Weitere ähnliche Inhalte
Mehr von BuyannemekhGanbaatar (17)
Cup
- 2. Чадамжийн нэгж нэр:
Төл эх барих
Чадамжийн элемент:
Төллөх эх малд хээлийн үзлэг
шинжилгээ хийх асарч хамгаалах
Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт:
Хээлтэй эх малыг арчлан маллаж
тэжээх
- 3. Хээлтэй малыг арчилж тэжээхдээ үр хөврөл,
хээлийн өсөлт хөгжилтийн үе шат болон
хээлтэй малын бие махбодод үүсэх
хувиралтыг онцлон анхаарах хэрэгтэй.
Ялангуяа хээлтэй мал хээлийн хөгжлийн
чухам аль үед байгааг харгалзан уг малын
хүч тарга, хувийн онцлог зэрэгт тохируулан
арчилж тэжээх явдал чухал байдаг.
- 4. Хээлтэй малын байр цэвэр, хуурай, гэрэлтэй,
уужим, салхивч сайтай, хашлага нь өргөн
бөгөөд урт нь тухайн амьтны биеийн
хэмжээнд тохирсон, чөлөөтэй хэвтэж босох
боломжтойгоос гадна тэгш гадаргуутай
модон шал шаардлагатай. Шал хүйтэн бол
гахайн хэрлэг өвчин үүсдэг ба хойшоо налуу
шал амьтны хойт хөлийг илүү ядрааж
хавагнахад хүргэнэ. Хэрэв толгой талруу
налуу бол уушиг, зүрхний ажиллагааг
хүндрүүлнэ. Хээлийн элдэв гэмтлийг
урьдчилан сэргийлэхийн тул байрны хаалга
босгогүй, өрген бөгөөд огцом эргэлтгүй
байвал зохино.
Хээлтэй малыг тусгайд нь сүрэглэн
байрлуулах буюу эсвэл гүү, үнээний байрны
нэг хэсэгт ялган хашиж болно.
- 5. Хээлтэй бог малыг тэжээж арчлах.
Хонь, ямааны хээлийн өсөлт хөгжлийн зүй
тогтол үхрийнхтэй адил байдаг. Хонь, ямаа
таван сар хээлтэй явах тул хээлийн өсөлт нь
сүүлийн хоёр сард эрчимтэй явагдана.
Хурганы эхээс гарахдаа байвал зохих
амьдын жингийн 93—95% нь хээлийн
хөгжлийн хоёрдугаар хагаст бүрэлдэнэ.
Иймээс хонь, ямааны хээл хүндрэх үе болох
сүүлийн 2,5 сүрд хээлтэй хонь, ямааг сайн
арчлах, тэжээх талаар онцлон анхаарах нь
чухал. Хээлтэй хонь, ямааны бие махбод
зөвхөн хээлийн бие цогцсыг бүрэлдүүлээд
зогсохгүй, асар их хэмжээний шим тэжээлт
зүйлийг уураг, сүү үүсгэхэд зарцуулна.
.
- 6. Малын хээл хамгаалах ажлыг хээл авахуулахын
өмнөх үеэс эхлэн хээлийн хоёрдугаар хагаст
улам эрчимжүүлэх нь чухал. Ирээдүйн хээлийг
найдвартай хамгаалахын тул хээлтүүлгийн
өмнөх үеэс эхлэн хонь ямааг соргог сайн, ус
хужир шүү хүрэлцээтэй бэлчээрт маллаж
хээлтүүлэгт оруулах нь чухал юм.
Бэлчээрийн өвс хомсдох үе ба хээлийн
хоёрдугаар хагасаас эхлэн хонинд нэмэгдэл
тэжээл өгч дулаан хэвтэртэй хашаа хороогоор
хангах хэрэгтэй. Хээлтэй нэг бог малд
бэлчээрийн тэжээлийн зэрэгцээгээр өдөрт 1—
1,5 кг өвс, 150—200 гр хивэг өгч тогтмол
хужирлана. Мөн ясны гурилыг нэг богд 3,5—4,0
граммаар бодож давс хужиртай хольж өгнө.
Хээлтэй бог малыг өдөрт нэг удаа тогтмол
усална. Нэг богийн хоногт уух усны хэмжээ 2,5
литр байвал бие махбодын усны хэрэгцээг
хангаж чадна.
- 7. Ингэ хээлтэй явах хугацаа удаан боловч
ургийн өсөлт хөгжил бусад төрлийн малын
нэгэн адил хээлийн хоёрдугаар хагасын
сүүлчийн саруудад эрчимтэй явагдана.
В.И. Липатовын тодорхойлсноор ингэний 4
сар болсон хээлийн жин 500 г, 6 сартай хээл
1600 г байдаг бол хээлтэй явах хугацааны
эцэс буюу 13 сарын сүүлчээр 50 кг хүрдэг
байна. Иймээс хээлтэй ингийг бусад
төрлийн хээлтэй малын нэгэн адил сайтар
арчилж тэжээх хэрэгтэй. Хээлтэй ингийг
ялган суурилж бударгана, агь, шарилж, шар
мод, ерхөг, хамхуул, хиаг, бут, багалуур,
тэсэг бүхий бэлчээрт байнгын хариулгатай
маллавал зохино.
- 8. Хээлийн хоёрдугаар хагаст нэмэгдэл
тэжээл болгон овъёос, бяцалсан арвай,
хэвэг, ногоон сүрэл зэргийг өгөхөөс
гадна ясны гурилыг хужир, шүүтэй хольж
хужирлах хэрэгтэй. Ялангуяа хаврын цагт
турж доройтсон ингэнд адууны цусыг үнээнд
өгдөг хэмжээгээр найруулж өгвөл сайн үр
дүнтэй. Ингийг давстай бүлээн усаар
тогтмол усална.
Хээлийн өсөлт хөгжилт эрчимждэг 6 дахь
сараас эхлэн сайн тэжээхээс гадна хөнгөн
эдэлгээнд ашиглана. Ботголохоос 2 сарын
өмне бүх төрлийн эдэлгээнээс чөлөөлнө.
- 9. Хээлтэй гүүний арчилгаа, тэжээллэг
Гүүний хээл хялбархан зулбадгаараа бусад
малынхаас ялгаатай байдаг. Гүү хээл хаях гол
шалтгаан бол муу арчилгаа эдэлгээ . Бэлчээрийн
маллагаанд байгаа хээлтэй гүүнд хайхрамжгүй
хандсанаас унага хаях явдал цөөнгүй гардаг учир
унаганы өсөлтийн онцлог, гүүний хээл хаяж болох
эмзэг үеүдийг нарийн харгалзах нь чухал. Унага,
тугалын эхээс төрөх үеийн жин хоорондоо
ойролцоо боловч гүүний хээл гурав дөрвөн
сартайдаа мөн үеийн үнээний хээлээс 10—20
дахин хүнд байна. Гүүний үр хөврөлийн үеийн
жингийн өсөлт үнээнийхээс дээгүүр байдаг
онцлогтой. Гүүний хээлийн өсөлт 3—4 дэх сараас 7
cap хүртэл буурч ирснээ 7-р сараас дахин огцом
үсрэнгүй байдлаар өснө.
- 10. Хээлийн өсөлт хөгжилтийн эдгээр онцлогт
тохируулан хээлтэй гүүг зөв арчлан эдэлж
тэжээх нь чухал. Ялангуяа гүү хээлтэй явах
хутацаа ны 3—5 дахь болон 9—10 дахь
саруудад хээл хаях явдал их байдаг тул онцгой
анхаарвал зохино.
Бэлчээрийн маллагааны нөхцөлд юуны өмнө
хээлтэй гүүний бэлчээр усыг тохируулах нь
чухал. Отрын соргог бэлчээрт малласан гүүний
тарга сайн тогтдог боловч хээл нь томорч турж
доройтсон гүүнүүдийг алсын оторт гаргалгүй,
ойрын нөөцөлсөн бэлчээрт маллаж нэмэгдэл
тэжээл өгнө. Гүүг хээлийн нэгдүгээр хагаст унаж
тамирдуулах явдал гаргахгүй байхаас гадна 9-
дэх сараас эхлэн эдэлгээнээс чөлөөлнө.
- 11. Үнээ 280 гаруй хоног хээлтэй явах хугацаандаа бие
махбодынхаа тэжээлийн хэрэгцээнээс гадна ургийн
бие махбодын эд эрхтнийг бүрдүүлэх, хаг
бүрхэвчийн олон литр усыг буй болгох, эхэс үүсгэх,
төгс чанарт уураг сүүг бий болгоход бэлтгэх зэрэгт
асар их хэмжээний эрчим хүч, шимт бодисуудыг
зарцуулна. Хэрэв энэ бүгдийг харгалзан хээлтэй
үнээг арчилж тэжээхгүй бол гарсан төл нь сул
дорой, өсөлт торнилт муутай, өвчин эмгэгт
хялбархан нэрвэгддэг болно. Мөн хээлтэгч өөрөө
туйлдан доройтох, элдэв өвчнөөр өвчлөх нь
олонтой тохиолдоно.
- 12. Гахай бол гэрийн тэжээвэр хөхтен амьтдын дотроос
хамгийн төлөрхөг бөгөөд түргэн өсөлттэй амьтан
юм. Хээлтэй мэгжний бие махбод нь олон торойн
эрхтэн, эдийг бүтээх, эхэс, хальс, сүү шим буй
болгоход их хэмжээний эрчим хүч шимт бодис
зарцуулдаг. Үүний тулд хээлтэй мэгжийг нэгэн жигд
дундаас доошгүй тарга хүчтэй байлгах нь чухал.
Хээлтэй мэгжний тэжээлийн найрлаганд хүчит
тэжээл, үндэс үртэн, буурцагт өвс буюу буурцагт
ургамлын гурил, дарш, малаас гаралтай тэжээл,
эрдэс бодисууд оролцсон байвал зохино.
Торойлохоос 2—5 хоногийн өмнөөс эзэлхүүн ихтэй
тэжээлийн хэмжээг 30%-иар багасгах хэрэгтэй.
- 13. Энэхүү хичээлийг дэвтэрт
тэмдэглэж комент хэсэгт зургыг
дарж оруулна.
Хичээлтэй зүйлийг 99411559
утсаар болон
bn_08_08@yahoo.com хаягаар
асууж тодоруулж болно.