SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 3
Downloaden Sie, um offline zu lesen
Training material: Greenhouse Emissions From Wild Fire, Research Team, Environmental Engineers, NGO, UB Mongolia
ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС ЯЛГАРАХ ХҮЛЭМЖИЙН ХИЙ, АГААР
БОХИРДУУЛАГЧДИЙГ ТООЦООЛОХ
Сургалтанд зориулав. Oнолын хэсэг
Байгаль Орчны Инженерүүд ТББ
Шаардлага: ГМС-ын анхан шаты мэдлэг
Зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
1. ОРШИЛ
Ой хээрийн түймрээс агаар мандалд ялгарч буй нүүрсхүчлийн хий –
CO2, нүүрстөрөгчийн дутуу исэл – CO, Метан – CH4 зэрэг нь
хүлэмжийн үзэгдэлд ихээхэн нөлөөтэй байдаг бөгөөд ялангуяа
Азотын ислүүд – NOx, Хүхэрлэг хий - SO2 , диаметр нь 2.5
микрометрээс бага хэмжээтэй утаа тортогноос үүдэлтэй аэрозол –
PM2.5 нь хүний эрүүл мэнд, агаар мандлын үзэгдэх байдал, агаарын
бохирдолд ихээхэн нөлөөлдөг.
Богино хугацаанд ихээхэн талбайг хамардаг тал хээрийн түймрээс
ялгарах хүлэмжийн хий болон, бага масстай агаар бохирдуулагч
аэрозолын тоо хэмжээг тооцоолох аргыг товч үзье. Жишээ болгож
2003 оны 10 сард Монгол орны дорнод хэсэгт гарсан тал хээрийн
түймэрт шатсан талбайг сонгон авсан (Зураг 1).
Зураг 1. 2003 оны 10 сард гарсан тал хээрийн түймэрт шатсан
талбайн зураглал.
2. АРГА ЗҮЙ
НҮБ-ын салбар байгууллага Засгийн газар хоорондын зөвлөлдөх
зөвлөл, АНУ-ын Хүрээлэн буй орчны агентлагаас (Emissions
Guidance and Software, "Compilation of air pollutant emission factors,
Volume 1, Fifth Edition, AP-42, EPA, USA) зөвлөмж болгосон аргаар
гал түймрийн улмаас агаар мандалд ялгарч буй хүлэмжийн хий,
аэрозолын тоо хэмжээг тодорхойлж болдог. Сүүлийн үед өргөн
хэрэглэх болсон энэ арга нь дараахь хэлбэртэй.
ADWSE ii **=
Энд:
Ei- “i” – р хийн ялгарал
Si- “i” - р хийн ялгарлын фактор (грамм/кг)
DW - шатсан ургамал бүрхэвчийн нэгж талбай дахь хуурай жин
(кг /м2
)
A - шатсан газрын эзлэх талбай (м2
)
iS хүлэмжийн хийн ялгарлын фактор (грамм/кг).
Судлаачид гал түймрийн улмаас шатаж буй төрөл бүрийн ургамал
бүрхэвчээс агаарт ялгарч буй хийн ялгарлын илтгэгч үзүүлэлтийг
гарган авах хээрийн болоод лабораторийн олон арван туршилт
хийж, үр дүнгүүдийг гаргаж авсаар байна (M.O. Andreae and
P.Merlet, 2001). Эдгээр судлаачид ургамал бүрхэвчийн шаталтаас
шалтгаалан агаарт ялгарч болох төрөл бүрийн хийн ялгарлын
илэрхийлэгч хэмээх үзүүлэлтийг газар зүйн бүсүүдээр бүдүүвчлэн
гаргасан байдаг. Эдгээр илэрхийлэгч үзүүлэлтүүд нь дэлхийн
бөмбөрцгийн аль хэсэгт, ямар төрлийн ургамал бүрхэвч түймэрт
өртөж буйгаас шалтгаалан харилцан адилгүй байдаг. Тал хээрийн
түймрийн улмаас шатсан бэлчээрийн ургамалаас ялгарах
хүлэмжийн хийн ялгарлын илэрхийлэгчүүдийг энэхүү тооцоонд
ашигласан болно (Хүснэгт 1).
Хүснэгт 1. Тал хээрийн түймрээс ялгарах хий болон аэрозолын
ялгарлын фактор (грамм/кг)
Бохирдуулагчид Тал хээрийн түймэрээс ялгарах хийн
ялгарлын фактор (грамм/кг)
1. PM2.5 5.4 +/- 1.5
2. CO 65 +/- 20
3. SO2 0.35 +/- 0.16
4. NOX 3.9 +/- 2.4
5. CO2 1613 +/- 95
6. CH4 2.3 +/- 0.9
DW - нэгж талбай дахь ургамал бүрхэвчийн хуурай жин (г/м2
)
Түймрийн улмаас агаар ямар хэмжээгээр бохирдож буйг үнэлэхэд
чухал үүрэг гүйцэтгэдэг бас нэгэн үзүүлэлт нь түймэрт шатсан
ургамал бүрхэвчийн нэгж талбайд дахь хэмжээ байдаг. Японы Чиба
хотын их сургуулийн судлаачид Монгол орны тал хээрийн бүсийн
ургамал бүрхэвчийн нэгж талбайд эзлэх жин нь хиймэл дагуулаас
хэмжсэн ургамлын индекс (УИ) –тэй шугаман хамааралтайгаар
өөрчлөгднө гэж 1998 оны зун хийсэн судалгаагаараа тогтоожээ
(Yamamoto, Kajiwara and Honda, 2000). Хэдийгээр бидний сонгон
авсан Дорнод Монголын тал хээр нь дээрхи судлаачдын судалгаа
хийсэн нутагтай харьцуулахад ургамлын зүйлийн бүрдэл, эзлэх
талбай зэргээрээ ялгаатай байж болох талтай ч ерөнхийдөө хаа
хаанà нь тал хээрийн өвслөг ургамал зонхилдог мөн бидний хувьд
ургамлын ургалтын хугацаа зогссон 10-р сарын дунд үе таарч
байгаа гэдэг үүднээс дээрхи эрдэмтдийн тогтоосон аргыг ашигласан
билээ. Ургамлын хуурай жин, бүрхцийн хувь болон УИ-ийн
хоорондын шугаман хамаарлыг доорхи хэлбэртэй байна гэж
тогтоожээ:
VCRDW *396.140527.5 +=
NDVIVCR *568.0078.0 +=
Энд:
Холбоо барих: email: orchinii.engineers@gmail.com , web: www.goo.gl/nh6d2d
100к
м
Burn scar in eastern Mongolia (false color), Date: 2003-Oct-23,
Satellite: TERRA
Training material: Greenhouse Emissions From Wild Fire, Research Team, Environmental Engineers, NGO, UB Mongolia
DW - нэгж талбай дахь ургамлын хуурай жин (гм//м2
)
VCR - нэгж талбайд буй ургамлын бүрхэц [%]
NDVI - ургамлын индекс
3. СУДАЛГААНЫ ТАЛБАЙ, АШИГЛАСАН МЭДЭЭ
Тал хээрийн түймрээс ялгарч буй хүлэмжийн хийн ялгарлыг хий тус
бүрээр үзүүлэх тооцоог хийхдээ 2003 оны 10 сард Монгол орны
дорнод хэсэгт гарсан гал түймэрт шатсан талбайг сонгож авсан
(Зураг 2). Энэхүү газар нь далайн түвшнээс 600-1500 метрийн
өндөрт оршино. Халх гол цаг уурын станцын олон жилийн мэдээгээр
бол жилийн энэ улиралд салхины дундаж хурд 4 м/сек, хүчтэй
салхины хурд 28 м/сек, хур тундас 10.5 мм, агаарын температур
дунджаар 0.9 градус орчим байдаг. Хүн амын суурьшил бага, зэрлэг
ургамал, амьтнаар баян, Монгол орны үзэсгэлэнт газруудын нэг
билээ.
Түймэрт шатсан газрын байршил, эзлэх талбай, шатаж болох
хуурай жингийн мэдээллүүдийг АНУ-ын AQUA хиймэл дагуул дээр
суурилуулсан Дунд зэрэглэлийн Ялгах чадвартай Зураглах Спектр-
радиометр (MODIS) гэдэг төхөөрөмжөөр хэмжсэн тоон мэдээллээр
тооцоолсон. MODIS төхөөрөмж нь цахилгаан соронзон долгионы 36
мужид 4-өөс 14.4 микроны нарийвчлалтайгаар хэмжилт хийдэг.
Эдгээр 36 мужаас хоёр сувгийнх нь газрын гадарга дээрхи ялгах
чадвар нь 250 метр, таван сувгийнх нь 500 метр үлдсэн 29 суваг нь
1 км-ын нарийвчлалтайгаар 2300 км өргөнтэй газар нутгийг тандах
чадвартай. Дэлхийн бөмбөрцгийг нэгээс хоёр хоногийн дотор бүтэн
тойрох боломж нь гал түймэр, үер зэрэг богино хугацаанд их
хэмжээний хохирол учруулдаг байгалийн гамшигт үзэгдлүүдийг цаг
тухайд нь үнэлэхэд маш тохиромжтой байдаг. AQUA-MODIS
төхөөрөмжөөр хэмжсэн тоон мэдээллийн тусламжтайгаар бодож
гаргасан УИ-ын утгыг ашигласан. Түймэр болохоос өмнөх 13
хоногийн дундаж УИ-ийн утгыг тооцоондоо хэрэглэсэн нь тухайн нэг
өдрийн агаар мандлын нягтшилт, үүлний нөлөө болон багажаас
үзүүлж болохуйц алдаануудыг арилгах давуу талтайгаас гадна
тухайн үед байж болох ургамлын ерөнхий хэмжээг илэрхийлэх
ихээхэн тохиромтой мэдээлэл билээ.
4. ҮР ДҮН
Газар зүйн мэдээллийн программ хангамжууд ашиглаж CO2, CO,
CH4, NOx, SO2, зэрэг хүлэмжийн хий болон PM2.5 аэрозолын
ялгарлыг 329 м x 329 м хэмжээтэй торын цэг дээр бодуулж түүний
орон зайн тархалтыг нийт ялгарсан хийн нийлбэр байдлаар
үзүүллээ. /Зураг 2/. Зургаас харвал нийт ялгарсан хүлэмжийн хийн
хэмжээ пиксел тус бүр дээр 0.28 –0.75 тонн/га -ын хооронд
хэлбэлзэж байгаа нь тухайн түймэрт шатсан ургамлын хуурай
массын тархалтаас хамаарч байна.
Мөн пиксел тус бүр дээр бодуулсан утгаа хооронд нь нэмж тухайн
түймрээс ялгарсан нийт хүлэмжийн хийн тоо хэмжээг хий тус бүрээр
гарган авч хүснэгт 2-т үзүүлэв. Хүснэгтээс харвал CO2-ын хэмжээ
нийт ялгарлын 95.45% -ийг эзэлж байхад CO, CH4, NOx, SO2, PM2.5
зэрэг бохирдуулагчид нийт ялгарлын 5.5% буюу өчүүхэн бага
хэсгийг эзэлж байна.
Хүснэгт 2. Монгол орны дорнод хэсэгт гарсан хээрийн
түймрээс ялгарсан хий, аэрозолын хэмжээ.
Бохирдуулагч Ялгарал
2
596,137,9 km
tonn Бохирдуулагч тус
бүрийн эзлэх хувь
CO2 10862.5 95.45%
CO 437.7 3.85%
CH4 15.5 0.14%
NOx 26.3 0.23%
SO2 2.4 0.02%
PM2.5 36.4 0.32%
Нийт 11380.8 100.00%
Тооцоогоор дорнод Монголын тал хээр нутагт 10 сарын эхний 13
хоногт ажиглагдаж болох ургамлын хуурай масс 1 га -д 160-440 кг
орчим байсан. Тэгвэл намрын улиралд энэ бүс нутагт гарч болох
тал хээрийн түймрээс ялгарах хүлэмжийн хий 1 км2
-д ойролцоогоор
хэдий хэмжээтэй байж болох вэ гэсэн асуулт байж болох юм. Энэ
асуултын хариуг хүснэгт 3-т хий тус бүрээр үзүүлэв.
Хүснэгт 3. Тал хээрийн түймрийн улмаас 1 км2
талбайгаас
агаарт ялгарах хий болон аэрозолын хэмжээ.
Бохирдуулагчид Ялгарал, тонн/км2
CO2 1.19E-03
CO 4.79E-05
CH4 1.70E-06
Nox 2.88E-06
SO2 2.63E-07
PM2.5 3.98E-06
Бүгд 1.25E-03
Холбоо барих: email: orchinii.engineers@gmail.com , web: www.goo.gl/nh6d2d
Training material: Greenhouse Emissions From Wild Fire, Research Team, Environmental Engineers, NGO, UB Mongolia
Зураг 2. Тал хээрийн түймрээс ялгарсан CO2, CO, CH4, NOx, SO2
хүлэмжийн хий, PM2.5 аэрозолын нийлбэрын орон зайн тархалт.
АШИГЛАСАН ХЭВЛЭЛ
• M.O. Andreae and P.Merlet, Emission of Trace Gases and Aerosols
From Biomass Burning, Global Biogeochemical Cycles, Vol. 0, NO.
0, pages 1-12, Month 2001
• Hirokazu Yamamoto, Koji Kajiwara, and Yoshiaki Honda, The Study
on Biomass Estimation in Mongolian Grassland Using Satellite Data
and Field Measurement data, 2000
• Emissions Guidance and Software, "Compilation of air pollutant
emission factors, Volume 1, Fifth Edition, AP-42, EPA, USA
• Ìîíãîë óëñûí áàéãàëü îð÷èí 1996
• Б. Жамбаажмц, Х. Сарантуяа, Дорнод аймгийн уур амьсгалын
лавлах, Чойбалсан, 1988
• Монгол улсын байгаль орчны яам, Байгал орчны цагаан ном
• Ann Dennis, Matthew Fraser, Stephen Anderson and David Allen,
Air pollutant emissions associated with forest, grassland, and
agricultural burning in Texas, Atmospheric Environment 36(23)
(2002) 3779-3792
Холбоо барих: email: orchinii.engineers@gmail.com , web: www.goo.gl/nh6d2d

Weitere ähnliche Inhalte

Empfohlen

PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024Neil Kimberley
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)contently
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024Albert Qian
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsKurio // The Social Media Age(ncy)
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Search Engine Journal
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summarySpeakerHub
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Tessa Mero
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentLily Ray
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best PracticesVit Horky
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project managementMindGenius
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...RachelPearson36
 
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Applitools
 
12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at WorkGetSmarter
 
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...DevGAMM Conference
 
Barbie - Brand Strategy Presentation
Barbie - Brand Strategy PresentationBarbie - Brand Strategy Presentation
Barbie - Brand Strategy PresentationErica Santiago
 

Empfohlen (20)

PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
 
12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work
 
ChatGPT webinar slides
ChatGPT webinar slidesChatGPT webinar slides
ChatGPT webinar slides
 
More than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike Routes
More than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike RoutesMore than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike Routes
More than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike Routes
 
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
 
Barbie - Brand Strategy Presentation
Barbie - Brand Strategy PresentationBarbie - Brand Strategy Presentation
Barbie - Brand Strategy Presentation
 

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС ЯЛГАРАХ ХҮЛЭМЖИЙН ХИЙ, АГААР БОХИРДУУЛАГЧДИЙГ ТООЦООЛОХ

  • 1. Training material: Greenhouse Emissions From Wild Fire, Research Team, Environmental Engineers, NGO, UB Mongolia ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС ЯЛГАРАХ ХҮЛЭМЖИЙН ХИЙ, АГААР БОХИРДУУЛАГЧДИЙГ ТООЦООЛОХ Сургалтанд зориулав. Oнолын хэсэг Байгаль Орчны Инженерүүд ТББ Шаардлага: ГМС-ын анхан шаты мэдлэг Зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно. 1. ОРШИЛ Ой хээрийн түймрээс агаар мандалд ялгарч буй нүүрсхүчлийн хий – CO2, нүүрстөрөгчийн дутуу исэл – CO, Метан – CH4 зэрэг нь хүлэмжийн үзэгдэлд ихээхэн нөлөөтэй байдаг бөгөөд ялангуяа Азотын ислүүд – NOx, Хүхэрлэг хий - SO2 , диаметр нь 2.5 микрометрээс бага хэмжээтэй утаа тортогноос үүдэлтэй аэрозол – PM2.5 нь хүний эрүүл мэнд, агаар мандлын үзэгдэх байдал, агаарын бохирдолд ихээхэн нөлөөлдөг. Богино хугацаанд ихээхэн талбайг хамардаг тал хээрийн түймрээс ялгарах хүлэмжийн хий болон, бага масстай агаар бохирдуулагч аэрозолын тоо хэмжээг тооцоолох аргыг товч үзье. Жишээ болгож 2003 оны 10 сард Монгол орны дорнод хэсэгт гарсан тал хээрийн түймэрт шатсан талбайг сонгон авсан (Зураг 1). Зураг 1. 2003 оны 10 сард гарсан тал хээрийн түймэрт шатсан талбайн зураглал. 2. АРГА ЗҮЙ НҮБ-ын салбар байгууллага Засгийн газар хоорондын зөвлөлдөх зөвлөл, АНУ-ын Хүрээлэн буй орчны агентлагаас (Emissions Guidance and Software, "Compilation of air pollutant emission factors, Volume 1, Fifth Edition, AP-42, EPA, USA) зөвлөмж болгосон аргаар гал түймрийн улмаас агаар мандалд ялгарч буй хүлэмжийн хий, аэрозолын тоо хэмжээг тодорхойлж болдог. Сүүлийн үед өргөн хэрэглэх болсон энэ арга нь дараахь хэлбэртэй. ADWSE ii **= Энд: Ei- “i” – р хийн ялгарал Si- “i” - р хийн ялгарлын фактор (грамм/кг) DW - шатсан ургамал бүрхэвчийн нэгж талбай дахь хуурай жин (кг /м2 ) A - шатсан газрын эзлэх талбай (м2 ) iS хүлэмжийн хийн ялгарлын фактор (грамм/кг). Судлаачид гал түймрийн улмаас шатаж буй төрөл бүрийн ургамал бүрхэвчээс агаарт ялгарч буй хийн ялгарлын илтгэгч үзүүлэлтийг гарган авах хээрийн болоод лабораторийн олон арван туршилт хийж, үр дүнгүүдийг гаргаж авсаар байна (M.O. Andreae and P.Merlet, 2001). Эдгээр судлаачид ургамал бүрхэвчийн шаталтаас шалтгаалан агаарт ялгарч болох төрөл бүрийн хийн ялгарлын илэрхийлэгч хэмээх үзүүлэлтийг газар зүйн бүсүүдээр бүдүүвчлэн гаргасан байдаг. Эдгээр илэрхийлэгч үзүүлэлтүүд нь дэлхийн бөмбөрцгийн аль хэсэгт, ямар төрлийн ургамал бүрхэвч түймэрт өртөж буйгаас шалтгаалан харилцан адилгүй байдаг. Тал хээрийн түймрийн улмаас шатсан бэлчээрийн ургамалаас ялгарах хүлэмжийн хийн ялгарлын илэрхийлэгчүүдийг энэхүү тооцоонд ашигласан болно (Хүснэгт 1). Хүснэгт 1. Тал хээрийн түймрээс ялгарах хий болон аэрозолын ялгарлын фактор (грамм/кг) Бохирдуулагчид Тал хээрийн түймэрээс ялгарах хийн ялгарлын фактор (грамм/кг) 1. PM2.5 5.4 +/- 1.5 2. CO 65 +/- 20 3. SO2 0.35 +/- 0.16 4. NOX 3.9 +/- 2.4 5. CO2 1613 +/- 95 6. CH4 2.3 +/- 0.9 DW - нэгж талбай дахь ургамал бүрхэвчийн хуурай жин (г/м2 ) Түймрийн улмаас агаар ямар хэмжээгээр бохирдож буйг үнэлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бас нэгэн үзүүлэлт нь түймэрт шатсан ургамал бүрхэвчийн нэгж талбайд дахь хэмжээ байдаг. Японы Чиба хотын их сургуулийн судлаачид Монгол орны тал хээрийн бүсийн ургамал бүрхэвчийн нэгж талбайд эзлэх жин нь хиймэл дагуулаас хэмжсэн ургамлын индекс (УИ) –тэй шугаман хамааралтайгаар өөрчлөгднө гэж 1998 оны зун хийсэн судалгаагаараа тогтоожээ (Yamamoto, Kajiwara and Honda, 2000). Хэдийгээр бидний сонгон авсан Дорнод Монголын тал хээр нь дээрхи судлаачдын судалгаа хийсэн нутагтай харьцуулахад ургамлын зүйлийн бүрдэл, эзлэх талбай зэргээрээ ялгаатай байж болох талтай ч ерөнхийдөө хаа хаанà нь тал хээрийн өвслөг ургамал зонхилдог мөн бидний хувьд ургамлын ургалтын хугацаа зогссон 10-р сарын дунд үе таарч байгаа гэдэг үүднээс дээрхи эрдэмтдийн тогтоосон аргыг ашигласан билээ. Ургамлын хуурай жин, бүрхцийн хувь болон УИ-ийн хоорондын шугаман хамаарлыг доорхи хэлбэртэй байна гэж тогтоожээ: VCRDW *396.140527.5 += NDVIVCR *568.0078.0 += Энд: Холбоо барих: email: orchinii.engineers@gmail.com , web: www.goo.gl/nh6d2d 100к м Burn scar in eastern Mongolia (false color), Date: 2003-Oct-23, Satellite: TERRA
  • 2. Training material: Greenhouse Emissions From Wild Fire, Research Team, Environmental Engineers, NGO, UB Mongolia DW - нэгж талбай дахь ургамлын хуурай жин (гм//м2 ) VCR - нэгж талбайд буй ургамлын бүрхэц [%] NDVI - ургамлын индекс 3. СУДАЛГААНЫ ТАЛБАЙ, АШИГЛАСАН МЭДЭЭ Тал хээрийн түймрээс ялгарч буй хүлэмжийн хийн ялгарлыг хий тус бүрээр үзүүлэх тооцоог хийхдээ 2003 оны 10 сард Монгол орны дорнод хэсэгт гарсан гал түймэрт шатсан талбайг сонгож авсан (Зураг 2). Энэхүү газар нь далайн түвшнээс 600-1500 метрийн өндөрт оршино. Халх гол цаг уурын станцын олон жилийн мэдээгээр бол жилийн энэ улиралд салхины дундаж хурд 4 м/сек, хүчтэй салхины хурд 28 м/сек, хур тундас 10.5 мм, агаарын температур дунджаар 0.9 градус орчим байдаг. Хүн амын суурьшил бага, зэрлэг ургамал, амьтнаар баян, Монгол орны үзэсгэлэнт газруудын нэг билээ. Түймэрт шатсан газрын байршил, эзлэх талбай, шатаж болох хуурай жингийн мэдээллүүдийг АНУ-ын AQUA хиймэл дагуул дээр суурилуулсан Дунд зэрэглэлийн Ялгах чадвартай Зураглах Спектр- радиометр (MODIS) гэдэг төхөөрөмжөөр хэмжсэн тоон мэдээллээр тооцоолсон. MODIS төхөөрөмж нь цахилгаан соронзон долгионы 36 мужид 4-өөс 14.4 микроны нарийвчлалтайгаар хэмжилт хийдэг. Эдгээр 36 мужаас хоёр сувгийнх нь газрын гадарга дээрхи ялгах чадвар нь 250 метр, таван сувгийнх нь 500 метр үлдсэн 29 суваг нь 1 км-ын нарийвчлалтайгаар 2300 км өргөнтэй газар нутгийг тандах чадвартай. Дэлхийн бөмбөрцгийг нэгээс хоёр хоногийн дотор бүтэн тойрох боломж нь гал түймэр, үер зэрэг богино хугацаанд их хэмжээний хохирол учруулдаг байгалийн гамшигт үзэгдлүүдийг цаг тухайд нь үнэлэхэд маш тохиромжтой байдаг. AQUA-MODIS төхөөрөмжөөр хэмжсэн тоон мэдээллийн тусламжтайгаар бодож гаргасан УИ-ын утгыг ашигласан. Түймэр болохоос өмнөх 13 хоногийн дундаж УИ-ийн утгыг тооцоондоо хэрэглэсэн нь тухайн нэг өдрийн агаар мандлын нягтшилт, үүлний нөлөө болон багажаас үзүүлж болохуйц алдаануудыг арилгах давуу талтайгаас гадна тухайн үед байж болох ургамлын ерөнхий хэмжээг илэрхийлэх ихээхэн тохиромтой мэдээлэл билээ. 4. ҮР ДҮН Газар зүйн мэдээллийн программ хангамжууд ашиглаж CO2, CO, CH4, NOx, SO2, зэрэг хүлэмжийн хий болон PM2.5 аэрозолын ялгарлыг 329 м x 329 м хэмжээтэй торын цэг дээр бодуулж түүний орон зайн тархалтыг нийт ялгарсан хийн нийлбэр байдлаар үзүүллээ. /Зураг 2/. Зургаас харвал нийт ялгарсан хүлэмжийн хийн хэмжээ пиксел тус бүр дээр 0.28 –0.75 тонн/га -ын хооронд хэлбэлзэж байгаа нь тухайн түймэрт шатсан ургамлын хуурай массын тархалтаас хамаарч байна. Мөн пиксел тус бүр дээр бодуулсан утгаа хооронд нь нэмж тухайн түймрээс ялгарсан нийт хүлэмжийн хийн тоо хэмжээг хий тус бүрээр гарган авч хүснэгт 2-т үзүүлэв. Хүснэгтээс харвал CO2-ын хэмжээ нийт ялгарлын 95.45% -ийг эзэлж байхад CO, CH4, NOx, SO2, PM2.5 зэрэг бохирдуулагчид нийт ялгарлын 5.5% буюу өчүүхэн бага хэсгийг эзэлж байна. Хүснэгт 2. Монгол орны дорнод хэсэгт гарсан хээрийн түймрээс ялгарсан хий, аэрозолын хэмжээ. Бохирдуулагч Ялгарал 2 596,137,9 km tonn Бохирдуулагч тус бүрийн эзлэх хувь CO2 10862.5 95.45% CO 437.7 3.85% CH4 15.5 0.14% NOx 26.3 0.23% SO2 2.4 0.02% PM2.5 36.4 0.32% Нийт 11380.8 100.00% Тооцоогоор дорнод Монголын тал хээр нутагт 10 сарын эхний 13 хоногт ажиглагдаж болох ургамлын хуурай масс 1 га -д 160-440 кг орчим байсан. Тэгвэл намрын улиралд энэ бүс нутагт гарч болох тал хээрийн түймрээс ялгарах хүлэмжийн хий 1 км2 -д ойролцоогоор хэдий хэмжээтэй байж болох вэ гэсэн асуулт байж болох юм. Энэ асуултын хариуг хүснэгт 3-т хий тус бүрээр үзүүлэв. Хүснэгт 3. Тал хээрийн түймрийн улмаас 1 км2 талбайгаас агаарт ялгарах хий болон аэрозолын хэмжээ. Бохирдуулагчид Ялгарал, тонн/км2 CO2 1.19E-03 CO 4.79E-05 CH4 1.70E-06 Nox 2.88E-06 SO2 2.63E-07 PM2.5 3.98E-06 Бүгд 1.25E-03 Холбоо барих: email: orchinii.engineers@gmail.com , web: www.goo.gl/nh6d2d
  • 3. Training material: Greenhouse Emissions From Wild Fire, Research Team, Environmental Engineers, NGO, UB Mongolia Зураг 2. Тал хээрийн түймрээс ялгарсан CO2, CO, CH4, NOx, SO2 хүлэмжийн хий, PM2.5 аэрозолын нийлбэрын орон зайн тархалт. АШИГЛАСАН ХЭВЛЭЛ • M.O. Andreae and P.Merlet, Emission of Trace Gases and Aerosols From Biomass Burning, Global Biogeochemical Cycles, Vol. 0, NO. 0, pages 1-12, Month 2001 • Hirokazu Yamamoto, Koji Kajiwara, and Yoshiaki Honda, The Study on Biomass Estimation in Mongolian Grassland Using Satellite Data and Field Measurement data, 2000 • Emissions Guidance and Software, "Compilation of air pollutant emission factors, Volume 1, Fifth Edition, AP-42, EPA, USA • Ìîíãîë óëñûí áàéãàëü îð÷èí 1996 • Б. Жамбаажмц, Х. Сарантуяа, Дорнод аймгийн уур амьсгалын лавлах, Чойбалсан, 1988 • Монгол улсын байгаль орчны яам, Байгал орчны цагаан ном • Ann Dennis, Matthew Fraser, Stephen Anderson and David Allen, Air pollutant emissions associated with forest, grassland, and agricultural burning in Texas, Atmospheric Environment 36(23) (2002) 3779-3792 Холбоо барих: email: orchinii.engineers@gmail.com , web: www.goo.gl/nh6d2d