SlideShare a Scribd company logo
1 of 17
ОЛОН УЛСЫН
УЛААНБААТАРЫН
ИХ СУРГУУЛЬ
Хичээлийн нэр: Ногоон байгууламжийн механикжуулалт
Индекс: АС265
Кредит: 2
Анги: Ой-IV
Лекц: 6
Сэдэв: ТОМ МОД УХАХ, АЧИХ ТЭЭВЭРЛЭХ
МЕХАНИЗМ
Орчин үеийн гадна орчины дизайн нь
том оворын суулгацыг (4-өөс дээш
настай, 3 метрээс өндөр моднууд)
өргөнөөр ашигладаг. Энэ нь
ажиллагаа ихтэй, үнэ харьцангуу их
боловч давуу тал нь илт билээ.
-
Тохижуулах гэж байгаа талбай, орчинд нь
эхнээсээ нас гүйцсэн мод байгаа бол
асуудал тэгэж хурцаар тавигдахгүй. Харин
“хоосон” газар ажил эхлэж байгаа бол том
оворын суулгацгүйгээр ажил гүйцэтгэх арга
үгүй. Учир нь гэвэл зөвхөн үүнийг хэрэглэж
байж дизайнер маань гадна орчины
ерөнхий “араг ясыг” гаргаж, шаардагдах
агуулгыг бий болгон, архитектурын давуу
талыг нь товойлгож, дутагдлыг далдалдаг
билээ. Үүнээс гадна ихэнхи захиалагч нарт
10-аас 30 жил хүлээж байж үр дүнгий нь
үзэх хүсэл ч үгүй, боломж ч байдаггүй.
Үргэлжлэл
Орос Улсад том оворын суулгацын
үйлдвэрлэл хөгжөөгүй. Иймээс
ихэнхи шилжүүлэн суулгаж буй
суулгацууд нь ой мод, хувийн эдлэн
газар, хуучин үржүүлгийн газруудаас
гаралтай ба шилжүүлэн суулгахад
зориулагдаагүй байдаг.
-
Үүнээс болж сайн хэвэнд оруулаагүй
оройн хэсэг, гүйцэт боловсроогүй үндэс,
хязгаарлагдмал сонголт гэх мэт
дутагдлууд бий. Ийм моднуудыг зөвхөн
өвлийн цагаар шилжүүлэн суулгаж
болдог. Учир нь гэвэл үндэс орчины
шаардагдах хэмжээний шаварыг хэвээр
хадгалах боломж зөвхөн энэ үед л бий
(модны диаметрийн 1 см тутамд 10 см
диаметртэй шавар). Ихэнхи тохиолдолд
энэ шаврын диаметр нь 1,5 – 2 м
байдаг.
Үргэлжлэл
Европын том оворын суулгацууд нь
манайхаас үнэтэй ч чанарын хувьд ч
илүү, сонголт ч өргөн, ба стандартын
шаардлагыг бүрэн хангасан байдаг
юм. Эдгээр ургамалууд нь том
оворын суулгац болгох зориулалттай,
хоорондын зай ихтэй суулгасан
байдаг тул оройн хэсгийнх нь хэлбэр
сайтай байна.
-
Мөн жил дараалан үндэсийг нь тайрч
багасгаж байдаг тул харьцангуй бага
зайнд их өтгөн үндэстэй болдог
байна. Энэ нь эдийн засгийн хувьд
ашигтайгаар тээвэрлэх боломжийг
олгодог ба зөвхөн өвөл ч биш, хавар
намар ч гэмтэл багатайгаар
шилжүүлэн суулгах боломжийг бий
болгодог.
“Tree Spade” гэж юу вэ?
 Энэ нь 20 метр хүртэл өндөр модыг шилжүүлэн
суулгагч төхөөрөмж юм.
 Ландшафт буюу гадна орчны тохижилт нь
хотын хөгжлийн хамгийн гол асуудлын нэг.
Хэдийгээр өнгөрсөн он жилүүдэд бид энэ
бүхнийг шийдэхийг зорьж чармайж ирсэн ч
өндөр хөгжилтэй орнуудын хүчирхэг, нүсэр,
гайхамшигтай сэтгэгдэл төрүүлэх
ландшафтын хэмжээнд очиж амжаагүй л
явна.
-
Тэгвэл асар богино хугацаанд 1,8-20
метр хүртэл өндөр модтой болох
боломжийг олгож байна. Мод
шилжүүлэн суулгагч “Tree Spade”
машиныг АНУ-ын “Big John” компани
зохион бүтээсэн. Энэхүү
төхөөрөмжийг анх Монголд 2007 онд
“Эх газар” ХХК оруулж ирснээр
манай орны хэрэглэгчид ашиглах
боломжтой болсон юм.
-
Ийм машиныг манай хөрш орнууд
болон Орос, Хятадад хэргэлдэг
бөгөөд уг машины тусламжтайгаар
Хятадад томоохон цэцэрлэгт
хүрээлэнг олноор байгуулж байсан
юм. Ногоон байгууламж, цэцэрлэгт
хүрээлэнд дахин төлөвлөлт хийх,
мод ургамлын байршлыг солих
тохиолдолд “Tree Spade” төвөггүй
гүйцэтгэдэг байна. “Tree Spade” нь
тарьмал болон байгалийн ургаа
модыг олон бэрхшээлтэй асуудал,
эрсдэлээс хамгаалж чаддаг.
Экологийн ач холбогдол:
 Модны үндэс харьцангуй гэмтэл багатай
 Шинэ орчинд дасан зохицох чадвар
сайн
 Ургалт хэвийн явагдна
Ажлын бүтээмжийн давуу тал:
 Ажлын цаг хэмнэнэ
 Хөдөлмөр хөнгөвчилнө
 Ажлын бүтээмж харьцуулашгүй өндөр
 Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж өндөр
Үргэлжлэл
 “Tree Spade” хүчирхэг удирдлага, аварга
том 4 хүрзээрээ ямар ч хөрсийг нэвтлэн
модны үндсийг гэмтээхгүйгээр авдаг.
Тиймээс энэхүү төхөөрөмжөөр 20 метр
хүртэл өндөртэй модыг суулгаж богинохон
хугацаанд сүрлэг тансаг ногоон
байгууламжийг бий болгоно. Мөн шинэ
байгууламж барих газар байгуулсан мод,
бут сөөгийг тайрч дарж хаяхын оронд
“Tree Spade” машины тусламжтайгаар
зохих газар нь байрлуулж экологийн
сүйрлээс аварч чадна.
-“Tree Spade” ойн түймэр, биологийн
хамгаалалтын зурвас байгуулах, зам
гүүр далангийн зурвас гаргахад
модыг зохистой газар байрлуулж ойг
эрсдлээс хамгаална.
Үргэлжлэл
 “Tree Spade” машиныг 1982 оноос дэлхийн
өнцөг булан бүрт ашиглаж давуу тал,
боломжийг ойлгосон. Ой модыг экологийн
болон техникийн аюулаас аварч асуудлыг
байгаль орчин, хүмүүст хамгийн таатайгаар
шийдэж чаддаг нь “Tree Spade” машины
гавъяа билээ.
-“Tree Spade” мод ургамлын хэмжээ,
төрөлд тохирсон олон загвартай.
Энэхүү төхөөрөмжийн Монголд анх
хийсэн ажил нь Төв аймгийн эрдэнэ
суманд Чингисийн хөшөөний
цогцолборт 100 гаруй шинэс модыг 5
км-ээс зөөвөрлөн суулгасан бөгөөд
одоо ургалт нь хэвийн явагдаж
байна. Мөн энэ машины 2 шинэ
загвар нэмж орж ирсэн байна.
-Орчин үеийн тансаг барилгууд
ногоон байгууламж, landscape,
үзэсгэлэнтэй цэцэрлэгтэй байж л
өнгө төрх нь төгс илэрхийлэгддэг.
Сайхан цэцэрлэг, төгс төгөлдөр
ландшафт муу байшинг ч ордон мэт
харагдуулж чаддаг гэж үг байдаг.
Lekts 6-mehanik-2016

More Related Content

More from radnaajav gerelchimeg (20)

Design lekts-15
Design lekts-15Design lekts-15
Design lekts-15
 
Design lekts-15
Design lekts-15Design lekts-15
Design lekts-15
 
Lekts 1
Lekts 1Lekts 1
Lekts 1
 
Lekts 2
Lekts 2Lekts 2
Lekts 2
 
Lekts 3
Lekts 3Lekts 3
Lekts 3
 
Lekts 3
Lekts 3Lekts 3
Lekts 3
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 
Lekts 5
Lekts 5Lekts 5
Lekts 5
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
Lekts 7
Lekts 7Lekts 7
Lekts 7
 
Lekts 8
Lekts 8Lekts 8
Lekts 8
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
Lekts 10
Lekts 10Lekts 10
Lekts 10
 
Lekts 11
Lekts 11Lekts 11
Lekts 11
 
Lekts 11
Lekts 11Lekts 11
Lekts 11
 
Lekts 12
Lekts 12Lekts 12
Lekts 12
 
Hicheeliin tolovlogoo лзт-i
Hicheeliin tolovlogoo лзт-iHicheeliin tolovlogoo лзт-i
Hicheeliin tolovlogoo лзт-i
 
Zurag tosol i-test-share-1
Zurag tosol i-test-share-1Zurag tosol i-test-share-1
Zurag tosol i-test-share-1
 
Zurag tosol i-lekts-1
Zurag tosol i-lekts-1Zurag tosol i-lekts-1
Zurag tosol i-lekts-1
 
Zurag tosol i-lekts-2
Zurag tosol i-lekts-2Zurag tosol i-lekts-2
Zurag tosol i-lekts-2
 

Lekts 6-mehanik-2016

  • 1. ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ Хичээлийн нэр: Ногоон байгууламжийн механикжуулалт Индекс: АС265 Кредит: 2 Анги: Ой-IV Лекц: 6
  • 2. Сэдэв: ТОМ МОД УХАХ, АЧИХ ТЭЭВЭРЛЭХ МЕХАНИЗМ Орчин үеийн гадна орчины дизайн нь том оворын суулгацыг (4-өөс дээш настай, 3 метрээс өндөр моднууд) өргөнөөр ашигладаг. Энэ нь ажиллагаа ихтэй, үнэ харьцангуу их боловч давуу тал нь илт билээ.
  • 3. - Тохижуулах гэж байгаа талбай, орчинд нь эхнээсээ нас гүйцсэн мод байгаа бол асуудал тэгэж хурцаар тавигдахгүй. Харин “хоосон” газар ажил эхлэж байгаа бол том оворын суулгацгүйгээр ажил гүйцэтгэх арга үгүй. Учир нь гэвэл зөвхөн үүнийг хэрэглэж байж дизайнер маань гадна орчины ерөнхий “араг ясыг” гаргаж, шаардагдах агуулгыг бий болгон, архитектурын давуу талыг нь товойлгож, дутагдлыг далдалдаг билээ. Үүнээс гадна ихэнхи захиалагч нарт 10-аас 30 жил хүлээж байж үр дүнгий нь үзэх хүсэл ч үгүй, боломж ч байдаггүй.
  • 4. Үргэлжлэл Орос Улсад том оворын суулгацын үйлдвэрлэл хөгжөөгүй. Иймээс ихэнхи шилжүүлэн суулгаж буй суулгацууд нь ой мод, хувийн эдлэн газар, хуучин үржүүлгийн газруудаас гаралтай ба шилжүүлэн суулгахад зориулагдаагүй байдаг.
  • 5. - Үүнээс болж сайн хэвэнд оруулаагүй оройн хэсэг, гүйцэт боловсроогүй үндэс, хязгаарлагдмал сонголт гэх мэт дутагдлууд бий. Ийм моднуудыг зөвхөн өвлийн цагаар шилжүүлэн суулгаж болдог. Учир нь гэвэл үндэс орчины шаардагдах хэмжээний шаварыг хэвээр хадгалах боломж зөвхөн энэ үед л бий (модны диаметрийн 1 см тутамд 10 см диаметртэй шавар). Ихэнхи тохиолдолд энэ шаврын диаметр нь 1,5 – 2 м байдаг.
  • 6. Үргэлжлэл Европын том оворын суулгацууд нь манайхаас үнэтэй ч чанарын хувьд ч илүү, сонголт ч өргөн, ба стандартын шаардлагыг бүрэн хангасан байдаг юм. Эдгээр ургамалууд нь том оворын суулгац болгох зориулалттай, хоорондын зай ихтэй суулгасан байдаг тул оройн хэсгийнх нь хэлбэр сайтай байна.
  • 7. - Мөн жил дараалан үндэсийг нь тайрч багасгаж байдаг тул харьцангуй бага зайнд их өтгөн үндэстэй болдог байна. Энэ нь эдийн засгийн хувьд ашигтайгаар тээвэрлэх боломжийг олгодог ба зөвхөн өвөл ч биш, хавар намар ч гэмтэл багатайгаар шилжүүлэн суулгах боломжийг бий болгодог.
  • 8. “Tree Spade” гэж юу вэ?  Энэ нь 20 метр хүртэл өндөр модыг шилжүүлэн суулгагч төхөөрөмж юм.  Ландшафт буюу гадна орчны тохижилт нь хотын хөгжлийн хамгийн гол асуудлын нэг. Хэдийгээр өнгөрсөн он жилүүдэд бид энэ бүхнийг шийдэхийг зорьж чармайж ирсэн ч өндөр хөгжилтэй орнуудын хүчирхэг, нүсэр, гайхамшигтай сэтгэгдэл төрүүлэх ландшафтын хэмжээнд очиж амжаагүй л явна.
  • 9. - Тэгвэл асар богино хугацаанд 1,8-20 метр хүртэл өндөр модтой болох боломжийг олгож байна. Мод шилжүүлэн суулгагч “Tree Spade” машиныг АНУ-ын “Big John” компани зохион бүтээсэн. Энэхүү төхөөрөмжийг анх Монголд 2007 онд “Эх газар” ХХК оруулж ирснээр манай орны хэрэглэгчид ашиглах боломжтой болсон юм.
  • 10. - Ийм машиныг манай хөрш орнууд болон Орос, Хятадад хэргэлдэг бөгөөд уг машины тусламжтайгаар Хятадад томоохон цэцэрлэгт хүрээлэнг олноор байгуулж байсан юм. Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнд дахин төлөвлөлт хийх, мод ургамлын байршлыг солих тохиолдолд “Tree Spade” төвөггүй гүйцэтгэдэг байна. “Tree Spade” нь тарьмал болон байгалийн ургаа модыг олон бэрхшээлтэй асуудал, эрсдэлээс хамгаалж чаддаг.
  • 11. Экологийн ач холбогдол:  Модны үндэс харьцангуй гэмтэл багатай  Шинэ орчинд дасан зохицох чадвар сайн  Ургалт хэвийн явагдна Ажлын бүтээмжийн давуу тал:  Ажлын цаг хэмнэнэ  Хөдөлмөр хөнгөвчилнө  Ажлын бүтээмж харьцуулашгүй өндөр  Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж өндөр
  • 12. Үргэлжлэл  “Tree Spade” хүчирхэг удирдлага, аварга том 4 хүрзээрээ ямар ч хөрсийг нэвтлэн модны үндсийг гэмтээхгүйгээр авдаг. Тиймээс энэхүү төхөөрөмжөөр 20 метр хүртэл өндөртэй модыг суулгаж богинохон хугацаанд сүрлэг тансаг ногоон байгууламжийг бий болгоно. Мөн шинэ байгууламж барих газар байгуулсан мод, бут сөөгийг тайрч дарж хаяхын оронд “Tree Spade” машины тусламжтайгаар зохих газар нь байрлуулж экологийн сүйрлээс аварч чадна.
  • 13. -“Tree Spade” ойн түймэр, биологийн хамгаалалтын зурвас байгуулах, зам гүүр далангийн зурвас гаргахад модыг зохистой газар байрлуулж ойг эрсдлээс хамгаална.
  • 14. Үргэлжлэл  “Tree Spade” машиныг 1982 оноос дэлхийн өнцөг булан бүрт ашиглаж давуу тал, боломжийг ойлгосон. Ой модыг экологийн болон техникийн аюулаас аварч асуудлыг байгаль орчин, хүмүүст хамгийн таатайгаар шийдэж чаддаг нь “Tree Spade” машины гавъяа билээ.
  • 15. -“Tree Spade” мод ургамлын хэмжээ, төрөлд тохирсон олон загвартай. Энэхүү төхөөрөмжийн Монголд анх хийсэн ажил нь Төв аймгийн эрдэнэ суманд Чингисийн хөшөөний цогцолборт 100 гаруй шинэс модыг 5 км-ээс зөөвөрлөн суулгасан бөгөөд одоо ургалт нь хэвийн явагдаж байна. Мөн энэ машины 2 шинэ загвар нэмж орж ирсэн байна.
  • 16. -Орчин үеийн тансаг барилгууд ногоон байгууламж, landscape, үзэсгэлэнтэй цэцэрлэгтэй байж л өнгө төрх нь төгс илэрхийлэгддэг. Сайхан цэцэрлэг, төгс төгөлдөр ландшафт муу байшинг ч ордон мэт харагдуулж чаддаг гэж үг байдаг.