SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 28
Зургийн аппарат, камер зэрэг нь бидний хувьд гар
утас, компьютертай адилхан ердийн хэрглээ болж
байна. Монгочуудын ихэнх нь эдгээр төхөөрөмжийн
талаар багагүй мэдлэгтэй болсон хэдий ч яг сонголт
хийхдээ алдаа гаргах нь бий. Тийм учраас дижитал
аппарат сонгохдоо чухам ямар үзүүлэлтүүдийг
анхаарах хэрэгтэй талаарх зөвлөгөөг хүргэж байна.
Мегапикселгэжягюувэ?

Тун энгийнээр тайлбарлаж болно. Пиксель гэдэг нь
компьютерийн дэлгэц дээр тодорхой хэмжээг эзлэн
дүрслэгдэх дөрвөлжин цэг гэж ойлгож болно. Жишээ нь
таны компьютерийн дэлгэцийг 1280x1024 pixel-ийн
харьцаагаар тохируулсан байна гэж үзвэл таны компьютер
1280х1024=1310720 ширхэг пикселийг дүрсэлж байна гэсэн
үг. Энэ нь ойролцоогоор 1.2 Megapixel болох юм. Яагаад
гэвэл мега гэдэг нь аугаа их гэсэн утгатай грек гаралтай үг
бөгөөд дижитал ертөнцөд энэ нь ойролцоогоор 1 сая гэсэн
агуулгыг илэрхийлдэг байна. Өнөөдрийн байдлаар
дүрслэлийн энэ хэмжигдэхүүний хамгийн доод гэж хэлж
болох хэмжээ нь 3.2megapixel болсон байгаа. Гэхдээ доод
гэхээр та хамгийн муу нь гэж ойлгож болохгүй юм. Энгийн
хэрэглээнд уг хэмжээ бүхий аппарат маш тохиромжтой
                          байдаг.
ӨНӨӨДӨР 10 МЕГАПИКСЕЛ БҮХИЙ КАМЕРУУД ӨРГӨНӨӨР
  ХУДАЛДААЛАГДАЖ БАЙГАА БОЛ 20 МЕГАПИКСЕЛТАЙ КАМЕРУУД Ч
ҮЗЭГДЭЖ ЭХЛЭЭД БАЙНА. КАМЕРЫН ПИКСЕЛ НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР
 ЗУРГИЙН ХЭМЖЭЭГ ТОМРУУЛАХ БОЛОМЖТОЙ ГЭДГИЙГ БИД МЭДНЭ.
   ЭХНИЙ ҮЕИЙН ДИЖИТАЛ КАМЕРУУДЫН АВАХ ЗУРГИЙН ХЭМЖЭЭ
320 240, 640 480 БАЙСАН БОЛ ОДОО НИКОН D800 КАМЕРЫН МЭДРЭГЧ
                               Пик
ГЭХЭД Л 36.3 МЕГАПИКСЕЛ БУЮУ 7360 4912 ХЭМЖЭЭТЭЙ ЗУРАГ АВАХ
                   БОЛОМЖТОЙ БОЛСОН БАЙНА.
Технологийн хэллэгээр бол үүнийг Resolution буюу
дүрслэлийн нарийвчлал гэдэг. Ер нь тоон буюу дижитал
дүрслэлтэй зургийн хувьд хамгийн гол гэж болох нэг зүйл
нь ямархуу хэмжээний өнгийг хэр зэрэг
нарийвчлалтайгаар дүрсэлж чадах тухай асуудал
байдаг. Тэгвэл энэ нарийвчлалыг дижитал аппаратын
хувьд мегапиксел гэж нэрлэдэг байна. Ихэнх аппаратны
хувьд энэ үзүүлэлтийг хайрцган дээрээ болон аппаратан
дээрээ, хүний нүдэнд харагдахаар бичсэн байдаг.
Жишээ нь, 3.2 Megapixel эсвэл 3.2 Megapixel гэх мэтээр
бичдэг.
Дижитал аппаратны ангилал
    Дижитал аппаратыг ерөнхийд нь ултра
компакт, компакт, мэргэжлийн аппарат гэж
ангилдаг. Ангилал тус бүрийнх нь талаар
товчхон дурдья.
Ултра компакт Ultra compact
Энэ төрлийн аппаратууд автомат тохиргоотой.
Мөн бусад төрлийн аппаратнаас илүү хөнгөн,
авч явахад авсаархан гар утастай ойролцоо
хэмжээтэй байдаг
Мэргэжлийн      аппарат      SLR,          SLR
Энэ төрлийн аппарат жинхэнэ мэргэжлийн төвшний,
овор хэмжээ ихтэй, хэрэглэхэд фото зураг, зургийн
аппаратын    тухай нилээд сайн мэдлэгтэй байх
шаард лагатай       бөгөөд дээрх төрлийн бүх
аппаратны давуу талуудыг хадгалсан байдаг.
Компакт аппарат Compact
Эдгээр нь Ултра компакт аппаратнаас
харьцангуй олон тохиргоотой, үнэ хямдтай
хамгийн өргөн хэрэглэгддэг дижитал
аппаратны төрөл юм.
Пикселийн хэмжээ
  Дижитал аппаратны чанарыг илэрхийлэх
үзүүлэлтийн нэг нь пикселийн хэмжээ юм.
Пиксел гэдэг нь зургийн босоо болон хэвтээгээр
нь хэмжсэн нягтаршлын хэмжээний тоог
хооронд нь үржүүлэн гаргаж тодорхойлдог.
Жишээлбэл: 48х1536 пикселтэй зураг авбал
нийт 3145728 пикселтэй буюу 3,1
Мегапикселтэй зураг авсан гэсэн үг юм.
Фото
альбомд зориулж 9х12 см, 10х15 см, 13х18см,
15x 20 см гэх мэт хамгийн түгээмэл хэмжээтэй
зураг авах хүсэлтэй эсвэл интернэтээр зургаа
явуулах стандарт хэмжээгээр хэвлэх
тохиолдолд 3-5 мегапиксельтэй байхад
хангалттай сайн зураг авч чадна.
"ДИЖИТАЛ ХАЛЬС" ГЭЖ ЮУ ВЭ?
Аналоги технологийн vед хэрэглэгдэж бай-сан
хальсны орон зайг өдгөө СD, floopy, disc, compact
flash, smart media, memory stick, ХD-карт зэрэг
дижитал эх үүс-вэрүүд эзлэх болжээ. Дижитал
аппаратаараа авсан зургаа эдгээр тєрєл бvрийн
"дижитал хальс" дээрээ хадгалчихаж болно. Ердийн
хальснаас ялгаатай нь ганц удаа хэрэглээд хаях буе
олон дахин хэрэг-лэгддэгээрээ давуутай аж.
Хэрэгцээтэй гэсэн зургаа сон-гож фото цаасан дээр
буулгаж болно. Vлдсэнийг нь гэрийнхээ компьютерт,
Сй дээр хадгалж байгаад боломжтой vедээ
угаалгасан ч болдог ажээ.
Авсан зургаа сонин сэтгүүлд, мөн зар
сурталчилгааны зорилгоор A3-A2 хүртэлх
хэмжээгээр хэвлэх тохиолдолд 6-8 мегапиксель
байхад тохиромжтой.
  Том хэмжээтэй плакат, самбарт хэрэглэх,
фото эвлүүлэг хийхэд зориулж мэргэжлийн
төвшинд өндөр нарийвчлалтайгаар авахад 8-
21 мегапикселийн үзүүлэлттэй байна.
Дурангийн чадал
(Zoom)
  Энэ
Үзүүлэлт нь аппаратны дурангаар харагдаж буй
дүрсийг хэд дахин томруулах буюу ойртуулж
зураг авах боломжийг тодорхойлно. Энгийн
хэрэгцээнд зураг авах үедээ зурагчин өөрөө
урагш хойшоо хэд алхаад авах
зүйлээ дэлгэц дээрээ томруулах эсвэл багасгах
боломжтой байдаг тул 3Х-6Х зүмтэй бол
хангалттай үзүүлэлт.
. Үүнээс илүү томруулдаг аппаратаар зураг авах
үед дэлгэц дээр харагдаж буй дүрс нь зурагчны
амьсгалахад
хөдлөх цээжний болон гарны сул хөдөлгөөн нь
нөлөөлж тогтворгүй болгоход хүргэдэг. Ийм
тохиолдолд зориулалтын хөл дээрээс авах учиртай.
Мөн аппаратанд Optical zoom болон Digital zoom
гэсэн дангаараа болон
хосолсон ойлголт байдаг. Optical нь тухайн
аппаратны дурангийн татах боломжийг хэлж байгаа
бол Digital нь дуранд огт хамаагүй, программын
аргаар тухайн дүрсийг томруулж харагдуулдаг тул
их ойртуулах үед дүрсний чанарын хувьд муу
болно. Тиймээс Optical zoom гэсэн үзүүлэлт нь
дурангийн чадлыг тодорхойлно.
Memory card Санах ойн төрөл
Авсан
зургаа хадгалах бичил төхөөрөмж. Энэ нь маш олон
төрөл байдаг бөгөөд хоорондоо зарчмын ялгаа
байхгүй боловч таны хэрэглэж буй компьютер, гар
утас, видео камер гэх мэт төхөөрөмжүүдтэйгээ
мемори картны төрлөө ижилсүүлж авах нь илүү
ашигтай. Мэдээлэл хадгалах багтаамжийн хувьд
хэмжээ нь том байх тусам нэг дор илүү олон зураг
хадгалах боломжтой болно. Сүүлийн үед үнэ нь
харьцангүй хямдарч байгаа тул 1 гигабайт – 4
гигабайт мемори картанд 20,000-60,000 төгрөг
зарцуулсан байхад энгийн хэрэглээний 500-2000
зураг авах боломжтой гэдгийг бүү мартаарай.
Зай буюу баттер
Дижитал аппаратны зай нь дахин цэнэглэгдэх,
Стандардт зай (Disposable) гэсэн хоѐр төрөл
байдаг. Дахин цэнэглэх боломжтой (rechargeable)
зай эдийн засгийн хувьд ашигтай, хүчин чадал
сайтай, олон зураг авахад тохиромжтой байдаг.
Зарим аппарат бидний нэрлэж заншсанаар хуруу
зай буюу AA стандартын (Disposable) зай
хэрэглэдэг. АА зай хэрэглэдэг аппаратанд ихэнхдээ
дөрвөн зай ордог тул аппаратны овор хэмжээ
томордог. Цөөхөн зураг авдаг. Хэрэв та АА ААА
гэх мэт стандартын зайтай аппарат авбал зай
цэнэглэгч 2400 үүнээс дээш мега ампертай зай
авбал харьцангуй олон зураг авна.
Шинэ технологи
(Image stabilization Дүрс тогтворжуулагч)
Энэ технологи нь хөдөлгөөнтэй дүрс авах буюу
хөдөлгөөнтэй үед зураг авахад дүрсний
бүдгэрлийг багасгана. Өөрөөр хэлбэл зурагчны
гарын хөдөлгөөнөөс шалтгаалан зарим үед
гологдол зураг гардаг. Ийм хөдөлгөөнтэй үед
дүрсийг тогтворжуулж чанартай зураг авдаг
технологи юм.
Face detection (Нүүр тодоруулагч)
  Тухайн зурагт орж байгаа хүмүүсийн нүүрийг
тод, арьсны өнгийг бодитой гаргадаг шинэ
технологи. Энэ технологи нь гэр бүлээрээ зураг
авахуулах, баяр ѐслолын зураг авахад илүү
тохиромжтой. Энэ горимыг ажилуулж
авахад хүмүүсийн нүүр царай төрхийг тодоор
харуулж, тохируулгагүй авснаас ч илүү сайн
чанартай зураг гарна   .
Процессор
Дижитал аппарат үйлдвэрлэгч компаниуд өөр
өөрийн зураг боловсруулах процессор, түүнд
суурилсан арга технологитой байдаг. Сүүлийн
үед “Sony”, “Bionz Canon” компаниуд “Digic III”
гэсэн шинэ процессор гаргасан бөгөөд
ийм процессортой аппаратууд нь сүүлийн
үеийн шинэ технологиудыг бүгдийг багтаасан
байдгаараа онцлог юм.
Өнөөгийн байдлаар дэлхийд хамгийн
шилдэгт тооцогдож буй дижитал фото
аппарат №1 Canon EOS 5D Mark II


                 Canon EOS 5D Mark II (Body
                 Only) Үнэ ойролцоогоор 3,2 сая
                 хавьцаа
                 Давуу тал:
                 -Маш сайн гүйцэтгэл
                 -Өндөр чадвар
                 -Зургийн өндөр чанар
                 -Видео бичлэг хийх боломж
Өнөөгийн байдлаар дэлхийд хамгийн шилдэгт
тооцогдож буй дижитал фото аппарат №2
Nikon D5000
                           Nikon D5000 (18-55mm
                           линзтэй) Үнэ
                           ойролцоогоор 1 сая
                           хавьцаа
                           Давуу тал:
                           -Фото чанар маш сайн
                           -Хурдан ажиллагаатай
                           -Видео бичлэгтэй
                           -Хөдөлдөг
                           -Ухаалаг LCD дэлгэц
                           -Линзний боломжууд
                           өндөр
Хавайн аралд дэлхийн хамгийн том дижитал
камер бүхий сансрын дуран авайг байрлуулсан
байна. Дижитал камер нь 1400 мегапиксел бөгөөд
36 тэргэл сартай тэнцэх хэмжээний тэнгэрийн
хэсгийн зургийг нэг дор авах хүчин чадалтай гэнэ

Хабл дурангийн WFC3 камераас 3600 дахин илүү
байгаа юм. Хэрэв уг камераар авсан 1 ширхэг
зургийг 300 dpi нягтаршилтайгаар цаасан дээр
хэвлэвэл бейсболын талбайг бүрхэх хэмжээнд
хүрэх юм байна.
Видео бичих

энэ нь том давуу талуудын нэг бөгөөд анхаарах зүйл
нь Монголын ТВ систем нь РАL гэдгийг санаж авах
нь зүйтэй бөгөөд зарим нь дууны бичлэг хийдэггүй
зөвхөн дүрс авдаг загварууд байдгийг санаарай.
Бусад нэмэлт боломжууд нь “нүдний улаан” арилгах,
харанхуйд фокус авах чадвартай, гарын
хөдөлгөөний чичиргээг тогтворжуулагч гэх мэт олон
төрлийн боломжууд аль болохоор их байх тусмаа
сайн гэж зөвлөж болох юм. Нэмэлт тохиргоонуудын
хувьд нэгэн зүйлийг тусгайд нь анхааруулах нь янз
бүрийн гэрлийн орчинд авах бэлэн тусгай
тохиргоо/горимнууд юм.

Weitere ähnliche Inhalte

Andere mochten auch (12)

Calendario TDR 2013
Calendario TDR 2013Calendario TDR 2013
Calendario TDR 2013
 
Sanela Martinović deljenje sa 3 -
Sanela Martinović     deljenje sa 3 -Sanela Martinović     deljenje sa 3 -
Sanela Martinović deljenje sa 3 -
 
Types of calendar
Types of calendarTypes of calendar
Types of calendar
 
Slide jne
Slide jneSlide jne
Slide jne
 
Destinations et décentralisation
Destinations et décentralisationDestinations et décentralisation
Destinations et décentralisation
 
Np final portfolio rasterized for 150
Np final portfolio rasterized for 150Np final portfolio rasterized for 150
Np final portfolio rasterized for 150
 
Carry on Pumping
Carry on PumpingCarry on Pumping
Carry on Pumping
 
Ko2a 4bag
Ko2a 4bagKo2a 4bag
Ko2a 4bag
 
What are marriage records
What are marriage recordsWhat are marriage records
What are marriage records
 
Hyrux One Stop Service
Hyrux One Stop ServiceHyrux One Stop Service
Hyrux One Stop Service
 
JESUS
JESUSJESUS
JESUS
 
Evaluation questions
Evaluation questionsEvaluation questions
Evaluation questions
 

Ähnlich wie 2 р багийн ажил bi daalt

Persentation 2
Persentation 2Persentation 2
Persentation 2GOMBODORJ
 
Persentation 3
Persentation 3Persentation 3
Persentation 3tushig12
 
Persentation 3
Persentation 3Persentation 3
Persentation 3tushig12
 
Lab12 computer component
Lab12 computer componentLab12 computer component
Lab12 computer componentBPurev
 
003 компьютерын техник хангамж
003 компьютерын техник хангамж003 компьютерын техник хангамж
003 компьютерын техник хангамжBobby Wang
 
Kompiyuteriin undsen butets
Kompiyuteriin undsen butetsKompiyuteriin undsen butets
Kompiyuteriin undsen butetsshulam
 
Сайн гэрэл зураг авах үндэс
Сайн гэрэл зураг авах үндэсСайн гэрэл зураг авах үндэс
Сайн гэрэл зураг авах үндэсbaljin bataa
 
Aagii
AagiiAagii
AagiiYlalt
 
Computer graphic 1
Computer graphic 1Computer graphic 1
Computer graphic 1adminse03
 
Diplomiin mobile programming
Diplomiin mobile programming Diplomiin mobile programming
Diplomiin mobile programming Moba Anax
 
Lcd led-plasma tv-н тухай
Lcd led-plasma tv-н тухайLcd led-plasma tv-н тухай
Lcd led-plasma tv-н тухайtushig12
 
лекц2
лекц2лекц2
лекц2oz
 
Lcd led-plasma tv-н тухай
Lcd led-plasma tv-н тухайLcd led-plasma tv-н тухай
Lcd led-plasma tv-н тухайtushig12
 

Ähnlich wie 2 р багийн ажил bi daalt (20)

Presentation2
Presentation2Presentation2
Presentation2
 
Persentation 2
Persentation 2Persentation 2
Persentation 2
 
Persentation 3
Persentation 3Persentation 3
Persentation 3
 
Persentation 3
Persentation 3Persentation 3
Persentation 3
 
Persentation 2
Persentation 2Persentation 2
Persentation 2
 
Lab12 computer component
Lab12 computer componentLab12 computer component
Lab12 computer component
 
003 компьютерын техник хангамж
003 компьютерын техник хангамж003 компьютерын техник хангамж
003 компьютерын техник хангамж
 
Projector 2013
Projector 2013Projector 2013
Projector 2013
 
Garaltin tuhuurumj
Garaltin tuhuurumjGaraltin tuhuurumj
Garaltin tuhuurumj
 
0216
02160216
0216
 
Kompiyuteriin undsen butets
Kompiyuteriin undsen butetsKompiyuteriin undsen butets
Kompiyuteriin undsen butets
 
Mtms lec-2
Mtms lec-2Mtms lec-2
Mtms lec-2
 
Сайн гэрэл зураг авах үндэс
Сайн гэрэл зураг авах үндэсСайн гэрэл зураг авах үндэс
Сайн гэрэл зураг авах үндэс
 
Motherboard es
Motherboard esMotherboard es
Motherboard es
 
Aagii
AagiiAagii
Aagii
 
Computer graphic 1
Computer graphic 1Computer graphic 1
Computer graphic 1
 
Diplomiin mobile programming
Diplomiin mobile programming Diplomiin mobile programming
Diplomiin mobile programming
 
Lcd led-plasma tv-н тухай
Lcd led-plasma tv-н тухайLcd led-plasma tv-н тухай
Lcd led-plasma tv-н тухай
 
лекц2
лекц2лекц2
лекц2
 
Lcd led-plasma tv-н тухай
Lcd led-plasma tv-н тухайLcd led-plasma tv-н тухай
Lcd led-plasma tv-н тухай
 

2 р багийн ажил bi daalt

  • 1. Зургийн аппарат, камер зэрэг нь бидний хувьд гар утас, компьютертай адилхан ердийн хэрглээ болж байна. Монгочуудын ихэнх нь эдгээр төхөөрөмжийн талаар багагүй мэдлэгтэй болсон хэдий ч яг сонголт хийхдээ алдаа гаргах нь бий. Тийм учраас дижитал аппарат сонгохдоо чухам ямар үзүүлэлтүүдийг анхаарах хэрэгтэй талаарх зөвлөгөөг хүргэж байна.
  • 2. Мегапикселгэжягюувэ? Тун энгийнээр тайлбарлаж болно. Пиксель гэдэг нь компьютерийн дэлгэц дээр тодорхой хэмжээг эзлэн дүрслэгдэх дөрвөлжин цэг гэж ойлгож болно. Жишээ нь таны компьютерийн дэлгэцийг 1280x1024 pixel-ийн харьцаагаар тохируулсан байна гэж үзвэл таны компьютер 1280х1024=1310720 ширхэг пикселийг дүрсэлж байна гэсэн үг. Энэ нь ойролцоогоор 1.2 Megapixel болох юм. Яагаад гэвэл мега гэдэг нь аугаа их гэсэн утгатай грек гаралтай үг бөгөөд дижитал ертөнцөд энэ нь ойролцоогоор 1 сая гэсэн агуулгыг илэрхийлдэг байна. Өнөөдрийн байдлаар дүрслэлийн энэ хэмжигдэхүүний хамгийн доод гэж хэлж болох хэмжээ нь 3.2megapixel болсон байгаа. Гэхдээ доод гэхээр та хамгийн муу нь гэж ойлгож болохгүй юм. Энгийн хэрэглээнд уг хэмжээ бүхий аппарат маш тохиромжтой байдаг.
  • 3. ӨНӨӨДӨР 10 МЕГАПИКСЕЛ БҮХИЙ КАМЕРУУД ӨРГӨНӨӨР ХУДАЛДААЛАГДАЖ БАЙГАА БОЛ 20 МЕГАПИКСЕЛТАЙ КАМЕРУУД Ч ҮЗЭГДЭЖ ЭХЛЭЭД БАЙНА. КАМЕРЫН ПИКСЕЛ НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ЗУРГИЙН ХЭМЖЭЭГ ТОМРУУЛАХ БОЛОМЖТОЙ ГЭДГИЙГ БИД МЭДНЭ. ЭХНИЙ ҮЕИЙН ДИЖИТАЛ КАМЕРУУДЫН АВАХ ЗУРГИЙН ХЭМЖЭЭ 320 240, 640 480 БАЙСАН БОЛ ОДОО НИКОН D800 КАМЕРЫН МЭДРЭГЧ Пик ГЭХЭД Л 36.3 МЕГАПИКСЕЛ БУЮУ 7360 4912 ХЭМЖЭЭТЭЙ ЗУРАГ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛСОН БАЙНА.
  • 4. Технологийн хэллэгээр бол үүнийг Resolution буюу дүрслэлийн нарийвчлал гэдэг. Ер нь тоон буюу дижитал дүрслэлтэй зургийн хувьд хамгийн гол гэж болох нэг зүйл нь ямархуу хэмжээний өнгийг хэр зэрэг нарийвчлалтайгаар дүрсэлж чадах тухай асуудал байдаг. Тэгвэл энэ нарийвчлалыг дижитал аппаратын хувьд мегапиксел гэж нэрлэдэг байна. Ихэнх аппаратны хувьд энэ үзүүлэлтийг хайрцган дээрээ болон аппаратан дээрээ, хүний нүдэнд харагдахаар бичсэн байдаг. Жишээ нь, 3.2 Megapixel эсвэл 3.2 Megapixel гэх мэтээр бичдэг.
  • 5. Дижитал аппаратны ангилал Дижитал аппаратыг ерөнхийд нь ултра компакт, компакт, мэргэжлийн аппарат гэж ангилдаг. Ангилал тус бүрийнх нь талаар товчхон дурдья.
  • 6. Ултра компакт Ultra compact Энэ төрлийн аппаратууд автомат тохиргоотой. Мөн бусад төрлийн аппаратнаас илүү хөнгөн, авч явахад авсаархан гар утастай ойролцоо хэмжээтэй байдаг
  • 7. Мэргэжлийн аппарат SLR, SLR Энэ төрлийн аппарат жинхэнэ мэргэжлийн төвшний, овор хэмжээ ихтэй, хэрэглэхэд фото зураг, зургийн аппаратын тухай нилээд сайн мэдлэгтэй байх шаард лагатай бөгөөд дээрх төрлийн бүх аппаратны давуу талуудыг хадгалсан байдаг.
  • 8. Компакт аппарат Compact Эдгээр нь Ултра компакт аппаратнаас харьцангуй олон тохиргоотой, үнэ хямдтай хамгийн өргөн хэрэглэгддэг дижитал аппаратны төрөл юм.
  • 9. Пикселийн хэмжээ Дижитал аппаратны чанарыг илэрхийлэх үзүүлэлтийн нэг нь пикселийн хэмжээ юм. Пиксел гэдэг нь зургийн босоо болон хэвтээгээр нь хэмжсэн нягтаршлын хэмжээний тоог хооронд нь үржүүлэн гаргаж тодорхойлдог. Жишээлбэл: 48х1536 пикселтэй зураг авбал нийт 3145728 пикселтэй буюу 3,1 Мегапикселтэй зураг авсан гэсэн үг юм.
  • 10. Фото альбомд зориулж 9х12 см, 10х15 см, 13х18см, 15x 20 см гэх мэт хамгийн түгээмэл хэмжээтэй зураг авах хүсэлтэй эсвэл интернэтээр зургаа явуулах стандарт хэмжээгээр хэвлэх тохиолдолд 3-5 мегапиксельтэй байхад хангалттай сайн зураг авч чадна.
  • 11. "ДИЖИТАЛ ХАЛЬС" ГЭЖ ЮУ ВЭ? Аналоги технологийн vед хэрэглэгдэж бай-сан хальсны орон зайг өдгөө СD, floopy, disc, compact flash, smart media, memory stick, ХD-карт зэрэг дижитал эх үүс-вэрүүд эзлэх болжээ. Дижитал аппаратаараа авсан зургаа эдгээр тєрєл бvрийн "дижитал хальс" дээрээ хадгалчихаж болно. Ердийн хальснаас ялгаатай нь ганц удаа хэрэглээд хаях буе олон дахин хэрэг-лэгддэгээрээ давуутай аж. Хэрэгцээтэй гэсэн зургаа сон-гож фото цаасан дээр буулгаж болно. Vлдсэнийг нь гэрийнхээ компьютерт, Сй дээр хадгалж байгаад боломжтой vедээ угаалгасан ч болдог ажээ.
  • 12. Авсан зургаа сонин сэтгүүлд, мөн зар сурталчилгааны зорилгоор A3-A2 хүртэлх хэмжээгээр хэвлэх тохиолдолд 6-8 мегапиксель байхад тохиромжтой. Том хэмжээтэй плакат, самбарт хэрэглэх, фото эвлүүлэг хийхэд зориулж мэргэжлийн төвшинд өндөр нарийвчлалтайгаар авахад 8- 21 мегапикселийн үзүүлэлттэй байна.
  • 13. Дурангийн чадал (Zoom) Энэ Үзүүлэлт нь аппаратны дурангаар харагдаж буй дүрсийг хэд дахин томруулах буюу ойртуулж зураг авах боломжийг тодорхойлно. Энгийн хэрэгцээнд зураг авах үедээ зурагчин өөрөө урагш хойшоо хэд алхаад авах зүйлээ дэлгэц дээрээ томруулах эсвэл багасгах боломжтой байдаг тул 3Х-6Х зүмтэй бол хангалттай үзүүлэлт.
  • 14. . Үүнээс илүү томруулдаг аппаратаар зураг авах үед дэлгэц дээр харагдаж буй дүрс нь зурагчны амьсгалахад хөдлөх цээжний болон гарны сул хөдөлгөөн нь нөлөөлж тогтворгүй болгоход хүргэдэг. Ийм тохиолдолд зориулалтын хөл дээрээс авах учиртай. Мөн аппаратанд Optical zoom болон Digital zoom гэсэн дангаараа болон хосолсон ойлголт байдаг. Optical нь тухайн аппаратны дурангийн татах боломжийг хэлж байгаа бол Digital нь дуранд огт хамаагүй, программын аргаар тухайн дүрсийг томруулж харагдуулдаг тул их ойртуулах үед дүрсний чанарын хувьд муу болно. Тиймээс Optical zoom гэсэн үзүүлэлт нь дурангийн чадлыг тодорхойлно.
  • 15. Memory card Санах ойн төрөл Авсан зургаа хадгалах бичил төхөөрөмж. Энэ нь маш олон төрөл байдаг бөгөөд хоорондоо зарчмын ялгаа байхгүй боловч таны хэрэглэж буй компьютер, гар утас, видео камер гэх мэт төхөөрөмжүүдтэйгээ мемори картны төрлөө ижилсүүлж авах нь илүү ашигтай. Мэдээлэл хадгалах багтаамжийн хувьд хэмжээ нь том байх тусам нэг дор илүү олон зураг хадгалах боломжтой болно. Сүүлийн үед үнэ нь харьцангүй хямдарч байгаа тул 1 гигабайт – 4 гигабайт мемори картанд 20,000-60,000 төгрөг зарцуулсан байхад энгийн хэрэглээний 500-2000 зураг авах боломжтой гэдгийг бүү мартаарай.
  • 16.
  • 17. Зай буюу баттер Дижитал аппаратны зай нь дахин цэнэглэгдэх, Стандардт зай (Disposable) гэсэн хоѐр төрөл байдаг. Дахин цэнэглэх боломжтой (rechargeable) зай эдийн засгийн хувьд ашигтай, хүчин чадал сайтай, олон зураг авахад тохиромжтой байдаг.
  • 18. Зарим аппарат бидний нэрлэж заншсанаар хуруу зай буюу AA стандартын (Disposable) зай хэрэглэдэг. АА зай хэрэглэдэг аппаратанд ихэнхдээ дөрвөн зай ордог тул аппаратны овор хэмжээ томордог. Цөөхөн зураг авдаг. Хэрэв та АА ААА гэх мэт стандартын зайтай аппарат авбал зай цэнэглэгч 2400 үүнээс дээш мега ампертай зай авбал харьцангуй олон зураг авна.
  • 19. Шинэ технологи (Image stabilization Дүрс тогтворжуулагч) Энэ технологи нь хөдөлгөөнтэй дүрс авах буюу хөдөлгөөнтэй үед зураг авахад дүрсний бүдгэрлийг багасгана. Өөрөөр хэлбэл зурагчны гарын хөдөлгөөнөөс шалтгаалан зарим үед гологдол зураг гардаг. Ийм хөдөлгөөнтэй үед дүрсийг тогтворжуулж чанартай зураг авдаг технологи юм.
  • 20.
  • 21. Face detection (Нүүр тодоруулагч) Тухайн зурагт орж байгаа хүмүүсийн нүүрийг тод, арьсны өнгийг бодитой гаргадаг шинэ технологи. Энэ технологи нь гэр бүлээрээ зураг авахуулах, баяр ѐслолын зураг авахад илүү тохиромжтой. Энэ горимыг ажилуулж авахад хүмүүсийн нүүр царай төрхийг тодоор харуулж, тохируулгагүй авснаас ч илүү сайн чанартай зураг гарна .
  • 22.
  • 23. Процессор Дижитал аппарат үйлдвэрлэгч компаниуд өөр өөрийн зураг боловсруулах процессор, түүнд суурилсан арга технологитой байдаг. Сүүлийн үед “Sony”, “Bionz Canon” компаниуд “Digic III” гэсэн шинэ процессор гаргасан бөгөөд ийм процессортой аппаратууд нь сүүлийн үеийн шинэ технологиудыг бүгдийг багтаасан байдгаараа онцлог юм.
  • 24. Өнөөгийн байдлаар дэлхийд хамгийн шилдэгт тооцогдож буй дижитал фото аппарат №1 Canon EOS 5D Mark II Canon EOS 5D Mark II (Body Only) Үнэ ойролцоогоор 3,2 сая хавьцаа Давуу тал: -Маш сайн гүйцэтгэл -Өндөр чадвар -Зургийн өндөр чанар -Видео бичлэг хийх боломж
  • 25. Өнөөгийн байдлаар дэлхийд хамгийн шилдэгт тооцогдож буй дижитал фото аппарат №2 Nikon D5000 Nikon D5000 (18-55mm линзтэй) Үнэ ойролцоогоор 1 сая хавьцаа Давуу тал: -Фото чанар маш сайн -Хурдан ажиллагаатай -Видео бичлэгтэй -Хөдөлдөг -Ухаалаг LCD дэлгэц -Линзний боломжууд өндөр
  • 26. Хавайн аралд дэлхийн хамгийн том дижитал камер бүхий сансрын дуран авайг байрлуулсан байна. Дижитал камер нь 1400 мегапиксел бөгөөд 36 тэргэл сартай тэнцэх хэмжээний тэнгэрийн хэсгийн зургийг нэг дор авах хүчин чадалтай гэнэ Хабл дурангийн WFC3 камераас 3600 дахин илүү байгаа юм. Хэрэв уг камераар авсан 1 ширхэг зургийг 300 dpi нягтаршилтайгаар цаасан дээр хэвлэвэл бейсболын талбайг бүрхэх хэмжээнд хүрэх юм байна.
  • 27.
  • 28. Видео бичих энэ нь том давуу талуудын нэг бөгөөд анхаарах зүйл нь Монголын ТВ систем нь РАL гэдгийг санаж авах нь зүйтэй бөгөөд зарим нь дууны бичлэг хийдэггүй зөвхөн дүрс авдаг загварууд байдгийг санаарай. Бусад нэмэлт боломжууд нь “нүдний улаан” арилгах, харанхуйд фокус авах чадвартай, гарын хөдөлгөөний чичиргээг тогтворжуулагч гэх мэт олон төрлийн боломжууд аль болохоор их байх тусмаа сайн гэж зөвлөж болох юм. Нэмэлт тохиргоонуудын хувьд нэгэн зүйлийг тусгайд нь анхааруулах нь янз бүрийн гэрлийн орчинд авах бэлэн тусгай тохиргоо/горимнууд юм.