Diese Präsentation wurde erfolgreich gemeldet.
Wir verwenden Ihre LinkedIn Profilangaben und Informationen zu Ihren Aktivitäten, um Anzeigen zu personalisieren und Ihnen relevantere Inhalte anzuzeigen. Sie können Ihre Anzeigeneinstellungen jederzeit ändern.
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
1 2014.03.20
Идэр дээд сургууль
Сэдэв: Зөгийн бал
Шалгасан:................/Н.Энхсан/Магистрант
Гүйцэ...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
2 2014.03.20
Гарчиг:
1-р бүлэг:
1 Зорилго, Зорилт
2 Онолын хэсэг
3 Агуулга
2-р бүлэг:
1 Балны хэрэглэ...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
3 2014.03.20
Зорилго:
Худалдааны зах,дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа дотоодын болон
импортын зарим...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
4 2014.03.20
Агуулга:
o Балны хэрэглээ
o Физик химийн үзүүлэлт
o Химийн элемэнтийн агуулагдах хэмжээ
...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
5 2014.03.20
Онолын хэсэг:
Үндэслэл:
Хүн төрөлхтөн одоогоос 7000 жилийн тэртээгээс зөгийн балыг хүнсэ...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
6 2014.03.20
Зөгийн бал:
Зөгий нь 12 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Үүнд зөгийн бал, жилий, цэцгийн т...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
7 2014.03.20
Зөгийн бал нь түүнийг цуглуулсан ургамал цэцгийн төрөл зүйлээс хамаарч өнгөгүй
тунгалага...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
8 2014.03.20
Зөгийн баланд агуулагдах чийглэгийн хэмжээг стандартад 21%-иас ихгүй байхаар
заасан байд...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
9 2014.03.20
Зөгийн балны төрөл
Зөгийн бал нь цэцгийн төрлөөс хамаарч амт, өнгө, үнэр, найрлага нь ял...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
10 2014.03.20
Түүх
Хүн зөгий хоёрын харилцаа маш эртний түүхтэй. Испаний нутаг дахь Аланиа агуйгаас
о...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
11 2014.03.20
Зөгийн бал, ямар онцлогтой вэ?
Ойн зөгийн бал нь хамгийн таатай амттай төдийгүй эмчилгэ...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
12 2014.03.20
Зөгий
Дэлхий дээр 9 төрлийн зөгий байдаг.
Зөгий бол хайрсан далавчит шавьж юм.Хүн төрөл...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
13 2014.03.20
Бал цуглуулах
Зөгий нь цэцэг олвол бусаддаа бүжгээр бал байгаа чиглэл, зайг мэдээлнэ. Б...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
14 2014.03.20
Бал худалдан авахдаа
Өвөл, намар, хавар шингэн зөгийн балыг худалдан авахаас аль болох ...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
15 2014.03.20
Зөгий нь 12 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Үүнд зөгийн бал, жилий, цэцгийн тоос, лав,
с...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
16 2014.03.20
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
17 2014.03.20
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
18 2014.03.20
Зөгийн бал эрүүл мэндэд тустай гэдгийг ерөнхийд нь сайн гэдгийг мэддэг боловч
чухам яма...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
19 2014.03.20
Яг цэвэр зөгийн баланд хүний бие махбодид ашигтай олон бодис байдаг.
-Зөгийн баланд агу...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
20 2014.03.20
Зөгийн балыг 3500 жилийн настай гэж үздэг.Одоогоор зөгийн балыг анагаах ухаан болон
гоо...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
21 2014.03.20
Тэгвэл одоо бүгдээрээ зөгийн бал гаргаж авдаг явцтай танилцацгаая.
Зөгийнд зориулан бүт...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
22 2014.03.20
Хавтан бүр 2 кг орчим жинтэй учраас олон бол их хүндэрдэг. Тиймээс тэрэг ашиглан
зөөдөг...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
23 2014.03.20
Цэвэрлэгдсэн хавтанг үлдэгдэл зөгийн балыг шахдаг машинд хийнэ.
Зөвлөлтийн үеийн нэг ий...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
24 2014.03.20
Дүгнэлт:
Монголчуудын өргөн хэрэглэдэг Miod (Польш), Pure honey (БНХАУ), Натуральный мө...
ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам
25 2014.03.20
Ном зүй:
1. Сэлэнгэ Д, «Зөгий, бал, лав», УБ хот. 1989 он.
2. Очирбат Г, «Зөгийн ашиг ш...
Nächste SlideShare
Wird geladen in …5
×

хүнсний тэжээллэг чанар бие даалт

4.242 Aufrufe

Veröffentlicht am

Veröffentlicht in: Unterhaltung & Humor
  • Als Erste(r) kommentieren

хүнсний тэжээллэг чанар бие даалт

  1. 1. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 1 2014.03.20 Идэр дээд сургууль Сэдэв: Зөгийн бал Шалгасан:................/Н.Энхсан/Магистрант Гүйцэтгэсэн:............./И.Цэрэндулам/ ХҮТ-ЭА2 Улаанбаатар 2014он
  2. 2. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 2 2014.03.20 Гарчиг: 1-р бүлэг: 1 Зорилго, Зорилт 2 Онолын хэсэг 3 Агуулга 2-р бүлэг: 1 Балны хэрэглээ 2 Физик химийн үзүүлэлт 3 Химийн элемэнтийн агуулагдах хэмжээ 4 Зөгийн балны төрөл 3-р бүлэг: 1 Үйлдвэрлэлийн хэмжээ 2 Зөгийн балны түүх 3 Амьтад ба зөгийн бал 4 Зөгийн бал, ямар онцлогтой вэ? 4-р бүлэг: 1 Бал худалдан авахдаа 2 Зөгийн балны найрлага, савалгааны арга 3 Зөгийн бүтээгдэхүүн, ашиг тус 4 Дүгнэлт, Ном зүй
  3. 3. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 3 2014.03.20 Зорилго: Худалдааны зах,дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа дотоодын болон импортын зарим нэр төрлийн зөгийн балны хими, физикийн гол үзүүлэлтийн идэвхийг тодорхойлж, харьцуулалт хийн үнэлэлт дүгнэлт өгөхөд мөн үүрэг, ач холбогдол, найрлага, зэрэгт тус бие даалтын зорилго оршиж байна. Зорилт: 1. Зөгийн балны физикийн болон мэдрэхүйн үзүүлэлтийг 2. Зөгийн балны химийн гол үзүүлэлтүүдийг 3. Баланд агуулагдах эрдэс бодисын хэмжээг тодорхойлох 4. Бүх төрлийн ач холбогдол 5. Мэдлэг мэдээлэл зэргийг олж мэдэх
  4. 4. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 4 2014.03.20 Агуулга: o Балны хэрэглээ o Физик химийн үзүүлэлт o Химийн элемэнтийн агуулагдах хэмжээ o Зөгийн балны төрөл o Үйлдвэрлэлийн хэмжээ o Зөгийн балны түүх o Амьтад ба зөгийн бал o Зөгийн бал, ямар онцлогтой вэ? o Бал худалдан авахдаа o Зөгийн балны найрлага o Зөгийн бүтээгдэхүүн
  5. 5. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 5 2014.03.20 Онолын хэсэг: Үндэслэл: Хүн төрөлхтөн одоогоос 7000 жилийн тэртээгээс зөгийн балыг хүнсэндээ хэрэглэж эхэлсэн талаар тэмдэглэн бичсэн байдаг. Мөн тэр л үеэс зөгийн балны зарим төрлийн өвчин эмгэгийн анагаах чанарыг таньж мэдсэн ба ингэснээр дэлхийн бараг бүх үндэстний уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгдэх болсон байна. Зөгийн балны шинж чанар тухайн орон нутгийн цаг агаар, ургамлын төрөл, зүйлийн бүрэлдэхүүн, боловсруулах арга зэрэг маш олон хүчин зүйлээс хамаарна. Балыг боловсруулж бэлтгэх аргыг нь үндэслэн хандалсан, шахаж гарган авсан, шүүсэн зөгийн бал гэж ангилан үздэг байна. Зөгийн баланд хүний бие махбодод нэн шаардлагатай макро болон микро элемент, витамин, амин хүчил их байдаг ба мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, дотоод шүүрлийн булчирхайн үйл явцыг идэвхжүүлэхэд онцгой нөлөөтэй байдаг. Болгарын эрдэмтэн С.Младенов гучин есөн төрлийн зөгийн балыг судлан түүнд берилий, бор, висмут, бари, ванадий, германий, кали, кобальт, кальци, литий, магни, зэс зэрэг элементүүдийг илрүүлсэн байна. Нэг хүнд жилд физиологийн нормоор 1.8 кг цэвэр зөгийн бал хэрэгтэйг судалгаагаар гаргасан байдаг.
  6. 6. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 6 2014.03.20 Зөгийн бал: Зөгий нь 12 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Үүнд зөгийн бал, жилий, цэцгийн тоос, лав, сүүнцэр, уурагт бие, балны хаалт, хор, зөгийний хаягдал, шинэ сархиаг, тоос хүртээлт, бүлэнцэр юм. Дээрх бүтээгдэхүүнүүд нь тус бүрдээ өөрийн гэсэн онцлог давуу тал болон эмчилгээний аргуудтай. Зөгий нь цэцгээс цуглуулсан балыг биедээ шилжүүлэн ферментжүүлж задлан үүрэндээ хадгалдаг. Зөгийн үүр нь 35℃ температуртай байдаг бөгөөд ажилчин зөгийнүүд үүрэн доторх агаарыг үргэлж сольж цэвэршүүлж байдаг тул ус нь ууршиж, чихэрлэгийн хэмжээ 80%-д хүрнэ. Найрлагад нь глюкоз, фруктозоос гадна янз бүрийн витамин, эрдэс, амин хүчлүүд агуулагддаг. 1кг нь 2940 ккал хүрэх тун өндөр илчлэгтэй. Зөгийн бал нь бага температурт талстжидаг. Энэхүү талстжисан хэсэг нь глюкоз, талстжаагүй үлдсэн хэсэг нь фруктоз байдаг. Халаахад буцаж анхны байдалдаа ордог бөгөөд чанар нь алдагддаггүй. Зөгийн бал нь удаан хадгалах боломжтой. Египетэд пирамидыг малтаж байсан америкийн архелеогич T.M.Дэвис 3300 жилийн өмнөх зөгийн бал хадгалаастай шилэн сав олсон нь доторх зөгийн бал нь чанараа огт алдаагүй байсан нь тэмдэглэгдэн үлджээ. Зөгийн баланд ботулинус хэмээх нянгийн үр хөврөл агуулагдах тохиолдол бий. Гэхдээ зөгийн балан дотор байхдаа өсч үржин хор хөнөөл тарих аюулгүй, хүний биед орсон хойноо ч өсч үржих чадваргүй гэгддэг. Харин хоол боловсруулах эрхтэн нь бүрэн хөгжиж амжаагүй нэг хүртэлх насны хүүхдэд зөгийн бал өгч болохгүй. Хэрэглээ Хүнсэнд хамгийн өргөн хэрэглэдэг. Талх болон халуун бялуунд түрхэж идэхээс гадна бяслаг, сүү, тараг зэрэг сүүн бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэх нь бий. Кофе болон байхуу цай зэрэг ундаанд элсэн чихрийн оронд хэрэглэнэ. Зөгийн балыг бүрдүүлэгч гол бодис нь фруктоз буюу жимсний чихэр бөгөөд энэ нь бага температурт чихэрлэг амт нь сайн мэдрэгдэх боловч өндөрт температурт чихэрлэг амтаа алдана. Иймээс халуун бүлээн зүйлтэй холиход хэмжээг нь хэтрүүлэх магадлалтай. Байхуу цайнд зөгийн бал хийвэл өнгө нь харладаг. Энэ нь байхуу цайнд агуулагддаг таннин хэмээх бодис зөгийн баланд агуулагдах төмөртэй урвалд орсноос шалтгаална.  Зөгийн балыг хүнснээс гадна эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг.  Мөн бага зэрэг шингэлээд, исгэж зөгийн балны архи хийдэг.  Зөгийн үүрнээс балыг нь авсны дараа үлдэх лаваар лаа, будаг зэрэг зүйл хийдэг.
  7. 7. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 7 2014.03.20 Зөгийн бал нь түүнийг цуглуулсан ургамал цэцгийн төрөл зүйлээс хамаарч өнгөгүй тунгалагаас хүрэн, хар бараан байдаг. Харин «Miod» зөгийн бал нь хурц содон үнэртэй, «Pure honey» бал түлэнхий үнэртэй байгаа нь боловсруулалтын явцад хэт халаасантай холбоотой байж болох юм. «Үлэмжийн чанар» бал бага зэрэг исгэлэн үнэртэй байгаа нь чийг ихтэй савласантай холбоотой байж болно. 20оС-ын дулаанд байгаа балыг халбагаар хутгаж дээш өргөхөд унжралдсан байдалтай байхын зэрэгцээ эргүүлэхэд халбаганд тасрахгүй, ороогдож байвал үүнийг зөгийн балны «болц гүйцсэн» байна гэж үздэг. Зөгийн балны физикийн үзүүлэлт Зөгийн балны нягт нь түүний удаан хадгалагдах чадварыг тодорхойлох үзүүлэлт бөгөөд балны нягт ерөнхийдөө ойролцоо (1.098 -1.115 г/см3) байдаг нь бүтээгдэхүүний хадгалалт харьцангуй урт байна гэж үзэж болно. Зөгийн балны механик хольцын хэмжээ 0.1%-иас ихгүй байх шаардлага тавигддаг. Ялангуяа «Miod» балны механик хольц стандарт үзүүлэлтээс 15 дахин, «Pure honey» баланд 6 дахин, «Сэлэнгэ» баланд 8 дахин өндөр байгаан цэвэршилт муу хийгдсэн байна гэсэн үг юм. Зөгийн балны хүнсний шаардлагыг хангаж байгаа эсэхийг түүний химийн үзүүлэлтүүд тодорхойлдог ба стандарт шаардлагын хүрээнд заавал тогтоосон байхаар заасан чийг, ерөнхий чихэрлэг, ангижруулагч сахар, сахароза, үнслэг, рН, витамин С-ийн агууламж зэрэг үзүүлэлтийг дараах хүснэгт үзүүллээ. Зөгийн балны химийн үзүүлэлтүүд
  8. 8. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 8 2014.03.20 Зөгийн баланд агуулагдах чийглэгийн хэмжээг стандартад 21%-иас ихгүй байхаар заасан байдаг. Ерөнхий чихэрлэгийн хувьд 78.6-82.1% байдаг бөгөөд стандартын шаардлагыг хангаж байна гэж дүгнэж болно. Зөгийн балны хүнсний тэжээллэг чанарыг тодорхойлох хамгийн гол үзүүлэлт бол түүний ангижруулагч сахарын хэмжээ байдаг. Балны ангижруулагч сахар (моносахаридууд) 65%-иас дээш байх шаардлага тавигддаг байна. Зөгийн балны найрлаганд олон төрлийн хүчлийн бодис агуулагддаг учир нилээд хүчиллэг шинжтэй бүтээгдэхүүн учир орчны хүчиллэг чанар рН-ийн үзүүлэлт зөгийн балны бас нэгэн гол чухал үзүүлэлт болдог. Стандартад балны орчны рН нь 4 хүртэл байхыг зөвшөөрдөг байна. Баланд төрөл бүрийн амин дэм, янз бүрийн хэмжээтэй агуулагддаг бөгөөд ялангуяа С амин дэм бусад төрлийн витаминуудаас харьцангуй их байдаг. Эрдэс бодис нь хоол тэжээлийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг биш боловч хүний бие организмд олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Эрдэс бодис нь протоплазм болон биологийн шингэнд агуулагдаж осмос даралтыг хэвийн түвшинд барих үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Осмос даралтын түвшин тогтмол байх нь эд эсийн хэвийн оршин тогтнох үндсэн нөхцөл юм. Иймээс зөгийн баланд агуулагдах эрдэс бодисын бүрэлдэхүүн, хэмжээ нь түүний тэжээлийн үнэт чанарыг тодорхойлох гол үзүүлэлтийн нэг гэж үздэг байна Зөгийн баланд агуулагдах химийн элементүүдийн эзлэх хэмжээ Эдгээр зөгийн баланд хүний биед шаардлагатай гол макро, микро, ультра микро (хэт бичил) элементийн ихэнх нь стандартад зөвшөөрөгдөх түвшингээс хэтрэхгүй хэмжээгээр агуулагдаж байна. Хэрэв хүний бие организмд тун бага хэмжээгээр шаардагддаг эдгээр эрдэс бодисын хэмжээ илүүдэл болж эхэлбэл бие махбодод хажуугийн нөлөөг үүсгэж, янз бүрийн өвчин үүсгэх шалтгаан болж өгдөг. Иймээс хүний биед шаардлагатай химийн элементүүдийг зөвшөөрөгдөх хэмжээнд агуулж байдаг нэг чухал эх үүсвэр нь зөгийн бал юм.
  9. 9. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 9 2014.03.20 Зөгийн балны төрөл Зөгийн бал нь цэцгийн төрлөөс хамаарч амт, өнгө, үнэр, найрлага нь ялгаатай байдаг.  Лянхуа o Бүдэг өнгөтэй, хурц үнэргүй.  Хар хуайс (Ерөнхийдөө хар хуайсны балыг хуайсны бал хэмээн зардаг байна) o Бүдэг хүрэн өнгөтэй, амт үнэрийн хувьд лянхуа цэцгийнхтэй ойролцоо.  Бэрсрүүт жүрж o Сүүлийн жилүүдэд бэрсрүүт жүрж буюу мандарины тоос хүртээхэд зөгийг ашиглах нь өссөнтэй холбоотойгоор үйлдвэрлэл нь өсч буй. Нимбэгэрхүү үнэртэй.  Хошоонгор o Дэлхийд хамгийн их хэмжээгээр үйлдвэрлэгддэг. Хурц чихэрлэг үнэртэй боловч амт нь сул.  Сагаг o Төмөр ихээр агуулдаг тул хүрэн элсэн чихэртэй төстэй амттай, өвөрмөц үнэртэй. Хар хүрэн өнгөтэй. Цус багадалтад сайн гэгддэг.  Туулайн бөөр o Гашуувтар, исгэлэндүү амттай. Европт их дэлгэрсэн. Үйлдвэрлэлийн хэмжээ 2003 оны байдлаар дэлхий даяар үйлдвэрлэгдэж буй зөгийн балны нийт хэмжээ 1280 мянган тонн. Үүний 20.3% нь Хятадад үйлдвэрлэгдэж байна. 1. Бүгд Найрамдах Хятад Ард Улс - 206 мянган тонн (20.3%) 2. Америкийн Нэгдсэн Улс - 90 мянган тонн (7.1%) 3. Аргентин - 85000 тонн (6.7%) 4. Турк - 60000 тонн (4.7%) 5. Украйн - 60000 тонн (4.7%) Дараа нь Мексик, Оросын Холбооны Улс, Энэтхэг, Канад, Испани улсууд орно. Монгол улсын хувьд Сэлэнгэ аймгийн нутагт зөгий үржүүлгийн газар бий боловч зөгийн балны хэрэгцээний ихэнх хувийг импортоор хангадаг. 2005 онд дэлхийн зөгийн балны нийт үйлдвэрлэл 1340 мянган тонн, 2007 онд 1350 мянган тонн болж өссөөр буй.
  10. 10. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 10 2014.03.20 Түүх Хүн зөгий хоёрын харилцаа маш эртний түүхтэй. Испаний нутаг дахь Аланиа агуйгаас олдсон 10000 жилийн өмнөх сүг зурагт зөгийн үүрнээс балыг нь авч буй эмэгтэй дүрслэгдсэн байдаг. Месопотамийн дүрс бичигт зөгий үржүүлэгтэй холбоотой зүйлс бичигдэн үлдэж хоцорсноос гадна Эртний Египетийн сүг зурагт зөгий үржүүлгийн байдал дүрслэгдэн үлджээ. Эртний Грекийн гүн ухаантан Аристотель "Амьтны аймаг" хэмээх бүтээлдээ зөгий үржүүлгийн талаар дурьдсан байдаг. Түүнд зөгий цуглуулдаг зүйл нь ургамалын тоос биш, цэцэгт хуримтлагдсан шүүдэр гэж бичжээ. 19-р зууныг хүртэл зөгийн балыг авахын тулд зөгийн үүрийг нь эвдэж, сүргийг нь устгахаас өөр арга байдаггүй байжээ. 1853 онд Америкийн Нэгдсэн Улсын иргэн Лангстрот (L.L.Langstroth) өөрийн "Үүр ба зөгий" ("The Hive and the Honey Bee") хэмээх бүтээлдээ зөгийн бал, лавыг авахад зөгийн сүргийг нь устгахгүйгээр авч үлдэж, дахин ашиглаж болох аргыг нээснээр орчин үеийн зөгий үржүүлгийн эцэг гэж нэрлэгдэх болжээ. Өдгөө түүний нээсэн аргыг үндсэндээ ашиглаж зөгий үржүүлж буй. Амьтад ба зөгийн бал Загийн бал нь илчлэг ихтэй тул хүнээс гадна амьтад ч дурладаг. Зөгийн үүрийг сүйтгэж, балыг нь "дээрэмддэг" хамгийн гол амьтан нь баавгай юм. Түүнчлэн бусад амьтдыг ашиглаж, бал олж иддэг шувууд бий. Голчлон Африкийн Сахарын цөлөөс урагш орших тоншуулын төрлийн шувуу (Indicator minor) зөгийн бал, лаванд маш дуртай. Хүн, баавгай зэрэг амьтдад зөгийн үүр байгаа газрыг мэдэгдэж, тэдгээр нь зөгийн бал авсны дараа эвдэрч үлдсэн зөгийн үүрнээс үлдэгдлийг нь иддэг байна. Үүнийг нь ашиглаж, уг шувууг дуудах тусгай шүгэл хүртэл ашигладаг бүс нутаг бий.
  11. 11. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 11 2014.03.20 Зөгийн бал, ямар онцлогтой вэ? Ойн зөгийн бал нь хамгийн таатай амттай төдийгүй эмчилгээний чанар, бактерийн эсрэг үйлчлэл, тэжээллэг байдал, үрэвсэл дарах чанараараа гойд сайн. Уушигны замын өвчин, үрэвсэл, харшлын төрлийн өвчний үед ууж хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Ойн балыг зөгийн бүл нь зарим төрлийн мод, бут, гүзээлзгэнэ, үхрийн нүд, хөвөнт, долоогоно гээд маш олон нэр төрлийн эмийн ургамлуудаас хураан цуглуулдаг онцлогтой. *Нугын зөгийн бал нь амьсгалын замын өвчин, мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулах, зүрх болон хоол боловсруулах системийн үйл явцыг тогтворжуулахад тустай. Мөн оюуны ажил дагнан эрхэлдэг, биеийн хүчний ачаалалтай ажилладаг хүмүүс байнга хэрэглэхэд тохиромжтой. Ходоод гэдэсний үйл ажиллагаанд тустай. Долдугаар сарын нугын цэцэгсийн амт үнэр шингэсэн байдаг. Бөөрөлзгөнийн бал нь ханиадны төрлийн өвчинг намдаах шидтэй. Учир нь энэ төрлийн балд гриппийн халдварын эсрэг үйлчлэл үзүүлэх бодис агуулагддаг байна. Талсжсан, цагаан өнгөтэй, таатай амттай. Мөн салст эдийн үрэвсэл, амны хөндийн эмчилгээнд хэрэглэдэг. Зөгийн балыг хүмүүс ихэвчлэн эмчилгээний зориулалтаар худалдан авдаг. Иймд зөгийн бал нь өөрийн байгалийн шинж чанараа алдалгүй хадгалж байх нь чухал.
  12. 12. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 12 2014.03.20 Зөгий Дэлхий дээр 9 төрлийн зөгий байдаг. Зөгий бол хайрсан далавчит шавьж юм.Хүн төрөлхтөн эрт цагаас зөгийг (балт зөгий) гэрийн амьтан болгож ашигласаар иржээ.Балт зөгий ургамлын тоос, лав, эрдэс давсыг нааж цавуудан үүр барьж өндөглөн ураг төрлөө дагаж олон зуугаар сүрэглэн, хэсэг бүлээр амьдардаг.Бүл бүхэн эрэгчин, эмэгчин, ажилчин гэсэн гурван янзын зөгийнөөс бүрдэх бөгөөд тус тусдаа ажил үүргийн нарийн хуваарьтай байна.Нэг бүлд ганцхан байдаг хатанз (эх зөгий) нь бусдаас хэвлий арай бүдүүн гонзгор, далавч богинохон, хорт булчирхайгүй бөгөөд өндөглөх ашигтай хугацаа нь 2-3 жил, нийтдээ 3-5 жил наслана. Хатанз үүрээс гарч ер ажил хийхгүй. II сарын дунд үеэс эхлэн олон зуун өндөг гаргана. Цэвэр зөгийн балыг хүнсний зүйл ч биологийн идэвхит чанартай гэж үздэг ба түүнийг хүнсэнд хэрэглэснээр эрүүл мэнд сайжирч, нөхөн сэргэлт явагдаж, товчоор хэлбэл биднийг анагаадаг. Цэвэр зөгийн бал олон жилийн туршид чанараа алддаггүй бөгөөд хөгцөрч мууддаггүй, гайхалтай ариутгагч шинж чанартай байдаг. Баланд 18 хувийн ус, 80 хувийн чихэрлэгийн зүйл байдгаас гадна цардуул, уураг, А, В, С витамин, янз бүрийн хорт бичил биетийг устгагч нийтдээ 400 гаруй төрлийн бодис агуулсан байдаг.
  13. 13. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 13 2014.03.20 Бал цуглуулах Зөгий нь цэцэг олвол бусаддаа бүжгээр бал байгаа чиглэл, зайг мэдээлнэ. Бал авчирсан ажилчин зөгий нь бал хадгалдаг зөгийнд балаа дамжуулдаг бөгөөд энэ үед чихэрлэг ихтэй бал авчирсан зөгийнөөс нь эхэлж авдаг тул чихэрлэг багатай бал авчирсан ажилчин зөгий хүлээх хэрэгтэй болдог. Иймээс сайн балтай газар луу ажилчин зөгийнүүд олноороо явдаг байна. Зөгийн үүрний бүтэц Зөгийн үүр (сархинаг) Байгальд байдаг зөгийн үүр нь сархинаг гэж нэрлэгдэх бөгөөд зургаан талтуудаас тогтох босоо хавтгай хэлбэртэй. Сархинагийн тоо нь зөгийн төрлөөс хамаарч янз бүр байдаг.
  14. 14. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 14 2014.03.20 Бал худалдан авахдаа Өвөл, намар, хавар шингэн зөгийн балыг худалдан авахаас аль болох зайлсхий. Харин зун шингэн бал худалдан авах хэрэгтэй. Яагаад гэвэл талсжиж амжаагүй байдаг. Гэхдээ хэт шингэн бус өтгөн цөцгий мэт байвал сайн. Шингэн бал нь сайн боловсроогүй гэсэн үг. Зөгийн бал цагаан, улаан, шар, хар хүрэн гээд янз бүрийн өнгөтэй байдаг. Ногоовтор өнгийн бал ч бас бий. Жинхэнэ балнаас зөвхөн бал л үнэртдэг. Харин өвөрмөц эмийн үнэртэй бол болгоомжлох хэрэгтэй. Ийм бал нь ямар нэг нэмэлт зүйл нэмсэн, эсвэл огт зөгийн бал биш шүү. Зөгийн бал нь дотроо олон төрөл байдаг ч тэр болгон нь эм болдоггүй. Харин гүйцэд боловсорсон зөгийн бал ямар ч өвчнийг анагаах ид шидтэй. Гүйцэд боловсорсон цэвэр зөгийн бал уу, үгүй юу? гэдгийг мэдэхийн тулд амсаж үзэх хэрэгтэй. Ингэхэд гүйцэд боловсорсон цэвэр зөгийн бал нь бага зэргийн чихэрлэг амттай, аманд уусахдаа хэлийг чимчигнүүлнэ. Багаханыг халбагадан авч тонгойлгоход гойжиж урсахгүй Хадгалалт: Зөгийн бал нь удаан хадгалсан ч амин дэмээ алддаггүй. Гэхдээ гэрэлтэй, дулаан газар удаан хугацаагаар байлгаж болохгүй. Удаан хугацаагаар хадгалсан зөгийн баланд цагаан өнгөтэй талстууд үүсдэг боловч энэ нь хүний биед хор нөлөөгүй ажээ. Энэ тундасжсан юм шиг байдал нь баланд кристалл үүссэнтэй холбоотой ба бүлээн устай саванд хэдэн минут тавихад л яг шинэхэн юм шиг тунгалаг болдог байна. Ингэхдээ балыг тавин хэмээс илүү халааж болохгүй. Өндөр хэмд зөгийн бал байгалийн шинж чанараа амархан алддаг юм. Зөгийн балны найрлаганд зэс, төмөр, марганц, цахиурын давхар исэл, кальци, хлор, натри, фосфор, хөнгөн цагаан, магни зэрэг 60 гаруй төрлийн эрдэс бодис багтдаг байна. Тэгвэл энэ байгалийн гайхамшигт бүтээгдэхүүн нь 13-20 хувийн ус, 75 – 80 хувийн нүүрс ус / глюкоз, фруктоз, сахароз/ агуулдаг. Мөн В1, В2, В6, Е, К, С, аминдэмүүд, А-каротин, фолиевын хүчлийг ч агуулна. Харин ямар нэг өөх, тос, давс, хлостерин байдаггүй. Зөгийн балыг хүүхэд, насанд хүрэгчдийн дархлаa бэхжүүлэх, элдэв хордлогыг тайлах, мөн тоо томшгүй олон өвчнийг анагаахад өргөнөөр ашигладаг.
  15. 15. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 15 2014.03.20 Зөгий нь 12 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Үүнд зөгийн бал, жилий, цэцгийн тоос, лав, сүүнцэр, уурагт бие, балны хаалт, хор, зөгийний хаягдал, шинэ сархиаг, тоос хүртээлт, бүлэнцэр юм. Дээрх бүтээгдэхүүнүүд нь тус бүрдээ өөрийн гэсэн онцлог давуу тал болон эмчилгээний аргуудтай.
  16. 16. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 16 2014.03.20
  17. 17. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 17 2014.03.20
  18. 18. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 18 2014.03.20 Зөгийн бал эрүүл мэндэд тустай гэдгийг ерөнхийд нь сайн гэдгийг мэддэг боловч чухам ямар учраас, ямар өвчний үед хэрхэн хэрэглэдгийг тэр бүр мэддэггүй. Цэвэр балыг хурц үрэвсэлт бараг бүх өвчинд хэрэглэхийн сацуу зүрхний бүх эмгэг, доголдолд ач тусаа өгдөг болно. Мөн нян устгах, өсөлт хөгжилтийг нь зогсоох өндөр чанартай учраас шарх шалбархай, хөлдөх, түлэгдэх арьсны болон мөөгөнцрийн өвчнүүдэд хэрэглэдэг. Эртний ном сударт зөгийн балын эрүүл ахуйн таван ашиг тустай чанарыг “ халууныг арилгана, дотор засна, хор тайлна, хатсаныг чийглэнэ, өвдөхийг зогсооно” хэмээн тодорхойлсон байдаг. Энэтхэгчүүд зөгийн балыг хөгшрөлтийг эсрэг эм болгон хэрэглэдэг байна. Манайд маш олон төрлийн бал худалдаалагдаж байгаа ба тэдгээрээс гадны улсын бус, өөрийн орны цэвэр балыг таньж авч хэрэглэх нь эрүүл мэндэд тустай юм. Худалдаанд гарч байгаа олон төрлийн балны хуурамч эсэхийг таних тийм ч амар биш. Ингээд таньд цэвэр зөгийн балыг хэрхэн таних талаар зөвөлье. Муу бал бол: -хэт чийгшилтэй байх, харлах, исэх, хөөсрөх. - Зөгийн балны гадарга дээр толбо, хээ угалз гарсан байх, зузаан цагаан давхарга үүсэх эсвэл бараан шингэн тунарч байдаг. Зөгийн балыг цэвэр эсэхийг шалгахдаа усанд уусгаж үзнэ. Усанд уусгахад тунадасгүй байвал цэвэр байна. Харин хоолны цуу /уксус/ дусаахад уур гарч байвал цэвэр байж чаддаггүй. Харин зөгийн балыг гэрэлтэй, дулаан газар байлгавал ашигтай бодисоо алддаг тул хадгалалт чухал. Мөн балыг хэт халуун ус буюу сүүнд хийж уусгах нь түүнд агуулагдах амин дэмүүдийг устгадаг тул бүлээн ус, сүүнд найруулж уугаарай.
  19. 19. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 19 2014.03.20 Яг цэвэр зөгийн баланд хүний бие махбодид ашигтай олон бодис байдаг. -Зөгийн баланд агуулагддаг фитонцид хэмээх тустай бодис нь нян устгахаас гадна хоолойны ангина, буйлны үрэвсэл, яр шарх, арьсны өвчнийг анагаахад тустай. -Эмэн хүрэн, зөөлөн цагаан, далийн өнгөтэй зөгийн балыг бактерийн эсрэг бодис хамгийн их агуулдаг. -Зөгийн бал нь бие организмын бодисын солилцоог идэвхжүүлж, хоол боловсруулалтыг сайжруулдаг. Мөн зөгийн бал нь ходоодны шархыг анагаах, илүүдэл жинг багасгахад нөлөөтэй. -Уураг, нүүрс ус, органик хүчил, фермент, микро элемент болон витамины хосгүй найрлага нь арьс болон салст бүрхэвчийн эд эсийг тэжээх, сэргээх үйлчилгээтэй. ЭЛЭГ ЦӨСНИЙ ҮРЭВСЛИЙГ АНАГААНА Өлөн элгэн дээр зөгийн балтай буцалсан ус ууж заншвал элэгний үйл ажиллагаа хэвийн болж, үрэвслийг анагаана. Зөгийн бал нь нүүрс усны асар өндөр агууламжтай хүнс тэжээлийн онц чухал хэрэглэгдэхүүн юм. АМНЫ ХӨНДИЙГ ЦЭВЭРЛЭЖ, ШҮД ЦАЙРУУЛДАГ Зөгийн балны уусмалаар хоолой амаа тогтмол зайлвал амны хөндийг бүхэлд нь цэвэрлэхээс гадна шүдийг хамгаалан цайруулахаас гадна 20-35 гр цэвэр балыг ундаа маягаар хэрэглэвэл элдэв үрэвслээс сэргийлнэ. ХООЛ БОЛОВСРУУЛАЛТЫГ САЙЖРУУЛДАГ Зөгийн балны 2-3 хувийн уусмалыг хоолонд хольж хэрэглэхэд хоол боловсруулах эрхтэнүүдийн гэм анагаагдана. Орой нэг аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал хийгээд хутгалгүй хонуулна. Өглөө өлөн элгэн дээрээ хонуулсан зөгийн балаа хутгаад ууна. Орой унтахын өмнө 100 гр- ыг хоолны халбагыг балтай холин найруулж уухад сайн.
  20. 20. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 20 2014.03.20 Зөгийн балыг 3500 жилийн настай гэж үздэг.Одоогоор зөгийн балыг анагаах ухаан болон гоо сайхны салбарт маш өргөнөөр ашиглаж байгаа билээ.Түүний ашиг тус маш их жишээлбэл:  Сэтгэлийн хэт хөөрөлтэй юмуу сэтгэлийн дарамтанд орсон хүн өдөрт 100гр зөгийн бал идвэл ямар ч тайвшруулах эмнээс илүү үр дүнтэй гэдэг.  Унтахаасаа хагас цагийн өмнө аяга халуун усанд 3 халбага зөгийн бал хийж уувал нойргүйдэхгүй тайван сайхан нойрсдог.  Хамрын ханиад хүрсэн үед ус зөгийн бал хоёроо 50/50 харьцаатай хийж өдөртөө гурван удаа 2-3 дуслыг хамартаа дусааж байвал хамар бүтүүрэх талаар санаа зоволтгүй болно.  Арьс тань барзайгаад байна уу? Тэгвэл зөгийн бал сүү хоёрыг 50/50 харьцаатай хутгаад нүүрэндээ түрхээд хаттал нь байлгавал толигор болдог.  Бас нүүрэн дээр тань юм гараад байвал өглөө өлөн элгэн дээрээ аяга зөгийн балтай ус юмуу цай ууж байгаарай.Энэ нь таны ходоодны үйл ажиллагаанд ч бас сайнаар нөлөөлнө.
  21. 21. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 21 2014.03.20 Тэгвэл одоо бүгдээрээ зөгийн бал гаргаж авдаг явцтай танилцацгаая. Зөгийнд зориулан бүтээсэн тусгай үүрийг та харж байна. Зөгийний үүрэнд зочлохын тулд бидэнд зөгийн аж ахуйн тусгай багаж хэрэгтэй. Таны харж байгаа энэхүү багаж нь утаа гаргадаг юм байна. Зөгийний үүрийг онгойлгоод, утаагаар зөгийнүүдийг хөөнө. Зөгийнүүдийн балаа хадгалдаг хэсгийн дээд талыг маш нямбай хуулж авна. Учир нь зөгийнүүдийг гэнэд дайрахаас сэргийлж байгаа юм. Өд юмуу багсаар зөгийнүүдийг үргээгээд, зөгийн балтай хавтанг авах хэрэгтэй.
  22. 22. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 22 2014.03.20 Хавтан бүр 2 кг орчим жинтэй учраас олон бол их хүндэрдэг. Тиймээс тэрэг ашиглан зөөдөг байна. За ингээд тусгай өрөөнд оруулж ирээд, зөгийн балыг салгаж авах ажилдаа орно. Зөгийнүүд балаа хамгаалахын тулд тосон хальсаар бүрхдэг. Дараа нь халаасан хутгаар зөгийн балнуудын хавтангаас хусаж авна. Хусаж авсан зүйл нь зөгийн бал болон тосон бүрхүүл хоёрын холимог байдаг.Тэрхүү тосон бүрхүүлийг нь жажилж болно. Бохь шиг бөгөөд, биенд маш сайн.
  23. 23. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 23 2014.03.20 Цэвэрлэгдсэн хавтанг үлдэгдэл зөгийн балыг шахдаг машинд хийнэ. Зөвлөлтийн үеийн нэг ийм хуучин машинд 8 ширхэг хавтан ордог. Энэхүү машин нь механик хэлбэрээр ажилладаг байна. Эцсийн бүтээгдэхүүнд тослог бүрхүүлийн хэсгүүдийг оруулахгүйн тулд зөгийн балыг ахин шүүдэг. Шүүсэн балаа арай том саванд хийнэ. Ажиллагааны явцад сайн хамгаалалтын хувцас өмсөхгүй бол хөдөлмөрөө хамгаалах зөгийнүүдэд хатгуулах бол юу ч биш. Хоёр удаа хатгуулахад л энэ залуугийн гар тарган хүүхдийнх шиг памбайтлаа хавджээ. Гэхдээ зөгийнд хатгуулах хүртэл биед маш сайн байдаг гэнэлээ.
  24. 24. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 24 2014.03.20 Дүгнэлт: Монголчуудын өргөн хэрэглэдэг Miod (Польш), Pure honey (БНХАУ), Натуральный мөд (ОХУ), Үлэмжийн чанар (Батсүмбэр), Тэсийн гол (Увс), Сэлэнгэ (Сүхбаатар) зөгийн балнуудын химийн найрлагын дараах дүгнэлтэнд хүрлээ. 1. «Miod» (Польш), «Pure honey»(Хятад) зөгийн балнуудын мэдрэхүйн болон физикийн зарим үзүүлэлтүүд стандартын шаардлагыг хангахгүй байсан төдийгүй бүх төрлийн балны нягт (1.098-1.115 г/см3), механик хольц 5-15 дахин өндөр байв. 2. Ихэнх балны ерөнхий чихэрлэг, үнслэг, рН, ангижруулагч сахар, сахарозын үзүүлэлтүүд стандартын шаардлагыг хангадаг байна. Харин «Miod», «Pure honey» баланд ангижруулагч сахар (67.2%- 69.6%), «С» витамин (16.672%-15.345%)-ы хэмжээ бага, сахароз(14.6%-12.4%)-ын хэмжээ стандартаас өндөр байгаа нь дээрх бүтээгдэхүүн хүнсний болон эмчилгээ сувиллын үнэт чанар багатай болохыг харуулж байгаа юм. 3. «Натуральный мөд», «Тэсийн гол» балны эрдэс бодисын хэмжээ бусдаасаа бага зэрэг өндөр байгаа боловч ерөнхийдөө баланд агуулагдах макро, микро, ультра микро (хэт бичил) элементүүд зөвшөөрөгдөх түвшингээс ихгүй байна. 4. Судалгаанд хамрагдсан дотоодын болон импортын 6 нэр төрлийн зөгийн балнаас Хятад, Польш улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний гол үзүүлэлтүүд (үнэр, амт, зуурамтгай чанар, механик хольц, сахароза, витамин С г.м.) стандартын шаардлага хангахгүй байгаа нь байгалийн гаралтай цэвэр зөгийн бал гэж үзэх боломжгүй юм.
  25. 25. ХҮТ-ЭА2 И.Цэрэндулам 25 2014.03.20 Ном зүй: 1. Сэлэнгэ Д, «Зөгий, бал, лав», УБ хот. 1989 он. 2. Очирбат Г, «Зөгийн ашиг шим», УБ хот. 1988 он. 3. http://www.beer with honey.com 4. (www.elsevier.com/locate/foodchem) 5. http://www.honey.com 6. http://www.beer.yandex.ru 7. «Монгол улсын стандарт» MNS (CAC) 4933:2000 8. Food chemistry 97(2006) 705-711 9. mn.wikipedia.org/wiki/Зөгийн_бал 10. emch.mn/blog/2013/11/28/zogiin-bal-tanii-eruul-mended/ 11. tsahlai.blog.gogo.mn/read/entry12065 12. tsagtur.mn/2010-03-19-04-22-40/

×