Diese Präsentation wurde erfolgreich gemeldet.
Wir verwenden Ihre LinkedIn Profilangaben und Informationen zu Ihren Aktivitäten, um Anzeigen zu personalisieren und Ihnen relevantere Inhalte anzuzeigen. Sie können Ihre Anzeigeneinstellungen jederzeit ändern.

Zurh sudlal

183 Aufrufe

Veröffentlicht am

Mongolia

Veröffentlicht in: Gesundheit & Medizin
  • Als Erste(r) kommentieren

Zurh sudlal

  1. 1. Зүрх судлалаар төрөлжсөн мэргэшлийн сургалтын төгсөлтийн шалгалтын жишиг сорил 1. Нэг сонголттой тест ( Зөвхөн 1 хариулт зөв байх ) Энэ хэлбэрийн сорил нь A, B, C, D, E гэсэн дугаартай бөгөөд Зөвхөн 1 зөв хариуг сонгоно. 2. Олон сонголттой тест ( Хэдэн ч хариулт зөв байж болох ) 1, 2, 3 дугаар хариултууд зөв бол (A.) 1, 2, 3, 4 дугаар хариултууд зөв бол (B.) 2 ба 4 дугаар хариултууд зөв бол (C.) Зөвхөн 4-р хариулт зөв бол (D.) Бүх хариулт зөв бол (E.) 3.Шалтгаан хамаарлын тест (Заагдсан тестүүдийн үнэн зөв хийгээд тэдгээрийн шалтгаан хамаарлыг тодорхойлно.) Зөв, Зөв, Зөв (A.) Зөв, Зөв, Буруу (B.) Зөв, Буруу, Буруу (C.) Буруу, Зөв, Буруу (D.) Буруу, Буруу, Буруу (E.) /1./ Эндомиокардын биопсийн шинжилгээг хийхийн тулд зүрхний бүлингийн аль хэсгээс сорьц авдаг вэ? A. Баруун ховдлын хана B. Баруун тосгуурын хана C. Ховдол хоорондын таславч D. Тосгуур хоорондын таславч E. Зүүн тосгуурын хана /2./ Титэм судасны дотуурх эмчилгээ хийх үед том молекулт гепариныг ямар үзүүлэлтийн хяналтан дор хэрэглэдэг вэ? A. APTT B. ACT C. INR D. TT E. Фибриноген /3./ Ямарч өвдөлтгүй эмнэл зүйн илрэлгүй хүмүүст титэм судасны эмгэгийг илрүүлэх зорилгоор эмийн сорилтой зүрхний хэт авиан оношлогоо хийдэг. Ямар эмийн бэлдмэлийг энэхүү сорилд түлхүү ашигладаг вэ? A. Пропроналол B. Добутамин C. Атропин D. . Допамин E. Нитроглицерин /4./ Эмнэл зүйн ямар хэлбэрийн перикардит нь цочмог явцтай байдаг вэ? A. Хуурай B. Наалдаст C. Шүүдэст D. Шүүдэст ба наалдаст E. Хуурай ба шүүдэст /5./ Зүрхний цахилгаан бичлэгийн V1-V6 холболтонд ST сегмент бууж урвуу Т шүд илэрчээ. Энэ ямар өөрчлөлт вэ? A. Миокардын дистрофи өөрчлөлт B. Урд ханын субэндокардийн шигдээс C. Урд ханын ишемийн өөрчлөлт D. Урд хажуу ханын ишемийн өөрчлөлт E. Хажуу ханын ишемийн өөрчлөлт
  2. 2. /6./ Амилуулах суурь тусламж үзүүлэх үед цээжний шахалт-амьсгалуулалтын харьцаа ямар байвал зохистой вэ? A. 15:2 B. 30:2 C. 30:4 D. 15:4 E. 30:6 /7./ ЗЦШ-ийн үед чагнахад 2 уушгины арын доод хэсгээр нойтон хэржигнүүр сонсогдож байвал зүрхний цочмог дутагдлын (Киллипийн ангиллаар) хэддүгээр зэрэг байж болох вэ? A. I зэрэг B. . II зэрэг C. . III зэрэг D. IV зэрэг E. V зэрэг /8./ ЗЦШ-ийн үндэсний эмнэлзүйн удирдамжид заасны дагуу бүлэн уусгах эмчилгээнд алтеплаза хэрэглэх үед ямар антикоагулянт сонгох вэ? A. Фондапаринукс B. Эноксипарин C. Фраксипарин D. . Том молекулт гепарин E. Бивалирудин /9./ Бөөрний судасны гаралтай гипертензийн үед хамгийн үр дүнтэй эмчилгээ юу вэ? A. Шээс хөөх бэлдмэл B. Бета-адрено блокатор C. Давсгүй хоол D. Мэс заслын эмчилгээ E. Апрессин /10./ Аль нь Х хам шинж вэ? A. Стенокардийн өвдөлт илэрсэн боловч миокардын ишемийн шинж тэмдэг ЗЦБ-т илрээгүй B. Стенокардийн өвдөлт илэрч, сийвэнд ферментийн ихэссэн боловч титэм судасны шинжилгээ хэвийн C. Стенокардийн өвдөлт илэрч, миокардийн ишемийн шинж тэмдэг ЗЦБ-т илрээгүй боловч титэм судасны рентген шинжилгээ эмгэг өөрчлөлттэй D. Стенокардийн өвдөлттэй, миокардийн ишемийн шинж тэмдэг ЗЦБ-т илэрсэн боловч титэм судасны шинжилгээ хэвийн E. Стенокардийн өвдөлтгүй, миокардийн ишемийн шинж тэмдэг ЗЦБ-т илрээгүй боловч титэм судасны шинжилгээ эмгэг өөрчлөлттэй /11./ Нэн яаралтай эмчилгээг АГ-ийн үед АД-н түвшинг эхний 2 цагт хэдэн хувиар бууруулвал тохиромжтой вэ? A. 10%-р B. 15%-р C. 20%-р D. 25%-р E. 35%-р /12./ Дараах бэлдмэлүүдээс аль нь артерийн даралт бууруулах, миокардын хүчилтөрөгчийн хэрэгцээг багасгах, зүрхний хэм алдагдал засах үйлчилгээтэй вэ? A. Лизиноприл B. Атенолол C. Изосорбид D. Амиодарон E. Нифедипин /13./ Аль нь анхдагч артерийн гипертензийн архаг хүндрэлд хамаарахгүй вэ? A. Зүрхний шигдээс B. Тархины цус харвалт
  3. 3. C. Уушигны хаван D. Бөөрний дутагдал E. Ретинопати /14./ Уушгины артерийн систолын даралтын хэвийн хэмжээг хэлнэ үү? A. 18-20 мм.муб B. 18-25 мм.муб C. 18-30 мм.муб D. 18-35 мм.муб E. 18-40 мм.муб /15./ Зүрхний дутагдлыг эрт илрүүлэх зорилгоор ямар биомаркерийн шинжилгээг хийвэл үр дүнтэй вэ? A. ЭхоКГ B. Зүрхний ачаалалтай сорил C. Тропонин D. Натри ялгаруулалгч пептид E. Зүрхний сцинтографи /16./ Цусны даралт бууруулах эмүүдээс аль нь цусны ренины идэвжлийг багасгадаг вэ? A. Каптоприл B. Атенолол C. Празоцин D. Нифедипин E. Лозартан /17./ Атеросклерозын ямар үе шатанд фиброзон товруу үүсдэг вэ? A. . I үе шат B. II үе шат C. III үе шат D. IV үе шат E. V үе шат /18./ Зүрхний шигдээс эхэлснээс хойш ямар хугацаанд бүлэн уургах эмчилгээ хийвэл үр дүнтэй вэ? A. Эхний 24 цагт B. Эхний 48 цагт C. Эхний 18 цагт D. Эхний 12 цагт E. Эхний 36 цагт /19./ Зүрхний архаг дутагдлын үеийн хэт авиан шинжилгээнд хамааралтай зөв хариултыг сонгоно? A. Зүрхний ишеми өвчний үед диастолын үйл ажиллагаа эхэлж алдагддаг. B. Миокардын агших чадварыг цацалтын үзүүлэлтээр (EF)үнэлнэ C. Цацалтын үзүүлэлт <40% байх нь систолын үйл ажиллагаа алдагдсаныг илэрхийлнэ D. Диастолын үйл ажиллагааг үнэлэх гол арга доплерт ЭхоКг E. Эмчилгээ эхлэхээс өмнө шинжилгээг заавал хийх хэрэгтэй /20./ Титэм судасны хэдэн хувь нарийсвал цус хөдлөлд мэдэгдэхүйц саад учруулах вэ? A. 15% B. 25% C. 40% D. 50% E. . 75% /21./ Өвчтөн 29 настай, эмэгтэйг чагнахад зүрхний I цэгт диастолын, II тод шуугиан сонсогдоно. Зүрхний ямар гажиг байх магадлалтай вэ? A. Митрал хавхлагын ба аортын хавхлагын дутагдал хавсарсан гажиг B. Митрал хавхлагын дутагдал ба аортын хавхлагын нарийсал хавсарсан гажиг C. Митрал хавхлагын нарийсал ба аортын хавхлагын дутагдал хавсарсан гажиг D. Митрал хавхлагын ба аортын хавхлагын нарийсал хавсарсан гажиг E. Митрал хавхлагын нарийсал ба уушигны хавхлагын дутагдал хавсарсан гажиг
  4. 4. /22./ Зүрхний шигдээстэй өвчтөнд яаралтай тусламж үзүүлэхдээ аспириныг ямар тунгаар өгөх вэ? A. 75-81мг B. 100 мг C. 162-325 мг D. 500 мг E. 162-500 мг /23./Зүрхний шигдээсийн үеийн өвдөлт нь цээжний бахын өвдөлтөөс юугаар ялгаатай вэ? A. Өвдөлтийн байршил B. Өвдөлтийн хүч C. Өвдөлтийн дамжилт D. Өвдөлтийн үргэлжлэх хугацаа E. Өвдөлтийн сэдрээх хүчин зүйл /24./ Зүрхний цочмог шигдээстэй, 45 настай, эрэгтэй эмнэлэгт хэвтсэн. ЗЦБ-д янз бүрийн хэлбэр бүхийн ховдлын экстрасистол илэрсэн. Та зөв хариултыг сонгоно уу? 1. Амиодарон судсаар тарих 2. ипокалиеми, гипомагнезиеми бий эсэхийг тодруулах 3. Эрт үеийн ховдлын эктрасистол нь ховдлын фибрилляци болох эрсдэлтэй 4. Энэ нь миокардийн ишемийн шинж тэмдэг байж болно. 5. β-хоригч уухаар хэрэглэнэ. /25./ Ямар хэм алдагдлын үед эмийн эмчилгээ хийх шаардлагагүй вэ? 1. Шинж тэмдэг бүхий синусын брадикарди 2. Цөөн тооны тосгуурын экстрасистоли 3. Ховдлын дээрх тахикарди 4. Гисийн багцын баруун салааны хагас хориг 5. Тосгуур, ховдлын багцын 2-р зэргийн хориг /26./ Амь насанд аюултай зүрхний хэм алдагдалд аль нь хамаарах вэ? 1. осгуур ховдлын багцын бүтэн хориг 2. . Ховдлын тахикарди 3. Ховдлын мерцани 4. Гиссийн багцын бүтэн хориг 5. Тосгуурын чичиргээ /27./ Аль тохиолдол нь цусны ариун чанарыг тодорхойлох шинжилгээний хариу эерэг гарах магадлалыг ихэсгэдэг вэ? 1. Антибиотикийн хэрэглээ 2. Шинжилгээг олон давтан хийх 3. Шинжилгээг нэг удаа хийх 4. Халуурч байгаа үе 5. Антибиотик хэрэглэхийн өмнө /28./ Фраксипарин гепаринаас ямар давуу талтай вэ? 1. Илүү удаан үйлчилгээтэй 2. Тромбоцитопени үүсгэхгүй 3. Цус бүлэгнэлтийг үзүүлэлтийг хянах шаардлагагүй 4. Хямд 5. Хэрэглэхэд хялбар /29./ Дараах эмгэгээс аль нь синкопи үүсгэх шалтгаан болох вэ? 1. Синусын зангилааны сулралын хам шинж 2. Удаан хүчилж ханиалгах 3. Аортын хавхлагын нарийсал 4. Ортостатик гипотензи 5. Тархины судас хатуурах өвчин /30./ Зүрхний шигдээсийн ямар хүндрэлийг хэт авиан шинжилгээгээр оношлох боломжтой вэ? 1. Ховдол хоорондын цоорхой 2. Ховдлын бүлэн
  5. 5. 3. Ховдлын цүлхэн 4. Тампонад 5. Зүрхний дутагдал /31./ Ямар хүмүүс халдварт эндокардит өвчинд өртөмтхий вэ? 1. Хиймэл хавхлага суулгасан 2. Хар тамхи хэрэглэдэг 3. Гемодиализ хийлгэдэг 4. . Митрал хавхлагын унжилттай 5. Гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй /32./ Баруун ховдлын шигдээсийн үед алийг нь хэрэглэх хориотой вэ? 1. Допамин 2. Шээс хөөх бэлдмэл 3. Дигоксин 4. Нитроглицерин тариагаар 5. Декстран 70 /33./ Тэлэгдлийн кардиомиопатийн үед аль нь илэрч болох вэ? 1. Тархины цус харвалт 2. Гэнэтийн үхэл 3. Синкопи 4. Амьсгаадалт 5. Ховдлын хэм алдагдалт /34./ Шүүдэст перикардитын үед гарах эмнэл зүйн шинжүүдийг нэрлэнэ үү? 1. Хавагнах 2. Амьсгаадалт 3. Цусны даралт ихсэх 4. Зүрх томрох 5. Ханиалгах /35./ Зүрхний миксомад хамаарах зүйлийг сонгоно уу? 1. Хоргүй хавдар 2. Зүрхний зүүн тосгуурт байрших нь элбэг 3. Мэс заслын эмчилгээ заалттай 4. Хортой хавдар 5. Эмийн эмчилгээ заалттай /36./ Фуросемид нь... 1. Артерийн гипертензийн үед гипотиазидаас илүү үр дүнтэй 2. Зүрхний ачааллыг багасгана 3. Шээс хөөх үйлчилгээгээр амилоридээс бага үр дүнтэй 4. Шээс хөөх үйлчилгээгээр гипотиазидаас илүү үр дүнтэй 5. Гипокалеми үүсгэхгүй /37./ Дараах хэм алдагдлаас аль нь яаралтай эмийн эмчилгээ шаарддаг вэ? 1. Олон тооны ховдлын экстрасистоли 2. Ховдлын дээрх пароксизмаль тахикарди 3. Гисийн багцын бүтэн хориг 4. Мерцательны тахиаритми 5. Синусын тахикарди /38./ Халдварт эндокардитийг оношлох гол шинжилгээнүүд? 1. ЗЦБ 2. Цусны нян судлалын шинжилгээ 3. Цусны ерөнхий шинжилгээ 4. ЭхоКГ 5. Зүрхний рентген шинжилгээ /39./ Артерийн гипертензитэй өвчтөн зүрхний архаг дутагдалтай тохиолдолд даралт бууруулах эмийн бэлдмэлээс алийг нь сонговол илүү үр дүнтэй вэ? 1. Атенолол 2. Каптоприл
  6. 6. 3. Амлодипин 4. Гипотиазид 5. Празоцин /40./ Миокардитын эмгэг жамын эмчилгээнд аль нь хамаарах вэ? 1. Имуран 2. Метилпреднизолон 3. Диклофенак натри 4. Рибоксин 5. Панангин /41./ Дигоксин нь… 1. Синусын хэмнэлттэй митрал хавхлагын нарийслын үед хэрэглэх заалттай 2. Зүрхний дутагдлын зовиурыг багасгана 3. Зүрхний дутагдлын үеийн амьдрах чадварыг сайжруулна 4. Зүрхний хориг үүсгэнэ 5. Тахиаритми үүсгэнэ /42./ АД бууруулах эмийн хувьд аль нь зөв сонголт вэ? 1. Чихрийн шижингийн үед Рамиприл 2. . Зүрхний архаг дутагдлын үед Метопролол 3. Бөөрний архаг дутагдлын үед Лосартан 4. Түрүү булчирхайн аденомын үед Гипотиазид 5. Ахмад настанд Метилдопа /43./ Ямар шинж тэмдэг илэрвэл ST сегмент өргөгдөөгүй зүрхний шигдээсийн үед яаралтай журмаар титэм судасны дотуурх эмчилгээ хийх вэ? 1. Цээжний өвдөлт дахих, давтагдах 2. Зүрхний шок 3. Эмийн эмчилгээ үр дүнгүй байх 4. Уушигны хаван 5. Ховдлын тахикарди, ховдлын фибриляци /44./ Фраксипарин гепаринаас ямар давуу талтай вэ? 1. Илүү удаан үйлчилгээтэй 2. Хэрэглэхэд хялбар 3. Цус бүлэгнэлтийн үзүүлэлтийг хянах шаардлагагүй 4. Хямд 5. Тромбоцитопени үүсгэхгүй /45./ Перикардитын үед ЗЦБ-д ямар өөрчлөлт илэрч болох вэ? 1. ST сегмент өргөгдөх 2. R шүдний нэг холболтонд харилцан адилгүй байх 3. R шүдний далайц багасах 4. Q шүд гүнзгийрэх 5. ST сегмент буух /46./ Аль нь зүрхний массажны үеийн цээж шахалтын дараах хүндрэл байж болох вэ? 1. Хавирга хугарах 2. Өвчүү хугарах 3. Пневмоторакс 4. Зүрх урагдах 5. Гемоторакс /47./ ST сегмент өргөгдөөгүй зүрхний шигдээсийн үед цус алдах эрсдэлийг ихэсгэдэг хүчин зүйлийг сонгоно уу? 1. Ахимаг нас 2. Эмэгтэй хүйс 3. Цус алдаж байсан өгүүлэмж 4. Антиагрегантийн хэрэглээ 5. Бөөрний дутагдал /48./ Миокардитын эмгэг жамын эмчилгээнд аль нь хамаарах вэ? 1. Имуран
  7. 7. 2. Метилпреднизолон 3. Диклофенак натри 4. Рибоксин 5. Панангин /49./ ST сегмент өргөгдөөгүй зүрхний шигдээсийн үед ямар кальцийн сувгийн хоригч бэлдмэл хэрэглэж болох вэ? 1. Нифепидин 2. Верапамил 3. Амлопидин 4. Диалтезепам 5. . Нимодипин /50./ Аль нь тосгуурын чичиргээний ЗЦБ-ийн шинж тэмдэг вэ? 1. R-R зай харилцан адилгүй 2. P шүд харагдахгүй 3. V1-V2 холболтонд нэмэлт долгион үүснэ 4. QRS иж бүрдэл өргөснө 5. PR зай уртасна /51./ Митрал хавхлагын нарийслын эмийн эмчилгээтэй холбоотой зөв хариултыг сонгоно уу? 1. Бета хоригч эсрэг заалттай 2. Судас тэлэгч эсрэг заалттай 3. Тосгуурын мерцани байхгүй ч гэсэн дигоксин хэрэглэх заалттай 4. Тосгуурын мерцани байгаа тохиолдолд варфарин хэрэглэх заалттай 5. Фуросемид нь зовиурыг багасгана /52./ Үндэсний эмнэлзүйн удирдамжид заасны дагуу тропонины ихсэлт дараах ямар үзүүлэлттэй хавсарвал зүрхний цочмог шигдээс байна гэж үзэх вэ? 1. ЗЦБ-д эмгэг Q шүд шинээр илрэх 2. ЗЦБ-д ST сегмент өргөгдөх 3. ЗЦБ-д ST сегмент буух 4. ЗЦБ-д урвуу Т шүд илрэх 5. ЭхоКГ-д зүүн ховдлын ханын хэсэгчилсэн хөдөлгөөний эмгэг өөрчлөлт илрэх /53./ Кальцийн сувгийн хориглогч нь... 1. Зүрхний цочмог шигдээсийн дөрөөх нас баралтыг бууруулдаг 2. Протейнурийг багасгадаг 3. ST сегмент өргөгдсөн зүрхний шигдээсийн үед хэрэглэдэг 4. Стенокардийн үед хэрэглэхэд үр дүнтэй 5. Артерийн даралт бууруулдаг /54./ Митрал хавхлагын нарийсалтай холбоотой эмгэг өөрчлөлтийг сонгоно уу? 1. Митрал хавхлага зузаарна 2. Хавхлагын талбай <1.0 см2 байвал их нарийссан байна гэж үзнэ 3. Хавхлагын хөдөлгөөн хязгаарлагдана 4. Хавхлага дээр том, хөдөлгөөнтэй ургацаг үүснэ 5. Зүүн ховдол томорно /55./ Изосорбид динитрат нь… 1. Стенокардийн өвдөлтийг намдаана 2. Хэрэглэхэд эмэнд тэсвэрлэг чанар илэрнэ 3. Толгой өвдөх гаж нөлөө илэрнэ 4. Зүрхний шигдээсийн дараах нас баралтыг бууруулахгүй 5. Арьсны наалт хэлбэрээр хэрэглэнэ /56./ Зүрхний булчингийн далд ишемийг оношлогооны ямар аргаар илрүүлдэг вэ? 1. Зүрхний ачаалалтай бичлэг 2. Ачаалалтай Сцинтографи 3. Стресс ЭХОКГ 4. Холтерийн мониторинг 5. Титэм судасны КТ
  8. 8. /57./ Зүрхний зүүн ховдлын ханын зузааралтыг анхдагч артерийн гипертензийн үед тодорхойлох нь ямар ач холбогдолтой вэ? 1. Шалтгааныг олох 2. Өвчний үе шатыг тодорхойлох 3. . Хүндрэлийг тодорхойлох 4. Эмчилгээг зөв сонгох 5. Ялган оношлох /58./ Төрөлттэй холбоотой кардиомиопати нь... 1. Төрсний дараах саруудад илэрдэг 2. . Нас барах өндөр эрсдэлтэй 3. Олон төрсөн эмэгтэйчүүдэд илүү тохиолддог 4. Вирусын халдвартай холбоотой 5. 30 хүртэлх насны эмэгтэйчүүдэд илүү тохиолддог /59./ Зүрхний диастолын дутагдалд хамааралтай зөв хариултыг сонгоно уу? 1. Артерийн гипертензийн үед элбэг тохиолддог 2. Каптоприл эмчилгээний үр дүн үзүүлдэг 3. Цацалтын үзүүлэлт хэвийн байж болно 4. Зүрхний хөндийн тэлэгдэл илэрдэг 5. Шээс хөөх бэлдмэлд үзүүлэх хариу үйлдлээр систолын дутагдлаас ялгана /60./ Митрал хавхлагын нарийсалтай холбоотой эмгэг өөрлөлтийг сонгоно уу? 1. Митрал хавхлага зузаарна 2. Хавхлагын талбай <1,0 см2 байвал их нарийссан байна гэж үзнэ 3. Хавхлагын хөдөлгөөн хязгаарлагдана 4. Хавхлага дээр том хөдөлгөөнтэй ургацаг үүснэ 5. Зүүн ховдол томорно /61./ Артерийн гипертензи ямар эмгэгийн эрсдэлт хүчин зүйл вэ? 1. Бөөрний архаг дутагдал 2. Зүрхний ишеми өвчин 3. Зүрхний архаг дутагдал 4. Гол судасны цүлхэн 5. Чихрийн шижин /62./ Ховдлын тахикардийн эмчилгээнд хамааралтай зөв хариултыг сонго? 1. Амиодарон үр дүнтэй 2. Хэрэв олон хэлбэрийн ховдлын тахикарди байвал магнези судсаар тарьж болно 3. Гемодинамик тогтворгүй тохиолдолд цахилгаанаар цочроох эмчилгээг хийх заалттай 4. Верапамил үр дүнтэй 5. Бетта хоригчийг хэрэглэж болно /63./ Миокардитын оношлогоог нотлох шинжилгээг сонгох? 1. Лабораторийн шинжилгээ 2. Зүрхний MRI 3. ЗЦБ 4. Эндомиокардын биопси 5. ЭхоКГ /64./ Халдварт эндокардитын эмнэл зүйн шинж тэмдгийг сонгоно уу? 1. Зүрхний хэт авиан шинжилгээгээр хавхлага орчимд ургацаг тодорхойлогдох 2. Зүрхний шинэ шуугиан 3. Лейкоцитоз 4. Халууралт 5. Бактериеми /65./ Тодорхой шалтгаангүй тэлэгдлийн кардиомиопати нь ишемийн кардиомиопатигаас юугаар ялгаатай вэ? 1. Залуу хүмүүст илүү тохиолддог. 2. Зүрхний цахилгаан бичлэг эмгэг өөрчлөлтгүй мэт байж болно 3. Дөрвөн хөндий тэлэгдэж томордог 4. Ховдол хоорондын таславч зузаардаг
  9. 9. 5. Уушигны гипертензи үүсдэг /66./ Зүрхний цочмог шигдээсийн эмчилгээтэй холбоотой зөв хариултыг сонгоно уу? 1. Амь насанд аюултай хэм алдагдлаас сэргийлэх зорилгоор лидокайн тарих нь үр дүнтэй. 2. Эмчилгээнд нифедипин хэрэглэхэд нас барах эрсдэл ихэсдэг 3. Курантил нь шигдээс дахилтыг бууруулдаг 4. Эмчилгээний үр дүн нь оношлогдсон хугацаанаас шууд хамааралтай 5. Бүлэн уусах эмчилгээг эхний 24 цагт хийвэл үр дүнтэй /67./ Аль нь титэм судасны цочмог хам шинжид хамаарах вэ? 1. Тогтворгүй стенокарди 2. ST сегмент өргөгдсөн зүрхний шигдээс 3. ST сегмент өргөгдөөгүй зүрхний шигдээс 4. Гэнэтийн үхэл 5. Тогтвортой стенокарди /68./ Зүрхний шигдээсийн үед гепариныг яма зорилгоор хэрэглэдэг вэ? 1. Тромб хайлуулах 2. Тромбэмболи болохоос сэргийлэх 3. Тромбоцитын агрегаци багасгах 4. Тромб үүсэхээс сэргийлэх 5. Тромбоцитын агрегаци ихэсгэх /69./ Шигдээсийн ямар хэлбэрийн үед бүлэн уусгах эмчилгээ заалттай вэ? 1. Субэндокардын шигдээс 2. Субэпикардын шигдээс 3. Хүндрэлтэй шигдээс 4. Дахисан шигдээс 5. Давтан шигдээс /70./ ST сегмент өргөгдсөн зүрхний шигдээстэй өвчтөнг эмнэлгээс гарсаны дараа ямар эмийн бэлдмэл хэрэглэхийг үндэсний удирдамжинд зөвлөсөн байдаг вэ? 1. Аспирин 2. Метопролол 3. Каптоприл 4. Симвастатин 5. Томуугийн эсрэг вакцин /71./ Митрал хавхлагын дутуу хаагдалт хамаарах зөв хариултыг сонго? 1. Залуу хүмүүст митрал хавхлагын дутуу хаагдлын гол шалтгаан нь хэрх өвчин мөн 2. Өөр нэг шалтгаан нь митрал хавхлагын унжилт буюу пролапс юм 3. Митрал хавхлагын харьцангуй дутагдал нь тэлэгдлийн кардиомиопатын үед илэрдэг 4. Өнгөт ба допплер эхокардиографийн тусламжтай илрүүлдэг 5. Зүүг ховдол илүү томордог /72./ ЗАД – н үед АХФС-г хэрэглэх давуу тал 1. Зүрхийг тахикарди болгодоггүй 2. Шээлгэх эмтэй хавсарч хэрэглэхэд АД буулгах, натри, усыг гадагшлуулах ач холбогдолтой 3. Тархины цусны эргэлтийг багасгадаггүй 4. Эд эсийг инсулинд мэдрэг болгосноор гипогликеми үүсгэдэг тул СД II типд тохиромжтой 5. Липидийн солилцоонд нөлөөлж өөхний хүчил, триглицеридийг бууруулна /73./ Хоёрдогч артерийн гипертензийг таамаглах эмнэлзүйн шинж тэмдэг аль нь вэ? 1. Эмийн эмчилгээ үр дүн багатай байх 2. Залуу насанд АД ихсэж эхлэх (<35нас) 3. Диастолын АД давамгайлж ихсэх 4. . Систолын АД давамгайлж ихсэх 5. Удамшлын өгүүлэмжтэй байх /74./ Анхдагч артерийн гипертензийн цочмог хүндрэлийг заах? 1. Зүрхний багтраа
  10. 10. 2. . Уушигны хаван 3. Тархинд цус харвах 4. Бөөрний хурц дутагдал 5. Ретинопати /75./ Үндэсний эмнэлзүйн удирдамжид заасны дагуу зүрхний шигдээсийн үеийн бүлэн уусгах эмчилгээний үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг сонгоно уу? 1. Бүлэн уусгах эмчилгээний дараа 60 минутанд өргөгдсөн ST сегмент >50%-иар буух 2. Цээжний өвдөлт намдах 3. КФК –МВ ферментийн хэмжээ ихсэх 4. Бүлэн уусгах эмчилгээний дараа 90 минутанд өргөгдсөн ST сегмент >40%-иар буух 5. Титэм судасны зурагны эерэг өөрчлөлт /76./ Зүрхний ишеми өвчний эрсдэл хүчин зүйлсэд хамаарах зөв хариултыг сонгоно уу? 1. Тус эмгэг таргалалттай хүмүүст илүү тохиолддог 2. Архины зохистой хэрэглээ нь эрсдлийг бууруулдаг 3. Цэвэршилтийн өмнөх насны, чихрийн шижинтэй эмэгтэйн эрсдэл нь ижил насны эрэгтэй хүний эрсдэлтэй адил байна 4. Тамхинаас гарсны дараа эрсдэл нь хэвийн хэмжээ хүртэл буурдаг 5. Бясалгал эрсдлийг багасгадаг нь нотлогдсон /77./ Тосгуурын мерцанид хамааралтай зөв хариултыг сонгох 1. Дигоксиныг тосгуурын мерцани дахихаас сэргийлж хэрэглэдэг 2. Митрал хавхлагын нарийсал нь тосгуурын мерцани үүсгэх гол шалтгааны нэг 3. Дигоксин нь тосгуурын мерцанийг синусын хэмнэлд шилжүүлдэг 4. Тосгуурын мерцани нь тархины цус харвах эрсдлийг ихэсгэдэг 5. Зузааралтын кардиомиопати нь тосгуурын мерцани үүсгэх шалтгааны нэг /78./ Зүрхний цочмог шигдээсийн үеийн бүлэн уусгах эмчилгээний туйлын эсрэг заалтыг сонгоно уу? 1. Ходоодны шархлаа 2. Тархины цус харвалт 3. Сүүлийн 1 сард болсон хамраас цус гарсан 4. Цус шүүрэх эмгэгүүд 5. Халдварт эндокардит /79./ Том молекулт гепариныг зүрхний шигдээсийн үед ямар үзүүлэлтээр хянаж хэрэглэдэг вэ? 1. Тромбины хугацаа 2. INR 3. Протромбины хугацаа 4. a PTT 5. Фибриноген /80./ Пароксизмал ховдлын дээд тахиаритмийн эмчилгээнд ямар тариа хэрэглэвэл илүү үр дүнтэй вэ? 1. Панангин 2. Верапамил 3. Дигоксин 4. АТФ 5. Допамин /81./ Варфариныг зүрхний шигдээсийн үед ямар үзүүлэлтээр хянаж хэрэглэдэг вэ? 1. Тромбины хугацаа 2. аРТТ 3. Протромбины хугацаа 4. INR 5. Фибриноген /82./ Мерцательны тахиаритми ямар сөрөг үр дагавартай вэ? 1. Цусны бүлэн үүсгэх эрсдэлийг ихэсгэнэ 2. Тархины шигдээс үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлнэ 3. Цусны эргэлт муудна
  11. 11. 4. Шээсний гарц багасна 5. Ховдлын тахикарди үүсгэх эрсдэлийг ихэсгэнэ /83./ Зүрхэнд даралтын ачаалал үүсгэдэг гажгийг ялгана уу? 1. Митрал хавхлагын дутагдал 2. Гол судасны хавхлагын нарийсал 3. Гол судасны хавхлагын дутагдал 4. Митрал хавхлагын нарийсал 5. 3 хавтаст хавхлагын нарийсал /84./ Зузааралтын кардиомиопатийн үед аль нь тохиолддог вэ? 1. Зүүн ховдлын тэлэгдэл 2. Зүрхний цахилгаан бичлэгт хажуу ханын ST сегментийн өөрчлөлт илрэх 3. Зүрхний хөндийн тэлэгдэл 4. Ховдол хоорондын таславчийн зузааралт 5. Цээжний рентген шинжилгээнд зүрхний томрол илрэх /85./ ЗЦБ-ийн II, III, AVF, V5-V6 холболтуудад ST сегмент өргөгдсөн байв. Шигдээсийн байршлыг тодорхойлно уу? 1. Зүүн ховдлын урд хана 2. Зүүн ховдлын хажуу хана 3. Зүрхний орой 4. Зүүн ховдлын доод хана 5. Баруун ховдол /86./ Зүрхний ишеми өвчний үед нитратын бүлгийн эмийн бэлдмэлийг хэрэглэхэд ямар гаж нөлөө илэрдэг вэ? 1. Ханиалгах 2. Эмэнд тэсвэрлэг шинж чанар үүсэх 3. Бөөлжис цутгах 4. Толгой өвдөх 5. Хоолонд дургүй болох /87./ ЗЦШ-ийн үндэсний эмнэлзүйн удирдамжид заасны дагуу ямар хэм алдагдлын үед амиодарон хэрэглэх вэ? 1. Нэг ижил хэлбэрийн ховдолын тахикарди 2. Тосгуурын чичиргээн 3. Олон хэлбэрийн ховдлын тахикардийн үед QT зай хэвийн байвал 4. Олон тооны ховдлын экстрасистоли 5. Олон хэлбэрийн ховдлын тахикардийн үед QT зай уртассан байвал /88./ Антиангиналь бүлгийн эмийн бэлдмэлийг нэрлэнэ үү? 1. Симвастатин 2. Нитросорбид 3. Изадрин 4. Бисопролол 5. . Клофелин /89./ Аль нь зүрхний диастолын дутагдлын шалтгаан болох вэ? 1. Зүрхний шигдээс 2. Чихрийн шижин 3. Зүрхний гажиг 4. Артерийн гипертензи 5. Зүрхний архаг ишеми өвчин /90./ Цээжний өвдөлт илэрсэн тохиолдолд зүрхний цахилгаан бичлэгийн ямар өөрчлөлт нь шигдээсийг илэрхийлэх вэ? 1. Зүрхний бүтэн хориг 2. ST сегмент хоёр буюу түүнээс олон холболтод өргөгдөх 3. Урд хананд Т шүд сөрөг байх 4. Гисийн багцын зүүн салааны шинэ хориг 5. Ховдлын тахикарди
  12. 12. /91./ Анхдагч артерийн гипертензийн эрсдлийн зэргийг тодорхойлох нь ямар ач холбогдолтой вэ? 1. Онош тодруулах 2. Тавиланг урьдчилан тодорхойлох 3. Өвчтөнг үнэлэх 4. Эмчилгээний тактикийг зөв сонгох 5. Хүндрэлийг тодорхойлох /92./ Дараах шинж тэмдгүүдээс аль нь зүрхний дутагдлын илрэл байж болох вэ? 1. Хөлийн шилбээр оройдоо хавагнах 2. Хөөстэй, цусан судалтай цэртэй ханиалгах 3. Шөнийн цагт амьсгал давчдаж сэрэх 4. Баруун хавирганы нумаар хүнд оргих 5. Биеийн хүчний ачаалал даах чадвар буурах /93./ Зүрхний шигдээсийн үед ЗЦБ-н оношлогоо хийхэд анхаарах зүйлийг дурьдана уу? 1. ЗЦБ-ийг эмчийн анхны үзлэгийн дараа 10 минутын дотор хийж дүгнэсэн байх 2. ЗЦБ хэвийн байх нь шигдээсийг үгүйсгэж чадахгүй 3. Цээжний өвдөлт дахих тохиолдолд болон 6,24 цагийн дараа ЗЦБ давтан хийх 4. Шаардлагатай тохиолдолд нэмэлт холболтоор бичлэг хийх 5. Боломжтой тохиолдолд өмнөх бичлэгтэй харьцуулан үзэх /94./ Зүрх зогсоход хамааралтай зөв хариултыг сонгоно уу? 1. Ховдлын фибрилляцийн хувь тавилан асистолыг бодвол илүү байна 2. Зүрхний бүтэн хориг нь зүрх зогсох гол шалтгааны нэг 3. Эрт дифибрилляци хийх нь амилуулах чухал арга хэмжээ мөн 4. Тосгуурын фибрилляци нь зүрх зогсохын нэг шалтгаан 5. Зүрх зогсоход амьсгал үргэлж байхгүй байна /95./ Зүүн ховдлын урд ханын цочмог шигдээсийн үед ... 1. Ховдлын фибриляц эхний 24 цагт илрэвэл хувь тавилан илүү муу байна. 2. Зүрхний бүтэн хориг илрэвэл пейсмекер суулгах эмчилгээг хийх заалттай. 3. Дресслерийн хам шинж эхний 48 цагийн дотор илэрдэг. 4. АХФС бүлгийн эмийг хэрэглэх заалттай. 5. Ховдлын экстросистол илрэвэл хэм алдалтын эсрэг эм хэрэглэнэ. /96./ Рестриктив кардиомиопатийн шалтгааныг сонгоно уу? 1. Чихрийн шижин 2. Амилоидоз 3. Сүрьеэ 4. Саркойдоз 5. Эндокардит /97./ Симвастатин нь... 1. Зүрхний ишеми өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй 2. Судас хатуурлын эсрэг үйлдэлтэй 3. Булчин өвдөх гаж нөлөөтэй 4. Жирэмсэн үед хэрэглэхэд аюулгүй 5. Өглөөний цагт хэрэглэнэ /98./ Синкопиг ямар эмгэгээс хамгийн түрүүнд ялган оношлох шаардлагатай вэ? 1. Гипогликеми, комын байдал 2. Эпилепси уналт, коллапс 3. Истерийн уналт, шок 4. Гипогликеми, эпилепсийн ба истерийн уналт 5. Эпилепсийн ба истерийн уналт, коллапс /99./ Пароксизмаль мерцательны тахиаритмын эмчилгээнд ямар тарих хэрэглэвэл илүү үр дүнтэй вэ? 1. Дигоксин 2. Кордарон 3. Изопетин 4. Панангин
  13. 13. 5. Допамин /100./ Аортын хавхлагын нарийслын үед гемодинамикийн ямар өөрчлөлт гарах вэ? 1. Цусны урсгалын чиглэл өөрчлөгдөх 2. Зүрхний зүүн ховдол зузаарах 3. Цусны их эргэлтэнд зогсонгшил болох 4. Зүрхний ажиллагаанд даралтын ачаалал нэмэгдэх 5. Баруун ховдол томрох Сорилын зөв хариулт 1-D, 2-B, 3-B, 4-E, 5-D, 6-B, 7-B, 8-C, 9-D, 10-D, 11-A, 12-A, 13-A, 14-C, 15-D, 16-E, 17-B, 18-D, 19-C, 20-D, 21-D, 22-C, 23-C, 24-C, 25-C, 26-A, 27-C, 28-A, 29-E, 30-E, 31-A, 32-C, 33-E, 34-C, 35-A, 36-C, 37-C, 38-C, 39-A, 40-A, 41-C, 42-A, 43-E, 44-A, 45-A, 46-A, 47-E, 48-A, 49-C, 50-A, 51-D, 52-E, 53-C, 54-A, 55-A, 56-E, 57-C, 58-A, 59-A, 60-A, 61-E, 62-A, 63-C, 64-C, 65-C, 66-C, 67-A, 68-C, 69-B, 70-E, 71-E, 72-E, 73-A, 74-A, 75-A, 76-A, 77-C, 78-C, 79-D, 80-D, 81-D, 82-A, 83-C, 84-C, 85-C, 86-C, 87-A, 88-C, 89-C, 90-C, 91-C, 92-E, 93-E, 94-A, 95-C, 96-C, 97-A, 98-D, 99-A, 100-C,

×