SlideShare a Scribd company logo
1 of 13
ХҮҮХЭД СУДЛАЛААР ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН
ШАЛГАЛТЫН ЖИШИГ СОРИЛ
Сонгогдсон сорил
1.Нэг сонголттой тест ( Зөвхөн 1 хариулт зөв байх ) Энэ хэлбэрийн сорил нь A, B, C, D, E
гэсэн дугаартай бөгөөд Зөвхөн 1 зөв хариуг сонгоно.
2.Олон сонголттой тест ( Хэдэн ч хариулт зөв байж болох )
1, 2, 3 дугаар хариултууд зөв бол (A.)
1, 2, 3, 4 дугаар хариултууд зөв бол (B.)
2 ба 4 дугаар хариултууд зөв бол (C.)
Зөвхөн 4-р хариулт зөв бол (D.)
Бүх хариулт зөв бол (E.)
3.Шалтгаан хамаарлын тест (Заагдсан тестүүдийн үнэн зөв хийгээд тэдгээрийн шалтгаан
хамаарлыг тодорхойлно.)
Зөв, Зөв, Зөв (A.)
Зөв, Зөв, Буруу (B.)
Зөв, Буруу, Буруу (C.)
Буруу, Зөв, Буруу (D.)
Буруу, Буруу, Буруу (E.)
1. Хэрлэгийн үеийн хоёр хавтаст хавхлагын дутагдал рентгенд ямар дүрсээр
илэрхийлэгддэг вэ? B
A. Майхан
B. Митраль
C. Гутлын
D. Хөндлөн томрол
E. Модон шаахай
2. 38,5 хэмээс дээш хэлуурч буй 8 сартай хүүхдэд парацетамолын 100 мг- ын шахмалаас
яаж өгөх вэ? C
A. 14
B. 12
C. 1 бүтнээр
D. 1.5
E. 2 бүтнээр
3. Дөнгөж төрсөн нярайд тогтворжоогүй байдаг нь аль нь вэ? E
A. Харц
B. Сонсгол
C. Тэнцвэр
D. Дуу авиа ялгах чадваргүй
E. Бүгд
4. Уушгины дэлбэнгийн үрэвсэл А. 1 хүртэлх насанд В. 1-3 насанд С. Сургууль цэцэрлэгийн
насанд 1. Тохиолдохгүй 2. Цөөн 3. Голчилон тохиолдоно B
A. А1, В3,С2
B. А1, В2, С3
C. С1, В2, А3
D. А2, В1, С3
E. А3, В1, С2
5. Ханиад шуухинаатай хүүхдэд шингэнийг яаж хэрэглэх вэ? C
A. Эрүүл үеийхтэй ижил хэмжээний шингэн өгнө
B. Шингэн уух дуршлаас хамаарна
C. Эрүүл үеийхээс илүү шингэн өгнө
D. Бөөлжиж байгаа үед шингэн өгөхгүй
E. Шингэн өгөх шаардлагагүй
6. Верльгофын өвчний үеийн эмнэлзүйн гол шинжүүдэд дараах орно A
1. Арьсан дээгүүр цусархаг тууралт гарах
2. Салстад цус харвах, хурах, гоожих*
3. Ялтсан эсийн тоо цөөрөх
4. Үе үрэвсэж хавдах
5. Хэвлий гэдсээр өвдөх
7. Ховдол хоорондын таславчийн булчинлаг хэсгийн цоорхойтой үед илрэх эмнэлзүйн
шинжүүдийг нэрлэнэ үү. A
1. Өвчүүний зүүн 4,5-р хавирганы завсарт агшилтын хүчтэй шуугиан сонсогдоно.
2. Хүүхдийн бие бялдрын өсөлт хэвийн байна.
3. Рентген ба зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлтгүй.
4. 5-р хавирганы завсарт агшилтын шуугиан сонсогдож, аюулхай лугшина.
5. Цус эргэлтэнд их хэмжээний өөрчлөлт үүснэ.
8. Мэдрэл үений эмзэгшилтэй хүүхдийн эмнэлзүй лабораторийн шинжүүдээс дурьдана уу. E
1. Мэдрэлийн хөөрөл ихтэй, сониуч
2. Хоолонд дургүй
3. Шээсний хүчил ихсэх
4. Үе үе ацетоноор бөөлжиж, ацетоноор шээх
5. Хэвлий хүчтэй базалж өвдөх
9. Дунд чихний цочмог үрэвслийн үед эмнэлзүйд илрэх гол шинжүүдийг нэрлэнэ үү: E
1. Халуурч, сульдах
2. Нэг хэсэг хугацаанд тасралтгүй чарлах
3. Унтаж чадахгүй, уйлах
4. Хөхөх үедээ үе үе больж уйлах
5. Хамар битүүрэх
10.Тээлтийн насандаа бага жинтэй нярайд гарч болох хүндрэлүүдийг нэрлэнэ үү E
1. төрөх үеийн амьсгалын бэрхшээл
2. хөрөх
3. чихэр багадах
4. хооллолтын бэрхшээл
5. халдвар
11.Гуурсан хоолойн багтрааны багтрах шатанд илрэх эмнэлзүйн шинжүүдэд дараах орно: E
1. Амьсгал тавчдан, амьсгал гаргалт саадтай болох
2. Амьсгал шуугиантай
3. Амьсгалд туслах булчингууд хүчтэй оролцох
4. Хүүхэд албадмал байрлалд орох
5. Хүйтэн хөлс гарах
12.Зүрхний булчингийн үрэвслийн үед судас түгээмэл гэмтсэн бол ямар шинжүүд илрэх вэ?
E
1. Арьсны өнгө эрээнтэх
2. Тууралт гарах
3. Үеэр өвдөх
4. Цустай шээх
5. Долгион хэлбэрийн явцтай байх
13.Верльгофын өвчний үед тархинд цус харвах тохиолдолд дараах шинж илрэнэ E
1. Толгой эргэж, өвдөх
2. Татах
3. Ухаан бүдгэрэх, алдах
4. Бөөлжих
5. Мэнэнгийн шинжүүд
14.Верльгофын өвчний үеийн тууралтын гол онцлог нь E
1. Олон өнгийн
2. Олон хэлбэрийн
3. Хэм тэгш бус
4. Шөнө аяндаа гарах
5. Нойтон хэлбэрт “барын арьс”-ны шинж илрэх
15.Ганаа 1 нас 2 сартай, 8 кг жинтэй, алга цайсан, Хөхөө хөхөхдөө хөлөрдөг, булчин сул,
сампингийн эрхийн шинжтэй. Хоногт 5 удаа хөхөө хөхдөг, 200 гр бантан, 200 гр каш
иддэг, цай боорцогтой 1 удаа иддэг, өөр хоол өгдөггүй. Өөр зовиур ба эмгэг шинжгүй.
Ангил. Эмчил. Ямар зөвлөгөө өгөх вэ? E
1. Тураал, цус багадалт, рахит, хоололтын бэрхшээлтэй. -гэж ангилна.
2. Өдөрт 5 удаа тусгайлан бэлтгэсэн хоолноос 250-300 мл-ээр идүүлэх. Хөхийг
үргэлжлүүлэн хөхүүлэх
3. Д витамины 50000 нэгжтэй шахмалаас даваа, дүрэв гаригт уулгахаар 7 ширхэгийг
ээжид нь өгнө
4. Төмрийн сироп 2 мл буюу хагас цайны халбагаар 14 хоног уулгах.
5. 5 хоноод давтан үзүүл.
16.Төрөхөд вакцинуудаа хийлгээгүй 10 хоногтой хүүхдэд ямар вакцинуудыг нөхөн хийж
болох вэ? A
1. БЦЖ
2. Саа 1
3. ВГ 1
4. УБ 1
5. СХХТ1
17.Верльгофын өвчний эмгэгжамд гойд нөлөөтэй хүчин зүйлсийг нэрлэ. A
1. Ялтсан эсийн тоо цөөрөх
2. Захын цусанд ялтсан эсийн задрал ихсэх
3. Цус гоожих
4. Ясны чөмгөнд ялгаран хөгжөөгүй эсийн хэт төлжилт явагдах
5. VIII хүчин зүйл хомсдох
18.Рахитын эхлэл үед биохимийн шинжилгээнд гарах өөрчлөлтүүдийг зөв нэрлэнэ үү. E
1. Кальци хэвийн
2. Зарим үед кальци ялимгүй ихсэх
3. Фосфор багасах
4. Шүлтлэг фосфатаза ихсэх
5. Хүчилшил үүсэх
19.Дутуу нярай уушгинд юу дутагдсанаас цулцангийн авчилз үүсч амьсгалын дутагдалд
ордог вэ? D
1. О2
2. СО2
3. Цус
4. Сурфактант
5. Ус
20.Рахитын улмаас нурууны ясанд гарах өөрчлөлтүүдийг зөв сонгоно уу. A
1. Кифоз
2. Лордоз
3. Сколиоз
4. Остеомаляци
5. Гипохондродисплази
21.Мальабсорбцийн хамшинжийн шалтгаан юу вэ? E
1. Гэдэс тайрагдах
2. Нарийн, бүдүүн гэдэсний архаг үрэвсэл
3. Нойр булчирхайн үрэвсэл
4. Антибиотик удаан хэрэглэх
5. Кроны өвчин
22.Төрөх өрөөнд дараах багаж хэрэгсэл зайошгүй байх шаардлагатай E
1. Сэхээн амьдруулах ширээ
2. Хүүдий маск
3. Хүй таслах, хавчих хэрэгсэл
4. Салиа соруулагч
5. Халууны шил
23.Ховдол хоорондын таславчийн цоорхойд хамааралтай тодорхойлолтыг зөв сонгоно уу.
1. 1. Зүрхний төрөлхийн гажгуудын дотор хамгийн олонтаа тохиолддог гажгуудын нэг юм A
2. Цус эргэлтийн өөрчлөлт нь зүүн ховдлоос баруун руу юүлэгдэнэ.
3. Цус эргэлтийн өөрчлөлт 2-4 сараас эхлэн ажиглагдана
4. Хөхрөх шинж бүхий зүрхний гажгуудаас хамгийн элбэг тохиолддог.
5. Уушгины артерит 1-р авиа өргөгдөж салаална.
24.Хүүхдийг хэвтээ, босоо, зүүн хажуугаар нь байрлуулж чагнахдаа хаана чагнах вэ? E
1. Зүрхний оройн түлхэлтийн хэсэгт
2. Өвчүүний баруун талд хавирга хоорондын 2-р завсарт
3. Өвчүүний зүүн талд хавирга хоорондын 2-р завсарт
4. Өвчүүний дотор 1/3-т аюулхай мөгөөрсний орчим, гол шугамнаас бага зэрэг баруун
тийш
5. Боткины цэгт буюу өвчүүний зүүн талд 3, 4-р хавирга өвчүүнд бэхлэгдэх хэсэгт
25.Ходоодны цочмог үрэвслийн эмнэлзүйн энгийн хэлбэрийн үед илрэх эмнэлзүйн шинжид
дараах орно: E
1. Гэдсээр өвдөх
2. Бөөлжих
3. Хоолой залгиур гашуу оргих
4. Аюулхайд эмзэглэх
5. Бөөлжилийн дараа тайвшрах
26.Хүүхдийн төвэнхийн үрэвсэл, нарийсал ямар шинжүүдээр илэрдэг вэ? A
1. Хяхтнаа амьсгал
2. Хоолой сөөх
3. Хуцуулж ханиах
4. Шуугиант амьсгал
5. Хөхүүлж ханиах
27.Хүүхдийн шээс нь дараахи шинж чанартай. E
1. Нярайн амьдралын эхний 3-4 хоногт шээс улаан өнгөтэй гарч болно.
2. Сул хүчиллэг орчинтой
3. Саармаг орчинтэй
4. Нян устгах чадвар муу
5. Шээсний хувийн жин бага
28.Бөөрний түүдгэнцрийн цочмог үрэвслийн тодорхойлолтод тохирохыг зөв сонгоно уу. A
1. Стрептококкоор үүсгэгдсэн хамар залгиурын үрэвслийн дараа 10 гаруй хоногийн дараа
өвөл, хаврын үед ихэвчилэн тохиолдоно
2. Ихэнхидээ сургуулийн бага насныханд тохиолдоно
3. Хөвгүүд охидоос 2 дахин өвчилнө
4. Сургуулийн насны охид 5 дахин илүү өвчилнө
5. Шээсний замын гаж хөгжлийн суурин дээр илүүтэй үүснэ
29.2 сараас 5 хүртлэх насны хүүхдэд ямар аюултай ерөнхий шинжийг эмч үзлэгийн явцад
шалгах ёстой вэ? A
1. Хүүхэд уух буюу хөхөх чадвартай эсэх
2. Хүүхэд уусан бүхнээ бөөлжиж байгаа эсэх
3. Хүүхэд татсан . Хүүхэд унтаарсан буюу ухаангүй эсэх.
4. Хүүхэд өндөр халуурах.
5. . Хүүхэд ханиах үедээ бөөлжих.
30.Ямар үед гялтангийн шүргэлцэх чимээ сонсогдох вэ? E
1. Гялтанд фибрин наалдсан
2. Гялтангийн цочмог, архаг үрэвсэл
3. Хавдар
4. Сүрьеэ
5. Бие махбод шингэн ихээр алдах үед
31.Лейкоз өвчний эхлэл үед илрэх эмнэлзүйн шинжүүдээс нэрлэнэ үү A
1. Хүүхэд тамирдангуй, сул, ядрамтгай болох
2. Тодорхой шалтгаангүй халуурах
3. Халуун 37.5-38.5 байх
4. Арьс салстад цус харвах, цус гоожих
5. Гэрлээс дальдрах, хэт мэдрэг болох
32.Шээсээр фосфат их гарч байгаа үед хүүхдэд дараах хүнсний бүтээгдхүүнийг зөвлөдөггүй:
A
1. Бяслаг, ээдэм
2. Үхрийн элэг
3. Загас тахианы мах
4. Цагаан будаа
5. Цөцгий, ургамлын тос
33.Хүүхдийн нарийн гэдэсний онцлог юу вэ? B
1. Харьцангуй урт
2. Салст дотровч нимгэн
3. Цусны судсаар баялаг
4. Нас ахих тусам шимэгдүүлэх талбай ихэсдэг
5. Нарийн гэдэс харьцангуй богино
34.Хөврөлийн хөгжлийн хэд дэх долоо хоногт зүрх үүсч эхэлдэг вэ? D
1. 1 дэх долоо хоног
2. 5 дэх долоо хоно
3. 6 дэх долоо хоно
4. 2 дэх долоо хоно
5. 81 дэх долоо хоно
35.Зүрхний дотор бүрхүүлийн фибраэластозын үед хүүхэд төрсний дараах эхний сард илрэх
шинжүүдээс дурьдана уу. E
1. амьсгаадах
2. өсөлт саатах
3. амьсгалын халдвараар байнга өвчлөх
4. гуурсан хоолой бөглөрөх
5. зүрхний дутагдлын шинжүүд
36.Артерийн битүүрээгүй цорго-д тохирохыг зөв сонгоно уу. A
1. Зүрхний төрөлхийн гажгууд дотор элбэг тохиолддог
2. Хүүхдийн өсөлт бойжилт ой хүртэл хэвийн
3. Зүрхний хил голчлон зүүн, дээш томрох
4. Өвчүүний зүүн 2,3-р хавирганы завсар агшилт, сулралын шуугиан
5. Артерийн дээд даралт ялимгүй ихсэх, доод даралт буурах
37.Сэргэлэн 8 сартай, 9 кг жинтэй, 20 хоног суулгасан зовиуртай, өчигдөрөөс баас нь цустай
болсон, тайван бус, цочромтгой, шингэн хэвийн ууна, ухаантай, арьсны хуниас хэвийн
арилна, нүд хонхоогоогүй. Өөр зовиур ба эмгэг шинжгүй. Ангил. Эмчил A
1. Шингэн алдалтгүй ужиг суулгалт. Цусан суулгалт гэж ангилна.
2. А төлөвлөгөөний дагуу шингэн алдалтаас сэргийлэх эмчилгээ хийнэ.
3. Ужиг суулгалттай хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх.
4. Ципрофлоксацин 15 мг/кг жинд нь тооцон өдөрт 2удаа 3хоног уух.
5. 2 хоноод давтан үзүүлэх ба хэзээ яаралтай үзүүлэхийг зөвлөнө.
38.Нярай хүүхдийн хүй улайсан, идээтэй, тэр нь арьсруугаа тэлсэн бол ямар арга хэмжээ
авах вэ? C
1. Хэсэг газрын нянгийн халдвар гэж ангилна.
2. Нянгийн хүнд халдвар байж болзошгүй гэж ангилна
3. Үүсгэгчийн эсрэг эм уулгаад, хэсэг газрын эмчилгээ гэрээр хийнэ. 2 хоноод давтан үзнэ.
4. Антибиотикийн эхний тунг тариад, цусны сахар багасхаас сэргийлээд, дулаан авч
явахыг зөвлөөд эмнэлэгт яаралтай хэвтүүлнэ
5. Үүсгэгчийн эсрэг эм уулгаад, хэсэг газрын эмчилгээ гэрээр хийнэ. 5 хоноод давтан үзнэ.
39.Уушгины хатгалгаатай 9 сартай хүүхдийг 2 хоноод давтан үзэхэд биеийн байдал нь
дордсон, ханиалгасан хэвээр, цээж нь хонхолзож байв. Ямар арга хэмжээ авах вэ? C
1. .Эмчилгээг зогсооно.
2. Үүсгэгчийн эсрэг хоёрдугаар сонголтын эмийн эхний тунг өгнө.
3. Үүсгэгчийн эсрэг нэгдүгээр сонголтын эмийг үргэлжлүүлэн өгнө
4. Эмнэлэгт яаралтай хэвтүүлнэ
5. Үүсгэгчийн эсрэг хоёрдугаар сонголтын эмийг 5 хоног гэрээр уулгана
40.Ямар үед өтгөн хатах шинж илэрдэг вэ? E
1. S гэдэс харьцангуй урт
2. Хэрэглэж буй хүнсний төрөл
3. Гэдэсний гажиг хөгжил
4. Булчин чангарсан үед
5. Халуурах
41.Синусит буюу дайвар хөндийнүүдийн үрэвслийн үед илрэх эмнэлзүйн шинжүүдийг зөв
сонгоно уу? E
1. Хамар битүүрч, нусгайрах, хамраас эвгүй үнэр үнэртэх
2. Толгой дух магнай хэсгээр давамгай өвдөх
3. Ухархай руу чилж, хатгуулж өвдөх
4. Үнэр муу мэдрэх
5. Тонгойход нүүр чинэрч өвдөх
42.“Шингэн их алдалттай суулгалт” гэж ангилагдсан 9 сартай 9 кг жинтэй хүүхдэд ямар
хэмжээний рингер лактатын уусмалыг, хэрхэн дуслаар хийх вэ? A
1. 6 цагийн турш 900 мл буюу 100 мл/кг жинд Рингер лактатын уусмал судсаар дусаана
2. Эхний 1 цагт 270 мл буюу 30 мл/кг Рингер лактатын уусмал судсаар дусаана
3. Дараагийн 5 цагт 630 мл буюу 70 мл/кг Рингер лактатын уусмал судсаар дусаана
4. Хүүхдийн биеийн жинг 75 мл-т үржүүлээд гарах хэмжээгээр шингэнийг 4 цагийн турш
уулган.
5. 4 цагийн турш 120 мл/кг жинд тооцоолон дуслаар шингэн юүлнэ.
43.Хүүхдийн бөөрний онцлогийг дурьдана уу? E
1. Насанд хүрэгсдийнхээс бага жинтэй
2. Үйл ажиллагаа муу
3. Шүүрэлтийн талбай ихтэй тул амархан хорддог
4. Генлийн гогцоо богинохон
5. Цусны ихэнх хэсэг нь холтослог давхаргаар урсаж өнгөрдөг
44.Нярай хүүхдэд арьс шарлах ямар шалтгаанууд байдаг вэ? A
1. Физиологийн шарлалт
2. Цус задарлын шарлалт
3. Элэгний шарлалт
4. Механик шарлалт
5. Халдварын гаралтай холимог (элэгний үрэвсэл, цу с задрал) шарлалт
45.Уушгины хатгалгаа, чихний халдвар, маш хүнд өвчний үед хэрэглэх нэгдүгээр сонголтын
антибиотик A
A. Амоксациллин
B. Кларитромицин
C. Ципрофлоксацин
D. котримоксазол
E. Ампициллин
46.Бактерицид үйлчилгээтэй антибиотик E
1. Пенициллин
2. Цефалоспорин
3. Полимиксин
4. Ванкомицин
5. Рифампицин
47.Цефалоспорины бүлгийн антибиотик E
1. Цефоперазон
2. Цефотам
3. Цефотриаксон
4. Цефатазидим
5. Цефотаксим
48.Амьсгалын дутагдлын ΙV зэргийн үед илрэх эмнэлзүйн шинж E
1. Хүүхэд ухаангүй
2. Амьсгал өнгөц, хэм алдагдах
3. Тархмал хөхрөлт
4. Цусны хүчилтөрөгчийн хангамж 50%-иас буурах
5. Хүчил-суурийн тэнцвэр pH<7.15 болох
49.Тураалын III зэрэгт ямар шинж тохирохгүй вэ? B
1. Салст бага зэрэг цайвар
2. Жингийн алдагдал 20-30%
3. Чулицкийн индекс 10-15
4. Мэдрэл сэтгэцийн хөгжил насандаа тохирсон
5. Маразмын шинж
50.Шарх булцуунд байрлаж байгаа үед илрэх өвөрмөц бус шинж: E
A. Өлөн элгэн дээр өвдөлт их
B. 1.5-2 цагийн дараа дахин өвдөх
C. Гашуун юмаар хэхрэх
D. Дотор хорсох
E. Өглөөгүүр огиулах
51.Хүүхдэд интубацийн гуурсыг сонгох томьёо B
A. 4 см+ нас/2
B. 4 см+ нас/4
C. 12 см+ нас /2
D. 15 см+ нас /2
E. төрсөн жин+3см
52.Хүүхдэд сэхээн амьдруулалт хийх үеийн хүчилтөрөгчийн урсгалын хурд E
A. 0.5- 1.0 л/мин
B. 1-2 л/мин
C. 2-3 л/мин
D. 0.5- 2.0 л/мин
53.Дархлаа эмчилгээ нь Дархлалын тогтолцоо дарангуйлагдсан бол сэргээх, ихэссэн бол
дарангуйлах, дутагдсан үед нөхөх зорилготой. A
54.1-р хэлбэрийн диабетийн онцлог хүүхдэд: B
1. Хурц эхэлж хурдан даамжрах
2. Бага насанд гол төлөв оврогоор эхлэх
3. Хожуу үеийн хүндрэлд өртөх эрсдэл их
4. Бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлөх
5. Ээнэгшилд орохдоо амархан
55.Өнчин тархины одойролд хамаатай эмнэлзүйн шинжүүдийг зөв сонгоно уу A
1. Өсөлтийн хоцрогдол
2. Бамбайн дааврын дутагдлын шинжүүд
3. Бэлгийн бойжилт хоцрох
4. Цусны сахар ихсэх
5. Биеийн пропорцын өөрчлөлт
E. 5-10 л/ мин
56.Амьсгалын замын өвчний улмаас цусны рСО2 ихэссэн үед та эмчилгээний ямар тактик
сонгох вэ? C
A. тайвшруулж, хамраар хүчилтөрөгч өгнө
B. тайвшруулж, ууршуулалтанд оруулна
C. тайвшруулж, унтуулаад, мөгөөрсөн хоолойд гуурс тавьж, бронхын санаци хийнэ
D. тайвшруулж, шингэн сэлбэнэ
E. тайвшруулахад л хангалттай
57.Сийвэнгийн осмосын хэвийн үзүүлэлт? D
A. 175 ± 5 мосм/л
B. 320 ± 5 мосм/л
C. 500 ± 5 мосм/л
D. 285 ± 5 мосм/л
E. 1000 ± 5 мосм/л
58.Хүнд тураалтай хүүхдийн цусны чихэр буурсан нь: C
A. 2.0 ммол/л-ээс доош
B. 2.5 ммол/л-ээс доош
C. 3.0 ммол/л-ээс доош
D. 3.5 ммол/л-ээс доош
E. 4.0 ммол/л-ээс доош
59.Ихэнх эмийн хордолтын үед (амаар хэрэглэж хордсон үед):D
1. идэвхижүүлсэн нүүрсийг огт хэрэглэхгүй.
2. идэвхижүүлсэн нүүрсийг хааяа хэрэглэнэ.
3. идэвхижүүлсэн нүүрсийг заавал хэрэглэх албагүй.
4. идэвхижүүлсэн нүүрсийг заавал хэрэглэнэ.
5. идэвхижүүлсэн нүүрсийг бага тунгаар хэрэглэж болно.
60.Шенлейн-Хенохын өвчний үед дараах шинжүүдээс аль нь илрэхгүй вэ? C
A. Арьсаар цусархаг тууралт гарна
B. Үеэр өвдөх
C. Бүх биеэр өвдөх
D. Гэдсээр өвдөх
E. Цустай шээх
61.Гемофилийн үед хийгдэх хамгийн чухал шинжилгээ юу вэ? D
1. Эхо
2. Рентген
3. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
4. Факторын шинжилгээ
5. КТГ
62.Мегалобласт цус багадалт ямар үед болох вэ? C
1. Төмөр дутагдлын цус багадалт
2. В12 дутагдлын цус багадалт
3. Хар тугалгын хордлого
4. Фолийн хүчил дутагдлын цус багадалт
5. Зэс дутагдлын цус багадалт
63.Гепарин эмчилгээ хийж байгаа үед ямар зарчим баримтлах вэ? C
1. Хоногийн тунг 1 удаа тарина
2. Хоногт 4-6 удаа, арьсан дор тарина
3. Шууд хасна
4. Нэг удаагийн тунг бууруулж хасна
5. Хоорондын зайг холдуулан хасна
64.Атопийн дерматитын тууралтын онцлог: B
1. Загатнаа ихтэй
2. Нас насанд өөр өөр байрлалтай байх
3. Халдварт өртөмхий
4. Олон дахин сэдэрдэг
5. Гэнэт туурч гэнэт алга болдог
65.Шүүдэст эмзэгшлийн үед салст бүрхэвчийн талаас гарах шинж: E
1. Хэлний салстын хучуур эсүүд хөөж гуужсанаас болсон "Газрын зураг" шиг хэл
2. Амьсгалын замын өвчинд өртөмхий
3. ХГЗ-ын салст эмзэг учир суулгамтгай
4. Шээс дамжуулах замын салстууд улаймхай гэмтэмхий учраас үрэвсэлд өртөмхий
5. Үрэвсэл нь ужиг явцтай, амархан дахих, хүндрэх хандлагатай.
66.ХӨЦМ-ээр ямар насны хүүхдийг нярай хүүхэд гэж тооцдог вэ? D
A. 1 сартай
B. 21 хоногтой
C. 28 хоногтой
D. 2 сар хүртэлх
E. 3 сар хүртэлх
67.Шингэн их алдалттай үед судсаар сэлбэх нэн тохиромжтой уусмал аль нь вэ? C
A. 10%-ийн глюкозын уусмал
B. 5% -ийн глюкозын уусмал
C. Рингер Лактатын уусмал
D. 10%-ийн NaCl
E. физиологийн уусмал
68.Шингэн их алдалттай суулгалт В төлөвлөгөөгөөр эмчлэгдэж буй хүүхэд уух чадвартай
болмогц ямар хэмжээний шингэнийг цаг тутам уулгах вэ? E
A. 30 мл/кг
B. 20 мл/кг
C. 15 мл/кг
D. 15 мл/кг
E. 5 мл/кг
69.Шингэн сэлбэх давсны уусмал ямар найрлагатай вэ B
A. Ус, натри хлорид, глюкоз, кали хлорид
B. Ус, натри хлорид, кали хлорид, глюкоз, натри гидрокарбонат
C. Глюкоз, натри хлорид, кали хлорид, гурвал натрит цитрат
D. Глюкоз, натри хлорид
E. Ус, хлор, кали хлорид
70.Хүүхдэд амны шархлааг өдөрт хэдэн удаа эмчлэх вэ? B
A. 1 удаа
B. 2 удаа
C. 3 удаа
D. 4 удаа
E. 5 удаа
71.Нүдний халдварыг ямар эмээр эмчлэх вэ? D
A. Ung Albucidi 20%
B. Sol Penicillini 1-2%
C. Ung Prednizoloni 5%
D. Ung Tetracyclini 1%
E. Ung Tetracyclini 5%
72.Шингэн их алдалттай 10 кг жинтэй хүүхдийг ууж чаддаг болмогц нь 1 цагийн дотор хэдий
хэмжээний шингэн уулгах вэ? A
A. 50 мл
B. 40 мл
C. 30 мл
D. 70 мл
E. 75 мл
73.Хүйг хэрхэн цэвэрлэх вэ? A
1. Хүйнд юу ч түрхэхгүй
2. Хуурай цэвэр байлгана
3. Агаарт ил, боолтгүй байлгана
4. Антибиотик хэрэглэнэ
5. Халдваргүйжүүлэх уусмал хэрэглэнэ
74.Хоёр хавтаст хавхлагын дутагдлын үед шуугиан аль цэгт сонсогдох вэ? A
A. I
B. II
C. III
D. IV
E. V
75.Ховдол хоорондын таславчийн цоорхойн үед цус хөдлөлзүйн ямар өөрчлөлт гарах вэ? C
1. Баруун ховдлоос зүүн тийш цус хаяна
2. Зүүн ховдлоос баруун тийш цус хаяна
3. Бага эргэлтэнд цус хомсдоно
4. Бага эргэлт цусаар баяжна
5. Их эргэлт цусаар баяжна
76.Аль нь бөөр-шээсний замын өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл биш вэ? C
1. Биеийн ерөнхий ба хэсэг газрын эсэргүүцэл сул
2. Хүүхэд голдуу илүү тээлттэй байх
3. Бөөрний эдийн хөгжил бүрэн гүйцээгүй
4. Жирэмсэн үеийн ургийн хөдөлгөөний идэвх сул байх
5. Шээсний урсгалын төрөлхийн ба олдмол саад
77.10 настай хүү халуурна, залгихад хоолой хөндүүрлэнэ, хар цай шиг хүрэн өнгөтэй
шээсэн. Энэ өвчин анх удаа тохиолдож байна. Ямар өвчин байх магадлал өндөр вэ?
Ямар шинжилгээ шаардлагатай, илүү тодорхой мэдээлэл өгөх вэ? C
1. Цочмог пиелонефрит
2. Цочмог гломерулонефрит
3. Шээсний нян судлалын шинжилгээ
4. Шээсний ерөнхий шинжилгээ
5. Хоногийн шээсэнд биохими
78.Эмнэлзүйд алга, ул шар байгаа бол цусны билирубины түвшин хэд байж болох вэ? D
A. 4 мг% хүртэл
B. 5 мг% хүртэл
C. 12 мг%-иас дээш
D. 15 мг%-иас дээш
E. 15 мг% хүртэл
79.Анхдагч апноэгийн үед илрэх шинжийг сонгоно уу? C
1. Зүрхний цохилтын тоо цөөрөх
2. Цочрооход хариу үзүүлэх
3. Арьс цонхийж цайх
4. Гасп хэлбэрээр амьсгалахыг оролдох
5. Цусны даралт унах
80.Физиологийн шарлалт эмгэг шарлалтаас ялгагдах шинж нь: C
1. Төрмөгц үүсээд удаан үргэлжилдэг
2. Төрсний дараах 2-3 хоногт үүсдэг
3. Шарлалт арилсны дараа дахин үүсч болдог
4. 10-аас илүүгүй хоноод арилдаг, биенд ямар нэгэн зовуурьгүй
5. Билирубины хэмжээ 12 мг%-аас их болно
81.Цус задрах өвчний үед цус орлуулан сэлбэх эмчилгээний заалтыг нэрлэнэ үү.A
1. Цусны билирубин >342 мкмол/л
2. Билирубины цагийн өсөлт >6 мкмол/л
3. Хүйн цусанд билирубиний хэмжээ >60 мкмол/л
4. Цусны билирубин >205 мкмол/л
5. Хүйн цусанд билирубины хэмжээ >45 мкмол/л
82.Түгээмэл тохиолддог амьсгалын дистресс хамшинжийг нэрлэнэ үү E
1. Гиалин бүрхүүлт өвчин
2. Шилжилтийн үеийн амьсгаадалт
3. Уушгины үрэвсэл
4. Зунгагт хахах хамшинж
5. Пневмоторакс
83.Амны аль нэг буланд хуруугаа хүргэхэд тэр тал уруу толгойгоо эргүүлж, амаа ангайлган
хэлээ булталзуулнаE
A. Уруул цорвойх рефлекс
B. Хайх рефлекс
C. Хөхөх рефлекс
D. Галантын рефлекс
E. Бауэрийн рефлекс
84.Монгол хүүхдийн хөдөлгөөн-сэтгэцийн хөгжлийг судалсан Г.Оросоо, Ш.Оросоо нарын
ажиглалтаар бие дааж хийдэг үйлдэл аль нь вэ? (Дундажаар) E
A. 3 сартайдаа толгойгоо дааж
B. 7 сартайдаа сууж
C. 9 сартайдаа мөлхөж
D. 12 сартайдаа явна
E. Бүгд зөв
85.Нярайн жингийн алдагдлыг хэдэн хувиас эхлэн дээш байвал эмгэг гэж үзэх вэ? C
A. 6%
B. 8%
C. 10%
D. 12%
E. 15%
86.Суулгалттай А төлөвлөгөөгөөр эмчлэгдэж буй 5 сартай хүүхдэд 20 мг-тай цайрын
бэлдмэлээс ямар тунгаар өгөх вэ? A
A. ½ шахмалаар өдөрт 1 удаа 14 хоног
B. ¼ шахмалаар өдөрт 1 удаа 14 хоног
C. ½ шахмалаар өдөрт 1 удаа 5 хоног
D. 1/4 шахмалаар өдөрт 1 удаа 5 хоног
E. 1 шахмалаар өдөрт 1 удаа 14 хоног
87.Эбштейны өвчний зүрхний цахилгаан бичлэгт илрэхгүй шинжийг зөв сонгоно уу: B
A. Баруун тосгуурын томрол
B. Цахилгаан тэнхлэг зүүн тийш хазайх
C. Цахилгаан тэнхлэг баруун тийш хазайх
D. АВ дамжуулалт уртсах
E. Гисийн баруун багцын хориг
88.Перинаталь үе гэдэгт дараах үе хамаарна E
A. Жирэмсний 22 долоо хоногтойгоос төрөлт эхлэх хүртэлх хугацаа
B. Төрөлтийн үйл ажиллагаа эхлэхээс нярайн хүйг таслах хүртэлх хугацаа
C. Төрсний дараах амьдралын эхний долоо хоног
D. Төрсний дараах амьдралын эхний 168 цагийн доторх хугацаа
E. Жирэмсний 22 долоо хоногтойгоос төрсний дараах эхний 7 хоног
89.Шүүдэст эмзэгшилтэй хүүхдийн цусны дэлгэрэнгүй шинжилгээнд илрэх эмнэлзүйн ач
холбогдол бүхий өөрчлөлтийг зөв сонгоно уу. D
A. Лейкоцитоз
B. Лимфоцитоз
C. Нейтропени
D. Эозинофили
E. СОЭ өндөрсөх
90.Зөвхөн хөхөө хөхдөг , бор хоолонд ороогүй, 6 сар хүрээгүй хүүхдэд ханиалга намдаах
хоргүй зөөлөн ямар эмчилгээ хийх вэ? B
A. Шар тостой аарц
B. Хөхний сүү
C. Аньсны ханд
D. Зөгийн балтай сүү
E. Уротропин
91.Ургийн хөгжлийн хэд дэх 7 хоногт мэдрэлийн тогтолцоо үүсч эхэлдэг вэ?A
A. Эхний 7 хоногт
B. 2 дахь 7 хоногт
C. 3 дахь 7 хоногт
D. 4 дэх 7 хоногт
E. 5 дахь 7 хоногт
92.Хүүхдийн хэдэн насанд хэл ярианы хөгжилд нь илүү анхаарах шаардлагатай вэ? C
A. 1-2 нас
B. 2-3 нас
C. 3-7 нас
D. 7-9 нас
E. 9-12 нас
93.Хөврлийн хөгжлийн хэд дэх 7 хоногт амьсгалын зам үүсдэг вэ? C
A. 1-2 долоо хоног
B. 2-3 долоо хоног
C. 3-4 долоо хоног
D. 4-5 долоо хоног
E. 5-6 долоо хоног
94.Тураалтай, цус багадалттай, хооллолтын бэрхшээлтэй гэж ангилагдсан 8 сартай
хүүхдийг эмч үзэж зөвлөгөө өгөөд, хамгийн ойрын давтан үзлэгийг хэзээ товлох вэ? B
A. 2 хоноод
B. 5 хоноод
C. 10 хоноод
D. 14 хоноод
E. 30 хоноод
95.Суулгаж байгаа хүүхдэд саагийн вакцин уулгах уу? A
A. Уулгах боловч тунг хийсэнд тооцохгүй.
B. Дархлаа тогтохгүй учир уулгахгүй.
C. Уулгаад товлолын дагуу уусанд тооцно.
D. Уулгахгүй, учир нь суулгалтаар гарчихна.
E. Уулгахгүй, учир нь дархлаад нөлөөлсөн эсэхийг мэдэх боломжгүй.
96.Фаллогийн дөрвөлд орохгүй гажгийг нэрлэнэ үү D
A. Уушгины артерийн эхлэх амсрын нарийсал
B. Ховдол хоорондын таславчийн цоорхой
C. Гол судасны амсар баруун тийш хэлбийх
D. Тосгуур хоорондын таславчийн цоорхой
E. Баруун ховдлын ханын зузаарал
97.6 сартай 8 кг жинтэй хүүхэд 2 хоног суулгасан зовиуртай , үзлэгээр хүүхдийн нүд
хонхойсон, ам нь их цангасан, ховдоглон ууж байв. Өөр шинж илрээгүй. Хүүхдийн биеийн
байдлыг үнэлж ямар арга хэмжээ авах вэ? B
A. Хүнд шингэн алдсан гэж үзээд хураагуур судсанд шингэн юүл.
B. Шингэн алдсан гэж үнэлээд 4 цагийн дотор 450-800 мл ШСД цайны халбагаар уулга.
C. Шингэн алдсан гэж үзээд 800-1200 мл ШСД бага багааар уулга.
D. Шингэн алдалтгүй гэж үнэлээд А төлөвлөгөөний дагуу эмчил.
E. Шингэн их алдсан гэж үнэлээд 100 мл/кг жинд тооцоолон Рингер лактат дуслаар хий.
98.Гуурсан хоолойн цочмог үрэвслийн хэлбэр, эмнэлзүйн явц нь хүүхдийн нас, суурь өвчин,
харшилтай эсэхээс хамаарна: А. 6 сар хүртэлх насны хүүхэд В. 6-12 сартай хүүхэд С.
Бага ба сургуулийн насны хүүхэд 1. Гуурсанцар хоолойн үрэвсэл зонхилж, эмнэлзүйн
хүнд хэлбэр буюу хүнд цочмог хатгалгаатай төстэй. 2. Гуурсан хоолойн энгийн үрэвсэл
тохиолдох ба өвчний эхний үед хуурай хүчтэй ханиалгах ба ихэвчилэн 3-4 хоногийн
дараагаас нойтон ханиалгаж цэр ховхорч эхэлнэ. 3. Гуурсан хоолойн бөглөрөлтөт
үрэвсэл давамгайлдаг тул энгийн хэлбэрээс хүнд явцтай. A
A. А1, В3,С2
B. А1, В2, С3
C. С1, В2, А3
D. А2, В1, С3
E. А3, В1, С2
99.Шуугиантай амьсгалтай уушгины хатгалгаатай 10 сартай хүүхдэд сальбутамолыг яаж
өгөх вэ?A
A. 4 мг шахмалаас ¼ шахмалаар өдөрт 3 удаа, 5 хоног
B. 4 мг шахмалаас ½ шахмалаар өдөрт 3 удаа 5 хоног
C. 2 мг шахмалаас 1 шахмалаар өдөрт 2 удаа 5 хоног
D. 2 мг шахмалаас 1+1/2 шахмалаар өдөрт 2 удаа 5 хоног
E. 2 мг шахмалаас ½ шахмалаар өдөрт 5 удаа 3 хоног
100. 3 настай хүүхдийн чихнээс булаг гойжоод 7 хонож байгаа . Гэтэл өчигдрөөс эхлээд
хүүхэд халуурч, чих өвдөж байна гэж уйлагнасан. Үзлэгээр чихнээс булаг гарч байсан,
чихний ард хөндүүр хавдсан байв. Хүүхдийг хэрхэн ангилах вэ? C
A. Чихний цочмог халдвар
B. . Чихний архаг халдвар
C. Хөхлөг ургацын үрэвсэл
D. Шингэн хулхи
E. Хэсэг газрын халдвар

More Related Content

What's hot (20)

Huhed undsen
Huhed undsenHuhed undsen
Huhed undsen
 
Emch 13 100
Emch 13 100Emch 13 100
Emch 13 100
 
Setgetsiin ovchin sudlal
Setgetsiin ovchin  sudlalSetgetsiin ovchin  sudlal
Setgetsiin ovchin sudlal
 
Huuhdiin emch 2
Huuhdiin emch 2Huuhdiin emch 2
Huuhdiin emch 2
 
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
 
Haldvart 1
Haldvart 1Haldvart 1
Haldvart 1
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
 
Dotor
DotorDotor
Dotor
 
Ulamjlalt davtan 2018
Ulamjlalt davtan 2018Ulamjlalt davtan 2018
Ulamjlalt davtan 2018
 
Meszasal 1
Meszasal 1Meszasal 1
Meszasal 1
 
Davtan eronhii emch soril 1
Davtan eronhii emch soril 1Davtan eronhii emch soril 1
Davtan eronhii emch soril 1
 
Ih emch 2019
Ih emch 2019Ih emch 2019
Ih emch 2019
 
Soril 5 emch davtan
Soril 5 emch davtanSoril 5 emch davtan
Soril 5 emch davtan
 
Medrel sudlal
Medrel sudlalMedrel sudlal
Medrel sudlal
 
Aris sudlal
Aris sudlalAris sudlal
Aris sudlal
 
Anatomiin emgeg sudlal
Anatomiin emgeg sudlalAnatomiin emgeg sudlal
Anatomiin emgeg sudlal
 
Emch 21 100
Emch 21 100Emch 21 100
Emch 21 100
 
Emch 10 100
Emch 10 100Emch 10 100
Emch 10 100
 
Emch 7 100
Emch 7 100Emch 7 100
Emch 7 100
 
Eh barih emegteichuud
Eh barih emegteichuudEh barih emegteichuud
Eh barih emegteichuud
 

Similar to Huuhed sudlal (20)

2 dahi udriin test
2 dahi udriin test2 dahi udriin test
2 dahi udriin test
 
Huuhed sudlal
Huuhed sudlalHuuhed sudlal
Huuhed sudlal
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
 
Nastan sudlal
Nastan sudlalNastan sudlal
Nastan sudlal
 
Baga emch 200
Baga emch 200Baga emch 200
Baga emch 200
 
Emch 23 100
Emch 23 100Emch 23 100
Emch 23 100
 
Emch 8 100
Emch 8 100Emch 8 100
Emch 8 100
 
Emch 17 100
Emch 17 100Emch 17 100
Emch 17 100
 
Eh barigch 1
Eh barigch 1Eh barigch 1
Eh barigch 1
 
Eh barigch 1
Eh barigch 1Eh barigch 1
Eh barigch 1
 
Darimaa 1
Darimaa 1Darimaa 1
Darimaa 1
 
Anatomiin emgeg sudlal
Anatomiin emgeg sudlalAnatomiin emgeg sudlal
Anatomiin emgeg sudlal
 
Ulamjlalt baga emch suvilagch 1 2 250
Ulamjlalt baga emch suvilagch 1 2 250Ulamjlalt baga emch suvilagch 1 2 250
Ulamjlalt baga emch suvilagch 1 2 250
 
Eh barih emegteaichuud sudlal
Eh barih emegteaichuud sudlalEh barih emegteaichuud sudlal
Eh barih emegteaichuud sudlal
 
Emch 25 100
Emch 25 100Emch 25 100
Emch 25 100
 
Eh barih emegteaichuud sudlal
Eh barih emegteaichuud sudlalEh barih emegteaichuud sudlal
Eh barih emegteaichuud sudlal
 
Eh barigch
Eh barigchEh barigch
Eh barigch
 
Zuu toono zasal
Zuu toono zasalZuu toono zasal
Zuu toono zasal
 
Emch 24 100
Emch 24 100Emch 24 100
Emch 24 100
 
Haldvart ovchin sudlal
Haldvart ovchin sudlalHaldvart ovchin sudlal
Haldvart ovchin sudlal
 

More from Gantulga Nyamdorj (20)

Muau sudlal2021
Muau sudlal2021Muau sudlal2021
Muau sudlal2021
 
Nuur amnii mes zasal sudlal
Nuur amnii mes zasal sudlalNuur amnii mes zasal sudlal
Nuur amnii mes zasal sudlal
 
Sergeen zasal sudlal
Sergeen zasal sudlalSergeen zasal sudlal
Sergeen zasal sudlal
 
Mes zasal sudlal
Mes zasal sudlalMes zasal sudlal
Mes zasal sudlal
 
Medrel sudlal
Medrel sudlalMedrel sudlal
Medrel sudlal
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
 
Zuu toono zasal sudlal
Zuu toono zasal sudlalZuu toono zasal sudlal
Zuu toono zasal sudlal
 
Zoonoziin ovchin sudlal
Zoonoziin ovchin sudlalZoonoziin ovchin sudlal
Zoonoziin ovchin sudlal
 
Setgetsiin ovchin sudlal
Setgetsiin ovchin sudlalSetgetsiin ovchin sudlal
Setgetsiin ovchin sudlal
 
Nud sudlal
Nud sudlalNud sudlal
Nud sudlal
 
Muau sudlal
Muau sudlalMuau sudlal
Muau sudlal
 
Medeeguijuuleg sudlal
Medeeguijuuleg sudlalMedeeguijuuleg sudlal
Medeeguijuuleg sudlal
 
Havdar sudlal
Havdar sudlalHavdar sudlal
Havdar sudlal
 
Gemtel sogog sudlal
Gemtel sogog sudlalGemtel sogog sudlal
Gemtel sogog sudlal
 
Eh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlalEh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlal
 
Durs onoshilgoo sudlal
Durs onoshilgoo sudlalDurs onoshilgoo sudlal
Durs onoshilgoo sudlal
 
Ch.kh.k hooloi sudlal
Ch.kh.k hooloi sudlalCh.kh.k hooloi sudlal
Ch.kh.k hooloi sudlal
 
Eronhii mergejliin emch jishig soril
Eronhii mergejliin emch jishig sorilEronhii mergejliin emch jishig soril
Eronhii mergejliin emch jishig soril
 
Nuur am sudlal jishig soril
Nuur am sudlal jishig sorilNuur am sudlal jishig soril
Nuur am sudlal jishig soril
 
Ulamjlalt anagaah uhaan sudlal jishig soril
Ulamjlalt anagaah uhaan sudlal jishig sorilUlamjlalt anagaah uhaan sudlal jishig soril
Ulamjlalt anagaah uhaan sudlal jishig soril
 

Huuhed sudlal

  • 1. ХҮҮХЭД СУДЛАЛААР ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖИШИГ СОРИЛ Сонгогдсон сорил 1.Нэг сонголттой тест ( Зөвхөн 1 хариулт зөв байх ) Энэ хэлбэрийн сорил нь A, B, C, D, E гэсэн дугаартай бөгөөд Зөвхөн 1 зөв хариуг сонгоно. 2.Олон сонголттой тест ( Хэдэн ч хариулт зөв байж болох ) 1, 2, 3 дугаар хариултууд зөв бол (A.) 1, 2, 3, 4 дугаар хариултууд зөв бол (B.) 2 ба 4 дугаар хариултууд зөв бол (C.) Зөвхөн 4-р хариулт зөв бол (D.) Бүх хариулт зөв бол (E.) 3.Шалтгаан хамаарлын тест (Заагдсан тестүүдийн үнэн зөв хийгээд тэдгээрийн шалтгаан хамаарлыг тодорхойлно.) Зөв, Зөв, Зөв (A.) Зөв, Зөв, Буруу (B.) Зөв, Буруу, Буруу (C.) Буруу, Зөв, Буруу (D.) Буруу, Буруу, Буруу (E.) 1. Хэрлэгийн үеийн хоёр хавтаст хавхлагын дутагдал рентгенд ямар дүрсээр илэрхийлэгддэг вэ? B A. Майхан B. Митраль C. Гутлын D. Хөндлөн томрол E. Модон шаахай 2. 38,5 хэмээс дээш хэлуурч буй 8 сартай хүүхдэд парацетамолын 100 мг- ын шахмалаас яаж өгөх вэ? C A. 14 B. 12 C. 1 бүтнээр D. 1.5 E. 2 бүтнээр 3. Дөнгөж төрсөн нярайд тогтворжоогүй байдаг нь аль нь вэ? E A. Харц B. Сонсгол C. Тэнцвэр D. Дуу авиа ялгах чадваргүй E. Бүгд 4. Уушгины дэлбэнгийн үрэвсэл А. 1 хүртэлх насанд В. 1-3 насанд С. Сургууль цэцэрлэгийн насанд 1. Тохиолдохгүй 2. Цөөн 3. Голчилон тохиолдоно B A. А1, В3,С2 B. А1, В2, С3 C. С1, В2, А3 D. А2, В1, С3 E. А3, В1, С2 5. Ханиад шуухинаатай хүүхдэд шингэнийг яаж хэрэглэх вэ? C A. Эрүүл үеийхтэй ижил хэмжээний шингэн өгнө B. Шингэн уух дуршлаас хамаарна C. Эрүүл үеийхээс илүү шингэн өгнө D. Бөөлжиж байгаа үед шингэн өгөхгүй E. Шингэн өгөх шаардлагагүй
  • 2. 6. Верльгофын өвчний үеийн эмнэлзүйн гол шинжүүдэд дараах орно A 1. Арьсан дээгүүр цусархаг тууралт гарах 2. Салстад цус харвах, хурах, гоожих* 3. Ялтсан эсийн тоо цөөрөх 4. Үе үрэвсэж хавдах 5. Хэвлий гэдсээр өвдөх 7. Ховдол хоорондын таславчийн булчинлаг хэсгийн цоорхойтой үед илрэх эмнэлзүйн шинжүүдийг нэрлэнэ үү. A 1. Өвчүүний зүүн 4,5-р хавирганы завсарт агшилтын хүчтэй шуугиан сонсогдоно. 2. Хүүхдийн бие бялдрын өсөлт хэвийн байна. 3. Рентген ба зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлтгүй. 4. 5-р хавирганы завсарт агшилтын шуугиан сонсогдож, аюулхай лугшина. 5. Цус эргэлтэнд их хэмжээний өөрчлөлт үүснэ. 8. Мэдрэл үений эмзэгшилтэй хүүхдийн эмнэлзүй лабораторийн шинжүүдээс дурьдана уу. E 1. Мэдрэлийн хөөрөл ихтэй, сониуч 2. Хоолонд дургүй 3. Шээсний хүчил ихсэх 4. Үе үе ацетоноор бөөлжиж, ацетоноор шээх 5. Хэвлий хүчтэй базалж өвдөх 9. Дунд чихний цочмог үрэвслийн үед эмнэлзүйд илрэх гол шинжүүдийг нэрлэнэ үү: E 1. Халуурч, сульдах 2. Нэг хэсэг хугацаанд тасралтгүй чарлах 3. Унтаж чадахгүй, уйлах 4. Хөхөх үедээ үе үе больж уйлах 5. Хамар битүүрэх 10.Тээлтийн насандаа бага жинтэй нярайд гарч болох хүндрэлүүдийг нэрлэнэ үү E 1. төрөх үеийн амьсгалын бэрхшээл 2. хөрөх 3. чихэр багадах 4. хооллолтын бэрхшээл 5. халдвар 11.Гуурсан хоолойн багтрааны багтрах шатанд илрэх эмнэлзүйн шинжүүдэд дараах орно: E 1. Амьсгал тавчдан, амьсгал гаргалт саадтай болох 2. Амьсгал шуугиантай 3. Амьсгалд туслах булчингууд хүчтэй оролцох 4. Хүүхэд албадмал байрлалд орох 5. Хүйтэн хөлс гарах 12.Зүрхний булчингийн үрэвслийн үед судас түгээмэл гэмтсэн бол ямар шинжүүд илрэх вэ? E 1. Арьсны өнгө эрээнтэх 2. Тууралт гарах 3. Үеэр өвдөх 4. Цустай шээх 5. Долгион хэлбэрийн явцтай байх 13.Верльгофын өвчний үед тархинд цус харвах тохиолдолд дараах шинж илрэнэ E 1. Толгой эргэж, өвдөх 2. Татах 3. Ухаан бүдгэрэх, алдах 4. Бөөлжих 5. Мэнэнгийн шинжүүд 14.Верльгофын өвчний үеийн тууралтын гол онцлог нь E 1. Олон өнгийн 2. Олон хэлбэрийн 3. Хэм тэгш бус 4. Шөнө аяндаа гарах
  • 3. 5. Нойтон хэлбэрт “барын арьс”-ны шинж илрэх 15.Ганаа 1 нас 2 сартай, 8 кг жинтэй, алга цайсан, Хөхөө хөхөхдөө хөлөрдөг, булчин сул, сампингийн эрхийн шинжтэй. Хоногт 5 удаа хөхөө хөхдөг, 200 гр бантан, 200 гр каш иддэг, цай боорцогтой 1 удаа иддэг, өөр хоол өгдөггүй. Өөр зовиур ба эмгэг шинжгүй. Ангил. Эмчил. Ямар зөвлөгөө өгөх вэ? E 1. Тураал, цус багадалт, рахит, хоололтын бэрхшээлтэй. -гэж ангилна. 2. Өдөрт 5 удаа тусгайлан бэлтгэсэн хоолноос 250-300 мл-ээр идүүлэх. Хөхийг үргэлжлүүлэн хөхүүлэх 3. Д витамины 50000 нэгжтэй шахмалаас даваа, дүрэв гаригт уулгахаар 7 ширхэгийг ээжид нь өгнө 4. Төмрийн сироп 2 мл буюу хагас цайны халбагаар 14 хоног уулгах. 5. 5 хоноод давтан үзүүл. 16.Төрөхөд вакцинуудаа хийлгээгүй 10 хоногтой хүүхдэд ямар вакцинуудыг нөхөн хийж болох вэ? A 1. БЦЖ 2. Саа 1 3. ВГ 1 4. УБ 1 5. СХХТ1 17.Верльгофын өвчний эмгэгжамд гойд нөлөөтэй хүчин зүйлсийг нэрлэ. A 1. Ялтсан эсийн тоо цөөрөх 2. Захын цусанд ялтсан эсийн задрал ихсэх 3. Цус гоожих 4. Ясны чөмгөнд ялгаран хөгжөөгүй эсийн хэт төлжилт явагдах 5. VIII хүчин зүйл хомсдох 18.Рахитын эхлэл үед биохимийн шинжилгээнд гарах өөрчлөлтүүдийг зөв нэрлэнэ үү. E 1. Кальци хэвийн 2. Зарим үед кальци ялимгүй ихсэх 3. Фосфор багасах 4. Шүлтлэг фосфатаза ихсэх 5. Хүчилшил үүсэх 19.Дутуу нярай уушгинд юу дутагдсанаас цулцангийн авчилз үүсч амьсгалын дутагдалд ордог вэ? D 1. О2 2. СО2 3. Цус 4. Сурфактант 5. Ус 20.Рахитын улмаас нурууны ясанд гарах өөрчлөлтүүдийг зөв сонгоно уу. A 1. Кифоз 2. Лордоз 3. Сколиоз 4. Остеомаляци 5. Гипохондродисплази 21.Мальабсорбцийн хамшинжийн шалтгаан юу вэ? E 1. Гэдэс тайрагдах 2. Нарийн, бүдүүн гэдэсний архаг үрэвсэл 3. Нойр булчирхайн үрэвсэл 4. Антибиотик удаан хэрэглэх 5. Кроны өвчин 22.Төрөх өрөөнд дараах багаж хэрэгсэл зайошгүй байх шаардлагатай E 1. Сэхээн амьдруулах ширээ 2. Хүүдий маск 3. Хүй таслах, хавчих хэрэгсэл 4. Салиа соруулагч
  • 4. 5. Халууны шил 23.Ховдол хоорондын таславчийн цоорхойд хамааралтай тодорхойлолтыг зөв сонгоно уу. 1. 1. Зүрхний төрөлхийн гажгуудын дотор хамгийн олонтаа тохиолддог гажгуудын нэг юм A 2. Цус эргэлтийн өөрчлөлт нь зүүн ховдлоос баруун руу юүлэгдэнэ. 3. Цус эргэлтийн өөрчлөлт 2-4 сараас эхлэн ажиглагдана 4. Хөхрөх шинж бүхий зүрхний гажгуудаас хамгийн элбэг тохиолддог. 5. Уушгины артерит 1-р авиа өргөгдөж салаална. 24.Хүүхдийг хэвтээ, босоо, зүүн хажуугаар нь байрлуулж чагнахдаа хаана чагнах вэ? E 1. Зүрхний оройн түлхэлтийн хэсэгт 2. Өвчүүний баруун талд хавирга хоорондын 2-р завсарт 3. Өвчүүний зүүн талд хавирга хоорондын 2-р завсарт 4. Өвчүүний дотор 1/3-т аюулхай мөгөөрсний орчим, гол шугамнаас бага зэрэг баруун тийш 5. Боткины цэгт буюу өвчүүний зүүн талд 3, 4-р хавирга өвчүүнд бэхлэгдэх хэсэгт 25.Ходоодны цочмог үрэвслийн эмнэлзүйн энгийн хэлбэрийн үед илрэх эмнэлзүйн шинжид дараах орно: E 1. Гэдсээр өвдөх 2. Бөөлжих 3. Хоолой залгиур гашуу оргих 4. Аюулхайд эмзэглэх 5. Бөөлжилийн дараа тайвшрах 26.Хүүхдийн төвэнхийн үрэвсэл, нарийсал ямар шинжүүдээр илэрдэг вэ? A 1. Хяхтнаа амьсгал 2. Хоолой сөөх 3. Хуцуулж ханиах 4. Шуугиант амьсгал 5. Хөхүүлж ханиах 27.Хүүхдийн шээс нь дараахи шинж чанартай. E 1. Нярайн амьдралын эхний 3-4 хоногт шээс улаан өнгөтэй гарч болно. 2. Сул хүчиллэг орчинтой 3. Саармаг орчинтэй 4. Нян устгах чадвар муу 5. Шээсний хувийн жин бага 28.Бөөрний түүдгэнцрийн цочмог үрэвслийн тодорхойлолтод тохирохыг зөв сонгоно уу. A 1. Стрептококкоор үүсгэгдсэн хамар залгиурын үрэвслийн дараа 10 гаруй хоногийн дараа өвөл, хаврын үед ихэвчилэн тохиолдоно 2. Ихэнхидээ сургуулийн бага насныханд тохиолдоно 3. Хөвгүүд охидоос 2 дахин өвчилнө 4. Сургуулийн насны охид 5 дахин илүү өвчилнө 5. Шээсний замын гаж хөгжлийн суурин дээр илүүтэй үүснэ 29.2 сараас 5 хүртлэх насны хүүхдэд ямар аюултай ерөнхий шинжийг эмч үзлэгийн явцад шалгах ёстой вэ? A 1. Хүүхэд уух буюу хөхөх чадвартай эсэх 2. Хүүхэд уусан бүхнээ бөөлжиж байгаа эсэх 3. Хүүхэд татсан . Хүүхэд унтаарсан буюу ухаангүй эсэх. 4. Хүүхэд өндөр халуурах. 5. . Хүүхэд ханиах үедээ бөөлжих. 30.Ямар үед гялтангийн шүргэлцэх чимээ сонсогдох вэ? E 1. Гялтанд фибрин наалдсан 2. Гялтангийн цочмог, архаг үрэвсэл 3. Хавдар 4. Сүрьеэ 5. Бие махбод шингэн ихээр алдах үед 31.Лейкоз өвчний эхлэл үед илрэх эмнэлзүйн шинжүүдээс нэрлэнэ үү A 1. Хүүхэд тамирдангуй, сул, ядрамтгай болох
  • 5. 2. Тодорхой шалтгаангүй халуурах 3. Халуун 37.5-38.5 байх 4. Арьс салстад цус харвах, цус гоожих 5. Гэрлээс дальдрах, хэт мэдрэг болох 32.Шээсээр фосфат их гарч байгаа үед хүүхдэд дараах хүнсний бүтээгдхүүнийг зөвлөдөггүй: A 1. Бяслаг, ээдэм 2. Үхрийн элэг 3. Загас тахианы мах 4. Цагаан будаа 5. Цөцгий, ургамлын тос 33.Хүүхдийн нарийн гэдэсний онцлог юу вэ? B 1. Харьцангуй урт 2. Салст дотровч нимгэн 3. Цусны судсаар баялаг 4. Нас ахих тусам шимэгдүүлэх талбай ихэсдэг 5. Нарийн гэдэс харьцангуй богино 34.Хөврөлийн хөгжлийн хэд дэх долоо хоногт зүрх үүсч эхэлдэг вэ? D 1. 1 дэх долоо хоног 2. 5 дэх долоо хоно 3. 6 дэх долоо хоно 4. 2 дэх долоо хоно 5. 81 дэх долоо хоно 35.Зүрхний дотор бүрхүүлийн фибраэластозын үед хүүхэд төрсний дараах эхний сард илрэх шинжүүдээс дурьдана уу. E 1. амьсгаадах 2. өсөлт саатах 3. амьсгалын халдвараар байнга өвчлөх 4. гуурсан хоолой бөглөрөх 5. зүрхний дутагдлын шинжүүд 36.Артерийн битүүрээгүй цорго-д тохирохыг зөв сонгоно уу. A 1. Зүрхний төрөлхийн гажгууд дотор элбэг тохиолддог 2. Хүүхдийн өсөлт бойжилт ой хүртэл хэвийн 3. Зүрхний хил голчлон зүүн, дээш томрох 4. Өвчүүний зүүн 2,3-р хавирганы завсар агшилт, сулралын шуугиан 5. Артерийн дээд даралт ялимгүй ихсэх, доод даралт буурах 37.Сэргэлэн 8 сартай, 9 кг жинтэй, 20 хоног суулгасан зовиуртай, өчигдөрөөс баас нь цустай болсон, тайван бус, цочромтгой, шингэн хэвийн ууна, ухаантай, арьсны хуниас хэвийн арилна, нүд хонхоогоогүй. Өөр зовиур ба эмгэг шинжгүй. Ангил. Эмчил A 1. Шингэн алдалтгүй ужиг суулгалт. Цусан суулгалт гэж ангилна. 2. А төлөвлөгөөний дагуу шингэн алдалтаас сэргийлэх эмчилгээ хийнэ. 3. Ужиг суулгалттай хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх. 4. Ципрофлоксацин 15 мг/кг жинд нь тооцон өдөрт 2удаа 3хоног уух. 5. 2 хоноод давтан үзүүлэх ба хэзээ яаралтай үзүүлэхийг зөвлөнө. 38.Нярай хүүхдийн хүй улайсан, идээтэй, тэр нь арьсруугаа тэлсэн бол ямар арга хэмжээ авах вэ? C 1. Хэсэг газрын нянгийн халдвар гэж ангилна. 2. Нянгийн хүнд халдвар байж болзошгүй гэж ангилна 3. Үүсгэгчийн эсрэг эм уулгаад, хэсэг газрын эмчилгээ гэрээр хийнэ. 2 хоноод давтан үзнэ. 4. Антибиотикийн эхний тунг тариад, цусны сахар багасхаас сэргийлээд, дулаан авч явахыг зөвлөөд эмнэлэгт яаралтай хэвтүүлнэ 5. Үүсгэгчийн эсрэг эм уулгаад, хэсэг газрын эмчилгээ гэрээр хийнэ. 5 хоноод давтан үзнэ. 39.Уушгины хатгалгаатай 9 сартай хүүхдийг 2 хоноод давтан үзэхэд биеийн байдал нь дордсон, ханиалгасан хэвээр, цээж нь хонхолзож байв. Ямар арга хэмжээ авах вэ? C 1. .Эмчилгээг зогсооно.
  • 6. 2. Үүсгэгчийн эсрэг хоёрдугаар сонголтын эмийн эхний тунг өгнө. 3. Үүсгэгчийн эсрэг нэгдүгээр сонголтын эмийг үргэлжлүүлэн өгнө 4. Эмнэлэгт яаралтай хэвтүүлнэ 5. Үүсгэгчийн эсрэг хоёрдугаар сонголтын эмийг 5 хоног гэрээр уулгана 40.Ямар үед өтгөн хатах шинж илэрдэг вэ? E 1. S гэдэс харьцангуй урт 2. Хэрэглэж буй хүнсний төрөл 3. Гэдэсний гажиг хөгжил 4. Булчин чангарсан үед 5. Халуурах 41.Синусит буюу дайвар хөндийнүүдийн үрэвслийн үед илрэх эмнэлзүйн шинжүүдийг зөв сонгоно уу? E 1. Хамар битүүрч, нусгайрах, хамраас эвгүй үнэр үнэртэх 2. Толгой дух магнай хэсгээр давамгай өвдөх 3. Ухархай руу чилж, хатгуулж өвдөх 4. Үнэр муу мэдрэх 5. Тонгойход нүүр чинэрч өвдөх 42.“Шингэн их алдалттай суулгалт” гэж ангилагдсан 9 сартай 9 кг жинтэй хүүхдэд ямар хэмжээний рингер лактатын уусмалыг, хэрхэн дуслаар хийх вэ? A 1. 6 цагийн турш 900 мл буюу 100 мл/кг жинд Рингер лактатын уусмал судсаар дусаана 2. Эхний 1 цагт 270 мл буюу 30 мл/кг Рингер лактатын уусмал судсаар дусаана 3. Дараагийн 5 цагт 630 мл буюу 70 мл/кг Рингер лактатын уусмал судсаар дусаана 4. Хүүхдийн биеийн жинг 75 мл-т үржүүлээд гарах хэмжээгээр шингэнийг 4 цагийн турш уулган. 5. 4 цагийн турш 120 мл/кг жинд тооцоолон дуслаар шингэн юүлнэ. 43.Хүүхдийн бөөрний онцлогийг дурьдана уу? E 1. Насанд хүрэгсдийнхээс бага жинтэй 2. Үйл ажиллагаа муу 3. Шүүрэлтийн талбай ихтэй тул амархан хорддог 4. Генлийн гогцоо богинохон 5. Цусны ихэнх хэсэг нь холтослог давхаргаар урсаж өнгөрдөг 44.Нярай хүүхдэд арьс шарлах ямар шалтгаанууд байдаг вэ? A 1. Физиологийн шарлалт 2. Цус задарлын шарлалт 3. Элэгний шарлалт 4. Механик шарлалт 5. Халдварын гаралтай холимог (элэгний үрэвсэл, цу с задрал) шарлалт 45.Уушгины хатгалгаа, чихний халдвар, маш хүнд өвчний үед хэрэглэх нэгдүгээр сонголтын антибиотик A A. Амоксациллин B. Кларитромицин C. Ципрофлоксацин D. котримоксазол E. Ампициллин 46.Бактерицид үйлчилгээтэй антибиотик E 1. Пенициллин 2. Цефалоспорин 3. Полимиксин 4. Ванкомицин 5. Рифампицин 47.Цефалоспорины бүлгийн антибиотик E 1. Цефоперазон 2. Цефотам 3. Цефотриаксон 4. Цефатазидим
  • 7. 5. Цефотаксим 48.Амьсгалын дутагдлын ΙV зэргийн үед илрэх эмнэлзүйн шинж E 1. Хүүхэд ухаангүй 2. Амьсгал өнгөц, хэм алдагдах 3. Тархмал хөхрөлт 4. Цусны хүчилтөрөгчийн хангамж 50%-иас буурах 5. Хүчил-суурийн тэнцвэр pH<7.15 болох 49.Тураалын III зэрэгт ямар шинж тохирохгүй вэ? B 1. Салст бага зэрэг цайвар 2. Жингийн алдагдал 20-30% 3. Чулицкийн индекс 10-15 4. Мэдрэл сэтгэцийн хөгжил насандаа тохирсон 5. Маразмын шинж 50.Шарх булцуунд байрлаж байгаа үед илрэх өвөрмөц бус шинж: E A. Өлөн элгэн дээр өвдөлт их B. 1.5-2 цагийн дараа дахин өвдөх C. Гашуун юмаар хэхрэх D. Дотор хорсох E. Өглөөгүүр огиулах 51.Хүүхдэд интубацийн гуурсыг сонгох томьёо B A. 4 см+ нас/2 B. 4 см+ нас/4 C. 12 см+ нас /2 D. 15 см+ нас /2 E. төрсөн жин+3см 52.Хүүхдэд сэхээн амьдруулалт хийх үеийн хүчилтөрөгчийн урсгалын хурд E A. 0.5- 1.0 л/мин B. 1-2 л/мин C. 2-3 л/мин D. 0.5- 2.0 л/мин 53.Дархлаа эмчилгээ нь Дархлалын тогтолцоо дарангуйлагдсан бол сэргээх, ихэссэн бол дарангуйлах, дутагдсан үед нөхөх зорилготой. A 54.1-р хэлбэрийн диабетийн онцлог хүүхдэд: B 1. Хурц эхэлж хурдан даамжрах 2. Бага насанд гол төлөв оврогоор эхлэх 3. Хожуу үеийн хүндрэлд өртөх эрсдэл их 4. Бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлөх 5. Ээнэгшилд орохдоо амархан 55.Өнчин тархины одойролд хамаатай эмнэлзүйн шинжүүдийг зөв сонгоно уу A 1. Өсөлтийн хоцрогдол 2. Бамбайн дааврын дутагдлын шинжүүд 3. Бэлгийн бойжилт хоцрох 4. Цусны сахар ихсэх 5. Биеийн пропорцын өөрчлөлт E. 5-10 л/ мин 56.Амьсгалын замын өвчний улмаас цусны рСО2 ихэссэн үед та эмчилгээний ямар тактик сонгох вэ? C A. тайвшруулж, хамраар хүчилтөрөгч өгнө B. тайвшруулж, ууршуулалтанд оруулна C. тайвшруулж, унтуулаад, мөгөөрсөн хоолойд гуурс тавьж, бронхын санаци хийнэ D. тайвшруулж, шингэн сэлбэнэ E. тайвшруулахад л хангалттай
  • 8. 57.Сийвэнгийн осмосын хэвийн үзүүлэлт? D A. 175 ± 5 мосм/л B. 320 ± 5 мосм/л C. 500 ± 5 мосм/л D. 285 ± 5 мосм/л E. 1000 ± 5 мосм/л 58.Хүнд тураалтай хүүхдийн цусны чихэр буурсан нь: C A. 2.0 ммол/л-ээс доош B. 2.5 ммол/л-ээс доош C. 3.0 ммол/л-ээс доош D. 3.5 ммол/л-ээс доош E. 4.0 ммол/л-ээс доош 59.Ихэнх эмийн хордолтын үед (амаар хэрэглэж хордсон үед):D 1. идэвхижүүлсэн нүүрсийг огт хэрэглэхгүй. 2. идэвхижүүлсэн нүүрсийг хааяа хэрэглэнэ. 3. идэвхижүүлсэн нүүрсийг заавал хэрэглэх албагүй. 4. идэвхижүүлсэн нүүрсийг заавал хэрэглэнэ. 5. идэвхижүүлсэн нүүрсийг бага тунгаар хэрэглэж болно. 60.Шенлейн-Хенохын өвчний үед дараах шинжүүдээс аль нь илрэхгүй вэ? C A. Арьсаар цусархаг тууралт гарна B. Үеэр өвдөх C. Бүх биеэр өвдөх D. Гэдсээр өвдөх E. Цустай шээх 61.Гемофилийн үед хийгдэх хамгийн чухал шинжилгээ юу вэ? D 1. Эхо 2. Рентген 3. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ 4. Факторын шинжилгээ 5. КТГ 62.Мегалобласт цус багадалт ямар үед болох вэ? C 1. Төмөр дутагдлын цус багадалт 2. В12 дутагдлын цус багадалт 3. Хар тугалгын хордлого 4. Фолийн хүчил дутагдлын цус багадалт 5. Зэс дутагдлын цус багадалт 63.Гепарин эмчилгээ хийж байгаа үед ямар зарчим баримтлах вэ? C 1. Хоногийн тунг 1 удаа тарина 2. Хоногт 4-6 удаа, арьсан дор тарина 3. Шууд хасна 4. Нэг удаагийн тунг бууруулж хасна 5. Хоорондын зайг холдуулан хасна 64.Атопийн дерматитын тууралтын онцлог: B 1. Загатнаа ихтэй 2. Нас насанд өөр өөр байрлалтай байх 3. Халдварт өртөмхий 4. Олон дахин сэдэрдэг 5. Гэнэт туурч гэнэт алга болдог 65.Шүүдэст эмзэгшлийн үед салст бүрхэвчийн талаас гарах шинж: E 1. Хэлний салстын хучуур эсүүд хөөж гуужсанаас болсон "Газрын зураг" шиг хэл 2. Амьсгалын замын өвчинд өртөмхий 3. ХГЗ-ын салст эмзэг учир суулгамтгай 4. Шээс дамжуулах замын салстууд улаймхай гэмтэмхий учраас үрэвсэлд өртөмхий 5. Үрэвсэл нь ужиг явцтай, амархан дахих, хүндрэх хандлагатай. 66.ХӨЦМ-ээр ямар насны хүүхдийг нярай хүүхэд гэж тооцдог вэ? D
  • 9. A. 1 сартай B. 21 хоногтой C. 28 хоногтой D. 2 сар хүртэлх E. 3 сар хүртэлх 67.Шингэн их алдалттай үед судсаар сэлбэх нэн тохиромжтой уусмал аль нь вэ? C A. 10%-ийн глюкозын уусмал B. 5% -ийн глюкозын уусмал C. Рингер Лактатын уусмал D. 10%-ийн NaCl E. физиологийн уусмал 68.Шингэн их алдалттай суулгалт В төлөвлөгөөгөөр эмчлэгдэж буй хүүхэд уух чадвартай болмогц ямар хэмжээний шингэнийг цаг тутам уулгах вэ? E A. 30 мл/кг B. 20 мл/кг C. 15 мл/кг D. 15 мл/кг E. 5 мл/кг 69.Шингэн сэлбэх давсны уусмал ямар найрлагатай вэ B A. Ус, натри хлорид, глюкоз, кали хлорид B. Ус, натри хлорид, кали хлорид, глюкоз, натри гидрокарбонат C. Глюкоз, натри хлорид, кали хлорид, гурвал натрит цитрат D. Глюкоз, натри хлорид E. Ус, хлор, кали хлорид 70.Хүүхдэд амны шархлааг өдөрт хэдэн удаа эмчлэх вэ? B A. 1 удаа B. 2 удаа C. 3 удаа D. 4 удаа E. 5 удаа 71.Нүдний халдварыг ямар эмээр эмчлэх вэ? D A. Ung Albucidi 20% B. Sol Penicillini 1-2% C. Ung Prednizoloni 5% D. Ung Tetracyclini 1% E. Ung Tetracyclini 5% 72.Шингэн их алдалттай 10 кг жинтэй хүүхдийг ууж чаддаг болмогц нь 1 цагийн дотор хэдий хэмжээний шингэн уулгах вэ? A A. 50 мл B. 40 мл C. 30 мл D. 70 мл E. 75 мл 73.Хүйг хэрхэн цэвэрлэх вэ? A 1. Хүйнд юу ч түрхэхгүй 2. Хуурай цэвэр байлгана 3. Агаарт ил, боолтгүй байлгана 4. Антибиотик хэрэглэнэ 5. Халдваргүйжүүлэх уусмал хэрэглэнэ 74.Хоёр хавтаст хавхлагын дутагдлын үед шуугиан аль цэгт сонсогдох вэ? A A. I B. II C. III D. IV E. V
  • 10. 75.Ховдол хоорондын таславчийн цоорхойн үед цус хөдлөлзүйн ямар өөрчлөлт гарах вэ? C 1. Баруун ховдлоос зүүн тийш цус хаяна 2. Зүүн ховдлоос баруун тийш цус хаяна 3. Бага эргэлтэнд цус хомсдоно 4. Бага эргэлт цусаар баяжна 5. Их эргэлт цусаар баяжна 76.Аль нь бөөр-шээсний замын өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл биш вэ? C 1. Биеийн ерөнхий ба хэсэг газрын эсэргүүцэл сул 2. Хүүхэд голдуу илүү тээлттэй байх 3. Бөөрний эдийн хөгжил бүрэн гүйцээгүй 4. Жирэмсэн үеийн ургийн хөдөлгөөний идэвх сул байх 5. Шээсний урсгалын төрөлхийн ба олдмол саад 77.10 настай хүү халуурна, залгихад хоолой хөндүүрлэнэ, хар цай шиг хүрэн өнгөтэй шээсэн. Энэ өвчин анх удаа тохиолдож байна. Ямар өвчин байх магадлал өндөр вэ? Ямар шинжилгээ шаардлагатай, илүү тодорхой мэдээлэл өгөх вэ? C 1. Цочмог пиелонефрит 2. Цочмог гломерулонефрит 3. Шээсний нян судлалын шинжилгээ 4. Шээсний ерөнхий шинжилгээ 5. Хоногийн шээсэнд биохими 78.Эмнэлзүйд алга, ул шар байгаа бол цусны билирубины түвшин хэд байж болох вэ? D A. 4 мг% хүртэл B. 5 мг% хүртэл C. 12 мг%-иас дээш D. 15 мг%-иас дээш E. 15 мг% хүртэл 79.Анхдагч апноэгийн үед илрэх шинжийг сонгоно уу? C 1. Зүрхний цохилтын тоо цөөрөх 2. Цочрооход хариу үзүүлэх 3. Арьс цонхийж цайх 4. Гасп хэлбэрээр амьсгалахыг оролдох 5. Цусны даралт унах 80.Физиологийн шарлалт эмгэг шарлалтаас ялгагдах шинж нь: C 1. Төрмөгц үүсээд удаан үргэлжилдэг 2. Төрсний дараах 2-3 хоногт үүсдэг 3. Шарлалт арилсны дараа дахин үүсч болдог 4. 10-аас илүүгүй хоноод арилдаг, биенд ямар нэгэн зовуурьгүй 5. Билирубины хэмжээ 12 мг%-аас их болно 81.Цус задрах өвчний үед цус орлуулан сэлбэх эмчилгээний заалтыг нэрлэнэ үү.A 1. Цусны билирубин >342 мкмол/л 2. Билирубины цагийн өсөлт >6 мкмол/л 3. Хүйн цусанд билирубиний хэмжээ >60 мкмол/л 4. Цусны билирубин >205 мкмол/л 5. Хүйн цусанд билирубины хэмжээ >45 мкмол/л 82.Түгээмэл тохиолддог амьсгалын дистресс хамшинжийг нэрлэнэ үү E 1. Гиалин бүрхүүлт өвчин 2. Шилжилтийн үеийн амьсгаадалт 3. Уушгины үрэвсэл 4. Зунгагт хахах хамшинж 5. Пневмоторакс 83.Амны аль нэг буланд хуруугаа хүргэхэд тэр тал уруу толгойгоо эргүүлж, амаа ангайлган хэлээ булталзуулнаE A. Уруул цорвойх рефлекс B. Хайх рефлекс C. Хөхөх рефлекс
  • 11. D. Галантын рефлекс E. Бауэрийн рефлекс 84.Монгол хүүхдийн хөдөлгөөн-сэтгэцийн хөгжлийг судалсан Г.Оросоо, Ш.Оросоо нарын ажиглалтаар бие дааж хийдэг үйлдэл аль нь вэ? (Дундажаар) E A. 3 сартайдаа толгойгоо дааж B. 7 сартайдаа сууж C. 9 сартайдаа мөлхөж D. 12 сартайдаа явна E. Бүгд зөв 85.Нярайн жингийн алдагдлыг хэдэн хувиас эхлэн дээш байвал эмгэг гэж үзэх вэ? C A. 6% B. 8% C. 10% D. 12% E. 15% 86.Суулгалттай А төлөвлөгөөгөөр эмчлэгдэж буй 5 сартай хүүхдэд 20 мг-тай цайрын бэлдмэлээс ямар тунгаар өгөх вэ? A A. ½ шахмалаар өдөрт 1 удаа 14 хоног B. ¼ шахмалаар өдөрт 1 удаа 14 хоног C. ½ шахмалаар өдөрт 1 удаа 5 хоног D. 1/4 шахмалаар өдөрт 1 удаа 5 хоног E. 1 шахмалаар өдөрт 1 удаа 14 хоног 87.Эбштейны өвчний зүрхний цахилгаан бичлэгт илрэхгүй шинжийг зөв сонгоно уу: B A. Баруун тосгуурын томрол B. Цахилгаан тэнхлэг зүүн тийш хазайх C. Цахилгаан тэнхлэг баруун тийш хазайх D. АВ дамжуулалт уртсах E. Гисийн баруун багцын хориг 88.Перинаталь үе гэдэгт дараах үе хамаарна E A. Жирэмсний 22 долоо хоногтойгоос төрөлт эхлэх хүртэлх хугацаа B. Төрөлтийн үйл ажиллагаа эхлэхээс нярайн хүйг таслах хүртэлх хугацаа C. Төрсний дараах амьдралын эхний долоо хоног D. Төрсний дараах амьдралын эхний 168 цагийн доторх хугацаа E. Жирэмсний 22 долоо хоногтойгоос төрсний дараах эхний 7 хоног 89.Шүүдэст эмзэгшилтэй хүүхдийн цусны дэлгэрэнгүй шинжилгээнд илрэх эмнэлзүйн ач холбогдол бүхий өөрчлөлтийг зөв сонгоно уу. D A. Лейкоцитоз B. Лимфоцитоз C. Нейтропени D. Эозинофили E. СОЭ өндөрсөх 90.Зөвхөн хөхөө хөхдөг , бор хоолонд ороогүй, 6 сар хүрээгүй хүүхдэд ханиалга намдаах хоргүй зөөлөн ямар эмчилгээ хийх вэ? B A. Шар тостой аарц B. Хөхний сүү C. Аньсны ханд D. Зөгийн балтай сүү E. Уротропин 91.Ургийн хөгжлийн хэд дэх 7 хоногт мэдрэлийн тогтолцоо үүсч эхэлдэг вэ?A A. Эхний 7 хоногт B. 2 дахь 7 хоногт C. 3 дахь 7 хоногт D. 4 дэх 7 хоногт E. 5 дахь 7 хоногт 92.Хүүхдийн хэдэн насанд хэл ярианы хөгжилд нь илүү анхаарах шаардлагатай вэ? C
  • 12. A. 1-2 нас B. 2-3 нас C. 3-7 нас D. 7-9 нас E. 9-12 нас 93.Хөврлийн хөгжлийн хэд дэх 7 хоногт амьсгалын зам үүсдэг вэ? C A. 1-2 долоо хоног B. 2-3 долоо хоног C. 3-4 долоо хоног D. 4-5 долоо хоног E. 5-6 долоо хоног 94.Тураалтай, цус багадалттай, хооллолтын бэрхшээлтэй гэж ангилагдсан 8 сартай хүүхдийг эмч үзэж зөвлөгөө өгөөд, хамгийн ойрын давтан үзлэгийг хэзээ товлох вэ? B A. 2 хоноод B. 5 хоноод C. 10 хоноод D. 14 хоноод E. 30 хоноод 95.Суулгаж байгаа хүүхдэд саагийн вакцин уулгах уу? A A. Уулгах боловч тунг хийсэнд тооцохгүй. B. Дархлаа тогтохгүй учир уулгахгүй. C. Уулгаад товлолын дагуу уусанд тооцно. D. Уулгахгүй, учир нь суулгалтаар гарчихна. E. Уулгахгүй, учир нь дархлаад нөлөөлсөн эсэхийг мэдэх боломжгүй. 96.Фаллогийн дөрвөлд орохгүй гажгийг нэрлэнэ үү D A. Уушгины артерийн эхлэх амсрын нарийсал B. Ховдол хоорондын таславчийн цоорхой C. Гол судасны амсар баруун тийш хэлбийх D. Тосгуур хоорондын таславчийн цоорхой E. Баруун ховдлын ханын зузаарал 97.6 сартай 8 кг жинтэй хүүхэд 2 хоног суулгасан зовиуртай , үзлэгээр хүүхдийн нүд хонхойсон, ам нь их цангасан, ховдоглон ууж байв. Өөр шинж илрээгүй. Хүүхдийн биеийн байдлыг үнэлж ямар арга хэмжээ авах вэ? B A. Хүнд шингэн алдсан гэж үзээд хураагуур судсанд шингэн юүл. B. Шингэн алдсан гэж үнэлээд 4 цагийн дотор 450-800 мл ШСД цайны халбагаар уулга. C. Шингэн алдсан гэж үзээд 800-1200 мл ШСД бага багааар уулга. D. Шингэн алдалтгүй гэж үнэлээд А төлөвлөгөөний дагуу эмчил. E. Шингэн их алдсан гэж үнэлээд 100 мл/кг жинд тооцоолон Рингер лактат дуслаар хий. 98.Гуурсан хоолойн цочмог үрэвслийн хэлбэр, эмнэлзүйн явц нь хүүхдийн нас, суурь өвчин, харшилтай эсэхээс хамаарна: А. 6 сар хүртэлх насны хүүхэд В. 6-12 сартай хүүхэд С. Бага ба сургуулийн насны хүүхэд 1. Гуурсанцар хоолойн үрэвсэл зонхилж, эмнэлзүйн хүнд хэлбэр буюу хүнд цочмог хатгалгаатай төстэй. 2. Гуурсан хоолойн энгийн үрэвсэл тохиолдох ба өвчний эхний үед хуурай хүчтэй ханиалгах ба ихэвчилэн 3-4 хоногийн дараагаас нойтон ханиалгаж цэр ховхорч эхэлнэ. 3. Гуурсан хоолойн бөглөрөлтөт үрэвсэл давамгайлдаг тул энгийн хэлбэрээс хүнд явцтай. A A. А1, В3,С2 B. А1, В2, С3 C. С1, В2, А3 D. А2, В1, С3 E. А3, В1, С2 99.Шуугиантай амьсгалтай уушгины хатгалгаатай 10 сартай хүүхдэд сальбутамолыг яаж өгөх вэ?A A. 4 мг шахмалаас ¼ шахмалаар өдөрт 3 удаа, 5 хоног B. 4 мг шахмалаас ½ шахмалаар өдөрт 3 удаа 5 хоног C. 2 мг шахмалаас 1 шахмалаар өдөрт 2 удаа 5 хоног
  • 13. D. 2 мг шахмалаас 1+1/2 шахмалаар өдөрт 2 удаа 5 хоног E. 2 мг шахмалаас ½ шахмалаар өдөрт 5 удаа 3 хоног 100. 3 настай хүүхдийн чихнээс булаг гойжоод 7 хонож байгаа . Гэтэл өчигдрөөс эхлээд хүүхэд халуурч, чих өвдөж байна гэж уйлагнасан. Үзлэгээр чихнээс булаг гарч байсан, чихний ард хөндүүр хавдсан байв. Хүүхдийг хэрхэн ангилах вэ? C A. Чихний цочмог халдвар B. . Чихний архаг халдвар C. Хөхлөг ургацын үрэвсэл D. Шингэн хулхи E. Хэсэг газрын халдвар