SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 72
www.emust.edu.mn
Мэдээллийн Технологийн
хэрэглээ - I
ВИРТУАЛ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ,
Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
Код: U.IT101
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Сэдэв: Системийн бүрэлдэхүүн
2
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Агуулга
Системийн Үнэлгээний
Индекс
Системийн Тохиргоо
3
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
“Мэдээллийн систем” /Information system/ гэдэг бол компьютер
ашиглан ажлыг хөнгөвчилдөг систем юм.
Мэдээллийн системийг ямар төрлийн компьютер ашиглаж
байгаагаар нь болон мэдээлэл боловсруулах горимоор нь
ангилдаг. Системийг хөгжүүлж байхад системийн зорилгод
нийцсэн системийн тохиргоог хийх шаардлагатай.
1. Мэдээллийн системийн мэдээлэл боловсруулах горимууд
a) Төвлөрсөн боловсруулалт /Centralized processing/
b) Тархсан боловсруулалт /Distributed processing/
4
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
5
a) Төвлөрсөн боловсруулалт /Centralized processing/
“Төвлөрсөн боловсруулалт” гэдэг нь бүх боловсруулах үйлдлүүд
нэг компьютер (толгой компьютер)-ээр хийгдэж байгаа
боловсруулах горим юм. Ийм төрлийн боловсруулах горим нь
онлайн системүүдэд1 ашиглагддаг.
Төвлөрсөн боловсруулалтын онцлог шинж чанарууд:
Нэг компьютер удирдахад ашигласан тоног төхөөрөмж болон
бие бүрэлдэхүүнд анхаарах боломжийг олгодог.
Үйл ажиллагаа, аюулгүй байдал, засвар үйлчилгээг
зохицуулахад хялбар.
Хэрвээ боловсруулалт явуулдаг компьютер доголдвол систем
бүхэлдээ зогсоно.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
b) Тархсан боловсруулалт /Distributed processing/
“Тархсан боловсруулалт” гэдэг нь боловсруулах үйлдлүүд
cүлжээгээр холбогдсон хэд хэдэн компьютерүүдэд хуваагдаж
хийгддэг боловсруулах горим юм. Ийм төрлийн боловсруулах
горим нь Хэрэглэгч/сервер системүүдэд1 ашиглагддаг.
Тодорхойлолт: Онлайн систем /Online System/–
Харилцаа холбооны шугамыг ашиглан компьютерүүд болон
боловсруулах үйлдлийг холбодог системийн тохиргоо
6
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Тархсан боловсруулалтын онцлог шинж чанарууд:
Системийн функцыг тэлэхэд хялбар.
Хэрвээ нэг компьютер доголдвол систем бүхэлдээ зогсоно.
Боловсруулалт нь хэд хэдэн компьютерүүдээр хийгдсэнээр
үйл ажиллагаа, аюулгүй байдал, засвар үйлчилгээг
зохицуулахад төвөгтэй болж ирдэг.
Хэрвээ ямар нэгэн гажиг илэрвэл, гажигийн эх үүсвэрийг
олоход хэцүү байх талтай.
7
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
8
Тоног төхөөрөмжийн тохиргооны хувьд тархсан боловсруулалт
нь “хөндлөн тархалт” ба “босоо тархалт” гэж ангилж болно.
Хөндлөн тархалт /Horizontal Distribution/
“Хөндлөн тархалт” бол компьютерууд болон ажлын машинуудыг
/Workstation/1 дан боловсруулах2 чадвараар холбож
боловсруулалтыг тархаадаг боловсруулах горим юм.
Босоо тархалт /Vertical Distribution/
“Босоо тархалт” бол компьютерүүдийн шатлал болон
боловсруулалтыг явуулдаг терминалуудыг холбож үйлдлүүдийг
тархаадаг боловсруулах горим юм.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
9
Тодорхойлолт:
Хэрэглэгч/сервер (Client server) систем – Хэрэглэгч/сервер
систем нь сервер болон хэрэглэгчийн үүргийг тодорхойлсон
систем юм. Сервер нь сүлжээнд холбогдсон компьютерүүдэд
үйлчилдэг байхад хэрэглэгч нь серверт үйлчилгээний хүсэлт
гаргадаг
Ажлын машин (Workstation) – 8-4-1 Тоног төхөөрөмж
Бүлгээс харна уу
Дан боловсруулалт (Standalone)– Нэг компьютер сүлжээнд
холбогдолгүйгээр ганцаараа боловсруулалт хийдэг системийн
тохиргоо.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
2. Мэдээллийн системийн тохиргоо (Information
system configuration)
Мэдээллийн системүүдийн ердийн тохиргоонууд:
a) Хосолсон систем (Dual system)
“Хосолсон систем” нь зэрэгцэн ижил боловсруулалтыг хийн
боловсруулалтын үр дүнд алдаа байгаа эсэхийг шалгадаг хоёр
системүүдийг ашигладаг. Хэрвээ доголдол гарвал доголдсон
систем тусгаарлагдаж бусад системүүд үйл ажиллагаагаа
хэвийн үргэлжлүүлдэг.
10
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
11
b) Хоёр талт систем (Duplex system)
“Хоёр талт систем” нь хоёр систем ашигладаг; нэг систем
нь гол системээр (одоо ашиглагдаж буй систем), нөгөө
систем нь хоёрдах системээр (нөөц систем) ашиглагддаг.
Гол систем ихэвчлэн боловсруулалтыг хийдэг. Хэрвээ
голлох систем доголдвол хоёр талт систем хоёрдагч систем
рүү гол системийн боловсруулалтын шилжүүлэн
үргэлжлүүлдэг.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
12
c) Хязгаарлагдсан хэрэглэгч (Thin client)
“Хязгаарлагдсан хэрэглэгч” нь сервер талд байгаа
хэрэглээний програмууд болон файлуудыг зохицуулан
хэрэглэгч талын компьютерийг багахан хэмжээний функцын
хүрээнд хязгаарладаг. Хэрэглэгчийн талаас систем нь энгийн
серверт холбогдох болон оролт/гаралтын үйлдлийг
холболтыг бэлтгэх үйлдлүүдээр явагдах боломжтой. Энэ нь
үйл ажиллагааны удирдлагыг хялбарчлах ба аюулгүй
байдлыг ч мөн нэмэгдүүлдэг.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
13
Тодорхойлолт:
Параллел боловсруулалт (Parallel processing) – нэг ажлыг
гүйцэтгэхээр хэд хэдэн компьютерүүдийг холбон ерөнхий гаралтыг
нэмэгдүүлэх арга
Бөөгнөрсөн систем (Cluster system) – хэд хэдэн
компьютерүүдийг сүлжээгээр холбон нэг систем мэт хамтран
ажилладаг системийн тохиргоо.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
3. Мэдээллийн системийн хэрэглээ
/Uses of Information systems/
a) Харилцан үйлдлийн боловсруулалт (Interactive processing)
“Харилцан үйлдлийн боловсруулалт” гэдэг нь хэрэглэгч болон
компьютерийн хоорондох харилцан үйлдлийнн хэлбэр юм.
Хэрэглэгч нь компьютерээс ирсэн хүсэлтэд дэлгэцийн
тусламжтайгаар хариулан компьютертэй идэвхтэйгээр харилцан
боловсруулах үйлдлийг харилцан биелүүлдэг.
b) Шууд боловсруулалт (Real-time processing)
“Шууд боловсруулалт” нь мэдээлэл үүсэхэд боловсруулалт шууд
явагдах горим юм. Банкны ATM, галт тэрэгний суудал захиалгын
системүүд гэх мэт онлайн системүүдэд ашиглагддаг.
14
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
15
c) Багц боловсруулалт (Batch processing)
“Багц болосвруулалт” гэдэг нь мэдээллийг тодорхой хугацааны
турш хуримтлуулан багцаар нь боловсруулах горим юм. Багц
боловсруулалт нь боловсруулах тохиргоог тааруулснаар
автоматжих ба энэ нь компьютерийг ихэвчлэн ашигладаггүй
үед боловсруулалт явуулах боломжийг олгодог.
Энэ горим нь төлбөрийн тооцоо зэрэг удирдлагын
зориулалттай мэдээлэл боловсруулалтанд ашиглагддаг.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
16
Тодорхойлолт:
Гол болон хоёр дах системтэй харьцах (Handling of primary
and secondary systems)– хоёрдах системтэй хэрхэн харилцахаас
шалтгаалан хоёр төрлийн хосолсон систем байдаг.
Идэвхгүй зогсолтын систем (Cold standby system) – Гол
систем ихэвчлэн шууд боловсруулалтыг хийдэг байхад хоёрдагч
систем багц боловсруулалт гэх мэт бусад боловсруулалтыг хийдэг.
Идэвхтэй зогсолтын систем (Hot standby system)– Гол
болон хоёрдагч системүүд тусдаа болосвруулалт хийхгүйгээр
хоёрдагч систем гол системтэй адил түвшинд, нөөц системийн
байдалтай байдаг.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Тэнцүү систем (Peer to Peer P2P) – сүлжээг хамарсан системийн
төрөл. Тэнцүү системд компьютерүүд тус тусын үүргийг оноон
авахгүйгээр тэнцүү эрхтэйгээр сүлжээнд холбогддог. Тиймээс
сервер болон хэрэглэгчдийн хооронд ялгаа байдаггүй.
Тэнцүү системийн загвар Хэрэглэгч/сервер системийн Загвар
17
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Вэб систем (Web system)– сервер дээр үйл ажиллагаа явуулах
ба хөтөчийг ашиглан хоёр талт холбоог хийдэг систем. Худалдан
цахим хуудсууд болон цахим шуудан дээр харагддаг худалдан
авалтын сагснууд нь Вэб системийн хэрэглээний хэлбэр юм.
18
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
4.Хэрэглэгч/сервер систем Client/server
Хэрэглэгч/сервер систем нь сервер болон хэрэглэгчийн үүргийг
тодорхойлсон систем юм. Сервер нь сүлжээнд холбогдсон
компьютерүүдэд үйлчилдэг байхад хэрэглэгч нь серверт
үйлчилгээний хүсэлт гаргадаг.
19
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Шинж чанарууд Тайлбар
Системийн ачаалал
багассан
Үүргүүд хэрэглэгч болон серверийн хооронд хуваагдан системийн
ачааллыг багасгадаг
Суурилуулалтын
зардал багассан
Тоног төхөөрөмжийн нөөцийг (принтер, хатуу диск зэрэг) хамтран
хэрэглэснээр суулгалтын зардал багасдаг.
Үр бүтээмж
нэмэгдсэн
Програм хангамжийн нөөцийг хамтран ашигласнаар хэрэгтэй мэдээлэл
хэрэгтэй үедээ боловсруулагдан ажлын үр бүтээмж нэмэгддэг.
Хялбар системийн
тэлэлт
Сервер болон хэрэглэгчид хялбархан нэмэгдэж болно.
Системийн
удирдлагын
нэмэгдсэн төвөгтэй
байдал
Тоног төхөөрөмж болон програм хангамжийн нөөц нь хэрэглэгч, сервер
бүрт тусдаа зохицуулагдах шаардлагатай болсноор системийн хэмжээ
нэмэгдэхтэй холбогдон систем ч нарийн төвөгтэй болдог. Мөн ямар нэгэн
асуудал гарвал тусгаарлан янзлахад хэцүү.
a) Хэрэглэгч/сервер системийн шинж чанарууд (characteristics):
20
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Серверийн төрөл Тайлбар
Файл сервер /File
Server/
Файлуудыг хамтран зохицуулдаг сервер. Хэрэглэгчид файлуудыг сервер
дээр хуваалцан мэдээллийг үр бүтээмжтэй байлгадаг.
Принтер сервер
/Printer server/
Принтерийг удирдан зохицуулдаг сервер. Хэрэглэгчид түр хугацаанд
принтерлэх мэдээллийг принтер серверийн хатуу дискенд хадгалах ба
мэдээлэл принтерлэх дараалалд бүртгэгдэн, дарааллаараа
принтерлэгддэг.
Мэдээллийн сан сервер
/Database Server/
Мэдээллийн сангийн удирдлага байдаг сервер. (Database Management
System DBMS) Энэ нь бүх хэрэглэгчид шууд мэдээллийн санд холбогдсон
орчинг бий болгож чаддаг. Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу мэдээллийн
сан сервер нь их хэмжээний мэдээлэлд хайх, хүснэгтлэх, төрөлжүүлэх
зэрэг боловсруулалт явуулан хэрэглэгчдэд зөвхөн үр дүнг илгээдэг.
b) Хэрэглэгч/серверийн системд серверүүд өөрсдийн үүргээр
ангилагддаг.
21
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Сүлжээний принтер (Network printer)– серверээр принтерлэдэг
функцтэй принтер. Компаниудад ашиглагддаг лазер принтерүүд нь
нэгэн төрлийн сүлжээний принтер юм. Хэрэглэгчид принтерийг
төвлөрсөн хаб-д холбосноор сүлжээний принтерийг ашиглах
боломжтой. Гэхдээ бүх хэрэглэгчдэд принтерийг таниулсан байх
ёстой.
22
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Гурван давхаргат архитектур /Three-layer
architecture/
“Гурван давхаргат архитектур” нь хэрэглэгч/сервер системийн
хэрэглээг 3 горимд хуваадаг систем юм.
Гурван давхаргат архитектур-т хэрэглэгч болон серверийн
хооронд шилжиж байгаа мэдээллийн хэмжээг хязгаарлах
зорилгоор мэдээллийг сервер дээр боловсруулдаг.
Хэрэглээг гурван горимд хувааснаар мэргэших байдал илүү
хялбар болдог.
Ердийн хэрэглэгч/сервер систем нь “хоёр давхаргат
архитектур” гэж нэрлэгддэг.
23
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
24
Гурван давхар архитектурын шатлал
Эхний давхарга Үзүүлэх давхар Хүнтэй харилцах түвшин
Хоёр дахь
давхарга
Хэрэглээний давхарга
Мэдээллийг боловсруулах
түвшин
Гурав дахь
давхарга
Мэдээллийн давхарга
Мэдээллийн санд нэвтрэх
түвшин
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Системийн үнэлгээний индексүүд
/System evaluation indexes/
Системийн үнэлгээний индексүүд нь компьютерийн гүйцэтгэл,
найдвартай байдал, зардлын үр ашигтай байдал зэргийг
цогцоор нь харгалзан үзэхийг шаарддаг.
1. Системийн гүйцэтгэл /System Performance/
Системийн гүйцэтгэлийг системийн тест болон хүлээн авах
тестийн нэг хэсэг болох “гүйцэтгэлийн тест”/performance test/-ыг
хийж хэмждэг. Гүйцэтгэлийн тест нь боловсруулалтын шинж
чанар болох хариулах хугацаа (response time), өөрчлөгдөх
хугацаа (turnaround time), жишиг шаардлага (benchmark) зэрэг
хангагдаж байгаа эсэхийг шалгадаг.
25
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
26
Боловсруулалтын шинж чанар:
a) Хариулах хугацаа /Response time/
“Хариулах хугацаа” бол компьютер анх
боловсруулалт хийх хүсэлт авснаас хойш хариу
үйлдэл үзүүлэх хугацаа юм. Энэ нь онлайн
системүүдийн гүйцэтгэлийг үнэлэхэд хэрэглэгддэг.
Хариулах цаг нь CPU-ний гүйцэтгэл болон
холбогдсон хэрэглэгчдийн тооноос хамаардаг. Бага
ачаалалд хурдан хариулах бол их ачаалалд удаан
хариулна.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
b) Өөрчлөгдөх хугацаа /Turnaround time/
“Өөрчлөгдөх хугацаа” бол компьютер дараалласан даалгавруудыг
биелүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш бүх боловсруулсан үр
дүнг хүлээн авах хүртэл хугацаа юм. Энэ нь багц боловсруулалтын
гүйцэтгэлийг үнэлэхэд хэрэглэгддэг.
27
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
28
c) Жишиг /Benchmark/
“Жишиг” бол системийн гүйцэтгэлийг хэмждэг индекс юм. Энэ
нь хариулах хугацаа болон CPU-ний ажиллагаа зэргийг
хэмжин, хэд хэдэн компьютерийн гүйцэтгэлийг харьцуулан
үнэлдэг.
Гаралт (Throughput)– системийн нэгж хугацаанд гүйцэтгэх
ажлын хэмжээ
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
2.Системийн найдвартай байдал /System reliability/
Системийг суурилуулахад системийн хэрэглэгчдэд найдвартай
байдлыг анхаарах нь чухал. Үйл ажиллагааны туршид ямар нэгэн
үйл ажиллагааг зогсоох функц байхгүй байхыг баталгаажуулан
системийн найдвартай байдлыг сайжруулдаг.
a) Системийн найдвартай байдлын индекс /Index for
system reliability/
“Ажиллагаатай байдал” (availability) бол системийн найдвартай
байдлыг хэмждэг индекс юм. Системийн ажиллагаатай байдал нь
тасалдаагүй ажиллагаатай байдлын хувийг тодорхойлдог.
Ажиллагаатай байдал өндөр байх тусам системийн найдвартай
байдал сайжирдаг.
29
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
30
Ажиллагаатай байдал нь Доголдол Хоорондын Дундаж Хугацаа
(ДХДХ) болон Засах Дундаж хугацаагаар (ЗДХ) тодорхойлогддог.
Хэдийчинээ ДХДХ их юм уу ЗДХ бага байх тусам системийн
ажиллагаатай байдал төдийчинээ сайн байна.
ДХДХ /MTBF(Mean Times Between Failures) Доголдол
хоорондын дундаж хугацаа
ЗДХ /MTTR(Mean Time To Repair)/– Засах Дундаж Хугацаа
ДХДХ Доголдол хоорондын хугацаа.
Үргэжилсэн системийн үйл ажиллагааны дундаж хугацаа.
ЗДХ Доголдсон тохиолдолд системийг засах дундаж хугацаа.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
31
Дараах томъёонууд ажиллагаатай байдлыг ДХДХ болон ЗДХ-г
ашиглан тооцдог.
эсвэл
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
32
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
33
2. Цогц системийн ажиллагаатай байдал /Availability of
complex systems/
Хэд хэдэн компьютер болон төхөөрөмжөөс бүрдсэн системүүдийн
ажиллагаатай байдлыг олох томъёо нь систем “дараалласан
систем” үү “параллел систем” үү гэдгээс хамаарна.
a) Дараалласан ажиллагаатай системийн байдал
/Availability of serial systems/
“Дараалсан систем” бол бүрдүүлж буй бүх төхөөрөмжүүд
ажиллагаатай байхад ажилладаг систем юм. Хэрвээ нэг л
төхөөрөмж доголдвол систем ажиллах чадваргүй болно.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
34
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Доголдлын давтамж (Failure Rate) –өгөгдсөн цагт тохиолдох доголдлын тоо
Доголдлын давтамж = 1 / ДХДХ
35
b) Параллел системийн ажиллагаатай байдал /Availability
of parallel systems/
“Параллел систем” бол ядаж нэг төхөөрөмж ажиллагаатай байвал
ажилладаг систем юм. Бүрдүүлж буй бүх төхөөрөмж ажиллахаа
болисон нөхцөлд энэ систем ажиллахаа болидог.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
3.Өндөр найдвартай дизайн /High reliability design/
Хэрэглэгч үргэлж холбогдож чадах найдвартай системийг бүтээх:
Баримтлах зарчим Тайлбар
Доголдолд
тэсвэртэй
Доголдол үүссэн ч бүх функцыг хэвийн байлгаж боловсруулах
үйлдлийг үргэлжлүүлэх боломж олгодог. Ихэвчлэн хосолсон системээр
хийдэг.
Хөнгөн доголдол Доголдол үүссэн тохиолдолд хамгийн багаар шаардлагатай
функцуудыг ажиллагаатай байлгаж системийг бүрэн зогсохоос
сэргийлдэг.
Аюулгүй доголдол Доголдол үүссэн тохиолдолд аюулгүй байдлыг хадгалж аюулыг
хязгаарладаг. Жишээлбэл: хэрвээ доголдол дохиол гарвал систем осол
гарахаас сэргийлэн бүх дохиог улаан болгож машиныг зогсоодог.
Эрсдэлгүй Анх зориулагдсан үйл ажиллагаанаас давсан үйлдэл хийсэн ч доголдол
гарахаас сэргийлдэг.
36
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
3. Системүүдийн зардлын үр ашигтай байдал
/Cost efficiency of systems/
Системийг суулгахдаа корпорациуд үнэлгээ болон ашигт
байдал зэрэг зардлын үр ашигтай байдлыг бодолцох ёстой.
Системийг суулгахад анхны зардал болоод үйл ажиллагааны
зардал зэрэг олон төрлийн зардлыг дагуулдаг. Системийн үр
ашигтай байдлын хувьд Эзэмшигчийн Нийт Зардал /TCO (Total
Cost of Ownership)/ буюу худалдаж авснаас эхлээд актлах
хүртэл бүх зардлыг оруулан тооцох хэрэгтэй.
37
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
38
Эзэмшигчийн Нийт Зардал нь компьютер тоног төхөөрөмж
болон програм хангамж худалдаж авах зардал, хэрэглэгчдийг
сургах зардал, үйл ажиллагааны зардал, засвар үйлчилгээний
зардал, системийн асуудал үүсгэдэг зардал гээд бүх зардлыг
хамардаг. Энэ нь системийг суулгах эсэх шийдвэр гаргахад
ашиглагддаг. Системийн зардлын үр ашгийн хувьд, програм
хангамжийн хэрэглээний мөчлөгийн дагуу Эзэмшигчийн Нийт
Зардал-г тооцон хөрөнгө оруулалтын ашгийг үргэлжлүүлэн
тооцож байх нь чухал байдаг
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
39
Идэвхтэй сайт –
Hot Site
доголдол үүссэн тохиолдолд хурдан үүргийг хүлээж авах боломжтой жинхэнэ
сайттай ижил сервер болон функцуудыг агуулсан нөөц сайт. Нөөц мэдээлэл
болон шинэчлэгдсэн мэдээлэл нөөц сайт руу шилжиж байдаг. Үүний эсрэгээр
идэвхгүй сайт байх ба энэ нь нөөц системийг суулган, доголдол үүссэн
тохиолдолд идэвхиждэг.
ЭНЗ /TCO/ эзэмшигчийн нийт зардал - (Total Cost Ownership)
Эхний зардал –
Initial cost
системийг суулгахад шаардагдах эхний зардал. Эхний зардалд тоног төхөөрөмж
болон програм хангамжийг худалдан авах зардал, ажиллах хүчийг хөгжүүлэх
зардал, хэрэглэгчдийг сургах зардал, засвар үйлчилгээний зардал багтдаг.
Үйл ажиллагааны
зардал –
(Operational Cost)
Өөрөөр хэлбэл явцын зардал нь системийн үйл ажиллагаанд шаардагддаг
зардал юм. Үйл ажиллаагааны зардалд тоног төхөөрөмжийн засвар
үйлчилгээний зардал болон үйл ажиллагааг зогсоосноор бизнесийн алдагдал
багтдаг.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
IT101- Мэдээллийн Технологийн хэрэглээ - I
Сэдэв: Програм Хангамж
40
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Агуулга
Үйлдлийн Систем
Файл Менежмент
Хэрэглээний Програм
Нээлттэй Эхийн Програм
Програм Хангамж
41
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Зорилго: Програм хангамж түүний ангилал, зориулалт болон
үйл ажилгааг ойлгуулах.
Мэдлэг: Үйлдлийн систем, хэрэглээний програм болон
нээлттэй эхийн програмын тухай ойлголт мэдлэг олж авна.
Чадвар: Файл зохион байгуулах чадвар эзэмшинэ.
Зорилго| Мэдлэг| ЧАДВАР
42
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
1. Програм Хангамж
43
Програм хангамж нь компьютерийн
системийн үйл ажиллагааг зохицуулах
болон тоног төхөөрөмжийг ажиллуулах
зааварчилгаа буюу командын багц юм.
Програм хангамжийг Системийн
Програм Хангамж /System Software/
болон Хэрэглээний Програм
Хангамж /Application Software (App)/
гэж хоёр ангилдаг. Харин Үйлдлийн
Систем /Operation System (OS)/ нь
ситемийн програм хангамжийн нэг
төрөл юм.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
1.1 Програм Хангамжийн Төрөл
44
Төрөл Тайлбар Жишээ
Системийн
Програм
Үндсэн
програм
Техник хангамж, хэрэглээний програм
хангамжийг зохицуулж хянадаг програм
хангамж юм.
OS
Utility програм
Language процессор
Middleware
OS болон хэрэглээний програм хангамжийн
хооронд үйл ажиллагаа явуулдаг програм
хангамж юм.
Өгөгдлийн сан удирдах
систем
Програм хангамж хөгжүүлэх
систем
Хэрэглээний
Програм
Энгийн
хэрэглээний
програм
Төрөл бүрийн үйл ажиллагаанд ашигладаг
өргөн дэлгэрсэн програм хангамж юм.
Текст боловсруулах програм
Зураг боловсруулах програм
Видео тоглоом
Тусгай
хэрэглээний
програм
Тусгай зориулалтаар ашигладаг програм
хангамж юм.
Санхүүгийн програм
Бүтээгдэхүүн удирдах систем
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Utility /хэрэгсэл/ Програм: Энэ програм нь ерөнхийдөө системийн
нөөцийг зохион байгуулахад чиглэсэн ажил гүйцэтгэдэг.
Компьютерийг илүү үр дүнтэй ашиглахын тулд Utility програмын
тусламжтай компьютерийг удирдахад хэрэглэдэг функцийг
сайжруулж, хэрэглэхэд хялбар болгодог. Хэрэглээний програм
болон Utility програмын гол ялгаа нь тэдгээрийн хэмжээ,
гүйцэтгэдэг функцийн олон цөөнд байна. Хэрэглээний програм нь
харьцангуй их хэмжээтэй, олон тооны функцтэй байдаг ба түүний
үүрэг нь системийн нөөцийг ашиглан тусгай ажил хийхэд оршино.
Харин Utility програм нь бага хэмжээтэй, системд тодорхой тохиргоо
хийдэг цөөн тооны функцтэй байдаг. Жишээ нь compression,
screensaver болон anti-virus гэх мэт.
1.1 Програм Хангамжийн Төрөл
45
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Language /хэл/ Процессор: Энэ програм нь
эх код эсвэл програмын кодыг машины код
руу хөрвүүлдэг. Дараах гурван төрлийн
Language процессор байдаг.
Compiler /хөрвүүлэх/: Дээд түвшний
програмын хэлний кодыг машины код руу
хөрвүүлдэг.
Assembler /угсрах/: Доод түвшний
програмын хэлний кодыг машины код руу
хөрвүүлдэг.
Interpreter /орчуулах/: Програмын кодыг
машины код руу хөрвүүлээд шууд CPU-гээр
гүйцэтгүүлдэг.
1.1 Програм Хангамжийн Төрөл
46
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Мэдээллийн технологийн төхөөрөмжийг ажиллуулахад үйлдлийн
систем зайлшгүй шаардлагатай. Үйлдлийн системийг тоног
төхөөрөмж, хэрэглээний програм болон хэрэглэгчийн хооронд
интерфэйс болон ажиллаж мэдээллийн урсгалыг хянаж зохион
байгуулж байдаг үндсэн програм хангамж гэж ойлгож болно.
Багагүй тооны үйлдлийн системүүд байдаг ба ерөнхийд нь дөрөв
ангилдаг. Real-time: Машин, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн
систем болон шинжлэх ухааны багажыг удирдахад зориулагдсан.
Single-user, single task: Нэг хэрэглэгч нэг л програм дээр
ажиллах боломжтой. Single-user, multi-task: Нэг хэрэглэгч нэгэн
зэрэг олон програм дээр ажиллах боломжтой. Multi-user: Нэгэн
зэрэг олон хэрэглэгч системийн нөөцийг ашиглах боломжтой.
2 Үйлдлийн Систем
47
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Single-Tasking, Multi-tasking
2 Үйлдлийн Систем
48
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Memory management: Санах ойн үүр болгоныг
чөлөөтэй, өгөгдөлтэй эсэхийг хянаж тухайн
процесст ашиглагдаж байсан өгөгдөл хэрэгцээгүй
болох эсвэл процесс дуусгавар болох үед үүрийг
чөлөөлж дараагийн өгөгдлийн санах ойд эзлэх
хэмжээг тогтоох /процесс болгон хангалттай
хэмжээний үүртэй байх хэрэгтэй/, түүнийг
ачааллах зэрэг үйл ажиллагааг санах ойг үр
ашигтай удирдах зорилгоор зохион байгуулдаг.
Виртуал санах ой нь санах ойн физик боломжоос
илүү боломжийг бусад хадгалах төхөөрөмжийг
/зөв хэрэглэх нь үр дүнтэй/ оролцуулан олгодог.
2.1 Үйлдлийн Системийн Үүрэг
49
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Device management: Үйлдлийн систем нь төхөөрөмжүүдийг
удирдахдаа тэдгээрийн цахилгаан хэлхээнээс гадна Driver гэж
нэрлэгддэг тусгай програм ашигладаг. Driver-ийн гол үүрэг нь дээд
түвшний програмын хэл болон техник хангамжийг удирдах
электрон дохио хоёрын хооронд орчуулагч хийх явдал юм. Өөр
хоорондоо ялгаатай их олон төхөөрөмжүүд байдаг болохоор driver-
уудын функцууд ялгаатай байдаг мөн төхөөрөмж шинэчлэгдэх үед
driver-ийг бас шинэчлэдэг зэрэг шалгаанаар driver-ийг үйлдлийн
систем дотор багтаадаггүй. Тухайн төхөөрөмжийг ашиглах үед
шаардлагатай driver-ийг санах ойд ачаалдаг. Оролт, гаралтын
төхөөрөмжөөс ирэх командыг buffer гэж нэрлэгдэх түр санах ойд
хадгалж байгаад CPU завтай болохоор авч хэрэглэдэг.
2.1 Үйлдлийн Системийн Үүрэг
50
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Task /ажил/ management: Үйлдлийн системийн үндсэн үүрэг гэж
хэлж болох процессуудын ажиллах хөтөлбөрийг гаргадаг.
Процессуудыг тухайн үед үзүүлэх ач холбогдлоор нь ИДЭВХИГҮЙ
ээс НОЦТОЙ хүртэл 7 ангилдаг ба нэн даруй гүйцэтгэх
шаардлагатай процессыг ноцтой ангилалд оруулдаг байна.
Процессыг шууд утгаар нь ямар нэг програм гэж ойлгож болох
боловч үнэндээ програмыг бүрдүүлэгч жижиг хэсгүүд юм. Мөн яг
ямар процесс явагдаж байгааг хэрэглэгч мэдэж байх албагүй.
Процессыг хэрэглэгч, өөр програм болон үйлдлийн систем удирдаж
болно. Ач холбогдлын ангиллалын дагуу тухайн процессыг давуу
эрхтэй процесс нь түр зогсоох эсвэл цуцлах зэргээр нөлөөлдөг.
Үүнийг Interrupt /тасалдал/ гэдэг.
2.1 Үйлдлийн Системийн Үүрэг
51
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Resource management: Компьютерийн CPU-ны ачаалал, санах
ойн хэмжээ, хатуу дискний багтаамж болон сүлжээний зурвасын
өргөн зэрэг нөөцийг ажиллаж буй програмуудад болон
компьютерийг хэрэглэж буй хэрэглэгч нарт үр ашигтай хуваарилах
явдал юм.
File management: Файлыг шинээр үүсгэх, нэрлэх, хадгалах, нээх,
тоглуулах, хуулбарлах, нөөцлөх, зөөх, хайх, нуух болон файлын
төлвийг өөрчлөх зэргээр зохион байгуулдаг.
User management: Хэрэглэгчийн бүртгэлийг шинэчлэх, шинээр
бүртгэх болон устгах, бүртгэлд өөр өөр хандалтын эрх олгох,
тухайн үйл ажиллагааны хувьд компьютерийн хэрэглэгч бүрд эрх
тогтоож өгөх зэргээр хэрэглэгч нарыг зохион байгуудаг.
2.1 Үйлдлийн Системийн Үүрэг
52
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
MS-DOS: Microsoft Disk Operating
System гэсэн үгний товчлол бүхий
нэртэй энэ үйлдлийн систем нь
IBM-тэй нийцтэй, х86 процессор
дээр ажилладаг Microsoft-ийн
гаргасан single-tasking,
хэрэглэгчийн тэмдэгтэн
интерфейстэй.
Өнөө үед MS-DOS нь хэрэгцээнээс
гарсан хэдий ч Windows command
line-ыг олон хэрэглэгч
ашигласаар байна.
2.2 Үйлдлийн Системийн Төрөл
53
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
UNIX: AT&T-ийн Bell Labs-ийн гаргасан анхны multitasking OS.
Хэрэглэгчийн тэмдэгтэн интерфейстэй, гэхдээ X window-ийг суулгаж
хэрэглэгчийн график интерфейстэй болж болно. 1960 аад оноос
хөгжиж эхэлсэн энэ системийг өнөөгийн их олон үйлдлийн систем
үндэс болгож ашигладаг, ийм системийг UNIX-Like буюу UNIX
маягийн гэдэг. UNIX-ийн бүтэц зохион байгуулалт нь гадны
халдлагын эсрэг хүчтэй болж хөгжиж ирсэн гол шалтгаан бол
зохиогчоос илүү хөгжүүлэгч нар кодыг амархан засварлах
боломжтой богино, энгийн, ойлгомжтой, уян /UNIX философи/
дүрмийг баримтлан системийг эхнээс нь нээлттэй хөгжүүлж эхэлсэн
ба олон олон чадвартай код хөгжүүлэгч нар UNIX-ийн суурийг маш
нягт, хийгүй болгоход хувь нэмрээ оруулсанд байна.
2.2 Үйлдлийн Системийн Төрөл
54
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
MacOS: Macintosh компьютерт зориулж
Apple-ийн гаргасан, анхны хэрэглэгчийн
график интерфейстэй үйлдлийн систем
юм.
Macintosh үйлдлийн системийн хоёр
ерөнхий сери байдаг, тэдгээр нь 1984-
2000 онуудад version /хувилбар/ 9 хүртэл
гарсан Mac OS /classic/ болон 2001 оноос
өнөөг хүртэл хөгжиж ирсэн Mac OS X юм.
Энэ хоёр үйлдлийн системийн интерфейс
дизайн ижил хэдий ч бүтцээрээ их
ялгаатай байдаг.
2.2 Үйлдлийн Системийн Төрөл
55
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Давуу тал: Mac OS X үйлдлийн системийг Unix дээр суурилан
бүтээсэн ба Unix нь аюулгүй байдлын хувьд хамгийн сайн нь юм,
зах зээл нь бага учраас вирусын дайралтанд өртөөд байдаггүй.
Техник, програм гээд бүгдийг нь нэг газар Apple үйлдвэрлэдэг учир
найдвартай ажиллагаатай. Тансаг гэмээр хэрэглэгчийн график
интерфейс нь хэрэглэхэд хялбар, функцууд нь төгс ажилладаг.
Сул тал: Mac компьютерт ашигладаг техник хангамжийн
технологууд нь ижил үүрэг гүйцэтгэдэг бусад технологиос
харьцангуй үнэтэй байдаг. Mac үйлдлийн систем нь тогтмол
шинэчлэгдэж байдаг ба хувилбараас хувилбар луу шинэчлэхэд
үнэтэй байдаг. Mac үйлдлийн систем дээр ажилладаг үйлдвэрлэлд
зориулагдсан порграм болон видео тоглоом бага байдаг.
2.2 Үйлдлийн Системийн Төрөл
56
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Windows: 32 bit-ийн систем дээр
ажилладаг Microsoft-ийн гаргасан
multitasking, IBM-тэй нийцтэй,
хэрэглэгчийн график интерфейстэй
үйлдлийн систем юм.
1985 онд Microsoft анхны Windows
1.0-ийг гаргаснаас хойш Windows
үйлдлийн систем дэлхийн
компьютерийн зах зээлийн 80-аас
илүү хувийг эзэлж байна. Windows-
ийн маш олон хувилбар байдаг ба
хамгийн сүүлийнх нь Windows 8 юм.
2.2 Үйлдлийн Системийн Төрөл
57
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
2.2 Үйлдлийн Системийн Төрөл
58
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Давуу тал: Windows үйлдлийн системийн дэмждэг маш их техник
хангамж байдаг, компьютер хэрэглэгч өөрийн хүссэнээрээ
компьютерийг тоноглох боломжтой. Бараг бүх програм хангамжууд
Windows ийн хувилбартай байдаг. Файл систем нь MS-DOS оос хойш
өөрчлөгдөөгүй учир хэрэглэхэд хялбар. Хамгийн чухал давуу тал нь
дэлхийн зах зээлийн 80 аас илүү хувийг эзэлдэг явдал юм.
Сул тал: Windows нь хаалттай систем ба ямар нэг алдаа гарлаа
гэхэд Microsoft оос өөр хэнд ч засах боломж байхгүй. Тиймээс
байнга шинэчлэгдэж байдаг ба шинэчлэгдэх болгондоо өмнөхөөс
илүү системийн нөөц шаарддаг ба бусад үйлдлийн системтэй
харьцуулахад аюулгүй байдлын хувьд сул мөн бараг өдөр болгон
security patch гаргах түвшинд хүртлээ вирусын халдлагад эмзэг.
2.2 Үйлдлийн Системийн Төрөл
59
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Mobile /хөдөлгөөнт/ OS: Энэ төрлийн үйлдлийн систем нь Smart
Phone, Tablet болон бусад хөдөлгөөнт төхөөрөмжийг удирдахад
зориулагдасан. Ихэнх хөдөлгөөнт төхөөрөмжүүд дотроо холбооны
төхөөрөмжтэй байдаг ба Real-time үйлдлийн систем хэрэглэдэг.
Харин орчин үеийн ухаалаг төхөөрөмжүүдэд компьютерийн орчны
хэрэглэгчийн интерфейс, хэрэглээний програмыг ашиглахын тулд
Real-time үйлдлийн системтэй хослуулан Single-user, Multi-task
үйлдлийн системийг хэрэглэдэг. Жишээ нь: Apple-ийн iOS, Google-
ийн Android зэрэг үйлдлийн системүүд бөгөөд ухаалаг
төхөөрөмжийн touchscreen, Bluetooth, Wi-Fi, GPS болон видео камер
зэрэг дэвшилтэд технологитой ажилладаг төрөл бүрийн хэрэгцээг
хангах програмуудтай байдаг.
2.2 Үйлдлийн Системийн Төрөл
60
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Файлыг эмх цэгцтэй байлгах, хайлтыг хөнгөвчлөх зорилгоор
шаталсан мод хэлбэрийн бүтцийг /hierarchy/ файл зохион
байгуулахад хэрэглэдэг.
3 Файл Менежмент
61
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Сүлжээний орчинд байх олон хэрэглэгч эсвэл нэг компьютерийн
олон хэрэглэгчид тухайн нэг файлыг тодорхой эрхийн дагуу дундаа
хэрэглэж болдог.
3.1 Файл Share /хамтран хэрэглэх/
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Чухал хэрэгтэй файл,
мэдээлэл болон програмыг
алдахаас урьдчилан
сэргийлж хуулбарлаж
нөөцлөх шаардлагатай
байдаг.
3.2 Backup /Нөөцлөх/
63
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Хэрэглээний програм хангамж гэж тодорхой зорилгоор, тодорхой
ажилд ашиглаж байгаа програм хангамжийг хэлнэ. Үр дүнтэйгээр
ашиглахын тулд түүний зориулалт, үзүүлэлт болон ажиллагааны
үндсэн аргыг ойлгож байх нь чухал юм.
Төрөл бүрийн, их олон хэрэглээний програм хангамж байдаг,
тэдгээрийн ихэнхийг нь програм хангамжийн багц хэлбэрээр
борлуулдаг ба тусгай хэрэглэгчийн хүсэлтийн дагуу боловсруулсан
програм хангамжтай харьцуулахад програм хангамжийн багцууд нь
харьцангуй бага зардлаар бий болж, олон хэрэглэгчдэд хүрдэг. Мөн
технологи, зах зээл хөгжихийн хирээр зөвхөн нэг програм
хангамжид л гэхэд олон арван сериал шинэчлэгдсэн хувилбарууд
бий болж байдаг.
4 Хэрэглээний Програм
64
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Текст боловсруулах програм: Энэ төрлийн програм нь бичиг
баримт үүсгэх, өөрчлөх, хуудасны тохиргоо хийх, хэвлэх, хүснэгттэй
ажиллах, зураг дүрс зурах, догол мөрийг хэвжүүлэх болон текстэнд
хэв маяг оруулах зэрэг өргөн боломжтой програм юм. Microsoft
Office багцын Microsoft Word нь энэ төрлийн програмын хувьд
хамгийн өргөн тархсан програм юм.
Хүснэгтэнд өгөгдөл боловсруулах програм: Энэ төрлийн
програм нь хүснэгт хэлбэрийн ажлын талбартай ба өгөгдлийг төрөл
бүрийн функцээр боловсруулж олон янзын тооцоолол хийхэд
хэрэглэгддэг. Жишээ нь: төсөвт дүн шинжилгээ хийх, тооцооллыг
автоматаар гүйцэтгэдэг санхүүгийн маягт бэлдэх, өгөгдлийг
тодорхой дүрмийн дагуу шүүх, эрэмблэх гэх мэт.
4.1 Хэрэглээний Програмын Төрөл
65
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Илтгэл боловсруулах програм: Илтгэлийн тайлбар текстийг
график, диаграм, анимац, хүснэгт, зураг, дуу чимээ болон видео
бичлэг зэрэг төрөл бүрийн обьектуудаар чимэглэн анхаарал татсан,
илүү сонирхолтой, улам ойлгомжтой, хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн
илтгэл боловсруулахад хэрэглэдэг програм. Microsoft Office багцын
Microsoft PowerPoint нь энэ төрлийн програмын хувьд хамгийн өргөн
тархсан програм юм.
Web Browser: Веб хөтөч гэж орчуулагдах энэ төрлийн програмууд
нь интернетэд байрлах мэдээллийг хайж олох, веб хуудаснуудыг
татаж үзүүлэх болон интернетэд мэдээлэл оруулах зэрэг
зориулалттай. Интернетэд байгаа HTML гэх мэт тэмдэглэгээний хэл
дээрх мэдээллийг хүнд ойлгомжтой болгож үзүүлдэг програм юм.
4.1 Хэрэглээний Програмын Төрөл
66
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
CAD: Computer Aided Design гэсэн үгний
товчлол, энэ төрлийн програм нь
компьютерийн систем ашиглан оновчтой
нарийн дизайныг бий болгох, өөрчлөх,
дүн шинжилгээ хийх зэрэгт хэрэглэгддэг
инженерийн зураг зүйн програм ба
дизайнерын бүтээмжийг нэмэгдүүлэх
загварын чанарыг сайжруулах,
үйлдвэрлэлийн мэдээллийн санг бий
болгох чадвартай програм юм. AutoCAD
нь энэ төрлийн програмын нэг жишээ юм.
4.1 Хэрэглээний Програмын Төрөл
67
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
CAM: Computer Aided Manufacturing гэсэн
үгний товчлол, үйлдвэрлэлийн машин тоног
төхөөрөмжийг удирддаг програм хангамж
юм. Энэ төрлийн програмыг үйлдвэрлэлийн
процессыг хурдасгах, илүү нарийн эд анги
урлах, материалын хамаарал болон
зарцуулалтыг зохицуулах зэрэг үйл
ажиллагаанд ашигладаг. ArtCAM нь энэ
төрлийн програмын нэг жишээ юм.
4.1 Хэрэглээний Програмын Төрөл
68
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Cloud application: Нэг хэсэг нь
цэвэр компьютерийн програм
нөгөө хэсэг нь цэвэр веб
програм хэлбэртэй, Cloud ийн
орчинд ажилладаг програм юм.
Cloud програмд хязгаар гэж
байхгүй, өнөөгийн дундаж
компьютерын ажиллуулж чадах
бүх програмыг Cloud систем
ажиллуулж болно. Could
програмын энгийн жишээ нь
ухаалаг төхөөрөмжийн ухаалаг
програмууд юм.
4.1 Cloud Програм
69
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
OSS: Open Source Software буюу нээлттэй
эх нь /эх код нь нээлттэй програм
хангамж/ патенттай эсвэл лицензтэй
програмаас эрх зүйн хувьд эрс ялгаатай.
Нээлттэй эхэд хамрагдах програмын эх
кодыг хэн ч үзэх, судлах, үнэлэх дүгнэх
болон шинэчлэн өөрчлөх боломжтой
байдаг. Иймээс нээлттэй эхийн програм нь
програм зохиогч, хөгжүүлэгч олон хүний
хөдөлмөрийн үр дүнд бий болдог.
5. Нээлттэй Эхийн Програм
70
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
[1] IT Passport Exam Preparation Book
[2]http://www.computerhope.com/
[3]http://www.howstuffworks.com
[4]http://www.w3schools.com/
[5]http://en.wikipedia.org/
[6]http://www.google.com/
Ашигласан Материал
71
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА
72

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

It101 lab11 use case
It101 lab11 use caseIt101 lab11 use case
It101 lab11 use caseBPurev
 
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүдDavaa Avirmed
 
өгөгдлийн сангийн системийн үндэс
өгөгдлийн сангийн системийн үндэсөгөгдлийн сангийн системийн үндэс
өгөгдлийн сангийн системийн үндэсБямбаа Авирмэд
 
оролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүдоролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүдerdenetuya_glu
 
тооллын систем
тооллын системтооллын систем
тооллын системMunkhuu Buyanaa
 
Өгөгдлийн бүтэц
Өгөгдлийн бүтэцӨгөгдлийн бүтэц
Өгөгдлийн бүтэцMuuluu
 
Давталттай алгоритмын бодлогууд
Давталттай алгоритмын бодлогуудДавталттай алгоритмын бодлогууд
Давталттай алгоритмын бодлогуудБаярсайхан Л
 
компьютерийн сүлжээ
компьютерийн сүлжээкомпьютерийн сүлжээ
компьютерийн сүлжээEnkh Gvnj
 
хэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмуудхэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмуудTsetsenkhuu Otgonbayar
 
програм хангамжийн чанарын инженерчлэл
програм хангамжийн чанарын инженерчлэл програм хангамжийн чанарын инженерчлэл
програм хангамжийн чанарын инженерчлэл Энхтамир Ш
 
давталттай алгоритм
давталттай алгоритмдавталттай алгоритм
давталттай алгоритмEnkh Gvnj
 
Microsoft excel програм гарын авлага
Microsoft excel програм гарын авлагаMicrosoft excel програм гарын авлага
Microsoft excel програм гарын авлагаEnkhjargalDashdorjEn
 

Was ist angesagt? (20)

Лекц №2
Лекц №2Лекц №2
Лекц №2
 
It101 lab11 use case
It101 lab11 use caseIt101 lab11 use case
It101 lab11 use case
 
Program hangamjiin tosliin menejment
Program hangamjiin tosliin menejmentProgram hangamjiin tosliin menejment
Program hangamjiin tosliin menejment
 
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд
 
өгөгдлийн сангийн системийн үндэс
өгөгдлийн сангийн системийн үндэсөгөгдлийн сангийн системийн үндэс
өгөгдлийн сангийн системийн үндэс
 
дотоод сүлжээ
дотоод сүлжээдотоод сүлжээ
дотоод сүлжээ
 
оролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүдоролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүд
 
тооллын систем
тооллын системтооллын систем
тооллын систем
 
алгоритм 8
алгоритм 8алгоритм 8
алгоритм 8
 
Өгөгдлийн бүтэц
Өгөгдлийн бүтэцӨгөгдлийн бүтэц
Өгөгдлийн бүтэц
 
Давталттай алгоритмын бодлогууд
Давталттай алгоритмын бодлогуудДавталттай алгоритмын бодлогууд
Давталттай алгоритмын бодлогууд
 
Lects 12
Lects 12Lects 12
Lects 12
 
компьютерийн сүлжээ
компьютерийн сүлжээкомпьютерийн сүлжээ
компьютерийн сүлжээ
 
мэдээллийн технологи 1 тест
мэдээллийн технологи 1 тестмэдээллийн технологи 1 тест
мэдээллийн технологи 1 тест
 
хэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмуудхэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмууд
 
програм хангамжийн чанарын инженерчлэл
програм хангамжийн чанарын инженерчлэл програм хангамжийн чанарын инженерчлэл
програм хангамжийн чанарын инженерчлэл
 
Ood lesson9 activity
Ood lesson9 activityOod lesson9 activity
Ood lesson9 activity
 
давталттай алгоритм
давталттай алгоритмдавталттай алгоритм
давталттай алгоритм
 
Microsoft excel програм гарын авлага
Microsoft excel програм гарын авлагаMicrosoft excel програм гарын авлага
Microsoft excel програм гарын авлага
 
It101 16
It101 16It101 16
It101 16
 

Andere mochten auch (20)

It101 12
It101 12It101 12
It101 12
 
It101 14 2
It101 14 2It101 14 2
It101 14 2
 
2
22
2
 
It101 14
It101 14It101 14
It101 14
 
It101 15
It101 15It101 15
It101 15
 
U.it101 lec6 2017.03.09
U.it101 lec6 2017.03.09U.it101 lec6 2017.03.09
U.it101 lec6 2017.03.09
 
5
55
5
 
It101 lecture 7-1
It101 lecture 7-1It101 lecture 7-1
It101 lecture 7-1
 
It101 10
It101 10It101 10
It101 10
 
It101 lecture-8
It101 lecture-8It101 lecture-8
It101 lecture-8
 
1
11
1
 
It101 13
It101 13It101 13
It101 13
 
It101 11
It101 11It101 11
It101 11
 
3
33
3
 
Lab 15
Lab 15Lab 15
Lab 15
 
Lab 1
Lab 1Lab 1
Lab 1
 
U.IT101 Lab 9
U.IT101 Lab 9U.IT101 Lab 9
U.IT101 Lab 9
 
Lab-7
Lab-7Lab-7
Lab-7
 
Lab 8
Lab 8Lab 8
Lab 8
 
Lab 7
Lab 7Lab 7
Lab 7
 

Ähnlich wie It101 4

It101-lecture-9
It101-lecture-9It101-lecture-9
It101-lecture-9taivna
 
Computerin tehnikin undes 1hicheeliin lektsiin huraangui
Computerin tehnikin undes 1hicheeliin lektsiin huraanguiComputerin tehnikin undes 1hicheeliin lektsiin huraangui
Computerin tehnikin undes 1hicheeliin lektsiin huraanguiE-Gazarchin Online University
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалтjkhsak
 
компьютерийн сүлжэээ
компьютерийн сүлжэээкомпьютерийн сүлжэээ
компьютерийн сүлжэээjkhsak
 
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангикомпьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангиchoi_adiyaa
 

Ähnlich wie It101 4 (20)

It101-4
It101-4It101-4
It101-4
 
It101 lect2
It101 lect2It101 lect2
It101 lect2
 
It101-lecture-9
It101-lecture-9It101-lecture-9
It101-lecture-9
 
It101-3
It101-3It101-3
It101-3
 
мэдээллийн систем
мэдээллийн системмэдээллийн систем
мэдээллийн систем
 
It101 15
It101 15It101 15
It101 15
 
мэдээллийн систем
мэдээллийн системмэдээллийн систем
мэдээллийн систем
 
It101 lec15
It101 lec15It101 lec15
It101 lec15
 
It101 lec16
It101 lec16It101 lec16
It101 lec16
 
Lecture1
Lecture1Lecture1
Lecture1
 
Mtms lec-2
Mtms lec-2Mtms lec-2
Mtms lec-2
 
МКонт 01
МКонт 01МКонт 01
МКонт 01
 
az
azaz
az
 
Computerin tehnikin undes 1hicheeliin lektsiin huraangui
Computerin tehnikin undes 1hicheeliin lektsiin huraanguiComputerin tehnikin undes 1hicheeliin lektsiin huraangui
Computerin tehnikin undes 1hicheeliin lektsiin huraangui
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
It101 lect16
It101 lect16It101 lect16
It101 lect16
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
компьютерийн сүлжэээ
компьютерийн сүлжэээкомпьютерийн сүлжэээ
компьютерийн сүлжэээ
 
Web based remote monitoring systems
Web based remote monitoring systemsWeb based remote monitoring systems
Web based remote monitoring systems
 
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангикомпьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
 

Mehr von Nergui Batjargal (16)

it101 lecture-9
it101 lecture-9it101 lecture-9
it101 lecture-9
 
Cs101 lec15,16
Cs101 lec15,16Cs101 lec15,16
Cs101 lec15,16
 
Cs101 lec14
Cs101 lec14Cs101 lec14
Cs101 lec14
 
Cs101 lec13
Cs101 lec13Cs101 lec13
Cs101 lec13
 
Cs101 lec12
Cs101 lec12Cs101 lec12
Cs101 lec12
 
Cs101 lec11
Cs101 lec11Cs101 lec11
Cs101 lec11
 
Cs101 lec10
Cs101 lec10Cs101 lec10
Cs101 lec10
 
Cs101 lec9
Cs101 lec9Cs101 lec9
Cs101 lec9
 
Cs101 lec8
Cs101 lec8Cs101 lec8
Cs101 lec8
 
Cs101 lec7
Cs101 lec7 Cs101 lec7
Cs101 lec7
 
Cs101 lec6
Cs101 lec6Cs101 lec6
Cs101 lec6
 
Cs101 lec5
Cs101 lec5Cs101 lec5
Cs101 lec5
 
Cs101 lec4
Cs101 lec4Cs101 lec4
Cs101 lec4
 
Cs101 lec3
Cs101 lec3Cs101 lec3
Cs101 lec3
 
Cs101 lec2
Cs101 lec2Cs101 lec2
Cs101 lec2
 
Cs101 lec1
Cs101 lec1Cs101 lec1
Cs101 lec1
 

It101 4

  • 1. www.emust.edu.mn Мэдээллийн Технологийн хэрэглээ - I ВИРТУАЛ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ Код: U.IT101
  • 2. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Сэдэв: Системийн бүрэлдэхүүн 2
  • 3. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Агуулга Системийн Үнэлгээний Индекс Системийн Тохиргоо 3
  • 4. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn “Мэдээллийн систем” /Information system/ гэдэг бол компьютер ашиглан ажлыг хөнгөвчилдөг систем юм. Мэдээллийн системийг ямар төрлийн компьютер ашиглаж байгаагаар нь болон мэдээлэл боловсруулах горимоор нь ангилдаг. Системийг хөгжүүлж байхад системийн зорилгод нийцсэн системийн тохиргоог хийх шаардлагатай. 1. Мэдээллийн системийн мэдээлэл боловсруулах горимууд a) Төвлөрсөн боловсруулалт /Centralized processing/ b) Тархсан боловсруулалт /Distributed processing/ 4
  • 5. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 5 a) Төвлөрсөн боловсруулалт /Centralized processing/ “Төвлөрсөн боловсруулалт” гэдэг нь бүх боловсруулах үйлдлүүд нэг компьютер (толгой компьютер)-ээр хийгдэж байгаа боловсруулах горим юм. Ийм төрлийн боловсруулах горим нь онлайн системүүдэд1 ашиглагддаг. Төвлөрсөн боловсруулалтын онцлог шинж чанарууд: Нэг компьютер удирдахад ашигласан тоног төхөөрөмж болон бие бүрэлдэхүүнд анхаарах боломжийг олгодог. Үйл ажиллагаа, аюулгүй байдал, засвар үйлчилгээг зохицуулахад хялбар. Хэрвээ боловсруулалт явуулдаг компьютер доголдвол систем бүхэлдээ зогсоно.
  • 6. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn b) Тархсан боловсруулалт /Distributed processing/ “Тархсан боловсруулалт” гэдэг нь боловсруулах үйлдлүүд cүлжээгээр холбогдсон хэд хэдэн компьютерүүдэд хуваагдаж хийгддэг боловсруулах горим юм. Ийм төрлийн боловсруулах горим нь Хэрэглэгч/сервер системүүдэд1 ашиглагддаг. Тодорхойлолт: Онлайн систем /Online System/– Харилцаа холбооны шугамыг ашиглан компьютерүүд болон боловсруулах үйлдлийг холбодог системийн тохиргоо 6
  • 7. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Тархсан боловсруулалтын онцлог шинж чанарууд: Системийн функцыг тэлэхэд хялбар. Хэрвээ нэг компьютер доголдвол систем бүхэлдээ зогсоно. Боловсруулалт нь хэд хэдэн компьютерүүдээр хийгдсэнээр үйл ажиллагаа, аюулгүй байдал, засвар үйлчилгээг зохицуулахад төвөгтэй болж ирдэг. Хэрвээ ямар нэгэн гажиг илэрвэл, гажигийн эх үүсвэрийг олоход хэцүү байх талтай. 7
  • 8. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 8 Тоног төхөөрөмжийн тохиргооны хувьд тархсан боловсруулалт нь “хөндлөн тархалт” ба “босоо тархалт” гэж ангилж болно. Хөндлөн тархалт /Horizontal Distribution/ “Хөндлөн тархалт” бол компьютерууд болон ажлын машинуудыг /Workstation/1 дан боловсруулах2 чадвараар холбож боловсруулалтыг тархаадаг боловсруулах горим юм. Босоо тархалт /Vertical Distribution/ “Босоо тархалт” бол компьютерүүдийн шатлал болон боловсруулалтыг явуулдаг терминалуудыг холбож үйлдлүүдийг тархаадаг боловсруулах горим юм.
  • 9. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 9 Тодорхойлолт: Хэрэглэгч/сервер (Client server) систем – Хэрэглэгч/сервер систем нь сервер болон хэрэглэгчийн үүргийг тодорхойлсон систем юм. Сервер нь сүлжээнд холбогдсон компьютерүүдэд үйлчилдэг байхад хэрэглэгч нь серверт үйлчилгээний хүсэлт гаргадаг Ажлын машин (Workstation) – 8-4-1 Тоног төхөөрөмж Бүлгээс харна уу Дан боловсруулалт (Standalone)– Нэг компьютер сүлжээнд холбогдолгүйгээр ганцаараа боловсруулалт хийдэг системийн тохиргоо.
  • 10. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 2. Мэдээллийн системийн тохиргоо (Information system configuration) Мэдээллийн системүүдийн ердийн тохиргоонууд: a) Хосолсон систем (Dual system) “Хосолсон систем” нь зэрэгцэн ижил боловсруулалтыг хийн боловсруулалтын үр дүнд алдаа байгаа эсэхийг шалгадаг хоёр системүүдийг ашигладаг. Хэрвээ доголдол гарвал доголдсон систем тусгаарлагдаж бусад системүүд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлдэг. 10
  • 11. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 11 b) Хоёр талт систем (Duplex system) “Хоёр талт систем” нь хоёр систем ашигладаг; нэг систем нь гол системээр (одоо ашиглагдаж буй систем), нөгөө систем нь хоёрдах системээр (нөөц систем) ашиглагддаг. Гол систем ихэвчлэн боловсруулалтыг хийдэг. Хэрвээ голлох систем доголдвол хоёр талт систем хоёрдагч систем рүү гол системийн боловсруулалтын шилжүүлэн үргэлжлүүлдэг.
  • 12. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 12 c) Хязгаарлагдсан хэрэглэгч (Thin client) “Хязгаарлагдсан хэрэглэгч” нь сервер талд байгаа хэрэглээний програмууд болон файлуудыг зохицуулан хэрэглэгч талын компьютерийг багахан хэмжээний функцын хүрээнд хязгаарладаг. Хэрэглэгчийн талаас систем нь энгийн серверт холбогдох болон оролт/гаралтын үйлдлийг холболтыг бэлтгэх үйлдлүүдээр явагдах боломжтой. Энэ нь үйл ажиллагааны удирдлагыг хялбарчлах ба аюулгүй байдлыг ч мөн нэмэгдүүлдэг.
  • 13. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 13 Тодорхойлолт: Параллел боловсруулалт (Parallel processing) – нэг ажлыг гүйцэтгэхээр хэд хэдэн компьютерүүдийг холбон ерөнхий гаралтыг нэмэгдүүлэх арга Бөөгнөрсөн систем (Cluster system) – хэд хэдэн компьютерүүдийг сүлжээгээр холбон нэг систем мэт хамтран ажилладаг системийн тохиргоо.
  • 14. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 3. Мэдээллийн системийн хэрэглээ /Uses of Information systems/ a) Харилцан үйлдлийн боловсруулалт (Interactive processing) “Харилцан үйлдлийн боловсруулалт” гэдэг нь хэрэглэгч болон компьютерийн хоорондох харилцан үйлдлийнн хэлбэр юм. Хэрэглэгч нь компьютерээс ирсэн хүсэлтэд дэлгэцийн тусламжтайгаар хариулан компьютертэй идэвхтэйгээр харилцан боловсруулах үйлдлийг харилцан биелүүлдэг. b) Шууд боловсруулалт (Real-time processing) “Шууд боловсруулалт” нь мэдээлэл үүсэхэд боловсруулалт шууд явагдах горим юм. Банкны ATM, галт тэрэгний суудал захиалгын системүүд гэх мэт онлайн системүүдэд ашиглагддаг. 14
  • 15. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 15 c) Багц боловсруулалт (Batch processing) “Багц болосвруулалт” гэдэг нь мэдээллийг тодорхой хугацааны турш хуримтлуулан багцаар нь боловсруулах горим юм. Багц боловсруулалт нь боловсруулах тохиргоог тааруулснаар автоматжих ба энэ нь компьютерийг ихэвчлэн ашигладаггүй үед боловсруулалт явуулах боломжийг олгодог. Энэ горим нь төлбөрийн тооцоо зэрэг удирдлагын зориулалттай мэдээлэл боловсруулалтанд ашиглагддаг.
  • 16. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 16 Тодорхойлолт: Гол болон хоёр дах системтэй харьцах (Handling of primary and secondary systems)– хоёрдах системтэй хэрхэн харилцахаас шалтгаалан хоёр төрлийн хосолсон систем байдаг. Идэвхгүй зогсолтын систем (Cold standby system) – Гол систем ихэвчлэн шууд боловсруулалтыг хийдэг байхад хоёрдагч систем багц боловсруулалт гэх мэт бусад боловсруулалтыг хийдэг. Идэвхтэй зогсолтын систем (Hot standby system)– Гол болон хоёрдагч системүүд тусдаа болосвруулалт хийхгүйгээр хоёрдагч систем гол системтэй адил түвшинд, нөөц системийн байдалтай байдаг.
  • 17. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Тэнцүү систем (Peer to Peer P2P) – сүлжээг хамарсан системийн төрөл. Тэнцүү системд компьютерүүд тус тусын үүргийг оноон авахгүйгээр тэнцүү эрхтэйгээр сүлжээнд холбогддог. Тиймээс сервер болон хэрэглэгчдийн хооронд ялгаа байдаггүй. Тэнцүү системийн загвар Хэрэглэгч/сервер системийн Загвар 17
  • 18. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Вэб систем (Web system)– сервер дээр үйл ажиллагаа явуулах ба хөтөчийг ашиглан хоёр талт холбоог хийдэг систем. Худалдан цахим хуудсууд болон цахим шуудан дээр харагддаг худалдан авалтын сагснууд нь Вэб системийн хэрэглээний хэлбэр юм. 18
  • 19. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 4.Хэрэглэгч/сервер систем Client/server Хэрэглэгч/сервер систем нь сервер болон хэрэглэгчийн үүргийг тодорхойлсон систем юм. Сервер нь сүлжээнд холбогдсон компьютерүүдэд үйлчилдэг байхад хэрэглэгч нь серверт үйлчилгээний хүсэлт гаргадаг. 19
  • 20. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Шинж чанарууд Тайлбар Системийн ачаалал багассан Үүргүүд хэрэглэгч болон серверийн хооронд хуваагдан системийн ачааллыг багасгадаг Суурилуулалтын зардал багассан Тоног төхөөрөмжийн нөөцийг (принтер, хатуу диск зэрэг) хамтран хэрэглэснээр суулгалтын зардал багасдаг. Үр бүтээмж нэмэгдсэн Програм хангамжийн нөөцийг хамтран ашигласнаар хэрэгтэй мэдээлэл хэрэгтэй үедээ боловсруулагдан ажлын үр бүтээмж нэмэгддэг. Хялбар системийн тэлэлт Сервер болон хэрэглэгчид хялбархан нэмэгдэж болно. Системийн удирдлагын нэмэгдсэн төвөгтэй байдал Тоног төхөөрөмж болон програм хангамжийн нөөц нь хэрэглэгч, сервер бүрт тусдаа зохицуулагдах шаардлагатай болсноор системийн хэмжээ нэмэгдэхтэй холбогдон систем ч нарийн төвөгтэй болдог. Мөн ямар нэгэн асуудал гарвал тусгаарлан янзлахад хэцүү. a) Хэрэглэгч/сервер системийн шинж чанарууд (characteristics): 20
  • 21. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Серверийн төрөл Тайлбар Файл сервер /File Server/ Файлуудыг хамтран зохицуулдаг сервер. Хэрэглэгчид файлуудыг сервер дээр хуваалцан мэдээллийг үр бүтээмжтэй байлгадаг. Принтер сервер /Printer server/ Принтерийг удирдан зохицуулдаг сервер. Хэрэглэгчид түр хугацаанд принтерлэх мэдээллийг принтер серверийн хатуу дискенд хадгалах ба мэдээлэл принтерлэх дараалалд бүртгэгдэн, дарааллаараа принтерлэгддэг. Мэдээллийн сан сервер /Database Server/ Мэдээллийн сангийн удирдлага байдаг сервер. (Database Management System DBMS) Энэ нь бүх хэрэглэгчид шууд мэдээллийн санд холбогдсон орчинг бий болгож чаддаг. Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу мэдээллийн сан сервер нь их хэмжээний мэдээлэлд хайх, хүснэгтлэх, төрөлжүүлэх зэрэг боловсруулалт явуулан хэрэглэгчдэд зөвхөн үр дүнг илгээдэг. b) Хэрэглэгч/серверийн системд серверүүд өөрсдийн үүргээр ангилагддаг. 21
  • 22. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Сүлжээний принтер (Network printer)– серверээр принтерлэдэг функцтэй принтер. Компаниудад ашиглагддаг лазер принтерүүд нь нэгэн төрлийн сүлжээний принтер юм. Хэрэглэгчид принтерийг төвлөрсөн хаб-д холбосноор сүлжээний принтерийг ашиглах боломжтой. Гэхдээ бүх хэрэглэгчдэд принтерийг таниулсан байх ёстой. 22
  • 23. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Гурван давхаргат архитектур /Three-layer architecture/ “Гурван давхаргат архитектур” нь хэрэглэгч/сервер системийн хэрэглээг 3 горимд хуваадаг систем юм. Гурван давхаргат архитектур-т хэрэглэгч болон серверийн хооронд шилжиж байгаа мэдээллийн хэмжээг хязгаарлах зорилгоор мэдээллийг сервер дээр боловсруулдаг. Хэрэглээг гурван горимд хувааснаар мэргэших байдал илүү хялбар болдог. Ердийн хэрэглэгч/сервер систем нь “хоёр давхаргат архитектур” гэж нэрлэгддэг. 23
  • 24. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 24 Гурван давхар архитектурын шатлал Эхний давхарга Үзүүлэх давхар Хүнтэй харилцах түвшин Хоёр дахь давхарга Хэрэглээний давхарга Мэдээллийг боловсруулах түвшин Гурав дахь давхарга Мэдээллийн давхарга Мэдээллийн санд нэвтрэх түвшин
  • 25. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Системийн үнэлгээний индексүүд /System evaluation indexes/ Системийн үнэлгээний индексүүд нь компьютерийн гүйцэтгэл, найдвартай байдал, зардлын үр ашигтай байдал зэргийг цогцоор нь харгалзан үзэхийг шаарддаг. 1. Системийн гүйцэтгэл /System Performance/ Системийн гүйцэтгэлийг системийн тест болон хүлээн авах тестийн нэг хэсэг болох “гүйцэтгэлийн тест”/performance test/-ыг хийж хэмждэг. Гүйцэтгэлийн тест нь боловсруулалтын шинж чанар болох хариулах хугацаа (response time), өөрчлөгдөх хугацаа (turnaround time), жишиг шаардлага (benchmark) зэрэг хангагдаж байгаа эсэхийг шалгадаг. 25
  • 26. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 26 Боловсруулалтын шинж чанар: a) Хариулах хугацаа /Response time/ “Хариулах хугацаа” бол компьютер анх боловсруулалт хийх хүсэлт авснаас хойш хариу үйлдэл үзүүлэх хугацаа юм. Энэ нь онлайн системүүдийн гүйцэтгэлийг үнэлэхэд хэрэглэгддэг. Хариулах цаг нь CPU-ний гүйцэтгэл болон холбогдсон хэрэглэгчдийн тооноос хамаардаг. Бага ачаалалд хурдан хариулах бол их ачаалалд удаан хариулна.
  • 27. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn b) Өөрчлөгдөх хугацаа /Turnaround time/ “Өөрчлөгдөх хугацаа” бол компьютер дараалласан даалгавруудыг биелүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш бүх боловсруулсан үр дүнг хүлээн авах хүртэл хугацаа юм. Энэ нь багц боловсруулалтын гүйцэтгэлийг үнэлэхэд хэрэглэгддэг. 27
  • 28. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 28 c) Жишиг /Benchmark/ “Жишиг” бол системийн гүйцэтгэлийг хэмждэг индекс юм. Энэ нь хариулах хугацаа болон CPU-ний ажиллагаа зэргийг хэмжин, хэд хэдэн компьютерийн гүйцэтгэлийг харьцуулан үнэлдэг. Гаралт (Throughput)– системийн нэгж хугацаанд гүйцэтгэх ажлын хэмжээ
  • 29. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 2.Системийн найдвартай байдал /System reliability/ Системийг суурилуулахад системийн хэрэглэгчдэд найдвартай байдлыг анхаарах нь чухал. Үйл ажиллагааны туршид ямар нэгэн үйл ажиллагааг зогсоох функц байхгүй байхыг баталгаажуулан системийн найдвартай байдлыг сайжруулдаг. a) Системийн найдвартай байдлын индекс /Index for system reliability/ “Ажиллагаатай байдал” (availability) бол системийн найдвартай байдлыг хэмждэг индекс юм. Системийн ажиллагаатай байдал нь тасалдаагүй ажиллагаатай байдлын хувийг тодорхойлдог. Ажиллагаатай байдал өндөр байх тусам системийн найдвартай байдал сайжирдаг. 29
  • 30. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 30 Ажиллагаатай байдал нь Доголдол Хоорондын Дундаж Хугацаа (ДХДХ) болон Засах Дундаж хугацаагаар (ЗДХ) тодорхойлогддог. Хэдийчинээ ДХДХ их юм уу ЗДХ бага байх тусам системийн ажиллагаатай байдал төдийчинээ сайн байна. ДХДХ /MTBF(Mean Times Between Failures) Доголдол хоорондын дундаж хугацаа ЗДХ /MTTR(Mean Time To Repair)/– Засах Дундаж Хугацаа ДХДХ Доголдол хоорондын хугацаа. Үргэжилсэн системийн үйл ажиллагааны дундаж хугацаа. ЗДХ Доголдсон тохиолдолд системийг засах дундаж хугацаа.
  • 31. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 31 Дараах томъёонууд ажиллагаатай байдлыг ДХДХ болон ЗДХ-г ашиглан тооцдог. эсвэл
  • 32. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 32
  • 33. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 33 2. Цогц системийн ажиллагаатай байдал /Availability of complex systems/ Хэд хэдэн компьютер болон төхөөрөмжөөс бүрдсэн системүүдийн ажиллагаатай байдлыг олох томъёо нь систем “дараалласан систем” үү “параллел систем” үү гэдгээс хамаарна. a) Дараалласан ажиллагаатай системийн байдал /Availability of serial systems/ “Дараалсан систем” бол бүрдүүлж буй бүх төхөөрөмжүүд ажиллагаатай байхад ажилладаг систем юм. Хэрвээ нэг л төхөөрөмж доголдвол систем ажиллах чадваргүй болно.
  • 34. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 34
  • 35. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Доголдлын давтамж (Failure Rate) –өгөгдсөн цагт тохиолдох доголдлын тоо Доголдлын давтамж = 1 / ДХДХ 35 b) Параллел системийн ажиллагаатай байдал /Availability of parallel systems/ “Параллел систем” бол ядаж нэг төхөөрөмж ажиллагаатай байвал ажилладаг систем юм. Бүрдүүлж буй бүх төхөөрөмж ажиллахаа болисон нөхцөлд энэ систем ажиллахаа болидог.
  • 36. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 3.Өндөр найдвартай дизайн /High reliability design/ Хэрэглэгч үргэлж холбогдож чадах найдвартай системийг бүтээх: Баримтлах зарчим Тайлбар Доголдолд тэсвэртэй Доголдол үүссэн ч бүх функцыг хэвийн байлгаж боловсруулах үйлдлийг үргэлжлүүлэх боломж олгодог. Ихэвчлэн хосолсон системээр хийдэг. Хөнгөн доголдол Доголдол үүссэн тохиолдолд хамгийн багаар шаардлагатай функцуудыг ажиллагаатай байлгаж системийг бүрэн зогсохоос сэргийлдэг. Аюулгүй доголдол Доголдол үүссэн тохиолдолд аюулгүй байдлыг хадгалж аюулыг хязгаарладаг. Жишээлбэл: хэрвээ доголдол дохиол гарвал систем осол гарахаас сэргийлэн бүх дохиог улаан болгож машиныг зогсоодог. Эрсдэлгүй Анх зориулагдсан үйл ажиллагаанаас давсан үйлдэл хийсэн ч доголдол гарахаас сэргийлдэг. 36
  • 37. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 3. Системүүдийн зардлын үр ашигтай байдал /Cost efficiency of systems/ Системийг суулгахдаа корпорациуд үнэлгээ болон ашигт байдал зэрэг зардлын үр ашигтай байдлыг бодолцох ёстой. Системийг суулгахад анхны зардал болоод үйл ажиллагааны зардал зэрэг олон төрлийн зардлыг дагуулдаг. Системийн үр ашигтай байдлын хувьд Эзэмшигчийн Нийт Зардал /TCO (Total Cost of Ownership)/ буюу худалдаж авснаас эхлээд актлах хүртэл бүх зардлыг оруулан тооцох хэрэгтэй. 37
  • 38. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 38 Эзэмшигчийн Нийт Зардал нь компьютер тоног төхөөрөмж болон програм хангамж худалдаж авах зардал, хэрэглэгчдийг сургах зардал, үйл ажиллагааны зардал, засвар үйлчилгээний зардал, системийн асуудал үүсгэдэг зардал гээд бүх зардлыг хамардаг. Энэ нь системийг суулгах эсэх шийдвэр гаргахад ашиглагддаг. Системийн зардлын үр ашгийн хувьд, програм хангамжийн хэрэглээний мөчлөгийн дагуу Эзэмшигчийн Нийт Зардал-г тооцон хөрөнгө оруулалтын ашгийг үргэлжлүүлэн тооцож байх нь чухал байдаг
  • 39. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 39 Идэвхтэй сайт – Hot Site доголдол үүссэн тохиолдолд хурдан үүргийг хүлээж авах боломжтой жинхэнэ сайттай ижил сервер болон функцуудыг агуулсан нөөц сайт. Нөөц мэдээлэл болон шинэчлэгдсэн мэдээлэл нөөц сайт руу шилжиж байдаг. Үүний эсрэгээр идэвхгүй сайт байх ба энэ нь нөөц системийг суулган, доголдол үүссэн тохиолдолд идэвхиждэг. ЭНЗ /TCO/ эзэмшигчийн нийт зардал - (Total Cost Ownership) Эхний зардал – Initial cost системийг суулгахад шаардагдах эхний зардал. Эхний зардалд тоног төхөөрөмж болон програм хангамжийг худалдан авах зардал, ажиллах хүчийг хөгжүүлэх зардал, хэрэглэгчдийг сургах зардал, засвар үйлчилгээний зардал багтдаг. Үйл ажиллагааны зардал – (Operational Cost) Өөрөөр хэлбэл явцын зардал нь системийн үйл ажиллагаанд шаардагддаг зардал юм. Үйл ажиллаагааны зардалд тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний зардал болон үйл ажиллагааг зогсоосноор бизнесийн алдагдал багтдаг.
  • 40. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn IT101- Мэдээллийн Технологийн хэрэглээ - I Сэдэв: Програм Хангамж 40
  • 41. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Агуулга Үйлдлийн Систем Файл Менежмент Хэрэглээний Програм Нээлттэй Эхийн Програм Програм Хангамж 41
  • 42. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Зорилго: Програм хангамж түүний ангилал, зориулалт болон үйл ажилгааг ойлгуулах. Мэдлэг: Үйлдлийн систем, хэрэглээний програм болон нээлттэй эхийн програмын тухай ойлголт мэдлэг олж авна. Чадвар: Файл зохион байгуулах чадвар эзэмшинэ. Зорилго| Мэдлэг| ЧАДВАР 42
  • 43. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 1. Програм Хангамж 43 Програм хангамж нь компьютерийн системийн үйл ажиллагааг зохицуулах болон тоног төхөөрөмжийг ажиллуулах зааварчилгаа буюу командын багц юм. Програм хангамжийг Системийн Програм Хангамж /System Software/ болон Хэрэглээний Програм Хангамж /Application Software (App)/ гэж хоёр ангилдаг. Харин Үйлдлийн Систем /Operation System (OS)/ нь ситемийн програм хангамжийн нэг төрөл юм.
  • 44. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 1.1 Програм Хангамжийн Төрөл 44 Төрөл Тайлбар Жишээ Системийн Програм Үндсэн програм Техник хангамж, хэрэглээний програм хангамжийг зохицуулж хянадаг програм хангамж юм. OS Utility програм Language процессор Middleware OS болон хэрэглээний програм хангамжийн хооронд үйл ажиллагаа явуулдаг програм хангамж юм. Өгөгдлийн сан удирдах систем Програм хангамж хөгжүүлэх систем Хэрэглээний Програм Энгийн хэрэглээний програм Төрөл бүрийн үйл ажиллагаанд ашигладаг өргөн дэлгэрсэн програм хангамж юм. Текст боловсруулах програм Зураг боловсруулах програм Видео тоглоом Тусгай хэрэглээний програм Тусгай зориулалтаар ашигладаг програм хангамж юм. Санхүүгийн програм Бүтээгдэхүүн удирдах систем
  • 45. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Utility /хэрэгсэл/ Програм: Энэ програм нь ерөнхийдөө системийн нөөцийг зохион байгуулахад чиглэсэн ажил гүйцэтгэдэг. Компьютерийг илүү үр дүнтэй ашиглахын тулд Utility програмын тусламжтай компьютерийг удирдахад хэрэглэдэг функцийг сайжруулж, хэрэглэхэд хялбар болгодог. Хэрэглээний програм болон Utility програмын гол ялгаа нь тэдгээрийн хэмжээ, гүйцэтгэдэг функцийн олон цөөнд байна. Хэрэглээний програм нь харьцангуй их хэмжээтэй, олон тооны функцтэй байдаг ба түүний үүрэг нь системийн нөөцийг ашиглан тусгай ажил хийхэд оршино. Харин Utility програм нь бага хэмжээтэй, системд тодорхой тохиргоо хийдэг цөөн тооны функцтэй байдаг. Жишээ нь compression, screensaver болон anti-virus гэх мэт. 1.1 Програм Хангамжийн Төрөл 45
  • 46. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Language /хэл/ Процессор: Энэ програм нь эх код эсвэл програмын кодыг машины код руу хөрвүүлдэг. Дараах гурван төрлийн Language процессор байдаг. Compiler /хөрвүүлэх/: Дээд түвшний програмын хэлний кодыг машины код руу хөрвүүлдэг. Assembler /угсрах/: Доод түвшний програмын хэлний кодыг машины код руу хөрвүүлдэг. Interpreter /орчуулах/: Програмын кодыг машины код руу хөрвүүлээд шууд CPU-гээр гүйцэтгүүлдэг. 1.1 Програм Хангамжийн Төрөл 46
  • 47. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Мэдээллийн технологийн төхөөрөмжийг ажиллуулахад үйлдлийн систем зайлшгүй шаардлагатай. Үйлдлийн системийг тоног төхөөрөмж, хэрэглээний програм болон хэрэглэгчийн хооронд интерфэйс болон ажиллаж мэдээллийн урсгалыг хянаж зохион байгуулж байдаг үндсэн програм хангамж гэж ойлгож болно. Багагүй тооны үйлдлийн системүүд байдаг ба ерөнхийд нь дөрөв ангилдаг. Real-time: Машин, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн систем болон шинжлэх ухааны багажыг удирдахад зориулагдсан. Single-user, single task: Нэг хэрэглэгч нэг л програм дээр ажиллах боломжтой. Single-user, multi-task: Нэг хэрэглэгч нэгэн зэрэг олон програм дээр ажиллах боломжтой. Multi-user: Нэгэн зэрэг олон хэрэглэгч системийн нөөцийг ашиглах боломжтой. 2 Үйлдлийн Систем 47
  • 48. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Single-Tasking, Multi-tasking 2 Үйлдлийн Систем 48
  • 49. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Memory management: Санах ойн үүр болгоныг чөлөөтэй, өгөгдөлтэй эсэхийг хянаж тухайн процесст ашиглагдаж байсан өгөгдөл хэрэгцээгүй болох эсвэл процесс дуусгавар болох үед үүрийг чөлөөлж дараагийн өгөгдлийн санах ойд эзлэх хэмжээг тогтоох /процесс болгон хангалттай хэмжээний үүртэй байх хэрэгтэй/, түүнийг ачааллах зэрэг үйл ажиллагааг санах ойг үр ашигтай удирдах зорилгоор зохион байгуулдаг. Виртуал санах ой нь санах ойн физик боломжоос илүү боломжийг бусад хадгалах төхөөрөмжийг /зөв хэрэглэх нь үр дүнтэй/ оролцуулан олгодог. 2.1 Үйлдлийн Системийн Үүрэг 49
  • 50. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Device management: Үйлдлийн систем нь төхөөрөмжүүдийг удирдахдаа тэдгээрийн цахилгаан хэлхээнээс гадна Driver гэж нэрлэгддэг тусгай програм ашигладаг. Driver-ийн гол үүрэг нь дээд түвшний програмын хэл болон техник хангамжийг удирдах электрон дохио хоёрын хооронд орчуулагч хийх явдал юм. Өөр хоорондоо ялгаатай их олон төхөөрөмжүүд байдаг болохоор driver- уудын функцууд ялгаатай байдаг мөн төхөөрөмж шинэчлэгдэх үед driver-ийг бас шинэчлэдэг зэрэг шалгаанаар driver-ийг үйлдлийн систем дотор багтаадаггүй. Тухайн төхөөрөмжийг ашиглах үед шаардлагатай driver-ийг санах ойд ачаалдаг. Оролт, гаралтын төхөөрөмжөөс ирэх командыг buffer гэж нэрлэгдэх түр санах ойд хадгалж байгаад CPU завтай болохоор авч хэрэглэдэг. 2.1 Үйлдлийн Системийн Үүрэг 50
  • 51. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Task /ажил/ management: Үйлдлийн системийн үндсэн үүрэг гэж хэлж болох процессуудын ажиллах хөтөлбөрийг гаргадаг. Процессуудыг тухайн үед үзүүлэх ач холбогдлоор нь ИДЭВХИГҮЙ ээс НОЦТОЙ хүртэл 7 ангилдаг ба нэн даруй гүйцэтгэх шаардлагатай процессыг ноцтой ангилалд оруулдаг байна. Процессыг шууд утгаар нь ямар нэг програм гэж ойлгож болох боловч үнэндээ програмыг бүрдүүлэгч жижиг хэсгүүд юм. Мөн яг ямар процесс явагдаж байгааг хэрэглэгч мэдэж байх албагүй. Процессыг хэрэглэгч, өөр програм болон үйлдлийн систем удирдаж болно. Ач холбогдлын ангиллалын дагуу тухайн процессыг давуу эрхтэй процесс нь түр зогсоох эсвэл цуцлах зэргээр нөлөөлдөг. Үүнийг Interrupt /тасалдал/ гэдэг. 2.1 Үйлдлийн Системийн Үүрэг 51
  • 52. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Resource management: Компьютерийн CPU-ны ачаалал, санах ойн хэмжээ, хатуу дискний багтаамж болон сүлжээний зурвасын өргөн зэрэг нөөцийг ажиллаж буй програмуудад болон компьютерийг хэрэглэж буй хэрэглэгч нарт үр ашигтай хуваарилах явдал юм. File management: Файлыг шинээр үүсгэх, нэрлэх, хадгалах, нээх, тоглуулах, хуулбарлах, нөөцлөх, зөөх, хайх, нуух болон файлын төлвийг өөрчлөх зэргээр зохион байгуулдаг. User management: Хэрэглэгчийн бүртгэлийг шинэчлэх, шинээр бүртгэх болон устгах, бүртгэлд өөр өөр хандалтын эрх олгох, тухайн үйл ажиллагааны хувьд компьютерийн хэрэглэгч бүрд эрх тогтоож өгөх зэргээр хэрэглэгч нарыг зохион байгуудаг. 2.1 Үйлдлийн Системийн Үүрэг 52
  • 53. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn MS-DOS: Microsoft Disk Operating System гэсэн үгний товчлол бүхий нэртэй энэ үйлдлийн систем нь IBM-тэй нийцтэй, х86 процессор дээр ажилладаг Microsoft-ийн гаргасан single-tasking, хэрэглэгчийн тэмдэгтэн интерфейстэй. Өнөө үед MS-DOS нь хэрэгцээнээс гарсан хэдий ч Windows command line-ыг олон хэрэглэгч ашигласаар байна. 2.2 Үйлдлийн Системийн Төрөл 53
  • 54. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn UNIX: AT&T-ийн Bell Labs-ийн гаргасан анхны multitasking OS. Хэрэглэгчийн тэмдэгтэн интерфейстэй, гэхдээ X window-ийг суулгаж хэрэглэгчийн график интерфейстэй болж болно. 1960 аад оноос хөгжиж эхэлсэн энэ системийг өнөөгийн их олон үйлдлийн систем үндэс болгож ашигладаг, ийм системийг UNIX-Like буюу UNIX маягийн гэдэг. UNIX-ийн бүтэц зохион байгуулалт нь гадны халдлагын эсрэг хүчтэй болж хөгжиж ирсэн гол шалтгаан бол зохиогчоос илүү хөгжүүлэгч нар кодыг амархан засварлах боломжтой богино, энгийн, ойлгомжтой, уян /UNIX философи/ дүрмийг баримтлан системийг эхнээс нь нээлттэй хөгжүүлж эхэлсэн ба олон олон чадвартай код хөгжүүлэгч нар UNIX-ийн суурийг маш нягт, хийгүй болгоход хувь нэмрээ оруулсанд байна. 2.2 Үйлдлийн Системийн Төрөл 54
  • 55. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn MacOS: Macintosh компьютерт зориулж Apple-ийн гаргасан, анхны хэрэглэгчийн график интерфейстэй үйлдлийн систем юм. Macintosh үйлдлийн системийн хоёр ерөнхий сери байдаг, тэдгээр нь 1984- 2000 онуудад version /хувилбар/ 9 хүртэл гарсан Mac OS /classic/ болон 2001 оноос өнөөг хүртэл хөгжиж ирсэн Mac OS X юм. Энэ хоёр үйлдлийн системийн интерфейс дизайн ижил хэдий ч бүтцээрээ их ялгаатай байдаг. 2.2 Үйлдлийн Системийн Төрөл 55
  • 56. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Давуу тал: Mac OS X үйлдлийн системийг Unix дээр суурилан бүтээсэн ба Unix нь аюулгүй байдлын хувьд хамгийн сайн нь юм, зах зээл нь бага учраас вирусын дайралтанд өртөөд байдаггүй. Техник, програм гээд бүгдийг нь нэг газар Apple үйлдвэрлэдэг учир найдвартай ажиллагаатай. Тансаг гэмээр хэрэглэгчийн график интерфейс нь хэрэглэхэд хялбар, функцууд нь төгс ажилладаг. Сул тал: Mac компьютерт ашигладаг техник хангамжийн технологууд нь ижил үүрэг гүйцэтгэдэг бусад технологиос харьцангуй үнэтэй байдаг. Mac үйлдлийн систем нь тогтмол шинэчлэгдэж байдаг ба хувилбараас хувилбар луу шинэчлэхэд үнэтэй байдаг. Mac үйлдлийн систем дээр ажилладаг үйлдвэрлэлд зориулагдсан порграм болон видео тоглоом бага байдаг. 2.2 Үйлдлийн Системийн Төрөл 56
  • 57. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Windows: 32 bit-ийн систем дээр ажилладаг Microsoft-ийн гаргасан multitasking, IBM-тэй нийцтэй, хэрэглэгчийн график интерфейстэй үйлдлийн систем юм. 1985 онд Microsoft анхны Windows 1.0-ийг гаргаснаас хойш Windows үйлдлийн систем дэлхийн компьютерийн зах зээлийн 80-аас илүү хувийг эзэлж байна. Windows- ийн маш олон хувилбар байдаг ба хамгийн сүүлийнх нь Windows 8 юм. 2.2 Үйлдлийн Системийн Төрөл 57
  • 58. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 2.2 Үйлдлийн Системийн Төрөл 58
  • 59. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Давуу тал: Windows үйлдлийн системийн дэмждэг маш их техник хангамж байдаг, компьютер хэрэглэгч өөрийн хүссэнээрээ компьютерийг тоноглох боломжтой. Бараг бүх програм хангамжууд Windows ийн хувилбартай байдаг. Файл систем нь MS-DOS оос хойш өөрчлөгдөөгүй учир хэрэглэхэд хялбар. Хамгийн чухал давуу тал нь дэлхийн зах зээлийн 80 аас илүү хувийг эзэлдэг явдал юм. Сул тал: Windows нь хаалттай систем ба ямар нэг алдаа гарлаа гэхэд Microsoft оос өөр хэнд ч засах боломж байхгүй. Тиймээс байнга шинэчлэгдэж байдаг ба шинэчлэгдэх болгондоо өмнөхөөс илүү системийн нөөц шаарддаг ба бусад үйлдлийн системтэй харьцуулахад аюулгүй байдлын хувьд сул мөн бараг өдөр болгон security patch гаргах түвшинд хүртлээ вирусын халдлагад эмзэг. 2.2 Үйлдлийн Системийн Төрөл 59
  • 60. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Mobile /хөдөлгөөнт/ OS: Энэ төрлийн үйлдлийн систем нь Smart Phone, Tablet болон бусад хөдөлгөөнт төхөөрөмжийг удирдахад зориулагдасан. Ихэнх хөдөлгөөнт төхөөрөмжүүд дотроо холбооны төхөөрөмжтэй байдаг ба Real-time үйлдлийн систем хэрэглэдэг. Харин орчин үеийн ухаалаг төхөөрөмжүүдэд компьютерийн орчны хэрэглэгчийн интерфейс, хэрэглээний програмыг ашиглахын тулд Real-time үйлдлийн системтэй хослуулан Single-user, Multi-task үйлдлийн системийг хэрэглэдэг. Жишээ нь: Apple-ийн iOS, Google- ийн Android зэрэг үйлдлийн системүүд бөгөөд ухаалаг төхөөрөмжийн touchscreen, Bluetooth, Wi-Fi, GPS болон видео камер зэрэг дэвшилтэд технологитой ажилладаг төрөл бүрийн хэрэгцээг хангах програмуудтай байдаг. 2.2 Үйлдлийн Системийн Төрөл 60
  • 61. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Файлыг эмх цэгцтэй байлгах, хайлтыг хөнгөвчлөх зорилгоор шаталсан мод хэлбэрийн бүтцийг /hierarchy/ файл зохион байгуулахад хэрэглэдэг. 3 Файл Менежмент 61
  • 62. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Сүлжээний орчинд байх олон хэрэглэгч эсвэл нэг компьютерийн олон хэрэглэгчид тухайн нэг файлыг тодорхой эрхийн дагуу дундаа хэрэглэж болдог. 3.1 Файл Share /хамтран хэрэглэх/
  • 63. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Чухал хэрэгтэй файл, мэдээлэл болон програмыг алдахаас урьдчилан сэргийлж хуулбарлаж нөөцлөх шаардлагатай байдаг. 3.2 Backup /Нөөцлөх/ 63
  • 64. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Хэрэглээний програм хангамж гэж тодорхой зорилгоор, тодорхой ажилд ашиглаж байгаа програм хангамжийг хэлнэ. Үр дүнтэйгээр ашиглахын тулд түүний зориулалт, үзүүлэлт болон ажиллагааны үндсэн аргыг ойлгож байх нь чухал юм. Төрөл бүрийн, их олон хэрэглээний програм хангамж байдаг, тэдгээрийн ихэнхийг нь програм хангамжийн багц хэлбэрээр борлуулдаг ба тусгай хэрэглэгчийн хүсэлтийн дагуу боловсруулсан програм хангамжтай харьцуулахад програм хангамжийн багцууд нь харьцангуй бага зардлаар бий болж, олон хэрэглэгчдэд хүрдэг. Мөн технологи, зах зээл хөгжихийн хирээр зөвхөн нэг програм хангамжид л гэхэд олон арван сериал шинэчлэгдсэн хувилбарууд бий болж байдаг. 4 Хэрэглээний Програм 64
  • 65. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Текст боловсруулах програм: Энэ төрлийн програм нь бичиг баримт үүсгэх, өөрчлөх, хуудасны тохиргоо хийх, хэвлэх, хүснэгттэй ажиллах, зураг дүрс зурах, догол мөрийг хэвжүүлэх болон текстэнд хэв маяг оруулах зэрэг өргөн боломжтой програм юм. Microsoft Office багцын Microsoft Word нь энэ төрлийн програмын хувьд хамгийн өргөн тархсан програм юм. Хүснэгтэнд өгөгдөл боловсруулах програм: Энэ төрлийн програм нь хүснэгт хэлбэрийн ажлын талбартай ба өгөгдлийг төрөл бүрийн функцээр боловсруулж олон янзын тооцоолол хийхэд хэрэглэгддэг. Жишээ нь: төсөвт дүн шинжилгээ хийх, тооцооллыг автоматаар гүйцэтгэдэг санхүүгийн маягт бэлдэх, өгөгдлийг тодорхой дүрмийн дагуу шүүх, эрэмблэх гэх мэт. 4.1 Хэрэглээний Програмын Төрөл 65
  • 66. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Илтгэл боловсруулах програм: Илтгэлийн тайлбар текстийг график, диаграм, анимац, хүснэгт, зураг, дуу чимээ болон видео бичлэг зэрэг төрөл бүрийн обьектуудаар чимэглэн анхаарал татсан, илүү сонирхолтой, улам ойлгомжтой, хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн илтгэл боловсруулахад хэрэглэдэг програм. Microsoft Office багцын Microsoft PowerPoint нь энэ төрлийн програмын хувьд хамгийн өргөн тархсан програм юм. Web Browser: Веб хөтөч гэж орчуулагдах энэ төрлийн програмууд нь интернетэд байрлах мэдээллийг хайж олох, веб хуудаснуудыг татаж үзүүлэх болон интернетэд мэдээлэл оруулах зэрэг зориулалттай. Интернетэд байгаа HTML гэх мэт тэмдэглэгээний хэл дээрх мэдээллийг хүнд ойлгомжтой болгож үзүүлдэг програм юм. 4.1 Хэрэглээний Програмын Төрөл 66
  • 67. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn CAD: Computer Aided Design гэсэн үгний товчлол, энэ төрлийн програм нь компьютерийн систем ашиглан оновчтой нарийн дизайныг бий болгох, өөрчлөх, дүн шинжилгээ хийх зэрэгт хэрэглэгддэг инженерийн зураг зүйн програм ба дизайнерын бүтээмжийг нэмэгдүүлэх загварын чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн мэдээллийн санг бий болгох чадвартай програм юм. AutoCAD нь энэ төрлийн програмын нэг жишээ юм. 4.1 Хэрэглээний Програмын Төрөл 67
  • 68. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn CAM: Computer Aided Manufacturing гэсэн үгний товчлол, үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийг удирддаг програм хангамж юм. Энэ төрлийн програмыг үйлдвэрлэлийн процессыг хурдасгах, илүү нарийн эд анги урлах, материалын хамаарал болон зарцуулалтыг зохицуулах зэрэг үйл ажиллагаанд ашигладаг. ArtCAM нь энэ төрлийн програмын нэг жишээ юм. 4.1 Хэрэглээний Програмын Төрөл 68
  • 69. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Cloud application: Нэг хэсэг нь цэвэр компьютерийн програм нөгөө хэсэг нь цэвэр веб програм хэлбэртэй, Cloud ийн орчинд ажилладаг програм юм. Cloud програмд хязгаар гэж байхгүй, өнөөгийн дундаж компьютерын ажиллуулж чадах бүх програмыг Cloud систем ажиллуулж болно. Could програмын энгийн жишээ нь ухаалаг төхөөрөмжийн ухаалаг програмууд юм. 4.1 Cloud Програм 69
  • 70. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn OSS: Open Source Software буюу нээлттэй эх нь /эх код нь нээлттэй програм хангамж/ патенттай эсвэл лицензтэй програмаас эрх зүйн хувьд эрс ялгаатай. Нээлттэй эхэд хамрагдах програмын эх кодыг хэн ч үзэх, судлах, үнэлэх дүгнэх болон шинэчлэн өөрчлөх боломжтой байдаг. Иймээс нээлттэй эхийн програм нь програм зохиогч, хөгжүүлэгч олон хүний хөдөлмөрийн үр дүнд бий болдог. 5. Нээлттэй Эхийн Програм 70
  • 71. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn [1] IT Passport Exam Preparation Book [2]http://www.computerhope.com/ [3]http://www.howstuffworks.com [4]http://www.w3schools.com/ [5]http://en.wikipedia.org/ [6]http://www.google.com/ Ашигласан Материал 71
  • 72. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА 72