронт үүсэх явдал хөдөлгөөнд орох Уулын хажуугаар агаар Уулын хажууг даган өгсөх агаар уруудах Экваторын бүслүүрт- Жилд дунджаар 1000-3000 мм хур бороо орно. Амазонк, Төв Африк, Гималайн өмнөд хажуу, Зондын арлууд, ялангуяа пассатын чийглэг агаарын масс
  • 16. өргөгдөж байдаг уулын хажуунуудад бүр ч их тунадас унадаг. Жишээ нь: Гималайн өмнөд хажууд тунадас 12000 мм хүрдэг байна (Хүснэгт 18.4). Хүснэгт 18.4 Тунадас их, бага унадаг газрууд Дэлхийн тунадас хамгийн Дэлхийн тунадас хамгийн их ордог газрууд бага унадаг газар Хавайн арлууд-11684 мм Атакамын цөл-0.8 мм Гималайн Черрапунжи Вади Хальфа (Судан) 2.5 тосгон 11633 мм мм Камеруны уулсын хажуу- Аден-43.9 мм 10284 мм Колумбын Анд-8992 мм Мулка-(Австрали) 102.9 м Тропикийн бүслүүрт- Энд тунадас бага, жилд дунджаар 200 мм хүрэхгүй шахам хур бороо ордог. Ийм ч учраас дэлхийн томоохон цөлүүд энэ бүсэд байрлажээ. Жишээ нь: Сахарын цөл, Калахарийн цөл, Австралийн их элсэн цөл гэх мэт. Гэвч дотоод ялгаа ихтэй, эх газруудын зүүн эргээр (Флорида, Бразил, Зүүн Өмнөд Ази, Зүүн Өмнөд Африк, Дорнод Австралид) тунадас
  • 17. ихтэй. Энэ нь пассатаар зөөгдөж ирэх чийгээс болж байгаа юм. Иймд энэ хэсгийг чийглэг тропик гэж нэрлэнэ. Сэрүүн бүслүүрт- Х.ө. ба ө.ө. 32°-аас хоѐр тийш туйл тал руугаа тунадас аажмаар нэмэгдэнэ. Ялангуяа 40° ба 60°-ын өргөргийн хооронд нэлээд их байдаг. Энд дунджаар 500-900 мм тунадас орно. Сэрүун бүслүүрт тунадас их унах нь -баруун зүгийн салхи (Еврази, Америкийн баруун хойд, Өмнөд Анд), циклоны үйл ажиллагаа, Зүүн Азийн муссон, сэрүүн фронт зэргээс шалтгаална. Гэвч дотроо ялгаа их. Дэлхийн хойд хагасын сэрүүн бүслүүрт тунадас баруун хэсэгт нь их, төв хэсэгтээ маш бага /Монгол орны уур амьсгал үүнд хамаарна/, 250 мм-ээс хэтрэхгүй байхад зүүн талдаа дахин ихсэх байдлаар гурван ялгаа харагдана. Туйлын бүслүүрт- Тунадас дахин багасна. Жилд 100-250 мм-ээс бага байна. Эндээс үзвэл дэлхий дээр тунадас ихтэй 3 бүслүүр (экваторын болон сэрүүн), тунадас багатай 4 бүслүүр (тропикийн ба туйлын тус бүр 2), нийт тунадасны
  • 18. хуваарилалтын 7 бүслүүр байдаг байна. Тунадасны хуваарилалтыг картан дээр изогиетээр дүрслэн үзүүлнэ