SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 125
Монголын нууц товчоо
Гарчиг

   1.  УДИРТГАЛ
   2.  ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ
   3.  ЧИНГИСИЙН ИДЭР НАС
   4.  МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ
       ЄРГЄМЖИЛСЄН НЬ
   5. ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ
   6. ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ
   7. ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ
   8. ВАН ХАН СЄНЄСЄН НЬ
   9. ХYЧYЛYГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ
   10. ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ
   11. УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ
   12. ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ
   13. АРВАН ХОЁРДУГААР БYЛЭГ

Судлаачид номын тухай

   •    Х.Пэрлээ, Нууц товчоонд гардаг газар усны зарим нэрийг хайж олсон нь :
        Улаанбаатар. 1958.;
   •    Х.Пэрлээ, Монголын тvvхэн нутгийн зарим уул усыг сурвалжилсан нь.
        БНМАУ-ын ШУА-ийн мэдээ. № 3, 1962

Д. Майдар, Т. Майдар. Каменная колонна Ид Аваргын балгас. Монголын эртний
тvvх соёлын зарим асуудал . Улаанбаатар. 1972, х.151-156
УДИРТГАЛ
Хvн тєрєлхтний соёл нь бичиг, зохиолтой гvн холбогдолтой. Аливаа vндэстний аж
ахуй ба соёлын хєгжилт нь ургамал мэт єсєж ирэхэд тvvний ишийн хумьсан товч
дэлгэж, уран зохиолын цэцгийг нээнэ. Їндэстэн бvрд ийм уран зохиолын анхны
цэцэг, дурсгалт бичиг байна.

Орост Х зууны vед зохиогдсон "Игорын Хорооны vг" гэдэг сайхан зохиол бий.
Гvржид XII зууны vед Шота Руставелийн зохиосон "Барсан хэвнэгт баатар" гэдэг
шvлэглэсэн зохиол бий. Францад "Роландын дуулал" гэдэг их Карл хааны
байлдааны тvvхийг авч бичсэн зохиол бий. Грект "Илиада, Одиссей" гэдэг хэдэн
мянган жилийн урьд зохиогдсон сайхан vлгэр бий.

Тэрчлэн манай монгол vндэстний анхны тvvхт дурсгалын зохиол бол Монголын
нууц товчоо гэдэг зохиол мєн. Нууц товчоог олон vндэстний эртний уран зохиолын
нэрт дурсгалын бичгvvдтэй зэрэгцvvлэн тавьж жишээлэн хэлэлцэж болно. Тэр эрт
холын цагт монголын ард тvмний дотор уран vгийг холбож, тvvхт их явдлыг
найруулан бичих цэцэн билэгтэй, гэгээн боловсролтой хvмvvс байсан байна. Нууц
товчоог зохиосон хvний нэр байхгvй бєгєєд нууц товчооны дэвтрийн тоо хуваарь
тодорхойгvй. 15 буюу 12 дэвтэр болж хуваарилагдах боловч 1908 онд хятадын нэг
эрдэмтэн Ей Дэ-хуй оршил бичиж гаргасан Юань улсын vеийн дармал Нууц
товчооны эхэд 12 дэвтэр байна. Энэ нь чухам vнэн хуваарь нь мєн болоод тэргvvн
арван дэвтэр нь урьд зохиогдсон ба дараа нэмсэн нь хоёр дэвтэр болно. Энэ нэмэлт
хоёр дэвтэрт Єгэдэй хааны vеийн явдлыг бичсэн ба нєгєє уул зохиол арван дэвтэрт
Монголын анхны гарлаас аваад Чингис хааны эцэс хvртэл болсон явдлуудыг
тоочжээ. Бvлгvvдийг жагсаавал:

• Тэмvжиний уг гарал ба бага насны vе
• Чингисийн идэр нас
• Мэргэдийг сєнєєсєн ба Тэмvжиний Чингис хаан цол єргємжлєгдсєн нь
• Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь
• Татаарыг сєнєєсєн ба Ван хантай эвдэрсэн нь
• Хэрэйд улсын мєхсєн нь
• Ван хан сєнєсєн нь
• Хvчvлvгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь
• Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
• Уйгур ба ойн иргэдийг эзэлсэн нь
• Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
• Чингисийн нас барсан ба Єгєдэйн хаан болсон нь

Эдгээр тоочсон бvлгээс vзвэл Чингисийн vеийн зєвхєн тvvх мэт боловч vнэндээ
тийм биш, ардын аман vлгэрийн дээр vндэслэсэн бєгєєд тэр цагийн ардын дуу,
цэцэг vг, шvлэглэлийг єргєнєєр гаргажээ. Бvлэг бvрд хорь гучин шvлэг байна.
Хvний яриа ба хэлvvлсэн vгс их тєлєв шvлэг байна. Энэ зохиолд эртний монголын
хэлний аялгуу ба vг холбох найруулах хийгээд шvлэглэсэн ба vргэлжилсэн
зохиолын жишээ бvрэн гарчээ.

Нууц товчоо бол XIII зууны vед Монголын их улс мандах цагт Монгол орны дотор
болсон явдлуудыг чухам vнэнээр гаргаж бичсэн учраас тvvхийн хосгvй баримт
бичиг болжээ. Энэ зохиолд Монголын дотор болсон явдлыг дэлгэрэнгvй гаргах
бєгєєд Монголын цэрэг гадагш довтолж байлдсан тухай тєдий л дэлгэрэнгvй
гарахгvй. Гэвч Монголын цэрэг баруун зvг довтолж байлдсан явдлыг тэр цагийн
Иран улсын их сайд эрдэмтэн Рашид Эддиний зохиосон Монголын тvvх нєхєж
єгнє. Рашид Эддин, энэ тvvхийг ХIV зууны vед, монгол сайд Болод чансан ба бусад
хэдэн монгол хvнтэй хамтарч, Ираны монгол хааны номын санд байсан олон
монгол номыг хэрэглэж байгаад зохиосон байна. Мєн Монгол, Хятадын
холбогдолтой тvvхт явдлууд Нууц товчооны дотор товч гарах боловч энэ тухай
Хятадын тvvхч нар их л дэлгэрэнгvйгээр бичсэн тул нєхєгдєж ирнэ. Юань улсын
мєхсєний дараа Хятадын Мин улсын vед Монголын тvvх, Юань ши гэдэг их судрыг
зохиосон ба єєр ч олон зvйлийн Монголын тvvхийн бичиг хятад хэл дээр бий.

Нууц товчоог монгол хvн, монгол нутагт зохиосон тул гадаадын тvvхч нарын
зохиолоос онц ялгавартай, чухал холбогдолтой болно. Нууц товчоо гэдэг зохиолын
тухай Оросын эрдэмтэн Владимирцов "Монголын нийгмийн байгуулал" гэдэг
номын 6 дугаар нvvрт бичсэн нь: "Дундад зууны vед нэг ч vндэстэн, Монголын
адилаар тvvхч нарын анхаарлыг татсангvй гэж хэлж болох бол бас Нууц товчооны
адилаар жинхэнэ амьдралыг тодорхой дvрслэн vзvvлсэн дурсгалт бичгийг нэг ч
нvvдэлчин vндэстэн vлдээсэнгvй гэдгийг тэмдэглэвэл зохино" гэжээ.

Энэ зохиол бол Монголын тvvхийн хосгvй баримт болохоос гадна монгол ардын
оюуны чадварыг гэрчилсэн гайхамшигт уран зохиол мєн. Нууц товчоог XIII зууны
vед зохиогдсон ганц яруу зохиол гэж vзэж болохгvй. Жишээлж хэлбэл, халцгай
цєлд ганц єндєр нарс ургадаггvй, єндєр нарс их ойн дунд, єндєр нам олон нарсны
зэргэлдээ ургадаг биш vv. Тэрчлэн єндєр сайхан нарс мэт сvндэрлэсэн Нууц товчоо
гэдэг зохиол бол тэр урьд цагт байсан яруу сайхан олон зохиолын нэг нь мєн гэж
бодож болно. Бусад олон зохиол нь яасан бэ гэж асуувал гээгдэж, цагийн урсгалд
элэгдэж сvйджээ гэж хариулж болно. Манай нvvдэлчин монголчуудад юм хадгалах
тохитой байсан сав байхгvй ба олон удаа дайн байлдааны хєлд орж байсан учраас
ном бичгээ хялбархан vрэгдvvлдэг байжээ. Хэдийгээр монголын ард тvмний тvvхт
цагийн дотор бvтээсэн уран бvтээлийн vнэт зvйлийн vлэмж хэсэг нь
харамсалтайгаар vрэгдсэн боловч хуучин vеэс Нууц товчоо, Гэсэр, Жангар гэдэг
гурван сайхан зохиол соёлын єв болж vлдсэн байна.

Нууц товчоо ба Жангар, Гэсэр гурвыг монголын хуучин зохиолын гурван оргил
гэвэл зохино. Эдгээрт монголчуудын аж амьдрал ба сэтгэл хvсэл бvрэн илрэн
гарчээ. Баруун Монголд боловсорсон Жангарын тууж гэдэг арван хэдэн бvлэг
vлгэрт ардын жаргалант аж амдралыг хvсэх санал тодорхой гарчээ. Гэсэрийн
туужид дарлагч анги ноёд лам нарыг эсэргvvцэх ардын санал илэрхий vзэгдэв.
Монголын Нууц товчоонд хоорондоо ямагт тэмцэлдэгч тєрлийн ба феодалын
бутархай жижиг аймгуудыг эсэргvvцэж тєвлєн нэгдсэн улс байгуулах хvсэл
тодорчээ. Тєрєл овгийн байгуулалтаас феодалын нийгэмд шилжих ба жижиг
бутархай феодалын ёсноос тєвлєсєн улс болох явдал нь тvvхийн шатын талаар нэг
алхам урагш дэвшсэн хэрэг мєн.

Нууц товчоонд Чингисийн тєвлєрсєн улсыг байгуулж, монгол vндэстнийг нэгтгэн
захирсан явдлыг сайшаан магтахаас гадна, Чингисийн догшин бурангуй талыг бас
нуусангvй. Чухам тэр цагийн олны байдлыг нvдний ємнє ил харах мэт
тодорхойгоор бичсэн байна. Тэр цагийн Монгол оронд нэгдсэн улс байсангvй, олон
жижиг язгууртан ноёд хэсэг хэсэг аймаг, отгийг тэргvvлээд хоорондоо ямагт
хямралдан тэмцэлдэнэ. Харилцан алалцах дээрэмдэлцэх явдал ерийн заншил
болсон байжээ.

Нууц товчооны дотор тэр цагийн Монголын байдлыг бичсэн нь:

"Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгvй
Олзлон булаалдаж байв.
Хєрст дэлхий хєрвєж
Хєвчин улс хямралдаж
Хєнжилдєє унтах завгvй
Хєнєєлдєн тэмцэж байв" гэжээ.
(Нууц товчооны 254 дvгээр зvйл)

Ийм эв найргvй, шуудайд хийсэн олон эвэр мэт чиг чигээрээ толгойгоо мэдэж
тэмцсэн Монголын олон овог аймгийг нэгтгэж нэг улс гэр болгож бvтээсэн
боломжтой явдлыг Нууц товчооны дотор магтаж бичнэ. Дараа нь Чингис хаан
тэргvvтэй Монголын язгууртан гадагш єнгєлзєж, зэргэлдээ суугаа тэр цагийн
соёлжсон улсуудыг сvйтгэсэн хэрцгий явдлыг єгvvлжээ.

Чингис хаан ба тvvний єрлєгvvдийн хэрцгий тvрэмгий байдлыг Нууц товчоонд
бичсэн нь:

"Ширмэн тємєр магнайтай
Шивээ хурц хэлтэй
Ган тємєр зvрхтэй
Гадас цvvцэн хошуутай
Галзуу дєрвєн нохой
Тvмэн амьтныг хядахаар
Тємєр гинжээс мултарч
Шууд барьж идэхээр
Шунахай шvлсээ
Савируулж айсуй,
Шvvдрээр унд хийж
Шvлсээр хоол хийж
Салхиар унаа хийж
Саадгаар нєхєр хийж явдаг
Зэв, Хубилай тэргvvтэй
Зэлмэ, Сvбэдэй дараатай
Тэр дєрвєн ноход
Тэмvvлэн хvрч ирэв" гэжээ.

Энэ Нууц товчоо гэдэг зохиол бол тэр цагийн Монголын сайн саармаг хоёр талыг
хэтэрхий сайшаан магтахгvй, хэтэрхий далдлан нуухгvй чухам vнэнээр нь уран
сайхан хэлээр бичсэн эрхэм єв зохиол юм. Шинэ Монголын хувьсгалт соёлыг
байгуулахад монгол ардын хэдэн зуун жилд туурвисан єв соёлыг эзэмшихгvй бол
бvтэхгvй. Ардын єв соёлын боломжтой талыг ашиглан авч хэрэглэх нь одоогийн
бидний чухал vvргийн нэг мєн. Одоо монгол ард олны урьдын бvтээсэн,
байгуулсан гавьяа зvтгэлийг бvрэн шинжлэн vзэж, монгол ардын утга зохиолыг
хєгжvvлэхийн тулд шилдэг зохиолыг ашиглан хэрэглэх зорилгыг тавих vvнд, юуны
ємнє Монгол ардын тvvх зохиолын дурсгалт бичиг Нууц товчоог анхааран vзнэ.

Энэ зохиолын хуучин монгол vсгээр бичигдсэн эх одоо хvртэл олдоогvй. Гагцхvv
хятад vсгээр монгол хэл дээр бичигдсэн эх, хятад газраас олджээ. Анх хятад vсгээр
бичигдсэн буюу уйгар монгол vсгээр бичигдсэн алин болох нь тодорхойгvй. XIII
зууны vед монголчууд хятад vсгийг хэрэглэж байсан мэдээ байх тул энэ зохиолыг
шууд хятад vсгээр монгол хэл дээр зохиосон байж болох ба эсвэл анх уйгар монгол
vсгээр бичигдээд хожим хятад vсгээр сийрvvлж бичсэн нь олдсон ба харин монгол
vсгээр зохиогдсон анхны эх нь алдагдсан байж болно. Юу ч болтугай уул монгол эх
мєн гэж лав баримталмаар бичиг байхгvй тул хятад vсгийн эхийг гол болговол
зохино.

Нууц товчоотой холбогдол бvхий хоёр ном монгол хэл дээр урьд хэвлэгджээ. Нэг
нь Чингисийн Цэдэг гэдэг ном, нєгєє нь Алтан товч гэдэг ном юм. Чингисийн
Цэдэгийг тус Хvрээлэнгээс сvйтгэлийг гаргаж Бэйжингийн монгол хэвлэлээр 1925
онд хэвлvvлсэн ба нєгєє Алтан товчийг 1937 онд Улаанбаатар хотноо хоёр дэвтэр
болгон хэвлэжээ. Чингисийн Цэдэгт Нууц товчооноос авсан бага сага зvйлvvд бий
ба нєгєє Алтан товч нь бараг Нууц товчооны хуулбар билээ. Дунд ба эцсээс баахан
орхигдуулжээ. Энэ Алтан товчийг урьд Судар бичгийн хvрээлэнгийн дарга байсан
Жамъян гуай, хуучин Сан бэйсийн хошууны юншиебv овгийн нэг тайжаас олж
иржээ. Нууц товчоо 282 зvйл болохоос энэ Алтан товчид 233 зvйл нь байна.
Гагцхvv энэ хэвлэгдсэн Алтан товчид vг vсгийг буруугаар ойлгож єєрчилсєн ба
хуулахад ташаарсан зvйл нэлээд байна. Бас Шар тууж, Алтан товч, Эрдэнийн эрих
зэргийн нэртэй монгол тvvхvvдэд Нууц товчооноос авсан бололтой хэсэг хэсэг
зvйлvvд байх боловч тэр бvрийг энд тоочихгvй. Гагцхvv vvнийг баримт болгож
хянавал, Монголын хуучин тvvхч, зохиолч нарын гарт Нууц товчооны уйгур
монгол vсгээр бичсэн эх байсан бололтой гэж хэлж болно.

"Их Юань улсын Чингис тайзу хааны улс аймгийг авсан цэргийн товчооны он жил,
сар єдрийн бидvvн хураангуйн ойлбор тэмдэглэлийн дэвтэр" гэдэг нэртэй юм 1945
онд Євєр Монголоос олдов.

Тvvний дотор Монголын тvvхийн арван гурван тулгар бичгийг тэмдэглэсэн нь:

"1. Тvвдээс орчуулж авсан Чадагчийн эрхт цадиг.
2. Чадагчийн цадиг
3. Залуусын хурим
4. Хєх судар
5. Чингисийн шастир
6. Юаны тєв их судар
7. Язгуурын тvvх
8. Алтан vрстний товч
9. Да Юаны Чин Си бичиг
10. Саган сэцний сэтгэлийн цэнгэл
11. Алтан урагтны дєт тvvх
12. Богд Чингисийн сул тууж
13. Ган му судар
Энэ 13 болно" гэжээ.

Їvний дотор дурдсан Хєх судар, Чингисийн шастир, Язгуурын тvvх, Алтан vрстний
товч, Алтан урагтны дєт тvvх, Богд Чингисийн сул тууж зэрэг ном Нууц товчоотой
холбогдолтой байж мэднэ.
Нууц товчооны хятад vсгийн эх Европт мэдэгдсээр нэг зуу шахам жил болов.
Оросын эрдэмтэн Кафаров, Бэйжинд суух цагт хятад хэл бичигт сайтар суралцаж,
хятад олон судраас чухлы нь сонирхон vзэж судалсаар, Монголын нууц тvvх
гэдгийг Манжийн Богд хааны номын сангаас нэг танил эрдэмтнээр сэмхэн
авахуулан, зєвхєн хятад орчуулгаас орос хэлэн дээр дам орчуулаад 1866 онд
нийтэлснээс хойш олон газрын эрдэмтний vзэх судлах замыг нээсэн ба дараа нь
монгол vгийг орос vсгээр сийрvvлэн бичиж монгол vг тус бvрийн дор орос
орчуулгыг хятадаас авч хадаад шинжилгээний хамт нийтлэхээр завдан байтал
далайн аянд vхсэн билээ. Тvvний туурвисан дэвтэр нь Зєвлєлт Улсын Шинжлэх
Ухааны Академийн харъяа Дорно дахиныг шинжлэх газарт бичмэл зvйлийн санд
хадгалагдан байгаа бєгєєд найрамдлын дотор фото татуулж, манай Шинжлэх
ухааны Хvрээлэнд ирvvлсэн нь одоогийн бидний орчуулах ажилд тулгуур болж их
тус болов.

Энэ Кафаров бол єєрєє хятадач болохоос биш, монголч биш тул єєрийн vvсгэн
явуулж байсан орчуулга ба хятад эхийн бодитыг нь єєрийн танил залуу монголч
Позднеевт єгсєн байжээ. Позднеев нь шvvмжлэлийг 1883 онд тусгаар бяцхан
дэвтрээр зарласан ба дараа нь 1897 оны хэрд Монголын утга зохиолын тvvх гэж
нэрийдэж нэг дэвтэр гаргахдаа хавсралт болгож, Нууц товчооны эхний 96 зvйлийг
чулуун бараар орос монгол vсгээр бичиж нийтэлсэн байна.

Бас энэ зохиолыг судлах явдалд нэг онц амжилт гарсан нь Зєвлєлт улсын эрдэмтэн
Козин, уул зохиолыг арван таван жил шинжлэн судалсаар 1941 онд Нууц товчооны
эх ба орос хэл дээр хєрвvvлсэн орчуулгыг судлалын хамт нэг дэвтэр болгож
хэвлэсэн байна.

Нууц товчооны эхний гурван бvлгийг орчуулсны хойно бид, Козины хэвлvvлсэн
Нууц товчооны эх орчуулга нэг дэвтрийг олж аваад уг зохиолыг орчуулахад иш
баримт болгож хэрэглэв. Франц улсын нэр єндєр болсон хятадач Пелльо 1913
оноос эхлэн энэ тvvхийг шинжлэн, сонирхолтой сэдвvvдийг хэсэг хэсгээр
нийтэлсээр сvvлийн vест бусад холбогдох бичгvvдтэй чацуулан vзэж гvн
боловсруулан, зургаан бvлгийн орчуулгыг бvрэн эхийн хамтаар нэгэнт нийтэлсэн
байна.

Германы Хэниш гэдэг хятадач, мєн тvvхийг шинжилгээ vйлдэж, хэдэн зvйлийг
1931 онд нийтэлсэн ба Хятадын эрдэмтэн Ей Дэ-хуйн 1908 онд хэвлvvлсэн ганцхан
эхийг баримталж латин vсгээр сийрvvлэн бичиж, мєн тvvхэнд орсон vгний толийн
хамтаар хэвлэн нийтэлжээ. Дундуд улсад бол харин ч манай сонирхон бvхий
тvvхийг их эрт бєгєєд Юань улсын мєхсєний дараа, Мин улсын Хун v хааны vед
олж, 1382 онд хятад хэлэн дээр Жан Юан-зи, Маш-их хоёр орчуулсан гэж Кафаров,
хятад тvvхээс иш татаж мэдээлнэ. Нууц товчоог дэлхий дахины эрдэмтэн ба
ялангуяа Зєвлєлт улсын эрдэмтэн нар их хvчин гаргаж судлан шинжилж, орчуулан
хэвлvvлж байгаа vvнд, манай Монгол газар олны уншихад зориулж хэвлэсэн нь
одоо хvртэл vгvй. Тэр ч байтугай, монгол vсгээр буулгаж бичсэн олигтой эх
байхгvй. Гагцхvv байгаа нь Цэнд гvнгийн орчуулсан эх, Шинжлэх ухааны
Хvрээлэнд хадгалагдаж байна. Автономитын vед гvн Цэнд, Хятадын эрдэмтэн Ей
Дэ-хуйн хэвлvvлсэн эхийг баримталж монгол vсгээр сийрvvлэн бичсэн ба монгол
хэл дээр орчуулсан ажээ. Цэнд гvнгийн сийрvvлэг орчуулга хоёр алин ч зєвхєн
сонирхон vзэгчдийн туурвил тєдий боловч одоо хэр ондоо монгол vсгээр бичсэн эх
байхгvй тул тvvнийг хянаж vзээд хэвлэе гэж шийдвэрлэсэн. Гэтэл уул сийрvvлэг нь
Зєвлєлт Улсын Академид бий ба нєгєє орчуулга нь бидний гарт байвч нягт бус
бєгєєд маш товч байна. Нууц товчоонд хэдэн зуун шvлэг байх атал энэ орчуулгад
нэг ч шvлэг байхгvй, уг шvлгийн заримыг vргэлжилсэн зохиол болгосон ба
ихэнхийг зvгээр орхижээ. Одоо цагт эрдэмтэн Кафаров, Хэниш, Козин нарын
судлал ба сийрvvлгийг бид гартаа барьж байгаад Цэнд гvнгийн хагас ба нягт биш
орчуулгыг хэвлэхэд сэтгэл тvвдэхгvй тул бид, монгол vсгээр сийрvvлэг ба
орчуулгыг хийхээр шийдсэн билээ.

Нууц товчоог хуучин монгол хэлнээс одоогийн монгол хэлээр орчуулан бичихэд
хэрэглэсэн бичгvvдийг тоочвол:

• Козины хэвлvvлсэн Нууц товчооны эх ба орос хэлэнд орчуулсан дэвтэр:
С.А.Козин, Сокровенное сказание, том 1, 1941.

• Лувсанданзангийн зохиосон бичмэл Алтан товч.

• Кафаровын хийсэн Нууц товчооны сийрvvлэг ба хадмал орчуулга (фото зураг).

• Мєн Кафаровын, хятад хэлнээс орос хэлэнд орчуулсан бичиг: Архимандрит
Палладий (Кафаров), Старинное Монгольское сказание о Чингис хане.

• Хэнишийн 1935-1939 онд хэвлvvлсэн Нууц товчооны сийрvvлэг ба толь.

• Рашид Эддиний зохиосон Монголын тvvх: Березиний орос хэлэн дээр орчуулсан
дэвтэр

• Хятад хэлнээс монгол хэлэн дээр Баргын Цэнд гvнгийн орчуулсан Нууц товчооны
эх бичмэл хоёр дэвтэр.

• Чингисийн Цэдэг, Алтан товч, Монголын олон зvйлийн тvvх, толь бичиг,
Позднеевын Нууц товчооны хагас сийрvvлэг, Алтан-Очирын Нууц товчооны
сийрvvлэг, Хэнишийн Нууц товчооны хагас орчуулга, Владимирцовын зохиосон
"Монголын нийгмийн байгуулалт" зэрэг олон номыг харшуулан хэрэглэжээ.

Эдгээр номыг гол баримт болгож, Нууц товчооны хялбар ойлгогдохгvй vг бvрд
тайлбар зvvж, хуучин монгол хэлээр нь хуучин монгол vсгээр сийрvvлэн бичээд,
дараа нь мєн сийрvvлгээ баримталж, одоогийн монгол хvнд ойлгогдохгvй болсон
vг єгvvлбэрийг ойлгомжтой vг єгvvлбэрээр сольж найруулан, одоогийн монгол
бичгийн хэлбээр орчуулан бичив. Долоон зуун жилийн урьдах монгол хэл бол
одоогийн монгол хэлнээс нэлээд єєр тул хуучин хэлээр хэвлэвэл цєєн тєдий
сэхээтэн хvн vзэхээс биш, олон нийтэд ойлгогдохгvй болно. Ийм тул сэхээтэнд
зориулан Нууц товчооны жинхэнэ эхийг хэвлэхийн урьд монголын олон сонирхон
уншигчдад танилцуулах зорилгыг тавьж утгыг алдахгvй, зохиолын хэл найруулгын
онцгой шинжийг гээгдvvлэхгvйг гол болгож бичсэн энэ орчуулгыг урьдаар хэвлэв.

Долоон зуун жилийн урьд энэ зохиол анх зохиогдох vедээ уншигчдад аль зэрэг
уран сайхан сонирхолтой байсан бол мєн одоо цагт монголын уншигчдад тэр зэрэг
уран сонирхолтой болгож vзэхийг чармайсан билээ. Орчулагч миний бие, монгол
ардын аман зохиолоор хvмvvжиж, аман зохиолыг дууриан шvлэг бичиж оролддог
тул Нууц товчоог орчуулах ба ялангуяа тvvний шvлгийг орчуулахад vнэн зvрхнээс
сэтгэл хєдєлж, чухам тохиромжтой сайхан vvрэг гэж оролдож гvйцэтгэв.

Монгол хэлнээс монгол хэлэнд орчуулах гэдэг vг баахан хачин санагдаж мэднэ.
Гэвч бидний бvтээсэн ажил нь чухам орчуулгын чанартай байсан. Жишээлбэл, уг
зохиолын 156 дугаар зvйлд єгvvлсэн нь: "Мєнхv дайсу сэтхижv оорчаг болжу
ябужуу, эдоэ яу хvрvрэ ирэжvv. Ину мэтvси чиунтур vлибэ. Яа Яусаарамуй.
Нидуну эчинэ хэдхvн гэв. Тєдvйхv мохориулба. Їvнийг орчуулбал: "Хорт сэтгэл
агуулж ганцаар тэнэсээр энд юунд ирэв? Тэр мэт этгээдийг хэдийнээ тэнхлэгт
чацуулж хядсан биш vv. Юунаас буцна. Нvднээс далд болго гэсэнд тvvнийг даруй
алав".

Гадаадын эрдэмтний судлал тайлбар орчуулгыг гол болгосон боловч зарим зvйлийг
нягтлан vзэж нэлээд vг єгvvлбэрийн тайлбар утгыг єєрсдийн vзэмжээр бичсэн
билээ. Жишээлбэл: Уг эхийн 79 дvгээр зvйлд ийм vгс бий: "Тэдvй атала, тайчуд-ун
Таргудай-Хирилтуг тургауд-иян удуритчу, "Хоругад гоожижуу, шилvгэд
шибэрижvv!" хээн ирээжvv". Їvний дотроос Хирилтугийн хэлсэн vгийг эрдэмтэн
нар янз бvрээр тайлбарлан хэлнэ. Лувсанданзангийн Алтан товчийн дотор энэ
vгийг "хулхад, хучичи, шилvгэн шибэрчихv ирэжvхvй" гэж бичжээ. Эдгээр хулхад
хучичи, шилvгэн шибэрчихv гэдэг vгсийг Хирилтугийн хамт ирсэн дєрвєн хvний
нэр буюу Хирилтугийн ирсэн газрын нэр мэт болгосон нь даруй ташаарсан хэрэг
болно. Уг утга нь Тайчууд нар Тэмvжин ба Єэлvн эхийг хаяж нvvснээс хойш хэдэн
он єнгєрч, Тэмvжин нар нэлээд тэнхэрсэн тул гэдрэг довтлохоор ирэхдээ хэлсэн vг
билээ. Иймийн тул Тэмvжин нарыг хэнхрэв гэсэн утгатай vг байх хэрэгтэй. Їvнийг
Цэнд гvнгийн орчуулсан нь: "Тvvнээс тайчуудын Хирилтуг нар vгvvлэлдрvvн, уул
орхисон Тэмvжиний эх хєвvvд эдvгээ нисэх шувууны дэгдээхий мэт жигvvр єд
єсжээ. Гєрєєсний зулзага мэт шvд, хумс ургажээ хэмээн нєхдєє авч иржээ".
Кафаровын орчуулга мєн ийм байх тул хятад орчуулга дээр лав ийм утгатай байсан
бизээ.

Бид дээрх орчуулгуудыг алиныг ч зєвшєєрєхгvй орхиж, єєрсдийн саналаар
орчуулсан нь: "Чингэж байтал, тайчуудын Таргудай-Хирилтуг шадар нєхдєє
дагуулж "Хурганы vс гуужив. Тєлєгний бие тєлжив хэмээн довтлоор ирэв: "Їс",
"Бие" гэдэг vгийг нэмэлт тайлбар болгож оруулсан ба хуругад, шилvгэд гэдэг vгийг
хургууд, тєлгvvд гэсэн vг гэж санана. Шилvгэ гэж одоогийн зарим нутгийн ярианы
хэлэнд хоёр настай хонийг хэлнэ.

Бас 105 дугаар зvйл дэх Тэмvжиний Жамухад хэлvvлсэн vгийг уг эх ба Цэнд
гvнгийн орчуулгыг бидний орчуулгын хамт жагсаавал:

Уг эхэд байгаа нь:

"Гурван мэргэд-тэ ирэжv
Єрє-бэн hєгтєрхv болдагдаа би.
Єнэр нигэн тан бусуд-у бида?
Єсvл-иен хэр єсvхvн?
Эбvр-иен hэндvлдээ би.
hэлигэнv уруг бусуд-у бида?
hачи-иян хэр hачилахун бида?

Цэнд гvнгийн орчуулсан нь:

"Эм хvvхдээ Мэргидэд булаагдсан учрыг хэлж бид уулаас нэг угсааны хvн, энэ
зэрэг єшєє хорыг яахин хариулах вэ?

Бидний орчуулсан нь:

"Єст Мэргид ирж
Єрий минь євтгєв
Єврий минь хоослов.
Ємєг тvшиг болох
Єнєр тєрлийн та нар
Єшєєг авч єгнє vv.
Элэг зvрх минь
Эмтэрч байна.
Элгэн садан та нар
Энэ єшєєг авч єг"

Бид Нууц товчооны хятад vсгээс дам латин ба орос vсгээр сийрvvлсэн бичгvvдийг
баримталж орчуулахдаа бас Лувсанданзангийн Алтан товч, Рашид Эддиний
зохиосон Монголын тvvх зэргээс уг эхэд vгvй боловч баймаар зvйлvvдийг бага сага
нєхєж оруулсан зvйл бий. Жишээ болгож Нууц товчооны 86 дугаар зvйлийг Алтан
товчтой зэрэгцvvлэн vзэж бичсэнээ vзvvлбэл: "Гуравдугаар єдєр, [дєнгєт хvн хаа
холдох билээ? А.то] "Тvvнийг манайхан нуусан биз. Євєр зуураа айлуудыг нэгжье"
гэж айл бvрийг нэгжсээр Сорхон-шарынд ирж гэр тэрэг ба исэр (ор)-ийн дор хvртэл
нэгжээд хойд унгаст тэргэнд очиж амсар дахь унгасыг таталж, Тэмvжиний хєлд
хvрвэл Сорхон-шар єгvvлрvvн: "Ийм халуун цагт унгасан дотор амьд хvн яахан
байна? [Сэтгэлээ ханатал эр, А.то] гэвэл нэгжvvлийн хvмvvс бууж одов" гэжээ.

Энэ зvйлийн дотор "дєнгєт хvн хаа холдох билээ? Сэтгэлээ ханатал эр" гэдэг энэ
хоёр єгvvлбэр vнэхээр байвал зохимоор єгvvлбэр тул Лувсанданзангийн Алтан
товчоос авч, Нууц товчооны эхэд нєхєж оруулсан билээ. Санавал хятад vсгээр
монгол хэл дээр бичигдсэн Нууц товчооны эх бол Нууц товчооны анх зохиогдсон
эх биш, дам уламжлан хуулсан эх мєн биз. Лувсанданзангийн Алтан товчид бас
Нууц товчооноос хуулж авсан єдий тєдий зvйл бийг дээр дурдсан билээ. Рашид
Эддинд бас Нууц товчооны нэг эх байсан бололтой.

Нууц товчооны хятад vсгийн эхийг эдгээр тvvх бичгvvдтэй нийлvvлэн vзэж, чухам
баймаар зvйлvvдийг нєхєж оруулах нь зvйтэй хэрэг гэж бид бодож, тийнхvv нэлээд
vг єгvvлбэрийг нєхєж бичсэн билээ. Ингэхдээ нэмсэн vг єгvvлбэр бvрийг
дєрвєлжин хаалтад хийгээд дараа нь ямар номоос авснаа тэмдэглэв. Номыг
тэмдэглэхдээ номын нэрийг товчилж Лувсанданзангийн Алтан товчийг "А.то" гэж
хураасан ба Чингисийн Цэдэгийг "Чи.цэ" гэж хурааж тэмдэглэв. Рашид Эддинийг
хэвээр тэмдэглэснээс гадна, орчуулагчийн нэмсэн vгийг бас дєрвєлжин хаалтад
хийж, тайлбарласан vгээ дvгрэг хаалтад хийв. Иймийн тул дєрвєлжин хаалт доторх
vгийг нэмсэн vг гэж, дvгрэг хаалт доторхыг тайлбарласан vг гэж мэдэх хэрэгтэй.

Тєгсгєлд нь Нууц товчоог зохиоход Монголын нийслэл байсан Хєдєє арал, Долоон
болдог, Ауруг хэмээх гурван газрын тухай цєєн vгээр тайлбарлаж єгvvлэхийг хvсэж
байна.

Монголын нутаг ой, тал, говь гурван бvсэд хуваагдана. Мал аж ахуйд тал хээрийн
бvс vлэмжхэн рольтой байдаг. Ой модоор бvрхэгдсэн уулархаг бvсээс тал хээрийн
бvс уруу шургаж орсон уулнууд бол орчин тойрны тал хээрийн ам газраас илvv
чийг тунадастай байдаг учраас євс бэлчээр сайтай байдаг. Ийм хээрийн уулнууд
бол тал хээр газрын євс бэлчээрийн чухал нєєц болдог юм. Хэрлэний Баян-Улаан
уул бол чухамхан тийм уулын нэг болно. Энэ уул дэлхийн 109-р уртраг ба 47,5
єргєрєгт оршино. Энэ уул бол євс усаар маш элбэг, малын бэлчээр гойд сайн учраас
хавьойрын олон ардын их євєлжєє газар болно. Ялангуяа зуд болоход энэ уул айл
малаар дvvрэн болдог. 1945 оны зудад хавь ойрын тав арван сумын ардууд энэ
ууланд ирж євєлжихийг бид нvдээр vзсэн бєгєєд энэ ууланд ирсэн ардын мал бараг
vхээгvй, харин цас шуурганд саатаж энэ ууланд ирж чадаагvй ардын мал vлэмжхэн
турж vхсэн билээ.

Хэрлэн бол Хэнтийгээс гарч баруун урагш урсаад зvvн тийш эргэсний доторх нэг
их тохойд энэ уул орших бєгєєд энэ уулын зvvн сугаар Цэнхэрийн гол (урьдын
Сэнхvр горхон) урсаж урагш явсаар Хэрлэнд нийлэх тул тэр уулыг нэгэн их арлын
хэлбэртэй болгоно. Ийм учраас Нууц товчоог зохиосон эртний Хєдєє арал гэдэг
газар бол энэ Баян уул мєн бололтой юм.

Нууц товчооны эцсийн 282-р зvйлд уг зохиолыг хэдийд, хаана бичсэн тухай
тодорхой мэдээ байдаг. Энэ зvйлийг энд сийрvvлье: "Их хуралдаа хурж хулгана
жил хуран сард Хэрлэний Хєдєє аралын Долоон болдог Шилгэнцэг хоёрын завсар
ордос бууж бvхvй бичиж дуусав" гэжээ. Энэ дурдсан хулгана жил бол 1240 он мєн
болохыг эрдэмтэн мэргэд нэгэнт олж тогтоосон юм. Харин Хэрлэний Хєдєє арал
хаана байгааг эрдэмтэд тодорхой олж тогтоож чадаагvй байсан юм. Хэрлэний
Хєдєє арал гэдэг бол одоогийн Баян-Улаан уул мєн болов уу гэдэг миний саналыг
тvvхч Х.Пэрлээ хэдэн єгvvллийг бичсэн байна.

1951 онд миний бие Хэрлэний Баян-Улаан ууланд очиж хєндлєн гулд явж газар
нутгийн байдалтай танилцсан билээ. Баян-Улаан бол хааш хаашаа 70-80 орчим
километр ой модтой єндєр сайхан уул юм. Їvнийг одоо Хар тал гэж нэрлэдэг.
Хэрлэн мєрний зvvн салаа Хар ус буюу Єргєн ус гэдэг гол Долоодын єврєєр зvvн
урагш урсаж гучаад километр яваад Хэрлэнд нийлэх бєгєєд энэ хоёр голын хооронд
єргєн арал байна. Баян-Улааны Хар талд Тосон, Замагт нуур, Цагаан нуур, Хєдєє
нуур зэргийн хэдэн нуур бий.

Баян-Улааны баруун урд vзvvрт Хэрлэн уруу шургаж орсон долоон жижигхэн
толгой байна. Энэ долоон толгойг одоо нутгийн ардууд Долоод гэж нэрлэж байна.
Долоодыг бид Нууц товчоо бичигдсэн Хэрлэний Хєдєє аралын Долоон болдог мєн
гэж бодож байна.

Эдгээр долоон толгойн нэр нь:

1. Дєрвєлжин
2. Сvvл
3. Их улаан толгой
4. Бага улаан толгой
5. Олон овоо
6. Тахилгат
7. Гацаа

Одоо Аварга тосон гэдэг нэрийн тухай єгvvлье. Тосон гэдэг жижиг нуур бол
эртнээс одоо хvртэл ард олны рашаан болгон хэрэглэсээр ирсэн минерал давслаг
нуур юм. Одоо жил бvр 8-р сарын vед Тосонд олон гэр майхан барьж хvмvvс энэ
нуурт орж биеэ сувилдаг байна.

Тосон нуураас зvvн урагш 5 километрийн газарт Аваргын гол гэдэг булаг баруун
урагш чиглэн Тооно уулын араар урсана. Аваргын гол хєвєєн дээр Хэнтий аймгийн
Дэлгэрхаан сумын тєв байна. Дэлгэрхаан сумын тєвєєс баруун урагш Аваргын
рашаан гэдэг эсгэлэн устай булаг бий. Энэ рашаан булгийн арын дэнж дээр эртний
хотын туурь бий. Эдгээрийг миний бие 1951 онд явж vзээд одоогийн Аварга гэдэг
нэр бол ХIII зууны vед байсан Монголын орд Аураг мєн гэдэг саналыг дэвшvvлсэн
билээ. Аураг гэдэг vг хуучирсан учир Монголын ярианы хэлэнд гуйвуулан агуу их
гэсэн утгатай "аварга" гэдэг vг болгож хувиргасан байна. Аваргын рашаан булгийн
хойд дэнж дээрх туурийг 1969 онд археологич Х.Пэрлээ малтаж vзээд XIII зууны
vеийн хотын vлдэгдэл мєн гэж тогтоосон ба Чингисийн Ауруг ордны vлдэгдэл мєн
гэж vзсэн байна. Тус хотод гар урлалын хvмvvс сууж байсан ба том орд, сvм зэрэг
байжээ. Гар урлалын гудамжнаас ширэм хайлж байсан баримт олджээ. Мєн тэндээс
10,4 см єргєн нvхтэй тэрэгний цєн, залгацтай чулуун багана зэргийг тvvхч
Д.Майдар, Т.Майдар нар олж тусгай єгvvлэл бичиж нийтэлсэн байна. Тэд нар
залгацтай чулуун баганын арга техникийг онцлон сонирхож тэр цагт барилгын
чадвар єндєр шатанд хvрч байсныг тэмдэглэжээ.

Монголын Ауруг гэдэг орд нь анхандаа нvvдэллэж байгаад сvvлдээ суурьшсан
бололтой. Нууц товчооны 136-р зvйлд бичсэн нь: "Чингис хааны Ауруг Харилт
нуурт байлаа. Ауруг-тур хоцрогсдоос Жvрхэн тавин хvний хувцсыг тонож, арван
хvнийг алжээ. Жvрхэнд тийн хийгдэв гэж бидний Ауруг-тур хоцрогсод Чингич
хаанд єгvvлбээс . . . Чингис хаан Жvрхэнд морилов. Жvрхэнийг Хэрлэний Хєдєє
аралын Долоон болдогт байхад довтлов" гэжээ. Їvнээс vзэхэд тэр vед Жvрхэн нар
Хэрлэний Хєдєє аралын Долоон болдогт нутаглаж байсан ба Чингисийн Ауруг орд
Харилт нуур гэдэг газарт байжээ. Гэвч Чингисийн Ауруг орд нь Хэрлэний Хєдєє
аралд сvvлдээ суурьшсан бололтой. 1189 оны vед Чингис хаан Жамухаас салаад
Сэнхvр горхины (Цэнхэрийн голын) Хар зvрхэний Хєх нуурт нvvж ирсэн тухай
Нууц товчооны 122-р зvйлд бичсэн ба мєн Нууц товчооны 123-р зvйлд Чингисийг
хаан болгон єргємжлєв гэж байна. Цэнхэрийн голын эхэнд Хєх нуур ба Хар зvрх
гэдэг уул одоо ч мєн нэрээ хадгалсаар байгаа юм. Энд бичсэнээс vзэхэд Чингисийг
Цэнхэрийн голын Хар зvрх гэдэг уулны хавьд хаан єргємжилсєн юм шиг болж
байна. Гэвч Нууц товчооноос бусад тvvхнvvдэд Чингисийг Хар зvрхэнд биш,
тvvний урд залгаа болох Хэрлэний Хєдєє аралд хаан єргємжилсєн гэж байдаг.
Жишээ нь: Саган сэцэний "Эрдэний товчид" єгvvлсэн нь: "Тэмvжин хаан хєвгvvн
хорин найман насандаа шарагчин тахиа жил (1189) Хэрлэн мєрний Хєдєє аралд
хаан оронд суусан" гэжээ. Галдан туслагчийн "Эрдэнийн эрих" хэмээх тvvхэнд
Чингис хааныг Хэрлэн мєрний Хєдєє аралд хаан суусан гэж бичсэн байна.

XIII зууны vед Хархорумаас гадна Чингис хааны гурван орд байсан бєгєєд тvvнийг
тусгай ноёд харгалзан захирч байсан байна. Эдгээрийн нэг нь Японы тvvхч Янай
Ватари-ийн магадласан ёсоор Хэрлэн голд цутгадаг Цэнхэрийн голын ойр Долоон
болдог, Шилгинцэг хоёрын хооронд байжээ. Энэ ордыг "Богд баатар биеэр дайлсан
тэмдэглэл" гэдэг зохиолд "Чингис хааны их орд" гэж нэрлэсэн байна. Эдгээр дєрвєн
ордыг Хубилай хааны хvv Номгон зэрэг ихэс ноёд захирч байснаас vзэхэд
нvvдэллэн явах хэдэн гэр байгаагvй, нэлээд тохитой байран суурин том хот суурин
байсан гэж vзэж болно. Чингис хааны Ауруг орд нь Хэрлэн голын хавиар анхандаа
нvvж байгаад сvvлд Хэрлэнгийн Хєдєє аралд суурьшсан бололтой. Тэр Ауруг
ордны vлдэгдэл нь одоогийн Баян-Улааны Хар талд Аварга Тосонгоос урагш 10
километрийн газарт байгаа хотын туурь мєн гэж бид бодож байна.

Урьдын Ауруг гэдэг vг сунжраад одоо Аварга болжээ гэж бас таамаглаж байна.
Ауруг гэдэг нэр угтаа аварга их, агуу их гэсэн vг биш юм. Ауруг гэдэг vгийн vндэс
нь одоо монгол хэлэнд байгаа агуур, уурхай (агуурхай), агуулах, агуулга гэдэг
vгстэй нэг гаралтай. Ауруг гэдэг vг угтаа аливаа юмыг агуулах амбаар склад гэсэн
утгатай vг бололтой. XIII зууны vед хааны ордны дэргэд аливаа хvнс тэжээл, эд
барааг агуулах амбаар байшин байдаг учраас хааны орд тєв газраа Ауруг гэж
нэрлэсэн бололтой. Баруун Монголд уурх гэж зоорийн нэр байна.

Хэрлэний Хєдєє арал нь одоогийн Баян-Улаан уул мєн. Хєдєє аралын Долоон
болдог нь одоогийн Долоод мєн. Хэрлэний Ауруг нь одоогийн Аварга мєн гэдэг
гурван саналыг бид дэвшvvлж байна.

                                                                 Ц. Дамдинсvрэн

              ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ
1. Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат тєрсєн Бєртэ-чино, гэргий Гуа-
Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мєрний эх Бурхан халдун ууланд
нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хєвvvнийг тєрvvлжээ.
2. Батцагааны хєвvvн Тамача, Тамачийн хєвvvн Хоричар мэргэн, Хоричар мэргэний
хєвvvн Уужим буурал, Уужим бууралын хєвvvн Саль-хачау, Саль-хачаугийн
хєвvvн Ихнvдэн, Ихнvдэний хєвvvн Шинсочи, Шинсочийн хєвvvн Харчу.
3. Харчугийн хєвvvн Боржигидай мэргэн бvлгээ. Боржигидай мэргэний гэргий нь
Монголжингуа, тvvнээс тєрсєн хєвvvн Торголжин баян. Торголжин баян, Борогчин
гуа гэргийтэй, Боролдайсуялби гэдэг залуу зарцтай, дайр бор хоёр хvлэг морьтой
бvлгээ. Торголжин баяны хєвvvн Дува сохор, Добу мэргэн хоёр бvлгээ.
4. Дува сохор, магнай дундаа ганц нvдтэй гурван нvvдлийн газар харах бvлгээ.
5. Нэгэн єдєр Дува сохор, Добу мэргэн дvvтэйгээ Бурхан халдун уулан дээр гарав.
Дува сохор, Бурхан халдун дээрээс харвал Тvнхэлэг горхин уруу нэгэн бvлэг иргэн
нvvж айсуй.
6. Дува сохор єгvvлрvvн: "Тэр нvvдэл иргэний дотор, тэрэгний мухлагийн ємнє нэг
сайхан охин сууж явна. Хvний гэргий болоогvй бол Добу мэргэн дvv чамд гуйж
гэргий болгоё" гээд тvvнийг vзvvлэхээр Добу мэргэн дvvгээ илгээв.
7. Добу мэргэн, тэр нvvдэлд хvрч охиныг vзвэл vнэхээр алдартай, гоо сайхан охин
бєгєєд хvний гэргий болоогvй ажээ. Нэр Алун гуа гэнэ.
8. Энэ охин, хорь тvмдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужин гуагаас
хорь тvмд (хорь буриад)-ийн нутаг Ариг ус гэдэг газар тєржээ. Тvvний эх Баргужин
гуа бол хол газрын Баргужин тєхvмийн эзэн Баргудай мэргэний охин бvлгээ. Тэр
бvлэг иргэн бол Хорилардай мэргэнийх ажээ.
9. Хорилардай мэргэн, хорь тvмдийн газарт булга, хэрэм зэрэг ан гєрєєс агнахаа
хориглон булаалдаж харилцан муудалцаад салж, хорилар овогтон болоод Бурхан
халдун ууланд ан гєрєєс элбэг гэж сонсож, Бурхан халдуны эзэн бурхан босгосон
Шинч баян урианхайтай уулзахаар нvvж ирсэн ажээ. Энэхvv хорь тvмдийн ноён
Хорилардай мэргэний охин, Ариг уснаа тєрсєн Алун-гуаг гуйж, Добу мэргэний
гэргий болгосон ёс тийм ажээ.
10. Алун-гуа, Добу мэргэнд ирээд Бvгvнvтэй, Бэлгvнvтэй гэдэг нэртэй хоёр
хєвvvнийг тєрvvлэв.
11. Дува сохор ах нь дєрвєн хєвvvнтэй бvлгээ. Дува сохрыг vхсэний хойно тvvний
дєрвєн хєвvvн, Добу мэргэнийг авга гэж vзэхгvй доромжилж салж нvvгээд дєрвэд
овогтон болов.
12. Тvvний хойно нэг єдєр Добу мэргэн Тогоцог єндєр дээр гєрєєлєхєєр гарвал, ой
дотор нэгэн урианхай хvн гунжин буга алаад хавирга цоройг шарж байхад уулзаж,
13. "Нєхєр шоролгодоо" гэж Добу мэргэн хэлбэл, тэр хvн уушги зvлд ба арьсыг
єєрєє авч, бусдыг цєм Добу мэргэнд єгєв.
14. Добу мэргэн, тэр бугын махыг ачиж явтал замд хvvхдээ хєтєлсєн нэгэн ядуу хvн
учрав.
15. "Чи юун хvн бэ?" гэж Добу мэргэн асуувал, тэр хvн єгvvлрvvн: "Би Малиг
баяудын хvн. Одоо би ядарч явна. Тэр гєрєєсний махнаас надад єг. Би энэ хєвvvнээ
чамд єгье" гэвэл,
16. Добу мэргэн зєвшєєрч, бугын єрєєсєн гуяыг тэр хvнд єгєєд хєвvvнийг авч ирж
гэртээ зарцлах болов.
17. Тэгж байтал Добу мэргэн vгvй болов. Добу мэргэнийг vгvй болсны хойно
тvvний гэргий Алун-гуа бэлбэсэн бєгєєтєл Буха хатаги, Бухату салжи, Бодончар
мунхаг гэдэг нэртэй гурван хєвvvнийг тєрvvлэв.
18. Урьд Добу мэргэнийг амьд бvхий цагт тєрсєн Бэлгvнvтэй, Бvгvнvтэй хоёр
хєвvvн, эх Алун-гуагаас эчнээ хэлэлцсэн нь: "Бидний эх, ойр тєрлийн эрэгтэй
хvнгvй ба эргvй бєгєєтєл энэ гурван хєвvvнийг тєрvvлэв. Гэр дотор ганц Малиг
баяуд овгийн зарц хvн байна. Энэ гурван хєвvvн, тvvний хvvхэд биз" гэж эхээс
далд хэлэлцэхийг нь Алун-гуа мэдээд,
19. Хаврын нэгэн єдєр хонины хатсан мах чанаж Бэлгvнvтэй, Бvгvнvтэй, Буха
хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг таван хєвvvндээ идvvлээд тэднийг
зэрэгцvvлэн суулгаж, хvн бvрд нэжээд мєс (сум буюу нарийн мод)-ийг хугал гэж
єгвєл амархан хугачиж орхив. Бас таван мєсийг нийлvvлж баглаад хугал гэж єгвєл
тавуулаа дараалан оролдож хугалж чадсангvй.
20. Yvнд Алун-гуа эх нь єгvvлрvvн: "Бэлгvнvтэй, Бvгvнvтэй та хоёр намайг энэ
гурван хєвvvнийг яахин тєрvvлэв, хэний хєвvvд бол гэж сэжиглэн хэлэлцэнэ.
Сэжиглэх тань зєв.
21. Гэвч, та нар учрыг мэдэхгvй байна. Шєнє бvр цагаан шар хvн, гэрийн єрх
тотгоор гийгvvлэн орж ирээд миний хэвлийг илэхэд тvvний гэрэл миний хэвэлд
шингэх бvлгээ. Тэр хvн, гарах нар сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч
одно. Дэмий яахин єгvvлнэ та. Тvvнээс vзвэл тэнгэрийн хєвvvд биз. Хар тэргvvт
хvнтэй адилтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хvн сая учрыг мэднэ"
гээд
22. Бас Алун-гуа, таван хєвvvнээ сургаж єгvvлрvvн: "Та таван хєвvvн, миний нэгэн
хэвлээс тєрсєн биш vv. Та нар ганц ганцаар салбал нэжээд сум мэт хvнд хялбархан
дийлэгдэнэ. Та нар эв эеэ нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бэх болж, хэнд ч
хялбар дийлэгдэхгvй болно" гэв. Тэгж байтал Алун-гуа эх нь vгvй болов.
23. Эх Алун-гуаг vгvй болсны хойно ах дvv тавуулаа, адуу малаа хуваах болж,
Бэлгvнvтэй, Бvгvнvтэй, Буха хатаги, Бухату салжи дєрвvvлээ юмаа хувааж аваад
дvv Бодончар мунхагийг бядуу гэж урагт vл тооцож хувь эс єгєв.
24. Бодончар урагт эс тоологдох атал, энд юу хийж сууна гээд гол дайрт, годил
сvvлт орог шинхул морио унаж vхвэл ухье, амьдарвал амьдаръя гэж Онон мєрєн
уруу зорьж одов. Тэнд Балжийн арал гэдэг газар хvрч євсєн эмбvvл гэр барьж суув.
25. Тэгж байтал хар хур шувууг бор харцага барьж идэхийг vзэж, гол дайрт, годил
сvvлт орог мориныхялгасаар урхи хийж, тэр бор харцагыг барьж авчрав.
26. Бодончар, идэх юмгvй тул чонын гууд хорьсон гєрєєсийг мярааж харван алж
идэх буюу чонын идсэн сэгийг тvvж гэдсээ хооллож, харцагаа тэжээсээр тэр он
гарав.
27. Хавар болж, нугас ирэх цагт харцагаа сойж тавиад галуу, нугас олныг алж, идэж
vл барах тул,
Мєчир бvрээс
Мєч гуя єлгєж
Хожуул бvрээс
Хоёр гурван
шувуу олгосон нь ялзрахад хvрчээ.
28. Битvv модот уулынхяраас нэгэн бvлэг иргэн, Тvнхэлэг горхин уруу нvvж ирэв.
Бодончар, харцагаа тавин єдєр бvр тэр иргэнд очиж цэгээ гуйж уугаад, шєнє євсєн
эмбvvл гэртээ ирж хонох бvлгээ.
29. Тэд иргэн Бодончарын харцагыг гуйвал эс єгєв. Тэд иргэн, Бодончарыг хэн юун
хvн бэ гэж асуухгvй, Бодончар бас тэр иргэнийг юун иргэн гэж асуухгvй явна.
30. Гэтэл Буха хатаги ах нь Бодончар мунхаг дvvгээ энэ Одон мєрєн уруу одлоо гэж
нэхэн ирж, Тvнхэлэг горхинд нутаглах тэд иргэнд хvрээд тийм морьтой, тийм хvн
vзэгдэв vv гэж сурвал,
31. Тэд иргэн єгvvлрvvн: "Єдєр бvр нэгэн хvн манд ирж эсэг (цэгээ) ууж одно. Тэр
хvн ба тvvний морь, чиний сурдагтай адил байна. Тvvнд нэг харцага бий. Тэр, шєнє
хаана хонодгийг мэдэхгvй. Баруун хойноос салхи салхилбал тvvний харцагаар
бариулсан нугас галууны єд сєд нь цас мэт бутарч хийсэж ирнэ. Бодвол тvvний гэр
холгvй биз. Одоо тvvний ирэх цаг болов. Хоромхон хvлц" гэв.
32. Удалгvй Тvнхэлэг горхин єєд нэгэн хvн айсуй. Хvрч ирвэл Бодончар мєн. Буха
хатаги ах нь таньж аваад Онон мєрєн єєд дагуулан давхив.
33. Бодончар, Буха хатаги ахын хойноос даган хатирч єгvvлрvvн: "Ах аа, ах аа, бие
тэргvvтэй, дээл захтай нь сайн" гэвэл, ах нь тэр vгийг хайхарсангvй.
34. Бодончар мєн vгийг хоёрдугаар удаа єгvvлбэл, ах нь хариу хэлсэнгvй. Мєн
vгийг гуравдугаар удаа хэлэхэд ах нь єгvvлрvvн: "Чи энэ vгийг юунд дахин дахин
єгvvлнэ?".
35. Бодончар єгvvлрvvн: "Тугаарын (саяын) Тvнхэлэг горхиноо бvхий иргэнд
эзэнгvй, их бага, сайн муу, толгой шийр цєм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар
иргэн тул тэднийг бид эзэлж авъя"
36. Ах нь єгvvлрvvн: "За тийм бол гэртээ хvрч, ах дvv нартай зєвлєлдєж, тэд
иргэнийг эзэлье" гэж,
37. Гэртээ хvрээд, ах дvv нартай хэлэлцэж мордов. Тэргvvлэн хянагчид мєн
Бодончарыг явуулав.
38. Бодончар тэргvvлэн явж нэгэн жирэмсэн эмийг барьж "Чи юун хvн бэ?" гэж
асуувал, тэр эм єгvvлрvvн: "Би жарчиуд аданхан урианхайн хvн"гэв.
39. Тэндээс ах дvv тавуулаа тэд иргэнийг довтолж, адуу малыг авч, хvн ардыг зарц
болгов.
40. Тэр жирэмсэн эм Бодончарт ирж хєвvvн тєрєв. Тvvнийг харь овгийн хєвvvн гэж
Жажирадай гэж нэрийдэв. Жадараны євєг тэр болов. Тэр Жажирадайн хєвvvн
Тугудай нэрт бvлгээ. Тугудайн хєвvvн Бури-булчиру, Бури-булчиругийн хєвvvн
Хар-хадаан бvлгээ. Хар-хадааны хєвvvн Жамуха бvлгээ. Жадаран овогтон тэд
болов. (Жада гэдэг нь харь буусад гэсэн vг болно).
41. Тэр эм бас Бодончараас нэгэн хєвvvн тєрvvлэв. Тvvнийг барьж авсан эмийн
хєвvvн хэмээн Баарьдай гэж нэрийдэв. Баарины євєг тэр болов. Баарьдайн хєвvvн
Зvтгэлбєх, Зvтгэлбєх олон эм авсан тул хєвvvн нь манан мэт (олон) тєрєв. Манан
баарин овогтон тэд болов.
42. Бэлгvнvтэй, бэлгvнvд овогтон болов. Бvгvнvтэй, бvгvнvд овогтон болов. Буха
хатаги, хатагин овогтон болов. Бухату салжи, салжид овогтон болов. Бодончар,
боржигин овогтон болов.
43. Бодончарын авааль эмээс тєрсєн Барим ширату Хабич нэрт бvлгээ. Тэр Хабич
баатрын эхийн инжид ирсэн эмийг Бодончар татвар эм болгон нэгэн хєвvvн тєрсєнд
Жаурьдай нэр єгєв. Бодончар амьд байх цагт Жаурьдайг зvхэл тайлгад орох эртэй
болгов.
44. Бодончарыг vгvй болсны хойно тэр Жаурьдайг гэрт ямагт аданхан урианхайдай
хvн байсан тул тvvний хєвvvн гэж тайлгаас хєєжгаргав. Тэр Жэvрэдийн євєг болов.
45. Хабич баатрын хєвvvн Мэнэн тудун бvлгээ. Мэнэн тудуны хєвvvн Хачи хvлvг,
Хачин, Хачиу, Хачула, Харалдай, Хачиун, Начин баатар долоо бvлгээ.
46. Хачи хvлvгийн хєвvvн Хайду, Намулун эхээс тєрсєн бvлгээ. Хачины хєвvvн
Ноёгидай нэртэй бvлгээ. Ноён шиг авиртай тул ноёхон овогтон болов. Хачиугийн
хєвvvн Баруладай нэрт бvлгээ. Их биетэй ба идээ барах ховдог тул Барулас овогтон
болов. Хачулагийн хєвvvн бас идээ барах ховдог тул их барула, єчvvхэн барула
гэдэг хоч нэртэй болж, улмаар эрдэмт барула, тодойн барула тэргvvтэн барулас
овогтон болов. Харалдайн хєвvvн будаа мэт эх тvрvvгvй хутгалдах тул будаад
овогтон болов. Хачиуны хєвvvн Адархидай нэрт бvлгээ. Ах дvvгийн дунд
адармаатай (яхир хэрvvлч) тул адархин овогтон болов. Начин баатрын хєвvvн
Уруудай Мангудай хоёр бvлгээ. Урууд, мангуд овогтон болов. Начин баатрын
авааль эмээс тєрсєн хєвvvн Шижуудай Доголдай хоёр бvлгээ.
47. Хайдугийн хєвvvд Байшинхор догшин, Чирхай лянхуа, Чаужин ортагай гурав
бvлгээ. Байшинхор догшны хєвvvн Тумбинай сэцэн бvлгээ. Чирхай лянхуагийн
хєвvvн Сэнгvн билгэ, амбагайтан тайчууд овогтон болов. Чирхай лянхуа бэргэнээ
эм болгон авч, нэгэн хєвvvн тєржээ. Нэр нь Бэсvдэй гэнэ. Бэсvд овогтон болов.
Чаужин Ортагай зургаан хєвvvнтэй нэр нь: Оронар, Хонхотан, Арулад, Сєнид,
Хабтурхас, Гэнигэс гэдэг тул ийм овогтон болов.
48. Тумбинай сэцэний хєвvvн Хабул хаан Сэмсэчvлэ хоёр бvлгээ. Сэмсэчvлийн
хєвvvн Бvлтэчv баатар бvлгээ. Хабул хаан, долоон хєвvvнтэй, тэдний нэр нь
Охинбархаг, Бартан баатар, Хутугту Монхор, Хотала хаан, Хулан, Хадаан, Тодойн
отчигин гэнэ.
49. Охинбархагийн хєвvvн Хутугту Жvрхи бvлгээ. Хутагту жvрхийн хєвvvн Сэчэ-
бэхи Тайчу хоёр бvлгээ. Тэд жvрхи овогтон болов.
50. Бартан баатрын хєвvvд Мэнгитv хиан, Нэгvvн тайжи, Есvхэй баатар, Даридай
отчигин энэ дєрєв бvлгээ. Хутугту Монхорын хєвvvн Бvри бєхє бvлгээ. Онон
мєрний шугуйд хуримлах цагт [Чингисийн дvv] Бэлгvтэйн мєрийг тэр тас цавчсан
билээ.
51. Хотала хааны хєвvvд Зочи, Хирмау, Алтан гурав бvлгээ. Хулан Баатрын хєвvvн
Их Чэрэн бvлгээ. [Их Чэрэнгийн боол] Бадай Хишлиг хоёр [Чингисийн vед]
Дархадын ноёд болов. Хадаан Тодойн хоёр vргvй єнгєрчээ.
52. Хамаг Монголыг Хабул хаан захирч байв. Хабул хаан долоон хєвvvнээ байтал,
Сэнгvн билгийн хєвvvн Амбагайг хамаг Монголын хаан болгохоор хэлсэн ажээ.
53. Буйр Хєлэн хоёр нуурыг холбож урсах Оршуун мєрєнд айргууд, буйргууд
овгийн татаар аймаг нутаглана. Тэдэнд Амбагай хаан охиноо єгч, єєрєє охиныг
хvргэж очоод татаарт баригдав. Татаар, Амбагай хааныг барьж, Хятадын Алтан
хаанд хvргvvлэв. Бэсvд овгийн Балхачи гэдэг хvнийг элч болгож, Амбагай хааны
хэлсэн нь: "Хабул хааны долоон хєвvvний дундахь Хоталад, миний арван хєвvvний
дундах Хадаан тайжид чи очиж хэл. Хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо єєрєє
vдэж хvргэхийг надаар цээрлэл болгогтун! Би татаар аймагт баригдав. Таван
хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний єшєєг авахыг
оролдогтун" гэж илгээжээ.
54. Тэр цагт Есvхэй баатар, шувуу агнан явах зуур олхуноуд аймгаас эм аваад
буцаж яваа мэргидийн их Чилэдv гэдэг хvнтэй уулзаж, тvvний эмийг єнгийж vзвэл
гоо vзэсгэлэнтэй хєтєн байна. Есvхэй баатар гэртээ давхиж ирээд ах Нэгvvн тайжи,
дvv Даридай отчигин хоёрыг дагуулан мордож, их Чилэдvvг гvйцэж очвол,
55. Тэр айж хурдан ухаа морины гуяыг ташуурдаж, уулын бэлээр дутаав. Тvvнийг
гурвуулаа цувалдан хєєвєл тэр улам дутаасаар нэгэн хошууг тойрч эргэж тэргэндээ
хvрч ирсэнд эм Єэлvн vжин (фvжин гэж хятадаар хатныг хэлнэ) єгvvлрvvн: "Тэр
гурван хvний учрыг мэдэв vv чи? Тэдний царай сэжиглэмээр байна. Чиний аминд
хор хvргэж болно. Амьд мэнд vлдвэл эхнэрийг олоход бэрхгvй. Мухлаг тутам охид
бий. Тэрэг тутам хатад бий. [Миний мэт єнгєт эхнэр олдоно А.то] Хэрэв намайг
санавал дахин авсан гэргийг миний нэрээр нэрлэгтvн. Одоо амиа арчил. Миний
vнэрийг vнэсэж яв" гээд ємссєн цамцаа тайлж єгєв. Их Чилэдv, тэр цамцыг морин
дээрээс тонгойж авмагц, харвал, нєгєє гурав мєн хошууг тойрч нэхэж айсуй.
Чилэдv, хурдан ухаа морины гуяыг ташуурдаж яаран Онон мєрєн єєд дутаав.
56. Тvvнийг гурвуулаа хойноос нь нэхэж, долоон даваа давтал хєєж орхиод, Єэлvн
vжинийг авч, Есvхэй баатар жолоодон хєтєлж, ах Нэгvvн тайжи тэргvvлж, дvv
Даридай отчигин хажууд дагаж [тэмээг гилж А.то] явна. Yvнд Єэлvн vжин
єгvvлрvvн:

"Миний эр Чилэдv,
Сэрvvн салхинд
Сэвлэг vсээ хийсгэж
Хээр хєдєє
Гэдсээ єлсгєж яахин зовох болов?
Одоо би хоёр сэвлэг vсээ хойш урагш унжуулж яахин одно?"

гээд Онон мєрнийг долгилтол, ой шугуйг ганхтал их дуугаар уйлахад Даридай
отчигин хажуунаас єгvvлрvvн:

"Тэврэх хайрт эр чинь
Тэртээ давааг давав.
Уйлан санах эр чинь
Ус олныг гэтлэв.
Хайлж уйлавч
Харж чамайг vзэхгvй,
Хайж эрэвч
Хаалга зам нь олдохгvй.
[Гурван гол гэтэлгэв
Гурван гурви давуулав
Хайвал мєргvй
Харвал бараагvй
Хайлбал vл сонстоно. Ч.Ц]
Дуугvй бай гэж ятгав.

Єэлvн vжинийг Есvхэй баатар тэгээд гэртээ авчирч гэргий болгов. Єэлvн vжинийг
Есvхэй баатрын авчирсан ёс ийм бvлгээ.
57. Амбагай хаан баригдаад Хадаан Хотала хоёрыг нэр заасан тул хамаг монгол,
тайчууд нар Онон мєрний Хорхунагийн хєндий гэдэг газар цугларч хэлэлцээд,
Хоталыг хаан болгов. Монголын жаргалан нь бvжиг, хурим бvлгээ. Хоталыг хаан
єргємжлєєд Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, євдєг
газрыг єлтєртєл дэвхцэн бvжиглэж хуримлав.
58. Хотала, хаан болоод Хадаан тайжитай хоёулаа татаар иргэнээс єшєє авахаар
мордов. Татаарын Хотан бараг, Жали буха хоёртай арван гурван удаа байлдавч,
Амбагай хааны єшєєг сайтар авч эс чадав.
59. Тэр цагт Есvхэй баатар, татаарын Тэмvжин-vгэ, Хори-буха зэргийн татаар
хvнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Єэлvн vжин, Ононы Дэлvvн болдог гэдэг
газар Чингис хааныг тєрvvлжээ. Чингис тєрєхдєє баруун гарт шагайн чинээ нєж
атган тєржээ. Татаарын Тэмvжин-vгээг барьж ирэх цагт тохиолдож тєрєв гэж
Тэмvжин нэрийг єгчээ.
60. Есvхэй баатрын Єэлvн vжинээс Тэмvжин, Хасар, Хачиун, Тэмvгэ дєрвєн хєвvvн
тєрєв. Бас Тэмvлvн нэртэй нэгэн охин тєрєв. [Есvхэй баатрын нєгєє гэргий Сочигэл
эхээс тєрсєн Бэгтэр Бэлгvтэй хоёр бvлгээ. А.то] Тэмvжинийг есєн настай байхад
Зочи-Хасар долоон настай, Хачиун алчи таван настай, Тэмvгэ отчигин (отгон нь
галын хаан, голомтын эзэн гэсэн vг болно) гурван настай, Тэмvлvн єлгийтэй байсан
бvлгээ.
61. Есvхэй баатар, Тэмvжинийг есєн настай байхад Єэлvн эхийн тєрхєм олхуноуд
иргэнд хєвvvний нагац нараас охин гуйяа гэж Тэмvжинийг аваад одов. Явах замд
Цэгцэр Чихургу гэдэг газрын хооронд Хонгирадын Дэй сэцэнтэй уулзав.
62. Дэй сэцэн єгvvлрvvн: "Есvхэй худ аль хvрэхээр явна?" Есvхэй баатар
єгvvлрvvн: "Миний хєвvvний нагац олхуноуд иргэнээс охин гуйхаар явж байна".
Дэй сэцэн єгvvлрvvн: "Энэ хєвvvн чинь нvдэндээ галтай, нvvрэндээ гэрэлтэй
хєвvvн байна.
63. Есvхэй худ, би энэ шєнє, нэгэн зvvд зvvдлэв. Цагаан шонхор шувуу, нар сар
хоёрыг атган нисэж ирээд миний гар дээр буув" гэж зvvдлэв. Нар сарыг бид нvдээр
vздэг билээ. Гэтэл, нар сарыг шонхор шувуу атгаж миний гар дээр буух нь
гайхалтай, ямар сайн тохиол учрах болов гэж би бусдад хэлсэн бvлгээ. Есvхэй худ
чи, хєвvvн дагуулж ирсэн нь даруй миний зvvдний тайлбар болов. Юун зvvд байх
вэ! Танай хиад аймгийн сvлд ирж, зvvдээр дохиолсон ажээ.
64. Манай хонгирад хэдийнээс бусдын нутаг ба хvнийг булаан тэмцэлддэггvй.

Харь улсыг vл довтлон
Хацар сайт охидоо
Хасаг тэргэнд суулгаж
Хар буур хєллєж
Хатируулж одож
Хаан болсон та нарын
Хатан сууринд дэвшvvлж
Хамт суулгана.
Єєр иргэнийг vл тэмцэн
Єнгє сайт охидоо
Єлжгэтэй (суудалтай) тэргэнд суулгаж
Єл буур хєллєж
Yvсгэж одож
Єндєр суурь эзлэгчдийн
Єрєєл хань болгоно.
Манай хонгирад хэдийнээс хацар гоо хатадтай, єнгє сайн охидтой тул зээгийн
зvсээр, охидын єнгєєр явна.
65. Нуган хvvхэд нутгаа эзэмшинэ. Охин хvvхэд єнгє шилэгдэнэ. Есvхэй худ,
миний гэрт оч. Надад єчvvхэн охин бий. Тэ vз" гэж, Дэй сэцэн хэлээд Есvхэйг
гэртээ дагуулж аваачив.
66. Есvхэй худ, охиныг vзвэл нvvртээ гэрэлтэй, нvдэндээ галтай охин тул санаанд
нийлэв. Тvvний нэр Бєртэ гэнэ. Тэмvжинээс нэгэн нас ах, аравтай ажээ.
Дэй сэцэний гэрт хоноод маргааш нь охиныг гуйвал, Дэй сэцэн єгvvлрvvн: "Олон
удаа гуйлгаж єгвєл эрхэмлэгдэх, цєєн удаа гуйлгаж єгвєл доромжлогдох гэдэг
боловч, охин хvний заяа, тєрсєн vvдэнд єтлєхгvй тул охиноо єгье. Чи хєвvvнээ
хvргэн болгож манай гэрт vлдээ" гэвэл, Есvхэй баатар єгvvлрvvн: "Би хєвvvнээ
орхиё. Миний хєвvvн нохойноос цочимтгой билээ. Эрхэм худ чи, миний хєвvvнийг
нохойноос бvv цочуул!" гээд хєтєлж явсан мориор бэлэг єгч, Тэмvжинийг орхиод
Есvхэй баатар буцав.
67. Есvхэй баатар, Цэгцэрийн шар талд явж байтал, татаар иргэн хуримлаж байхтай
тохиолдоод ам цангах тул хуримд буув. Татаар нар Есvхэйг таньж, "Эрхэм Есvхэй
ирэв" гэж хуримд суулгаад, урьдын булаагдсан єшєєг санаж, нууцаар хэлэлцэн,
хоолонд хор хольж єгчээ. Есvхэй тэндээс мордож явах замд бие муужирч, гурван
хоног арай гэж яваад гэрт хvрч,
68. Есvхэй єгvvлрvvн: "Миний дотор муу байна. Дэргэд минь хэн байна?" гэж
асуувал, хонхотаны Чирха євгєний хєвvvн Мэнлиг (Мэнлиг буюу Мунлиг) ойр
байна гэвэл, тvvнийг дуудаж єгvvлрvvн: "Хvv минь Мэнлиг чи сонс. Хєвvvн минь
балчир билээ. Тэмvжин хєвvvнийг урагт орхиод ирэх замын зуур татаарт
хорлогдов. Дотор минь муу байна. Єнчин хоцорсон дvv нараа, бэлбэсэн бэргэнээ
асрахыг чи мэд. Тэмvжин хєвvvнийг даруй явж авчир! Хайрт Мэнлиг минь!" гээд
наснаас нєгчив.

                           ЧИНГИСИЙН ИДЭР НАС



69. Мэнлиг, Есvхэй баатрын vгийг дагаж, Дэй сэцэнд очоод єгvvлрvvн: "Есvхэй ах,
Тэмvжинийг маш их мєрєєдєж єрєвдєх тул Тэмvжинийг авахаар ирэв" гэвэл, Дэй
сэцэн єгvvлрvvн: "Худ хєвvvнээ мєрєєдєх бєгєєс явуулъя. Харин удалгvй гэдрэг
ирvvлэх хэрэгтэй" гэв. Энэ vгийг сонсож Мэнлиг эцэг, Тэмvжинийг авч ирэв.
[Есvхэй баатар тэнгэр болсонд Тэмvжин, газарт уруу унан хэвтэж маш гаслахад
хонхотаны Чирха, тvvнийг сэргээн ятгаж єгvvлсэн нь:

"Тул загас мэт юунд
Тулбарин гасална чи?
Туурга цэрэг (торгон цэрэг)-ээ бэхэлье гэж
Туйлтай vгээ хэлэлцсэн биш билvv?
Усны загас мэт юунд
Уяран гасална, чи?
Улс тєрєє байгуулъя гэж
Учиртай vгээ хэлэлцсэн биш билvv?"
гэж єгvvлбэл уйлахаа зогссон ажээ. А.то]
70. Тэр хавар Амбагай хааны хатан Орбай Сохатай хоёр ихсийн газар (євгєдийн
хvvр оршуулах газар) тайлгын идээ єргєхєд Єэлvн vжин хождож очсон тул тайлгын
идээний хуваариас хоцрогдов. Орбай Сохатай хоёрт Єэлvн vжин єгvvлрvvн:
"Есvхэй баатрыг vхэв гэж, хєвvvнийг минь балчир гэж, ихсийн тайлгын хишгийн
архи сархдаас яахин хождуулав, та? Нvд vзсээр vл єгєх, нvvхдээ vл хэлэх болов, та"
гэжээ.
71. Тэр vгэнд Орбай Сохатай хоёр хатан хариу єгvvлрvvн:

"Урьж чамд єгєх ёсгvй
Учирвал чи идэх ёстой!
Хvргэж, чамд єгєх ёсгvй
Хvртвэл чи идэх ёстой!

Амбагай хаан vхээд, Єэлvнд ийнхvv хэлэгдэх болов.
72. Аргацаан эдний эх, хєвvvдийг нутагт орхиж нvvе. Бvv авч явъя" гэв. Тvvний
маргааш тайчуудын Таргудай-Хирилтуг, Тодойн-Гиртэ нар Онон мєрєн уруу
хєдлєв. Єэлvн vжин, хєвvvдийн хамт орхигдоход хонхотаны Чирха євгєн нvvж
одогсдыг очиж ятгавал Тодойн Гиртэ,
"Цээлийн ус ширгэв
Цэгээн чулуу хагарав"
гээд Чирха євгєний vгийг хайхрахгvй, цааш нvvж "Чи ингэж ятгах буюу" гэж тэр
євгєний зоо нурууг жадлан хєєв.
73. Чирха євгєн шархтай болж гэртээ ирээд зовуурилан хэвтэхэд Тэмvжин vзэхээр
одов. Хонхотаны Чирха євгєн, Тэмvжинд єгvvлрvvн: "Сайн эцгийн чинь хураасан
улс тарж нvvхэд ятгахаар яваад ийнхvv жадлагдав" гэвэл Тэмvжин уйлж гарав.
Єэлvн vжин єєрийн биеэр туг барьж мордоод, орхиж нvvсэн иргэдийн заримыг
буцааж авчрав. Гэвч, буцаж ирсэн иргэд бас тогтсонгvй, тайчуудын хойноос
нvvжээ.
74. Ийнхvv тайчууд ах дvv нар бэлбэсэн Єэлvн vжинийг бяцхан хєвvvдийн хамт
нутагт гээж нvvсэн ажээ.

Оюунтай тєрсєн Єэлvн эх
Оёдолт дээлийг огшуулан ємсєж
Оготор хормойг шуун бvсэлж
Онон мєрнийг єгсєж уруудаж
Олирс мойлыг тvvж явж
Єчvvхэн хєвvvдээ хайрлан тэжээж
Єдєр шєнийг аргацаан єнгєрvvлэв.
Чадалтай тєрсєн vжин эх
Царсан шорыг барин явж
Цавчим газрыг єгсєж уруудаж
Сєдєн хичгэний vндсийг малтаж
Шєнє єдрийг хатамжин єнгєрvvлж
Суут хєвvvдээ тэжээн єсгєв.
[Хатан тєрсєн vжин эх
Хайлаасан шор барин явж
Халдун уулыг єгсєн уруудаж
Хавийн мангирыг малтан тvvж
Хаад хєвvvдээ хайрлан тэжээж
Ханатал цадтал идvvлж єсгєв. А.то]

75. Гоо тєрсєн Єэлvн эх
Гох дэгээ барин явж
Гол завыг єгсєж уруудаж
Гогод мангирыг тvvн явж
Хутагтан хєвvvдээ тэжээж єсгєв.
Зарчимтай тєрсєн vжин эхийн
Затгас тємсєєр тэжээсэн хєвvvд
Засагтан сайд болж єсєв.
Гоо тєрсєн vжин эхийн
Гогод мангираар тэжээсэн хєвvvд
Хутагтан сайд болж єсєв
Эх vжиний тэжээсэн хєвvvд
Эрс сайд болон єсєж
Эрх омог тєгєлдєр болж
Эх Ононы эрэгт сууж
Єлгvvр гох усанд хаяж
Эрэмдэг загасыг шvvн барьж
Эх vжинийг тэжээх болов
Зарчимт vжиний тэжээсэн хєвvvд
Засагт эрс болон єсєж
Замагтай усыг шvvрдэн байж
Загас жараахайг гєхидєн барьж
Заяат эхээ тэжээх болов.


76. Нэгэн єдєр Тэмvжин, Хасар, Бэгтэр, Бэлгvтэй дєрвvvл хамт сууж, загас
гєхидєхєд нэг гэгээн согос загас гєхид торжээ. Тэмvжин Хасар хоёроос Бэгтэр
Бэлгvтэй хоёр тэр загасыг булааж авав. Тэмvжин Хасар хоёр гэрт ирж vжин эхэд
єгvvлрvvн: "Нэгэн цайвар загас гєхид орсныг Бэгтэр Бэлгvтэй ах дvv хоёулаа
булааж авав" гэвэл, vжин эх єгvvлрvvн: "Та нар нэг эцгийн хєвvvд байтал юунд
тэгж маргалдана? Одоо сvvдрээс єєр нєхєргvй, сvvлнээс єєр ташуургvй байгаагаа
мэдэх биз. Ийм бол бид тайчууд нараас яаж єшєєгєє авч чадна. Урьдын Алун эхийн
таван хєвvvд мэт яагаад эв эегvй болов? Та нар битгий тэг" гэв.
77. Тэндээс Тэмvжин Хасар хоёр vл ойшоон єгvvлрvvн: "Єчигдєр нэг болжмор
харваж алсныг тэд булааж авсан билээ. Энэ єдєр бас дахин булаав. Ийм бол эдэнтэй
хамт яаж амьдарна" гээд гэрийн vvдийг ширvvн хаяж гарч одов. Бэгтэр, довцог
дээр есєн шарга морио хариулж суутал Тэмvжин хойноос, Хасар ємнєєс нууцаар
сумаа онилж хvрэхэд Бэгтэр vзээд єгvvлрvvн: "Тайчууд ах дvv нарын хєнєєлийг
хvлээгээд, єшєєгєє дуусган авч чадаагvй байтал, та нар намайг яаж нvдний
сормуус, амны бєєлжис болгоно? Одоо сvvдрээс єєр нєхєргvй, сvvлнээс єєр
ташуургvй байтал юунд ингэж байна, та? Голомтыг минь бvv бvрэлгэгтvн.
Бэлгvтэйг бvv хєнєєгтvн" гээд завилан сууж хvлцэв. Тэмvжин Хасар хоёр хойно
урдаас харван алж одов.
78. Тэмvжин Хасар хоёр гэрт ирж ороход vжин эх хоёр хєвvvнийхээ царайг
хармагц, даруй учрыг мэдэж єгvvлрvvн:

"Хариа барагсад
Ижлээ идэгсэд
Халуун хэвлээс гарахдаа
Хар нєж атган тєрсєн билээ
Хавиргаа хазах
Хар нохой мэт,
Хаданд довтлох
Харцага шонхор мэт,
Уураа даран ядах
Омогт арслан мэт,
Амьдыг залгих
Аюулт мангас мэт,
Сvvдрээ довтлох
Сvрхий араатан мэт,
Цугийг залгих
Цурхай загас мэт,
Ботго тормын
Бормийг хазах
Єл буур мэт,
Бороот єдєр
Довтлон халдах
Єлєн чоно мэт,
Нялх vрээ
Гилэн (хєєн) ядаж
Нядлан идэх
Нvгэлт ангир мэт
, Хэвтшийг хєдєлгєвєл
Гэдрэг довтлох
Хэрцгий цєєвєр (чоно) мэт,
Барьж идэх
Барс араатан мэт,
Балмад амьтад буюу
Сvvдрээс єєр нєхєргvй
Сvvлнээс єєр ташуургvй байхад

тайчууд нарын хєнєєлийг хvлээж, єшєєгєє хэн яаж авах вэ? гэж байхад, та нар юунд
ийм хэрэг хийв?" гэж эртний vгийг иш татаж, євгєдийн vгийг vндэс болгож
хєвvvдээ ихэд буруушаан зэмлэв.
79. Тэгж байтал, тайчуудын Таргудай Хирилтуг, шадар нєхдєє дагуулж, "Хурганы
vс гуужив, тєлєгний бие тєлжив" (Єэлvний хєвvvд тэнхрэв) гэж довтлохоор ирэв.
Тэднээс айж Єэлvн vжин хєвvvдийн хамт ой шугуйд дутаав. Бэлгvтэй мод хугалж
шивээ барив. Хасар харван байлдаж, Хачиун, Тэмvгэ, Тэмvлvн гурвыг уулын завд
нууж байхад тайчууд бархиран єгvvлрvvн: "Тэмvжин ахаа гаргаж єг. Бусад чинь
хэрэггvй" гэхийг сонсоод Тэмvжинийг сэм оргуулан ойд дутаалгав. Yvнийг
тайчууд мэдээд нэхэн хєєхєд Тэмvжин, Тэргvvн єндрийн шугуйд шургаж орвол
тайчууд нэвтрэн орж чадсангvй хvрээлэн сахив.
80. Тэмvжин, шугуй дотор гурав хонож одоо харъя гэж морио хєтєлж явахад
мориноос эмээл нь мултран унав. Эргэж vзвэл эмээлийн олом хємєлдрєг хэвээр
байтал мултарсан ажээ. "Олом мултарч болох гэвч, хємєлдрєг яахин мултарна.
Тэнгэр ятгаж байгаа болов уу?" гэж бас гурав хоног хvлээв. Дахин гарахаар явахад
шугуйгаас гарах замыг гэрийн чинээ цагаан чулуу бєглєн хэвтэж байна. "Тэнгэр
ятгаж байгаа болов уу?" гэж буцаж бас гурав хонов. Бvгд ес хоног хоолгvй байж
"Энэ мэт нэргvй vхэхээр гаръя" гээд зам бєглєн унасан гэрийн чинээ цагаан чулууг
тойрон гарахад саад болох модыг сумч (сум хийдэг) хутгаараа огтлоод морио
хєтєлж гармагц тайчууд угтан барьж авав.
81. Тэмvжинийг Таргудай-Хирилтуг барьж, улсдаа аваачаад засаглан шийтгэж айл
бvрд нэжээд хонуулж хэсvvлэн явна. Зуны тэргvvн сарын арван зургааны улаан
тэргэл єдєр тайчууд Ононы эрэг дээр хуримлаж, нар шингэхэд тарав. Тэр хуримын
vед Тэмvжинийг нэгэн хялбар дорой хєвvvн авчран сахиулж билээ. Хуримын ардыг
тармагц, тэр хялбар хєвvvний толгойг бугуй (дєнгє)-гаар нэгэн удаа дэлдээд
(цохиод) гvйж Ононы шугуй дотор хэвтвэл vзэгдэх болов уу гэж усны хариг
(урсгалын хажуу дахь тогтмол ус)-т ороод гэдрэг хэвтэж дєнгєє ус уруу урсган
нvvрээ ил гаргаж хэвтэв.


82. "Баригдсан хvнийг алдав" гэж тvvнийг сахиж байсан хvн их дуугаар
хашхирахад тарсан тайчууд цуглан ирж, єдєр мэт саруул шєнє Ононы шугуйг
нэгжин бэдрэв. Усны харигт хэвтэж байгаа Тэмvжинтэй сvлдvсний Сорхон-шар яг
тохиолдон vзэж єгvvлрvvн: [усанд чилмий (ором)-гvй, огторгуйд мєргvй тул чиний
ингэж хэвтэх зєв байна. А.то] "Чи ийм аргатай бєгєєд нvдэндээ галтай, нvvртээ
гэрэлтэй хvн тул тайчууд ийнхvv атаархах ажээ. Чи ингээд хэвтэж бай. Би чамайг
зааж єгєхгvй" гээд єнгєрєн одов. Цааш хэрхэн эрэхийг тайчууд нар зєвлєхєд,
Сорхон-шар єгvvлрvvн: "Хvн бvр явсан мєрєєр гэдрэг явж, орчны газрыг дахин
шалгаж vзье" гэвэл цєм "За" гэж зєвшєєрч, хvн бvр явсан мєрєєрєє явж эрэв. Бас
Сорхон-шар, Тэмvжинийг дайрч "Ах дvv тайчvvд нар, ам шvдээ билvvдэж айсуй
явна. Чи хатуужин хэвтэж бай" гээд єнгєрч одов.
83. Тайчууд нар эрж олсонгvй тул дахин явж эрэхийг зєвлєлдєхєд Сорхон-шар
єгvvлрvvн: "Тайчууд, [ноёд А.то] хєвvvд бид, гэгээн цагаан єдєр бvхэл хvнийг
алдаад, одоо харанхуй шєнє хэрхэн олох билээ. Хvн бvр явсан мєрєєрєє дахин
нэгэн удаа эрж тараад маргааш цуглаж эрье. Тэр дєнгєтэй хvн хаана холдох вэ"
гэвэл бvгдээр "За" гэлдэж буцаж эрэхээр явав.
Сорхон-шар бас Тэмvжинд ирээд єгvvлрvvн: "Одоо нэгэн удаа эрж тараад маргааш
эрэхээр болов. Биднийг тармагц эх ба дvv нарын зvг яв. Хэрэв хvн тохиолдвол
намайг vзэв гэж бvv хэл" гээд явчив.
84. Тэднийг тармагц, тэмvжин дотроо сэтгэрvvн: "Саяын хэдэн єдєр айл хэсэж
хоноход Сорхон-шарын гэрт хоновол тvvний хєвvvн Чимбай Чулуун хоёр намайг
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
   Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь   Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
Монгол орон Манжийн дарангуйлалд орсон ньП. Эрдэнэсайхан
 
Монголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуй
Монголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуйМонголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуй
Монголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуйП. Эрдэнэсайхан
 
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгgbd01
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралtungalag
 
гол өгүүлэл
гол өгүүлэлгол өгүүлэл
гол өгүүлэлBatsuren Boji
 
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньМонголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньП. Эрдэнэсайхан
 
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлМанжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлП. Эрдэнэсайхан
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралBaterdene Tserendash
 
хятан
хятанхятан
хятанtungalag
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан ньAriuntulga Byambadorj
 

Was ist angesagt? (20)

Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
   Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь   Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
 
Mongolchuudiin turiin ulamjlal
Mongolchuudiin turiin ulamjlalMongolchuudiin turiin ulamjlal
Mongolchuudiin turiin ulamjlal
 
Монголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуй
Монголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуйМонголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуй
Монголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуй
 
Mongoliin ertnii ulsuud
Mongoliin ertnii ulsuudMongoliin ertnii ulsuud
Mongoliin ertnii ulsuud
 
Mongoliin ertnii ulsuud
Mongoliin ertnii ulsuudMongoliin ertnii ulsuud
Mongoliin ertnii ulsuud
 
Mongolchuudiin ugsaa garval
Mongolchuudiin ugsaa garvalMongolchuudiin ugsaa garval
Mongolchuudiin ugsaa garval
 
History
HistoryHistory
History
 
Chingiss khaani baildan daguulal
Chingiss khaani baildan daguulalChingiss khaani baildan daguulal
Chingiss khaani baildan daguulal
 
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
 
2 Монголын анхны төрт улс Хүннү
2 Монголын анхны төрт улс Хүннү 2 Монголын анхны төрт улс Хүннү
2 Монголын анхны төрт улс Хүннү
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутрал
 
а.амар.монголын түүх
а.амар.монголын түүха.амар.монголын түүх
а.амар.монголын түүх
 
гол өгүүлэл
гол өгүүлэлгол өгүүлэл
гол өгүүлэл
 
хаад
хаадхаад
хаад
 
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньМонголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
 
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлМанжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутрал
 
Mongol
MongolMongol
Mongol
 
хятан
хятанхятан
хятан
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь
 

Ähnlich wie ìîíãîëûí íóóö òîâ÷îî

монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэДэлгэрмаа Нн
 
хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’sainaa88
 
Б.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанБ.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанZaya Battulga
 
зөвлөгөө 2
зөвлөгөө 2зөвлөгөө 2
зөвлөгөө 2onhonoo
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайtolya_08
 
8р анги уран зохиол хишгээ
8р анги уран зохиол хишгээ8р анги уран зохиол хишгээ
8р анги уран зохиол хишгээhishgee79
 
Mongol ulsiin tvvh v 2003
Mongol ulsiin tvvh v 2003Mongol ulsiin tvvh v 2003
Mongol ulsiin tvvh v 2003Saraa Hurlee
 
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжилgbd01
 
chingisiin uureg
chingisiin uuregchingisiin uureg
chingisiin uuregtolya_08
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчооnayna-1
 
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.tolya_08
 
Монголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаанМонголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаанNational University Of Mongolia
 
монгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирмонгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирSubd85
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлалOyuhai1127
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалтboldmaa
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийхСэтгэмж Цогцолбор Сургууль
 

Ähnlich wie ìîíãîëûí íóóö òîâ÷îî (20)

хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
 
хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’
 
Б.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанБ.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатан
 
зөвлөгөө 2
зөвлөгөө 2зөвлөгөө 2
зөвлөгөө 2
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
 
8р анги уран зохиол хишгээ
8р анги уран зохиол хишгээ8р анги уран зохиол хишгээ
8р анги уран зохиол хишгээ
 
Mongol ulsiin tvvh v 2003
Mongol ulsiin tvvh v 2003Mongol ulsiin tvvh v 2003
Mongol ulsiin tvvh v 2003
 
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
 
chingisiin uureg
chingisiin uuregchingisiin uureg
chingisiin uureg
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчоо
 
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
 
Монголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаанМонголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаан
 
монгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирмонгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учир
 
LeHS12
LeHS12LeHS12
LeHS12
 
Heregtei medee
Heregtei medeeHeregtei medee
Heregtei medee
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалт
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
 
улаанбаатар хотын хөшөө
улаанбаатар хотын хөшөөулаанбаатар хотын хөшөө
улаанбаатар хотын хөшөө
 

ìîíãîëûí íóóö òîâ÷îî

  • 1. Монголын нууц товчоо Гарчиг 1. УДИРТГАЛ 2. ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ 3. ЧИНГИСИЙН ИДЭР НАС 4. МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ 5. ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ 6. ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ 7. ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ 8. ВАН ХАН СЄНЄСЄН НЬ 9. ХYЧYЛYГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ 10. ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ 11. УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ 12. ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ 13. АРВАН ХОЁРДУГААР БYЛЭГ Судлаачид номын тухай • Х.Пэрлээ, Нууц товчоонд гардаг газар усны зарим нэрийг хайж олсон нь : Улаанбаатар. 1958.; • Х.Пэрлээ, Монголын тvvхэн нутгийн зарим уул усыг сурвалжилсан нь. БНМАУ-ын ШУА-ийн мэдээ. № 3, 1962 Д. Майдар, Т. Майдар. Каменная колонна Ид Аваргын балгас. Монголын эртний тvvх соёлын зарим асуудал . Улаанбаатар. 1972, х.151-156 УДИРТГАЛ Хvн тєрєлхтний соёл нь бичиг, зохиолтой гvн холбогдолтой. Аливаа vндэстний аж ахуй ба соёлын хєгжилт нь ургамал мэт єсєж ирэхэд тvvний ишийн хумьсан товч дэлгэж, уран зохиолын цэцгийг нээнэ. Їндэстэн бvрд ийм уран зохиолын анхны цэцэг, дурсгалт бичиг байна. Орост Х зууны vед зохиогдсон "Игорын Хорооны vг" гэдэг сайхан зохиол бий. Гvржид XII зууны vед Шота Руставелийн зохиосон "Барсан хэвнэгт баатар" гэдэг шvлэглэсэн зохиол бий. Францад "Роландын дуулал" гэдэг их Карл хааны байлдааны тvvхийг авч бичсэн зохиол бий. Грект "Илиада, Одиссей" гэдэг хэдэн мянган жилийн урьд зохиогдсон сайхан vлгэр бий. Тэрчлэн манай монгол vндэстний анхны тvvхт дурсгалын зохиол бол Монголын нууц товчоо гэдэг зохиол мєн. Нууц товчоог олон vндэстний эртний уран зохиолын нэрт дурсгалын бичгvvдтэй зэрэгцvvлэн тавьж жишээлэн хэлэлцэж болно. Тэр эрт холын цагт монголын ард тvмний дотор уран vгийг холбож, тvvхт их явдлыг найруулан бичих цэцэн билэгтэй, гэгээн боловсролтой хvмvvс байсан байна. Нууц
  • 2. товчоог зохиосон хvний нэр байхгvй бєгєєд нууц товчооны дэвтрийн тоо хуваарь тодорхойгvй. 15 буюу 12 дэвтэр болж хуваарилагдах боловч 1908 онд хятадын нэг эрдэмтэн Ей Дэ-хуй оршил бичиж гаргасан Юань улсын vеийн дармал Нууц товчооны эхэд 12 дэвтэр байна. Энэ нь чухам vнэн хуваарь нь мєн болоод тэргvvн арван дэвтэр нь урьд зохиогдсон ба дараа нэмсэн нь хоёр дэвтэр болно. Энэ нэмэлт хоёр дэвтэрт Єгэдэй хааны vеийн явдлыг бичсэн ба нєгєє уул зохиол арван дэвтэрт Монголын анхны гарлаас аваад Чингис хааны эцэс хvртэл болсон явдлуудыг тоочжээ. Бvлгvvдийг жагсаавал: • Тэмvжиний уг гарал ба бага насны vе • Чингисийн идэр нас • Мэргэдийг сєнєєсєн ба Тэмvжиний Чингис хаан цол єргємжлєгдсєн нь • Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь • Татаарыг сєнєєсєн ба Ван хантай эвдэрсэн нь • Хэрэйд улсын мєхсєн нь • Ван хан сєнєсєн нь • Хvчvлvгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь • Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь • Уйгур ба ойн иргэдийг эзэлсэн нь • Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь • Чингисийн нас барсан ба Єгєдэйн хаан болсон нь Эдгээр тоочсон бvлгээс vзвэл Чингисийн vеийн зєвхєн тvvх мэт боловч vнэндээ тийм биш, ардын аман vлгэрийн дээр vндэслэсэн бєгєєд тэр цагийн ардын дуу, цэцэг vг, шvлэглэлийг єргєнєєр гаргажээ. Бvлэг бvрд хорь гучин шvлэг байна. Хvний яриа ба хэлvvлсэн vгс их тєлєв шvлэг байна. Энэ зохиолд эртний монголын хэлний аялгуу ба vг холбох найруулах хийгээд шvлэглэсэн ба vргэлжилсэн зохиолын жишээ бvрэн гарчээ. Нууц товчоо бол XIII зууны vед Монголын их улс мандах цагт Монгол орны дотор болсон явдлуудыг чухам vнэнээр гаргаж бичсэн учраас тvvхийн хосгvй баримт бичиг болжээ. Энэ зохиолд Монголын дотор болсон явдлыг дэлгэрэнгvй гаргах бєгєєд Монголын цэрэг гадагш довтолж байлдсан тухай тєдий л дэлгэрэнгvй гарахгvй. Гэвч Монголын цэрэг баруун зvг довтолж байлдсан явдлыг тэр цагийн Иран улсын их сайд эрдэмтэн Рашид Эддиний зохиосон Монголын тvvх нєхєж єгнє. Рашид Эддин, энэ тvvхийг ХIV зууны vед, монгол сайд Болод чансан ба бусад хэдэн монгол хvнтэй хамтарч, Ираны монгол хааны номын санд байсан олон монгол номыг хэрэглэж байгаад зохиосон байна. Мєн Монгол, Хятадын холбогдолтой тvvхт явдлууд Нууц товчооны дотор товч гарах боловч энэ тухай Хятадын тvvхч нар их л дэлгэрэнгvйгээр бичсэн тул нєхєгдєж ирнэ. Юань улсын мєхсєний дараа Хятадын Мин улсын vед Монголын тvvх, Юань ши гэдэг их судрыг зохиосон ба єєр ч олон зvйлийн Монголын тvvхийн бичиг хятад хэл дээр бий. Нууц товчоог монгол хvн, монгол нутагт зохиосон тул гадаадын тvvхч нарын зохиолоос онц ялгавартай, чухал холбогдолтой болно. Нууц товчоо гэдэг зохиолын тухай Оросын эрдэмтэн Владимирцов "Монголын нийгмийн байгуулал" гэдэг
  • 3. номын 6 дугаар нvvрт бичсэн нь: "Дундад зууны vед нэг ч vндэстэн, Монголын адилаар тvvхч нарын анхаарлыг татсангvй гэж хэлж болох бол бас Нууц товчооны адилаар жинхэнэ амьдралыг тодорхой дvрслэн vзvvлсэн дурсгалт бичгийг нэг ч нvvдэлчин vндэстэн vлдээсэнгvй гэдгийг тэмдэглэвэл зохино" гэжээ. Энэ зохиол бол Монголын тvvхийн хосгvй баримт болохоос гадна монгол ардын оюуны чадварыг гэрчилсэн гайхамшигт уран зохиол мєн. Нууц товчоог XIII зууны vед зохиогдсон ганц яруу зохиол гэж vзэж болохгvй. Жишээлж хэлбэл, халцгай цєлд ганц єндєр нарс ургадаггvй, єндєр нарс их ойн дунд, єндєр нам олон нарсны зэргэлдээ ургадаг биш vv. Тэрчлэн єндєр сайхан нарс мэт сvндэрлэсэн Нууц товчоо гэдэг зохиол бол тэр урьд цагт байсан яруу сайхан олон зохиолын нэг нь мєн гэж бодож болно. Бусад олон зохиол нь яасан бэ гэж асуувал гээгдэж, цагийн урсгалд элэгдэж сvйджээ гэж хариулж болно. Манай нvvдэлчин монголчуудад юм хадгалах тохитой байсан сав байхгvй ба олон удаа дайн байлдааны хєлд орж байсан учраас ном бичгээ хялбархан vрэгдvvлдэг байжээ. Хэдийгээр монголын ард тvмний тvvхт цагийн дотор бvтээсэн уран бvтээлийн vнэт зvйлийн vлэмж хэсэг нь харамсалтайгаар vрэгдсэн боловч хуучин vеэс Нууц товчоо, Гэсэр, Жангар гэдэг гурван сайхан зохиол соёлын єв болж vлдсэн байна. Нууц товчоо ба Жангар, Гэсэр гурвыг монголын хуучин зохиолын гурван оргил гэвэл зохино. Эдгээрт монголчуудын аж амьдрал ба сэтгэл хvсэл бvрэн илрэн гарчээ. Баруун Монголд боловсорсон Жангарын тууж гэдэг арван хэдэн бvлэг vлгэрт ардын жаргалант аж амдралыг хvсэх санал тодорхой гарчээ. Гэсэрийн туужид дарлагч анги ноёд лам нарыг эсэргvvцэх ардын санал илэрхий vзэгдэв. Монголын Нууц товчоонд хоорондоо ямагт тэмцэлдэгч тєрлийн ба феодалын бутархай жижиг аймгуудыг эсэргvvцэж тєвлєн нэгдсэн улс байгуулах хvсэл тодорчээ. Тєрєл овгийн байгуулалтаас феодалын нийгэмд шилжих ба жижиг бутархай феодалын ёсноос тєвлєсєн улс болох явдал нь тvvхийн шатын талаар нэг алхам урагш дэвшсэн хэрэг мєн. Нууц товчоонд Чингисийн тєвлєрсєн улсыг байгуулж, монгол vндэстнийг нэгтгэн захирсан явдлыг сайшаан магтахаас гадна, Чингисийн догшин бурангуй талыг бас нуусангvй. Чухам тэр цагийн олны байдлыг нvдний ємнє ил харах мэт тодорхойгоор бичсэн байна. Тэр цагийн Монгол оронд нэгдсэн улс байсангvй, олон жижиг язгууртан ноёд хэсэг хэсэг аймаг, отгийг тэргvvлээд хоорондоо ямагт хямралдан тэмцэлдэнэ. Харилцан алалцах дээрэмдэлцэх явдал ерийн заншил болсон байжээ. Нууц товчооны дотор тэр цагийн Монголын байдлыг бичсэн нь: "Одтой тэнгэр орчиж Олон улс байлдаж Орондоо унтах завгvй Олзлон булаалдаж байв. Хєрст дэлхий хєрвєж Хєвчин улс хямралдаж
  • 4. Хєнжилдєє унтах завгvй Хєнєєлдєн тэмцэж байв" гэжээ. (Нууц товчооны 254 дvгээр зvйл) Ийм эв найргvй, шуудайд хийсэн олон эвэр мэт чиг чигээрээ толгойгоо мэдэж тэмцсэн Монголын олон овог аймгийг нэгтгэж нэг улс гэр болгож бvтээсэн боломжтой явдлыг Нууц товчооны дотор магтаж бичнэ. Дараа нь Чингис хаан тэргvvтэй Монголын язгууртан гадагш єнгєлзєж, зэргэлдээ суугаа тэр цагийн соёлжсон улсуудыг сvйтгэсэн хэрцгий явдлыг єгvvлжээ. Чингис хаан ба тvvний єрлєгvvдийн хэрцгий тvрэмгий байдлыг Нууц товчоонд бичсэн нь: "Ширмэн тємєр магнайтай Шивээ хурц хэлтэй Ган тємєр зvрхтэй Гадас цvvцэн хошуутай Галзуу дєрвєн нохой Тvмэн амьтныг хядахаар Тємєр гинжээс мултарч Шууд барьж идэхээр Шунахай шvлсээ Савируулж айсуй, Шvvдрээр унд хийж Шvлсээр хоол хийж Салхиар унаа хийж Саадгаар нєхєр хийж явдаг Зэв, Хубилай тэргvvтэй Зэлмэ, Сvбэдэй дараатай Тэр дєрвєн ноход Тэмvvлэн хvрч ирэв" гэжээ. Энэ Нууц товчоо гэдэг зохиол бол тэр цагийн Монголын сайн саармаг хоёр талыг хэтэрхий сайшаан магтахгvй, хэтэрхий далдлан нуухгvй чухам vнэнээр нь уран сайхан хэлээр бичсэн эрхэм єв зохиол юм. Шинэ Монголын хувьсгалт соёлыг байгуулахад монгол ардын хэдэн зуун жилд туурвисан єв соёлыг эзэмшихгvй бол бvтэхгvй. Ардын єв соёлын боломжтой талыг ашиглан авч хэрэглэх нь одоогийн бидний чухал vvргийн нэг мєн. Одоо монгол ард олны урьдын бvтээсэн, байгуулсан гавьяа зvтгэлийг бvрэн шинжлэн vзэж, монгол ардын утга зохиолыг хєгжvvлэхийн тулд шилдэг зохиолыг ашиглан хэрэглэх зорилгыг тавих vvнд, юуны ємнє Монгол ардын тvvх зохиолын дурсгалт бичиг Нууц товчоог анхааран vзнэ. Энэ зохиолын хуучин монгол vсгээр бичигдсэн эх одоо хvртэл олдоогvй. Гагцхvv хятад vсгээр монгол хэл дээр бичигдсэн эх, хятад газраас олджээ. Анх хятад vсгээр бичигдсэн буюу уйгар монгол vсгээр бичигдсэн алин болох нь тодорхойгvй. XIII зууны vед монголчууд хятад vсгийг хэрэглэж байсан мэдээ байх тул энэ зохиолыг
  • 5. шууд хятад vсгээр монгол хэл дээр зохиосон байж болох ба эсвэл анх уйгар монгол vсгээр бичигдээд хожим хятад vсгээр сийрvvлж бичсэн нь олдсон ба харин монгол vсгээр зохиогдсон анхны эх нь алдагдсан байж болно. Юу ч болтугай уул монгол эх мєн гэж лав баримталмаар бичиг байхгvй тул хятад vсгийн эхийг гол болговол зохино. Нууц товчоотой холбогдол бvхий хоёр ном монгол хэл дээр урьд хэвлэгджээ. Нэг нь Чингисийн Цэдэг гэдэг ном, нєгєє нь Алтан товч гэдэг ном юм. Чингисийн Цэдэгийг тус Хvрээлэнгээс сvйтгэлийг гаргаж Бэйжингийн монгол хэвлэлээр 1925 онд хэвлvvлсэн ба нєгєє Алтан товчийг 1937 онд Улаанбаатар хотноо хоёр дэвтэр болгон хэвлэжээ. Чингисийн Цэдэгт Нууц товчооноос авсан бага сага зvйлvvд бий ба нєгєє Алтан товч нь бараг Нууц товчооны хуулбар билээ. Дунд ба эцсээс баахан орхигдуулжээ. Энэ Алтан товчийг урьд Судар бичгийн хvрээлэнгийн дарга байсан Жамъян гуай, хуучин Сан бэйсийн хошууны юншиебv овгийн нэг тайжаас олж иржээ. Нууц товчоо 282 зvйл болохоос энэ Алтан товчид 233 зvйл нь байна. Гагцхvv энэ хэвлэгдсэн Алтан товчид vг vсгийг буруугаар ойлгож єєрчилсєн ба хуулахад ташаарсан зvйл нэлээд байна. Бас Шар тууж, Алтан товч, Эрдэнийн эрих зэргийн нэртэй монгол тvvхvvдэд Нууц товчооноос авсан бололтой хэсэг хэсэг зvйлvvд байх боловч тэр бvрийг энд тоочихгvй. Гагцхvv vvнийг баримт болгож хянавал, Монголын хуучин тvvхч, зохиолч нарын гарт Нууц товчооны уйгур монгол vсгээр бичсэн эх байсан бололтой гэж хэлж болно. "Их Юань улсын Чингис тайзу хааны улс аймгийг авсан цэргийн товчооны он жил, сар єдрийн бидvvн хураангуйн ойлбор тэмдэглэлийн дэвтэр" гэдэг нэртэй юм 1945 онд Євєр Монголоос олдов. Тvvний дотор Монголын тvvхийн арван гурван тулгар бичгийг тэмдэглэсэн нь: "1. Тvвдээс орчуулж авсан Чадагчийн эрхт цадиг. 2. Чадагчийн цадиг 3. Залуусын хурим 4. Хєх судар 5. Чингисийн шастир 6. Юаны тєв их судар 7. Язгуурын тvvх 8. Алтан vрстний товч 9. Да Юаны Чин Си бичиг 10. Саган сэцний сэтгэлийн цэнгэл 11. Алтан урагтны дєт тvvх 12. Богд Чингисийн сул тууж 13. Ган му судар Энэ 13 болно" гэжээ. Їvний дотор дурдсан Хєх судар, Чингисийн шастир, Язгуурын тvvх, Алтан vрстний товч, Алтан урагтны дєт тvvх, Богд Чингисийн сул тууж зэрэг ном Нууц товчоотой холбогдолтой байж мэднэ.
  • 6. Нууц товчооны хятад vсгийн эх Европт мэдэгдсээр нэг зуу шахам жил болов. Оросын эрдэмтэн Кафаров, Бэйжинд суух цагт хятад хэл бичигт сайтар суралцаж, хятад олон судраас чухлы нь сонирхон vзэж судалсаар, Монголын нууц тvvх гэдгийг Манжийн Богд хааны номын сангаас нэг танил эрдэмтнээр сэмхэн авахуулан, зєвхєн хятад орчуулгаас орос хэлэн дээр дам орчуулаад 1866 онд нийтэлснээс хойш олон газрын эрдэмтний vзэх судлах замыг нээсэн ба дараа нь монгол vгийг орос vсгээр сийрvvлэн бичиж монгол vг тус бvрийн дор орос орчуулгыг хятадаас авч хадаад шинжилгээний хамт нийтлэхээр завдан байтал далайн аянд vхсэн билээ. Тvvний туурвисан дэвтэр нь Зєвлєлт Улсын Шинжлэх Ухааны Академийн харъяа Дорно дахиныг шинжлэх газарт бичмэл зvйлийн санд хадгалагдан байгаа бєгєєд найрамдлын дотор фото татуулж, манай Шинжлэх ухааны Хvрээлэнд ирvvлсэн нь одоогийн бидний орчуулах ажилд тулгуур болж их тус болов. Энэ Кафаров бол єєрєє хятадач болохоос биш, монголч биш тул єєрийн vvсгэн явуулж байсан орчуулга ба хятад эхийн бодитыг нь єєрийн танил залуу монголч Позднеевт єгсєн байжээ. Позднеев нь шvvмжлэлийг 1883 онд тусгаар бяцхан дэвтрээр зарласан ба дараа нь 1897 оны хэрд Монголын утга зохиолын тvvх гэж нэрийдэж нэг дэвтэр гаргахдаа хавсралт болгож, Нууц товчооны эхний 96 зvйлийг чулуун бараар орос монгол vсгээр бичиж нийтэлсэн байна. Бас энэ зохиолыг судлах явдалд нэг онц амжилт гарсан нь Зєвлєлт улсын эрдэмтэн Козин, уул зохиолыг арван таван жил шинжлэн судалсаар 1941 онд Нууц товчооны эх ба орос хэл дээр хєрвvvлсэн орчуулгыг судлалын хамт нэг дэвтэр болгож хэвлэсэн байна. Нууц товчооны эхний гурван бvлгийг орчуулсны хойно бид, Козины хэвлvvлсэн Нууц товчооны эх орчуулга нэг дэвтрийг олж аваад уг зохиолыг орчуулахад иш баримт болгож хэрэглэв. Франц улсын нэр єндєр болсон хятадач Пелльо 1913 оноос эхлэн энэ тvvхийг шинжлэн, сонирхолтой сэдвvvдийг хэсэг хэсгээр нийтэлсээр сvvлийн vест бусад холбогдох бичгvvдтэй чацуулан vзэж гvн боловсруулан, зургаан бvлгийн орчуулгыг бvрэн эхийн хамтаар нэгэнт нийтэлсэн байна. Германы Хэниш гэдэг хятадач, мєн тvvхийг шинжилгээ vйлдэж, хэдэн зvйлийг 1931 онд нийтэлсэн ба Хятадын эрдэмтэн Ей Дэ-хуйн 1908 онд хэвлvvлсэн ганцхан эхийг баримталж латин vсгээр сийрvvлэн бичиж, мєн тvvхэнд орсон vгний толийн хамтаар хэвлэн нийтэлжээ. Дундуд улсад бол харин ч манай сонирхон бvхий тvvхийг их эрт бєгєєд Юань улсын мєхсєний дараа, Мин улсын Хун v хааны vед олж, 1382 онд хятад хэлэн дээр Жан Юан-зи, Маш-их хоёр орчуулсан гэж Кафаров, хятад тvvхээс иш татаж мэдээлнэ. Нууц товчоог дэлхий дахины эрдэмтэн ба ялангуяа Зєвлєлт улсын эрдэмтэн нар их хvчин гаргаж судлан шинжилж, орчуулан хэвлvvлж байгаа vvнд, манай Монгол газар олны уншихад зориулж хэвлэсэн нь одоо хvртэл vгvй. Тэр ч байтугай, монгол vсгээр буулгаж бичсэн олигтой эх байхгvй. Гагцхvv байгаа нь Цэнд гvнгийн орчуулсан эх, Шинжлэх ухааны
  • 7. Хvрээлэнд хадгалагдаж байна. Автономитын vед гvн Цэнд, Хятадын эрдэмтэн Ей Дэ-хуйн хэвлvvлсэн эхийг баримталж монгол vсгээр сийрvvлэн бичсэн ба монгол хэл дээр орчуулсан ажээ. Цэнд гvнгийн сийрvvлэг орчуулга хоёр алин ч зєвхєн сонирхон vзэгчдийн туурвил тєдий боловч одоо хэр ондоо монгол vсгээр бичсэн эх байхгvй тул тvvнийг хянаж vзээд хэвлэе гэж шийдвэрлэсэн. Гэтэл уул сийрvvлэг нь Зєвлєлт Улсын Академид бий ба нєгєє орчуулга нь бидний гарт байвч нягт бус бєгєєд маш товч байна. Нууц товчоонд хэдэн зуун шvлэг байх атал энэ орчуулгад нэг ч шvлэг байхгvй, уг шvлгийн заримыг vргэлжилсэн зохиол болгосон ба ихэнхийг зvгээр орхижээ. Одоо цагт эрдэмтэн Кафаров, Хэниш, Козин нарын судлал ба сийрvvлгийг бид гартаа барьж байгаад Цэнд гvнгийн хагас ба нягт биш орчуулгыг хэвлэхэд сэтгэл тvвдэхгvй тул бид, монгол vсгээр сийрvvлэг ба орчуулгыг хийхээр шийдсэн билээ. Нууц товчоог хуучин монгол хэлнээс одоогийн монгол хэлээр орчуулан бичихэд хэрэглэсэн бичгvvдийг тоочвол: • Козины хэвлvvлсэн Нууц товчооны эх ба орос хэлэнд орчуулсан дэвтэр: С.А.Козин, Сокровенное сказание, том 1, 1941. • Лувсанданзангийн зохиосон бичмэл Алтан товч. • Кафаровын хийсэн Нууц товчооны сийрvvлэг ба хадмал орчуулга (фото зураг). • Мєн Кафаровын, хятад хэлнээс орос хэлэнд орчуулсан бичиг: Архимандрит Палладий (Кафаров), Старинное Монгольское сказание о Чингис хане. • Хэнишийн 1935-1939 онд хэвлvvлсэн Нууц товчооны сийрvvлэг ба толь. • Рашид Эддиний зохиосон Монголын тvvх: Березиний орос хэлэн дээр орчуулсан дэвтэр • Хятад хэлнээс монгол хэлэн дээр Баргын Цэнд гvнгийн орчуулсан Нууц товчооны эх бичмэл хоёр дэвтэр. • Чингисийн Цэдэг, Алтан товч, Монголын олон зvйлийн тvvх, толь бичиг, Позднеевын Нууц товчооны хагас сийрvvлэг, Алтан-Очирын Нууц товчооны сийрvvлэг, Хэнишийн Нууц товчооны хагас орчуулга, Владимирцовын зохиосон "Монголын нийгмийн байгуулалт" зэрэг олон номыг харшуулан хэрэглэжээ. Эдгээр номыг гол баримт болгож, Нууц товчооны хялбар ойлгогдохгvй vг бvрд тайлбар зvvж, хуучин монгол хэлээр нь хуучин монгол vсгээр сийрvvлэн бичээд, дараа нь мєн сийрvvлгээ баримталж, одоогийн монгол хvнд ойлгогдохгvй болсон vг єгvvлбэрийг ойлгомжтой vг єгvvлбэрээр сольж найруулан, одоогийн монгол бичгийн хэлбээр орчуулан бичив. Долоон зуун жилийн урьдах монгол хэл бол одоогийн монгол хэлнээс нэлээд єєр тул хуучин хэлээр хэвлэвэл цєєн тєдий сэхээтэн хvн vзэхээс биш, олон нийтэд ойлгогдохгvй болно. Ийм тул сэхээтэнд
  • 8. зориулан Нууц товчооны жинхэнэ эхийг хэвлэхийн урьд монголын олон сонирхон уншигчдад танилцуулах зорилгыг тавьж утгыг алдахгvй, зохиолын хэл найруулгын онцгой шинжийг гээгдvvлэхгvйг гол болгож бичсэн энэ орчуулгыг урьдаар хэвлэв. Долоон зуун жилийн урьд энэ зохиол анх зохиогдох vедээ уншигчдад аль зэрэг уран сайхан сонирхолтой байсан бол мєн одоо цагт монголын уншигчдад тэр зэрэг уран сонирхолтой болгож vзэхийг чармайсан билээ. Орчулагч миний бие, монгол ардын аман зохиолоор хvмvvжиж, аман зохиолыг дууриан шvлэг бичиж оролддог тул Нууц товчоог орчуулах ба ялангуяа тvvний шvлгийг орчуулахад vнэн зvрхнээс сэтгэл хєдєлж, чухам тохиромжтой сайхан vvрэг гэж оролдож гvйцэтгэв. Монгол хэлнээс монгол хэлэнд орчуулах гэдэг vг баахан хачин санагдаж мэднэ. Гэвч бидний бvтээсэн ажил нь чухам орчуулгын чанартай байсан. Жишээлбэл, уг зохиолын 156 дугаар зvйлд єгvvлсэн нь: "Мєнхv дайсу сэтхижv оорчаг болжу ябужуу, эдоэ яу хvрvрэ ирэжvv. Ину мэтvси чиунтур vлибэ. Яа Яусаарамуй. Нидуну эчинэ хэдхvн гэв. Тєдvйхv мохориулба. Їvнийг орчуулбал: "Хорт сэтгэл агуулж ганцаар тэнэсээр энд юунд ирэв? Тэр мэт этгээдийг хэдийнээ тэнхлэгт чацуулж хядсан биш vv. Юунаас буцна. Нvднээс далд болго гэсэнд тvvнийг даруй алав". Гадаадын эрдэмтний судлал тайлбар орчуулгыг гол болгосон боловч зарим зvйлийг нягтлан vзэж нэлээд vг єгvvлбэрийн тайлбар утгыг єєрсдийн vзэмжээр бичсэн билээ. Жишээлбэл: Уг эхийн 79 дvгээр зvйлд ийм vгс бий: "Тэдvй атала, тайчуд-ун Таргудай-Хирилтуг тургауд-иян удуритчу, "Хоругад гоожижуу, шилvгэд шибэрижvv!" хээн ирээжvv". Їvний дотроос Хирилтугийн хэлсэн vгийг эрдэмтэн нар янз бvрээр тайлбарлан хэлнэ. Лувсанданзангийн Алтан товчийн дотор энэ vгийг "хулхад, хучичи, шилvгэн шибэрчихv ирэжvхvй" гэж бичжээ. Эдгээр хулхад хучичи, шилvгэн шибэрчихv гэдэг vгсийг Хирилтугийн хамт ирсэн дєрвєн хvний нэр буюу Хирилтугийн ирсэн газрын нэр мэт болгосон нь даруй ташаарсан хэрэг болно. Уг утга нь Тайчууд нар Тэмvжин ба Єэлvн эхийг хаяж нvvснээс хойш хэдэн он єнгєрч, Тэмvжин нар нэлээд тэнхэрсэн тул гэдрэг довтлохоор ирэхдээ хэлсэн vг билээ. Иймийн тул Тэмvжин нарыг хэнхрэв гэсэн утгатай vг байх хэрэгтэй. Їvнийг Цэнд гvнгийн орчуулсан нь: "Тvvнээс тайчуудын Хирилтуг нар vгvvлэлдрvvн, уул орхисон Тэмvжиний эх хєвvvд эдvгээ нисэх шувууны дэгдээхий мэт жигvvр єд єсжээ. Гєрєєсний зулзага мэт шvд, хумс ургажээ хэмээн нєхдєє авч иржээ". Кафаровын орчуулга мєн ийм байх тул хятад орчуулга дээр лав ийм утгатай байсан бизээ. Бид дээрх орчуулгуудыг алиныг ч зєвшєєрєхгvй орхиж, єєрсдийн саналаар орчуулсан нь: "Чингэж байтал, тайчуудын Таргудай-Хирилтуг шадар нєхдєє дагуулж "Хурганы vс гуужив. Тєлєгний бие тєлжив хэмээн довтлоор ирэв: "Їс", "Бие" гэдэг vгийг нэмэлт тайлбар болгож оруулсан ба хуругад, шилvгэд гэдэг vгийг хургууд, тєлгvvд гэсэн vг гэж санана. Шилvгэ гэж одоогийн зарим нутгийн ярианы хэлэнд хоёр настай хонийг хэлнэ. Бас 105 дугаар зvйл дэх Тэмvжиний Жамухад хэлvvлсэн vгийг уг эх ба Цэнд
  • 9. гvнгийн орчуулгыг бидний орчуулгын хамт жагсаавал: Уг эхэд байгаа нь: "Гурван мэргэд-тэ ирэжv Єрє-бэн hєгтєрхv болдагдаа би. Єнэр нигэн тан бусуд-у бида? Єсvл-иен хэр єсvхvн? Эбvр-иен hэндvлдээ би. hэлигэнv уруг бусуд-у бида? hачи-иян хэр hачилахун бида? Цэнд гvнгийн орчуулсан нь: "Эм хvvхдээ Мэргидэд булаагдсан учрыг хэлж бид уулаас нэг угсааны хvн, энэ зэрэг єшєє хорыг яахин хариулах вэ? Бидний орчуулсан нь: "Єст Мэргид ирж Єрий минь євтгєв Єврий минь хоослов. Ємєг тvшиг болох Єнєр тєрлийн та нар Єшєєг авч єгнє vv. Элэг зvрх минь Эмтэрч байна. Элгэн садан та нар Энэ єшєєг авч єг" Бид Нууц товчооны хятад vсгээс дам латин ба орос vсгээр сийрvvлсэн бичгvvдийг баримталж орчуулахдаа бас Лувсанданзангийн Алтан товч, Рашид Эддиний зохиосон Монголын тvvх зэргээс уг эхэд vгvй боловч баймаар зvйлvvдийг бага сага нєхєж оруулсан зvйл бий. Жишээ болгож Нууц товчооны 86 дугаар зvйлийг Алтан товчтой зэрэгцvvлэн vзэж бичсэнээ vзvvлбэл: "Гуравдугаар єдєр, [дєнгєт хvн хаа холдох билээ? А.то] "Тvvнийг манайхан нуусан биз. Євєр зуураа айлуудыг нэгжье" гэж айл бvрийг нэгжсээр Сорхон-шарынд ирж гэр тэрэг ба исэр (ор)-ийн дор хvртэл нэгжээд хойд унгаст тэргэнд очиж амсар дахь унгасыг таталж, Тэмvжиний хєлд хvрвэл Сорхон-шар єгvvлрvvн: "Ийм халуун цагт унгасан дотор амьд хvн яахан байна? [Сэтгэлээ ханатал эр, А.то] гэвэл нэгжvvлийн хvмvvс бууж одов" гэжээ. Энэ зvйлийн дотор "дєнгєт хvн хаа холдох билээ? Сэтгэлээ ханатал эр" гэдэг энэ хоёр єгvvлбэр vнэхээр байвал зохимоор єгvvлбэр тул Лувсанданзангийн Алтан товчоос авч, Нууц товчооны эхэд нєхєж оруулсан билээ. Санавал хятад vсгээр монгол хэл дээр бичигдсэн Нууц товчооны эх бол Нууц товчооны анх зохиогдсон эх биш, дам уламжлан хуулсан эх мєн биз. Лувсанданзангийн Алтан товчид бас
  • 10. Нууц товчооноос хуулж авсан єдий тєдий зvйл бийг дээр дурдсан билээ. Рашид Эддинд бас Нууц товчооны нэг эх байсан бололтой. Нууц товчооны хятад vсгийн эхийг эдгээр тvvх бичгvvдтэй нийлvvлэн vзэж, чухам баймаар зvйлvvдийг нєхєж оруулах нь зvйтэй хэрэг гэж бид бодож, тийнхvv нэлээд vг єгvvлбэрийг нєхєж бичсэн билээ. Ингэхдээ нэмсэн vг єгvvлбэр бvрийг дєрвєлжин хаалтад хийгээд дараа нь ямар номоос авснаа тэмдэглэв. Номыг тэмдэглэхдээ номын нэрийг товчилж Лувсанданзангийн Алтан товчийг "А.то" гэж хураасан ба Чингисийн Цэдэгийг "Чи.цэ" гэж хурааж тэмдэглэв. Рашид Эддинийг хэвээр тэмдэглэснээс гадна, орчуулагчийн нэмсэн vгийг бас дєрвєлжин хаалтад хийж, тайлбарласан vгээ дvгрэг хаалтад хийв. Иймийн тул дєрвєлжин хаалт доторх vгийг нэмсэн vг гэж, дvгрэг хаалт доторхыг тайлбарласан vг гэж мэдэх хэрэгтэй. Тєгсгєлд нь Нууц товчоог зохиоход Монголын нийслэл байсан Хєдєє арал, Долоон болдог, Ауруг хэмээх гурван газрын тухай цєєн vгээр тайлбарлаж єгvvлэхийг хvсэж байна. Монголын нутаг ой, тал, говь гурван бvсэд хуваагдана. Мал аж ахуйд тал хээрийн бvс vлэмжхэн рольтой байдаг. Ой модоор бvрхэгдсэн уулархаг бvсээс тал хээрийн бvс уруу шургаж орсон уулнууд бол орчин тойрны тал хээрийн ам газраас илvv чийг тунадастай байдаг учраас євс бэлчээр сайтай байдаг. Ийм хээрийн уулнууд бол тал хээр газрын євс бэлчээрийн чухал нєєц болдог юм. Хэрлэний Баян-Улаан уул бол чухамхан тийм уулын нэг болно. Энэ уул дэлхийн 109-р уртраг ба 47,5 єргєрєгт оршино. Энэ уул бол євс усаар маш элбэг, малын бэлчээр гойд сайн учраас хавьойрын олон ардын их євєлжєє газар болно. Ялангуяа зуд болоход энэ уул айл малаар дvvрэн болдог. 1945 оны зудад хавь ойрын тав арван сумын ардууд энэ ууланд ирж євєлжихийг бид нvдээр vзсэн бєгєєд энэ ууланд ирсэн ардын мал бараг vхээгvй, харин цас шуурганд саатаж энэ ууланд ирж чадаагvй ардын мал vлэмжхэн турж vхсэн билээ. Хэрлэн бол Хэнтийгээс гарч баруун урагш урсаад зvvн тийш эргэсний доторх нэг их тохойд энэ уул орших бєгєєд энэ уулын зvvн сугаар Цэнхэрийн гол (урьдын Сэнхvр горхон) урсаж урагш явсаар Хэрлэнд нийлэх тул тэр уулыг нэгэн их арлын хэлбэртэй болгоно. Ийм учраас Нууц товчоог зохиосон эртний Хєдєє арал гэдэг газар бол энэ Баян уул мєн бололтой юм. Нууц товчооны эцсийн 282-р зvйлд уг зохиолыг хэдийд, хаана бичсэн тухай тодорхой мэдээ байдаг. Энэ зvйлийг энд сийрvvлье: "Их хуралдаа хурж хулгана жил хуран сард Хэрлэний Хєдєє аралын Долоон болдог Шилгэнцэг хоёрын завсар ордос бууж бvхvй бичиж дуусав" гэжээ. Энэ дурдсан хулгана жил бол 1240 он мєн болохыг эрдэмтэн мэргэд нэгэнт олж тогтоосон юм. Харин Хэрлэний Хєдєє арал хаана байгааг эрдэмтэд тодорхой олж тогтоож чадаагvй байсан юм. Хэрлэний Хєдєє арал гэдэг бол одоогийн Баян-Улаан уул мєн болов уу гэдэг миний саналыг тvvхч Х.Пэрлээ хэдэн єгvvллийг бичсэн байна. 1951 онд миний бие Хэрлэний Баян-Улаан ууланд очиж хєндлєн гулд явж газар
  • 11. нутгийн байдалтай танилцсан билээ. Баян-Улаан бол хааш хаашаа 70-80 орчим километр ой модтой єндєр сайхан уул юм. Їvнийг одоо Хар тал гэж нэрлэдэг. Хэрлэн мєрний зvvн салаа Хар ус буюу Єргєн ус гэдэг гол Долоодын єврєєр зvvн урагш урсаж гучаад километр яваад Хэрлэнд нийлэх бєгєєд энэ хоёр голын хооронд єргєн арал байна. Баян-Улааны Хар талд Тосон, Замагт нуур, Цагаан нуур, Хєдєє нуур зэргийн хэдэн нуур бий. Баян-Улааны баруун урд vзvvрт Хэрлэн уруу шургаж орсон долоон жижигхэн толгой байна. Энэ долоон толгойг одоо нутгийн ардууд Долоод гэж нэрлэж байна. Долоодыг бид Нууц товчоо бичигдсэн Хэрлэний Хєдєє аралын Долоон болдог мєн гэж бодож байна. Эдгээр долоон толгойн нэр нь: 1. Дєрвєлжин 2. Сvvл 3. Их улаан толгой 4. Бага улаан толгой 5. Олон овоо 6. Тахилгат 7. Гацаа Одоо Аварга тосон гэдэг нэрийн тухай єгvvлье. Тосон гэдэг жижиг нуур бол эртнээс одоо хvртэл ард олны рашаан болгон хэрэглэсээр ирсэн минерал давслаг нуур юм. Одоо жил бvр 8-р сарын vед Тосонд олон гэр майхан барьж хvмvvс энэ нуурт орж биеэ сувилдаг байна. Тосон нуураас зvvн урагш 5 километрийн газарт Аваргын гол гэдэг булаг баруун урагш чиглэн Тооно уулын араар урсана. Аваргын гол хєвєєн дээр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын тєв байна. Дэлгэрхаан сумын тєвєєс баруун урагш Аваргын рашаан гэдэг эсгэлэн устай булаг бий. Энэ рашаан булгийн арын дэнж дээр эртний хотын туурь бий. Эдгээрийг миний бие 1951 онд явж vзээд одоогийн Аварга гэдэг нэр бол ХIII зууны vед байсан Монголын орд Аураг мєн гэдэг саналыг дэвшvvлсэн билээ. Аураг гэдэг vг хуучирсан учир Монголын ярианы хэлэнд гуйвуулан агуу их гэсэн утгатай "аварга" гэдэг vг болгож хувиргасан байна. Аваргын рашаан булгийн хойд дэнж дээрх туурийг 1969 онд археологич Х.Пэрлээ малтаж vзээд XIII зууны vеийн хотын vлдэгдэл мєн гэж тогтоосон ба Чингисийн Ауруг ордны vлдэгдэл мєн гэж vзсэн байна. Тус хотод гар урлалын хvмvvс сууж байсан ба том орд, сvм зэрэг байжээ. Гар урлалын гудамжнаас ширэм хайлж байсан баримт олджээ. Мєн тэндээс 10,4 см єргєн нvхтэй тэрэгний цєн, залгацтай чулуун багана зэргийг тvvхч Д.Майдар, Т.Майдар нар олж тусгай єгvvлэл бичиж нийтэлсэн байна. Тэд нар залгацтай чулуун баганын арга техникийг онцлон сонирхож тэр цагт барилгын чадвар єндєр шатанд хvрч байсныг тэмдэглэжээ. Монголын Ауруг гэдэг орд нь анхандаа нvvдэллэж байгаад сvvлдээ суурьшсан бололтой. Нууц товчооны 136-р зvйлд бичсэн нь: "Чингис хааны Ауруг Харилт
  • 12. нуурт байлаа. Ауруг-тур хоцрогсдоос Жvрхэн тавин хvний хувцсыг тонож, арван хvнийг алжээ. Жvрхэнд тийн хийгдэв гэж бидний Ауруг-тур хоцрогсод Чингич хаанд єгvvлбээс . . . Чингис хаан Жvрхэнд морилов. Жvрхэнийг Хэрлэний Хєдєє аралын Долоон болдогт байхад довтлов" гэжээ. Їvнээс vзэхэд тэр vед Жvрхэн нар Хэрлэний Хєдєє аралын Долоон болдогт нутаглаж байсан ба Чингисийн Ауруг орд Харилт нуур гэдэг газарт байжээ. Гэвч Чингисийн Ауруг орд нь Хэрлэний Хєдєє аралд сvvлдээ суурьшсан бололтой. 1189 оны vед Чингис хаан Жамухаас салаад Сэнхvр горхины (Цэнхэрийн голын) Хар зvрхэний Хєх нуурт нvvж ирсэн тухай Нууц товчооны 122-р зvйлд бичсэн ба мєн Нууц товчооны 123-р зvйлд Чингисийг хаан болгон єргємжлєв гэж байна. Цэнхэрийн голын эхэнд Хєх нуур ба Хар зvрх гэдэг уул одоо ч мєн нэрээ хадгалсаар байгаа юм. Энд бичсэнээс vзэхэд Чингисийг Цэнхэрийн голын Хар зvрх гэдэг уулны хавьд хаан єргємжилсєн юм шиг болж байна. Гэвч Нууц товчооноос бусад тvvхнvvдэд Чингисийг Хар зvрхэнд биш, тvvний урд залгаа болох Хэрлэний Хєдєє аралд хаан єргємжилсєн гэж байдаг. Жишээ нь: Саган сэцэний "Эрдэний товчид" єгvvлсэн нь: "Тэмvжин хаан хєвгvvн хорин найман насандаа шарагчин тахиа жил (1189) Хэрлэн мєрний Хєдєє аралд хаан оронд суусан" гэжээ. Галдан туслагчийн "Эрдэнийн эрих" хэмээх тvvхэнд Чингис хааныг Хэрлэн мєрний Хєдєє аралд хаан суусан гэж бичсэн байна. XIII зууны vед Хархорумаас гадна Чингис хааны гурван орд байсан бєгєєд тvvнийг тусгай ноёд харгалзан захирч байсан байна. Эдгээрийн нэг нь Японы тvvхч Янай Ватари-ийн магадласан ёсоор Хэрлэн голд цутгадаг Цэнхэрийн голын ойр Долоон болдог, Шилгинцэг хоёрын хооронд байжээ. Энэ ордыг "Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл" гэдэг зохиолд "Чингис хааны их орд" гэж нэрлэсэн байна. Эдгээр дєрвєн ордыг Хубилай хааны хvv Номгон зэрэг ихэс ноёд захирч байснаас vзэхэд нvvдэллэн явах хэдэн гэр байгаагvй, нэлээд тохитой байран суурин том хот суурин байсан гэж vзэж болно. Чингис хааны Ауруг орд нь Хэрлэн голын хавиар анхандаа нvvж байгаад сvvлд Хэрлэнгийн Хєдєє аралд суурьшсан бололтой. Тэр Ауруг ордны vлдэгдэл нь одоогийн Баян-Улааны Хар талд Аварга Тосонгоос урагш 10 километрийн газарт байгаа хотын туурь мєн гэж бид бодож байна. Урьдын Ауруг гэдэг vг сунжраад одоо Аварга болжээ гэж бас таамаглаж байна. Ауруг гэдэг нэр угтаа аварга их, агуу их гэсэн vг биш юм. Ауруг гэдэг vгийн vндэс нь одоо монгол хэлэнд байгаа агуур, уурхай (агуурхай), агуулах, агуулга гэдэг vгстэй нэг гаралтай. Ауруг гэдэг vг угтаа аливаа юмыг агуулах амбаар склад гэсэн утгатай vг бололтой. XIII зууны vед хааны ордны дэргэд аливаа хvнс тэжээл, эд барааг агуулах амбаар байшин байдаг учраас хааны орд тєв газраа Ауруг гэж нэрлэсэн бололтой. Баруун Монголд уурх гэж зоорийн нэр байна. Хэрлэний Хєдєє арал нь одоогийн Баян-Улаан уул мєн. Хєдєє аралын Долоон болдог нь одоогийн Долоод мєн. Хэрлэний Ауруг нь одоогийн Аварга мєн гэдэг гурван саналыг бид дэвшvvлж байна. Ц. Дамдинсvрэн ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ
  • 13. 1. Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат тєрсєн Бєртэ-чино, гэргий Гуа- Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мєрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хєвvvнийг тєрvvлжээ. 2. Батцагааны хєвvvн Тамача, Тамачийн хєвvvн Хоричар мэргэн, Хоричар мэргэний хєвvvн Уужим буурал, Уужим бууралын хєвvvн Саль-хачау, Саль-хачаугийн хєвvvн Ихнvдэн, Ихнvдэний хєвvvн Шинсочи, Шинсочийн хєвvvн Харчу. 3. Харчугийн хєвvvн Боржигидай мэргэн бvлгээ. Боржигидай мэргэний гэргий нь Монголжингуа, тvvнээс тєрсєн хєвvvн Торголжин баян. Торголжин баян, Борогчин гуа гэргийтэй, Боролдайсуялби гэдэг залуу зарцтай, дайр бор хоёр хvлэг морьтой бvлгээ. Торголжин баяны хєвvvн Дува сохор, Добу мэргэн хоёр бvлгээ. 4. Дува сохор, магнай дундаа ганц нvдтэй гурван нvvдлийн газар харах бvлгээ. 5. Нэгэн єдєр Дува сохор, Добу мэргэн дvvтэйгээ Бурхан халдун уулан дээр гарав. Дува сохор, Бурхан халдун дээрээс харвал Тvнхэлэг горхин уруу нэгэн бvлэг иргэн нvvж айсуй. 6. Дува сохор єгvvлрvvн: "Тэр нvvдэл иргэний дотор, тэрэгний мухлагийн ємнє нэг сайхан охин сууж явна. Хvний гэргий болоогvй бол Добу мэргэн дvv чамд гуйж гэргий болгоё" гээд тvvнийг vзvvлэхээр Добу мэргэн дvvгээ илгээв. 7. Добу мэргэн, тэр нvvдэлд хvрч охиныг vзвэл vнэхээр алдартай, гоо сайхан охин бєгєєд хvний гэргий болоогvй ажээ. Нэр Алун гуа гэнэ. 8. Энэ охин, хорь тvмдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужин гуагаас хорь тvмд (хорь буриад)-ийн нутаг Ариг ус гэдэг газар тєржээ. Тvvний эх Баргужин гуа бол хол газрын Баргужин тєхvмийн эзэн Баргудай мэргэний охин бvлгээ. Тэр бvлэг иргэн бол Хорилардай мэргэнийх ажээ. 9. Хорилардай мэргэн, хорь тvмдийн газарт булга, хэрэм зэрэг ан гєрєєс агнахаа хориглон булаалдаж харилцан муудалцаад салж, хорилар овогтон болоод Бурхан халдун ууланд ан гєрєєс элбэг гэж сонсож, Бурхан халдуны эзэн бурхан босгосон Шинч баян урианхайтай уулзахаар нvvж ирсэн ажээ. Энэхvv хорь тvмдийн ноён Хорилардай мэргэний охин, Ариг уснаа тєрсєн Алун-гуаг гуйж, Добу мэргэний гэргий болгосон ёс тийм ажээ. 10. Алун-гуа, Добу мэргэнд ирээд Бvгvнvтэй, Бэлгvнvтэй гэдэг нэртэй хоёр хєвvvнийг тєрvvлэв. 11. Дува сохор ах нь дєрвєн хєвvvнтэй бvлгээ. Дува сохрыг vхсэний хойно тvvний дєрвєн хєвvvн, Добу мэргэнийг авга гэж vзэхгvй доромжилж салж нvvгээд дєрвэд овогтон болов. 12. Тvvний хойно нэг єдєр Добу мэргэн Тогоцог єндєр дээр гєрєєлєхєєр гарвал, ой дотор нэгэн урианхай хvн гунжин буга алаад хавирга цоройг шарж байхад уулзаж, 13. "Нєхєр шоролгодоо" гэж Добу мэргэн хэлбэл, тэр хvн уушги зvлд ба арьсыг єєрєє авч, бусдыг цєм Добу мэргэнд єгєв. 14. Добу мэргэн, тэр бугын махыг ачиж явтал замд хvvхдээ хєтєлсєн нэгэн ядуу хvн учрав. 15. "Чи юун хvн бэ?" гэж Добу мэргэн асуувал, тэр хvн єгvvлрvvн: "Би Малиг баяудын хvн. Одоо би ядарч явна. Тэр гєрєєсний махнаас надад єг. Би энэ хєвvvнээ чамд єгье" гэвэл, 16. Добу мэргэн зєвшєєрч, бугын єрєєсєн гуяыг тэр хvнд єгєєд хєвvvнийг авч ирж гэртээ зарцлах болов. 17. Тэгж байтал Добу мэргэн vгvй болов. Добу мэргэнийг vгvй болсны хойно
  • 14. тvvний гэргий Алун-гуа бэлбэсэн бєгєєтєл Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг гэдэг нэртэй гурван хєвvvнийг тєрvvлэв. 18. Урьд Добу мэргэнийг амьд бvхий цагт тєрсєн Бэлгvнvтэй, Бvгvнvтэй хоёр хєвvvн, эх Алун-гуагаас эчнээ хэлэлцсэн нь: "Бидний эх, ойр тєрлийн эрэгтэй хvнгvй ба эргvй бєгєєтєл энэ гурван хєвvvнийг тєрvvлэв. Гэр дотор ганц Малиг баяуд овгийн зарц хvн байна. Энэ гурван хєвvvн, тvvний хvvхэд биз" гэж эхээс далд хэлэлцэхийг нь Алун-гуа мэдээд, 19. Хаврын нэгэн єдєр хонины хатсан мах чанаж Бэлгvнvтэй, Бvгvнvтэй, Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг таван хєвvvндээ идvvлээд тэднийг зэрэгцvvлэн суулгаж, хvн бvрд нэжээд мєс (сум буюу нарийн мод)-ийг хугал гэж єгвєл амархан хугачиж орхив. Бас таван мєсийг нийлvvлж баглаад хугал гэж єгвєл тавуулаа дараалан оролдож хугалж чадсангvй. 20. Yvнд Алун-гуа эх нь єгvvлрvvн: "Бэлгvнvтэй, Бvгvнvтэй та хоёр намайг энэ гурван хєвvvнийг яахин тєрvvлэв, хэний хєвvvд бол гэж сэжиглэн хэлэлцэнэ. Сэжиглэх тань зєв. 21. Гэвч, та нар учрыг мэдэхгvй байна. Шєнє бvр цагаан шар хvн, гэрийн єрх тотгоор гийгvvлэн орж ирээд миний хэвлийг илэхэд тvvний гэрэл миний хэвэлд шингэх бvлгээ. Тэр хvн, гарах нар сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одно. Дэмий яахин єгvvлнэ та. Тvvнээс vзвэл тэнгэрийн хєвvvд биз. Хар тэргvvт хvнтэй адилтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хvн сая учрыг мэднэ" гээд 22. Бас Алун-гуа, таван хєвvvнээ сургаж єгvvлрvvн: "Та таван хєвvvн, миний нэгэн хэвлээс тєрсєн биш vv. Та нар ганц ганцаар салбал нэжээд сум мэт хvнд хялбархан дийлэгдэнэ. Та нар эв эеэ нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бэх болж, хэнд ч хялбар дийлэгдэхгvй болно" гэв. Тэгж байтал Алун-гуа эх нь vгvй болов. 23. Эх Алун-гуаг vгvй болсны хойно ах дvv тавуулаа, адуу малаа хуваах болж, Бэлгvнvтэй, Бvгvнvтэй, Буха хатаги, Бухату салжи дєрвvvлээ юмаа хувааж аваад дvv Бодончар мунхагийг бядуу гэж урагт vл тооцож хувь эс єгєв. 24. Бодончар урагт эс тоологдох атал, энд юу хийж сууна гээд гол дайрт, годил сvvлт орог шинхул морио унаж vхвэл ухье, амьдарвал амьдаръя гэж Онон мєрєн уруу зорьж одов. Тэнд Балжийн арал гэдэг газар хvрч євсєн эмбvvл гэр барьж суув. 25. Тэгж байтал хар хур шувууг бор харцага барьж идэхийг vзэж, гол дайрт, годил сvvлт орог мориныхялгасаар урхи хийж, тэр бор харцагыг барьж авчрав. 26. Бодончар, идэх юмгvй тул чонын гууд хорьсон гєрєєсийг мярааж харван алж идэх буюу чонын идсэн сэгийг тvvж гэдсээ хооллож, харцагаа тэжээсээр тэр он гарав. 27. Хавар болж, нугас ирэх цагт харцагаа сойж тавиад галуу, нугас олныг алж, идэж vл барах тул, Мєчир бvрээс Мєч гуя єлгєж Хожуул бvрээс Хоёр гурван шувуу олгосон нь ялзрахад хvрчээ. 28. Битvv модот уулынхяраас нэгэн бvлэг иргэн, Тvнхэлэг горхин уруу нvvж ирэв. Бодончар, харцагаа тавин єдєр бvр тэр иргэнд очиж цэгээ гуйж уугаад, шєнє євсєн эмбvvл гэртээ ирж хонох бvлгээ.
  • 15. 29. Тэд иргэн Бодончарын харцагыг гуйвал эс єгєв. Тэд иргэн, Бодончарыг хэн юун хvн бэ гэж асуухгvй, Бодончар бас тэр иргэнийг юун иргэн гэж асуухгvй явна. 30. Гэтэл Буха хатаги ах нь Бодончар мунхаг дvvгээ энэ Одон мєрєн уруу одлоо гэж нэхэн ирж, Тvнхэлэг горхинд нутаглах тэд иргэнд хvрээд тийм морьтой, тийм хvн vзэгдэв vv гэж сурвал, 31. Тэд иргэн єгvvлрvvн: "Єдєр бvр нэгэн хvн манд ирж эсэг (цэгээ) ууж одно. Тэр хvн ба тvvний морь, чиний сурдагтай адил байна. Тvvнд нэг харцага бий. Тэр, шєнє хаана хонодгийг мэдэхгvй. Баруун хойноос салхи салхилбал тvvний харцагаар бариулсан нугас галууны єд сєд нь цас мэт бутарч хийсэж ирнэ. Бодвол тvvний гэр холгvй биз. Одоо тvvний ирэх цаг болов. Хоромхон хvлц" гэв. 32. Удалгvй Тvнхэлэг горхин єєд нэгэн хvн айсуй. Хvрч ирвэл Бодончар мєн. Буха хатаги ах нь таньж аваад Онон мєрєн єєд дагуулан давхив. 33. Бодончар, Буха хатаги ахын хойноос даган хатирч єгvvлрvvн: "Ах аа, ах аа, бие тэргvvтэй, дээл захтай нь сайн" гэвэл, ах нь тэр vгийг хайхарсангvй. 34. Бодончар мєн vгийг хоёрдугаар удаа єгvvлбэл, ах нь хариу хэлсэнгvй. Мєн vгийг гуравдугаар удаа хэлэхэд ах нь єгvvлрvvн: "Чи энэ vгийг юунд дахин дахин єгvvлнэ?". 35. Бодончар єгvvлрvvн: "Тугаарын (саяын) Тvнхэлэг горхиноо бvхий иргэнд эзэнгvй, их бага, сайн муу, толгой шийр цєм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг бид эзэлж авъя" 36. Ах нь єгvvлрvvн: "За тийм бол гэртээ хvрч, ах дvv нартай зєвлєлдєж, тэд иргэнийг эзэлье" гэж, 37. Гэртээ хvрээд, ах дvv нартай хэлэлцэж мордов. Тэргvvлэн хянагчид мєн Бодончарыг явуулав. 38. Бодончар тэргvvлэн явж нэгэн жирэмсэн эмийг барьж "Чи юун хvн бэ?" гэж асуувал, тэр эм єгvvлрvvн: "Би жарчиуд аданхан урианхайн хvн"гэв. 39. Тэндээс ах дvv тавуулаа тэд иргэнийг довтолж, адуу малыг авч, хvн ардыг зарц болгов. 40. Тэр жирэмсэн эм Бодончарт ирж хєвvvн тєрєв. Тvvнийг харь овгийн хєвvvн гэж Жажирадай гэж нэрийдэв. Жадараны євєг тэр болов. Тэр Жажирадайн хєвvvн Тугудай нэрт бvлгээ. Тугудайн хєвvvн Бури-булчиру, Бури-булчиругийн хєвvvн Хар-хадаан бvлгээ. Хар-хадааны хєвvvн Жамуха бvлгээ. Жадаран овогтон тэд болов. (Жада гэдэг нь харь буусад гэсэн vг болно). 41. Тэр эм бас Бодончараас нэгэн хєвvvн тєрvvлэв. Тvvнийг барьж авсан эмийн хєвvvн хэмээн Баарьдай гэж нэрийдэв. Баарины євєг тэр болов. Баарьдайн хєвvvн Зvтгэлбєх, Зvтгэлбєх олон эм авсан тул хєвvvн нь манан мэт (олон) тєрєв. Манан баарин овогтон тэд болов. 42. Бэлгvнvтэй, бэлгvнvд овогтон болов. Бvгvнvтэй, бvгvнvд овогтон болов. Буха хатаги, хатагин овогтон болов. Бухату салжи, салжид овогтон болов. Бодончар, боржигин овогтон болов. 43. Бодончарын авааль эмээс тєрсєн Барим ширату Хабич нэрт бvлгээ. Тэр Хабич баатрын эхийн инжид ирсэн эмийг Бодончар татвар эм болгон нэгэн хєвvvн тєрсєнд Жаурьдай нэр єгєв. Бодончар амьд байх цагт Жаурьдайг зvхэл тайлгад орох эртэй болгов. 44. Бодончарыг vгvй болсны хойно тэр Жаурьдайг гэрт ямагт аданхан урианхайдай хvн байсан тул тvvний хєвvvн гэж тайлгаас хєєжгаргав. Тэр Жэvрэдийн євєг болов.
  • 16. 45. Хабич баатрын хєвvvн Мэнэн тудун бvлгээ. Мэнэн тудуны хєвvvн Хачи хvлvг, Хачин, Хачиу, Хачула, Харалдай, Хачиун, Начин баатар долоо бvлгээ. 46. Хачи хvлvгийн хєвvvн Хайду, Намулун эхээс тєрсєн бvлгээ. Хачины хєвvvн Ноёгидай нэртэй бvлгээ. Ноён шиг авиртай тул ноёхон овогтон болов. Хачиугийн хєвvvн Баруладай нэрт бvлгээ. Их биетэй ба идээ барах ховдог тул Барулас овогтон болов. Хачулагийн хєвvvн бас идээ барах ховдог тул их барула, єчvvхэн барула гэдэг хоч нэртэй болж, улмаар эрдэмт барула, тодойн барула тэргvvтэн барулас овогтон болов. Харалдайн хєвvvн будаа мэт эх тvрvvгvй хутгалдах тул будаад овогтон болов. Хачиуны хєвvvн Адархидай нэрт бvлгээ. Ах дvvгийн дунд адармаатай (яхир хэрvvлч) тул адархин овогтон болов. Начин баатрын хєвvvн Уруудай Мангудай хоёр бvлгээ. Урууд, мангуд овогтон болов. Начин баатрын авааль эмээс тєрсєн хєвvvн Шижуудай Доголдай хоёр бvлгээ. 47. Хайдугийн хєвvvд Байшинхор догшин, Чирхай лянхуа, Чаужин ортагай гурав бvлгээ. Байшинхор догшны хєвvvн Тумбинай сэцэн бvлгээ. Чирхай лянхуагийн хєвvvн Сэнгvн билгэ, амбагайтан тайчууд овогтон болов. Чирхай лянхуа бэргэнээ эм болгон авч, нэгэн хєвvvн тєржээ. Нэр нь Бэсvдэй гэнэ. Бэсvд овогтон болов. Чаужин Ортагай зургаан хєвvvнтэй нэр нь: Оронар, Хонхотан, Арулад, Сєнид, Хабтурхас, Гэнигэс гэдэг тул ийм овогтон болов. 48. Тумбинай сэцэний хєвvvн Хабул хаан Сэмсэчvлэ хоёр бvлгээ. Сэмсэчvлийн хєвvvн Бvлтэчv баатар бvлгээ. Хабул хаан, долоон хєвvvнтэй, тэдний нэр нь Охинбархаг, Бартан баатар, Хутугту Монхор, Хотала хаан, Хулан, Хадаан, Тодойн отчигин гэнэ. 49. Охинбархагийн хєвvvн Хутугту Жvрхи бvлгээ. Хутагту жvрхийн хєвvvн Сэчэ- бэхи Тайчу хоёр бvлгээ. Тэд жvрхи овогтон болов. 50. Бартан баатрын хєвvvд Мэнгитv хиан, Нэгvvн тайжи, Есvхэй баатар, Даридай отчигин энэ дєрєв бvлгээ. Хутугту Монхорын хєвvvн Бvри бєхє бvлгээ. Онон мєрний шугуйд хуримлах цагт [Чингисийн дvv] Бэлгvтэйн мєрийг тэр тас цавчсан билээ. 51. Хотала хааны хєвvvд Зочи, Хирмау, Алтан гурав бvлгээ. Хулан Баатрын хєвvvн Их Чэрэн бvлгээ. [Их Чэрэнгийн боол] Бадай Хишлиг хоёр [Чингисийн vед] Дархадын ноёд болов. Хадаан Тодойн хоёр vргvй єнгєрчээ. 52. Хамаг Монголыг Хабул хаан захирч байв. Хабул хаан долоон хєвvvнээ байтал, Сэнгvн билгийн хєвvvн Амбагайг хамаг Монголын хаан болгохоор хэлсэн ажээ. 53. Буйр Хєлэн хоёр нуурыг холбож урсах Оршуун мєрєнд айргууд, буйргууд овгийн татаар аймаг нутаглана. Тэдэнд Амбагай хаан охиноо єгч, єєрєє охиныг хvргэж очоод татаарт баригдав. Татаар, Амбагай хааныг барьж, Хятадын Алтан хаанд хvргvvлэв. Бэсvд овгийн Балхачи гэдэг хvнийг элч болгож, Амбагай хааны хэлсэн нь: "Хабул хааны долоон хєвvvний дундахь Хоталад, миний арван хєвvvний дундах Хадаан тайжид чи очиж хэл. Хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо єєрєє vдэж хvргэхийг надаар цээрлэл болгогтун! Би татаар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний єшєєг авахыг оролдогтун" гэж илгээжээ. 54. Тэр цагт Есvхэй баатар, шувуу агнан явах зуур олхуноуд аймгаас эм аваад буцаж яваа мэргидийн их Чилэдv гэдэг хvнтэй уулзаж, тvvний эмийг єнгийж vзвэл гоо vзэсгэлэнтэй хєтєн байна. Есvхэй баатар гэртээ давхиж ирээд ах Нэгvvн тайжи, дvv Даридай отчигин хоёрыг дагуулан мордож, их Чилэдvvг гvйцэж очвол,
  • 17. 55. Тэр айж хурдан ухаа морины гуяыг ташуурдаж, уулын бэлээр дутаав. Тvvнийг гурвуулаа цувалдан хєєвєл тэр улам дутаасаар нэгэн хошууг тойрч эргэж тэргэндээ хvрч ирсэнд эм Єэлvн vжин (фvжин гэж хятадаар хатныг хэлнэ) єгvvлрvvн: "Тэр гурван хvний учрыг мэдэв vv чи? Тэдний царай сэжиглэмээр байна. Чиний аминд хор хvргэж болно. Амьд мэнд vлдвэл эхнэрийг олоход бэрхгvй. Мухлаг тутам охид бий. Тэрэг тутам хатад бий. [Миний мэт єнгєт эхнэр олдоно А.то] Хэрэв намайг санавал дахин авсан гэргийг миний нэрээр нэрлэгтvн. Одоо амиа арчил. Миний vнэрийг vнэсэж яв" гээд ємссєн цамцаа тайлж єгєв. Их Чилэдv, тэр цамцыг морин дээрээс тонгойж авмагц, харвал, нєгєє гурав мєн хошууг тойрч нэхэж айсуй. Чилэдv, хурдан ухаа морины гуяыг ташуурдаж яаран Онон мєрєн єєд дутаав. 56. Тvvнийг гурвуулаа хойноос нь нэхэж, долоон даваа давтал хєєж орхиод, Єэлvн vжинийг авч, Есvхэй баатар жолоодон хєтєлж, ах Нэгvvн тайжи тэргvvлж, дvv Даридай отчигин хажууд дагаж [тэмээг гилж А.то] явна. Yvнд Єэлvн vжин єгvvлрvvн: "Миний эр Чилэдv, Сэрvvн салхинд Сэвлэг vсээ хийсгэж Хээр хєдєє Гэдсээ єлсгєж яахин зовох болов? Одоо би хоёр сэвлэг vсээ хойш урагш унжуулж яахин одно?" гээд Онон мєрнийг долгилтол, ой шугуйг ганхтал их дуугаар уйлахад Даридай отчигин хажуунаас єгvvлрvvн: "Тэврэх хайрт эр чинь Тэртээ давааг давав. Уйлан санах эр чинь Ус олныг гэтлэв. Хайлж уйлавч Харж чамайг vзэхгvй, Хайж эрэвч Хаалга зам нь олдохгvй. [Гурван гол гэтэлгэв Гурван гурви давуулав Хайвал мєргvй Харвал бараагvй Хайлбал vл сонстоно. Ч.Ц] Дуугvй бай гэж ятгав. Єэлvн vжинийг Есvхэй баатар тэгээд гэртээ авчирч гэргий болгов. Єэлvн vжинийг Есvхэй баатрын авчирсан ёс ийм бvлгээ. 57. Амбагай хаан баригдаад Хадаан Хотала хоёрыг нэр заасан тул хамаг монгол, тайчууд нар Онон мєрний Хорхунагийн хєндий гэдэг газар цугларч хэлэлцээд, Хоталыг хаан болгов. Монголын жаргалан нь бvжиг, хурим бvлгээ. Хоталыг хаан єргємжлєєд Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, євдєг
  • 18. газрыг єлтєртєл дэвхцэн бvжиглэж хуримлав. 58. Хотала, хаан болоод Хадаан тайжитай хоёулаа татаар иргэнээс єшєє авахаар мордов. Татаарын Хотан бараг, Жали буха хоёртай арван гурван удаа байлдавч, Амбагай хааны єшєєг сайтар авч эс чадав. 59. Тэр цагт Есvхэй баатар, татаарын Тэмvжин-vгэ, Хори-буха зэргийн татаар хvнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Єэлvн vжин, Ононы Дэлvvн болдог гэдэг газар Чингис хааныг тєрvvлжээ. Чингис тєрєхдєє баруун гарт шагайн чинээ нєж атган тєржээ. Татаарын Тэмvжин-vгээг барьж ирэх цагт тохиолдож тєрєв гэж Тэмvжин нэрийг єгчээ. 60. Есvхэй баатрын Єэлvн vжинээс Тэмvжин, Хасар, Хачиун, Тэмvгэ дєрвєн хєвvvн тєрєв. Бас Тэмvлvн нэртэй нэгэн охин тєрєв. [Есvхэй баатрын нєгєє гэргий Сочигэл эхээс тєрсєн Бэгтэр Бэлгvтэй хоёр бvлгээ. А.то] Тэмvжинийг есєн настай байхад Зочи-Хасар долоон настай, Хачиун алчи таван настай, Тэмvгэ отчигин (отгон нь галын хаан, голомтын эзэн гэсэн vг болно) гурван настай, Тэмvлvн єлгийтэй байсан бvлгээ. 61. Есvхэй баатар, Тэмvжинийг есєн настай байхад Єэлvн эхийн тєрхєм олхуноуд иргэнд хєвvvний нагац нараас охин гуйяа гэж Тэмvжинийг аваад одов. Явах замд Цэгцэр Чихургу гэдэг газрын хооронд Хонгирадын Дэй сэцэнтэй уулзав. 62. Дэй сэцэн єгvvлрvvн: "Есvхэй худ аль хvрэхээр явна?" Есvхэй баатар єгvvлрvvн: "Миний хєвvvний нагац олхуноуд иргэнээс охин гуйхаар явж байна". Дэй сэцэн єгvvлрvvн: "Энэ хєвvvн чинь нvдэндээ галтай, нvvрэндээ гэрэлтэй хєвvvн байна. 63. Есvхэй худ, би энэ шєнє, нэгэн зvvд зvvдлэв. Цагаан шонхор шувуу, нар сар хоёрыг атган нисэж ирээд миний гар дээр буув" гэж зvvдлэв. Нар сарыг бид нvдээр vздэг билээ. Гэтэл, нар сарыг шонхор шувуу атгаж миний гар дээр буух нь гайхалтай, ямар сайн тохиол учрах болов гэж би бусдад хэлсэн бvлгээ. Есvхэй худ чи, хєвvvн дагуулж ирсэн нь даруй миний зvvдний тайлбар болов. Юун зvvд байх вэ! Танай хиад аймгийн сvлд ирж, зvvдээр дохиолсон ажээ. 64. Манай хонгирад хэдийнээс бусдын нутаг ба хvнийг булаан тэмцэлддэггvй. Харь улсыг vл довтлон Хацар сайт охидоо Хасаг тэргэнд суулгаж Хар буур хєллєж Хатируулж одож Хаан болсон та нарын Хатан сууринд дэвшvvлж Хамт суулгана. Єєр иргэнийг vл тэмцэн Єнгє сайт охидоо Єлжгэтэй (суудалтай) тэргэнд суулгаж Єл буур хєллєж Yvсгэж одож Єндєр суурь эзлэгчдийн Єрєєл хань болгоно.
  • 19. Манай хонгирад хэдийнээс хацар гоо хатадтай, єнгє сайн охидтой тул зээгийн зvсээр, охидын єнгєєр явна. 65. Нуган хvvхэд нутгаа эзэмшинэ. Охин хvvхэд єнгє шилэгдэнэ. Есvхэй худ, миний гэрт оч. Надад єчvvхэн охин бий. Тэ vз" гэж, Дэй сэцэн хэлээд Есvхэйг гэртээ дагуулж аваачив. 66. Есvхэй худ, охиныг vзвэл нvvртээ гэрэлтэй, нvдэндээ галтай охин тул санаанд нийлэв. Тvvний нэр Бєртэ гэнэ. Тэмvжинээс нэгэн нас ах, аравтай ажээ. Дэй сэцэний гэрт хоноод маргааш нь охиныг гуйвал, Дэй сэцэн єгvvлрvvн: "Олон удаа гуйлгаж єгвєл эрхэмлэгдэх, цєєн удаа гуйлгаж єгвєл доромжлогдох гэдэг боловч, охин хvний заяа, тєрсєн vvдэнд єтлєхгvй тул охиноо єгье. Чи хєвvvнээ хvргэн болгож манай гэрт vлдээ" гэвэл, Есvхэй баатар єгvvлрvvн: "Би хєвvvнээ орхиё. Миний хєвvvн нохойноос цочимтгой билээ. Эрхэм худ чи, миний хєвvvнийг нохойноос бvv цочуул!" гээд хєтєлж явсан мориор бэлэг єгч, Тэмvжинийг орхиод Есvхэй баатар буцав. 67. Есvхэй баатар, Цэгцэрийн шар талд явж байтал, татаар иргэн хуримлаж байхтай тохиолдоод ам цангах тул хуримд буув. Татаар нар Есvхэйг таньж, "Эрхэм Есvхэй ирэв" гэж хуримд суулгаад, урьдын булаагдсан єшєєг санаж, нууцаар хэлэлцэн, хоолонд хор хольж єгчээ. Есvхэй тэндээс мордож явах замд бие муужирч, гурван хоног арай гэж яваад гэрт хvрч, 68. Есvхэй єгvvлрvvн: "Миний дотор муу байна. Дэргэд минь хэн байна?" гэж асуувал, хонхотаны Чирха євгєний хєвvvн Мэнлиг (Мэнлиг буюу Мунлиг) ойр байна гэвэл, тvvнийг дуудаж єгvvлрvvн: "Хvv минь Мэнлиг чи сонс. Хєвvvн минь балчир билээ. Тэмvжин хєвvvнийг урагт орхиод ирэх замын зуур татаарт хорлогдов. Дотор минь муу байна. Єнчин хоцорсон дvv нараа, бэлбэсэн бэргэнээ асрахыг чи мэд. Тэмvжин хєвvvнийг даруй явж авчир! Хайрт Мэнлиг минь!" гээд наснаас нєгчив. ЧИНГИСИЙН ИДЭР НАС 69. Мэнлиг, Есvхэй баатрын vгийг дагаж, Дэй сэцэнд очоод єгvvлрvvн: "Есvхэй ах, Тэмvжинийг маш их мєрєєдєж єрєвдєх тул Тэмvжинийг авахаар ирэв" гэвэл, Дэй сэцэн єгvvлрvvн: "Худ хєвvvнээ мєрєєдєх бєгєєс явуулъя. Харин удалгvй гэдрэг ирvvлэх хэрэгтэй" гэв. Энэ vгийг сонсож Мэнлиг эцэг, Тэмvжинийг авч ирэв. [Есvхэй баатар тэнгэр болсонд Тэмvжин, газарт уруу унан хэвтэж маш гаслахад хонхотаны Чирха, тvvнийг сэргээн ятгаж єгvvлсэн нь: "Тул загас мэт юунд Тулбарин гасална чи? Туурга цэрэг (торгон цэрэг)-ээ бэхэлье гэж Туйлтай vгээ хэлэлцсэн биш билvv? Усны загас мэт юунд Уяран гасална, чи? Улс тєрєє байгуулъя гэж Учиртай vгээ хэлэлцсэн биш билvv?"
  • 20. гэж єгvvлбэл уйлахаа зогссон ажээ. А.то] 70. Тэр хавар Амбагай хааны хатан Орбай Сохатай хоёр ихсийн газар (євгєдийн хvvр оршуулах газар) тайлгын идээ єргєхєд Єэлvн vжин хождож очсон тул тайлгын идээний хуваариас хоцрогдов. Орбай Сохатай хоёрт Єэлvн vжин єгvvлрvvн: "Есvхэй баатрыг vхэв гэж, хєвvvнийг минь балчир гэж, ихсийн тайлгын хишгийн архи сархдаас яахин хождуулав, та? Нvд vзсээр vл єгєх, нvvхдээ vл хэлэх болов, та" гэжээ. 71. Тэр vгэнд Орбай Сохатай хоёр хатан хариу єгvvлрvvн: "Урьж чамд єгєх ёсгvй Учирвал чи идэх ёстой! Хvргэж, чамд єгєх ёсгvй Хvртвэл чи идэх ёстой! Амбагай хаан vхээд, Єэлvнд ийнхvv хэлэгдэх болов. 72. Аргацаан эдний эх, хєвvvдийг нутагт орхиж нvvе. Бvv авч явъя" гэв. Тvvний маргааш тайчуудын Таргудай-Хирилтуг, Тодойн-Гиртэ нар Онон мєрєн уруу хєдлєв. Єэлvн vжин, хєвvvдийн хамт орхигдоход хонхотаны Чирха євгєн нvvж одогсдыг очиж ятгавал Тодойн Гиртэ, "Цээлийн ус ширгэв Цэгээн чулуу хагарав" гээд Чирха євгєний vгийг хайхрахгvй, цааш нvvж "Чи ингэж ятгах буюу" гэж тэр євгєний зоо нурууг жадлан хєєв. 73. Чирха євгєн шархтай болж гэртээ ирээд зовуурилан хэвтэхэд Тэмvжин vзэхээр одов. Хонхотаны Чирха євгєн, Тэмvжинд єгvvлрvvн: "Сайн эцгийн чинь хураасан улс тарж нvvхэд ятгахаар яваад ийнхvv жадлагдав" гэвэл Тэмvжин уйлж гарав. Єэлvн vжин єєрийн биеэр туг барьж мордоод, орхиж нvvсэн иргэдийн заримыг буцааж авчрав. Гэвч, буцаж ирсэн иргэд бас тогтсонгvй, тайчуудын хойноос нvvжээ. 74. Ийнхvv тайчууд ах дvv нар бэлбэсэн Єэлvн vжинийг бяцхан хєвvvдийн хамт нутагт гээж нvvсэн ажээ. Оюунтай тєрсєн Єэлvн эх Оёдолт дээлийг огшуулан ємсєж Оготор хормойг шуун бvсэлж Онон мєрнийг єгсєж уруудаж Олирс мойлыг тvvж явж Єчvvхэн хєвvvдээ хайрлан тэжээж Єдєр шєнийг аргацаан єнгєрvvлэв. Чадалтай тєрсєн vжин эх Царсан шорыг барин явж Цавчим газрыг єгсєж уруудаж Сєдєн хичгэний vндсийг малтаж Шєнє єдрийг хатамжин єнгєрvvлж Суут хєвvvдээ тэжээн єсгєв. [Хатан тєрсєн vжин эх
  • 21. Хайлаасан шор барин явж Халдун уулыг єгсєн уруудаж Хавийн мангирыг малтан тvvж Хаад хєвvvдээ хайрлан тэжээж Ханатал цадтал идvvлж єсгєв. А.то] 75. Гоо тєрсєн Єэлvн эх Гох дэгээ барин явж Гол завыг єгсєж уруудаж Гогод мангирыг тvvн явж Хутагтан хєвvvдээ тэжээж єсгєв. Зарчимтай тєрсєн vжин эхийн Затгас тємсєєр тэжээсэн хєвvvд Засагтан сайд болж єсєв. Гоо тєрсєн vжин эхийн Гогод мангираар тэжээсэн хєвvvд Хутагтан сайд болж єсєв Эх vжиний тэжээсэн хєвvvд Эрс сайд болон єсєж Эрх омог тєгєлдєр болж Эх Ононы эрэгт сууж Єлгvvр гох усанд хаяж Эрэмдэг загасыг шvvн барьж Эх vжинийг тэжээх болов Зарчимт vжиний тэжээсэн хєвvvд Засагт эрс болон єсєж Замагтай усыг шvvрдэн байж Загас жараахайг гєхидєн барьж Заяат эхээ тэжээх болов. 76. Нэгэн єдєр Тэмvжин, Хасар, Бэгтэр, Бэлгvтэй дєрвvvл хамт сууж, загас гєхидєхєд нэг гэгээн согос загас гєхид торжээ. Тэмvжин Хасар хоёроос Бэгтэр Бэлгvтэй хоёр тэр загасыг булааж авав. Тэмvжин Хасар хоёр гэрт ирж vжин эхэд єгvvлрvvн: "Нэгэн цайвар загас гєхид орсныг Бэгтэр Бэлгvтэй ах дvv хоёулаа булааж авав" гэвэл, vжин эх єгvvлрvvн: "Та нар нэг эцгийн хєвvvд байтал юунд тэгж маргалдана? Одоо сvvдрээс єєр нєхєргvй, сvvлнээс єєр ташуургvй байгаагаа мэдэх биз. Ийм бол бид тайчууд нараас яаж єшєєгєє авч чадна. Урьдын Алун эхийн таван хєвvvд мэт яагаад эв эегvй болов? Та нар битгий тэг" гэв. 77. Тэндээс Тэмvжин Хасар хоёр vл ойшоон єгvvлрvvн: "Єчигдєр нэг болжмор харваж алсныг тэд булааж авсан билээ. Энэ єдєр бас дахин булаав. Ийм бол эдэнтэй хамт яаж амьдарна" гээд гэрийн vvдийг ширvvн хаяж гарч одов. Бэгтэр, довцог дээр есєн шарга морио хариулж суутал Тэмvжин хойноос, Хасар ємнєєс нууцаар сумаа онилж хvрэхэд Бэгтэр vзээд єгvvлрvvн: "Тайчууд ах дvv нарын хєнєєлийг хvлээгээд, єшєєгєє дуусган авч чадаагvй байтал, та нар намайг яаж нvдний сормуус, амны бєєлжис болгоно? Одоо сvvдрээс єєр нєхєргvй, сvvлнээс єєр
  • 22. ташуургvй байтал юунд ингэж байна, та? Голомтыг минь бvv бvрэлгэгтvн. Бэлгvтэйг бvv хєнєєгтvн" гээд завилан сууж хvлцэв. Тэмvжин Хасар хоёр хойно урдаас харван алж одов. 78. Тэмvжин Хасар хоёр гэрт ирж ороход vжин эх хоёр хєвvvнийхээ царайг хармагц, даруй учрыг мэдэж єгvvлрvvн: "Хариа барагсад Ижлээ идэгсэд Халуун хэвлээс гарахдаа Хар нєж атган тєрсєн билээ Хавиргаа хазах Хар нохой мэт, Хаданд довтлох Харцага шонхор мэт, Уураа даран ядах Омогт арслан мэт, Амьдыг залгих Аюулт мангас мэт, Сvvдрээ довтлох Сvрхий араатан мэт, Цугийг залгих Цурхай загас мэт, Ботго тормын Бормийг хазах Єл буур мэт, Бороот єдєр Довтлон халдах Єлєн чоно мэт, Нялх vрээ Гилэн (хєєн) ядаж Нядлан идэх Нvгэлт ангир мэт , Хэвтшийг хєдєлгєвєл Гэдрэг довтлох Хэрцгий цєєвєр (чоно) мэт, Барьж идэх Барс араатан мэт, Балмад амьтад буюу Сvvдрээс єєр нєхєргvй Сvvлнээс єєр ташуургvй байхад тайчууд нарын хєнєєлийг хvлээж, єшєєгєє хэн яаж авах вэ? гэж байхад, та нар юунд ийм хэрэг хийв?" гэж эртний vгийг иш татаж, євгєдийн vгийг vндэс болгож хєвvvдээ ихэд буруушаан зэмлэв. 79. Тэгж байтал, тайчуудын Таргудай Хирилтуг, шадар нєхдєє дагуулж, "Хурганы vс гуужив, тєлєгний бие тєлжив" (Єэлvний хєвvvд тэнхрэв) гэж довтлохоор ирэв.
  • 23. Тэднээс айж Єэлvн vжин хєвvvдийн хамт ой шугуйд дутаав. Бэлгvтэй мод хугалж шивээ барив. Хасар харван байлдаж, Хачиун, Тэмvгэ, Тэмvлvн гурвыг уулын завд нууж байхад тайчууд бархиран єгvvлрvvн: "Тэмvжин ахаа гаргаж єг. Бусад чинь хэрэггvй" гэхийг сонсоод Тэмvжинийг сэм оргуулан ойд дутаалгав. Yvнийг тайчууд мэдээд нэхэн хєєхєд Тэмvжин, Тэргvvн єндрийн шугуйд шургаж орвол тайчууд нэвтрэн орж чадсангvй хvрээлэн сахив. 80. Тэмvжин, шугуй дотор гурав хонож одоо харъя гэж морио хєтєлж явахад мориноос эмээл нь мултран унав. Эргэж vзвэл эмээлийн олом хємєлдрєг хэвээр байтал мултарсан ажээ. "Олом мултарч болох гэвч, хємєлдрєг яахин мултарна. Тэнгэр ятгаж байгаа болов уу?" гэж бас гурав хоног хvлээв. Дахин гарахаар явахад шугуйгаас гарах замыг гэрийн чинээ цагаан чулуу бєглєн хэвтэж байна. "Тэнгэр ятгаж байгаа болов уу?" гэж буцаж бас гурав хонов. Бvгд ес хоног хоолгvй байж "Энэ мэт нэргvй vхэхээр гаръя" гээд зам бєглєн унасан гэрийн чинээ цагаан чулууг тойрон гарахад саад болох модыг сумч (сум хийдэг) хутгаараа огтлоод морио хєтєлж гармагц тайчууд угтан барьж авав. 81. Тэмvжинийг Таргудай-Хирилтуг барьж, улсдаа аваачаад засаглан шийтгэж айл бvрд нэжээд хонуулж хэсvvлэн явна. Зуны тэргvvн сарын арван зургааны улаан тэргэл єдєр тайчууд Ононы эрэг дээр хуримлаж, нар шингэхэд тарав. Тэр хуримын vед Тэмvжинийг нэгэн хялбар дорой хєвvvн авчран сахиулж билээ. Хуримын ардыг тармагц, тэр хялбар хєвvvний толгойг бугуй (дєнгє)-гаар нэгэн удаа дэлдээд (цохиод) гvйж Ононы шугуй дотор хэвтвэл vзэгдэх болов уу гэж усны хариг (урсгалын хажуу дахь тогтмол ус)-т ороод гэдрэг хэвтэж дєнгєє ус уруу урсган нvvрээ ил гаргаж хэвтэв. 82. "Баригдсан хvнийг алдав" гэж тvvнийг сахиж байсан хvн их дуугаар хашхирахад тарсан тайчууд цуглан ирж, єдєр мэт саруул шєнє Ононы шугуйг нэгжин бэдрэв. Усны харигт хэвтэж байгаа Тэмvжинтэй сvлдvсний Сорхон-шар яг тохиолдон vзэж єгvvлрvvн: [усанд чилмий (ором)-гvй, огторгуйд мєргvй тул чиний ингэж хэвтэх зєв байна. А.то] "Чи ийм аргатай бєгєєд нvдэндээ галтай, нvvртээ гэрэлтэй хvн тул тайчууд ийнхvv атаархах ажээ. Чи ингээд хэвтэж бай. Би чамайг зааж єгєхгvй" гээд єнгєрєн одов. Цааш хэрхэн эрэхийг тайчууд нар зєвлєхєд, Сорхон-шар єгvvлрvvн: "Хvн бvр явсан мєрєєр гэдрэг явж, орчны газрыг дахин шалгаж vзье" гэвэл цєм "За" гэж зєвшєєрч, хvн бvр явсан мєрєєрєє явж эрэв. Бас Сорхон-шар, Тэмvжинийг дайрч "Ах дvv тайчvvд нар, ам шvдээ билvvдэж айсуй явна. Чи хатуужин хэвтэж бай" гээд єнгєрч одов. 83. Тайчууд нар эрж олсонгvй тул дахин явж эрэхийг зєвлєлдєхєд Сорхон-шар єгvvлрvvн: "Тайчууд, [ноёд А.то] хєвvvд бид, гэгээн цагаан єдєр бvхэл хvнийг алдаад, одоо харанхуй шєнє хэрхэн олох билээ. Хvн бvр явсан мєрєєрєє дахин нэгэн удаа эрж тараад маргааш цуглаж эрье. Тэр дєнгєтэй хvн хаана холдох вэ" гэвэл бvгдээр "За" гэлдэж буцаж эрэхээр явав. Сорхон-шар бас Тэмvжинд ирээд єгvvлрvvн: "Одоо нэгэн удаа эрж тараад маргааш эрэхээр болов. Биднийг тармагц эх ба дvv нарын зvг яв. Хэрэв хvн тохиолдвол намайг vзэв гэж бvv хэл" гээд явчив. 84. Тэднийг тармагц, тэмvжин дотроо сэтгэрvvн: "Саяын хэдэн єдєр айл хэсэж хоноход Сорхон-шарын гэрт хоновол тvvний хєвvvн Чимбай Чулуун хоёр намайг