SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 4
Үнэлгээний онолын үндэслэл
Үнэлгээ юунд хэрэгтэй вэ? АНУ-ын Мичиганы Их Сургуулийн үнэлгээний төвийн захирал
Л.Стуффльбийм ” Үнэлгээ өгөх гол шалтгаан нь:
   1. Чадах бүхнээ хийж байгаа эсэхийг мэдсэнээр суралцагч бүрт сурахад нь туслах
   2. Бүлгийн сургалт явуулах хамгийн үр дүнтэй арга барил нээж олох
   3. Сурагч болон эцэг эхэд сурах үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, сайжруулах
      хэрэгсэл болох
   4. Сурлагын түвшинг тодорхойлох зэрэг болно “ гэсэн байна.

Үнэлгээний дидактик үндэс
Үнэлгээний дидактик үндэс нь суралцагчдын мэдлэг,чадвар эзэмшилтийн явц, үр дүнг
тодорхойлж,сургалтын явцад хүүхдийн хөгжилд гарч буй ахицыг өмнөхтэй жишиж,
харьцуулах түүнчлэн эзэмшвэл зохих агуулгыг ямар түвшинд эзэмшсэнийг тодорхойлоход
оршино. Тэгвэл сурган хүмүүжүүлэх ухаанд үнэлгээг өргөн утгаар авч үзвэл суралцагчийн
боловсролын үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэх тогтолцоо,явцуу утгаар авч үзвэл
суралцагчийн мэдлэг чадвар төлөвшлийг хэмжих процесс юм гэж тодорхойлсон байдаг.

Үнэлгээний зорилго нь:

   сурагчдын эзэмшиж байгаа мэдлэгийн түвшинг тодорхойлох
   сурах арга барилд хэрхэн суралцаж байгааг тогтоох
   хүүхдийн хэтийн хөгжил, хэрэгцээг харгалзан цаашид өсөн хөгжих боломжийг олж
    харах
   сурагчдад оюуны хөгжлийн соѐл, сахилга суулгахад оршино.

Үнэлгээг хийхэд дараах 3 үндсэн асуулт тавигдана.Үүнд:
    юуны тулд үнэлэх вэ?
    юуг үнэлэх вэ?
    юугаар үнэлэх вэ?

Юуны тулд үнэлэх вэ? гэсэн асуулт нь үнэлгээний зорилготой холбоотой.

Түвшин тогтоох үнэлгээ:
Энэ үнэлгээг сургалт эхлэхийн өмнө өгдөг. Аливаа сургалтын өмнө суралцагчдын эзэмшсэн
суурь мэдлэг,чадварын түвшинг тодорхойлох хэрэгтэй болдог. Энэ нь багшид хичээлээ
хаанаас эхлэх, сурагчид ямар мэдлэг чадвартайг мэдэх боломж олгоно. Хэрэв хангалттай
мэдлэг чадвартай бол хичээлийн зарим агуулгыг алгасах буюу товч дурдаад өнгөрч болно.

Хангалтгүй бол тодорхой үндсэн мэдлэг, чадвар суулгах тал дээр анхаарах хэрэгтэй.
Сурагчдыг хэт хүнд эсвэл ойлгох чадвараас давсан түвшингээс сургалтаа эхэлбэл тэднийг
шинэ мэдлэг, чадвар олж авах чадваргүй болгох магадлалтай. Харин аль хэдийн мэддэг
болсон материалыг нарийвчлан мэдэж авах боломжийг олгодог.

Оношлох үнэлгэ:

Энэ үнэлгээ нь сурагчдын сурах үйл ажиллагаанд гарч буй бэрхшээлүүдийн шалтгааныг
олоход чиглэдэг. Тухайлбал, ангийн ихэнх сурагчид алдаж байгаа даалгавруудыг мэдсэнээр
багш тухайн даалгаврыг сурагчдад ойлгуулах арга барилаа өөрчилж болох юм. Хэрэв сурагч
тухайн сэдвийн үндсэн агуулгаа эзэмшиж чадахгүй бол үүний шалтгааныг оношилсноор
засах аргыг олж болно. Мөн гарсан доголдлуудыг залруулахад чиглэсэн сургалт ч хүртэл
зохион байгуулж болох юм.

Явцын үнэлгээ:
Энэ үнэлгээ нь суралцагчдын ахиц амжилтыг тодорхойлж байдаг. Хэрэв ахиц гарахгүй
байвал бэрхшээл байгааг харуулж байгаа хэрэг юм. Ингэснээр цаашид илүү нарийн
оношлох үнэлгээгээр судлах хэрэгтэй болохыг нотолж байна. Явцын үнэлгээ нь өдөр тутмын
ерөнхий арга барил болдог бол оношлох үнэлгээ нь илүү нарийн нэмэлт арга барил
хэрэглэхэд шаардагддаг.

Эцсийн үнэлгээ:

Энэ үнэлгээг бүлэг сэдэв болон хичээлийн төгсгөлд хийнэ. Энэ нь хичээлийн агуулгыг
сурагчид хэр эзэмшсэнийг илр лэх зорилгоор үү авдаг ба гол төлөв сурагчдад тодорхой дүн
өгөх зорилгоор хэрэглэгддэг. Мөн багшийн үйл ажиллагаа эсвэл тухайн хичээлийн хөтөлбөр
хэр үр дүнтэй болохыг тодорхойлоход хэрэглэгдэнэ. Явцын үнэлгээ нь сурах ба сургах үйл
ажиллагаанд урьдчилсан дүгнэлт өгдөг бол эцсийн үнэлгээ нь сурах ба сургах үйл
ажилгаанд эцсийн дүгнэлт өгдгөөрөө ялгаатай.

Юуг үнэлэх вэ? / Блумын таксономи/

Суралцагчдын тухайн хичээлийн агуулгын хүрээнд мэдлэг эзэмшилтийн түвшинг үнэлнэ.
Тухайлбал явцын үнэлгээ нь хөнгөн түвшний даалгавруудтай бол эцсийн үнэлгээний
даалгаврууд нь ахисан болон өндөр түвшнийх байна. Үүнийг зохицуулах аппаратыг
боловсролын зорилгын таксономи гэдэг. Дэлхий нийтэд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь
Блумын таксономи юм. АНУ-ын эрдэмтэн Б. Блум / 1956 / боловсролын зорилгыг танин
мэдэхүйн / когнитив /, хөдөлгөөний /аффектив /, сэтгэл хөдлөлийн / психомотор / гэсэн
гурван мужид ангилсан. Б.Блум танин мэдэхүйн /когнитив / мужийг 6 түвшинд хуваасан
байна.
    Мэдлэг
    Ойлголт
    Хэрэглээ
    Анализ
    Синтез
    Үнэлэмж зэрэг болно.Танин мэдэхүйн мужийг ийнхүү түвшинчилсэн нь үнэлгээний
      тогтолцоонд хувьсгал гаргасан гэж үздэг. Таксономийн түвшин бүрд олж эзэмших ур
      чадваруудыг өмнөх түвшинтэй нь холбон гаргаж тавьсан байна.Тухайлбал, нэг хэсэг
      сурагчид баримтын талаар мэдлэг олж авч байхад нөгөө хэсэг нь ерөнхий ойлголтыг
      олжавч, гуравдахь нь түүнийг хэрэглэх түвшинд эзэмшсэн байдаг. Энэ нь
      суралцагчдыг мэдлэг эзэмшилтийн түвшингээр ангилах бололцоог багшид
      олгоно.Үнэлгээ хийхдээ Блумын таксономи хэрэглэхээр шийдсэн бол түвшин бүрийн
      хэв шинжийг системчлэн хянахыг хичээх хэрэгтэй.
   1. Мэдлэг: Сурагчдад ямар баримт, мэдээлэл, мэдлэг өгсөн вэ? Тэд ямар дэс
      дарааллаар мэдсэн вэ? Ямар зарчим онолуудыг баримталсан бэ?
   2. Ойлголт: Тайлбарын ямар хэв шинжийг сурагчид гүйцэтгэх чадвартай болсон билээ?
      Томъѐог үгээр илэрхийлэх, дүрэм зарчмыг тайлбарлах ямар чадвар эзэмшүүлсэн бэ?
   3. Хэрэглээ: Сурагчид бодит нөхцөл байдалд мэдээллийг ашиглаж сурахын тулд юунд
      ашигласан билээ?
   4. Анализ: Сурагчид ямар төрлийн элементүүдэд анализ хийж сурсан билээ? Ямар
      холбоо хамаарал, ямар зохион байгуулалтын зарчмаар анализ хийж сурсан бэ?
   5. Синтез: Ямар төрлийн үйл явцаар, ямар төрлийн хийсвэрлэлээр нэгтгэн дүгнэх
      чадварт суралцсан билээ?
6. Үнэлэмж: Сурагчид сурсан зүйлийнхээ хувьд дотоод ба гадаад нотолгоог ашиглаж
      чадах уу?
   7. Юугаар үнэлэх вэ? Энэ нь үнэлгээний хэлбэрээр хариулагдана.

Мөн сургалтанд өргөн хэрэглэгддэг үнэлгээний 4 үндсэн хэлбэр байна.

Аман хэлбэр
Багш сурагчдын судалсан материалаас асуулт асуух замаар, тэдний мэдлэг эзэмшилтийн
түвшинг тогтооно. Энэ нь мэдлэг эзэмшилтийн хамгийн хөнгөн түвшинг үнэлэхэд зохимжтой.
Аман хэлбэр нь богино хугацаанд олон асуулт тавьдаг, олон сурагчийг хамардаг давуу
талтай.Мөн зөвхөн мэднэ, мэдэхгүй гэсэн хоѐр үнэлгээ өгдөг,мэдлэг эзэмшилтийн өндөр
түвшинг шалгах боломжгүй гэсэн сөрөг талуудтай. Иймд энэ хэлбэрийг зөвхөн явцын
шалгалт, зарим тохиолдолд оношлох шалгалтанд ашиглах нь тохиромжтой.

Бичгийн хэлбэр
Энэ хэлбэрийн шалгалт нь голдуу өндөр түвшний 36 даалгавраас тогтоно.Зарим тохиолдолд
үүнийг уламжлалт хэлбэр гэж нэрлэдэг. Энэ хэлбэр нь ангийн бүх сурагчдыг нэг цаг
хугацаанд хамарч чаддаг, тодорхой асуудал шийдвэрлэхчадварыг шалгах, сэтгэн бодох
үйлийг оношлохын зэрэгцээ өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг цэгцтэй, логиктой бичих
чадварыг давхар шалгах бололцоог олгодог. Энэ хэлбэр нь сурагчийн сэтгэлгээний алхам
бүрийг хянах боломжийг олгодгоороо бусад хэлбэрээс давуу талтай.

Бүтээлч ажлын хэлбэр
Блумын таксономийн хамгийн өндөр түвшин буюу “үнэлэмж “ түвшинг үнэлэх хамгийн
сонгодог хэлбэр нь бүтээлч ажлын хэлбэр юм. Энэ хэлбэр нь сурагчдын бие
даах үйл ажиллагааг сэдэлжүүлэх, хичээлийг амьдралд ойртуулах зорилгоор практик
хэрэглээний даалгавар өгч үнэлдэг.Тухайлбал, энэ нь төсөлт ажил, судалгааны ажил,
реферат гэх мэт төрлүүдтэй байж болно. Энэхүү хэлбэрийн сөрөг талууд нь хугацаа их
шаарддаг, мөн сурагч бие даан хийсэн гэдгийг тогтооход төвөгтэй гэх мэт болно.

Тест
Орчин үеийн сургалтанд ихээхэн дэлгэрч байгаа хэлбэр юм. Энэ хэлбэр нь суралцагчдыг
нэгэн цаг хугацаанд ижил материалаар шалгаж мөн түлхүүрээр шалгадаг гэсэн
үзүүлэлтээрээ бусад хэлбэрүүдээс давуу талтай.Тухайлбал тестийн материалыг үнэлэхдээ
тухайн түлхүүрээр хэн ч дүгнэсэн ижил үнэлгээ өгнө. Өөрөөр хэлбэл, субьектив хүчин зүйл
байхгүй болдог.Гэвч багш нар хичээлд зөвхөн сонгох хэлбэрийн тестийг хэрэглэснээр
сурагчдыг бэлэн хариу бөглүүлэх, хуулах, сонирхолгүй болгох зэрэг сөрөг талтай.Тестийн
даалгаварт сонгох, харгалзаа тогтоох, зөв дараалал тогтоох, нөхөх, байгуулах зэрэг
хэлбэрүүд байна.

Багш үнэлэх ажиллагааг хийхдээ дараах зарчмыг баримталбал зохимжтой.
  1. Үнэлгээний төрлийг тогтоох / юуны тулд үнэлэх вэ? /Түвшин тогтоох, оношлох, явцын,
     эцсийн үнэлгээний аль нь вэ? гэдгийг тогтооно.
  2. Үнэлэх ажлын зорилгыг тодорхойлох / юуг үнэлэх вэ? /Тухайн сэдвийн агуулгын
     хамрах хүрээ, эзэмшилтийнтүвшинг тогтоох шалгуур боловсруулна.
  3. Зорилгыг хэрэгжүүлэх хэлбэрийг сонгох / юугаар үнэлэх вэ? / Боловсруулсан
     шалгуураар үнэлэхэд тохирох хэлбэрийг сонгоно.Тухайлбал, аман, бичгийн , бүтээлч
     ажил, тест гэх мэт.
  4. Шалгах даалгаврын тоог тогтоох
  5. Даалгавар боловсруулах
  6. Даалгаврын гүйцэтгэлийг үнэлэх аргачлал боловсруулах
  7. Сурагчдын мэдлэг чадвар төлөвшлийг үнэлэх, дүгнэх. Даалгавар нь шалгалтын нэгж
     гэж ойлгож болно. Иймд нэгжүүдийг хэрхэн тодорхойлсноос шалгалтын чанар
     хамаарах нь ойлгомжтой.
Соло таксономи
СОЛО таксономийн үзэл санаа нь Биг ба Коли нарын “Суралцагчийн мэдлэгийн бүтэц”
судалгааны үр дүн бөгөөд Жан Пиажегийн оюун ухааны хөгжлийн онолд үндэслэсэн
байдаг.СОЛО гэдэг үг нь гэсэн англи үгнүүдийн эхний үсгүүд юм. Тэд мэдлэгийг ямар арга
замаар илрүүлж, яаж хэмжих вэ? гэдэгт голлон анхаарчээ. СОЛО таксономи нь
“Даалгавруудыг хэрхэн гүйцэтгэж байгаагаар хүүхдийн оюун ухааны хөгжлийн түвшинг
үнэлж болно, яаж хийж байгаа нь яаж сэтгэж байгаагийн илрэл” гэсэн когнетив сэтгэл
судлалын үзэл санаанд үндэслэдэг. Энэхүү таксономийн зорилго нь сургалтын зорилтын
хэрэгжилтээр суралцагчдын чадвар, чадамж хэрхэн хөгжиж байгааг төдийгүй сургалтын
зорилтын хэрэгжилтээр тодорхойлоход оршдог байна. Тус таксономийн үзэл санаа нь
суралцагчийн мэдлэг эзэмшилтийн 5 түвшинг ялгасанд оршино. Эдгээр түвшингүүд нь
дараалсан байдаг бөгөөд мэдлэгийн бүтцийн зохион байгуулалтад үндэслэсэн байдаг.
Суралцагчийн мэдлэг эзэмшилтийн 5 түвшин:
   1. Бүтцийн өмнөх
      Суралцагчид энэ түвшинд ухамсарлаагүй зохион байгуулалтгүй хоорондоо холбоогүй
      бага хэмжээний мэдээллийг хялбархан эзэмшдэг байна. Ухагдахууны хоорондын
      холбоо тогтоогүй салангид байна.
   2. Энгийн
      Энэ түвшинд зөвхөн нэг ухагдахууныг ухаж ойлгосон байна. Түүнийг бусад
      ухагдахуунтай холбох холбооны утга учир тодорхой бус байна.
   3. Нийлмэл
      Хоорондоо холбоотой хэд хэдэн ухагдахууныг ухаарч ойлгосон байна. Эдгээр
      ухагдахууны хоорондын холбооны утга учир нь бүхэлдээ тодорхой байна.
   4. Учир шалтгаан
      Ухагдахууныг бүхэлд нь ухаарч ойлгосон байх тэдгээрийн тогтолцоо үүсэх холбоо ба
      холбооны утга учрыг тогтолцоонд нь үнэлж чаддаг байна.
   5. Хийсвэр
      Энэ түвшинд эзэмшсэн ухагдахуун дээр шинэ ухагдахууныг нэгтгэж зохиомжилж
      өөрчилж холбодог.Тодруулбал, эзэмшсэн ухагдахуунаа гадаад тогтолцоонд
      буюу шинэ нөхцөл байдалд ашиглаж хийсвэр төлөвт нэгтгэдэг байна.

СОЛО таксономи нь суралцагчийн бүтээсэн мэдлэгийг сургалтын зорилтын үр дүнгээр
илрүүлэн үнэлдэг төдийгүй үнэлгээний чанарын хандлагыг хөгжүүлдэг учир суралцагчдын
мэдлэг, чадвар, цогц чадамжийг үнэлэх аливаа үнэлгээний арга, хэлбэрт ашигладаг.
Суралцагчийн хариултад үндэслэн мэдлэг эзэмшилтийн түвшинг харгалзуулан үнэлэх
боломжтой болжээ.

Суралцагч мэдлэг эзэмшилтийн өмнөх түвшин Суралцагч “ би мэдэхгүй” гэж хариулах,
асуултыг олон дахин давтах гэх мэт.

   1. Мэдлэг эзэмшилтийн энгийн түвшин
      Багшийн асуултыг ойлтон агуулгын хувьд зөв ойлгох боловч бусад ухагдахуунтай
      холбож, энгийн жишээг тайлбарлаж чаддаггүй.
   2. Нийлмэл түвшин
      Хоѐр буюу түүнээс олон ухагдахууныг агуулгын хувьд зөв тайлбарлах боловч холбоо
      нь салангид санааг тодорхойлж ярьдаг.
   3. Учир шалтгаант түвшин
      Суралцагч ухагдахуунуудыг тодорхой жишээ туршилтад үндэслэн тайлбарлах
      хариултынагуулга бүхэлдээ өөр хоорондоо уялдаа холбоотой баримтад түшиглэн
      баяжуулан тайлбарлана.
   4. Хийсвэрлэн сэтгэх түвшин
      Багшийн тавьсан асуулт даалгавар буюу ухагдахуунг таамаглах, хийсвэрлэн сэтгэх,
      мэдлэгээ ашиглан нэгтгэх, зохиомжлжх, эдгээр нь уялдаа холбоотой байна.
Бичгийн шалгалтыг аман шалгалтын хариулттай адил мэдлэг эзэмшилтийн дээрх 5 түвшинд
тулгуурлан хийнэ.

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаАсуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаDavaasuren Davaadorj
 
сургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солосургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солоOyuhai1127
 
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiyaхүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил SumiyaBulgan Blg
 
хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,Tsekee Tseegii
 
сурлагаар хоцрогдолтын шалтгаан
сурлагаар хоцрогдолтын шалтгаансурлагаар хоцрогдолтын шалтгаан
сурлагаар хоцрогдолтын шалтгаанchemistry teacher
 
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөххичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөхNew Mongol College of Technology
 
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээИдэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээNew Mongol College of Technology
 
7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)Tsuntsaga Ch
 
Spss программын талаар товчхон
Spss программын талаар товчхонSpss программын талаар товчхон
Spss программын талаар товчхонMunkhbayar Tumurbat
 
Анхаарал шалгах арга
Анхаарал шалгах аргаАнхаарал шалгах арга
Анхаарал шалгах аргаchemistry teacher
 
эцэг эхийн судлгаа
эцэг эхийн судлгааэцэг эхийн судлгаа
эцэг эхийн судлгааjobshig
 
Google forms гарын авлага.pdf
Google forms гарын авлага.pdfGoogle forms гарын авлага.pdf
Google forms гарын авлага.pdfssuser9ffca9
 
хэрэгсу1
хэрэгсу1хэрэгсу1
хэрэгсу1sumka79
 
БЛҮМ ТАКСОНОМИ
БЛҮМ ТАКСОНОМИБЛҮМ ТАКСОНОМИ
БЛҮМ ТАКСОНОМИMiigaa Mj
 

Was ist angesagt? (20)

Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаАсуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
 
сургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солосургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ соло
 
Lekts 2
Lekts 2Lekts 2
Lekts 2
 
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiyaхүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
 
хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,
 
сурлагаар хоцрогдолтын шалтгаан
сурлагаар хоцрогдолтын шалтгаансурлагаар хоцрогдолтын шалтгаан
сурлагаар хоцрогдолтын шалтгаан
 
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөххичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх
 
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээИдэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
 
гэрийн даалгавар
гэрийн даалгавар гэрийн даалгавар
гэрийн даалгавар
 
Leg9
Leg9Leg9
Leg9
 
7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)
 
Spss программын талаар товчхон
Spss программын талаар товчхонSpss программын талаар товчхон
Spss программын талаар товчхон
 
Анхаарал шалгах арга
Анхаарал шалгах аргаАнхаарал шалгах арга
Анхаарал шалгах арга
 
эцэг эхийн судлгаа
эцэг эхийн судлгааэцэг эхийн судлгаа
эцэг эхийн судлгаа
 
Google forms гарын авлага.pdf
Google forms гарын авлага.pdfGoogle forms гарын авлага.pdf
Google forms гарын авлага.pdf
 
Тодруулах судалгаа
Тодруулах судалгааТодруулах судалгаа
Тодруулах судалгаа
 
хэрэгсу1
хэрэгсу1хэрэгсу1
хэрэгсу1
 
БЛҮМ ТАКСОНОМИ
БЛҮМ ТАКСОНОМИБЛҮМ ТАКСОНОМИ
БЛҮМ ТАКСОНОМИ
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
Хоцрогдолгүй сургах технологи
Хоцрогдолгүй сургах технологиХоцрогдолгүй сургах технологи
Хоцрогдолгүй сургах технологи
 

Ähnlich wie үнэлгээний онолын үндэслэл

Багш ажлын байран дээрээ хичээлийн судалгаагаар хөгжих нь
Багш ажлын байран дээрээ хичээлийн судалгаагаар хөгжих ньБагш ажлын байран дээрээ хичээлийн судалгаагаар хөгжих нь
Багш ажлын байран дээрээ хичээлийн судалгаагаар хөгжих ньGombojav Oyungerel
 
мэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээн
мэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээнмэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээн
мэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээнChuluunbaatar Nyambayar
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyoyunbileg08
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyoyunbileg08
 
баярчимэг илтгэл
баярчимэг илтгэлбаярчимэг илтгэл
баярчимэг илтгэлBadam Nasantogtoh
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньza tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
 
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-studentWhat pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-studentzob_2007
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэtungalag
 
сурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөр
сурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөрсурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөр
сурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөрБатбагана Баасанжав
 

Ähnlich wie үнэлгээний онолын үндэслэл (20)

Багш ажлын байран дээрээ хичээлийн судалгаагаар хөгжих нь
Багш ажлын байран дээрээ хичээлийн судалгаагаар хөгжих ньБагш ажлын байран дээрээ хичээлийн судалгаагаар хөгжих нь
Багш ажлын байран дээрээ хичээлийн судалгаагаар хөгжих нь
 
мэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээн
мэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээнмэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээн
мэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээн
 
TTMON402-Хичээл-15
TTMON402-Хичээл-15TTMON402-Хичээл-15
TTMON402-Хичээл-15
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson study
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson study
 
Сургалтын нэгэн арга
Сургалтын нэгэн аргаСургалтын нэгэн арга
Сургалтын нэгэн арга
 
баярчимэг илтгэл
баярчимэг илтгэлбаярчимэг илтгэл
баярчимэг илтгэл
 
схүа
схүасхүа
схүа
 
схүа
схүасхүа
схүа
 
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх ньНэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
 
Nu
NuNu
Nu
 
TTMON402
TTMON402TTMON402
TTMON402
 
Lkhagvaa
LkhagvaaLkhagvaa
Lkhagvaa
 
Khel Yaria khugjuulekh
Khel Yaria khugjuulekhKhel Yaria khugjuulekh
Khel Yaria khugjuulekh
 
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-studentWhat pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
 
Hicheel sudalgaa
Hicheel sudalgaaHicheel sudalgaa
Hicheel sudalgaa
 
сурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөр
сурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөрсурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөр
сурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөр
 
Flower
FlowerFlower
Flower
 

Mehr von tungalag

Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1
Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1
Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1tungalag
 
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulen
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulenHavtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulen
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulentungalag
 
Sur iltgel(1)
Sur iltgel(1)Sur iltgel(1)
Sur iltgel(1)tungalag
 
Galt uulshil
Galt uulshilGalt uulshil
Galt uulshiltungalag
 
Монгол орны зам тээвэр
Монгол орны зам тээвэрМонгол орны зам тээвэр
Монгол орны зам тээвэрtungalag
 
Galt uulshil
Galt uulshilGalt uulshil
Galt uulshiltungalag
 
Reported speech1
Reported speech1Reported speech1
Reported speech1tungalag
 
Hiin mandal
Hiin mandalHiin mandal
Hiin mandaltungalag
 
Dugneh juram
Dugneh juramDugneh juram
Dugneh juramtungalag
 
Unelgeejuram
UnelgeejuramUnelgeejuram
Unelgeejuramtungalag
 
монголын түүх
монголын түүхмонголын түүх
монголын түүхtungalag
 
автономит монгол улсын ерөнхий сайд
автономит монгол улсын ерөнхий сайдавтономит монгол улсын ерөнхий сайд
автономит монгол улсын ерөнхий сайдtungalag
 
нэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэгнэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэгtungalag
 
Darhan baigaliin uhaan
Darhan baigaliin uhaanDarhan baigaliin uhaan
Darhan baigaliin uhaantungalag
 
7 9 анги. багш
7 9 анги. багш7 9 анги. багш
7 9 анги. багшtungalag
 
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмжсургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмжtungalag
 
Eruul zauv hoololt
Eruul zauv hoololtEruul zauv hoololt
Eruul zauv hoololttungalag
 

Mehr von tungalag (20)

Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1
Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1
Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1
 
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulen
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulenHavtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulen
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulen
 
Sur iltgel(1)
Sur iltgel(1)Sur iltgel(1)
Sur iltgel(1)
 
Galt uulshil
Galt uulshilGalt uulshil
Galt uulshil
 
Монгол орны зам тээвэр
Монгол орны зам тээвэрМонгол орны зам тээвэр
Монгол орны зам тээвэр
 
Galt uulshil
Galt uulshilGalt uulshil
Galt uulshil
 
Reported speech1
Reported speech1Reported speech1
Reported speech1
 
Hiin mandal
Hiin mandalHiin mandal
Hiin mandal
 
Dugneh juram
Dugneh juramDugneh juram
Dugneh juram
 
Unelgeejuram
UnelgeejuramUnelgeejuram
Unelgeejuram
 
монголын түүх
монголын түүхмонголын түүх
монголын түүх
 
автономит монгол улсын ерөнхий сайд
автономит монгол улсын ерөнхий сайдавтономит монгол улсын ерөнхий сайд
автономит монгол улсын ерөнхий сайд
 
нэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэгнэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэг
 
Lesoceans
LesoceansLesoceans
Lesoceans
 
Gz9
Gz9Gz9
Gz9
 
Darhan baigaliin uhaan
Darhan baigaliin uhaanDarhan baigaliin uhaan
Darhan baigaliin uhaan
 
Gz iii
Gz iiiGz iii
Gz iii
 
7 9 анги. багш
7 9 анги. багш7 9 анги. багш
7 9 анги. багш
 
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмжсургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
 
Eruul zauv hoololt
Eruul zauv hoololtEruul zauv hoololt
Eruul zauv hoololt
 

үнэлгээний онолын үндэслэл

  • 1. Үнэлгээний онолын үндэслэл Үнэлгээ юунд хэрэгтэй вэ? АНУ-ын Мичиганы Их Сургуулийн үнэлгээний төвийн захирал Л.Стуффльбийм ” Үнэлгээ өгөх гол шалтгаан нь: 1. Чадах бүхнээ хийж байгаа эсэхийг мэдсэнээр суралцагч бүрт сурахад нь туслах 2. Бүлгийн сургалт явуулах хамгийн үр дүнтэй арга барил нээж олох 3. Сурагч болон эцэг эхэд сурах үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, сайжруулах хэрэгсэл болох 4. Сурлагын түвшинг тодорхойлох зэрэг болно “ гэсэн байна. Үнэлгээний дидактик үндэс Үнэлгээний дидактик үндэс нь суралцагчдын мэдлэг,чадвар эзэмшилтийн явц, үр дүнг тодорхойлж,сургалтын явцад хүүхдийн хөгжилд гарч буй ахицыг өмнөхтэй жишиж, харьцуулах түүнчлэн эзэмшвэл зохих агуулгыг ямар түвшинд эзэмшсэнийг тодорхойлоход оршино. Тэгвэл сурган хүмүүжүүлэх ухаанд үнэлгээг өргөн утгаар авч үзвэл суралцагчийн боловсролын үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэх тогтолцоо,явцуу утгаар авч үзвэл суралцагчийн мэдлэг чадвар төлөвшлийг хэмжих процесс юм гэж тодорхойлсон байдаг. Үнэлгээний зорилго нь:  сурагчдын эзэмшиж байгаа мэдлэгийн түвшинг тодорхойлох  сурах арга барилд хэрхэн суралцаж байгааг тогтоох  хүүхдийн хэтийн хөгжил, хэрэгцээг харгалзан цаашид өсөн хөгжих боломжийг олж харах  сурагчдад оюуны хөгжлийн соѐл, сахилга суулгахад оршино. Үнэлгээг хийхэд дараах 3 үндсэн асуулт тавигдана.Үүнд:  юуны тулд үнэлэх вэ?  юуг үнэлэх вэ?  юугаар үнэлэх вэ? Юуны тулд үнэлэх вэ? гэсэн асуулт нь үнэлгээний зорилготой холбоотой. Түвшин тогтоох үнэлгээ: Энэ үнэлгээг сургалт эхлэхийн өмнө өгдөг. Аливаа сургалтын өмнө суралцагчдын эзэмшсэн суурь мэдлэг,чадварын түвшинг тодорхойлох хэрэгтэй болдог. Энэ нь багшид хичээлээ хаанаас эхлэх, сурагчид ямар мэдлэг чадвартайг мэдэх боломж олгоно. Хэрэв хангалттай мэдлэг чадвартай бол хичээлийн зарим агуулгыг алгасах буюу товч дурдаад өнгөрч болно. Хангалтгүй бол тодорхой үндсэн мэдлэг, чадвар суулгах тал дээр анхаарах хэрэгтэй. Сурагчдыг хэт хүнд эсвэл ойлгох чадвараас давсан түвшингээс сургалтаа эхэлбэл тэднийг шинэ мэдлэг, чадвар олж авах чадваргүй болгох магадлалтай. Харин аль хэдийн мэддэг болсон материалыг нарийвчлан мэдэж авах боломжийг олгодог. Оношлох үнэлгэ: Энэ үнэлгээ нь сурагчдын сурах үйл ажиллагаанд гарч буй бэрхшээлүүдийн шалтгааныг олоход чиглэдэг. Тухайлбал, ангийн ихэнх сурагчид алдаж байгаа даалгавруудыг мэдсэнээр багш тухайн даалгаврыг сурагчдад ойлгуулах арга барилаа өөрчилж болох юм. Хэрэв сурагч тухайн сэдвийн үндсэн агуулгаа эзэмшиж чадахгүй бол үүний шалтгааныг оношилсноор
  • 2. засах аргыг олж болно. Мөн гарсан доголдлуудыг залруулахад чиглэсэн сургалт ч хүртэл зохион байгуулж болох юм. Явцын үнэлгээ: Энэ үнэлгээ нь суралцагчдын ахиц амжилтыг тодорхойлж байдаг. Хэрэв ахиц гарахгүй байвал бэрхшээл байгааг харуулж байгаа хэрэг юм. Ингэснээр цаашид илүү нарийн оношлох үнэлгээгээр судлах хэрэгтэй болохыг нотолж байна. Явцын үнэлгээ нь өдөр тутмын ерөнхий арга барил болдог бол оношлох үнэлгээ нь илүү нарийн нэмэлт арга барил хэрэглэхэд шаардагддаг. Эцсийн үнэлгээ: Энэ үнэлгээг бүлэг сэдэв болон хичээлийн төгсгөлд хийнэ. Энэ нь хичээлийн агуулгыг сурагчид хэр эзэмшсэнийг илр лэх зорилгоор үү авдаг ба гол төлөв сурагчдад тодорхой дүн өгөх зорилгоор хэрэглэгддэг. Мөн багшийн үйл ажиллагаа эсвэл тухайн хичээлийн хөтөлбөр хэр үр дүнтэй болохыг тодорхойлоход хэрэглэгдэнэ. Явцын үнэлгээ нь сурах ба сургах үйл ажиллагаанд урьдчилсан дүгнэлт өгдөг бол эцсийн үнэлгээ нь сурах ба сургах үйл ажилгаанд эцсийн дүгнэлт өгдгөөрөө ялгаатай. Юуг үнэлэх вэ? / Блумын таксономи/ Суралцагчдын тухайн хичээлийн агуулгын хүрээнд мэдлэг эзэмшилтийн түвшинг үнэлнэ. Тухайлбал явцын үнэлгээ нь хөнгөн түвшний даалгавруудтай бол эцсийн үнэлгээний даалгаврууд нь ахисан болон өндөр түвшнийх байна. Үүнийг зохицуулах аппаратыг боловсролын зорилгын таксономи гэдэг. Дэлхий нийтэд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь Блумын таксономи юм. АНУ-ын эрдэмтэн Б. Блум / 1956 / боловсролын зорилгыг танин мэдэхүйн / когнитив /, хөдөлгөөний /аффектив /, сэтгэл хөдлөлийн / психомотор / гэсэн гурван мужид ангилсан. Б.Блум танин мэдэхүйн /когнитив / мужийг 6 түвшинд хуваасан байна.  Мэдлэг  Ойлголт  Хэрэглээ  Анализ  Синтез  Үнэлэмж зэрэг болно.Танин мэдэхүйн мужийг ийнхүү түвшинчилсэн нь үнэлгээний тогтолцоонд хувьсгал гаргасан гэж үздэг. Таксономийн түвшин бүрд олж эзэмших ур чадваруудыг өмнөх түвшинтэй нь холбон гаргаж тавьсан байна.Тухайлбал, нэг хэсэг сурагчид баримтын талаар мэдлэг олж авч байхад нөгөө хэсэг нь ерөнхий ойлголтыг олжавч, гуравдахь нь түүнийг хэрэглэх түвшинд эзэмшсэн байдаг. Энэ нь суралцагчдыг мэдлэг эзэмшилтийн түвшингээр ангилах бололцоог багшид олгоно.Үнэлгээ хийхдээ Блумын таксономи хэрэглэхээр шийдсэн бол түвшин бүрийн хэв шинжийг системчлэн хянахыг хичээх хэрэгтэй. 1. Мэдлэг: Сурагчдад ямар баримт, мэдээлэл, мэдлэг өгсөн вэ? Тэд ямар дэс дарааллаар мэдсэн вэ? Ямар зарчим онолуудыг баримталсан бэ? 2. Ойлголт: Тайлбарын ямар хэв шинжийг сурагчид гүйцэтгэх чадвартай болсон билээ? Томъѐог үгээр илэрхийлэх, дүрэм зарчмыг тайлбарлах ямар чадвар эзэмшүүлсэн бэ? 3. Хэрэглээ: Сурагчид бодит нөхцөл байдалд мэдээллийг ашиглаж сурахын тулд юунд ашигласан билээ? 4. Анализ: Сурагчид ямар төрлийн элементүүдэд анализ хийж сурсан билээ? Ямар холбоо хамаарал, ямар зохион байгуулалтын зарчмаар анализ хийж сурсан бэ? 5. Синтез: Ямар төрлийн үйл явцаар, ямар төрлийн хийсвэрлэлээр нэгтгэн дүгнэх чадварт суралцсан билээ?
  • 3. 6. Үнэлэмж: Сурагчид сурсан зүйлийнхээ хувьд дотоод ба гадаад нотолгоог ашиглаж чадах уу? 7. Юугаар үнэлэх вэ? Энэ нь үнэлгээний хэлбэрээр хариулагдана. Мөн сургалтанд өргөн хэрэглэгддэг үнэлгээний 4 үндсэн хэлбэр байна. Аман хэлбэр Багш сурагчдын судалсан материалаас асуулт асуух замаар, тэдний мэдлэг эзэмшилтийн түвшинг тогтооно. Энэ нь мэдлэг эзэмшилтийн хамгийн хөнгөн түвшинг үнэлэхэд зохимжтой. Аман хэлбэр нь богино хугацаанд олон асуулт тавьдаг, олон сурагчийг хамардаг давуу талтай.Мөн зөвхөн мэднэ, мэдэхгүй гэсэн хоѐр үнэлгээ өгдөг,мэдлэг эзэмшилтийн өндөр түвшинг шалгах боломжгүй гэсэн сөрөг талуудтай. Иймд энэ хэлбэрийг зөвхөн явцын шалгалт, зарим тохиолдолд оношлох шалгалтанд ашиглах нь тохиромжтой. Бичгийн хэлбэр Энэ хэлбэрийн шалгалт нь голдуу өндөр түвшний 36 даалгавраас тогтоно.Зарим тохиолдолд үүнийг уламжлалт хэлбэр гэж нэрлэдэг. Энэ хэлбэр нь ангийн бүх сурагчдыг нэг цаг хугацаанд хамарч чаддаг, тодорхой асуудал шийдвэрлэхчадварыг шалгах, сэтгэн бодох үйлийг оношлохын зэрэгцээ өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг цэгцтэй, логиктой бичих чадварыг давхар шалгах бололцоог олгодог. Энэ хэлбэр нь сурагчийн сэтгэлгээний алхам бүрийг хянах боломжийг олгодгоороо бусад хэлбэрээс давуу талтай. Бүтээлч ажлын хэлбэр Блумын таксономийн хамгийн өндөр түвшин буюу “үнэлэмж “ түвшинг үнэлэх хамгийн сонгодог хэлбэр нь бүтээлч ажлын хэлбэр юм. Энэ хэлбэр нь сурагчдын бие даах үйл ажиллагааг сэдэлжүүлэх, хичээлийг амьдралд ойртуулах зорилгоор практик хэрэглээний даалгавар өгч үнэлдэг.Тухайлбал, энэ нь төсөлт ажил, судалгааны ажил, реферат гэх мэт төрлүүдтэй байж болно. Энэхүү хэлбэрийн сөрөг талууд нь хугацаа их шаарддаг, мөн сурагч бие даан хийсэн гэдгийг тогтооход төвөгтэй гэх мэт болно. Тест Орчин үеийн сургалтанд ихээхэн дэлгэрч байгаа хэлбэр юм. Энэ хэлбэр нь суралцагчдыг нэгэн цаг хугацаанд ижил материалаар шалгаж мөн түлхүүрээр шалгадаг гэсэн үзүүлэлтээрээ бусад хэлбэрүүдээс давуу талтай.Тухайлбал тестийн материалыг үнэлэхдээ тухайн түлхүүрээр хэн ч дүгнэсэн ижил үнэлгээ өгнө. Өөрөөр хэлбэл, субьектив хүчин зүйл байхгүй болдог.Гэвч багш нар хичээлд зөвхөн сонгох хэлбэрийн тестийг хэрэглэснээр сурагчдыг бэлэн хариу бөглүүлэх, хуулах, сонирхолгүй болгох зэрэг сөрөг талтай.Тестийн даалгаварт сонгох, харгалзаа тогтоох, зөв дараалал тогтоох, нөхөх, байгуулах зэрэг хэлбэрүүд байна. Багш үнэлэх ажиллагааг хийхдээ дараах зарчмыг баримталбал зохимжтой. 1. Үнэлгээний төрлийг тогтоох / юуны тулд үнэлэх вэ? /Түвшин тогтоох, оношлох, явцын, эцсийн үнэлгээний аль нь вэ? гэдгийг тогтооно. 2. Үнэлэх ажлын зорилгыг тодорхойлох / юуг үнэлэх вэ? /Тухайн сэдвийн агуулгын хамрах хүрээ, эзэмшилтийнтүвшинг тогтоох шалгуур боловсруулна. 3. Зорилгыг хэрэгжүүлэх хэлбэрийг сонгох / юугаар үнэлэх вэ? / Боловсруулсан шалгуураар үнэлэхэд тохирох хэлбэрийг сонгоно.Тухайлбал, аман, бичгийн , бүтээлч ажил, тест гэх мэт. 4. Шалгах даалгаврын тоог тогтоох 5. Даалгавар боловсруулах 6. Даалгаврын гүйцэтгэлийг үнэлэх аргачлал боловсруулах 7. Сурагчдын мэдлэг чадвар төлөвшлийг үнэлэх, дүгнэх. Даалгавар нь шалгалтын нэгж гэж ойлгож болно. Иймд нэгжүүдийг хэрхэн тодорхойлсноос шалгалтын чанар хамаарах нь ойлгомжтой.
  • 4. Соло таксономи СОЛО таксономийн үзэл санаа нь Биг ба Коли нарын “Суралцагчийн мэдлэгийн бүтэц” судалгааны үр дүн бөгөөд Жан Пиажегийн оюун ухааны хөгжлийн онолд үндэслэсэн байдаг.СОЛО гэдэг үг нь гэсэн англи үгнүүдийн эхний үсгүүд юм. Тэд мэдлэгийг ямар арга замаар илрүүлж, яаж хэмжих вэ? гэдэгт голлон анхаарчээ. СОЛО таксономи нь “Даалгавруудыг хэрхэн гүйцэтгэж байгаагаар хүүхдийн оюун ухааны хөгжлийн түвшинг үнэлж болно, яаж хийж байгаа нь яаж сэтгэж байгаагийн илрэл” гэсэн когнетив сэтгэл судлалын үзэл санаанд үндэслэдэг. Энэхүү таксономийн зорилго нь сургалтын зорилтын хэрэгжилтээр суралцагчдын чадвар, чадамж хэрхэн хөгжиж байгааг төдийгүй сургалтын зорилтын хэрэгжилтээр тодорхойлоход оршдог байна. Тус таксономийн үзэл санаа нь суралцагчийн мэдлэг эзэмшилтийн 5 түвшинг ялгасанд оршино. Эдгээр түвшингүүд нь дараалсан байдаг бөгөөд мэдлэгийн бүтцийн зохион байгуулалтад үндэслэсэн байдаг. Суралцагчийн мэдлэг эзэмшилтийн 5 түвшин: 1. Бүтцийн өмнөх Суралцагчид энэ түвшинд ухамсарлаагүй зохион байгуулалтгүй хоорондоо холбоогүй бага хэмжээний мэдээллийг хялбархан эзэмшдэг байна. Ухагдахууны хоорондын холбоо тогтоогүй салангид байна. 2. Энгийн Энэ түвшинд зөвхөн нэг ухагдахууныг ухаж ойлгосон байна. Түүнийг бусад ухагдахуунтай холбох холбооны утга учир тодорхой бус байна. 3. Нийлмэл Хоорондоо холбоотой хэд хэдэн ухагдахууныг ухаарч ойлгосон байна. Эдгээр ухагдахууны хоорондын холбооны утга учир нь бүхэлдээ тодорхой байна. 4. Учир шалтгаан Ухагдахууныг бүхэлд нь ухаарч ойлгосон байх тэдгээрийн тогтолцоо үүсэх холбоо ба холбооны утга учрыг тогтолцоонд нь үнэлж чаддаг байна. 5. Хийсвэр Энэ түвшинд эзэмшсэн ухагдахуун дээр шинэ ухагдахууныг нэгтгэж зохиомжилж өөрчилж холбодог.Тодруулбал, эзэмшсэн ухагдахуунаа гадаад тогтолцоонд буюу шинэ нөхцөл байдалд ашиглаж хийсвэр төлөвт нэгтгэдэг байна. СОЛО таксономи нь суралцагчийн бүтээсэн мэдлэгийг сургалтын зорилтын үр дүнгээр илрүүлэн үнэлдэг төдийгүй үнэлгээний чанарын хандлагыг хөгжүүлдэг учир суралцагчдын мэдлэг, чадвар, цогц чадамжийг үнэлэх аливаа үнэлгээний арга, хэлбэрт ашигладаг. Суралцагчийн хариултад үндэслэн мэдлэг эзэмшилтийн түвшинг харгалзуулан үнэлэх боломжтой болжээ. Суралцагч мэдлэг эзэмшилтийн өмнөх түвшин Суралцагч “ би мэдэхгүй” гэж хариулах, асуултыг олон дахин давтах гэх мэт. 1. Мэдлэг эзэмшилтийн энгийн түвшин Багшийн асуултыг ойлтон агуулгын хувьд зөв ойлгох боловч бусад ухагдахуунтай холбож, энгийн жишээг тайлбарлаж чаддаггүй. 2. Нийлмэл түвшин Хоѐр буюу түүнээс олон ухагдахууныг агуулгын хувьд зөв тайлбарлах боловч холбоо нь салангид санааг тодорхойлж ярьдаг. 3. Учир шалтгаант түвшин Суралцагч ухагдахуунуудыг тодорхой жишээ туршилтад үндэслэн тайлбарлах хариултынагуулга бүхэлдээ өөр хоорондоо уялдаа холбоотой баримтад түшиглэн баяжуулан тайлбарлана. 4. Хийсвэрлэн сэтгэх түвшин Багшийн тавьсан асуулт даалгавар буюу ухагдахуунг таамаглах, хийсвэрлэн сэтгэх, мэдлэгээ ашиглан нэгтгэх, зохиомжлжх, эдгээр нь уялдаа холбоотой байна. Бичгийн шалгалтыг аман шалгалтын хариулттай адил мэдлэг эзэмшилтийн дээрх 5 түвшинд тулгуурлан хийнэ.