SlideShare a Scribd company logo
1 of 30
Download to read offline
Булга
Усны булга: Орхон Сэлэнгийн сав, Эг, Үүр, Эрэн, Хараа, Ерөө, Хүдэр, Туул, Зэлтэр, Шишгэд,
Тэсийн голын сав дагуу өргөн тархаж байгаа махчин амьтны нэг юм. Амьтны аймгийн ангилал
зүйн үүднээс авч үзвэл Суусарын овгийн өмхий хүрэн, үен, солонгын төрөлд багтаж усны булга
нэртэйгээр амьтны аймгийн нэр томъёонд орсон байдаг. Биеийн төрх байдал, хэлбэр
дүрсээрээ булга, суусар, өмхий хүрэнтэй ойролцоо нарийхан урт гуалиг биетэй, хурдан шалмаг
хөдөлгөөнтэй, ондатр, минж, халиуны адил хагас усны амьдралтай, усанд сэлэхдээ сайн, цэнгэг
устай гол устай гол мөрөн бараадан амьдарна. Үндсэн хоол тэжээл нь загас, мэлхий, оготно,
хулгана, шувуу, өндөг, усны төрөл бүрийн хорхой шавьж, хавч, зөөлөн биетэн зэрэг бөгөөд
заримдаа ондатрыг хүртэл барьж идсэн тохиолдол гарч байжээ. Эрэгчин биеийн урт 38-58,
эмэгчнийх 33-49 см, биеийн жин эрэгчнийх 1,5-4 кг, эмэгчнийх 0,8-2,2 кг байдаг. Усан булганы
дайсан амьтдын тоонд үнэг, шилүүс, зэрлэгшсэн нохой, баавгай, халиу, зарим нэг махчин
шувууд ордог байна. голын эрэг доогуур нүх ухаж үүр хэвтэрээ засаж амьдарна. Ороо нийллэг
нь 3- дугаар сарын дунд үеэс 4 дүгээр сарын дунд үе хүртэл явагдаж 5-6-р сард дунджаар 5-
6 зулзага төрүүлнэ. Зулзага нь 9-10 сарын дараа үржилд орох бөгөөд 10-12 жил насалдаг
амьтан юм. Усны булга нь Хойд Америкаас гаралтай, тэнд маш өргөн тархсан үнэт үслэг
ангийн нэг юм.
Бодон гахай
Эрийг бодон, эмийг мэгж, төлийг тоорой гэнэ. Тарга тэвээрэг авсан үедээ 120-170 килограмм
хүрнэ. Тэд ургамлын үндэснээс гадна чийгийн улаанаас өгсүүлээд элдэв төрлийн шавьж,
мэлхий, үхэр огдойг хүртэл идэж орхино. Гэхдээ л хамгийн дуртай хоол нь будааны хаягдал,
сүрлийн лай гэнэ. Гол дайсан нь чоно, шилүүс, баавгай зэрэг махчин амьтад. Энэ амьтны
толгой сүүлийн үед хулгайн анчдын балгаар эрс цөөрсөн.
Аргаль
Элстэй чулуурхаг нүцгэн уулс, толгодоор нутагладаг. Алтайн бүс, Өмнөговь, Алтайөвөр говь,
Хөвсгөл аймгийн нутгаар оршино. Тархацын хувьд Монгол орны 15 аймгийн 110 сумдын
нутгийг хамран амьдардаг. Аргалийг нэн ховор амьтан, устах аюул нүүрлэсэн амьтдын тоонд
оруулдаг бөгөөд агнахыг хориглосон дархан цаазтай амьтан. Биеийн жин нь ойролцоогоор 200
килограмм, өндөр нь цээжин биеэрээ 120 сантиметр. Маш соргог, хараа хурц, үнэр сайн
мэдэрнэ. Их дайжимтгай бөгөөд нэг хар авчихвал 40-60 километр явж нуруунаас нуруунд гарч
байж тогтдог. Цаашлаад 200-300 километр хүртэл явах нь бий. Нар үздэггүй амьтан бөгөөд
өглөө нар тусангуут сүүдэр дагаад идээшлэнэ. Нар тусахгүй ангал жалганд хэвтдэг. Аргаль
ихэвчлэн нэг хурга гаргах ба зарим тохиолдолд ихэрлэнэ. Үр төлөө араатнаас хамгаалахын
тулд эх аргаль байнга сонор сэрэмжтэй байж өдөржин манаанд гарч, нуугдах аргыг үр төлдөө
зааж, аюул ойртоод ирвэл өөрөө аюулыг сөрөн явдаг. Аргаль угалзын эвэрт байх завсар бүхий
үеийг тоолж насыг нь тогтоож болно. Алтайн угалзны эвэр нь дунджаар 60 инч буюу 1.5 метр
урт байдаг. Хамгийн ихдээ 13 жил насална. Эвэрнээс нь болж хулгайн анчид ихээр хороодог.
Жил бүр Засгийн газрын зөвшөөрлийн дагуу хэдэн тооны аргаль агнах эрхийг 26-30 аж ахуйн
нэгжид олгодог. Алтайн аргаль угалзны нэг толгой нь 50 орчим мянган долларын үнэ хүрдэг.
Дэлхийн анчид Алтайн аргаль угалзыг агнаж үзээгүй бол өөрийгөө анчин гэж тооцдоггүй гэсэн
яриа бий. Аргаль 1975 онд 50 000 байсан бол 2003 онд 13000 болж буурчээ.
Угалз :

Чоно, угалз хоёр адилхан. Маш соргог, үнэр сайн мэдэрнэ, хараа хурц. Их дайжимтгай, нэг
хар авбал хараа цайртал явна. Хар нь цайна гэдэг нь нуруунаас нуруунд гарч байж тогтоно
гэсэн үг. Энэ нь ойролцоогоор 40-60 км, цаашлаад 200-300 км хүртэл явах нь ч байдаг. Нар
үздэггүй амьтан бөгөөд өглөө нар тусангуут сүүдэр дагаад идээшилнэ. Нар үзэхгүй ангал,
жалганд хэвтдэг. Эвэр нь 60 инч буюу 1,5 метр урт аргал ч байдаг байна.
Баавгай
  Баавгай холимог тэжээлтэн. Мах, чихэр жимс, өвс ногоо гээд яг хүн шиг. Сүүн тэжээлтний
аймагт багтдаг баавгайг хүмүүс догшин араатнаар төсөөлдөг. Үнэн хэрэгтээ тэд маш аймхай,
их болгоомжтой. Зөвхөн үр төлд нь аюул тохиолдох үед л догшин авир гаргаж, хойд хоёр хөл
дээрээ зогсож сүр үзүүлдэг аж. Майга хоёр хөл дээрээ зогссон баавгай их л сүрлэг харагддаг.
Энэ нь түүний хувьд дайснаа дарах нэг арга юм. Мөн урд хоёр сарвууных нь хумс
хойдохоосоо урт бөгөөд энэ нь модонд авирах гол зэвсэг нь ажээ.
   Амьдралынхаа ихэнх хугацааг ганцаараа өнгөрүүлдэг баавгайнуудыг судлаачид хэтэрхий
зожиг гэж үзэх нь бий. Баавгай маш мэдрэмжтэй. Тэд хэтэрхий үнэрч, байнга шиншиж явдаг
байна. Бас хараа болон сонсгол нь гайхалтай сайн. Ялангуяа нүд нь дуран л гэсэн үг.
   Дэлхийд найман төрлийн баавгай байдаг. Ихэнх нь дунджаар 25 жил насалдаг бөгөөд Өмнөд
туйл болон Австрали тивээс бусад газар нутаглаж байна. Өвөл ичдэг амьтдаас баавгай арай
өөр. Тэрээр биеийнхээ дулааныг сайн хадгалдаг тул олон сар сэрэлгүй унтаж чаддаг гэнэ.
Үүний тулд баавгайнууд дараа жил ичих хүртлээ маш сайн хооллож авсан байх хэрэгтэй
байдаг ажээ. Харин эмэгчин баавгай нэг, хоёрдугаар сард төрөх болохоороо бие нь чилээрхэж
яалт ч үгүй сэрнэ. Анхны яргуй цухуйхад өлсгөлөн баавгайнууд ичээнээсээ гарч юу таарснаа
иддэг. Заримдаа тэд яаг л үхэр мал шиг өвс зулгаан бэлчиж явах нь бий.
   Эмэгчин баавгай 3-8 насандаа үржилд орж эхэлнэ. Эмэгчингийн хувьд нийллэгт орох үед
эрэгчингийн зан ааш ямар байх тун чухал. Учир нь биеэр том эрэгчингүүд нийлэх үеэрээ
эмэгчингээ барих тохиолдол гардаг ажээ. Иймд ааш авир нь зөөлөрч, бүр “шалдаа” буусных нь
дараа ойртуулна. Үржилд ороод тэд шууд л хоёр тийш сална, магадгүй дахин хэзээ ч
учирдаггүй байх. Харин бамбаруушууд эхээс мэндлэхдээ хариугүй амьтад төрнө. Муурын
зулзаганаас өөрцгүй бяцхан тэдний биеийн жин 454 граммаас хэтэрдэггүй. Эмэгчингүүд нялх
бамбаруушаа дагуулан ичээнээсээ гарахад бамбаруушууд нилээн том болсон байдаг. Тэд
эхээсээ огт салахгүй хоёр жил шахуу хамт амьдарна. Үр төлөө хамгаалах, хайрлах тал дээр эх
баавгайнууд зарим хүнээс илүү гэхэд болно. Гэхдээ цаг нь болоход мөнөөх асралт “ээж”
хүүхдүүдээ хайрлахгүй хөөж явуулдаг. Хөөгдсөн бамбаруушууд нэг жил хэртэй бие биедээ дэм
болж хамт амьдардаг гэнэ.
Бор гөрөөс


Бор гөрөөс бугын язгуурт багтдаг ба манай оронд Монгол Алтайн нуруу, Хангай, Хэнтий,
Хянганы уулсын ойт хээр, ойн бүсийн шилмүүст болон хар мод холимог ойгоор тархан
амьдардаг. Бор гөрөөсийг европын орнуудад буга гэж нэрлэдэг. Бор гөрөөс зуны улиралд сор
шим сайтай өвс тэжээл бүхий нуга хөндий, ойн цоорхойгоор бэлчих ба төрөл бүрийн мөөг,
жимсийг амтархан иддэг. Өвлийн улиралд модний мөчир, бутлаг ургамлын иш, навч нахиа,
модны холтос, хадны хаг зэргээр хооллох ба хужир мараатай газар очдог. Идэш тэжээл
элбэгтэй, өсөж төрсөн, дасаж зохицсон нутагтаа байнга амьдардаг.
Бөхөн

Монголын их говь, Алтайн үзэмжит их уулсын дундаас торойж үлдсэн эртний амьтан ажээ.
Баруун Алтай, Их нууруудын хотгор, Ховд, Говь-Алтай аймгийн Шарга, Хүйсийн говь, Дөргөний
талд тархсанаас өөр хаана ч байхгүй уугуул амьтан юм. Бөхөн ихэвчлэн хул шарга, халиун
шарга зүстэй, газрын өнгийг ихэрлэх мэт дуурайсан энэ амьтан үнэхээр царай муутай. Бөгтгөр
давжаа биетэй, сэрвээ томтой, хандгайнх шиг монхор хамартай, занхгар толгойтой, бөгтөр
нуруутай энэ амьтан үргэж цочоод цахилахаараа урд хоёр хөлийнхөө завсар толгойгоо
унжуулаад барагтайд гүйцэгдэхгүй. Үргэлж бөхийж явдаг болохоор нь монголчууд Бөхөн гэж
нэрлэжээ. Сум шиг хурдан учраас чоно хүртэл барих гэж хөөгөөд гүйцэхгүй нь олон байдаг
гэнэ.
Түүнийг зээрийн нэг төрөл гэх нь бий. Эрийг ооно, эмийг нь шаргачин гэж нэрлэдэг байна.
Сүрэглэж явдаг болохоор бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулан, хөрсийг талхин сийрэгжүүлж,
хорголоороо говь цөлийн хөрсийг бордоно. Малчид энэ амьтныг бэлчээр талхалдаг гэдэг ч
үнэн хэрэгтээ бөхөн өөрийн бэлчээр нутагтай. Тэр хэзээ ч хар сүүлт, цагаан зээртэй бэлчээр
булаацалддаггүй ажээ.
Бөхөнгийн нас даанч богинохон. Хамгийн ихдээ л 4-5 жил амьдардаг аж. Тэр бэлчээрийн сайн,
өвсний соргогийг олж идэшлэнэ. Зээрийг бодвол бараг сүүлгүй. Энд тэндхийн эрвэгэр
сэрвэгэр бут бараадан зэрэглээн дунд тонгос тонгосхийн идээшлэх нь сонин. Амиа аврах нэг
арга нь нүүдэл. Хэдэн уул нуруу дамжин нүүдэллэх нь хэвийн үзэгдэл. Эврийг нь дорно дахины
анагаах ухаанд хэрэглэдэг.
   Евроазийн том хөхтөн амьтдын дотроос устах аюулд өртөөд байгаа зүйлийн нэг бол бөхөн
юм. Саарал чоно, шилүүс, мий, тас, цармын бүргэд зэрэг махан идэштэнгүүд монгол бөхөнг
шууд барьж иднэ. Казакстан бөхөн, монгол бөхөн хоёрын хооронд ихээхэн ялгаа байдаг.
Казакстан бөхөн бие томтой. Дэлхий дээр таван төрлийн бөхөн байдгаас гурав нь устаж, одоо
соргог бөхөн, монгол бөхөн үлджээ. Дэлхийн болон Монгол Улсын “Улаан ном”-д орсон эл
ховор амьтныг 1998 оноос л тоолох болсон ажээ. Манай улс 2007 онд 1550 гаруйхан бөхөнтэй
гэсэн тоо гарчээ.
Дорго

Дорго нь ихэвчлэн нарсан ойн гүнд нүхэнд амьдардаг. Гэхдээ тал хээрийн бүсийн дорго нь
тарвага, зурамны голоод орхисон нүхэнд амьдардаг байна. Ер нь барагтай бол өөртөө нүх
ухаж оромж бэлддэггүй. Хаврын сүүлч хийгээд зуны эхэн сард хээлтэй дорго төрж 5-6 зулзага
төрүүлнэ. Тэднийгээ 3-н сар хүртэл нь хөхөөрөө хооллох агаад намар ороо хөөцөлдлөгөө
болохын цагт зулзагануудаа хөөж орхидог зантай гэнэ. Дорго хоол голдоггүй амьтан бөгөөд
самар, жимс, өт хорхой, шувууны өндөг гээд л юу тааралдсанаа иддэг. Галууны өндгийг явуут
дундаа шүүрч нүд ирмэхийн зуур сордог байна.
Зараа
Биеийн урт нь 19-25 см, жин нь 700-800 гр, сард 5-6 зулзага гаргадаг. Дорнод болон Төвийн тал
хээр, ойт хээр, баруун тийш Хангайн нуруу хүртэл тархжээ. Зарааны хоолны цэсэнд элдэв төрлийн
шавьж, өт, дун, гүрвэл, ангаахай, мэлхий, хулганы гөлчгий, могой багтдаг. Бусдад хор болдог болгон
зараанд хоол болдог аж. Эдгээрээс хамгийн амттай, түүний идэх дуртай хоол нь могой юм.Зараа
баавгай шиг ичдэг бөгөөд газар унасан жимсэн дээгүүр өнхөрч өргөсөндөө хатгаад үүрэндээ аваачиж
өвлийн уртыг авдаг байна. Мөн дөнгөж төрсөн бяцхан бөөдийгөө жимсний исгэлэн амтаар хуурдаг
байна. Түүнээс үүдэн зараа элдэв төрлийн хүчиллэг, эхүүн үнэртэй бүтээгдэхүүнд нүдээ өгөхөөс ч
буцдаггүй байна. Хамгийн сонирхолтой нь үнэртэй ус ханхалсан орчинд байлгахад хамаг үсээ
өрвийлгөөд хайж гүйдэг гэнэ. Зараа олон төрлийн авиа гаргадаг ба ороо нь орох үедээ яг л муур
шиг гийнах бөгөөд нөхцөл байдал өнгөрвөл гиншдэг байна. Харин намрын сэрүүн орох үед тургиж
бувтнах бөгөөд, бөөдийнүүдээ дагуулж явахдаа чар чар хэмээн дуугардаг гэнэ. Зулзагыг нь бөөдийг
гэх бөгөөд зуны эхэн сард нүдээ нээгээгүй 3-8 бөөдий төрүүлж хөхөөрөө хооллодог. Зулзаганууд
эхээс төрсөн дарааллаараа өөрт оногдсон мөөмөө төвөггүйхэн олдог гэнэ. Бөөдий эхээс хулганы
гөлчгий шиг улаан нялцгай төрөх агаад 21 хоногийн дараа арьс нь зузаарч, үс ургаж эхлэх бөгөөд
цагийн уртад эвэрлэг өргөс болно. Зарааны биед 2-3 см урттай, 5000 гаруй зузаан, нарийн үзүүртэй
өргөс ургадаг. Цайвар, цагаан өнгөтэй өргөсний үзүүр нь харин хар бараан өнгөтэй. Өргөс бүр
дугариг хэлбэртэй, бөгөөд дотроо хөндий. Мөн өргөсний уг нарийхан судлаар хуваагдсан байдаг ба
доошлох тусам бага зэрэг нарийсч, бөөрөнхий болоход тохиромжтой мушгирсан хэлбэрт ордог нь
дээрээс ирсэн даралтыг багасгах гайхалтай механизмтай аж. Тиймээс бага зэрэг хүчлэхэд өргөсний
үзүүрт маш их даралт үүсч хүрсэн газрыг хатгадаг байна. Харин өргөсний угт даралт буурдаг тул
зараанд өөрт нь юу ч мэдэгддэггүй. Түүнчлэн зарааны үнэрлэх болон сонсох эрхтэн нь маш сайн
хөгжсөн. Үр зулзаганд нь аюул учрах гэж буйг тэр үнэрээр нь мэдрэх агаад урдаас нь амдан гүйж,
өргөс шиг үсээрээ хатган зайлуулдаг аж. Бөмбөг шиг бөөрөнхий болж, ирж буй аюулыг холдуулахад
түүний нуруу дагасан булчин тус болдог. Уг булчин хүчтэй агшихад зараа атиран хумигдаж
бөөрөнхий, тайван үедээ түүний арьсны булчин уян хатан болж өргөснүүд хэвтээ байдалтай байдаг
байна. Зараа өргөсөө сайн цэвэрлэж чаддаггүй учраас янз бүрийн шимэгч хорхойн үүр болдог.
Амнаас гардаг хөөсөрхөг шүлс нь шавьж цэвэрлэх, бие биеэ олох, хоорондоо харилцахад тус болно.
Шавьжийг устгахын тулд эдгээр хөөсөө биедээ тараадаг аж. Мөн орооны үед эмэгчин зараа төрөл
бүрийн даавар ялгаруулдаг ба үүнийг эрэгчингүүд анддаггүй байна.
Илбэнх

Нохдын овогт багтдаг илбэнх дунджаар 65 см орчим урттай, сүүл нь 20-25 см, 4-10 кг
жинтэй,3-4 жил насалдаг холимог идэштэй, хөхтөн амьтан. Илбэнхийн сарвуу богинохон ч
хуруунууд нь урт, салсан байдаг учраас мөр нь хүний алгатай төстэй харагддаг. Сүүлэн дээрээ
5-10 цагариган судалтай. Модонд авирахдаа яг л сармагчин шиг шаламгай, чадварлаг. Үүнд
урт хумс нь нөлөөлдөг. Энэ амьтан тэнцвэрээ сайн хадгалдгаараа мууртай төстэй. 10-12
метрийн өндрөөс унахыг юман чинээ тоолгүй дөрвөн хөл дээрээ тогтдог гэнэ. Ихэвчлэн
шогших бөгөөд 15 миль/цаг хурдлах чадвартай.
Мэргэжилтнүүдийн онцолдгоор шөнийн хэрмэл амьтан бөгөөд хул, шаргал эрээн зүстэй.
Монголчууд илбэнхийг булган дорго хэмээн нэрлэдэг бөгөөд арьсаар нь дээл хийж өмсдөг
байжээ.
Халх, Нөмрөг, Онон гол, Яхь нуур, Угалз зэрэг томоохон гол, нуурын сав, намгархаг газар
суурьшсан харь амьтан. Харь гэдэг нь гадны орноос ирж суурьшсан амьтанг хэлдэг юм.
Илбэнх модны хөндий, амьтны үлдээсэн үүр, нүх, хадны завсар, зэгс, ой, шугуйд амьдардаг.
Өөрөө үүр барьж, нүх ухах зэргээр оромж засаж чаддаггүй амьтан юм. Мэлхий, загас, дун,
хясаа, чийглэг газрын шавьж, нугаламгүй амьтан буюу гүрвэл, хавч, жижиг хөхтөн амьтан,
ангаахай, дэгдээхэйгээр хооллохоос гадна үхсэн амьтны сэг зэм, хог болон ногоон ургамал,
сөөгний жимсээр хооллодог. Ихэнхдээ шөнөөр хоол тэжээлийн эрэлд гардаг учир харааны
хөгжил сайн. Эзэмшил нутгийн хэмжээ нь 1,5 км хүртэл. Их дөлгөөн амьтан бөгөөд аюул
тохиолдсон үед зугтахаасаа илүү тухайн газраа хярж хэвтэн биеэ хамгаалдаг. Анчдын яриагаар
илбэнх харагдаж байгаа шигээ номхон амьтан биш гэнэ. Түүн рүү чоно зэрэг махчин амьтад
ойртохоосоо ч айдаг. Учир нь өөрийгөө хамгаалахын тулд юу ч хийхээс буцахгүй дайчин бас
зальтай гэнэ.
Илбэнх нь хосоороо амьдардаг. 2-3 дугаар сард эвцэлдэх бөгөөд орооны идэвхтэй үе нь 6
өдөр үргэлжилнэ. Эмэгчин нь 2 сар орчим хээлээ тээж, төрүүлдэг ба зулзага нь 8-н долоо
хоногтойдоо нүдээ нээж, 70 гаруй хоног эхийн сүүгээр хооллоно. Сүүнээсээ гарч, хоол тэжээл
олох чадвартай болсон үед нь зулзагаа хөөж биеийг нь даалгадаг. Нэг нас хүрсэн илбэнх
үржилд ороход бэлэн болдог. Зарим зүйлийн илбэнхийн эрэгчин нь хэд хэдэн эмэгчинтэй
эвцэлддэг.
Илбэнх хүйтний улиралд ичдэг. Гэхдээ баавгайтай адил хөеө, идэш тэжээл нөөцлөн ичдэггүй,
зүгээр л гүн нойрсчихдог онцлогтой. Илбэнхээс өөр гүн унтдаг амьтан нохдын овогт байхгүй.
Илбэнхийн тоо толгой хэт ихсэх нь нутагшиж байгаа газартаа хөнөөлтэй. Тухайлбал, манай
Онон, Угалз голын сав газар дэлхийд нэн ховордсон олон зүйл тогоруу нутагладаг. Тэдний
дэгдээхэйг нь идэж тоо толгойг нь цөөрүүлэх, хоол тэжээлээс нь хороож хомсдуулахаас гадна
дайжуулах аюултай.
Хүнд амархан дасдаг учраас гаршуулахад амар. Гэрийн нөхцөлд 11 хүртэл наслах чалвартай.
Тэжээвэр илбэнх ямар нэгэн зүйлээ гээсэн хүн шиг хогийн савтай ноцолдож, хог ухдаг нь
хачирхалтай. Үүрэгт ажлаа хийж байгаа юм шиг л хогийн сав ухдаг гэж энэхүү амьтныг
тэжээдэг хүмүүс ярьдаг байна. Илбэнх заримдаа муур шиг дуугарч, цээжээ хэржигнүүлдэг. Бас
хүн шиг гиншиж, исгэрч, шүгэлдэх нь сонин ажээ
Мазаалай
1940-өөд оны үед Оросын эрдэмтэд хүрэн баавгайн нэгэн шинэ төрөл зүйл Монголын говьд
байгааг илрүүлсэн гэдэг. Харин 1960,70 оны үед манай улсын эрдэмтэд орос судлаачидтай
хамтран мазаалайг тоолж ердөө 50 үлджээ гэдэг түгшүүртэй

     мэдээг дуулгасан юм. 1991 онд 40 толгой байсан боловч 2006 оны судалгаагаар 16
     орчим болж тоо толгой нь улам цөөрсөн байна. Хэдийгээр 1953 оноос агнахыг хориглон,
     Монгол Улсын “Улаан ном”-нд 1987,1997 онд хоёр удаа нэн ховор амьтан гэж бүртгэсэн
     ч мазаалай өсч, үржсэнгүй харин ч 30 хүрэхгүй болтлоо цөрсөн ажээ. Мазаалай нь хүрэн
     баавгайн төрөл зүйлд ордог. Дэд зүйлийн хувьд хамгийн сүүлийн генетик судалгаагаар
     Гималайн хүрэн баавгай буюу Говийн баавгай болохыг баталсан бөгөөд Пакистан болон
     Хятадын Тянь Шяны нуруугаар нутагладаг баавгайтай генетикийн хувьд хамгийн ойр
     амьтан ажээ. 2008-2009 оны дээжнүүдэд анализ хийж 22 баавгайн генотипийг тогтоогоод
     байгаа юм. Судалгааны үр дүнг статистикийн аргаар тооцоолж одоогийн байдлаар 22-28
     мазаалай байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн.

Говийн Атас уул, Шар хулс, Цагаан богд уулын гэсэн 15-16 мянган ам. дөрвөлжин км нутгийн
гурван бүсэд л мазаалай амьдарч байгааг тогтоосон. Идэш тэжээлийн дутагдлаас гадна говьд
хүмүүс нутаглах болсон нь энэ амьтанд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж, нутгийн зах
руу дайжжээ. Мөн мазаалайн доньдыг авах зорилгоор, эсвэл хээр таараад айхдаа буудчихдаг
байсан байна. Дээрх шалтгааны улмаас 1975 оноос өмнө 50 орчим мазаалай хорогдсон мэдээ
байдаг.

Гол тэжээл нь бажууна, хармаг өвс, хөмүүл юм. Мазаалай ихэвчлэн ургамлаар хооллодог ч
хавар том хөхтөн амьтдын сэг, мэрэгч амьтад, мөн шавьж ч иддэг байна. 1985 оноос хойш
мазаалай ичээнээс гарах 4-5 дугаар сар, ичээнд орох 11 дүгээр сард Их говийн дархан цаазат
газрын захиргаанаас нэмэлт тэжээл болох уураг, тос, амин дэм, лууван, эрдэнэ шиш тавьж
өгөх болсон.

Нас гүйцсэн эр мазаалайг эвш, эмийг шар-маахай гэдэг. Мазаалай хоёр жилд нэг удаа
төллөдөг. Мазаалайн ороо 5-7 дугаар сарын үед ордог. 9-10 сар хээлээ тээдэг. Хавар эрт
ихэвчлэн нэг, заримдаа ихэр аламцаг төрүүлнэ. Аламцаг 2-3 нас хүртлээ эхтэйгээ
амьдардаг.   Биеийн ерөнхий хэлбэр, хэмжээ, өнгө зүсээр ойн хүрэн баавгайтай төстэй.
Монголын говьд олон зуун жилээр амьдарч байгаа говийн уугуул амьтан гэж болно. Харахад
удаан болхи ч маш хурдан хөдөлгөөнтэй. Говийн толгод дундуур явахдаа хоёр хөл дээрээ
зогсоод бараа хардаг.

Одоо тархац газар нь хоорондоо улам алсарсан учраас үржлийн үед нэгийгээ хайж олохгүй
байх тохиолдол ч байна. Тиймээс үржил муу явагдаж байгаа нь тоо толгой цөөрөх бас нэг
шалтгаан юм. Сонирхуулахад, мазаалайн хойд хөл хүний тавхайн мөртэй хэлбэр, дүрсээрээ
ойролцоо байдаг.
Мануул

Биеийн      галбир,    хэмжээ,   зүс: Мануул жижиг биетэй зэрлэг муур. Мөч богино бахим.
Биеийн урт 50-62 см, сүүлний урт 23-31 см, чихний урт 4-6 см. Биеийн жин 2.5-4.5 кг. Зүс
саарал ухаагаас шаравтар бидэр, толботой. Сүүл богино хар бараан гархи маягийн хөндлөн
судалтай.
Амьдралын онцлог: Мануул гол төлөв бүрэнхий, шөнийн идэвхтэй. Ганц нэгээр тохиолддог,
нуугдмал амьдралтай. Мануул үлийн цагаан оготно, чичүүл, огдой, барагчин, зурам, шишүүхэй
зэрэг жижиг хөхтөн амьтны зэрэгцээ мөндөл, туулайн бүжин, жижиг шувуугаар хооллоно.
Тарваганы эзэнгүй орхисон нүх, хад чулууны хонгил, ангал жижиг агуй зэрэгт үүрлэнэ. Ороо
нийллэг хавар 2-р сард болно. Хээл тээх хугацаа дунджаар 65-67 хоног. Эм мануул 3-6
ногоолой төрүүлнэ. Хоёр настай бэлэг боловсорно. Байгальд 10 хүртэл жил наслана.
Амьдрах орчин: Мануул ойт хээр бүх хэв шинжийн хээр, хад чулуут бэсрэг уулс, өндөр
уулархаг    нутаг,   говь   цөлийн   хадат   уулсаар   тохиолдно.   Хуурай,   гандуу,   задгай   нутгаар
байршимтгай.
Минж

Минж голын түвшинээс дээш ямар нэг газрын гүн бат шингэсэн модны дор үүр оромжоо
барьдаг. Оромж нь бүдэг харанхуй агаад 2 хүн багтахуйц зайтай байдаг гэнэ. Хэрэв голын
усны   түвшин   багасвал,   унтлагынхаа   өрөө   рүү   шууд   орох   хаалгыг   анхны   буй   болгосон
хаалганыхаа доогуур дахин ухдаг. Минж тун цэвэрч гэнэ. Түүнийг хүнтэй зүйрлэвэл нийгмийн
идэвх сайтай ч гэж хэлж болохоор. Учир нь гэвэл тэд сувгаар урсч ирсэн хогийг том жижиг
гэлгүй зууж аваачаад хол     хаядаг байна. Монгол орны Ховдын Булган, Тэс гол орчмоор цөөн
тоогоор амьдардаг ажээ.
Тарвага

     Монгол оронд Алтай, Монгол гэсэн хоёр зүйл тарвага бий. Алтайн тарвага биеэр арай
     том, үс ноолуур нь өтгөн, сахлаг гоёмсог, дуу нь монгол тарваганаас нарийн шингэн
     байдаг. Нас бие гүйцсэн тарваганы жин 9.8 килограмм, биеийн урт нь 63 сантиметр. 90-
     160 миллиметр урт сүүлтэй. Шанаа, хоншоор, эрүү, нүдний орчим байх 3-6 сантиметр
     урт үснүүд нь харанхуй нүхэнд орж гарах, байрлахад мэдрүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Эрийг
     бурхи, эмийг тарч, төллөсөн тарчийг нагай, тухайн жилийн төлийг мөндөл, дөнгөж
     гарсныг эргүү цагаан, нэг өвөл өнгөрснийг хотил, хоёр өвөл өнгөрснийг шар хацарт
     хэмээн нэрлэдэг. 4-5 дугаар сард 5-12 мөндөл гаргадаг. Тарвага 15-16 жил насалдаг.
     Тарвага нэгийгээ хужирт явуулдаг. Хоёр завжаараа дүүрэн хужир дүүргээд үсэндээ хужир
     шингээгээд ирдэг. Хужирт яваа тарвагыг алж хороож болдоггүй. Тарвага нь 42 төрлийн
     эмийн ургамал түүж иддэг учраас түүний юм бүхэн нь хүний өвчнийг анагаах увьдастай
     байдаг байна. Жилийн 160-175 хоногийг ичээндээ унтаж өнгөрүүлдэг. Энэ үедээ
     минутанд 1 удаа амьсгалдаг. Ичсэн тарваганы зүрхний цохилт удааширч, биеийн дулаан
     нь цельсийн 4.6-7 хэм хүртэл буурдаг атал үхдэггүй, ерөөсөө яаж ичдэг нууц нь одоо
     хүртэл тайлагдаагүй байна. Нас гүйцсэн нэг тарваганаас ойролцоогоор 10 килограмм
     өөхтэй мах гарна. Арьсыг нь арилжиж, махаар нь боодог, хорхог хийж, өөхөөр нь хүн
     малын яр шарх, хөхүүл ханиадыг эдгээнэ. Сайн ходоодыг нь хавар турж эцсэн малд өгч
     тэнхрүүлнэ. Муу ходоодоор нь нохой хооллоно. Шүд хумсаар нь гоёл чимэглэлийн зүйл
     хийнэ. Сүүлний үсээр нь бийр хийх гэх мэтээр тарвагыг монголчууд ямар ч хаягдалгүй
     ашигладаг байна. Монгол улс түүхэндээ хамгийн их 4 сая арьсийг 1910 онд бэлтгэж
     байжээ. 1946-1955 онд жилд дунджаар 2.3 сая арьсыг бэлтгэж байсан мэдээ байдаг.
     Тарвага 1940 онд 40 сая, 1970 онд 20 сая, 1980 онд 15 сая, 2006 онд тарваганы
     хамгийн их тархацтай газруудыг хамруулаад Төв, Баянхонгор, Өвөрхангай аймагт
     судалгаа явуулахад 22000 байжээ. Домог нь: Эрт урьд цагт манай дэлхийд 7 нар
     гараад газар дэлхийг хуйхалж шатаачих гээд амьтан хүн байж сууж чадахгүй хэцүү
     болоход эрийн сайн эрхийн мэргэн хурдан мориндоо мордон долоон нарыг өглөөнөөс
     орой хүртэл дараалуулан харвахаар амлаад “хэрвээ би чадахгүй бол хар ус уудаггүй хагд
     өвс иддэггүй амьтан болоод харанхуй хар нүхэнд суудаг болно” гэжээ. Эрхий мэргэн
     өглөөнөөс орой хүртэл нарыг дараалуулан харваад хамгийн сүүлчийн нарыг уулын
     цаагуур оруулан алджээ. Түүнээс хойш эрхий мэргэн тарвага болон хувирч харанхуй
     нүхэн гэрт суух болжээ. Гэвч өглөө гарч ирэн нарыг харан харвачих санаатай ширтэж
     байдаг гэнэ.

           Уулын хээр, өндөр уулын тагийн асга, хадаар элбэг тохиолдно. Голын хөндий,
уулын энгэр бэлээр ойн
           бүсэд гүн нэвтэрнэ.
Тахь


      Тахийг монгол адууны дээд өвөг гэж үздэг. 1883 онд төв Азийг судлаач Николай
Прежевальский Булган голоос Борхөл орох замдаа хоёр хэсэг зэрлэг адуу явахыг олж хараад
адууны өөр төрөл зүйл болохыг дэвшүүлжээ. Тахийг дэлхийн биологийн шинжлэх ухаанд
Прежевальскийн адуу гэж бүртгэжээ. Цагт 60-70 километр хурдалдаг. 5-15 адууг нэг азарга
сүрэг болдог. Тахь 66 хромосомтой бол жирийн адуу 64 хромосомтой байдаг. Тахийн гадаад
төрхийг үзвэл, урагшаа босоо богино дэлтэй, харьцангуй том толгойтой, нуруун дундуураа
бараан судалтай, хонгор халиун зүстэй, туурай нь цомбон байх ба чоно дайралдвал унагаа
дундаа хийн хамгаална. 1945 он гэхэд 31 тоо толгой байж байгаад 1960 он гэхэд устаж
байхгүй болжээ. 1992 онд ХБНГУ-ын иргэн Кристиан Освальд сангаас санхүүжүүлэн европын
амьтны хүрээлэнд үе дамжин төрж өссөн тахийг уугуул нутаг Их говийн дархан цаазат газарт
авч ирсэн. Түүний дараа Голланд улсын санхүүжилтээр Хустайн нуруу, Хомын хөндийд Монгол
тахийг ахин нутагшуулах ажлыг эрхэлж байна. Анх 1992 онд 15 тахийг Оросоор дамжуулан
авчирсан ба түүнээс хойш 3 жил тутам 18-20 тахь нэмж нийт 84 тахь авчирсан нь өсөж
үржсээр эдүгээ 250 гаруй тоо толгойд хүрээд байна. Анхны унага нь 1993 онд төрсөн бөгөөд
түүнийг Магнай хэмээн нэрлэжээ.
Өнгөрсөн өвлийн хүйтнээр 20 гаруй тахь үрэгджээ. Одоогоор 29 азарга, 44 үрээ байгаа.
Хөгшин азарга, залуу үрээнүүдийн дунд үе үе сүрэг буюу гүүгээ булаацалдах тэмцэл өрнөдөг
байна. Ялсан нь сүргийн эзэн болно, харин ялагдсан нь өөрт “үнэнч” 1-2 гүүгээ дагуулан
холдож одно. Шинэ азарга нь хуучин азарганы унага төрөх юм бол шууд л барьчихдаг байна.
Тэднийг байгалийн жамаар өсгөж, нутагшуулах зорилготой тул энэ хуульд хөндлөнгөөс оролцох
боломжгүй байдаг нь харамсалтай. Мөн тахь их үнэнч амьтан ажээ. Тэр хураасан гүүнүүддээ л
үнэнч байдаг. Залуу азарганд сүргээ алдсан ч өөрийг хайлгүйгээр тэднийгээ л эргүүлж авахаар
тэмцэлддэг байна. Гүүнүүдийн 60 хувь нь унагалдаг байна. 2008 онд 59, өнгөрсөн онд 96 гүү
унагалсан бол 2010 онд 40 орчим гүү хээлтэй байгаа юм байна.
Туулай

Монгол оронд боролзон, түвд, чандаган, молтогчин туулай байдаг. Боролзон туулай ойт
хээрийн бүсээр нутагладаг бөгөөд бор туулай нутагладаг газар цас их ундаг гэж ярьдаг.
Эм туулайд бусад амьтанд байхгүй нэг сайхан чанар байдаг нь өвсөнд хяраад
хэвтчихсэн бүжинтэй таарвал

хэний үр зулзага байх нь хамаагүй цадтал нь хөхүүлдэг байна. Бидний мэдэх туулай
тарваганы хаясан нүхийг өөд татан өөрийн болгож байхад молтогчингууд газар ухаж үүр
засдаг. Бас бүжингээ тусгай зассан өвс, ноолууран дэвсгэр дээр төрүүлнэ. Бүжин эхээс
төрөхдөө дөнгөж хөдлөх төдий амьсгаатай, ямар ч үсгүй нүцгэн байхын дээр хараа,
сонсголгүй байдаг. Төрснөөс хойш 2 долоо хоноод гөлөг шиг нүдээ нээдэг байна.
Молтогчин бүжингүүдээ хэвтэж байгаад хөхүүлнэ. Харин туулай шиг сайхан сэтгэл гарган
бусдын бүжинг хөхүүлэх тухай асуудал түүнд байхгүй. Гэхдээ туулай хэзээ ч молтогчин
шиг өдрийн хэд бүжингүүдээ хөхүүлдэггүй гэнэ. Тиймээс туулайн бүжин амьдралдаа
хэдхэн удаа эхийнхээ сүүгээр хооллодог байна. Энэ нь молтогчин хийгээд туулайны
ялгарах онцлог юм. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, туулайн бүжин гэхэд л молтогчингийн
бүжин шиг улаан нүцгэн, хараагүй төрдөггүй бөгөөд бүжин төрөнгүүтээ гүйж чаддаг
байна. Молтогчин хийгээд туулайны аль аль нь бүлээр амьдардаггүй.
Хадны суусар


Биеийн галбир, хэмжээ, зүс: Биеийн зүс ерөнхийдөө сааралдуу хүрэн. Мөн чанартаа
саарал өнгийн ноолуур сор үсний дундуур нэвт харагдах учир сааралдуу суурьтай хүрэн
зүс зонхилно. Өехий цагаан, хаяа шаргалдуу туяатай байх бөгөөд төгсгөлдөө салаалж
өмнөд мөчиндөө хүртэл үргэлжилнэ.

Сүүл болон хөл биеийн өнгөнөөс илүү бараан. Чихний дэлбэ харьцангуй том. Биеийн
урт 24-54 см, сүүл нь 25-35 см, жин 1,1-2,3 кг.
Амьдралын онцлог: Ихэвчлэн шөнийн идэвхтэй. Хааяа өдрийн цагаар ч гөрөөлнө.
Жижиг мэрэгчдээр голлон хооллох боловч шувуу, шавьж, чийгийн улаан, жимс, жимсгэнэ
иднэ. Хаданд авирахдаа сайн. Орхигдсон нүх, хадны хонгил завсарт орогноно. Суурин
газар ч амьдарна. Ороо нь зун орно. Хээл тээх хугацаа 236-274 хоног. Хавар 4-р сарын
сүүлчээр ихэвчлэн 3-4, хааяа 8 хүртэл зулзага хойв гаргана. Байгальд 12-14 насална.
Амьдрах орчин: Ойтой холбоо багатай, харин ойт хээрийн бүсийн уулын задгай энгэр,
уулын хээр, говийн бүсийн хад чулуутай нүцгэн уулсаар амьдарна.
Хандгай
      Хандгай нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, ойт хээрийн бүсэд тархан амьдардаг. Хандгай нь
      манай орны Хэнтий, Хангай, Хөвсгөл, Их Хянганы салбар уулс, Халх, Нөмрөгийн гол орчмоор
      тархсан, бугын язгуур дотроо хамгийн томд тооцогддог, Монгол улсын

       улаан номд орсон, дархан цаазтай ховор амьтан юм. Хандгай хүчирхэг том цээжтэй, бөгтөрдүү
       өндөр сэрвээтэй, урт чийрэг хөлтэй, бахим бүдүүн, харьцангуй богино хүзүүтэй, том толгойтой,
       монхор том хамар нь махлаг том дээд уруулаар төгсдөг. Хүзүүний доод хэсэгт 25-40 см арьслаг
       зөөлөн ургац буюу молцогтой. Жижиг нүдтэй. Биеийн өнгө нь бор хар, хамар дээгүүрээ цайвар
       бор өнгөтэй. Жилд нэг удаа хавар гуужиж эхлэх бөгөөд зуны турш үргэлжилнэ.
Биеийн галбир хэмжээ, зүс: Бие бахим, мөч урт. Хандгайн зүс нь нас, улирлаар өөрчлөгднө. Эр, эм
хоёул бугынх шиг эвэртэй ч салаа хооронд нийлсэн байдаг. Биеийн ихэнхи хэсэг хар, хүрэн, халтар,
нуруу, хондлой дээгүүрээ тод хар, шилбэ хоншоор цайвар, нүдээ тойрсон хар хүрээтэй. Өвлийн сүүлээр
зүс нь цайвардуу болно. Хоолойдоо арьсан унжлага буюу сүйхтэй. Биеийн урт 216-286 см, жин нь 240-
440 кг. Эрийнх нь сэрвээний өндөр нь 180-202, эмийнх нь 157-187 см байна. Эврийн дэлгэмэл урт 150-
180 см ба 20-30 кг хүнд ажээ. Хандгай эврээ жил бүр 11-12-р сард гээж, 3 сараас цусан эвэр урган, 8
сард ясжиж гүйцдэг. Эмэгчин хандгай эвэргүй, биеэр эрэгчингээсээ багавтар байдаг. Хандгайн эрийг нь
Манж, эмийг нь Сүндэс, төлийг нь Ходол гэдэг. Эрч хүчтэй энэ том амьтан цагт 55 км хүртэл хатирдаг.

Амьдралын онцлог: Бургас, улиангар, хусны нахиа, найлзуур хандгайн идэш тэжээлд чухал үүрэг
гүйцэтгэнэ. Хандгай зуны улиралд ус, намгийн өвслөг ургамал, бургас, хус, тэс, тэрэлж, далан хальс
зонхилж ургасан ус, намаг элбэгтэй газар, өвлийн улиралд бургас, торлог, залуу хус, нарс, улиас, арц
болон бутлаг ургамалтай голын эрэг, тохой нөмөр нөөлөг сайтай газар бэлчээрлэх дуртай. Усанд маш
сайн сэлдэг бөгөөд ямар ч өргөн гол мөрөнг саадгүй сэлж гардаг. Гол дотор ургасан усны ургамал идэх
дуртай бөгөөд усанд толгойгоо хээв нэг дүрж, усны замаг болон бусад ургамлыг амтархан иддэг.
Хандгай улирлын нүүдэл хийх нь түүний хоол тэжээлийн олдоцоос болдог. Идэш тэжээлийн нөөц хомс
байвал нэг газраа хэд хоноод дахин бэлчээр сэлгэн нүүдэлдэг байна. Хандгай 2 наснаасаа үржилд
ордог ба 12 настайгаасаа хөгширч эхэлдэг байна. Гэхдээ хандгай байгаль дээрээ 10 түүнээс дээш
наслах нь цөөн боловч тэжээвэр байдлаар 20-22 насалдаг ажээ. Ороо нь 8-10 сарын хооронд явагдна.
Хавар 5-р сард нэг хаяа 2 тугал гаргана.
Хар сүүлт зээр

Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороос Дорнод монголын тал хүртэл нутагладаг. Эрийг нь
манхим, эмийг сартагчин, төлийг янзага гэнэ. Сүүл 17-25 сантиметр хар хүрэн өнгийн урт
хялгасан сүүлтэй, цавь орчим нь цагаан байдаг. Цагаан зээр, хар сүүлтийн аль аль нь
идээшилж байгаа газраасаа ялгардаггүй тул тун сайн ажиж байж л олж харна. Сартагчин 5
сарын эхээр ихэвчлэн ганц янзага төрүүлнэ. Хар сүүлт зээр зөөлөн махтайн улмаас хулгайгаар
агнагдан маш их ховордсон бөгөөд хаа нэгтээ хоёр гурав сайндаа л арваад хар сүүлт
харайлгаж харагддаг.
Хүдэр
Хүдэр: Хүдэр нь бугын овог, хөхтний анги, салаа туурайтны багт хамаарна. Хүрэн бордуу
зүстэй, хондлой зоо нуруу, биеийн хоёр талаар бүдэгхэн шар толбуудтай. Омруундаа хоёр
цагаан зураа бүхий сааралдуу зангиа гэмээр бусад ямар ч амьтанд байхгүй содон зүстэй юм.
Сүүлийн үед нилээд ховордож байгаа амьтан бөгөөд агнахыг хориглосон. Хүдэр бүллэн
амьдардаг бөгөөд өөр өөрсдийн эзэмшил газар нутагтай. 6-7 төрлийн мал, амьтны шинж
байдлыг агуулсан өвсөн тэжээлтэн. Урт нь 1 метр, өндөр нь 60 сантиметр, дээд уруулын
доороос урт нь 7-10 сантиметр хоёр соёо цухуйсан байдаг. Энгийн ургамал зонхилсон 40
гаруй зүйлийн ургамлаар хооллохоос гадна хуш модны хаг, ойн хөвд зэрэгт дуртай. Жилд нэг
заримдаа хоёр жилд нэг удаа төллөх нь ч бий.
   Дэлхийн 200 гаруй улс орны 10 гаруйд нь л хүдэр байдаг байна. Эдгээрээс цөөн хэдэн улс
гаршуулж үржүүлсэний нэг нь Монгол улс юм. Хүдэрт өөрт нь биологийн үүргийн хувьд
байгалиас заяагдсан булчирхайн үйл ажиллагаагаар ялгардаг биологийн идэвхит нийлмэл
бодисыг заар гэнэ. Заарын тусламжтайгаар хүдэр өөрийн бүл сүргээ хамгаалдаг. Өөрөөр
хэлбэл, заар нь хүдрийн нэгэн төрлийн зэвсэг нь болдог байна. Нөгөө талаар хүн төрөлхтөнд
хэрэгтэй ардын эмнэлэг, уламжлалт анагаахын чиглэлээр олон төрлийн өвчнийг урьдчилан
сэргийлэх, эдгэрүүлэх онцгой хэрэгцээт эмийн чухал түүхий эд болдог. Мөн түүнчлэн гоо
сайхны бүтээгдэхүүн хийхэд ашигладаг байна. Заарыг дэлхийн зах зээлд борлуулах юм бол
алтнаас ч үнэтэй байдаг байна. Чухам энэ шалтгааны улмаас хүдэр хулгайн анд маш их өртдөг
байна. 1996-2001 онуудад жил тутам 2500-3000 хүдэр агнаж, тоо толгой нь гучин мянгаар
цөөрсөн гэсэн хар мэдээ баримт байдаг ажээ. Одоо Алтай Хангайн бүсэд 300 хүрэхгүй болсон
байна.
Хулан
Персээр Онагра, хятадаар Кианг, латинаар Экүүз, Хэмионус ч гэсэн болох бөгөөд энэ нь адууны
өвөгт багтах нэгэн төрлийн битүү туурайтан юм. Хулан адууны бүл ч гэлээ гадаад төрх нь илжигтэй
төстэй учраас зарим оронд зэрлэг илжиг гэж нэрлэх нь бий. Хулан ойролцоогоор 130 сантиметр
өндөр, 250 килограмм жинтэй байдаг. Энэ үзүүлэлт нь хуланг илжигнээс ялгаж өгнө. Хулангийн
туурай илжигнийхээс хамаагүй том, харин чих нь богинохон байдаг. Хулан Монголоос гадна Иран,
Казакстан, Туркменистан, Пакистан, Хятад, Төвд, Турк Арабын хойгт амьдардаг. Сонирхуулахад
“хулан” гэдэг нь түрэг гаралтай үг. Монголд байдаг хуланг “говийн хулан” гэсэн ангилалд багтаадаг.
Одоо дэлхий дээр 7 төрөл хулан бий гэж үздэг. Хулан сүрэглэн амьдрах бөгөөд нэг азарга сүрэгт
5-11 хулан багтана. Цагт 60-70 километр хурдлах боловч дунджаар 40-50 километр цаг давхина.
Хуланг олж үзье гэвэл булаг шанд худаг усны дэргэд 2-3 хоног сахиж байж үзэх боломжтой. Хулан
усгүйгээр дээд тал нь 3 л хононо. Хулан усны эх үүсвэрээс холдолгүй 10-15 километрийн тойрогт
бэлчдэг. 1948 оны зуднаар маш олон хулан үхсэн гэдэг тооцоо бий. Дээр үед монголчууд
хулангийн махыг өргөнөөр хэрэглэдэг байсан тухай Америкийн эрдэмтэн, Монгол судлаач Латтимор
бичиж үлдээсэн байдаг. Хулангийн азарга зөвхөн соёолондоо азаргалдаг. Чоно гэх мэт амьтан
унагыг барихаар ирвэл тойрч зогсоод дундаа оруулан тал талаас нь тангарсаар байгаад муужруулж
орхидог бөгөөд үүнийг Хулангийн тойроо гэдэг. Хулан нь 1986 онд 25000 гэж тоологдсон боловч
2006 оны тооцоо судалгаагаар 18000 орчим болж буурчээ.
Хулан
Персээр Онагра, хятадаар Кианг, латинаар Экүүз, Хэмионус ч гэсэн болох бөгөөд энэ нь адууны
өвөгт багтах нэгэн төрлийн битүү туурайтан юм. Хулан адууны бүл ч гэлээ гадаад төрх нь илжигтэй
төстэй учраас зарим оронд зэрлэг илжиг гэж нэрлэх нь бий. Хулан ойролцоогоор 130 сантиметр
өндөр, 250 килограмм жинтэй байдаг. Энэ үзүүлэлт нь хуланг илжигнээс ялгаж өгнө. Хулангийн
туурай илжигнийхээс хамаагүй том, харин чих нь богинохон байдаг. Хулан Монголоос гадна Иран,
Казакстан, Туркменистан, Пакистан, Хятад, Төвд, Турк Арабын хойгт амьдардаг. Сонирхуулахад
“хулан” гэдэг нь түрэг гаралтай үг. Монголд байдаг хуланг “говийн хулан” гэсэн ангилалд багтаадаг.
Одоо дэлхий дээр 7 төрөл хулан бий гэж үздэг. Хулан сүрэглэн амьдрах бөгөөд нэг азарга сүрэгт
5-11 хулан багтана. Цагт 60-70 километр хурдлах боловч дунджаар 40-50 километр цаг давхина.
Хуланг олж үзье гэвэл булаг шанд худаг усны дэргэд 2-3 хоног сахиж байж үзэх боломжтой. Хулан
усгүйгээр дээд тал нь 3 л хононо. Хулан усны эх үүсвэрээс холдолгүй 10-15 километрийн тойрогт
бэлчдэг. 1948 оны зуднаар маш олон хулан үхсэн гэдэг тооцоо бий. Дээр үед монголчууд
хулангийн махыг өргөнөөр хэрэглэдэг байсан тухай Америкийн эрдэмтэн, Монгол судлаач Латтимор
бичиж үлдээсэн байдаг. Хулангийн азарга зөвхөн соёолондоо азаргалдаг. Чоно гэх мэт амьтан
унагыг барихаар ирвэл тойрч зогсоод дундаа оруулан тал талаас нь тангарсаар байгаад муужруулж
орхидог бөгөөд үүнийг Хулангийн тойроо гэдэг. Хулан нь 1986 онд 25000 гэж тоологдсон боловч
2006 оны тооцоо судалгаагаар 18000 орчим болж буурчээ.
Хээрийн солонго

Биеийн галбир, хэмжээ, зүс: Биеийн хэлбэр хэмжээгээр ойн солонго болон цагаан үений
завсрын шинжтэй. Өвлийн өвсөн бүрхүүл богино, тачир, бүрзгэр, ерөнхий зүс цайвар шаргал,
хамрын үзүүрээс чихний хоорондох зай хүртэл бор саарал. Уруул эрүүн доогуураа цайвар.
Зуны зүс тод шаргал. Биеийн урт 19-26 см, сүүл 8-15 см, жин 215-255 грамм.
Амьдралын онцлог: Өдөр шөнийн аль ч үед идэвхтэй. Жижиг хөхтнөөр голчлон хооллоно.
Хоёр нутагтан, мөлхөгч, шувуу зэрэг газрын бүсэд сээртэн ойн солонгын идэш тэжээл
хоёрдугаар зэргийн холбогдолтой хаврын эхээр ороо нь орно. Хээл тээх хугацаа 40 орчим
хоног үргэлжилнэ. Жилд нэг удаа төллөж, 5-6 сард 7-8 зулзага гаргана. Мэрэгчдийн нүх,
модны ёроол, хад, чулуун доогуур орогноно. Хурдан харайхаас гадна бутанд авирч, усанд сэлж
чадна.
Амьдрах орчин: Ойт хээр, хээр, уулын хээрээр амьдарна.
Хярс
 Биеийн галбир хэмжээ зүс: Биеийн галбир төрхөөрөө үнэгтэй төстэй боловч
илэрхий жижиг биетэй. Биеийн өнгө хул шаргалдуу саарал, сор үсний үзүүр цагаан тул
мөнгөлөг туяатай харагдна. Сүүл богино үзүүр нь хар. Өвлийн үс тод улаан шаргал, зуны
үс улбар цайвар. Биеийн урт нь 50-60 см, сүүлний урт 25-36 см, чихний урт 6-9 см,
биеийн                 жин                 2-3                кг                хүрнэ.
Амьдралын онцлог: Голдуу харуй бүрийгээр явдаг. Насан туршид хосоороо амьдардаг.
Нүхэнд орогноно. Жижиг хөхтөн ялангуяа үлийн цагаан, жижиг шувууд, мөндөл, туулай,
огдой, шавьж зэргээр холлоно. Ороо хөөцөлдөөн нь 2-р сард болно. Хээл тээх хугацаа
50-60 хоног. Жилд нэг удаа төллөх бөгөөд дунджаар 3-6 гавар төрүүлнэ. Гаврууд намар
болтол    эхтэйгээ    амьдарна.     Байгалийн     нөхнөлд    6-7    орчим    насална.
Амьдрах оричн: Хээр болон цөлөрхөг хээрт байршин амьдарна.
Цаа буга

Хөвсгөлийн цаатангуудын тайгад амьдардаг амьтан. Эвэр нь гадна талаараа үсэрхэг
байдаг нь их сонин. 2005 онд 642 цаа буга тоологдсон байна. 1990 онд өсөлтийн дээд
хэмжээнд хүрч 1216 тоо толгойд хүрч байсан. 1997 оноос монголын Улаан ном-д
хязгаарлагдмал

тархацтай нэн ховор амьтдын тоонд оруулжээ.1953 оноос цаа буга агнахыг хориглосон.
Цаа нь тайгын царам, өндөр уулын таг газар бэлчээрлэж хаг, хөвд идэж сүргээрээ
амьдардаг. Агтлаагүй эр цааг этэр, агталсныг зарь, эмийг мянжиг, янзагыг хугаш гэнэ.
Цааг 4 насанд хүрмэгц нь засаж зарь болгоно. Эсвэл этэр тавина. Хээл авсан мянжиг
хээлээ 7 сар гаруй буюу 220-225 хоног тээнэ. Мянжиг 4 дүгээр сарын сүүлээр 5 дугаар
сарын эхээр төллөдөг. 7 дугаар сарын дундаас цусан эврийн ясжилт эрчимжиж, 8 дугаар
сард цусны түрэлт зогсож, 9 дүгээр сараас эврийн үстэй арьсан бүрхүүл гуужиж, сарын
дунд үе гэхэд бүх насны цаа бугын эвэр ясан эвэр болж хувирдаг. Цаа бугыг хойд Азид
гаршуулсан гэрийн анхны тэжээмэл мал гэж эрдэмтэд үздэг. Цаа бугын эвэр бугын
эвэртэй адил тодорхой тооны салаа байдаггүй. Нас ахих тусам олон салаа ургаад нас
хөгшрөхөд салааны тоо цөөрдөг. Цаа буга дунджаар 50-70 килограмм ачаа даах бөгөөд
холын аян замд гарахад өдөрт 60-70 километр зам туулах чадвартай. Цаа бугын арьс их
гөлгөр учир их бартаатай юмуу хазгай газраар явахад эмээл нь холбирох аюултай учраас
унаж яваа хүн 1.5 метр орчим урттай нарийн мод барьж ташуурын оронд хэрэглэхээс
гадна налж хазайсан талдаа тулж таяг болгон ашигладаг. Цааны арьс нь ямар ч
тохиолдолд халцардаггүй гэнэ. Ямар ч юманд үрэгдсэн хальтарсан үед зулгардаггүй,
дулаахан байдаг юм байна.
Цөөвөр чоно
Махчдын баг, нохдын овгийн энэ амьтан монгол оронд устаж байгаа бараг судлагдаагүй
амьтан юм. Цөөвөр чоно нь янгир, аргаль элбэгтэй хад цохиот уулсаар амьдардаг. Монгол
орны Алтайн өвөр говьд Аж Богдын зүүн үзүүрээс Хачгийн уул хүртлэх нутагт энд тэнд хааяа
ганц нэгээр үзэгдэх болсон. Хөвсгөл орчмын ууланд байгаа эсэх нь тодорхойгүй байгаа.
Цоохондой
Биеийн галбир хэмжээ, зүс: Цоохондой бие галбир, хэмжээгээрээ мануултай төстэй зэрлэг
муур юм. Нүүрний үс богино мөч намхан, бахим. Биеийн урт 40-70 см, сүүлний урт 24-35 см,
чихний урт нь 4-6 см. Биеийн жин нь 2.5-4.0 кг. Зүс шарга саарлаас улаавар, бараан бидэр
толботой.  Сүүлний     үзүүр   хар, гархи  маягийн   хар   бараан   хөндлөн   судалтай.
Амьдралын онцлог: Цоохондой гол төлөв бүрэнхий шөний идэвхтэй. Ганц нэгээр тохиолддог,
нуугдмал амьдралтай. Цоохондой чичүүл, алагдаахай, шишүүхэй, зусаг зэрэг жижиг хөхтөн
амьтны зэрэгцээ гүрвэл, хахилаг шувуу, элдэв шавьжаар хооллоно. Үнэгний хуучин нүх, хад
чулууны хонгил, ангал, жижиг агуй, тоорой хайлаасны хонгилд үүрлэнэ. Ороо нь хавар 1-2-р
сард болно. Хээл тээх хугацаа дунджаар 60-62 хоног үргэлжилнэ. Эм цоохондой Мануу 3-6
зулзага      төрүүлнэ.       Хоёр     настайдаа      бэлэг      нь      боловсорно.
Амьдрах орчин: Цоохондой цөлийн баянбүрд, сухайн сондуулт бөөрөг, загт холтос, хад чулуут
бэсрэг уулс, толгод, сөөгт чулуут цөл, хайлааст сайр зэрэг говь цөлийн гандуу нутагт
амьдарна.
Чоно
Нохойн язгуурын махчин амьтдын дотроос чоно биеийхээ хэмжээгээр болон хүчирхэг, чадалтай
томоохонд тооцогддог амьтан бол чоно юм. Саарал чоно нь Европ, Азийн орнууд болон Хойт
Америкийн нутгаар өргөн тархсан байдаг. Европын дийлэнх улс орнуудад болсон ОХУ-ын Европын
хэсэг дэх улсуудад чоно устгагдсан боловч ан амьтан ихтэй Сибир, Оросын тэгш өндөрлөг, ой
шугуй ихтэй газруудад нилээн олон тоогоороо амьдардаг ажээ. Манай орны өмнөд хилээс хойт хил
хүртэл өргөн уудам нутагт чоно тархсан байдаг. Гэвч говь, элсэн цөл, болон гүн өтгөн тайгад ховор
хээр      тал,     ойт     хээр,      хангайн      бүсэд      олон     тоогоор      оршдог.
Биеийн байдал өнгө зүс: Чоно байгаль орчиндоо ялангуяа хатуу ширүүн нөхцөлд маш сайн
зохицсон араатан юм. Чоно гадаад төрхөөрөө өөрийн язгуурын нохойтой төстэй, туршлага муутай
анчин нохойг чонотой андууран авлах явдал одоог хүртэл давтагдаж байдаг. Чоно нь нохойг бодвол
өргөн дух бүхий том толгойтой, ясны урт нь 22.5-28.5 см, шүд нь хүчирхэг, хурц төгсгөлтэй, соёо
томтой, эрүүний булчин сайн хөгжсөн. Толгой уртын хагастай тэнцэх урт чихтэй, нарийвтар
шөрмөслөг урт хөлтэй, нохойн сүүлийг бодвол ямагт доош унжиж явдаг хөдөлгөөн багатай, таван
нугалмаас тогтсон 35-45 см урт сүүлтэй. Их биеийн урт нь 105-160 см, хүнд нь 40-70 кг ховор
тохиолдолд 80 кг хүрдэг. Чоно цайвар шаргалдуу зүстэй бөгөөд нурууны үсний үзүүр сор нь хар,
хэвлий хэсгээрээ нурууныхаа өнгийг бодвол цайвар урт, өргөн ширүүвтэр үстэй. Зүс нь юуны өмнө
чонын оршин амьдарч буй газар орчниы өнгөөс шалтгаалан бага зэрэг өөрчлөгддөг. Манай орны
хээр талын бүсийн чоно газрыхаа бүстэй зохицон саарал өнгөтэй байхад хангайн чоно хөх саарал
бараавтар өнгөтэй байдаг. Цаг агаар улирлын байдлаас шалтгаалан хавар 4-р сараас 6-р сар
хүртэл, намар 9-р сараас 11-р сар хүртэл гуужна. Чоно нохойг бодвол бараг тайван алхахгүй гол
төлөв шогшиж, толгойгоо бага зэрэг бөхийлгөн сүүлээ хавчисхийж явах ба заримдаа зогсож чимээ
анир сонсохдоо толгойгоо өргөж эргэн тойрноо хардаг. Идэш тэжээл: Чонын үндсэн идэш хоол
нь төрөл бүрийн том жижиг ан амьтад, шувуу, загас, гэрийн тэжээвэр амьтад, ургамлын үр жимс
болдог. Манай орны нөхцөлд гол төлөв бүх төрлийн мал, буга, хандгай, бор гөрөөс, цагаан зээр,
гахайн сүргийг даган амьдардаг. Хоол тэжээл хомс үед хөхтөн, мэрэгч, үр жимс, царцаа зэргээр
хоололдог. Чоно үдэш бүрэнхий болох цагаас эхлэн ан гөрөөндөө гардаг бөгөөд үүр цайх үеэс
ангаасаа     буудаг.    Чонын      харах     сонсох,     үнэрлэх    эрхтэн     маш      сайн.
Ороо, үржлийн тухай: Чонын үржин амьдрах газар орон юуны өмнө түүний идэш хоолны гол
төвлөрсөн хэсэг ичээ үүрээ засахтай шууд холбоотой байдаг. Чонын ороо 1-р сараас эхэлж сар
хиртэй үргэлжлэх ба нас бие гүйцсэн том чоно залуу нас бие гүйцсэн чоноо бодвол эрт ороо нь
орно. Цаг улирлын байдлаас шалтгаалан 11-12-р сараас залуу чонууд ганц, хоёроороо нийлж
аажмаар бөөнөөрөө сүрэглэж эхлэх ба энэ үед мал амьтанруу дайрах явдал их бий. Чоно жилд нэг
удаа гөлөглөх ба үүр, ичээгээ хагас задгай газар эсвэл ой мод, хад асганы доорхи хөндийд, гуу
жалгатай газар, үнэг, дорго, тарваганы хуучин нүх зэрэгт засна. Эмэгчин чонын хээлтэй явах
хугацаа 61-65 хоног байж 4-р сарын сүүлчээр 5-р сарын эхээр гол төлөв 3-8 зарим тохиолдолд 12
хүртэл бэлтрэг төрүүлнэ. Бэлтрэг төрөхдөө нүдээ нээгээгүй байдаг ба 10-12 хоногийн дараа нүдээ
нээдэг. Бэлтрэгээ сүүгээрээ тэжээх хугацаа нь сар хагас үргэлжлэх ба сүүгээр тэжээх хугацаа
дуусмагц дутуу барьсан ан амьтад болон тэдний үр төлөөр ангаа хэрхэн барихад сургахын хамт,
хоол тэжээл блгодог. Эрэгчин эмэгчин чоно хоёулаа бэлтрэгээ асран хамгаалж, намар орой болтол
ан гөрөө хийж, амьтдын махаар тэжээнэ. Энэ үед бэлтрэгнүүдийн сүүн шүд нь ясан шүдээр
солигддог байна. Бэлтрэгээ ан ав хийж чаддаг болтол нь юумуу дараагийн ороо ортлоо дагуулдаг.
Чоно нь махчин араатны хувьд аюултай амьтан, бас өвчин тараагч элдэв нян тээгч амьтан гэдгийг
анхаарах хэрэгтэй.
Шар үнэг

Биеийн галбир, хэмжээ, зүс: Биеийн галбир төрхөөрөө хярстай төстэй боловч биеэр
түүнээс илэрхий том сүүл нь урт өтгөн үстэй үзүүр нь цагаан, хоншоор нь урт, шөвгөр.
Чих соотон бөгөөд үзүүр нь шовх, чихний гадна тал хар өнгөтэй. Өвлийн үс улаан
шаргал, зуны үс цайвардуу саарал өнгөтэй. Цээж,
хэвлий цагаан. Мөчнүүд харьцангуй урт, бараан өнгөтэй. Биеийн урт 70-90 см, сүүлний
урт    40-60    см,    чихний     урт    9-11   см,    биеийн     жин    5-10    кг.
Амьдралын онцлог: Өдөр шөнөгүй тохиолдох боловч голдуу өглөө эрт, орой бүрэнхийд
гүйдэлтэй. Ихэвчлэн тарвага, хярс, доргоны хуучин нүх, хадны ангал зэрэгт орогноно.
Жижиг хөхтөн ялангуяа үлийн цагаан, жижиг шувууд, мөндөл, огдой шавьж зэргээр
хооллоно. Ороо нь сэрүүн бүсэд 4-р сард, говь цөлийн бүсэд 2-3 сард болно. Үржлийн
хос үүсгэнэ. Хээл тээх хугацаа 49-58 хоног үргэлжилнэ. Жилд нэг удаа төллөх бөгөөд
дунджаар 4-6 гавар төрүүлнэ. Гаврууд намар хүртэл эхтэйгээ хамт амьдарна. Байгалийн
нөхцөлд 6-7 жил амьдарна.
Шилүүс
    Биеийн галибр хэмжээ, зүс: Монголын мийн овгийнхноос биеийн хэмжээгээр
    ирвэсний дараа орно. Мөч харьцангуй урт зэгзгэр, тавхай том. Биеийн урт 73-106 см,
    сүүлний урт 10-24 см, чихний урт 7.5-9.9 см. Биеийн жин 9-21 кг. Зүс саарал, ухаагаас
    шаравтар толботой. Чихний үзүүрт 4-

    7 см урт шовх хар цацаг үстэй. Сүүл богино үзүүр нь хар. Шанаанаас унжсан “хууз”
    маягийн                        урт                        үстэй.
    Амьдралын онцлог: Шилүүс гол төлөв бүрэнхий шөнийн идэвхтэй. Ганц нэгээр
    амьдарна. Шилүүс, туулай, чандага, бор гөрөөс, хүдэр, хар сүүлт зээр, янгирын ишиг,
    аргалийн хурга, тарвага, огдой, жижиг мэрэгчид, ятуу, хөтүү, хахилаг мэтийн дунд
    зэргийн биетэй шувуудаар хооллоно. Тэдний үүр модны үндэс орчмийн хөндий, унанги
    модны доор, хад чулууны ангал, завсар байрлана. Ороо нийллэг хавар 3-4-р сард болно.
    Хээл тээх хугацаа дунджаар 69 хоног. Эм шилүүс 2-3 ногуул төрүүлнэ. Хоёр настай
    бэлэг       боловсорно.       Байгальд        17-24      жил       хүртэл       наслана.
    Амьдрах орчин: Шилүүс умард Монголд тайга, холимог ой, ойт хээр, хээрийн хад
    чулуут бэсрэг уулс, өндөр уулархаг нутаг, говь цөлийн хадат уулсаар тохиолдоно.
Янгир

Дэлхий дээр 8 зүйлийн зэрлэг ямаа байдаг. Түүний нэг нь янгир юм. Алтайн өвөр говь болон
Хангайн гол нуруу, Хөвсгөлийн зарим уулсын ойн бүсээс дээшхи асга хадаар нутагладаг.
Эрэгчинг тэх гэнэ. Тэх арагшаа махийсан 75-140 сантиметр урт эвэртэй, биеийн урт нь 130-
160 сантиметр, жин нь 100-150 килограмм, өндөр нь сэрвээгээрээ 70-110 сантиметр хүрнэ.
Янгир хээлээ 6 сар орчим тээж, 5 дугаар сарын дунд үеэр төллөн, голдуу нэг хааяа ихэр ишиг
гаргана. Янгир бол ангийн ховор чухал амьтан бөгөөд Монгол оронд агнахыг хориглож дархан
цаазтай болгожээ. Жил бүр Засгийн газрын зөвшөөрлөөр тодорхой тооны янгир агнах эрхийг
аж ахуйн нэгжүүдэд олгодог.

More Related Content

What's hot

Дархан цаазат амьтад
Дархан цаазат амьтадДархан цаазат амьтад
Дархан цаазат амьтад
oyunerdene_gansukh
 
аха физик асуулт
аха   физик асуултаха   физик асуулт
аха физик асуулт
batbayarD
 
цаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол аргацаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол арга
bayaraatugsuu
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлах
Nyamzaya Gerelzaya
 
тунадас үүсэх нөхцөл
тунадас үүсэх нөхцөлтунадас үүсэх нөхцөл
тунадас үүсэх нөхцөл
enkhee lkhagwae
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэл
Ch Moonoo
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийн
neegii
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
BaigalBaigalmaa
 

What's hot (20)

Дархан цаазат амьтад
Дархан цаазат амьтадДархан цаазат амьтад
Дархан цаазат амьтад
 
Биологийн төрөл зүйл
Биологийн төрөл зүйлБиологийн төрөл зүйл
Биологийн төрөл зүйл
 
аха физик асуулт
аха   физик асуултаха   физик асуулт
аха физик асуулт
 
цаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол аргацаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол арга
 
хромосомын тоо
хромосомын тоохромосомын тоо
хромосомын тоо
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлах
 
эхийн хувиргал.
эхийн хувиргал.эхийн хувиргал.
эхийн хувиргал.
 
Lecture15
Lecture15Lecture15
Lecture15
 
тунадас үүсэх нөхцөл
тунадас үүсэх нөхцөлтунадас үүсэх нөхцөл
тунадас үүсэх нөхцөл
 
Тууль
Тууль Тууль
Тууль
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэл
 
эсийн мөчлөг
эсийн мөчлөгэсийн мөчлөг
эсийн мөчлөг
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийн
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
 
ч.алтанцэцэг
ч.алтанцэцэгч.алтанцэцэг
ч.алтанцэцэг
 
уран зохиол
уран зохиол  уран зохиол
уран зохиол
 
м.х5
м.х5м.х5
м.х5
 
найруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах ньнайруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах нь
 
Lekts 13
Lekts 13Lekts 13
Lekts 13
 
навчаар ус уурших
навчаар ус ууршихнавчаар ус уурших
навчаар ус уурших
 

Viewers also liked

монгол орны нэн ховор амьтад
монгол орны нэн ховор амьтадмонгол орны нэн ховор амьтад
монгол орны нэн ховор амьтад
nar_dzulaa81013
 
Darhan tsaaztai amitan
Darhan tsaaztai amitanDarhan tsaaztai amitan
Darhan tsaaztai amitan
duya0809
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтад
otgoo80
 
Darhan tsaaztai amitad
Darhan tsaaztai amitadDarhan tsaaztai amitad
Darhan tsaaztai amitad
shand1_tsoomoo
 
нээлттэй хичээл
нээлттэй хичээлнээлттэй хичээл
нээлттэй хичээл
ZiZi Zaya
 
амьтдын амьдралын орчин гэж юу вэ
амьтдын амьдралын орчин гэж юу вэ амьтдын амьдралын орчин гэж юу вэ
амьтдын амьдралын орчин гэж юу вэ
todoohuu
 
зэрлэг амьтан
зэрлэг амьтанзэрлэг амьтан
зэрлэг амьтан
MoAltantuya
 
Amitdiin duuu chimee
Amitdiin duuu chimeeAmitdiin duuu chimee
Amitdiin duuu chimee
Ddemberel48
 
амьтдын үр төл
амьтдын үр төламьтдын үр төл
амьтдын үр төл
gganchimeg
 
Anji hicheel
Anji hicheel Anji hicheel
Anji hicheel
Anji25
 
амьдралын орчин
амьдралын орчинамьдралын орчин
амьдралын орчин
Oyunchimeg Mungun
 
зэрлэг амьтад
зэрлэг амьтадзэрлэг амьтад
зэрлэг амьтад
pvsa_8990
 
Zerleg ba tejeemel amitad
Zerleg ba tejeemel amitadZerleg ba tejeemel amitad
Zerleg ba tejeemel amitad
gerel_od
 
туулайн биологийн онцлог
туулайн биологийн онцлогтуулайн биологийн онцлог
туулайн биологийн онцлог
Otgonjargal Purev
 
цахим хичээл
цахим хичээл цахим хичээл
цахим хичээл
d_nasaa79
 
тэжээмэл амьтад
тэжээмэл амьтадтэжээмэл амьтад
тэжээмэл амьтад
Nlhagvaa81
 

Viewers also liked (20)

монгол орны нэн ховор амьтад
монгол орны нэн ховор амьтадмонгол орны нэн ховор амьтад
монгол орны нэн ховор амьтад
 
Darhan tsaaztai amitan
Darhan tsaaztai amitanDarhan tsaaztai amitan
Darhan tsaaztai amitan
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтад
 
Darhan tsaaztai amitad
Darhan tsaaztai amitadDarhan tsaaztai amitad
Darhan tsaaztai amitad
 
нээлттэй хичээл
нээлттэй хичээлнээлттэй хичээл
нээлттэй хичээл
 
амьтдын амьдралын орчин гэж юу вэ
амьтдын амьдралын орчин гэж юу вэ амьтдын амьдралын орчин гэж юу вэ
амьтдын амьдралын орчин гэж юу вэ
 
Zerleg amitan 2
Zerleg amitan 2Zerleg amitan 2
Zerleg amitan 2
 
зэрлэг амьтан
зэрлэг амьтанзэрлэг амьтан
зэрлэг амьтан
 
Amitdiin duuu chimee
Amitdiin duuu chimeeAmitdiin duuu chimee
Amitdiin duuu chimee
 
амьтдын үр төл
амьтдын үр төламьтдын үр төл
амьтдын үр төл
 
Anji hicheel
Anji hicheel Anji hicheel
Anji hicheel
 
амьтны ангилал
амьтны ангилаламьтны ангилал
амьтны ангилал
 
амьтад
амьтадамьтад
амьтад
 
амьтад
амьтадамьтад
амьтад
 
амьдралын орчин
амьдралын орчинамьдралын орчин
амьдралын орчин
 
зэрлэг амьтад
зэрлэг амьтадзэрлэг амьтад
зэрлэг амьтад
 
Zerleg ba tejeemel amitad
Zerleg ba tejeemel amitadZerleg ba tejeemel amitad
Zerleg ba tejeemel amitad
 
туулайн биологийн онцлог
туулайн биологийн онцлогтуулайн биологийн онцлог
туулайн биологийн онцлог
 
цахим хичээл
цахим хичээл цахим хичээл
цахим хичээл
 
тэжээмэл амьтад
тэжээмэл амьтадтэжээмэл амьтад
тэжээмэл амьтад
 

Similar to монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн

говь цөлийн амьтад
говь цөлийн амьтадговь цөлийн амьтад
говь цөлийн амьтад
Oyun_och85
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтад
Changmi Rose
 
говь цөлийн амьтан
говь цөлийн амьтанговь цөлийн амьтан
говь цөлийн амьтан
Chimeg Tsetseg
 
говь цөлийн амьтан
говь цөлийн амьтанговь цөлийн амьтан
говь цөлийн амьтан
Chimeg Tsetseg
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтад
Uuganaa_9x9
 
могой буюу хэвлээр явагч
могой буюу хэвлээр явагчмогой буюу хэвлээр явагч
могой буюу хэвлээр явагч
Oyun_och85
 
эхийн хэв маяг
эхийн хэв маягэхийн хэв маяг
эхийн хэв маяг
sainzaya68
 
хичээл2.23
хичээл2.23хичээл2.23
хичээл2.23
sek_0103
 
Aн ам ьтан ту
Aн  ам ьтан туAн  ам ьтан ту
Aн ам ьтан ту
Bayasgalan Re
 
Tuya togoruu
Tuya togoruuTuya togoruu
Tuya togoruu
tuya92
 

Similar to монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн (20)

Khishigjargal 2
Khishigjargal 2Khishigjargal 2
Khishigjargal 2
 
говь цөлийн амьтад
говь цөлийн амьтадговь цөлийн амьтад
говь цөлийн амьтад
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтад
 
говь цөлийн амьтан
говь цөлийн амьтанговь цөлийн амьтан
говь цөлийн амьтан
 
говь цөлийн амьтан
говь цөлийн амьтанговь цөлийн амьтан
говь цөлийн амьтан
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтад
 
могой буюу хэвлээр явагч
могой буюу хэвлээр явагчмогой буюу хэвлээр явагч
могой буюу хэвлээр явагч
 
Khishigjargal 1
Khishigjargal 1Khishigjargal 1
Khishigjargal 1
 
монгол тарвага
монгол тарвагамонгол тарвага
монгол тарвага
 
хичээл2
хичээл2хичээл2
хичээл2
 
эхийн хэв маяг
эхийн хэв маягэхийн хэв маяг
эхийн хэв маяг
 
Hereglegdehvvn 1
Hereglegdehvvn 1Hereglegdehvvn 1
Hereglegdehvvn 1
 
хичээл2.23
хичээл2.23хичээл2.23
хичээл2.23
 
Hicheel1
Hicheel1Hicheel1
Hicheel1
 
Aн ам ьтан ту
Aн  ам ьтан туAн  ам ьтан ту
Aн ам ьтан ту
 
Hicheel2
Hicheel2Hicheel2
Hicheel2
 
Hicheel2
Hicheel2Hicheel2
Hicheel2
 
Hicheel2
Hicheel2Hicheel2
Hicheel2
 
туулайн биологийн онцлог
туулайн биологийн онцлогтуулайн биологийн онцлог
туулайн биологийн онцлог
 
Tuya togoruu
Tuya togoruuTuya togoruu
Tuya togoruu
 

More from gganchimeg

мат хэрэглэгдэхүүн2
мат хэрэглэгдэхүүн2мат хэрэглэгдэхүүн2
мат хэрэглэгдэхүүн2
gganchimeg
 
хэл зүгшрүүлэх үг
хэл зүгшрүүлэх үгхэл зүгшрүүлэх үг
хэл зүгшрүүлэх үг
gganchimeg
 
хэрэглэгдэхүүн хүн орчин
хэрэглэгдэхүүн хүн орчинхэрэглэгдэхүүн хүн орчин
хэрэглэгдэхүүн хүн орчин
gganchimeg
 
хичээл цахим хүн орчин
хичээл цахим хүн орчинхичээл цахим хүн орчин
хичээл цахим хүн орчин
gganchimeg
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тест
gganchimeg
 
цахим судалгаа 3а
цахим судалгаа 3ацахим судалгаа 3а
цахим судалгаа 3а
gganchimeg
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
gganchimeg
 
87 сургууль 12жилийн 3 анги
87 сургууль 12жилийн 3 анги87 сургууль 12жилийн 3 анги
87 сургууль 12жилийн 3 анги
gganchimeg
 
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүйхэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
gganchimeg
 
унших эхүүд
унших эхүүдунших эхүүд
унших эхүүд
gganchimeg
 
унших эхүүд
унших эхүүдунших эхүүд
унших эхүүд
gganchimeg
 
түргэн хэллэг
түргэн хэллэгтүргэн хэллэг
түргэн хэллэг
gganchimeg
 
төм тестээр
төм тестээртөм тестээр
төм тестээр
gganchimeg
 
оньсого,зүйр цэцэн үгүүд
оньсого,зүйр цэцэн үгүүдоньсого,зүйр цэцэн үгүүд
оньсого,зүйр цэцэн үгүүд
gganchimeg
 
монгол хэлний тараах материал
монгол хэлний тараах материалмонгол хэлний тараах материал
монгол хэлний тараах материал
gganchimeg
 
дархан цаазтай газар хэрэглэгдэхүүн
дархан цаазтай  газар хэрэглэгдэхүүндархан цаазтай  газар хэрэглэгдэхүүн
дархан цаазтай газар хэрэглэгдэхүүн
gganchimeg
 
сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үг
gganchimeg
 
даалгавар
даалгавардаалгавар
даалгавар
gganchimeg
 
судалгааны сонжоо
судалгааны сонжоосудалгааны сонжоо
судалгааны сонжоо
gganchimeg
 

More from gganchimeg (20)

мат хэрэглэгдэхүүн2
мат хэрэглэгдэхүүн2мат хэрэглэгдэхүүн2
мат хэрэглэгдэхүүн2
 
хэл зүгшрүүлэх үг
хэл зүгшрүүлэх үгхэл зүгшрүүлэх үг
хэл зүгшрүүлэх үг
 
хэрэглэгдэхүүн хүн орчин
хэрэглэгдэхүүн хүн орчинхэрэглэгдэхүүн хүн орчин
хэрэглэгдэхүүн хүн орчин
 
хичээл цахим хүн орчин
хичээл цахим хүн орчинхичээл цахим хүн орчин
хичээл цахим хүн орчин
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тест
 
цахим судалгаа 3а
цахим судалгаа 3ацахим судалгаа 3а
цахим судалгаа 3а
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
87 сургууль 12жилийн 3 анги
87 сургууль 12жилийн 3 анги87 сургууль 12жилийн 3 анги
87 сургууль 12жилийн 3 анги
 
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүйхэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
 
унших эхүүд
унших эхүүдунших эхүүд
унших эхүүд
 
унших эхүүд
унших эхүүдунших эхүүд
унших эхүүд
 
түргэн хэллэг
түргэн хэллэгтүргэн хэллэг
түргэн хэллэг
 
төм тестээр
төм тестээртөм тестээр
төм тестээр
 
оньсого,зүйр цэцэн үгүүд
оньсого,зүйр цэцэн үгүүдоньсого,зүйр цэцэн үгүүд
оньсого,зүйр цэцэн үгүүд
 
монгол хэлний тараах материал
монгол хэлний тараах материалмонгол хэлний тараах материал
монгол хэлний тараах материал
 
дархан цаазтай газар хэрэглэгдэхүүн
дархан цаазтай  газар хэрэглэгдэхүүндархан цаазтай  газар хэрэглэгдэхүүн
дархан цаазтай газар хэрэглэгдэхүүн
 
сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үг
 
тест
тесттест
тест
 
даалгавар
даалгавардаалгавар
даалгавар
 
судалгааны сонжоо
судалгааны сонжоосудалгааны сонжоо
судалгааны сонжоо
 

монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн

  • 1. Булга Усны булга: Орхон Сэлэнгийн сав, Эг, Үүр, Эрэн, Хараа, Ерөө, Хүдэр, Туул, Зэлтэр, Шишгэд, Тэсийн голын сав дагуу өргөн тархаж байгаа махчин амьтны нэг юм. Амьтны аймгийн ангилал зүйн үүднээс авч үзвэл Суусарын овгийн өмхий хүрэн, үен, солонгын төрөлд багтаж усны булга нэртэйгээр амьтны аймгийн нэр томъёонд орсон байдаг. Биеийн төрх байдал, хэлбэр дүрсээрээ булга, суусар, өмхий хүрэнтэй ойролцоо нарийхан урт гуалиг биетэй, хурдан шалмаг хөдөлгөөнтэй, ондатр, минж, халиуны адил хагас усны амьдралтай, усанд сэлэхдээ сайн, цэнгэг устай гол устай гол мөрөн бараадан амьдарна. Үндсэн хоол тэжээл нь загас, мэлхий, оготно, хулгана, шувуу, өндөг, усны төрөл бүрийн хорхой шавьж, хавч, зөөлөн биетэн зэрэг бөгөөд заримдаа ондатрыг хүртэл барьж идсэн тохиолдол гарч байжээ. Эрэгчин биеийн урт 38-58, эмэгчнийх 33-49 см, биеийн жин эрэгчнийх 1,5-4 кг, эмэгчнийх 0,8-2,2 кг байдаг. Усан булганы дайсан амьтдын тоонд үнэг, шилүүс, зэрлэгшсэн нохой, баавгай, халиу, зарим нэг махчин шувууд ордог байна. голын эрэг доогуур нүх ухаж үүр хэвтэрээ засаж амьдарна. Ороо нийллэг нь 3- дугаар сарын дунд үеэс 4 дүгээр сарын дунд үе хүртэл явагдаж 5-6-р сард дунджаар 5- 6 зулзага төрүүлнэ. Зулзага нь 9-10 сарын дараа үржилд орох бөгөөд 10-12 жил насалдаг амьтан юм. Усны булга нь Хойд Америкаас гаралтай, тэнд маш өргөн тархсан үнэт үслэг ангийн нэг юм.
  • 2. Бодон гахай Эрийг бодон, эмийг мэгж, төлийг тоорой гэнэ. Тарга тэвээрэг авсан үедээ 120-170 килограмм хүрнэ. Тэд ургамлын үндэснээс гадна чийгийн улаанаас өгсүүлээд элдэв төрлийн шавьж, мэлхий, үхэр огдойг хүртэл идэж орхино. Гэхдээ л хамгийн дуртай хоол нь будааны хаягдал, сүрлийн лай гэнэ. Гол дайсан нь чоно, шилүүс, баавгай зэрэг махчин амьтад. Энэ амьтны толгой сүүлийн үед хулгайн анчдын балгаар эрс цөөрсөн.
  • 3. Аргаль Элстэй чулуурхаг нүцгэн уулс, толгодоор нутагладаг. Алтайн бүс, Өмнөговь, Алтайөвөр говь, Хөвсгөл аймгийн нутгаар оршино. Тархацын хувьд Монгол орны 15 аймгийн 110 сумдын нутгийг хамран амьдардаг. Аргалийг нэн ховор амьтан, устах аюул нүүрлэсэн амьтдын тоонд оруулдаг бөгөөд агнахыг хориглосон дархан цаазтай амьтан. Биеийн жин нь ойролцоогоор 200 килограмм, өндөр нь цээжин биеэрээ 120 сантиметр. Маш соргог, хараа хурц, үнэр сайн мэдэрнэ. Их дайжимтгай бөгөөд нэг хар авчихвал 40-60 километр явж нуруунаас нуруунд гарч байж тогтдог. Цаашлаад 200-300 километр хүртэл явах нь бий. Нар үздэггүй амьтан бөгөөд өглөө нар тусангуут сүүдэр дагаад идээшлэнэ. Нар тусахгүй ангал жалганд хэвтдэг. Аргаль ихэвчлэн нэг хурга гаргах ба зарим тохиолдолд ихэрлэнэ. Үр төлөө араатнаас хамгаалахын тулд эх аргаль байнга сонор сэрэмжтэй байж өдөржин манаанд гарч, нуугдах аргыг үр төлдөө зааж, аюул ойртоод ирвэл өөрөө аюулыг сөрөн явдаг. Аргаль угалзын эвэрт байх завсар бүхий үеийг тоолж насыг нь тогтоож болно. Алтайн угалзны эвэр нь дунджаар 60 инч буюу 1.5 метр урт байдаг. Хамгийн ихдээ 13 жил насална. Эвэрнээс нь болж хулгайн анчид ихээр хороодог. Жил бүр Засгийн газрын зөвшөөрлийн дагуу хэдэн тооны аргаль агнах эрхийг 26-30 аж ахуйн нэгжид олгодог. Алтайн аргаль угалзны нэг толгой нь 50 орчим мянган долларын үнэ хүрдэг. Дэлхийн анчид Алтайн аргаль угалзыг агнаж үзээгүй бол өөрийгөө анчин гэж тооцдоггүй гэсэн яриа бий. Аргаль 1975 онд 50 000 байсан бол 2003 онд 13000 болж буурчээ.
  • 4. Угалз : Чоно, угалз хоёр адилхан. Маш соргог, үнэр сайн мэдэрнэ, хараа хурц. Их дайжимтгай, нэг хар авбал хараа цайртал явна. Хар нь цайна гэдэг нь нуруунаас нуруунд гарч байж тогтоно гэсэн үг. Энэ нь ойролцоогоор 40-60 км, цаашлаад 200-300 км хүртэл явах нь ч байдаг. Нар үздэггүй амьтан бөгөөд өглөө нар тусангуут сүүдэр дагаад идээшилнэ. Нар үзэхгүй ангал, жалганд хэвтдэг. Эвэр нь 60 инч буюу 1,5 метр урт аргал ч байдаг байна.
  • 5. Баавгай Баавгай холимог тэжээлтэн. Мах, чихэр жимс, өвс ногоо гээд яг хүн шиг. Сүүн тэжээлтний аймагт багтдаг баавгайг хүмүүс догшин араатнаар төсөөлдөг. Үнэн хэрэгтээ тэд маш аймхай, их болгоомжтой. Зөвхөн үр төлд нь аюул тохиолдох үед л догшин авир гаргаж, хойд хоёр хөл дээрээ зогсож сүр үзүүлдэг аж. Майга хоёр хөл дээрээ зогссон баавгай их л сүрлэг харагддаг. Энэ нь түүний хувьд дайснаа дарах нэг арга юм. Мөн урд хоёр сарвууных нь хумс хойдохоосоо урт бөгөөд энэ нь модонд авирах гол зэвсэг нь ажээ. Амьдралынхаа ихэнх хугацааг ганцаараа өнгөрүүлдэг баавгайнуудыг судлаачид хэтэрхий зожиг гэж үзэх нь бий. Баавгай маш мэдрэмжтэй. Тэд хэтэрхий үнэрч, байнга шиншиж явдаг байна. Бас хараа болон сонсгол нь гайхалтай сайн. Ялангуяа нүд нь дуран л гэсэн үг. Дэлхийд найман төрлийн баавгай байдаг. Ихэнх нь дунджаар 25 жил насалдаг бөгөөд Өмнөд туйл болон Австрали тивээс бусад газар нутаглаж байна. Өвөл ичдэг амьтдаас баавгай арай өөр. Тэрээр биеийнхээ дулааныг сайн хадгалдаг тул олон сар сэрэлгүй унтаж чаддаг гэнэ. Үүний тулд баавгайнууд дараа жил ичих хүртлээ маш сайн хооллож авсан байх хэрэгтэй байдаг ажээ. Харин эмэгчин баавгай нэг, хоёрдугаар сард төрөх болохоороо бие нь чилээрхэж яалт ч үгүй сэрнэ. Анхны яргуй цухуйхад өлсгөлөн баавгайнууд ичээнээсээ гарч юу таарснаа иддэг. Заримдаа тэд яаг л үхэр мал шиг өвс зулгаан бэлчиж явах нь бий. Эмэгчин баавгай 3-8 насандаа үржилд орж эхэлнэ. Эмэгчингийн хувьд нийллэгт орох үед эрэгчингийн зан ааш ямар байх тун чухал. Учир нь биеэр том эрэгчингүүд нийлэх үеэрээ эмэгчингээ барих тохиолдол гардаг ажээ. Иймд ааш авир нь зөөлөрч, бүр “шалдаа” буусных нь дараа ойртуулна. Үржилд ороод тэд шууд л хоёр тийш сална, магадгүй дахин хэзээ ч учирдаггүй байх. Харин бамбаруушууд эхээс мэндлэхдээ хариугүй амьтад төрнө. Муурын зулзаганаас өөрцгүй бяцхан тэдний биеийн жин 454 граммаас хэтэрдэггүй. Эмэгчингүүд нялх бамбаруушаа дагуулан ичээнээсээ гарахад бамбаруушууд нилээн том болсон байдаг. Тэд эхээсээ огт салахгүй хоёр жил шахуу хамт амьдарна. Үр төлөө хамгаалах, хайрлах тал дээр эх баавгайнууд зарим хүнээс илүү гэхэд болно. Гэхдээ цаг нь болоход мөнөөх асралт “ээж” хүүхдүүдээ хайрлахгүй хөөж явуулдаг. Хөөгдсөн бамбаруушууд нэг жил хэртэй бие биедээ дэм болж хамт амьдардаг гэнэ.
  • 6. Бор гөрөөс Бор гөрөөс бугын язгуурт багтдаг ба манай оронд Монгол Алтайн нуруу, Хангай, Хэнтий, Хянганы уулсын ойт хээр, ойн бүсийн шилмүүст болон хар мод холимог ойгоор тархан амьдардаг. Бор гөрөөсийг европын орнуудад буга гэж нэрлэдэг. Бор гөрөөс зуны улиралд сор шим сайтай өвс тэжээл бүхий нуга хөндий, ойн цоорхойгоор бэлчих ба төрөл бүрийн мөөг, жимсийг амтархан иддэг. Өвлийн улиралд модний мөчир, бутлаг ургамлын иш, навч нахиа, модны холтос, хадны хаг зэргээр хооллох ба хужир мараатай газар очдог. Идэш тэжээл элбэгтэй, өсөж төрсөн, дасаж зохицсон нутагтаа байнга амьдардаг.
  • 7. Бөхөн Монголын их говь, Алтайн үзэмжит их уулсын дундаас торойж үлдсэн эртний амьтан ажээ. Баруун Алтай, Их нууруудын хотгор, Ховд, Говь-Алтай аймгийн Шарга, Хүйсийн говь, Дөргөний талд тархсанаас өөр хаана ч байхгүй уугуул амьтан юм. Бөхөн ихэвчлэн хул шарга, халиун шарга зүстэй, газрын өнгийг ихэрлэх мэт дуурайсан энэ амьтан үнэхээр царай муутай. Бөгтгөр давжаа биетэй, сэрвээ томтой, хандгайнх шиг монхор хамартай, занхгар толгойтой, бөгтөр нуруутай энэ амьтан үргэж цочоод цахилахаараа урд хоёр хөлийнхөө завсар толгойгоо унжуулаад барагтайд гүйцэгдэхгүй. Үргэлж бөхийж явдаг болохоор нь монголчууд Бөхөн гэж нэрлэжээ. Сум шиг хурдан учраас чоно хүртэл барих гэж хөөгөөд гүйцэхгүй нь олон байдаг гэнэ. Түүнийг зээрийн нэг төрөл гэх нь бий. Эрийг ооно, эмийг нь шаргачин гэж нэрлэдэг байна. Сүрэглэж явдаг болохоор бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулан, хөрсийг талхин сийрэгжүүлж, хорголоороо говь цөлийн хөрсийг бордоно. Малчид энэ амьтныг бэлчээр талхалдаг гэдэг ч үнэн хэрэгтээ бөхөн өөрийн бэлчээр нутагтай. Тэр хэзээ ч хар сүүлт, цагаан зээртэй бэлчээр булаацалддаггүй ажээ. Бөхөнгийн нас даанч богинохон. Хамгийн ихдээ л 4-5 жил амьдардаг аж. Тэр бэлчээрийн сайн, өвсний соргогийг олж идэшлэнэ. Зээрийг бодвол бараг сүүлгүй. Энд тэндхийн эрвэгэр сэрвэгэр бут бараадан зэрэглээн дунд тонгос тонгосхийн идээшлэх нь сонин. Амиа аврах нэг арга нь нүүдэл. Хэдэн уул нуруу дамжин нүүдэллэх нь хэвийн үзэгдэл. Эврийг нь дорно дахины анагаах ухаанд хэрэглэдэг. Евроазийн том хөхтөн амьтдын дотроос устах аюулд өртөөд байгаа зүйлийн нэг бол бөхөн юм. Саарал чоно, шилүүс, мий, тас, цармын бүргэд зэрэг махан идэштэнгүүд монгол бөхөнг шууд барьж иднэ. Казакстан бөхөн, монгол бөхөн хоёрын хооронд ихээхэн ялгаа байдаг. Казакстан бөхөн бие томтой. Дэлхий дээр таван төрлийн бөхөн байдгаас гурав нь устаж, одоо соргог бөхөн, монгол бөхөн үлджээ. Дэлхийн болон Монгол Улсын “Улаан ном”-д орсон эл ховор амьтныг 1998 оноос л тоолох болсон ажээ. Манай улс 2007 онд 1550 гаруйхан бөхөнтэй гэсэн тоо гарчээ.
  • 8. Дорго Дорго нь ихэвчлэн нарсан ойн гүнд нүхэнд амьдардаг. Гэхдээ тал хээрийн бүсийн дорго нь тарвага, зурамны голоод орхисон нүхэнд амьдардаг байна. Ер нь барагтай бол өөртөө нүх ухаж оромж бэлддэггүй. Хаврын сүүлч хийгээд зуны эхэн сард хээлтэй дорго төрж 5-6 зулзага төрүүлнэ. Тэднийгээ 3-н сар хүртэл нь хөхөөрөө хооллох агаад намар ороо хөөцөлдлөгөө болохын цагт зулзагануудаа хөөж орхидог зантай гэнэ. Дорго хоол голдоггүй амьтан бөгөөд самар, жимс, өт хорхой, шувууны өндөг гээд л юу тааралдсанаа иддэг. Галууны өндгийг явуут дундаа шүүрч нүд ирмэхийн зуур сордог байна.
  • 9. Зараа Биеийн урт нь 19-25 см, жин нь 700-800 гр, сард 5-6 зулзага гаргадаг. Дорнод болон Төвийн тал хээр, ойт хээр, баруун тийш Хангайн нуруу хүртэл тархжээ. Зарааны хоолны цэсэнд элдэв төрлийн шавьж, өт, дун, гүрвэл, ангаахай, мэлхий, хулганы гөлчгий, могой багтдаг. Бусдад хор болдог болгон зараанд хоол болдог аж. Эдгээрээс хамгийн амттай, түүний идэх дуртай хоол нь могой юм.Зараа баавгай шиг ичдэг бөгөөд газар унасан жимсэн дээгүүр өнхөрч өргөсөндөө хатгаад үүрэндээ аваачиж өвлийн уртыг авдаг байна. Мөн дөнгөж төрсөн бяцхан бөөдийгөө жимсний исгэлэн амтаар хуурдаг байна. Түүнээс үүдэн зараа элдэв төрлийн хүчиллэг, эхүүн үнэртэй бүтээгдэхүүнд нүдээ өгөхөөс ч буцдаггүй байна. Хамгийн сонирхолтой нь үнэртэй ус ханхалсан орчинд байлгахад хамаг үсээ өрвийлгөөд хайж гүйдэг гэнэ. Зараа олон төрлийн авиа гаргадаг ба ороо нь орох үедээ яг л муур шиг гийнах бөгөөд нөхцөл байдал өнгөрвөл гиншдэг байна. Харин намрын сэрүүн орох үед тургиж бувтнах бөгөөд, бөөдийнүүдээ дагуулж явахдаа чар чар хэмээн дуугардаг гэнэ. Зулзагыг нь бөөдийг гэх бөгөөд зуны эхэн сард нүдээ нээгээгүй 3-8 бөөдий төрүүлж хөхөөрөө хооллодог. Зулзаганууд эхээс төрсөн дарааллаараа өөрт оногдсон мөөмөө төвөггүйхэн олдог гэнэ. Бөөдий эхээс хулганы гөлчгий шиг улаан нялцгай төрөх агаад 21 хоногийн дараа арьс нь зузаарч, үс ургаж эхлэх бөгөөд цагийн уртад эвэрлэг өргөс болно. Зарааны биед 2-3 см урттай, 5000 гаруй зузаан, нарийн үзүүртэй өргөс ургадаг. Цайвар, цагаан өнгөтэй өргөсний үзүүр нь харин хар бараан өнгөтэй. Өргөс бүр дугариг хэлбэртэй, бөгөөд дотроо хөндий. Мөн өргөсний уг нарийхан судлаар хуваагдсан байдаг ба доошлох тусам бага зэрэг нарийсч, бөөрөнхий болоход тохиромжтой мушгирсан хэлбэрт ордог нь дээрээс ирсэн даралтыг багасгах гайхалтай механизмтай аж. Тиймээс бага зэрэг хүчлэхэд өргөсний үзүүрт маш их даралт үүсч хүрсэн газрыг хатгадаг байна. Харин өргөсний угт даралт буурдаг тул зараанд өөрт нь юу ч мэдэгддэггүй. Түүнчлэн зарааны үнэрлэх болон сонсох эрхтэн нь маш сайн хөгжсөн. Үр зулзаганд нь аюул учрах гэж буйг тэр үнэрээр нь мэдрэх агаад урдаас нь амдан гүйж, өргөс шиг үсээрээ хатган зайлуулдаг аж. Бөмбөг шиг бөөрөнхий болж, ирж буй аюулыг холдуулахад түүний нуруу дагасан булчин тус болдог. Уг булчин хүчтэй агшихад зараа атиран хумигдаж бөөрөнхий, тайван үедээ түүний арьсны булчин уян хатан болж өргөснүүд хэвтээ байдалтай байдаг байна. Зараа өргөсөө сайн цэвэрлэж чаддаггүй учраас янз бүрийн шимэгч хорхойн үүр болдог. Амнаас гардаг хөөсөрхөг шүлс нь шавьж цэвэрлэх, бие биеэ олох, хоорондоо харилцахад тус болно. Шавьжийг устгахын тулд эдгээр хөөсөө биедээ тараадаг аж. Мөн орооны үед эмэгчин зараа төрөл бүрийн даавар ялгаруулдаг ба үүнийг эрэгчингүүд анддаггүй байна.
  • 10. Илбэнх Нохдын овогт багтдаг илбэнх дунджаар 65 см орчим урттай, сүүл нь 20-25 см, 4-10 кг жинтэй,3-4 жил насалдаг холимог идэштэй, хөхтөн амьтан. Илбэнхийн сарвуу богинохон ч хуруунууд нь урт, салсан байдаг учраас мөр нь хүний алгатай төстэй харагддаг. Сүүлэн дээрээ 5-10 цагариган судалтай. Модонд авирахдаа яг л сармагчин шиг шаламгай, чадварлаг. Үүнд урт хумс нь нөлөөлдөг. Энэ амьтан тэнцвэрээ сайн хадгалдгаараа мууртай төстэй. 10-12 метрийн өндрөөс унахыг юман чинээ тоолгүй дөрвөн хөл дээрээ тогтдог гэнэ. Ихэвчлэн шогших бөгөөд 15 миль/цаг хурдлах чадвартай. Мэргэжилтнүүдийн онцолдгоор шөнийн хэрмэл амьтан бөгөөд хул, шаргал эрээн зүстэй. Монголчууд илбэнхийг булган дорго хэмээн нэрлэдэг бөгөөд арьсаар нь дээл хийж өмсдөг байжээ. Халх, Нөмрөг, Онон гол, Яхь нуур, Угалз зэрэг томоохон гол, нуурын сав, намгархаг газар суурьшсан харь амьтан. Харь гэдэг нь гадны орноос ирж суурьшсан амьтанг хэлдэг юм. Илбэнх модны хөндий, амьтны үлдээсэн үүр, нүх, хадны завсар, зэгс, ой, шугуйд амьдардаг. Өөрөө үүр барьж, нүх ухах зэргээр оромж засаж чаддаггүй амьтан юм. Мэлхий, загас, дун, хясаа, чийглэг газрын шавьж, нугаламгүй амьтан буюу гүрвэл, хавч, жижиг хөхтөн амьтан, ангаахай, дэгдээхэйгээр хооллохоос гадна үхсэн амьтны сэг зэм, хог болон ногоон ургамал, сөөгний жимсээр хооллодог. Ихэнхдээ шөнөөр хоол тэжээлийн эрэлд гардаг учир харааны хөгжил сайн. Эзэмшил нутгийн хэмжээ нь 1,5 км хүртэл. Их дөлгөөн амьтан бөгөөд аюул тохиолдсон үед зугтахаасаа илүү тухайн газраа хярж хэвтэн биеэ хамгаалдаг. Анчдын яриагаар илбэнх харагдаж байгаа шигээ номхон амьтан биш гэнэ. Түүн рүү чоно зэрэг махчин амьтад ойртохоосоо ч айдаг. Учир нь өөрийгөө хамгаалахын тулд юу ч хийхээс буцахгүй дайчин бас зальтай гэнэ. Илбэнх нь хосоороо амьдардаг. 2-3 дугаар сард эвцэлдэх бөгөөд орооны идэвхтэй үе нь 6 өдөр үргэлжилнэ. Эмэгчин нь 2 сар орчим хээлээ тээж, төрүүлдэг ба зулзага нь 8-н долоо хоногтойдоо нүдээ нээж, 70 гаруй хоног эхийн сүүгээр хооллоно. Сүүнээсээ гарч, хоол тэжээл олох чадвартай болсон үед нь зулзагаа хөөж биеийг нь даалгадаг. Нэг нас хүрсэн илбэнх үржилд ороход бэлэн болдог. Зарим зүйлийн илбэнхийн эрэгчин нь хэд хэдэн эмэгчинтэй эвцэлддэг. Илбэнх хүйтний улиралд ичдэг. Гэхдээ баавгайтай адил хөеө, идэш тэжээл нөөцлөн ичдэггүй, зүгээр л гүн нойрсчихдог онцлогтой. Илбэнхээс өөр гүн унтдаг амьтан нохдын овогт байхгүй. Илбэнхийн тоо толгой хэт ихсэх нь нутагшиж байгаа газартаа хөнөөлтэй. Тухайлбал, манай Онон, Угалз голын сав газар дэлхийд нэн ховордсон олон зүйл тогоруу нутагладаг. Тэдний дэгдээхэйг нь идэж тоо толгойг нь цөөрүүлэх, хоол тэжээлээс нь хороож хомсдуулахаас гадна дайжуулах аюултай. Хүнд амархан дасдаг учраас гаршуулахад амар. Гэрийн нөхцөлд 11 хүртэл наслах чалвартай. Тэжээвэр илбэнх ямар нэгэн зүйлээ гээсэн хүн шиг хогийн савтай ноцолдож, хог ухдаг нь хачирхалтай. Үүрэгт ажлаа хийж байгаа юм шиг л хогийн сав ухдаг гэж энэхүү амьтныг тэжээдэг хүмүүс ярьдаг байна. Илбэнх заримдаа муур шиг дуугарч, цээжээ хэржигнүүлдэг. Бас хүн шиг гиншиж, исгэрч, шүгэлдэх нь сонин ажээ
  • 11. Мазаалай 1940-өөд оны үед Оросын эрдэмтэд хүрэн баавгайн нэгэн шинэ төрөл зүйл Монголын говьд байгааг илрүүлсэн гэдэг. Харин 1960,70 оны үед манай улсын эрдэмтэд орос судлаачидтай хамтран мазаалайг тоолж ердөө 50 үлджээ гэдэг түгшүүртэй мэдээг дуулгасан юм. 1991 онд 40 толгой байсан боловч 2006 оны судалгаагаар 16 орчим болж тоо толгой нь улам цөөрсөн байна. Хэдийгээр 1953 оноос агнахыг хориглон, Монгол Улсын “Улаан ном”-нд 1987,1997 онд хоёр удаа нэн ховор амьтан гэж бүртгэсэн ч мазаалай өсч, үржсэнгүй харин ч 30 хүрэхгүй болтлоо цөрсөн ажээ. Мазаалай нь хүрэн баавгайн төрөл зүйлд ордог. Дэд зүйлийн хувьд хамгийн сүүлийн генетик судалгаагаар Гималайн хүрэн баавгай буюу Говийн баавгай болохыг баталсан бөгөөд Пакистан болон Хятадын Тянь Шяны нуруугаар нутагладаг баавгайтай генетикийн хувьд хамгийн ойр амьтан ажээ. 2008-2009 оны дээжнүүдэд анализ хийж 22 баавгайн генотипийг тогтоогоод байгаа юм. Судалгааны үр дүнг статистикийн аргаар тооцоолж одоогийн байдлаар 22-28 мазаалай байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Говийн Атас уул, Шар хулс, Цагаан богд уулын гэсэн 15-16 мянган ам. дөрвөлжин км нутгийн гурван бүсэд л мазаалай амьдарч байгааг тогтоосон. Идэш тэжээлийн дутагдлаас гадна говьд хүмүүс нутаглах болсон нь энэ амьтанд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж, нутгийн зах руу дайжжээ. Мөн мазаалайн доньдыг авах зорилгоор, эсвэл хээр таараад айхдаа буудчихдаг байсан байна. Дээрх шалтгааны улмаас 1975 оноос өмнө 50 орчим мазаалай хорогдсон мэдээ байдаг. Гол тэжээл нь бажууна, хармаг өвс, хөмүүл юм. Мазаалай ихэвчлэн ургамлаар хооллодог ч хавар том хөхтөн амьтдын сэг, мэрэгч амьтад, мөн шавьж ч иддэг байна. 1985 оноос хойш мазаалай ичээнээс гарах 4-5 дугаар сар, ичээнд орох 11 дүгээр сард Их говийн дархан цаазат газрын захиргаанаас нэмэлт тэжээл болох уураг, тос, амин дэм, лууван, эрдэнэ шиш тавьж өгөх болсон. Нас гүйцсэн эр мазаалайг эвш, эмийг шар-маахай гэдэг. Мазаалай хоёр жилд нэг удаа төллөдөг. Мазаалайн ороо 5-7 дугаар сарын үед ордог. 9-10 сар хээлээ тээдэг. Хавар эрт ихэвчлэн нэг, заримдаа ихэр аламцаг төрүүлнэ. Аламцаг 2-3 нас хүртлээ эхтэйгээ амьдардаг. Биеийн ерөнхий хэлбэр, хэмжээ, өнгө зүсээр ойн хүрэн баавгайтай төстэй. Монголын говьд олон зуун жилээр амьдарч байгаа говийн уугуул амьтан гэж болно. Харахад удаан болхи ч маш хурдан хөдөлгөөнтэй. Говийн толгод дундуур явахдаа хоёр хөл дээрээ зогсоод бараа хардаг. Одоо тархац газар нь хоорондоо улам алсарсан учраас үржлийн үед нэгийгээ хайж олохгүй байх тохиолдол ч байна. Тиймээс үржил муу явагдаж байгаа нь тоо толгой цөөрөх бас нэг шалтгаан юм. Сонирхуулахад, мазаалайн хойд хөл хүний тавхайн мөртэй хэлбэр, дүрсээрээ ойролцоо байдаг.
  • 12. Мануул Биеийн галбир, хэмжээ, зүс: Мануул жижиг биетэй зэрлэг муур. Мөч богино бахим. Биеийн урт 50-62 см, сүүлний урт 23-31 см, чихний урт 4-6 см. Биеийн жин 2.5-4.5 кг. Зүс саарал ухаагаас шаравтар бидэр, толботой. Сүүл богино хар бараан гархи маягийн хөндлөн судалтай. Амьдралын онцлог: Мануул гол төлөв бүрэнхий, шөнийн идэвхтэй. Ганц нэгээр тохиолддог, нуугдмал амьдралтай. Мануул үлийн цагаан оготно, чичүүл, огдой, барагчин, зурам, шишүүхэй зэрэг жижиг хөхтөн амьтны зэрэгцээ мөндөл, туулайн бүжин, жижиг шувуугаар хооллоно. Тарваганы эзэнгүй орхисон нүх, хад чулууны хонгил, ангал жижиг агуй зэрэгт үүрлэнэ. Ороо нийллэг хавар 2-р сард болно. Хээл тээх хугацаа дунджаар 65-67 хоног. Эм мануул 3-6 ногоолой төрүүлнэ. Хоёр настай бэлэг боловсорно. Байгальд 10 хүртэл жил наслана. Амьдрах орчин: Мануул ойт хээр бүх хэв шинжийн хээр, хад чулуут бэсрэг уулс, өндөр уулархаг нутаг, говь цөлийн хадат уулсаар тохиолдно. Хуурай, гандуу, задгай нутгаар байршимтгай.
  • 13. Минж Минж голын түвшинээс дээш ямар нэг газрын гүн бат шингэсэн модны дор үүр оромжоо барьдаг. Оромж нь бүдэг харанхуй агаад 2 хүн багтахуйц зайтай байдаг гэнэ. Хэрэв голын усны түвшин багасвал, унтлагынхаа өрөө рүү шууд орох хаалгыг анхны буй болгосон хаалганыхаа доогуур дахин ухдаг. Минж тун цэвэрч гэнэ. Түүнийг хүнтэй зүйрлэвэл нийгмийн идэвх сайтай ч гэж хэлж болохоор. Учир нь гэвэл тэд сувгаар урсч ирсэн хогийг том жижиг гэлгүй зууж аваачаад хол хаядаг байна. Монгол орны Ховдын Булган, Тэс гол орчмоор цөөн тоогоор амьдардаг ажээ.
  • 14. Тарвага Монгол оронд Алтай, Монгол гэсэн хоёр зүйл тарвага бий. Алтайн тарвага биеэр арай том, үс ноолуур нь өтгөн, сахлаг гоёмсог, дуу нь монгол тарваганаас нарийн шингэн байдаг. Нас бие гүйцсэн тарваганы жин 9.8 килограмм, биеийн урт нь 63 сантиметр. 90- 160 миллиметр урт сүүлтэй. Шанаа, хоншоор, эрүү, нүдний орчим байх 3-6 сантиметр урт үснүүд нь харанхуй нүхэнд орж гарах, байрлахад мэдрүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Эрийг бурхи, эмийг тарч, төллөсөн тарчийг нагай, тухайн жилийн төлийг мөндөл, дөнгөж гарсныг эргүү цагаан, нэг өвөл өнгөрснийг хотил, хоёр өвөл өнгөрснийг шар хацарт хэмээн нэрлэдэг. 4-5 дугаар сард 5-12 мөндөл гаргадаг. Тарвага 15-16 жил насалдаг. Тарвага нэгийгээ хужирт явуулдаг. Хоёр завжаараа дүүрэн хужир дүүргээд үсэндээ хужир шингээгээд ирдэг. Хужирт яваа тарвагыг алж хороож болдоггүй. Тарвага нь 42 төрлийн эмийн ургамал түүж иддэг учраас түүний юм бүхэн нь хүний өвчнийг анагаах увьдастай байдаг байна. Жилийн 160-175 хоногийг ичээндээ унтаж өнгөрүүлдэг. Энэ үедээ минутанд 1 удаа амьсгалдаг. Ичсэн тарваганы зүрхний цохилт удааширч, биеийн дулаан нь цельсийн 4.6-7 хэм хүртэл буурдаг атал үхдэггүй, ерөөсөө яаж ичдэг нууц нь одоо хүртэл тайлагдаагүй байна. Нас гүйцсэн нэг тарваганаас ойролцоогоор 10 килограмм өөхтэй мах гарна. Арьсыг нь арилжиж, махаар нь боодог, хорхог хийж, өөхөөр нь хүн малын яр шарх, хөхүүл ханиадыг эдгээнэ. Сайн ходоодыг нь хавар турж эцсэн малд өгч тэнхрүүлнэ. Муу ходоодоор нь нохой хооллоно. Шүд хумсаар нь гоёл чимэглэлийн зүйл хийнэ. Сүүлний үсээр нь бийр хийх гэх мэтээр тарвагыг монголчууд ямар ч хаягдалгүй ашигладаг байна. Монгол улс түүхэндээ хамгийн их 4 сая арьсийг 1910 онд бэлтгэж байжээ. 1946-1955 онд жилд дунджаар 2.3 сая арьсыг бэлтгэж байсан мэдээ байдаг. Тарвага 1940 онд 40 сая, 1970 онд 20 сая, 1980 онд 15 сая, 2006 онд тарваганы хамгийн их тархацтай газруудыг хамруулаад Төв, Баянхонгор, Өвөрхангай аймагт судалгаа явуулахад 22000 байжээ. Домог нь: Эрт урьд цагт манай дэлхийд 7 нар гараад газар дэлхийг хуйхалж шатаачих гээд амьтан хүн байж сууж чадахгүй хэцүү болоход эрийн сайн эрхийн мэргэн хурдан мориндоо мордон долоон нарыг өглөөнөөс орой хүртэл дараалуулан харвахаар амлаад “хэрвээ би чадахгүй бол хар ус уудаггүй хагд өвс иддэггүй амьтан болоод харанхуй хар нүхэнд суудаг болно” гэжээ. Эрхий мэргэн өглөөнөөс орой хүртэл нарыг дараалуулан харваад хамгийн сүүлчийн нарыг уулын цаагуур оруулан алджээ. Түүнээс хойш эрхий мэргэн тарвага болон хувирч харанхуй нүхэн гэрт суух болжээ. Гэвч өглөө гарч ирэн нарыг харан харвачих санаатай ширтэж байдаг гэнэ. Уулын хээр, өндөр уулын тагийн асга, хадаар элбэг тохиолдно. Голын хөндий, уулын энгэр бэлээр ойн бүсэд гүн нэвтэрнэ.
  • 15. Тахь Тахийг монгол адууны дээд өвөг гэж үздэг. 1883 онд төв Азийг судлаач Николай Прежевальский Булган голоос Борхөл орох замдаа хоёр хэсэг зэрлэг адуу явахыг олж хараад адууны өөр төрөл зүйл болохыг дэвшүүлжээ. Тахийг дэлхийн биологийн шинжлэх ухаанд Прежевальскийн адуу гэж бүртгэжээ. Цагт 60-70 километр хурдалдаг. 5-15 адууг нэг азарга сүрэг болдог. Тахь 66 хромосомтой бол жирийн адуу 64 хромосомтой байдаг. Тахийн гадаад төрхийг үзвэл, урагшаа босоо богино дэлтэй, харьцангуй том толгойтой, нуруун дундуураа бараан судалтай, хонгор халиун зүстэй, туурай нь цомбон байх ба чоно дайралдвал унагаа дундаа хийн хамгаална. 1945 он гэхэд 31 тоо толгой байж байгаад 1960 он гэхэд устаж байхгүй болжээ. 1992 онд ХБНГУ-ын иргэн Кристиан Освальд сангаас санхүүжүүлэн европын амьтны хүрээлэнд үе дамжин төрж өссөн тахийг уугуул нутаг Их говийн дархан цаазат газарт авч ирсэн. Түүний дараа Голланд улсын санхүүжилтээр Хустайн нуруу, Хомын хөндийд Монгол тахийг ахин нутагшуулах ажлыг эрхэлж байна. Анх 1992 онд 15 тахийг Оросоор дамжуулан авчирсан ба түүнээс хойш 3 жил тутам 18-20 тахь нэмж нийт 84 тахь авчирсан нь өсөж үржсээр эдүгээ 250 гаруй тоо толгойд хүрээд байна. Анхны унага нь 1993 онд төрсөн бөгөөд түүнийг Магнай хэмээн нэрлэжээ. Өнгөрсөн өвлийн хүйтнээр 20 гаруй тахь үрэгджээ. Одоогоор 29 азарга, 44 үрээ байгаа. Хөгшин азарга, залуу үрээнүүдийн дунд үе үе сүрэг буюу гүүгээ булаацалдах тэмцэл өрнөдөг байна. Ялсан нь сүргийн эзэн болно, харин ялагдсан нь өөрт “үнэнч” 1-2 гүүгээ дагуулан холдож одно. Шинэ азарга нь хуучин азарганы унага төрөх юм бол шууд л барьчихдаг байна. Тэднийг байгалийн жамаар өсгөж, нутагшуулах зорилготой тул энэ хуульд хөндлөнгөөс оролцох боломжгүй байдаг нь харамсалтай. Мөн тахь их үнэнч амьтан ажээ. Тэр хураасан гүүнүүддээ л үнэнч байдаг. Залуу азарганд сүргээ алдсан ч өөрийг хайлгүйгээр тэднийгээ л эргүүлж авахаар тэмцэлддэг байна. Гүүнүүдийн 60 хувь нь унагалдаг байна. 2008 онд 59, өнгөрсөн онд 96 гүү унагалсан бол 2010 онд 40 орчим гүү хээлтэй байгаа юм байна.
  • 16. Туулай Монгол оронд боролзон, түвд, чандаган, молтогчин туулай байдаг. Боролзон туулай ойт хээрийн бүсээр нутагладаг бөгөөд бор туулай нутагладаг газар цас их ундаг гэж ярьдаг. Эм туулайд бусад амьтанд байхгүй нэг сайхан чанар байдаг нь өвсөнд хяраад хэвтчихсэн бүжинтэй таарвал хэний үр зулзага байх нь хамаагүй цадтал нь хөхүүлдэг байна. Бидний мэдэх туулай тарваганы хаясан нүхийг өөд татан өөрийн болгож байхад молтогчингууд газар ухаж үүр засдаг. Бас бүжингээ тусгай зассан өвс, ноолууран дэвсгэр дээр төрүүлнэ. Бүжин эхээс төрөхдөө дөнгөж хөдлөх төдий амьсгаатай, ямар ч үсгүй нүцгэн байхын дээр хараа, сонсголгүй байдаг. Төрснөөс хойш 2 долоо хоноод гөлөг шиг нүдээ нээдэг байна. Молтогчин бүжингүүдээ хэвтэж байгаад хөхүүлнэ. Харин туулай шиг сайхан сэтгэл гарган бусдын бүжинг хөхүүлэх тухай асуудал түүнд байхгүй. Гэхдээ туулай хэзээ ч молтогчин шиг өдрийн хэд бүжингүүдээ хөхүүлдэггүй гэнэ. Тиймээс туулайн бүжин амьдралдаа хэдхэн удаа эхийнхээ сүүгээр хооллодог байна. Энэ нь молтогчин хийгээд туулайны ялгарах онцлог юм. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, туулайн бүжин гэхэд л молтогчингийн бүжин шиг улаан нүцгэн, хараагүй төрдөггүй бөгөөд бүжин төрөнгүүтээ гүйж чаддаг байна. Молтогчин хийгээд туулайны аль аль нь бүлээр амьдардаггүй.
  • 17. Хадны суусар Биеийн галбир, хэмжээ, зүс: Биеийн зүс ерөнхийдөө сааралдуу хүрэн. Мөн чанартаа саарал өнгийн ноолуур сор үсний дундуур нэвт харагдах учир сааралдуу суурьтай хүрэн зүс зонхилно. Өехий цагаан, хаяа шаргалдуу туяатай байх бөгөөд төгсгөлдөө салаалж өмнөд мөчиндөө хүртэл үргэлжилнэ. Сүүл болон хөл биеийн өнгөнөөс илүү бараан. Чихний дэлбэ харьцангуй том. Биеийн урт 24-54 см, сүүл нь 25-35 см, жин 1,1-2,3 кг. Амьдралын онцлог: Ихэвчлэн шөнийн идэвхтэй. Хааяа өдрийн цагаар ч гөрөөлнө. Жижиг мэрэгчдээр голлон хооллох боловч шувуу, шавьж, чийгийн улаан, жимс, жимсгэнэ иднэ. Хаданд авирахдаа сайн. Орхигдсон нүх, хадны хонгил завсарт орогноно. Суурин газар ч амьдарна. Ороо нь зун орно. Хээл тээх хугацаа 236-274 хоног. Хавар 4-р сарын сүүлчээр ихэвчлэн 3-4, хааяа 8 хүртэл зулзага хойв гаргана. Байгальд 12-14 насална. Амьдрах орчин: Ойтой холбоо багатай, харин ойт хээрийн бүсийн уулын задгай энгэр, уулын хээр, говийн бүсийн хад чулуутай нүцгэн уулсаар амьдарна.
  • 18. Хандгай Хандгай нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, ойт хээрийн бүсэд тархан амьдардаг. Хандгай нь манай орны Хэнтий, Хангай, Хөвсгөл, Их Хянганы салбар уулс, Халх, Нөмрөгийн гол орчмоор тархсан, бугын язгуур дотроо хамгийн томд тооцогддог, Монгол улсын улаан номд орсон, дархан цаазтай ховор амьтан юм. Хандгай хүчирхэг том цээжтэй, бөгтөрдүү өндөр сэрвээтэй, урт чийрэг хөлтэй, бахим бүдүүн, харьцангуй богино хүзүүтэй, том толгойтой, монхор том хамар нь махлаг том дээд уруулаар төгсдөг. Хүзүүний доод хэсэгт 25-40 см арьслаг зөөлөн ургац буюу молцогтой. Жижиг нүдтэй. Биеийн өнгө нь бор хар, хамар дээгүүрээ цайвар бор өнгөтэй. Жилд нэг удаа хавар гуужиж эхлэх бөгөөд зуны турш үргэлжилнэ. Биеийн галбир хэмжээ, зүс: Бие бахим, мөч урт. Хандгайн зүс нь нас, улирлаар өөрчлөгднө. Эр, эм хоёул бугынх шиг эвэртэй ч салаа хооронд нийлсэн байдаг. Биеийн ихэнхи хэсэг хар, хүрэн, халтар, нуруу, хондлой дээгүүрээ тод хар, шилбэ хоншоор цайвар, нүдээ тойрсон хар хүрээтэй. Өвлийн сүүлээр зүс нь цайвардуу болно. Хоолойдоо арьсан унжлага буюу сүйхтэй. Биеийн урт 216-286 см, жин нь 240- 440 кг. Эрийнх нь сэрвээний өндөр нь 180-202, эмийнх нь 157-187 см байна. Эврийн дэлгэмэл урт 150- 180 см ба 20-30 кг хүнд ажээ. Хандгай эврээ жил бүр 11-12-р сард гээж, 3 сараас цусан эвэр урган, 8 сард ясжиж гүйцдэг. Эмэгчин хандгай эвэргүй, биеэр эрэгчингээсээ багавтар байдаг. Хандгайн эрийг нь Манж, эмийг нь Сүндэс, төлийг нь Ходол гэдэг. Эрч хүчтэй энэ том амьтан цагт 55 км хүртэл хатирдаг. Амьдралын онцлог: Бургас, улиангар, хусны нахиа, найлзуур хандгайн идэш тэжээлд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хандгай зуны улиралд ус, намгийн өвслөг ургамал, бургас, хус, тэс, тэрэлж, далан хальс зонхилж ургасан ус, намаг элбэгтэй газар, өвлийн улиралд бургас, торлог, залуу хус, нарс, улиас, арц болон бутлаг ургамалтай голын эрэг, тохой нөмөр нөөлөг сайтай газар бэлчээрлэх дуртай. Усанд маш сайн сэлдэг бөгөөд ямар ч өргөн гол мөрөнг саадгүй сэлж гардаг. Гол дотор ургасан усны ургамал идэх дуртай бөгөөд усанд толгойгоо хээв нэг дүрж, усны замаг болон бусад ургамлыг амтархан иддэг. Хандгай улирлын нүүдэл хийх нь түүний хоол тэжээлийн олдоцоос болдог. Идэш тэжээлийн нөөц хомс байвал нэг газраа хэд хоноод дахин бэлчээр сэлгэн нүүдэлдэг байна. Хандгай 2 наснаасаа үржилд ордог ба 12 настайгаасаа хөгширч эхэлдэг байна. Гэхдээ хандгай байгаль дээрээ 10 түүнээс дээш наслах нь цөөн боловч тэжээвэр байдлаар 20-22 насалдаг ажээ. Ороо нь 8-10 сарын хооронд явагдна. Хавар 5-р сард нэг хаяа 2 тугал гаргана.
  • 19. Хар сүүлт зээр Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороос Дорнод монголын тал хүртэл нутагладаг. Эрийг нь манхим, эмийг сартагчин, төлийг янзага гэнэ. Сүүл 17-25 сантиметр хар хүрэн өнгийн урт хялгасан сүүлтэй, цавь орчим нь цагаан байдаг. Цагаан зээр, хар сүүлтийн аль аль нь идээшилж байгаа газраасаа ялгардаггүй тул тун сайн ажиж байж л олж харна. Сартагчин 5 сарын эхээр ихэвчлэн ганц янзага төрүүлнэ. Хар сүүлт зээр зөөлөн махтайн улмаас хулгайгаар агнагдан маш их ховордсон бөгөөд хаа нэгтээ хоёр гурав сайндаа л арваад хар сүүлт харайлгаж харагддаг.
  • 20. Хүдэр Хүдэр: Хүдэр нь бугын овог, хөхтний анги, салаа туурайтны багт хамаарна. Хүрэн бордуу зүстэй, хондлой зоо нуруу, биеийн хоёр талаар бүдэгхэн шар толбуудтай. Омруундаа хоёр цагаан зураа бүхий сааралдуу зангиа гэмээр бусад ямар ч амьтанд байхгүй содон зүстэй юм. Сүүлийн үед нилээд ховордож байгаа амьтан бөгөөд агнахыг хориглосон. Хүдэр бүллэн амьдардаг бөгөөд өөр өөрсдийн эзэмшил газар нутагтай. 6-7 төрлийн мал, амьтны шинж байдлыг агуулсан өвсөн тэжээлтэн. Урт нь 1 метр, өндөр нь 60 сантиметр, дээд уруулын доороос урт нь 7-10 сантиметр хоёр соёо цухуйсан байдаг. Энгийн ургамал зонхилсон 40 гаруй зүйлийн ургамлаар хооллохоос гадна хуш модны хаг, ойн хөвд зэрэгт дуртай. Жилд нэг заримдаа хоёр жилд нэг удаа төллөх нь ч бий. Дэлхийн 200 гаруй улс орны 10 гаруйд нь л хүдэр байдаг байна. Эдгээрээс цөөн хэдэн улс гаршуулж үржүүлсэний нэг нь Монгол улс юм. Хүдэрт өөрт нь биологийн үүргийн хувьд байгалиас заяагдсан булчирхайн үйл ажиллагаагаар ялгардаг биологийн идэвхит нийлмэл бодисыг заар гэнэ. Заарын тусламжтайгаар хүдэр өөрийн бүл сүргээ хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, заар нь хүдрийн нэгэн төрлийн зэвсэг нь болдог байна. Нөгөө талаар хүн төрөлхтөнд хэрэгтэй ардын эмнэлэг, уламжлалт анагаахын чиглэлээр олон төрлийн өвчнийг урьдчилан сэргийлэх, эдгэрүүлэх онцгой хэрэгцээт эмийн чухал түүхий эд болдог. Мөн түүнчлэн гоо сайхны бүтээгдэхүүн хийхэд ашигладаг байна. Заарыг дэлхийн зах зээлд борлуулах юм бол алтнаас ч үнэтэй байдаг байна. Чухам энэ шалтгааны улмаас хүдэр хулгайн анд маш их өртдөг байна. 1996-2001 онуудад жил тутам 2500-3000 хүдэр агнаж, тоо толгой нь гучин мянгаар цөөрсөн гэсэн хар мэдээ баримт байдаг ажээ. Одоо Алтай Хангайн бүсэд 300 хүрэхгүй болсон байна.
  • 21. Хулан Персээр Онагра, хятадаар Кианг, латинаар Экүүз, Хэмионус ч гэсэн болох бөгөөд энэ нь адууны өвөгт багтах нэгэн төрлийн битүү туурайтан юм. Хулан адууны бүл ч гэлээ гадаад төрх нь илжигтэй төстэй учраас зарим оронд зэрлэг илжиг гэж нэрлэх нь бий. Хулан ойролцоогоор 130 сантиметр өндөр, 250 килограмм жинтэй байдаг. Энэ үзүүлэлт нь хуланг илжигнээс ялгаж өгнө. Хулангийн туурай илжигнийхээс хамаагүй том, харин чих нь богинохон байдаг. Хулан Монголоос гадна Иран, Казакстан, Туркменистан, Пакистан, Хятад, Төвд, Турк Арабын хойгт амьдардаг. Сонирхуулахад “хулан” гэдэг нь түрэг гаралтай үг. Монголд байдаг хуланг “говийн хулан” гэсэн ангилалд багтаадаг. Одоо дэлхий дээр 7 төрөл хулан бий гэж үздэг. Хулан сүрэглэн амьдрах бөгөөд нэг азарга сүрэгт 5-11 хулан багтана. Цагт 60-70 километр хурдлах боловч дунджаар 40-50 километр цаг давхина. Хуланг олж үзье гэвэл булаг шанд худаг усны дэргэд 2-3 хоног сахиж байж үзэх боломжтой. Хулан усгүйгээр дээд тал нь 3 л хононо. Хулан усны эх үүсвэрээс холдолгүй 10-15 километрийн тойрогт бэлчдэг. 1948 оны зуднаар маш олон хулан үхсэн гэдэг тооцоо бий. Дээр үед монголчууд хулангийн махыг өргөнөөр хэрэглэдэг байсан тухай Америкийн эрдэмтэн, Монгол судлаач Латтимор бичиж үлдээсэн байдаг. Хулангийн азарга зөвхөн соёолондоо азаргалдаг. Чоно гэх мэт амьтан унагыг барихаар ирвэл тойрч зогсоод дундаа оруулан тал талаас нь тангарсаар байгаад муужруулж орхидог бөгөөд үүнийг Хулангийн тойроо гэдэг. Хулан нь 1986 онд 25000 гэж тоологдсон боловч 2006 оны тооцоо судалгаагаар 18000 орчим болж буурчээ. Хулан Персээр Онагра, хятадаар Кианг, латинаар Экүүз, Хэмионус ч гэсэн болох бөгөөд энэ нь адууны өвөгт багтах нэгэн төрлийн битүү туурайтан юм. Хулан адууны бүл ч гэлээ гадаад төрх нь илжигтэй төстэй учраас зарим оронд зэрлэг илжиг гэж нэрлэх нь бий. Хулан ойролцоогоор 130 сантиметр өндөр, 250 килограмм жинтэй байдаг. Энэ үзүүлэлт нь хуланг илжигнээс ялгаж өгнө. Хулангийн туурай илжигнийхээс хамаагүй том, харин чих нь богинохон байдаг. Хулан Монголоос гадна Иран, Казакстан, Туркменистан, Пакистан, Хятад, Төвд, Турк Арабын хойгт амьдардаг. Сонирхуулахад “хулан” гэдэг нь түрэг гаралтай үг. Монголд байдаг хуланг “говийн хулан” гэсэн ангилалд багтаадаг. Одоо дэлхий дээр 7 төрөл хулан бий гэж үздэг. Хулан сүрэглэн амьдрах бөгөөд нэг азарга сүрэгт 5-11 хулан багтана. Цагт 60-70 километр хурдлах боловч дунджаар 40-50 километр цаг давхина. Хуланг олж үзье гэвэл булаг шанд худаг усны дэргэд 2-3 хоног сахиж байж үзэх боломжтой. Хулан усгүйгээр дээд тал нь 3 л хононо. Хулан усны эх үүсвэрээс холдолгүй 10-15 километрийн тойрогт бэлчдэг. 1948 оны зуднаар маш олон хулан үхсэн гэдэг тооцоо бий. Дээр үед монголчууд хулангийн махыг өргөнөөр хэрэглэдэг байсан тухай Америкийн эрдэмтэн, Монгол судлаач Латтимор бичиж үлдээсэн байдаг. Хулангийн азарга зөвхөн соёолондоо азаргалдаг. Чоно гэх мэт амьтан унагыг барихаар ирвэл тойрч зогсоод дундаа оруулан тал талаас нь тангарсаар байгаад муужруулж орхидог бөгөөд үүнийг Хулангийн тойроо гэдэг. Хулан нь 1986 онд 25000 гэж тоологдсон боловч 2006 оны тооцоо судалгаагаар 18000 орчим болж буурчээ.
  • 22. Хээрийн солонго Биеийн галбир, хэмжээ, зүс: Биеийн хэлбэр хэмжээгээр ойн солонго болон цагаан үений завсрын шинжтэй. Өвлийн өвсөн бүрхүүл богино, тачир, бүрзгэр, ерөнхий зүс цайвар шаргал, хамрын үзүүрээс чихний хоорондох зай хүртэл бор саарал. Уруул эрүүн доогуураа цайвар. Зуны зүс тод шаргал. Биеийн урт 19-26 см, сүүл 8-15 см, жин 215-255 грамм. Амьдралын онцлог: Өдөр шөнийн аль ч үед идэвхтэй. Жижиг хөхтнөөр голчлон хооллоно. Хоёр нутагтан, мөлхөгч, шувуу зэрэг газрын бүсэд сээртэн ойн солонгын идэш тэжээл хоёрдугаар зэргийн холбогдолтой хаврын эхээр ороо нь орно. Хээл тээх хугацаа 40 орчим хоног үргэлжилнэ. Жилд нэг удаа төллөж, 5-6 сард 7-8 зулзага гаргана. Мэрэгчдийн нүх, модны ёроол, хад, чулуун доогуур орогноно. Хурдан харайхаас гадна бутанд авирч, усанд сэлж чадна. Амьдрах орчин: Ойт хээр, хээр, уулын хээрээр амьдарна.
  • 23. Хярс Биеийн галбир хэмжээ зүс: Биеийн галбир төрхөөрөө үнэгтэй төстэй боловч илэрхий жижиг биетэй. Биеийн өнгө хул шаргалдуу саарал, сор үсний үзүүр цагаан тул мөнгөлөг туяатай харагдна. Сүүл богино үзүүр нь хар. Өвлийн үс тод улаан шаргал, зуны үс улбар цайвар. Биеийн урт нь 50-60 см, сүүлний урт 25-36 см, чихний урт 6-9 см, биеийн жин 2-3 кг хүрнэ. Амьдралын онцлог: Голдуу харуй бүрийгээр явдаг. Насан туршид хосоороо амьдардаг. Нүхэнд орогноно. Жижиг хөхтөн ялангуяа үлийн цагаан, жижиг шувууд, мөндөл, туулай, огдой, шавьж зэргээр холлоно. Ороо хөөцөлдөөн нь 2-р сард болно. Хээл тээх хугацаа 50-60 хоног. Жилд нэг удаа төллөх бөгөөд дунджаар 3-6 гавар төрүүлнэ. Гаврууд намар болтол эхтэйгээ амьдарна. Байгалийн нөхнөлд 6-7 орчим насална. Амьдрах оричн: Хээр болон цөлөрхөг хээрт байршин амьдарна.
  • 24. Цаа буга Хөвсгөлийн цаатангуудын тайгад амьдардаг амьтан. Эвэр нь гадна талаараа үсэрхэг байдаг нь их сонин. 2005 онд 642 цаа буга тоологдсон байна. 1990 онд өсөлтийн дээд хэмжээнд хүрч 1216 тоо толгойд хүрч байсан. 1997 оноос монголын Улаан ном-д хязгаарлагдмал тархацтай нэн ховор амьтдын тоонд оруулжээ.1953 оноос цаа буга агнахыг хориглосон. Цаа нь тайгын царам, өндөр уулын таг газар бэлчээрлэж хаг, хөвд идэж сүргээрээ амьдардаг. Агтлаагүй эр цааг этэр, агталсныг зарь, эмийг мянжиг, янзагыг хугаш гэнэ. Цааг 4 насанд хүрмэгц нь засаж зарь болгоно. Эсвэл этэр тавина. Хээл авсан мянжиг хээлээ 7 сар гаруй буюу 220-225 хоног тээнэ. Мянжиг 4 дүгээр сарын сүүлээр 5 дугаар сарын эхээр төллөдөг. 7 дугаар сарын дундаас цусан эврийн ясжилт эрчимжиж, 8 дугаар сард цусны түрэлт зогсож, 9 дүгээр сараас эврийн үстэй арьсан бүрхүүл гуужиж, сарын дунд үе гэхэд бүх насны цаа бугын эвэр ясан эвэр болж хувирдаг. Цаа бугыг хойд Азид гаршуулсан гэрийн анхны тэжээмэл мал гэж эрдэмтэд үздэг. Цаа бугын эвэр бугын эвэртэй адил тодорхой тооны салаа байдаггүй. Нас ахих тусам олон салаа ургаад нас хөгшрөхөд салааны тоо цөөрдөг. Цаа буга дунджаар 50-70 килограмм ачаа даах бөгөөд холын аян замд гарахад өдөрт 60-70 километр зам туулах чадвартай. Цаа бугын арьс их гөлгөр учир их бартаатай юмуу хазгай газраар явахад эмээл нь холбирох аюултай учраас унаж яваа хүн 1.5 метр орчим урттай нарийн мод барьж ташуурын оронд хэрэглэхээс гадна налж хазайсан талдаа тулж таяг болгон ашигладаг. Цааны арьс нь ямар ч тохиолдолд халцардаггүй гэнэ. Ямар ч юманд үрэгдсэн хальтарсан үед зулгардаггүй, дулаахан байдаг юм байна.
  • 25. Цөөвөр чоно Махчдын баг, нохдын овгийн энэ амьтан монгол оронд устаж байгаа бараг судлагдаагүй амьтан юм. Цөөвөр чоно нь янгир, аргаль элбэгтэй хад цохиот уулсаар амьдардаг. Монгол орны Алтайн өвөр говьд Аж Богдын зүүн үзүүрээс Хачгийн уул хүртлэх нутагт энд тэнд хааяа ганц нэгээр үзэгдэх болсон. Хөвсгөл орчмын ууланд байгаа эсэх нь тодорхойгүй байгаа.
  • 26. Цоохондой Биеийн галбир хэмжээ, зүс: Цоохондой бие галбир, хэмжээгээрээ мануултай төстэй зэрлэг муур юм. Нүүрний үс богино мөч намхан, бахим. Биеийн урт 40-70 см, сүүлний урт 24-35 см, чихний урт нь 4-6 см. Биеийн жин нь 2.5-4.0 кг. Зүс шарга саарлаас улаавар, бараан бидэр толботой. Сүүлний үзүүр хар, гархи маягийн хар бараан хөндлөн судалтай. Амьдралын онцлог: Цоохондой гол төлөв бүрэнхий шөний идэвхтэй. Ганц нэгээр тохиолддог, нуугдмал амьдралтай. Цоохондой чичүүл, алагдаахай, шишүүхэй, зусаг зэрэг жижиг хөхтөн амьтны зэрэгцээ гүрвэл, хахилаг шувуу, элдэв шавьжаар хооллоно. Үнэгний хуучин нүх, хад чулууны хонгил, ангал, жижиг агуй, тоорой хайлаасны хонгилд үүрлэнэ. Ороо нь хавар 1-2-р сард болно. Хээл тээх хугацаа дунджаар 60-62 хоног үргэлжилнэ. Эм цоохондой Мануу 3-6 зулзага төрүүлнэ. Хоёр настайдаа бэлэг нь боловсорно. Амьдрах орчин: Цоохондой цөлийн баянбүрд, сухайн сондуулт бөөрөг, загт холтос, хад чулуут бэсрэг уулс, толгод, сөөгт чулуут цөл, хайлааст сайр зэрэг говь цөлийн гандуу нутагт амьдарна.
  • 27. Чоно Нохойн язгуурын махчин амьтдын дотроос чоно биеийхээ хэмжээгээр болон хүчирхэг, чадалтай томоохонд тооцогддог амьтан бол чоно юм. Саарал чоно нь Европ, Азийн орнууд болон Хойт Америкийн нутгаар өргөн тархсан байдаг. Европын дийлэнх улс орнуудад болсон ОХУ-ын Европын хэсэг дэх улсуудад чоно устгагдсан боловч ан амьтан ихтэй Сибир, Оросын тэгш өндөрлөг, ой шугуй ихтэй газруудад нилээн олон тоогоороо амьдардаг ажээ. Манай орны өмнөд хилээс хойт хил хүртэл өргөн уудам нутагт чоно тархсан байдаг. Гэвч говь, элсэн цөл, болон гүн өтгөн тайгад ховор хээр тал, ойт хээр, хангайн бүсэд олон тоогоор оршдог. Биеийн байдал өнгө зүс: Чоно байгаль орчиндоо ялангуяа хатуу ширүүн нөхцөлд маш сайн зохицсон араатан юм. Чоно гадаад төрхөөрөө өөрийн язгуурын нохойтой төстэй, туршлага муутай анчин нохойг чонотой андууран авлах явдал одоог хүртэл давтагдаж байдаг. Чоно нь нохойг бодвол өргөн дух бүхий том толгойтой, ясны урт нь 22.5-28.5 см, шүд нь хүчирхэг, хурц төгсгөлтэй, соёо томтой, эрүүний булчин сайн хөгжсөн. Толгой уртын хагастай тэнцэх урт чихтэй, нарийвтар шөрмөслөг урт хөлтэй, нохойн сүүлийг бодвол ямагт доош унжиж явдаг хөдөлгөөн багатай, таван нугалмаас тогтсон 35-45 см урт сүүлтэй. Их биеийн урт нь 105-160 см, хүнд нь 40-70 кг ховор тохиолдолд 80 кг хүрдэг. Чоно цайвар шаргалдуу зүстэй бөгөөд нурууны үсний үзүүр сор нь хар, хэвлий хэсгээрээ нурууныхаа өнгийг бодвол цайвар урт, өргөн ширүүвтэр үстэй. Зүс нь юуны өмнө чонын оршин амьдарч буй газар орчниы өнгөөс шалтгаалан бага зэрэг өөрчлөгддөг. Манай орны хээр талын бүсийн чоно газрыхаа бүстэй зохицон саарал өнгөтэй байхад хангайн чоно хөх саарал бараавтар өнгөтэй байдаг. Цаг агаар улирлын байдлаас шалтгаалан хавар 4-р сараас 6-р сар хүртэл, намар 9-р сараас 11-р сар хүртэл гуужна. Чоно нохойг бодвол бараг тайван алхахгүй гол төлөв шогшиж, толгойгоо бага зэрэг бөхийлгөн сүүлээ хавчисхийж явах ба заримдаа зогсож чимээ анир сонсохдоо толгойгоо өргөж эргэн тойрноо хардаг. Идэш тэжээл: Чонын үндсэн идэш хоол нь төрөл бүрийн том жижиг ан амьтад, шувуу, загас, гэрийн тэжээвэр амьтад, ургамлын үр жимс болдог. Манай орны нөхцөлд гол төлөв бүх төрлийн мал, буга, хандгай, бор гөрөөс, цагаан зээр, гахайн сүргийг даган амьдардаг. Хоол тэжээл хомс үед хөхтөн, мэрэгч, үр жимс, царцаа зэргээр хоололдог. Чоно үдэш бүрэнхий болох цагаас эхлэн ан гөрөөндөө гардаг бөгөөд үүр цайх үеэс ангаасаа буудаг. Чонын харах сонсох, үнэрлэх эрхтэн маш сайн. Ороо, үржлийн тухай: Чонын үржин амьдрах газар орон юуны өмнө түүний идэш хоолны гол төвлөрсөн хэсэг ичээ үүрээ засахтай шууд холбоотой байдаг. Чонын ороо 1-р сараас эхэлж сар хиртэй үргэлжлэх ба нас бие гүйцсэн том чоно залуу нас бие гүйцсэн чоноо бодвол эрт ороо нь орно. Цаг улирлын байдлаас шалтгаалан 11-12-р сараас залуу чонууд ганц, хоёроороо нийлж аажмаар бөөнөөрөө сүрэглэж эхлэх ба энэ үед мал амьтанруу дайрах явдал их бий. Чоно жилд нэг удаа гөлөглөх ба үүр, ичээгээ хагас задгай газар эсвэл ой мод, хад асганы доорхи хөндийд, гуу жалгатай газар, үнэг, дорго, тарваганы хуучин нүх зэрэгт засна. Эмэгчин чонын хээлтэй явах хугацаа 61-65 хоног байж 4-р сарын сүүлчээр 5-р сарын эхээр гол төлөв 3-8 зарим тохиолдолд 12 хүртэл бэлтрэг төрүүлнэ. Бэлтрэг төрөхдөө нүдээ нээгээгүй байдаг ба 10-12 хоногийн дараа нүдээ нээдэг. Бэлтрэгээ сүүгээрээ тэжээх хугацаа нь сар хагас үргэлжлэх ба сүүгээр тэжээх хугацаа дуусмагц дутуу барьсан ан амьтад болон тэдний үр төлөөр ангаа хэрхэн барихад сургахын хамт, хоол тэжээл блгодог. Эрэгчин эмэгчин чоно хоёулаа бэлтрэгээ асран хамгаалж, намар орой болтол ан гөрөө хийж, амьтдын махаар тэжээнэ. Энэ үед бэлтрэгнүүдийн сүүн шүд нь ясан шүдээр солигддог байна. Бэлтрэгээ ан ав хийж чаддаг болтол нь юумуу дараагийн ороо ортлоо дагуулдаг. Чоно нь махчин араатны хувьд аюултай амьтан, бас өвчин тараагч элдэв нян тээгч амьтан гэдгийг анхаарах хэрэгтэй.
  • 28. Шар үнэг Биеийн галбир, хэмжээ, зүс: Биеийн галбир төрхөөрөө хярстай төстэй боловч биеэр түүнээс илэрхий том сүүл нь урт өтгөн үстэй үзүүр нь цагаан, хоншоор нь урт, шөвгөр. Чих соотон бөгөөд үзүүр нь шовх, чихний гадна тал хар өнгөтэй. Өвлийн үс улаан шаргал, зуны үс цайвардуу саарал өнгөтэй. Цээж, хэвлий цагаан. Мөчнүүд харьцангуй урт, бараан өнгөтэй. Биеийн урт 70-90 см, сүүлний урт 40-60 см, чихний урт 9-11 см, биеийн жин 5-10 кг. Амьдралын онцлог: Өдөр шөнөгүй тохиолдох боловч голдуу өглөө эрт, орой бүрэнхийд гүйдэлтэй. Ихэвчлэн тарвага, хярс, доргоны хуучин нүх, хадны ангал зэрэгт орогноно. Жижиг хөхтөн ялангуяа үлийн цагаан, жижиг шувууд, мөндөл, огдой шавьж зэргээр хооллоно. Ороо нь сэрүүн бүсэд 4-р сард, говь цөлийн бүсэд 2-3 сард болно. Үржлийн хос үүсгэнэ. Хээл тээх хугацаа 49-58 хоног үргэлжилнэ. Жилд нэг удаа төллөх бөгөөд дунджаар 4-6 гавар төрүүлнэ. Гаврууд намар хүртэл эхтэйгээ хамт амьдарна. Байгалийн нөхцөлд 6-7 жил амьдарна.
  • 29. Шилүүс Биеийн галибр хэмжээ, зүс: Монголын мийн овгийнхноос биеийн хэмжээгээр ирвэсний дараа орно. Мөч харьцангуй урт зэгзгэр, тавхай том. Биеийн урт 73-106 см, сүүлний урт 10-24 см, чихний урт 7.5-9.9 см. Биеийн жин 9-21 кг. Зүс саарал, ухаагаас шаравтар толботой. Чихний үзүүрт 4- 7 см урт шовх хар цацаг үстэй. Сүүл богино үзүүр нь хар. Шанаанаас унжсан “хууз” маягийн урт үстэй. Амьдралын онцлог: Шилүүс гол төлөв бүрэнхий шөнийн идэвхтэй. Ганц нэгээр амьдарна. Шилүүс, туулай, чандага, бор гөрөөс, хүдэр, хар сүүлт зээр, янгирын ишиг, аргалийн хурга, тарвага, огдой, жижиг мэрэгчид, ятуу, хөтүү, хахилаг мэтийн дунд зэргийн биетэй шувуудаар хооллоно. Тэдний үүр модны үндэс орчмийн хөндий, унанги модны доор, хад чулууны ангал, завсар байрлана. Ороо нийллэг хавар 3-4-р сард болно. Хээл тээх хугацаа дунджаар 69 хоног. Эм шилүүс 2-3 ногуул төрүүлнэ. Хоёр настай бэлэг боловсорно. Байгальд 17-24 жил хүртэл наслана. Амьдрах орчин: Шилүүс умард Монголд тайга, холимог ой, ойт хээр, хээрийн хад чулуут бэсрэг уулс, өндөр уулархаг нутаг, говь цөлийн хадат уулсаар тохиолдоно.
  • 30. Янгир Дэлхий дээр 8 зүйлийн зэрлэг ямаа байдаг. Түүний нэг нь янгир юм. Алтайн өвөр говь болон Хангайн гол нуруу, Хөвсгөлийн зарим уулсын ойн бүсээс дээшхи асга хадаар нутагладаг. Эрэгчинг тэх гэнэ. Тэх арагшаа махийсан 75-140 сантиметр урт эвэртэй, биеийн урт нь 130- 160 сантиметр, жин нь 100-150 килограмм, өндөр нь сэрвээгээрээ 70-110 сантиметр хүрнэ. Янгир хээлээ 6 сар орчим тээж, 5 дугаар сарын дунд үеэр төллөн, голдуу нэг хааяа ихэр ишиг гаргана. Янгир бол ангийн ховор чухал амьтан бөгөөд Монгол оронд агнахыг хориглож дархан цаазтай болгожээ. Жил бүр Засгийн газрын зөвшөөрлөөр тодорхой тооны янгир агнах эрхийг аж ахуйн нэгжүүдэд олгодог.